Сэргийлнэ, аварна, тусална Онцгой...

12
Онцгой мэдээ Сэргийлнэ, аварна, тусална 2015 оны аравдугаар сар №05 (005) 14 хоног тутмын хэвлэл Өнөөдрийн сэдэв Дотор нүүрт 3 нүүрт 2 нүүрт 10 нүүрт Цаг агаарын мэдээ Э.ӨЛЗИЙЖАРГАЛ: ТЭНЭСЭН СУМАНД ОНОГДОХГҮЙН ТУЛД ТЭМЦЭЖ ЯВААД Л ИРЛЭЭ САНГИЙН ЯАМ ТӨСВӨӨ ХӨРСӨН ДЭЭР БУУЛГАХЫГ ХИЧЭЭЖ, “СААЛИЙН ҮНЭЭ”-ГЭЭ ОРОСТ АЛДАХДАА ТУЛСНАА ИРГЭД МЭДЭВ ЦООЖИНД ТЭЭГЛЭСЭН АМЬ Ц.ЭЛБЭГДОРЖ: Гамшгийн өмнө нэг ам.доллар зарцуулаагүй бол гамшгийн дараа 7 ам.доллар болж өснө Хүн төрөлхтөнд байнга санамсаргүй байдлаар заналхийлдэг аюулын нэг нь газар хөдлөлт. Санамсаргүй гэдэг нь энэ аюулыг урьдчилан хэлэх ямар ч боломж шинжлэх ухаанд одоогоор алга байна. Ийм гай гамшиг тохиолдвол яаж хамгийн бага эрсдэлтэйгээр даван туулах вэ гэдэг нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг юм. Энэ бүхнийг аравдугаар сарын 3-нд нийслэл орчимд болсон 4,4 магнитудын газар хөдлөлт бидэнд дахин санууллаа. Үүнээс үүдэн жирийн иргэд, төр засгийн өндөрлөгүүд газар хөдлөлтийн гамшгийн эрсдлийг бууруулах тал дээр төр засгийн зүгээс ямар бодлого баримтлан ажиллаж байгаад анхаарлаа хандууллаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцож газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсгов. Энэхүү мэдээллийг та бүхэнд товчлон хүргэж байна. УИХ-ын хурал-даанд нэгэн чухал асуудлаар мэдээлэл хийх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр мэдээлэл хийж байна. Энэ бол газар хөдлөлттэй холбоотой, ялангуяа манай улсын нийслэл Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн нөхцөл байдал ямар байгаа-тай холбоотой мэдээлэл байгаа юм. Сүүлийн үед нийслэл хотын ойр орчимд газар хөдлөлтийн идэвхжил маш их идэвхжсэн. Газар хөдлөлтийн хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа тухай судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны байгуул- лагын дүгнэлтүүд гарч байна. Газар хөдлөлттэй холбоо- той асуудлаар ҮАБЗ дээр анх 2010 онд авч ярьсан. Та бүхэн санаж байгаа бол 2010 онд Гаити улсад 7 баллын газар хөдөлж, маш их гамшиг тохиосон байдаг. Бусдыг хараад энэ чиглэлд Монгол Улс ямар байдалтай байна, юунд анхаарах шаардлагатай байна вэ гэдэг асуудлаар анх сонсож ярилцсан юм. Анх сонсож ярилцахад үнэхээр сэтгэл зовоосон нөхцөл байдал гарч ирж байсан. Түүнээс хойш 2010 оны төгсгөлөөр дахин ҮАБЗ дээр авч ярьсан байдаг. ҮАБЗ дээр 2014 онд дахиж авч ярьсан. Үүнээс үндэслээд Засгийн газрын түвшинд, Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдаар ахлуулсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, үүнд чиглэсэн бэлтгэл ажлуудыг авч хэрэглэхтэй холбогдсон байнгын зөвлөл ажилладаг болсон. Мөн нийслэл Улаан- баатар хотын хэмжээнд тодорхой арга хэмжээнүүд авч явуулдаг. УИХ-ын гишүүдэд мэдээ- лэл хийе гэсэн гол шалтгаан бол энэ асуудлыг ҮАБЗ-ийн түвшинд, ажил хариуцсан цөөн хүмүүсийн түвшинд яриад суух нь хангалттай биш байна. Үргэлжлэл III нүүрт Ц.ОЮУНБААТАР: 2016 оныг иргэддээ хандсан жил болгоно Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар ОБЕГ-ын офицер, бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ өнөөдрийг хүртэлх замнал, түүхийг бүтээсэн онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдыг сайшаахын зэрэгцээ төр засгийн зүгээс тус салбарыг боломжийн хэрээр дэмжиж ирснийг онцлон тэмдэглэсэн. Тэрбээр Монгол улсад хамгийн түгээмэл тохиолддог гал түймэр, үер усны аюул ослын талаар жишээ татан ярьсан. Энэ жил улсын хэмжээнд 304 удаагийн ой, хээрийн түймэр гарсан нь сүүлийн жилүүдийн нийлбэрээс илүү боловч, галд амь насаа алдсан иргэдийн тоо буурсан нь баярлууштай, харин үер усны осолд өртөх иргэдийн тоо буурахгүй байгааг анхааруулсан. Мөн “Онцгой байдлын салбарын цаашдын бодлого, чиглэлд ард иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, тодорхой хөрөнгө мөнгө зарцуулан ажиллах шаардлагатайг онцолж, 2016 оныг иргэддээ хандсан жил болгоно” гэлээ. Түүнчлэн олон нийт, ард иргэдэд гамшиг осол, түүнээс урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй, бодлоготой, системтэй мэдлэг мэдээлэл өгч, боловсрол олгохдоо онцгой байдлын албан хаагч бүр багш хүн шиг үүрэг хүлээн ажиллахыг захилаа. Энэхүү урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн онцгой байдлын албаныхан төдийгүй төр, хүчний байгууллага, орон нутгийн засаг захиргааны хамтын хүчээр дорвитой зохион байгуулахыг үүрэг болгосон. Үүнд хэвлэл мэдээллийн салбарынхныг татан оролцуулахыг уриалсан. Тэрбээр төрийн нийт албаны төдийгүй төрийн тусгай албан хаагчдын ёс суртахуун, сахилга хариуцлага, цэрэгжилт үлгэр жишээ байх ёстой хэмээв. Монгол Улсын Ерөнхий сайдтай зөвшилцөн хөрөнгө мөнгө гаргахгүй хийж болох том ажил бол сахилга хариуцлагыг дээшлүүлэх явдал гэдгийг онцгойлсон. Мөн албан хаагчдын нийгмийн асуудал, цалин, тэтгэвэр тэтгэмж Шадар сайдын анхаарлын төвд байхыг мэдэгдсэн юм. 2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 12-НООС 10 ДУГААР САРЫН 19-НИЙГ ХҮРТЭЛХ 7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ Баруун аймгуудын нутгаар: 13, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 18-нд нутгийн зүүн хэсгээр, 17-нд зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар, 15-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 3-8 хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна. Төвийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 15-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар өдөртөө дулаан байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна. Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр 18- нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 9-14 м/с, 15-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна.16-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна. Говийн аймгуудын нутгаар: Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 7-12 м/с,15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. 16- нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 4-9 градус дулаан байна. 5 нүүрт С.БАТДАЛАЙ: ТЭР ЦАГААС ХОЙШ АМЬДРАЛД УЛАМ ХАЙРТАЙ БОЛСОН

Upload: others

Post on 25-Feb-2020

6 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

Онцгой мэдээСэргийлнэ, аварна, тусална

2015 оны аравдугаар сар №05 (005)14 хоног тутмын хэвлэл

Өнөөдрийн сэдэв

Дотор нүүрт

3 нүүрт

2 нүүрт

10 нүүрт

Цаг агаарын мэдээ

Э.ӨЛЗИЙЖАРГАЛ: ТЭНЭСЭН СУМАНД ОНОГДОХГҮЙН ТУЛД ТЭМЦЭЖ ЯВААД Л ИРЛЭЭ

САНГИЙН ЯАМ ТӨСВӨӨ ХӨРСӨН ДЭЭР БУУЛГАХЫГ ХИЧЭЭЖ, “СААЛИЙН ҮНЭЭ”-ГЭЭ ОРОСТ АЛДАХДАА ТУЛСНАА ИРГЭД МЭДЭВ

ЦООЖИНД ТЭЭГЛЭСЭН АМЬ

Ц.ЭЛБЭГДОРЖ: Гамшгийн өмнө нэг ам.доллар зарцуулаагүй бол гамшгийн дараа 7 ам.доллар болж өснө

Хүн төрөлхтөнд байнга санамсаргүй байдлаар

заналхийлдэг аюулын нэг нь газар хөдлөлт.

Санамсаргүй гэдэг нь энэ аюулыг урьдчилан хэлэх ямар

ч боломж шинжлэх ухаанд одоогоор алга байна.

Ийм гай гамшиг тохиолдвол яаж хамгийн бага эрсдэлтэйгээр даван

туулах вэ гэдэг нь үндэсний аюулгүй байдлын нэг хэсэг

юм. Энэ бүхнийг аравдугаар сарын 3-нд нийслэл орчимд

болсон 4,4 магнитудын газар хөдлөлт бидэнд

дахин санууллаа. Үүнээс үүдэн жирийн иргэд, төр

засгийн өндөрлөгүүд газар хөдлөлтийн гамшгийн

эрсдлийг бууруулах тал дээр төр засгийн зүгээс

ямар бодлого баримтлан ажиллаж байгаад анхаарлаа

хандууллаа. Түүнчлэн Монгол Улсын

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж УИХ-ын чуулганы нэгдсэн

хуралдаанд оролцож газар хөдлөлтийн гамшгаас

урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлэх

арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл сонсгов. Энэхүү

мэдээллийг та бүхэнд товчлон хүргэж байна.

УИХ-ын хурал-даанд нэгэн чухал асуудлаар мэдээлэл хийх шаардлагатай гэж үзсэний үндсэн дээр мэдээлэл хийж байна. Энэ бол газар хөдлөлттэй холбоотой, ялангуяа манай улсын нийслэл Улаанбаатар хот орчимд газар хөдлөлтийн нөхцөл байдал ямар байгаа-тай холбоотой мэдээлэл байгаа юм. Сүүлийн үед нийслэл хотын ойр орчимд газар хөдлөлтийн идэвхжил маш их идэвхжсэн. Газар хөдлөлтийн хэмжээ жил ирэх тутам нэмэгдэж байгаа тухай судалгаа, шинжилгээ, шинжлэх ухааны байгуул-лагын дүгнэлтүүд гарч байна.

Газар хөдлөлттэй холбоо-

той асуудлаар ҮАБЗ дээр анх 2010 онд авч ярьсан. Та бүхэн санаж байгаа бол 2010 онд Гаити улсад 7 баллын газар хөдөлж, маш их гамшиг тохиосон байдаг. Бусдыг хараад энэ чиглэлд Монгол Улс ямар байдалтай байна, юунд анхаарах шаардлагатай байна вэ гэдэг асуудлаар анх сонсож ярилцсан юм.

Анх сонсож ярилцахад үнэхээр сэтгэл зовоосон нөхцөл байдал гарч ирж байсан. Түүнээс хойш 2010 оны төгсгөлөөр дахин ҮАБЗ дээр авч ярьсан байдаг. ҮАБЗ дээр 2014 онд дахиж авч ярьсан. Үүнээс үндэслээд Засгийн газрын түвшинд,

Монгол Улсын Засгийн газрын Шадар сайдаар ахлуулсан газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, үүнд чиглэсэн бэлтгэл ажлуудыг авч хэрэглэхтэй холбогдсон байнгын зөвлөл ажилладаг болсон. Мөн нийслэл Улаан-баатар хотын хэмжээнд тодорхой арга хэмжээнүүд авч явуулдаг.

УИХ-ын гишүүдэд мэдээ-лэл хийе гэсэн гол шалтгаан бол энэ асуудлыг ҮАБЗ-ийн түвшинд, ажил хариуцсан цөөн хүмүүсийн түвшинд яриад суух нь хангалттай биш байна.

Үргэлжлэл III нүүрт

Ц.ОЮУНБААТАР: 2016 оныг иргэддээ хандсан жил болгоноМонгол Улсын Шадар сайд

Ц.Оюунбаатар ОБЕГ-ын офицер, бие бүрэлдэхүүнтэй уулзах үеэрээ өнөөдрийг хүртэлх замнал, түүхийг бүтээсэн онцгой байдлын албаны үйл ажиллагаа, албан хаагчдыг сайшаахын зэрэгцээ төр засгийн зүгээс тус салбарыг боломжийн хэрээр дэмжиж ирснийг онцлон тэмдэглэсэн.

Тэрбээр Монгол улсад хамгийн түгээмэл тохиолддог гал түймэр, үер усны аюул ослын талаар жишээ татан ярьсан. Энэ жил улсын хэмжээнд 304 удаагийн ой, хээрийн түймэр гарсан нь сүүлийн жилүүдийн нийлбэрээс илүү боловч, галд амь насаа алдсан иргэдийн тоо буурсан нь баярлууштай, харин үер усны осолд өртөх иргэдийн тоо буурахгүй байгааг анхааруулсан.

Мөн “Онцгой байдлын салбарын цаашдын бодлого, чиглэлд ард иргэдийг гамшиг ослоос урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч, тодорхой хөрөнгө мөнгө зарцуулан ажиллах шаардлагатайг онцолж, 2016 оныг иргэддээ хандсан жил болгоно” гэлээ. Түүнчлэн олон нийт, ард иргэдэд

гамшиг осол, түүнээс урьдчилан сэргийлэх бэлтгэлтэй, бодлоготой, системтэй мэдлэг мэдээлэл өгч, боловсрол олгохдоо онцгой байдлын албан хаагч бүр багш хүн шиг үүрэг хүлээн ажиллахыг захилаа. Энэхүү урьдчилан сэргийлэх ажлыг зөвхөн онцгой байдлын албаныхан төдийгүй төр, хүчний байгууллага, орон нутгийн засаг захиргааны хамтын хүчээр дорвитой зохион байгуулахыг үүрэг болгосон.

Үүнд хэвлэл мэдээллийн салбарынхныг татан оролцуулахыг

уриалсан.Тэрбээр төрийн нийт албаны

төдийгүй төрийн тусгай албан хаагчдын ёс суртахуун, сахилга хариуцлага, цэрэгжилт үлгэр жишээ байх ёстой хэмээв. Монгол Улсын Ерөнхий сайдтай зөвшилцөн хөрөнгө мөнгө гаргахгүй хийж болох том ажил бол сахилга хариуцлагыг дээшлүүлэх явдал гэдгийг онцгойлсон.

Мөн албан хаагчдын нийгмийн асуудал, цалин, тэтгэвэр тэтгэмж Шадар сайдын анхаарлын төвд байхыг мэдэгдсэн юм.

2015 ОНЫ 10 ДУГААР САРЫН 12-НООС 10 ДУГААР САРЫН 19-НИЙГ ХҮРТЭЛХ

7 ХОНОГИЙН ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

НУТГИЙН ХОЙД ХЭСГЭЭР ЦАС ОРЖ, ИХЭНХ НУТГААР ХҮЙТЭРНЭ

Баруун аймгуудын нутгаар: 13, 14-нд нутгийн баруун хэсгээр, 15, 18-нд нутгийн

зүүн хэсгээр, 17-нд зарим газраар, 19-нд нутгийн баруун хагаст цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар, 15-нд зарим газраар түр зуур 18-20 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. 14-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа нийт нутгаар хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 10-15 градус өдөртөө 3-8 хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 15-нд нутгийн баруун хэсгээр, 16-нд нутгийн зүүн

хэсгээр, 18-нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11м/с, 15-нд ихэнх нутгаар түр зуур 16-18 м/с хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар өдөртөө дулаан байна. 16-наас ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус өдөртөө 0-5 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн өдөртөө 0-5 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 16-нд зарим газраар, 17-нд нутгийн зүүн хэсгээр 18-

нд нутгийн хойд хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 9-14 м/с, 15-нд зарим газраар түр зуур 16-18 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна.16-наас ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан байна.

Говийн аймгуудын нутгаар:Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун

хойш эргэж 7-12 м/с,15-нд зарим газраар, 16-нд нутгийн зүүн хэсгээр түр зуур 18-20м/с хүрч шороон шуурга шуурна. Хугацааны эхээр нийт нутгаар дулаан байна. 16-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан өдөртөө 4-9 градус дулаан байна.

5 нүүрт

С.БАТДАЛАЙ: ТЭР ЦАГААС ХОЙШ АМЬДРАЛД УЛАМ ХАЙРТАЙ БОЛСОН

Page 2: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

22015 оны аравдугаар сар №05 (005)

ТОЙМ Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Дэлхий дахинд

Шивелуч галт уулын үнс нурам 25 км урт үргэлжилжээ

ОХУ-ын Камчаткийн хойгт орших Шивелуч галт уул энэ сарын эхээр дэлбэрснээс 25 км урт үргэлжилсэн үнс нурман үүл үүсээд байна. Энэхүү үнсэн үүл далайн түвшнээс дээш 4.5 км орчмын өндөрт зүүн өмнө зүгийг чиглэж байгаа аж. Ингэснээр орон нутгийн авиа компаниудын нислэгт ихээхэн хүндрэл учруулж болзошгүй байна. Галт уулын идэвхжилтэй холбогдуулан одоогоор гамшгийн улбар шар зэргийн анхааруулгыг зарлажээ. Түүнчлэн галт уул ойрын үед үнс нурмаа 10 км хүртэл өндөрт цацах магадлалтай байгаа аж.

“Мучжигэ” Хятадад хоёр тэрбум ам.долларын хохирол учруулав

Энэ сарын 4-нөөс эхлэн “Мучжигэ” далайн шуурганд Хятадын Гуандун болон Хайнань зэрэг олон муж өртөв. Тус улсын ус цаг уурын байгууллагын мэдээлснээр энэ үеэр тухайн районуудад 100-249 мм хур тунадас унасан бөгөөд шуурганы хүч секундэд 67.2 м хүрчээ.

Урьд нь “Мучжигэ” далайн шуурга Филиппинд 43 хүн амь үрэгдэж эдийн засгийн ихээхэн хохирол учруулаад байв. Харин Хятадын эдийн засаг энэ шуурганы улмаас 1.97 тэрбум ам.доллар /12.5 тэрбум юань/-ын шууд хохирол амсч, 15 хүн амь алдсан хэмээн Синьхуа агентлаг мэдээлсэн. Шуурга тухайн бүс нутгийн 2.8 мянган байшин барилгыг эвдлэн нурааж, газар тариалангийн 196 мянган гектар талбайг сүйтгэжээ.

Гватемалд хөрсний гулгалт болжээ

Энэ сарын эхээр латин Америкийн Гватемал улсад олон хоног үргэлжилсэн аадар борооны улмаас тус улсын төв хэсгийн хэд хэдэн сууринд хөрсний гулгалт үүсчээ. Энэ үеэр амь үрэгдсэн хүмүүсийн тоо 263 хүрч, мөн 370 гаруй оршин суугчид ор сураггүй болсон гэх мэдээлэл байна. Тус улсын Гамшигтай тэмцэх үндэсний удирдах газрын мэдээлснээр гамшгийн бүсэд 550 аврагч болон олон арван техник ажиллажээ.

