УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf ·...

226

Upload: duongcong

Post on 05-Feb-2018

301 views

Category:

Documents


44 download

TRANSCRIPT

Page 1: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр
Page 2: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

УЛААНБААТАР

Page 3: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр
Page 4: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

ГА Р Ч И Г

Хөтөл үг Өмнөх үгСурвалж судалгааны зохиолын тоймНЭГДҮГЭЭР БҮЛЭГ. Монголын улс төрийн төв эх нутагтаа

шилжсэн нь

§ 1. Тогоонтөмөрийн хаанчлалын төгсгөл §2. Монгол, Мингийн харилцааны эхлэл

ХОЁРДУГААР БҮЛЭГ. Дөчин дөрвон хоёрын хямрал

§ 1. Төрийн хямралыг давах гэсэн оролдлогууд. Ойрадууд хүчижсэн нь

§2. Улс орноо төвхнүүлэх хаан тайш хоёрын rap нийлсэн ажиллагаа

§3. Монгол, Мин улсын харилцааны хурцдал, түүнийг гэтэлсэн нь

,|4 . Улстөрийн хямрал, бутралын давталтv7) ГУРАВДУГААР БҮЛЭГ. Монголын улс төрийн бутралыг зогсоон

төрийн нэгдлийг бэхжүүлэх оролдлогоХ1 '

( j § 1. Монголд улс төрийн хямрал дахин даамжирсан нь I ЛЛ §2,. Батмөнх даян хаан Зүүн, Баруун Монголыг нэгтгэн, улсаа

‘ төвлөрүүлсэн ньI §3. Төвлөрсөн улсын гадаад бодлого

1 ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ. XVI зууны Монгол улс

§ 1. Баруун гарын түмнүүд хүчижсэн нь §2. Түмэн засагт хааны улс төрийн зарим шинэтгэл §3. Түмэдийн Алтан хан бие даасан бодлого явуулах болсон нь §4. Монгол, Мин улсын эдийн засгийн харилцаа сэргэж

эхэлсэн ньТАВДУГАДР БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байдал

§ 1. Юан гүрний дараахь Монголын нийгмийн хөгжилт §2. Отог, хошуу

Page 5: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

§3. Зургаан түмэн буюу зургаан улс ................. 119§4. ДөрвөнОйрад ................. 122§5. Шарын шашин дэлгэрүүлсэн нь ................. 127

ЗУРГАДУГААР БҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол улсынгадаад харилцаа ..................... 137

§1. Монгол-Мин улсын харилцааны ерөнхий төлөв ................. 137§2. Монгол-Түвэдийн харилцааны сэргэлт ................. 141§3. Монгол-Дундад Азийн харилцаа ................. 146§4. Монгол-Оросын харилцаа ................. 150

ДОЛДУГААР БҮЛЭГ. XIV-XVI зууны соёл ..................... 162

§1. Ажбайдал ................. 163§2. Оюунысоёл ................. 165§3. Түүх, улстөр, хууль цаазын мэдлэг ................. 171§4. Уранзохиол ................. 176§5. Урлаг ................. 177

Түүхэн он цагийн хэлхээс ................. 184Номзүй ................. 196Нэрийн бүгд хэлхээс ................. 206

Page 6: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙНЗ А Р Л И Г

1999 оны 1 дугээр сарын 19-ний өдөр Дугаар 08

Улаанбаатархот

Монгол Улсын түүхийг шинээр туурвин хэвлүүлэх тухай

Монгол Улс эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын шинэ харилцаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх, түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүүлэх сонирхол, хэрэгцээ өсч байгаа өнөө үед түүхийн шинжлэх ухааныг хөгжүүлэх шаардлага улам нэмэгдэж байна.

Монгол Улсын түүхийг бичиж 3 ботиор хэвлэн гаргаснаас хойш 40 шахам жил өнгөрч, энэ хугацаанд манай эрдэмтэд эх түүхийн асуудлаар шинэ баримт, үзэл санаа, дүгнэлт бүхий судалгааны олон бүтээл туурвилаа.

Хүн төрөлхтөн шинэ мянганд шилжиж буй үед олон арван зуунд оршин тогтносоор ирсэн Монгол Улсын бодит түүхийг бичиглэж, ялангуяа залуу үед түүхийн ухамсар суулгах нийгмийн шаардлагыг харгалзан, ШУА-иас ирүүлсэн санал, санаачилгыг дэмжиж ЗАРЛИГ болгох нь:

1. Монгол Улсын түүхийг шинээр туурвин бичиж, хэвлүүлэх ажлыг 2000 онд багтаан зохион байгуулж гүйцэтгэхийг ШУА-ийн ерөнхийлөгч (Б.Чадраа), мэргэжлийн хүрээлэнгийн удирдлагуудад үүрэг болгосугай.

2. Монгол Улсын түүхийг туурвин хэвлүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэ- хийг төрийн холбогдох байгууллагуудад даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ

Page 7: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

ХӨТӨЛ ҮГ

Ард түмэн түүхээ бүтээдэг гэдэг. Энэ үгүйсгэгдэшгүй үнэн болой. Өмнөх үеийнх- ний түүх, түүний сургамж нь өнөөдрийн ба ирээдүйн түүхийг бүтээгчдийн их багш буюу. Өнгөрсөн зууны манай нэрт түүхч, төрийн сайд А.Амар агсны 70 жилийн өмнө бичиж хэвлүүлсэн «Монголын товч түүх» номын оршлоос нэгэн хэсгийг би энд

давтан эшлэюү: “Дэлхий дээр улс гэр болон тогтнох явдал бол эрхбиш түүхийн үүднээс холбогдолтой бөгөөд өөрийн улс үндэсний явдал, түүхийг ард түмэн бүхэн ойлгож мэдэх ахул хүн бүр улс үндсийг батлан хамгаалах оюун мэдрэлтэй болох бөгөөд эрт урьдын түүх явдал нь хэдийгээр өнгөрсөн үеийн хэрэг боловч эртээс нааш улс гэрийн хэрхэн тогтносон, мөхсөн ба ардын аж амьдарлагын хэрхэн дэгжсэн, буурсан хийгээд засаг заслалыг хэрхэн олсон, алдсан явдлаар үлгэрлэн жишиж, сайныг нь дуурайж, сайн бишийг нь цээрлэл болгосоор ирсэн тул үүн тухай эртний хүний өгүүлсэн нь: “Сайн нь миний багш бөгөөд сайн бус нь бас ч миний багш болой” гэжээ.

Мэргэн сайдын үгийг эшлэхийн учир юу хэмээвээс өрх гэр, үндэс угсаа, улс орноо гэх хэн бүхэн эх түүх — багшийнхаа өмнө мэхийн сөгдөж, сүслэн адислаж, түүнээс ямагт суралцаж байх нь үндэстний мөнхийн хэрэглээ, иргэн хүний нэгэн насны эрмэлзэл байх ёстойг сануулан сэнхрүүлэх гэсэн хэрэг.

Монголчуудын үе үеийнхний түүх бол бидний ухаан бодлын эцэг. Бид түүнээс байнга сургаал сонсож, сургамж авч байх ёстой хэмээн «Дэвшилд шинэчлэл, уламжлалын холбогдол» хэмээх бэсрэгхэн өгүүлэлдээ миний бие онцолж тэмдэглэсний учир энэ болой.

Хүн төрөлтөний ой ухаан тэмдэгрэх төдий асан холхи балар үеэс хөх Монголын газар шорооноо хүмүүний амьдралын эгэл жирийн аж байдал, эмгэнэлтэй хийгээд хошигнолт явдал, олон овог аймгийн эсрэгцэл зэрэгцэл, эвлэрэл тэмцэл, нэгдэл задрал, уналт босолт, ухралт сэргэлт, тэрчлэн үндэстэн угсаатны уйлдлэг, сэтгэлгээг үндсээр нь хувиргасан нийгэм,

Page 8: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

төрийн хувьсал өорчлөлт, хувьсгалт эргэлтүүд өдөр шөнө мэт ээлжлэн солигдож, бас дахин давтагдаж үл төгсөх цаг тооллыг эвхэн элээж, тасралтгүй хөвөрсөөр эдүгээг хүрч ирэв ээ.

Үүнийг эгэл нэгэн хүмүүний ухааны саванд багтаан хадгалж, үеэс үед алдаж гээлгүй ам дамжуулан өвлүүлэх боломжгүй ажээ. Ийм учир бидний өндөр өвөг дээдэс өөрсдийн амьдрал ахуй, үнэлэмж хүслээ эд өлгийн зүйлс, хадны сүг зургаар ч болов илэрхийлэн хойч үедээ үлдээж, нийгмийн ой ухааны их өв санг үүсгэн хөгжүүлсэн нь орчин цагийн түүхэнд мэдээллийн чухал эх сурвалж болсоор байна.

Хүн төрөлхтөн бичиг үсгийг бүтээн хэрэглэх болсон нь гайхамшигт дэвшил төдийгүй аливаа улс үндэстнүүд өөрсдийнхөө түүх, соёлын нандин өв уламжлалыг нийгмийн ой ухаанд хадгалан үлдээхэд ихээхэн ач холбогдолтой зүйл болсон билээ. Монголын ард түмэн төр ёсыг үүсгэн магадтайяа 20 зууныг элээхдээ хэд хэдэн үсэг бичиг зохион хэрэглэж, бодит түүхээ судар шашдирын хуудаснаа бичиглэн туурвиж үлдээж ирсэн бас нэгэн баялаг уламжлалтай.

Манай түүх бичлэг нь эрт цагаас Монгол нутагт аж төрж байсан овог аймаг, ард түмний дотор цэвэр нүүдлийн амьдралын дунд үүсэн бүрэлдэж, баяжин хөгжсөөр ирсэн бөгөөд ийм ч учраас “нүүдэлчдийн түүх бичлэг” ч гэж нэрлэгдэх нь бий. «Монголын Нууц Товчоо», «Дөрвөн төрийн арван буянт номын цагаан түүх», «Эрдэнийн эрхи» гээд үе үеийн түүх-бичгийн мэргэдийн туурвил бүтээлүүд нь нүүдэлчдийн амьдрал, тэмцлийн түүхийн гэрч баримт болон үлдсэн бөгөөд тэдгээрийн агуулга, мэдээллийн үнэ цэнэ өнөө үед улам бүр өссөөр байна.

М онголынхоо түүхийг бичиглэн үлдээх нь дан ганц эрдэмтэн түүхчдийн сонирхлын төдий зүйл биш байжээ.

Их Юан улсын үед Хубилай хаан түүхчдийн сонгон цуглуулж тусгай хүрээлэн байгуулан улсынхаа түүхийг бичүүлж, Тогоонтөмөр хаан зарлигдан «Юан улсын судар»-ын 210 дэвтэр зохиолыг бүтээлгэж, Ил хаадын дэмжлэгтэйгээр Персийн түүхч Ата-Малик Жүвейни «Ертөнцийг байлдан дагуулагчийн түүх»-ээ бичиж Газан, Өлзийт хааны зарлигаар сайд Рашид-Аддин тэргүүтэй түүхчид «Судрын чуулган» нэрт дэлхийн улсуудын түүхийг туурвиж байсан зэрэг түүхэн баримт нь Монголын төр, түүний их, бага хаад түүх бичлэгтээ онцгой анхаарч байсныг гэрчилнэ.

Улсын түүх бичих ажлыг төрийн бодлогын хэмжээнд тавьдаг уламжлал нь хожуу үед ч тасраагүй бөгөөд Богд Хаант Монгол Улсын “олон ван, гүн, тайж, түшмэдийн гэрийн үеийн бичмэл данс..., улсын шастирт Дотоод Хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамнаа эрхлүүлэн хариуцуулахаар” хуульчлан тогтоож улмаар улсын албан түүх зохиох тусгай комисс байгуулагдан «Зарлигаар тогтоосон Монгол Улсын шастир»-ыг 10 орчим дэвтэр болгон зохиож байсан бол 1933 онд Бүгд Найрамдах Улсаа тунхагласны 10 жилийн ой, Ардын хувьсгалын баяр наадмыг зохион байгуулах комиссоос улсынхаа түүхийг 5 ботиор зохиож нийтлүүлэх шийдвэр гаргаж байжээ. Түүнээс хойш удаа дараа хэвлэгдэн гарсан

Page 9: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

«БН М АУ-ын түүх» хэмээх нэг ба гурван боть зохиолууд нь мөн л төр засгийн албан ёсны шийдвэрээр бичигдэн бүтээгдэж, хэвлэгдэн гарч байв.

XX зууны сүүлийн арван жилд дэлхий дахинаа өрнөсөн ардчилсан өөрчлөлтийн нөлөөгөөр манай Монгол улс эдийн засаг, улс төр, оюун санааны амьдралын шинэ харилцаанд шилжиж, иргэдийн үндэсний ухамсар сэргэн, эх түүхээ судалж мэдэх, түүнээс суралцаж, сургамж авах, төр ёсоо бататган бэхжүүлэх сонирхол хэрэгцээ өсч буй нөхцөл байдлыг харгалзан Монгол Улсын Ерөнхийлөгч би 1999 оны 1 дүгээр сард “Монгол Улсын түүхийг шинээр туурвин хэвлүүлэх” тухай зарлигийг гаргасан билээ. Энэ дагуу манай улсын холбогдох эрдэм ш инжилгээ, судалгааны байгууллагууд, түүхч эрдэмтэд, судлаачдынхаа мэдлэг чадвар, хүч бололцоонд түшиглэн, мэрийн ажилласны дүнд «Монгол улсын түүх»-ийн таван боть хэвлэгдэн та бүхний хүртээл болж байна.

Түүхийн бодит үйл явц болон хүний ой ухаан дахь түүний хийсвэр тусгал хоёрын харилцааг онолын танин мэдэхүйд түүхэн ба логик зүйл хэмээх ойлголтоор дамжуулан илэрхийлдэг билээ. Тэгвэл Монгол улсын нутаг дэвсгэрт ухаант хүмүүний өрнүүлсэн түүхэн бодит үйл явц нь лавтайяа хэдэн зуун мянган жил дамнан өрнөж ирснийг манай түүхчид энэхүү таван ботид багтаан хураангуйлан нэгтгэж тусгахыг эрмэлзсэн нь лавтай.

Чингэхдээ түүхэн үзэгдэл, үйл явцыг сэтгэлгээнд буулган логик зүйл болгон хувиргахын тулд Монгол улсын түүхнээ тохиосон түг түмэн нэжгээд, санамсаргүй үзэгдэл, үйл явц бүхний хойноос “чулуу хөөж”, түүхэн хөгжлийн эргэлт, донсолгоо бүрт гол шугамнаасаа мулт үсрэн гарч, аар саар зүйлтэй орооцолдон гажилгүйгээр түүний ерөнхий зүй тогтол, жам ёс, зайлшгүй хандлагыг чиг луужингаа болгон, чухамдаа их сэтгэгч Гегелийн гэрээсэлсэн ёсоор гүн ухааны үүднээс түүхийг ухааран сэтгэж, нэгдмэлээр авч үзэх нь нэн чухал. Тэгээд ч түүхийн бүх баримт сэлт нь гүн ухааны оролцоогүйгээр сургамж өгч чадахгүйсэн билээ гэдгийг уншигчид улам бүр ухаарч буй нь лавтай.

Түүхийн гүн ухааны үүднээс Монгол улсын түүхийг шинээр бүтээх нь улс үндэстний маань тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган хөгжүүлэх үндэсний хэрэгцээ, язгуур эрх ашигт бүрнээ нийцэхийн дээр даяаршлын давалгаа улам бүр эрч хүчээ авч буй энэ цаг мөчид иргэддээ эх оронч соёл, улс үндсээ бадраах үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх өнөөгийн нийгмийн захиалгаар нөхцөлдөж буй нь нэн ач холбогдолтой хэрэг мөн.

Төрийнхөө зарлигаар улсынхаа түүхийг бичилцэнэ гэдэг бол түүхч хүнд тэр бүр үл тохиох ховор завшаан төдийгүй түүхийн авъяас билэг, мэдлэг чадвар, оюуны царааг сорьж, чөмөг дундрам нөр их хөдөлмөр, хөлс хүч шавхаж шаардсан нэр хүндтэй атлаа нэн хариуцлагатай үйл хэрэг билээ.

Хүмүүний амьдрал өөрөө баялаг, ээдрээ нугачаа ихтэй, олон янз байдгийн адил бүхэл бүтэн улс үндэстний түүхийн тэрхүү арвин замналыг нэг дор бүтнээр батлан гаргаж, багтаан сийрүүлэх туйлын амаргүй бөгөөд, эндэж алдсан байх аваас залруулан засаж, “дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх” нь залуу, хойч үеийн залгамж түүхчид, ухаант дүү нарын үүрэг

Page 10: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

байх болно.Хүмүүн бидний түүх нь урсгал үл саарах их мөрөн лүгээ тасралтгүй

өрнөн үргэлжлэх тул түүх бичлэг ч цаг үргэлжид баяжигдан бичигдсээр байх жам буй.

Түүх бичлэг бол өнгөрсний тусгал, үндэстний ой ухааны санамж дурдатгал хэдий ч түүнээс ирээдүйн төсөөллийг ургуулж, хойшдын зорилтоо тодорхойлдог нь оюун билэгт хүний ухааны гайхамшиг бөлгөө. Ер тиймгүйсэн бол түүхийн зохиол байх, түүнийг уншихын хэрэг учир юусан билээ. Чухам энд л улс орны ухамсарт иргэн бүр эх түүхээн уншин судалж, мэдэж байхын чинад утга оршимуй.

Монгол хүний утга учиртай амьдарч, Монгол улс үеийн үед оршин тогтнохын нэгэн баталгаа, үндэс тулгуур нь манай улсын иргэн бүхийн сэтгэлийн гүнд суурилсан түүхэн мэдлэг, үндэсний ухамсар, эх оронч үзэл мөн. “Гэгээрсэн ард түмнүүдийн туйлын эр зориг, эх орныхоо төлөө амиа зориулахад бэлэн эсэх дээр л тогтдог” хэмээн нэгэн их сэтгэгч хэлсэн нь бий.

Үндэсний бахархал, эх оронч үзэл, шинэ цагийн сэтгэлгээг нэгдмэлээр цогцлоож гэгээрсэн хэн боловч өнгөрснөөрөө бус өнөөдрөөрөө сэтгэж, арагшаа бус урагшаа харж хөгжлийн ирээдүйг ойртуулах өөдрөг тэмүүлэл, итгэл дүүрэн амьдрах учиртай. Өнгөрсөн, өнөө, ирээдүй ангид утгат бус, нэгэн утгат бус гагцхүү өөр хоорондоо шүтэн барилдахуй тул өнөөдөр бол өчигдрийн сайн сурагч, ирээдүйн мэргэн хөтөч мөн болой. Иймийн тул өнгөрсөн түүхээс сургамж авч, өнөөдрөөр сэтгэн ажиллаж, ирээдүйгээ хол харан томыг зорьж, ихийг бүтээ.

Өнө эртний өв их соёлт Монголын түүхийг шинжлэн судлагч эрдэмтэн мэргэд, шимтэн сонирхогч хүндэт уншигчид аа!

Зарлигаар бүтсэн «Монгол улсын түүх» 5 боть зохиолтой учран золгуулах үүргээ хөтөч би үүгээр гүйцэлдүүлэн, шинэхэн бүтээлийг гартаа авч, шимтэн уншиж, шинжлэн хэлэлцэж, шүүн тунгаахыг мэргэн уншигч Танаа даатган хөтөл үгээ өндөрлөе.

Монголын ард түмний агуулга баян амьдрал, түүх ашид оргилон ундарч монгол хүний сайн үйл, содон гавьяа түүх бичлэгийн хуудаснаа түмэн он, мянган жилээр үл мартагдан мөнхрөх болтугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ НАЦАГИЙН БАГАБАНДИ

2003 оны тавдугаар cap Улаанбаатар хот

Page 11: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Ө М Н Ө Х Ү Г

XIV зууны сүүлч, XVII зууны эхний хагас бол Монгол улсын түүхийн харьцангуй бага судлагдсан бүдэг үе юм. Энэ нь Монгол Их Гүрний төв хэсэг болж байсан Их Юан улс Хятадад ноёрхлоо алдаж, хаант төр нь Монгол нутагтаа ухран ирж, Их Гүрний хязгаар нутаг болж орхигдсон эх нутгаа эзэгнэн, төрөө төвхнүүлэн Монголын тусгаар тогтнолоо хадгалж байснаар тодорхойлогддог.

Судлаачид үүнийг феодалын буюу улс төрийн бутрал ын үе гэж ерөнхий томьёолохын хамт Монголын төрийг Умард Юан улс, Ар Юан улс, Умард Үн улс гэх зэргээр нэрлэсэн байдаг. XIV зууны сүүлчээс XV зууны тэргүүн хагаст Монголын хаант төрийн эрх баригчид Хятадад ноёрхлоо сэргээхийг оролдож байхад, Хятадад тулгар тогтсон Мин улс нь Юан улсын үлдэгдэл хүчийг бүрмөсөн цохиж устгаад, монголчуудыг дотор зуур нь хямралдуулж сулруулаад, нутаг орны нь өөрийн эзэмшил хязгаар нутаг болгох гэсэн эсрэг тэсрэг сонирхол харшилдаж байхад монголчууд Мин улсын халдлагыг няцааж, Хятадад ноёрхлоо сэргээж чадаагүй боловч өөрийн тусгаар тогтнолоо хамгаалсан.

Дараа нь XV зууны тэргүүн хагасаас мөн зууны хоёрдахь хагасын туршид монголчууд нутаг дэвсгэр, улс төрийн нэгдлээ сэргээх тэмцэл шаргуу хийсэн. Харь Хятад орноос ухарч ирсэн хаад, ноёд Монгол газраа төвхнөж, Чингисийн алтан ургийн их хааны засаглалыг тоггвортой байлгах гэсэн дээдсийн чармайлт нэг талаас, нөгөө талаас, тэр үед эх нутагтаа байж харьяат ард иргэдээ захирч байгаа зарим ноёд, тайж нар, харь орноос ухарч ирсэн хаан төрд захирагдахгүй биеэ даах гэсэн мөчеөрхөл, хоёрын аль аль нь тэр болгон эв эеэр зохицохгүй байсан тул арга буюу хүч хэрэглэхэд хүрч өөр хоорондоо өрсөлдөн тулалдаж байх болсон.

Тэгэхэд Зүүн Монгол шиг зөрчил тэмцэлд гүнзгий автаагүй өөр хоорондоо илүү нэгдэл, нягтралтай байсан Ойрадын зарим ноёд, Чингисийн алтан ургийн язгууртнаас их хааны ширээг залгамжилдаг төр ёсны тогтсон уламжлалыг эсэргүүцэж, өөрсдөө гарч ирэхийг оролдож байлаа.

Иймд Хятадын Мин улс М онголын дотоод зөрчлийг өөртөө ашигтайгаар дэвэргэж, нэг хэсгийг нөгөөгийн эсрэг турхирах замаар тал талын хүчийг ээлжлэн сулруулж түрэмгий зорилгодоо хүрэхийг оролдож байв.

Хэдүй тийм боловч Монголын хаант төр, улс орныхоо нэгдлийг сэргээн бэхжүүлэхийн төлөө цөхрөлтгүй тэмцэж байсан нь түр боловч

Page 12: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

амжилтанд хүрч байжээ. Тухайлбал: Тайсун хаан (1410-1452), Эсэн тайш, хаан (1407-1455) нар хамтын чармайлтаар улс төрийн нэгдлээ түр сэргээсэн боловч тэд төдхөн хаант төрийн эрхээ булаацалдаад олсон амжилтаа бусниулснаас Монгол орон дахин бутарсан. Даян хаан Батмөнх (1464-1504), Мандухай хатан (1448-1501?) нар,салан тусгаарлаж биеэ даах гэсэн ноёдын мөчөөрхлийгдарж, нутаг дэвсгэр, хаант төрийн нэгдмэл байдлыг сэргээсэн нь түүхэн дэвшил байв. Гэтэл эл байдал дотоод гадаад хүчин зүйлийн улмаас удаан хадгалагдаагүй.

ИймээсТүмэнзасагтхаан (1539-1592), Түмэдийн Алтан хан (1507-1582) нар төрийн захиргааг чангатгах Өвөр, Ар, Өөлд Монгол гэдэг үндсэн гурван хэсэг бүхий улс орноо төвлөрүүлэхийн тул хүч хэрэглэн тэмцсэний сацуу, аж ахуйгаа эрчимжүүлэх, бурханы шашныг улс орондоо дэлгэрүүлэх Мин, Түвэд, Дундад Азийн орнууд хийгээд Орос зэрэг хөрш орнуудтай улс төр, эдийн засаг, соёлын талаар харилцах алхмууд хийж байсан боловч бутралыг бүрэн арилгаж, улсаа төвлөрүүлэн хүчирхэгжүүлж хараахан амжилгүй, харь Манжийн эеэр татах, эзлэн дагуулах шаталсан түрэмгийлэлд автагдаж тусгаар тогтнолоо алдсан билээ.

Тус ботийн өмнөх үг, сурвалж бичиг, судалгааны тойм, хоёрдугаар бүлгийг Хэрээд Л.Жамсран, нэг, гурав, дөрөвдүгээр бүлэг, зургадугаар бүлгийн §1-ийг Н.Ариунгуа, §3, §4-ийг Ж.Гэрэлбадрах, тавдугаар бүлгийн §1,2,3, 5-ыг1Ш.Нацагдорж,| тавдугаар бүлгийн §4-ийг А.Очир, зургадугаарбүлгийн §2-ыг Д.Дашбадрах, долдугаар бүлгийг Ш.Бира нар зохиож, ном зүй, түүхэн үйл явдлын он дараалал, нэрийн бүгд хэлхээсийг Н.Ганбат, Ц.Гантулга нар хийж, Фотомон агентлаг гэрэл зургуудын бэлтгэв.

Page 13: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

СУРВАЛЖ БИЧ1/1Г, СУДАЛГААНЫ ТОИМ

XIV-XVI зууны үе бол Монголын түүхийн дараачийн үетэй жишихэд эрстэл ихтэй үе байлаа. Монголын хаад ноёд харь Хятад, Түвэд, Солонгос зэрэг орныг эзлэн дарангуйлж улсын төвөө Хятадад шилжүүлэн байрлуулж зуугаад жил ноёрхож байгаад, Хятадын ард олны зэвсэгтбослогод цохигдож хөөгдөн Монгол нутагтаа амь зулбаж ирцгээсэн нь эх нутгаа захирч байсан ард олонд хүрээлэгдэхгүй, харин хажиглагдаж байх болсон.

Юан улсын хаан төрийг цохин зайлуулсны дараа Хятад газар Мин улс гэгч феодал ёсны хаант төр тогтоод Монголын хувьд хонзогнох бодлого явуулж Монгол нутгийн гүн рүү хэдэн удаа аян дайн хийж түйвээсэн. Нөгөө талаар Хятад маягийн тансаг амьдралд дассан хаан, ноёд цэргийн жанжин нар «Нэр хугарахаар яс хугар» хэмээлдэн ноёрхлоо Хятад газар дахин сэргээхийг хичээж нэг бус удаа Хятадад тулгар тогтсон Мин улстай цэрэглэн дайтсан. Энэ бүхэн нь Монголын нийгмийг тогтворгүй байдалд оруулж хямрал үүсгэсэн ажээ.

Монгол орон нутгийн эрх баригч ноёд язгууртнууд харь орноос хөөгдөж ирсэн хаан дээдэст захирагдахгүй өөрсдөө биеэ даахыг хичээж тэмцэлдэх болсон, нөгеө талаар Хятадын Мин улс цэрэглэн довтлохоос гадна Монголыг дотор нь хагаралдуулах идэвхтэй бодлого явуулсантай зарим талаар авцалдах болжээ.

Феодалын нийгмийн хөгжлийн явцад зайлшгүй гардаг тархай бутархай байдал Монгол орны чухамхүү ийм нөхцөлд үүсч даамжирсан нь тухайн орны улс төр, эдийн засаг, соёл зэрэг амьдралын бүх салбарыг ихэд туйлдуулсан юм. Иймээс өгүүлэн буй үеийн Монголын түүхийн монгол бичгийн сурвалж хэрэглэгдэхүүн их сүйдсэн ажээ. Харин Монголын хаан, ноёдоос бусад оронтой харилцсан баримт бичгийн зарим нь гадаадад хадгалагдаж үлдсэн ажээ. Мөн тэр үеийн албан бичиг, хувь хүний тэмдэглэл, түүхийн зохиол туурвил ч сүйдсэн учраас уламжлагдаж ирсэнгүй.

Юан улсын үед түүх судлалын төв нь Монголд биш, Их Нийслэлд байсан тул Монголын улс төрийн төв эх нутагтаа шилжсэний дараа улс төрийн нэн таатай биш нөхцөлийн улмаас түүх судлал түргэн сэргэх боломж хомс байжээ. Хэдүй тийм боловч Монгол орны улс төрийн байдал үе үе тогтворжиж, нийтээрээ бурхны шашинд орох зэргээр соёлын зарим сэргэлт эхэлсэн XVII зууны үед монгол сударч нар эх түүхийнхээ талаар хэд хэдэн бүтээл туурвисан нь тэр үедээ судалгааны зохиол байсан боловч хойч үеийнхэнд тэр үеийн Монголын тухай анхдагч мэдээ сэлтийг агуулсан сурвалж бичгүүд болж өвлөгдсөн юм. Уламжилж ирсэн бичиг соёлын зүйл

Page 14: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

юу ч байхгүй таг хоосон гэж үзэж болохгүй. «Тогоонтөмөр хааны гэмшил», «Даян хааны зургаан түмэн монголын магтаал», «Мандухай сэцэн хатны домог», «Убаши хунтайжийн тууж» хэмээх түүх уран зохиолын шинжтэй бэсрэг зохиолууд гарсны олонх XVII зууны бичиг сударт үлдсэн нь бидний үед уламжлагджээ1.

I

Улс төрийн хямрал намжиж, байдал тогтворжиж эхэлсэн XVI-XVII зууны заагаас соёлын зарим салбарт тухайлбал, түүх бичлэгт харьцангуй сэргэлт болж улс орныхоо урьд үеийг түүхч эрдэмтэд сонирхох болсон ажээ. Тийм бүтээлүүдийн дорвитой нь дараахь мэт. Үүнд:

О «Хаадын үндэсний хураангуй Алтан товч нэрт судар оршвой» гэдэг түүхийн сударт XIV-XVI1 зууны хооронд Монголд болсон түүхэн үйл явдлыг анх удаа товч тойм төдий боловч он дараалсан байдалтай өгүүлэхдээ дотоод гадаадын дайн самуун, нийгмийн харилцаа, монголчуудын цэргийн чадварын тухай чухаг мэдээ сэлтийг өгүүлсэн байдаг. 1604 онд нэр нь үл мэдэгдэх зохиогчийн бичсэн энэхүү «Хураангуй Алтан товч»-ийг Буриадын лам ГомбынГалсан 1858онд оросчилж зүүлт тайлбартай хэвлүүлсэн2. Дараа нь Өвөр Монголын Зостын чуулганы Харчин хошууны Тэмгэт (1887-1939) 1925 онд Бээжинд «Чингис хааны цадиг» нэрээр хэвлүүлсэн. 1941 онд Өвөр Монголд3 «Алтан товч» нэрээр хэвлэгдсэн.

1604 оны энэхүү «Алтан товч» бол Монголын түүх бичлэгийн сэргэлтийн эхлэл байв. Иймээс тус зуунд Ар, Өвөр Монголд түүхийн хэдэн том бүтээл гарсан ажээ.

Ө «Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан Алтан товч хэмээх оршвой» гэдэг судрыг монгол гүүш Лувсанданзан 1634 онд зохиосон гэдэг. Үүнийг «Хураангуй Алтан товчоос ялгахын тул Лувсанданзангийн буюу Лу. Алтан товч» гэж нэрлэдэг. БНМАУ-ын Судар Бичгийн Хүрээлэнгийн дарга Онход Жамьян (1864-1930) анх 1926 онд тус улсын Дорнод аймгийн Юншээбүү овгийн Дарь тайжаас Лу. Алтан товчийн бичмэл эхийг олж авчирсан юм. Түүнийг Шинжлэх Ухааны Хүрээлэн 1937 онд Улаанбаатар хотноо хоёр дэвтэр болгон хэвлүүлсэн. Үүний өмнөхөн эрдэмтэн Ж.Цэвээн мөнхүү зохиол, түүний зохиогчийн тухай ном бичиж орос хэлээр гадаадад хэвлүүлсэн4. Ийнхүү Монголын түүхийн чухал сурвалж бичиг олон улсын монголч эрдэмтдийн хүртээл болж шинэ судлагдахуун болсон юм. Японы монголч эрдэмтэн Кобаяши Такаширо «Алтан товч»- ийг орчуулж 1939 онд анхны хэвлэлийг 1941 онд нэмж засварласан хоёр

1 Э дгээр зохиол нь академич Ц. Д ам дин сүрэн . М онгол уран зохиолы н д ээ ж зуун би лэг орш ив.У Б., 1959 гэдэг н ом д бий.

- «Алтан товчи», М онгольская л етоп и сь в п одл и н н ом тексте и п ер ев од е, с п р и л ож ен и ем К алмы цкого текста истории У баш -хунтайдж ия и его войны с ойратам и, Труды в ВОРАО. 1858. т. VI.

3 «Алтан товч». Тэргүүн ноёны ордны дармалы н газар, 1941.4 Ц .Ж ам царано. М онгольские летописи XVII в. M-J1., 1936.

8

Page 15: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Сурвалж бичиг, сулалгааны тойм

дахь хэвлэлээ тус тус хэвлүүлсэн1. АНУ-ын монголч эрдэмтэн Ф.В.Кливес Лу.Алтан товчийн Улаанбаатарын анхны хэвлэлээс гэрэл зураг татуулан 1952 онд хэвлүүлсэн2. Ч.Шагдар тэрхүү хоёр дэвтэр «Алтан товч»-ийг 1957 онд Улаанбаатарт кирилл бичгээр нэг дэвтэр болгон хэвлүүлсэн.

Өвөр Монголын эрдэмтэн Чойж Улаанбаатарт хоёр удаа хэвлэгдсэн эхүүд болон гадаад орнуудад хэвлэгдсэн Лу.Алтан товчуудыг харьцуулан шинжилсэн удиртгал, зохиолын уг эх, ашигласан ном зүйн жагсаалтыг «Алтан товч» гэдэг нэртэй гаргасан3. Зөвлөлтийн эрдэмтэн А.Шастина Улаанбаатарт хэвлэгдсэн «Алтан товч»-ийг орос хэлнээ орчуулан тайлбар зүүлт судалгааны өгүүлэл хавсарган нийтэлсэн4. АНУ-ын монголч эрдэмтэн Загчидсэцэн Лу.Алтан товчийг хятадаар орчуулан 1976 онд Тайваньд хэвлүүлсэн5. Монгол судлалын шинэ судлагдахуун болсон Лу.Алтан товчийн хадгалагдаж үлдсэн бичмэл эхийг гэрэл зургийн аргаар хуулбарлан хэвлэх зүй ёсны шаардлага гарч ирлээ. Иймээс 1990 онд академич Ш.Бира монгол англи хоёр хэлээр товч оршил бичиж Лу. Алтан товчийн rap бичмэл эхийг гэрэл зургаар хуулбарлан хэвлүүлсэн6 нь судалгааны шаардлагад нийцсэн чухал бүтээл болсон билээ.

0 «Эртний Монголын хаадын үндэсний их Шар тууж оршвой» хэмээх түүх XVII зууны сүүлчээр зохиогджээ. Зохиогч нь тодорхой мэдэгдэхгүй байгаа уг зохиолыг Халхын төв нутагт зохиогджээ гэж судлаачид үздэг.

XIX зууны сүүлчээр Оросын эрдэмтэн В.В.Радлов, дараа нь А.М.Позднеев нар Халхаас тус бүр нэжгээд судар олсон нь «Шар тууж»- ийн хувилбарууд байжээ. Манай улсын Шинжлэх Ухааны Академийн Түүхийн хүрээлэнд энэхүү «Шар тууж»-ийн өөр нэгэн бичмэл эх байгаа. Ж. Цэвээн 1936 онд XVII зууны үеийн Монголын түүхийн зохиолуудын тухай оросоор хэвлүүлсэн номондоо «Шар тууж»-ийн тухай бичсэн. Зөвлөлтийн эрдэмтэн Н.П.Шастина өмнөх үг, тайлбар зүүлт бичиж монгол эх, орос орчуулгыг 1957 онд бичиж хэвлүүлсэн7.

«Шар тууж»-ид урьдахь «Цагаан түүх», «Алтан товч»-уудын адилаар ертөнц тогтож хүн үүссэн тухай Энэтхэг, Түвэдийн хаадын түүх, Монголын хаант төр үүсч тогтоод мөхсөн үе буюу XVII зууны эхний хагасыг хүртэл үеийг хамран бичихдээ: Чингис хааны үр ач нар, тэдний эзэмшил газар, Ойрад Монголын уг язгуур, Батмөнх Даян хаан, түүний хөвгүүд, ялангуяа Гэрсэнз хунтайж, үр хөвгүүд нь Халхыг хэрхэн өмчлөн захирсан, ард олны аж байдал, хэв занш ил, ангийн тэмцэл зэргийг нэлээд тодорхой тэмдэглэсэн байдаг. Тэр үеийн бусад зохиолд байдаггүй зарим баримт, мэдээ ч байдаг тул «Шар тууж» бол XV-XVII зууны Монголын түүхийн

1 К обаяш и Т. Алтан товч-М оок о н эндайки (Алтан товч-М онголы н он дараалал). Т ок и о , 1939.2 Altan T obci. A Brief history o f the M ongols. Harward, 1952.3 «Алтан товч» Х өх хот, 1984.4 А .П .Ш астин а, Л увсанданзан. Алтан товч. 1973, М.5 «М энгу хуан цзин ши ичжу» Тайвань, 1975.6 «Эртний хаадын үн дэсл эсэн төр ёсны зохиолы гтовчлон хураасан Алтан товч х эм ээх орш вой»

У Б„ 1990.1 «Ш ара туджи. М онгольская летопись XVII века» М -Л ., 1957.

Page 16: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

чухал сурвалж бичиг мөн.Иймээс Өвөр Монголын Өлзийт «Шар тууж»-ийн хэдэн янзын

хуулбарыг харьцуулан зүүлт тайлбартай хэвлүүлэв1.О «Хаадын үндэсний Эрдэнийн товч»-ийг Өвөр Монголын Их

зуугийн чуулганы Ордосын Саган Сэцэн хунтайж 1662 онд зохиожээ. Зохиогч энэхүү түүхийг монгол түүхийн зохиолыг бичихдээ энэтхэг, түвэд, хятад түүхийн судруудаас гадна «Номын цагаан түүх», «Эртний Монгол хаадын үндэсний их Шар тууж» зэрэг бүгд долоон зохиол хэрэглэв гэсэн байх боловч Түвэд зэрэг гадаад хэлний зохиолууд ба монголын олон домгийг ашигласан нь уг зохиолоос илэрхий. Бас дурдаагүй боловч «Нууц товчоо» эсвэл «Алтан товч» зэрэг зохиолыг ашигласан нь мэдэгдэж байдаг.

Зохиогч уг бүтээлдээ эхлээд Энэтхэгт дараа нь Түвэдэд, эцэст нь Монголд хаадын ураг дэлгэрсэн тухай гурван том хэсэг болгон бичсэн ажээ. Тэгэхдээ VIII зуунаас XVII зууны хоёрдугаар хагасын дунд хүртэлх үеийн Монголын улс төрийн түүх, улс төрийн бутралын үеийн нийгмийн харилцааны хөгжлийн тухай сонирхолтой мэдээ баримт оруулан бичсэн байдаг. Түмэдийн Алтан хан болон Ордос түмний үйл хэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн нь зохиогчийн угсаа гарвалтай холбоотой байх. Саган Сэцэн (1604­?) 11 настайдаа элэнц өвөг Хутугтай Сэцэн хунтайжийнхаа “сэцэн” хэмээх цолыг залгамжилж 17 настайдаа түшмэлийн зэрэг хэргэм хүртэж төрийн албанд хүчин зутгэсэн бөгөөд «Хаадын үндэсний Эрдэнийн товч» зохиолоо туурвихдаа ихээхэн цаг зав зарцуулсан нь мэдээж. Энэ зохиолыг 1777 онд манжаар орчуулсан. Дараа нь бас хятадаар орчуулж модон бараар дармал- ласан. Тэгэхдээ тус номыг найман боть (бүлэг) болгож «Зарлигаар тогтоосон эрдэнийн товч»2 гэж нэрлэсэн нь Чин улс 1772 оноос эхлэн «Дөрвөн хөмрөгийн бүрэн ном» гэдэг номын цуглуулга хийсний түүхийн хэсгийн элдэв ном судрын хэсэгт «Эрдэнийн товч»-ийг оруулсантай холбоотой болов уу?

Түүнээс хойш тус зохиол герман3, япон4 хэлээр орчуулагдан хэвлэгдэв. БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн ажилтан Ц.Насанбалжир «Эрдэнийн товч»-ийн дөрвөн хуулбарыг харьцуулан нягталж 1958 онд хэвлүүлэв5. Энэ хэвлэлийг Өвөр Монголын Ардын хэвлэлийн хороо 1980 онд дахин хэвлэж монгол түүх соёлыг судлаач нарт хүртээл болгосон.

Ө Халхын Түшээт хан аймгийн Жамба эрх дайчин (?-1707) 1677 онд зохиосон «Асрагч нэртийн түүх» бол монгол түүх судлалын эргэлтэд сүүлийн үед орсон бүтээл юм. Зохиогч энэ бүтээлээ туурвцхдаа «Хөх дэвтэр», «Монголын нууц товчоон», Лу. «Алтан товч», «Залуусын хурим», «Шар тууж», «Эрдэнийн товч» зэрэг олон сурвалж ашиглан, Энэтхэг, Түвэдийн хаад болон монголчуудын уг гарвал, Чингис хаанаас Батмөнх

1 «Ш ар тууж» Б ээж и н , 1983.- «М энгү Ю ань Лү» (М онголчууды н уг эх).3 H aenish Е. M onggo han Saida Sekiyeh D iendm anschu fassung von Secen sanangis m ongolischer

G esch ichte, Lpz., 1933.4 Гоо М инф у. М оок о гэнрю ү (Э рдэн и й н товч). Т ок и о, 1940.5 Саган с эц эн . Э р дэн и й н товч. УБ., 1958.

Page 17: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Сүрвалж бичиг, сүлалгааны тойм

даян хаан хүртэлх түүх, Халх, Өвөр Монголын олон аймгуудын ноёдын удам угсаа, Монголд шарын шашин хэрхэн дэлгэрсэн тэргүүтнийг бузгай тэмдэглэсэн байдаг. БНМАУ-ын түүхч, эрдэмтэн Х.Пэрлээ энэхүү түүхийн гар бичмэлээр уламжлагдан ирсэн эхийг хэвлэлд бэлтгэж, оршил, тайлбар зүүлт бичиж 1960 онд хэвлүүлсэн1. Монгол түүх бичлэгийн судлалд шинэ судлагдахуун болсон энэ бүтээлийг монголч нар талархан угтаж өөрсдийн дүгнэлт тайлбарыг нэмэрлэж дэлгэрүүлэх ажлыг хийж эхэлсэн. Тухайлбал, Өвөр Монголын Б.Багана, Х.Пэрлээгийн 1960 онд Улаанбаатартхэвлүүлсэн «Асрагч нэртийн түүх»-ийг 1984 онд Бээжинд дахин хэвлүүлсэн. Энэ түүх бол XVI1 зууны эхээр Өвөр Монгол Манжид эзлэгдээд, Ар Монгол Манжид эзлэгдэхийн өмнөхөн бичигдсэн X1V-XV1 зууны үеийн монгол сурвалж зохиолын сүүлч юм.

XVII-XV111 зууны үеийн монгол түүхийн судруудад өгүүлэн буй үеийн Монголын түүхийг ямар нэг хэмжээгээр өгүүлсэн байдаг боловч бидний дээр дурдсан хэдэн зохиол бол зохиогдсон хугацааны хувьд X1V-XVI зуунд ойр, нөгөө талаар тухайн үед холбогдох түүхт баримт сэлтээр хожуу үеийнхээс давуу юм.

Монголын түүх бичлэгийг судалдаг эрдэмтэд өгүүлэн буй үеийн Монголын түүх бичлэгийг хамарсан хэд хэдэн бүтээл нийтлүүсний заримыг бид дээр дурдсан. Тэгвэл 1950-иад оноос нааш манай оронд ба хилийн чанадад гарсан бүтээлүүдийг товч танилцуулсугай.

Түүхч эрдэмтэн Х .П эрлээ «Хувьсгалын өмнөх монголын түүх бичлэгийн асуудалд»2 гэдэг судалгааны товхимол бичиж

I. Удиртгалын оронд хэлэх үг.II. Монгол түүх бичлэгийн түүхийг дараах таван үе болгон хуваасан.

Үүнд:1. Монгол нутагт байсан эртний улсуудын үеийн түүх бичлэгийн

дурсгал үлдсэн нь (VIII зуунаас XII зууны эхэн хүртэл).2. Монгол гүрний үеийн түүхийн мэдлэг (XIII-XIV зуун).3. Монголын феодалын бутралын үеийн түүхийн мэдлэг (XV-XVII

зуун).4. Манжийн дарлалд байсан үеийн Монголын түүхийн мэдлэг

(XVIII-XIX зуун).5. Монголын шашин төрийг хослон баригч хаант улсын үеийн

түүхийн мэдлэг(1911-1920).III. М онголын түүхийн зохиолын жагсаалт. Үүнд их төлөв

хэвлэгдээгүй, тус улсын номын санд хадгалагдаж буй 106 зохиолын нэр, тэдгээрийн товч агуулга зэргийг сийрүүлсэн нь монгол түүх бичлэг судлалд чухал нэмэр болсон. Түүнээс хойш манай оронд болон гадаадад Монголын түүх бичлэгийг судлах явдал мэдэгдэхүйц өргөжсөн. Манай академич, түүхч Ш.Бира «Монголын түүх бичлэг» (XIII-XVII зуун) гэдэг судалгааны ганц сэдэвт том зохиол бичиж гадаадад хэвлүүлэв3. Өвөр Монголын түүхч1 «Асрагч нэртийн түүх» УБ., 1960.: Х .П эр л ээ . М онголы н хувьсгалын о м н ех түүх бичлэгийн асуудалд. У Б., 1958.3 Ш .Бира. М онгольская историография (X III-XVI1 вв). М ., 1978.

Page 18: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

профессор Лю Цзиньсо дараа жил нь «Арван гурав, арван долдугаар зууны Монголын түүх бичлэг»1 гэдэг бас нэг ганц сэдэвт зохиол хэвлүүлсэн.

Өвөр Монголын түүх соёлын цувралаар Линь Ган эрхлэн найруулсан «Монголын түүхийн сурвалжийн тойм» гэдэг ном 1994 онд хятадаар хэвлэгдэн гарав. Уг ном нь Өвөр Монголын түүх соёлын цуврал номын оршил, мөнхүү цувралын тухай тайлбар, өмнөх үг болон Монголын 15 сурвалж бичгийн тухай бичжээ2.

Эдгээр ганц сэдэвт судалгааны зохиолуудад XIV-XVI1 зууны монгол сурвалж бүтээлүүдийг нарийвчлан судалж цэгнэсэн нь, Монголын түүх судлалын хөгжилд жинтэй хувь хандив болсон. Гэтэл тэр үеийн Монголын түүхийг дан монгол сурвалжийг түшиглэн бичнэ гэхэд хангалттай биш гэдгийг дээр дурдсан билээ. Тэгвэл Хятад болон бусад хөрш орнуудын түүх сударт тэмдэглэгдсэн Монголын тухай мэдээ сэлтийг ямар нэг хэмжээгээр монгол сурвалжтай харьцуулан судлах уламжлал XVIII зуунаас эхлэн монгол судлаачдын дунд бий болсон юм.

II

Монголын тухай өгүүлсэн Мин улсын үеийн сурвалж бичиг асар олон байдаг ажээ. Тэдгээрийг албаны ноёд түшмэд бичсэн түүх судар хоёр зуу гаруй, хувь хүний бичсэн түүхийн бичиг бараг таван мянга орчим байна3 гэдэг. Тэр үеийн албан бичиг тэмдэглэлийг үндэслэж Чин улсын үед Чжан Таньюй нарын XVIII зууны үед зохиосон 332 бүлэг буюу дэвтэр «Мин улсын түүх» гэдэг сударт «Урианхай», «Татар», «Ойрад»-ын тухай тусгай шастир буюу бүлгүүд бий. Бас Мин улсын 13 хаан төрийн үйл явдлыг тэмдэглэсэн «Мин улсын үнэн тэмдэглэл» гэдэг 2 мянга 925 бүлэг буюу дэвтэр бүгд 500 ботийг 1940 онд Нанжингийн улсын номын сан хэвлүүлсэн байдаг. Эдгээрт тэр үеийн Монголын тухай мэдээ баримт асар их байдаг. Тэдгээрийг шүүн нягтлаж монгол сурвалжтай харьцуулан судалбал XIV-XVII зууны Монголын түүхийг бодитой бичиж чадна. Өвөр Монголын эрдэмтэн Дай Хуни, Буян нар хятад сурвалж бичгийн тухай бичихдээ “Мин улсын үе дэх Умард Юаны тухай хятад түүхийн бичиг, материалын онцлог гэвэл: нэгд, Олонх нь Хятадын уламжлалт дээрэнгүй үзэлтээр Умард Юан улсад хэлбийхүү хандаж, бодит үнэн түүхийг гажуудуулсан байна. Хоёрт, Эх үндэс болсон материал нь туйлын чухал боловч олонх нь нэг л эхээс авсан болохоор агуулга давхцаж байна. Гуравт, Мин улсын үе дэх бусад түүхийн материал нь сурвалж бичигтэй холилдож байгаа болохоор материал нь саланги шиг байдаг. Дөрөвт, Эл цаг үед тэмдэглэсэн тоо хэмжээний хувьд адилгүй Цзя Цзин, Лүн Цин, Ван Лигийн оны (1522-1620 оны -Л.Ж.) үед зохиогдсон нь цөөн шиг байна.”4 гэснийг бид судалгаандаа анхаарвал

1 Л ю Ц зи ньсо. Арван гурав-арван долдугаар зууны м онголы н түүх бичлэг. Хайлар, 1979.2 «М эн вэнь Ли ш и. вэнь сянь ган шү» (М онголы н түүхийн сурвалж ийн тойм ).3 Дай Х уни, Буян. Умард Ю аний түүх. Хайлар, 1991, т. 18.4 М өн тэн д , т. 19.

Page 19: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Сүрвалж бичиг, сулалгааны тойм

З О Х И Н О .

Минулсынтүшмэл Цю Цзюсы гэгч хувьхүний XVII зууны эхээрбичсэн Вань Лигийн цэргийн гавьяаны тэмдэглэл» гэдэг 14 бүлэг түүхийн

зохиолын 7-9-р бүлэг буюу «Дунд гурван хил» гэдэг гарчигтай, Алтан хан, түүнд холбогдолтой 24 хүний намтрыг Л.Жамсран 1962 онд монголчилж удиртгал, хавсралт хийсэн цохимол эх Улсын Төв Номын Санд хадгалагдаж байгаа.

Монгол, хятад сурвалж хэрэглэгдэхүүнийг ашиглаж Монголын түүх зохиох ажлыг XIX зууны үеэс монголч эрдэмтэд эхэлсэн. Үүний томруун жишээ бол Английн эрдэмтэн Ховорс Монголын түүх дөрвөн ботийг зохиож 1876 онд хэвлүүлсний нэг боть нь XIV-XVI1 зууны үеийн түүхийг бичжээ. Зохиогч «Эрдэнийн товч» болон зарим хятад сурвалжийг орчуулан ашиглаж бичсэн ажээ1. Оросын дорно дахиныг судлаач Д.Покотилов, «Мингийн үеийн Дорнод Монголын түүх» гэдэг зохиолдоо2 Хятадын Мин улсын түүх болон бусад сурвалж бичиг болон Монголын «Эрдэнийн товч» зэрэг зарим монгол хэрэглэгдэхүүнийгашиглан Дорнод Монголын түүхийн голдуу Монгол-Хятадын харилцааг Мин улсын хаадын үеэр 14 бүлэг хувааж бичээд эхэнд нь өмнөх үг, эцэст нь нэрийн бүгд хэлхээс бичиж гаргасан нь гадаадын судлаачид хятад, монгол сурвалж хэрэглэгдэхүүнийг ашиглаж Монголын түүх бичихийн эхлэл болсон бүтээлийн нэг юм.

Монголын дундад зууны үеийн түүхийн хятад хэлээр буй хамгийн дорвитой сурвалж болох «Мин ши лу»* (Мин улсын үнэн тэмдэглэл) гэдэг дээр дурдсан сурвалжаас Японы Киото их сургуулийн эрдэмтэд Манж, Монголын түүхэнд холбогдох тэмдэглэлүүдийг уг хэлээр нь он, cap, өдөртэй нь түүвэрлэж 1368-1627 оны буюу Мин улсын үеийн Монголын түүхийн хэрэглэгдэхүүнийг 10 ботиор хэвлэн гаргасан3 нь өгүүлэн буй үеийн Монголын түүхийг судлаач нарт хүртээмжтэй бэлэг болсон юм.

Монгол оронд феодалын бутрал болж дотор зуураа болон Мин улстай байн байн тулалдаж байсан үеийг японы эрдэмтэд голдуу хятад сурвалжийг ашиглан судалгааны хэд хэдэн дорвитой бүтээл гаргасан нь тухайн үеийн Монголын нийгэм улс төр, гадаад харилцааны судлалд чухал хувь нэмэр болсон билээ.

Вада Сэй мөн тэр үеийн Монголын түүх судлалаар бичсэн өгүүллүүдээ хэвлүүлсэн4.

Хагирава Жюнпэй Мин улсын үеийн Монголын түүхийн судлалаар хэдэн чухал бүтээл гаргасан5.

H .H ow orth. H istory o f the M ongolis. L ondon, 1876-1888 s.Д .П о к о т и л о в . И стория восточн ы х М о н го л о в в п ер и о д д и н а ст и и М и н (1 3 6 8 -1 6 3 4 ) (п о китайским источникам ). С П б., 1893.Э н э судры н н эр и й г «М ин улсын үнэн магад хууль», «...М агад хууль» гэх зэр гээр орчуулдаг байлаа. С үүлийн үед «М ин улсы н үнэн тэм дэглэл» гэдэг болсны г баримтлав.«М индай М ам о ш ирёо» (М ингийн үеийн М анж, М онголы н түүхийн хэрэглэгдэхүүн). К иото Их сургууль, 1942-1959 .Вада С эй . Зүүн А зи й н түүхийн судлал (М онгол ); Хагирава Ж ю н п эй . М индай М оок о ши К енкю у (М ин гий н үеийн М онгол түүх судлал). К иото, 1980.Э сэн , Алтан. М онгору тэй коку (М онголы н эзэн т улс). Д элхи й н түүхийн цуврал № 12 , 1973.

13

Page 20: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

I I I

XX зууны эхээр монголчууд төрийн тусгаар тогтнолоо сэргээж эртний М онголын гал голомтыг дахин бадрааснаас хойш Монгол улсын сургуулиудад эх түүхээ үзэх болсон нь монгол түүх судлалыг эрчимжүүлж, шинэ шатанд гаргахад түлхэц боллоо. Монгол улсын эртний, дундад зууны, ойр ба орчин үеийн түүхээр хэдэн зохиол 30-аад онд хэвлэгдэж гарсан, харин XIV-XVI зууны үеийн түүхээр гараагүй. Энэ нь судалгаа хангалтгүй, судлагдахуун төвөгтэй байсан. Нөгөө талаар түүнийг үзэх үзэл, судлан шинжлэх арга барил өөрчлөгдөж байсантай холбоотой.

БНМАУ-ын Шинжлэх Ухааны Хүрээлэн, ЗХУ-ын ШУА-тай хамтран Монгол улсын түүхийг судалж 1955 онд БНМАУ-ын түүх нэгэн ботийг зохиож монгол, орос хэлээр хэвлүүлсэн1. Энэ номонд Монголын түүхийг нэн эрт цагаас 1950-иад он хүртэлх үеийг марксч үзэл санаа, арга барилаар бичсэн анхны ерөнхий түүх юм. Үүнийг БНХАУ-д орчуулж 1958 онд хятад хэлээр хэвлүүлсэн. Тус зохиолд X1V-XVII зууны үеийн Монгол улсын түүхийг нэг анги, 6 бүлэг болгон бичсэн байлаа. Уг зохиолын нэмж засварласан хоёрдахьхэвлэлийг 1967 ондУлаанбаатартмонголоор, Москвад орос, англи хэлээр, нэмж засварласан гурав дахь хэвлэлийг 1984 онд Улаанбаатарт монголоор хэвлүүлсэн. Хэвлэл бүрд зохиогч, редактор нэмэгдэж, анги, бүлгүүдэд бага зэрэг нэмэлт засвар хийгдэж байжээ. Харин XIV-XV1I зууны Монголын түүхийн хувьд нэмэлт засвар хийгдэж байсан тул, гурван удаагийн хэвлэлийн анги, бүлгийн гарчиг өөрчлөгдөөгүй, хэмжээний хувьд бага зэрэг нэмэгдэж байсан.

