СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | p...

15
СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1 Àõèì Øòåéíýð, ͯÁ-ûí Áàéãàëü Îð÷íû Õºòºëáºðèéí ÿéöýòãýõ Çàõèðàë áîëîí ͯÁ-ûí Åðºíõèé Íàðèéí Áè÷ãèéí äàðãûí îðëîã÷ “Öýâýð ýð÷èì õ¿÷íèé èðýýä¿é áîë çºâõºí áîëîìæòîé, õ¿ñýìæèò áàéõààä çîãñîõã¿é, àìèí ÷óõàë à÷ õîëáîãäîëòîé áîëîîä áàéíà. Áèäíèé øèéäâýð, ¿éë àæèëëàãààíààñ õàìààð÷ ýíý ýðèí ¿åä (àíòðîïîñèí) ¿åä õ¿íèé îþóí óõààí, óõàìñðûí à÷ààð ýõ äýëõèéí àìüäðàëûã òýòãýã÷ àìèí ÷óõàë òîãòîëöîîã ýâäýëã¿éãýýð íü 10 òýðáóì õ¿íèéã ýð÷èì õ¿÷íèé îð÷èí ¿åèéí õýëáýðýýð õàíãàæ ÷àäàõ ýñýõèéã øèéäýõ ¿å èðýýä áàéíà.” 60 мин Хичээл: Байгалийн ухаан ба Технологи, Газарзүй, Иргэний боловсрол, Нийгмийн ухаан Сургалтын үр дүн: Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн зорилгуудын үзэл баримтлалын хүрээг ойлгох Сэргээгдэх эрчим хүч гэж юу болох, сэргээгдэхгүй эрчим хүчтэй харьцуулж ойлгох Сэргээгдэх эрчим хүчний давуу талуудыг олж мэдэх Сэргээгдэх эрчим хүчний шинэлэг шийдлүүдийг гаргах Сэргээгдэх эрчим хүчний талаар багш нарт зориулсан тайлбарыг Хавсралт 3-аас уншаарай Сурагчдын хариултыг тэмдэглэх самбар бэлтгэх Хавсралт 4-т тусгасан дасгалыг хэвлэх эсвэл сурагчдад тараах Сургууль, орон нутгаа сэргээгдэх эрчим хүч руу шилжихйиг ухуулсан сэргээгдэх эрчим хүчний талаарх шинэлэг кампанит ажил төлөвлөхөд нь зориулж сурагчдад загвар бэлтгэж өгөх 11-14 нас Сэргээгдэх эрчим хүчийг ойлгох нь Хичээлийн бэлтгэл:

Upload: others

Post on 28-Nov-2020

9 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1

Àõèì Øòåéíýð, ͯÁ-ûí Áàéãàëü Îð÷íû Õºòºëáºðèéí ÿéöýòãýõ Çàõèðàë áîëîí ͯÁ-ûí Åðºíõèé Íàðèéí Áè÷ãèéí äàðãûí îðëîã÷

“Öýâýð ýð÷èì õ¿÷íèé èðýýä¿é áîë çºâõºí áîëîìæòîé, õ¿ñýìæèò áàéõààä çîãñîõã¿é, àìèí ÷óõàë à÷ õîëáîãäîëòîé áîëîîä áàéíà. Áèäíèé øèéäâýð, ¿éë àæèëëàãààíààñ õàìààð÷ ýíý ýðèí ¿åä (àíòðîïîñèí) ¿åä õ¿íèé îþóí óõààí, óõàìñðûí à÷ààð ýõ äýëõèéí àìüäðàëûã òýòãýã÷ àìèí ÷óõàë òîãòîëöîîã ýâäýëã¿éãýýð íü 10 òýðáóì õ¿íèéã ýð÷èì õ¿÷íèé îð÷èí ¿åèéí õýëáýðýýð õàíãàæ ÷àäàõ ýñýõèéã øèéäýõ ¿å èðýýä áàéíà.”

60 мин

Хичээл:Байгалийн ухаан ба Технологи, Газарзүй, Иргэний боловсрол, Нийгмийн ухаан

Сургалтын үр дүн: • Тогтвортой хөгжлийн төлөөх

Дэлхийн зорилгуудын үзэл баримтлалын хүрээг ойлгох

• Сэргээгдэх эрчим хүч гэж юу болох, сэргээгдэхгүй эрчим хүчтэй харьцуулж ойлгох

• Сэргээгдэх эрчим хүчний давуу талуудыг олж мэдэх

• Сэргээгдэх эрчим хүчний шинэлэг шийдлүүдийг гаргах

• Сэргээгдэх эрчим хүчний талаар багш нарт зориулсан тайлбарыг Хавсралт 3-аас уншаарай

• Сурагчдын хариултыг тэмдэглэх самбар бэлтгэх

• Хавсралт 4-т тусгасан дасгалыг хэвлэх эсвэл сурагчдад тараах

• Сургууль, орон нутгаа сэргээгдэх эрчим хүч руу шилжихйиг ухуулсан сэргээгдэх эрчим хүчний талаарх шинэлэг кампанит ажил төлөвлөхөд нь зориулж сурагчдад загвар бэлтгэж өгөх

11-14нас

Сэргээгдэх эрчим хүчийг ойлгох нь

Хичээлийн бэлтгэл:

Page 2: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 2

Сурагчдад Дэлхийн хамгийн том хичээл 2015 киноны 1-р хэсэг: Дэлхийн зорилгуудын удиртгал хэсгийг үзүүлээрэй. http://worldslargestlesson.globalgoals.org/introduce-the-global-goals/

Киног үзсэнээр тэдэнд Дэлхийн зорилгуудыг танилцуулах, тэдгээрийг мэддэгт нь зорилгуудын талаар болон яагаад бид бүгдэд хамааралтай болох талаар эргэн сануулах болно.

Тайлбар: Энэ киноны англи хэл дээрхи богино хувилбарыг https://vimeo.com/142124730 хаягаар үзэх боломжтой байгаа.

Киног үзүүлэх боломжгүй байгаа бол Хавсралт 1-д оруулсан текстийг нь уншиж өгөх буюу эсвэл Дэлхийн зорилгуудыг дараахь байдлаар дүгнэн тайлбарлаарай:

Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн зорилгууд гэдэг нь Нэгдсэн Үндэстний Байгууллагаас боловсруулж бүх улс орнуудын нэгдэн орсон төлөвлөгөө ба дараах зорилгуудад 2030 он гэхэд хүрэхээр зорьж байгаа юм:

i. Дэлхий дахины тэгш бус байдалтай тэмцэх.ii. Туйлын ядуурлыг үгүй хийх.iii. Эх дэлхийгээ хүндлэх.

Хичээл заахад анхаарах зүйл Хүн бүхэнд зориулсан, тэдний хэн байхаас, хаана амьдардгаас үл хамааран, хүмүүс болон эх дэлхийд тулгарсан хамгийн яаралтай шийдэх асуудлуудын талаар арга хэмжээ авах дэлхийн төлөвлөгөө бий гэдгийг сурагчид маш тодорхой ойлгож авах ёстой.