Тоймчийн зурвас

САНГИЙН ЯАМ ТӨСВӨӨ ХӨРСӨН ДЭЭР БУУЛГАХЫГ ХИЧЭЭЖ, “СААЛИЙН ҮНЭЭ”-ГЭЭ ОРОСТ АЛДАХДАА ТУЛСНАА ИРГЭД МЭДЭВ

ИРЭХ ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ УИХ-Д ӨРГӨН

БАРИЛАА

Сүүлийн үед тэр чигээрээ төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэж, эдийн засгийн хямралаас хэрхэн гарах талаар санал бодлоо уралдуулсан өдрүүд хөвөрч байна. Учир нь өнгөрсөн долоо хоногт Монгол Улс 2016 онд хэдэн төгрөгийн орлого олж, хэрхэн зарцуулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлсэн. Ирэх оны төсвийн алдагдал дөрвөн хувь байх аж. Цаашдаа огт алдагдалгүй байлгах тухайгаа Сангийн яамныхан хэллээ. Тэд энэ удаагийн төсөв хөрсөн дээрээ буусан төсөв гэж мэдэгдээд байгаа. Ийм төсөв хийхийн тулд төсвийн орлого зарлагыг төсөөлөхдөө бүх шатны төсөв хэмнэлтийн горимыг мөрдөж, тэвчиж болох урсгал зардлыг бууруулах нийт зардлын өсөлтийг хязгаарлах зарчмыг баримталсан гэдэг. Харин хэтэрхий тэлсэн төсвийг буцаахын тулд төрийн данхар бүтцийг цөөлөх нь зүйтэй гэж үзжээ. Тиймээс ирэх оны наймдугаар сараас есөн яамтайгаар ажиллах гэнэ. Мөн дэд сайдуудын орон тоог хасч тооцоолсон байна. Ийнхүү төр бүтцээ хөнгөлж, цөөрүүлсэн ч зардал орлоготойгоо дүйцэж чадсангүй. Дээр нь төрийн шинэ бүтцийг сонгуулийн дараа хийнэ гэж тусгасан нь олны анхаарлыг татаад буй. МАН-ын бүлэг энэ бүтцээ ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэж үзэж буйгаа мэдэгдээд байна. Ингэсэн тохиолдолд зардлаа хэмнэх боломжтой гэж тэд үзэв.

Ер нь бол ирэх оны нэгдсэн төсвийн орлого, зарлагын хэмжээг энэ жилийнхтэй харьцуулахад нэг

их наяд төгрөгөөр бууруулсан байна. Гэвч орлогоосоо давсан зардал хэвээр үргэлжлэх төлөв харагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл, ирэх жилийн төсвийн нийт алдагдал 901.5 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 3.27 хувьтай тэнцэх ажээ. Ингэж төсвийг алдагдалтай батлах нь тун муу үр дагавартай гэж судлаачид шүүмжилж байгаа юм. Учир нь төсөв алдагдалтай байх тусам мөнгөний бодлогын хүү чангарах бөгөөд энэ нь бизнесийнхнийг боомилж, эцэстээ ард түмнийг элгээр нь мөлхүүлэх аюултай гэж тэд үзэж байгаа юм.

ТӨСВИЙН АЛДАГДАЛ 867.3 ТЭРБУМД ХҮРЧЭЭ

Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн нийт хэмжээ энэ оны эхний есөн сард 4045.9 тэрбум төгрөг, зарлага эргэж төлөгдөх цэвэр зээлийн хэмжээ 4913.2 тэрбум төгрөг болж, тэнцэл 867.3 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.

Төсвийн алдагдал өмнөх оны мөн үетэй харьцуулахад 674.8 тэрбум төгрөгөөр өсчээ. Харин зарлагын өсөлт орлогын өсөлтөөс 15.3 пунктээр илүү байгаа нь үүнд нөлөөлсөн аж.

Монгол Улсад улстөр, эдийн засгийн хямрал дахиад л нүүрлэснийг Азийн хөгжлийн банк сануулав. Тус банкныхан Монголын эдийн засаг энэ онд 2,3 хувиар өсөх төлөвтэй гэснээс үзвэл дөрвөн жилийн өмнөхөөсөө долоо дахин буурах бололтой. Энэхүү хямралын гол шалтгааны ихэнх нь монголчуудаас биш гадны хүчин зүйлээс хамааралтай гэж АХБ үзэж буй ч судлаачдын хувьд дотоод

хүчин зүйлүүд маш их байна гэж дүгнэж байна.

МАК ЦАГААН СУВАРГЫН ОРДЫГ АШИГЛАХААР БОЛОВ

Энэ өдрүүдэд эдийн засагт жаахан ч болов нэмэр болж магадгүй гэсэн горьдлого тээсэн нэг гэрээ зурагдав. Энэ нь Монгол Улсын Засгийн газар болон “Монголын алт МАК” ХХК, “Эрдэнэс Цагаан суварга” ХХК-иуд Цагаан суваргын зэс, молибдений ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа.

МАК компани Дорноговь аймгийн Мандах сумын нутагт орших Цагаан суваргын ордыг түшиглэн хөвүүлэн баяжуулах дэвшилтэт технологи бүхий зэсэн болон молибдений баяжмал үйлдвэрлэх, уулын баяжуулах үйлдвэр нь дээд хүчин чадлаараа ажиллахад жилдээ 14.6 сая тонн хүртэл хүдэр боловсруулж, 310 мянган тонн зэсийн, 4000 тонн молбидений баяжмал үйлдвэрлэнэ.

ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР ОРОСТ 100 ГАРУЙ САЯ ДОЛЛАРЫН

ӨРТЭЙ

Өнгөрсөн өдрүүдэд сонссон хамгийн таагүй мэдээ энэ байлаа. Эрдэнэт үйлдвэр 100 гаруй сая ам.долларыг Орост төлөх өртэй гэнэ. ТӨХ-ны дарга Ц.Нанзаддорж энэ мэдээллийг УИХ-ын чуулганы танхимд хэлснээр ил болов. Өрийг хаанаас, яаж төлөх нь одоогоор тодорхойгүй байна. Ямар ч байсан олон нийт Орост ийм өртэйгөө мэдэж авлаа.

Бид л мэдэхгүй явсан болохоос биш хувь эзэмшдэг Оросын талд өгөх учиртай 49 хувийнх нь ноогдол ашгийг 2012 оноос хойш өгөлгүй явж иржээ. Төрийн өмчийн хорооны даргын хэлсэн тоон баримтаар бол 2012, 2013 оны ноогдол ашиг гэхэд нийлээд 70 гаруй сая ам.доллар гэнэ. 2014 оны тухайд улсын төсөвт сууснаар 70 тэрбум төгрөг гэнэ. Зэсийн үнэ ханш нь унаж, тэр хэрээр эдийн засаг суларч буй ийм үед Орост 100 сая ам.доллар төлнө гэдэг хэдий хэмжээний эрсдэл дагуулахыг төсөөлөхөд ч бэрх юм.

Монгол Улс 104 дүгээрт эрэмбэлэгдэв

Өрсөлдөх чадварын индексээр дэлхийн 140 гаруй орныг өрсөлдөх чадварыг тодорхойлогч 12 тулгуур хүчин зүйл дээр үндэслэн эрэмбэлдэг. Уг индекс олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэглэл бөгөөд тус тайлангийн дүнг улс орнууд анхааралтай авч үзэж өрсөлдөх чадвараа сайжруулах бодлого, үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлдэг байна.

Энэ жилийн тайлан судалгаагаар Монгол Улсын өрсөлдөх чадварын түвшинд ахиц гараагүй байна. Манай улс авбал зохих 7 онооноос 3.8 оноо авснаар судалгаанд хамрагдсан 140 орноос 104-т эрэмбэлэгджээ.

Монголд бизнес эрхлэхэд юу саад болдог вэ?Анхаарал хандуулах ёстой өөр нэг үзүүлэлт бол тухайн оронд бизнес эрхлэхэд

саад болж буй хүчин зүйлс юм. Монгол орны хувьд Засгийн газрын тогтворгүй байдал, төрийн хүнд суртал зэрэг нь бизнеэс эрхлэгчдэд хамгийн их саад болдог гэсэн үр дүн харагдаж байна.

Page 3: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

Онцгой мэдээ 32015 оны аравдугаар сар №05 (005)

БАРИМТ, ТАЙЛБАРСэргийлнэ, аварна, тусална

Мэдээ, мэдээлэл

Түрүүч нь I нүүрт

Улс орны нийгэм, эдийн засаг, эрх зүйн бодлогын голыг тодорхойлдог УИХ-ын гишүүдэд мэдээлэл хүргэе. Мөн үүгээр дамжуулж ард иргэддээ тодорхой хэмжээний мэдээлэл хүргэе гэсэн юм.

Өнөөдрийн ярих зүйлээ би таван хэсэгт хуваасан. Товчхон ярья.

Нэгдүгээрт, газар хөдлөлтийн гамшигтай холбоотой хамгийн гол анхаарах зүйл нь мэдээлэл юм.

Байдал яг ямар байгаа юм.Ямар нөхцөл байдал бий болсон юм.Үүн дээр зохих байгууллагууд нь ямар ажил хийж байгаа юм. Ямар ажил хийх шаардлагатай байгаа юм. Юу хийж чадахгүй байгаа юм бэ гэдэг дээр энэ мэдээллийг авах хэрэгтэй. Энэ 2015 оны 10 дугаар сарын 3-ны 15.30 цагт Улаанбаатарын орчимд, нийслэлээс 20-иод км-т голомттой, 4,4 магнитудын газар хөдөлсөн. Энэ нь Улаанбаатарт нэлээд хүчтэй мэдрэгдсэн нь иргэдийн санааг зовоосон. Үнэндээ газар хөдлөлт болоход Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад ямар мэдээлэл ирж байна, уялдаа холбоо ямар байна гээд аваад үзэхээр энэ уялдаа холбоо санаа зовоох хэмжээнд байгаа юм.

Улаанбаатарыг тойроод Эмээлт, Хустай, Гүнж, Авдар, Шархай, Мөнгөнморьт гээд зургаан газар доогуур үүссэн асар том хагархай, ангал байдаг. Энэ зургаан газар дээр манай шинжлэх ухааны байгууллагууд олон улсын байгууллагуудтай хамтарч байнга хяналт тавьж харж байдаг. Зургаан газрын тав дээр нь 7-гоос дээш магнитудын газар хөдлөх нөхцөл байдалтай байгаа.

Сая бас хүмүүс газар хөдлөлт гээд энд тэнд аппарат суурилуулаад, урьдчилж мэдэгддэг байгууламж ажиллуулна гээд яриад байсан. Энэ юу болсон бэ.Сая яагаад дуугарсангүй вэ гэж гайхсан. Энэ бол Улаанбаатар хотод ойр, 20-иодхон км-ийн хүрээнд болсон, хоромхон зуурт, секундэд газар хөдөлсөн учраас Монголд байтугай аль ч улсад үүнийг урьдчилж мэдээлэх аргагүй байдаг. Манай суурилуулж байгаа аппаратууд бол Улаанбаатараас 200 км-ээс цааш суурилуулсан байдаг. 200 км-т газар хөдлөх юм бол Улаанбаатарт иртлээ, мэдэгдтэлээ 30 секундын хугацаа л байгаа. 200-400 км-ийн цаана хөдлөх юм бол 1 минутын хугацаа байгаа.

Улаанбаатарт ойр 20 км, 50 км дотор хөдлөх юм бол энэ бол ерөөсөө 1-3 секундын асуудал.Ямар ч анхааруулга өгөх, дохио ажиллуулах боломжгүй гэдгийг энд бас тайлбарлах нь зөв байх.

Хоёр дахь зүйл нь чиглэсэн үйл ажиллагаа юм. Газар хөдлөлттэй холбоотой, ер нь байгалийн гамшигт хандсан чиглэсэн үйл ажиллагаан дээр бид онцгой анхаарал хандуулах шаардлагатай. Хангалттай бэлтгэлгүй байж байгаад газар хөдөлсөн сүүлийн 10 жил дотор болсон хамгийн их үр дагавартай тохиолдол гэж авч үзэх юм бол 2010 онд Гаитид болсон газар хөдлөлт байгаа юм. Түүгээр 300 мянган хүн амь насаа алдсан. Тэгэхэд нийслэл хотын барилга байгууламжийнх нь 90 хувь нь нурсан, гэмтсэн гэсэн дүн гарсан байдаг. Эндээс дүгнэлт хийж үзэхэд бэлтгэл хамгийн чухал юм. Сая миний хэлсэнтэй манай Улаанбаатарын нөхцөл байдал ойролцоо харагдаж байгаа нь их сэтгэл зовоож байгаа. 6,6 магнитудын хүчтэй хөдлөхөд юу болох вэ гэхэд Улаанбаатарын нийт барилга

байгууламжийн 20-40 хувь нь нурах буюу гэмтэх юм байна. Амь насаа алдах, бэртэж хохирох хүмүүсийн тоо хэдэн арван мянгаараа гарна.

Тэгвэл Чили улсад 8,8 магнитудын хүчтэй газар хөдлөлт 2010 онд болсон. Тэгэхэд тэнд нийт нутаг дэвсгэрийнх нь бараг 80 хувьд хүрсэн аймшигтай газар хөдлөлт болоход 525 хүн нас барсан байдаг. Түрүүчийн хэлсэн Гаити улстай харьцуулахад маш их бэлтгэлтэй, ард иргэд, айл бүхэн нь дор дороо бэлтгэлтэй байдаг учраас гарсан хохирол, хүний амины хохирол бага гарсан. Таван жилийн дараа дахиад Чилид 8,3 магнитудын газар хөдлөхөд 13 хүн л амь насаа алдсан. Энэ жишээг би яах гэж хэлээд байна вэ гэвэл байгууллага, айл өрх, иргэн бүхэн бэлтгэлтэй байх шаардлагатай. Энэ газар хөдлөлтийг давж гарсан, 7 магнитудаас дээш газар хөдлөлтөөс хохирол амсаагүй улс орон гэж байхгүй. Үүнийг давж гарсан Засгийн газар гэж байдаггүй юм байна. 100 хувь хохиролгүй гарсан газар гэж байхгүй юм байна. Хамгийн гол нь бэлтгэл байдаг юм байна. Монголд цаашид байшин барилга барья гэвэл хуучин байшин барилга дээрээ үнэлгээ хийх хэрэгтэй. Ийм үнэлгээний ажлууд явж байгаа. Яг байшин бүрээр зарлах гэвэл худалдах, зах зээл гэх мэт тал дээр бас асуудал үүсдэг юм билээ. Тухайн оршин суугчдад нь мэдэгдээд явдаг. Нэг иймэрхүү ажил явж байгаа. Тэгэхдээ бүх байшин дээр хийгдээгүй. Манайд 7-8 баллаас дээш газар хөдлөлтөд байшин барилга тэсвэртэй байх хэрэгтэй. Стандарт шаардлагыг мөрдүүлж байх хэрэгтэй.

Гуравдугаарт, Хямралын үеийн удирдлагын асуудал чухал. Саяны газар хөдлөлт нь 4,4 балл байсан, энэ бол нэлээд хүчтэй гэсэн үг. Тэгэхээр энэ газар хөдлөлт болоход бидний уялдаа холбоо, хамтын ажиллагаа муу байсан. УИХ-ын гишүүдийн ирц хүрэхгүй бол хэрхэх вэ, УИХ-ын гишүүд хаана цугларах юм, цугларах газар нь асуудал үүссэн бол хэрхэх вэ, Улс орныг удирдаж буй хүмүүст асуудал гарч, ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болсон бол хэрхэх вэ, Цэрэг, онцгой байдлын ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй болбол хэрхэх вэ? Энэ бүхнийг маш тодорхой болгох ёстой.

Газар хөдлөхөд чухам юу болдог вэ? Химийн бодис агуулж буй үйлдвэрүүд, онцгой байгууламжуудыг анхааралдаа авах ёстой. Газар хөдлөлтөөс болж ард иргэд амь насаараа хохирохоос гадна газар хөдлөлтийн үр дагаварыг тооцоогүйгээс маш их хэмжээний хохирол амсдаг.

Дөрөвдүгээрт, улс орон, хот

суурин газрын хувьд ч гэсэн энэ тал дээр төлөвлөгөөтэй байх шаардлагатай. Хамгийн түрүүнд аврах ажиллагаанд анхаарах хэрэгтэй. Мөн цаашлаад эмнэлэг, түргэн тусламжийн ажилд анхаарч, орон гэргүй болсон иргэдийн түр орогнох байрны асуудлыг шийдэх ёстой. Болзошгүй гамшгийн үед гадаадын тусламжийг хүлээж авах нөхцөл бололцоог бүрдүүлэх нь зүйтэй. Онцгой нөхцөл байдлын үед дэг журам, сахилга батыг мөрдүүлэх ёстой. Гамшгийн үед халдварт өвчин гардаг. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Дараа нь гамшигт эвдэрч сүйдсэн дэд бүтцээ хэрхэн сэргээх вэ гэх мэт асуудлаа шийдэх хэрэгтэй. Ингээд авч үзвэл хүндрэлтэй байдал олонтаа гардаг юм байна. Зарим хүн гамшгийн үед монгол гэрт байвал ээлтэй гэж бодож байж магадгүй. Гэтэл газар хөдлөлтийн дараа гал түймэр гэх мэт аюул занал нүүрлэдэг байх нь.

Тавдугаарт. Ард иргэдийн, иргэн бүхний хувийн бэлтгэл, урьдчилан сэргийлэлт хамгаас чухал байдаг. Газар хөдөлж буй нөхцөлд амь насаа хэрхэн хамгаалах вэ? Нүд ирмэхийн зуур болж буй энэ гамшгийн үед ямар шийдвэр гаргах вэ гэдэг чухал. Гамшиг нүүрлэсэн нөхцөлд хаашаа зугтах вэ, хаана очих вэ гэдгээ айл өрх бүхэн төлөвлөж, тодорхой болгох нь зүйтэй. Наад зах нь нурангид дарагдлаа гэхэд чухам юугаар дохио өгөхөө сонгох хэрэгтэй. Дулаан хувцас, хоол ундаа бэлтгэх хэрэгтэй. Гал түймэр гарлаа гэхэд утаа угаараас хэрхэн зугтах вэ гэдгээ төлөвлөсөн байх ёстой. Өөрөө хүнд байдлаас гарвал бусдад хэрхэн туслахаа бас бодох хэрэгтэй. Энэ бүхнийг эртнээс тодруулсан байх хэрэгтэй байна.

Иймээс зөвхөн нийслэл Улаанбаатар гэлтгүй бусад аймаг, сумын төв, засаг захиргааны нэгж бүхэн энэ тухай төлөвлөсөн байх хэрэгтэй. Энэ бол өнөөдрийн мэдээллийг УИХ-ын чуулганаар хийж байгаагийн ач холбогдол юм. Тэгээд дараа нь асуудал үүсдэг, энэ мэдээллийг өгч сануулахгүй яасан юм бэ гэж хожим хэлэхгүйн тулд энэ мэдээллийг хийж байна.

