Нэг Удирдлага зохион байгуулалтын...

9
УВС АЙМАГТ 2019 ОНЫ 6 САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар: Бүсчилсэн хөгжлийн бодлогоболовсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдаж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг-зөвлөлдөх уулзалт боллоо. Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газар, Увс аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сум, байгууллагын удирдлага, хувийн хэвшил, ИНБ-ын 180 гаруй хүмүүс хамрагдлаа. Орон нутгийн зүгээс аймгийнхаа газар нутгийн байршил, хүн амын бүтэц, боловсрол, дэд бүтцийн байдал гэх мэт онцлог давуу талаа ашиглан, шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурласан өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого баримталж ажиллах саналыг дэвшүүлсэн. Тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл дагасан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл байгуулахыг дэмжих, усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй гэдгээ илэрхийллээ. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн албаны шинэтгэл, төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг сурталчлан таниулах ажлын хүрээнд ТАЗ-ийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа. Ажлын хэсэг Увс аймгийн төрийн захиргааны байгууллагын 90 гаруй албан хаагчдад "Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь", “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны тусгай шалгалт”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт”,”Маргаан шийдвэрлэх журам, анхаарах асуудалзэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж хүний нөөцийн шийдвэртэй холбоотой хяналт шалгалт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өглөө. Увс аймгийн ЗДТГ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Дэлхийн банкны Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх ньтөсөлтэй хамтран ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УЯЛДААГ ХАНГАХ НЬсэдэвт баруун бүсийн сургалтыг 6 сарын 19-21-ний өдрүүдэд Улаангом хотод зохион байгууллаа. Энэхүү сургалтад баруун 5 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Увс аймгаас сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагуудын мэдээ тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, нийт 120 хүн хамрагдлаа. Аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оныг "Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах" жил болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн хуучнаар "Мини зах"-ын байранд үйл ажиллагаагийн эхлүүлж, бүсийн зөвлөгөөний үеэр төвийн нээлтийг хийлээ. ТҮНТ-өөр дамжуулан төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн 160 гаруй төрлийн үйлчилгээг иргэд нэг дороос хүртээмжтэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдлээ. 1. Нийгмийн даатгалын хэлтэс 2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Upload: others

Post on 26-Dec-2019

5 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Нэг Удирдлага зохион байгуулалтын талаарcabinet.gov.mn/userfiles/file/62f7d21b0b74a8ed076633a2e5... · 2019-10-09 · 0311-р ангийн тамирчин

УВС АЙМАГТ 2019 ОНЫ 6 САРД БОЛСОН ОНЦЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Нэг. Удирдлага, зохион байгуулалтын талаар

Засаг даргын Тамгын газрын үйл ажиллагааны талаар:

“Бүсчилсэн хөгжлийн бодлого” боловсруулах ажлын хүрээнд 21 аймагт зохион байгуулагдаж буй Бүсчилсэн хөгжлийн бодлогын хэлэлцүүлэг-зөвлөлдөх уулзалт боллоо. Хэлэлцүүлгийг Үндэсний хөгжлийн газар, Увс аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулж, аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид, сум, байгууллагын удирдлага, хувийн хэвшил, ИНБ-ын 180 гаруй хүмүүс хамрагдлаа.

Орон нутгийн зүгээс аймгийнхаа газар нутгийн байршил, хүн амын бүтэц, боловсрол, дэд бүтцийн байдал гэх мэт онцлог давуу талаа ашиглан, шинжлэх ухаан, технологи, инновацид тулгуурласан өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийг хөгжүүлэх бодлого баримталж ажиллах саналыг дэвшүүлсэн. Тэр дундаа уул уурхайн үйлдвэрлэл дагасан Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах чиглэлийн үйлдвэрлэл байгуулахыг дэмжих, усалгаатай газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг баримтлах нь зүйтэй гэдгээ илэрхийллээ.

Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн албаны шинэтгэл, төрийн албаны тухай хууль, холбогдох дүрэм, журмыг сурталчлан таниулах ажлын хүрээнд ТАЗ-ийн гишүүн С.Цэдэндамбаар ахлуулсан ажлын хэсэг Увс аймагт ажиллалаа. Ажлын хэсэг Увс аймгийн төрийн захиргааны байгууллагын 90 гаруй албан хаагчдад "Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь", “Төрийн албаны ерөнхий шалгалт өгөх болзол, журам”, “Төрийн албаны тусгай шалгалт”, “Төрийн жинхэнэ албан хаагчийн нөөц бүрдүүлэх журам”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ”, “Сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах эрх зүйн зохицуулалт”,”Маргаан шийдвэрлэх журам, анхаарах асуудал” зэрэг сэдвүүдээр сургалт зохион байгуулж, Төрийн албаны зөвлөлийн Увс аймаг дахь салбар зөвлөлийн үйл ажиллагаатай танилцаж хүний нөөцийн шийдвэртэй холбоотой хяналт шалгалт хийж мэргэжил, арга зүйн зөвлөгөөг өглөө.