Сурагчдад Дэлхийн Хамгийн Том Хичээл 2016 киноны 2-р хэсэг: “Арга хэмжээ ав: зохион бүтээ, санаачил, кампанит ажил зохион байгуул” хэсгийг үзүүлээрэй. http://worldslargestlesson.globalgoals.org/introduce-the-global-goals/

Энэ нь дэлхий даяар хүүхэд, залуучууд хэрхэн зохион бүтээж, шинийг санаачилж, мөн кампанит ажил хийж Дэлхийн Зорилтуудыг биелүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа талаар 4 минутын хүүхэлдэйн кино юм. Тайлбар: Киног үзүүлэх боломжгүй бол Хавсралт 2-т оруулсан текстийг нь сурагчдад уншиж өгөөрэй.

Хичээлийн үлдсэн хэсэгт Дэлхийн Зорилго #7 буюу Сэргээгдэх эрчим хүч: Бүгдэд төлбөрийг хүчрэхүйц, найдвартай, тогтвортой, орчин үеийн эрчим хүчийг хүртээмжтэй болгох талаар ярилцана гэдгээ сурагчдад тайлбарлаарай.

2-р Алхам: Зорилтуудыг Биелүүлэхэд бид юу хийж чадах вэ? 4 мин

3-р Алхам: 11-р зорилгод төвлөр 2 мин

1-р Алхам: Дэлхийн зорилгуудыг танилцуул 8 мин

Page 3: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 3

Дэлхийн нөөц баялгийг нөхөн сэргээхээс илүү хурдаар хэрэглэж дуусч байна. Одоо хэрэглэж буй нөөц баялаг болон түүний хог хаягдлыг шингээхийн тулд хүн төрөлхтөн 1.6 гаригийг ашиглаж байгаа учир одоо дэлхий маань нэг жилд хэрэглэсэн зүйлсийг нөхөн сэргээхэд нэг жил зургаан сар зарцуулж байна гэсэн үг. Байгаль дэлхийтэй нийцтэй амьдрах илүү тогтвортой амьдралын хэв маягийг хэвшүүлж дэлгэрүүлэх цаг нь одоо. Ингэх нэг арга бол дэлхий дахинд хэрэглэж буй эрчим хүчний нөөц баялгаас эхлэх явдал юм.

1. Сэргээгдэх эрчим хүчний талаар хэлэлцүүлэг эхлүүл – сэргээгдэх эрчим хүч гэж юу вэ,сэргээгдэхгүй эрчим хүчнээс юугаараа ялгаатай вэ?

Сурагчдаасаа хэрэглээнд байдаг эрчим хүчний хэлбэрүүдийн тухай (шатдаг болон шатамхай бус түлш), тэр дундаа бидний өдөр тутмын амьдралд тохиолддог нарны, салхины болон усны зэрэг эрчим хүчний талаар ерөнхийд нь эргэцүүлж үзэхийг даалгаарай.

Ангиараа нэр томъёогоо ярилцан тохиролцож самбар дээр бичээрэй.

Багш нарт зориулсан тайлбар:BBC-ийн Bitesize–аас авсан нэр томъёо http://www.bbc.co.uk/schools/gcsebitesize/geography/energy_resources/energy_rev1.shtml Сэргээгдэх эрчим хүч: хэрэглэсний дараа амархан нөхөн сэргэдэг эрчим хүчний эх үүсвэрүүд ба дахин дахин хэрэглэгдэх боломжтойСэргээгдэхгүй эрчим хүч: Нэгэнт ашиглавал дахин сэргээгдэх боломжгүй эрчим хүчний эх үүсвэрүүд (хүний амьдралын хугацаанд)Шатдаг түлш: Нүүрс, газрын тос, хий зэрэг эх дэлхийгээс олборлон гаргаж эрчим хүч бий болгохын тулд шатаадаг түлш ба дагалдан хүлэмжийн хий ялгарна. Эрт дээр үед үхсэн амьтан, ургамлын үлдэгдлээс ийм түлш бий болдог.

2. Сурагчдаасаа өөрсдийн хот буюу аймгийн эрчим хүчийг хаанаас гаргаж ирдгийг бичихийгдаалга. Дараа нь самбар дээр дугуй эсвэл баганан график ашиглан тэдний хотын/аймгийнэрчим хүчний бодит эх үүсвэрийг үзүүлээрэй.

Та орон нутгийн буюу үндэсний эрчим хүчний эх үүсвэрийн мэдээллийг өөрийн засгийн газрын зохих байгууллагаас авах боломжтой байдаг, тухайлбал: Канад улсын хувьд: http://www.nrcan.gc.ca/earth-sciences/geography/atlas-canada/selected-thematic-maps/16872АНУ-ын хувьд: http://www.eia.gov/energyexplained/index.cfm?page=electricity_in_the_united_states

Уур амьсгалын өөрчлөлт болон ой устах зэрэг дэлхий дахины бэрхшээлийг даван туулахад сэргээгдэх эрчим хүч чухал хэрэгцээтэй болох тухай тайлбарлаарай. Сэргээгдэх эрчим хүчинд тулгуурласнаар цахилгаан үйлдвэрлэх гэж мод тайрах явдал багасна гэсэн үг. Цахилгаан гаргаж авахын тулд мод шатаах нь нүүрс, газрын тос, хийнээс илүү нүүрстөрөгчийн бохирдол үүсгэдэг төдийгүй бидний ой мод болон өвийг устгадаг байна (Эх сурвалж: https://www.nrdc.org/resources/our-forests-arent-fuel)

3. Ирээдүйгээ харах нь: Ирэх 20 жилийн хугацаанд эрчим хүчний бүтэц огцом өөрчлөгдөхшинжтэй байгаа ч энэ нь дэлхийн дундаж температур цельсийн 2-оос дээш хэмээр нэмэгдэхаюулаас сэргийлэхэд хангалттай юу?

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, Блүүмбэргийн шинэ эрчим хүчний санхүүжилт санаачилгаас гаргасан видеоноос дэлгэрэнгүйг аваарай: https://vimeo.com/170955033 эсвэл 2016 оны тайлангаас нь гаргасан 8 үндсэн дүгнэлтийг эндээс уншаарай: https://www.bloomber.com/company/new-energy-outlook/#findings

4-р Алхам: Сэргээгдэх эрчим хүчний нөөц баялаг гэж юу вэ? 15мин

Page 4: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 4

• Сэргээгдэх эрчим хүчний ямар эх үүсвэрүүд байдаг гэж бодож байна вэ? Шатдаг түлшийг шатаалгүйгээр эрчим хүч гаргаж авдаг аргуудыг, мөн эрчим хүч хэрхэн үйлдвэрлэдэг аргуудыг харьцуул.