БНМАУ-ын ШУА-ийн Түүхийн хүрээлэн энэхүү хамтын бүтээлээ нэмж засварлан хэвлүүлэхийн зэрэгцээгээр, өөрийн түүхч эрдэмтдийн хүчээр эх орныхоо дэлгэрэнгүй ерөнхий (нэвтэрхий) түүх зохиох талаар шаргуу ажиллаж 1966-1969 онд «Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх» гурван боть зохиож хэвлүүлсний тэргүүн боть нь, нэн эртнээс XVII зуун хүртэлх үеийг хамарсан байв2. Түүнд XIV-XVI зууны Монгол улсын түүх нэг анги, дөрвөн бүлэг, арван нэгэн зүйлээр бичигдсэн. Манай түүхчид энэхүү дэлгэрэнгүй, ерөнхий түүхээ бичихийн тулд монгол, хятад, орос болон бусад хэлээр буй сурвалж хэрэглэгдэхүүн, өөрийн ба гадаадын судалгааны бүтээлүүдийг боломжоороо ашиглаж марксч үзэл, арга барилаар ажилласан билээ. Тиймээс ч уг зохиол хэвлэгдэн гармагц Монголын түүх сонирхогч, судлаач нарын хүртээл болж улмаар тус улсын олон шатны сургуулиудад эх түүхээ судлах, сурах бичиг, гарын авлага зохиоход эх загвар болсон юм3.

1 «Б Н М А У -ы н түүх» Улаанбаатар, 1955 он.2 «Бүгд Н айрам дах М онгол А рд Улсын түүх» Тэргүүн боть. УБ., 1966.3 Г.Сүхбаатар, Л .Ж ам сран. Б Н М А У -ы н түүхийн д ээж бичиг I. УБ., 1968. II хэвлэл. М онголы н

түүхийн д ээ ж бичиг. 4 дэвтэр . УБ., 1992.- Л .Ж ам сран. Б Н М А У -ы н түүх (Хувьсгалын ем н өх үе). У Б., 1972. II хэвлэл, УБ.. 1975. III хэвл эл , У Б., 1978.- Х .П эр л ээ , Н .И ш ж ам ц. БН М А У -ы н түүх (тэргүүн дэвтэр), УБ., 1981. II хэвлэл У Б., 1985.- «М онголы н түүхийн хураангуй хэр эглэгдэхүүн » Цуврал I-V III. У Б., 1992-2000.- Ж .Заанхүү, Т. А лтанцэцэг. М онголы н түүхийн лекцүүд. УБ., 1999.

14

Page 21: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Сурвалж бичиг, сулалгааны тойлл

Өвөр Монголын Өөртөө Засах Орон «БНМАУ-ынтүүх» гурванботийгхудам монгол бичгээр буулган 1986 онд 6 дэвтэр болгож хэвлээд дотооддоо тараасан1. Тус зохиолын гуравдугаар боть нь англиар хэвлэгдсэн2.

Монголын ерөнхий түүхээр гарсан бүтээл бүхэнд өгүүлэн буй үеийн түүх тусгагдаж судалгаа нь гүнзгийрч байна3. Мөн үеийн түүхийн урд, эсвэл хойт залгаа үеэр бичигдсэн зохиолуудад ямар нэгэн хэмжээгээр хамрагдан судлагдсан байна4. Үүний нэг жишээ бол Монгол улсын Батлан Хамгаалах Яамны Эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хамтын бүтээл «Монгол цэргийн түүхийн товчоо» гэдэг хоёр дэвтэр ерөнхий түүхийн зохиол юм. Энэ номын тэргүүн дэвтэр нь: оршил, удиртгал, сурвалж судалгааны тойм, 6 бүлэг (бүлэг бүр нь 3-4 зүйлтэй) төгсгөл, он цагийн ба нэрийн бүгд хэлхээс, ном зүй зэргээс бүрдсэн агаад Хүннүгээс XX зуун хүртлэх Монголын цэргийн түүхийг бичсэний, 3 зүйлтэй 5 дугаар бүлэгт нь феодалын бутралын үеийн монгол цэргийн тухай бичжээ.

XIV-XVII зууны Монголын түүхийг тусгайлан үечилж бичсэн ерөнхий түүх 1манай улсад хараахан гараагүй боловч мөнхүү үеийн аль нэгэн асуудлыг судалсан ганц сэдэвт зохиол гарч эхэлсэн. Тухайлбал, Нанхиадач эрдэмтэн Н.Ариунгуа X1V-XV1 зууны үеийн Монгол-Хятадын харилцааг Монгол улсад анх удаа нарийвчлан судалж чамбай бүтээл гаргав5. Залуу эрдэмтэн Ж.Гэрэлбадрах. XV-XVI1 зууны Монголын нийгмийн анги, давхрааг судалж ганц сэдэвт бэсрэг бүтээл хэвлүүлэв6.

Хаадын сангаас Монголын хаад болон найман богдын намтрыг бичүүлж хэвлүүлэх ажлыг 1990-ээд оны сүүлчээс эхлэн зохион байгуулж байна. Түүнд бидний өгүүлэн буй үеэр Л.Жамсрангийн бичсэн «Эсэн тайш хаан», Б.Даваасүрэнгийн бичсэн «Батмөнх даян хаан» гэдэг намтар зохиолууд хэвлэгдэн гараад байна7. Эдгээрийг зохиогчид, нэр бүхий хоёр хааны талаар манай улсад болон гадаадад гарсан бүтээлүүд хийгээд ерөнхий түүхүүдэд урьд бичиж байсныг ашиглаж өөрсдийн цуглуулсан баримт сэлтийг түшиглэн, зарим шинэлэг санаа дүгнэлт дэвшүүлэн тавьсан ажээ.

Сүүлийн жилүүдэд манай улсад эх түүхээ судлах, сурталчлах шинэлэг онол, арга зүйг сэдсэн хэд хэдэн бүтээл гарсны дотор бидний өгүүлж буй

1 «Бүгд Н айрам дах М онгол А рд Улсын түүх» Тэргүүн 3 дэвтэр , Д о о д 3 дэвтэр . Х өх хот, 1986.- «The History o fth e M ongolian People's Republic» Translated and annotated be W .Brown and U .O non.

Cam bridge, 1976.3 Ш .Н ацагдорж . М онголы н ф еодализм ы н үн дсэн замнал. УБ., 1978.

- «М онголы н төрийн байгуулал, улс төрийн сэтгэл гээни й хөгжил» (М Э Ө Ш -М Э XX зуун), Тэргүүн боть. У Б., 1995.- «X IV -X IX зууны М онголы н гадаад харилцаа» УБ., 1997.

4 Ч.Далай. Ю ань гүрний үеи йн М онгол. У Б., 1973.- Ч .Далай. М онголы н түүх (1260-1388), Гутгаар дэвтэр . У Б., 1992.- Ш .Н ацагдорж . Халхын түүх. У Б., 1963.- Д .Г онгор. Халх товчоон 1. У Б., 1970; Халх товчоон II. УБ., 1978.- С .П үрэвж ав. М онгол дахь шарын ш аш ны хураангуй түүх. У Б., 1978.

5 Н .А риунгуа. X IV -X V I зууны М онгол-Х ятады н харилцаа. У Б., 1996.6 Ж .Г эр эл бадр ах . X V -X V I1 зууны М онголы н н о ёд язгууртны зэ р эг д эв и й н асуудалд. У Б.,

1999.7 Х эр ээд Л .Ж ам сран. Э сэн тайш хаан. У Б., 2000.

- Х онгор адуут Б .Даваасүрэн. Батмөнх даян хаан. У Б., 2000.

Page 22: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

үеийн түүх, намтар соёл урлаг судлалын асуудал шинэлэг хэлбэрээр тусгагдсаныг дурдвал зохино1.

1950-иад оны үед БНМАУ, ЗХУ-ын түүхчид хамтран Монголын ерөнхий түүхийн нэгэн боть зохиож хэвлүүлснийг БНХАУ-д орчуулж хэвлэхийн зэрэгцээгээр Хятадын ШУА-ийн Түүхийн хүрээлэн Өвөр Монголын ерөнхий түүхийг нарийвчлан судлаж Юй Юань ань (Юй Баян) зохиогчтой «Өвөр Монголын түүхийн найруулал»2 гэдэг ном хятад хэлээр хэвлүүлсэн. Уг номыг Байгал, Мөнхбаатар нар монголчилж Өвөр Монголд хэвлүүлэхдээ «Өвөр Монголын түүхийн тойм» гэж нэрлэсэн3. Энэ номд XVII зуун хүртэл товч бичээд, Чин улсын үеэс дан Өвөр Монголын түүхийн тоймыг 1950-иад он хүртэл бичсэн. Түүнд «XIV-XVII зууны үеийн Монгол» гэдэг 7 зүйлтэй нэгэн бүлэг бий. Уг номын эхэнд Чингис хаан болон бусад зарим түүхт хүмүүс, хөшөө дурсгал, орд харш, онгон, гэрэгэ, ном судрын нүүр зэрэг гучаад гэрэл зураг, зурмал зурагоруулан хэвлэжээ. Түүхийн зарим үед холбогдох газрын бүдүүвч зураг хавчуулжээ.

Мөн онд Өвөр Монголын Тао Кэтао гэгч зохиогч «Өвөр Монгблын хөгжлийнтойм» (эхний ноорог) (дээд) гэдэгзохиолоо хятадаар хэвлүүлсэн4. Өмнөх үг, хоёр анги, таван бүлэгт бидний егүүлж буй үеийн түүхийг гурван зүйл болгон бичжээ.

1950-иад оноос ӨМӨЗО-нд «Монгол үндэстний товч түүх найруулан бичих дугуйлан» ажиллаж хэд хэдэн бүтээл монгол, хятад хэлээр хэвлэн гаргав. Тухайлбал: 1977 онд «Монгол үндэстний товч түүх» гэдэг өмнөх үг, долоон бүлэгтэй монгол ном гаргасны гуравдугаар бүлэг «Мин улсын үеийн Монгол үндэстэн» ньтаван сэдвээр бичигдсэн байлаа5. Үүнд монголчуудын гарлаас эхлэн Хятад дахь Монгол угсаатан чөлөөлөгдсөн 1950 он хүртэлх үеийг хамран бичсэн байв.

Мөнхүүдугуйланэнэзохиолоодэлгэрүүлэн 1985 ба 1988 онд Хөххотноо «Монгол үндэстний товч түүх» гэдэг нэртэй нэгэн боть том хэмжээний ганц сэдэвт зохиол эхлээд хятадаар, дараа нь монголоор хэвлүүлсэн6. Тус зохиол нь хэвлүүлэх тухай тодорхойлолт, 5 бүлэг, бүлэг нь дотроо хэсэг, хэсэг нь зүйл болж хуваагдсан зохиомжтой бөгөөд номын төгсгелд хоёр зүйлийн дагалдуулал, хойнох тэмдэглэл, номын эх ба эцэст 37 гэрэл зураг,1 М У И С . «М онгол улсын түүх (онол-арга зүйн асуудлууд)» У Б., 1999.

- Ж .Болдбаатар, Д .Л үндээж анцан. М онгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал. УБ., 1997.- Д .Д агвадорж . М онголы н ш аш ин суртахууны тайлбар толь. УБ., 1995.- Х эр э эд Л .Ж ам сран , Х эр ээд Ж .У рангуа, О лохнууд С .Д эм б эр эл . М онголы н түүхийн бага нэвтэрхий толь. I. А -3 . У Б„ 1998. II. И -Р . У Б„ 2000. III. С -Я . У Б„ 2002.- Амбагайт Ш .Ш агдар. М онгол улсын боловсролы н түүхийн товчоон. УБ., 2000.- Х эр ээд Ж .Урангуа, Боржигин Д .Э н хц эц эг . М онгол хатад. УБ., 2000.- «М онголы н соёлы н түүх» 3 боть. УБ., 1999.- «М онголы н нэвтэрхий толь» 2 боть. УБ., 2000.- С .Ж ам балдорж , Э .С он ин тогос . Н эрт монгол хүм үүсийн намтрын ойллого. У Б., 2000.

- Ю й Ю ань ань (Ю й Баян). Н эй м эн гү Л иш и гай яо (Ө вөр монголы н түүхийн найруулал). Б эй ц зи н , 1957.

3 Юй Ю ань ань. Өвөр М онголы н түүхийн тойм . Х өх хот, 1990.4 Тао кэтао. Н эй м энгү фа чжань гайшү (Чү гао). Ш эньян, 1957.3 «М онгол үн дэстн ий товч түүх» Хөх хот, 1977.6 «М онгол үн дэстн лй товч түүх» Хөх хот, 1985, 1988 он.

Page 23: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Сурвалж бичиг, сүлалгааны тойм

оүлэгт холбогдох түүхийн газрын бүдүүвч зураг 5-ыг оруулан хэвлэжээ. ~уравдугаар бүлэг «Мин улсын үеийн монгол үндэстэн» нь дотроо гурван хэсэг, бүгд 10 зүйлээс бүрдэл болжээ.

Одон гэгч зохиогчийн бичсэн «Эсэн хаан» гэдэг хялбаршуулсан улс ~өрийн намтар зохиол хэвлэгдсэн. Тэр нь арван зүйл хойнох тэмдэглэл зэргээс бүрдсэн ажээ. Зохиогч тэр үеийн монгол орны түүхэн нөхцөлд Эсэн тайж ямар байсан, яаж хаант төрийн эрхийг булаан аваад, эцэст юу болсон зэргийг бодитой харуулахыг хичээсэн нь илэрхий1.

Өвөр Монголын түүхч эрдэмтэн Лю Цзиньсо 1985 онд «Монголын хураангуй түүх» гэдэг зохиолоо хэвлүүлсэн2. Оршил, 17 бүлэг, дагалдууллаас бүрдсэн энэ номын 8-10 дугаар бүлэгт XIV-XV1I зууны Монголын түүхийг бичжээ. Е Синьминь, Буянхүү нарын зэрэг зохиогчид «Эртний Монголын товч түүх» гэдэг сургалтанд зориулсан хялбаршуулсан ном бичиж 1990, 1993 онд хоёр удаа хятад, монгол хэлээр хэвлүүлсэн3. Нэн эртнээс Чин улсын үеийг хамран бичсэн ажээ. Мөн үеийн Монголын бүдүүвч газрын зургийг оруулжээ. Өвөр Монголын Их Зуу аймагт монгол үндэстний түүх зохиох дугуйлан 1991 онд Цао Юннянь зохиогчтой «Монгол үндэстний нэвтэрхий түүх» 3 дугаар ботийг хятад хэлээр хэвлэн гаргав4. Тус зохиол нь 8 бүлэг, ном зүй, хойнох тэмдэглэлээс бүрджээ. Бүлэг бүр нь дотроо 2-4 хэсэгтэй, хэсэг бүр нь бас 3-6 зүйлтэй. Энэ гуравдугаар боть бүхэлдээ XIV-XVI зууны Монголын түүхийн судлалд зориулагджээ.

Мөн онд Дай Хуни, Буян нар «Умард Юаны түүх» гэдэг ганц сэдэвт судалгааны зохиол хэвлүүлэв5. Энэ ном нь өмнөх үг, удиртгал, 6 бүлэг, дагалдуулал, хоёр зүйлээс бүрджээ. Бүлгүүд тус бүр хэсгүүд, хэсэг нь 2-5 хүртэл зүйлтэй, арвин баримт хэрэглэгдэхуүн ашиглаж бичсэн, тэр үеийн Монгол улсын гол хэсгүүдийн улс төр, эдийн засаг, соёл, гадаад харилцаа зэргийг хамрахыг хичээсэн, урьд хаана ч гарч байгаагүй тийм дэлгэрэнгүй судалгааны чинсаатай бүтээл юм. Алтансүмбэр гэгч зохиогчийн бичсэн «Дздн хаан» гэдэг хялбаршуулсан намтар зохиол 1992 онд хэвлэгдсэн. Уг ном нь оршцл, Нэгд, XIII-XVII дугаар зууны үеийн Монголын түүхийн тойм. Хоёрт, Даян хаанаас өмнөх Монголын нийгмийн чухал түүхт явдлууд гэсэн гарчигт төрийн зүтгэлтнүүдийн намтар голдуу 13 сэдэв. Гуравт, Даян хаан хлйгээд түүпий Монголыг нэгтгэсэн үйлс гэдэг гарчигт мөн дээрхийн адий ^еэд ви й г хамран бичжээ6. Түүхч Намсрай «Дөрвөн Ойрадын түүх» Гэдэг^эрдэм шинжилгээний хялбаршуулсан 7 бүлэгтэй ном хэвлүүлсний эхний 2 бүлэгт XIV-XVI зууны үеийн Ойрадын түүхийг бичжээ. Бусад нь түүнээс хойших XVIII зуунд, Зүүн Гарын Хаант улсын мөхсөнийг хамран бичжээ7. Энэ бүтээлээ лавшруулан гүнзгийрүүлж, эрдэм шинжилгээний

О дон. Э сэн хаан. Х өх хот, 1988 он.Л ю Ц зи ньсо. М онголы н хураангуй түүх. Х өх хоту 1985 он (Ү үни й \хоёр дахь о н д м онхүү хотод хэв л эгдж ээ).Е синь минь, Буянхүү... Ц зяньмин гу дай М энгү ш и. Х ех хот, 1990\19Я З Цао Ю ннянь. М энгү м и н цзу түнш и. Д и сань цзюань.Д ай Х уни, Б.Буян. Умард Ю аны түүх. Хайлар, 1991 он . ^ ^А лтансүм бэр. Д аян хаан. Улаанхад. Хайлаар, 1992 он . .Н амсрай. Д өр в ен Ойрадын түүх. Х өх хот, 1993 о н .^ —'

влэл нь 1998

Page 24: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

ганц сэдэвт зохиол болгож «Зүүн гарын хаант улсын түүх» гэдэг номыг 1996 онд хэвлүүлжээ1. 8 бүлэгтэй, бүлэг бүр нь 1-3 хэсэгтэй. Хэсэг бүр нь 2­3 зүйлтэй. Дагалдуулал, лавлалт болгон хэрэглэсэн бичиг материал зэргээс бүрдсэн энэ номын эхний хоёр бүлэг нь бидний өгүүлэн буй үеийн Ойрадын түүхийг монгол, хятад, манж сурвалж хэрэглэгдэхүүн болон судалгааны зарим бүтээлийг ашиглан бичжээ. Өвөр Монголын зохиолч, орчуулагч, түүхч, намтар судлаач Н.Алтаншаа, Монголын түүхэн дэх нэрт хүмүүсийн намтрыг судалж, судалгааны хялбаршуулсан бүтээлүүд гаргаж байна. Тэр 1995 онд Чингис хаанаас эхлээд XX зууны эхэн хүртэлх үеийн Монголын улс төр, соёл, шинжлэх ухаан, шашны зүтгэлтэн 252 хүний товч намтрыг өмнө нь оршил, хойно нь таван зүйл дагалдуулал, хойнох үг зэргээс бүрдэл болсон хоёр боть ном хэвлүүлсний дотор X1V-XVI1 зуунд холбогдох намтар нэлээд хэд байна2. Зохиогч 1995 онд «Ойрадын түүхэн дэх нэрт хүмүүс» гэдэг номоо хэвлүүлжээ. Тэр ном нь зохиогчийн товч намтар, оршил, төр шашны зүтгэлтэн 48 хүний товч намтар, ном зүй, хүмүүсийн нэрс зэргээс бүрджээ3. Өвөр Монголын Нийгмийн Шинжлэх Ухааны Хүрээлэнгийн Түүх судлах газрын «Монгол үндэстний нэвтэрхий түүх» зохиох дугуйлан хэдэн жил шаргуу ажиллаад 1995 онд уг түүхээ хятад, монгол хэлээр хэвлүүлжээ4. Түүний дээд боть нь өмнөх үг, хоёр найруулал, нэгдүгээр найруулал нь 6 бүлэг 22 хэсэгтэй. Хоёрдугаар найруулал нь 6 бүлэг, 22 хэсэгтэй. Дундад ботийн гурав, дөрөвдүгээр найруулал нь 7 бүлэг, 20 хэсэгтэй. Доод боть, тавдугаар найруулал нь 8 бүлэг, 30 хэсэгтэй байна. Бүгд 5 найруулал, 35 бүлэг, 118 хэсгээс энэ гурван боть зохиол бүрэлдсэн агаад Их Монгол улс байгуулагдахын өмнөх аймгуудаас эхлээд Дундад Иргэн Улсын эхэн үеийг хүртэлх Монголын ерөнхий түүхийг өгүүлсэн энэ том зохиол түүхийн олон баримт материал шинээр ашиглаж, тэдгээрээс үндэслэн шинэлэг санаа, дүгнэлт цөөнгүй гаргажээ. Тус зохиолын дундад боть дахь гуравдугаар найруулал X1V-XVI зууны Монголын түүхийг бичжээ. Их Юан улс гэхийг «Дай Өн (Үн)» гэж зохиогчид нэрлэжээ. Яагаад Юан гэдгийг ийнхүү нэрлэснээ тайлбарласан байна.

Өвөр Монголын Их сургуулийн профессор Дамба, Баатар, Эрдэмт, Бао Юйчин, Сайжрахзэрэгбагш нарын хамтын бүтээл «Монголын түүхийн лекц»5 гэдэг өмнөх үг, 5 анги, 19 бүлэгтэй, бүлэг бүр нь хэдэн зүйлтэй, товч дүгнэлттэй. Эцэст нь Монголын түүхийн оны хэлхээстэй, номын зарим бүлэгт түүхийн газрын бүдүүвч зураг оруулан хэвлэсэн, зарим нэг зургийг арай том хэмжээгээр хавчуулсан байна. Монгол нутагт үүссэн анхны улсаас эхлэн XVII зууны эцэс хүртэлх үеийн түүхийг өгүүлсэн. Энэ лекцийн дөрөвдүгээр ангийн 4 бүлэг нь X1V-XVI зууны Монголын түүхэн газрын зураг нэгийг оруулан бичсэн байна. Өвөр Монголын Их, Дээд сургуулиудад зориулсан энэхүү лекцийн эмхтгэл нь монгол түүх судлалын

1 Н амсрай. Зүүн гарын хаант улсын түүх. Х ох хот, 1996 он.2 Н .Алтанш аа. М онголчууды н өчигдрийн мөр. 1, 2. Улаан хад, 1993 он.3 Н .Алтанш аа. О йрады н түүхэн дэх нэрт хүмүүс. Үрүмч, 1995.4 «М онгол үн дэстн и й нэвтэрхий түүх» Д э эд , дундад, д о о д боть. Б ээж и н, 1995 он.5 «М онголы н түүхийн лекц». Х өх хот, 1998 он.

Page 25: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Сурвалж бичиг, сулалгааны тоим

сүүлийн үеийн ололтыг тусгасан байх. Энэхүү лекц нь суралцагчдад зориулсан учраас бүлэг бүрийн эцэст сэтгэх сэдэв гэсэн хэдэн асуулт, лавлах ном зохиолуудын нэрийг жагсаасан байна.

Энэ хамтын бүтээлийн нэг зохиогч профессор Дамба дагнаж «Умард Өнийн мандал, буурал» гэдэг ганц сэдэвт зохиолоо мөн онд хэвлүүлжээ. Зохиогч Умард Юаныг Умард Өн (Үн) гэж шинээр нэрлэжээ. Ринчинноров гэгч зохиогчийн бичсэн «Чингис хаан хийгээд алтан урагтан» гэдэг угсаатны зүйн хялбаршуулсан ном 1998 онд хэвлэгдэн гарчээ1. Энэ номд оршил, өмнөх үг, дүгнэлт, төгсгөлийн үг гэх зэрэг номын эх, адагт байдаг үг байхгүй. Харин номын эхэнд Есүхэй баатраас эхлэн хаадын зурмал зураг, зарим хатадын тийм зургийг 1-8 дугаартай «Цагаан гэр» гэсэн хүснэгтэд зурж хөвгүүдийн нь нэрийг бичжээ. 8 дугаар цагаан гэрийн хамгийн сүүлчийн хүснэгтэд зураггүй Тогоонтөмөр ухаант хаан гэж бичжээ. Зохиогч номоо таван бүлэг 45 хэсэг болгожээ. Бүлэг бүрийн хэсгийн тоо харилцан адилгүй. Тавдугаар бүлэг, Умард Юан улс ба Чингисийн алтан урагтны залгамж- лагчид нь 23 хэсэгтэй бөгөөд хамгийн сүүлч нь «Лигдэн хутагт хаан» байна. Тэгвэл тус бүлэг нь XIV-XVI зууны хаадад зориулагджээ. Энэ бол өргөн олон уншигчдад зориулан хялбаршуулж бичсэн хаадын намтрын ойллого юм.

Өвөр Монголын зохиогч Урангийн бичсэн «Монгол үндэстний эртний түүх» гэдэг ерөнхий түүхийн хялбаршуулсан өвөрмөц зохиомжтой нэгэн дэвтэр ном 1999 онд хэвлэгдэн гарчээ2. Өмнөх үг, бүлэг бүрийн эхэнд гараар бичсэн товч оршил. Эцэст нь мөн гараар бичсэн «Сэтгэмж» гэдэг товч дүгнэлттэй. Бүгд таван булэг, бүлэг бүр нь 3-4 хэсэгтэй, хэсэг бүр нь 2-4 зүйлтэй бөгөөд эртний Монгол аймгуудаас эхлээд Чин улсын ноёрхолд байсан Монголын түүхийг ишлэл, зүүлтгүй энгийн ойлгомжтой монгол хэлээр, газрын бүдүүвч цөөн зураг оруулан бичсэн байна. Тус номын дөрөвдүгээр бүлгийн таван хэсэг нь XIV-XVI зууны үеийн түүхэнд зориулагджээ.

Эх түүхээ судлах талаар өвөрлөгч эрдэмтэд уламжлалт түүх бичлэгээ залгамжлан хөгжүүлэхийн зэрэгцээгээр янз бүрийн толины хэлбэрээр түүхийн судалгаагаа баяжуулж байна. «Өвөр Монголын Их толь бичиг» найруулан бичих дугуйлангийн хамтын бүтээл нь 1991 онд Хөх хотод хэвлэгдэн гарав3. Энэ бол Өвөр Монголын Өөртөө Засах Орны амьдралын бүх талыг хамарсан нэвтэрхий толь. Түүнд Өвөр Монголын эрт эдүүгээгийн түүхийн олон асуудал хамрагдсаны дотор XIV-XV11 зууны Монголын түүх товч боловч тусгагдсан ажээ. Сэдэвчилэн бичсэн энэхүү Их толь гарснаас хойш салбар ухаануудын нэвтэрхий, тайлбар толиуд гарсаар байна. Тэдгээрийн дотроос Хөгжих, Гүйжүн, Ван Мандаа, Түмэн, Дарамбазар, Сайн, Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй «Монголын түүхийн толь» найруулан бичих комисс 1990-ээд оноос эхлэн ажиллаад 1999 онд1 Д ам ба. Умард Ө нийн мандал буурал. Х өх хот, 1998 он.2 Уран. М онгол үн дэстн ий эртний түүх. Х ех хот, 1999 он; Ринчинноров. Ч ингис хаан хи йгээд

алтан урагтан. Хайлар, 1998 он.3 «Н эй м эн гү да цыдянь» (Ө вөр М онголы н их толь бичиг). Х өх хот, 1991 он.

Page 26: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

«Монголын түүхийн толь» хэмээх шинэ бүтээл гаргасныг цохон дурдвал зохино1. Үүний голлон найруулагч нь Ван Манда. Монгол бичгийн цагаан толгойн үсгийн дарааллаар Монголын түүхэн дэх улс, хаан, ноёд, засаг захиргаа, цэрэг, хууль цааз, аж ахуй, овог, аймаг, угсаатан, үндэстэн, түүхт хүмүүс, түүхэн үйл явдлууд, түүх соёлын дурсгал, лүүхэн газар зуй, хуучны судлал гэх зэрэг түүхийн олон талыг оновчтой, цэгц харуулахыг хичээсэн 800 гаруй зурвас нэр буюу толгой үгийг түүвэрлэн оруулж тайлбарлажээ. Энэ номд зурвас бүрийн зохиогч, лавлах ном зүйг заасангүй. Толийн эцэст ашиглаж лавласан ном зохиолуудын нэрийг монгол, хятад хэлээр жагсаажээ. Харин «Үгсийн хэлхээс»-ийг дан монголоор бичсэн байна. Энэ толь бичигт, Их Монгол улс байгуулагдахын өмнөх үеэс 1949 онд БНХАУ байгуулагдах хүртэлх түүхэн хугацаан дахь Хятад дахь монголчуудын түүхийг хамарсан ажээ. Үүнд: XIV-XVI зууны Монголын түүхэнд холбоотой зурвас олон байна. Тус толь бичигт ямар нэгэн зураг байхгүй.

ӨМӨЗО бол Монгол түүх судалгааны дэлхийн хэмжээний чухал төвийн нэг гэдэг нь бидний дээр дурьдсанаас илэрхий. БНХАУ-ын бусад зарим өөртөө засах орон, мужид Монгол түүх судлаж бүтээл туурвилаа нийтийн хүртээл болгож байгаа түүхч эрдэмтэд цөөнгүй байна. Тэдгээрийн дотор X1V-XV11 зууны үеийн Монголын түүхийн тухай ч бас байна. Өвөр Монголын Их сургуулийн Монголын түүх судлах газрын захирал, профессор Буянхүүгийн бичсэн «Мингийн үеийн Монголын түүхийн тухай» судалгааны өгүүллүүдийн эмхтгэл 1998 онд «Монгол-Түвэдийн тусгай судлалын цуврал бичгийн 85 дугаар»-аар Тайваний Тайбэй хотод хятад хэлээр хэвлэгдэв2. Өмнөх үг, 18 хэсэг, 42 зүйлээс бүрдсэн тус номд Монгол хаад, хангууд хийгээд Монгол аймгууд, Умард Юан улс, Мин улсын харилцаа, тэр үеийн Монголын туүхийн монгол, хятад сурвалж бичгүүд, судалгааны тойм зэрэгт холбогдох олон асуудлыг хамран бичсэн байна. Тайваньд энэ цувралаас гадна Төвийн судалгааны хүрээлэн ба Их сургуулиуд Монголын түүх судлалын талаар цөөнгүй бүтээл гаргаж байна. Тэдгээрийн дотор Монголын эртний ба дундад зууны үеэр цөөн. Их төлөв ойр ба орчин үеийн түүхийн янз бүрийн сэдвээр бичсэн бүтээл зонхилж байна.

Зөвлөлт засаг, Оросын Монгол судлалыг залгамжлан хөгжүүлсэн учраас дэлхийн монгол судлалын нэг томхон төв хэвээр байлаа. Иймээс Зөвлөлт Холбоот Улсад Монголын түүхийн талаар олон бүтээл гарч байсны XIV-XVII зууны үед холбогдох бүтээл гэхэд Оросын жуулчин газар зүйч Г.Е.Грумм-Гржимайлогийн «Баруун Монгол ба Урианхайн хязгаар»3 II ботийг юуны урьд дурьдах хэрэгтэй. Нэн эрт цагаас эхлэн 1921 оны Монголыг хамран Монгол, Туваагийн түүхийг бичсэн энэ боть нь өмнөх үг, 12 бүлэг, хавсралт, нэрийн бүгд хэлхээс зэргээс бүрдсэн байдаг. Үүний 9-10 дугаар бүлэг нь бидний өгүүлэн буй үеийн тухай олон хэлний сурвалж1 «М онголы н түүхийн толь» Х өх хот, 1999 он.2 Б уянхүү. М и ндай м эн гү ш и л үнь (М и н ги й н үеи й н М он голы н түүхий н тухай). Т а й б эй ,

1998 он.3 Г .Е.Г рум м -Грж им айло. Западная М онголия и У рянхайский край. Т ом II. Л .. 1926.

Page 27: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Сүрвалж бичиг, сүлалгааны тойм

болон судалгааны хэрэглэгдэхүунийг ашиглаж бичсэн байдаг.Зөвлөлтийн академич Б.Я. Владимирцов (1884-1931) Монгол судлалаар

олон бүтээл туурвисны дотор «Монголчуудын нийгмийн байгуулал, Монголын нүүдлийн феодализм» гэдэг ганц сэдэвт бүтээл нь хэвлэгдэн гарсан1. Өмнөх үг, удиртгал, гурван бүлэг, ном зүй, нэрийн бүгд хэлхээс зэргээс бүрдсэн энэ зохиолын 2 дугаар бүлэг нь Монголд феодалын байгуулал анх үүсч хөгжсөнийг хамгаас түрүүнд шинжлэх ухааны үндэслэлтэй судалж гаргасан бөгөөд Монголын нийгмийг XII зууны үеэс феодалжсан хэмээн нотолсон нь бидний өгүүлэн буй үеийн түүхэнд холбогдох юм. Энэ зохиолын удиртгал хэсэг 30-аад онд манайд орчуулагдан хэвлэгдсэн, бусад хэсэг нь Гонгоржавын орчуулга rap бичмэл хадгалагдаж байгаа бөгөөд профессор Ц.Сүрэнхорлоогийн орчуулга удахгүй хэвлэгдэн гарна.

Феодалын бутралын үеийн Монголын түүхийг өрнөдийн монголч эрдэмтэд ч сонирхон судалсаар байна. Тэдний дотроос Америкийн эрдэмтэн Х.Серройсын судалгааны бүтээлүүд мөн үеийг судлагчдын анхаарлыг зүй ёсоор татдаг. Тэр монгол, хятад хэл мэддэг бөгөөд эдгээр хэлээр буй түүхийн сурвалжууд болон бусад хэрэглэгдэхүүнийг ашиглажээ. Мингийн үеийн Хятад-Монголын харилцааны талаар гурван ном бичиж хэвлүүлсэн2. Түүний эхний ном нь Мин улсын түрүү үеийн Монголын байдал. Хоёр дахь нь Мин-Монголын алба барих, арилжаа хийх журам, гурав дахь нь Мин-Монголын худалдааны харилцааг тус тус бичсэн байдаг. Зохиогч эдгээр номоос гадна Монголд бурхны шашны дэлгэрсэн асуудал, хэл, түүхийн сурвалжийг үнэлэх, танилцуулах зэргээр нэлээд өгүүлэл бичиж нийтлүүлсэн эрдэмтэн юм.

Иймээс тэр үеийг судлаачид түүний бүтээлүүдийг зүй ёсоор үздэг билээ. XIV-XV11 зууны Монголын түүхийн гол сурвалж, судалгааны зохиолуудын товч тоймыг дурьдахад ийм байна.

Б .Я .В ладим ирцов. О бщ ественны й строй м онголов. М онгольский кочевой ф еодали зм . J1., 1934.H.Serruys. S in o-m on go l relations during the M ing. Bruxelles, 1959, 1967, 1975.

21

Page 28: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Н эгд үгээ р бүлэг

М О НГО ЛЫ Н У Л С ТӨ Р И Й Н ТӨВ Э Х Н У Т А Г Т А А Ш И Л Ж С Э Н НЬ

§1. Тогоонтөмөрийн хаанчлалын төгсгөл

20 жил үргэлжилсэн Хятадын ард түмний тэмцлийн үр дүнд Юан улсын ноёрхол Хятадад эцэс болов.

Их Юан улсын сүүлчийн хаан Тогоонтөмөр, Хубилай хааны байгуулсан Монголын Юан гүрний нийслэл байсан Дайду* хотыг орхин ухрахдаа эмгэнэн харамссаныг олон шадаар шүлэглэснийг бичиг сударт тэмдэглэсэн байдаг. Үүнд:

Дөчин түмэн Монгол улсын нэр төрийг аван суусан Дөрвөн хаалгат дөрвөлжин их Дайду хот минь Шашин номыг дэлгэрүүлэн явталТөмөр шат хугарчээ, хайран Дайду хот минь, нэр төр минь Хаанах яанах Монгол улсаа •Харуулдан хайгуулдагч хайран Дайду минь Хаан эзний зөөсөн их нэр төрийн ГайхамшигСэцэн** хааны барьсан хайран ДайдугХамаг улсын шүтээн тулга, эрдэнэт хотыгХамж автав, Хятад улсад, хайран ДайдугХан тэнгэрийн хөвгүүн Чингис хааны алтан урагХамаг бурхны хувилгаанСэцэн хааны алтан харшийгХамаг бодиства нарын хувилгаан Ухаант*** хаанХан тэнгэрийн заяагаар алдав, хайран ДайдугХаан эзний хасбуу тамгыг ханцуйлж гаравХамаг дайсны дотроо хатгалдан гарав...1” гэжээ.

* М онголоор Хаан балгас гэдэг. Бас Их нийслэл ч гэдэг. О доогийн Б ээж и н хот.** Х убилай хаан.*** Т огоонтөм өр хаан.1 Л увсанданзан. Алтан товч. У Б., 1990, тал 154-155.

Page 29: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Тогоонтөмөр хаан Кайпинд хүрэлцэн ирснийхээ дараа Дайдуг эргүүлж авахаар идэвхтэй үйл ажиллагаа өрнүүлэв. Монголын их хаан нийслэл хотоо орхиход хүрсэн боловч Юан улсын үлэмж цэрэг Хятадын нутаг дэвсгэр дээр байрласан хэвээр байв. Тогоонтөмөр хаан Дайдуг эргүүлж авахыг санаархаж улмаар Хөхтөмөр жанжныг 1368 оны сүүлээр Дайду руу довтлуулав. Тэр үеэр Чжу Юаньчжан Тайюанийг эзэлж авахаар цэрэг илгээсэн ба үүнийг мэдсэн Хөхтөмөр жанжин Тайюанийг хамгаалахаар яаравчлан буцаж босогчдын цэрэгтэй тулалдаж хоёр тал их хохирол амссан боловч хожим нь Хөхтөмөрийн цэрэг ялагдаж Хөхтөмөр жанжин Датун руу зугтжээ.

Тогоонтөмөр хаан 1369 оны 8 сард Далай нуур руу шилжин сууж, Датун руу довтлох, мөн Дайду орох замыг эргүүлэн авах зарлиг буулгасан боловч дээрх санаархал нь амжилт олоогүй.

Тогоонтөмөр хаан Мин улсын цэргийн довтолгооноос дайжин Инчан руу (Өвөр Монголын Хишигтэн аймгийн нутагт байсан) шилжин суув. Тэр үеэр Мин улсын жанжин Сюй Да Шэньсид байрлаж байсан Юаны цэргийн хүч рүү довтолж тэдгээрийг бут цохиж Шэньсийг эзлэн авчээ.

1370 оны эхээр Хөхтөмөрийн цэрэг Мин улсын жанжин Сюй Дагийн цэрэгт цохигдон Хархорум руу ухарсан ажээ. Төдий удалгүй мөн оны 4 сард Тогоонтөмөр хаан Инчанд 51 насандаа өвчний улмаас нас нөгчив. Тогоонтөмөр хаан Юан гүрний засаглалыг тогтоон барихын тулд тэмцэж яваад ийнхүү нас эцэслэжээ. 1370 онд Монголын их хааны орыг Тогоон- төмөрийн хүү Аюушридара залгамжилж Билэгт хаан хэмээн өргөмжлөгдөж, Монголын улс төрийн төв эх нутагтаа төвлөрөх болжээ. Хэдийгээр Монголын ноёрхол Хятадад унасан боловч энэ нь Монголын төр мөхсөн хэрэг огт биш байсан бөгөөд Монголын хаан эх орондоо буцаж ирээд улс гэрээ тохинуулан, улсаа «Юан» хэмээн улируулан цоллож суусныг судлаачид Умард Юан, Ар Юан улс, Их Үн улс хэмээн янз бүрээр нэрлэх болжээ. Монголын язгууртнууд төрөлх нутагтаа буцаж ирснээр Монгол- Хятадын харилцаанд үндсэн өөрчлөлт гарч, улмаар тэрхүү харилцаа нь яваандаа бие даасан хоёр орны харилцааны үндсэн дээр үргэлжлэн хөгжих болжээ.

Монгол орон, эдийн засаг, улс төрийн хувьд дахин бие даасан цогцос болсноор нийгмийн өмнө шинэ шинэ асуудлууд тулгаран гарч иржээ. Чухам тэр үед Монгол орны эдийн засгийн сул байдал тэр даруй хурцаар илрэх болжээ. Учир нь монголчууд аж ахуйгаасаа гарсан бүтээгдэхүүнийг борлуулж, өөрт хэрэгтэй газар тариалан, гар үйлдвэрийн бүтээгдэхүүн олж болох бараг цорын ганц Хятадын зах зээлээс таслагдсан ажээ. Улс төрийн амьдралд өөрчлөлт гарсан нь захирч байсан харь орон, газар нутгийг алдаж, тал нутагтаа ирсэн их хааны сүр жавхлан, улс төрийн эрх мэдэл ялангуяа эдийн засгийн хүч нь ихэд доройтон зарим талаар жирийн язгууртнаас ялгагдахгүй болж эхэлжээ. Тэд урьдын адил «идэх хот» гэх мэт соёрхол өгөх зэргээр эрх мэдэлдээ язгууртнуудыг барьж байх ямар ч хүчгүй болсон ажээ. Нөгөө талаас их хаан, түүний шадар түшмэд Хятадаас эх нутагтаа

24

Page 30: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

I БҮЛЭГ. Монголын улс төрийн төв эх нутзгтяа шилжсэн нь

ухарч ирснээр Монгол нутагтаа оршин байсан язгууртнуудын эрх ашгийг хөндөж, тэдний зүгээс хүчтэй эсэргүүцэл гарч улмаар төрийн эрх мэдлийн төлөө өрсөлдөөн тэмцэл өрнөж эхэлжээ.

§2. Монгол, Мингийн харилцааны эхлэл

Тухайн улс төрийн нөхцөлд хаант төрийг бэхжүүлэх явдал тэргүүн зэрэгт тавигдах болов. Энэ үед монголчуудыг нэгтгэн нэгэн хааны захиргаанд оруулах бололцоо нь Хятадын эсрэг цэрэглэн тэнд дахин ноёрхлоо тогтооход оршиж байв. Улмаар Монголын эрх баригчид Хятад дахь ноёрхлоо сэргээх гэж хэд хэдэн оролдлого хийжээ.

Аюушридара Хархорумд хүрэлцэн ирснийхээ дараа цэрэг эрсээ бүртгэж Хятадыг эзлэн авч эрх мэдлээ сэргээн бэхжүүлэхийг санаархав. Аюушридара Хөхтөмөр жанжинд төрийн хэргийг даатган хариуцуулж улмаар Хөхтөмөр түүний хамгийн ойрын туслах нь болсон ажээ1. Тухайн үед Хөхтөмөр бүх цэргийн жанжин, Төв засгийн газрын баруун гарын чинсан тушаалтай байв. Юан гүрний үед Хөхтөмөрийн удирдлагын дор байсан цэргийн эрхтнүүд цэргийнхээ хамт Монголд хүрэлцэн ирснээр маш их хүч бүрдээд байв. Монголын нэлээд цэргийн хүч Хятадын нутаг дээр мөн байрлаж байсан нь энэхүү төлөвлөгөөг хэрэгжүүлэх таатай нөхцөлийг бүрдүүлж байв. Ийнхүүтал нутагтаа ирсэн Монголын язгууртнууд маш хурдан хүчээ сэлбэн дахин өөдлөн өндийх болов.

Мин улс байгуулагдсаны дараа Хятад улсын гол зорилго нь “их дээрэмчдийг хөөн зайлуулж Хятад төр улсаа сэргээхэд” чиглэгдэж байсан бөгеөд Монголын гол хүч Хятадын нутаг дэвсгэрийг орхин гарсны хойно монголчуудын хүчийг сарниулан хооронд нь нэгдэлгүй байлгаж, тэдний хүчжин бэхжих явдалд нь саад хийж улмаар Монгол нутгийг өөрийн зах хязгаар болгоход чиглэгдэх болжээ. Тэр үед Мин улс эдийн засаг, улс төрийн хувьд хараахан батжиж чадаагүй учир монголчуудтай харьцаагаа цэрэг дайны аргаар биш улс төрийн аргаар зохицуулах бодлого явуулж байжээ. Чингэхдээ юуны өмнө Мин улс монголчуудын эдийн гачигдал, мөн Монголын улс төрийн байдал тогтворгүй байсныг ашиглахыг оролдож байв. Тэр үед Хятадын нэгэн түшмэл хаандаа ийнхүү айлтгасан байдаг: “ ...Хан, Тан улсуудын үеэс бүдүүлгүүд Хятадад зовлон учруулж байв. Тэдний сэтгэлийг ургийн холбоо, эсвэл үнэт бэлэг сэлтээр аргацаан барьж байв...”2 гэж Хятадын бодлогын түүхэн уламжлалыг сануулсан ажээ. Иймд Мин улс хилээ бататган бэхжүүлэхийн сацуу мөн монголчуудтай найрсаг харилцаа тогтоохыг хүсч Мин улсын эзэн хаан Чжу Ю аньчжанаас Аюушридара хаанд хэд хэдэн удаа элч илгээн харилцаж байжээ. Гэтэл Монголын тал Мин улсын бодлого, санаархлыг мэдэж байсан тул арга мэхэнд нь орохгүй байжээ.

“М ин ши» (М ин улсын түүх) Цз. 124, «Х өхтөм өрийн намтар»«М ин ши лу» (М ингийн үн эн тэм дэглэл). Х өх хот, 120, «Х ун-У -гийн 21-р оны 8 cap, шар луу одер»

25

Page 31: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Иймд Мин улсын засгийн газар монголчуудыг цэргийн хүчээр эзлэн дагуулах бодлогод шилжин 1372 онд 3 чиглэлээр Монгол руу 15 түмэн цэргийг илгээсэн. Тэгэхэд Сюй Да жанжнаар удирдуулсан төв замын цэрэг Хархорум руу чиглэсэн ба Ли Вэньчжуанаар удирдуулсан зүүн замын цэрэг Инчан руу, Фэн Шэн жанжнаар удирдуулсан баруун замын цэрэг Ганьсу руу тус тус цэрэглэсэн ажээ. Энэ аян дайны шалтгааны талаар хятад сурвалжид өгүүлсэн нь:

«—нэгд, улсын тамгыг Ху* нарын гараас салгах,— хоёрт, жанжин Бао Баогийн (Хөхтөмөрийг хэлж байна. -Н.Л.) ялыг

асуух,- гуравт, Юаны хан хөвгүүн хэл чимээгүй байгаа шалтгааныг

тодруулахад юм...»1 гэжээ.Энэхүү нөхцөлд Аюушридара тэргүүтэй Монголын язгууртнууд цэрэг

эрсээ бүртгэн Хятадын түрэмгийллийн эсрэг эсэргүүцэн байлдахаар зэхэж хүчээ хуваарилсан байна.

Сюй Да жанжны удирдсан төв замын цэрэг хамгийн аюултай байсан учир Аюушридара хаан, Хөхтөмөрийг түүний эсрэг байлдахаар томилсон байна. Хятадын цэрэг 20 хоногийн дотор Туул гол хүрсэн боловч удалгүй Хөхтөмөр жанжны цэрэгт цохигдов. Хөхтөмөр жанжин Хятадын цэргийн хүчийг өдөөн түүнийг нутгийн гүн рүү оруулж байгаад бүслэн авч цохих байлдааны арга мэхийг хэрэглэсэн ажээ. Сюй Да жанжин үлдсэн цөөхөн цэргийнхээ хамт хамгаалалтанд орж сүүлдээ ухрахад хүрчээ.

Хятадын төв замын цэрэг цохигдон үлдсэн цэрэг нь ухарч байх яг тэр үед Хятадын зүүн замын цэрэг Монголын нутаг руу цөмрөн орж замдаа дээрэм тонуул хийсээр Хэрлэн гол хүрсэн ажээ. Монголчууд Хятадын зүүн замын цэргийг мөн л дээрх аргаар нутгийн гүн рүү оруулж цохисон ажээ. Монголын цэргийн жанжин Халачжанъ зэрэг нь Хятадын цэрэгтэй Туул голын орчим байлдахаар амдаж байсан боловч тулалдаан болоогүй. Иймээс Хятадын цэрэг Орхон гол хүрч Монголын цэргийн эхний хэсэгтэй халз тулгарч байлдсан бөгөөд хоёр тал хоёул хүнд хохирол амссан ажээ. Мин улсын цэрэг давшсаар Хархорумын ойролцоо газар хүрч дахин Монголын цэргийн үлэмж хүчтэй тулгарч их хохирол үзэж ухрахад хүрчээ.

Фэн Ш энээр удирдуулсан баруун чиглэлийн цэрэг Ланьчжоу, Цзинчжоу зэрэг газраас давшин тулалдааны явцад Ицзинай газар руу (Эзний голын дээд урсгал) орж иржээ. Гэвч 1372 оны эцэст мөн ар тийш ухарсан.

Ийнхүү Аюушридара тэргүүтэй Монголын цэргийн хүч, Хятадын цэргийн түрэмгийллийг амжилттай зогсоож улсын нийслэл Хархорумыг харийн халдлагаас амжилттай хамгаалж, Монгол дахь өөрийн байр суурийг бэхжүүлснээс гадна Мин улсад их хэмжээний хохирол учруулжээ. Ингэж монголчуудыг дахин сэхээ авахгүй болтол доройтуулах гэсэн Хятадын санаархал талаар өнгөрсөн ажээ. Аюушридара Хятадыг эргүүлэн авах

* Ху гэж эртний хятад сурвалж бичигт монголчууды г н эрл эдэг байж ээ.1 «М онгол үн дэстний нэвтэрхий түүх» 3 дугаар дэвтэр. Х өх хот, 1991, тал 5

26

Page 32: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

I БҮЛЭГ. Монголын улс тврийн төв эх нутагтаа шилжсэн нь

санаархлаасаа няцаагүй бөгөөд дараа жилээс монголчууд Хятадын нутаг руу Шаньси, Хучжоу, Ляонин, Хэбэйн ойролцоо газраар довтолсноор Хятад стратегийн хувьд чухал нутгуудаа алджээ. Тэдгээр нь Синхэ, Хэбэй муж дахь Фунин тойрог, Ляонин муж дахь Суйжун газар болой. Дээрх нутгийг алдсанаар Хятадын нийслэлд баруун хойд, зүүн өмнөд талаас аюул учирч, Ляодун мөн таслагдахад хүрчээ1. Мөн тэр үед Аюушридара хаан Гаоли улсын ванд хандан захиа хүргүүлсэн байдаг. Тэрхүү захианд Аюушридара хаан: “ ...Их самуун дэгдэж хойд зүг рүү саланги нэгээрээ шилжин суухад хүрэв. Өнөө Хөхтөмөрийн хамтаар харилцан зүтгэсээр сэргэн мандах цаг ойртоод байна. Ван та бидний нэгэн адил эзэн Чингисийн удмын хүн бөлгөө. Учир иймд тэнгэр дор шударга журам тогтооход хүчин зүтгэж хүч хавсрахыг”2 сануулсан ажээ. Гэтэл тухайн үед Гаоли улсын ван Хятадаас эмээж монголчуудаас нүүрээ буруулсан болон Хятадад үлдсэн зарим Монголын цэргийн эрхтнүүд Хятадад дагаар орсон зэргээс Монголын хааны санаархал талаар болжээ.

Монгол руу хийсэн том хэмжээний аян дайн нь бүтэлгүй болсны дараа Мин улс монголчуудтай найрамдахыг чухалчилж урьд баривчлагдсан Аюушридара хааны хүү Майдарбалыг барианаас суллаж буцаасан ажээ*. Монголчууд ч хүчээ сэлбэх, мөн дотоод улс төрийн хямралдааныг дарах, улс орноо төвхнүүлэх хэрэггэй байсан учир Хятадын саналыг хүлээн авч хоёр тал 1378 он хүртэл дайны ажиллагаагаа түр зогсоожээ. Тухайн үеийн М онгол-Хятадын харилцааны шинж чанар нь Чжу Ю аньчжанаас Аюушридара хааныг нас барахад эмгэнэл илэрхийлсэн зарлигаас илэрхий байдаг. Тэрхүү зарлигт: “Эрхэмсэг ван (Аюушридарыг хэлж байна. -Н.А.) Говь газраа захирч, миний бие Дундад улсаа захирч байв. Эрхэмсэг вантны олон түшмэдүүд тууштай бодлого баримталснаар хил хязгаарт түгшүүр үймээн үгүй байлаа. Өнөө эрхэм вантныг Говь нутагт оршуулах гэж буйг сонсоод ихэд гашуудаж, улмаар тусгайлан элч илгээж эмгэнэл илэрхийлэн нас барсны хойноос мөргөл үйлдэв”3 гэжээ. Ийнхүү Монголын хаан Аюушридара мөн Хятадын хаан тус тусын харьяат газар орноо эзэмшин байх эрх мэдлээ харилцан хүлээн зөвшөөрөлцсөн нь тодорхой байна. Иймээс тухайн үед Монгол-Хятадын хооронд тогтсон найрсаг харилцааг эрх тэгш үндсэн дээр тогтсон гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм4. Энэхүү харилцаа нь Аюушридара хааныг нас бартал үргэлжилжээ. Аюушридара хааныг өөд болсны дараа хаан ширээний төлеө тэмцэл өрнөж Монголын дотоод улс төрийн байдал туйлын тогтворгүй болов. Мин улс энэ байдлыг ашиглан М онголыг өөрийн улс төрийн нөлөөнд оруулах бодлогоо хэрэгжүүлж эхэлжээ. Улмаар Хятад улс Монголын хаан ширээнд өөрийн

1 Свистунова Н .П . «Организаиия пограничной службы на севере Китая в эп оху М ин» - “ Китай и с о сед и ”. М ., 1970, стр. 180.

2 «Гаоли ш и» (Гаоли улсын түүх). Х ун -У -ги й н 6-р оны 2 сарын хөхогчин гахай өдөр.* Т о го о н тө м ө р хаан нас барж их уй гаш уу болж байх ү еэр М ин улсы н ц эр ги й н хүч гэн эт

И нчаны г довтолж , М айдарбалы г олзлон авсан түүхтэй аж ээ.3 «М ин ши лу» Цз. 119. Х ун -У -ги й н 2-р он , 6 сарын хар хулгана өдор .4 Н .А риунгуа. «XIV-XV1 зууны М онгол-Х ятады н харилцаа». У Б., 1996, тал 14.

27

Page 33: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Монгол УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

нөлөөний хүн Майдарбалыг тавихыг оролдсон боловч Хятадын санаархал талаар болсон. Энэ тухай Хятадын сурвалж бичиг «Мин ши лу»-д, “бүдүүлгүүд хаан суулгахдаа ордны хүслийг үл ойшоон амар жимэр болсонгүй” гэснээс харж болох юм. Гэвч Мин улс Монголын дотоод улс төрийн байдалд хутгалдан хөндлөнгөөс оролцох санаархлаа орхисонгүй үргэлжлүүлсээр байв.

«Мин ши лу»-д тэмдэглэснээр 1379 оны 6 сараас 9 cap хүртэл хугацаанд Хятадын эзэн хаан Монгол руу гурван удаа элч зарж, хоёр удаа эмгэнэл илэрхийлж, дахин нэг удаа түшмэлийг элчээр томилон зарлиг хүргүүлсэн боловч тэдгээр элч нар нь ор сураггүй алга болсон гэж тэмдэглэжээ1.

1378 онд Аюушридара хааны дүү Төгстөмөр Усхал цолтой (1378-1388) хаан ор залгамжилжээ. Тэр үед Монгол-Хятадын харилцаа дахин хурцдаж байлдааны ажиллагаа эхэлжээ. Төгстөмөр хаан ор залгамжилж суусныхаа дараа Монголын нэлээд хэсгийг өөртөө татан нэгтгэж чадсан бөгөөд тэрээр Хархорум, Инчаны ойролцоо их цэрэг хуримтлуулан Хятадыг уулгалах болжээ2. Үүний хариуд Мин улс 1380 онд их хэмжээний цэргийг Монгол рууилгээсэн. Му-Инжанжнаарудирдуулсан их цэрэгнь4 чиглэлээр Монгол руу довтолсон ба Му-Ины удирдсан хөнгөн морьт цэргийн анги Хархорумыг эзлэн авч түүнийг сүйтгэн их хэмжээний хүн ардыг олзлон авч буцсан ажээ3. Тэр үед Төгстөмөр хаан Инчанд төвлөн сууж байжээ.

Мөн энэ оны 6 сард Хятадын цэрэг одоогийн Синьцзянд хүрэх худал- дааны замыг эзлэн авч Монголын жанжин Илясаний хүчийг цохисон ажээ.

1380 оны сүүлчээр Монголын жанжин Өлзийбух, Нарбух нар Хэбэй мужийн зүүнтээ орших Лулун хэмээх хот руу дайрч энэ үеэр Мин улсын томоохон цэргийн тушаалтан Лю Гуан алагдсан байна. Үүний хариуд Мин улс 1381 онд Сюй Да жанжнаар удирдуулсан их хэмжээний цэргийн хүчийг Монголын нутаг руу оруулж тэдгээр нь өнөөгийн Чифэн хүрсэн байна.

1382-1387 онуудад том хэмжээний дайн хоёр орны хооронд гараагүй байна. 1387 онд Мин улс Ляодунд төвлөрч байсан Юан улсын нэртжанжин Нагачугийн цэргийн хүчийг устгах шийд гаргажээ. Нагачу бол улсын ван Мухулайн угсааны хүн бөгөөд сурвалж бичигт түүнийг хэдэн арван мянган цэрэгтэй хэмээсэн байдаг ба тэрээр Зүүн Монголоос Манжийн умард хэсэг хүртэлх нутгийг эзэлж, мөн Гаоли улсыг эрхэндээ оруулахыг санаархаж байжээ4. Мин улс Нагачуг Төгстөмөр хаантай нэгдэхээс болгоомжилж монголчуудын хүчийг бүрмөсөн дарж авахын тулд юуны түрүүнд Нагачугийн цэргийг устгах зайлшгүй шаардлагатай хэмээн үзэж байжээ. 1384 онд Мин улс Гаоли улсыг дагаар оруулж улмаар Монгол, Гаоли хоёр улсын харилцаа холбоог тасалсан учир Монгол руу довтлох таатай нөхцөл бүрдсэн ажээ. Мин улс Фэн Шэнээр удирдуулсан хоёр зуун мянган цэргийн хүчийг Гирин мужаар давшуулж Манж нутгийн гүнд оруулсан ба Чанчун

1 «М ин ши лу» Ц з. 120, Х ун -У -ги й н 11-р он , 10 сарын хөхөгчин үхэр едөр .2 М өн тэн д , Ц з. 327. 26, Б ээж и н-Ш анхай , 1958.3 М өн тэнд, Ц з. 327. 2б-3а, Б ээж и н -Ш ан хай , 1958.4 Вада С эй. М ин улсын үеийн М онголы н түүхийн өгүүллүүдийн эм хтгэл. Д эд дэвтэр . Бээж ин,

1984, тал 27 (хятад хэл ээр ).