Бид өнөөдөр байгалийн болзошгүй гамшгийн өмнө бэлтгэлтэй байх шаардлагатай болоод байна.

Тиймээс өнөөдрөөс эхлэн албан байгууллага, засаг захиргааны нэгж бүхэн, иргэн бүр байгалийн болзошгүй аюулын өмнө өөрийн гэсэн төлөвлөгөө гаргах хэрэгтэй. Үнэхээр нийслэл хотын орчимд долоон баллаас дээш хүчтэй газар хөдлөх магадлал өндөр байгааг судалгаа харуулаад байна. Тэгэхээр энэ асуудлыг зөвхөн мэргэжлийн

байгууллагын хүмүүс, Засгийн газрын ажилтнууд ярилцаад суух хэрэггүй.

Байгалийн болзошгүй аюул нүүрлэх нь гэж үймж самуурах, энэ асуудлыг дэврээх хэрэггүй. Зөвхөн бэлтгэлтэй байх хэрэгтэйг анхааруулж байна.

Анхаарал тавьсанд баярлалаа”Энэхүү мэдээлийн төгсгөлд Монгол

Улсын Ерөнхийлөгч товч үг хэллээ.Төрийн тэргүүн хэлэхдээ “Би анх

удаа Ерөнхий сайдаар томилогдоод гурван зүйлээс айж явснаа дараагийн хүндээ хэлж, сануулж байсан.Байгалийн гамшиг, газар хөдлөлт болох вий.Ган, зуд, аюултай үер болох вий гэдгээс болгоомжилдог, айдаг.Хүн ам олноор суурьшсан газарт тарваган тахал, халдварт өвчин гарах вий гэдгээс санаа зовж болгоомжилдог байсан.Олон хүнийг хамарсан тээврийн хэрэгсэл, онгоц, унааны ослоос болгоомжилдог байсан. Одоо ч санаа зовж байгаа.

Үүнээс сэргийлэх талаар дарга нараас гадна иргэдэд мэдээлдэг, жилдээ нэг удаа УИХ дээр ярьдаг байх хэрэгтэй. ҮАБЗ дээр жил бүрийн 1 дүгээр сарын 22-нд сонсдог болж тогтсон.Ирэх оны 1 дүгээр сарын 22-нд Шадар сайд Ц.Оюунбаатар ҮАБЗ дээр мэдээлэл хийх ёстой.Засгийн газар дээр ярьж, шаардлагатай асуудлыг УИХ-д тавьж шийдүүлэх ёстой.УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороон дээр энэ асуудлыг ярьж УИХ-аас тодорхой чиглэл өгсөн тогтоол шийдвэр гаргуулбал үр дүнтэй сайн болно гэж бодож байна.УИХ төдийгүй нийслэлийн ИТХ, аймгуудын ИТХ энэ асуудлыг тодорхой авч хэлэлцэх хэрэгтэй.Төрд ажиллаж байгаа хүмүүс иргэдээ бодож үүнийг ярих хэрэгтэй.

Тодорхой хугацааны дараа Монголын бүх барилга 8 магнитудаас дээш хүчтэй газар хөдлөлтийг тэсвэрлэх боломжтой болж болно.Өнөөдөр зарим оронд ийм хэмжээнд хүрчихсэн.Дэд бүтэц, инженерийн байгууламжаа ийм хэмжээнд хүргэх ажлаа өнөөдрөөс эхэлье.

Гамшгийн дараа хохирох, цочирдох, бухимдах биш гамшгийн өмнө бэлтгэж, үйл ажиллагаандаа тусгаж, бэлтгэлээ хангах нь чухал.Гамшгийн өмнө нэг ам.доллар зарцуулаагүй бол гамшгийн дараа 7 ам.доллар болж өснө. Гамшгийн өмнө зарцуулсан нэг цаг гамшгийн дараа зарцуулах 160 цагтай тэнцэнэ ч гэдэг. Ийм учраас бид ҮАБЗ дээр энэ асуудлыг жил бүр ярьдаг механизм тогтоосон.

Ард иргэд мэдээлэлгүй байх юм бол их цочирдож бухимддаг.Мэдээллийн араас ажлууд хийх юм бол зарим нэг учирч болох аюулаас хохирол багатай гарч болно” гэлээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: Гамшгийн өмнө нэг ам.доллар зарцуулаагүй бол гамшгийн дараа 7 ам.доллар болж өснө

Өнөөдрийн сэдэв

Онцгой байдлын ерөнхий газрын дарга бригадын генерал Т.Бадрал 2015 оны 10 сарын 12-14-ний өдрүүдэд Дархан-Уул, Сэлэнгийн Мандал сум, Хэнтий, Хэнтийн Бэрх, Бор-Өндөр, Говьсүмбэр аймгуудаар ажиллаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж буй аврах, гал унтраах ангиудын шинэ барилгын үйл явцтай танилцаж, мөн Онцгой байдлын газруудын бие бүрэлдэхүүнтэй уулзаж, Онцгой байдлын ерөнхий газраас хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, бодлого шийдвэрийг танилцуулж, анги, байгууллагуудын техник хэрэгсэлтэй танилцан цаашид хийж гүйцэтгэх ажлын талаар тодорхой үүрэг чиглэл өглөө.

БАГШЛАХ ЭРХИЙНҮНЭМЛЭХ ОЛГОНО

Онцгой байдлын ерөнхий газраас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын хүрээлэнтэй хамт-ран төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын Сургалт, сурталчилгаа, урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтний “Багшлах эрхийн сургах зүйн” сургалтыг 2015 оны 10 дугаар сарын 01-14-ний өдрүүдэд зохион байгуулж байна.

Иргэдийн аливаа болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулт үзэгдэл, ослоос өөрийгөө болон бусдыг авран хамгаалах мэдлэгийг дээшлүүлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр иргэд, олон нийтийн дунд сургалт, сурталчилгааг зохион байгуулан ажилладаг мэргэжилтнүүдэд багшлах, заах арга зүйг эзэмшүүлэх нь сургалтын гол зорилго юм.

Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын 37 албан хаагч хамрагдаж байгаа бөгөөд “Багшлах эрхийн үнэмлэх” олгох юм. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Орон нутгийн түвшинд гамшгийн эрсдэлийг бууруулах менежмент, зохицуу-лалтын чадавхийг сайжруулах нь” төслөөс санхүүгийн дэмжлэг үзүүлж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗРЫН

ДАРГА САЛБАРЫНХАА БҮТЭЭН БАЙГУУЛАЛТТАЙ

ТАНИЛЦЛАА

Page 4: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

ГАË ТҮÉМÐÈÉН АÞУËААÑ УÐÜДЧÈËАН

ÑÝÐГÈÉËÝХ АÐГА ХÝМÆÝÝ:

Ïèéøèí çóóõíû ãàëûí àþóëã¿é áàéäëûã õàíãàõ òàëààð:

•Ïèéøèí çóóõûã ãýð, îðîí сууцанд байрлуулахдаа цонолт шаталтаас хамгаалсан хаалт хамгаалалтыг заавал хийх;

•Ïèéøèí çóóõíû ÿíäàíãèéí бүрэн бүтэн байдал, эвдрэл гэмтлийг сайтар шалгах, гэмтэлтэй пийшин, зуух янданг ашиглахгүй байх;

•Áåíçèí, øàòàìõàé õèé, äèçåëü түлш болон бусад амархан дөл авалцан асах шатамхай шингэн ашиглаж пийшин зуухыг галлахыг хориглох;

•Ãàëëàñàí ïèéøèíã õàðàà хяналтгүй орхихгүй байх;

¯íñ íóðàìíû ãàëûí àþóëã¿é áàéäëûã õàíãàõ òàëààð:

•Öîãòîé ¿íñ íóðìûã çîðèóëàëòûí саванд хийж таглах;

•Óíòðààãààã¿é ¿íñ, íóðàìòàé төмөр савыг шатдаг болон тэсвэрлэн шатах материалаар хийгдсэн гадаргуу дээр тавих, хадгалахыг хориглох;

•Øàòàæ áóé ¿íñ, õàÿãäëûã унтраалгүйгээр орхиж явахыг хориглоно.

Öàõèëãààí àøèãëàëò óãñðàëòûí òàëààð õîðèãëîõ ç¿éëñ:

•Öàõèëãààí äàìæóóëàã÷ óòñûã байшингийн дээвэр, хашааны

дээгүүр болон доогуур байрлуулах, ороож зангидах, шатамхай материалаар далдлах, хивсэн доогуур болон хаалганы булангаар татах, өөр төрлийн, диаметртэй утаснуудыг хооронд нь холбох;

•Á¿ðýí á¿òýí áàéäàë íü àëäàãäñàí, шалбарсан, зарим хэсгээрээ халалт үүсэж хайлсан, залгуур унтраалга нь эвдэрсэн болон бусад гэмтэлтэй цахилгаан тоног төхөөрөмжийг ашиглахгүй байх;

•Öàõèëãààíû óðòàñãàã÷èéã ашиглаж дууссаны дараа залгуураас заавал салгах шаардлагатай.

•Íýã çàëãóóðò ñàëààëàã÷ àøèãëàí олон цахилгаан хэрэглэгчийг залгаж дамжуулагч утасны халалтыг болон цахилгааны хэт их ачааллыг үүсгэхгүй байх;

•Öàõèëãààí õàëààãóóð áîëîí бусад хүчдэл өндөр шаардагддаг хэрэгслийг шөнийн цагт залгаатай, хараа хяналтгүй орхих, ялангуяа шатаж болох материалын хажууд байрлуулахгүй байх.

Õ¿¿õäèéã ãàë ò¿éìðèéí àþóëààñ óðüä÷èëàí ñýðãèéëýõ òàëààð:

•Õ¿¿õäýä öàõèëãààíû á¿õ төрлийн хэрэгслийг гараар оролдох, төмөр хурц иштэй эд зүйлсийг залгуур болон уртасгагч руу хийх, цахилгааны утсаар тоглох нь аюултай гэдгийг ойлгуулж зааж өгөх;

•Õ¿¿õýä õ¿ðýõýýñ ñýðãèéëæ цахилгаан хэрэгсэл, утсыг ил байрлуулахгүй байх, хаалт хамгаалалттай болон гал хамгаалагчтай залгуур, уртасгагч ашиглахгүй байх;

•Õ¿¿õäèéã ãýðò öîîæèëæ орхихгүй, харгалзах хүнгүйгээр хараа хяналтгүй үлдээхгүй байх;

•Ëàà ø¿äýíç, ãàç, àñààõ áà ãàë гаргах бусад хэрэгслийг хүүхэд хүрэхээргүй газарт хадгалах;

•Ãàëëàõ àæèëëàãààã õ¿¿õäýä даалгаж болохгүй.

Òàíû ãýð, îðîí ñóóöàíä ãàë ãàðñàí òîõèîëäîëä:

•Ìýäýýëýë øóóðõàé óäèðäëàãûí төвийн 101 тусгай дугаарын утсанд яаралтай галын дуудлагыг өгөх. Гал гарсан талаар хөрш айлуудад мэдэгдэж хүүхэд, хөгшид болон бусад хүмүүсийг нэн даруй гадагш, аюулгүй газарт гаргах;

•Ãàë óíòðààõ ìýðãýæëèéí ангийн бие бүрэлдэхүүнийг ирэхийг хүлээхгүйгээр хөрш айлын хамт гарсан галыг гарын доорх материалыг (гал унтраагуул, норгосон хатуу зузаан даавуу, ус, элс, шороо, г.м.) ашиглан хязгаарлан унтраах арга хэмжээ авах;

•Ãàëûí òàðõàëò èõýññýí, øàòàæ буй гэр, өрөө өтгөн утаагаар дүүрсэн бол галыг унтраах гэсэн оролдлогоо шууд зогсоон гадагш гарч хаалгыг сайтар хаах;

•Ãàëûí ãîëîìòûã öýâýð àãààðààð дэмжиж тархаахгүйн тулд цонхыг бүү хагал;

•Ìîíãîë ãýðò ãàë ãàðñàí áîë өрхийг татан хаалгыг сайтар хаах;

•Ãàë óíòðààõ àâòîìàøèíû èðýõ замыг чөлөөлж гал гарсан газарт очих замыг заах;

•Ãàë óíòðààõ ìýðãýæëèéí àíãèéí бие бүрэлдэхүүнийг угтаж, галын голомт нь хаана байгааг тодорхой хэлж, байран дотор хүн үлдсэн эсэхийг яаралтай мэдэгдэх;

•ßëãàð÷ áóé óòàà, õîðò õèéíä хордохгүйн тулд хүүхэд, өндөр настан, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг гал унтраах ажиллагаанд оролцож чадахгүй х ү м ү ү с и й г нэн даруй а ю ул г ү й г а з а р т гаргаж, н о р го с о н

алчуурыг а ш и г л а н амьсгалах.

42015 оны аравдугаар сар №05 (005)

НИЙГЭМ Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Томилолт

Ë.МӨНХЧÈМÝГ

-Өмнөд Ñуданыг эрчүүд л зорьдог гэж бодож байлаа. Явах шийдвэрийг хэрхэн гаргасан бэ?

-Судан явах шийдвэр мэргэж-лийн маань онцлогтой холбоотой. Эмч мэргэжилтэй хүн зайлшгүй явах хэрэг гарсан. Тэгээд даргатайгаа ярилцаж байгаад шийдвэрээ гарга-сан. Би энэ сонголтыг хийсэн дээ маш их баяртай байгаа. Тэнд очоод олон зүйл сурсан. Олон ч зүйл ухаарсан.

-Таны сүүлийн өгүүлбэр их сонирхолтой санагдлаа. Олон зүйл сурч, ухаарч ирлээ гэж байна. Ýнэ талаараа жаахан дэлгэрэнгүй ярьж болох уу?

-“Хүн дэргэдээ байгаа зүйлийн-хээ үнэ цэнийг мэдэрдэггүй” гэдэг үг үнэхээр үнэн юм байна лээ. Иргэний дайнтай, хаа сайгүй буун дуу дуугарсан, тийм айдастай, түгшүүртэй бас ядуу тарчиг, эрх, эрх чөлөө гэж ам нээх ч эрхгүй, уух ус, идэх хоол нь хомс тийм газар очоод үнэхээр их юм бодсон. Ямар азаар би Монгол эх орноо олж төрөв өө гэж өөрийн эрхгүй бодогдсон. Бид үнэхээр азтай хүмүүс. /Нүдэнд нь нулимс цийлэгнэв/.

-Тийм шүү. Заримдаа бидэнд харьцуулалт их хэрэг болдог. Таны ярианаас сонсоход их л хэцүү газар бололтой. Ýмэгтэйчүүд нь хэрхэн аж төрж байх юм?

-Нэг хүн хэдэн ч эхнэртэй байж болдог юм билээ. Эхнэр авахдаа мөнгөөр эсвэл үхрээр худалдаж авна. Мөнгөгүй эсвэл үхэргүй хүн эхнэр авахад үнэхээр хэцүү. Тийм болохоор эмэгтэй хүнийг эд хөрөнгө шиг л ойлгодог. Нөхөр нь худалдаж авсан л бол хайр сэтгэл, үзэл бодол огт хамаагүй сууж л орхино. Тэгээд хүүхдийг нь гаргаж, бусад эхнэртэй нь эв нэгдэлтэй амьдарна гэсэн үг. Нөхөн үржихүйн асуудлын хувьд ямар нэгэн зохицуулалт байхгүйгээр үргэлжилдэг. Хүнд хүчир ажлыг эмэгтэйчүүд голцуу хийнэ. Толгой

Э.Өлзийжаргал: Тэнэсэн суманд оногдохгүйн тулд тэмцэж яваад л ирлээ

Даян дэлхийн улс орнуудын амар амгалан, эв нэгдэл, энхтайвны төлөө Бүгд Найрамдах Судан Улсад НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож, дэлхий нийтийн анхаарлын төвд байдаг халуун цэгт авхаалж самбаа, сонор сэрэмж алдалгүй ажил үүргээ нэр төртэй биелүүлэн ирсэн онцгой байдлын албан хаагчдаас та бүхэнтэй уулзуулж байна.

Онцгой байдлын ерөнхий газраас өмнөд Суданыг зорьсон анхны эмэгтэй болох эмч, онцгой байдлын ахлах дэслэгч Э.Өлзийжаргалтай ярилцлаа.

дээрээ маш хүнд ачаа өргөөд л явж байна. Гэсэн ч тэд хэнд ч гомдолдоггүй. Ингэж л амьдрах ёстой гэж бодоцгоосон байдаг.

-Та иргэдээс ирсэн дуудлагад явж байв уу. Ýсвэл зөвхөн алба хаагчдаа хариуцсан эмч үү?

-Ихэнхдээ алба хаагчдаа эмчилж сувилах ажилд явж байсан. Гэхдээ бас иргэдийн дуудлагад шаардлага гарвал явна. Тэнд хүний амь үрэгдэнэ гэдэг энгийн л нэг зүйл. Халууны халдварт өвчин их учраас сэрэмжтэй байхгүй бол болдоггүй. Орой унтахдаа тор татаж унтана. Тэгэхгүй бол шумууланд хазуулж, өвчин авах магадлалтай. Өдөр сэнс асаахгүйгээр байна гэдэг маш хэцүү. Ёстой амь тэмцэм халуун байдаг. Хөрсөн дээрээ 50 хүртэл хална. Тэр халуунд манайхан үүргээ гүйцэтгээд л явж байна. Энэ нь асар их тэвчээр хатуужил шаарддаг. Гэхдээ эргээд бодоход тэр бүгдийг даван туулаад эх орондоо эсэн мэнд ирсэн гэж бодохоор эрчүүдээрээ бас өөрөөрөө маш их бахархаж байна.

-Èргэний дайн та нарыг байхад болсон уу?

-Тэнд олон омогтой. Тийм болохоор эрх мэдлийн болоод үзэл бодлын зөрчил их байдаг. Түүнээсээ болоод хоорондоо буудалцдаг. Бааз тойроод л буун дуу их гарна. Нэг удаа манай баазад дүрвэгсэд орж ирсэн. Эхэндээ их айдаг байсан. Тэнэсэн суманд оногдчихвол тэгээд л хэцүүдэнэ шүү дээ. Аз

болж бидний дунд тийм таагүй зүйл болоогүй. Энхийг дэмжих үйл ажиллагаанд явж байгаа залуус бол олон бэрх зүйлийг туулан гардаг зоримог, хүчирхэг залуус гэж би боддог.

-Та дээр цэвэр ус нь их хомс байдаг гэж дурьдсан. Манай орны хувьд ч цэвэр усны хомсдол нүүрлээд байна. 2017 он гэхэд цэвэр усны хэмжээ огцом буурч, бас л хэцүүхэн байдалд хүрнэ гэж судлаачид үзэж байгаа. Гэтэл бид цэвэр усаа ариг гамгүй хэрэглэдэг. Тэгэхээр тэндхийн байдал манайхны байдал эрс тэс юм, тийм үү?