Сэргээгдэх эрчим хүчний үндсэн таван эх үүсвэр дээр төвлөрөөрэй: Салхи, нар, усны эрчим, газрын гүний дулаан, биомассын (мод, модны хаягдал, хатуу хог хаягдал, газар доорхи хий болон био хий гэх мэт) 5 эх үүсвэр байна.

Сэргээгдэх эрчим хүчийг дүрслэхдээ, технологи нь дэлхийн өөр өөр өнцөг буланд шилжүүлж хэрэглэж хэвшүүлэхэд хялбар болох тухай тодруулж ярилцаарай. Сүүлийн жилүүдэд бид Өмнөд-Өмнөд цэвэр технологийн шилжүүлэг ихээр хийгдэх болсон ба энэ нь технологид түлхүү анхаардаг хөгжиж буй орнуудын дунд явагдаж байгаа цэвэр технологийн урсгал юм. Үүний зарим жишээ гэвэл: хоолны шаазан зуух, биохий боловсруулагч, цементэн хавтан болон жатроф био түлш зэрэг.

• 2015 онд сэргээгдэх эрчим хүчэд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ өссөн (Хавсралт 3-ийг үзнэ үү), сурагчдаас яагаад ийм явдал болсон талаар бодлыг нь асуугаарай.

Хавсралт 4-т үзүүлсэн Дэлхийн зорилго 7 – Төлбөрийг хүчрэхүйц, цэвэр эрчим хүч гэсэн материалыг хэвлэж тараагаарай.

• Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхийн зорилго хэмээх 15 жилийн үйл ажиллагааны төлөвлөгөөнд эдгээрийг оруулах нь чухал гэж дэлхийн удирдагчид үзсэн шалтгааныг эргэцүүлэхийг сурагчиддаа даалгаарай.

Сэргээгдэх эрчим хүчийг судалж, хэрэглэх нь хүрээлэн буй орчинд болон дэлхий дээрх цахилгаан эрчим хүчгүй 1.2 тэрбум хүмүүсийн (дэлхийн хүн амын 17 хувь) аж амьдралд хэрхэн эергээр нөлөөлж болох тухай бодож эргэцүүлэхийг даалгаарай.

Ангийн сурагчдаараа сэргээгдэх эрчим хүч болон тогтвортой хөгжлийн хоорондын уялдаа хамаарлыг хэлэлцүүлээрэй.

• Бүлгээрээ аалзны тор схем зураарай, ингэхдээ сурагчдыг нэг, нэгээрээ гарч ирж, самбар дээр эсвэл том цаасан дээр сэргээгдэх эрчим хүч болон уур амьсгалын өөрчлөлт, ядуурал, болон ажилгүйдэл гэх мэт өргөн хүрээний асуудлууд хоорондын хамаарал юу байж болох талаар өөрсдийн бодлоо зурж тайлбарлахыг хүсээрэй.

Тухайлбал сэргээгдэх эрчим хүчийг хэрэглэх нь: - Хүрээлэн буй орчинд ээлтэй (нөөцийн үр ашигтай байдлыг хангаж, байгаль орчинд үзүүлэх

дарамтыг багасгадаг):• Сэргээгдэх эрчим хүч бол байгаль орчныг золиослохгүйгээр хүн төрөлхтөн хөгжих

ирээдүйн суурь юм. Сэргээгдэх эрчим хүчний нөөцийг нэмэгдүүлэх нь нүүрстөрөгчид суурилсан түлш (буюу тухайлбал шатдаг түлш)-ийг орлуулж, хүлэмжийн хийг багасгах боломжтой болгоно. Сэргээгдэх эрчим хүчний олон давуу талуудын нэг бол нийтийн эрүүл мэнд (агаар, усны бохирдол багасна) ба амьдрах орчны чанар сайжрах явдал юм.

- Эдийн засгийн өсөлтөд нэмэртэй (тухайлбал, ажлын байр бий болгоно – 8-р зорилго болох “Зохист хөдөлмөр ба эдийн засгийн өсөлт” руу холбох)

- Нийгмийн үр ашгийг бий болгодог (хүмүүс суурь хэрэгцээ болох эрчим хүчээр хангагдах):

5-р Алхам: Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг судлах нь 15 мин

• Тогтвортой, найдвартай, төлбөрийг хүчрэхүйц, орчин үеийн эрчим хүчний үйлчилгээгээр хангадаг дэд бүтцийг бий болгосноор хүмүүс, орон нутаг болон улс орнуд өөрсдийн амьдралын түвшин, эдийн засгийн байдлаа үлэмж хэмжээгээр сайжруулах боломжтой болох юм. Энэхүү алсын харааг харуулсан жишээ бол “Бүх хүнд тогтвортой эрчим хүч” санаачилга юм (www.se4all.org).

Page 5: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 5

• Сурагчдаа бүлгүүдэд хуваан, өөрсдийн орон нутаг, хот, улс, бүс нутаг болон дэлхийдямар шинэлэг санаа, арга хэмжээ, шийдэл гаргавал сэргээгдэх эрчим хүчний эхүүсвэрийг түлхүү хэрэглэхэд нөлөөлж болох тухай ярилцахыг даалгаарай.

• Хэрэглэгчдийн үүргийн тухай (тухайлбал, хэрэглэгчдийг хэрхэн дээвэр дээрээ нарныхавтангууд суурилуулахыг ятгаж болох вэ), мөн тэдэнд хөшүүрэг болгож тус салбарыгхөгжүүлэхэд ямар дэмжлэг хэрэгтай байгааг (тухайлбал санхүүгийн тусламж, улстөрийн дэмжлэг) тухай эргэцүүлэн хэлэлцэхийг даалгаарай. Энэ хүрээнд сэргээгдэхэрчим хүчийг хэрэглэх тэгш бус хүртээмжийн асуудлыг хөндөх боломжтой (хүн болгонсэргээгдэх эрчим хүчид хөрөнгө оруулж хүчрэхгүй).

• Ангиар нь цуглуулж эдгээр арга хэмжээг хэлэлцэн самбар дээр бичүүлээрэй.Сурагчид хамгийн шилдэг гурван шийдлийг санал хураалтаар шалгаруулж болох баорон нутагтаа өөрчлөлт хийх уриалга зохиож болох юм.

Үүнийг гэрийн даалгавар болгон өргөтгөх боломжтой.• Сургуулийн удирдлагууд буюу гэр бүл, хамаатан садангаа сэргээгдэх эрчим хүчний эх

үүсвэрт шилжихийг уриалсан сэргээгдэх эрчим хүчний шинэлэг кампанит ажлыгзохион байгуулахыг сурагчдадаа даалгаарай.