28

Page 34: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

I ВҮЛЭГ. Монголын улс төрийн тов эх нутагтаа шилжсэн нь

хотын ойролцоо Хятадын цэрэг Нагачугийн цэрэгтэй ширүүн тулалдаанд орж хоёр тал сүрхий хохирол хүлээжээ. Гэвч Хятадын хүч давуу байсан тул Нагачу дахин тулалдах аргагүйд хүрч бууж өгчээ.

Нагачуг буулгаж авсныхаа дараа Мин улс Монголын их хаан Төгстөмөрийн эсрэг их хэмжээний цэрэг хөдөлгөжээ. 1388 оны хавар шийдвэрлэх тулалдаан болсон ба энэ үеэр Монголын цэрэг дийлэгдэж Төгстөмөр хаан их хүү, шадар түшмэд чжиюань Нэцэлай, чинсан Ширмэн нарын хамт цөөн тооны цэргээ авч тулалдааны талбараас гарч Хархорумын зүг зугтжээ. Харин хоёрдугаар хаан хөвүүн, төрийн сайд ноёд 2900 гаруй хүн, 70 мянга гаруй хүн ард, 150 мянган толгой мал олзлогдсон хэмээн тэмдэглэсэн байдаг1. Төгстөмөр хаан зугтсаар Туул гол хүрч очиход Аригбөхийн угсааны ноён Есүдэр тэдэн рүү довтолж энэ тулалдаанд хааны тал ялагдаж Төгстөмөр цөөн хүнийхээ хамт тулалдаанаас зугтан гарч Мархас жанжнаар удирдуулсан цэргийн хүчтэй нэгдэхийг завдаж байв. Гэвч 3 хоног дараалан их цас орж Төгстөмөр хаан замд гарч чадалгүй саатжээ. Яг энэ үеэр Есүдэр Төгстөмөрийг баривчлахаар нэгэн түшмэлийг илгээж тэрээр Төгстөмөрийг гүйцэж баривчлан нум сумын хөвчөөр боож алжээ.

Төгстөмөр хаан хорлогдсоноор Монголын улс төрийн байдал туйлын тогтворгүй болж түүний шадар түшмэл Нэцэлай Есүдэрт шахагдан Мин улсад бууж өгчээ. Нэцэлай Мин улсад хандаж Данинд нутаглуулахыг хүсэмжилсэн учир 1389 оны 4 сард Мин улс өнөөгийн Өвөр Монголын Онниуд хошууны нутагт Цюанин харуул байгуулж Нэцэлайг тус харуулын удирдагчаар нь томилсон ажээ. Харин чинсан Ширмэн Мин улсад дагаар оролгүй Есүдэртэй нэгдэж Нэцэлай руу довтолж түүнийг хороосон учир Нэцэлайн хүн ард нь сарнин бутарчээ.

1388 оны 11 сард Ляодуны ван Ажашир, хуйнин ван Табинтөмөр нар Мин улсаддагаар орсон ажээ. Мин улс 1389 оны 5 сард Тайнин (Гирингийн Тяо аймгийн ойролцоо), Фуюй (Чичихарын хавьд) Доин (Тяорхэ голын дээд урсгал) харуулуудыг тус тус байгуулжээ. Эдгээр харуулуудын хүн ам нь 200 мянга ба урьд Ляо ван Ажаширийн эзэмшилд байжээ. Урианхайн 3 харуул хэмээн нэрлэгддэг байсан эдгээр харуулууд нь 1389 онд Мин улсын эзэн хааны зарлигаар түүний харьяат болжээ. Харуулуудын удирдагчид нь хүн ардаа өерсдийн хууль тогтоомжийн дагуу чингэхдээ Хятадын эзэн хааны нэрийн өмнөөс захирч байжээ. Харуулууд нь Мин улсад харьяатын тэмдэг болгон жилд хоёр удаа алба барьдаг байсан ба Мин улс мөн өөрийн зүгээс удирдагчдад нь их хэмжээний бэлэг сэлт өгч хэргэм цол соёрхож байжээ. Хятад улс ийм замаар монголчуудыг хазаарлан барьж байхыг оролдож байсан учир тэдгээр харуулуудыг «цзими вэй» (хазаарлан барих харуулууд) гэж нэрлэж байжээ. Өөрөөр хэлбэл, Мин улс монгол аймгуудаас бүрдсэн харуулууд байгуулсан гол зорилго бол монголчуудыг хазаарлан барих бодлого явуулахад оршиж байжээ. Энэхүү бодлого нь зөвхөн харуулын монголчуудыг барьж байхад ч биш мөн бусад монголчуудаас өөрийгөө хамгаалах нэгэн хамгаалалтын бүс бий болгоход чиглэгдэж байв.

1 «М ин ши» Ц з. 327, 6а, Ц з. 327, 4а. Б ээж и н -Ш ан хай , 1958.

29

Page 35: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Хятадын дундад зууны үеийн түүхч Вэй Хуань “Мин улсын үед харуулууд байгуулагдсан явдал бол тэнгэрийн хөвүүний засан захирах бодлогыг хэрэгжүүлж буй явдал юм. Хэрэв овог, аймгууд хоорондоо эв нэгдэл муутай байвал хүч нь суларч тэднийг эрхшээлдээ барьж байхад хялбар болно. Иймээс бид тэдний аль нэгэн удирдагчийг дэмжин тэдгээрийн хоорондын тэмцлийг хөхүүлэн дэмжих хэрэгтэй. Дээрх бодлого нь бүдүүлгүүдийн хоорондын дайн байлдаан нь Хятадад ашигтай гэсэн зарчимд нийцэж байгаа билээ...” гэжээ1.

Ажашир удалгүй Мин улсаас тэрсэлж Есүдэртэй нийлэх болжээ. Тухайн үед Монголд хамгийн хүчирхэг, нэр нөлөө бүхий хүн нь Есүдэр болж байв. Түүний эзэмшил нутаг нь Хянганы хойд, баруун хойд хэсэгт байсан бөгөөд тэрээр аажмаар Зүүн Монгол руу түрэн орж иржээ. 1392 онд Мин улс Чжоу Син жанжнаар удирдуулсан цэргийн хүчийг Монгол руу илгээсэн ба Хятадын цэрэг Онон голд хүрч тэндээсээ Угалз гол руу чиглэн замдаа 500 гаруй хүн, адуу мал, мөнгөн тамга зэргийг олзлон буцжээ.

Тухайн үед Монголын улс төрийн төв баруун тийш шилжиж монгол овог аймгууд баруун буюу хойд зүгг нүүдэллэх болсон нь хятадын цэргийн довтолгооноос дайжсан гэлтэй.

Вэй Хуань. Ц зю бянькао (М ин улсын 9 хязгаарын тухай судалгаа). Б ээж и н. Цз. 2. тал 16.

Page 36: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

II БҮЛЭГ. Лөчин лөрвон хоёрын хямрал

Х о ё р д у га а р бүлэг

Д Ө Ч И Н ДӨРВВН ХСЭЁРЫН Х Я М Р А Л

§1. Төрийн хямралыг давах гэсэн оролдлогууд. Ойрадууд хүчижсэн нь

Монголын хаант төр Хятадын ард олны эсэргүүцлийг дарж чадалгүй 1368 онд эх нутагтаа ухарч ирснээр Юан улсын ноёрхол Хятад оронд унаж, Монголын нутагт монгол хаант төр нь ноёрхох болоод Хятад орон «улаан алчууртны» босогчдын байгуулсан Мин улс Нанжин хотноо төвлөн нийслэлж байх болсон юм.

Тэр цагт Монгол орон нь төв хэсэг буюу Зүүн Монгол, Баруун Монгол буюу Ойрад, зүүн өмнөд хэсэг буюу Урианхайн хязгаар гэсэн гурван хэсгээс бүрдэл болж байлаа.

Хятадад Юань улсын ноёрхол мөхсөний дараа Монголын алтан ургийн хаан, ноёд Хятад оронд ноёрхлоо дахмн сэргээх, Хятадын Мин улсын эзэн хаант төр Монголын хувьд хонзогнох бодлого явуулж хаант төрийг устгаж, газар нутгийг нь өөртеө нэгтгэхийг хичээж байсан тул тэдний хооронд байн байн дайн тулаан үүсч Хятадын үй түмэн цэрэг Зүүн Монголын нутгийн гүнд цөмрөн ирж хүн амыг алах, олзлон авч явахдаа үлэмжхэн мал хөрөнгийг дээрэмдэж байлаа. Ийнхүү Алтан ургийнхны өлгий нутаг хамгаас илүү эрстэх болсон нь нутгийн оршин суугчид зөвхөн Хятадын довтолгооныг эсэргүүцэх төдийгүй Хятад орныг хэдэн арван жил ноёрхож суурин орны амьдралд тансаглаж байсан хаан ноёд нүүдэлчин Монгол нутагтаа ухарч ирээд амьдрах болж уг нутаг орныг эрстэлд оруулсныг оршин суугчид бас эсэргүүцэх болжээ.

Монгол нутагтаа харьяат ард иргэдээ захирч байсан ноёд тайж нар харь газраас ухарч ирсэн, хойноос нь байн байн хятад цэрэг нэхэн ирж түйвээх болсноос гадна тэд өөрсдөө Хятадад ноёрхлоо дахин тогтоохын тул цөхрөлтгүй тэмцсэн нь байдлыг улам хүндруүлсэн тул их хаанд захирагдахгүй биеэ даахыг хичээх болсны улмаас дотоодын дайн гарах боллоо. Энэ бүхэн нь өгүүлэн буй үед Монгол оронд гарсан улс төрийн бутралын дотоод, гадаад учир шалтгаан болж байжээ.

Монголын улс төрийн төв эх нутагтаа шилжин ирсний дараа хамаг эрстэлийн төв нь Алтан ургийн өлгий нутаг Зүүн Монгол байлаа.

Page 37: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

wN5ФЕОДАЛЫН БУТРАЛЫН ҮЕИЙН МОНГОЛ ОРОН (XIV-XVII ЗУУН)

in n /w a r Урт цагаан хэрэм

I------- 1 Феодалын бутралын үеийн МонголI— —I орны нутаг

_ Халхын хил ЦАХАР Монгол овгууд

® Улсын нийслэл „ Хятад, Монголын хооронд

худалдааны зах зээл нээж байсан хотууд

МО

НГ

ОЛ

У

ЛС

ЫН

Т

ҮҮ

Х.

Ill Б

ОТ

Ь

Page 38: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Баруун Монгол буюу Ойрад нь Зүүн Монголыг бодвол эхний үед дотоод нэгдэл сайтай, эрстэл багатай байсан ажээ. Иймээс Ойрадууд өөрсдийн

'с төрийн нэгдэл, эдийн засгийн хүчээр давуу байгаагаа ашиглан нийт м: нголчуудаа нэгтгэн захирахыг хичээх болсон ажээ. Анх Их Монгол улсын ед дөрвөн мянган байгаад сүүлдээ дөрвөн түмэн гэх болсон Ойрадын ноён

нь Монголын их хаанд захирагддаг байлаа. Зүүн Монголд улс төрийн чямрал байн байн гарч улмаар дайн дажин болдог болсон XIV зууны эцсээр 1;-.радыг Хойдын ноён Үгэчи хасаха* гэгч нь Баатууд, Барга, Буриад, Хорь, Тү мэд, Чорос зэрэг аймгийг зохион байгуулж, задраад зуу шахам жил болсон _ервон Ойрадын чуулганыг сэргээж, түүний хан болоод Зүүн Монголын ноерхлоос мултарч, «Алтан ургийнхантай» төрийн эрх мэдэл булаацалда- хаар бэлтгэж эхэлжээ. Тэр үед Дөрвөн Ойрадын төлөөлөгчөөр Хуухай гэгч тайюү (тайвэй) түшмэл Монголын их хааны дэргэд алба хааж байв.

Монголын төрийг 1393-1399 онд барьсан Нигүүлсэгч цолтой Элбэг хаан Оирадын Хуухай тайюү түшмэлийг хилс хороосноо мэдээд гэмшихдээ түүний хүү Батулад, “Би эцгийг чинь хилсээр хороов. Одоо чамайг чинсан оолгоё. Чи Ойрадын эзэн Үгэчи хасаха лугаа хамт Дөрвөн Ойрадыг захирсугай”1 гэж зарлиг болжээ. Бас Элбэг хаан өөрийн охин Самар гэгчийг Батулад гэргий болгон өгсөн ажээ. Тэгэхэд Ойрадын тэргүүн Үгэчи хасаха 'хашига), хааны энэ шийдвэрээр Батулатай Ойрадыг хамтран захирах болсондоо ихэд дургүйцэж “Энэ хаан золгүй төр байгуулан, дүү** юүгээн Хархуцаг хунтайжийг) алаад бэр юүгээ (Хунгоо***) бижийг авч хатан

болгон, ёсгүй засгийг явуулан түшмэл миний Хуухай тайвэйг бэрдээ хууртаж алаад, ичсэнээсээ ноён нь намайг амьд байтал миний харц Батулад Ойрадыг мэдүүлэв”2 хэмээн хилэгнэж түүний эсрэг цэрэг дайчлан хөдлө- хөөр бэлтгэж эхэлжээ. Ш инээр томилогдсон Батула ч Элбэг хаанаас эцгийнхээ өшөөг хэзээ нэгэн цагт авна гэж дотроо бодож байсан ажээ. Иймээс Элбэг хааны энэ томилолт нь эсрэг хоёр хүчийг өөрийнхөө эсрэг нэгдэхэд дөхөм болж 1399 онд Үгэчи хасаха, Батула чинсан хоёр хамсаж довтлон Элбэг хааныг хороосон ажээ. Элбэг хааны ёс бус ажиллагаа нь тэртэй тэргүй захирагдахгүй биеэ даахыг элдвээр оролдож байсан Ойрадын эрх баригчдад болон Зүүн Монголын зарим ноёдын бутран салахад хужир нэмсэн ажээ.

Чухам энэ үеэс Монголын хаан, ноёдын хооронд дотоодын дайн үүсч удаан үргэлжилсэн билээ. Тэгвэл энэхүү Элбэг хааны үеэс дотоодын дайн дажин гарах нийгэм улс төрийн урьдач нөхцөл бүрэлдсэн ажээ. Тэгэхэд Элбэг хааны ахмад хүү Гүнтөмөр (1377-1402) 1400 онд эцгийнхээ орыг залгамжилсан боловч удалгүй 1402 онд Ойрадын Үгэчи хасахад хөнөөгдөж, Монголын төрийн дээд эрх Ойрадын мэдэлд орсон ажээ. 1402 онд Зүүн Монголын Аругтай тайш зэрэг ноёдын дэмжлэгээр Үгэчи хасаха Гүйличи

* хасаха гэдэг нь м анж , тунгус хэлний “шадар цэрэг” гэсэн утгатай үг аж ээ.1 Бямба (Ж амба). Асрагч нэртийн түүх. У Б., 1960, тал 50-51.** М онголы н зарим сурвалж ид хүүгээ гэж байдаг.*** Ө лзийт гуа хатны г хэлж байна.- Саган сэц эн . Э р дэн и й н товч. У Б., 1960, тал 163.

______________________________ II ВҮЛЭГ. Лөчин лөрвөн хоёрын хямрал

33

Page 39: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

гэдэг нэрээр хааны ор сууж, Өлзийт гуаг хатнаа болгон авсан. Энэ хатан бол уг ньЭлбэгхааны төрсөн дүүгийн аваал гэргий юм. Гэтэл хаан ньХуухай тайюү (тайвэй) түшмэлийн хатгалгаар дүүгээ алж бэрийгээ бага хатнаа болгож авахад Өлзийт гуа жирэмсэн байсан бөгөөд дараа төрөхөд нь гарсан хүүд Ажай* ( 1400-?) гэж нэр өгсөн ажээ. Өлзийт гуа хатан бол Элбэг хаанаар Хуухай тайвэйг хилсээр хороолгож нөхрийнхөө өсийг авахад гол үүрэг гүйцэтгэсэн хүн билээ. Үгэчи хасаха Өлзийт гуагийн хүү Ажайг гадуурхалгүй, маш хайрлаж төрсөн хүү шигээ үздэг байжээ.

Үгэчи хасаха Монголын их хааны ширээнд суусныг монгол сурвалж бичигт тун бүдэг өгүүлсэн байдаг. Харин хятад сурвалжид Гүйличи хаан хэмээн нэрлэж түүний үйл ажиллагааны тухай зарим мэдээ бий. Тухайлбал, «Юан» хэмээх улсын цолоо халж «Дадань» (Татар) гэж цоллосон. Иймээс Мин улсын үед Зүүн Монголыг «татар» гэж байсан ажээ. Түүний нутаг нь Ганьсу, Нинсягийн хязгаарын гадна байсан ажээ. Гүйличи Монголын хаан болсны дараа Мин улсын хаан Чжу Ди (оны цол нь Юн Лэ)-д захидал ирүүлж: “харилцан элч томилон харьцаагаа сайжруулж нэгэн гэр мэт эв нэгдэлтэй явалцан энх жаргал эдлэх”-ийг хүсэхийн хам т1 элчин харилцаатай байх санаагаа мэдэгдсэн. Тэгэхэд Мин улсын эзэн хаан Гүйличи хаан, түүний чинсануудад талархлын зарлиг, тансаг бэлэг сэлт ирүүлсэн. Гүйличи хаан Асуд аймгийн Аругтай, М архасан нарыг чинсангаар тус тус томилж, төрийн хэрэгт оролцуулсан юм. Үүнд, Батула чинсан дургүй байсан тул төдхөн хэсэг Ойрадыг толгойлон, Гүйличитэй тулалдаж дийлэх янзтай болж байхад 1408 онд Асуд аймгийн Аругтай тайш урваж, Гүйличи хаанаа огцруулж нутаг руу нь хөөн зайлуулсан. Гүйличи нутагтаа очоод удалгүй нас барсан. Чингисийн алтан ургаас хаан тавихыг хичээхдээ, дайн самуунаас зайлж Чагаадайн хант улсын Бишбалыг хотод очиж, Төмөр хааныг түшиж байсан. Элбэг хааны бага хүү Буяншир (Бунияш ир, 1379-1412)-ийг урьж авчран 1408 онд Монгол улсын Өлзийттөмөр цолтой хаан өргөмжлүүлэн Хархорум хотоор нийслэлж өөрөө тайш нь болж Монголын цэргийн дээд эрхийг барих болсон. Аругтай тайшийн уг нутаг нь Хөлөнбуйрын хавьд байсан ажээ. Хаант төрийн байдал ийнхүү эргэсэн үед Ойрадын Батула, Батболд, Тайван нар цэргээ толгойлон шинэ хаан, тайш хоёртой тулалдах болсон тэр үед буюу 1408 онд Мин улсын Чжу Ди хаан элч ирүүлж: “Эдүгээ Юан улсын угсаа дахин хаан суув. Шударгыг гүйцэтгэн номхоноор дагах, эс дагах нь та нарын жарган амьдрах буюу мөхөж сөнөхөд холбогдоно. Сайтар болгоомжлон хичээгтүн”2 гэж сүрдүүлжээ. Буяншир түүнээс огт айхгүй бие даасан бодлого явуулж байв. Иймээс Мин улсын хаан Ойрадын гурван тэргүүн ноёнд хүндэт цол шагнаж монголчуудыг дотор нь хагаралдуулж хүчийг нь сулруулах бодлогоо хэрэгжүүлэв. Тухайлбал, 1409 оны 5 сард Мин улсын Чэнцзү хэмээх Чжу Ди хаан Ойрадын Махамуд шудрага төвшин ван (Сянь Лэ ван) гэдэг цол* М онгол зарим сурвалж ид “А гай” гэж бичсэн байдаг. («Алтан хүрдэн . мянган хигээст», тал

133)1 «М инш и» Цз. 327 (М ин улсын түүх, боть 327).2 М өн тэнд.

34

Page 40: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

II БҮЛЭГ. Лөчин лорвөн хоёрын хямрзл

шагнасан1. Мин улс Ойрадыг Зүүн Монголоос салгахыг оролдож ноёдод нь ван өргөмжилснийг сонсоод дургүйцсэн Өлзийттөмөр хаан 1409 оны 6 сард Мин улсаас ирүүлсэн элчийг алаад, Ойрадын ноёдын эсрэг дайтсан ч хүчин мөхөстөж ялагдаад Хэрлэн гол руу ухарсан. Мин улсын хаан, Өлзийттөмөр хаан ялагдаж ухарсныг далимдуулан арван түмэн цэргээр довтлуулжээ. Гэтэл Өлзийттөмөр, Аругтай нар тэднийг бут цохисон тул Мин улсын хаан өөрөө 50 түмэн цэрэг толгойлон 1410 онд Онон мөрөн хүртэл цөмрөн орж тулалдав. Монголын хаан, тайш хоёр хүчин мөхөстөж, зайлж орогнох газрын талаар ярилцахад, Өлзийттөмөр өөрийн байсан Бишбалыгт очиж түр хоргодъё гэхэд тайш Аругтай эх нутгаа орхиж харь газар очихгүй, харин зүүн тийшээ Хорчин аймагтаа очно хэмээн санал зөрж хоёр тийшээ салж одсон. Өлзийттөмөр Онон мөрний орчим Мин улсын цэрэгтэй тулалдаж дийлэгдээд цөөн хүний хамт зугтан гарч Ойрадад очсон байна. Чухам тэр үеэс баруун зүүн монголчуудын хоорондын тэмцэл хурцдаж эхэлсэн юм. Өлзийттөмөр хаан цөөн хүн дагуулан Бишбалыг руу явж байхад нь 1412 онд Батула чинсан хорлож алаад, Юан улсын хааны тамгыг булааж аваад Хархорум хотыг эзэлжээ. Харин Аругтай тайш Хорчинд ирээд хүчээ сэлбээд Ойрадын Батулатай үзэлцэхээр шаргуу бэлт- гэж эхэлсэн аж. Тэр үед Мин улс Ойрад хэт хүчирхэгжихээс болгоомжлох болжээ. Түүнийг мэдсэн Аругтай тайш Мин улсын хааны ордонд хандаж, Мин улс цэрэг гаргаж Батула чинсанг дайлбал бид “дуртайяа өөрийн харьяатаа дайчилж, танай цэргийн өмнө хошууч болсугай”2 гэж мэдэгдсэн ажээ. Тэр үеийн Монголын төр ёсонд Чингисийн алтан ургийн хүн Монгол улсын хаан болдог тогтсон журамтай байлаа.

Иймээс Ойрадын ноёд шууд өөрсдөө Монголын их хаан болж зүрхлэх- гүй харин Зүүн Монголоос алтан ургийн бус тайж нарыг хаан болгож, чухамдаа ирээдүйн замаа засч байх болжээ. Иймээс Ойрадын Махаму Өлзийттөмөр хааны хүү Дэлбэг (1395-1415)-ийг 1412 онд хаан өргөмжилжээ. Батула Дэлбэг хааны нэрийг ашиглан Аругтайтай тулалдахаар бэлтгэхийн сацуу Мин улсад удаа дараа элч томилон очуулж Мин улс цэрэг гаргаж Аругтайг цохихыг шаардаж байжээ. Гэтэл Мин улс Ойрад хэтэрхий хүчжихээс болгоомжилж, Монголын аль нэг хэсгийг бусдаас нь үлэмж давуу болгохгүй байлгахыг хичээж байлаа. Тиймээс Мин улс Зүүн Монголын Ару гтай тайшид 1413 онд «найрамдуу төвшин» хэнань ван буюу Хархорумын вангийн хэргэм алтан дуулга, эмээл хазаартай морь эд эрдэнэс, артай торго зэрэг үнэт засал чимэглэл ба эдлэл, аму будаа гурван мянган дань (1 дань ~ 60 кг) ирүүлээд Аругтайн доорх олон ноёдод зэрэг хэргэм олгож өөртөө татах явуулга хийсэн ажээ.

Ойрад, Зүүн Монголын хооронд дайн гарахад Мин улсын 50 түмэн цэрэг зүүн Монголын талд Ойрадыг эсэргүүцэн 1414 онд тулалдсан уг тулалдаан одоогийн Улаанбаатар хотоос зүүн тийш Хулан (Улаан) Хошуу гэдэг газар болжээ3. Ойрадын цэрэг цохигдож ухарсан. Мөн онд Дэлбэг1 «М ин ши» Вала ш астир, боть 328.- «М ин ши лү» (М ин улсын үн эн тэм дэглэл), боть 5.3 Дай Х уни, Буян. Умард Ю аны түүх. Хайлар, 1991, тал 122.

35

Page 41: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

хаан нас баржээ. Гэхдээ тэрээр өвчнөөр биш, харин Үгэчи хасахын хүү Эсэхү гэгч төрийн эргэлт хийж хааныг хороогоод өөрийгөө хаан гэсэн ажээ. Түүнийг Ойрадай хаан гэж бас нэрлэж байжээ1. Ийнхүү Монгол улсын дотоод байдал нэн тогтворгүй болж бас 1416 онд Монгол-Ойрадын хооронд Хамилийн зүүн тал дахь Зэлэм ханы ойролцоо байгаа Бор нохойн зоо (одоогийн Синьцзянд буй) гэдэг газар ширүүн тулалдаан болж Зүүн Монголын Шигүүстэй (Шүүстэй) баатар Ойрадын мэргэн харваач Гуйланч хоёр ирүүлд гарч тулалдаад Шигүүстэй баатар ялж Гуйланч алагдсан. Дараа нь болсон тулалдаанд Ойрадын цэрэг дараалан ялагдаж Батула зугтахад Аругтай тайш нар дэргээр нэхүүлж Махамуг (Батулаг) 1416 онд баривчлуу- лан алуулжээ. Ойрадын хүчийг цохьсоны дараа Эсэхү хаан халив. Тэгэхэд Аругтай тайш Зүүн Монголын бусад хүмүүс, Ойрадын эсрэг тулалдаанд гарамгай оролцсон Хорчины Ажай тайжийг 1425 онд хаанаар өргөмжилж Аругтай өөрөө улсын тайш болж, төрийн гол мэдлийг гартаа авсан.

Аругтай тайш Батулын эхнэр, Элбэг хааны охин Самар гүнжийг хүүтэй нь хамт олзолж ирэхэд Адай хаан Самар гүнжийг хатнаа болгож, хүүгий нь Аругтай тайшид тушаажээ. Аругтай тайш тэр хүүд: “Эрт чиний эцэг Батула чинсан над араг үүрүүлж аргал түүлгэснээр барахгүй Аругтай* нэр өгч муучлан зарж байсан биш үү”2 гэж багадаа Ойрадын Батула чинсанд баригдан зарцлагдаж байснаа дурдаж, Бахамуг тогоонд хөмрөн Тогоон гэж нэрлэн гэртээ зарцлах болсон ажээ.

Ойрадын сурвалжит гэр бүлээс гаралтай Бахаму ийнхүү доромжлогдож байгаадаа гутарч Ойрад нутагтаа буцаж, Зүүн Монголын хаан, тайш нараас хэзээ нэгэн цагт өс хонзонгоо авна гэж мөрөөддөг байжээ. Түүний эх нь хүүгийнхээ сэтгэлийг мэдээд хүүгээ нутагт нь буцааж өгөхийг хаан Адайгаас гуйхдаа: “Хаан минь, та намайг хатнаа болгож байр суурийг минь өндөр болгосон атлаа хүүгий минь юунд хүнд өгч хонь хариулган адгийн муу ажил хийлгэнэ вэ? Хэрэв тэр өршөөж болшгүй ял хийгээгүй бол энэрэн өршөөж түүнийг суллах ажаамуу” гэж айлтгасан амуй. Тэгэхэд Адай хаан хатныхаа хүсэлтийг ёсоор болгож Тогооныг Ойрад руу хоёр элчээр хамгаалуулан явуулах зарлиг буулгасан. Гэтэл Аругтай тайш зэрэг хүмүүс эсэргүүцсэн боловч хаан зарлигаасаа буцаагүй тул Тогоон нутагтаа буцаж ирээд элч нарыг ихэд хүндлэн цайлж бэлэг сэлт өгч буцаахдаа Адай хааны өршөөл энэрлийг цохож дурдаад, дараа тансаг бэлэг сэлтийг биеэрээ хүргэж өгнө гэж хэлүүлсэн нь үнэхээр баярласан сэтгэлийн илэрхийлэл мэт байвч чухамдаа тийм биш гэдэг нь төдхөн мэдэгдсэн ажээ.

Тогоон нь Батула (Махаму) чинсангийн ууган хүү тул 1417 онд эцгийнхээ чинсангийн тушаалыг залгамжилж Дөрвөн Түмэн Ойрадыг захирсан. Мин улсаас эцэгт нь шагнасан Шунь Нин ван хэргэмийг 1418 онд залгамжилж Мин улстай найрамдах бодлого явуулж байв. Ойрадын ноёдын чуулганд оролцсон хүмүүс “Монгол хаан эхлэн их улсын зан ааль

1 С андай. Э ртний М онголы н хаадын цадиг намтар. XX. 1999, тал 150.* Т үүний ж и н х эн э н эр нь “Ө өдлөх” гэж бай ж ээ.2 Л увсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 27, 160.

36

Page 42: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

ямар вэ?” хэмээн тэр үеийн Зүүн Монголын байдлыг сонирхон асуухад, Тогоон чинсан тодорхойлохдоо: “Адай хаан болхи бүдүүлэг, чадвар мөхөс, жаргал цэнгэлийг л хөөцөлдөөд хан төрийн их хэргийг Аругтай мэдэж байна. Аругтай байдал учрыг мэдэж байвч нэгэнт нас өтөлж, тархи толгой нь хөшүүрэн, эрдэмтэн мэргэдийг жөтөөрхөн гадуурхах болов. Түүний санаа нь эс хувилав. Төр мэдэх сайдаа гадна суулганам, зэвийн морио (байлдааны) гэртээ унана. Өчүүхэн мэдэх хүнийг төрд явуулнам... Түүний мэдэл доорх Монгол нь ягбуургүй тэмээ, бухгүй үхэр, азаргагүй адуу, хуцгүй хонь мэт”1 гэж тун онож хэлжээ. Тэгээд Зүүн Монголын эсрэг хийх дайнд бэлтгэж эхэлсэн амуй. Чингэхдээ Ойрад зэргэлдээ оршдог Сартуул, Уйгур болон Хар Ёгор зэрэг гурван угсаатан бүхий Хамилыг өөртөө татаж эрхшээлдээ оруулахын тул Тогоон чинсан Хамилын ван Буширт өөрийн охин Нугандаширыг хатан болгон өгч худ ургийн харилцаа тогтоосон нь 1420-иод оны үе юм. Хамил нь дорно өрнийн харилцааны уулзвар газар тул Ойрадад нэн чухал байжээ. Тэр үед Адай, Аругтай тайш нар Чагаадайн Зүүн хаант улстай харилцаж Юан улсын ноёрхлыг дахин сэргээхийг хүсч байв. Хэрэв энэ хүсэл биелэхэд хүрвэл Ойрад тусгаар байдлаа хадгалж чадахгүй юм. Иймд Хамилтай сайн харилцаа тогтоож, болбол өөртөө татах нь Тогоонд нэн чухал байжээ. Тогоон үүнээс гадна Шачжоу, Хандун, Чигин (Чижин) зэрэг монгол аймгуудын ноёдтой холбоо тогтоохыг ороЛдсон боловч тэдгээр нь Мин улстай найрсаг харилцаатай байсан тул Ойрадтай ойртох сонирхол бага байжээ.

Тогоон эдгээрээс гадна зүүн тийш урианхай нарыг эрхшээлдээ оруулан Зүрчидтэй холбоо тогтоож хүчээ зузаатган бүх Монголыг дагуулах алхмууд хийхийн сацуу Мин улстай найрсаг харилцаж худалдаа арилжаа хийж байжээ. Зүүн Монголын хаан нь Чингисийн алтан ургийн бус, Хасарын удмын хүн байгаа тул хаан болж болохуйц алтан ургийн хүнийг эрж хайх явдал Тогооны дайны бэлтгэлд орж байжээ. Ойрадын Тогоон үнэхээр Монгол улсын хаан нь Чингисийн алтан ургаас болдог уламжлалыг хадгалах уу? Эсвэл эцсийн зорилгодоо хүрэхийн тулд сэдэж буй арга уу? аль нь болох нь тэрхэн үед мэдэгдэхгүй байлаа.

Тогоон чинсан сэм хийсэн эрлээрээ нэгэн хөвгүүнийг олсон нь дээр дурдсан Элбэг хаан бэр Өлзийт гуагаа хүчээр бага хатнаа болгоход түүний хэвлийд байсан хөвгүүн ажээ. Төдхөн Ойрадын Үгэчи хасаха, Элбэг хааныг цохиод хатан Өлзийт гуаг нь олзолсны дараа түүний хэвлий дэх хүүхэд нь Үгэчи хасахын ордонд төржээ. Нэрийг нь Ажай гэдэг. Тэгвэл Тогоон түүний ахмад хүү Тотобухыг олжээ. Тэр үеийн ноёд эрх мэдлийн төлөө өөр хоо- рондоо хийсэн дайн дажны тоосон дундаас тодрон гарч ирсэн Үгэчи хасаха асар удалгүй мөнхүү дайн дажны бай болж хороогдсоноос хойш Ажай тайжийн хүү Тотобуха (Тогтох бухаа), Агваржин, Мандуул нар амьд үлдсэн ажээ. Тогоон өөрийнхөө зорилгодоо ашиглахын тул хоёр ахмад хүүг ордондоо авчирч халамжлах болсон бөгөөд охиноо Тотобухад эхнэр болгон өгч, улам ойртохдоо Хасарын удмынхнаас хаан ширээг булаан авч алтан

1 Л увсанданзан. Алтан товч. У Б., 1990. тал 160.

_____________________________________________________ II БҮЛЭГ. Лөчин лөрвөн хоёрын хямрал

37

Page 43: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

ургийн Хубилай хааны хойчис Тотобухад өгнө гэсэнд ах дүү хоёр ихэд талархаж хэрэв хаан суух юм бол Тогооныг цэргийн хамгийн их эрх мэдэлтэй тайш болгон өргөмжилнө гэж хэлж байжээ. Ингээд тэд Адай хааны эсрэг дайны нууцгай бэлтгэлээ улам идэвхжүүлэхэд Ажай тайжийн хоёр хөвгүүнээс гадна Тогооны хөвгүүд тухайлбал, Эсэн, түүний дүү нар хүртэл оролцжээ. Эсэн цэрэг удирдаж дайн тулаан хийх анхны гараагаа Чагаадайн улстай хийсэн олон удаагийн ялгуусан тулалдааны галын дундаас эхэлсэн ажээ. 1418 онд Чагаадайн улсын зүүн хэсэг Моголистаны хан болсон Вайс гэгчтэй 60 гаруй удаа тулалдан ялж байжээ1.

Ойрадууд Зүүн Монголыг нэгтгэх дайнд арга хүчийг хослон хэрэглэс- ний нэг жишээ бол: Их хаанд талархлын бэлэг хүргэхээр Тогоон чинсан өөрөө ирж байна гэж урьдчилан мэдэгдэх хоёр элч томилон хааны ордонд очуулсан. Адай хаан ихэд баярлан уг элч нарыг өөрийн ордондоо буулгасан ажээ. Гэтэл хоёр элчийн зорилго нь дээрх мэдээг сонсгоход хаан ямар байдалтай байх болон ордны үйл ажиллагааг тагнах, Тогооноор толгой- луулсан цэрэг довтлон очиход угтах хүчин болж, хорлон сүйтгэх ажил хийх явдал байжээ.

Ийм бэлтгэл хийсний дараа Тогоон 1438 онд Адай хааныг довтолжээ. Ойрадын их цэргийг Тогооны хүү Эсэн биеэрээ удирдаж явав. Ямар ч бэлтгэлгүй байтал нь Ойрадын их цэрэг гэнэт довтлон ирэхэд Адай хаан, Аругтай тайш нар ордноосоо дөнгөж зугтаж гартал Ойрадын цэрэг хааны ордонг эзлэн авав. Тогоон, Тотобуха нар хаан, тайш нарыг хөөж байлдахад Адай хаан, Аругтай нар цэргээ хувааж захираад эсэргүүцэн байлдсан авч дийлдсэн. Эсэн шилдэг цэргээр Аругтайг хөөж тулалдсаар Мон уулын Цагаан нуурын* орчим Аругтайг устгасан. Тогоон, Тотобуха нар Эсэнгийн цэрэгтэй хавсран Адай хаан, Доржбай жанжин нарын цэргийг бүслэн цохиж эхэлсэн.

Мин улс, Монголын эрх баригч нарын хямрал тэмцлийг ашиглан Адай хаан, Доржбай жанжин нарт хэргэм зэрэг амлаж, Мин улсын гадаад түшмэл болгох гэсэн боловч Адай хаан хүлээж аваагүй. Тэгэхэд Мин улс цэрэг хөдөлгөн Адай, Доржбай нарыг цохиулав. Ойрад, Мин улсын хамтарсан хүчинд цохигдож Доржбай жанжин амь үрэгдсэн. Адай хаан, Тогоонд баригджээ. Адай Тогоонд олзлогдоод: “Өнөө би чамд баригдав. Гэвч чи миний энэрлийг бүү мартаарай”.

“Би чиний эхийг чинь хатан өргөмжилж чамайг Аругтай тайшийн халаас авран гаргаж хүн томилон нутагт чинь хүргэсэн билээ” гэхэд Тогоон уурлаж: “Яг чи миний эцгийг алаад, эхийг минь эргүй болгож, намайг эцэггүй болгосон. Би чамайг уучилж болно уу?”2 гээд 1438 онд Адайг өчиггүй цаазалсан тухай сурвалж бичгүүд дурдсан байдаг. Тогоон Мин улсын эзэн хаанд талархал илэрхийлэн агт сайн морьд зэрэг зүйлээр 1438 онд бэлэг хүргүүлсэнд Мин улсын эзэн хаан талархаж ирүүлсэн захидалдаа:

1 «М онгол үн дэстн и й нэвтэрхий түүх» Д ун д . Б ээж и н, 1995, тал 842-843 .* О доогийн Өвөр М онголы н Ө өртөө Засах Орны Урадын е м н е д хош ууны нутагт буй2 «Асрагч нэртийн түүх». тал 53.

38

Page 44: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

II БҮЛЭГ. Лөчин лөрвөн хоёрын хямрал

Өрнод М онгол

Хаан

Ноёдын чуулган

Дорнод М онгол

Тайш Хаан Жпион

Дөрвөн Ойрад Зүүн гар (төв 3 түмэн)

Баруун гар (өмнө 3 түмэн)

О р-дос

Тү-мэд

Ю н-ш ээ-

бү

Отог (хошуу)

Аймаг Аймаг Аймаг

XIV-XVI зууны М онголын төрийн бай гуул ам ж 1

“Та урьдах эздийнхээ хүсэлтийг биелүүлжээ. Элч ирүүлж агт морьд бэлэглэж байгааг үзээд би таны хязгааргүй үнэнчийг мэдэв. Та Алутай (Аругтай)-гаас үе улиран ирсэн өс хонзонгоо авч чадсанаа үзүүлжээ. Та хааны хаш тамгыг олж хүргэж ирэх гэж байгааг сонслоо. Энэ ч бас л зөв санаа. Гэвч үүнээс өмнө үе улиран олон төр сууж, он удаан жил болсон нь тамга байгаагаас болсон биш тул Ван та тэр тамгыг олсон бол өөртөө хадгал” гэж мэдэгдээд Тогоонд 50 зах торго ирүүлсэн ажээ2.

Энэ тамга гэдэг нь Юан улсын ноёрхлыг сэргээх санааны үүднээс Юан улсын төрийн тамга байгаа газраа захирч байх ёстой гэдэг уттаар Тогоон тайш мэдэгдсэнийг Мин улсын эзэн хаан ийнхүү хүлээн авахаасаа татгалзсан байж болох юм.

Тогоон чинсан алтан урагтны нэрийн өмнөөс дайн дэгдээж, өөрийн бэлтгэл хүчнээс гадна монгол түмний дэмжлэгийг олж, Хасарын удмын хааныг устгаж бараг бүх Монголыг эрхшээлдээ оруулаад шинэ хаан өргөмжлөх явдлыг алгуурласныг монгол түүхийн сурвалж бичгүүдэд янз янзаар бичсэн байдаг.

Зарим нь Тогоон хаан суусан, нөгөө зарим нь хаан суухыг завдаж байгаад биелүүлж чадаагүй гэдэг. Эдгээрийн сүүлчийнхийг үнэнд

Ж .Болдбаатар, Д .Л үндээж анц ан . М онгол улсын тор эрх зүйн түүхэн уламжлал. У Б., 1997, тал 112.«М ин ши». Боть 328.

39

Page 45: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

ойролцоо гэж үзэж байна. Тогоон Монголын хаан болохын тулд 1439 оны хавар Ордост болох Чингис хааны тахилгын үеэр хаан болох ёслол гүйцэтгэхийг бодсон боловч Чингис хааны онгонд хандаж: “Чингис хааны алтан ураг л тийм эрхэм хүндтэй гэж үү? Би бол Ойрадын нэр төртэй гэрийн Сутайн үрс юм. Танаас огт дордохгүй” гэх зэргээр ам гарч агсан тавихад, цугласан олон, түүнийг хориглосон боловч тэр үл хүлээж улам давшлахад, цагаан гэр дэх Чингис хааны алтан саадаг гэнэт шажигнаж, дотроос нь сум гарч Тогооны нурууг онож шархдуулсанд Тогоон их сандарч хүү Эсэнгээ дуудаж дэргэдээ ирүүлэн: “...Би олон ноёдын ятгалгыг сонсолгүйгээр Богд эзний ариун сүнсийг гутаан доромжлоод ингэжяллагдаж байна. Чи энэ цуст сургамжийг бат цээжлэх хэрэгтэй”1 гэж хэлжээ.

Тогоон бол Чингисийн алтан ургийн хүн биш тул Монголын их хаан заавал алтан ургийн хүн байх ёстой гэдэг Монголын төр ёсны тогтсон уламжлалыг өөрчилж шинэчлэхийг зорьж байлаа. Гэтэл энэ нь тэр үед хэлэлцээ зөвшилцлөөр хэрхэвч шийдвэрлэгдэх боломжгүй байв. Иймээс тэр эхлээд тархай бутархай байдлыг арилгах зэвсэгт тэмцэл хийхийг урьдал болголгүй, эеэр татахыг оролдохдоо худ ургийн харилцаа тогтоохыг чухалчилж байснаас гадна их хааны хойчис биш, тайж нарыг дэмжиж, хаан өргөмжилж, өөрөө түүний үлэмж эрх мэдэлтэй тайш болох замыг сонгосон ажээ. Иймээс олон аймгийн ноёдын хурал- даанаар Тотобухаг 1439 онд бүх Монголын их хаанаар өргөмж- лүүлж Тайсун хаан гэж цолло- сон билээ. Тайсун хаан ч өө- рийн урьдын амлалтаа бие- лүүлж Тогооныг Монголын цэргийн их эрхийг атгадаг тайш болгон өргөмжлүүлэв. Хаан өөрийн дүү Агваржинг жинон болгов. Ж инон улсын баруун гарыг захирдаг. Тогоон тайш өөрийн хүү Эсэнг туслагчаа болгон цэргийн хэргийг эрхлүү- лэх болсноор Монголын цэргийн хэрэг эцэг, хүү хоёрын мэдэлд байх болов.

Тэр үед Тайсун хааны ордон нь эртний Хархорумд байх болов. Тайсунгийн анхны хатан бол Тогоон тайшийн охин билээ. Түүнээс хүүхэд гараагүй байсан тул Тайсун хаан Зүүн Монголын Горлос аймгийн ноён

1 О дон. Э сэн х а а н . Х өх хот, 1988, тал 18-19.

40

Page 46: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

II ВҮЛЭГ. Аөчин лөрвөн хоёрын хямрал

Цавдангийн охин Алтгана (Алтгалжин, Алтжин) гэгчийг бага хатнаа болгон авснаас хойш нэг жилийн дараа нэгэн хөвгүүн төрүүлж Молон гэдэг нэр өгчээ. Молон хоёр настай байхад Тайсун хааны их хатан Тогоон тайшийн охин мөн нэгэн хөвгүүн төрүүлж Абадин гэдэг нэр өгчээ.

Тогоон тайш, Тайсун хаантай хүч хавсарч урьд Их Монгол улсын захиргаанд орж байсан агаад сүүлдээ хөндийрч эхэлсэн Урианхай, Онниуд, Зүрчид, Хорчин зэрэг аймгуудыг өөртөө татах талаар хийж байсан алхмаа лавшруулж байлаа. Харин Мин улс Монголоос ихэд болгоомжилж, түүний гадаад үйл ажиллагааг гярхай ажиглаж өөрсдийн бодлогыг хэрэгжүүлж байлаа. Гэхдээ элч солилцдог, худалдаа арилжаа хийдэг байжээ. Ийнхүү Тайсун хаан, Тогоон тайш нарын үед хэсэг хугацаанд, дотор зуурын зөрчил, мөргөлдөөн түр намжиж хаант төрийн захиргаа тогтворжих хандлагатай болж иржээ. Төрийн хэрэгт хаан нь биш, харин хадам эцэг Тогоон тайш нь зонхилж байв.

Монгол Ойрадын төрийн захиргааг гэр бүл, ураг төрлийн харилцааны үндсэн дээр байгуулахыг Ойрадын Тогоон санаачлан хэрэгжүүлсэн нь аль зэрэг даацтай байв гэдгийг улиран өнгөрөх хугацаа харуулах байжээ.

§2. Улс орноо төвхнүүлэх хаан тайш хоёрын гар нийлсэн ажиллагаа

Тогоон тайш 1439 онд нас барахынхаа өмнө хүү Эсэндээ хандаж: “...Би нэг насаараа цэрэг дайнд явж, өшөөтөн дайсныг устгаж, чиний ирээдүйн зам дахь саадыг цэвэрлэв. Одоо гагцхүү нэг л хүнийг арилгаж чадаагүй. Энэ хүн бол даруй Аругтайн дүү Мөнхбай мөн. Хожмын өдөр чи түүний толгойгоор миний сүнсийгтахитугай...”1 гэж гэрээслэсэн ажээ. Энэ нь Юан улсыг сэргээх, нийт Монголыг нэгтгэн захирах тэмцлээ дуусаагүй. Түүнийг үргэлжлүүлэн эсрэг этгээдтэй эвлэршгүй тэмцэхийг шадар гуслагч хүү Эсэндээ даалгасан хэрэг юм. Тэр үед Монголжин, Урианхайгаас бусад монгол аймгуудыг бараг нэгтгэсэн байв. Тайсун хаан Тогоон тайшийн гэрээсээр Эсэнг Монгол улсын тайшийн тушаалд томилж эцгийнх нь «хуай ван» цолыг залгамжлуулан цэргийн хэргийг түүгээр эрхлүүлсэн. Эсэн ч эцгийнхээ адил өөрийн хүүг туслагчаа болгосон ажээ. Тэр хүүгийн нэрийг сурвалж бичгүүдэд цохож дурдаагүй байна. Судлаачид зарим сурвалж бичгийн мэдээгээр Эсэн хоёр хүүтэй байсны ахмад нь Борнагал, хоёр дахь нь Эсмэд гэдэгхөвгүүд, Цэцэг гэдэг охинтой байсан гэдэг2. Энэ хоёр хүүгийн чухам хэн нь эцгийнхээ туслагч болсон нь тодорхойгүй.

Өвөр Монголын судлаач Одон «Эсэн хаан» гэдэг судалгааны ганц сэдэвт зохиолдоо: “Эсэн тайш эцгээ бодвол нэн илүү алс холын хараатай бөгөөд, хатуу сэтгэл, хатан зориг бүхий хүн байжээ. Тэр тайшийн тушаалыг хариуцсаны сүүлээр, хаан суух бодлоо өнгөрүү эрт илрүүлсэнгүй байлаа.

Page 47: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Эцгийнхээ хаан өргөмжлөгдөх гэж байгаад ялагдсан хүнд хэцуү сургамжийг Эсэн тов тодорхой цээжилж, Монголын язгууртан, түүнийг сэжиглэхээс цаг ямагт сэрэмжилж болгоомЖлон нэг сэтгэл, нэг зоригоор Тайсун хааныг хавсарч оюун чадлаа шавхан улс орноо засахад эцэж цуцахыг мэдэлгүй ажиллаж өөрийнхөө хүч нөлөөг тас- ралтгүй чангатган өргөтгөж байгаад цэргийн эрхийг өөрийн гартаа улам чанга атгажээ”1 гэж Эсэнгийн үйл ажиллагааны эхэн үеийг дүгнэсэн байна.

Тайсун хаан Монгол улсынхаа зүүн хэсгийг, Эсэн Ойрадын дөрвөн аймгийг захи- рахын сацуу Баруун Монголыг захирч байгаа Агваржин жи-

Эсэн хаан нонд тусалж байсан түүний хүүХархуцаг тайжид Цэдэг гэдэг

охиноо гэргий болгон өгсөн нь түүний алсын бодолтой холбоотой. Тэр цэргийн хэргээс гадна төр захиргааны талаар гүйцэтгэх ёстой алба нь дээр дурдсан нутаг орныг хамаарах явдал байв. Өгүүлж буй үед Монголын их хааны шууд захирдаг Зүүн Монголын Мин улстай залгаа орших Урианхай, баруун хязгаарт Ойрадтай зэргэлдээ орших Юань улсын сайд нарын мэдэлд байсан Хамилын монгол аймгуудын нутаг нь бас Мин улсын сонирхлыг ихэд татсан маргаантай нутаг байлаа. Батлан хамгаалалт ба өрнө дорны хуурай замын харилцааны чухал боомт болох дээрх нутгуудаа өөрсдийн захиргаанд бүрэн оруулахыг Монголын хаан, тайш нар тэргүүн зэргийн зорилтоо болгож байв.

Урианхай бол Чингис хааны Зэлэм жанжины хойчис бөгөөд уг нь Онон, Хэрлэн хавиар нутаглаж байгаад сүүлд нь өмнө зүг нүүдэллэж Jlyyxa голын орчмоор очиж нутаглан Мин улсын Ляо дун мужтай залгаа оршдог болсон бөгөөд XV зууны эхнээс тэд Мин улстай харилцаатай болж мал, түүнээс гарах түүхий эдээ тэдний тариалангийн бүтээгдэхүүн, хөдөлмөрийн багаж зэргээр сольж авдаг болжээ. Мөн үед Хянган давааны баруун талд нутагла- даг Хорчин аймгийн нэг хэсэг нь давааны зүүн талын Нун (Нон) мөрний дагуу нутагт нүүж ирэн нутагшаад Нон хорчин гэгдэх болсны дотор Горлос аймаг байсан байна. Эдгээрээс гадна Чингис хааны дүү Бэлгүүдэйн удмын Онниуд аймаг бас энэ нутагт оршиж байв. Монголын их хааны шууд

О дон. Э сэн хаан. Х өх хот. 1988. тал 25

Page 48: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

II ВҮЛЭГ. Лөчин лөрвөн хоёрын хямрал

захиргааны эдгээр нутаг Мин улстай хил залгаж байдаг учраас түүний нөлөөнд оруулахгүй байхыг Монголын хаан, тайш нар ямагт анхаарч, зохих арга хэмжээнүүд авч байжээ. Тайсун хаан Нон хорчиний Горлос аймгийн ноён Цавдангийн охин Алтан (Алтжин)-ыг бага хатнаа болгон авсан. Эсэн тайш Онниудын ноён Жүчийн охиныг бага хатнаа болгон авсан зэрэг нь Монголын тэр үеийн хаан, тайш худ ургийн харилцаа бол төрийг бэхжүүлэх нэгэн чухал арга гэж үзэж байсантай холбоотой болов уу?

Монголын хаан, тайш нар нь зүүн хэсгээ ийнхүү бататгаж байгааг Мин улс зүгээр харж суусангүй, Урианхайн монгол аймгуудын ноёдыг цол, зэрэг, бэлэг сэлтээр өөртөө татаж, тэднээр Монголын төрийн бодлогыг эсэргүүцүүлж, тэднээр тагнуулах зэрэг бусармаг арга мэх хэрэглэж байсан ажээ. Түүнд зарим ноёд татагдаж Монголын төрийн бодлогыг эсэргүүцэх хандлага гарахад Эсэн тайш тухай бүрд нь зэвсгийн хүчээр дарангуйлж байв. Тухайлбал: Урианхайн нэг ноён Найрбуха гэгч 1444 онд Эсэнгийн захиргаанд дургүйцэж цэрэг хөдөлгөн эсэргүүцсэнд Эсэн тайш тэр даруйд нь өөрийн дүү сайхан ван Абубэхээр цэрэг удирдуулан Урианхайн нутагт очуулж эсэргүүцлийг үтэр даруулж, Найрбухаг хороолгож байжээ1.

Мин улс 1444 онд цэрэг хөдөлгөж Урианхайг байлдан дагуулах гэж оролдсон боловч чадаагүй. Учир нь Урианхай нутгийн ард түмэн Монгол улсаасаа салах сонирхолгүй байжээ. Мин улс Урианхайг татахын тул торго дурдан, эд бодис бэлэглэхэд Урианхай нар түүнийг Монголынхоо хаанд өргөдөг байжээ. Их Монгол улсын үед Монголын захиргаанд орсон Зүрчид аймгуудыг М онголын эрхшээлд байлгахын тулд Эсэн тайш эвээр оролдохын зэрэгцээ, шууд эсэргүүцэгчдийг 1444 онд Онниуд аймгийн ноён Жүчтэй хавсран цохиж Зүрчдийг Монгол улсдаа нэгтгэн хааны захиргаанд оруулсан. Гэтэл тэнд эсэргүүцэгчид цөөнгүй байсан тул Эсэн тайш 1446 онд дөрвөн түмэн цэрэг дайчлан хөдөлгөж Урианхай ба Онниудын эсэргүүцэгчдийг буулган авсан. Тэгэхэд Үжээд аймгийнхан Нон мөрөн рүү зугтсанд, зүүн хойд нутгийн Зүрчидийг байлдан дагуулж “усны гурван түмэн Зүрчидийг довтолж эедээ оруулав...”2. Эсэн тайш 1448 онд бас Урианхайн зүүнтээх Зүрчидийн ноёдод элч очуулж “...Чингис хаан болон Сэцэн хааны үед танусын өвөг дээдэст хэргэм өргөмжлөл хүртээж байсан болохоор хуучны үйлийг бодож ачаа тээвэр болон аму будаа бэлтгэн хавсрагтун...”3 гэж шаардсан ажээ.

Ийнхүү зүүн хязгаараа бататгасны дараа хаан тайш нарын анхаарал баруун тийш Хамил руу хандсан. Юан улсын ван ба сайд түшмэдийн ноёрхолд байсан Хамил, Шачжоу, Чигин Монгол болон Хандун зэрэг газар орныг Мин улс эзэмшихийн төлөө тэдгээр нутагт «Вэй» хэмээх харуул байгуулах, ван өргөмжлөх ба хишиг хүртээх зэрэг аргаар нутгийн ноёд түшмэдийг тохинуулан татах явуулга идэвхтэй хийж байв. Мин улс 1409 онд Хамилд ван өргөмжлөн «Вэй» харуул байгуулсны зорилго нь баруун

«М ин ши лү». Боть 174.Л увсанданзан. Алтан товч. тал 166.«М ин ши лү». Боть 174.

43

Page 49: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

хязгаар болон Дундад Азийн олон улсаас Мин улсад ирдэг элч нарыг болон худалдааны харилцааг хамгаалах сахиул халхавч бий болгох явдал байжээ. Тэгвэл баруун хязгаарын тэдгээр харуулуудыг эрхшээлдээ оруулъя гэвэл юуны урьд Хамилыг татах хэрэгтэй. Гэтэл Эсэн тайш Хамилтай худ ургийн харьцаатай байлаа. Тэр үеийн Хамилын ван Дуваадашир Эсэнгийн зээ хүү байв. Иймээс Монголын хааны ордонтой нягт харилцаатай байдаг ажээ. 1443 онд Эсэн тайш өөрийн эгч, Дуваадашир вангийн эх Нугандаширыг урьж Тайсун хааны ордонд айлчлуулсан. Дэмий удалгүй Дуваадашир ван хатан, дүү хоёртойгоо эхийгээ эргэж, нийслэл Хархүрэмд очиж хааны ордонд хэдэн cap байгаад Хамилдаа буцжээ. Түүнээс хойш Хамилын ван дуртай цагтаа Хархүрэмд ирж хэдэн сараар ч байдаг болжээ. Хамил Монгол улстай ийм дотно харьцаатай болж байгаа явдалд Мин улс ихэд дургүйцэж байв. Гэтэл Дуваадашир Мин улсын дургүйцэл, эсэргүүцлийг огт тоохгүй Монголтой харилцдагаараа харилцаж хаан, тайш нараас улс терийн заавар зөвлөгөө авсаар байжээ.

Эсэн тайш Хамилаар дамжин Төмөрийн хаант улс буюу Чагаадайн улсын баруун хэсэгтэй холбоо барьж Самаркандаас Хархүрэм хотод элч худалдаачин хааяа ирдэг байв. Гэтэл тэр Төмөрийн улс дотооддоо зөрчил, тэмцэл ихтэй болж Чагаадайн улсын зүүн баруун хэсэг тус тусдаа хант улс болоод хоорондоо байн байн тулалддаг байсан тул Эсэн хүссэн хэмжээндээ хүртэл тэдэнтэй харыдаж чаддаггүй байв.

