ШИНЭ НОМЫН МЭДЭЭ - library.msuac.edu.mnlibrary.msuac.edu.mn/uploads/attach/new book...

8
Phone: 70137056 E-mail: [email protected] СУИС-ийн номын сан СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ НОМЫН САН ШИНЭ НОМЫН МЭДЭЭ №2 2009-05-22 Дэлхийн сонгодог зохиолууд

Upload: others

Post on 30-Aug-2019

15 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ - library.msuac.edu.mnlibrary.msuac.edu.mn/uploads/attach/new book 2009 2 50boti.pdf · Эртний Герегийн жїжгїїд/ Эсхил, Софокл,

Phone: 70137056

E-mail: [email protected]

СУИС-ийн номын сан

СОЁЛ УРЛАГИЙН ИХ СУРГУУЛЬ

НОМЫН САН

ШИНЭ НОМЫН МЭДЭЭ

№2 2009-05-22

Дэлхийн сонгодог зохиолууд

Page 2: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ - library.msuac.edu.mnlibrary.msuac.edu.mn/uploads/attach/new book 2009 2 50boti.pdf · Эртний Герегийн жїжгїїд/ Эсхил, Софокл,

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 13

Дэлхийн яруу найргийн охь дээжис /Орч. Г.Аюур- зана.-УБ.:МонСудар,2009 Боть 50.-392х.-ISBN 978-99929-0-779-7 Агуулга: Хүн тєрєлхтєний яруу найргийг туульсын ба уянгын

хэмээн үндсэн хоёр хэсэгт хуваах бєгєєд уянгын яруу найргийн хєгжил олон тооны урсгал чиглэлийг бий болгодог. Энэ боть антологт нэн эрт үеэс эхлээд єнєєдрийг хүртэлх уянгын яруу найргийн хамгийн тод томруун, сонирхолтой тєлєєлєгчдийг хамруулан, бүтээж туурвисан он цагаар нь дараалууллаа. Энд нийтдээ 130 гаруй яруу найрагчийн 280 гаруй шүлэг орсон.

Коэльо П. Алхимич/Орч.Л.Лхагвадулам.-УБ.:МонСудар, 2009 Боть 49.-136х.-ISBN 978-99929-0-778-9 Агуулга: "Алхимич" бол зохиолчийн 2 дахь роман. Одоогоор дэлхийд хэвлэгдэж гарсан уран зохиолын номууд дотор 65 сая ширхэг борлогдсон тоогоороо дээд амжилт тогтоогоод байна.

Page 3: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ - library.msuac.edu.mnlibrary.msuac.edu.mn/uploads/attach/new book 2009 2 50boti.pdf · Эртний Герегийн жїжгїїд/ Эсхил, Софокл,

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 12

Юкио М. Алтан асрын сүм/Орч.Ц.Цэнгэл.-УБ.: МонСудар, 2009 Боть 48.-192х.-ISBN 978-99929-0-712-6 Агуулга: Гайхалтай яруу нйарагч, зэн-буддизмыг бишрэгч,

жїжигчин, найруулаг, хєгжимчин, кэндо, каратегийн мастер, байлдааны нисэх онгоцны чадварлаг нисэгч, долоон удаа дэлхийг тойрон аялсан энэ євєрмєц хїний дотоод ертєнцийн бїхий л нууцыг энэ романаас олж нээж болно.

Абсурт театр /Орч.Г.Аюурзана,Ц.Цэнгэл.-УБ.: Мон Судар,2009 Боть 46.-336х.-ISBN 978-99929-0-798-3 Агуулга: Єнєєгийн ертєнцийн утга учиргүйг, түүнчлэн орчин цагийн хүний ухамсрыг цогцоор нь илэрхийлэхэд тэр тусмаа тайзнаа үзүүлэхэд реализм хангалттай биш хэмээх үїзлээс нь А.Артогийн театр хийгээд "абсурдизм" бий болсон юм. Эл ботиос та орчин цагийн театрын урлагийн сэтгэлгээг єргєн хїрээнд ойлгож танилцаад зогсохгїй бидний энэ цаг їе, єнєєгийн иргэншил хэнд ч захирагдахгүй мухардмал хүчний эрхшээлийг гүйцэлдүүлэгч аварга том машин механизм болон хувирсныг ухаарч мэдэх болно.