Дэлхийн өнцөг булан бүрээс сэргээгдэх эрчим хүчний шийдэл олсон янз бүрийн шинэлэг бүтээлч санаачилгуудыг судлахыг сурагчдадаа даалгаарай (тухайлбал, кэйс: Бэйрфүүт коллеж, Хавсралт 5).Тогтвортой хөгжлийн төлөөх үйл ажиллагааг SEED шагнал дэмждэг ба шинэлэг сэргээгдэх эрчим хүчний шийдлүүдийг танилцуулдаг юм. Дараахь жишээнүүд хэрэг болох байх:

• Дулааны эрчим хүчний эх үүсвэрийн өөр хувилбар (Африк, 2015 он):https://www.seed.uno/awards/all/2015/1824-alternative-energy-source.html

• Бусад жишээг:https://www.seed.uno/awards/all.html?rd_winners_field_of_work=Energy&task=search

Сурагчид хэрхэн өөрсдийн үйл ажиллагаа, арга хэмжээний талаар мөн цэвэр, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн ач холбогдол болон энэхүү суурь хэрэгцээний хүртээмжийн тэнцвэргүй байдлыг талаархи ойлголтоо сургууль болон орон нутгаараа дамжуулж, бусдад түгээж болох тухай хэлэлцүүлээрэй.

6-р Алхам: Юу хийж болох вэ? 10 мин

7-р Алхам: Үйлдэл хийх нь 10 мин

Дэлхийн зорилгуудыг хэрэгжүүлэхийн төлөө үйл ажиллагаа өрнүүлье!

Багш, сурган хүмүүжүүлэгч хүний хувьд та сурагчдынхаа эерэг эрч хүчийг чиглүүлж, тэд сул дорой нэгэн биш, өөрчлөлтийг бий болгох боломжтой, тэд өөрчлөлтийг удирдах чадвартай гэдэгт итгэн үнэмшүүлэх эрх мэдэл танд бий.

Яг одоо зохион байгуулах үйл ажиллагаа: Дараагийн шатанд зохион байгуулах үйл ажиллагаа:o Сурагчид өөрсдийн орон нутгийн захиргаа,

иргэдийн төлөөлөгчид хандан захидалбичиж, Дэлхийн зорилгууд яагаад өөрсдийнхнь ирээдүйд онц чухал болох тухайгаа хэлж,мөн тодорхой зорилгыг биелүүлэхийн тулдямар арга хэмжээ авч байгааг асууж болно.

o #ДэлхийнЗорилгууд-ын талаар сурсанзүйлсээ товч бичиж, Дэлхийн хамгийн томхичээл-ийн Твиттер дэхь @worldslessonхаягаар эсвэл Фэйсбүүкээр түгээхийгуриалаарай.

o Илүү гүнзгий судалж, үр нөлөө бий болгохын тулдсурагчид өөрсдийн орон нутагт зорилгуудыгбиелүүлэх, өөрчлөлт хийх чиглэлээр төсөлхэрэгжүүлэхэд оролцож болно.Манай www.globalgoals.org/worldlargestlessonвэбсайтын “Take Action” хэсэгт зочилж танд хэрэгболох байгууллага, эх сурвалж, хичээлийн багцуудыгүзнэ үү.

Page 6: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 6

ХАВСРАЛТ 1

Page 7: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

Дэлхийн хамгийн том хичээл 1-р хэсэг: Дэлхийн зорилгууд гэж юу вэ?

Киног үзүүлэх боломжгүй байгаа бол энэ текстийг сурагчиддаа уншиж өгөөрэй

Дэлхийн Хамгийн Том Хичээл 2015 кино

Уучлаарай, байна уу? Чамд зав байна уу? Их чухал асуудал юм аа, чиний туслалцаа хэрэгтэй байна. Чи өөрийгөө сансарт нисч байна гэж төсөөл дөө. Чи оюун ухаант амьд ертөнц хайж байгаа гэж бодъё. Чи нилээд удаан аялжээ, сансар их уудам том болохоор. Энэ хугацаандаа огт амьд ертөнц байхгүй олон сая гариг байхыг харсан. Маш их хүчил, халуун хайлмаг чулуу гэх мэт зүйлстэй зөндөө таарсан. Гэхдээ амралтаараа тухалчих газар олсонгүй.

Тэгж байтал... Дэлхийг олж харна. Сансар огторгуй дахь бяцхан арал: ус, чулуу, хөрстэй, бас бидний амьсгалах агаарын бүрхүүлтэй жижигхэн цэг. Сансарт хаа нэгтээ амьдрал байж болох ч гэсэн, дэлхий дээр бол тэр чигээрээ амьд ертөнц бий... хөрсөн дээр, усан дотор, агаарт ч бас – ургамал, шавьж, шувуу, загас, бүх төрлийн амьд амьтан. Зарим нь ч үнэхээр үзэсгэлэнтэй, зарим нь үнэндээ жаахан эвгүй. Бас хүмүүс бий, чам шиг бас над шиг-олон тэрбум хүн. Үзэсгэлэнтэй, харьцангуй ухаантай амьдрал гэсэн үг. Тийм биз дээ.

Ихэнхи талаараа бид дэлхий дээрх бусад амьд ертөнцтэй ижилхэн. Бид жижигхэн үр байж байгаад, нөхцөл нь бүрдвэл өсч том болж, хөгждөг. Үүний тулд бид бүгдэд адилхан үндсэн хэдэн зүйлс хэрэгтэй байдаг. Биш ээ, гар утас, пүүзэн гутал, Фэйсбүүк биш. Харин бидэнд цэвэр ус, цэнгэг агаар, эрүүл хоол хүнс хэрэгтэй. Эдгээр зүйлс байхгүй бол бид удаан тэсч амьдарч чадахгүй шүү дээ. Утас нь ухаалаг байгаад ч нэмэргүй. Олзуурхууштай нь юу вэ гэвэл, дэлхий дээр байгаа зүйлс нь бид бүгдэд хангалттай хүрэлцэнэ.

Харин харамсалтай нь, бидэнд маш ноцтой асуудлууд тулгараад байна.

Эхнийх нь уур амьсгалын өөрчлөлт. Бидний одоо амьдарч байгаа хэв маяг нь эргээд бидний амьдралд хэрэгтэй зүйлсийг устгаж байна. Бидний түлж хэрэглэдэг түлш нь агаар мандлыг амьсгалж болохгүй болтол элдэв хийгээр дүүргэж байна.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 7 ХАВСРАЛТ 1

Page 8: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

Бид уух цэнгэг усгүй болж байна. Заримдаа бүр хэрэггүй зүйлд ч зарцуулах нь байна. Энэ бүгдээс болж цаг агаар өөрчлөгдөж эхлээд байна. Тэгээд ч болоогүй, бүр ч их хор уршиг дагуулж байна.

Хоёр дахь асуудал нь тэгш бус байдал. Дэлхий дээр байгаа хүмүүсийн зарим нь өөрсдийнхөө хэрэгцээнээс хэтэрсэн их зүйлстэй байхад дийлэнхид нь хэрэгтэй зүйлс нь байхгүй байна. Маш олон хүн аймшигтай ядуу амьдарч байна. Энэ чинь шударга биш шүү дээ. Өвчингүй байлгах, өвдсөн ч эдгээх эм, тариа, эрүүл мэндийн үйлчилгээг хүртэж чадахгүй олон сая хүмүүс амьдарч байна. Зарим газар хүүхдүүд сургуулиас төвөгшөөж гомдоллодог. Харин зарим газар сая сая хүүхдүүд сургуульд огт явж чадахгүй байна шүү дээ. Энэ шударга уу? Юу вэ гэхээр, бид өөрсдөө энэ асуудлуудыг үүсгээд байна. Тиймээс бид бас шийдвэрлэж чадна. Хэрэв бид бүгд хамтран, бүтээлчээр хандвал шүү дээ.