Монголын Тайсун хаан, Эсэн тайш нарын анхаарлыг татсан ба нэг чухал газар бол одоогийн Хятадын Ганьсу мужид байсан Шачжоу юм. Мин улс энэ нутгийн монголчуудыг Хятад руу нүүлгэх зэргээр эзэмшиж байхад Монголын хаан, тайш нар 1444 онд хүн томилон очуулж Шачжоугийн эрх баригчдад монгол албантушаал, цол хэргэм олгож Шачжоу, Хандун, Чигин Монголын газрыг Ганьсу муж болгон байгуулж, тэднийг Монголын төрийн захиргаанд оруулсан1.

Мин улс үүнийг эсэргүүцэж тэр нутгийн оршин суугчдыг боомтын дотор оруулж Хятадад суулгах гэж оролдсон боловч, хүн амын нэлээд хэсэг нь Ойрадад байхыг хүссэн тул Мин улсын явуулга олигтой амжилтанд хүрэхгүй байв.

Гэсэн ч Мин улс цөхрөхгүй ятгахдаа: “Чингис хаан ба Юан улсын уг- саа язгуур тасарсан. Ойрад бол Умард Монгол орны тархай нүүдэлчид юм. Эдүгээ тэд дур зоргоороо өөрсдийгөө Юан улсын хойчис хэмээн хуурамч нэр цол өргөмжилж байна”2 хэмээн өөртөө татахыг оролдож байсан нь аанай л түүний монголчуудыг хооронд нь эвдрэлцүүлэх «Монголыг монголоор нь даруулах» уламжлалт бодлогынх нь илрэл болж байлаа.

Монголын хаан, тайш хоёр улсынхаа зүүн, баруун хязгаарт төрийн захиргаагаа бэхжүүлэхийн сацуу өмнөд херш Мин улстай ерөнхийдөө найрсаг харилцаатай байж худалдаа арилжаа хийж байсан нь Тогоон тайш, Эсэн тайш нарын үед учир ялгаатай байв. Тогоон тайшийн үед Монгол

1 Дай Х уни, Буян. Д урдсан зохиол. тал 141- «М ин ши лү». Боть 173.

44

Page 50: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

II БҮЛЭГ. Лвчин лорвон хоёрын хямрал

улс, Мин улстай нөхөрсөг харилцаатай бөгөөд худалдаа арилжаа хийж байсан. Гэтэл Тайсун хаан, Эсэн тайш нарын үед Мин улсэлдэвхязгаарлалт тогтоосон ажээ. Энэ нь эдийн засгийн талаар Монголыг хааж боох арга байв. Урьд нь монгол элч нар жилд нэг удаа Мин улсын хаанд үнэт бэлэг, сайн агт болон бусад бэлэг хүргэн ирж хэдэн сараар Мин улсын нийслэл, Датун зэрэг хотоор явж, худалдаа арилжаа хийж байгаад буцахад нь Мин улсын элч нар хамт Монголд очиж байгаад дараагийн элч нар ирэх үед хамт буцдаг. Тийнхүү элч нар солилцоход тэдний орон сууц, хоол хүнсийг элч хүлээн авсан тал нь хариуцдаг байв. Ийм харилцаа XV зууны эхний гучаад жил тасраагүй байжээ. Харин Мин улс Монголоос очих элчийн тоог хязгаарлаж, элч нарт өгдөг бэлэг шан, худалдаа арилжааны хэмжээг дангаараа багасгасан тул 1436 оноос хойш Монголоос очдог элч хэдэн арван хүн байснаа хэдэн мянга болж өссөн.

Иймд Мин улсын засгийн газар тэдэнд орон сууц, хоол, хүнс, унаа хөсгийн өвс бордоо, элч нарт өгөх бэлэг шан зэргийг гаргахад нэн төвөгтэй болжээ. Нөгөө талаар монголчууд туранхай адуу авчраад үнийг нь нэмж өгөхийг шаардах болжээ. Энэ мэтээр хоёр талын хооронд зөрчил үүсч улам даамжрах болжээ. Мин улс зөвхөн хоёр талын элчийн харилцаа ба бага хэмжээний арилжаа, худалдаа хийх төдийгөөр Монголыг хааж боож байлаа. Тэр үед Монголоос Мин улсад очдог элчийн тоо нь хэдэн арав, хамгийн олондоо хоёр зуу гаруй хүн байдаг байв. Мин улсын ордонд бэлэглэх агт морь хамгийн олондоо мянга хүрч байв. Бас ангийн үнэт арьс зэрэг солилцдог. Мин улс Монголд хариуд нь алт, мөнгө, торго, дурдан, эрдэнийн чулуу, засал чимэглэлийн эд зэргийг хариу бэлэглэдэг байжээ. Мин улс бас Монголын элчийг их хязгаарлаж тэднээс зөвхөн 3-5 хүнийг Бээжинд очихыг зөвшөөрөөд бусдыг нь Датунд байлгадаг. Үлдсэн элч Датун хот хавийн суугуул иргэдтэй худалдаа арилжаа хийхийг зөвшөөрдөг. Харин зэр зэвсэг төмөрлөг зүйл худалдах, худалдан авахыг хатуу хориглодог байжээ.

Мин улс бас л Монголыг улс төр, эдийн засгийн талаар хааж боох бодлогоо аанай явуулж урьдын цааз хоригоо хэвээр хадгалж байлаа. Мин улсын ноёд түшмэд, ард иргэдийн аль нь ч Монголын агт морьд, мал аж ахуйн түүхий эдийг арилжиж худалдаж авах эрэлт ихтэй байдгийг харгалзан Эсэн тайшийн үед монголчууд элчийн тоо, хүргэх бэлгийн хэмжээг Мин улсын ордноос тогтоосныг үл хайхран элчийн тоогоо нэмэн арилжих болон бэлгэнд өгөх зүйлийн тоо чанарыг нэмэгдүүлсэн.

Тайсун хаан, Эсэн тайш нар жил бүр Мин улсад очуулдаг элчийнхээ тоог мянга хүргэж байх болов. Элч нар Монголын сайн агт морьдыг Мин улсын эзэн хаанд бэлэг болгон баривал хариуд нь тэнцэх хэмжээний алт, мөнгө, торго дурдан зэрэг бараа авдаг байжээ. Элч нар Монголдоо буцах замдаа хил хязгаар орчмын суугуул ард иргэдтэй арилжаа хийдэг байв. Тэгээд ирсэн хойноо авчирсан зүйлсээ борлуулж үлэмжхэн ашиг олдог байсан ажээ.

Мин улс элдэв шалтаг зааж Тайсун хаан, Эсэн тайш нарт удаа дараа

Page 51: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

захидал ирүүлж байв. Тухайлбал: 1442 онд Мин улсын хаан зарлиг буулгаж, Ойрадын хүнийг “...гурван зуугаас хэтрүүлж болохгүй ...Хэрэв илүү ирвэл тогтоосон тоо дүрмээр боомтод оруулж бусдыг нь буцаагтун...” 1 гэж арилжааг хязгаарласан явдал Эсэн тайшийг ихэд хилэгнүүлсэн. Эсэн тайш Мин улсын хааны ордонд хүргэх үнэт чухаг бэлгээ нэмэгдүүлж заримдаа нэг жилд монгол сайн агт найман зуу, цагаан хэрэм, булганы арьс маш олон тоогоор хүргэж байв. Сүүлдээ Мин улсын хааны ордонд хүргэх агтын тоо 4000 гаруй, хэрэм булганы арьс нэг түм хоёр мянга гаруй хүрч байжээ. Монголоос очих эдгээр бэлгэнд Мин улсын сайд түшмэл нар нь хүртэл их дуртай байх болжээ. Иймээс тэдний тогтоосон элч, худалдаа арилжааны цааз хориг нь хэрэгжихгүй болжээ.

Монголчууд, Мин улсаас зэр зэвсэг авах сонирхолтой. Гэтэл тэдний тал албан ёсоор хатуу хориглож байлаа. Харин цэрэг иргэн хэн нь ч гэсэн монгол сайн морьтой болохыг хүсдэгийг харгалзан Эсэн тайшийн үед Хятадын зах хязгаарын нутгийн цэрэг ардад адуу нийлүүлж оронд нь тариалангийн бүтээгдэхүүнээс гадна нууцаар зэвсэг авах ажлыг зохион байгуулжээ. Тэгэхэд Мин улсын хилийн цэрэг албанаас тарааж өгсөн нум сум, хуяг дуулга, жад сэлэм зэрэг зэвсэг егөөд морь сольж авдаг болов.

Монголын элч нар явж өнгөрөх замд уран дархчууд цугларч монгол- чуудын захиалгаар зэвсэг хийж адуу малаар арилждаг болсон төдийгүй Хятадын орон нутгийн ноёд түшмэд Монголын элчид өгөх бэлэг нэрийд- лээр нумыг бөс бараагаар ороож, сумыг архины бутанд хийж өгдөг байжээ.

Тэр байтугай, Мин улсын хааны ордны Монголтой харилцдаг нөлөө бүхий тайган Ван Чжэнь гэгч Эсэн тайштай нууцаар арилжааны хэлэлцээр байгуулсан ажээ. Тэрхүүтайган Ван Чжэнь Датунгийн бүгд захирагч даргад заавар өгч жил бүр их хэмжээний сум, зэв үйлдүүлэн Монголд нууцаар нийлүүлж, Эсэн тайш сум, зэвийн үнийг сайн агтаар бодож өгч байжээ2.

Тайсун хаан, Эсэн тайш нар Мин улстай элчийн ба худалдаа арилжааны харилцаатай, найрсаг байх бодлого явуулж байсан боловч нэг талаас Мин улсаас тогтоож байсан элдэв хориг, хязгаарлалт хийгээд худалдаа арилжаанд байнга гаргадаг Мин улсын булхайн аргууд, нөгөө талаас хилийн хамгаалалтыг сулруулах талаар хэрэглэж байсан арга нь цаашид хоёр орны харилцааг хурцдуулж болохуйц эдийн засгийн үндэс- лэл болж байв. Өгүүлж буй үед Монгол улсын төр зүүн тийшээ Зүрчид, баруун тийшээ Хамил, жич түүнээс баруун талд буй Юлтүс голын сав хүртэл, умар зүг Енисей мөрний сав газар, өмнөд зүг Цагаан хэрэм хүр- тэлх нутгийг захирч байжээ. Энэ бол Монголын улс төрийн хүчнүүдийн улс орноо нэгтгэх нэгдмэл зорилгоо биелүүлэхийн тул нийтээрээ чармайн тэмцсэний үр дүн мөн.

Page 52: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

§3. Монгол, Мин улсын харилцааны хурвдал, түүнийг гэтэлсэн нь

Мин улс, Монголтой харилцах талаар тогтоосон хязгаарлалт, хориг, цааз нь үр дүнд хүрэхгүй болохоор худалдаа арилжаа хийхэд элдэв заль булхай гаргадаг болсон ажээ. Тухайлбал: 1448 онд Эсэн тайш гурван мянган элч томилон Мин улсад очуулахад, тайган Ван Чжэнь Монголын элчийн тооны талыг хасч дээш ээ худал мэдүүлсэн, нөгөө талаар Мин улс, Монголтой харилцах талаар тогтоосон хязгаарлалт, хориг цааз нь үр дүнд хүрэхгүй болохоор худалдах морьдын үнийг дур мэдэн бууруулсан, элчийг түр саатуулсан. Түүнчлэн Монголоос авах морины үнэнд өгөх торгоо сэм зүсч нэг толгойг хоёр толгой болгосон1 зэрэг нь монголчуудын дургүйг ихэд хүргэжээ. Тайсун хаан Мин улсын төрийг итгэл алдагдуулж хэрэг явдалд шударга бус хандаж байгааг хатуу зэмлэсэн.

Бас Монголд суугаа Мин улсын элч, Эсэн тайшийн бага хүүд хааныхаа гүнжийг дуртайяа өгнө гэж амласанд, худ ургийн харилцааг чухалд үздэг Эсэн ихэд баярлаж 1449 оны хавар элч томилон тансаг бэлэг сэлттэй очуулахад, Мин улсын хааны ордон Монголд гүнж өгөх асуудал огт яригдаагүй гэж мэлзсэн нь Эсэнг ихэд хилэгнүүлэв. Иймээс Эсэн тайш хаантайгаа зөвлөлдөхөд хаан нь Мин улстай байлдахад дургүй байгаагаа илэрхийлэхдээ: “ Бид хүнс, хувцсаа Их Мин улсаас авч байна. Иймээс тусыг усаар хариулж болохгүй” гэхэд Эсэн “Хаантан аян дайнд оролцох хүсэлгүй байгаа бол би ганцаараа эхэлнэ”2 гэж шахамдуулсан. Тэгэхэд хаан тайшийн ятгал гаар Ляодун муж руу цэрэг удирдаж Мин улстай байлдахаар бэлтгэжээ.

Мин улсын эсрэг ийнхүү дайлаар мордохынхоо өмнө Аругтай тайш агсаны дүү Мөнхбайг Эсэн эцгийнхээ гэрээс ёсоор алж түүний толгойгоор эцгийнхээ сүнсийг тахиж, энэ тулалдаанд ивээгтүн! гэж залбирсан ажээ3. Тэр бас Монгол, Ойрадын олон аймгуудад хандаж “Мин гүрний хааныг өмнө зүг хөөж, мануус Дайду хотоо (Бээжин) буцааж авсугай”4 гэж уриалсан нь түүний Их Юань улсыг сэргээхийг боддог Монголын дайнч феодал ноёдьгн санаархлын илрэл мөн.

1449 оны 7 сард Монголын цэрэг дөрвөн замаар Мин улсын хил рүү довтлон оров. Эсэн тайшийн удирдсан цэрэг Датун руу, Тайсун хааны цэрэг Ляодун руу, баруун гарыг баатуудын чинсан түшмэл Алагийн (Алаг- төмөрийн) цэрэг Сюаньфу руу, Алчу жанжины цэрэг Шаньси руу тус тус довтолсон ажээ. Эдгээр дөрвөн замын цэргийн гол хүч нь Эсэн тайш, Алаг түшмэл нарын цэрэг байжээ. Монголоос нийт хоёр түмэн цэрэг энэ дайнд оролцсон гэдэг5. 7 сарын 30-нд Эсэн тайшийн цэрэг Датун хотын ард Мин улсын дэд жанжны цэрэгтэй тулалдахад дэд жанжин нь алагдаад цэрэг нь

II БҮЛЭГ. Лөчин лорвөн хоёрын хямрал

«М ин ш и лу». Боть 327.М он тэнд. боть 327.О дон. Цагаан гэрийн эм хтгэл. Х өх хот, 1988. тал 144.«М ин ши». Боть 328.М он тэнд.

47

Page 53: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

бутарч сарнисан ажээ. Тэгэхэд Монгол цэрэг Датунгийн арын олон бэхлэлтийг эзлэв. Мин улс дөрвөн их жанжнаар тус бүр түмэн цэрэг захируулан байлдуулсан боловч цөм ялагдаж бараг бүх цэрэг нь алагджээ. 8 сарын 3-нд Датун хотын хамаг эрх мэдэлтэн цэрэг толгойлон Эсэнтэй байлдсан боловч бас цөм ялагдсан.

Тайсун хаан өөрийн цэргээс гадна Урианхай гурван харуулаас их цэрэг дайчилж, Ляодунгийн хилийн хэрмийг давж ороод Гуаннин хотыг бүслэн байлдахад тус хотыг сэргийлэн хамгаалж байсан Мин улсын цэрэг хотдоо дутааж ороод хотын хаалгаа хамгаалсан ажээ. Тэгэхээр нь Тайсун хааны цэрэг хотын хэрмийг өргөн хэмжээгээр сэтлэн эвдэж үлэмжхэн хөрөнгө, хүн мал олзлон авч цохилтоо үргэлжлүүлсэн ажээ.

Монголын цэргийн бусад гурван зам нь бас л амжилттай тулалдаж ялалт байгуулан үлэмжхэн мал хөрөнгө олзолж авсан ажээ. Монгол цэрэг “хуяг дуулга, зэр зэвсэг, алт мөнгө, торго дурдан, үхэр, хонь, адуу, луус 80 түм гаруйг олзлон авч явсан” гэж хятад сурвалж бичигттэмдэглэсэн байдаг1. Монголын цэрэг дөрвөн замаар довтолж саадгүй давшиж байгаа мэдээ Бээжинд хүрэхэд, хааны ордонд үлэмж нөлөөтэй тайган Ван Чжэнь, эзэн хаан Ин Цзунг (нэр нь Чжу Цичжэнь) биеэрээ цэрэг удирдан Монголтой байлдан гавьяа байгуулахыг ятгажээ. Гэтэл ордны зарим сайд, түшмэл, хааны хатад хүртэл Ин Цзун хааныг дайнд мордохыг хориглож гуйсан боловч, тэр яаруу зарлиг буулгаж 8 сарын 6-нд тавин түмэн цэрэг дайчилж Бээжингээс мордохдоо бичиг, цэргийн сайд, түшмэл нарыг дагуулж 8-ны өдөр Чавчаал боомтоор гарч 12-нд Сюаньфу хүрчээ. Санд мэнд хөдөлсөн Мин улсын цэрэг замдаа салхи бороонд цохигдон тавгүйтэхэд мод өвс хүртэл монгол цэрэг шиг харагдах болсныг их түшмэл муу ёр хэмээн Ин Цзун хаанд айлтгаж, давшилтаа зогсоохыг ятгасанд Ван Чжэнь тайган түүнийг зэмлэж зодсон ажээ. Мин улсын урьд алагдсан цэргүүдийн үхдэл энд тэндгүй дайралдах болсон төдийгүй цэргийн хүнс хоол дутагдаж эхэлсэн ажээ. Ин цзун хааны их цэрэг 18-нд Датун хотод хүрэхэд Монголын цэрэгдийлэгдсэн аятай ухарчээ. Мин улсын Цэргийн Явдлын Яамны эрхэн сайд Куан Е хаандаа айлтгал өргөж Монголын цэргийг нэхэх хэрэггүй, цэргээ татаж буцтугай гэж ятгасанд Ван Чжэнь тайган ихэд хилэгнэж: “цэрэг дайны явдал мэдэхгүй... ялзарсан бичгийн түш мэл” гэж буруушаагаад цэргийг үргэлжлүүлэн давшуулсан амуй2. Гэтэл Датун хотыг сахигч нэгэн тайган, Ван Чжэньд хэрэв дахиад давших юм бол Монголын цэргийн отолтонд орж Датунгийн хавьд Мингийн цэрэг ялагдахад хүрнэ шүү гэж сэмээр мэдэгдсэнд Ван Чжэнь ихэд цочиж, байдал ноцтой хүндэрснийг мэдээд цэргээ түргэн буцаах болсон. 8 сарын 27-нд Мин улсын цэрэг Сюаньфуд буцаж ирэхэд Монголын цэрэг араас нь нэхэж байлдахад Ин Цзун хаан үлэмж нэр хүндтэй хүмүүст дөрвөн түмэн цэрэг өгч байлдуулсан боловч цөм Монгол цэрэгт бүслэгдэн устгагджээ. 8 сарын 31- ний өдөр Ин Цзун хаан их цэргээ авч Түмү (одоогийн Хэбэй мужийн

«М ин ши». Боть 182 М өн тэнд.

Page 54: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

II БҮЛЭГ. Аөчин лорвөн хоёрын хямрзл

Хуайлай сяний баруунтаа байсан) гэдэг газар ухран иржээ. Тэр Түмү бол Лан (Нань) шань уулын баруун бэлд байх бөгөөд дөрвөн талаараа уулаар хүрээлэгдсэн нэг бяцхан цайз юм. Чавчаал боомтоос Сюаньфу, Датун зэрэг газарт хүрэх замын чухал өртөө ажээ. Ин Цзун хаан энд ирээд араасаа ирэх Ван Чжэнь нарын цэргийг хүлээж байхад Эсэн тайш цэргээ түргэн шилжүүлэн ирж тэнд орох, гарах газаргүй болгон бүсэлсэн, бас түүний дэргэдэх усны эхийг эзлэж авсан. Иймээс Мин улсын цэрэг агт морь хоёр өдөр усгүй ундаасч самуурч эхлэх үеэр Эсэн цэргээ дайралтад оруулж байлдуулахад цэрэг эрсийн зориг самбаа бадарч, байлдах тутам эрэлхэг болж байлаа.

Мин улсын хаан Ин Цзун ихэд сандарч зугтах гэсэн боловч гарах зай олж чадахгүй байлаа. Ийм үед нь Эсэн тайш 9 сарын 15-нд элч томилон очуулж Ин Цзун хаантай эвсэж найрамдах хэлэлцээ хийх санал тавив. Тэгэхэд Ин Цзун үнэмшиж дор нь бичгийн хүрээлэнгийн дэд сайддаа зарлиг буулган хэлэлцээ хийж найрамдах бичиг бичүүлэн элч томилж, Монголын элчтэй хамт Эсэн тайшийн өргөөнд ирүүлэв.

Ийнхүү бууж өгөх асуудал гарч ирсэнийг далимдуулан Ван Чжэнь тайган зарлиг гаргуулж цэргээ урагш шилжүүлэх гэхэд Мингийн цэргийн дотор эмх замбраагүй байдал үүсчээ. Монголын цэрэг тэдний жагсаал руу дайран орохдоо: «зэвсгээ хаясан хүний амийг өршөөнө» гэж зарласан тул Мингийн цэргүүд байлдахгүй, хүн бүр л амиа бодож зэвсгээ хаяж зугтах, нуугдах газар эрж байлаа. Ин Цзун хаан самуурлыгзавшиж, шадар цэргээрээ хамгаалуулан дутаах гээд чадаагүй тул мориноосоо бууж өмнө зүг хандан завилан сууж байгаад монгол цэрэгт олзлогдов. Хааныг биеэр дайлуулах гэж хүчилсэн Ван Чжэнь самуун цэрэгт алагдаж, хааныг дагаж явсан бичиг цэргийн сайд, түшмэл нараас бараг хүн үлдээгүй, цөм алагджээ. Үүнийг Хятадын түүхэнд «Түмү бянь» (Түмүгийн хувиралт) гэдэг. Мин улсын цэрэг ийнхүү «Түмүгийн тулалдаан»-д ялагдсан ньюуны урьд Монголтой байлдах эсэх асуудлаар хааны ордон нэгдмэл саналтай байгаагүй. Нөгөө талаар дайн тулааны туршлагагүй хаан, олон дахин давуу тоотой цэргээр Монголын цэргийг тун амархан цохино гэж гэнэн итгэж, яаруу сандруу дайчлан цуглуулсан, зохих хэмжээний цэргийн сургууль бэлтгэлгүй 50 түмэн цэрэг нь гарамгай жанжин Эсэнгийн удирдсан монгол цэргийн дайралтыг тогтоож чадахгүй, түүний байлдах арга ухааныг мэдэхгүй, айж балмагдан, зэвсгээ хаяж амиа аврахыг бодож самуурсан ажээ1. Бас Мин улсын цэрэг өөрийнхөө нутагт байлдсан атлаа хоол хүнсний хангалттай бэлтгэлгүй, тулалдах газраа ч зөв сонгож аваагүй гэх зэрэг олон шалтгаанаар ялагджээ.

Монголын хаан, тайш зэрэг төрийн дээд эрх баригчид, Мин улсын хавчиж боогдуулах бодлого, явуулгын эсрэг цохилт өгөх тухайд Тайсун хаан эхэндээ дургүй байсан боловч сүүлдээ Эсэнтэй нэгдмэл санаатай болсон. Иймээс хаан, тайш нар өөрсдөө цэрэг удирдаж уг байлдаанд оролцсон. Монголын цэргийн бэлтгэл, сургуулилт Мин улсынхаас илүү, хөнгөн гавшгай хөдөлгөөнтэй морин цэрэг байсан. Мин улсын цэрэг

1 Х эр ээд Л .Ж ам сран. Э сэн тайш хаан. У Б., 2000, тал 74.

49

Page 55: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

өөрийнхөө нутагт хоол хүнс, ундны усаар дутагдаж байхад Монголын цэрэгт тийм гачигдал гараагүй. Монголын цэргийн гол хүчний хоёр замын цэргийг тухайн үеийн нэрт жанжин Эсэн тайш, Алагтөмөр түшмэл нараар удирдуулсан цэргийн шилдэг дарга нар чадамгай зохион байгуулж, хоёр жигүүрийн цэргийг Тайсун хаан, Алаг чинсан жанжин нар удирдан зохион байгуулж, Мин улсын цэргийг зүүн баруун талаас нь гол хүчтэйгээ хамсаж тулалдсан нь гол фронт дээр шийдвэрлэх ялалт хийхэд чухал ач холбогдолтой байсан нь маргаангүй. Ийм цөөхөн цэргээр тийм олон цэргийг ялсан явдал цэргийн урлагийн түүхэнд ховор юм. Энэ нь тэр үеийн Монголын цэргийн байлдах чадвар, Эсэн нарын дайтах арга тактикийн түвшин өндөр байсны гэрч мөн.

Манай цэргийн түүхч нар энэ тухай бичихдээ: “ ...Мин улсын эзэн хаан дайны талбарт монгол цэрэгт олзлогдсон нь нэг талаар түүний цэрэг удир- дах чадвар мөхөс, цэргийн жанжнуудын урагшгүй ажиллагаа, цэргийн байлдах чадвар доройгоос төдийгүй нөгөө талаар монгол цэрэг байлдааны бэлтгэл, сэтгэл санааны зориг хатуужил сайтай, байлдах арга, байлдаанд сайтар бэлтгэсэнзэргээсболжээ...гэждүгнэсэн байдаг. Мин улсынхааныг Монголын цэрэг олзлоод Эсэнгийн чачир (майхан)-д хүргүүлэхэд, Эсэн тайш ихэд баярлаж, урьд Ин Цзун хаантай уулзаж байсан хоёр ч хүн олзлогдож ирсэн хүн бол Ин Цзун хаан мөн гэдгийг нотолсон тул Мингийн хааныг олзолсон нь баттай болжээ. Тэгэхэд Эсэн ихэд баярлаж, олон сайд түшмэд нараа цуглуулан: “Би тэнгэрийн доорхыг нэгтгэн Их Монгол улсыг дахин мандуулъя хэмээн үргэлж тэнгэрт залбирдаг билээ. Энэ өдрийн мэт дийлэхийг үзвээс магад биелэгдэх ажээ”2 гэж баярласан сэтгэлээ илэрхийлж байжээ. Санаандгүй олзолсон хааныг хэрхэх тухай Эсэн тайш олон түшмэлээсээ асуухад, Монголын хувьд тааламжтай бодлого явуулаагүй энэ хааныг хороовол зохино. Бас зарим нь энэ хааныг барьцаанд байлгах хэрэгтэй гэдэг саналууд гарахад Эсэнгийн дүү, түшмэл Баянтөмөр түүнийг эрс эсэргүүцэж, эзэн хаан олзлогдсоныг улсад нь мэдэгдэж, хүн ирүүлж, хааныг буцааж өгөх нь зүйтэй гэдэг санал гаргахад Эсэн тайш уг саналыг дэмжиж Ин Цзун хаан, түүний бараа бологч түшмэдийг Баянтөмөрт* тушаан өгч түр харгалзуулахаар шийдвэрлэсэн.

Эсэн Мин улсын хааныг олзолсондоо ихэд баяртай байсан боловч их нууцалж байлаа. Монголын цэрэг нутагтаа буцсаны дараа Ин Цзунг олзолсныг эхэд нь бахархаж мэдэгдсэн Юншээбүгийн бөх Сорсунг цаазаар авч олонд жигшил болгож байсан нь3 Эсэн цэрэг дайны нууцыг хичнээн чанд хадгалдаг байсны нэг жишээ мөн. Нөгөө талаар Ин Цзун хааныг ийнхүү олзолсноо барьцаа болгон Мин улсаас шаардсан бүхнээ авна гэж бодож байсан ажээ.

Ин Цзун хаан шадар бараа бологчдоороо дамжуулан, хэрхэн

1 «М онгол цэргийн түүхийн товчоон» У Б., 1996, тал 347.2 Алтанш аа. М онголчууды н өчигдрийн мөр. 1 боть, Улаанхад, 1993, тал 842.* «М онгол борж игид овгийн түүх», «Э рдэнийн товч» зэр эг монгол сурвалж ид Ин Ц зун хааныг

Алим ан ч и нсан д хадгалуулсан гэж байдаг.3 Саган с эц эн . Э р дэн ий н товч. У Б., 1961, тал 173.

50

Page 56: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

олзлогдоод байгаа, төрийн ордон, магнаг дээл, торго дурдан, сувд тана, алт мөнгө, эрдэнэсийн зүйлээр өөрийг нь сольж авах боломж байж болохыг нууцаар мэдэгдсэн ажээ. Тэгэхэд Мин улсын төр айн сандарч, түшмэд нь бүгдээрээ ихэд уйлалдан яахаа мэдэхгүй болов. Хааны хатад ойр төрлийн хүмүүс Ин Цзун хаанаа алт мөнгө, үнэт эдлэлээр сольж авахаар яарч ордноос үлэмж хэмжээний эд эрдэнэс, торго дурдан цуглуулан найман моринд ачиж Монголд явуулжээ1.

Мин улсын эзэн хаан олзлогдоод, хаан ширээгээ алдахаас айн болгоом- жилж байгааг Эсэн мэдээд хоёр улсын найрамдлыг гол болгох үүднээс Ин Цзун хааныг даруй нийслэлд нь (Бээжинд) буцааж, хаан ширээнд нь суулгана гэж мэдэгдэхийн сацуу охин дүүгээ Ин Цзун хаанд өгөх дуртай байгаагаа бас илэрхийлсэн ажээ. Тэгэхэд Ин Цзун хаан уг саналыг баяртай хүлээн аваад, дор нь Датун хотын сахигч жанжныг томилон Бээжинд зарлигаа хүргүүлсэн. Эсэн тайш Мин улсын эзэн хааныг зургаан мянган Үжээдийн нутагт дулаан газар байлгасан гэдэг мэдээ бий.

Ин Цзун хаан: “Эсэн дүү охиноо надтай холбож, миний биеийг нийслэл хотноо хүргэхийн сацууд их орыг залгамжлуулна гэсэн” гэж Бээжинд мэдэгдээд “хэрэв дахин элч томилбол засал чимэглэлийн эд агуурсыг ахиухан ирүүлээрэй, тэгвэл түргэн буцаж болох байх” гэдэг санаа илэрхийлсэн ажээ2.

Гэтэл тэр үед Ин Цзун хааны дүү, ван Чжу Чиюй гэгч хаан ширээнд санаархаж байжээ. Монголын тал Ин Цзунг хаан ширээнд нь суулгана гэж мэдэгдсэнийг сонсмогцоо Чжу Чиюй яаран шуурхайлж 10 сарын 3-ны өдөр хаан ширээнд сууж Цзин Цзун (оны цол нь Цзинтай) хаан гэгч болжээ. Тэгэхдээ ах Ин Цзун хааныг Тайшан хуан (өвөг буюу дээд хаан) болгохоор тунхаглаж Ин Цзун хааны Чжэнтүн гэдэг оны цолыг халж дараа жилээс буюу 1450 оныг Цзинтайнтэргүүн он гэжцоллосон. “Дээд хуанди (Ин Цзун) нутгаасаа ямар ч хэл мэдээ авалгүй монголчуудын дунд нэг жил болов. Эсэн болон түүний доод хүмүүс Дээд хуандийг маш их хүндэлж байсан ба хоёр хоногт нэг хонь гаргаж өгдөг, долоо хоногт нэг үхэр алж, хуандид зоог өгдөг байлаа. Хатан, охидыг өгдөг боловч хуанди түүнийг хүлээж авдаггүй байлаа” гэж хятад сурвалж бичигт бичсэн байдаг. Эсэн тайш Ин Цзун хаанд дүү охиноо өгөх санал тавьж байсныг бид дээр дурдсан. Тэгвэл хаан, хатан охидыг хүлээж авдаггүй байсан гэж байгаа нь чухам түүнтэй холбоотой байж болох юм. Харин монгол сурвалжид: “Алиман чинсан Ин Цзун хаанд... Муу Ядуу нэрт эхнэрийг нийлүүлэв. Нэгэн хөвгүүн төрөөд Дагэз хэмээн нэрлэв. Хойно Ин Цзун хааныг өөрийн нутагт нь эгүүлж илгээхэд энэ хүүг Ойрад авч хоцорчээ”3 гэж бичсэн байдаг. Энэ бол нарийвчлан судлууштай асуудал юм.

Үүнээс хойш Монгол, Мин улс хоёр олзлогдсон хаан болон бусад асуудлаар хэдэн удаа элч солилцсон бөгөөд Мин улсын сүүлчийн элч

_____________________________________________________ II БҮЛЭГ. Лөчин лорвөн хоёрын хямрал

«М онгол үн дэстн и й нэвтэрхий түүх». Д ун д , тал 862-863 .«М ин ши лү». Боть 181.Л ом и. М онгол борж игид овгийн түүх. Х өх хот, 1989, тал 247.

51

Page 57: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l воть

буцахад нь Эсэн тайш би удахгүй өөрийн биеэр Ин Цзунг нийслэлд нь хүргэж “ ...хаан ширээнд нь суулгана...” хэмээн хэлээрэй гэжээ. Бас өөрийн элч Нагац (Нагачу)-ыг Бээжинд томилон явуулж уг шийдвэрээ Мингийн төрд албан ёсоор мэдэгдэхээр явуулав. Ин Цзун хаан ч өөрөө захидал бичиж Эсэнтайш үнэхээртүүнийг Бээжинд хүргэх үнэнхүү санаатай байгаагдавхар нотолсон аж ээ1.

Эсэн тайш болон төрийн түшмэл нар монгол ёсоор хүндэтгэл илэрхий- лэн 10 сарын 19-нд Мин улсын Ин Цзун хааныг үдэх өв тэгш ёслол хийж түүнд нэг цагаан морь бэлэглэв. Дараа өдөр нь Тайсун хаан, Эсэн тайш нарын дайчилсан цэрэг эрс Ин Цзунг үдэж өмнө зүг сүр жавхаатай мордов. Эсэн тайш гурван түмэн цэргээр Баянтөмөрийн хамт Ин Цзунг хамгаалан, Бор туйвант боомтын чиглэлээр, нөгөө нэг замын чиглэлийг Тайсун хаан толгойлов. Тэр нь бас гурван түмэн цэрэгтэй бөгөөд Чавчаал боомтын гадна байж, Мин улсын цэрэг Эсэнгийн цэргийн буцах замыг таслахаас сэргийлэх зорилготой байжээ.

Эсэн тайшийн цэрэг Бор туйвант боомтод хүрэхэд Мин улсын сахигч жанжин Сунь Сян, хааныг хамгаалан хүргэж яваа морин тэргийг боомтод орохыг хориглосны улмаас хоёр этгээдийн хооронд ширүүн тулалдаан болоход Эсэн тайш цэргээ дайчлан боомтыг эвдэж оров.

Энэ мэдээ Бээжинд хүрэхэд Мингийн ордныхон сандран самуурч хүмүүсийн санаа сэтгэл үймэрч нийслэлээ өмнө зүг нүүлгэх тухай ярьж эхэлсэн аж ээ. М ингийн төр яаралтай онцгой арга хэмжээнүүд авч нийслэлийн есөн хаалгыг бат хамгаалуулан Ляодун, Сюаньфу зэрэг газраас 50 түм гаруй цэрэг дайчлан авчирч нийслэлээ хамгаалахад туслуулав. Олон замын цэргийг Ши Хэн гэдэг бүгдийг захирагч дарга удирдав.

10 сарын 27-нд Эсэн тайш болон Ин Цзун хаан нар Бээжингийн Дэ шэн мэнь хаалганы гадна тулж ирээд маргааш нь Мин улсын төрд элч томилон явуулж, хотын гадна ирж Ин Цзун хаанаа угтаж ав гэж мэдэгджээ. Гэтэл Цзин Цзун хаан зөвхөн бага тушаалын хоёр түшмэлийг хотоос гаргаж Ин Цзун хаантайгаа уулзуулав2.

Мин улс Ин Цзун хаанаа угтаж авах санаагүй байгааг мэдээд Эсэн тайш ихэд уурлаж “нохой хүртэл эзнээ таньдаг. Эдүгээ би биеэр хааныг чинь хүргэж хотын дэргэд ирсэн байхад тосч аваачих хүнгүй нь үнэхээр харам- салтай”3 гээд Ин Цзуны хөлөглөсөн морин тэргийг умар зүг эгүүлэн буцах- даа замд тохиолдох хот сууринг уулгалан үлэмжхэн эд хогшил, морь мал олзолж, цэргийнхээ нэг хэсгийг Сюань фу, Датунгийн гадна суулгасан ажээ.

Эсэн, Мин улсыг нэг дүншүүр лан мөнгөний золио өгч эзэн хаанаа буцааж ав гэж шаардаж байсан ажээ. Гэтэл Ин Цзунгийн дүү нь тийм их мөнгөөр ахыгаа зольж авахгүй харин өөрөө эзэн хаан болсноо алдахгүйг бодож байсан ажээ.

Эсэн тайш Бээжингийн гурван хаалга руу цэрэглэн дайрсан боловч

1 «МҮНТ». Дунд, тал 863.2 «МҮНТ» (Монголын үндэстний нэвтэрхий түүх). Дунд, тал 863-864.3 Алтаншаа. Монголчуудын өчигдерийн мөр. 1 боть. Улаанхад, тал 448

52

Page 58: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

хотын бэхлэлт, ард олны эсэргүүцэл их байлаа. Нөгөө талаар тэр үед Тайсун хаан, Алаг чинсан нар тус тус Мин улсын хаанд элч илгээж найрамдал тогтоох саналаа илэрхийлэн харъяат цэргээ татсан тул Эсэн тайш харь оронд ганцаардахаас болгоомжлон ухрахад хүрчээ.

Мин улсын Цзин Цзун хаан хааны суудлыг алдахгүйн тул Ин Цзун хаан нийслэлдээ ирэхийг элдвээр хойшлуулж байлаа. Монголоос ирэх элч нар орж ирдэг боомтуудын сахигч нарт үүнээс хойш Монголын талаас Ин Цзун хааныг хүргэж ирэх тухай элч ирвэл хүлээж авч болохгүй гэдэг зарлиг буулгасан амуй. Цзин Цзун хаан Ин Цзунгийн аминчлан бичсэн захидлыг хуурамч гэж зарлаад, одоо үнэн болсон ч хүлээж авч болохгүй гэж Сюаньфугийн сахигч жанжин Ян Хунд зарлигбуулгасан амуй. Тэр үед Мин улсын Цэргийн Яамны эрхэн сайд Юй Цзян шинэ хаанд тал засахын тул “улс орныг тэргүүнд тавьж эзэн хааныг дараад нь тавих” зорилт дэвшүүлэн тавьсан ажээ. Мин улсын нэг бүлэг түшмэд Монголын Эсэн тайш байн байн элч томилон ирүүлж “эзэн хаанаа угтаж аваарай” гэж шаардаж байгааг ойшоон үзэх хэрэгтэй гэж шаардах болсон байна. Эсэн тайш Ин Цзун хаанаар их ашиг олох гэж горьдож байсан нь бүтэл муутай байв. Иймээс тэр 1450 оны цагаан сараас зургаан cap хүртэл хугацаанд Мин улсын хилд4 удаа цэрэглэн халдаж, Мин улсыг шахамдуулав. Иймээс Цзин Цзун хаан аргагүйдэж 1450 оны 6 сард Ёслолын Яамны дэд сайд Ли Ши бас нэг яамны дэд сайд Ло Чи нарыг тэргүүн, дэд элч болгож Монгол улсад ирүүлжээ.

Монголын хаан, тайш нар Ин Цзунг буцааж өгөх, найрамдал тогтоох саналаа дахин давтсан ажээ. Тэгээд Мин улсын элчтэй хамт Монголын тал бас түшмэл томилон Датун, Сюаньфу, Шаньси хавиар сууж байгаа монгол цэргээ гэдрэг татуулав. Тайсун хаан, Эсэн тайш хоёр бас Бээжинд элч томилон эзэн хаанаа авахыг бас шаардав. Иймээс Мин улсын Цзин Цзун хаан мөн оны 7 сард Ян Ш ань тэргүүтэй элчийг тансаг бэлэг сэлттэйгээр Монголд очуулж 8 сард хоёр тал найрамдав.

Энэ мэтээр харилцсаны эцэст 9 сарын 13-нд Мин улсын Ин Цзун хаан Монгсшоос мордов. Эсэн тайш болон ноёд монгол ёсоор Ин Цзун хааныг хүндэтгэх ёслол хийж хөгжим үүсгэн найрлаж өв тэгш ёслол гүйцэтгэсэн байна. Энэ удаад Мин улсыг айлгахгүйн тул түрүүчийн адил их цэрэг хөдөлгөлгүй Баянтөмөр нар биеэр хааныг замд гаргаж өгснөөс гадна Ойрадын далан ноёд түшмэл хааныг хүргэж Бээжинд очсон1. 9 сарын 20- нд Ин Цзун хаан бараа бологчдынхоо хамт Бээжинд хүрэлцэн очиход түүнийг хааны өмнөд ордонд буулган нийгмээс тусгаарласан амуй.

Ин Цзун хааныг Монголоос аваачсан Ян Шань түшмэл нарыг хааны ордон даяар магтан сайшааж, тэдний «гайхамшигт гавьяа»-г хөхүүлэн сайшаах санал гарч байв. Гэтэл Цзин Цзун хаан эднийг анх зарлигаар томилж явуулаагүй гээд олигтой хөхүүлэн сайшаагаагүй ажээ2.

Ин Цзун хааныг буцааж өгсөн явдал тэр үеийн М онгол-Хятадын харилцааны хурцдалыг намжааж 1449-1450 оны хоёр жилийн дайныг

II ВҮЛЭГ. Лөчин лөрвон хоёрын хямрал

1 «МҮНТ» Дунд, тал 328.1 Мен тэнд, тал 866-867.

53

Page 59: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

зогсоож найрсаг хөршийн харилцаа тогтоох хамгийн зөв арга хэмжээ болж байлаа. Ингэхгүйгээр Монгол-Хятадын харилцаа хэвийн болж чадахгүй байлаа. Үүнд: Монголын эрх баригчид үндсэндээ нэгдмэл хандлагатай байв.

§4. Улс төрийн хямрал, бутралын давталт

Ин Цзун хааныг буцаасны дараа Монгол-Мингийн элчийн ба худалдаа арилжааны харилцаа үргэлжилж байлаа. Харин Монголын элч Мин улсын төрд өргөх ёсны бэлэг дотроо Ин Цзунд гэсэн тусгай бэлэг явуулдаг болсон ажээ. Гэтэл Мин улсын Цзин Цзун хаан Монголын талаас элч очуулах дургүй, зөвхөн хоёр этгээдийн худалдаа, арилжааны харилцааг үргэлжлүү- лэхийг зөвшөөрч байлаа. Энэ нь Ин Цзун ахыгаа монголчуудтай үгсэж дотор гаднаас хавсайдаж өөрийгөө хаан ширээнээс зайлуулж магадгүй хэмээсэн болгоомжлол байв.

Тийн атлаа М онголын хаан, тайш хоёрт нэг бус удаа элч ирүүлж байжээ. Мөн тэдний ирүүлсэн элч нэгийгхүндэтгэн, нөгөөг нь үл хүндэтгэх байдал гарган хооронд нь сэжиг таавар үүсгэж байлаа. Энэ нь хаан, тайш хоёрын хооронд яс хаясан хэрэг байв. Иймээс Монголын хаан, тайш хоёр тус тусдаа бас элч очуулдаг байжээ. Мин улсын хүсэн хүлээж байсан Монголын дотоод зөрчил 1452 оноосдахин хурцадсан ньхааныгзалгамжлах хаан хүүг тодруулан тогтоох явдлаас үүсчээ. Харин яагаад энэ онд түүнийг тодруулан тогтоох болсныг тайлах сурвалж бичгийн баримт үгүй байна. Тайсун буюу Тогтобухаа бол Чингисийн алтан ургийн удмын хүн бөгөөд тэр жил 30 настай байв. Иймээс түүний хөвгүүдийн нэг нь хаан ширээ залгамжлах хунтайж болох ёстой. Тэгвэл Тайсун хааны бага хатнаас гарсан Молон бол ахмад хүү нь. Эсэнгийн эгч их хатнаас төрсөн Абадин бол удаах хүү нь юм. Тайсун хаан бол хаягдсан бага хатан Алтжингаас төрсөн Молоныг ахмадын хувьд хаан ширээ залгамжлагч болгох саналтай байв. Гэтэл Эсэн тайш зээ Абадингаа хаан ширээ залгамжлагч болгох санаатай байв. Алтан ургийнхан Тайсунг, Ойрадынхан Эсэнгийн саналыг дэмжиж байв. И ймээс хаан, тайш , жинон олон ноёд түшмэдийг ордлцуулсан чуулган хийлгэж шийдвэрлэхээр чуулганыг Тайсун хаан, жинон Агваржин нар Турфаны Хар-Ус гэдэг газар 1451 оны өвөл зарлан хийлгэхэд чуулган дээр ширүүн маргалдаж санал нэгдсэнгүй. Чуулганд оролцсон зарим ноён, тухайлбал: Аохан аймгийн Садагчин гэдэг ноён, чуулган дээр санал нэгдэж чадаагүй. Иймээс Ойрадын ноёдыг барьж алаад, дараа нь хаан цэргийн хүчээр Ойрадыг цохивол таарна1 гэж хаанд дотночилон зөвлөхөд хаан, жинон хоёр буруушааж зэмлэсэн ажээ. Харин жинонгийн хүү, Эсэнгийн хүргэн Хархуцаг тайж Садагчингийн саналыг зөв гээд Тайсун хаанд зэмлүүлжээ.

Энэ чуулган асуудлыг шийдэж чадаагүйгээр барахгүй Тайсун хаан, Эсэн тайшийн хоорондын зөрчлийг хурцатгасан ажээ. Тэр үед Тайсун хаан

1 Одон. Эсэн хаан. тал 127

54

Page 60: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

II ВҮЛЭГ. Лөчин лөрвөн хоёрын хямрал

зөвхөн Эсэн тайштай биш бас дүү Агваржин жинонтойгоо зөрчилдөж оайжээ. Ж ишээ нь, санал зөрөлдсөн чуулганы дараа Агваржин жинонгийн :ладар бараа бологч нэгэн этгээд Тайсун хааны морь болон хуяг дуулга зэрэг юмыг хулгайлан авч явсныг жинон хамгаалаад буцааж өгөхгүй байснаас хаан хүчээр булаан авсанд өширхөж жинон хаан ахаасаа: «Ухна хэзээ орох вэ? Хуцын эвэр хэзээ унах вэ?» гэж ёгт утгаар хаанд санаархаж байгаагаа илэрхийлсэнд хаан уурлаж: “орогч ухна тэнэг, асуугч Агваржин тэнэг” гэв. Энэ үгийг сонсоод: “миний тэнэгийг эс мэдсэн биш гэж жинон ;.урлав... чамайг ах гэж үл санана би хэмээн ам алдаж” 1 салж одсон аж. Эсэн тайш, Агваржин жинон, ах Тайсун хаантайгаа ийнхүү зөрөлдсөнийг мэдэх тул Тэлэнгүд аймгийн Абдур (Абдул) сэцэнийг жинонгийнд томилон очуулж “Жинон таны баатар хүчээс бид бүхэн айн эмээж байна. Гэвч ах Тайсун хаан чинь чамайг тэнэг мунхаг гэж доромжлон үзэж буй. Та ахаасаа урваад манай Ойрадад орж егвөл таныг бүх Монголын хаан болгоё2. Дөчин дөрвөн хоёр бид гагцхүү чиний албат болно. Эдүгээ жинон минь чи хаан суу. Жинон цолоо манай Эсэн тайшид соёрх” гэхэд жинон: “Абдул сэцэн, чиний энэ үг үнэн үү? Хэрэв үнэн бол таны хэлснээр болтугай”. Абдул сэ- цэн: “ Би Эсэн тайш хийгээд Ойрадын ноёд түшмэдийгтөлөөлөн урьд өдрийн батыг өнөөдөр илэрхийлсэн билээ. Жинон та тунгаан бодоорой”3 гэжээ.

Жинонгийн хүү Хархуцаг тайж эцгийнхээ энэ явдалд дургүйцэн: Дээр хөхрөгчид нар, cap, доор хөрстөд хаан, жинон хоёр болой. Өөрийн нараа бусдад яахан өгнө вэ? гэхэд жинон эцэг нь буруушаан айлгахад Хархуцаг тайж: “Хаан эцгийн эсрэг өгүүлэх дургүй бөлгөө. Хайран нэр, хан төрийн чинь тул өгүүлнэм ...Хамаг Монголоо баран дурлавай чи”4 гээд эцэгтэйгээ санал таарахгүй байгаагаа илэрхийлсэнд түүнийг эргүүлж чадаагүй ажээ.

Ж инон төдхөн Ордос аймгийн Хатантөмөр, Ю нш ээбү аймгийн Нэхийтөмөр нарыг томилон Тэлэнгүүдийн Абдул сэцэнтэй хамт Эсэн тайштай уулзуулахаар явуулжээ. Жинонгийн томилон очуулсан элч нартай Эсэн тайш хэлэлцээ хийхдээ Агваржинг Монгол улсын хаан болгож Эсэн өөрөө жинон болно гэдэг болзол тавьсаныг Агваржин бүрэн зөвшөөрсөн ажээ. Тэгээд тэр албатаа дагуулан Ойрадын нутагт очиж нутагласан агаад Эсэнтэй хамтарч хаан ахыгаа Хятад Мин улстай ойртож байна хэмээн хардаж 1451 оны 12 сард довтлон нийслэл Хархүрэм хотыг бүслэхэд Тайсун хаанд тэднийг эсэргүүцэн тулалдаж дийлэхүйц цэргийн хүч байсангүй. Иймээс тэр шадар хамгаалагчдынхаа хамт бүслэлтээс оргон гарч өөрийнхөө шууд захиргааны Зүүн Монголын нутгийн гүн рүү зайлж яваад Хянган давааг давж Горлос аймгийн ноён Цавдангийнд очсон ажээ. Цавдан бол Тайсун хааны хэдэн жилийн өмнө буцаасан Алтгана (Алтжин) бага хатны эцэг билээ. Тайсун хаан бага хатнаа ноёнтой хардаж буцаахдаа түүнээс гарсан хүү Молоныгхамтявуулсан аж. Тэгвэл Тайсун хааныгзалгамжлуулах

1 Лувсанданзан. Алтан товч. тал 161.2 Алтаншаа. Монголчуудын өчигдөрийн мөр. тал 836.3 Алтансүмбэр. Даян хаан. Улаанхад, 1992, тал 79.4 Саган сэцэн. Эрдэнийн товч. тал 182.

55

Page 61: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

хаан хүүгээр Молоныг дэвшүүлж Эсэн тайш тэргүүтэй Ойрадуудтай ширүүн маргалдаад ийнхүү эвдрэлд орсноо юуны урьд хүүдээ мэдэгдэж хүчин хавсрахаар энд зорьж ирсэн байж болох юм. Гэтэл Цавдан ноён Тайсун хаанд хандан:

«...Алтай ханы ард, урьд халуун билээ.Эдүгээ яахан хүйтэн болов?Алтгана охины минь өвөр урьд хүйтэн билээ Эдүгээ яахан халуун болов?Өвсгүй гэж нүүсэн нутагт буудаг буюуӨнгөгүй гэж гээсэн эмийг авдаг буюу...» гэж ёжлоод хааныг хоёр

хамгаалагчтай нь хамт хороосон ажээ1.Тайсун хаан ийнхүү үгүй болсны дараа Агваржин жинон өөрийгөө

Монгол улсын хаан өргөмжлөхийг түрүү тохиролцсон ёсоор шаардаж эхэлжээ. Тэгэхэд Ойрадын зарим ноёд: “Өөрийн төрлөө эс санасан хүн манай төрлийг санана уу? Өөрийн төрөө эс санасан хүн, хүний төрийг санана уу? Өөрийн нэрээ эс санасан хүн манай нэрийг санана уу? Өөрийн галдаа ус хийж, манай галд тос хийв. Энэ хэнд сайн жинон бэ?” гэж өөр хоорондоо хэлэлцээд, түүнийг үгүй хийхээр сэм тохиролцсон ажээ2.

Тэгээд тэд Агваржин жинонг Монгол улсын хаанаар, Эсэн тайшийг жинонгоор өргөмжлүүлэх их ёслол Уурхай гэдэг нэрт газар болно гэдэг зар тараажээ. Тэр өдөр, тогтоосон газар нь Агваржин жинон, хүү Хархуцаг тайж болон өөрийг нь дагасан ноёд түшмэдээ дагуулан баясгалантайяа хүрч очж ээ. Гэтэл ёслолд зориулан Э сэнги йн бариулсан цэрэг хамгаалалттай том цагаан гэрийн гадна буулгаж зөвхөн Агваржин жинонг шадар бараа бологчтой нь хамт гэрт оруулаад бусад бараа бологчдыг өөр гэрт оруулжээ. Төдхөн их гэрээс хүн бахирч чарлалдах чимээ сонстож, хаяагаар нь цус нэлийн урсаж, зугтаж гарахыг оролдогчдыг Ойрадын цэрэг цавчиж эхэлжээ. Энэ бол Эсэн тайш Монголын төрийн дээд эрхийг булаан авах эргэлтээ дуусгах эцсийн аллага байв. Тэр Агваржин жинон, түүний шадар бараа бологчдыг их гэрийн дотор ухуулсан гүнзгий нүхийг цагаан эсгийгээр бүтээн таглаад, монголчууд хамгийн хүндэт зочноо ам цагаан эсгий дээр гишгүүлдэг ариун ёсыг бузар хар хэрэгтээ ашиглаж гучин гурван отгот, дөчин дөрвөн өрөвлөгт, жаран нэгэн хиурт олон ноёдыг тэрхүү эсгий дээр гишгүүлэн гүнзгий нүхэнд түлхэн оруулж хороосон нь 1452 онд болсон бололтой. Энэ гунигт явдлын улмаас “ноёдын үхэл чуулганд, нохойн үхэл ганд” гэдэг түүхэн сургамжит, өвөрмөц хэллэг үүссэн ажээ3. Монгол зарим сурвалж бичигт, тухайлбал: Саган сэцэний «Эрдэнийн товч»-д Агваржин хаанд өргөмжлөгдөөд дараа нь дайллагад уригдаж очоод алагдсан гэж бичсэн байдаг4. Агваржин жинонгийн хүү Хархуцаг амьд гараад Чагаадайн улс руу зугтаж яваад зам зуураа хорлогджээ.

1 Лувсанданзан. Алтан товч. тал 162.2 Лувсанданзан. Алтан товч. тал 163.3 «Алтан хүрдэт мянган хигээст». тал 1354 Саган сэцэн. Эрдэнийн товч. тал 182.

56

Page 62: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Эсэн тайш, Монгол улсын хаан, жинон хоёрыг дараалан үгүй болгосны ^ipaa өөрөө хаан суухын тул бэлтгэлээ шаргуу хийж эхэлжээ.

Мин улс, Монголын төр тогтворгүй байгааг далимдуулан довтолж ^гадгүй хэмээн болгоомжилж, сэргийлэх шилдэг цэргээ Их говьд байр-

1>улж, бас Мин улсын Монголтой залгаж байгаа хилийн гадуур олон газар :дэн түмэн цэрэг суулгаж хилийн хамгаалалтаа зузаатгасан. Тэр 1452 оны

намар Хар Манлай (Одоогийн Сүхбаатар аймгийн нутаг) гэдэг газар очиж > рианхай ба бусад монгол аймгийн ноёдыг цуглуулж хурал хийхдээ Монгол :рны байдлы г танилцуулж , өөртөө захирагдахы г ш аар д сан 1. Бас Урианхайчуудыг өмнө зүг Данинд нүүдэллэн очиж мал маллахыг цэргийн ~алаар дэмжинэ гэж илэрхийлсэн. Бас Ганьсугийн монгол аймгуудын ноёдтой захидлаар харилцсанаас гадна өөрийн төрөл Хамилийн ван Луваадаширийг ордондоо урьсан. Мөн жил Эсэн тайш Мин улсад элч ; вуулж байх санал тавиад Мйнгийн төрд морь, булганы арьс, хаш эрдэнийн чулуу зэрэг үнэт зүйлээр бэлэг өгсөн. Үүнээс гадна бас элчид дөрвөн түм гаруй моръ өгч явуулан арилжаа хийлгэсэн. Тэгэхдээ шар, бор, улаан өнгийн дэвсгэртэй алтан хувин, алтан аяга гэх зэрэг зүйлийг худалдаж авъя гэсэн нь Эсэнгийн хаан болоход хэрэглэх зүйл байжээ. Мин улсын төр эдгээр зүйл нь хааны хэрэглэдэг зүйл гээд өгөхөөс татгалзаад энгийн торго хувцас зэргийг бэлэг болгон өгсөн ажээ. Юан улсын үед их хаан ширээнд суухын урьд улсын багш өргөмжилдөг ёсны дагуу Эсэн тайш Сандашири гэгчийг улсын багш өргөмжлөв2. Эсэн тайш тэр үеийн Монголын төрийн алтан ургийн үе залгамжилдаг ёсны эсрэг эргэлт хийсэн нь тэр үеийн Монголын алтан ургийнханд дэмжигдээгүй харин эсэргүүцэлтэй тулгарсан нь мэдээж. Иймээс тэр Монголын хааны ширээ булааж дур мэдэн хаан суусан ёслолоо зөвхөн ойр дотныхонтойгоо хийсэн байх. Чухам ийм учраас Эсэн тайш хаан ширээнд хэдүйд ямар ёслол хийж суусныг монгол сурвалж бичгүүдэд тодорхой мэдээлээгүй харин «дөчин дөрвөн хоёрыг эзэлж хаан суув» гэсэн төдий байдаг3. Харин хятад сурвалжид арай илүү мэдээ бий. Эсэн өөрийгөө 1453 оны өвөл Монголын их хааны ширээнд суулгаж, Их Юан улсын Тэнгэрлэг богд хаан (Тянь Шэн) гэж өргөмжлөгдөн оны цолоо «Тянь Юан» гэж тогтоогоод 1453 оныг Тянь Ю аны тэргүүн он гэв4. Хоёрдугаар хүү Амасанчийг* тайш өргөмжилсөн. Тайш нь засаг захиргааны төв байгууллага Чжуншүшэн Яамны баруун гарын чинсан байдаг тул Амасанчи мөнхүү чинсангийн үүргийг давхар гүйцэтгэх болсон ажээ. Эсэн Монгол улсын хаан болсноо Мин улсын хааны ордонд мэдэгдэхэд Мин улс хариу бичигтээ, түүнийг «Ойрадын хаан»5 гэжээ. Эсэн тайш төрийн эргэлт хийж хаан болоод хувийн ба Ойрадын өшөө хонзонг алтан ургийнх- наас авах бодлого явуулсан нь нийт монголчуудын дургүйг хүргэж өөрийн-

___________________________________________ II БҮЛЭГ. Лөчин лөрвон хоёрын хямрал

1 «Монгол үндэстний нэвтэрхий түүх». Дунд, тал 870.- «Монгол үндэстний нэвтэрхий түүх». Дунд, тал 871.3 Саган сэцэн. Эрдэнийн товч. тал 173.4 «Мин улсын судар». Боть 328.* Үүнийг зарим зохиогч Ашитемер (Өстомөр) гэж бичсэн байдаг.5 Мөн тэнд.