Камю А. Этгээд хүн/Орч.Т.Тємєрхүлэг.-УБ.:Мон Судар, 2009 Боть 45.-120х.-ISBN 978-99929-0-690-1 Агуулга: Эхлээд жирийн албан хаагч, Алжир хотын иргэн Мерсо хэмээгч залуугийн єдєр тутмын нэг хэвийн амьдрал гардаг. Эх нь нас барж түүнийгээ оршуулдаг. Мерсо бичээчийн ажилтай Мари гэгч залуу бүсгүйтэй холбогддог... Нйм гаригт єглєє сэрэнгїїтээ орноосоо босдоггїй, талхандаа явахаас залхуурдаг, шарсан єндєгєє хайруулын тавагнаас нь иддэг, тамхи угсруулан татдаг ийм л хүн. Түүнийг уйтгарладаг гэж хэлж болохгүй, цаг нєхцєєж ганц олдсон амьдралаа дэмий үрж байгаа хүн. Энийгээ ч ухамсарладаггүй. ...

Маркес Г.Г. Зуун жилийн ганцаардал/ Орч. Г.Аким.- УБ.:Мон Судар, 2009. Боть 47.-312х.-ISBN 978-99929-0-488-7 Агуулга: Макондо хэмээх зохиомол тосгоны болон уг тосгоныг

үндэслэсэн, мєн тосгонтойгоо хамт сүйрч буй Буэндиагийн гэр бүлийнхний түүх маягаар бичигдсэн энэ зохиолд бодит амьдрал, хийсвэрлэл, їлгэр домгийн болоод уянгын, тїїнчлэн эротик дїрслэлїїд улс тєр нийгмийн бусармаг дїр зургуудтай чєлєєтэй бєгєєд урнаар сүлэлдэж сүлжилдсэн нь гайхалтай.

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 1

Шармаа В. Панчатантра (таван сургамж) /Орч. Ж.Гэндэн-дарам.

-УБ.:МонСудар,2009 Боть 4.-320х.-ISBN 978-99929-0-753-3 Агуулга: Энэ зохиолын нэгэн євєрмєц тал нь ихэнх баатруудаа

адгуус дїрээр авсан боловч чухамдаа хїн ба хїний орчлонг дїрслэн їзїїлсэн байдаг. Энэхїї зохиол таван їндсэн санаагаар сэдэв авч гэр ахуйн ерийн амьдралаас авхуулан тєр улсын асар хэрэг дэх хэв журам, ёс суртахууныг тал талаас нь тайлбарлан сургаж єгсєнєєрєє уншигч тїмэнд хэрэг болох болов уу.

Хуучин гэрээ.-УБ.:МонСудар,2009

Боть 2.-196х.-ISBN 978-99929-0-716-9 Агуулга: Дэлхийн, тэр тусмаа Єрнийн соёл-иргэншил, утга

зохиолын сэтгэлгээг ойлгоход тїлхїїр болдог цорын ганц хєлгєн судар бий. Тэр бол "Хуучин гэрээ" юм. Хїн тєрєлхтєний тїїхэнд бїтээгдсэн хамгийн эртний номуудын нэг нь энэ билээ.

Бурхан багшийн сургаал/Орч.Н.Энхбаяр.-УБ.: МонСудар,2009

Боть 1.-200х.-ISBN 978-99929-0-715-0

Агуулга: Будда хэмээх нь "гэгээрэлд хүрсэн" гэсэн утгатай

самгарьд үг бєгєєд монголчууд Бурхан багш гэж єргємжлєн нэрийдсээр иржээ. Тэрээр мах цусанд тєрсєн хүн бүр гэгээрэлд хүрэх боломжтойг нээж, анх түрүүн гэгээрлийнхээ онолыг болосвруулж, насан нєхчих хүртлээ энэ сургаалаа номлосон байна.

Эсхил ба бус. Эртний Герегийн жїжгїїд/ Эсхил, Софокл, Аристофан.-УБ.:МонСудар,2009 Боть 3.-232х.-ISBN 978-99929-0-761-4 Агуулга: Эртний Герегийн театргїйгээр дэлхийн жїжгийн

зохиолын хєгжлийг тодорхойлох аргагїй юм. Энэ ботид Герегийн театрын Алтан їеийн аугаа их гурван зохиолыг толилуулж байна. Эсхил "Цовдлуулсан Прометей", Софокл "Эдип хаан", Аристофан "Лисистрата"

Page 4: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ - library.msuac.edu.mnlibrary.msuac.edu.mn/uploads/attach/new book 2009 2 50boti.pdf · Эртний Герегийн жїжгїїд/ Эсхил, Софокл,

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 2

Мянга нэгэн шєнийн їлгэр /Орч.С.Бадраа.-УБ.: Мон Судар,2009

Боть 8.-296х.-ISBN 978-99929-0-523-9

Агуулга: "Мянга нэгэн шєнийн їлгэр"-ийн уг їндэс юу билээ?