-Тэнд усыг хэд хэдэн дамжлагаар хэрэглэдэг. Бас их хүндэтгэж хүрт дэг. Ус ховор, их халуун учир хүүхдүүд нь үнээний дэлэнг барьж байгаад ам руугаа сааж сүү ууж харагддаг. Би нэг

жишээ яръя. Нэг өдөр биднийг эргүүлээр явж байхад нэгэн эмэгтэй үхрийн шээсийг хувинд тосч харагдсан. Бид ч сонирхоод хараад л байсан. Гэтэл хүүхдийнхээ биеийг угаагаад өөрийнхөө хөл гарыг угаагаад асгачихсан. Эндээс харахад л ус ямар ховор, үнэ цэнэтэй болохыг ойлгох байх. Монголчууд бид амны хишигтэй хүмүүс. Арай ч ийм байдалд орохгүй байх. Гэхдээ л одооноос л усаа хайрлаж гамнахгүй бол усгүй улс оронд эрүүл мэнд, хөгжил дэвшил гэж яриад нэмэргүй гэдгийг л ойлгосон.

ГАЛ ТҮЙМЭР ГЭЖ ЮУ ВЭ?Îáúåêòîä ãàëûí àþóëã¿éí ä¿ðýì íîðì çºð÷èãäºæ ãàë ãàðàõ íºõöºë

á¿ðäýõèéã ÃÀË Ò¯ÉÌÐÈÉÍ ÀÞÓË ãýíý.

Page 5: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

Онцгой мэдээ 52015 оны аравдугаар сар №05 (005)

ХӨРӨГСэргийлнэ, аварна, тусална

Аврагчийн хөрөг

С.БАТДАЛАЙ: Тэр цагаас хойш амьдралд улам хайртай болсон

Ë.МӨНХЧÈМÝГ

“Аврагч хүн гэдэг бол аюулаас зугтаж буй хүмүүстэй зөрж ороод аюултай нүүр тулдаг хүнийг хэлнэ” гэж нэгэн аврагч өөрийнхөө ажлын тухай тодорхойлолтыг хэлж байсан юм. Үнэхээр ч тийм. “Амь авраарай” гээд уйлан хайлан гарч ирэх хүмүүсийн өөдөөс “амиа алдсан ч дүүрч” гээд малгай дээрх соёмбодоо залбиран, гамшигтай тулалдагсад бол тэд.

Уран зохиолын ном, кинон дээрээс л хардаг итгэмээргүй, адал явдалтай, амь тэмцсэн олон дуудлагын түүх тэднийх. “Онцгой мэдээ сонин” энэ удаагийн дугаартаа сэтгэл эмзэглүүлмээр нэгэн дуудлагыг онцолж байна. Гэвч бид өнгөрснийг сөхөж, хэн нэгний мартах гэж хичээж буй хөндүүр сэдвийг сэдрээх гэсэнгүй. Чухамхүү аврагч хүн гэж хэн бэ? Тэд юуны төлөө юутай нүүр тулж, ямар эрсдэл үүрдэг талаар ард иргэд болоод залуу аврагчиддаа таньж мэдүүлэхийг хүслээ. Ингээд Аврах тусгай ангийн эрэн хайх аврах салбарын I бүлгийн дарга С.Батдалайтай ярилцлаа.

-Арвагчийн хөрөг булангийн “онцлох дуудлага” хэсэгт таныг урьсан нь учиртай. Таны хувьд ярьмааргүй сэдэв байж болох юм. Ýсвэл эсрэгээрээ ярьмаар, бусдад санаа сэдэл өгмөөр сэдвийн нэг ч байж болох юм. “Онцлох дуудлага” гэхээр таны санаанд олон л дуудлага бууж байгаа байх. Тэр дундаас Ñэлэнгэ аймагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар гарсан тэр дуудлагын талаар ярих гэсэн юм. Та энэ тухай ярихад дургүйцэхгүй биз дээ?

-Юуны өмнө танай сониноор дамжуулан нийт албан хаагчдынхаа амрыг эрье. Тэр дуудлагын талаар

бодож, заримдаа жаахан бодолд автдаг юм. Олон сайхан аврагч өргөсөн тангарагтаа үнэнч байсаар буцсан. Тэр үед би Аврах тусгай ангийн Агаар десантын отрядын шүхрийн зааварлагч, бүлгийн дарга байсан. Бид үүрэг аваад ой, хээрийн түймэр унтраахаар Сэлэнгэ аймгийг зорьсон. Нисдэг тэрэг унахад би ухаан алдсан байсан. Сэрэхэд ёстой аймшигтай дүр зураг нүдэнд харагдсан.

Нийт 22 албан хаагчаас 15 нь бурханы оронд очиж, долоо нь амьд үлдсэн. 96 цаг үхэл амьдралын зааг дээр байсан. 4-5 метр газар мөлхөхийн тулд 4-5 цаг зарцуулж байсан. Энд тэндгүй хүмүүс ёолж орилж байв. Бүгд маш хүнд гэмтэлтэй байсан. Биднийг хайж байсан онгоц хэд хэдэн удаа дээгүүр өнгөрсөн. Тийм том тайгад онгоцыг олно гэдэг өвсөн дундаас зүү хайхтай адил л даа. Онгоцны хувьд гурав дөрвөн талаасаа зад үсэрч базсан лааз шиг л болчихсон

байсан. Босоогоороо явахад жаахан зай үлддэг байсан онгоц шалнаасаа тааз хүртэл метр хүрэхгүй зай үлдсэн байсан.

-Нүд халтирам дүр зураг бууж байна. Тухайн үед та юу гэж бодсон бэ?

-Хүний амь бол маш үнэтэй. Гэхдээ явахдаа хүрвэл их хурдан хэдэн минут л хангалттай юм билээ. Тухайн үед би ганц бие байсан. Амьд мэнд гардаг юм бол бушуухан л хань ижил, үр хүүхэдтэй болъё гэж бодсон. Хүн яг үхэл амьдралын зааг дээр ирэхээрээ “Би юу хийж бүтээж амжлаа?” “Надаас үлдэх юу байгаа билээ” гэж өөрөөсөө их асуудаг юм билээ.

-Таныг би сэтгэл судлаач мэргэжилтэй гэж сонссон юм байна. Тэр хүнд хэцүү үед сэтгэлийн тэнхээтэй байхын тулд мэргэжлийн чинь ач тус их байсан байх даа?

-Тийм шүү. Тодорхой хэмжээгээр тус болсон. Өөрийгөө хянаж, сэтгэл санаагаа тайван байлгахад нөлөөлсөн. Бид маш хүнд бэртэлтэй, ясны хугаралтай өндөр халуунтай, өвчин намдаах ямар ч боломжгүй нөхцөлд ёолж орилж байлаа. Зарим нэг маань шууд газар дээрээ бурхан болсон. Үнэхээр дотор өмөрмөөр хүнд байсан даа. /санаа алдав/. Онгоцонд нэг маань хавчуулагдчихсан “туслаарай” гэж хашгирна. Нөгөөхдөө борооны ус аваачиж өгөх гэж 3-4 цаг мөлхөнө. Тэгээд бид арай гэж шүхрээ дэлгэж, шөнө нь нөмөрч, өдөр нь шүхэр дээрээ борооны ус тосч, амаа чийглэж байсан. Тайгад өдөр нь их халуун шөнө нь их хүйтэн байдаг юм билээ. Онгоц унаснаас хойш гурав хоногийн дараа бороо орсон. Эхний хэдэн өдөр уух усгүй, хэл ам хатаад үг яриа ойлгогдохоо больсон. Шингэн зүйл удаан уухгүй болохоор ёстой нөгөө хэл гозойно гэдэг нь болдог юм билээ. Ам зуураад дуу цаашаа ороод нэгийгээ юу хэлээд байгааг ч ойлгохоо больсон. Шингэнээ алдсан хүмүүс улам

бүр тамирдаж, хэн хүнгүй биеийн байдал доройтож ирсэн. Аз болоход гурав дахь өдрийн орой бороо орж, шүхрэн дээрээ борооны ус тосч аваад уусан. Гэхдээ усыг удаан уухгүй болохоор ууж чаддаггүй юм билээ. Хахаж цацаад хэт хатсан болохоор хоолойгоор давахгүй байсан. Тэгээд амаа норгож, бага багаар дасгаж байгаад уусан. Ус ямар гоё амттай байсан гэж санана. Тэр жаахан борооны усаа өөрөөсөө хүртэл харамлаж уухаас хайран санагдаж билээ. Балгангуутаа залгихгүй амандаа нилээн байлгаж, усыг амталж, мэдэрч, ямар их үнэ цэнэтэй зүйл болохыг нь ухаарч байж ууна. Ус чандмань-эрдэнэ гэж яалт ч үгүй үнэн. Түүнээс ч илүү үнэ цэнэтэй. Бидний үхэл амьдрал устай салшгүй холбоотой.

Бид дэлгээстэй шүхэр дээрх жижиг жижиг тогтсон усыг суугаагаараа мөлхөж саванд хийж хурааж авсан. Маргааш нь онгоц дахиад л дээгүүр ниссэн. Бид дохио өгөхийн тулд шүхрээ улам бүр дэлгэж, утаа тавьсан. Гэтэл утаа нь хөрсөөрөө тараад дээшээ яваагүй. Тод өнгөтэй зүйлсээ ч ил гаргаж, бүх аргаа хэрэглэж дор бүрнээ залбирч байсан. Гэтэл онгоцны дуу холдоод явчихсан. Тэр үед бүх хүн найдлагаа алдаж “за ингээд л өнгөрлөө” гэж бодож, цөхрөнгөө барж, зарим нь итгэл найдвараа алдаж үхэлтэйгээ эвлэрч, гэрээслэл үлдээж, захиас захих гээд бичиг цаас хайж эхэлсэн. Б.Цогжаргал маань надад “хэрвээ чи амьд гарвал миний хоёр хүүхдийг миний өмнөөс үнсээрэй” гээд өмөлзөж байсан. Би үнсэж чадахгүй ээ. Тийм юм болохгүй. Хүүхдүүдээ чи өөрөө үнсэх болно гэж нэг нэгнийхээ урам зоригийг мохоохгүйн тулд хэлж байсан. Цогоо маань миний хэлснээр амьд үлдээд хүүхдүүдээ өөрөө үнссэн. Яг үнэндээ тэр үед надад ч гэсэн амьд үлдэх найдлагагүй юм шиг санагдаж байлаа. Тайга шөнөдөө их хүйтэн байсан болохоор их даарч, бид бүр осголтын зэрэгтэй эмнэлэгт

ирж байсан. -Тэгээд авралын нислэг хэзээ

нь ирсэн юм бэ? Тэр их сонин. Биднийг хайж

байгаад холдоод явах үед бидний нэг Г.Бадамжунай “Миний хоёр хүүхдийн буян заяа түшээд өгөөч дээ” гээд газар шаагаад орилж байсан. Удалгүй онгоцны дуу ойртоод ирсэн. Сүүлд би бас нэг сураг сонсчихоод нэг хүнд жигтэйхэн их баярласан. Учир нь биднийг олсон тэр нислэг тэр хавтгай дээр хайх хамгийн сүүлийн нислэг байсан гэж сонссон. Тэнгэрийн улаачийн нисдэг тэрэгний нисгэгч н.Галбадрах дахин нэг нисээд үзье гээд хамгийн сүүлийн нислэгээ хийсэн байгаа юм. Тэгээд л биднийг олсон. Магадгүй тэр нислэг хийгдээгүй бол бид тэнд үүрд үлдэх байсан.

Зарим нь онгоцон дотроо хавчуулагдаад зарим нь гадаа шидэгдчихсэн тэр чигээрээ хорвоогоос буцах байлаа. Хоёр дахь амьдрал олгосон нисгэгч н.Галбадрах гэдэг хүнд нөхдийнхөө өмнөөөс баярлалаа гэж хэлмээр байна.

-Яг онгоц ойртоод ирэх тэр мөчид юу бодогдож байв?

-Онгоц ойртон ирж бидний дээгүүр гурав тойрсон. Биднийг олсноо мэдэгдээд онгоцноос нэг гар гарч ирээд далласан. Бид бүгд уйлалдаж, ямар ч байсан амьд мэнд гарах нь гэж баярлаж байсан. Хүн ер нь найз нөхөд, хамт олныхоо дэмжлэг тусаар амьдардаг гэж боддог. Хүн хүнээр дутна гэдэг хэцүү. Мөр зэрэгцэн явсан нөхдөө заримдаа их дурсдаг. Тэд минь тангарагтаа үнэнч байсаар, эх дэлхий байгалийнхаа төлөө явж байгаад амь эрсэдсэн. Гэхдээ үнэхээр хүчирхэг мундаг эрчүүд байсан.Тэдний маань гэгээн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө Аврах тусгай ангийн хашаанд байдаг. Мөн тэр өдрийг бид үргэлж дурсан санаж, тухайн өдөр шинээр албанд орсон хүмүүс тангарагаа өргөдөг болсон.

-Та одоо хэдэн хүүхэдтэй вэ?-Би одоо эхнэр, хоёр хүүхдийнхээ

хамт амьдардаг. Хүүхдүүддээ том болсон хойно нь ярьж өгвөл их л сонин түүх. Тэр явдлаас хойш би амьдралд их хайртай бас нухацтай хандаж, юм бүхний үнэ цэнийг ойлгож ухаарахыг хичээх болсон. Хүний амь нас гэдэг бол өчүүхэн юм билээ. Бас амьдралд талархаж амьдрах ёстой гэж боддог. Бидний алба бол бахархалтай бас эрсдэлтэй алба.

Гэсэн ч би албандаа хоёргүй сэтгэлээр зүтгэж, эх орон, ард иргэдийнхээ төлөө өргөсөн тангарагтаа үнэнч зүтгэсээр энэ насыг элээх болно гэж боддог. Эх орныхоо төлөө зүтгэж амьдарна гэдэг бол бахархал юм. Мөн энэ дашрамд хэлэхэд төрүүлж өсгөсөн ээж аавдаа, ах эгчдээ, хайртай ханьдаа хүүхдүүддээ талархлаа илэрхийлье.

Page 6: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

62015 оны аравдугаар сар №05 (005)

Зөвлөгөө Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

БИД ХУВЦАСНЫХАА ӨМНӨ ХҮРТЭЛ ҮҮРЭГ ХҮЛЭЭХ ЁСТОЙ

1.ЦÝÐÝГÆÈËТ ÆАГÑААËЧ БАÉДËЫГ ДÝÝШËҮҮËÝХ

ХÝÐÝГТÝÉ БАÉНА

Бид бол төрийн өмнө, түмний өмнө хариуцлагатай үүрэг хүлээсэн албан хаагчид. Байнгын бэлтгэл бэлэн байдалд байх ёстой. Ерөнхий газрын хувьд долоо хоног бүрийн 1,3,5 дахь өдөр өглөөний 8:00 цагаас 8:30 хооронд нийт албан хаагч жагсаалын бэлтгэл хийдэг. Жагсаалын бэлтгэл гэдэг бол ямар нэгэн баяр ёслолоор, эсвэл дарга ирэхэд нэгддэг биш үргэлжийн бэлтгэлтэй байх ёстой гэж боддог. Хөдөө орон нутгийн анги, газрууд ч гэсэн энэ жишгээр цэрэгжилт жагсаалч байдалдаа анхаарал тавьж, бэлтгэл бэлэн

байдлыг сайтар хангаж ажиллахыг уриалж байна.

2.АËБАНЫ ХУВЦАÑЫГ ЗОХÈХ ДҮÐÝМ ÆУÐМЫН

ДАГУУ ӨМÑӨХӨӨÑ ГАДНА ЦÝВÝÐ ЦÝМЦГÝÐ БАÉХ ШААÐДËАГАТАÉ БАÉНА

Төрийн тусгай албан хаагч гэдэг бол харагдах байдлаараа хүртэл сүрлэг жавхаалаг байх ёстой. Учир нь бид төрийг төлөөлж байгаа хүмүүс. Хувцас өөрөө олон зүйл өгүүлдэг. Нэг үгээр хэлбэл хувцас маань бидний өмнөөс ярьж байдаг. Тиймэээс энэ хүндэтгэлтэй хувцсыг цэвэр цэмцгэр, дүрмийн дагуу өмсөх ёстой гэдгийг сайтар бодолцож

Надад нэг санал байна

Онцгой байдлын алба үүсгэн байгуулагдаад 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Энэ хугацаанд бид ард иргэдийнхээ аюулгүй байдлыг хангаж, аюул ослоос аварч хамгаалж, урьдчилан сэргийлж ирсэн билээ. Бидэнд хийсэн бүтээсэн, хийхээр төлөвлөсөн олон зүйл бий. Гэхдээ аливаа зүйлийн болж байгаа талыг нь харж магтаж сайшаахаас гадна дутуу дулимаг зүйл

байвал засч залруулснаар улам бүр сайжирч “сайн” гэх дүгнэлтэд хүрэх байх. Тиймээс “Надад нэг санал байна” булангаар дамжуулж нийт албан хаагчиддаа хандаж уриалга зөвлөмжийг хүргэж байна.

Онцгой байдлын ерөнхий газрын Захиргааны удирдлагын газрын Захиргаа, дотоод ажил хариуцсан ахлах мэргэжилтэн, онцгой байдлын

дэд хурандаа Б.БАТБОЛД

байх хэрэгтэй. Мэдээж хувцасны ашиглалт, материал, эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл гэх зэргээс албан хаагчдаас гомдол ирж байгаа нь үнэн. Ялангуяа эмэгтэйчүүдийн өмсдөг эсгий малгай зуны цагт тохиромжгүй, толгой өвддөг, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэж үзсэн учраас Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар зохих ёсны зохицуулалт хийж, богино ханцуйтай цамц дээр хээрийн саравчтай малгай өмсөж болохыг зөвшөөрсөн. Цаашдаа ч гэсэн хувцасны хэрэглээ, материал, эрүүл мэндэд нөлөөлөх тал дээр анхаарал тавьж ажиллаж байна.

Мөн ажлын хувцсыг ажил дээрээ л өмсөх шаардлагатай байна. Ажлын хувцастай байж хүнсний шар тор барьчихсан явж байгаа хүн байна. Маш зохимжгүй харагдаж байна лээ.

Ажлын хувцастай байж машиныхаа цонхоор асаалттай тамхиа шидэж байгаа ч албан хаагч байхыг үгүйсгэхгүй юм.

Онцгойгийн хувцас өмссөн нэг хүний буруу үйлдлээс болж онцгой байдлын албаны нэр хүнд унах боломжтой.

Та гал түймрээс сэргийлнэ үү. Тамхиа бүрэн унтраана уу гэж уриалчихаад албанд ажилладаг хүн тамхиа цогтой нь хаявал үг, үйлдэл нь зөрдөг хүн шиг л болно.

3.ҮËГÝÐ ДУУÐАÉËАËТАÉ БАÉХ ХÝÐÝГТÝÉ БАÉНА

Бусад албан байгууллага болоод бие биедээ үлгэр жишээ болохуйц байх хэрэгтэй байна. Бид энгийн байгууллагаас ялгарах бас нэгэн онцлог бол мэндлэх ,хүндлэх, ёслох дадал хэвшил юм. Нэг нэгийгээ хүндэтгэж, эрэмбэ дараагаа мэдэж дүрэм журмаа сэргээн, уншиж, судалж, амьдрал дээр ажил дээрээ ч хэрэгжүүлэх шаардлагатай байгааг нийт бие бүрэлдэхүүнд дамжуулан уламжилж байна.