Увс аймгийн ЗДТГ, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Дэлхийн банкны Монгол улсад нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь” төсөлтэй хамтран “ТӨЛӨВЛӨЛТ, ХЯНАЛТ ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ УЯЛДААГ ХАНГАХ НЬ” сэдэвт баруун бүсийн сургалтыг 6 сарын 19-21-ний өдрүүдэд Улаангом хотод зохион байгууллаа.

Энэхүү сургалтад баруун 5 аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтэс, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтэс, Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга, мэргэжилтнүүд, Увс аймгаас сумдын Засаг даргын Тамгын газрын дарга, агентлагуудын мэдээ тайлан, хяналт-шинжилгээ, үнэлгээ хариуцсан мэргэжилтэн, нийт 120 хүн хамрагдлаа.

Аймгийн Засаг даргын тамгын газраас 2019 оныг "Төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах" жил болгон зарласан. Энэхүү зорилтын хүрээнд "Төрийн үйлчилгээний нэгдсэн төв"-ийн үйл ажиллагааг өргөжүүлэн хуучнаар "Мини зах"-ын байранд үйл ажиллагаагийн эхлүүлж, бүсийн зөвлөгөөний үеэр төвийн нээлтийг хийлээ. ТҮНТ-өөр дамжуулан төрийн болон төрийн бус байгууллага, ААН-ийн 160 гаруй төрлийн үйлчилгээг иргэд нэг дороос хүртээмжтэй, чирэгдэлгүй, хурдан шуурхай авах боломж бүрдлээ. 1. Нийгмийн даатгалын хэлтэс 2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар

Page 2: Нэг Удирдлага зохион байгуулалтын талаарcabinet.gov.mn/userfiles/file/62f7d21b0b74a8ed076633a2e5... · 2019-10-09 · 0311-р ангийн тамирчин

3. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар 4. Эрчим хүчний зохицуулах зөвлөл 5. “Чандмань Увс” ХХК 6. Улсын бүртгэлийн хэлтэс 7. Төрийн банк 8. “Цахилгаан түгээх сүжээ” ХХК 9. Дулааны 2-р станц ТӨХК 10. Авто тээврийн төв 11. Гадаадын иргэний харьяатын газар 12. Хууль зүйн туслалцааны төв 13.. Хур систем 14. Шуудан холбоо 15. Компьютер хэвлэлийн үйлчилгээ 16. Үүрэн холбооны операторууд /Мобиком, скайтель, жи мобайл, юнитель/

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн 4.1.6, 4.1.11-д тусгагдсанаар Багийн Засаг дарга нар, хөдөөгийн багийн эмч нарыг унаажуулах зорилтын хүрээнд 2018 онд 78 багийн Засаг дарга нарт мотоцикль өгсөн ба үлдсэн 15 багийн даргад энэ оны 6 сард албан эрэгцээнд зориулсан мотоциклийг хүлээлгэн өглөө.

Баруун бүсийн аймгуудын ЗДТГ-ын Цэргийн штабын бие бүрэлдэхүүн, сумдын ЗДТГ-ын дарга нарыг хамруулан 2 жил тутамд зохион байгуулдаг “Цэргийн бэлтгэл” сургалтыг энэ удаад Баян-Өлгий аймагт зохион байгууллаа. “Орон нутгийн хамгаалалтыг зохион байгуулах нь” ерөнхий сэдвийн хүрээнд “Аймаг, сумын орон нутгийн хамгаалалтын төлөвлөгөө” боловсруулах аргачлал, болзошгүй аюул занал, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх ажиллагаа, орон нутгийн хамгаалалтын зохион байгуулалтын талаар оролцогчдод сургалт, мэдээллийг өглөө.