Хаашаа ч эргэж болзошгїй їйл явдлуудын эргїїлэг, нэг бол маш их жаргалтай, эсвэл тэсвэрлэшгїй зовлонтой, нэг бол хэмжээлшгїй байн, эсвэл ор хоосон ядуу хїмїїс. Бас юу хийж байгаагаа хэнд ч тайлагнадаггїй хаадын ертєнц. Эгээ л бурхад шиг, хязгааргїй эрх мэдэлтэй атлаа хариуцлага хїлээдэггїй тийм хаад ...

Коран /Орч.Ц.Гомбосїрэн.-УБ.:МонСудар,2009 Боть 6.-384х.-ISBN 978-99929-0-717-7

Агуулга: Коран нь Аллахаас єєр бурхан эзэн гэж їгїйг

номлосон нэгэн їзїїрт утгыг илтгэх авч їнэхээр уран тансаг, дїрслэл, зураглал сайтай, яруу найргийн хэлээр бичигдсэн байдаг.

Бхагавата-Гийта/Орч.Ж.Гэндэндарам.-УБ.: Мон Судар, 2009 Боть 5.-320х.-ISBN 978-99929-0-713-4

Агуулга: Эртний Энэтхэгийн алдарт "Махабхарата" туульсын

нэгээхэн хэсэг, самгарвд хэлээр бичигдсэн яруу найргийн энэхїї бїтээл вэдийн ёсны чухаг дурсгал бєгєєд орчин цагийн уншигчдад зориулан тайлбарласан хувилбар юм.

Үлгэрийн далай/Орч. Д.Бїрнээ, Д.Энхтєр.- УБ.: Мон Судар,2009 Боть 7.-280х.-ISBN 978-99929-0-746-0

Агуулга: Сайн хийгээд муу, цэцэн хийгээд тэнэгийг ялгагч

гэсэн утга бїхий, анх самгарьд хэлээр бичигдсэн, тєвдєєр "Занлїн" хэмээгддэг эл судрыг євєг дээдэс маань ам дамжуулан ярьдаг, ардын їлгэрчид нэг бїрчлэн мэддэг байсан эдгээр їлгэрийн гайхамшигт далайд сэлэн умбахдаа та бурханлиг оюун санааны бишрэлт ертєнцийг олж харах болно.

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 11

Оруэлл Ж. Мянга есєн зуун наян дєрєв/Орч.Д.Чулуундорж.-УБ.:МонСудар,2009 Боть 44.-256х.-ISBN 978-99929-0460-7 Агуулга: 1984 онд хар дарсан зүүд мэт айдас хүйдэс ноёлсон,

бїхнийг эрхшээгч цагдаагийн улс дэлхийг эрхшээж буй тухай энэ зєгнєлт романаа 1948 онд бичжээ. Тэрээр энэ романаараа тоталитар нийгмийн тогтолцоог їзэл санааны хувьд нэгмєсєн булшилсан юм. ... Хуулиар зєвшєєрєєгүй үйл бодлоо гээд, хамаагүй хүнд дурлалаа гээд цагдаа нар баривчилбал Та яах вэ?

Булгаков М.А. Мастер Маргарита хоёр/ Орч. Ц.Гомбосүрэн.-УБ.: Мон Судар,2009 Боть 42.-384х.-ISBN 978-99929-0-744-4 Агуулга: Москва хотод буг чєтгєр жинхэнээрээ айлчлан ирсэн

тухай этгээд сонин үйл явдлыг єгүүлдэг энэ роман хориотой байхаас ч аргагүй. Эмч мэргэжилтэй Булгаков эмчилгээний журмаар олгогддог асан хар тамхинаасаа амьдралын хүнд нєхцлийн эрхээр хэрэглээд заншсан байж л дээ. Тиймээс шидэт реализмын хамгийн чухаг бүтээлүүдийн нэгд тооцогддог энэ роман мансуурлын нєлєєн дор бичигдсэн гэж шинжээчид үздэг.