Хувцас зохион бүтээлтэд хүний биеийн маш олон хэмжээсүүдийг ашигладаг.

Хүний биеийн стандарт хэмжээсийг антропометрын судалгаан дээр үндэслэн гаргадаг бөгөөд улс орнуудын хэмжээс харилцан адилгүй. Жишээлбэл, монгол хүнд өндөр, мөч урттай европ хүний хэмжээгээр хийсэн

Зөвлөгөө Та хувцасныхаа хэмжээг мэдэх үү? Цэргийн албан хаагч хувцасны

хэмжээгээ мэдэх үүрэгтэй гэж дүрэм, журманд заасан байдаг.Энэ удаа та бүхэндээ биеэс хэмжээ авч өөрийн хувцасны хэмжээгээ хэрхэн тодорхойлох талаар мэргэжлийн зөвлөгөө хүргэхээр бэлтгэлээ.

ОБЕГ-ын Гамшиг судлалын хүрээлэнгийн Эрдэм шинжилгээ, инновацийн нэгжийн ажилтан,

онцгой байдлын ахмад А.АРИУНБИЛЭГ

хувцас тийм ч тохиромжтой биш байдаг.

Манай улсад MNS 4252:1995 стандартаар батлагдсан монгол

хүний хэв шинжит галбирын хэмжээг ашиглаж байна.

Та бүхэнд эдгээр олон хэмжээгээр биш үндсэн

хэдэн хэмжээгээр хувцасны хэмжээгээ тодорхойлох бяцхан нууцыг задруулая. Энэ нь бидний стандартын бус гэж ярьдаг хүнд

үйлчлэхгүй гэдгийг анхаараарай. Эхний алхам бол өөрийн

биеэс хулдаасан метрээр хэмжээ авах юм. Хүнээр туслуулсан ч болно шүү. Хэмжихдээ нимгэн

хувцастай цэх зогсож, хулдаасан метрийг хэт сул, хэт чанга биш барьж хэмжинэ.

Энэ удаа 1 болон 2 дугаар

хэмжээсийн талаар тайлбарлая.

Хэмжээс-1: Биеийн өндөр. Биеийн өндөр буюу чац /рост/

гэдэг нь гуталгүй үед хүний хөлний улнаас толгойн орой хүртлэх зайг хэмжинэ. Биеийн өндөр нь хувцасны уртын хэмжээсүүдэд нөлөөлөх ба дугаарлаж тэмдэглэдэг. Хэрэв та эрэгтэй 158 өндөртэй бол 1, 164-2, 170-3, 176-4, 182-5 чацтай гэсэн үг юм. Эрэгтэй эмэгтэй чацийн

хэмжээ ялгаатай. Чацийн хэмжээ 6 см-аар өөрчлөгдөж байгааг анзаарч байгаа байх. Хэрэв та 172 өндөртэй бол ойролцоогоор 3 гэсэн үг.

Хэмжээс-2: Цээжний бүслүүр.

Цээжний бүслүүр хэмжээг хөхний толгой, далны ясыг дайруулан суган доогуур тойруулан хэмжинэ. Ер нь бүслүүр хэмжээсүүдээр хувцасны хэмжээ /размер/-г ерөнхийд нь тодорхойлж болно.

Таны цээжний бүслүүр 102 см бол 2-т хуваагаад 51 буюу ойролцоогоор 50 хэмжээтэй хувцас өмсөнө гэж ойлгож болно.

Хувцасны хэмжээ нь

44,46,48,50,52 гэх мэтчилэн 2-оор нэмэгддэг. Бидний дүрэмт хувцас ихэвчлэн 50/2, 48/3 гэх мэтчилэн хэмжээтэй байдаг ба эхний тоо таны хувцасны хэмжээг, дараагийн тоо чацийг илэрхийлнэ.

Мэдэхэд илүүдэхгүй

ДӨРВӨЛЖИН ДОТОР ДУГУЙ ДҮРС

Ийм тэмдэгтэй хувцсыг та угаалгын машинд санаа зоволтгүй хийж болно. Дугуй дотроо “Р” гэсэн үсэг байвал цайруулагч болон бусад химийн бодисоор цэвэрлэж болно гэсэн үг. Харин зургийг хэрээс тэмдгээр дарсан байвал мэдээж, та тэр хувцсыг угаалгын машинд хийж, элдэв химийн бодис хэрэглэж болохгүй шүү.

САВТАЙ УС

Хэд хэдэн янзаар заасан байдаг. Усыг илтгэсэн долгиотой зураасны дотор 30*С гэх мэт тодорхой тоо бичсэн байвал заасан тооноос илүүгүй хэмтэй халуун бүлээн усанд угаана. Харин гарын зурагтай бол “Зөвхөн гараар угаана” гэдгийг зааж байгаа юм.

ИНДҮҮ

Хэрээсээр хаасан бол индүүдэж болохгүй гэсэн үг. Түүнчлэн индүүний доод хэсэгт нэгээс гурван цэг бий.

Гурван цэг бүхий зурагтай бол хувцсаа халуун индүүгээр индүүдэж болно.

Хоёр цэгтэй бол дунд зэргийн халуун, харин ганц байвал индүүнийхээ тохируулгыг хамгийн бага дээр нь тавьж индүүд гэсэн

заалт.

ЦАМЦНЫ ЗУРАГ БАЙВАЛ

Дэлгэж хатаана. Дан дугуйг хэрээсээр дарсан бол хатаагчид хийх хэрэггүй. Хэрээсгүй бол угаалгын машиныхаа хатаагчаар хуурай болтол нь сэгсэрч болно. Шошгон дээр “wash dry separately” гэсэн бичиг байх юм бол өөр хувцастай холилгүй, дангаар нь угаагаарай.

Хувцасны шошго танд юуг өгүүлдэг вэ?

Та хувцсаа угаалгын машинд эргүүлчихдэг, эсвэл цэвэрлэгээний газарт өгчихдөг болохоор зөв арчлах талаар огтхон ч сонирхож байгаагүй юү?

Хувцас яаж арчлах ёстойг эзэндээ “хэлээд” өгчихдөг байна. Хувцасны шошгонд элдэв лого тэмдэг бүхий зураг байдгийг Та анзаарсан байх. Дугуй, гурвалжин, дөрвөлжин дүрсүүд, индүүний зураг юуг илэрхийлдэг бол. Энэ талаар бяцхан мэдээлэл хүргэе.

Page 7: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

Онцгой мэдээ 72015 оны аравдугаар сар №05 (005)

Сэргийлнэ, аварна, тусална Орон нутаг

Н.Гантөмөр: Засаг дарга нар ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажилдаа зарцуулах төсөвтэй

болсонБ.ДУËАМÑҮÐÝН

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хурандаа Н.Гантөмөртэй ярилцлаа.

-Дорнод аймгийн хувьд зуншлага харьцангуй сайн байсан. Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ...

-Аймгийн хэмжээнд 300 мянган тонн өвс бэлтгэх төлөвлөгөөтэй байснаас одоогийн байдлаар 90 гаруй хувийн биелэлттэй байна. Аймгийн аюулгүй нөөцөө бүрдүүлэн байршуулсан. Зуншлага сайн байсан аймгуудаас хадлан тэжээл бэлтгэх тухай Засгийн газрын шийдвэрийн хүрээнд зүүн болон төвийн аймгууд, бусад орон нутгаас 30 гаруй механикжсан баг манай аймгаас хадлан тэжээл бэлтгэсэн. Цаг агаарын таатай боломжийг ашиглаад хадлан тэжээлээ базааж, өвөлжилтийн бэлтгэлээ хангаад байна.

-Ой, хээрийн түймэр, түүнээс үүдсэн эрсдэл танай аймгийн хувьд хамгийн эмзэг асуудал байдаг. Газар зүйн хувьд ч онцлогтой аймаг юм даа... Урьдчилан сэргийлэх ямар арга хэмжээ авч ажиллаж байна.

-Жилдээ 40-50 түймэр гардаг. Энэ жилийн хувьд түймрийн 40 гаруй тохиолдол байлаа. Хамгийн томоохон нь ОХУ-аас Баян-Уул суманд Онон голд орж ирсэн хээрийн түймэр байлаа. Мөн Мэнэнгийн талд гарсан түймэр дээр нилээд хоног ажиллалаа. Хөрш аймгаас ч, хөрш улсаас ч түймэр орж ирж байна. Шалтгаан янз янз л даа. Жишээ нь, техникийн буруу ажиллагаа, иргэдийн санамсар болгоомжгүй байдлаас үүдсэн түймэр тодорхой хувийг эзэлнэ. Замгүй, өвс ихтэй газраар автомашинтай явснаас болж жилд дунджаар 7-10 суудлын автомашин шатаж байна. Жип автомашин ч шатсан тохиолдол бий.

Бүхэлдээ тал хээрийн бүстэй. 14 сумтай, 123,5 мянган хавтгай дөрвөлжин км нутагтай. Хамгийн алслагдсан сум нь 360 км байдаг.

ОХУ-тай 470, БНХАУ-тай 1200 км нутгаар хиллэдэг. Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх талаар баримтлах бодлого”-ыг аймгийн Иргэдийн хурлаар батлуулсан.

Сумдын засаг дарга нарын чиг үүргийг нарийн зааж өгсөн. Мөн мэргэжлийн ангийн харилцан уялдааг сайжруулах, түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга ажиллагааг боловсронгуй болгох гол зорилготой юм.

Бүх шатны засаг дарга нар энэ бодлогын бичиг баримтыг үндэслээд ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шаардагдах зардлаа жил бүрийн төсөвтөө тусгаж өгөх эрхийг олгож өгснөөрөө маш их ач холбогдолтой болсон. Нэг ёсондоо засаг дарга нар маань ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх болон тэмцэх ажилдаа зарцуулах төсөвтэй болж байна гэсэн үг юм.

-Хэд хүртэл төгрөг зарцуулах эрхтэй гэсэн үг вэ...

-Дор хаяж 25 сая төгрөг зарцуулдаг байхаар зааж өгсөн. Зардлыг үүнээс багагүй байх чиглэлийг өгч байгаа. Мөн бид ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх албан даалгаврыг гарган хэрэгжүүлж байна. Аймагтаа фургон автомашинтай аж ахуйн нэгж байгууллагыг бүртгэн жагсаалт гаргасан. Музей, номын сан, эмнэлэг, сургууль гээд бүх аж ахуйн нэгж байгууллагын автомашиныг түймрийн үеэр дайчлахаар зохи-цуулсан. Гамшиг хэнийг ч тойрохгүй, тийм учраас байгууллагын дарга, удирдлагаас эхлээд хүн бүрт мэд-рүүлэх хэрэгтэй. Манай аймгийн хувьд бол бидний ажлыг харьцангуй сайн ойлгодог болсон шүү.

-Автомашин гэснээс албаны хувьд техник, багаж хэрэгслийн хангалт хэр сайжирч байна

-Нэг үеэ бодвол албан хаагчид маань гартаа багажтай, унаатай, өмсөөд гарах хөдөлмөр хамгааллын хувцастай болсон шүү.

Монгол Улсын Засгийн газраас Онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлэхэд анхаарч ажиллаж байна. Монгол Улсын Шадар сайд болоод Онцгой байдлын ерөнхий газрын үе, үеийн удирдлагууд ч энэ асуудалд анхаарлаа хандуулж ирсэн.

Орон нутгийн удирдлагын зүгээс ч бидний ажлыг сайн ойлгодог. 2014 онд 250 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар гал унтраах үндсэн болон автомашин нэг, шуурхай албаны зориулалтын пургон автомашиныг шийдвэрлэж өгсөн. Гамшгаас урьдчилан сэргийлэх, онцгой байдлын албаны чадавхийг бэхжүүлж техник хэрэгслийг шинэчлэхэд сүүлийн таван жилийн хугацаанд орон нутгаас 470 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт шийдвэрлэж өгсөн. Энэ жил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 8000 тоннын ус тээвэрлэгч автомашин хүлээн авсан. Онцгой байдлын газрын хувьд багаж, техник хэрэгслийн хангалт 80 орчим хувьд хүрсэн. Албан хаагчдынхаа талархлын үгийг дамжуулах нь зүйтэй болов уу.

-Та түрүүнд яриандаа ч

дурдлаа. Алслагдсан сумдад түйм-рийн голомтод хүрч ажиллахад хүндрэлтэй. Хойд бүс нутагт аврах, гал унтраах анги байгуулах шийдвэр гарсан. Шинээр анги байгуулахад хүн, хүч, техник хэрэгслийн хангалт шаардагдана, Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Таны асуулт маш зөв асуулт байна. 240, 360 км-ийн цаана байгаа түймрийн голомт дээр хүрч ажиллах цаг хугацааны хувьд ч хүн, хүч, машин техникийн хувьд ч хүндрэлтэй асуудлын нэг байдаг. Бид энэ асуудлыг өнгөрсөн хавар МУ-ын Ерөнхийлөгч, Шадар сайд, ОБЕГ-ын удирдлагыг орон нутагт ажиллах үеэр уламжилсан юм. Энэ дагуу Баян-Уул суманд 4 дүгээр зэрэглэлийн аврах, гал унтраах анги байгуулах Засгийн газрын 80 дугаар тогтоол гараад байна. Бид судалгаа, тооцоо хийж байна. Ажиллах хүн хүч, автомашин, техникийг Онцгой байдлын газраасаа хангах бүрэн боломжтой.

Шинэ анги байгуулахад 2 тэрбум гаруй төгрөг шаардагдах тооцоо гарч байгаа. 2016 оны төсөвт болон Шадар сайдын багцад энэ зардлыг тусгаж өгөөсэй гэж бодож байна.

-Техник хэрэгслийн хангалт 80 орчим хувьд хүрсэн гэдэг сайхан мэдээ байна. Харин албан хаагчдыг сургаж бэлтгэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд хэр анхаарч байна..

-Боловсон хүчин гэдэг бол тасралтгүй хөгжиж байх ёстой. Тийм ч учраас албан хаагчдыг сургаж, дадлагажуулах, мэргэшүүлэхэд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарах ёстой. Аймгийн хувьд хөрш орнуудтай хиллэдгийн хувьд гадаад харилцаа харьцангуй сайн хөгжсөн. ОХУ-ын Онцгой байдлын яамны сургалтын баазад 16 аврагчаа үнэ төлбөргүй давтан сургах гэж байна.

ОХУ-тай хил дамнасан түймрийн үед хамтарсан дадлага сургууль хийж байна. Аврагчид энэ дадлага сургуулиас харилцан туршлага солилцдог. Ийм дадлага сургуулийг БНХАУ-ын талтай зохион байгуулахаар тохиролцоод байна. Өвөрмонголын Хайлаар хотод зургаан аврагчаа сургалтад хамруулсан.

Тодруулга Хууль

МУ-ын Галын аюулгүй байдлын тухай хууль

16 ДУГААР ЗҮЙЛ. ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААРХ ИРГЭНИЙ ЭРХ, ҮҮРЭГ

16.1. Ãàëûí àþóëã¿é áàéäëûã õàíãàõ òàëààð Ìîíãîë Óëñûí èðãýí áîëîí ãàäààäûí èðãýí, õàðüяàëàëã¿é õ¿í äàðààõ ýðõ ýäýëíý:

16.1.1. Гал түймэр гарсан үед амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалуулах, гал түймрийн шалтгаан, нөхцөлийг тогтооход биечлэн оролцох;

16.1.2. Гал түймэртэй холбогдолтой үнэн зөв мэдээлэл авах;16.1.3.Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм,

нормативын баримт бичгийг зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэхийг холбогдох байгууллагаас шаардах;

16.1.4. Гал түймрийн эрсдэлээс хамгаалах зорилгоор гал түймрийн даатгалд даатгуулах;

16.1.5. Амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө болзошгүй гал түймрийн аюулаас хамгаалах, аюулгүй амьдрах арга ухаанд суралцах зорилгоор мэргэжлийн байгууллагад хандаж, эд хөрөнгөд шалгалт хийлгэх, сургалт, зөвлөгөө авах;

16.1.6. Гал түймрийн улмаас өөрийн өмчид учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох;

16.1.7. Гал түймэртэй тэмцэх сайн дурын хэсэгт ажиллах;16.1.8.Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм,

нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал түймрийн улсын хяналт, гал түймэр унтраах үйл ажиллагааны талаарх санал, гомдлоо онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл хөндлөнгийн дүгнэлт гаргах эрх бүхий бусад байгууллагад гаргах.

16.2. Ãàëûí àþóëã¿é áàéäëûã õàíãàõ òàëààð Ìîíãîë Óëñûí èðãýí áîëîí ãàäààäûí èðãýí, õàðüяàëàëã¿é õ¿í äàðààõ ¿¿ðýã õ¿ëýýíý:

16.2.1.Ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх;

16.2.2. Гал түймэр гарч байгаа тохиолдолд онцгой байдлын байгууллагад нэн даруй мэдэгдэх;

16.2.3.Гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, унтраах үйл ажиллагаанд бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

16.2.4.Гал түймэр гарч болзошгүй зөрчил, дутагдлыг холбогдох байгууллагад шуурхай мэдээлэх;

16.2.5.Ой, хээрийн гал түймэр унтраах ажиллагаанд оролцох.

17 ДУГААР ЗҮЙЛ. ГАЛЫН АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ ХАНГАХ ТАЛААР АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН ЭРХ, ҮҮРЭГ

17.1. Ãàëûí àþóëã¿é áàéäëûã õàíãàõ òàëààð àæ àõóéí íýãæ, áàéãóóëëàãûí óäèðäëàãà äàðààõ ýðõ ýäýëíý:

17.1.1.Галын аюулгүй байдлыг хангах зорилгоор холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээдээс арга зүйн туслалцаа, зааварчилгаа, зөвлөгөө авах;

17.1.2.Гал түймрийн аюулаас хамгаалах зорилгоор гал түймэр унтраах нэгж, улсын байцаагчийг ажиллуулах;

17.1.3.Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг зөрчсөн болон гал түймрийн улсын хяналт, гал түймэр унтраах үйл ажиллагааны талаарх санал, гомдлыг онцгой байдлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, эсхүл хөндлөнгийн дүгнэлт гаргах эрх бүхий бусад байгууллагад гаргах.