Гадаад харилцаа: Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Бүгд Найрамдах Киргиз улсад 06-р сарын 12-14-ний өдрүүдэд албан ёсны айлчлал хийж, бүрэлдэхүүнд Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан орж Увс аймгийн Засаг даргын тамгын газар болон Бүгд Найрамдах Киргиз улсын Иссык-Куль мужийн хооронд “Худалдаа-эдийн засаг болон соёлын хамтын ажиллагааны тухай” санамж бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр түүх, соёл нэгтэй Киргиз Улсын Иссык-Куль муж ба Увс аймгийн хамтын ажиллагаа төрөл бүрийн салбарт өргөжин хөгжих боломж бүрдлээ.

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын урилгаар Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга, хатагтай Марина Кароббио Гүшэтти тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж Увс аймагт 06 сарын 26-29-ний өдрүүдэд ажиллалаа. Зочдыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Э.Насанбат, аймгийн Засаг дарга Д.Батсайхан нар хүлээн авч уулзан Швейцарийн хөгжлийн агентлагийн төслүүдийн хүрээнд Увс аймагт хийж хэрэгжүүлж буй олон салбарын ажлууд үр дүнтэй явж байгаа талаар хэлэлцлээ. Тухайлбал, Швейцар Улс нь манай улсын хүнсний аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн

Page 3: Нэг Удирдлага зохион байгуулалтын талаарcabinet.gov.mn/userfiles/file/62f7d21b0b74a8ed076633a2e5... · 2019-10-09 · 0311-р ангийн тамирчин

салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, мэргэжлийн боловсрол, сургалтыг бэхжүүлэх, нутгийн захиргаа, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, засаглалыг сайжруулахад чиглэгдсэн олон тооны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг бөгөөд энэхүү айлчлалынхаа хүрээнд орон нутагт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилт, явцтай газар дээр нь танилцлаа.

ОХУ-ын Бүгд найрамдах Тува улсын нийслэл Кызыл хотод 06-р сарын 28-нд Сибирийн тойргийн Омск, Томск, Красноярск, Алтайн хязгаар, Иркутск, Новосибирск, Тува, Хакасс улсын Ерөнхийлөгч, Амбан захирагч нар, БНХАУ-ны ШУӨЗО-ны Засгийн газрын орлогч дарга нар, Монгол улсаас Увс аймгийн Засаг дарга Д.Батсайхан , Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нар "Сибирийн хэлэлцээр" Оросын бүс нутгийн холбооны хуралд оролцож Красноярск- Абакан- Кызыл- Улаангом-Ховд- Улаангом-Ховд Үрүмч чиглэлийн хил дамнасан автозамын тээврийн коридор байгуулах Протоколд гарын үсэг зурлаа.

Хоёр. Эдийн засаг, төсөв, санхүүгийн бодлогын хүрээнд

Төсвийн зарлагын мэдээ а) Эхний 5 сарын төсвийн зарлага 27 497.4 сая төгрөг буюу 74.6 хувийн

гүйцэтгэлтэй гарсан байна. Үүнд: Орон нутгийн төсвийн байгууллагуудын зарлага 7 997,8 сая төгрөг буюу 29

хувь , тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын төсвийн зарлага 19 499,6 сая төгрөг буюу 71 хувийг тус тус эзэлж байна.

б) Төсвийн зарлагыг эдийн засгийн ангиллаар нь авч үзвэл нийт зарлагын 62,8 хувийг цалин НДШ, 13,2 хувийг байр ашиглалттай холбоотой тогтмол зардал, 3,8 хувийг нормативт зардал буюу эм, хоол, нормын хувцасны зардал, 4,0 хувийг нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн зардал тус тус эзэлж байна.

в) Сумдад 6 617.9 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг, 16 663,6 сая төгрөгийн тусгай зориулалтын шилжүүлэг, 1 083,6 сая төгрөгийн орон нутгийн хөгжлийн сангийн орлогын шилжүүлгийг тус тус олгосон байна.

Гурав. Хууль, эрх зүйн бодлогын хүрээнд:

Хууль хяналтын үйл ажиллагаа: Аймгийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсээс аймгийн цагдаагийн газартай хамтран 18 сумдын согтууруулах ундаа худалддаг, түүгээр үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн удирдлага, ажилчид болон хууль эрх зүйн ажилтан, сумдын хэсгийн алба хаагч нарыг хамруулсан онлайн сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтаар ХЭЗХ, Цагдаагийн газар, Татварын хэлтэс, Стандарт хэмжил зүйн хэлтсээс Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, татварын өр төлбөр, тайлагналт, тохирлын үнэлгээ гэсэн сэдвүүдээр мэдээлэл хийлээ.

Гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээлэл: 2019 оны 5 дугаар сарын байдлаар 272 гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл ирүүлснээс 134 гэмт хэрэг бүртгэгдэж өнгөрсөн оны мөн үеэс -18 нэгжээр буюу 11,8 хувиар буурсан байна. Үүнээс хөнгөн гэмт хэрэг 106 гарч өнгөрсөн оны мөн үеэс -17 нэгжээр буюу -13,8 хувиар, хүнд гэмт хэрэг 28 гарч өнгөрсөн оны мөн үеэс -1 нэгжээр буюу -3,4 хувиар, зөрчлийн шинжтэй гомдол мэдээлэл 321 ирүүлснээс 131 зөрчилд зөрчлийн хэрэг нээж өнгөрсөн оны мөн үеэс -26 нэгжээр буюу -16,6 хувиар тус тус буурсан байна. Эхний 5 сарын байдлаар нийт 5622 зөрчил шийдвэрлэсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 1057 нэгжээр буюу 23,2 хувиар өссөн байна.

Page 4: Нэг Удирдлага зохион байгуулалтын талаарcabinet.gov.mn/userfiles/file/62f7d21b0b74a8ed076633a2e5... · 2019-10-09 · 0311-р ангийн тамирчин

Архивын ажлын мэдээлэл: Монгол улсын хэмжээнд 4 жил тутамд явагддаг Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлийн улсын үзлэгт бэлтгэх ажлын хүрээнд:

Стандарт, хэмжил зүйн хэлтэс, Хяргас сумын хүүхдийн цэцэрлэг, Баруунтуруун сумын ЗДТГ, Бөхмөрөн сумын ЗДТГ, сургууль, Зүүнхангай сумын ЗДТГ, “Улаангом тохижилт үйлчилгээ” ОНТҮГ зэрэг 40 орчим байгууллагын байнга, түр, 70 жил хадгалах болон боловсон хүчний хувийн хэргийн бүртгэлийг төрийн архивын дэргэдэх Баримт бичиг нягтлан шалгах арга зүйн комиссын хурлаар хэлэлцүүлж батлахаар хүлээж авлаа.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Төрийн архивын үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Архивын тасаг нь 6-р сард нийт 5 хөмрөг үүсгэгч байгууллагын 5 дансны 1950-2001 оны 52 хадгаламжийн нэгжийн 3752 хуудас, 983 заалт, 9113 хүний нэрийг Төрийн архивын AMS программд тодорхойлон бичлээ. Мөн 6 хөмрөгийн 6 дансны 61 хадгаламжийн нэгжийн 8316 хуудас баримтыг скайнердах, 3 хөмрөг үүсгэгч байгууллагын 3 дансны 54 хадгаламжийн нэгжийн 2503 хуудас баримтанд цахим холболт хийх, 6 хөмрөг үүсгэгч байгууллагын 6 дансны 68 хадгаламжийн нэгжийн 8673 хуудас баримтыг Photoshop программаар засварлах ажлуудыг тус тус хийж гүйцэтгэлээ.

Дөрөв. Боловсрол, соёл, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын бодлогын хүрээнд

Боловсрол: Монгол Улсын БСШУС-ын сайдын 2019 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн А/355 тоот тушаалаар Увс аймгийн Улаангом сумын 5 дугаар цэцэрлэг “Улсын тэргүүний цэцэрлэг”-ээр шалгарлаа.

Улсын шалгалтыг 5-6-р сард зохион байгуулж, 12-р ангийн 1002, 9–р ангийн 1378 сурагч, 5-р ангийн 1858 сурагч шалгалтанд хамрагдлаа. 9, 12-р анги төгссөн нийт 2380 сурагчдад боловсролын бичиг баримтыг бүрэн олголоо.

Увс аймгийн хэмжээнд 920 сурагч давхцсан байдлаар 2578 шалгалтаар сорьсон. ЭЕШ–ын нэгдсэн дүнгээр улсын хэмжээнд 513,6 оноогоор 1-р байранд шалгарлаа.