Борхэс Х.Л. Хоёр хаан, хоёр хонгил:Шилмэл єгүүллэгүүд/Орч. Г.Аюурзана.-УБ.:МонСудар,2009 Боть 41.-160х.-ISBN 978-99929-0838-6 Агуулга: Насан туршдаа гагцхүү шүлэг, єгүүллэг, эсээ бичсэн

энэ зохиолчийн нэр єнєєгийн утга зохиолд ямар ч том романчаас илүү мєнхрєн үлдсэн юм. Түүний шилмэл єгүүллэгийг толилуулж байна.

Сартр Ж.П. Үг /Орч.Г.Аюурзана.-УБ.:МонСудар,2009 Боть 43.-176х.-ISBN 978-99929-0-822-Х Агуулга: Монгол хэлнээ анх удаа хэвлэгдэж байгаа "Үг" тууж

нь зохиолч хїний ертєнцийн тєлєвшил, үгийн урлагийн мєн чанарын тухай хамгийн гоц туурвил хэмээгддэг бєгєєд Жан Поль Сартр энэ зохиолоороо 1964 онд Нобелийн шагнал хүртсэн байна.

Page 5: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ - library.msuac.edu.mnlibrary.msuac.edu.mn/uploads/attach/new book 2009 2 50boti.pdf · Эртний Герегийн жїжгїїд/ Эсхил, Софокл,

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 10

Хэмингуэй Э. Зэр зэвсэг минь баяртай/Орч.М.Цэдэндорж, Б.Одгэрэл ба бус.-УБ.:МонСудар,2009 Боть 40.-384х.-ISBN 978-99929-0-041-5 Агуулга: Зохиолчийн залуу насандаа бичсэн хамгийн шилдэг

роман нь "Зэр зэвсэг минь баяртай" билээ. Уянгын сэдэвт богино єгїїллэгїїд нь єнєє хэр дэлхийн бїх хэл дээрх антологуудыг чимсээр

байгаа. Энэ номд тїїний роман, єгїїллэг, тууж багтсан байгаа.

Рюноскэ А. Ид шидийн урлаг/Орч.Д.Цоодол.- УБ.: МонСудар, 2009 Боть 38.-224х.-ISBN 978-99929-0-726-6 Агуулга: Акутагава Рюноскэ бол Японы уран зохиолд

сэтгэлзүйн гүнзгий зєрчилт єнгє аясыг авчирсан, Дорно дахины уламжлалт бичлэгийг Єрнийн уур амьсгалаар шинэчилж сэлбэсэн хүн юм. Энэхүү номд түүний Хамар, Ойд болсон явдал, Мори багш, Рашёомон хаалга, Ид шидийн урлаг, Санэмоны гэмт явдал зэрэг єгүүллэг, зураглал, ярилцлага багтжээ.

Кафка Ф. Шүүх /Орч.Ц.Сүхбаатар.-УБ.:МонСудар,2009 Боть 37.-288х.-ISBN 978-99929-0-077-6 Агуулга: Дэлхийн уран зохиолд Франц Кафка шиг тийм гоц

гойд, ер бусын тївшний сэтгэлгээтэй зохиолч тун цєєн. "Кафкагийн" хэмээх тусгай нэр томьёо утга зохиолын хэлэнд бий болж, хувь хүний єєрийн хянаж чадах хэр хэмжээнээс хэтийдсэн хүчний ємнє золиос болж буй аймшигт харгис дарангуйллын нэрийтгэл болон тєлєвшсєн юм. Түүний хамгийн алдартай тууж "Хувирал", хамгийн алдартай роман "Шүүх" хоёрыг энэ номонд нэгтгэн хэвлэжээ.

Фолкнер У. Буугаад ирээч, Мосе!: Метароман.-УБ.:МонСудар, 2009 Боть 39.-254х.-ISBN 978-99929-0-806-8 Агуулга: "Буугаад ирээч, Мосе!" хэмээх ном бол орчин їеийн

уран зохиол дахь метароманы эхлэл болсон бїтээл юм. Энэхїї номын цєм болсон "Баавгай" тууж бол ХХ зууны хїїрнэл зохиолын нэгээхэн гайхамшиг юм. Тїїний 7 зохиол нь энэ номонд орсон байна.

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 3

Раблэ Ф. Гаргантюа ба Пантагрюэль / Орч. С.Сандагдорж.-

УБ.:МонСудар,2009 Боть 12.-192х.-ISBN 978-99929-0-691-Х Агуулга: "Гаргантюа ба Пантагрюэль" романд гарч буй

нийтээрээ зугаалж цэнгэн, найрлаж наргин байгаа орчин нь дундад эртний хїний хувьд єєрийгєє илэрхийлэх бараг л цорын агнц нєхцєл юм. "Тэнэгїїдийн найр", "годил толгойтнуудын зугаа цэнгэл", эх адаггїй алиа марзан хашгиралдаан бол тэр їед ах захаа алдсан зїйл огт биш, уламжлалт зан їйл байв...