57

Page 63: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

хөө эсрэг хандуулсан байна. Тухайлбал: 1416 онд Монгол, Ойрадын цэрэг Бор Нохойн хөтөл (зоо) гэдэг газар тулалдахын өмнө Ойрадын мэргэн харваач Гуйланч, Хорчины Шигүүстэй баатар хоёр ирүүлд гарч тулалдаанд Гуйланч баатрыг тас цавчиж алсан билээ. Тэгвэл Эсэн хаан болсныхоо дараа Шигүүстэй баатрыг дуудан ирүүлж Гуйланч баатрыг цавчиж алсан сэлмээр нь Ш игүүстэй баатар, түүний дүү Олхуй мэргэн нарыг дагалт хүмүүсийнх нь хамт цавчин алсан гэж «Монгол үндэстний нэвтэрхий түүх»- ийн дурдсан талд бичсэн байхад Одон «Эсэн хаан» гэдэг зохиолдоо тэр үед Шигүүстэй баатар нас барсан байсан харин түүний хүү Шигүшидай, Олхуй мэргэнтэй хамт Эсэнгийн дуудлагаар очиж алагдсан гэж бичжээ1. Эсэн «боржигин овгийнхныг би хүйс тэмтрэнэ» гэж байж ээ2. Иймээс Агваржин жинонгийн хүү Хархуцаг тайжийн гэргий өөрийн охин Цэцэгээс төрсөн бяцхан хүүг олж хөнөөхөөр Эсэн хичнээн их хөөцөлдөж байсныг сурвалж бичгүүдэд олонтаа дурдсан байдаг. Үндэс угсаагаа боддог Самар хатан болон сайн санаат монгол хүмүүс тэрхүү бяцхан хүү Баянмөнхийг элдвээр хамгаалсны хүчинд монгол нутагтаа нууцаар ирж аврагдсан. Хожим нь Монголын түүхэнд нэрээ гаргахуйц зүтгэлтэн болсон билээ. Эсэн гэмгүй хүнийг алж устгаж байсан нь түүнийг хаан ширээ авсны дараа дургүй хүмүүсийн дунд нэгээс нөгөөд ам дамжин яригдах болсон нь нэн олон болжээ. Тухайлбал: Эсэн 1449 онд Хятадад дайлаар одохынхоо өмнө Аругтай тайш агсаны дүү Мөнхбайг цаазалсан. Дараа нь дайнаас буцаж ирээд Хятадын эзэн хааныг олзолсныг түүний эхэд хэлсэн гэж Ю ншээбүгийн бөх Сорсунг Эсэн тайш цаазалж, цогцсыг нь бөгтөр модонд өлгөж олонд үзүүлсэн нь хүмүүсийг айлгах гэсэн нэг арга байжээ. “Дайнд мордохынхоо өмнө нэг хүнийг алж, буцаж ирсэний сүүлээр бас нэг хүнийг алав. Ингээд байвал манай монгол хүнийг алж дуусгах биш үү?”3 гэж хүмүүс Эсэнг эсэргүүцэх санаагаа илэрхийлэх болжээ.

Эсэн Монголын тархай бутархай байдлыг арилгаж, улс төрийн түр нэгдлийг бий болгоход оруулсан хувь нэмрийг түүх сударт нааштай үнэлж “дөчин дөрвөн хоёрыг нэгтгэсэн” гэж тэмдэглэхийн хамт энгийн иргэд, эрх мэдэлтнийг хүртэл хөнөөж эзэн хааныг хөөн зайлуулж, төрийн эргэлт хийж, хаан болсон боловч улс орноо удирдан зохион байгуулж чадахгүй, эсэргүүцлийн бай болж цохигдоод өштөн ардад хөнөөгдөж гутамшигтай төгссөнийг нуулгүй бичсэн байдаг.

Эсэн хаан ширээ булааж аваад зөвхөн олон түмний дунд энэ мэтээр нэр хүндээ алдсан төдийгүй, өөрийнхөө явцуу сонирхлын улмаас шадар түшмэдийнхээ дунд ч түшиг тулгуургүй, болж дайсагналтай тулгарсан ажээ. Тэр хаан болоод төрийн тушаалыг зохистой хуваарилаагүйн улмаас, түүний шадар дайчин түшмэд нь гомдож хорсох болсон ажээ. Тухайлбал, хааны их түшмэл Баатуудын Алагтөмөр, Баруун гарын чинсан болон Зүүн гарын чинсан Асудын Хатантөмөр хоёр нэг өдөр Эсэнд бараалхаж; “Эсэн

1 Одон. Эсэн хаан. тал 140-141.2 Ломи. Монгол боржигид овгийн түүх. тал 236.3 Саган сэцэн. Эрдэнийн товч. тал 173.

58

Page 64: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

II БҮЛЭГ. Лөчин лөрвөн хоёрын хямрал

чи бүх Монголын их хаан суув. Угийн тайш цолоо манд өгөөч!” гэсэнд Эсэн “ Би хүүдээ өгчээ” гэв. Тэр хоёр бас: “Алагтөмөрийн баатраар, Хатантөмөрийн хатуу зоригоор, Абдур (Абдул) сэцэний аргаар Ойрад Монголын төрийг авч хаан суув чи. Ганц чиний хүч билүү? Гэтэл чи хаан суумагцаа чамд үхэн зүтгэж цусан гавьяа байгуулсан ноёд түшмэдээ мартжээ. Чи ер нь сайнаа үзэхгүй шүү...” 1 гэж эрс шийдэмгий хэлээд гарч явжээ.

Энэ хоёрын чухам хэн нь тайш болох сонирхолтой байсан нь энэ яриа- наас мэдэгдэхгүй байна. Дараа нь болсон үйл явдлаас үзэхэд Алагтөмөр тайш болох гэсэн юм болов уу? гэж үзмээр байна. Алагтөмөр бол Эсэн тайштай олон дайнд, түүний удирдлагаар оролцож явсан хүн. Түмүгийн тулалдаанд онцгой гавьяа байгуулсныг дээр дурдсан билээ. Тэр зөвхөн өөрөө цэргийн гарамгай зохион байгуулагч төдийгүй, түүний хоёр хүү нь эцэгтэйгээ хамт цэрэг захирч тулалдаж явсан. Тухайн үед ч гэсэн хүчирхэг цэрэг ангийг захирч байгаа тул Эсэн тэднийг зэвсгийн хүчээр биш, харин зөөлөн аргаар номхотгох хэрэгтэй гэж үзсэн ажээ. Тэгээд Эсэн нэгэн өдөр Алагтөмөрийн хоёр хүүг ордондоо дуудан ирүүлж: “Одоо манай Хөх нуурын сэргийлэлтийн хүчийг бататгах чухалтай болов. Та ах дүү хоёрыг миний хүү Хурхудтай хамт Хөх нуурыг сахиулахаар томилъё. Тануус цэргээ бүгдийг дагуулаад яв”2 гэж зарлигджээ.

Алагтөмөрийн хоёрдугаар хүү Хөх нуур орох замдаа Эсэнгийн хүү Хурхудад хорлогдон нас барсан. Их хүү дуудагдаж буцаж ирэх зам зуураа Эсэнгийн дүү Сайхан ван гэгчид хорлогдон алагдсан тул Баатууд аймгийн Алагтөмөр хилэнгээ дарж ядан гурван түмэн цэрэг дайчлан Эсэнгийн эсрэг бослого гаргахаар бэлтгэхдээ юуны урьд Эсэнгийн дэргэд үйлчилж байгаа хүмүүсээ ашиглан сэм хуйвалдаж: “Урианхай хүмүүс Эсэнгийн адууг хулгайлан тууж явав” гэж худал мэдээ хүргэсэнд Эсэн үнэмшиж, өөрийн дүү Сайхан ван нарыг Алагтөмөр чинсангийн хамт нэхэж адууг олж ир гэжээ. Алагтөмөр Эсэнгийн дүүтэй хамт хөдлөөд урьдаар тэднийг гол гатлуулаад өөрөө гурван түмэн цэргээ дайчлан ордон руу дайран ирэхэд ордны дотроос түрүү үгссэн Алагтөмөрийн талын хүмүүс хөдөлж хамгийн түрүүнд Эсэнгийн дүү Баянтөмөрийг алж, тулалдаж эхэлжээ. Урианхай РУУ хуурагдаж явсан Эсэнгийн хоёр дүү цэргээ авч ирж тулалдсан боловч ялагдаж Сайхан ван нь алагдаж, Дайду нь харьяат цэргээ авч баруун зүг зугтжээ3.

Эсэн ялагдаад арван хүн дагуулан зугтсан боловч бас тэр хэдэн хүнээ Алагтөмөртэй сүлбээтэй байж магад хэмээн болгоомжилж тэднийг шөнө унтаж байхад орхиод хамгийн дотно итгэлтэй хоёр хүнээ дагуулан зугтсан ажээ. Энэ бослого чухам хэдэн сард ямар нэртэй газар Эсэнгийн ямар хүчинтэй хэрхэн тулалдаж дийлсэн зэргийг сурвалж бичгүүдэд тодорхой бичээгүй нь харамсалтай.

Лувсанданзан. Алтан товч. тал 167. .Одон. Эсэн хаан. тал 146.Намсрай. Зүүн гарын хаант улсын түүх. Хех хот, 1993. тал 28.

59

Page 65: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Зорьсондоо хүрэхийн тул элдэв арга мэх хэрэглэхдээ харц ардаас эхлээд хаан жинонг хүртэл тэвчиж явсан Эсэн, хань хамсаатандаа цохигдоод амь зулбан гарч аль нэгэн газар өлсч ундаасч яваад нэг айлд орж айраг гуйж уусан нь түүнд урьд алуулсан Юншээбү аймгийн бөх Сорсуны гэр байжээ. Сорсуны гэргий Эсэнг дэглэн доголон алхаагаар нь таньж түүний хойноос есөн хүүгээ явуулж алуулсан гэж сурвалж бичгүүдэд тэмдэглэсэн байдаг1.

Төрийн эрх мэдэл булаацалдсан ноёдын зэвсэгт бослогоос амиа авч гарсан Эсэн хэлмэгдсэн ард Сорсуны хөвгүүдийн гарт 1454 Онд амь үрэгдсэн нь «өст өсөндөө» гэгч болсон ажээ. Японы эрдэмтэн Вада Сэй Эсэнгийн үйл ам ьдралы г м онгол, хятад сурвалж бичгүүдийн м эдээ сэлтийг харьцуулан судласан зохиолдоо Хүнүй, Завхан хоёр голын бэлчирт 1454 оны 8 сард Сорсуны хүү Богонд алагдсаныг нотолжээ2.

Эсэн цохигдсоны дараа Ойрадын зарим ноёд харъяат нараа дагуулан баруун зүг нүүсний дотор Эсэнгийн бас нэг дүү Бат ван харьяат нараа авч Хамид очиж суусан амуй. Чорос аймгийн хүч задарсаныг далимдуулан Баатууд аймгийн Алагтөмөр чинсан, Эсэнгийн эмс хүүхэд, эд хөрөнгийг гэнэдүүлэн булааж авсан юм.

Тэгэхэд Эсэнгийн найз Харчины Болай ноён Алагтөмөр чинсантай 1455 онд тулалдаж Эсэнгийн эмс хүүхэд, эд хөрөнгийг булааж авчээ. Энэ дажингийн үед Алагтөмөр чинсан доорх хүмүүстээ алагджээ гэх ба зарим зохиогч Онниудын Мулихай ванд алагдлаа гэдэг3.

Эсэнгийн ноёрхол ийнхүү эцэслэсний дараа Ойрадын сүр хүчин буурч Зүүн Монгол нь сэргэх байдалтай болж эхэлсэн.

1 Лувсанданзан. Дурдсан зохиол. тал 167.— «Шара туджи. Монгольская летопись XVII» М., 1957. стр. 68.

1 Вада С эй. Мин дай М энгү ши. Лүнь цзи, Ш ан ся (М ингийн үеийн түүхийн өгүүллийн эмхтгэл). Дээд, Доод, Бээжин, 1988. тал 291. .

3 Дай Хуни, Буян. Дурьдсан зохиол, тал 177.

60

Page 66: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Гур ав д угаар бүлэг

М О Н ГО ЛЫ Н У Л С Т Ө Р И Й Н Б УТР А Л Ы Г ЗОГССЮ Н, Т Ө Р И Й Н Н Э Г Д Л И Й Г

Б Э Х Ж Ү Ү Л Э Х О РОЛДЛОГО

§1. Монголд улс төрийн хямрал дахин даамжирсан нь

Эсэн хаан нас барсны дараа Монголд улс төрийн бутрал дахин хүчтэй дэгдэж хааны эрх мэдэл буурч төрийн хэрэг сайдуудын мэдэлд шилжсэн ажээ. Хаан түргэн солигдож, тэдний явдлыг сударч нар бүрэн тэмдэглэж амжихгүй байв. Энэ үеэс эхлэн Монголын хаадыг Хятадын сударт «Сяо ванцзы» (бага хаад) хэмээх болжээ. Сяованцзы хэмээх нэр анх удаа Махахурхис хааны үеэс эхлэн гарчээ. «Эрдэнийн товч»-д Эсэн хаан нас барсны дараа Тогтохбухын (Тотобуха) хатан Самур хүү төрүүлсэн ба түүнийгээ Махахурхис (Махагүргис) хэмээн нэрлэжээ. Махахурхисийг 7 настай байхад нь Самур хатан гартаа сэлэм барьж цэргээ удирдан Хүнүй Завханаас Ойрад руу дайлаар мордож их олз омог олж буцаж ирээд 1454­1455 оны хооронд Махахурхисийг хаан ширээнд суулгасан гэсэн байдаг. Энэ аян дайны үеэр Махахурхисийг үхэгт хийж явсан учир түүнийг Үхэгт хаан хэмээн нэрлэжээ1. «Мин ши лу»-д мөн энэ аян дайны талаар дурдсан байдаг ба 1455 оны намар Махахурхис, Болай, Мулихай нар 40 мянган морьт цэргийн хүчээр Ойрадыг дайлав гэжээ. Дээр дурьдсан Болай, Мулихай нар нь тухайн үеийн Монголын ноёдын дотроос хамгийн нөлөө бүхий хүмүүс байв.

Болай тайш бол Эсэнг зайлуулсан Алагтөмөр чинсанаас Эсэнгийн өшөөг авч түүнийг хороон өөрөө тайш хэргэмийг булаан авсан хүн юм. Тайш хэргэмийг Аругтай, Эсэн нарын үеэс эхлэн цэргийн их хүчийг гартаа төвлөрүүлсэн удирдагчдад соёрхох болсон ба өгүүлж буй үед Зүүн, Баруун Монгол тус тус тайш нартай байв. «Мин ши лу»-д Болай, Алаг чинсанаас Эсэнгийн өшөөг авч түүнийг хороогоод улсын тамгыг Эсэнгийн эхийн хамтаар авч одов хэмээсэн байдаг2. «Эрдэнийн товч»-д Болай тайшийн тухай дурдахдаа: “ ...Тогтохбухын дүү, Агваржин болон түүний хөвгүүн

1 «Эрдэнийн товч». Бээжин, 1987. тал 188.- «Мин ши лу». Цзинтайн 6-р оны 1 сарын цагаагчйн гахай өдөр.

Page 67: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Хархуцаг Эсэнд хорлогдож, Хархуцаг Эсэнгийн охин хоёрын дундаас төрсөн Баянмөнх хөвгүүнийг дайсны хүрээлэлд байлгах аюултай учир түүний эмэг эх Элбэг хааны охин Самур гүнж сайд нарынхаа дотроос дөрвөн хүнийг сонгон тэрхүү нялхсыг Зүүн Монголд хүргүүлсэн...” гэжээ1. Болай тайш тэдгээр сайдуудын нэг нь байжээ. Өгүүлж буй үед Зүүн Монголд хамгийн хүчирхэг нь Болай тайш байсан учир түүнийг мөн татар аймгийн толгойлогч хэмээсэн байдаг. Зарим түүхчид түүний үйл ажиллагааг Аругтай тайшийнхтай эн зэрэгцүүлэн Аругтай тайшийн залгамжлагч гэжээ2. Болай Алагтөмөр чинсангаас Эсэнгийн өшөөг авч Тогтохбух хааны нас барсны дараа Алагтөмөр чинсаны эзэмшилд байсан харчин аймгийг булаан авчээ. Иймээс түүнийг мөн Харчины Болай тайш хэмээдэг. Тухайн үед харчин аймаг нь өнөөгийн Үзэмчин аймгийн хавьд нүүдэллэж байсан бололтой. Ийнхүү Эсэн хааны дараа ойрадуудын хүч доройтож Монголын түүхийн тавцан дээр Зүүн Монголын улс төрийн гол хүч болох Болай тайш, Мулихай ван нар гарч ирэв. Мулихай бол Чингис хааны дүү Билгүүдэйн удмын хүн бөгөөд тэр онниуд аймгийн удирдагч байжээ. Өгүүлж буй үед Мулихай ваны эзэмшил нутаг нь эхлээд Хэрлэн голын доод урсгал дахь нутаг байсан бололтой. 1461 оноос өмнө Мулихай ваны тухай хятад сурвалж бичигт огт мэдээ байдаггүй нь чухамхүү тэр зүүн зүгт нүүдэллэж байсантай холбоотой юм. Тэрээр зөвхөн 1460 оны намраас Ордост орж ирж Ордосын баруун хэсэгт үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Тухайн үеийн монгол овог аймгуудын тархалтын хувьд гэвэл Эсэн хаан нас барсны дараа ойрадууд Хэнтийн уулнаас баруунтаа Хангайн нурууны хооронд өргөн бэлчээр нутгийг эзэмшсэн хэвээр байжээ.

Хэнтий уулнаас зүүнтээ Хэрлэн, Онон болон өнөөгийн Хөлөнбуйрын тал газар нь зүүн монголчуудын бэлчээр нутаг байжээ.

Байгал нуурын ойн бүс нутагт урианхай нар амьдарч байсан ба тэдгээрийн нэг хэсэг нь аажмаар өмнө зүг шилжиж эхэлжээ.

Говийн өмнөд талын зүүн хэсэг, Хянганы нурууны өмнөд хэсэгт байрлах уулархаг болон тал газар нь Урианхайн гурван харуулын бэлчээр байв. Гурван харуул нь 1426-1449 онуудын хооронд Мин улсын хил рүү аажим аажмаар дөхсөөр өгүүлж буй үед тэдний нутаг нь баруун тийшээ нэлээд тэлсэн байв. «Мин ши»-д 3 харуулын эзэмш ил нутгийг маш тодорхой тэмдэглэсэн нь: “Данинаас Сифэнкоу хүртэл, Сюаньфугийн ойролцоох нутаг бол Доин харуул; Цзин, Илингуанаас Ляохэ хүртэл Тайнин харуул; Шар голын сав газраас Ш эньян, Тэлинээс Кайюань хүртэлх газар Фуюй харуул тус тус байрлаж байжээ”.

Говийн өмнөд хэсгийн баруун тал, Сюаньфугийн орчмоос Ганьсу хүртэлх нутаг Болай тайш, Мулихай ван, цаашдаа Алчу, Болох жинон, Бэгэрсэн, Исмаил зэрэг Монголын томоохон ноёдын үйл ажиллагааны талбар болж байжээ. Монголын улс төрийн хүчнүүд саланги тусдаа оршиж,

1 Саган Сэцэн. Эрдэнийн товч. Бээжин, 1987, тал 183-185.2 Вада Сэй. Мин улсын үеийн Монголын түүхийн тухай огүүллүүдийн эмхтгэл. Дэд дэвтэр,

Бээжин, 1984, тал 304 (хятад хэлээр).

62

Page 68: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

1 : р бүрнээ өөрийн цэрэг улс төрийн хүчээ зузаатган нөлөөний хүрээгээ ~ ;лэхийг зорьж байв. Ийм нөхцөлд Х ятадтай харилцаа тогтоох нь ч:нголчуудын хувьд маш чухал байжээ. Тэд дор бүрнээ Хятадтай худалдаа ■ у'Лн эдийн гачигдлаа тайлах, нөгөөтэйгүүр улс төрийн нэр хүндээ : :-\жүүлэхийг зорьж байв.

Эсэн хаан нас барсны дараа М онголын эрх баригчдын дотроос \-.тадтай албан ёсоор харилцаа тогтоосон анхны хүн бол Болай байжээ. 1455 онд Болай Хятад руу элч төлөөлөгч илгээж алба барьж худалдаа хнйхийг хүсчээ. Хятадын Цэргийн Яамны түшмэл Болайн хүсэлтийг уламжлан эзэн хаандаа айлтгахын хамтад Болайн тухай танилцуулга эөвлөмжийг өргөсөн ажээ. Тэрхүү зөвлөмжид Болайд өгөх Хятадын хариу бэлгийн хэмжээний тухай асуудлыг хөндсөн бөгөөд Эсэн, Тогтохбух нарт өгч байсан бэлгээс Болайд өгөх бэлгийг арай багаар тогтоох нь зүйтэй гэжээ. Учир нь их хэмжээний бэлэг сэлт нь Болайг өөгшүүлэх цаашид түүний тунахай сэтгэлийг хангахад бэрх болно гэжээ. Гэвч Мин улсын засгийн газар бүдүүлгүүд хараахан захирагдахгүй байгаа учир тэдний барьсан албаны ;.ариуд өгөх бэлгийг их хэмжээгээр тогтоосон аж ээ1.

М ахахурхис хаан ч мөн Хятадтай найрсаг харилцаа тогтоосон. Махахурхис Хятад улсад элч илгээн Хятадтай найрсаг харилцаа тогтоох хүсэлтэй байгаагаа мэдэгдсэн бөгөөд Хятад улс ч тэрхүү хүсэлтийг нааштай хүлээн авч хариу зарлиг илгээж түүнийг Хятадын эзэн хаанд тэрслэхгүй -дуулгавартай» байхыг шаардсан ажээ. Хятадын хаан энэхүү зарлигт Махахурхис хааны өргөсөн адууны хариуд бэлэг болгон торго сэлт явуулж, харин хүнс, зэвсэг явуулахаасаа татгалзсан байна. Хятад Махахурхис хаанд лээрх зүйлийг нийлүүлэхээсээ татгалзсан явдлаа газар хол учир хүнс тээвэрлэх бэрх, зэвсгийн хувьд гэвэл Ин Цзун хааны үеэс (1436-1450) хятад оус угсаатнуудад зэвсэг худалдахыг цаазаар хориглосон хэмээн тайлбарласан байдаг2. Хятадын эзэн хааны зарлигаас үзэхэд Махахурхис Хятадтай найрсаг харилцаа тогтоосон гол зорилго бол худалдаа хийхэд чиглэгдэж байжээ. Гэвч хоёр орны хооронд эхэлсэн худалдаа арилжаа нь хэмжээ, нэр төрлийн хувьд хангалтгүй байсан учир монголчуудын дургуйцлийг төрүүлж Мин улсыг уулгалах шалтгаан нь болжээ. 1455 оноос Махахурхис хаан тайш Мулихай ваны хамт Хятадын эсрэг дайтах болж юуны өмнө Урианхайн гурван харуул руу довтолжээ. Мин улс, Махахурхис Хятадын хил орчмоор ндэвхитэй цэргийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Ляодун, Датун, Сюаньфу зэрэг хил орчмын газрын бэхлэлтийг зузаатгасан.

Болай Мин хоёрын харилцаа ч мөн тэр үед тасарсан ажээ. Харилцаа тасарсан гол шалтгаан нь Болайн мэдэлд байсан овог аймгуудын дотор үймээн самуун гарсантай холбоотой бололтой. Мин улсын эзэн хаан 1461 онд харилцаа дахин сэргэсний дараа Болайд илгээсэн зарлигтаа хоёр талын харилцаа тасарсан явдлыг монголчуудын дотоод дажин хямралтай холбож бичсэн. Зарим нэгэн шууд бус мэдээнээс үзэхэд Болайн аймгийн хүн ард

I ВҮЛЭГ. Монголын улс төрийн бүтралыг зогсоон, төрийн нэгллийг бэхжүүлэх оролллого

1 «Мин ши лу» Цз. (боть) 252. Цзинтайн 6 оны 5 сарын шар бич өдер.: «Мин ши лу» Цз. 252. Цзинтайн 6 оны 5 сарын шар бич едор.

63

Page 69: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М о н г о л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

дотоод хямралын улмаас тэр үед Хятадын талд дагаар орж байсан ажээ. Энэ нь Болайн зүгээс Хятадтай харилцаагаа таслах нэгэн шалтгаан болсон байж магадгүй юм.

1457 оны үеэр Алагтөмөр чинсаны хүү Анхат Болайд өс санаж түүний амь насыг хороох гэж заналхийлэх болсон учир Болай түүнээс дайжин хүн ардынхаа хамтаар Мин улсын хил орчмоор нүүдэллэх болжээ. Мөн энэ оны 5 сард Болай Хятадад элч илгээн Мин улсаас хүнс тэжээл олгохыг хүсэмжилжээ. Гэвч Мин улс Болайн хүсэлтийг хүлээн аваагүй учир Мин улсын хилийг уулгалах болсон. Хятад Сюаньфу, Датун газраар бэхлэлтээ сайжруулсан учир Болай Ордос, Ганьсугийн чиглэлд явжээ. Ийнхүү Болай 1457 оны зун намраас 1461 оны зун хүртэл хугацаанд Ордост байрлаж Хятадын хилийг Алчу ноёнтой хамт уулгалж байжээ. Удалгүй тэдний хойноос Мулихай ван Ордост хүрэлцэн ирсэн. Чухам тэр үед монголчууд Ордосыг Хятадаас эргүүлэн авсан байна*.

XV зууны хоёрдугаар хагасаас монголчууд Ордост нэлээд идэвхжиж ирсэн учир хятадууд эн э нутгийг орхиход хүрчээ. «М ин ши лу»-д тэмдэглэснээр Ордосын тал нутаг мал бэлчээрлэхэд их тохиромжтой тул монголчууд тэнд жил бүр үлдэж Яньсуй руу уулгалж байна. Иймээс Мин Яньсуйг хамгаалах туйлын бэрхшээлтэй болсон гэсэн байдаг. Тухайн үед Мин улс энэ нутагт хорьхон бэхлэлттэй байсан ба 1500 ли (576 м) газар харуул хамгаалалтгүй байжээ. Мин улс эхлээд энд 12 мянган явган цэрэг байрлуулж байсан бөгөөд хожим нь 7 мянган морьт цэрэг Датун, Сюаньфу, Ш эньсигээс нэмж татсан ажээ. Тэр үед монголчууд Яньсуйг уулгалж бэрхшээл учруулж байсан боловч Мин улс газар бартаатай учир тэдний эсрэг цэрэглэх боломжгүй байжээ. Энэ тухай «Мин ши лу»-д: Яньсуй Ордосын хооронд буй өргөн элсэн цөлийг гатлах боломжгүй бөгөөд цэрэг уналга 40-50 ли газар яваад ундааны усаар дутагдаж буцахад хүрдэг. Учир иймд М ингийн засгийн газар Монгол руу цэрэг хөдөлгөлгүй зөвхөн бэхлэлтээ сайжруулж Яньсуйд 20 мянган цэрэг байрлуулах шийдвэр гаргажээ. Гэвч цаашид Мин улс 12 мянган цэргээ ч хоол хүнсээр хангаж чадахгүй байгаа тухай мөн энэхүү сурвалж бичигт тэмдэглэсэн байна1.

Ийнхүү өгүүлж буй үеэс эхлэн монголчууд Ордост байрлаж Хятадын хилийг хүчтэй уулгалж байсан учир Хятад дээрх довтолгоонд маш их хохирол амсаж байжээ. Тухайлбал 1458 оны 5 сараас 10 cap хүртэлх хугацаанд Болай, Цзинчжоу зэрэг газруудыг довтолж нийт 1400 гаруй хүнийг хороож 500 гаруй хүн олзолж, 82 мянган адуу, үхэр, хонь 700 гаруй дань будаа дээрэмдсэн ажээ. Монголын тал ч мөн багагүй хохирол үзжээ.

* Ордос эрт дээр үеэс нүүдэлчин аймгуудын эзэмшил нутаг байжээ. Цин Шихуаны үед (МЭӨ 221-209) Хятад улс газар нутгаа Ордосоос тусгаарлан хэрэм бэхлэлт барьсан байна. Юан гүрний үед Ордос Хубилай хааны хүүгийн мэдэлд байжээ. Ордосын омнө зүгт Цагаан нуур хэмээх газар Юан гүрний үед мал үржүүлж байсан ба тухайн үед Ордос адууны бэлчээр байжээ. Юан гүрэн задарсны дараа Ордос Мин улсын мэдэлд оржээ. Хятад сурвалж бичигт тэмдэглэснээр Ордост цоохен цэргийн хуаранг эс тооцвол 60-70 мод газарт хүн амьтан огт тааралддаггүй байжээ. Үүнээс үзэхэд тухайн үед Хятад энэхүү газрыг эзэмшихэд тэрчлэн анхаарал тавьдаггүй байсан бололтой.

1 «Мин ши лу» Цз. 102. Чэньхуагийн 8 оны 3 сарын хар нохой өдөр.

64

Page 70: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

~r 1 имээс Болай 1461 оны 7 сард Мин улс руу 3 удаа элч илгээж найрамдахыг : :чээ. Мин улс Болайн довтолгоонд маш ихээр эрсэдсэн учир түүний

’ ?сэлтийг маш хурдан хүлээн авч ёсоор болгосон ажээ. Тэр үед Болай Мулихай ваны хоорондын зөрчил улам хурцдаж эхэлсэн ажээ. Мөн оны 9 ;-рд Тогтохбух хааны хөвүүн 10000 гаруй цэргийн хүчээр Шитоу хотын - йролцоо Болайг отож байсан тухай «Мин ши лу»-д тэмдэглэсэн байдаг. Улмаар Болай Ордосоос явахад хүрч Датуны гадуур байрлан мөн Урианхайн гурван харуул, зүрчид нарын эсрэг цэрэглэх болов. Урианхайн гурван харуул нь Эсэн хаанаас хойш Мин улсад алба барьж найрамдан бусад монгол аимгуудаас хамааралгүй бие даасан байдалтай байв. 1462 оны 9 сарын эхэнд Болай 20000 цэргийн хүчээр Доин харуулыг эрхшээлдээ оруулж цаашдаа Тайнин, Фуюй харуулыг мөн эрхэндээ оруулжээ. Тэр үед Болай болон :;:радуудын харилцаа хурцадсан тухай хятад сурвалжид тэмдэглэжээ. Болай, Урианхайн гурван харуулыг эрхшээлдээ оруулсныхаа дараа Зүрчид руу цэрэглэв. 1465 онд Болай Урианхай гурван харуултай хүчээ хамсан 90 000 аэргийн хүчээр Ляохэ руу цөмрен орж Зүрчидтэй байлдаж хоёр тал маш н \ хохирол үзсэн ажээ. Ийнхүү Болай Зүрчидийг эзлэн авахын тулд 90 •:янган цэргийн хүч дайчилсан бөгөөд Эсэн хааны үед ч ийм их цэргийн хүч дайчилж байгаагүй ажээ.

Болай Мин улстай харилцаагаа сэргээснийхээ дараа жил бүр алба оарьж байв. Эхлээд Болайн элчийн тоо 400, албанд өргөж байсан адууны тоо 159 толгой байжээ. Хятадын тал Болайгаас элчийнхээ тоог багасгаж .439-1449 оны хугацаанд мөрдөж байсан хэмжээнд хүргэхийг шаардаж байжээ. Тухайн үед баримталж байсан дүрмийн дагуу зөвхөн 50 элч Хятадын нийслэлд очих эрхтэй байсан ба бусад нь Датун хотод үлддэг байжээ. Болай Хятадын энэ шаардлагыг үл хэрэгссэн байна. Гэвч Мин улс Болайтай харилцаагаа таслаагүй бөгөөд харин ч түүнд өгөх хариу бэлгийн хэмжээг ихэсгэжээ. Урьд Болай бие даан Мин улсад алба барьж байсан бол 1463 оноос Махахурхис хаан, Болонай цзин ван1 зэрэггэй хамтран Мин улсад алба барьж 200 гаруй элч төлөөлөгчөө илгээжээ. Ийнхүү Болай Махахурхис нар Мин улсад элч илгээж.алба барьсан ба элчийн тоо 2000 хүрч байжээ. Гэвч удалгүй, 1465 онд Болай Махахурхис хааныг хороож дараахнаар нь Болайг өөрийг нь Мулихай ван алж хаан ширээнд Тогтохбухын хөвүүн М олоныг суулгаж ээ. М олон хаан бол Тогтохбух болон Горлосы н Цавдангийн охин Алтжин хатан нараас төрсөн ажээ.

Молон 1465 онд Монголын хаан ширээнд суусан боловч 1465-1466 оны хооронд тун удалгүй Мулихай ванд хорлогджээ.

Мулихай ван Болайг хороосныхоо дараа Болайн мэдэлд байсан бүх овог аймаг, эзэмшил газрыг нь хураан авч нэг хэсэг маш хүчирхэг болжээ. «Мин ши лу»-д тэмдэглэснээр Мулихай ван, Сяо ванцзы (Молон хааныг хэлж байна -Н.А.) Алчу нарын удирдсан морьт цэрэг нийтдээ 80-90 мянга гэсэн байна. Мулихай ван Молон хааныг хороосныхоо дараа Алчутай

I l l БҮЛЭГ. Монголын улс торийн бүтралыг зогсоон, торийн нэгллийг бэхжүүлэх оролллого

Японы эрдэмтэн Вада Сэй Хасарын удмынхан цзин ван цол уламжлан хүртэж байснаас үндэслэн цзин ван Болонай гэгч нь Өнөболд буюу түүний ах байж болзошгүй хэмээн таамаглажээ.

65

Page 71: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

өсөрхөн байлдаж түүний хойноос нэхэн хөөж хойд зүг явсан ажээ. Гэвч удалгүй Ордост буцаж ирж 1467 оны 1 сард Мин улсад алба барьсан байна. Мөн оны 3 сард Мулихай ван цзин ван Болонай нарын 281 хүн Бээжинд хүрэлцэн очиж алба өргөсөн ажээ.

1468 оны үеэр Мулихай ван Мин улсад алба өргөх эрх бүхий тамгыг Урианхай гурван харуулаас булаан авснаас болж Доин харуулын удирдагч Дологоны хүү Тогоочтой дайсагнасан ажээ. Удалгүй Мулихай ван алагдсан бөгөөд түүний үхлийн талаар эрдэмтэд янз бүрийн таамаглал дэвшүүлснээс Японы түүхч Вада Сэй Мулихай ванг Доин харуулын Тогооч, Алчу нар хамтран алсан гэсэн байдаг1. Гэтэл Лувсанданзангийн «Алтан товч»-д Хорчины баатар Ш игүш идэйн хөвгүүн Өнөболд ван М онголын төр Ойрадад автсанд Ононг огтолж гарав. Хойно Молон хааны өс өслөн шаргал морио унаж Мулихай вангийн эсрэг мордов. Өнөболд вангийн цэрэг хөдөлснийг Мулихай ван мэдээд зугтаж гарав. Тэндээс Өнөболд ван өгүүлсэннь: Есүхэй баатар эцэг маань нэгэн бөлгөө. Өэлүн эхээсТэмүүжин, Хасар, Хачиун, Отчигин бид нэгэн хэвлийтэй бөлгөө. Нөгөө Сочихэл эхээс Бэгтэр, Бэлгүүдэй хоёр бөлгөө. Бэгтэрийг Богд эзэн эхэлж, манай өвөг Хасарыг дагуулж аллаа. Түүний өшөөгөөр эдүгээ Молон хааныг хороов. Хаан маань үр үгүй боловч Хасарын үр би нэхье гэж Улухуйн хэрээнээс нэхээд гүйцэж Мулихай ванг дүү нар, хүүхэдтэй нь долууланг алав2 гэжээ. Ийнхүү Мулихай ван Хасарын удам Өнөболдод хорлогдсон ажээ.

Молон хаанаас хойш Монголын их хааны ор нэг хэсэг хугацаанд эзэнгүйрч улс төрийн бутрал улам даамжирсаар байв. 1475 онд Тайсун хаан Тогтохбухын дүү Мандуул Ихирис аймгийн ноён Бэгэрсэний тусламж- тайгаар биеэ Монголын хаанд өргөмжлөв. Гэвч Мандуул хаан төр барьж байсан хугацаандаа бүх Монголыг захирч чадаагүйгээр үл барам Ордосыг ч бүрэн эрхэндээ оруулж чадаагүй юм. Тэр үед засаг төрийн төлөө тэмцэл улам хурцадсаар дээд цэгтээ хүрсэн ажээ. «Эрдэнийн товч»-д Мандуул хааныг Молон хааны авга ах, Ажай тайжийн Ойрадаас авсан хатнаас төрсөн ба 38 насандаа хаан ор залгасан Боржигины үр сад Баянмөнх Мандуул хаанд хүргэгдэн ирэхэд ихэд баясч Болох жинон хэмээн цол хүртээсэн гэжээ3. Мөн Молон хааны өшөөг авахын тулд Хорчины Баатар Шигүши- дэйн хүү Өнөболд вантай хамсаж Мулихай ван руу цэрэг довтлуулж түүнийг хороон алсан, Мандуул болох жинон нар 60 мянган их цэргийн хүчийг гартаа төвлөрүүлсэн тухай тэм дэглэсэн байдаг. Тухайн үед монгол ноёдуудын дотроос Б эгэрсэн , Алчу, Баянмөнх Болох ж инон, Доин харуулын удирдагч Тогооч, Исмаил тайж нар хамгийн нөлөө бүхий байжээ.

Мулихай ван нас барсны дараах Монголын овог аймгуудын байршлын тухай «Мин ши лу»-д ийнхүү тэмдэглэсэн байдаг: Бэгэрсэн тайш, Болонай ван, Баянмөнх Болох жинон нар 10000 цэрэгтэй зүүн зүгт, Эсэн хааны хүү

1 «Мин улсын үеийн Монголын түүхийн тухай өгүүллүүдийн эмхтгэл». Дэд дэвтэр, Бээжин, 1984. тал 315.

2 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 169.3 «Эрдэнийн товч» Бээжин, 1987, тал 192-193.

66

Page 72: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Өштөмөр ван 40 мянган цэрэгтэй, зүүн хойд зүгт бага дарга Алчу 10000 цэрэгтэйгээ, Доин харуулын удирдагч Дологон, Тогооч нар баруун зүгт тус тус нүүдэллэж байгаа гэж ээ1. Дээр дурдсан Бэгэрсэн бол Дөрвөн Ойрадын хүн бөгөөд Турфанаас гаралтай ажээ. Түүнийг Ихирис аймгийн удирдагч хэмээдэг ба эхлээд түүний аймаг нь 300-400 хүн ардтай байсан ба тэрээр Турфанд нүүдэллэж байгаад барагцаалбал 1457 оны үед Хамигийн гадна Баркул хэмээх газар сууж тэндээсээ Ганьсу мужийг довтолж байжээ. 1470-1471 оны хооронд Бэгэрсэн Ордост нэвтрэн орж ирж Мандуул, Өнөболд, Алчу, Баянмөнх Болох жинон нартай нэгдсэн ажээ. 1474 онд Бэгэрсэн Мандуулыг Монголын хаан ширээнд суулгажээ. Зарим сурвалж бичигт тэмдэглэснээр олноо хэлцэн Баянмөнхийг хаан ор суулгах гэсэн боловч Баянмөнх хаан болохоос эмээн хаан ширээг Мандуулд тавьж өгчээ. Улмаар Бэгэрсэн Мандуул хаанд өөрийн охин Юнгинийг хатан болгон өгч өөрөө тайш нь болжээ. Бэгэрсэн, Болох жинон нар Алчутай дайтсан тухай хятад сурвалжид нэг биш удаа тэмдэглэсэн байх ба тухайлбал «Мин ши лу»-д 1473 онд бүдүүлгүүдийн толгойлогч Бэгэрсэн Алчугийн аймгийг хураан авч гол гатлан тэндээсээ Хятадын хил рүү довтлох болсноос хойш жил гаруй болж байна гээд өнөө тэд харилцан алалдаж Б эгэрсэн Хумачигийн (Хумачи бол Ордосын өмнөд хэсэг болно -Н.А.) ойролцоо байрлаж байна хэмээн тэмдэглэсэн байдаг. Тэрхүү Алчу ноён нь (Хятад сурвалж бичигт түүнийг бага дарга хэмээсэн байдаг -Н.Л.) Болайн аймгийн толгойлогчдын нэг байсан ба Болай, Мулихай ван нартай хамтран үйл ажиллагаа явуулж байжээ. Мин улсын сударт, Мулихай, Болай нар Ордост нэвтрэн орж ирэхэд Ордос хэдийнээ Алчугийн эзэмшил нутаг болсон байжээ. Мулихай, Болайг хороосны дараа Алчу Мулихайд дагаар орсон ажээ. 1466 онд Мулихай Молон хааныг хөнөөснийхөө дараа Алчу ноёныг хөөн зайлуулсан боловч Алчу хүчирхэг хэвээр байжээ. Алчу ноён Доин харуулын толгойлогч Дологоны хүү Тогоочтой хамтарч Мулихай вангийн эсрэг байлдаж байсан тухай бид нэгэнт дээр өгүүлсэн билээ. Ийнхүү Мулихай ван нас барсны дараатэрээр Ордост дахин нүүдэллэх болсон ажээ. Тэр нэлээд хүчирхэг байсан ба түүний хүн ард 20 мянгад хүрч байжээ. Алчу ноён, Болох жинон нар маш дотно харилцаатай байснаас үндэслэн Японы түүхч Вада Сэй «Эрдэнийн товч»-д гардаг Болох ж инонгийн хадам Онниудын Өнөболд вангийн эцэг Баатар Шигүшидэйн өөр нэгэн нэр бол Орожуу бөгөөд энэхүү хятад сударт гардаг Ал чу нь Орожуу гэдэг нь гарцаагүй гэжээ2. Хятад сударт тэмдэглэснээр 1470 онд Алчу-Орожуу Мин улсын хилийг уулгалж байгаад шархадсан ба Болох жинон хагас жилийн дараа аймгаа удирдан гол гатлан бүгдийг нэгтгэснээр улам хүчирхэг болов гэжээ.

Удалгүй Болох жинон Алчу нарын харилцаа эрс муудаж Болох жинон Бэгэрсэнтэй хавсайдан Алчуг Ордосоос хөөн гаргав. Цаашдаа Болох жинон Бэгэрсэн, Мандуул нар хамтран Хятадын хилийг уулгалах болжээ. 1471

I l l ВҮЛЭГ. Монголын улс төрчйн бутралыг зогсоон, торийн нэгллийг бэхжүүлэх оролллого

«Мин ши лу» Чэньхуагийн 6 он 5 сарын хөхегчин тахиа өдөр.; Вада Сэй. Мин улсын үеийн М онголын түүхийн тухай өгүүллүүдийн эмхтгэл. Бээжин,

1984, тал 324.

Г67

Page 73: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

онд Мин улс руу элч зарж 2 удаа алба барьсан ба элчийн тоо 30, албанд барьсан адууны тоо 430 толгой байжээ. Тухайн үед монголчуудад байгалийн гай гамшигтохиолдожтэд хоол хүнсээр гачигдан Хятадад адуу малаар будаа сольж авах хүсэлт тавихад Мин улс татгалзсан учир Хятадын хилийг уулгалах болжээ. Тухайн үед Хятадын хилийн хамгаалалт суларч монгол- чуудын довтолгооныг зогсоож чадахгүй байгаа тухай олонтоо тэмдэглэсэн байдаг. Мөн монголчуудтай эрэлхэгээр тэмцэж тэдний довтолгооныг зогсоож чадсан цэргийн эрхтнүүдийг шагнасан тухай мэдээ тааралддаг.

Мандуул, Болох жинон нар нийт 60 мянган цэрэгтэй байжээ. Гэвч 1476 оны үеэр Монголын эрх баригчдын дотор хагарал гарсан ажээ. Энэ тухай «Мин ши лу»-д Бэгэрсэн бүх эрхийг гартаа авсан учир Мандуул хааны аймгийн удирдагч Дологон зэрэг үүнд хорсон эгдүүцэж Б эгэрсэний аймгийн Исмаилтай үгсэж Бэгэрсэнийг алж, Исмаилыг тайш болгосон гэжээ1. Энэхүү сударт мөн хоёр толгойлогч (Мандуул, Бэгэрсэнийг хэлж байна. -Н.А.) харилцан эвдрэлцсэн нь Хятадад ашигтай хэмээсэн байдаг. Гэтэл хятад сурвалж бичиг Чжэн Сяо «Хуан мин бэй лу као» (Мин улсын хойд дээрэмчдийн тухай судалгаа) зохиолд Бэгэрсэн Мандуул хааны хатныг rap хөл болгон Мандуулын оронд Хучирыг (Мулихайн хүү. -Н.А.) хаан ор суулгах санаатай байсан ба олон түмэн үймэхээс болгоомжлон Мандуул хааныг нууцаар хороох гэв,. Мандуул үүнийг мэдэж Бэгэрсэнээс ял асууж улмаар харилцан алалдаж 1479 онд Мандуул Бэгэрсэнийг хороож хүн ардыг нэгтгэн авсан2 гэжээ.

Мөн хаан жинон хоёрын хооронд ч хагарал гарсан ба энэ тухай Лувсан- данзангийн «Алтан товч»-д: ...Мандуул хаан, Болох жинон хоёр зургаан түмнийг товчлон явтал олхио үгт Хонхули үг хэлсэн нь: Дүү чинь их хамарт Юнгинийг чиньавъя гэнэм гэв. Тэр үгийг Мандуул хаан эс үнэмшиж, Болох жинон дүүдээ Хонхулийн хэлсэн үгийг лавлахын тул элч илгээ гэж зарлиг болгов. Хонхули, хаанд олхио өгүүлээд бас, Болох жинонд үг хэлсэн нь: Хаан ах чинь чамайг биетэйгээ адил тэн болом гэж чамд муу сэтгэж байнам гэж үг айлтгав. Энэ үгийг минь худал гэж санавал, чамд туршуул элч илгээх буй. Тэнд мэдээрэй гэв. Үнэхээр Мандуул хаан үнэн мөнийг олохын тулд элч илгээсэнд Болох жинон тэр элчийг үзээд урьдах хатгасан үгийг үнэмшин сууж, муу сэтгэх үнэн байнам гэж буруу зөвлөв, хааны тэр элчид жинон сайн үгээ эс өгүүлсэн аж. Тэр хоёр элч хаанд хүрч жинон дүү чинь сайн үг эс өгөв гэж хаанд үг айлтгав. Хаан санасан нь: Үүгээр болбаас надад муу сэтгэх нь үнэн аж. Бие эрүүл бус билээ. Би үр үгүй буюу. Намайг үгүй болсон хойно хатан, бэргэд бүгд үүний билээ. Өнөөгөөс хэт санах нь муу байна хэмээж3 Исмаил тайшид цэрэг өгч жинонг баривчлуулахаар илгээсэнд тэрээр жинонг хороож хүн ардыг нь олзолж хатан Ш ихэрийг нь хатнаа болгон авчээ.

Мандуул хаан 1476 оны үеэр нас барсан бололтой. Мандуул, Бэгэрсэн, Болох жинон нар нас барснаар төрийн хэрэг Исмаил, Дологон нарын гарт

1 «Мин ши лу» Чэньхуагийн 14 оны 7 сарын цагаагчин тахиа өдөр.2 «Хуан мин бэй лу као» (Мин улсын хойд дээрэмчдийн тухай судалгаа). Чэньхуагийн 13-р он.3 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 171.

68

Page 74: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

I l l БҮЛЭГ. Монголын улс торичн бутралыг зогсоон, төрийн нэгллииг бэхжүүлэх оролллого

орсон ажээ.Мандуул төр барьж байхад Урианхайн гурван харуулын тэн хагас нь

түүний эрхэнд оржээ.. Тэд газар хагалж будаа тарьж хаанд алба нийлүүлж байжээ. Исмаил, Дологон нар Мандуул хааны дараа бие даах болсон Урианхайн гурван харуулыг мэдэлдээ оруулахыг мөн санаархаж байжээ. 1480 оны үеэр Исмаил цэргээ авч зүүн зүгт явж Данин, Фуюй харуулыг довтолсон ба «Мин ши лу»-д Данин, Фуюй хоёр харуул цагтаа алба барих- гүй байгаа нь Исмаилтай холбоотой гэсэн байдаг1.

Ойрадуудын хувьд гэвэл XV зууны дунд үед тэд нэлээд хүчирхэг болж тэдний бэлчээр нутаг Хангайн нуруунаас. Говийн өмнө хэсэг хүртэл үргэлжилж байжээ. Ойрадын удирдагч Өштөмөр 40 мянган морьт цэрэгтэй байжээ. Тэрээр Хархорумд байрлаж байсан учир Мулихай тайш түүнээс дайжин Ордост нүүдэллэх болсон ажээ. Сурвалж бичигт дурдсанаар Өштөмөр Харчины Өнөболд ноёнтой (хятад сурвалжид түүнийг Болонай ван хэмээсэн байдаг) дайтаж түүнийг бут цохижээ. Мөн Өштөмөр Урианхай3 харуулын хамтаар Мин улс руу элч илгээж алба барьж байснаас үзэхэд ойрадууд нэг хэсэг Урианхай гурван харуулыг өөрийн эрх нөлөөнд оруулсан байжээ. Мандуулыг хаан ширээнд суусны дараа Өштөмөр нас барсан ба Бэгэрсэн Хархорум руу дайлаар мордсон боловч амжилт ололгүй буцсан тухай Мин улсын түүхийн тэмдэглэлд дурджээ2. Гэвч 1468, 1469 оны хооронд ойрадуудын дунд хагарал гарч Баясах пинчжан хүн ардаа авч Хамигийн ойролцоо нутаглах болсон ажээ. Ойрадууд өгүүлж буй үед хү- чирхэг хэвээр байж Монголын улс төрийн амьдралд идэвхитэй оролцсоор байв. Ийнхүү олон жилийн турш үргэлжилсэн улс төрийн бутрал нь Монголын хаант төрийн хүчин чадлыг бууруулж эдийн засаг, худалдааны хөгжлийг саатуулж, цаашдаа тусгаар тогтносон байдлыг хэврэгшүүлэх аюултай байсан учир энэхүү тархай бутархай байдлыг эцэс болгож Монголыг нэгтгэх явдал тэр үед чухал зорилт болон тулгарчээ.

§2. Батмөнх Даян хаан Зүүн, Баруун Монголыг нэгтгэн, улсаа төвлөрүүлсэн нь

Баянмөнх Болох жинон, ах Мандуул хаантай хямралдан байх үед Батмөнх төржээ. Мандуул хаан нас барж, хаан орыг залгамжлах хүнгүй байх үед Хасарын угсааны ноёд энэ чөлөө цагийг далимдуулан хаан орыг эзлэхийг завдахад Монголын томоохон ноёд болон Мандуул хааны бага хатан Мандухай нар, Баянмөнхийн хүү Батмөнхийгдэмжин долоон настайд нь 1480 онд Чингис хааны найман цагаан гэрийн өмнө Монголын хаан ширээнд суулгаж, даяарыг эзлэх болтугай гэж Даян гэдэг цол өргөмжилсөн ажээ3. Монгол судар бичигт энэ тухай өгүүлэхдээ: ...Тогоонтөмөр хаанаас хойш хэд хэдэн хаадын үе тасарч ертөнцийн төр бурхны шашин эс тогтож, түгдэрч хан харц, сайн муу үл ялгагдан явахад Борж игины Болох

1 «Мин ши лу». Чэньхуагийн 12 он 10 сарын хар бич одөр.: «Мин ши лу». Чэньхуагийн 12 он 4 сарын цагаан луу өдер.3 Саган сэцэн, Дурдсан зохиол. тал 202.

' 69

Page 75: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр
Page 76: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Хан хөвгүүн чинь халив гэжХар биеэ мэдэж эчвээсХаа гуяа ханзалсу... гэж тангарагласан байдаг1.

Мандухай монгол ноёдын саланги бутархай байдлыг арилгахын тулд юуны түрүүнд Дөрвөн Ойрадыг дагуулан нэгтгэхийг чухалчилж өөрийн биеэр цэрэглэн мордож ойрадуудыг Тасбүрд хэмээх газар байлдан дарж хааны захиргаанд оруулжээ. Тэр нь чухам хэдэн оны хэрэг болох нь тодор- хойгүй боловч Батмөнхийн хаан суусны дараахан болсон хэрэг бололтой. Учир нь Мандухай цэрэглэн очихдоо Батмөнхийг үхэгт хийж явсан гэжээ2. Энэ тухай Саган сэцэн Мандухай их цэргийг удирдаж дөрвөн Ойрад руу чиглэн явсан тухай өгүүлсэн байдаг. Мандухай хатан энэ байлдаанд сайтар саадаглаж, сандарсан улсаа хурааж малгайгаараа хурайлан цэргээ уриалан дуудаж, уухайлан орж эрэмгий зоригтой байлдсан гэдэг.

Мөнхүү бичигт, Дөрвөн Ойрадыг байлдан орохдоо цэргээ хэд хувааж давшуулсан тухай сонин мэдээ байдаг. Дөрвөн Ойрадыг номхотгосны дараа тэднийг цаашид баримтлан захирч байх хатуу цааз тогтоосон байна. Үүнд, завилж бүү суу, сөгдөж суу. Малгайн залааг гурван хуруунаас илүү бүү хий. Хутгаар мах бүү ид, амаараа зулгааж ид. Айргийг цэгээ гэж хэлж байх гэх зэргийн хатуу цааз гаргасан ажээ. Ойрадууд махыг хутгаар огголж идэхийг гуйсан учир зөвшөөрсөн гэдэг3.

Батмөнх даян хаан улс орноо нэгтгэн захирах нийгэм улс төрийн шинэчлэлийг хийж хаант төрийг бэхжүүлэх зорилго тавьж байжээ.

Монголд бий болсон улс төрийн бутрал, дажин хямрал нь их хааны эрх мэдэл буурч төрийн эрх сайд (тайш) нарын гарт төвлөрснөөс үүдэлтэй байсан учир Батмөнх даян хаан юуны түрүүнд чинсан, тайш хэргэм тушаалыг устгажээ.

Тайш хэргэм нь Юан улсын үед нэг их том тушаалд тооцогддоггүй байсан бөгөөд харин XIV зууны дунд үеэс алтан ургийнхны байр суурь өд- рөөс өдөрт суларч тайш нар их хааны эрх мэдлийг шүүрэн авч эхэлснээр төрийн эрх тайш нарын гарт төвлөрч эхэлжээ. Зарим үед тайш нар Ерөн- хийлэн Захирах (Чжун шу шэн) Яамны чинсан, Цагдан байцаах албаны (Юйшитай) чжиюань зэрэг тушаалыг шүүрэн авсан үе ч байжээ. Тухайлбал, Тогоон тайш Ерөнхийлөн Захирах Яамны Баруун гарын чинсан байжээ. Эсэн хаан нас барсны дараа хийгээд Даян хаан төр барихаас өмнөх тэрхүү завсарын үед дээрх байдал маш их даамжирсан учир Батмөнх хаан ширээ залгамжилсныхаа дараа тайш, чинсан, чжиюань зэрэг хэргэмийг халсан. Хятад сурвалж бичигт энэ тухай бичихдээ: “Тухайн үед тайш тушаал нь маш нөлөө бүхий тушаал байсан, хаан балчир учир тайш онцгой эрх мэдэлтэй болохоос болгоомжилж тайш тушаалыг устгав” гэжээ4.

Даян хаан тайш тушаалыг устгаж, жинон хэмээх тушаалыг бэхжүүлсэн

I l l БҮЛЭГ. Монголын улс төрийн бутралыг зогсоон, төрийн нэгллийг бэхжүүлэх оролллого

1 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 174.2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 202.3 «Шара туджи» Монгольская летопись XVII века. М-Л., 1957, стр. 72.4 «Мин ши лу». Чэнхуагийн 18 оны 8 сарын хөхөгчин хонь өдөр.