17.2. Ãàëûí àþóëã¿é áàéäëûã õàíãàõ òàëààð àæ àõóéí íýãæ, áàéãóóëëàãûí óäèðäëàãà äàðààõ ¿¿ðýã õ¿ëýýíý:

17.2.1.Холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг биелүүлэх, галын аюулгүй байдлыг хариуцсан албан тушаалтныг томилох;

17.2.2.Тухайн аж ахуйн нэгж, байгууллагын галын аюулгүй байдлыг хариуцан хангах, шаардагдах зардлыг жил бүрийн төсөвт тусгах;

17.2.3.Барилга байгууламжийг шинээр барих, өргөтгөх, хийц, бүтээц, зориулалтыг өөрчлөх, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж суурилуулах, цахилгааны эх үүсвэрийн шугам сүлжээг шинэчлэхдээ эрх бүхий хуулийн этгээдээр галын аюулгүй байдлын магадлал хийлгэсэн зураг төслийг баримтлах;

17.2.4.Ажилтан, албан хаагчийг гал түймрээс урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, гал түймэр унтраах арга ажиллагаанд сургах, мэдлэгийг нь дээшлүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх;

17.2.5.Гал түймэр унтраах үйл ажиллагаанд шуурхай дэмжлэг, туслалцаа үзүүлэх;

17.2.6.Гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмж, анхан шатны багаж хэрэгсэл, бодис, материал зэрэгт техникийн үйлчилгээ хийж, ашиглалтын бэлэн байдлыг бүрэн хангах;

17.2.7.Барилга байгууламж, үйлдвэрийн технологид хэрэглэх бодис, материалын гал түймрийн аюулын зэрэглэлийг итгэмжлэгдсэн лабораториор баталгаажуулах;

17.2.8.Гал түймрийн улмаас аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлын хэмжээг эрх бүхий үнэлгээний байгууллагаар тогтоолгох;

17.2.9.Гал түймрийн аюулын үнэлгээг энэ хуулийн 18.5, 18.6, 18.7, 18.8-д заасны дагуу хийлгэх;

17.2.10.Галын аюулгүй байдлын дүрэм, гал түймэр унтраах шуурхай төлөвлөгөөг боловсруулж, эрх бүхий этгээдээр баталгаажуулах;

17.2.11.Галын аюулгүй байдлыг хангах талаар байгууллагын хэмжээнд галын сайн дурын бүлгэм ажиллуулах.

17.3.Аж ахуйн нэгж, байгууллагын барилга байгууламж, объект бүр нь галын аюулгүй байдал, гал түймрээс хамгаалах тоног төхөөрөмжийн техникийн үйлчилгээ, хяналтын бүртгэлтэй байна.

Page 8: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

82015 оны аравдугаар сар №05 (005)

Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ ХҮМҮҮС

Асуулт, хариулт

Ц.БУЯНДЭЛГЭР: Амжилт гэдэг бол амжиж бүтээхийн нэр

Ë.МӨНХЧÈМÝГ

1.Таны амьдралд томоохон нөлөө үзүүлсэн кино эсвэл ном байгаа юу?

-“Социалист хууль ёс” гэж сэтгүүл байсан. Тэр сэтгүүл шилжилтийн насны минь төлөвшилд ихээхэн нэмэр болсон гэж би боддог. Хуульч болох шийдвэр тэндээс эхлэлтэй. Мөн “2 х 2=6 буюу суут жаран сэтгэгч” гэдэг ном бий. Харин сүүлийн үед Энэтхэгийн “3 тэнэг” кино нилээд анхаарал татаад байгаа. Эдгээр ном зохиолууд хэвшмэл сэтгэлгээнээс зайлсхийж өөрөөр сэтгэхийг уриалсан байдаг.

Ер нь утга уран зохиолын өнгөн тал нь хүнийг баясан цэнгүүлэх, цаад агуулга зорилго нь хүнд ухаарал, урам зориг өгөхөд оршдог гэж боддог.

2. Амьдралын тулгуур юу вэ?-Амьдрал их баян. Олон зүйл

дээр тулгуурлаж болно. Гэхдээ миний бодлоор итгэл, сэтгэл хоёрыг үндсэн цэг нь гэж боддог.

3.Таны авьяас юун дээр илэрдэг вэ? Би таныг сурын спортоор хичээллэдэг гэж сонсож байсан юм байна.

-Би бүтээсэн зүйлийнхээ аль нь авьяас, аль нь хөдөлмөрөө ялгадаггүй юм. Авьяас 10 хувь, хөдөлмөр 90 хувь гэдэг зарчмыг баримталдаг хүн.

Сурын харваагаар 1994 оны хав-раас хичээллэж 1998 онд “Спортын мастер” болж оны “Улсын шилдэг харваач”-аар шалгарч байсан. Эхнэр маань бас спортын дэд мастер. Бид хоёр нэг тэмцээн дээр 10 минутын зайтай цол авч байсан. Мартагдахгүй бахархалтай түүх.

4.Ýхнэр нөхөр хоёр нэг тэмцээнээс цол авна гэдэг ховор тохиолдол. Та цаг хугацааны талаар ямар бодолтой явдаг вэ?

-Түүхээ мартахгүй, ирээдүйг төсөөлж, одоо цагт амьдрах. Хамгийн үнэн нь одоо цаг.

5.Амжилт гаргахад ямар зан чанар хамгийн чухал гэж боддог вэ?

-Хөдөлмөрч зан чанар. Хөдөлмөр-лөхгүйгээр юуг ч өөрийн болгож чадахгүй. Амжилт гэдэг бол нэрд гарахын төлөө биш амжиж бүтээхийн нэр.

6.Аав, ээжийн тань хэлдэг байсан сэтгэлд үлдсэн үг гэвэл... Та

Албаны бус 10 асуулт

Íàëàéõ ä¿¿ðãèéí Îíöãîé áàéäëûí õýëòñèéí Ãàìøãààñ õàìãààëàõ òºëºвëºëò áýëýí áàéäàë õàðèóöñàí àõëàõ ìýðãýæèëòýí, Îíöãîé áàéäëûí

õóðàíäàà Ö.Бóяíäýëãýðèéã “Àëáàíû áóñ 10 àñóóëò” áóëàíäàà óðèëàà.

одоо хүүхдүүддээ юу гэж сургадаг вэ?

-Аав маань цаг үедээ нийцэж амьдрах хэрэгтэй гэж хэлдэг байсан. Харин ээж маань амьдрал бол том шаардлага гэж сургадаг байсан. Бид хоёр хүүхдүүддээ хаана ч, ямарч цаг үед амьдрах чадвар эзэмшсэн байхыг зөвлөдөг.

7.Таны хүндэлж явдаг эрхэм хүн. Яагаад?

-Миний амьдралд хүнд хэцүү үе байсан. Тийм үеүдэд ажил амьдралд минь туслаж байсан хүн бүхэн эрхэм санагддаг. Амьдралаараа, бүтээл туурвилаараа, үзэл бодлоороо суут амьдарсан хүмүүсийн талаар уншиж судлах дуртай.

8.Ýх орон ч хүн гэж хэнийг хэлэх вэ?

-Эх орныхоо төлөө хийж бүтээх сэтгэлтэй хүнийг хэлнэ. Одоо үед өгөх биш авах, өмгөөлөх биш хамгаалуулах сэтгэлтэй хүний тоо олон болж байгаад харамсаж явдаг.

9.Өнөөдрийн нийгэм таны нүдээр хэрхэн харагддаг вэ?

-Нүүдлийн соёл иргэншлийн төгсгөл, суурин соёл иргэншлийн эхлэл гэж хардаг. Сансрын соёл иргэншлийг нь би мэдэхгүй юм даа.

10.Ñүүлийн асуултыг таньд үлдээе.

-Хорвоод төрүүлсэн ээж аав, хорвоог хамт туулж байгаа гэргийдээ баярлалаа гэж хэлмээр банйа. Хойч үе хүүхдүүддээ амжилт хүсье!

Амжилтын нууцаас...

Амжилтанд хүрнэ гэдэг алдар нэртэй болж, олон түмэнд танигдсан мартагдашгүй нэгэн болно гэсэн ойлголт түгээмэл байдаг. Үүрэг даалгавраа амжилттай биелүүлэх, өөрийн хүсэл сонирхлыг олох, дуртай ажлаа хийх гэх мэт жижиг атлаа оновчтой зөв сонголтуудыг бас л амжилт гэж хэлмээр байдаг. Хүн бүхэн өөрөө өөрийнхөө хэмжээнд амжилт гаргаж нэг нэг алхмаар урагшилсаар байгаа. Амжилтын талаар бусад хүмүүс юу гэж боддог бол..?

Амжилтад хүрсэн хүмүүсийн намтар түүхийг уншаад үзэхэд тэд бүгд нэг юмандаа тууштай байж амжилтанд хүрсэн байдаг. Бас их сониуч, шинийг санаачлахдаа гарамгай, цаг ашиглалт, ажлын хуваарилалт маш нарийн байдаг. Тиймээс амжилтанд хүрэх хамгийн дөт арга бол дуртай зүйлээ олоод тууштай байх хэрэгтэй гэж боддог.

Бага юманд итгэмжтэй хүнд их юм өгөгдөнө гэдэг үг бий шүү дээ.

Бàяí-Өëãèé àéìãèéí Îíöãîé áàéäëûí ãàçðûí ìýðãýæèëòýí,

îíöãîé áàéäëûí õîøóó÷ Õ.Óðãàö

Амжилтанд хүрэхийн тулд хамгийн түрүүнд төлөвлөгөө маш чухал. Төлөвлөгөөгүй, бас залхуу байх юм бол байрандаа л байна гэсэн үг. Өөдлөх хүн өндийх сэрэх гэдэг шиг өөдрөг сэргэг эрч хүчтэй байж л аливаа зүйлийн ард гарна.

Өөрийгөө ялан дийлэхээс л бүхий л ялалт эхэлдэг.

Бóëãàí àéìãèéí Îíöãîé áàéäëûí ãàçðûí ìýðãýæèëòýí,

îíöãîé áàéäëûí àõìàä С.Ãàíáàяð

Амжилт тэвчээр хоёр салшгүй холбоотой. Гэхдээ дургүй зүйлдээ тэвчээр гаргах биш, дуртай сонирхолтой зүйлдээ тууштай тэвчээртэй байхыг хэлнэ. Жишээ нь зураач хүн удаан суух тэвчээртэй байж гайхалтай зураг төрнө. Мөн амжилтад хүрнэ гэдэг итгэлтэй

байх хэрэгтэй гэж боддог. Бодол хүрсэн газар бие хүрдэг гэж үг бий. Тиймээс амжилтанд хүрнэ гэсэн бат итгэл байж сая амьдрал дээр хэрэгждэг гэж боддог.

Õýíòèé àéìãèéí Îíöãîé áàéäëûí ãàçðûí ìýðãýæèëòýí,

îíöãîé áàéäëûí äýñëýã÷ Д.Òóíãàëàãòóóë

Аливаа хүмүүс амжилт гаргах гэж улайрхаасаа илүү өөрт ноогдсон ажлаа сайтар нягт нямбай хийх юм бол амжилт өөрөө дагалдаж ирэх шагнал нь юм гэж боддог. Ажил хөдөлмөрөө хүнд ачаа, өдөр бүр учирдаг бэрхшээл мэтээр ойлговол уруудах, мухардах, эс оршихын үндэс болдог. Хий, Бүтээ, Сэтгэ, Гүйцэтгэ. Амжилт өөрөө тан дээр ирнэ гэж хэлмээр байна.

Îðõîí àéìãèéí Îíöãîé áàéäëûí ãàçðûí ìýðãýæèëòýí,

îíöãîé áàéäëûí äýñëýã÷ Õ.Öýðýíäàø

БИЧИЛ УУРХАЙЧДАД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ХҮРГЭНЭОнцгой байдлын ерөнхий газар, Швейцарийн хөгжлийн

агентлаг, Тогтвортой бичил уурхай төслөөс хамтран “Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт өнөөдөр эхэллээ.

Онцгой байдлын албаны албан хаагчдад бичил уурхайчдын үйл ажиллагаа, түүнийг тойрсон хүний эрх болон жендерийн тэгш байдал, тэдэнд тохиолддог аюул, осол, уул уурхайн аврах ажиллагааны талаархи мэдлэгийг дээшлүүлэх, үйл ажиллагаандаа хүний эрхийн зарчмыг баримтлан ажиллах хандлагыг бий болгох, хүний эрхэд суурилсан төрийн үйлчилгээг

бичил уурхайчдад хүргэх чадавхийг бэхжүүлэхэд сургалтын зорилго оршиж байна.Сургалтад төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги, байгууллагын сургалт сурталчилгаа,

урьдчилан сэргийлэх асуудал хариуцсан мэргэжилтнүүд, Уул уурхайн ангийн албан хаагчид хамрагдаж байна.

“Хүний эрхэд суурилсан уул уурхайн аврах ажиллагаа” сэдэвт сургалт 2015 оны 10 дугаар сарын 14-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Мэдээ, мэдээлэл

Page 9: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

Орон нутаг Онцгой мэдээ 92015 оны аравдугаар сар №05 (005)

Сэргийлнэ, аварна, тусална

Говь-Алтай аймгаас бэлтгэв

Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн А/272 тоот тушаал, Газрын даргын 10 дугаар сарын 18-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу 2014-2015 оны хичээлийн шинэ жилийн хүрээнд давхардсан тоогоор 25 албан хаагчийг гадаад болон дотоодын мэргэжлийн сургалтанд хамруулсан байна.

Онцгой байдлын газар, “Дэлхийн зөн монгол” ОНХХ-тэй хамтран ажилласны үр дүнд 3000 долларын үнэ бүхий сургалтын танхимын иж бүрэн тоног төхөөрөмжийг хүлээн авлаа.

Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх зорилгоор уснаас эрэн хайх, аврах дадлага сургуулийг жил бүр тогтмол зохион байгуулж байна.

Радиоторын дадлага сургууль: Дуудлага хүлээн авагч, жолооч холбоочин болон Эрэн хайх, аврах бүлгийн бие бүрэлдэхүүний гамшгийн үед хамтран ажиллах харилцаа

холбоо, мэдээлэл дамжуулах, хүлээн авах нөхцлийг сайжруулах зорилгоор Радиоторын дадлага сургуулийг жил бүр улирлын чанартайгаар зохион байгууллаа.

Аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 16-ны А/134 тоот захирамж, 04 дүгээр сарын 28-ны өдрийн баталсан удирдамж, онцгой байдлын газрын даргын 04 дугаар сарын 28-ны өдрийн баталсан сургалтын хөтөлбөр төлөвлөгөөний дагуу Газрын дарга болон ГХТББХА мэргэжилтэн онцгой байдлын ахмад Ц.Лувсанжамцаар ахлуулсан ажлын хэсэг Дэлгэр суманд “Гамшгаас хамгаалах удирдах бүрэлдэхүүний дадлага сургууль”-ийг 04 дүгээр сарын 28-наас 09 дүгээр сарын 09-ний хооронд Бигэр, Алтай, Баянтоорой тосгонд “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”, Чандмань, Эрдэнэ, Цогт, Цээл, Халиун Төгрөг, Бугат, Тонхил, Дарви сумдад “Аймгийн

Засаг даргын нэрэмжит бэлэн байдлын үзлэг”-ийг тус тус зохион байгууллаа.

Уг сургууль, бэлэн байдлын үзлэгт сумдын Онцгой комисс, мэргэжлийн ангийн удирдах бүрэлдэхүүн, ерөнхий зориулалттай мэргэжлийн ангийн нийт 847 албан хаагч, 326 иргэн, томилгоожсон техник 85, багаж хэрэгсэл 1215 ширхэгийг бүрэн хамруулж, сургуулийг дөрвөн үе шаттайгаар зохион байгууллаа.

Орон нутгийн “Миний нутаг” ТВ, “Алтай” радиогоор гамшиг, аюулт үзэгдлээс урьдчилан сэргийлэх сургалтыг Дуудлага хүлээн авагч нараар явуулан ард иргэдэд хүргэж байна.

Сар тутамд хэвлэгдэн гардаг “Алтай мэдээ” сонингийн “Сэргийлнэ, Аварна, Тусална” буланд гал түймэр, гамшиг ослоос урьдчилан сэргийлэх мэдээ мэдээллийг хэвлүүлэн ажиллаж байна.

Говь-Алтай аймаг нь 1940 онд байгуулагдсан бөгөөд Монгол Улсын баруун зүгт, зүүн талаараа Баянхонгор, хойд талаараа Завхан, баруун талаараа Ховд, өмнөд талаараа БНХАУ-тай хил залган оршдог. Тус аймаг нь Засаг захиргааны нэгжийн хувьд 18 сум, 83 багтай. Нийт хүн ам 56698, аймгийн төв Алтай хот 18678 хүн амтай. Аймгийн хүн ам нь угсаатны хувьд бүхэлдээ халх угсаатнаас бүрдэнэ. Тус аймаг нь эх газрын эрс тэс уур амьсгалтай, далайн түвшнээс дээш 2000 гаруй метр өргөгдсөн уулархаг гадаргатай. Нутаг дэвсгэрийн хэмжээ 141.447.67 м2 буюу Монгол Улсад 2 дугаарт ордог. Монгол Улсын 33 говийн 13 говь нь тус аймагт байдаг. Дэлхийд ховордсон Мазаалай, Тахь, Хавтгай, Бөхөн зэрэг ан амьтадтай. Их говийн дархан цаазат А, Б бүсүүдтэй, “Ээж хайрхан”, “Хүнхэр”, “Эрээн нуур”, “Улаан боом” гэх мэт байгалийн үзэсгэлэнт газруудтай.

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарМэндчилгээ

Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газрын даргын зүгээс болон нийт бие бүрэлдэхүүнийхээ өмнөөс ОБЕГ, аймаг, нийслэлийн Онцгой байдлын газар, хэлтэс, алба, бүлэг нэгжийн дарга нар болон ажил мэргэжил, зорилго нэгт хамт олонд нь ажлын их

амжилт, эрүүл энхийг хүсье.Тус аймагт хур бороотой элбэг сайхан зун, намар болж өвлийг

өнтэй давахаар хөдөөгийн болон төв суурингийн өвөлжилтийн бэлтгэл ажил эрчимтэй өрнөж, хамт олон маань аливаа гамшгийн эрсдлийг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу бэлтгэл бэлэн байдлаа ханган үр дүнтэй, ажиллаж байна.

Онцгой байдлын газрын дарга, онцгой байдлын хошуучШ.Ган-Ýрдэнэ

Онцгой байдлын газар нь анх 1977 онд Гал команд нэртэйгээр гал түймэртэй тэмцэх, гарсан гал түймрийг унтраах, урьдчилан сэргийлэх үүрэгтэйгээр үйл ажиллагаагаа эхлэн анхны даргаар хошууч Сэрээтэрийн Ганхүлэг томилогдон ажиллажээ. 1977 оны 10 дугаар сард тус аймгийн нефть хангамжийн баазын дэргэд галын гэрээт пост байгуулагдаж, бүтэц зохион байгуулалт нь өргөжиж эхэлсэн билээ.

1991 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн засгийн газрын 90 дүгээр тогтоолоор Гал командыг

цагдаагийн хэлтсийн харъяаллаас гарган бие даалгаж үйл ажиллагаа

явуулах шийдвэр гарч, аймгийн АДХГЗ-ны 1991 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 124 тоот тогтоолоор Гал түймэртэй тэмцэх алба болгон, гал унтраах 2 дугаар зэрэглэлийн 59 дүгээр анги байгуулагджээ.

Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 2 дугаар сарын 27-ны өдрийн 51 дүгээр тогтоолооор гал түймэртэй тэмцэх газар, Иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газруудыг нэгтгэсэнтэй холбогдуулан аймгийн гал түймэртэй тэмцэх хэлтэс, Иргэний хамгаалалтын штаб, Говь-Алтай аймаг дахь нөөцийн салбаруудыг нэгтгэн гамшгаас хамгаалах штаб болгон бүтэц зохион байгуулалт өөрчлөгдөж,

Монгол Улсын Засгийн газрын 2005 оны 48-р тогтоолоор Гамшгаас хамгаалах ерөнхий газрыг Онцгой байдлын ерөнхий газар болсонтой холбогдуулан Говь-Алтай аймаг дахь Гамшгаас хамгаалах штабыг Онцгой байдлын хэлтэс болгон өөрчилж, одоо байгаа орон тоогоор хуучин ажиллаж байсан удирдах бүрэлдэхүүн, албан хаагчдыг эргүүлэн томилгоожуулан ажил үйлчилгээгээ үргэлжлүүлэн явуулж байна.

2015 онд Засгийн Газрын 80 дугаар тогтоолоор Онцгой байдлын газар болгон өөрчилж Газрын даргаар онцгой байдлын хошууч Ш.Ган-Эрдэнэ томилогдон ажиллаж байна.

Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн

Онцгой байдлын газрын Захиргаа, удирдлагын хамт олон

Тус газар нь Захиргаа удирдлага, урьдчилан сэргийлэх тасаг, Гал унтраах, аврах 59 дүгээр анги, Эрэн хайх, аврах бүлэг, Улсын нөөцийн салбараас бүрдсэн нийт

64 ажилтан, албан хаагчтайгаар, тусгай зориулалтын гал унтраах автоцистерн 2, ус тээвэрлэгч 2, фургон 2, туулах чадвар бүхий ГАЗ-66 автомашин 3, эмнэлгийн

түргэн тусламжийн Старекс 1, аврах зориулалтын ГАЗЕЛЬ автомашин 1, моторт завь 1 болон 116 нэр төрлийн аврах багаж хэрэгсэлтэй үүргээ гүйцэтгэж байна.

Ñургалт сурталчилгаа, Урьдчилан сэргийлэх чиглэлээр:

Гамшгийн улмаас 84.256.000 төгрөгийн хохирол учирч, ард иргэдийн 192.110.000 төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Говь-Алтай аймгийн хэмжээнд 2015 оны 1-9 сард тохиолдсон гамшгийн талаар:

Page 10: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

102015 оны аравдугаар сар №05 (005)

ҮЗЭЛ БОДОЛ Сэргийлнэ, аварна, тусалнаОнцгой мэдээ

Б.ДУËАМÑҮÐÝН

Зүүний үзүүр дээр арвай тогтохтой адил ховорхон хувь тавилангаар хүн болж төрчихөөд “ЦООЖ”-ны цаана тарчлан зовж, аврал эрэн амиа алдсан бяцхан үрсийн тоо буурахгүй байгаа нь сэтгэл хөндүүрлэх сэдвийн нэг болоод байгаа юм.

“Яагаад? яагаад?” гэсэн тэр л сониучхан асуултаараа хорвоог таньж мэдэхийг хичээх бяцхан үрс минь галд өртөж, угаартаж, цонхоор унаж тэнгэрийн оронд одсоор байна. Товор товор алхаж, ход ход инээсэн тэдгээр бяцхан үрс бид бүгдийн бас эх орны минь залгамж халаа билээ. Гэтэл эцэг эхийн хайнга зангаас, төр засаг тэдэнд цэцэрлэгт явах боломж өгөөгүйгээс дээрх төрлийн аюул тасрахгүй байгаа нь харамсалтай.

Хүүхдүүд хэний буруугаас болоод эндсээр байна вэ? гэдэг асуултын хариуг олно гэдэг нөгөө “дээс томж” найзыгаа аварна гэгчийн үлгэр шиг зүйл болж таарч байгаа юм.

Харах хүнгүйдээ хүүхдээ цоожлоод ажилдаа явсан эцэг эхийн буруу юу?

Эсвэл сургуулийн өмнөх боловсрол, нийгэмшил, төлөвшил олгох цэцэрлэг нь байхгүй дээ эндэх шалтгаан болоод байна уу?

Үгүй бол хүүхдийн эрхийн талаар ямар ч мэдлэггүй хэнэггүй, хээгүй монгол зангаасаа болоод байна уу? гэх мэт ар араасаа маш олон асуулт урган гарч ирсээр байна.

Азтай нь цэцэрлэгт орж азгүй нь гэртээ цоожлогдоно

Улсын хэмжээнд цэцэрлэгийн насны 116 мянга 500 гаруй хүүхэд бий гэсэн судалгаа бий. Эдгээр хүүхдүүд бүгд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгааг хэн хүнгүй л хэлнэ. Цэцэрлэгт хүүхдээ өгнө гэдэг азаа үзэх нэгэн хэлбэр болоод байгааг энэ жилийн үйл явц харуулж өгсөн. 116 мянга 500 гаруй эцэг эх ёндоогоо үзэж, аз нь алгандаа багтаж ядсан 91 мянган эцэг эх хүүхдээ цэцэрлэгт өгч, аз нь харьсан бусад эцэг эхчүүд хүүхдүүдээ гэртээ цоожлоод ажилдаа явахаас өөр аргагүй байдалд хүрч байгаа юм. Ингэж цоожлогдон үлдсэнээр ямар эрсдэл учирч болохыг та бид мэдэж байгаа. Эндсэн хүүхдүүдийн эцэг эхчүүд хэлэхдээ “Амьдрахын тулд ажил хийх хэрэгтэй байсан. Тэгээд л харах хүнгүй учраас хүүхдээ гэртээ цоожилсон” гэж хариулдаг аж. 2013 онд цэцэрлэгийн насны 97 хүүхэд цоожтой хаалганы цаана амь насаа алдсан гэсэн аймшигтай тоо бий. Ингээд хүүхдийн эрсдэлтэй байдалд цэцэрлэг нөлөөлөх үү

гэсэн асуултыг уншигч танд үлдээе.

“Хүүхдийн эрх” гэдэг үг чихнээс холуур сонсогдсон хэвээр...

Би ардчилсан нийгэмд амьдарч байгаа хүн. Тиймээс үгээ хэлэх эрхтэй. Сонгож, сонгогдох эрхтэй гээд л томчууд бид өөрсдийнхөө эрх ашгийг их сайн мэднэ. Харин “хүүхдийн эрх” гэдэг үг, өгүүлбэр чихнээс хол сонсогдсон хэвээр. Хүүхдэд ямар юмных нь эрх ашиг байдаг юм.

Өлсөхгүй, даарахгүй, өвдөхгүй л байвал болох нь тэр гэж бодох хүмүүс элбэг. Гэвч гадаад улс оронд эцэг эх хоёр хүүхдийнхээ дэргэд өндөр дуугаар ярилцах нь хүүхдийн эрхэд халдаж, бяцхан оюун ухаанд нь хүнд дарамт үзүүлж буй хүчирхийллийн нэг хэлбэр гэж үздэг аж. Хүүхдүүд нь ч энэ эрхээ сайн мэддэг учраас өөрсдийгөө хамгаалдаг байгууллага болоод тусгай дугаарт хандаж хүчирхийлэлийн эсрэг зогсож чаддаг. Харин манайд бол тийм боломж хомс. Төрсөн аав нь хойд эхтэй нь хамт зодсоор байгаад дөрвөн настай охины амь насанд хүрлээ. Аав нь хүүгээ заазуурдлаа, төрсөн аав нь хоёр хүүхдээ өдөржин хазаж, боож, тамлан зовоосон гэх мэт хүн үнэмшмээргүй цочирдмоор мэдээ мэдээлэл олон гардаг.

Ингээд харахаар хүүхдийн хүчирхийлэл манай оронд газар авсныг харуулж байгаа юм. Хүүхдийн эрхийг хамгаалах тусгай дугаар гэж монголоос өөр бусад бүх оронд

байдаг. Тэр дугаар луугаа утасдаж, миний эрх зөрчигдөж байна гэсэн мэдээллийг хүүхдүүд өөрсдөө өгч, эрх ашгаа хамгаалуулсаар байдаг. Харин манай оронд “энэ миний хүүхэд учраас яаж өсгөхөө би өөрөө мэднэ” гэсэн хандлагатай. Олон аймшигтай хэрэг ар араасаа гарсны дараа хүүхдийн төлөөх байгууллагууд нийлж 1979, 108 гэх мэт хүүхдийн эрхийг хамгаалсан тусгай дугаар ажиллуулж эхэлсэн ч хүүхэд болгон өөрийг нь хамгаалах ийм утастай болсныг мэдээгүй л байна. Мэдсэн ч хүчирхийллийн талаар мэдээлэх зориг зүрх хүрэхгүй айдасдаа боймлогдож хүсэл мөрөөдлийн тухай бодож дэгэж дэрвэх насандаа “аав архи уусан болов уу? Ээжийг зодох болов уу? Намайг яах бол... гэх мэт элдэв хар бараан зүйл бодож шаналсаар хүүхэд насаа үдэж байгаа юм.

Гэртээ цоожлогдон үлдэнэ гэдэг бол хүүхдийн эрхийг зөрчиж байгаа томоос том хэлбэр гэдгийг бид санах хэрэгтэй. Мэдээж хүүхдээ цоожлоод галд өртөөж, амь насыг хөнөөе гэсэн ямар ч эцэг эх байхгүй. Орой ажлаа тараад ирэхэд нь “ээжээ, ааваа” гэж энхрий үрс нь дуудаад угтана гээд л хаалгаа цоожлоод гарч байгаа. Гэвч хаалгаа цоожлохдоо үр хүүхдээ өөрийн гараар нөгөө ертөнц рүү илгээж байгаа юм биш биз гэдэг асуултыг хэн хүнгүй бодох л хэрэгтэй болж байгаа юм.

Баянзүрх дүүрэгт гурван настай охин галд өртөж амиа алдсан, Баянгол дүүргийн 4-р хорооны 25 дугаар байрны таван давхарт

бага насны хүүхэд цонхныхоо гадна тавцан дээр суучихаад доошоо унахын даваан дээр доод айлынх нь залуу аварч байсан. Хөвсгөл аймагт гурван хүүхэд гэртээ галд өртөж амиа алдсан. Хүүхдийн баярын маргааш нэгэн бяцхан охин галд өртөн гэртээ нас барсан, Сонигинохайрхан дүүргийн 23 дугаар хорооны нутаг, Хангайн аравдугаар гудамжинд зорчигч тээврийн нэгдлийн 2-р баазын хашаанд 5 настай хүүхэд гэртэйгээ шатаж хорвоог орхисон гээд дурьдаад байвал уртаас урт дараалал үүснэ. Дээрх бүх золгүй явдал нэг л зүйлээс болж үүдсэн. Тэр нь ЦООЖ. Тэд цоожтой хаалганы цаана аав ээжийгээ дуудан аврал эрсээр буцсан.

10 жилийн хугацаанд 500 гаруй хүүхэд нас баржээ

2005-2015 он буюу сүүлийн 10 жилийн хугацаанд аюулт үзэгдэл, осолд өртсөн хүүхдийн судалгаа байна.

Обьектын гал түймрээр жишээ авахад энэ 10 жилийн хугацаанд эцэг эх, асран хамгаалагчийн хараа хяналт сул, гэртээ цоожлогдож үлдсэн 210 хүүхэд гал түймрийн аюулд өртөн нас барж, 88 хүүхэд түлэгдэж гэмтсэн байна.

Мөн дараагийн аймшигт тоо бол гол, нуурын усанд осолдсон хүүхдийн тоо. 216 хүүхэд гол усанд осолдож хайртай аав, ээж, ах эгч, дүүгээсээ хагацжээ. Хүчтэй салхи шуурганд 31, үерийн аюулд 23 гээд аюулт үзэгдэл, осолд өртсөн хүүхдийн тоо цааш хөвөрсөөр 10 жилийн хугацаанд 505 хүүхэд өрөвдөлтэйгээр нас барж, 228 хүүхэд их, бага хэмжээгээр түлэгдэж, бэртсэн байх юм. Эмзэглэхгүй байхын аргагүй тоо.

Ажлаа хийж, цалингаа аваад үрдээ амттан бариад хаалганы цоожоо тайлахаар ирсэн эцэг эхчүүд алаг үрээ хорвоогоос үүрд алдсанаа мэдээд амь наана, там цаана шаналж суух. Монголын үрс маш олон болох болтугай гэж омог бардам хэлчихээд үрсээ хүмүүжүүлэх, төлөвшүүлэх, нийгэмшүүлэх цэцэрлэгийг нь барьж өгч чаддаггүй эрх мэдэлтнүүдийн байгаа царай.

Эрх, эрх чөлөө гэж ярихаараа цээжээ балбаж, үүрэг хариуцлага ярьдаг ард түмэн маань хүүхдийн эрхийн талаар ямар ч мэдээлэлгүй амьдарсаар.... Энэ бичлэгээр хэн нэгнийг ямар нэг байдлаар буруутгах гэсэнгүй. Гэвч гээнэдээ ч бий гоонодоо ч бий гэдэг шиг аль аль талаасаа анхаарахгүй бол болохгүй болсон сэдвийн нэг яах аргагүй энэ буюу.

Цоожинд тээглэсэн амьАсуудал

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР “A” ҮНЭЛГЭЭ АВАВ

Архив, албан хэрэг хөтлөлт, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалтад явуулах улсын үзлэгт Онцгой байдлын ерөнхий газар хамрагдав. Үзлэгээр Онцгой байдлын ерөнхий газар “А” үнэлгээ авлаа.

Байгууллагын хэтийн төлөв-лөгөөг шинэчлэх, архивын программ хангамжийг бүрэн

гүйцэд ашиглах, цахим баримтын холболтыг сайжруулах, шинээр ажилд томилогдсон зарим албан хаагч төрийн болон мэргэжлийн шалгалтад ороогүй зэрэг зөрчил дутагдал илэрснийг засч залруулан ажиллахыг улсын үзлэгийнхэн анхааруулсан байна.

Мэдээ, мэдээлэлЦУНАМИЙН АНХААРУУЛГАТАЙ

ЧИЛИЙН ГАЗАР ХӨДЛӨЛТ

Өнгөрөгч сарын сүүлийн хагаст Чилид 8.4 магнитудын хүчтэй газар хөдлөв. Мэдээж энэ бол асар хүчтэй хөдлөлт. Голомт нь нийслэлээс баруун хойд зүгт 232 км-т тэнгисийн эрэгт байжээ. АНУ-ын Геологийн судалгааны хүрээлэнгийн мэдээлснээр голомт 10 км-ийн гүнд байсан гэнэ. Гэвч асар хүчтэй байсан учраас хол зайд орших нийслэл хотод хүчтэй чичиргээ мэдрэгдсэн байна. Энэ газар хөдлөлтийн дараа АНУ, Япон зэрэг олон оронд цунамийн анхааруулга өгсөн

юм. Газар хөдлөлт хөрш Бразил, Ïåðó, Аðãåíòèí çýðýã õýä õýäýí улсад мэдрэгдсэн бөгөөд харин

голомт нь хүн ам суурьшсан хот суурингаас хол байсан учир гарз хохирол бага байв.

Page 11: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

Онцгой мэдээ 112015 оны аравдугаар сар №05 (005)

ХОББИСэргийлнэ, аварна, тусална

Хобби

С.АМГАЛАН: Уншихгүй бол сэтгэхгүй гэдэг үгтэй санал нийлдэг

Онцгой байдлын албанд эрчүүдтэй зэрэгцэн амжилттай ажилладаг эмэгтэйчүүд цөөнгүй байдаг билээ. Тэдний нэг бол дэд хурандаа С.Амгалан юм. Тэрбээр төрийн тусгай албанд 20 жил ажиллаж, цэрэгжилт жагсаалч байдал, биеэ авч яваа төрх байдлаараа залуус бидэнд үлгэр дуурайлал болсон нэгэн юм. Бид түүнийг хобби буландаа урилаа. Хобби гэдэг бол тухайн хүний илэрхийлэл төдийгүй өөрийгөө нээх, таниулах бас нэгэн боломж байдаг гэсэн үг бий билээ. Ингээд түүний хоббитой танилцана уу.

-Таныг ном их уншдаг. Гэртээ арвин их номтой номын сантай гэж дуулсан?

- Б и д н и й үеийнхэн багаасаа л бүгд чөлөөт цагаараа ном уншдаг байсан. Номыг зүгээр нэг уншаад дуусгах биш, уншсан номын

тэмдэглэл хөтөлж, гол дүр, эерэг, сөрөг баатар, утга агуулга зэргийг нь бичиж тэмдэглэдэг байсан минь одоо ч хэвээрээ. Номын сангийн хувьд тийм ч их биш. Гэхдээ л гэрт минь гэгээ татуулдаг нэг хэсэг. Манай аав их ховор нандин номтой номын сантай байсан. Ээж аав хоёр маань уншиж судлах дуртай оюунлаг хүмүүс. Аав минь аливаа зүйлийг хэлж зөвлөхөөс гадна зурвас, захиа бичиж бидэнд өгдөг байсан нь одоо ч хадгалагдаж, унших болгонд дэргэд минь байгаа юм шиг сайхан санагддаг. Багадаа би ээжтэйгээ номын дэлгүүр орж ном их авахуулдаг байж. Одоо би яг л ээж шигээ хүүтэйгээ номын дэлгүүр хэсэх хоббитой. Харин би өөрөө монгол хатдын тухай, мөн хүчирхэг амжилттай яваа эмэгтэйчүүдийн намтар түүхийг өгүүлсэн ном унших дуртай.Энэ төрлийн номны бяцхан цуглуулгатай.

-Яагаад заавал хатдын тухай ном цуглуулдаг юм бэ? Ñонирхолтой санагдаж байна?

-Анх гуравдугаар ангид байхдаа ангийнхаа хөвгүүнтэй ном солилцож уншдаг байхдаа Ш.Нацагдоржийн “Мандухай цэцэн хатан” номыг уншаад гол дүр нь баатарлаг эмэгтэй байсныг тэмдэглэлдээ бичиж үнэхээр бахархаж, ийм л дайчин мундаг эмэгтэй болох юмсан гэж бяцхан зүрхэндээ мөрөөдөж билээ. Монголын нууц товчоог уншихдаа Өүлэн хатны тухай болоод бусад хатад, охидын нэр нь сонин содон төдийгүй хэлж буй үг, үйлдлийнх нь зөвийг ухаарч, өөртөө тусгаж авахыг хичээдэг болсон. Бусад хатдын тухай номыг сүүлийн таван жилийн хугацаанд цуглуулж, уншиж тэмдэглэж ирсэн.

Одоогоор монгол хатдын тухай өгүүлсэн найман номтой. Бүгд л давтагдашгүй гайхалтай мэдрэмжийг өгдөг.