Монголын нууц товчоо /Орч.Ц.Дамдинсїрэн.-УБ.: Мон Судар,2009 Боть 10.-192х.-ISBN 978-99929-0-729-0 Агуулга: Монголын түүхийн хосгүй баримт болохоос гадна

нүүдэлчдийн оюуны сэтгэлгээний дээд түвшний бїхий л ололтыг дуртгасанаараа орчин цагийн утга зохиол судлалд жишиг болохуйц туурвил билээ.

Шикибү М. Гэнжийн туульс: Тэргүүн дэвтэр/Орч.О.Жаргал -сайхан.-УБ.:МонСудар,2009 Боть 9.-224х.-ISBN 978-99929-0-748-7 Агуулга: "Гэнжийн туульс" бол хүн тєрєлхтний утга зохиолын

түүхэн дэх анхны роман юм. Гэнжи хэмээх нэгэн хунтайжийн амьдралаар дамжуулан хайр дурлал, хүн ёсны утга учрын тухай єргєн дэлгэр єгүүлжээ.

Боккаччо Ж. Декамерон хэмээх бичиг/ Орч. Ж.Цэвээн, А.Дашням.-УБ.:МонСудар,2009 Боть 11.-168х.-ISBN 978-99929-0-689-8 Агуулга: Сэргэн мандалтын үеийн энэхүү гайхалтай чєлєєт

сэтгэлгээний дууллыг хуучинсаг үзэлтнүүд, сүм хийдийнхний зүгээс олон зуун жилийн турш хориотой номын жагсаалтад бүртгэж, хар дансалсан юм. Энэ бүтээлээрээ зохиолч "Эротик уран зохиолын хаан" хэмээн дэлхий дахинаа єргємжлєгджээ.

Page 6: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ - library.msuac.edu.mnlibrary.msuac.edu.mn/uploads/attach/new book 2009 2 50boti.pdf · Эртний Герегийн жїжгїїд/ Эсхил, Софокл,

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 4

Сервантес М. Кихот ноён /Орч.Т.Жамбал.-УБ.:МонСудар,2009 Боть 16.-496х.-ISBN 978-99929-0-745-2 Агуулга: ... Дон Кихот бол шударга бус явдлыг үгүй хийхийг

эрмэлзэгч билээ..., ..."Кихот ноён" зохиол нь харгис араншингийн ил тод нэвтэрхий толь юм..., ...Хэдийгээр амьдралын уйтгартай бодит зарчимд бууж єгч, улмаар Христийн ёс жаягт захирагдан тєрєл арилжиж буй хэдий ч, Дон Кихот бол хорвоо дээрх хамгийн ухаалаг мэргэн хүн билээ.

Монтэнь М. Сонгомол эсээнүүд /Орч. Г.Аюурзана.- УБ.: Мон Судар,2009 Боть 14.-240х.-ISBN 978-99929-0-775-4 Агуулга: Сэргэн мандалтын їеийн Францийн философич

Мишель Эйкэм дє Монтэнь орчин цагийн эсээ хэмээх уран зохиолын тєрєл зїйлийг їндэслэгч юм. Анхандаа гїн ухааны болон уран зохиолын бїтээлїїдийг задлан тайлбарлаж, єєрийн санаагаар баяжуулах аястай байсан тїшний тэмдэглэлїїд яваандаа сэтгэлгээний хувьд задарч, уран сайхны єндєр їнэ цэнэтэй, гойдын уран бичлэгтэй бїтээл болжээ.

Шэкспир У. Эмгэнэлт жүжгүүд.-УБ.:МонСудар,2009 Боть 13.-552х.-ISBN 978-99929-0-777-0 Агуулга: Ромео Жульета хоёр, Хамлет, Отелло, Лир ван, Макбет жүжгүүд.

Чэнь Энь Тансан ламын баруун этгээдэд зорчсон тэмдэглэл/Орч. Арана,С.Хєвсгєл.-УБ.:МонСудар,2009 Боть 15.-608х.-ISBN 978-99929-0-754-1 Агуулга: Романы їндсэн санаа нь хүний мєн чанар, энэ хорвоод

эзлэх тїїний байр суурь, үнэний эрэл ба танин мэдэхїй, буян нїглийн тэмцлийн сэдэв дээр зангидсан болно.