Би яаж гэдгийг тайлбарлая.

Бодоод үзэхэд, бүх амьд зүйлс супер-чадалтай байдаг. Жишээ нь шувуу нисдэг. Харин бид чаддаггүй. Бидний үнэрлэж чадахгүй зүйлсийг нохой үнэрлэж чаддаг, энэ нь дандаа ч муухай зүйлс байх албагүй шүү дээ. Бидний амьсгалж чадахгүй хийг ургамал ногоо өөртөө шингээж, бидний амьсгалж чадах агаар болгон хувиргаж өгдөг. Харин бусад амьд зүйлст байдаггүй чадвар хүнд бий. Бид хамгийн бүтээлч амьд амьтад шүү дээ.

Бидний толгойд маш их санаа эргэлдэж байдаг, бид бас шинэ зүйл бүтээхдээ сайн. Тэр чадвараараа бид дэлхийг хичнээн олон удаа өөрчилж, мянга мянган асуудлыг шийдвэрлэсэн билээ дээ. Одоо харин тэрийгээ дахин хэрэгжүүлэх хэрэгтэй байна.

Олзуурхууштай зүйл нь, бидэнд үүнийгээ хэрхэн хийх талаар тусгасан төлөвлөгөө байна. Харин үүнд чиний туслалцаа хэрэгтэй шүү. Дэлхийн 193 улс орны хүмүүсийг төлөөлдөг нэг байгууллага дэлхийд байдаг. Энэ байгууллага биднийг эвтэй тайван амьдарч, хамтран ажиллахын төлөө ажилладаг юм. Чи сонссон уу, Нэгдсэн Үндэстний Байгууллага гэж.

Саяхан Нэгдсэн Үндэстний Байгууллагаас Тогтвортой хөгжлийн төлөөх Дэлхий дахины зорилго, зорилтуудыг зарласан байна. Энэ нь жжр амьёгалын өөрчлөлтөөс эх дэлхийгээ хамгаалах, дэлхий дээрхи амьдралыг хүн бүхэнд аюулгүй, шударга, тэгш болгохын тулд санаачилсан 17 зорилго, зорилтууд юм. Бид энэ зорилго, зорилтуудыг 2030 он гэхэд биелүүлэх шаардлагатай. Энэ төлөвлөгөөний сайн тал нь, бид биелүүлэх явцдаа хэр сайн биелүүлж байгаагаа шалгах боломжтой. Хэрэв сайн биелүүлж байгаа бол урам авч, харин тааруухан биелүүлж байгаа бол улам их хичээхээ өөрсдөдөө сануулна. 2030 он гэдэг тийм холын ирээдүй биш шүү дээ, тийм учраас бид одооноос хичээх хэрэгтэй байна. Хэрэв хамтдаа хичээж, бүтээлч байж чадвал бидний хийж чадах зүйлс маш олон байна.

Юун түрүүнд эдгээр зорилго, зорилтуудыг олонд хүргэж болно шүү дээ. Тийм болохоор энэ зорилго, зорилтууд нь юу болох талаар мэдэж аваад, БҮХ ХҮНД хэл хүргэ. Бас тэр хүмүүсийгээ ч гэсэн цааш нь түгээ гэж хэлээрэй. Дараагийн алхам нь сонирхолтой шүү. Чи өөрийнхөө хэмжээнд энэ зорилтуудыг биелүүлэхэд тусалж чадах бодитой зүйлс байгаа эсэхийг сайн бодож үзээрэй. Хэрэв бид хоол хүнс, ус, цахилгаанаа хэмнэж чадвал, энэ чинь эх дэлхийдээ хүргэж буй тус болно шүү дээ. Хэрэв шударга бусаар хэлмэгдэж, хохирч байгаа хүмүүсийг хамгаалж чадвал, бие биеийнхээ эрхийг хүндэтгэвэл энэ ч гэсэн маш том өөрчлөлт болно.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 8 ХАВСРАЛТ 1

Page 9: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

Нийтдээ 17 зорилго байгаа, тийм болохоор хувь нэмрээ оруулж туслах зөндөө арга байж болох юм. Бид бас шинэ санаа гаргаж, амьдралдаа хийдэг зүйлсээ шинэчлэх шаардлагатай байгаа. Бод доо, хэрэв эрэгтэй, эмэгтэй ялгаагүй бүх хүн аюулаас хол байж, хэнтэй ч найзалж нөхөрлөж, хаашаа ч явж болдог бол сайхан л биз дээ? Хэрэв усыг цэвэршүүлж, унданд хэрэглэх шинэ арга олвол гоё биз дээ? Хог хаягдлаа дахин хэрэглэж болдог бол үнэхээр хэрэгтэй, тийм ээ? Бид өөр юу хийж чадна гэж чи бодож байна вэ? Бид бүгд дэлхий дээр амьдардаг. Бид эх дэлхийгээсээ хамааралтай.

Бид олон соёлт хүн төрөлхтөн ч, нэг л гариг дээр хамтдаа амьдарч байна шүү дээ. Хэрэв бид бүгд энэ дэлхийгээ, бие биенээ хайрлан хамгаалж, үйлдвэрлэж бий болгож буй зүйлсээ шударгаар, тогтвортой аргаар хуваалцвал бидэнд хэрэгтэй бүх зүйлс уг нь энэ дэлхий дээр л байгаа шүү дээ. Хэзээ нэгэн цагт амьд, оюун ухаант ертөнц өөр гариг дээр олдож магадгүй л дээ, гэхдээ тэр болтол хэдүүлээ эндээ, гэртээ, эх дэлхий дээрээ хэрхэн ухаалгаар, ухамсартайгаар амьдарч чадахаа үзье л дээ. Тийм биз дээ?

ХАВСРАЛТ 1 СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 9

Page 10: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 7

ХАВСРАЛТ 2

Дэлхийн хамгийн том хичээл 2-р хэсэг: Чи юу хийж чадах вэ?

Киног үзүүлэх боломжгүй байгаа бол энэ текстийг сурагчиддаа уншиж өгөөрэй

Байна уу, байна уу? Чи байна уу? Өө би дөнгөж сая Нэгдсэн Үндэстний Байгууллагын

Дэлхий дахины зорилго, зорилтуудыг биелүүлэхэд бид өөрсдийнхөө супер-чадваруудаа

ашиглах хэрэгтэй гэж ярьж байлаа. Яаж вэ гэж үү? Сансраас харахад манай эх дэлхийн

бяцхан цэг шиг харагддаг ч, бид өөрсдөө дэлхий дээрээ байгаа болохоор бидэнд

хэмжээлшгүй том санагддаг. Яг түүнтэй адил Дэлхий дахины зорилго, зорилтууд ч том

санагдах гээд байдаг шүү. Харин чи өөрийнхөө амьдардаг орчинд байгаа болохгүй

зүйлсийг засах талаар анхаарлаа хандуулбал маш их зүйл өөрчлөх чадалтай шүү дээ. Чи

үүнд гурван янзаар тусалж болж байна: чи зохион бүтээж болно, эсвэл шинэ санаа

гаргаж болно, эсвэл чи бусдыгаа уриалж бас болж байна.