71

Page 77: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

ажээ. Жинон нь монгол төрийн уламжлалт тушаал байж ээ1. Монголын тулгуур бичгүүдэд, Баруун түмний жинон Баянмөнх, хаан Мандуул хоёр эе эвээ нэгтгэн Зургаан их улсыг захирч байв хэмээсэн байдаг. Тэр үед Ар, Өвөр Монгол нь Зургаан их улс буюу Зүүн, Баруун түмэн хэмээн хоёр хуваагдаж, Дөрвөн Ойрад биеэ даасан тусгаар байдалтай байжээ. Зүүн түмнийг эзэн хаан өөрөө, Баруун түмнийг түүний ойр төрлийн хүн, жинон цолтон захирдаг байжээ. Тэр үед “дээр хөхрөгчид наран, саран хоёр, доор ногоорогчид хаан, жинон хоёр” гэдэг зүйр үг гарчээ. Мандуул, Баянмөнх хоёр хэдийгээр нэгэн үе эв нэгдэлтэй улс орноо хамтран захирч байсан боловч Мандуул хааны шадар түшмэд хов үгийг хэлж ах дүүсийг харилцан эвдрэлцүүлсэн билээ. Иймээс Батмөнх даян хаан тайш тушаалын оронд ж инон туш аалыг бэхжүүлэх замаар Алтан ургийнхны байр суурийг бататгаж улмаар хааны эрх мэдлийг баталгаажуулахыг эрмэлзэж байжээ.

Юуны түрүүнд Батмөнх хааны явуулсан бодлого бол тухайн үед нэр нөлөө бүхий байсан Исмаил тайшийн эсрэг чиглэгдэж байв. Исмаил бол Мэргид овгийн хүн бөлгөө. Тухайн үед мэргид нар Хамигаас хойшоо нутаглаж байжээ. Исмаил Баянмөнх Болох жинонг хороож Шихэр хатныг авсан болон Бэгэрсэнг алж Юншээбү аймгийн толгойлогч болоод Мандуул хааны дэргэд тайш тус тус болж түүнийг үхсэний дараа төрийн бүх эрх мэдлийг гартаа оруулж авсан билээ. Хятад сурвалж бичигт өгүүлснээр Батменх хаан ор суусны дараа Исмаил нэг хэсэг хугацаанд Говийн аймгуудын удирдагчдыг нэгтгэсэн ба Урианхайн гурван харуулыг ч мөн мэдэлдээ оруулжээ. Учир иймд Батмөнх хаан Исмаил тайш ийн ялыг асуухаар 1483 оны үеэр Горлосын Тогооч, Шигүшидэй зэрэг ноёдыг түүний эсрэг илгээжээ. Тухайн үед Исмаилын удирдаж байсан Ю ншээбү аймаг өнөөгийн Өвөр Монголын Чахар, Сөнид аймгуудын хооронд нутаглаж байсан бололтой.

Исмаил Батмөнхдаян хааны цэрэгт цохигдсон тухай «Мин улсын үнэн тэмдэглэл»-д дурдсан байдаг: Исмаил Сяо Ванд (Даян хааныг хэлж байна. -Н.А.) цохигдон Мэргид аймгаа авч нутгаа буцсан ба тэндээсээ Хятадын Ганьсу газраар уулгалж байсан болон 1486 онд Ойрадын Хэшээ (Хишиг өрлөг) Исмаил нар нэгэнт үхэж хоёр аймгийн хүн ард Хятадын хил орчмоор тархсан тухай өгүүлсэн байдаг2.

Батмөнх даян хаан Исмаил тайшийг цохисоныхоо дараа Ойрад руу цэрэг илгээсэн ажээ. Тухайн үед Ойрадын удирдагч Эсэн хааны ач Хишиг өрлөг нас барж Ойрадад засаг төрийн төлөө тэмцэл гарч Хишиг өрлөгийн хүү Архан чинсан эцгийнхээ орыг залгамжилсан боловч түүний дүү Хурху- дай нь түүнээс тэрсэлж Хамигаас хойш байх Басыкоу руу явжээ. Ойрадад бутрал гарсныг далимдуулан Батмөнх Ойрадыг дайлсан ажээ. Ойрад руу

1 Монголын Юан улсын үед Хубилай их улсаа еөрөө захирч, хаан ширээг залгамжлах хаан ховгүүн Монгол орныг захирдаг байсан бегөөд Монгол орныг захирагч хаан хөвгүүдийг цзин ван гэдэг байжээ. Батмөнх даян хаан энэ түүхэн уламжлалыг даган мөрдөж Баруун гурван түмний захирагчийг жинон гэж нэрлэх болсон бөгөөд цзин ван гэдэг нэр жинон болон хувирчээ.

2 «Мин ши лу». Чэньхуагийн 22 оны 6 сарын цагаагчин туулай өдөр.

72

Page 78: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

хийсэн 2 удаагийн аян дайнд Мандухай сэцэн биеэр оролцсон ажээ. «Алтан товч»-д Сайн хатан хөл хүнд Ойрад руу дайлаар мордож их аянаас бууж ирээд нэг сарын дараа Очирболд, Алчболд нарыг төрүүлсэн гэсэн байдаг ба Саган сэцэн Очирболд, Алчболд нарыг 1490 онд төрсөн гэжээ. Үүнээс үзэхэд Мандухай хатны хоёр дахь удаагийн Ойрадын эсрэг хийсэн дайн1489 онд болсон. Батмөнх даян хаан үүнээс хойш нэг биш удаа ойрадуудтай байлдаж байсан бололтой. Барагцаалбал 1496 оны үеэр тэдгээрийн хооронд дайн гарсан гэж «Мин улсын үнэн тэмдэглэл»-д дурджээ.

Ийнхүү Батмөнхийг төр барьж байх үед толгой толгойгоо дааж орших гэсэн том ноёдын эсэргүүцэл гарсаар байсан ба тэдгээрийг Батмөнх цаг тухайд нь дарж байсан ажээ.

1509 онд Батмөнх даян хаан, хоёрдугаар хөвгүүн Улсболдыг Баруун түмэнд жинон болгон суулгахад Ю ншээбүгийн Ибэрэй тайш, Ордосын Мандулай Ахалаху хоёр зөвлөлдөн “ ...бид дээрээ ноён авах хэрэг ману ягун, өөрийн тэргүүнээ өөрсдөө мэдэж явах буй за, энэ авгайг эдүгээ тэвчье...” гэж бослого гаргаж Улсболдыг алж ээ1. Тэгэхэд Батмөнх даян хаан Зүүн түмэн болох Чахар, Халх, Урианхай мөн Харчин түмнийг авч Ордос, Түмэд, Ю ншээбү гурван түмнийг дайлахаар мордож хоёр талын цэрэг ДаЛан тэргүүн хэмээх газар халз тулалджээ. Энэхүү дайнд ойрадууд Батмөнх даян хаанд дэм үзүүлж цэрэг нийлүүлсэн. Даян хаан цэргээ 61 салаанд хувааж боссон ноёдын эсрэг довтолж ялалт байгуулсан ба Мандулай Ахалаху энэ тулалдаанд алагдсан, харин Ибэрэй тайш баруун тийш зугтсан ажээ. Энэ тухай сурвалж бичигт өгүүлсэн нь “ ...Даян хаан Зүүн түмнийг дайлж морилоод Уйгуд Байлари Далан тэргүүн нэрт газар үнс мэт гишгэж ой мэт бутаргаад үнэхээр өшөөтөн дайсныг доройтуулаад Ордос түмнийг оруулаад харьж эсэн төгөл буув”2 гэжээ. Хятад сурвалж бичигт энэ үйл явдлын талаар мөн тэмдэглэсэн байдаг. Тэдгээрт Ибэрэйг Даян хааны чинсан гэсэн байх ба 1501 оны үеэр Цзинчжоу нутгаар нүүдэллэж байснаа 1509 онд Ордост ирж барагцаалбал нэг жилийн дараа Мандулай Ахалахутай нийлж Даян хааны эсрэг тэрсэлж түүнд цохигдон 10000 хүн ардаа авч Цинхайн (Хөх нуур) тийш Адин зэрэг газарт амьдарч байсан суугуул угсаатан рүү довтолж тамга сэлтийг нь дээрэмдсэн ба тэр үеэс эхлэн Цинхайд дээрэмчид нүүдэллэх болсон гэсэн байдаг3.

Энэхүү И бэрэй бол Эсэн хааны ач бөгөөд түүний эцэг Амасанчи Ойрадын хүн ардын нэг хэсгийг авч Моголистан руу зугтсан ажээ. Хожим нь Ибэрэй өөрийн дүү Элиасын хамтаар зүүн зүгт явж Исмаил тайшийн Юншээбүү аймгийг эзэлж, Ордост нэвтрэн орж тэндээ нутаглах болжээ, Хятад сурвалж бичигт Ибэрэй эзэн хаандаа тэрсэлсэн учир шалтгааны талаар огт өгүүлээгүй. Ибэрэй Даян хаанд цохигдсоныхоо дараа ч нэлээд хүчирхэг байсан ба Мин улсын хилийг уулгалан Хятадад багагүй хохирол

I l l БҮЛЭГ. Монголын үлс төриин бутралыг зогсоон, төрийн нэгллийг бэхжүулэх оролллого

«Эрдэнийн тунамал нэрт судар оршвой». Бээжин, 1984, тал 1.Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 205.Е Сэнгао. Сы и као (Дөрвөн бүдүүлгүүдийн тухай судалгаа). Цз. 5; Бэй лу као (Хойд бүдүүлгүүдийн тухай судалгаа).

73

Page 79: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

учруулж байжээ. Ибэрэй Хятадын харьяанд байсан Минандин, Цюсян, Ханьдун, Адуань харуулууд руу довтолж байсан ба тэдгээр нь өнөөгийн Хөх нуурын зүүн хойт болон Ганьсугийн баруугаар нутаглаж байжээ.

Батмөнх Даян хаан төр барьж байх хугацаандаа Монголжин аймгийг эрхшээлдээ оруулжээ. Саган сэцэн Монголжин аймгийг Түмэд Монголжин хэм ээсэн байх ба түүний удирдагчийг Хосай тавнан гэсэн байдаг. Монголжин аймаг нь өгүүлж буй үед Датунаас баруунтаа Хатан голоос зүүнтээ нутаглаж байжээ. Монголжин аймгийн бүрэлдэхүүнд 8 отог багтдаг байв. Хосай 1500 оны үеэр өөрийн аймгаа авч баруун зүгт явж Ордост нэвтрэн орж Ибэрэй нартай сүлбэлдэн явах болжээ. Хосай Батмөнх Даян хаанд захирагдахгүй биеэ даахыг эрмэлзэж байсан нь Даян хаан Монгол- жингийн эсрэг цэрэглэхэд хүргэсэн ажээ. Энэ явдал 1508 онд болсон бололтой. Даян хаан морилоод Монголжин цэргийг даржээ1. Ийнхүү Даян хаан Монголжин аймгийгхураан захирчхожмоо Монголжин аймаг нь Даян хааны хөвүүд ач нарын эзэмшилд шилжсэн нь Түмэд аймаг ажээ.

Батмөнх Даян хаан хамгийн сүүлд Урианхай түмнийг номхотгосон ажээ. Урианхай нар Юан улсын үед Онон голын хөвөөгөөр нүүдэллэж байсан ба хожим нь Ордостой ойролцоо нутаглах болж ээ. Ж алайр, урианхай нар нь нэг аймаг байсан бололтой. Нийт хүн ард нь 10 мянга хүрэхтэй үгүйтэй, адуу, тэмээ үржүүлдэг ба Даян хаан олон жилийн турш тэднийг довтолсон учир тэн хагас нь дайнд үрэгдэж үлдсэн хэсэг нь түүнд дагаар орсон гэдэг.

Ийнхүү Батмөнх даян хааны улс төрийн үйл ажиллагаа нь салж бутар- сан улсаа нэгтгэн төр улсаа төвхнүүлэхэд чиглэгдэж байжээ. Монголыг нэгтгэхийн төлөө тэмцлийг зохион байгуулахдаа түүний шууд захиргаанд байсан Чахар, Халх түмний хүчийг ашиглаж байв. Чахар бол Монголын их хааны шууд захиргаанд байсан аймаг бөгөөд өнөөгийн Монгол улсын зүүн хэсэгт оршин сууж байжээ. Халх түмэн нь Халх голын урсгал дагуу нутаглаж байжээ.

Зургаан түмний магтаалд Чахар түмний гавьяа зүтгэлийг тэмдэглэсэн байдаг. Түүнийг дор сийрүүлбэл:

«... Цавчих илдний ир болсон Цариг дуулганы дэл болсонЧахар түмэн...»2 гэх зэргээр өгүүлсэн байдаг. Мин улсын сударт,

Монголын хааны шууд захирч байсан цэрэг нь 10 түм гэж дурьдсан байдаг ба чухамхүү Чахар аймаг тэрхүү 10 түмэн цэргийн гол хүчийг бүрдүүлж байсан бололтой. Ийнхүү Даян хаан Чахар, Халх хоёр аймгийн цэргийн хүчээр ноёдын урвалга, бослогыг дарж байсан ажээ.

Батмөнх хаан Монголыг нэгтгэн захирахдаа шинэтгэлийн бодлого явуулсан бөгөөд тэрхүү шинэтгэл нь юуны түрүүнд Алтан ургийнхны байр суурийг бэхжүүлэхэд чиглэгдэж байв. Бид дээр тэмдэглэснээр Даян хаан тайш, чинсан хэргэмийг халсан билээ. Гэвч зөвхөнтайш, чинсан хэргэмийг

1 Лувсандазан. Алтан товч. УБ., 1990, тал 175.2 «Шара туджи...». стр. 175.

74

Page 80: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

халаад зогсоогүй мөн Ю ан гүрний үед хэрэглэгдэж байсан пинчжан, чжиюань зэрэг хятад цолыг мөн халсан ажээ. Өвөр Монголын эрдэмтэн Дарийжав Даян хааны энэхүү арга хэмжээг Юан гүрний үеэс уламжлагдан ирсэн улс төрийн бүтэц дэх Хятадын нөлөөг устгах зорилготой байсан гэж тайлбарлажээ. Мөн энэхүү эрдэмтэн Батмөнх хааны улс төрийн дээрх шинэтгэл нь Монголын уламжлалт ёсыг сэргээснээр эцсийн бүлэгт Монгол орныг Юан гүрнээс өмнөх байдалд хүргэсэн хэмээжээ1.

Батмөнххааны хийсэн нэгэн чухал шинэтгэл бол эзэлсэн газраа өөрийн хөвгүүддээ Чингис хааны маягаар хуваарилан өгсөн явдал юм.

Батмөнх Д аян хаан 11 хүүтэй байжээ. Үүнд: Төрболд, Улсболд, Барсболд, Арцболд, Очирболд, Алчболд, Убсанж, Арболд, Гэр-Од, Гэр- болд, Гэрсэнз. Барсболд Сайн алаг жинон Баруун гурван түмнийг нийтэд нь захирч байв. Арцболд мэргэн хунтайж Долоон түмэдийг, Алчболд дотоод Халх таван отгийг, Очирболд Чахарын найман отог Хишигтэнг, Гэрболд Чахарын Аохань, Найман аймгийг, Убсанж Асуд, Юншээбү, Гэр-Од тайж үр удам байгаагүй ажээ2. Тэдгээр эзэмшил газрын байрлалын хувьд гэвэл Долоон түмэд, өнөөгийн Гуйхуачэний (Хөх хотын хуучин буурь) ойролцоо, дотоод Халх таван отог өнөөгийн Баарин, Жаруд аймгийн нутаг дэвсгэрт, гадаад Халх долоон отог, Монгол улсын Халхын зүүн хэсэг, Чахарын Х иш игтэн, Аохань зэрэг нь хуучин нэрээрээ хадгалагдан үлдсэн ба Убсанжийн өмч болох Асуд, Юншээбү нь өнөөгийн Сөнид аймгийн нутагт байжээ. Ийнхүү өөр өөр овгийн отог ноёны мэдэлд байсан Баруун, Зүүн түмэн нь бүгд цусан төрөл нэгтэй ах дүү тайж нарын мэдэлд шилжжээ. Батмөнх даян хааны энэхүү шинэтгэл нь тухайн үедээ яах аргагүй дэвшилт зүйл байжээ. Юуны түрүүнд удаан жил тасралтгүй үргэлжилсэн хаад ноё- дын хоорондын өрсөлдөөн тэмцэл нэг хэсэг хугацаанд намдсан ажээ.

Нөгөөтэйгүүр Батмөнх даян хаан өөрийн эзэмшил нутгаа хөвгүүддээ хувь болгон таслан өгсөн нь М онголын үйлдвэрлэх хүчинд эергээр нөлөөлжээ. Ийнхүү газар нуттийн хуваарьт шилжсэнээр малчид эзэн ноёны тодорхой нутагт нүүдэллэх болж мал аж ахуйг хөтлөх шинэ арга барил нэвтэрсэн бөгөөд отог ноёнд ноогдуулах алба нарийн тогтсоноор улсын санг бүрдүүлэхэд дөхөм болсон аж. Нөгөө талаар Алтан ургийн гишүүдийн улс төр, эдийн засгийн байр суурь батжин бэхжиж хаант төрийн нэгдлийг хангах гол үндэс нь болсон.

Батмөнх даян хаан хөвүүддээ эзэмш ил газраа хувь болгон хуваа- рилснаас гадна Монголын төрд үнэнчээр зүтгэж гавьяа байгуулсан Алтан ургийн бус хүмүүст хэргэм тушаал соёрхсон ажээ.

Тухайлбал Мандухай сэцэнг Ойрад руу дагаж явсан Хэрээдийн Эсэлэй Дайбу, Сэцэн Жихор, Балахчин Баянбух, Асудын Батболд; Батмөнх хааныг асран хамгаалж байсан Төмөрдайх мэтийн хүмүүст дархан цол, алтан тамга олгосон ажээ. Дархан нар нь алба гувчуураас чөлөөлөгддөг байжээ. «Алтан

I l l БҮЛЭГ. Монголын үлс төрийн бутралыг зогсоон, тврийн нэгллийг бэхжүүлэх оролллого

Дарийжав. Мин улсын үеийн говийн омнөх хэсгийн Монголын түүхэн судалгаа. Хөх хот, 1998, тал 162.Ломи. Монголын боржигид овгийн түүх. Хөх хот, 1989, тал 308.

7 Х

Page 81: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

товч»-д Батмөнх Даян хаан Баруун гурван түмэнд гарсан бослогыг дарахад оролцож гавьяа байгуулсан хүмүүсийг дархалсан тухай өгүүлсэн байдаг: “Даян хаан Баруун гурван түмний байрд (жагсаалд) туслагчдыг цөм дархалжээ. Чэгчээгийн үр ноёнгүй болтугай гэж дархлав. Ойрадын Сэгүсэ Ахалахугийн үр долоон үе болтол алба үгүй болтугай гэж дархлав. Баасан тавнанд Сайн Мандухай хатнаас төрсөн охиноо өгөв гэжээ” 1.

Ийнхүү Батмөнх Даян хааны улс төрийн бодлого нь хаант төрийг бэхжүүлж, Монгол улсын төрийн нэгдлийг хангахад чиглэгдэж байжээ. Сурвалж бичгүүдэд энэхүү үеийг «гар газар, хөл хөсөр» байсан үе гэж нэрлэжээ. Өөр зуураа удтал хямралдан байсан монголчууд нэгэн хааны эрхэнд орж захирагдах болсон нь юуны урьд нийт М онголын тусгаар тогтнох байдлыг бэхжүүлж, нөгөөтэйгүүр үйлдвэрлэхүй хүчний хөгжилд тус дөхөм болсон нь дамжиггүй.

Манай түүхч эрдэмтэн Б.Даваасүрэн «Батмөнх Даян хаан» гэдэг ганц сэдэвт зохиолдоо Д аян хааны үйл ажиллагааг дараах дөрвөн зүйлээр оновчтой тодорхойлон бичсэн нь:

Нэгдугээрт: Юуны өмнө нийт монголчуудыг нэг хааны захиргаанд оруулахдаа, улс орны нийгэм төрийн байдал, эдийн засгийн хүчин чадлыг зөв үнэлж, цэрэг улс төрийн тохирсон бодлого явуулсан.

Хоёрдугаарт: төрийн нэгдм эл байдлы г хангахы н тулд төрийн засаглалын зарим институтэд өөрчлөлт хийж, удирдлагын төвлөрсөн байдлыг бий болгосон.

Гуравдугаарт: Улс төрийн бутралыг гэтлэн давахын тул дотоодьгн дайн самууныг хатуу, зөөлөн арга хэрэглэн давж, Баруун, Зүүн М онголын цэргийн нэгдмэл хүчийг бий болгосон.

Дөрөвдүгээрт: Улсынхаа тусгаар тогтнох гадаад таатай нөхцөлийг бий болгохын төлөө хүч хайргүй тэмцэж Монголыг Мин улстай эн зэрэгцэхүйц улс болгож чадсанд оршино2 гэсэн билээ.

§3. Төвлөрсөн улсын гадаад бодлого

Батмөнх даян хаан саланги тусгай байх гэсэн ноёдын бослогыг эрс тууштай дарахын зэрэгцээ өөрийн улсын гадаад байдлыг бэхжүүлэх талаар багагүй анхаарч иржээ. 1488 онд Даян хаан М онголын ихэнх хэсгийг өөрийн эрхшээлд оруулсны дараа 5 сард Хятад руу элч илгээж хаан ширээнд сууснаа мэдэгдэн Мин улстай найрсагхарилцаа байгуулах хүсэлтэй байгаа- гаа илэрхийлжээ. Мөн тэр онд Монгол, Хятадын хооронд найрамдалт харилцаа тогтж ээ. Д аян хаан М ин улсын хаанд найрамдал тогтоох зорилгоор илгээсэн захиандаа өөрийгөө Их Юан улсын эзэн хаан хэмээн нэрлэсэн ажээ. Хятадын цэргийн түшмэдүүд энэхүү захиаг авч Цэргийн Яамандаа айлтгасанд тус яам энэ тухай удаа дараа хэлэлцэхэд зарим түшмэд умард зүгийн нүүдэлчид алба барих санаатай байгаа боловч тэд манай

1 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 180-181.2 Б.Даваасүрэн. Батмөнх Даян хаан. УБ., 2000, тал 143

76

Page 82: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

улсын дайсан бөгөөд тэдний тэргүүн зарлигт өөрийгөө хаан хэмээн хүлээн зөвшөөрүүлэхийг эзэн хаанаас хүсч байна. Гэтэл бид Сяо ванцзыг (Даян хааныг хэлж байна. -Н.А.) манай эзэн хааны харьяат гэж үзэх үү? эсвэл эзэн хаанаас тэрсэлсэн гэж үзэх үү? гэжээ. Цэргийн Яам: “Бүдүүлгүүд хэрэв буруугаа хүлээж бууж өгч байгаа бол өөрсдийгөө юу ч гэж нэрлэж, хичнээн ихэмсэг загнаж байсан ч хамаагүй, эрт дээр үеэс жунууд* манайд бууж өгөхөөр ирэхэд урьдын хаадууд их хэмжээний бэлэг өгч байсан. Өнөөдөр дээрэмчид хил дээр ирж хариу хүлээж байна. Хэрэв Сяо ванцзы үнэхээр алба барих чин эрмэлзэлтэй бол түүний илгээсэн элчийг хил нэвтрүүлж гадаад дотоод хэрэг эрхэлсэн түшмэдүүдэд тэднийг зүй ёсоор нь угтахыг сонордуул, хэрэв тэд алба өргөхөөр ирэхгүй байвал хилийн бэхлэлтийг чангалж, дайтахад бэлэн болох хэрэгтэй” гэжээ1.

Дээрх баримтаас үзэхэд Мин улс Монголын дотоод улс төрийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй зөвхөн тэдний барих албыг хүлээн авч хариу бэлэг өгөх идэвхгүй, нөгөө талаар хамгаалалтын бодлого явуулах зорилготой байсныг харж болох юм. Энэ нь юуны өмнө монголчууд нэгдэж хүчиж- сэнтэй холбоотой байжээ.

Судар бичигт тэмдэглэснээр Даян хаан 1488 онд Хятад руу 1530 хүний бүрэлдэхүүнтэй элч илгээж 4930 толгой адуу малаар алба барьжээ. Мин улс тэдгээр элчийн зөвхөн 500 хүнийг нийслэлдээ оруулжээ.

1490 оны 2 сард Даян хаан Ойрадын тайшийн хамт 3000 гаруй элчийг илгээсэн бөгөөд Мин улс Зүүн Монголын 1100 хүнийг, Ойрадын 400 хүнийг хил рүү нэвтрүүлж, Зүүн М онголын 400 хүнийг, Ойрадын 150 хүнийг нийслэлдээ хүлээн авчээ. 1491 оны 1-р сард Даян хаан, Ойрадын тайшийн хамт элч илгээсэн ба 1500 хүнийг хил рүү нэвтрүүлж, 500 хүнийг Бээжинд хүрэлцэн ирэхийг зөвшөөрчээ.

1496 он гэхэд Даян хаан 3000 элч төлөөлөгчийг Хятад улсын нийслэлд хүрэлцэн очих асуудлыг тавьжээ. Мин улсын засгийн газар тэдгээрийн 1000- ыг нийслэлдээ хүрэлцэн ирэхийг зөвшөөрсөн байна.

Хоёр жилийн дараа Даян хаан 6000 элч илгээхэд Хятад улс 2000 элчийг хүлээж авчээ2. Монголын ийм олон элчийг нийслэлдээ хүлээн авах, мөн тэдний зардлыг гаргах нь Мин улсын хувьд тун хүнд хүчир байсан боловч Мин улс хэсэг хугацаанд монголчуудын олон тооны элчийг дуулгавар- тайгаар хүлээн авч байжээ. Батмөнх даян хаан улс орноо нэгтгэхийн хэрээр улам хүчирхэг болж Хятадад тавих шаардлага нь ийнхүү улам өссөөр байжээ.

Даян хааны төр барьж байх үед монголчууд Мин улстай хил орчмын дагуу мөн худалдаа наймаа хийж байжээ. Тэрхүү худалдаа нь улсын, хувийн, ардын гэсэн 3 хэлбэрээр явагдаж байв. Хувийн арилжаа бол нууцаар явагддаг, тогтсон цаг хугацаа, газар байргүй, Цагаан хэрмийн цаана

I l l БҮЛЭГ. Монголын улс төрийн бутралыг зогсоон, терийн нэгллийг бэхжүүлэх оролллого

Жун гэж эрт цагт Монгол нутагт оршиж байсан зарим аймгийг Хятадын сударт ийнхүү нэрлэсэн байдаг.«Мин ши лу» (М ин улсын түүхийн тэмдэглэл). Цз. 15. Хунчжигийн 1-р оны 6-р сарын улаагчин тахиа өдөр.Алтан Сүмбэр. Даян хаан. Хөх хот, 1992, тал 180-184.

77

Page 83: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l воть

хийгддэг. Албан худалдаа бол гол нь адууны арилжаа байсан. Тэрхүү арилжаа нь хавар, намрын цагт явагддаг, тэр үеэр Датун, Сюаньфу зэрэг газруудад их хөл үймээнтэй байдаг байжээ. Монголчууд морь уралдуулах, хятадууд ш ий жүжиг тавих зэргээр хөгжилдөж баяр хөөр болцгоодог байжээ. Ардын арилжаа бол сард нэг удаа явагддаг бөгөөд хэмжээгээр нэг их биш. Гэвч хоёр ард түмний хэрэгцээг тодорхой хэмжээгээр хангаж байжээ. 1450 оноос Монгол, Хятадын найрсаг харилцаа саарсан. Мин улсын тал үүний шалтгааныг Монголын элч нар Хятадын хариу бэлгийг чамласан учраас алба өргөхөө байж Хятадыг уулгалах болсон гэж өөрсдий- гөө зөвтгөсөн байдаг. Даян хаан Хятадтай харилцаагаа тасалсныхаа дараа Хятадын хилийг зогсоо зайгүй уулгалах болжээ.

Хятадын зүүн хойд хэсэг монголчуудын энэхүү довтолгоонд хамгийн ихээр эрсдэж байжээ. Нэгэн түшмэл эзэн хаандаа энэ тухай айлтгасан нь: «Улс гүрэн өглөө үдэш тайван байх боломжгүй боллоо. Хязгаарыг сахисан түшмэдүүд хамгаалалтанд нуугдан дайсны ирэхийг хүлцэнгүй хүлээн суудаг болов. Дайсантай эрэлхэгээр тэмцэх зоригтон үгүй байна. Хэрэг явдал ийм байгааг харгалзан хуучин түшмэдийн хүч чадлыг бололцооны хэрээр эгүүлэн ашиглаж хил дээр туршуул тавьж монгол овог аймгуудын хооронд яс хаяж хүчийг нь сулруулах хэрэгтэй» гэжээ1.

1501 онд М ин улсын засгийн газраас “Даян хаан болон түүний хамсаатан Хосайн толгойг авчирсан хүнийг 1000 цзинь алтаар шагнаж «боцзюе» хэмээх хэргэм олгох, мөн монголчуудтай байлдаж гавъяа байгуулсан хүний хэргэм цолыг ахиулж, зохих шан олгоно”2 гэжээ.

Мин улс монголчуудын хүчийг сааруулах зорилгоор Даян хаан болон баруун монголчуудын хооронд яс хаяж байжээ. Тухайлбал, Шаньдуны цэргийн эрхтэн Дин Боюн гэгч эзэн хаандаа ийнхүү айлттасан байдаг: “Ойрадын шилдэг цэрэг 10000, Сяо ванцзытай (Даян хааныг хэлж байна. - Н.А.) ойр дотно биш. Гэхдээ тэд алба барихаар ирэхдээ Сяо ванцзытай найрамдсан байж болзошгүй. Сяо ванцзы ойрадуудтай нийлж Хятадад их төвөг учруулж магад гээд бүдүүлгүүдийг бие биенээр нь чөдөрлөх хэрэгтэй. Тэгвэл их цэргийн хүч хэрэггүй. Бүдүүлгүүдийг бүдүүлгүүдээр захирах болно”3 гэжээ. Мин улсын энэхүү бодлого тухайн үед их амжилтанд хүрээ- гүй бөгөөд зүүн, баруун монголчууд Хятад улсын эсрэг заримдаа нэгдэн тэмцэж байжээ. Тухайлбал, 1491 онд Даян хаан, Ойрадын ноёд хамтарч Урианхай гурван харуул руу дайрч Доин харуулыг өөрийн эрхшээлд оруул- жээ. 1493 оны 6 сард Ойрадын тэргүүлэгчид Хятадын эсрэг цэргийн хүчээр довтлохыг завдан мөн Даян хаанаас 60 мянган морьт цэрэг ирүүлэхийг хүсэмжилж Нинся, Ганьсу, Цзинчжоу руу довтолжээ. Мөн дараа сард нь Сяо ванцзы 70-80 мянган цэргээр Нинся, Хумачийгаас Гүюнруудовтолсон4 гэж тэмдэглэснээс үзэхэд Даян хаан ойрадуудтай нэгдсэн бололтой. 1500 онд Мин улс Ордос руу 5 чиглэлээр залхаан цээрлүүлэх зорилгоор цэрэг

1 «Мин ши». Вань Аогийн намтар. Цз. 181, тал 21.2 «Мин ши лу». Цз. 156. Хунчжигийн 13 оны 6 сарын хөх морь өдөр.3 Мөн тэнд, Цз. 97. Хунчжигийн 8 оны 2 сарын хөх нохой өдор.4 Мөн тэнд, Цз.178. Хунчжигийн 14 оны 8 сарын хөхөгчин гахай өдөр.

78

Page 84: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

нлгээсэн. Хятадын цэргийн довтолгооны үеэр монголчууд 10 мянга гаруй толгой малаа алдсан ажээ. Мөн онд Даян хаан Хятад руу их хүчтэй уулгалсан батэрхүүдовтолгоонд Датун, Вэйюань, Яньхэ, Тяньчэн, Маба зэрэг газрууд өртжээ. 1505 онд Даян хаан Сюаньфугийн орчим Хятадын хил рүү довтолж Хятадын тал 2615 хүнээ алдаж, 1156 хүн нь шархдаж, мөн 6500 гаруй толгой адуу малын хохирол амсчээ.

Дээрх довтолгоонуудын гол зорилго бол Монгол улс Мин улсаар буулт хийлгүүлж өөрийн болзлыг тулган хүлээлгэхэд чиглэгдэж байсан. Тэр үйл явдлаас хойш 3 жилийн дараа Даян хаан Хятадад элч илгээж алба барьжээ. Түүний тоо 6000 байсан бөгөөд алба барихаар өргөсөн бичиг нь хугацааны хувьд хуучирсан байсан учир Датуны хамгаалалтын дарга өргөх бичгийг буцааж түүнийгээ сольж ирэхийг хүсэмжилжээ. Элч Ахэйма “Урьд бид алба барихаар бичиг төлөвлөж байсан боловч тухайн үедээ уг бичгийг хэрэг- лээгүй билээ. Манай нутагт цаас ховор, бидэнд алба барих гэснээс өөр санаа байхгүй” гэжээ. Хятадын тал хүч дутмаг учир найрамдвал ашигтай хэмээн 2000 элчийг нийслэлд нэвтрүүлэх зөвшөөрлийг эзэн хаанаасаа хүсэмжилжээ. Хятадын эзэн хаан энэхүү хүсэлтийг ёсоор болгох зарлиг буулгажээ1. Гэвч «Мин ши лу»-д тэмдэглэснээр Сяо ванцзы хилээс зайдуу байрлаж байсан учир уг мэдээ хоцорч улмаар тэр хариу хүлээлгүй Датун руу дайрсан ажээ2.

Даян хаан Хятадын хувьд идэвхтэй бодлого явуулж байсны нэг баримт бол Урианхайн гурван харуулыг өөртөө татахыг чармайж байсан явдал юм.

Мин улсын эзэн хаан Урианхайн гурван харуулд хандан дуулгавартай байж бусад монголчуудын үгэнд орохгүй байхыг ятгаж байжээ. Мин улсын засгийн газраас Урианхайн гурван харуул алба барих нэрийдлээр манайхаас их бэлэг сэлт аваад буцдаг боловч манай хилийг хамгаалахад хүчин чармайлт гаргадаггүй билээ. Тэднийг өөрийн эрхшээлд барьж байхын тулд эртний аргаар хатуу гараар барьж байх нь зүйтэй3 гэжээ.

Даян хаан Урианхайн харуулуудыг өөрийн эрхшээлд оруулж чадаагүй бөгөөд удалгүй Монголжин аймгийн Хосай тавнан Даян хааны эсрэг Доин харуулын Арцибаманьтай нэгдсэн билээ.

Дээр өгүүлснээр Даян хааны эсрэг Ибэрэй, Мандулай зэрэг ноёдууд босч эзэн хаанаас ангид байж бие даахыг эрмэлзэх болсон нь Даян хаанд Хятадын талаар идэвхитэй бодлого явуулахад саад тотгор учруулж байжээ.

Тэр үед ойрадууд мөн Даян хааны эрх мэдлээс гарч бие даасан гадаад улс төрийн бодлого явуулж Хамийг эзэмш ихийн төлөө Хятад болон турфанчуудтай тэмцэх болжээ. Мин улс ойрад турфанчуудын зөрчлийг ашиглаж бие биенийх нь эсрэг тухирч байсан амуй4.

Ийнхүү Батмөнх Даян хаан дотоодын дайн хямралдааныг зогсоож, төр улсаа төвлөрүүлэхийн сацуу мөн гадаад улс төрийн идэвхитэй бодлого явуулж гадаад улс төрийн байдлаа бэхжүүлэх замаар хаант төрөө бататгах1 «Мин ши лу». Цз. 209. Хунчжигийн 17 он 3 сарын хар морь өдөр.- Мөн тэнд. Цз. 213. Хунчжигийн 17 он 6 сарын харагчин хонь өдөр.3 «Мин ши лу». Цз. 162. Чжэндэгийн 13 он 5 сарын улаан морь өдөр.4 Мөн тэнд. Цз. 164. Чжэндэгийн 13 он 7 сарын улаан морь өдөр.

I l l ВҮЛЭГ. Монголын улс төрийн бутралыг зогсоон, төрийн нэгллийг бэхжуүлэх оролллого

79

Page 85: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Монгол ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

чиг шугам баримталж байжээ. Тухайн үед монголчуудын талаар Мин улсын баримталж байсан бодлого Монголд өрнөсөн улс төрийн нэгдэлд саад учруулахад чиглэгдэж байсан боловч М ин улсын эхэн үеийнх шиг Монголын дотоод хэрэгт хөндлөнгөөс идэвхитэй оролцож чадахгүй байв. 1500 онд Монгол руу хийсэн залхаан цээрлүүлэх цэргийн довтолгооныг эс тооцвоос Мин улс монголчуудын довтолгоонд олон удаа өртөж байсан бөгөөд Даян хааны олон элч төлөөлөгчийг хүлээн авч үлэмж шан олгох замаар хил хязгаараа түр боловч амгалан байлгах, монгол овог аймгуудыг хооронд нь эвдрүүлэх зэргээр монголчуудын хүчийг бууруулж өөрийгөө аргацаан хамгаалж байжээ.

Даян хааны төр барьж байсан үеийн Монгол, М ингийн харилцаа үнэхээр бүрэн тэгш, тэр ч байтугай монголчууд цэргийн хувьд давамгайлж байсан гэж хэлэх бүрэн үндэстэй юм.

Батмөнх Даян хаан нэгтгэсэн газар нутгаа хөвүүддээ хуваарилан өгснөөс үүсвэрлэн улс төрийн бутрал дахин эхэлж, Монголын төвлөрсөн төр улс удалгүй задран бутрав. Хэдий тийм боловч Монгол улс нь Юан гүрний өмнөх байдалд буцаад ороогүй харин ч нийгм ийн хөгжил, үйлдвэрлэх хүчний шинэ дэвшингүй шатанд орсон ба үүнийг Монголын эзэн хаантай эн зэрэгцэн орших болсон Гүнбилэг, Алтан нарын улс төр, эдийн засгийн үйл ажиллагаанаас харж болох юм.

Page 86: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Д ө р ө в д үгээр б үлэг

X V I З У У Н Ы М О НГО Л УЛ С

§1. Баруун гарын түмнүүд хүчижсэн нь

Батмөнх Даян хаан нас барсны дараа түүний ахмад хөвүүн Төрболд хаан суух байсан боловч тэр урьд нас барсан учир түүний хүү Боди-Алаг 1521 онд өвөг хааны орыг найман настайдаа залгамжилжээ. Тэр үед бас хаан ширээний төлөө тэмцэл гарсан мэт байх бөгөөд энэ нь Баруун түмний жинон Барсболд, Боди-Алагийг нас бага гэж өөрөө нэг хэсэг хаан болсон явдал юм. Боди-Алаг хаан ширээнд суухаар Баруун түмэнд хүрэлцэн очиж, Чингисийн найман цагаан гэрийн өмнө ёслол үйлдэхдээ Барсболдод “Чи намайг бага гэж хаан суусан боловч хаан суух ёсон үгүй тул эдүгээ чи надад мөргө. Ёст эзэн мөний тул эс мөргөвөөс дайлнам би гэж ширүүн үгээр донгодов. Энэ үгэнд Барсболд жинон хаан зөв гэж хэмээгээд түүнд мөргөв”1 гэж «Алтан товч»-д дурдсан байдаг.

Барсболд Боди-Алагт бууж өгсөн нь тэр үед хүчин буурай байсны учир болов уу гэлтэй.

Баруун гарын жинон Барсболд 1519 онд нас барсан учир түүний их хөвүүн Гүнбилэг эцгийн орыг залгамжилжээ. Боди-Алаг хааны үед Баруун түмэн нэлээд хүчирхэг болж тэдний эзэмшил газар өргөжиж байжээ.

Гүнбилэг мэргэн жинон өөрийн эцэг Барсболдын эзэмш ил нутаг Ордосыг эзэмшихээс гадна түүний дүү Алтан, Лабуг нар авга ах Арцболдын долоон түмэдийг, Баясгал, Бодидара нар авга ах Убсанжийн Асуд, Юншээбүг, Баяндара Чахарын Цагаан татар хэмээх газрыг эзлэн захирах болжээ.

Боди-Алаг хааны нутаг өнөөгийн Монгол улсын зүүн хэсэг, Өвөр М онголын Хөлөнбуйр, Ш илийн гол хавиар байжээ. Боди-Алаг хаан болсныхоо дараа Баруун гурван түмнийг тараан бутрааж, Зүүн түмэнд нэгтгэхээр завдаж байсан боловч Зүүн түмний доторхи Урианхай түмэн түүний эсрэг бослого гаргасан учраас дээрхи төлөвлөгөөг биелүүлэхээс татгалзаж тэр байтугай Баруун түмнээс тусламж авахад хүрсэн. Энэ хэрэг явдал 1524 онд болсон бололтой.

Сурвалж бичигт Урианхайн Түрүй ноён, Гэрболд чинсан нар Боди-

1 Лувсанданзан. Алтан товч. УБ., 1990, тал 181.

Page 87: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О НГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

Алаг хааныг довтолж гэр орныг нь талахад Гүнбилэг жинон болон түүний дүү Алтан нар Зүүн түмнийг авч Иш хатны хамтаар Хангайн ард бууж тэнд тулалдаж байгаа гэсэн1 байдаг. Иш хатан бол Боди-Алаг хааны эх Цагааг- чин тайху мөн. Ийнхүү Урианхай түмэн их хаанаас тэрсэлсэн бөгөөд тэдний бослогыг дарахын тулд Боди-Алаг хаан Баруун түмний жинон Гүнбилэг, түүний дүү Алтан нар нийтдээ Урианхай руу 6 удаа цэрэглэсэн ажээ. Энэхүү бослого 20 жил үргэлжилсэн буюу 1544 онд дарагдсан ажээ. «Алтан ханы намтар»-т Зүүн, Баруун түмэн Урианхай нарын бослогыг хэрхэн дарсан талаар дэлгэрэнгүй өгүүлсэн байдаг. Урианхайн бослогыг дарахын тулд Баруун тумэн их идэвхи зүтгэл гаргасан хийгээд аян дайны явцад Баруун түмэн хүчирхэг болж эхэлжээ. Баруун түмний жинон Гүнбилэг (1506-1542) эцэг Барсболд жинонг нас барсны дараа орыг нь залгасан ажээ. Барсболд жинонгоос 7 хүү төржээ. Их хүү нь Гүнбилэг мэргэн жинон, хоёрдугаар хүү нь Алтан хан. Мэргэн жинон 1506 онд төржээ. «Эрдэнийн тунамал нэрт судар»-т түүнийг мэдэхүй ухаанаар зургаан түмний төрийн товч болж, Ордос түмнийг төвлөн сууж2 Баруун гурван түмний ж инон байхдаа дотооддоо дүү нар ургуудаа тэтгэн асарч, гадаад лугаа тэмцэлдэн явж тодорхой их улсыг жолоодон залж сайн үйлсийг эрхлэн явжээ3 гэх зэргээр тэмдэглэсэн байдаг.

Анх 1524 онд Урианхайн Түрүй ноён, Гэрболд чинсан нар цэрэг хөдөлгөж гурван түмэнг бүслэн довтолсон ба Гүнбилэг, 18 настай Алтан нар цэргээ авч тэднийг Балжун хэмээх газар бут цохисон ажээ.

Хоёр дахь удаа 1531 онд Гүнбилэг мэргэн жинон Алтан ах дүү хоёр нэгдсэн хүчээр Бурхат хан ууланд (өнөөгийн Өвер Монголын Баяндэр Улат) байрлаж байсан урианхай нар руу довтолж Түрүй ноён болон Гэрболд чинсан нарын биечлэн удирдаж байсан цэргийн хүчийг бут цохисон байна. Хоёр жилийн дараа 1533 онд Урианхайн Түрүй ноён, Гэрболд чинсан нар их хааны гэр орныг дайрч хүн ардыг нь олзлон авч явсан учир Чингис хааны цагаан гэрийн өмнө зургаан түмэн чуулж 1538 онд Урианхай түмний эсрэг их цэрэг хөдөлгөхөөр болжээ. Боди-Алаг хаан өөрийн эх Иш хатны хамтаар Хангайн ард бууж, зургаан түмний их цэрэг довтлохын цагт Урианхайн толгойлогч Түрүй ноён, Гэрболд чинсан, Элэдунай нар их цэргийн хүчинд сүрдэн бууж өгсөн ажээ. Энэ үйл явдлын дараа Урианхай түмнийгтараажтаван түмэнтэй нэгтгэсэн. 1541-1544 онуудад Алтан ганцаар цэргээ авч Урианхайн сарнин бутарсан үлдэгдэл хүчийг хураан авахаар мордож байжээ. Урианхай нарын бэлчээр нутаг болох Хангай уулын зүүн хэсэг Халх түм ний мэдэлд ш илж сэн бололтой. Э нэ дайнд гавъяа байгуулсан хэмээн Чингисийн найман цагаан гэрийн өмнө зургаан түмэн чуулж Боди-Алаг хаанд «Гүдэн» хаан цол өргөж, Гүнбилэгт «Мэргэн жинон», Алтанд төр хашигч «Шидау» цол тус тус соёрхсон ажээ4.

1 «Эрдэнийн тунамал нэрт судар оршивай». Бээжин, 1984, тал 43.2 Мөн тэнд, тал 27. .

Page 88: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

IV ВҮЛЭГ. XVI зууны Монгол улс

Боди-Алаг хаан төр барьж байх хугацаандаа Хөх нуурыг эзлэн авахыг оролдсон ажээ. Тухайн үед Хөх нуурт Бурхай тайш нэлээд хүчирхэг байжээ. Бурхай тайш ийн гарал угсааны талаар судар бичигт тодорхой зүйл байдаггүй бөгөөд тэрээр Ибэрэйн аймгийн хүн бололтой. 1510 оны үеэр Ибэрэй, Мандулай ахалаху нар Батмөнх Даян хаанд цохигдож Хөх нуур руу зугтах тэр үеэр Бурхай тайш мөн Хөх нуурт ирж Ибэрэйтэй холбоо сүлбээ тогтоосон ажээ. «Алтан ханы намтар»-т түүнийг Ибэрэй тайшийн нэгэн адил Уйгудын Бурхай хэмээсэн байдаг1. Үүнээс үзэхэд Ибэрэй, Бурхай нар Хөх нуурын Шар уйгуруудыг эрхшээлдээ оруулан авсан байжээ.

Хятад сурвалж бичигт буй алдаг оног мэдээнээс үзэхэд Ибэрэй нэг хэсэг Хөх нуур болон Хатан голын дээд урсгалд нүүдэллэж, өвөл болмогц тэрээр Ордосын өмнө хэсэг рүү нууцаар орж ирж өвөлжөөд, хавартаа Хөх нуурт нүүдэллэдэг байжээ. Барсболд жинон үүнийг мэдмэгцээ цэрэг илгээж Ибэрэй тайшийг Хөх нуур хүртэл нэхэн хөөж улмаар Ордосыг бүрмөсөн чөлөөлсөн ажээ. 1515 оноос хойш Ибэрэй, Мандулай ахалаху нар Даян хаанд бууж өгч түүнд дагаар орох гэсэн боловч тэднийг их хаан хөнөөнө хэмээн дуулмагцаа Хөх нуур руу буцаж тэндээ нуүдэллэх болсон ажээ. Мөн Ибэрэй тайш Баруун гарын жинонд охиноо өгч ураг барилдан найрамдахыг хүссэн тухай мэдээ байдаг. Ибэрэй тайш «Эрдэнийн товч»-д тэмдэглэснээр Хамид очиж тэндээ хорлогдсон ажээ. Түүнийг үхсэний дараа Хөх нуурт Бурхай, Жэнхэ нар улс төрийн тавцан дээр гарч иржээ. Бурхайн тухай «Мин ши лу»-д 1532 оны үеэр тэмдэглэсэн нь: ...Бурхай бол Сяо ванцзын айм- гийн хүн бөлгөө. Дотоод хямралдаанаас болж Цинхай (Хөх нуур. -Н.Л.) руу зугтаж удаан жилийн турш Ганьсу хавиар нутаглаж байна2.

Энэхүү мэдээ нь «Алтан ханы намтар»-т дахь Мэргэн жинон, Алтан нар 1532 онд Хөх нуур руу довтолсон тухай мэдээтэй таарч байгаа билээ. Тус зохиолд, Гүнбилэг мэргэн жинон, Алтан нар Хула уулыг давж холын аянд мордож Буха голын буланд Бурхай руудовтолж Бурхай охиноо Мэргэн жинонд хатан болгон өгч өөрөө амь хэлтэрсэн ажээ. Гэвч Мэргэн жинон 1542 онд нас баржээ.

Хөх нуур руу хийсэн шийдвэрлэх аян дайн 1543-1544 оны хооронд болжээ. Тухайн үед Гүнбилэг мэргэн жинон нас барсан байсан учир энэ удаагийн аян дайныг Алтан ганцаар гардан удирдсан байна. Алтан улмаар Бурхай тайшийг буулган авч түүний аймгийг өөрийн хамгийн бага дүү Бодидара тайжийн ууган хүү Энхдалай дайчин ноёнд эзэмшүүлжээ. Мөн Шар Уйгурууд Алтан хаанд дагаар орж харъяат ард нь болжээ. Энэ аян дайны үеэр Алтан шархадсан ажээ. Ийнхүү Алтан, Бурхай тайшийг дарсан учир “Зургаан түмэн магтан сайшааж өнөд хагацсан улсыг эзний өмнө сөгтгөв” гэж Алтанд Боди-Алаг хаан эхлэн үлэмж эзний өмнө зургаан түмнээр Түшээт хан соёрхжээ3. Түшээт цол бол Чингис хааны үед онцгой гавъяа байгуулсан хүмүүст, тухайлбал улс байгуулахад хүчин зүтгэсэн 5

«Мин ши лу». Цзяцзины 10 он 3 cap улаан бич өдөр.Мөн тэнд. Цзяцзины 20 оны 1 сарын улаан морь өдөр.«Эрдэнийн тунамал нэрт судар оршивой». Бээжин, 1984, тал 50.

83

Page 89: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

баатарлаг аймагт олгож байсан учир түүхэнд «таван түшээ» гэж алдаршжээ. Алтан хан, Хөх нуурын Уйгуруудыг эрхшээлдээ оруулан авч, Шар Уйгураас алба татлага авсны дараа Хотонг (цагаан малгайт хүмүүс) дагуулан авчээ. Тэр тухай Алтан ханы намтарт, үлгэр ёс дагаж, цаглашгүй эрдэмт үйзэн Васанчи элч илгээж Чагаадайн ахаас цааш төрөл төрөгсдийг өгүүлсэнд цаг үгүй баясчээ. Улмаар цагаан малгайн ноёд Алтан ханд “төр нийлье” гэж алмас эрдэнэ, аргамаг морь өгүүлсэн бөлгөө гэжээ1. Харин Хөх нуурыг бүрмөсөн эрхэндээ оруулж авсан нь нэлээд хожуу 1558 онд болжээ. Боди- Алаг хааны явуулж байсан дээрх дайн байлдаан нь улс орноо нэгтгэж, байр сууриа бататгах зорилготой байжээ. «Эрдэнийн тунамал нэрт судар»-т “ .. .хагацсан улсыг хамтатган, хаан суурийг бататгах нь хамаг ул сын эрмэлзэл мөн...” гэж тэмдэглэснээс тодорхой.

Боди-Алаг хааны үед ямар нэгэн чухал асуудлыг шийдвэрлэхдээ их чуулганаар тогтоодог байжээ. Зургаан түмний дээр «хамаг их хаан» Боди- Алаг, хааны дор төвийн товч (ерөнхий сайд) Гүнбилэг мэргэн жинон тус тус сууж байжээ.

Боди-Алаг хааны төр барьж байсан үед Баруун түмэн нэг хэсэг их хааныг түшиглэж байсан боловч цаашдаа хүчирхэг болж Гүнбилиг жинон, Алтан нар их хаанаас удаа дараа эрхэмсэг цолоор шагнуулж байжээ. Түүхийн зохиолд Боди-Алаг хааны үйл ажиллагааны талаар тодорхой баримт цөөн байх бөгөөд харин Баруун түмний Гүнбилэг мэргэн жинон түүний дүү Алтан ханы тухай нэлээд дэлгэрэнгүй мэдээ байдаг нь тухайн үед Баруун түмэн хүчирхэг байсантай холбоотой болов уу? Иймээс ч Боди- Алаг тэдэнтэй эвлэрэн зохицоход хүрч байсан ажээ. Их хааны сүр хүч нэгэнт хэлбийн доройтож эхэлсэн ба тухайн үед их хааны удирдсан Зүүн гар Мин улстай бие дааж харьцахгүй зөвхөн Урианхайн гурван харуулын монгол- чуудаар дамжуулан худалдаа арилжаа хийж эдийн хэрэгцээг хангаж байжээ. Боди-Апаг хаан 1547 онд нас барж Монголын их хааны орыг Дарайсун залгамжилсан ажээ. Түүний хаан цол нь «Гүдэн» тул «Дарайсун гүдэн» гэж түүхэнд бичдэг.

Дарайсун бол Боди-Алаг хааны ахмад хөвүүн бөгөөд тэрээр монгол сурвалжид тэмдэглэснээр 1548 онд 29 настайдаа хаан ор суусан. Дарайсуны эзэмш ил нутаг нь ойролцоогоор өнөөгийн Ш илийн гол аймаг болон Монгол улсын зүүн хэсэг, өмнө зүгт Хатан гол хүртэл нутаг, хойд зүгт Хөлөнбуйр аймгийн нутаг хүрч байв.

Дарайсун хааны үед Баруун гарын удирдагч Аптан хан маш хүчирхэг болж байсан учраас Дарайсун Баруун түмнийг зүүн түмэнд нэгтгэх байту- гай харин ч Алтангаас болгоомжлон түүнтэй найрамдалтай байх бодлогыг явуулж байжээ. Энэ нь Дарайсун хаан «Баруун лугаа эе төр барилдан байсан»2 гэж сурвалж бичигт дурдсанаас тодорхой. Мөн «Шар тууж»-д: “ Гүдэн харин есөн насандаа Цагаан гэрийн өмнө хаан болж ирэхэд, Барсболдын хоёрдугаар хөвгүүн Алтан: Чи их хаан болов. Намайг «төр

1 Мөн тэнд, тал 64.2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 33.

8 4

Page 90: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

IV БҮЛЭГ. XVI зууны Монгол улс

хашигч шидау» хан цол өгөн соёрх! гэснийг зөвшөөрч, Алтанд Шидау хан цол өгөв” 1 гэсэн байдаг.

Хятад сурвалж бичиг «Мин ши лу»-д бүдүүлгүүдийн удирдагч Алтан Лабадур Вэйнинхайцзад нутаглаад удаж байгаа болон Ордосын жинон маш хүчирхэг болсон. Тэрээр элч илгээж алба барих талаар дахин хүсэлт тавьсан гэсэн байх ба Алтан Сяо ванцзытай (Дарайсун -Н.А.) сөргөлдсөн учраас Сяо ванцзы Ляодун руу цөмрөн орох гэж байгаа тухай өгүүлсэн байна2.

Ямар учраас Алтан хан Дарайсун нар сөргөлдөх болсон талаар сурвалж бичигт тодорхой зүйл өгүүлээгүй байна. Ямар ч байсан Дарайсун, Алтан нарын сөргөлдөөн Боди-Алаг хааны нас барсны дараах нь болсон учир тухайн үед хаан ширээний төлеө тэмцэл гарсан байж магадгүй юм. Алтан Дарайсун хааны хооронд зөрчил чухам хэдийд гарсныг хятад сурвалжуудад харилцан өөр өөр тэмдэглэсэн байдаг. 1551 оноос хойш Дарайсун хаан Урианхайн гунван харуулын Фуюй, Доин харуулуудыг эзлэн авсан ажээ. Бидний дээр тэмдэглэснээр эдгээр харуулууд нь монгол аймгуудыг Хята- даас тусгаарлаж байснаас гадна тэдгээрийн хооронд эдийн засаг худалдаа- ны талаар холбох нэгэн гүүр болж байсан. Юн Лэгийн үед (1403-1424) Урианхайн гурван харуул нь Мин улсад алба барих замаар Хятадтай худалдааны харилцаа тогтоосон ба монгол овог аймгууд ч энэхүү худалдаа- ны гарц сувгийг ашиглаж урианхай нарт зориулан нээсэн зах зээлийн газарт очиж арилжаа наймаа хийсээр байжээ. Боди-Алаг, Дарайсун хаадын үед Мин улс монголчуудын хувьд хаалттай байх бодлого явуулж тэдэнтэй арилжаа наймаа хийхээс татгалзаж байсан учир тэд Ляодун руу нэвтрэн орж Урианхайн гурван харуулыг эрхэндээ оруулж тэднээр дамжуулан эдийн хэргэцээгээ хангах болжээ. Тухайн үед Урианхайн гурван харуулын нэг Фуюй харуул Кайюаний цаагуур, Ляохэ голын орчмоор, Доин харуул Шанхай боомтоос баруунтаа Губэйкоугаас зүүнтээ нутагт, Тайнин харуул Ляонины цаагуур тус тус нутаглаж байжээ. Урианхайн харуулуудыг эрх- шээлдээ оруулах явдал нэлээд хугацаанд үргэлжилсэн учир сурвалж бичгүү- дэд дээрх үйл явдлын хугацааг харил цан адилгүй тэмдэглэсэн байдаг. Дарай- сун хаанаас гадна Алтан ханы дүү Бадур мөн Урианхайн гурван харуулыг эрхэндээ оруулсан ажээ. Улмаар Урианхайн гурван харуулыг баруун зүүн хэсэгт хувааж, баруун хэсгийг нь Бадур болон Алтан ханы бусад ах дүү нар, зүүн нь Дарайсун хааны мэдэлд байжээ. Урьд баруун хэсэг нь Уриан- хайн гурван харуулын удирдагч Данхуагийн том хүүгийн эзэмшилд байжээ. Зүүн нь Данхуагийн бусад 10 хүүхдийн эзэмшилд байсан ба тэдгээр нь Дарайсун хааны хөвгүүдэд болон Баруун гарын ноёдод шилжжээ. Бадур Урианхайн түмнээс 4390 гаруй албаттай, Дарайсуны ахмад хөвүүн Түмэн 600 гаруй албаттай, Алтан 1100 гаруй албаттай тус тус байж ээ3. Доин харуулын тэргүүн Дарайсунтай ураг барилдсан тухай ч мэдээ тааралддаг.