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 9

Хашек Я. Эрэлхэг цэрэг Швейкийн хєгтэй явдал / Орч.

Ш.Очирбат.-УБ.:МонСудар,2009 Боть 36.-632х.-ISBN 978-99929-0-730-4 Агуулга: Түүний баатар Иозеф Швейкийг цайлган мангуу, зальжин сүйхээтэн алин болохыг эцэслэн дүгнэхэд хэцүү. Ердийн амьдралд жигтэйхэн зохицсон гүйлгээ хар ухаантай атлаа тєр засагт хамаатай яриа єрнєхєєр л засаршгүй мунхаг болчихдог Швейк бол яг л хамелеон шиг уг романыг хэн яаж харахыг хүснэ түүнд нь хувилж чаддаг ид шидтэй дүр юм.

Чехов А.П. Цахлай.-УБ.:МонСудар,2009 Боть 34.-216х.-ISBN 978-99929-0-755-Х Агуулга: Энэ бүтээлд зохиолчийн Түшмэлийн үхэл, Бүдүүн нарийн хоёр, Хамелеон, Загасны дурлал, Танил эр, Найрал дуучин хүүхэн, Хожлын тасалбар зэрэг 16

єгүүллэг, Цахлай жүжиг багтжээ.

Твен М. Хаклбэрри Финнд тохиолдсон адал явдал /Орч. Г.Тємєрбат.-УБ.:МонСудар,2009 Боть 33.-256х.-ISBN 978-99929-0-725-8 Агуулга: Самюэл Ланхорн Клэмэнс хэмээх залуу Америк

орноор хєндлєн гулд хэрэн тэнэж сүүлдээ Миссисипи мєрнєєр аялах хєлєг онгоцны залуурч болжээ. Ийн явж амьдралыг таньсан сэтгэгдлээрээ зохиол бичиж үзэхээр шийдэж Марк Твен буюу "Хос тэмдэг" хэмээх нууц нэр сонгосон байна.

Дэлхийн шилдэг үлгэрүүд/ Эмхт. З.Түмэнжаргал.-УБ.:МонСудар,2009. Боть 35.-208х.-ISBN 978-99929-0-797-5 Агуулга: Үлгэр бол хүүхдийн зхоиол гэж зарим хүн эндүү

боддог. Оюун санаа нь балчир хэвээрээ яваа хїнд ихэнх буурьтай бүтээлүүд хүүхдийн зохиол шиг санагддагийн адил үлгэр бол буурьтай утга зохиол билээ. Үлгэр яаж тєгсчихєв єє гэдгийг ултай мэдэж авахын тулд аль багаасаа мэддэг үлгэрүүдээ ч ахиад нэг унших хэрэгтэй. Ер нь номыг дахин уншина гэдэг нь амт шимтийг

нь мэдэх шалгарсан арга билээ.

Page 7: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ - library.msuac.edu.mnlibrary.msuac.edu.mn/uploads/attach/new book 2009 2 50boti.pdf · Эртний Герегийн жїжгїїд/ Эсхил, Софокл,

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 8

Достоевкий Ф.М. Карамазовын хєвүүд/Орч.Ц.Гомбосүрэн.-УБ.:Мон

Судар,2009. Боть 32.-760х.-ISBN 978-99929-0727-4 Агуулга: Карамазовын хєвүүд бол Достоевскийн бусад

романуудад байнга давтагдсаар ирсэн адал явдалт зохиолын гайхамшигт жишээ билээ. Сонирхол татмаар єгүүлэмж олон, єчїїхэн жижиг хэсэг, яльгүй єгүүлэмжээр ч уншигчдыг єдєн дуудаж, сониуч занг бадраана. Бүлгүүдийн нэр л гэхэд этгээд содон... Уг ном нь адал явдал, чамбай бодож сүлжилдүүлсэн гэмт хэргийн роман бєгєєд харин үйл явдлын єрнєл нь их удаан.

Флобер Г. Бовари хатагтай/Орч.Ж.Намсрай.-УБ.:Мон Судар, 2009 Боть 30.-296х.-ISBN 978-99929-0-731-2 Агуулга: Хєдєєгийн эмчийн гэргий тосгоны амьдралын уйтгарт

хоосноос зугтахыг эрмэлзсэн Эмма Боварийн дурлалын түүхээр дамжуулж хїний сэтгэлийн нарийн чанад руу єнгийсєн энэ роман 19-20-р зууны уран зохиолд нээлт болжээ.