Тэгэхээр одоо, суудлын бүсээ бүслээрэй, хэдүүлээ дэлхийгээр цахилгаан цахих мэт

аялж, хүүхэд, залуучууд хэрхэн өөрсдийн хувь нэмрээ оруулж тусалж байгааг үзэх

аялалдаа гарцгаая.

Хамгийн эхний зогсоол бол Турк улсын Истанбул хот. Энд бид Элиф гэгч зохион бүтээгч

охинтой уулзъя. Бусад том хотуудын адил Истанбул хотод ч маш их орчны бохирдол

байдаг. Бохирдлын зарим хэсэг нь газрын тосноос гаргаж авсан хуванцар, гялгар уутнаас

болдог байна. Энэ нь Элифт таалагдсангүй тул тэр яаж энэ байдлыг өөрчилж чадах вэ

гэж удаан боджээ. Тэгээд тэр гадил жимсний хальснаас байгалийн хуванцар, гялгар уут

гаргаж авах шинэ арга зохион бүтээжээ. Нээрээ шүү. Энэ шинэ байгалийн хуванцарыг

хийхэд хямд, дахин боловсруулахад хялбар, тэгээд ч гэртээ гал тогоондоо л хийчих

боломжтой амар юм. Хэрвээ гадил жимсэнд дуртай бол энд буруудах зүйл огт байхгүй

шүү, хэтрүүлээд идчихгүй л бол.

Одоо жорлонгийн тухай ярилцъя. Энэ бол Рохит. Рохит Энэтхэг улсын Бангалор хотод

амьдардаг. Хотын хүн амын тоо маш хурдан өсч байгаа, тэрэнтэйгээ зэрэгцээд бохир нь

ч бас нэмэгдэж байгаа юм. Ердийн жорлонгийн усыг нэг удаа татахад 6 литр ус

хэрэглэгддэг байна. Энэ нь усны нөөц багатай газрын хувьд хэтэрхий хайран. Тэгэхээр нь

Рохит энэ усны 50 хувийг хэмнэдэг жорлон зохион бүтээжээ. Үүнийгээ тэр ваку-ус буюу

битүү ус гэж нэрлэжээ. Түүний зохиосон энэ бүтээл нь Олон улсын шинжлэх ухааны

шагнал хүртэж, тэрээр маш их амжилтанд хүрсэн билээ.

Page 11: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 8

Чи шинийг санаачилж, бүтээлчээр хандаж, өөрсдийнхөө амьдралын хэв маягийг

сайжруулахаар ажиллаж чадна шүү. Жишээ нь: Филаделфиа хотын хойд хэсэгт байдаг

Урбан Креаторс байна. Энэ бол хотын аюултай хэсэгт байрлах гологдмол хэсэг газрыг авч

сэргээсэн өсвөр насны хүүхдүүдийн бүлгийн нэр юм. Тэд тэр газартаа маш сайхан ферм

бий болгосноор одоо олон зуун өрх айл, хоолны газарт шинэ ургацын хүнс нийлүүлдэг

болоод байна. “Амьдрал, Бүтээ, Ургуул” гэгч энэ төсөл нь тухайн хорооллыг бүхэлд нь

өөрчилж эрүүл аюулгүй орчин болгожээ.

Одоо бүгдээрээ хүн ам нь хамгийн хурдацтай өсч буй улсуудын нэг болох Нигер улс руу

явцгаая. Энэ бол том асуудлыг шийдвэрлэж буй охидын бүлэг болон Чарис багийнхан юм.

Нигер улсад хог хаягдлаа зохих ёсоор цэвэрлэж хаяагүйгээс болж олон хүн өвчин тусч

байгааг Чарис багийнхан ойлгожээ. Улмаар тэд хог хаягдлын талаар мэдээлэл өгч байгаль

орчинд ээлтэй тэргээр тухайн хог хаягдлыг зайлуулуулах дуудлага өгдөг Discardious гэдэг

нэртэй утасны программ зохиосон байна. Хар даа? Заримдаа эрүүл орчинд бүрдүүлэхэд

ганцхан оновчтой санаа л хэрэгтэй байдаг байна шүү дээ.

Чи бас уриалагч байж болно шүү. Индонези улсын Балид амьдардаг Мелати, Изабэл гэж

эгч дүү хоёр байна. Тэд өөрсдийн төрөлх нутаг болох арлаа гялгар уутнаас аврах

зорилготой ажиллаж байгаа юм. Далай тэнгист сая сая гялгар уутыг хаягдал болж хаядаг

байна. Энэ нь усыг бохирдуулж далайн амьтан, ургамлыг сүйтгэдэг байна. Үүнийг харсан

Мелати, Изабэл хоёр энэ явдлыг таслан зогсоохоор шийдсэн байна. Тэд уриалга гаргаж,

далайн эргийн цэвэрлэгээ зохион байгуулав. Үүний дүнд тэдний захирагч 2018 он гэхэд

гялгар уутыг хориглохоор шийдсэн байна.

Сүүлийн зогсоол бол Йордан улс.

Энэ бол Сирийн Мазүүн гэж охин юм. Тэр дүрвэгсдийн хуаранд амьдардаг байв.

Хуарангийн охид хэт эрт гэрлэж боловсролоо орхигдуулахаас өөр аргагүйд хүрдэг байв.

Үүнийг Мазуун маш буруу зүйл гэж үзэж эцэг эхчүүдэд хандан охидоо сургуулиас нь

гаргахгүй байх, хэтэрхий эрт гэрлүүлэхгүй байхаар ухуулан уриалжээ. Бүх охид сайн

боловсрол эзэмших эрхтэй шүү дээ. Боловсрол эзэмшсэн нэг охин л хүсэх юм бол ямар

зүйлд хүрч болдгийг хар л даа.

Дэлхий даяар залуу зохион бүтээгчид, шинийг санаачлагчид, уриалагчид дэлхий дээр

ямар их эерэг өөрчлөлт, сайн сайхныг бий болгож байгааг хар даа. Чи ч гэсэн чадна.

Сэтгэл гаргаад, бүтээлчээр хандаад, бусадтай хамтрах л хэрэгтэй. Хэрэв бид бүгд тэгж

чадвал 2030 он гэхэд бид дэлхий дахины зорилтууд бодит биелэл болгож чадна даа. Тийм

биз дээ.