1 «Шара туджи...». М-Л., 1957, стр. 73-74.2 «Мин ши лу». Цзяцзины 26 оны 6 сарын харагчин могой өдөр.3 Дарийжав. Мин улсын үеийн говийн өмнөд хэсгийн монголчуудын түүхийн судалгаа. Хөх

хот, 1998, тал 114.

85

Page 91: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О НГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Мин улс монголчуудын хувьд хаалттай буюу хааж боох бодлого явуулж, тэдэнтэй арилжаа наймаа хийхээс татгалзаж байсан учир Дарайсун хааны төр барьж байсан үед монгол овог аймгуудын хувьд Хятадтай худалдаа, эдийн засгийн харилцаа сэргээх нь туйлын чухал байв. Иймээс Хятадтай харилцаатай байсан Урианхайн харуулуудыг эрхшээлдээ оруулахаас гадна Хятадад нэгдсэн хүчээр өөрийн болзлыг тулган хүлээлгэх шаардлагатай байв.

Хэдийгээр Монголын Баруун Зүүн түмний хооронд зөрчил үүсч байсан боловч монголчууд Хятадын эсрэг нэгдэж Хятадад худалдаа эдийн засгийн болзлоо тулган хүлээлгэхийн тулд хүч хамсан Хятадын хилийг түйвээж байв. Тэр тухай хятад сурвалж бичигт тэмдэглэсэн нь: “ ...бүдүүлгүүдийн удирдагч Алтан, Бадур, Дарайсун нар хил дээр бүгж Сифэнкоу, Губэйкоу руу довтлох санаатай байна1. Мөн бүдүүлгүүдийн толгойлогч Сяо ванцзы Цзинчжоу газраар манай руу түрэмгийлэн дайрч 1000 гаруй хүн ардыг хо- роосон” гэжээ2. Дараа жил нь Алтан, Бадур нар хоёр хуваагдан Датун руу довтолж байхад яг энэ үеэр Дарайсун хаан мөн Сюаньфу, Чичэн, Цзинин руу халдаж байжээ. Ийнхүү монголчууд Хятадын хилийг 1559 он хүртэл түйвээж Мин улсыг тэдэнтэй худалдааны харилцаа сэргээхийг шамдуул- саар байсан нь Мин улсын эдийн засгийн хааж боох бодлогыг эсэргүүцсэн явдал байв.

Ингэж Дарайсун хааны үед дотоод лугаа эе төр барилдан, Мин улсад өөрийн болзлы г тулган худалдаа наймаа хийхийг оролдож байж ээ. Дарайсун хаан 1557 онд нас баржээ. Тэр 1548-1557 онд Монголын хаант төрийг тэргүүлж байжээ.

§2. Түмэн засагт хааны улс төрийн зарим шинэтгэл

Дарайсун гүдэн хааны үед Монголын нийгэм нэг үе тогтворжиж эхлэв. Гэвч тэр 10 жил хаан ор сууж чадалгүй нас нөгчив. Дарайсун гүдэн хаан нас барсны дараа түүний хүү Түмэн тайж 1558 онд Монголын их хаан болов. Тэр Монголын төрийн нэгдлийг дахин сэргээсэн бөгөөд Даян хааны удмын хүмүүсийн дотроос хамгийн нэр нөлөө бүхий хүн байжээ.

Түмэн, өвөг Батмөнх Даяны үеийн адил Зургаан түмнийг нэгтгэн захирахыг оролджээ. Тэр монголын үндэсний нэгдлийн эрх ашгийн үүднээс Зүүн, Баруун гарын хоорондын зөрчлийг зөөлрүүлж нэгтгэн захирах бодло- гыг баримталж байв. Хэрэв түүний урьдах хаад Баруун түмний зохион бай- гуулалтыг шууд эвдэж, Зүүн түмэнд хүчээр хольж нэгтгэх бодлого явуулж байсан бол Түмэн засагт Зүүн, Баруун түмний хооронд найрсаг холбоо тогтоон төвлөрсөн төв засгийн газар байгуулах зэрэг улс төрийн шинэтгэл хийж байсан байна. Энэ төвлөрсөн төв засгийн газрын бүрэлдэхүүнд Зүүн, Баруун түмний төлөөлөгчид оролцож байв. Зүүн гараас Түмэн засагт хаа- наас гадна Чахарын Амудай сэцэн хунтайж, Халхын үйзэн Субахай, Баруун

1 «Мин ши лу». Цзяцзины 31 оны 9 сарын хөх бар едөр.2 «Мин ши лу». Цзяцзины 10 сарын шарагчин могой өдөр.

86

Page 92: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

IV ВҮЛЭГ. XVI зууны Монгол улс

гары н удирдагч О рдосын Хутугтай сэцэн хунтайж, Асудын Номудара ноён, Түмэдийн Чүрүг (Алтан ханы ач), Баарин, Жаруд айм гийн ноёдууд орж ээ. Төв засгийн газарт зөвхөн Алтан ургийн гишүүд их хаан тайж нар орох эрхтэй байж ээ1. Үүгээрээ Ю ан гүрний дараах үетэй харьцуулбал ялгаатай байжээ. Алтан ургийн бус хүмүүс ту- хайлбал, тавнан нар хэдий өө- рийн эзэмшил газартай, харъяат ардтай байсан боловч Төв зас- гийн газарт орох эрхгүй байв.

Түмэн хааны эдгээр арга хэмжээ нь олон нийтэд талар- хагдаж Их цаазыг зохион явуул- сан тул Түмэн засагт хаан гэж алдаршжээ2. Түмэн засагт хаан 35 жил хаан ор суусан хугацаанд улс төрийн хямрал нэг хэсэг

Түмэн засагт хаан намжран зогсож, ард олны ажбайдалд нааш тай өөрчлөлт

гарсан учир Саган сэцэн, Түмэн засагт хааныг “үлэмж жаргалангаар хүн амьтныг хангаж байсан”3 гэх зэргээр бичсэн байдаг.

Түмэн, хаан болоод дараахь чиглэлээр ажилласан. Үүнд:О Дээр дурьдсанчлан төвлөрсөн Төв Засгийн Газрыг байгуулсан.Ө Монголын нийгэмд урт удаан хугацаанд баримталж байсан татвар,

гувчуурын журмыг өөрчилж Зүрчид, Илигүд, Дагуур зэрэг бууж өгсөн аймгуудаас шан харамж авах болов. Ийнхүү Түмэн хаан өөрийн эзэмшил газрын хил хязгаарыг өргөтгөх бодлогыг идэвхитэй явуулж, Зүрчид, Илигүд, Дагуур зэрэг аймгийг эрхэндээ оруулж авсан4. Гэвч зарим судлаачдын үзэж байгаагаар хэрэг дээрээ зөвхөн Зүрчидийг эрхэндээ оруулсан ажээ.

© Түмэн засагт хаан өөрийн улсын дотор шашны төвийг бий болгох талаар арга хэмжээ авч байжээ.

Түмэн засагт хаан анх 1576 онд Түвэдийн илд зангидагч Гармаа лам гэгчийг урьж авчирч түүнтэй багш шавь барилдан шашинд орж харьяат улсын дотор шашин дэлгэрүүлэх ажлыг зохиож байжээ5. Тэр үед Түмэдийн

1 Вада Сэй. Мин улсын үеийн Монголын түүхийн тухай судалгааны өгүүллүүдийн эмхтгэл. Дэд дэвтэр. Бээжин, 1984, тал 436.

2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 220.3 Мөн тэнд.4 «БНМАУ-ын түүх». Тэргүүн боть, УБ., 1966, тал 439-440.5 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 220.

87

Page 93: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О НГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Алтан хан Түвэдээс шарын шашны тэргүүн Содномжамцыг урьж ирүүлэн шашинд орсон байна. Үүнээс үзвэл Алтан хан, Түмэн засагт хаан нар шашныг дэлгэрүүлэх талаар харилцан бие биетэйгээ өрсөлдөн байсан нь тодорхой юм. Түмэн засагт хааны урьж авчирсан тэрхүү лам улааны шашны лам байсныг бодоход улаан малгайтан ч шар малгайтны нэгэн адил Монголын дээдсийн дэмжлэгийг хүлээн авч байжээ. Гэвч Түмэн засагт шар малгайтны хүч нөлөө ихийг харгалзан Далай ламтай холбоо тогтоох нь чухал гэж үзсэн бололтой. Алтан ханыг нас барсаны дараа Содном- жамцыг хоёр ч удаа нутагтаа урьж авчирч байсан ба Содномжамц сүүлийн урилгыг хүлээн аваад ирэх гэж байгаад 1588 онд нас баржээ.

XVI зууны сүүлчийн хагасаас Мин улсын бодлогод өөрчлөлт гарч улмаар Өмнөд М онголтой найрамдахыг чухалчлах болжээ. Мин улс Т үм эдийн А лтантай эвлэрэх болсон явдал юуны өмнө А лтангийн довтолгоонд эрсэдсэнээс гадна тухайн үед Түмэн засагт хаан Монголыг улс төрийн хувьд нэгтгэх бодлого явуулж эхэлсэнтэй ихээхэн холбоотой байжээ. Мин улс Монголын улс төрийн талаар нэгдэх явцад саад тотгор учруулах зорилгоор Алтан хантай найрамдаж түүнийг Түмэн хааны эсрэг чиглүүлэх бодлого явуулахыг оролдох болжээ. Түмэн хаан ор суусныхаа дараа Монголыг нэгтгэн захирах зорилгоор Баруун, Зүүн түмний ноёд төлөөлөгчөөр бүрэлдсэн засгийн газар шинээр байгуулсан хэмээн бид дээр тэмдэглэсэн билээ. Гэвч тухайн үед Түмэн, Алтан хоёрын хооронд засаг төрийн талаар зөрчилдөж байсныг үгүйсгэж болохгүй юм. Зарим эрдэмтэд Алтан ханы улс төрийн үйл ажиллагааг нэгтгэн дүгнэхдээ түүнийг бүх Монголын газар нутгийг хураан захирах зорилт тавьсан нь эргэлзээгүй гэж үздэг ю м1. Эх сурвалжийн зарим мэдээ сэлт үүнийг мөн өгүүлж байна. Тухайлбал, Мин улсын засгийн газарт Алтан ханаас бичсэн захианаас харж болох юм. Тэрхүү захидалдаа Алтан, хэрэв Мин улс түүнтэй найрамдваас Ляодун нутагт их хор хохирол учруулж байгаа Түмэнгийн эсрэг тэмдэхэд бэлэн хэмээн өгүүлсэн байдаг. Мөн хэрэв Мин улс надад ван цол олговоос миний бие бүгдийг өөрийн эрхэнд оруулж чадна. Миний эсрэг огоорон тэмцэх зүрхтэй хүн Монголын ноёдоос гарахгүй гэжээ. Нөгөөтэйгүүр Мин улс над лугаа найрамдалт харилцаа тогтоохгүй тохиолдолд Түмэнтэй хамтарч Хятад руу дайрна гэж тэр заналхийлж байжээ2.

Цаашдаа Өмнөд Монгол, Мин улсын хооронд найрсаг харилцаа тогтсон бөгөөд харин Зүүн Монгол, Мин улсын харилцаа цэрэг дайны үйл ажиллагаагаар тодорхойлогдож байжээ.

Хятад сурвалж бичигт Түмэн засагт хаан өөрийн ах дүү, хөвүүний хамт Мин улсын хилийг уулгалж байсан тухай тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, «Мин ши»-д Хятадын тал Түмэнтэй байлдаж 3 жанжныхаа амийг алдсан тухай мэдээ байдаг. Түмэн хааны довтолгоон ширүүн байсан учир Мин улс Түмэнтэй найрамдахыг сонирхож байжээ. Иймээс 1571 онд Мин улс Алтантай найрамдахын сацуу Түмэн рүү элч илгээж түүнийг Мингийн эзэн

1 Лю Цзиньсо. Монголын хураангуй түүх. Хөх хот, 1985, тал 189.2 Гао Гун. Фужун цзи ши (Бүдүүлгүүдийг номхтгосон тэмдэглэл). Бээжин, 1934, тал 1

88

Page 94: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

IV БҮЛЭГ. XVI зууны Монгол улс

хааныг сүслэн дагахаа илэрхийл гэж хэлүүлжээ. Алтан хан ч мөн өөрийн зүгээс Түмэнг зөвшөөрүүлнэ гэж Мин улсад амласан ажээ. Гэвч Түмэн засагт хаан Хятадын саналыг хүлээн аваагүй байна1.

Түмэн засагт хаан Монгол улсыг нэгтгэн захирах бодлого явуулахыг оролдож байсан учир хүчирхэг вассал Алтанг дуулгавартай байлгахыг хичээн Алтанг Мин улстай бие даан харилцаж худалдаа хийж байсныг буруушаан, энэ тухай Мин улсад эсэргүүцэл тавьж “ ...М иний толгой дээгүүр харайлан албат боолтой харилцав...” гэж зэмлэсэн байдаг. Тэрхүү бичигт Түмэн өөрийн биеийг «эр», Алтанг «эхнэр» гэж нэрлэн эр нь эмээ захирдгийн адил Алтан түүнд захирагдах ёстой гэжээ2.

«Ван ли у гун лу»-д Хятадын нэг түшмэл Түмэн, Алтан хоёрын талаар ийнхүүөгүүлсэн нь: “ ...Алтан бол Түмэнгийн харъяат, гэвч Алтан манайхаас ван хэргэм, алтан тамга хүртсэнээр эр нөхөр нь болж, Түмэн эхнэр нь болов”3 гэсэн байдаг.

Мин улсын энэхүү хагалан бутаргах бодлого Түмэнгийн дургуйг хүргэж улмаар Хятадын хилийг уулгалахад хүргэжээ. Хятад сурвалж бичигт Түмэнгийн довтолгоон 1577 оноос эхлэн их ширүүссэн гэж тэмдэглэсэн байдаг. Түмэн 1578 онд Доин, Тайнин харуулуудын ноёдтой нэгдэн Хятадыг довтолж эхэлжээ. Түмэнгийн энэхүү довтолгооныг зогсоохоор Ли Ч эньлян хэм ээх цэргийн ж анж ин том илогдсон аж ээ. Ли Ч эньлян Түмэнгийн довтолгооныг удаа дараа амжилттай зогсоожээ. Түмэн засагт хааны довтолгоон нь Мин улсад багагүй хохирол авчирч байжээ.

Түмэн хаан Хятадын хилийг хэд хэд довтолсны дараа Мин улстай найрсаг харилцаа тогтоохоор 1577 онд элч илгээж өөрийн болзлыг тавьсан ажээ. Гэвч Мин улс Түмэнгийн болзол шаардлагыг хүлээн аваагүй учир Түмэн дараа жилээс нь Хятадын хилийн зүүн хэсгийг хүчтэй довтлох болжээ.

Түмэн хаан Хятадын хилийг уулгалж зөвхөн цэрэг, аян дайны замаар өөрийн эдийн гачигдлыг тайлж байсан уу? гэвэл үгүй юм. Түмэн хаан Алтангийн төрөл садантай ойр дотно харилцаатай байсан бөгөөд Алтан ханы хүү Чинбаатарын тусламжтайгаар Сюаньфу дахь малын зах дээр малаа борлуулан арилжаа наймаа хийж байсан тухай тэмдэглэсэн байдаг. Алтан ханы хүү Хорчин аймгийн Чинбаатар тухайн үед Сюаньфугийн гадна нутаглаж байжээ. Тэрээр Түмэн хаантай ойр дотно явж Хятадын хилийг уулгалахад хүч хамсаж байсан болон Баруун гарын зарим ноёдын хамт Хятадтай худалдаа хийх эрхээ хасуулж байжээ. Чжанцзякоу (Чуулалт хаалга -Н.Л.) үнэн чанартаа зүүн монголчуудын худалдаа хийдэг гол газар нь болсон байв. Нөгөөтэйгүүр Түмэн хааны төр барьж байсан үед Урианхай гурван харуул Зүүн гарын мэдэлд байсан учир Түмэн хаан болон Зүүн гарын бусад удирдагчид урианхай нарыг аш иглан дам худалдаа хийж байв. Хэдийгээр Хятад улс үүнийг мэдэж байсан боловч нүдэн балай чихэн дүлий

«Мин ши» (Мин улсын түүх). Ван Чингугийн намтар. Цз. 222, тал 9.«Ван ли у гун лу» (Ван Ли хааны байлдааны гавъяаны тэмдэглэл). Цз. 11, тал 31.«Ван ли у гун лу». Цз. 11, тал 120.

89

Page 95: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

байсаар байжээ. Түмэн засагт хаан албан ёсны харилцаа тогтоогоогүй учир худалдаа арилжаа хийх талаар Мин улсын өмнө хүлээх ямар ч гэрээ хэлэл- цээрийн болзолгүй байжээ. Иймээс Түмэн хаан Мин улстай найрамдах гэсэн хэд хэдэн оролдлого нь бүтэлгүй болсны дараа цаашид Мин улстай найрамдахыг нэг их хүчлэхгүй байжээ. Мин улс зөихөн Алтан ханд худалдаа хийх эрхийг олгосноор бусад монголчуудыг Хятад улсын эсрэг цэрэглэх явдлыг бүрмөсөн зогсоож чадаагүй бөгөөд харин ч тэдгээр нь хоорондоо сүлбэлдэн өөртөө ашиггайгаар Хятадтай харилцах болжээ.

Түмэн засагт хаанаас хойш түүний хүү Буян тайж 1593-1603 он хүртэл хаан суусан байна. Тэрхүү Сэцэн хэмээх цолтой Буян хааны тухай манай сурвалж бичигт, шашин, төрөөр ерөнхий улсыг энхжүүлсэн, дөчин есөн настайдаа хальсан гэснээс өөр тодорхой зүйл өгүүлсэнгүй. Шар туужид түүнийг Даян сэцэн хаан гэдэг цолтой байсан гэжээ1. Мөн «Алтан товч»- д, Буян Сэцэн хааныг эртний Тайсун хааны алдсан тамгыг олж их улс төрийг улам батжуулан энх улс гүрнээ амруулав гэсэн байдаг2.

Буян Сэцэн хаан өөрийн нэр хүндийг дээшлүүлэхийн тулд өвөг эцэг Батмөнхийн «Даян» цолыгхэрэглэж, бас өөрийн гарт Чингисийн алдагдсан тамгыг оруулж авав гэж цуурхаж байсан бололтой.

§3. Түмэдийн Алтан хан бие даасан бодлого явуулах болсон нь

Алтанг 13 настайд нь эцэг Барсболд нь нас барсан тул Гүнбилэг мэргэн жиноны ивээлд очиж ах М эргэн жинон лугаа хамт улс төрийн хэрэгт оролцсон тухай бид дээр өгүүлсэн билээ.

Гүнбилэг нас барсны дараа Алтан Баруун түмнийг зонхилон захирах болсон байна.

Урианхай, Уйгуртай дайтах явцад Баруун гарын хүч нөлөө ихэсч улмаар Дарайсун хаан Алтанд шахагдан Зүүн гурван түмний гол түмэн болох Чахар аймгаа авч зүүн зүгт зайлан нүүж Хянган нурууг даван Ляодун хязгаарт ирж нутаглан улмаар Чахарын хуучин эзэмшил нутаг Алтангийн их хөвүүн Дүүрэн Сэнгийн мэдэлд шилжжээ.

Алтан Баруун гарыг ноёрхох болсныхоо дараа газар нутгаа тэлэх өөрийн нөлөөллийн хүрээг улам өргөжүүлэх бодлого явуулж эхэлсэн юм. 1558 онд Алтан дахин Хөх нуур хавь нуттийг эзлэн аваад тэндээ 1560 он хүртэл байж байгаад хөвүүн Бинтээрээ захируулжээ. Ингэж уудам сайхан бэлчээр бүхий Хөх нуур хавь орон Алтангийн мэдэлд орж улмаар төв Түвэдэд орох зам нээгдсэн ажээ.

Алтан мөн Ойрадыг хэд хэдэн удаа дайлж эрхшээлдээ оруулсан ажээ. Анх 1552 онд биеэр цэрэг авч мордон, Дөрвөн Ойрадыг Хүнүй, Завханы орчим байлдаж цохисон. Үүнээс хойш 1558 онд Уйгур, Шар уйгурыг эрхшээлдээ оруулжээ. 1567 оны үеэр Шахай руу элч илгээж Чагаадайн улсын

1 «Шар тууж». М-Л., 1957, тал 74.2 «Алтан товч». Дорд дэвтэр, УБ., 1934, тал 185.

Page 96: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр
Page 97: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О НГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

эрхлэгчид хүн амын нэлээд хувийг эзэлж байжээ.«Эрдэнийн тунамал нэрт судар»-т Алтан хан аж ахуйгаа хөгжүүлэхээр

авч байсан арга хэмжээг товч тэмдэглэжээ. 1557 онд «Таван суваргатаас эхлэн 8 их байшин байгуулж, тариа, төмс олон үр жимсийг тариулж тансаг амтат идээгээ Монголын газар тарьж эхэлжээ»1 гэсэн байдаг. Хөх хотод М онголын гар урчууд алт мөнгөөр эмээл, хазаар зэрэг олон зүйлийн эдлэхүүн үйлдэж байсныг «Эрдэнийн тунамал нэрт судар»-т дурдсан байна. Мөн хотын ойролцоо тариалангийн ажил эрхлэх болжээ. Газар тариа- лангийн аж ахуйд хятад хүмүүсээс гадна монголчууд ажиллаж байжээ. Өмнөд Монголд амьдарч байсан хятад хүмүүсийн ихэнхи нь олзлогдогчид, цагаач иргэд байв.

Хятад сурвалж бичгүүдэд Алтан хан анхандаа олзлогдсон эрэгтэй- чүүдийн ихэнхийг хороож эмэгтэйчүүд, хүүхдүүдийг боол болгож байсан тухай өгүүлжээ. Гэвч тариалангийн ажил хөгжиж ирэхийн хамт хятад хүмүүсийн хөдөлмөрийг тариалангийн ажилд ашиглах илүү сонирхолтой болсон байна. Алтан хан хятад иргэдэд албан татвар ноогдуулж байсан тухай мэдээ байдаг2. Газар тариалан дотоод хэрэгцээг хангаж байсан бололтой. «Мин улсын үнэн тэмдэглэл»-д 10 мянган албат ардын хэрэгцээг бүрэн хангаж байсан тухай тэмдэглэсэн байдаг3. Монголчуудын тариа будааны хэрэгцээ тэр үед нэг их биш байсан бололтой. Тэд байгалийн гамшиг, мал их хорогдож хүнсний зүйл дутагдсан үеэр тариа будаа хэрэглэх нь ихэсдэг байжээ. Мөн тийм үед газар тариалангийн ажил эрхлэж мал аж ахуйгаа хэвийн болохоор түүнийгээ орхидог байсан тул ямар нэгэн хэмжээгээр хөдөлмөр хуваарилалт гарч байсан боловч тэр нь биеэ даасан таваарын аж ахуй болтлоо хөгжиж чадаагүй байжээ. Алтан ханы эзэмшил газар гарч байсан дээрх үзэгдлүүд нь зөвхөн орон нутгийн шинж чанартай байсан бөгөөд бүх Монголын эдийн засгийн бүтцэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлж чадаагүй. М онголын ихэнхи хүн ам нь нүүдлийн мал аж ахуй эрхэлсэн хэвээр байв.

§4. Монгол, Мин улсын эдийн засгийн харилцаа сэргэж эхэлсэн нь

Алтан ханы гадаад улс төрийн бодлого дотоодтойгоо адил түүний улс төрийн байр суурь, нэр хүндээ бэхжүүлэхэд чиглэгдэж байжээ. Алтан Мин улстай найрсаг харилцаа тогтоож худалдаа арилж аа хийж, эдийн хэрэгцээгээ ханган, мөн өөрийн дотоод улс төрийн тэмцэлдээ түүнийг ашиглахыг санаархаж байжээ. Алтан ханы эзэмшил нутагт, тухайлбал, 1531, 1542, 1551, 1579 онуудад байгалийн гамшиг тохиолдож хүн, мал ихээр осолдож хоол хүнс эрс ховордож өлсгөлөн болж байсан учир Алтан хан Мин улстай худалдаа арилжаа хийх туйлын сонирхолтой байжээ. Ялангуяа

1 «Эрдэнийн тунамал нэрт судар оршивой». Бээжин, 1984, тал 61.2 Цзю Цзюсы. «Ван ли у гүн лу» (Ван ли хааны байлдааны гавъяаны тэмдэглэл). Доод.3 «Мин ши лу». Цз. 64. Мон тэнд, тал 123.

92

Page 98: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

IV БҮЛЭГ. XVI зуүны Монгол улс

хавар хоол хүнс ховордож, ан гөрөө хийх бололцоогүй болоход монголчууд Монгол-Хятадын хил дээр ганц нэгэн үхэр хонио тууж аваачиж тариагаар сольж байжээ. Тэр ч байтугай мал хөрөнгө байхгүй хүмүүс үстэй дээлээрээ будаа тариа сольж авч байсан ажээ1.

Нөгөөтэйгүүр эсгий, нэхий хувцас зуны халуунд маш тохиромжгүй учир нүүдэлчдийн байнга гачигдаж байсан зүйл бол бөс бараа байв. Иймээс Алтан хан наймаа хийх хүсэлтэй байгаагаа Хятадын талд удаа дараа тавьж байжээ.

Гэвч Хятад Алтангийн худалдаа хийх хүсэлтийг хүлээн авахгүй хяхан хавчих бодлого явуулсаар байв. Иймээс Алтан хан өөрийн эдийн гачигдлыг тайлах, Хятад улсыг буулгаж авах зорилгоор Хятадын хил рүү удаа дараа уулгалан довтлох болжээ. «Алтан ханы намтар»-т тэмдэглэснээр Алтан харагчин могой жилээс (1558) шар морин жил хүртэлх хорин таван жилийн хооронд Мин улс руу 9 удаа аян дайн хийж их хэрэм дагуу хот, сууринг уулгалан дайрч, үлэмж хэмжээний ашиг олж авч байжээ.

«Мин шилу»-дАлтан 1541-1547 онуудад 10 удаа элчээ Хятадад илгээж худалдаа арилжаа хийхийг хүсэмжилсэн ажээ. Алтангийн довтолгоон нь Хятадын хил орчмын нутгийн амгалан тайван байдлыг алдагдуулж байсан учир Хятадын зарим түшмэд Алтантай арга буюу найрамдан худалдаа наймаа хийх тухай санал дэвшүүлж байв. Тухайлбал, Датуны цэргийн эрхтэн Ши Дао 1541 онд монголчуудын хувьд баримтлах байр суурийн талаар засгийн газартаа санал оруулахдаа: “ М онголчуудтай харьцах харилцаа 40 жил тасарсаны үр дүнд хилийн будлиан улам ихэссэн гээд иймээс тэрхүү харилцааг сэргээх нь Хятад улсын хувьд өлзийтэй”2 гэжээ. Гэвч Мин улсын засгийн газар монголчуудад итгэх бэрх тэд манай улсын хилийг сулруулах ганцхан зорилготой гээд дээрх саналыг хүлээж аваагүй ажээ. Тэр ч байтугай Алтан ханы толгойг авчирсан хүнд их шагнал өгнө гэж зарлиг буулгажээ.

1442 онд Ян Исуцин хэмээх түшмэл засгийн газартаа санал оруулж Алтан хантай найрсаг харилцаа тогтоохыг цааргалсаны хор уршгийг дурдсан. Гэвч Мин улсын засгийн газар мөн л хүлээн авсангүй. Мин улс монголчуудын довтолгооныг зогсоох зорилгоор хилээ бэхлэх, Монголыг залхаан цээрлүүлэх зорилгоор жил бүрийн намар цэрэг илгээж Монголын нутаг руу гүнзгий цөмрөн орж адуу мал туун аваачиж, малын бэлчээрийг түймэрдэн усттадаг байжээ. Тухайлбал, Шаньсигийн цэргийн эрхтэн Чжэн Пэний илтгэлд 100 хүнээс бүрдсэн цэргийн хүч Алтан ханы эзэмшилд хүрч 100-аад малчинг олзолж, 23 цэрэг харуулыг алж, 1000 адуу тууж авчирсан мэдээ байдаг. Энэ мэтийн мэдээ сэлт Хятадын сурвалж бичигт олон таа- ралддаг. Гэвч монголчуудын довтолгооныг зогсоох гэсэн Хятадын энэхүү арга нь ямар ч үр дүн өгөхгүй байжээ. Хятад улс хилийн хамгаалалтыг

«Мин дай мамо сирё» (Мин улсын үеийн Манж Монголын тухай судалгаа). Токио, 1954­1958, 6-р боть, тал 494.Баянхүү. Лунь Аньда цюгун (Алтаны алба барих хүсэлтийн тухайд). “Ли ши цзяо сю э”, 1982, №8, т. 23.

93

Page 99: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

сайжруулах зорилгоор шинэ бэхлэлт хэрэм нэмэн барьж монголчуудын довтолгоонд илүү өртдөг газруудад олон тооны цэрэг байрлуулж байжээ. Гэтэл монголчуудын довтолгооныг урьдчилан тааж мэдэхэд бэрхшээлтэй учир хилийн хамгаалалтыг зохих түвшинд байлгах бололцоогүй байжээ. Хил дээр бий болсон хүнд байдлын тухай хил хязгаарын хамгаалалтын нэгэн дарга дээд газартаа ийнхүү илтгэсэн байдаг: “ М онголчуудын довтолгоон улам ширүүсч байна. Бид амь сөрөн тулалдавч бидний хүчин зүтгэл талаар өнгөрч байна” гэжээ. Монголчуудын довтолгооныг түр боловч зогсоох зорилгоор хилийн зарим түшмэл албан ёсны зөвшөөрөл- гүйгээр худалдаа хийж байжээ. Тэдгээр түшмэдийн дотор цэргийн өндөр тушаалын хүмүүс ч байжээ. Тухайлбал, Датуны цэргийн тойргийн дарга Алтангийн довтолгооныг зогсоох зорилгоор түүнд их бэлэг сэлт өгч удаан хугацаанд өөрийн хариуцсан хилийн хэсэгт намжмал байдлыг бий болгосон аж ээ1. Хэдийгээр тэр «бүдүүлгүүд»-тэй дур мэдэн харилцаа тогтоосон хэмээн цаазаар авахуулсан боловч цаашид энэхүү нууц худалдааны хэлбэр нь нэлээд газар авч байсан байна2.

Цаашид Алтан эзэмшил нутгаа өргөтгөх зорилгоор Урианхай, Ойрад, Т үвэд рүү довтолж тэднийг эрхшээлдээ оруулахыг санаархаж байсны улмаас Алтан Мин улстай найрсаг харилцаагаа бэхжүүлэх зорилгоор Хятад руу элчээ илгээсээр байв. 1540 онд Алтан Хятадыг уулгалахаа түр зогсоож элч илгээж, хэрэв Мин улс найрсаг харилцаа тогтоовол Ляодунаас Ганлян хүртэлх газар амгалан байдлыг бий болгоно гэжээ3.

Алтан ханы захиаг хүлээн авсан цэргийн дээд тушаалтан, Алтан ханы элчтэй уулзаж тэдний байдлыг тандахыг түшмэддээ тушаажээ. Хожим Чжан Чжун хэмээх түшмэл Алтан ханы хүсэлтийг хүлээн авч болно хэмээн үзэж зүүн зүгт Ляо, Цзи, баруунтаа Яньсуй, Нинся, Ганьсу зэрэг газрын орчим хил хязгаарыг уулгалахгүй бол тэнд зах зээл тодорхой хэмжээгээр гаргахыг зөвшөөрнө гэжээ. Гэхдээ тэдний ноёныг барьцаанд авах хэрэгтэй, харин тэд Хятад улсын болзлыг биелүүлэх ахул барьцаанд авсан хүнийг суллаж Алтанд бэлэг сэлт өгч болох юм гэжээ. Гэвч Чжан Чжуны энэхүү санал ордны зөвлөлд дэмжлэг олоогүй ажээ.

1547 оны хоёр сард Алтан элчээ дахин илгээжээ. Алтан ханы энэхүү захиа хоёрдмол уттатай байсан учир хилийн түшмэлүүд эзэн хаандаа айлтгахаас эмээж танилцуулаагүй ажээ. Гурван сарын дараа Алтан хятад, монгол хэл дээр 3 хувь захиа үйлдэж Мин улс руу илгээжээ.

Мөн оны 6 сард Алтан хөвгүүдийнхээ хамт Хятадын хил дээр адуу малаар торго дурдан мөн бусад зүйлийг сольж өгөхийг шаарджээ. Чингэхдээ Алтан өөрийн өргөмөл хүү Лю Гэныдзыг (хятад дуудлагаар авав) барьцаанд өгөхед бэлэн гэдгээ мэдэгджээ. Холын хараатай түшмэд Вэнь Ванда, Чжи Чжиши нар Алтантай харилцаа тогтоох нь зүйтэй гэж үзэж байжээ. Гэвч Мин улсын засгийн газар Алтантай харилцаа тогтоохыг дахин эрс татгалзаж

1 «Мин ши». Чжоу Лань вэнь чжуан, 582-р тал.2 Мөн тэнд. Цз. 322. Цзяцзины 26-р оны 4 cap, шарагчин тахиа өдөр.3 Гао гун. «Фужун цзиши» (Бүдүүлгүүдийг номхотгосон тэмдэглэл). тал 7

94

Page 100: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

IV БҮЛЭГ. XVI зүүны Монгол улс

монголчуудын довтолгооныг урьдчилан сэргийлж Бээжингээс Монголын хил рүү цэрэг яаралтай татах тухай зарлиг гаргажээ. 1550 онд Алтан Хятадын эсрэг хөдөлсөн бөгөөд Бээжингийн ойролцоо дөхөж очсон байв. Мин улсын эзэн хаан Алтан ханы цэрэг Бээж инд дөхөж ирснийг мэдэж нийслэлээ хамгаалах төлөвлөгөө боловсруулж, орон нутагт байрлаж байсан цэргийн ангиудыгтатаж авчруулахтухай зарлигбуулгасан ажээ. Мин улсын засгийн газар монголчуудын хүчийг цохих шийдвэр гаргасан боловч зарим түшмэд Алтантай найрамдах нь зөв зүйтэй гэж эзэн хаандаа айлтгасаар байжээ.

Гэвч Мин улсын засгийн газар монголчуудын талаар баримтлах бодлогоо өөрчлөөгүй бөгөөд эзэн хаан нь М онголын толгойлогчдын толгойг 1200 лан мөнгөөр үнэлж цзучжи хуйчжи хэргэм цол олгох, жирийн цэргийг хороосон хүнийг 100 лан мөнгөөр шагнаж хэргэм тушаал ахиулах тухай зарлиг буулгажээ. Тэр үед монголчуудын довтолгоон улам ширүүсч байсан бөгөөд хятадын тал хүчээ шавхан нийслэлээ хамгаалсаар байжээ. Бээжинг хамгаалж байсан цэргийн зарим дарга нар монголчуудын довтол- гооныг түр боловч зогсоох зорилгоор монголчуудтай нууцаар наймаа хийж байсан тохиолдол ч гарч байжээ.

Алтан хан Хятадын нийслэлд дөхөн очиж алба өргөхийг зөвшөөрөх, мөн байнга их хэмжээний алт төлж байхыг хятадын талаас шаардсан ажээ. Мин улс Алтангийн шаардлагыг хүлээн авахгүй байсаар байв. Ордны зөв- лөлгөөн дээр түшмэл Чжао Чжэнцзи Алтан ханы шаардлагыг хүлээн авахыг эрс эсэргүүцэж, хэрэв монголчуудад алба барихыг зөвшөөрвөл бууж өгсөн- тэй адил гэжээ1. Гэвч Мин улсын засгийн газар удтал зөвлөлдсөний эцэст Алтан хантай найрамдвал зохилтой хэмээн үзэж 1551 онд хоёр талын хоо- ронд найрсаг харилцаа тогтоосон байна. Чингэхдээ Хятад улс Алтанд Хята- дын нутаг дэвсгэрээс гарах болзол тавьсныг Алтан хүлээн зөвшөөрсөн.

Найрсаг харилцаа тогтсоны дараа Датун, Сюаньфуд адууны зах (басар) нээгдсэн ажээ. Алтан Хятадтай худалдаа хийх туйлын сонирхолтой байсныг түүний өөрийн харъяат ноёдод хандан хятадын талд тарга хүч авсан үеэр адуу мал нийлүүлж байх тухай зарлиг гаргаж байснаас харж болох юм2. Найрсаг харилцаа тогтсоны дараа дөрвөн хоногийн дотор монголчууд 2780 адуу борлуулсан ажээ. Гэвч зөвхөн хоёр газарт адууны зах нээсэн явдал хангалтгүй байсан учир монголчууд нэмж зах нээхийг шаарджээ. 1551 оны 6 сард Яолин, Яньсуй, Нинся зэрэг газарт зах нээгдсэн байна. Адууны захыг (басар) 6 сарын 15-наас 10 сарын 20 хүртэл нээж байх журам тогтжээ.

1551 онд Алтан ханы эзэмшил газар байгалийн гамшиг тохиолдож адуу мал ихээр хорогдсон учир монголчууд Хятадаас тариа будаа худалдаж авахыг хүсчээ. Улмаар хэсэг хугацаанд Мин улс монголчуудад будаа тариа нийлүүлж байжээ. Тухайлбал, Алтан ханы өргөмөл хүү Тото ядуучуудад адуу байхгүй бөгөөд хүн амын зөвхөн хоёр гурван хувь нь баячууд, үхэр

Цзю Цзюсы. «Ван ли у гун лу» (Ван ли хаан цэргийн гавъяаны тэмдэглэл). «Аньда лечжуан шан» (Алтангийн намтар, дээд дэвтэр). Бээжин, 1936, тал 101.«Ван ли у гун лу», тал 102.

Page 101: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

хониор будаа тариа сольж байхы г зөвш өөрөхийг хятады н талаас хүсэмжилжээ. Хятадын тал энэхүү хүсэлтийн дагуу нэг хониор 1 доу* будаа сольж байхыг зөвшөөрчээ1. Гэвч удалгүй хятадууд монголчуудад будаа тариа худалдахаасаататгалзсан. 1551 оны 11 сард монголчуудхоолхүнсдутагдсаны улмаас 3 удаа Хятадын хил рүү уулгалж хүнсний зүйл олзолж авчээ. Хятадын тал Алтан ханаас учир байдлыг лавлахад тэрээр олон монгол хүн хоол хүнс байхгүй учир өлсөн цангаж байна. Би өөрөө танай хил рүү довтлохгүй байж чадах боловч харъяат ардуудыг хорьж чадахгүй гэж өчжээ2. Мөн энэ сард монголчууд нууцаар Хятадын хилийг довтолж хил орчмын суурин газрыг түйвээсэн байна.

Тэгэхэд Хятад арга буюу Алтангийн шахалтаар найрамдаж худалдаа хийхэд хүрчээ. Энэхүү худалдаа нь монголчуудын шаардлагыг хэмжээ, нэр төрлийн хувьд хангаж чадахгүй байсан учир тэдний зүгээс Хятад руу дахин уулгалах шалтгаан нь болжээ. Тэр удаа Хятадын эсрэг хийсэн Алтан ханы довтолгоон их хүчтэй байсан бололтой. Сурвалж бичигт тэмдэглэснээр 1544, 1550, 1555, 1563 онд Алтаны цэрэг 4 удаа Хятадын нийслэлд дөхөн очсон тухай тэмдэглэжээ.

Тухайн нөхцөлд Хятадын зарим түшмэд Алтантай дахин найрамдах тухай санал удаа дараа гаргасаар байв. Тухайлбал, Тан Лунь хэмээх түшмэл: хэрэв бид Алтангийн шаардлагыг хэрэгсэхгүй бол тэдний довтолгоон улам ширүүсэх болно. Тэдэнтэй найрамдаж буултхийсэн ч шаардлагыгньхангаж чадахгүй байгаа учир Алтанд түр хугацаагаар алба барихыг зөвшөөрч тэдний довтолгооныг зогсоож байр сууриа бэхжүүлэх хэрэгтэй3 гэжээ.

Тухайн үед Алтаны довтолгоон туйлын ширүүн байсан учир Мин улс хилийн хамгаалалтдаа зарцуулах хөрөнгө мөнгө улам өссөөр байжээ. Байн- гын цэргийн ангиудаас гадна жил бүр туслах анги, салбар байрлуулж байсан ажээ. Гэвч хилийн хамгаалалтанд их хөрөнгө мөнгийг зарцуулсан ч зохих үр дүнгээ өгөхгүй байв. Тэр үед Мин улсын цэргийн зохион байгуулалт су- ларч, цэргүүдийн дунд оргох явдал олширч, цэргийн дарга нар, дээд удирд- лагадаа хэрэг явдлын үнэн мөнийг танилцуулахаасаа эмээж, монголчуудын довтолгооныг зогсоох зорилгоор тэдэнд хээл хахууль өгч байжээ.

Мин улсын засгийн газар дээрх бэрхшээлийг үл харгалзан Алтантай найрамдахыг хүсэхгүй хэвээр байв. Түүгээр ч үл барам Алтантай найрамдах санал гаргаж байсан түшмэдийг албан тушаалаас нь огцруулж дахин монголчуудтай найрамдах асуудлыг хөндөхийг хориглосон ажээ.

1560 онд Датуны цэргийн тойргийн захирагч Бин Хань цэргээ авч Алтангийн эзэмшил нутаг руу гэнэт довтолж 150 хүнийг хороож, их хэм- жээний түймэр тавиад буцжээ. Хятадын энэхүү үйл ажиллагаа нь монгол- чуудын дургүйцлыг их хүргэсэн учраас тэд хятадын хил рүү улам их хүчээр довтлох болжээ.

* 1 доу — 10.354688 литр.1 «Мин ши лу». Цз. 381. Цзяцзины 31-р оны 1 cap улаагчин гахай одөр.2 «Мин ши лу». тал 130.3 Serruys Н. Sino-mongol relations during the ming. Bruxelles. 1967, p. 53-54

96

Page 102: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

IV ВҮЛЭГ. XVI зуүны Монгол үлс

Цаашид хятадын тал монголчуудад тайван арилжаа наймаа хийх оололцоо олгохгүй бол Хятадын хилийг байнга түйвээж байх болно гэдгийг :айтар мэдсэний дүнд монголчуудтай найрамдахад хүрсэн ажээ. Энэ тухай чилийнтүшмэл ЧжоуЛань ийнхүүөгүүлсэн байдаг: “...Бүдүүлгүүд Хятадаас оөс давуу, торго зэрэг бараа шаарддаг билээ. Тэд Хятадтай найрамдмагц төмрийн зүйл, торго таваарыг авах бололцоогүйгээ мэдмэгц манай хилийг лахин уулгалж эхэлдэг. Иймд тэдэнтэй худалдаа хийвэл амгалан тайван байдал бий болох бөгөөд энэ нь Хятад улсад ч мөн бүдүүлгүүдэд ч харилцан ашигтай билээ” 1 гээд мөн язгууртан дээдсийн хэрэглэдэг зүйлээс гадна өдөр тутмын хэрэгцээний бараа нийлүүлж байх нь чухал гэжээ. Ийнхүү Хятадын зарим түшмэд Алтан хантай худалдаа арилжаа хийхгүй байгаа нь Алтангийн зүгээс Хятадын хилийг уулгалах шалтгаан нь болж байна гэж үзсэн байжээ.

XVI зууны сүүлийн хагасаас монголчуудын талаарх Хятадын бодлогод өерчлөлт гарч улмаар Хятад Өмнөд Монголтой найрамдахыг чухалчлах болжээ. Хятад улс Алтантай эвлэрэх болсон явдал юуны өмнө Алтангийн довтолгоонд эрсэдсэний зэрэгцээ мөн Дарайсун хааны хүү Түмэн Монго- лын хаан ширээг залгамжлан авснаар Монголд улс төрийн хувьд нэгдэх үйл явц нэгэнт бий болж эхэлсэнтэй ихээхэн холбоотой байсан гэж дээр бид нэгэнт тэмдэглэсэн билээ. Хятад улс монголчуудыг улс төрийн хувьд нэгдэх үйл явцад саад тотгор учруулах зорилгоор Алтан хантай найрамдаж түүнийг Түмэн хааны эсрэг чиглүүлэх бодлого явуулж байв. Алтан ч Хятадын задлан бутаргах бодлогыг сайтар ойлгож Хятадын энэхүү бодло- гыг өөрийн эрх ашигтаа овжноор ашиглаж байжээ.

Монгол, Мин улсын хооронд 1558 онд болсон нэг тулалдаанд Алтан ханы ач Дайчин баатар Мин улсад олзлогдсон явдал энэ удаа Монгол Мингийн хооронд найрсаг харилцаа дахин сэргэх нэгэн шалтаг болсон ажээ.

Тэр удаа Алтантай найрамдах явдалд Датуны хязгаарын сайд Ван Чингу их үүрэг гүйцэтгэсэн ажээ. Ван Чингу, Дайчин Баатар Хятадад олзлогдсон явдлыг Алтантай харьцах харыдаанд хэрхэн ашиглах тухай бүхэл б лөгөө зохиосон байдаг:

1ин баатрыг найрсгаар хүлээн авч түүнийг Хятадын оргодлуу

IB Алтан Хятадын болзлыг хүлээж авахгүй, Хятад руу довтлохгэвэл Дайчины амийг хорооно гэж сүрдүүлэх.

3. Алтан Дайчины амийг үл хэрэгсвээс түүнийг ивээлдээ авч тодорхой газар нутаг эзэмшүүлж холбоотноо болгох. Хожим Алтанг нас барсны дараа Дайчинг харъяат ардуудын хамт Монгол руу илгээж өөрийн төлөөний хүн болгож Монголыг дотроос нь бутаргаж Мин улсын аюулгүй байдлыг хангах.

Ван Чингугийн төлөвлөгөөг Цэргийн Яам ерөнхийд нь сайшаан хүлээн

«Мин ши». Чжоу Лань вэнь чжуан (Чжоу Лангийн намтар).

даар сольж авах.

97

Page 103: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

авсан ажээ. 1570 оны 12 сард Дайчинг Хятадын 80 оргодлоор сольж авчээ. Тэр үеэр Ван Чингу Алтантай найрсаг харилцаа тогтоохын үндэс болохуйц төлөвлөгөө боловсруулан дахин дээш ээ танилцуулсан ажээ. Ван Чингу Алтантай найрсаг харилцаа тогтоох нь зүйтэй, учир нь Алтан Ойрад, Түвэдийг байлдан дагуулах гэж байгаа учир ар талаа бэхлэх сонирхолтой байгаа юм. Иймээс Хятад энэ байдлыг ашиглаж найрамдах нь чухал. Эс тэгвээс тэрээр Урианхай гурван харуулыг өдөөн хатгаж манай Цзиляо руу довтлох болно. Мөн Бинту болон бусад хамсаатан нар Таохэ, Ляньцзины нутагт заналхийлнэ1 гэжээ.

Ван Чингугийн төлөвлөгөө нь доорхи 8 зүйлээс бүрдсэн байв:О Алтан ханд ван хэргэм, алтан тамга олгох, мөн түүний хамсаатан

нарт хэргэм цол олгох.Ө Алтанд жилд нэг удаа алба барихыг зөвшөөрөх. Алтангийн элчийг

10 хүнээр, жинон болон Өмнөд Монголын ноён Лабаду (Лабуг тайжийг хэлж байгаа бололтой -Н.А.) нарын элчийг 8 хүнээр тус тус тогтоох. Монгол- чуудаас худалдан авах адууны тоог 300, худалдаачдын тоог 100-аар тогтоох. Хэрэв монголчууд тэдгээрийн тоог ихэсгэх гэвэл адууны тоог 500, худал- даачдын тоог 150 болгох. Худалдан авсан адууг 3 зэрэгт хувааж цэргийн хуарангуудад хуваарилах. Хэрэв цэргийн хуарангуудад шаардлагагүй байвал нэгдүгээр зэргийн адууг 12 лангаар, хоёрдугаар зэргийн адууг 10 лангаар, гуравдугаар зэргийг нь 8 лангаар тус тус үнэлж борлуулах. Хятад руу орж ирж буй бараа болгоноос гаалийн татвар хураамж авч байх.

© Алба өргөх хугацааг товлохдоо: Монголын элчийг, Мин улсын эзэн хааны мэндэлсэн өдөр хүлээн авч байх.

О Х илийн худалдаа нээх асуудлыг хөндөөд монголчуудтай хийх худалдааг 1488 онд гарсан «Хойд зүгийн бүдүүлгүүдээс авах 3 алба» гэгч зарлигийн дагуу явуулахыг заасан. Энэхүү зарлигийн дагуу монголчууд алт, мөнгө, бод мал, адуу малын арьс, адууны сүүлээр Хятадаас торго дурдан, тогоо, сүх зэрэг бараа сольж авч байх. Худалдааг нэг сард багтаах, худалдааны цэг бүрт дэг журам сахиулах зорилгоор 500 цэрэг байрлуулах. монгол хүн худалдаа хийхдээ заавал эзэн ноёноос олгосон зөвшөөрлийн бичигтэй байх ёстой, хэрэв дэг журмыг сахихгүй тохиолдолд цэргийн хүчээр зохицуулах. Хууль бусаар арилжаа хийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх.

0 М онголчууды н барьсан албаны хариуд тэтгэм ж олгож байх асуудлыг хөнджээ. Монголчуудад алба барих эрхийг олгох замаар хилийн будлианыг зогсоох, улмаар цэргийн зардлыг багасгах. Мөн хэмнэсэн зардлаар монголчуудад бэлэг олгож байх тухай дурдсан ажээ.

Ө Ван Чингу Монголд байгаа дүрвэгсдийн талаар төвийг сахих бодлого явуулж тэднийг заавал эргүүлж авахыг улайран хөөцөлдөхгүй байх асуудлыг тавьсан байна. Учир нь Монголд байгаа хятад иргэдийг эргүүлэн авснаар монголчууд Хятадын хил дээр үймээн үүсгэх шалтгаан болно гэжээ. Нөгөө талаас Ван Чингугийн энэхүү төлөвлөгөө холын бодлого агуулж байсан

1 Цзю Цзю Сы. Ван ли у гун лу. Бээжин, 1936, тал 184-186.

98

Page 104: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

IV БҮЛЭГ. XVI зууны Монгол улс

бөгөөд монголчуудыг хятадчилах гэсэн Мин улсын бодлогоос үүдэн гарч байжээ.

Ө Монголчуудтай найрамдаж Шаньси, Сюаньфу зэрэг газрын хилийн бэхлэлтийг сэлбэн засаж эзэнгүйдсэн газар нутгийг эзэмш иж, тосгон сууринг босгоход анхаарлаа хандуулах. Хэрэв монголчууд дахин цэрэг дайны ажиллагаа эхлэвээс бэлэн байдлыг хангах.

О Ван Чингу цэргийн арчаагүй байдлыг цохон дурджээ. Тэрээр энэ тухай бичихдээ: “Ө нөөгийн цэргийн удирдлага дайсны төлөвлөгөөг урьдчилан мэдэх чадваргүй хийгээд эрэлхэгээр тэдэнтэй тулалдаж чаддаг- гүй. Байдалтай сайн танилцаагүй байж юу юуны туханд хүрэлгүй монгол- чуудыг алба өргөхийг эсэргүүцэж улсын эрх ашгийг худалдлаа хэмээн бие биенээ буруутгахыг урьтал болгодог. Тэд дайсныг туйлдуулах чигийг барим- талдаг. Гэтэл бүдүүлгүүд сүүлийн хоёр гурван жил манайх руу Сюаньфугийн орчмоор довтолж байхад Хятадын цэрэг Монгол руу цэрэглэсэн удаа нэг ч үгүй билээ. Хилийн цэргийн үйл ажиллагаа монголчуудад их хохирол учруулдаг боловч нөгөөтэйгүүр манай хил рүү уулгалах нэг шалтгаан нь болж байна” 1 гэжээ.

Ван Чингугийн энэхүү төлөвлөгөө түшмэлүүдийн дээд зөвлөлгөөнөөр хэлэлцэгдсэн ажээ. Хятадын Цэргийн Яамны сайд, Алтанд Ван Чингугийн төлөвлөснөөр ван цол биш харин дуду цол олгох тухай санал гаргажээ. Мөн Монголын элчийг Хятадын нийслэлд оруулахыг эрс татгалзсан бөгөөд элчийг зөвхөн хил дээр хүлээж авч байхыг шаарджээ. Монголчуудын барьсан албыг хязгаарын сайд хүлээн авч хариу бэлгийг өгч адууны үнийг төлөх ёстой гэжээ. Мөн монголчуудад нэмэлт бэлэг сэлт олгож байх саналыг хүлээж аваагүй бөгөөд хилийн худалдааг зөвхөн 2 сард багтаан явуулах, тогоо зэрэг төмөр эдлэлийг худалдахыг хориглосон. Цэргийн Яамны сайд хятад дүрвэгсэдийг эргүүлэн авах гэдэг байр суурийг баримталсан ажээ. Нөгөөтэйгүүр Монголын алба өргөхөөр ирэх элч нарын өнгөрөн явах замыг сонгох санал дэвшүүлсэн. Тэрээр зориуд бартаатай замыг сонгон авч монголчуудыг алба барих явдлаас залхаах. Тогтсон хугацаанаас хожимдох тохиолдолд элчийг торгох санал дэвшүүлжээ. Ёслолын сайд Ли Хэн монголчуудтай алба өргөх замаар харилцаа тогтоох явдлыг хүлээн зөвшөөрөхийн хамт хилийн худалдааг эрс эсэргүүцсэн ажээ.

Ван Чингугийн дэвшүүлсэн саналыг хэлэлцэж зарим нэгэн ялихгүй засвар оруулсны дүнд ерөнхийдөө М онголын талын болзлын дагуу шийдвэрлэсэн ажээ. Жич: Алтан ханд ван хэргэм, түүний ах дүү хамаатан садан нарт дуду цол олгох, монголчуудын элч төлөөлөгчдийг нийслэлд оруулахгүй хил дээр хүлээж будаалах, мөн төмөр эдлэл зарахыг тус тус хориглохоор шийдвэрлэжээ.

Мөн ордосчуудын алба барих асуудлыг Ш эньсигийн захирагчийн мэдлийн асуудал болгохоор шийдвэрлэсэн ажээ. Улмаар ордосчуудын албыг Алтангийн барих албын нэгэн хэсэг болгож Сюаньфу, Датун, Ш эньсигийн зах дээр худалдаа арилжаа хийж байхыг зөвшөөрчээ. Мөн

1 Serruys Н. Sino-mongol relations during the Ming. Bruxelles, 1967, pp. 66-71.

99

Page 105: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

ж инонд «Дуду» цол олгох, түүний 49 ноёдод хүндэт цол олгохоор шийдвэрлэжээ1.

Гэвч ордосчууд бие даан алба барих, мөн зөвхөн тэдэнд зориулсан зах зээл нээхийг хүсэмж илсэн ажээ. Мин улсын Ц эргийн Яамны сайд ордосчуудын хүсэлтийг дурамжхан хүлээн авч зөвхөн ганц удаа чингэхдээ Алтан ханы нэрийн өмнөөс алба барихыг зөвшөөрсөн байна. Харин нэмж зах зээлийн газар нээхийг эсэргүүцжээ.

«Алтан ханы намтар»-т Алтан Мин улстай найрсаг харилцаа тогтоосон талаар товч тэмдэглэсэн байдаг. Тухайлбал, Мин улс Тайзян эзэйг (энэ нь Дайчин Баатарыг буцаан өгснийг хэлж байна) өгөөд М онгол, Хятад найрамдаж энхжив. Мин улсын хаан, Алтан ханд «Шунь и ван» хэмээх хүндэт цол өгч алтан тамга, алтан шар бичиг өгөв. Хятад, М онголын чуулган болж мөнх тэнгэрт сацал сацаж, амалдаж их төрийг тогтоов2 гэжээ. Мөнхүү зохиолд Алтан хан Мин улстай тогтоосон найрамдлын гэрээний агуулгыг тэмдэглэсэн үгүй ажээ. Харин Монгол, Хятад хоёрын төр тогтож тэгш их улс хөл хөсөр, rap газар байж даян их улсыг үлэмж маш жаргуулж, тайван их төрийг тогтоосон3 гэжээ.

Алтангийн барьсан албаны хэмжээний тухай мэдээ байдаггүй. Харин Хятадын хариу бэлэг тэрхүү албанаас их байсан бололтой. Алтан хан пайз бүхий улаан торгон дээл, мөн эрээн торгон дээл бэлгэнд авсан бөгөөд жинон мөн үнэт бэлэг сэлт хүртжээ. Бусад ноёд хэргэм тушаалынхаа дагуу торго бөс бараа хүртсэн ажээ. Монголчуудад олгосон Хятадын бэлэг их байсан учир яваандаа Хятад улсын санг хоосруулахад хүрнэ гэж үзэж байсан тухай сурвалж судар бичигт тэмдэглэсэн байдаг.

Цаашид ордосчууд болон Өмнөд Монголын нөлөө бүхий ноёд бие даан алба барих бололцоогүй болсон нь Өмнөд Монгол, Хятадын харилцааг хурцатгах гол шалтгаан нь болжээ.

Алтан хан ч мөн өөрийн зүгээс Хятадын талд нэмэлт шаардлага тавьсаар байжээ. Тухайлбал, 1572 оны зун Алтан Мин улсад 4 шаардлага тавьжээ:

О Тамга олгох.Ө Түүний 60 элчийг Бээжинд хүрэлцэн очиж байхыг зөвшөөрөх.Ө Хайлдаггүй төмөр эдлэлийг худалдаж авах бололцоог бий болгох.О 10-20 М онголын сурвалжтанд 20 боодол бөс бараа хүн бүрд

ноогдохоор 1 дан* будаа, алба барихад аймаг болгонд 100 толгой даавуу, атлас, 100 дан будаа, боорцог тэтгэмжийн журмаар олгож байх, хилийн дагуу тодорхой зайнд бага хэмжээний зах зээлийн газар нээж байхыг тус тус шаарджээ4.