По Э.А. Улаан үхлийн баг /Орч. Б.Одгэрэл.- УБ.: Мон Судар, 2009 Боть 29.-184х.-ISBN 978-99929-0-804-1 Агуулга: Эдгар Аллан По нь богино єгүүллэгийн мастер,

детектив зохиолын эцэг билээ. Тїїний Вильям Вильсон, Ашерын гэрийн мєхєл, Торх амонтильядо дарс, Овгос дэвхэс, Лонхноос олдсон бичиг, Улаан үхлийн баг зэрэг єгүүллэг нь багтжээ.

Толстой Л.Н. Анна Каренина/ Орч. Ш.Очирбат.- УБ.: Мон Судар, 2009 Боть 31.-784х.-ISBN 978-99929-0-608-1 Агуулга: Гэр бүлийн, тэр дундаа эмэгтэй хүний сэтгэл зүйн

тухай роман билээ. "Ойлгоно гэдэг бол єршєєж уучлахын нэр" хэмээх сонгодог хэлцийг Толстой єєрийхєє баатраар дамжуулан няцаахыг зорьсон хэрэг. Толстой єєрийнхєє баатарт үнэн сэтгэлээсээ хайртай ч єршєєхийг хүсээгүй дотоод ертєнцєє шүүх эрхийг л гагц олгосноор тэр хайраа хязгаарласан нь бүтэц хийгээд сэтгэцийн онцгой зєрчил болжээ.

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 5

Вольтер Ф., Дидро Д. Жамаараа яваа ертєнц /Орч.Т.Тємєрхүлэг.-УБ.: Мон Судар,2009 Боть 20.-336х.-ISBN 978-99929-0-389-9 Агуулга: Философийн роман хэмээх тєрєл жанр доòроо їнэхээр

онцгой энэ бїтээлийн гол баатар, сэтгэгч Панглос шиг хошин наргиантай дїр манай ч, дэлхийн ч уран зохиолд ховор...

Дефо Д. Робинзон Крузо/Орч.Э.Оюун.-УБ.:МонСудар,2009 Боть 18.-208х.-ISBN 978-99929-0-732-0 Агуулга: Робинзон хэмээх нэр иргэншлээс тусгаарлагдаад

хүний тєрєлх мєн чанараа хадгалан, єєрийн гараар амьдралаа бүтэн авч үлдэгсдийн бэлгэдэл дүр болсонд энэ романы гоц їнэ цэнэ оршдог.

Алтан бумбан дахь лишийн цэцэг/Орч. Б.Дашцэрэн.-УБ.:МонСудар,2009 Боть 17.-800х.-ISBN 978-99929-0-769-7 Агуулга: Эротик утга зохиолын оргил хэмээн алдаршñан Хятадын сонгодог роман.

Свифт Ж. Гулливерийн аялал/ Орч. Ц.Шүгэр.- УБ.: Мон Судар, 2009 Боть 19.-136х.-ISBN 978-99929-0-240-Х Агуулга: "Гулливерийн аялал"-ын хамгийн гол утга учир нь

нийгэм дэх ялзрал, мунхаглалыг тохуурхан шоолж, ултай шїїмжилсэнд оршино. Гулливер хэмээх зохиомол баатар, одой болоод аварга хїмїїсийнуран сэтгэмжит дїрээр дамжуулан мунхагийн харанхуйг элэглэсэн уг бїтээлээс жинхэнэ уран зохиол ямаршуу далд гїн утгатай, хичнээн гїн санааг ямархан энгїїн урнаар илэрхийлдэгийн жишээг харж болно.

Page 8: ШИНЭ НОМЫН МЭДЭЭ - library.msuac.edu.mnlibrary.msuac.edu.mn/uploads/attach/new book 2009 2 50boti.pdf · Эртний Герегийн жїжгїїд/ Эсхил, Софокл,

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 6

Гёте Й.В. Фауст: Эмгэнэлт жүжиг /Орч.С.Батбилэг.-УБ.:Мон

Судар, 2009 Боть 24.-326х.-ISBN 978-99929-0-805-Х Агуулга: Энэ жүжиг нь хэдийгээр эмгэнэлт зохиол гэж

тооцогддог ч хошин зохиолын элемент ч бишгүй бий. Гол баатар нь бїхнийг танин мэдэх эгээрэлдээ хєтлєгдєн, муу муухайн хїчнїїдтэй сєргєлдєж, эцэст нь бурханлиг ариун бүхний їнэ цэнийг таньж үүрдийн авралд хүрч байгааг харуулжээ.