Кен Робинсон, 2016 оны 5-р сар

Page 12: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 10

ХАВСРАЛТ 3

Сэргээгдэх эрчим хүчний салбар дахь сүүлийн үеийн чиг хандлагууд (2016)Энэхүү мэдээллийг бэлтгэхдээ Нэгдсэн Үндэстний Байгууллагын Байгаль Орчны Хөтөлбөр (НҮББОХ)-ын Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалтын дэлхийн чиг хандлага 2016 тайланг ашиглав.

• 2015 онд дэлхийн сэргээгдэх эрчим хүчинд хийсэн хөрөнгө оруулалтын дэлхийн шинэрекордыг тогтоосон билээ. Том усан цахилгаан станцын төслүүдийгоролцуулалгүйгээр сэргээгдэх эрчим хүчинд зориулсан мөнгөний нийт хэмжээ нь 5хувиар өсч, 285,9 тэрбум ам.доллар болсон ба энэ нь өмнө нь 2011 онд тогтоогоодбайсан 278,5 тэрбум ам.доллараас давсан юм.

• Мөн том усан цахилгаан станцын төслүүдийг оролцуулалгүйгээр хөгжиж буй буйорнуудын сэргээгдэх эрчим хүчинд оруулсан хөрөнгө оруулалт нь хөгжингүйорнуудынхаас илүү гарснаасаа 2015 он онцлог жил байв. Хөгжиж буй орнууд, үүндХятад, Энэтхэг, Бразил улсуудыг оролцуулан, нийтдээ 156 тэрбум ам.долларыгоруулсан ба энэ нь 2014 оноос 19 хувиар өсөн үзүүлэлт болсон бол хөгжингүйорнуудын оруулсан хөрөнгө оруулалт нь 130 тэрбум буюу 8 хувиар буурсан байна.

• Бусад хөгжиж буй орнууд мөн үзүүлэлтээ ахиулсан ба үүнд Энэтхэг өөрсдийн хөрөнгөоруулалтаа 22 хувиар өсгөж, 10,2 тэрбум ам.доллар болгосон бол Бразил (7,1 тэрбумам.доллар, 10 хувиар буурсан), Өмнөд Африк (4,5 тэрбум ам.доллар, 329 хувиарөссөн), Мексик (4 тэрбум ам.доллар, 105 хувь өссөн), Чили (3,4 тэрбум ам.доллар, 151хувь өссөн) улсууд мөн 2015 оны шилдэг 10 хөрөнгө оруулагч улсад багтжээ.

• Сэргээгдэх эрчим хүчийг үйлдвэрлэх зардал, ялангуяа нарны фотоволтаикийн хувьдулам буурч байна.

Page 13: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 11

ХАВСРАЛТ 4

Шинэ дэд бүтэц болон сайжруулсан технологиор дамжуулж, төлбөрийг хүчрэхүйц, найдвартай, орчин үеийн эрчим хүчээр хангах үйлчилгээг бүгдэд хүргэх

Эрчим хүчний үр ашигтай байдлыг дэмжих-бага эрчим хүчээр илүү хурдан хөгжих технологи бий болгох

Дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бусад эрчим хүчний эх үүсвэрээс харьцангуй нэмэгдүүлэх

2030 он гэхэд орчин үеийн тогтвортой эрчим хүчээр хангах үйлчилгээг хөгжиж буй орнуудын, тэр дундаа хөгжил буурай орнууд, жижиг арлын улс орнууд болон далайд гарцгүй улс орнуудын бүх хүнд хүргэх үүднээс дэд бүтцийг өргөжүүлэх, технологийг сайжруулан хөгжүүлэх

Сэргээгдэх болон бусад цэвэр эрчим хүчний эх үүсвэрийг судлах болон хөгжүүлэхэд хамтран ажиллах

Page 14: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ|P 12

ХАВСРАЛТ 5

КЭЙС СУДАЛГАА

Сэргээгдэх эрчим хүчний нарийн ээдрээтэй асуудлуудыг судалсны дараа энэхүү дасгалаар гагцхүү өндөр хөгжилтэй технологиор гэхгүй энгийн, иргэдийн шийдлүүдээр бүтээлч өөрчлөлтийг бий болгож болдгийн жишээ болсон түүхийг судлаарай.

Бэйрфүүт Коллежийн тухай энэхүү түүхээс сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр, эрчим хүчний хэрэглээ болон уур амьсгалын өөрчлөлтийн хоорондын уялдаа холбооны талаар танилцуулах боломжтой юм. Энэхүү кэйс судалгаа нь том өөрчлөлтийг бид өөрсдийн орон нутаг, өдөр тутмын хэвшлээсээ эхэлж хийж болдгийг харуулсан билээ.

Бэйрфүүт Коллеж Энэтхэгийн Бэйрфүүт Коллеж нь орон нутгуудад тогтвортой амьжиргааны мэдлэг, чадварыг түгээн, хүмүүсийг хүрээлэн буй орчинд ээлтэй байхын зэрэгцээ орон нутгийн хөгжил болон иргэдийг эрх мэдэлжүүлж, ашигтай амьдралын хэв маягаар амьдрахыг уриалдаг юм. Бэйрфүүт Коллеж нь алслагдсан орон нутгуудыг нарны, усны эрчим хүч, боловсрол, мэргэжил, болон бусад зүйлст холбож, орон нутаг болон хувь хүмүүсийг хувь заяагаа өөрийн гартаа авахад нь нөлөөллийн ажил хийж тусалдаг байна.

Нарны эрчим хүчний жишээ: Юуг бүтээж чадав?Нарны эрчим хүч нь цахилгаанаар хангаж, нүүрстөрөгчийн хийг багасгадаг төдийгүй хөдөлмөр эрхлэлт, орлого нэмэгдүүлэх болон тосгонд өөрсдөөс нь хамаарах шийдлийг бий болгодгоороо давуу талтай юм. Бэйрфүүт Коллежийн нарны эрчим хүчний хөтөлбөрийн ачаар керосинийг нарны эрчим хүчээр сольж, гэрэл, дулаан болон хоол хийх цэвэр эрчим хүчний эх үүсвэртэй болсон. 4020 грамм нүүрс төрөгчийн хий бий болохоос зайлсхийж чадсан төдийгүй 77 улс орнууд Бэйрфүүтийн бэлтгэсэн нарны инженертэй болж, 14500 гаруй өрх айл нарны эрчим хүчийг гэртээ суурилуулсан байна.

Бэйрфүүт Коллежийн зарим амжилтуудаас дурьдвал:

- Дэлхийн даяар алслагдсан тосгодод дунд эргэм насны эмэгтэйчүүдийг нарны инженер болгон бэлтгэсэн байна. Орон нутгийн болон үндэсний байгууллагуудтай хамтран Бэйрфүүт баг нь тосгоны удирдлага, ахмадуудтай холбоо тогтоодог ба тэдгээр удирдлага нь суралцагчдыг тодорхойлж, орон нутгийн дэмжлэгийг үзүүлдэг байна. Суралцагчид нь ихэнхидээ бичиг үсэгт тайлагдаагүй эсвэл бүрэн тайлагдаагүй, тосгон хамт олондоо бат бэх байр суурьтай эмээ нар байдаг ба алслагдсан тосгондоо цахилгаан эрчим хүч оруулж ирснээр орон нутгийнхаа хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг байна. Нарны эрчим хүчээр цахилгаанжих нь нүүрстөрөгчийн хийг багасгаж, ой тод устах сөрөг үр нөлөөг удаашруулах ба мод, керосин түлэх явдлыг багасгаснаар агаарын бохирдлыг бууруулдаг байна.