“ХӨДӨЛМӨР АМРАЛТЫН ЗУСЛАН-2019” арга хэмжээ Сагил сумын “Бижийн зуслан” “Хөх сай” гэдэг газар үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Зуслангийн 1-р ээлжинд 200 хүүхэд 7 хоногийн хугацаатай хамрагдаж, 2-р ээлжийн амрагч хүүхдүүд 06-р сарын 26-аас хамрагдлаа. Энэхүү хөдөлмөр амралтын зуслангийн үйл ажиллагаанд хамрагдсанаар хүүхдүүдийг гар утас, зурагтаас холдуулж, монгол зан заншлаа мэдэх, мал аж ахуй, сүү цагаан идээ, арьс шир боловсруулах, байгаль дэлхийгээ хайрлан хамгаалах үйл хэрэгт суралцах давуу талыг бий болгож байгаа юм. Үйл ажиллагааны зардлыг аймгийн “Боловсролыг хөгжүүлэх дэд хөтөлбөр”-өөс 20 сая төгрөгөөр санхүүжүүлж байна.

Боловсрол, соёлын салбарын барилгын ажил эрчимтэй үргэлжилж байна.

Page 5: Нэг Удирдлага зохион байгуулалтын талаарcabinet.gov.mn/userfiles/file/62f7d21b0b74a8ed076633a2e5... · 2019-10-09 · 0311-р ангийн тамирчин

Боловсрол, соёлын салбарт 2019 онд ашиглалтад орох он дамжсан 8 шинэ барилгын ажлын явц 80-аас дээш хувийн биелэлттэй байгаа бөгөөд 2019 оны 8-9-р сард бүрэн ашиглалтад орж улсын комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна.

2019-2020 онд хийгдэх 34 барилга, хөрөнгө оруулалтын ажлаас 29 ажлын тендер зарлагдаж гэрээ байгуулан, барилга, их засварын ажил хийгдэж эхэлсэн 3 ажлын зураг төсөв, хяналтын шатанд явж байгаа бөгөөд он дамжиж, 2020 онд ашиглалтад орно.

Спорт: Аймгийн БТСГ, Шагайн холбоо хамтран 2019 оны насанд хүрэгчдийн шагайн 27 дахь удаагийн "Аймгийн аварга шалгаруулах" тэмцээнийг 2019 оны 06-р сарын 08-нд аймгийн спортын ордонд амжилттай зохион байгууллаа..Тус тэмцээнд Увс аймгийн Өндөрхангай, Хяргас, Улаангом, Завхан аймгийн Сонгино зэрэг сумдын 11 багийн 35 харваач Багийн харваа, Цуваа харваа гэсэн хоёр төрлөөр цэц мэргэнээ сорьж шилдгүүдээ тодрууллаа.

Хилийн цэргийн 0245-р анги, Хил хамгаалах байгууллагатай хамтран “Уулын бүсийн хилчдийн цэрэг спортын наадам”-ыг спортын ордонд 3 өдрийн турш амжилттай зохион байгууллаа. Тэмцээнд нийт 6 ангийн 186 тамирчин 5 төрлөөр 144 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Өмнөговь аймагт зохион байгуулагдсан 21 аймгийн аварга шалгаруулах Ширээний теннисний тэмцээнд манай аймгаас 6 хүний бүрэлдэхүүнтэй баг амжилттай оролцож Багийн төрөлд эрэгтэй баг Хүрэл медаль, ганцаарчилсан төрөлд ХЦ-ийн 0311-р ангийн тамирчин Л.Энхжаргалант мөнгөн медаль хүртсэн боллоо.

Хүн амын бие бялдарын сорилд 34 байгууллага, 6 сургууль, 28 цэцэрлэгийн нийт 10389 хүн хамрагдлаа. 3-5 насны 2453 хүүхэд, насанд хүрэгчид 3203 иргэн хамрагдсанаас А үнэлгээтэй- 22.0%, В үнэлгээтэй-27.3%, С үнэлгээтэй-29.6%, D үнэлгээтэй-18.1%, F үнэлгээтэй-2.8% үнэлэгдэж 50,5 хувь нь хангалтгүй үнэлгээ авсан нь 2018 онтой харьцуулахад 2,5 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Эрүүл мэнд: “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 5 сарын байдлаар 2-6 насны 10482 хүүхдийн 1800 гаруй хүүхдэд үйлчилгээ үзүүлж, 17.1%-ийн хэрэгжилттэй байна. Сонгон шалгаруулалтанд тэнцсэн 5 шүдний эмнэлэгт ЭМГ-аас байгуулагдсан ажлын хэсэг тус бүр 2 удаа халдвар хамгаалал, тушаал шийдвэрийн хэрэгжилтэд явцын хяналт үнэлгээ хийж, зөвлөн туслах ажлыг зохион байгуулж, халдвар хамгаалал хангалтгүй 1 шүдний эмнэлэгт хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангууллаа.