Эрт эдүгээхийн гайхамшиг сайхан үзэгдэл: Доод дэвтэр /Ред.Ш.Чоймаа,М.Баярсайхан.-УБ.:МонСудар, 2009 Боть 22.-448х.-ISBN 978-99929-0-824-6 Агуулга: Хятадын эртний аман үлгэрээс уламжилсан энэ бїтээл 17-р зууны эхэн хагаст зохиогдсон ажээ. Чухамдаа

єгїїллэгийн эмхэтгэл хэмээн нэрлэж болмоор ...

Эрт эд¿гээхийн гайхамшиг сайхан үзэгдэл: Дээд дэвтэр/Ред.Ш.Чоймаа,М.Баярсайхан.- УБ.: МонСудар, 2009 Боть 21.-424х.-ISBN 978-99929-0-810-6 Агуулга: Хятадын эртний аман үлгэрээс уламжилсан энэ бїтээл

17-р зууны эхэн хагаст зохиогдсон ажээ. Чухамдаа єгїїллэгийн эмхэтгэл хэмээн нэрлэж болмоор ...

Цао Сюэ Чинь Улаан асрын зүүд / Орч. Хасбуу, С.Хєвсгєл ба бус.-УБ.: Мон Судар,2009 Боть 23.-528х.-ISBN 978-99929-0-728-2 Агуулга: Манж Чин улсын їеийн язгууртан гэр бїлийн

амьдралаар дамжуулан, Хятадын нийгмийн харилцаа, хувь хїний дотоод ертєнцийн сэдвийг гойд урнаар илэрхийлсэн энэ бїтээл нь дэлхийн уран зохиол дахь хайр дурлалын сэдэвт хамгийн шилдэг романы нэгд зїй ёсоор тооцогддог.

ДЭЛХИЙН СОНГОДОГ ЗОХИОЛ 7

Гоголь Н.В. Петербургийн туужис /Орч. Н.Энхбаяр.- УБ.: Мон Судар,2009 Боть 28.-208х.-ISBN 978-99929-0-714-2 Агуулга: Украины хєдєє нутагт тєрж єссєн зохиолч Петербургт

суурьшсаныхаа дараа их хотын амьдралыг хоржоонтой егєєч маягаар дүрсэлсэн нь "Невийн єргєн чєлєє", "Хамар", "Хєрєг зураг", "Шинель", "Галзуу хүний єдрийн тэмдэглэл" туужуудад харагдана.

Хюго В. Парисийн эх дагинийн сүм/ Орч. Б.Пүрэвбаатар.-УБ.:МонСудар,2009 Боть 26.-480х.-ISBN 978-99929-0-776-2 Агуулга: Романд гарч буй түүхэн үйл явдал үнэхээр л болсон

явдлыг хєндсєн ч зохиомол дүрүүд болох гудамжны бүжигч хїїхэн Эсмеральда, сүмийн хамба Клод Фролло, түүний боол Квазимодо, шүлэгч Грэнгуар нарын зєрчилт амьдрал ... Дүрүүдийн зєрчил, ялгарлыг Гюго бараг л зураач хүн шиг нарийн гэрэл сүүдэр хослуулан зохиомжилжээ.

Бальзак О. Эцэг Горио/Орч. Д.Батсүх, Т.Пүрэвжал.- УБ.: Мон Судар, 2009 Боть 25.-288х.-ISBN 978-99929-0-763-0 Агуулга: Дүр бүрээ маш нарийн зурж тодорхойлон

баатруудынхаа сэтгэл зїйн дотоод ээдрээг гайхалтай їзїїлсэн мєнхїї зохиол дотор энд толилуулж буй "Эцэг Горио", "Гобсек" тууж онцгой байр эзэлнэ. Эдгээр зохиолын үндсэн сэдэв нь мєнгєний сүйрүүлэгч уршиг, хүний ёс зүйн доройтол, мунхаглал билээ.

Диккенс Ч. Дэвид Копперфилд /Орч. Ш.Очирбат.- УБ.: Мон Судар, 2009 Боть 27.-750х.-ISBN 978-99929-0-762-2 Агуулга: Зохиолчийн бага насандаа туулж єнгєрүүлсэн хэцүү амьдралын дүр зураг харагддаг.