- 2000 оноос хойш Бэйрфүүт Коллеж нь алслагдсан орон нутгуудыг тогтвортой, утаагүй халуун усны эх үүсвэрээр хангах үүднээс нарны усан халаагчийг боловсруулж түгээж эхэлсэн байна. Тус хөтөлбөр нь мөн хүүхэд, залуучуудад тэдгээр халаагчийн суурилуулах чадварыг эзэмшүүлснээр орон нутгийн болон залуучуудын оролцоог хангадаг юм. Нарны усан халаагчийг Бэйрфүүтийн алслагдсан орон нутгийн үйлдвэрлэлийн инженерүүд хийдэг ба нарны гэрэл энэ нь усаа халаахдаа мод буюу хий зарцуулахгүйгээр нарны гэрэл ашигладаг байна. Халуун, хүйтэн уур амьсгалд амьдарч буй хүмүүст тасралтгүй халуун ус хүргэдэг байна. Орон нутгийн үйлдвэрлэсэн нарны усан халаагчийг эдүгээ Энэтхэгийн алслагдсан 8 тосгоны мянга мянган хүмүүс хэрэглэж байна.

Page 15: СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ ОЙЛГОХ НЬ | P 1cdn.worldslargestlesson.globalgoals.org/2019/04/29... · 2019. 4. 9. · СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧИЙГ

UNDERSTANDINGRENEWABLEENERGY|P13

- Энэтхэгийг хамгийн анхны нарны эрчим хүчээр ажилладаг урвуу осмосис үйлдвэр өдөрт 3600 литр цэвэр ус үйлдвэрлэж, 1000 гаруй тосгон иргэдийг ундны усаар хангаж байна. Энэ нь урвуу осмосисийн зарчим буюу бохир усыг өндөр даралтаар нарийн хальсаар нэвтрүүлэх аргаар ундны усыг гаргадаг байна. Ийнхүү цэвэршүүлсэн ус нь усны нөөцийн сав болон хоолойд байдаг элдэв давс болон бусад бохирдуулагчийг ялгадаг ба ялгарсан үлдсэн эдгээр бодисуудыг орой болгон хоолойноос авч цэвэрлэдэг байна. Уг үйлдвэр нь орон нутгийн усны давсны хэмжээг бууруулж, усыг уухад аюулгүй, давсны амтгүй болгодог. Үүнийг 2.5 киловаттын хүчин чадалтай нарны үүсгүүрээр ажиллуулдаг ба үүний дүнд ердийн цахилгааны шугам сүлжээнээс үл хамааран цэвэр усны тогтмол тасралтгүй хангамжтай болдог байна.

- 2003 онд Бэйрфүүт Коллеж нь Энэтхэгийн Ражастханийн Тилониа гэх гэзэр Бэйрфүүт Нарны халуун тогооны эмэгтэй инженерүүдийн холбоог үүсгэн байгуулсан билээ. Энэ нь гэртээ нарны зуух үйлдвэрлэж, суурилуулж, засварладаг, бичиг үсэгт тайлагдаагүй буюу бүрэн тайлагдаагүй эмэгтэйчүүдийг нэгтгэсэн анхы холбоо юм. Нарны зуух нь нарны туяаг хоолны тогоо руу тусгаж, хоолыг түргэн болон тогтвортойгоор болгох 300 толиноос бүрдэнэ. Олон цагаар гал түлэх түлээ мод хайдаг байсан эмэгтэйчүүд одоо цагаа өөр зүйлс үр бүтээлтэй зориулах боломжтой болсон байна. Нарны зуухтай тосгодууд амьжиргаагаа дээшлүүлэх, мөн ой мод устах болон орчны бохирдлын сөрөг нөлөөг хязгаарлаж чадсан юм.

Бэйрфүүт Коллежийн нарны хөтөлбөрийн тухай дэлгэрэнгүй мэдэхийг хүсвэл http://www.barefootcollege.org/solution/solar/#status–хаягаар зочлоорой.

Энэхүү түүхийн гол дүгнэлт нь бидэнд дараахийг сануулж байна:

- Цахилгаа эрчим хүчний хүртээмж хүн бүгдэд баталгаатай биш байдаг (1,2 тэрбум хүмүүс орчин үеийн цахилгааны хангамжгүй байна);

- Ухаалаг болоод энгийн технологи нь олон сая хүмүүсийн амьдралд гайхамшигтай өөрчлөлтийг авчирч болдог (энэ тохиолдолд тэр өөрчлөлт нь цахилгаан ба түүнийг дагалдан өдөр тутмын амьдралд ирэх бүхий л дэвшил байна);

- Нарны эрчим хүч зэрэг сэргээгдэх эрчим хүчийг зөвхөн боломжтой баян хүмүүс хэрэглэх бус ядуу хүмүүс ч гэсэн төлбөрийг хүчрэхүйц, хүртээмжтэй болгож зохицуулж болдог;

- Сэргээгдэх эрчим хүч нь зөвхөн хоол хийхэд бус мөн боловсрол болон эрүүл мэндийн ч гэсэн шийдэл болж чадна;

- Сэргээгдэх эрчим хүчийг ашигтай бизнес төдийгүй нийгмийн оролцоог хангах – тэр дундаа хамгийн эмзэг бүлгийн хүмүүст чиглэгдсэн (энэ тохиолдолд эмэгтэйчүүдэд) ажил, боломж болгон хөгжүүлэх боломжтой юм;

- Бэйрфүүт Коллеж нь хэрхэн ажлын байр бий болгож, өвөлд нь оройн сургууль ажиллуулж, атаршсан хаягдал газрыг нарны усан насосоор дахин сэргээсэн, улмаар тосгодуудад өөрсдийгөө нарны цахилгаан эрчим хүчээр хангах хамтын итгэл найдвар төрүүлж чадсныг энэхүү жишээнээс харж болно.

Эмэгтэй хүний нүдээр Энэтхэгийн Бэйрфүүт Коллеж нь ядуу эмэгтэйчүүдийг нарны инженер болгон сургаж дэлхийн даяар тосгодуудад цахилгаан эрчим хүч авчран дэлхийг гэрлээр хангаж буй тухай уншаарай. Ал Жазийра (Швета Дисай, 2014 оны 1-р сарын 15)-гийн мэдээ. http://www.aljazeera.com/indepth/features/2014/01/india-barefoot-college-lights-up-world-201411464325362590.html