Аймгийн Засаг даргын захирамжаар батлагдсан “Баг-93” явуулын эрүүл мэндийн тусламж үйлчилгээний баг одоогийн байдлаар 12 суманд ажиллаж, нийт 14914 хүнийг давхардсан тоогоор үзлэг шинжилгээнд хамруулаад байна. Үүнд: Дотор-1716, зүрх судас-1742, мэдрэл-972, хүүхэд-635, эмэгтэйчүүд-869, хавдар-394, шүд-957, сүрьеэ-1980, ЭХО-2148, ЭКГ-1746 хүнд үзлэг, шинжилгээг хийсэн. Лабораториор 5 төрлийн шинжилгээг 1487 хүнд хийснээс 405 шинжилгээ өөрчлөлттэй гарсан байна. Үүнд: ЦЕШ, ДОХ, Тэмбүү, Сахар, В,С вирус илрүүлэх шинжилгээнүүд хийсэн. 2-р шатлалд 390, 3-р шатлалд 60, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай, 19 хүнийг сумын төв болон аймгийн нэгдсэн эмнэлэгт яаралтай

Page 6: Нэг Удирдлага зохион байгуулалтын талаарcabinet.gov.mn/userfiles/file/62f7d21b0b74a8ed076633a2e5... · 2019-10-09 · 0311-р ангийн тамирчин

хэвтэх бичиг хийж явуулсан. Шинээр 19 хавдар илрүүлж, хавдрын сэжигтэй тохиолдол 8, хавдрын урьдал өвчин 4 бүртгэгдсэнийг 2, 3 шатлалын эмнэлэгт эмчилж байна.

“Баруун бүсийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн V чуулган” нь 2019 оны 06 сарын 28-30 ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус зөвлөгөөнд баруун таван аймгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон Эрүүл мэндийн яам, хөрш зэргэлдээ ОХУ-ын Тувагийн бүгд найрамдах улсын ЭМЯ-ны төлөөлөл, холбогдох албаны хүмүүс нийт 300 гаруй төлөөлөгчид оролцсон бөгөөд эмч, эмнэлгийн мэргэжилтүүдийг мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулсан, тэргүүний сайн туршлагыг нэвтрүүлэх, харилцан бие биенээсээ суралцсан үр дүнтэй зөвлөгөөн боллоо.

Нийгмийн хамгаалал: Аймгийн Эмэгтэйчүүдийн чуулга уулзалтыг сум, аймгийн салбар бүрийн төлөөлөл 250 гаруй эмэгтэйчүүдийг оролцуулан Улаангом суманд 6 сарын 4-5-ны өдрүүдэд зохион байгуулж, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүмүүжил төлөвшлийн талаар салбар хэлэлцүүлгүүд хийж тэдэнд тулгамдаж буй асуудлууд, санал хүсэлтийг сонсож, уриалга гаргаж, Ерөнхий сайдад хүсэлт хүргүүллээ.

Эхний хагас жилийн байдлаар шинээр бий болсон ажлын байрны тоо 430 байгаа бөгөөд үүнээс Төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад 64 буюу 14%, хувийн хэвшил болон иргэн өөрөө, өөртөө ажлын байр бий болгосон ажлын байр 366 буюу 86%-ийг эзэлж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Швецарийн хөгжлийн агентлагийн Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төсөл, Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хамтран Аймгийн Мэргэжлийн боловсрол сургалтын салбар зөвлөл, Хөдөлмөр эрхлэлтийн салбар зөвлөл, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн дарга, гишүүдэд ажлын уялдаа холбоог сайжруулах, чадавхжуулах сургалтыг 2019 оны 06 сарын 25, 26-ны өдрүүдэд зохион байгуулж, хамтран ажиллах санамж бичигт талууд гарын үсэг зурж баталгаажууллаа.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын салбар комиссоос Нэгдсэн эмнэлэгтэй хамтран Солонгосын зүрхний эмч нарын үзлэгт 0-16 насны 29 зүрхний өвчтэй хүүхдүүдийг хамрууллаа.

Тав. Хөдөө аж ахуйн бодлогын хүрээнд:

Тэс омгийн адууг үүлдэр болгон батлуулах зорилтын хүрээнд Тэс, Зүүнговь сумдын Тэс омгийн 2000 адууны анги чанарыг тогтоож, үзлэг бүртгэл хийсэн бөгөөд нас насны төлөөлөл 150 адуунд бие цогцын хэмжилтүүд хийж ажиллалаа.