Мөн БНСУ-ын анхны эмэгтэй

Уран бүтээл

Îíöãîé áàéäëûí ñóðãóóëèéí 4 ä¿ãýýð êóðñûí 641 ä¿ãýýð äàìæààíû ñîíñîã÷ Б.Бèëã¿¿íáààòàðûí

áè÷ñýí ø¿ëýã /2014 îí/

Гоё амьдралгүй, сайхан царайгүй, тансаг унаагүйГоё зүйл гэвэл саарал форм, залуу нас хоёроос өөр юу ч үгүйХорь дөнгөж гарсан идэрхэн насны омог, эрч, мөрөөдөл гурваарХорин нэгдүгээр зуунд дайсантай биш гамшигтай тэмцэхээр сурж буйБи онцгойгийн сонсогчӨнгөрсөн үеийн гашуун боловч баатарлаг түүхээс сургамж авч хөнгөн гунигладаг чӨнөөдөр маргааш өнөд хожим нь надад тохиолдох бэрхшээлийн өмнө сөхрөхгүйГашуун нулимс, үхэл хагацал, үймээний үед сандрахгүйГал, ус, гамшгийн үед зориг мохохгүйБи онцгойгийн сонсогчЗангидсан гарнаас шанаа авахад саарал малгай унаж уруул язарснаасЗанаж зохисон хүнээ хэлнэ гэж жудаггүйтэж санаагаар унаж зориг үхээгүйЗөөлнөөсөө их хатууг үзэж илдүүлсэн сурЗөвөөсөө бага бурууг тээсэн хүний үрБи онцгойгийн сонсогчДөрвөн жилийн турш ганцаараа алхаж харцыг нь улаасан охидын мөрөөдөлДөрөвдүгээр курсын ахыгаа хурандаа шиг санадаг байсан эндүүрэлДөрвөн жингээр босож сургууль руугаа тэмүүлсэн тэмүүлэлДөрвөн минут хоцорч жижүүрт буудуулсан азгүйтэлБи онцгойгийн сонсогчБат төмрөөр зэвээ хийлгэсэнБат найдвартай байг гэж Эрдэнэбилгээр шүншлүүлсэнМашбат итгэн салхи хөлөглөх хувийн бодож Ганхөлөгөөр өд нэмүүлсэнМаргааш Ганбаатар харваж Сүхбаатар уухайлж байндаа Баттогтох сумБи онцгойгийн сонсогчГурван төрлийн эрдмийн үрийг авчГучин жил түүнийгээ ургуулж амьдралаа залгуулах тариачинГурав голдуу дүнтэй сурлагын дэвтэрээ өвөртлөөдГуравдугаар дайнд гамшигтай байлдах байлдагчБи онцгойгийн сонсогчБид онцгойгийн сонсогчБид байгаа цагт амлая Эх орон миньДуунд гардаг эр хоёр загалын чинь төлийг зуданд барахгүй Эх орон миньДорнын тал, хөвчийн тайга, Сэлэнгийн ойг чинь гамшигт ниргүүлэхгүй Эх орон миньСүлдэт Монгол таныг үхтэлээ хамгаална Эх орон миньЭх орон таны боол чинь болъёАрдын чинь амь насыг аврах аврагч болъёАюулаас хамгаалах бамбай чинь болъё

ОНЦГОЙГИЙН СОНСОГЧ

åðөíõèéëөã÷ Ïàк Кûíõåãèéí íàìòðûã уншаад сэтгэл хөдлөлийн бүхий л мэдрэмжийг гаргасан. Бахархаад, уйлаад л, инээгээд, хүсэл тэмүүлэл, өөрөө өөртөө хүч өгөөд л. Ингээд бодохоор ном хүнд асар их зүйл өгдөг. Түүний “Цөхрөл намайг хатуужуулж, найдвар намайг урагшлуулдаг” гэсэн үг нь хүртэл тэр чигээрээ бас нэг амьдралын философи байгаа юм.

-Хүүхдүүддээ голдуу ямар ном худалдаж авч өгдөг вэ? Хүүхдийн номны үг хэллэг, үлгэр дуурайлал муудаж байна гэсэн шүүмжлэл байдаг. Та үүнтэй санал нийлэх үү?

-Би хоёр хүүхэдтэй. Том нь хүү 13 настай. Бага нь бас хүү 3 настай. Том хүү маань анх үлгэрийн ном, коммик их авдаг байсан. Дунд ангид ороод шинжлэх ухааны танин мэдэхүйн, мөн дэлхийн шилдэг зохиолчдын зохиолуудыг ихэвчлэн авч уншдаг болсон. Одоо өөрөө номоо сонгодог болсон. Сүүлийн үед англи хэл дээр сонгомол зохиолуудыг авч уншиж байгаа нь ээж хүний хувьд сайхан санагдаж байгаа.

Сүүлийн үед үг хэллэгний хувьд алдаатай, хүүхдэд буруу үлгэр дуурайлал болохуйц ном их гардаг болсонтой санал нийлнэ. Тийм ч болохоор би хүүхдүүддээ ном сонгохдоо их болгоомжтой сонгодог.

-Номын ач тус. Таныхаар?-Номын утга нь тэнгэр мэт агуу,

дэлхий мэт өргөн, далай мэт гүн. Номыг унших нь тэнгэрт нисч, дэлхийг тойрч, далайд шумбах мэт... гэж сайхан үг байдаг шүү дээ. Ном ийм л гайхалтай ид шидтэй. Хүний амьдрал хязгаартай.

Гэтэл хаана ямар суут хүн амьдарч байгааг, хаана ямар нээлт, ямар гайхалтай байгаль, ан амьтан байгааг, хүмүүс юун дээр алдаад, юун дээр оноод байгааг заавал явж, өөрөө туулж, алдаж онож цаг хугацаагаа гарздах биш тухайн зүйлийг бичсэн номыг уншаад л шууд дээрх олон

зүйлсийг мэдэж тунгааж, бодож төсөөлж бясалгах боломжтой гэж бодохоор л номын хүч агуу юм. Ёстой нөгөө авах гээхийн ухаанаа ашиглаад өөрт хэрэгтэй мэдээллээ агуу их мэдлэгийн далайгаас өөрийнхээ хэмжээний шанагаар хутгаад авах нь л тухайн хүний асуудал.

Хүүхдүүдийн хувьд ч ялгаагүй. Наад зах нь хүүхдийн анхаарал төвлөрч, сууж сурдаг. Хүсэл, тэмүүлэл, сэдэл өгдөг.

-Таны амьдралд өөрчлөлт болохуйц хүчтэй нөлөө үзүүлсэн ном байгаа юу?

-Санаж сэрэх боломж өгсөн номнууд их бий. Манай албанд мөр зэрэгцэн алхаж байсан нэгэн найз минь Р.Оюундарийн “Хайрлагдсан эмэгтэйн зурвас” номын нэгдүгээр дэвтрийг гарын 5 хуруу шиг найзууд бид нартаа 2011.12.31-д

бэлэглэсэн. Энэ ном миний өмнө уншиж байсан номуудаас тэс өөрөөр бичигдсэн, энгийн хирнээ их бодитой зүйлийг эмэгтэй хүн өөрийн дотоод сэтгэлээсээ чимэг зүүлт, жишээ авч бичсэн нь их таалагдаж, эмэгтэй гэсэн ертөнцийг минь илүү нээж өгсөн. Эмэгтэйчүүд бид гэр бүл

зохиож, үр хүүхдээ өсгөх явцдаа өөрийн мэдэлгүй өөрийгөө гээсэн байдгийг олон эмэгтэйчүүдэд ойлгуулсан сайхан ном байсан. Нэг хэсэгтээ л дахин дахин уншсан. Хоёрдугаар дэвтрийг нь жилийн дараа олон дэлгүүрээс хайж, асууж сураглаж явж олж авсан. Эмэгтэйчүүд минь энэ номыг уншихад харамсахгүй гэж боддог.

-Ном бол ертөнцийг харах цонх гэдэг шиг номны тухай нэг өгүүлбэрээр тодорхойлолт хэлбэл та юу гэж хэлэх вэ?

Орон зай цаг хугацаанаас үл хамааран Олон зүйлд оюун ухаанаар хүрэх гүүр.-Ном уншихаас өөр хобби байгаа

юу? Таныг цалин буух болгондоо нэг ном авдаг гэж сонссон?

-Цалин буух бүрдээ ч юу байхав. /Инээв/. Ер нь бол сардаа нэг ном авдаг. Өөр хобби гэхээсээ илүү сонирхол гэвэл очсон газрынхаа дурсгалын таваг, хөргөгчний магнет, түлхүүрийн оосор, мөн улс орнуудын мөнгөн тэмдэгтүүд цуглуулдаг. Гол нь ханш нь хир байна вэ гэдэг нь илүү сонирхолтой байдаг. Одоохондоо тийм ч их биш. Гучаад орных байгаа.

-Ñүүлийн асуултыг таньд үлдээе?-Сүүлийн үеийн хандлагаар аль ч

насны хүмүүс номыг эргээд ихээр уншдаг болсон нь номын дэлгүүр орох бүрт харагддаг.

Эцэст нь залуу охид бүсгүйчүүд минь монгол хатдын тухай номыг илүү нухацтай уншиж судалбал амьдралд хэрэгтэй олон зүйлээс суралцах боломжтой гэж боддог.

Ë.МӨНХЧÈМÝГ

Page 12: Сэргийлнэ, аварна, тусална Онцгой мэдээnema.gov.mn/wp-content/uploads/2015/11/Obeg-sonin-5.pdf · 6-11м/с, 14, 19-нд Алтайн уулсаар,

2015 оны аравдугаар сар №05 (005)

TIME OUT Сэргийлнэ, аварна, тусална

Зураг түүх өгүүлнэЭзэнтэй онигоо

Ñонины зөвлөл:

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, Онцгой байдлын хурандаа Б.Ууганбаяр

Гамшиг, гал түймрээс хамгаалах Монголын нийгэмлэгийн тэргүүн Ñ.Баатарсүрэн

ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын чиглэлийн ахлах мэргэжилтэн, Онцгой байдлын дэслэгч Б.Оюун-Ýрдэнэ

Ýхийг Онцгой байдлын ерөнхий газрын

Гамшгаас урьдчилан сэргийлэх газраас

бэлтгэв.

ХАЯГ:Монгол улс,

Улаанбаатар-210644Ñүхбаатар дүүрэг,

Партизаны гудамж-6Утас: 976-11-262073, Факс: 976-11-324977

Веб хуудас: www.nema.gov.mn

Онцгой мэдээ

12 Онцгой мэдээ

ӨÐ ТАВÈХАА БОËÜ

Мөнгөө хадгалахын тулд хамгийн түрүүнд сард хэдэн төгрөг зарцуулж байгаагаа тооцох юм. Нэг сард олж байгаа мөнгө чинь зээлээсээ давж байгаа бол хадгалах зорилгыг өөртөө тавих хэрэгтэй. Өрөө удаалгүйгээр төлсний дараа, өр тавихынхаа оронд мөнгөө хадгалах тухай бодож эхэлсэн нь дээр. Хэрвээ танд яаралтай их хэмжээний мөнгө хэрэг болоогүй бол даруй дансандаа хөрөнгө оруулалт хийж эхлэх нь зүйтэй юм.

МӨНГӨӨ ХАДГАËАХ ЗОÐÈËГО ТАВÜ

Юуны түрүүнд богино хугацааны зорилго тавих нь чухал. Жишээ нь та видео камер худалдаж авахыг хүсч байгаа бол, эсвэл бүр байшинтай болохыг хүсч байгаа бол хэдийг цуглуулах хэрэгтэй байгаагаа тооц. Урт хугацааны зорилгод, 20-30 жилийн дараа ажиллахаа болиод тэтгэвэртээ гарах хүртэлээ хэдэн төгрөг цуглуулах вэ? гэдгээ оруулах нь зүйтэй...

ЦАГ ХУГАЦААНЫ ХЯЗГААÐ ТОГТОО

Жишээлбэл, та өнөөдрөөс хоёр жилийн

дараа гэхэд байшинтай болох зорилго тавилаа гэж бодъё. Богино хугацааны зорилгоо биелүүлэхийн тулд тодорхой он сар өдрийг тэмдэглээд, тэр хугацаандаа багтаж мөрөөдөлдөө хүрэх боломжтой эсэхийг бодоорой.

ТАВÜÑАН ЗОÐÈËГОДОО ХҮÐÝХÈÉН ТУËД ДОËОО ХОНОГ ТУТАМ, ÑАÐ

ТУТАМ ХÝДÝН ТӨГÐӨГ ХУÐААХАА ТООЦ

Мөнгөө үр дүнтэй хадгалахын тулд товлосон хугацаандаа ижил хэмжээний мөнгийг бага багаар хадгалаарай. Орлогоо сар, долоо хоног бүр нарийн тооцож, хадгалах мөнгөнийхөө хэмжээг гарга.

ХÈÉÆ БАÉГАА АÆËЫНХАА ҮÐ ДҮНГ ÑАÉН ТООЦ

Олсон мөнгөө юунд зарцуулж байгаа эсэхээ тооцох хэрэгтэй. Хэдэн төгрөг үрсэн, хэдэн төгрөг олсоноо бод. Зарлагаа бүхэлд нь тооцож үзээд, үрэлгэн зардалдаа шv-vмжлэлтэй хандаж, үр ашиггvй зардлаа хас.

ТӨËӨВËӨГӨӨ БОËОВÑÐУУËТавьсан зорилгодоо хүрэхийн тулд мөнгөө

аль болох зөв зохицуулж байх хэрэгтэй. Нэг сард хэдэн төгрөгний зардал гаргах хэрэгтэй байгаагаа нарийвчилж бичээрэй. Өөртөө хатуу хязгаарлалт тавих нь мөнгөө зөв зарцуулж сурахад чухал. /Нэг сард кино үзэх, шоколад идэх, кофе уух зэрэгт 30 мянган төгрөг үрнэ гэх мэт/

ВÈЗА КАÐТ ХÝÐÝГËÝХÝÝÑ ТАТГАËЗ

Виза карт бол өөрийгаа хянахад саад болж байгаа дайсан юм. Виза карт ашигласаныхаа

төлөө бага боловч шимтгэл төлсөөр байдаг.

ÝХËÝХДÝÝ ЗӨВХӨН ӨӨÐÈÉНХӨӨ МӨНГÈÉГ ХАДГАË

Хадгаламж үүсгэх нь зөвхөн таны өмч төдийгүй, өөртөө хийж байгаа хөрөнгө оруулалт юм. Та мөнгөө хадгалсаны дараа тооцоогоо байнга гаргаж байх хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд, хамгийн багадаа нийт орлогынхоо 10 хувийг хурааж хэвших. Ингэснээр хэдэн жилийн дараа, нийт хадгаламжийнхаа дүнг тооцоход хялбар байх болно.

ЦӨХÐӨËТГҮÉ ЗҮТГÝ Та магадгүй би хэзээ ч саятан болж

чадахгүй гэж бодож байж магадгүй. Хэрвээ та мөнгөн хуримтлал үүсгэхээр хатуу шийдсэн бол саятан болох нь боломжтой зүйл юм. Та магадгүй, хүссэн зүйлээ худалдан авахын тулд мөнгө хураах нь тийм ч чухал биш, дэндүү хол байна гэж хариулах байх. Гэтэл мөнгөө урт хугацаагаар хадгалах нь амьдралыг сонирхолтой болгодог гэнэ. Их юманд хүрэхийн тулд их цаг хугацаа зарцуулдаг гэдгийг санах нь зүйтэй.

Мөнгөө хэрхэн хуримтлуулж сурах вэЗөвлөгөө

Мөрдэс нэгт андууд“Зураг түүх өгүүлнэ” булан

энэ удаа Нийслэлийн Аврах ангийн захирагч, онцгой байдлын хурандаа Д.Чинзоригийн түүх өгүүлсэн нэгэн зургийг онцоллоо.

Энэ бол 1989 оны есдүгээр сарын зураг. Баруун гар талаас Ц.Цэдэндамба, Д.Чинзориг, Д.Баянмөнх нар. Тухайн үеийн нэрээр Түймэр эсэргүүцэх агаарын харуулын албаны харъяа Архангай дахь Шүхрийн салбарт дээрх гурван хүн шүхэрчин болж байжээ.

Дүрэмт хувцасны хувьд ногоон өнгийн хувцастай, улаан ягаан мөрдэс, канттай байсан бөгөөд мөрдэс дээрээ Ш үсэгтэй, малгайн дээрээ жигүүртэй (птичка гэж нэрлэдэг) байсан юм байна.

Тухайн үеийн дүрэмт хувцасны загвар нь их гоё байсан тул дүрэмт хувцсаараа гангарсан ганган залуучууд явдаг байлаа гэж тэрбээр дурсан ярьлаа. Өдгөө Ц.Цэдэндамба нь хувийн бизнес эрхэлж байгаа бол Д.Баянмөнх албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн байна. Тэрээр сумын заан цолтой муугүй барилдчихдаг, сайхан дуулдаг, мэргэжилдээ чадварлаг шүхэрчин байжээ.

Харин онцгой байдлын хурандаа Д.Чинзоригийн хувьд одоог хүртэл албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа бөгөөд Сэлэнгэ аймгийн Аврах салбарын дарга, ОБЕГ-т ахлах мэргэжилтэн, Шуурхай бүлэг-105-ын дарга, НОБГ-ын Тамгын хэлтсийн дарга, Аврах тусгай ангийн захирагч зэрэг албыг нэр төртэй хашиж, өдгөө Нийслэлийн Аврах ангийн захирагчаар ажиллаж байгаа юм.

ДОРНОД

Салааны захирагч хууль эрх зүйн хичээлийн цагаар Монгол улсын сайдууд хэн хэн болохыг харуул, ээлжийн бүрэлдэхүүнээс асууж байв.

Салааны захирагч: Гал сөнөөгч н.Энхнаран бос. Батлан хамгаалах яамны сайдыг хэн гэдэг вэ гэж асууж гэнэ. Тэрээр баахан бодоод хариулж чадаагүй гэнэ. Гэтэл нөхөд нь хажуунаас нь яагаав сансрын нисгэгч гэж шивнэхэд:

Энхнаран: Аан. Гагарин гэж чанга дуугаар өөртөө итгэлтэй хэлсэн гэдэг. Тэр үед батлан хамгаалах яамны сайдаар Ж.Гүррагчаа ажиллаж байжээ.

* * * Салааны захирагч “Nokia 3310” маркийн гар утас аваад ажил

дээрээ иржээ. Харуул ээлжийн бүрэлдэхүүн тойрч зогсоод сонирхож байлаа.

Гэтэл гал сөнөөгч н.Мөнгөншагай гүйж ирээд утсыг үзсэнээ “салаан захирагч аа та Моби авахгүй дээ. Моби чинь сүлжээ сайн барьдаг байхгүй юу даа” гэж зөвлөсөн гэдэг.

Тухайн үед гар утас гараад удаагүй байжээ. * * *

Аврах бүлэг ойн түймэрт ажиллаад нэлээд ядарч, хоол хүнсээр хомсдох үед аврагч н.Батболд шувууны үүрнээс хоёр өндөг олжээ.

Тэгээд түүнийгээ нууж зайдуухан очоод галд чанаж болгоод идэх гээд хагалтал дотроос нь хоёр ангаахай гарч иржээ.

Тэр цагаас хойш түүнийг “ҮСТЭЙ ӨНДӨГ” гэж хочлох болжээ. * * *

ДУНДГОВЬ

Хэлтсийн дарга дуудлага хүлээн авагч Ж.Цэнгэлмааг, утсаар ярихдаа хүний үг дуустал нь сонсож бай гэж зэмлэжээ. Дахин нэг ярихад нь

Цэнгэлмаа: Ёооё. Одоо л нэг гүйцээж байгаад тавилаа. Урд нь даргыг тавихаас нь өмнө тавьчихаад байсан юм гэж ярьсан гэдэг.