Баруунтуруун сумын “Түмэн шувуут” ХХК нь 150 га талбайд услалтын системийг ашиглалтанд орууллаа.

Page 7: Нэг Удирдлага зохион байгуулалтын талаарcabinet.gov.mn/userfiles/file/62f7d21b0b74a8ed076633a2e5... · 2019-10-09 · 0311-р ангийн тамирчин

МҮХАҮТ-аас Германы Худалдаа Аж үйлдвэрийн Танхимуудын холбоотой хамтран хэрэгжүүлж буй “Pro Value” төслийн хүрээнд чацарганатай шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн сургалт “Увс хүнс” үйлдвэрийн байранд зохион байгуулагдлаа. Сургалтад чацарганы тариалалт, үйлдвэрлэл эрхлэгч орон нутгийн 30 гаруй иргэн хамрагдаж, чацаргана жимсний чанамал, шүүс, компот зэрэг 20 гаруй нэр төрлийн шинэ бүтээгдэхүүн хийх арга технологоос суралцаж, сертификат авлаа. “Pro Value” төсөл нь чацарганы бүтээгдэхүүний экспортыг дэмжих, Европын холбооны зах зээлд гаргахад дэмжлэг үзүүлж байна.

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин, Европын холбооны төслийн багийн ахлагч Кармен Фратита нар Увс аймагт ажиллаж, “TRAM” төслөө танилцууллаа. Европын холбооны газар зүйн заалтад манай аймгийн чацарганыг бүртгүүлэх боломжтой талаар мэдээлэл хийж, дээрх төслөөс үүнийг дэмжиж ажиллахаа мэдэгдлээ. Газар зүйн заалтад бүртгэгдсэн бүсэд ажиллаж байгаа тариаланчид, үйлдвэрлэгчид Европын холбооны зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох, газар зүйн заалтаа бүртгүүлэхийн тулд хамтарч ажиллах юм.

Зургаа. Байгаль орчин, үйлдвэрлэл, үйлчилгээ, дэд бүтцийн салбарын бодлогын хүрээнд:

Байгаль орчин, аялал жуулчлал: Алтан элсний ДЦГ-ын орчны бүсийн Баяннуур орчмын 104748,34 га талбайг “Байгалийн нөөц газар”-ын ангиллаар Улсын тусгай хамгаалалтад хамруулах саналыг Аймгийн ИТХ-ын 8 дугаар хуралдаанаар хэлэлцүүлж, дэмжүүллээ. Дээрх газарт 2 нуур, 3 гол, 3 рашаан, 15 булаг байгаа нь “Байгалийн унаган төрхөө хадгалсан газар, цэнгэг усны нөөц, томоохон гол мөрний урсац бүрэлдэх эхийн 50-аас доошгүй хувийг улсын тусгай хамгаалалтад авах” тухай Монгол Улсын Засгийн Газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Аймгийн засаг даргын “МАНАЙ УВС” үйл ажиллагааны хөтөлбөрийн “Байгаль орчин, ногоон хөгжил”-ийн зорилтод ажлын нэг хэсэг юм.

"НОГООН ПАСПОРТ-НОГООН ТӨГӨЛ" цэцэрлэгт хүрээлэн байгуулах, 3.5 га газарт мод тарьж, тохижуулах ажлыг эхлүүллээ: "Ногоон паспорт" аяны хүрээнд Увс аймагт 10-18 зүйл, 3000 ширхэг модлог ургамлын суулгац, хашаа хамгаалалт, сүүдрэвч, иж бүрэн усалгааны систем бүхий ногоон төгөл бий болох бөгөөд Модлог ургамлын цуглуулгын цэцэрлэг юм. Энэхүү цэцэрлэгийн тодорхой хэсгийг сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой бөгөөд Увс аймгийн хувьд өөрсдийн нөөц бололцоог ашиглан иргэдийн чөлөөт цагаа өнгөрөөх таатай орчинг бүрдүүлэн томоохон цэцэрлэгт хүрээлэн болгон хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа "Биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Увс аймгийн Түргэн сумын нутагт орших Саалинч хэмээх газарт 1 га орчим газар хууль бус олборлолтоос үүдэлтэй гарсан олон тооны нүх, сэндийлсэн газрыг мэргэжилтэн, байгаль хамгаалагчдынхаа хүчээр нөхөн сэргээлээ.

Page 8: Нэг Удирдлага зохион байгуулалтын талаарcabinet.gov.mn/userfiles/file/62f7d21b0b74a8ed076633a2e5... · 2019-10-09 · 0311-р ангийн тамирчин

Аймгийн ИТХТ-ын тогтоолоор байгуулагдсан хууль бус ан агнууртай тэмцэх шуурхай бүрэлдэхүүний багийн ажлын байрыг МХГ дээр тохижуулж, төслөөс нийт 30 орчим сая төгрөгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө.

Уул уурхай: Аймгийн ИТХТ-ийн хурлаар “Эй ЭЛ ЖИ ТИ” ХХК-ийн “Наранбулаг сумын Харганатын төмрийн хүдрийн олборлолтын байдал, үйлдвэрлэлийн 5 жилийн хэтийн төлөвлөлтийн санал”-ыг хэлэлцэж, хуралдааны тэмдэглэлээр тодорхой үүрэг чиглэл өглөө.

“Чандмань уулын хишиг” ХХК-д аймгийн Засаг даргын 2019 оны А/394 тоот захирамжаар Наранбулаг сумын ”Нуурын далан” нэртэй 25,90 га талбайд, мөн тус компанид А/395 тоот захирамжаар Улаангом сумын “Арсай” нэртэй 25,09 га талбайд тус тус түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуул хийх тусгай зөвшөөрөл олголоо.

Аймгийн ЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөлтэй 2019 онд хамтран ажиллахаар байгуулсан гэрээний хүрээнд бичил уурхайчдыг хоёрдогч ажлын байранд шилжихэд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан Оёдлын цехэд 2 ком хатуу оёдлын машин /3,0 сая төг./, хүлэмжийн аж ахуй эрхэлж буй нөхөрлөлд 1 га-н услалтын систем /2,5 сая төг./-г нийлүүлснээр ажлын байр нэмэгдлээ.

Долоо. Сум, орон нутгийн талаар: Бөхмөрөн сум: Эрчим Баян-Өлгий ХХК-тай 2019 онд байгуулсан гэрээний

дагуу 8 ширхэг цэцгийн мандалд хашаа, хайс барих ажил хийгдлээ. Мөн Хавчуу, Гануу, Хэвийн эхний гүүрний 2 талын эвдэрсэн замуудыг засч сайжруулах ажил хийгдэж байна.

Сумын төв хэсэгт буюу үйлчилгээний төвүүдийн урд хэсгээр 40 сая төгрөгийн өртөг бүхий 220 метр бетон авто замын ажил 70%-тай явагдаж байна.

Өмнөговь сум: 06 сарын 15-нд малчдын зөвлөгөөнийг зохион байгуулж бэлчээр ашиглалтын талаар хэлэлцэж, 2019 оны бэлчээрийн болон хадлангийн хуваарийн талаар нийт малчдад уриалга гаргалаа.

Дархлаажуулалтын 10 хоногийн аяныг "Улаан бурхан өвчинд цэг тавья” уриан дор явуулж, 5-18 насны 1384 хүүхдэд вакцин хийгдэж 99,35% нь хамрагдлаа. 6-59 сартай 569 хүүхдийг "А" аминдэм өглөө.

Сумын цахилгаан холбооны салбарт хүсэлт тавьснаар хойд хороололд 1ш утасгүй интернэт сурилуулж, сумын төв 100 хувь утасгүй интернэт ашиглах боломж бүрдлээ.

Өлгий сум: Улсын төсвийн 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй сумын төвд 1.3 км авто зам тавих ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Сумын төвд 24 цагийн ажиллагаатай картаар үйлчилдэг камерын хяналтын системд холбогдсон Ухаалаг худгийг ОНХС-ийн 12.5 сая төгрөгөөр “Баялаг говь” ХХК гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэн өглөө.

Өлгий сумын түүхт 60 жилийн ойг угтан сумын төвийн өнгө үзэмжийг сайжруулах зорилгоор “Өнгөлөг суманд өөдрөг амьдарцгаая” аяныг өрнүүлж, төсвийн байгууллага, айл өрхүүд гадна талбайгаа тохижуулах, будаж цэвэрлэх, ногоон байгууламж бий болгох зэрэг ажлуудыг зохион байгуулж байна.

..........................оОо...........................

Page 9: Нэг Удирдлага зохион байгуулалтын талаарcabinet.gov.mn/userfiles/file/62f7d21b0b74a8ed076633a2e5... · 2019-10-09 · 0311-р ангийн тамирчин