Мин улсын Цэргийн Яам Алтан ханы шаардлагын дагуу тамга олгох, мөн зарим төрлийн тогоо худалдахыг зөвшөөрсөн бөгөөд харин тэтгэмж

1 Serruys Н. Sino-mongol relations during the Ming. Bruxelles, 1967, p. 72.2 Мөн тэнд, p. 72.3 «Эрдэнийн тунамал нэрт судар оршвой». Бээжин, 1984, тал 77, 83.* Дан - 100 л орчим.4 Serruys Н. Sino-mongol relations during the Ming. Bruxelles, 1963, p. 77.

100

Page 106: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

нэмж олгох нь Алтанд буулт хийж байгаа хэрэг болно хэмээн зөвшөөрөөгүй ажээ.

Өмнөд Монгол, Хятадын хооронд найрсаг харилцаа тогтсон боловч хоёр талын хооронд үе үе хилийн маргаан үүссэн хэвээр байжээ.

Хэдий тийм боловч М онгол, Хятадын хооронд тогтсон найрсаг харилцаа ерөнхийдөө аль аль талд ашиг тустай байсныг үгүйсгэж болохгүй юм. Үүнийг хилийн будлианыг хоёр тал хэрхэн яаравчлан зохицуулж байснаас харж болох юм. Зарим тохиолдолд хоёр талын хоорондын будлиан үймээний үеэр гарсан гарз хохирлыг арилгах саналыг харилцан бие биендээ тавьж байжээ. Хятадын зарим түшмэдүүдийн айлтгалд 1571 оноос эхлэн хилийн мөргөлдөөн будлиан эрс багассан тухай тэмдэглэсэн байдаг.

Ийнхүү Мин улс монголчуудтай найрамдалт харилцаа тогтоосон гол зорилго бол монголчуудад арилжаа наймаа хийх бололцоо олгож тэднийг эдийн засгийн аргаар хазаарлан барих, нөгөөтэйгүүр монголчууд «алба өргөх» болсныг ашиглан Монгол дахь улс төрийн бутралыг гүнзгийрүүлэхэд оршиж байжээ. Цаашид Мин улс монголчуудыг үзэл суртлын талаар ха- заарлан барьж байх арга замыг хайх болжээ. Үүний нэг жишээ бол Монголд Кунзын сургаалыг дэлгэрүүлэх оролдлого юм. «Ван ли у гун лу»-д Хятадын хязгаарын түшмэл Ван Чингу Алтантай найрсаг харилцаа тогтоосны дараа Алтан Цзун Вэнгуан зэрэг Кунзын сургаалтнуудад ээлтэй хандаж байсан тухай тэмдэглэсэн байдаг. Гэвч Хятадын энэхүү өвөрмөц сургаал нь Монголын нийгэм, эдийн засгийн хэвшил, монголчуудын уламжлалт ёс заншилд тохирохгүй байсан учир Монголын хөрсөнд нэвтрэн орж үзэл суртлын хэмжээнд дэлгэрэн хөгжиж чадаагүй ажээ. Нөгөөтэйгүүр Мин улс Монголд буддын шашин дэлгэрэхэд зүйл бүрийн дэмжлэг үзүүлж байжээ. Холын хараат Ван Чингу буддын шаш ин цус урсгах, нүгэл хилэнц үйлдэхээс зайлуулж, буян үйлдэхийг номлодог учир нүүдэлчдийн дунд бурхны шашныг дэлгэрүүлэх нь зүйтэй гэж тэмдэглэж байсан байна. Алтан ханы хүсэлтээр түвэд лам, алтан үсэгтэй түвэд судар илгээж байжээ. Тухайн үед Алтан хан ч Түвэд улстай Хубилай хааны адил улс төрийн харилцаа тогтоох сонирхолтой байсан аж. Хэрэв Хубилай хаан буддын шашныг ашиглан Түвэдийг эрхэндээ оруулсан бол Алтан хан Түвэдийн шашны толгойлогч Содномжамцтай холбоо тогтоон Түвэдийг өөрийн нөлөөнд оруулах зорилго тавьж байсан юм. Алтан шарын шашинд орохоос өмнө Түвэдтэй хил залгаа Хөх нуурын Түвэд, Тангуд, Шар Уйгур руу дайлсан. Далай лам ч өөрийн зүгээс Алтангийн довтолгооныг урьдчилан сэргийлэх зорилгоор Алтантай холбоо тогтоохыг хүсэж байжээ. 1575 онд шарын шашны толгойлогч Содномжамц Түвэдээс Монголд хүрэлцэн ирж Алтан хантай уулзаж Алтан шарын шашинд орсон байна. Тухайн үед Мин улс, өмнөд монголчууд шарын шашинд орсноор Хятадтай харилцах харилцаа нь тогтворжсон гэж үзэж байжээ.

Алтан ханы 1582 онд насан өөд болсны дараа Өмнөд Монголд улс төрийн байдал тогтворгүй болж эрх мэдлийн төлөө тэмцэл өрнөсөн байна.

Хятад хэдийгээр монголчуудыг тархай бутархай байлгахыг сонирхож

IV БҮЛЭГ. XVI зууны Монгол улс

101

Page 107: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр
Page 108: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Т ав д у га ар бүлэг

X IV -X V I З У У Н Ы М О НГО ЛЫ Н Н1/1ЙГМ ИЙН Б А Й Д А Л

§1. Юан гүрний дараах Монголын нийгмийн хөгжилт

Хятад дахь Монголын ноёрхол унаж, хаан ноёд Монгол орондоо буцаж ирсэн нь тус орны байдлыг ноцтой өөрчилж, Монгол орон улс төр, эдийн засгийн талаар дахин биеэ даасан нийгмийн цогцос болж тус орны хувь заяа нь гол төлөв дотоодын хүчин зүйлээс, өөрийн үйлдвэрлэхүй хүчний хөгжилтөөс шалтгаалах болов. Хятадыг алдсан нь Монголд эдийн засгийн талаар уламжлалт эд таваараар гачигдах явдлыг бий болгов. Суурьшмал улс орнуудтай худалдаа арилжаа хийж өөрсдийн хэрэгцээт гурил, будаа, бөс даавуу, төмөр эдлэл олж авах хэрэгцээ шаардлага дахин хүчтэй гарч ирэв. Тэр үед монголчуудын эрхлэх аж ахуйн гол үндсэн салбар нь нүүдлийн мал аж ахуй хэвээр байж газар тариалан, гар урлал урьдын адил мал аж ахуйн хавсрага байдалтай байв. Ан гөрөө нь мал аж ахуйн дараа орох эдийн засгийн чухал салбар, монголчуудын амьжиргааны нэг чухал зүйл хэвээр байжээ.

Ардууд мал аж ахуйнхаа хамгийн чухал хэрэгцээг хангаж болох нүүдлийн байдалд зохицсон гэр зуурын аар саар зүйлийг үйлдвэрлэдэг байжээ. Ноосоор эсгий хийх, арьс ширээр сур тоног, хөхүүр, үдээр хийж, шөрмөсөөр гутал хувцас оёдог байжээ. Түүнээс гадна хүн бүр тогтоосон тоотой сум бэлхэн хадгалж байх, түүнийгээ хийж чадах үүрэгтэй байлаа. Ноёдын өргөөний дэргэд нум, өвч хуягийг үйлдвэрлэх тусгай урчууд байжээ. Гар үйлдвэрлэл нь мөн л мал аж ахуйн хавсарга болох төдийгөөс хэтэрч чадсангүй.

Юан улс мөхсөний дараа Монголын цөөн тооны хот суурин бүр ч уналтын байдалд оржээ. Монголын нийслэл Хархорумыг Мин улсын цэрэг эвдлэн сүйтгэжээ. Батмөнх хаан ор суугаад Хангайд төвлөн, Хархорумд нийслэл нь байсан боловч түүнийг удалгүй орхиж говийн өмнө гарч суух болсныг үзэхэд энэ хотын байдал сайн биш байсан нь тодорхой. Даян хааны дараа Хархорум чухам ямар байдалтай байсныг байцаах тэмдэг тун хомс.1552 онд Алтан хан Ойрадыг байлдахдаа тэднийг Хархорумаас хөөн гаргав гэснийг үзэхэд нэг хэсэг хугацаанд ойрадуудын гарт байсан аж ээ1.

Вада Сэй. Таоши кэнкю. Мококэн (Зүүн Азийн түүхийн судлал). Токио, 1959 (англи товчлол), тал 12.

Page 109: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

XVI зууны хоёрдугаар хагасаас Монголын энэ тэр нутагт Хөх хот мэтийн хот суурин газар үүсэж эхлэсэн ба шарын шашин дэлгэрэхийн сацуу сүм дуган байгуулагдаж, тэр нь яваандаа Монголын шинэ үеийн зарим хотын үүсэл болов. Тэр үед Мин улсын хаант төрөөс нүүдэлчдийн эсрэг явуулж байсан дээр цагийн уламжлалт бодлогыг идэвхтэй сэргээн явуулж байв. Хан улсын үед хүннү нарын эсрэг явуулж байсан «и-и-чжи-и» (нүүдэлчдийг аш иглан нүүдэлчдийг баримтлан захирах), «и-и-фа-и» (нүүдэлчдийг ашиглан нүүдэлчдийг довтлох), «цань-ши» (хүр хорхой адил бусдын газар нутгийг идэх) зэрэг уламжлалт бодлогыг хэрэглэж тэднийг хооронд нь цохилдуулан харилцан дайсагналцуулах, нэгийг нөгөөгөөр нь цохих аргыг өргөн хэрэглэхийн хамт суурьшмал ард түмний бараа таваараар үргэлж гачигдан дутагдаж байсан нүүдэлчдийн эдийн засгийн сул дорой байдлыг далимдуулан худалдаа ба эзлэн түрэмгийллийг хослуулдаг аанай хуучин бодлогоо алхам алхамаар хэрэгжүүлж байв. Мин улс монголчуудыг эдийн засгийн талаар хавчин тэдний алба өргөх нэрийдлээр бага сага худалдаа хийх, хил дээр зах зээл нээлгэж харилцан худалдаалах гэсэн оролдогыг нь зүйл зүйлээр хатуу хэмжээ хязгаар тогтоон саатуулах буюу бүрмөсөн хориглон зогсоох бодлого явуулж байжээ.

Монголын хаад, ноёд, Мин улсын эдийн засгийн дарамт хавчлагыг эрс эсэргүүцэн хилийн худалдаа нээхийг шаардан Хятадын зүгээс эс зөвшөөрөхөд урьдын адил том аян дайныг тэр бүр хийж чадахгүй боловч хил хязгаарын чанартай уулгалалт байнга хийж амар заяа үзүүлэхгүй байсан учир Мин улс арга буюу буулт хийж хилийн худалдаа гаргахыг зөвшөөрдөг байжээ.

Дайн байлдаан зогсож, найрамдал байгуулсны дараа тасалдсан худалдаа арилжаа дахин сэргэж нэлээд хугацаагаар үргэлжилдэг байжээ. Тийм үед «адуун зах», «сарын зах», «иргэний зах», «жижиг зах» гэх мэтийн зах зээл нээн1 тэр зах дээр монголчууд адуу малаа тууварлан аваачиж хувийн журмаар худалдаалдаг байжээ. Мин улсын эхний үед цэргийн агт морь дутагдаж байсан учир түр зуурын зах нээлгэн адуу малыг худалдан авдаг байсан нь яваандаа «адуун зах» болон хувирчээ. Ийнхүү адуун захыг жилд нэг удаа нэг сарын хугацаатай, 7-10 сарын хооронд нээдэг байжээ.

Мин улсын төрийн бодлого нь хоёр орны ард түмний айл хөршийн найрамдал, эдийн засгийн харилцаа холбоог тогтмолжуулахад сүрхий саад тотгор учруулж байсан боловч ард түмэн тэрхүү бэрхшээлүүдийг давж, эдийн засгийн талаар харилцсаар байж ээ. Хилийн дагуу сэргийлэн суулгасан хятад цэргүүд монголчуудтай худалдаа арилжаа хийсээр байсан ба тариачид, малчин монголчуудаас дэл, сүүл, хялгас, хөөврийг арилжаалан авдаг байжээ. Түүнчлэн Хятадын баячууд монгол хэл мэддэг хүнээ монгол газар нууцаар явуулан худалдаа арилжаа хийсээр байжээ.

Монголын хаад ноёд, Мин улсын хаанд алба барин элч зарахдаа худалдааны зориулалттай мал, түүхий эд өгч явуулдаг байжээ. Элч нарын

1 Асралт. Мин улсын үеийн Монгол ба Дундад улсын худалдааны харилцаа. Бээжин. 1964, тал 51-54.

104

Page 110: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

авч очсон худалдах зүйлийг Мин улсын сангаас тогтоосон үнэ, мөнгөөр буюу эсвэл эдлэл бараагаар арилжин худалдаж авдаг байжээ. Элч нараар дамжуулан хийдэг худалдаанаас гадна хятадууд заримдаа хилийн хотод адуун захыг нээж байжээ. Энэхүү зээл дээр нүүдэлчид адуунаас гадна үхэр, хонь, ангийн үс авчирч Хятадын бараа таваараар арилждаг байжээ. Мин улсын засгийн газар адуун захад зөвхөн адуу худалдахыг зөвшөөрч, үхэр, хонь авчрахыг хориглож байсан нь баячуудад бага сага худалдаа хийх боломжийг өгч, огт адуугүй энгийн ядуу малчдын цөөхөн үхэр хониор хэрэгцээт зүйлээ арилжаалан авах бололцоог алдагдуулж байжээ. Энэ нь монголчуудыг Мин улсын эсрэг байлдаан хийхэд хүргүүлж байв.

Тэр үед Монголын эрх баригчдын зүгээс Хятадын эсрэг явуулж байсан дайн нь XIII зууны үеийн шууд байлдан эзлэх дайнаас эрс ялгавартай, Мин улсын эдийн засгийн хавчлага хяхалтын эсрэг чиглэгдэж байсан байна. Энэ үед Мин улс нүүдэлчдийн эсрэг «хуваан эзлэ» хэмээх бодлого явуулж, харин нүүдэлчид нь эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалсан байдалтай байв.

XVII зууны Монголын нийгмийн харилцаа нийгмийн байгуулалтанд гарсан шинэ зүйлүүд бол нийгмийн хөгжлийн гол үзүүлэлт мен.

XV зууны эхэнд «отог» гэдэг хувь өмч маш олноор бий болов. XVI зууны тэргүүн хагаст «хошуу» хэмээх нийгм ийн ш инэ байгууллага монголчуудын дунд бий болж эхэлсэн ба чухамхүү энэ үеэр феодалын харъяат иргэн бүгдээрээ «албат» хэмээн нэрлэгдэх болж хамжлагачлагдах ёсон бүрэн жигдрэн гүйцэлджээ. Түүх судлалд эдийн засаг, улс төрийн хувьд бие даасан мужууд бий болохыг феодалын үйлдвэрлэлийн аргын хөгжилд гардаг зүй тогтолт дэвшилт үзэгдэл гэж үздэг билээ.

Бусад суурьшил орны жишээнээс үзвээс феодалын бутралын үед том газрын өмч улам бэхжиж, нэн ялангуяа хувь феодалуудын эзэмшил өсч, эзний татвар нэмэгдсэн энэ бүхэн нь тухайн орны эдийн засгийн хөгжлийг ахиулах нөхцөлийг бүрдүүлдэг ажээ. Феодалын бутралын үед үйлдвэрлэх хүчний хөгжилд ахиц гарч, юуны урьд хөдөө аж ахуйд, тухайлбал газар тариаланд урьдахаас дэвшилтэд ш инэ арга техник хэдий удаашралтай боловч нэвтэрсээр байжээ. Тариачид эзний ажил хийхийн зэрэгцээ хувийн аж ахуйд ахиухан ажиллах болсноор хөдөлмөрийн бүтээмжийг өсгөжээ. Хот ба хот хэлбэрийн суурингаас бүрдсэн том том газар эдлэн бүхий биеэ даасан феодалууд олширч, тэдгээрийн хажуугаар сүм хийд бий болж бас том газрын эзэд гарч иржээ.

Феодалын бутралын үеийн нэгэн содон шинж бол хөдөө тосгоны гэр зуурын үйлдвэрлэлийн зэрэгцээ хотод rap үйлдвэрлэл нэлээд хөгжсөн явдал юм. Т эдгээр хот нь тухайн орны төвүүдийг эдийн засгийн талаар холбодгийн хувьд эхэн үедээ чухал үүрэг гүйцэтгэж байжээ. Гэвч хувиа аргацаасан аж ахуй зонхилсон учраас аж ахуйн хэвшлийг хязгаарлаж байв.

Ийнхүү феодалын бутралын үед феодалын үйлдвэрлэлийн аргын хөгжилд зарим нэгэн дэвшил ахиц гардаг боловч улс төрийн амьдралд харш үзэгдлийг бий болгодог байна. Улс орон биеэ даасан хэсэг феодалын

105

Page 111: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М о н г о л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

эзэмшилд хуваагдсанаар хаад ноёдын өрсөлдөөн тэмцлийг нэмэгдүүлж, энэ нь тухайн орны гадаад байдлыг түгшүүртэй болгож харийн булаан эзлэгчдийн эсрэг явуулах тэмцлийг бэрхтэй болгодог ажээ.

Их Монгол улс мөхсөний дараа үүссэн феодалын бутралыг бусад орны дээрхи байдалтай адилтгаж болох уу гэвэл зөвхөн зарчмын хувьд төдийгүй олон талаар туйлын адилшаатай гэж хэлэх бүрэн үндэстэй юм.

Үүнтэй холбогдуулан эрдэмтэн В.Н.Никифоровын «Дорно дахин ба дэлхий дахины түүх» гэдэг зохиолдоо Монголын түүхийн зарим нэгэн үеийн талаар сонин санаа гаргасныг энд иш таталтай.

В.Н.Никифоров бичсэн нь: “XIV-XV зууны Монголын нийгмийг Х үннүгийнхтэй харьцуулбал их ялгаатай болохыг үзүүлж байна. Төвлөрөлтийн оронд улс-төрийн бутрал, эртний бөөгийн мөргөлийн оронд ламын хөгжингүй үзэл санаа, зан суртахууны дайнч шинж нь арай бага болсон мэт. Мөлжлөгийн гол төлөв нь Монголын өөрийн нийгэмд шилжсэн байна. Хэрэв энэ үеийг Монголын нүүдлийн нийгмийн үзэл санааны давхаргын шинж төрхөөр нь бусадтай харьцуулбал түүнийг хүннү нарынхтай биш, харин Энэтхэг, Хятад юм уу тэр ч байтугай дундад зууны Италийн нийгэмтэй нэгэн зэргэмжинд тавьж Түвэд ба Монголын шарын шашныг католик шашинтай зэрэгцүүлж болох байна” 1 гэжээ.

Үнэхээрийн XV зуунд Монголын нийгмийн харилцаа урьд үеийнхээс үлэмж боловсорсон нь үнэн бөгөөд энэ тухай бид өөрсдийн бүтээл туурвилдаа нэг бус удаа цохон тэмдэглэсээр ирсэн билээ. Зөвхөн монгол хүний үзэл санаанд биш юуны урьд тэр үеийн М онголын нийгмийн үйлдвэрлэх хүчний хөгжилд ахиц гарсан байна. Тухайн үед монголчуудын эрхлэж байсан мал аж ахуйг XIII зууныхтай жишвэл мал маллагааны арга техник ихээхэн боловсрон хөгжиж, чухамхүү энэ үед Монголын мал аж ахуй нь хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн гэж бид үзэж байна.

XV-XVI зууны мал аж ахуйн байдал, арга барилын талаар манай тулгуур бичгүүд яльтай зүйлийг мэдээлэхгүй байна. Хууль эрхэмжийн бичигт бэлчээрийг ашиглах, түүнийг хамгаалах талаар олонтоо дурдсан ба бас малаар торгох журам тэр үед дэлгэрч, торгох малын тоо нь жишээ дотроо төдий л бага биш нь мал аж ахуйн байдал муу байсныг гэрчлэнэ. Гэвч эдгээр мэдээ нь тэр үеийн мал аж ахуйн хөгжлийн хэм хэмжээ, нэн ялангуяа уул аж ахуйг явуулах арга барилыг бүрэн гаргаж чадахгүй нь мэдээж юм. XV-XVI зууны Монголын аж ахуйгтүүнээс хойшхи 3-4 зуун жилийн дараах To вангийн «Аж терөх сургаал»-д дурдсан Халхын мал маллагааны арга барилаар төсөөлөн мэдэж болно. To ван өөрийн сургаалд мал маллагааны арга техникийг өгүүлэхдээ тэдгээрийг санаанаас авч зохиогоогүй харин тэр үеийн мал маллагааны хамгийн шилдэг аргыг сурвалжлан цуглуулж нэгтгэн дүгнэсэн болох нь мэдээж юм. To вангийн сургаалд мал маллагааны арга техникийн талаар дурдсан зүйлийг үзэхэд тухайн үеийн мал аж ахуй хөгжлийнхөө дээд цэгт хүрсэн нь тодорхой бөгөөд тийм хэмжээнд хүрэхэд дор хаяад хэдэн зуун жил өнгөрөх нь мэдээж юм. Байлдан дагууллын

1 В.Н.Никифоров. Восток и всемирная история. М., Изд-во «Наука», стр. 23.

106

Page 112: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

нөхцөл байдалд биш, харин монголчууд аж ахуйгаа тайван явуулах нөхцөл бололцоотой болсон тэр үед л сая ийм сонгодог хэлбэрт хүрэх ёстой байлаа. И нгэхлээр М онголын мал аж ахуйн хөгжлийн ш инэ үе нь феодалын бутралын үед тохиолдож байна. Ингэж үзэх бүрэн үндэстэй болох нь тухайн үед Монголын феодалууд харь орны ард түмнийг дарлан мөлжих явдлаас өөрийн орны ард түмнийг мөлжихөд шилжин орсонтой холбоотой. Тэр үед феодалууд өөрийн аж ахуйгаа хөгжүүлэхэд анхаарлаа хандуулсан ба малчид дээр үеийн лугаа адил дайн байлдаан, ав хомрогоор буюу харь нутагт дарангуй цэргийн үүргийг гүйцэтгэх зэргээр цагаа өнгөрүүлэхгүй, өөрийн нутаг усандаа хувийн мал аж ахуй д ээр ээ ажиллах болсон нь мал маллагааны арга техник нэмэгдэж хөдөлмөрийн үр бүтээл өсөж энэ нь бүхэлдээ мал аж ахуйд ахиц гарахад хүргэжээ.

§2. Отог, хошуу

XI-XII зууны үеийн Монгол оронд олон аймаг, ханлиг улс оршин тогтнож байжээ. Тухайн тэр үед Монголын нийгэмд Б.Я.Владимирцовын шинжлэн нотолсноор нөхөрлөгчид, вассалын ёс үүсч, энэ нь улмаар урьдын овог төрлийн ёсыг халж, нийгмийн харилцааны шинэ үндсийг тэрлүүлж байжээ. Чингэж Монголын нийгэм-эдийн засаг шинэ тутам харилцаанд шилжсээр байв.

Хэрэв XI-XII зуун нь Монголын нийгэмд шинэ харилцааны эхлэлийг тавьсан бол XIV-XVI зуун нь тэр харилцаа цаашид хөгжиж, цэцэглэлтийн шатанд нэгэнт дэвшин орсон үе юм.

Зарим шинжээч Монголд боолын ёс хөгжиж байгаад Юан улсын үед Хятадын хөгжингүй феодализмын нөлөөгөөр феодализмд дэвшин орсон гэж үзэж байна1. Бид энэ саналыг ер хүлээн зөвшөөрдөггүй юм. Учир нь феодалы н харилцаа бидний дээр хэлснээр бүр X II-X I11 зууны үед Монголын Юан улс байгуулагдахаас аль өмнө нэгэнт хөгжиж эхэлсэн юм. Харин Хятадын феодализмын нөлөө зарим талаар байсан гэж үзэж болмоор мэт. Гэвч чухам ямар тодорхой нөлөө үзүүлсэн гэдэг нь төдий л тодорхой биш. Харин бидний бодлоор бол Монголын улс төрийн төв суугуул монгол нутагтаа шилжин орших болсон нь Юан улсын үед түр тасалдан зогсонги байдалд орсон феодалын харилцаа нь жинхэнэ нүүдлийн нийгэмд хөгжих бүхий л нөхцөлийн дагуу цаашид үргэлжлэн хөгжсөн бөгөөд энэ нь Монгол дахь феодализмын онцлогийг биедээ бүрэн тусгасан жинхэнэ нүүдлийн феодализм байсан бололтой.

Улс төрийн бутралын үед Монголын хаант улсын газар нутаг нь хуучин уламжлал ёсоор «Их нутаг» гэдэг нэртэй бөгөөд түүний бүрэн эрхт эзэн ньч улсын тэргүүн нь байжээ. Хаад «Их нутаг»-аас гадна өөр өөрийн нутагтай байв. Тэр үед феодалын «отог» гэдэг өмч бий болов.

XIV-XVI зууны үед «түмэн» гэдэг нэр томъёог «улс» гэсэн үгтэй адил

«Монгол үндэсний түүх» Дээд. Бээжин, 1995, тал 237.

107

Page 113: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

утгаар хэрэглэх болжээ. Тэр үед «улс» гэдэг нь Их гүрний үе ба Юан улсын түмэнтэй адил байсангүй. Хэрэв урьдын түмэн, заавал түмэн цэргийг гаргах үүрэгтэй байсан бол XVI зууны түмэн буюу улс уг гаргах цэргийн тоог харгалзаагүй том эзэмшил байжээ. Жишээлбэл, Алтан ханы улсын албат 10 гаруй түмэн өрх, Түмэн засагт хааны харъяат өрх арван түм байжээ. Түмэн дотроо отгуудад хуваагдаж байжээ. Юан улсаас хойш түгээмэл хэрэглэгдэх болсон энэхүү «отог» гэдэг нэр томъёо бол урьдын мянгатуудын ор юм.

Отгийн бүрэн зонхилсон нь XV-XVI зууны үе бололтой. «От» бол монгол, түрэгээр «гал» гэсэн үг. Б.Я.Владимирцов «отог»-ийг газар нутаг хэмээсэн согд гаралтай үг гэж тайлбарлажээ1. Монголоор «отог», түрэгээр «отаг» нь «гэр», «чачир» хэмээсэн утгатай үг гэж эртний түрэг хэлний тольд тайлбарласан байна2.

Бид отгийг «гал», «голомт», «өрх», «гэр» хэмээсэн утга бүхий монгол үг гэж үзнэ3. Манай Монголд аянчны түүдэг, гөрөөчний буудлыг отог хэмээн нэрлэдэг. Төдөн гал аянчин, төдөн гал гөрөөчин гэхийн оронд төдөн отог гөрөөчин, төдөн отог аянчин гэх мэт. Монголчууд бас өрхийг «утаа» хэмээн нэрлэх ёс бас байжээ4. Бусад оронд өрхийг «утаа» хэмээн нэрлэх ёс бас бий. Ж ишээлбэл, орост өрхийг «дым» (утаа) гэж нэрлэдэг байв. Ийнхүү «гал», «утаа», «голомт» бол «отог» хэмээх үгтэй нягт холбоотой байна.

Бид отгийг «отчигин» хэмээх үгтэй бас холбох нь зүйтэй хэмээн санаж байна. Отчигин бол «галын эзэн» хэмээсэн утгатай үг. Монгол ёсонд эцгийн голомтыг отгон хөвгүүд залгамжилдагзаншилтай. Тэгэхлээр эхэн үедээ отог буюу гал голомт бол отгон хөвгүүнд шилждэг зүйл байжээ. Монголд феодалын ёсон хөгжиж хаад хувь өмч болгон харъяат иргэнээ гал галаар буюу отог отогоор хуваан өгч байжээ.

Отог бол нэгэн бүлэг айл өрхөөс сүүлдээ засаг захиргааны зохион байгуулалтын нэгж болон томорсон байна. Отгийг Юан улсын үед гарч ирсэн олон ван хэмээх эзэн ноёдуудтай холбож үзэх нь зүйтэй гэж санаж байна. Отог бол бидний бодлоор тэдгээр олон ван нарт олгосон өмч аймгууд бололтой. Иймээс отог нь нэг талаас засаг захиргааны нэгж, нөгөө талаар хувь өмч болж байжээ.

Чингисийн үед мянгатын ноёдын захиргаанд байсан ард иргэд нь дээрхи олон вангийн өмч харъяат нар болсон. Чухамхүү тэр үеэс эхлэн Чингисийн угсааны ноёдын албат ардаа «отоглон» захирах явдал нь үе улиран тасралтгүй үргэлжилсээр сүүлийн үе хүрч ирсэн ажээ.

1 Б.Я.Владимнрцов. Общественный строй монголов. J1., 1934. стр. 134.2 «Древнетюркский словарь». Ленинград, 1969.3 Бидний энэ бодол С.А.Константинова. «... К характеристике лексического комплекса “очаг-

ж ил и щ е-нар од” в алтайских языках» гэдэг өгүүлэлд дурдсан зүйлтэй нийлж байна. - “ П роблем а общ ности алтайских языков. Тезисы докладов на первой алтаистической конференции”. Изд-во Наука, Ленинград, 1969, стр. 341.

4 Ю .Н .Р ери х. М о н го л о -Т и б ет ск и е отнош ен ия в X III-X IV вв. Ф илол огия и история монгольских народов. М., 1958, стр. 72.

108

Page 114: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

«Нууц товчоо» ба Рашид-ад-Дины «Судрын чуулга»-д «отог»-ийн ту- хай дурдахгүй байна. Гэвч тэр нь биднийг түгшүүлэх зүйл биш гэж санана. Иймэрхүүтохиол бишгүй л байдаг. Жишээлэхэд, «гувчуур» хэмээх үг «Нууц товчоо»-нд байдаг атал «алба» хэмээх томъёо тэнд тохиолддоггүй.

Гэтэл Юан улсын хаадын чулуунд сийлсэн дөрвөлжин бичгийн зарлигт «гувчуур», «алба» нь олонтаа гарч байна1.

Ер нь «отог» хэм ээх нэр томъёо хэдэн зуун ж илийн турш огт хэрэглэгдэхгүй байснаа их гүрэн мөхөхөд гэнэт сэргэн гарч өргөн дэлгэр хэрэглэгдэх болов гэхэд баахан хачирхмаар юм. Юу боловч гал голомт, өрх гэрээс феодалын хувь өмч, засаг захиргааны нэгжийн утга бүхий нэр томъёо болтлоо отог урт удаан хугацаа үзэж өнгөрүүлсэн болох нь дамжиггүй.

Отог бол зөвхөн Ар, Өвөр Монголд дэлгэрмэл зүйл бөгөөд их гүрний үед Чагаадай, Хүлэгү, Алтан ордны улсуудад отог байсан мэдээ тохиол- дохгүй байна.

Энэ хачирхалтай явдлыг хэрхэн тайлбарлах вэ? Ямар учраас отог зөвхөн Монголд байсан бэ?

Чингис байлдан эзэлсэн орноо ахмад хөвгүүддээ хуваарилан өгч, харин гал голомтоо отгон хөвгүүнээр өвлүүлдэг монголын уламжлал заншил ёсоор бага хөвгүүн Тулуйд үндсэн монгол нутаг, төрийн гал голомтоо эзэмшүүл- жээ. Чухамхүү ийм учраас отгон «гал голомтын хаан», «гал голомтын ноён» Тулуй Монгол орноо өвлөн захирч зөвхөн Монголын гал голомтын эзэн Тулуйн үр хөвгүүд Монголын олон ард иргэдийг отог оттоор хуваан өмчилж тэдгээрээс өөр хэн ч отгийг өмчлөх эрхгүй байснаас чингэсэн бололтой.

Баруун Монголд отог байсан нь бидний бодоход Тулуйн нэгэн хөвгүүн Аригбөх Баруун Монголыг эзлэн захирч байсан явдалтай холбоотой болов УУ-

Бид отгийг Юан улсын үед нэг талаар ноёдын хувь өмч, нөгөө талаар засаг захиргааны нэгжийн утга санаа хадгалсан нэр томъёо нэгэнт болоод байсан гэж үзсэнээ дээр дурдан гаргасан билээ.

Отгийн тухай түүх сударт хамгийн эн тэргүүн дурдагдсан нь гэвэл Юншээбүгийн таван отгийн тухай мэдээ билээ. 1400 онд Юншээбүгийн таван отог нэгэнт байрагш сан нийгмийн зохион байгуулалт болоод байжээ2. Юншээбүгийн таван отгийн оршиж байсан хугацаа Юан улсын эцсийн оны хооронд 32 жилийн зай байна.

Гэвч энэ нь Юан улс мөхөхөөс 32 жилийн өмнө отог гэдэг нэр томъёо огт хэрэглэгдэхгүй байсан гэж батлах зүйл огт биш шиг санагдана. Олонхи түүхчид «Алтан товч», «Эрдэнийн товч»-ийн мэдээг баримтлан отгийн жинхэнэ засаг захиргааны нэгж ёсоор цэгцрэн байгуулагдсан нь XV зууны үед буюу Батмөнх даян хааны төр барьсан цагтай тохиолдож байгаа гэж үздэг. Гэтэл 1400 он гэхэд отог нэгэнт байрагшсан нийгмийн зохион байгуулалт болсоноос үзэхэд отог засаг захиргааны зохион байгуулалтын

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

Н.Поппе. Квадратная письменность. М., 1941, стр. 72.Таяма Шигерү. Ш индайни океру М ооко шякай сейдо (Манжийн үеийн Монголын нийгмийн байгуулал), Токио, 1954, тал 28.

109

Page 115: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

хувьд Батмөнхийн төрөхөөс хагас зуун жилийн өмнө бий болсон байна. Ингэхлээр Батмөнх хөвгүүддээ улс отгуудыг өмч болгон шагнасан нь урьд өмнө байгаагүй зүйлийг анх удаа шинээр бий болгосон нь биш, харин нэгэнт зуршил болсон зүйлийг цаашид үргэлжлүүлсэн хэрэг гэж үзэлтэй.

Отог бол хувь ноёдоос өөрийн үр хүүхдүүддээ албат ардаас янз бүрийн тоотой олгосон хүмүүс бөгөөд ихэнхдээ тэдгээр хүмүүсийг гал голомтны эзэн отчигин нарт өгсөн учраас «отог» гэдэг нэр томъёо гарсан байлаа. Гэхдээ отог бол дээр хэлсэн ёсоор зөвхөн харъяалагдах хүмүүс биш, тэдгээрийн мал хөрөнгө, газар нутгаас бүрдэж байжээ. Түмэн дотроо отгуудад хуваагдаж байжээ. Юан улсаас хойш түгээмэл хэрэглэгдэх болсон энэхүү отог гэдэг нэр томъёо бол урьдын мянгатуудын ор болой. Отог зөвхөн төрөл бүлгүүдээс бүрдэж байсангүй. Харин урьдын мянгатын нэгэн адил янз бүрийн овог аймгийн хүмүүсээс бүрдэж байжээ. Отог бүхэн өөрийн нутаг дэвсгэртэй, тэрхүү нутаг дэвсгэр дээр амьдарч байсан ард цөм уул отог эзэнд харъяалагдаж байжээ. XVI зууны үед ямар ямар гол отгууд байсныг дурдвал: зүүн гурван түмний Чахар түмэн дотроо 8 отогтой, Халх түмэн ар, өвөр хоёр хуваагдаж арын Халх нь 7 отог, өврийнх нь 5 отогтой байжээ. Баруун гарын Юншээбү 5 отогтой, Ордос 7 отогтой байснаа сүүлдээ нэмэгдэн 24 отогтой болжээ. Монгол нутаг нь отгуудад хуваагдахаас гадна бас аймгуудад хуваагдаж байжээ.

XIII зууны мянгатын тогтолцоо отгоор солигдсон асуудлыг авч үзэхдээ аймгуудын асуудлыг тухайлан авч үзэх хэрэгтэй юм. Монголын нэгдсэн төр тогтохоос өмнө, олон аймгууд, эсвэл аймгуудын холбоонд, эсвэл ханлигуудад нэгдэж, аль нэгэн удирдагчид, хаадын захиргаанд явсан бөгөөд харин 1206 онд мянгатын тогтолдоо тогтоход тэдгээр аймгийн зарим нь бүхлээрээ, зарим нь бутран задарч, түмт, мянгат, зуут, аравтад хуваагдаж тэдгээрийг хуучин эздийн оронд шинэ эзэд, тухайлбал Чингисийн нөхөд захиран мэдэх болсон ажээ.

Монголын их гүрэн байгуулагдаж, дараа нь мянган аажмаар задрахад мянганы захиргаанд байсан нөгөө аймгууд Ч ингисийн «алтан ураг» хэмээгдэх ноёдын өмч болсон энэ үйл явц нь үндсэндээ Юан улсын үед гүйцэлдсэн байна. Хувь ноёдын өмч аймаг нь улс төрийн бутралын үед заримдаа улс, ханлиг хэмээн нэрлэгдэн заримдаа ч зүгээр аймаг хэмээгдэн явах болсон бөгөөд энэ асуудлыг зохиогч анх удаа БНМАУ-ын түүхийн 3 боть зохиолд, дараа нь «Мянган, отог, аймгийн тухай» гэх зэрэг зохиолд үргэлжлэн авч үзсээр ирэв1.

Юан улсын хаадын чулуунаа сийлсэн зарлигт дурдсанаар аймаг бол улс отгийн дотроо багтсан засаг захиргааны доод нэгжийн хувьд өнгөрөн явах элч нарт улаа шүүс нийлүүлэх үүрэг бүхий учир тийнхүү аймгуудын өтгөс ахлагч нар Чингисийн угсааны ноёд бус, ердөө орон нутгийн засаг захиргааны доод нэгжийн дарга нар бөгөөд ардын дундаас гарагчид байжээ. Нэгэн овгоос гаралтай төрөл нэг гэр бүлийн нэгдэл нь аймаг болж байсан ажээ. Тийм учраас аймаг нь хэмжээгээр харилцан адилгүй заримдаа хэд

1 Ш .Нацагдорж. Мянган, отог, аймгийн тухай. - “Ш УА-ийн м эдээ”, УБ., 1974. тал 47.

110

Page 116: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

хэдэн аймаг нэг отог болох буюу заримдаа нэг аймаг отгийн дайтай ч байжээ. Хаад «Их нутаг»-аас өөрийн харъяат аймгуудад нутаг усыг заан олгож эзэмшүүлсэн байжээ. Ийнхүү аймаг тус бүр өөр өөрийн нутагтай байв. Гэвч аймгуудын нутаг нь хөдөлгөөнгүй яг таг зүйл биш байлаа.

Хаад өмч хуваахдаа хөвгүүд ач нартаа юуны урьд аймаг отгоос албат нарыг хэсэглэн олгодог бөгеөд ийм үед аймгуудын нутаг эзэмш илд хөдөлгөөн орж, өмчинд ирсэн албат нарт ш инээр нутаг ус заан олгох тохиолдол бишгүй гардаг байв. Өгүүлэгдэж буй үед ноёд албат харъяат нараа харилцан хуваасан бие биедээ бэлэглэсэн, мөн өмчилсөн тухай бишгүй олон өгүүлсэн боловч газраа хуваасан тухай ер дурдахгүй байна. Энэ нь газрын өмч тэр үед байгаагүй гэсэн үг биш бөгөөд нутаг бэлчээрийг хуваарилах, эзэмших явдал дээрх үеэс үзтэл нарийсч феодалуудаас харъяат албат нарын нутаг бэлчээрийг зохицуулан хуваарилах явдал илүү нарийн тодорхой болсон ба газар бэлчээрийг эдлэх талаар тусгай дүрэм журам гарсан нь XVI-XVII зууны үеийн манай Монголын хууль эрхийн дурсгал бичиг, нэн ялангуяа Х.Пэрлээгийн илрүүлэн олж нийтэлсэн «Үйсэн дээрхи хууль эрхэмжийн цааз бичиг» '-т бүрэн дүүрэн тусгалаа олсон байна. Чухамхүү энэ үед феодалын харъяаллын гурван хэлбэр тухайлбал: газрын, биеийн, хууль ёсны хамаарал цөм бүрэн үйлчилж байсан нь дээрхи хуулиудаас тодорхой байна. Эдийн засгийн бус албадлага нь эзэн ноёноос харц ардыг хагас өмчлөх ёсоор илрэлээ олж байлаа. Зарим ноёд болзоотой шагнасан эзэмшил газар сүүлдээ хэрхэн үе улиран болзолгүй эзэмших газар болсон тухай сурвалж бичигт ховор хомс мэдээ байгаа боловч бид чухамхүү Батмөнх Даян хааны албат нараа оршин суусан нутгий нь хамт арван нэгэн хөвгүүндээ өмч хувь болгон хуваасан явдлыг феодалын болзолгүй өмчлөл гэж үзэж байна. Ер нь Даян хааны эзэмш сэн газраа хөвгүүдээ хуваан захируулснаас хойш түүний ач нар хэдэн зуун жилийн турш үе улиран тэрхүү хувь газраа захирч ирсэн байна.

Хошууг зарим эрдэмтэд үзэхдээ эртний мянгатын оронд гарч ирсэн гэдэг. Гэтэл Чагаадайн улсын мянган хүнээс бүрэлдсэн цэргийн нэжгээд ангийг «хошуу» хэмээн нэрлэдэг байж ээ2. Монголын цэргийн зохион байгуулалтын энэхүү нэгж нь түрэгийн цэргийн зохион байгуулалтанд мөн нэвтрэн орсон байна3. Хошууг удирдан тулалдаанд ордог баатар эрсийг «хошууч» хэмээн нэрлэдэг байсан талаар бид баахан хожуу үеийн монгол сурвалж бичиг «Алтан товч», «Эрдэнийн товч»-оос мэдэж болно. ГэтэлXIII зууны үед «хошуу», «хошууч» хэмээх нэртомъёо «Нууцтовчоо», Рашид- ад-Дины «Судрын чуулган»-д үзэгдэхгүй байна.

XIII зууны үед тулалдаанд хошуучлан орж гавъяа байгуулсан баатар эрсийг онцлон үзэж тэдгээрийг хөхүүлэн шагнасан тухай «Алтан товч»-д «Эрдэнийн товч»-д олонтоо дурдсан байдаг.

1 Х.П эрлээ. Монгол ба Төв Азийн орнуудын соёлын түүхэнд холбогдох хоёр сурвалж бичиг.УБ., 1974.

2 В.В.Бартольд. Сочинение. Том II, ч-2. М., 1964, стр. 50.3 В.В.Бартольд. Сочинение. Том V, ч-2. М., 1968, стр. 179.

111

Page 117: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. Ill воть

Хошууч нар бол их төлөв албан хаагчдын дундаас гарагчид байсан бөгөөд тэд харъяат эзэн ноёндоо цэрэг эрийн ёсоор үйлчлэн зүтгэгчид байлаа. Тэдний мянгатын ноёдоос ялгаварлагдах зүйл нь гэвэл мянгатын ноёд цэргийн зохион байгуулалтын тодорхой нэгжийг захирч байсан бол хошууч нар тогтмол тооны цэргийг захирдаггүй харин дайн тулалдаанд хамгийн түрүүнд хошуучлан ордог байжээ.

Хошууч нар бол бие даасан тусгай хэсэг бүлэг биш юм. Зарим түүхч жиш ээлбэл, Таяама хошууч нарыг зөвхөн дайнд хошуучлагч төдийгүй феодалууд байсан гэж ээ1. Хошууч нар феодалууд уу, тэд албат харъяат нартай байсан уу? гэвэл тэд цэргийн албан хаагчид бөгөөд хошууч цол нь үе уламжилдаггүй харин түүний эрх дарх нь нэгэн үе буюу долоон үе хүртэл уламжилдаг байв.

Монголын түүх сударт Халхын долоон отог, Халхын долоон хошуу хэмээн отог хошууг янз янзаар хэлэх заншил байжээ. Гэвч Гэрсэнзийн хатан долоон хөвгүүндээ өмч хувааж өгөхдөө юуны урьд отгуудыг хуваан өгсөн нь мэдээж зүйл юм. Харин манж нар Монголыг эзэлж авмагцаа эхлээд Өвөр М онголд дараа нь Ар Халхад өөрсдийн найман тугийн зохион байгуулалтаар засаг захиргааг өөрчлөн зохиохдоо Монголын хошууны хэлбэрийг ашигласан юм.

Харин чухамхүү хэдийд хошуу нь засаг захиргааны зохион байгуу- лалтын нэгжийн ёсоор зонхилсон бэ? гэдэг асуудлыг хариулахад нэлээд. ярвигтай.

Бидний дээр хэлсэн ёсоор «хошуу» хэмээх зохион байгуулалт Чагаадайн улсад байсан аж. Гэвч хошуу нь мянгатуудын үед бус харин отог үүссэн үед цэргийн зохион байгуулалтын нэгж болон зонхилох болжээ. Хошуу нь XIII зууны үе буюу Чингис хааны үед байсан боловч энэ үед мянгатын тогтолцоо зонхилж байсан учраас зөвхөн дайн байлдааны үед л хэрэглэгдэж байжээ. Хошуу нь Батмөнх Даян хааны төр барьж байх үед сэргэн дэлгэрч эхлэсэн бололтой. Батмөнх Даян хаан бол улс төрийн бутралыг нэг үе зогсоож Монголын төрийн нэгдлийг сэргээсэн хүний ёсоор түүхэнд орсон билээ. Улс төрийн бутралыг зогсоож төрийн нэгдмэл байдлыг сэргээхэд юуны урьд нийт монголчуудыг нэгэн улсын хүрээнд чандлан барьж байх засаг захиргааны төвлөрсөн зохион байгуулалт бий болгох шаардлага гарч ирсэн бөгөөд тэрхүү нэгдмэл зохион байгуулалт нь гагцхүү цэрэг-феодалын шинжийг хадгалсан байх нь Монголын байдалд маш тохиромжтой байжээ. Батмөнх Монголын цэргийн хуучин зохион байгуулалт мянгатын системийг дахин сэргээхийг хүссэнгүй. Учир нь тэрхүү систем нэгэнт үеэ өнгөрөөсөн байв. Нийгмийн харилцаа хөгжиж ардууд нэлэнхүйгээрээ албат хамжлага болсон нөхцөл байдалд цэрэг- феодалын өөр зохион байгуулалтын хэлбэрийг эрж олох хэрэгцээ гарсан бөгөөд тэр нь тухайн үедээ хошуу байсан ажээ.

Батмөнх Даян хаан улсаа эмхлэн байгуулсны дараагаар төрд зүтгэсэн

1 Таяма Шигерү. Ш индайни океру мооко шякай сейдо (М анжийн үеийн Монголын нийгмийн байгуулал). Токио, 1954, т. 25.

112

Page 118: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

онцгой гавъяат хүмүүсийг ялангуяа хошуу удирдаж, өөрөөр хэлбэл цэрэг дайнд хааны нэрийн өмнөөс цэрэг хошуучлан байлдаж гавъяа байгуулсан хүмүүст «хошууч» зэрэг өгч «дархан» цолоор шагнаж «ал улаан жуух», «алтан тамга» хүртээсэн байна. Тэдгээр хошууч нарыг бид хошууны эзэн өөрөөр хэлбэл отгийн эзэдтэй адилтгаж болохгүй мэт, их төлөв талын баатар эрс бөгөөд тэдний дунд хааны хүргэн тавнан нар цөөн бус байжээ. Тэд хошууч цолтой боловч хошууг үе улиран өмчлөн захирагчид биш, харин отгийн цэргийг удирдан байлдагчид байв. Хошууны жинхэнэ эзэд бол Батмөнх даян хааны үр ач нар байлаа.

Хэрэв ингэж үзвэл хошуу нь зөвхөн манжийн үед бий болсон зүйл бус харин Монголын хаан ноёдын тусгаар байдлыг устгаж тэднийг өөрийн дуулгавартай албат болгох зорилгыгтавьсан Манжийн хаад Монголд нэгэнт үүсэж бий болсон хошууны зохион байгуулалтыг уламжлан авч өөрсдийн ашиг тусад тохируулан хэрэглэсэн гэж үзэлтэй.

Даян хааны үр ач нар «өмчөө хуваах», «улсаа хуваах» нь цаашид улам эрчимтэй үргэлжилсээр Монгол нутаг олон жижиг эзэмшил болон бутарч, хүн ард нь тоолшгүй олон ноёдын харъяат болон захирагдах болжээ.

Монголын хүн ам нийтээрээ чухам хэдийд бүрэн хамжилгачилагдсан тухай эрдэмтдийн санал харилцан адилгүй. Зарим нь Чингисийн үед, зарим нь Чингисийн дараах хаадын үед болсон хэмээх ба бид түүнийг нэлээд хожуу, барагцаалбал XV зууны үед болсон гэж үзэж байна. Ард олныг хамжилгачлагдсаныг бид мянгатын тогтолцоо эвдэрч түүний зэрэгцээ отог гарч ирсэн явдалтай холбон үзэж байна. Хэрэв Монголын их гүрний үед хүн амын олонх нь улсын иргэн, улсын хамжлага байсан бол отог гарах үеэр тэд хувь ноёдын харъяат болсон байна. Энэ бол нийгмийн хөгжлийн туйлын сонирхолтой үзэгдэл бөгөөд онцгойлон анхаарч үзэх чухал зүйл юм. Отгийн хүмүүс бүгдээрээ «албат» гэдэг нэрийг зүүх болсон нь эзэн ноёд албан татвар төлөх үүрэг бүхий жинхэнэ хамжлага нар бүрэлдэн бий болсныгтодорхойхаруулжбайна. Чухамхүүэнэ үед «харцард яахин эзэнгүй явмуй» гэдэг сонин зүйр үг гарсан нь Монголын бүх хүн ам бүгдээрээ харъяат ард болсныг харуулах бөгөөд дээрх зүйл үүд нь «эзэнгүй газар шороо байхгүй» гэдэг дундад эртний Европын зүйр үгтэй утга агуулга яв цав дүйж байна. Өмч хувь нь тэр үед хүрээг халж гарч ирсэн хороо бөгөөд хороо нь эзэн- ноёны гэр өргөө, түүнд харъяалагдах малчин ардуудын гэр орон, аж ахуйгаас бүрэлдэж байжээ. Эзэн ноёны албаны дотор «хорооны алба», «хороо суух алба» гэдэг байсан бөгөөд тэр нь их төлөв ноёны өргөө гэрт очиж янз бүрийн ажил хийхийг хэлдэг байна. Ноёны гэрт гал тогооны ажил хийхийг «хороо зам» хийх гэнэ. «Хорооны малчин» гэдэг нь ноёны гадна байгаа малыг хариулан маллахыг хэлнэ. «Хороо» үүсэх болсны учир шалтгаан төдий л тодорхой биш. «Хот», «хороо» гэдэг нэр томъёо бараг нэгэн зэрэг гарсан байж мэдэх бөгөөд ямар ч гэсэн «хот», «хороо» гэж холбон хэлцдэг байжээ. «Хороо» нь сүүлийн үеийн түүхийн баримтад энэ тэр ноёдын орд, өргөө гэр орныг хэлдэг байжээ.

Б.Я.Владимирцов энэхүү сонирхолтой үзэгдлийг тэр дороо ажиж,

113

Page 119: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I ll воть

«хороо», «нүүдэл» гарсан явдал нь улс төрийн бутралын үед олонтоо үүсч байсан дайн дажны нөлөө бөгөөд, тэр хөл үймээнтэй, тайван бус цагт монголчууд биесээ арчлан хамгаалахын тулд урьдын хүрээгээр нүүдэлдгийн адил олуулаа нүүх б о л ж ээ1 гэж тайлбарласан байна. Гэвч сурвалж бичгүүдийг цаашид нарийвчлан судалсан ба шинээр олдсон баримт мэдээ нь «хороо»-ны тухай асуудлыг арай өөрөөр авч үзэх боломжийг бидэнд өгч байна. Юуны урьд хэдийгээр улс төрийн бутралын үед дайн дажин бишгүй гарч байсан боловч «хороо» бол түүний үйлдэл нөлөө биш, харин Монголын их гүрэн, нэн ялангуяа Юан улс мөхсөний дараа Монголын төр улс өөрийн Монгол газар дэвсгэр дээр суурьшин тогтнох болсон хийгээд Монголын эдийн засгийн байдалд зарим нэгэн сэргэлт гарсан, жиш ээ нь дотроо нэлээд төвшрөн тайвширсан байдлын нөхцөлд бий болсон зүйл гэлтэй.

Хүрээ байх үед монголчуудын аж ахуй гол төлөв харь газар орныг довтлон дайрч дээрэм тонуул хийх явдалд суурилж байсан бол «хороо»- ны үед эдийн засаг нь нүүдлийн мал аж ахуйн суурин дээр голлон тогтох болсон байна. Учир нь, Монголын эрх баригчид харь газар орон дахь газар эдлэнгээ алдсан ба урьдын адил том том байлдан дагууллыг хийх тэнхээгүй болсон байна. Чухам ийм учраас дайн дээрэм хийх биш харин өөрсдийн харъяанд орших албат ардаас татвар авахыг сонирхох болжээ.

Нэлээд хожуу үеийн мэдээгээр баримжаалан үзвэл урьдын «хүрээ»-г бодвол «хороо» илүү тохитой, илүү суурин гэлтэй. Хэрэв «хүрээ» нүүдлийн хөдөлгөөнтэй хэлбэр бол «хороо» нь түүнийг бодвол илүү суурин цайзархуу маягтай ч байсан байж мэднэ. Нэг үгээр хэлбэл «хороо» нь нийгмийн хөгжлийн явцад, хувь ноёдын мөлжлөг нь монголын нийгмийн дотоодод шилжин ирсэн үед тохиолджээ.

Чухамхүү «хороо»-ны үед малчин ард бүхлээрээ эзэн-ноёны харъяат болсон байна.

Ардууд нь цагийн улирлыг дагаж малдаа бэлчээр эрж хэсэг хэсгээр нүүдэллэдэг байсан ба ардын бүлэг бүр нь тухайн нэгэн ноёны харъяа тодорхой зааг бүхий нутагт нүүдэллэн нутаглаж, тэр газартаа хадагдсан мэт байдаг тул тэр заагаас гарах эрхгүй байжээ.

Академич Б.Я.Владимирцовын өгүүлснээр “ ...Жирийн монгол хүн нь эзнийхээ заасан ёсоор нүүж, мөн заасан газар нь бууж шинэ нутагт нүүх нь мөн эзнийхээ дураар болдог байжээ”. Тийнхүү олуулаа нүүхийг «хороогоор нүүх» гэдэг байжээ. Хороо нүүдлийн нэг ондлог нь хүрээний адил нэгэн цусан төрлийн хүмүүс бус, харин олон овог ястны хүн хутгалдан нүүдэг явдал ажээ. Гэвч хороогоор нүүдэллэх нь мал аж ахуйг хөтлөн явуулахад асар дөхөмгүй бөгөөд ашиггүй байсан тул удалгүй айлаар нүүдэллэх явдал дахин зонхилох мэт болсон ажээ. Гэхдээ «хороо» гэж нүүдлийн тусгай хэлбэр ш инээр гарсан биш бөгөөд нүүдэллэх хэлбэрийн монголын нүүдэллэх арга барил нь өөрийн төрх хэлбэр, уг чанараараа «хүрээ» ба «хороо»-ны алинд ч бараг адилхан байсан гэж үзвэл зохино. Ноёдын өмч

1 Б.Я.Владимирцов. Общественный строй монголов. М., 1934, стр. 193.

114

Page 120: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

задран бутарсаар эцэстээ хувь газар нутаггүй, зөвхөн албаттай тайж нар гэдэг ноёд гарч иржээ. Тайж нар нь, Чингисийн шууд угсаа боржигин овгийн том тайж, Чингисийн дүү Хавт Хасарын угсааны бага буюу харъяат тайж гэж хоёр хуваагдаж байснаас гадна «авга», «онниуд» гэдэг их төлөв албатгүй, ахуй байдлаараа жирийн ард иргэдээс асар ялгаварлагдахгүй тайж нэртэй хүмүүс цөөнгүй байжээ.

Даян хаан Зургаан түмнийг нэгтгэсэн зарим гавъяат ноёдод «дай дарх», «ал улаан жуух», «алтан тамга» хүндэт цол шагнав гэсэн мэдээ байх боловч тэр нь чухамхүү ямар эрх дарх бүхий соёрхол байсан нь бүрэн тодорхойгүй. Зарим соёрхлоос үзвэл, Даян хаан энэ тэр ноёдыг долоон үе болтол албанаас хэлтрүүлнэ1, насан турш ноёнгүй байх зэрэгэрхийголгосонбайна.

Ер нь өгүүлэгдэж буй үед янз бүрийн цол ш инээр нэмэгдсэн нь феодализмын цэцэглэлтийн нэгэн тодорхой шинж тэмдэг мөн. Ноёд хуучны цэцэн, мэргэн, дархан гэдэг уламжлалт цолоос гадна хунтайж, хошууч, эрдэнэ хөндлөн, цөөхөр, өлзийт, дайчин цогт, илдэн гэх зэрэг ихэмсэг цолыг зүүх болжээ. Феодалын янз бүрийн хэргэмтэн тушаалтан гарч ирсэн нь жишээлбэл: ямбатан, гүүш, хонжин, ширээт өрлөг, хөхөгтөн хиа гэх мэт бөгөөд Х .П эрлээгийн нийтлүүлсэн хуулийн ямутан гүүш, хонжин ш ирээт өрлөг, хөхөртөн хиа нар болон ноёдын эцэг дүү, тугч, бүрээч, «отгийн» дарга, жуухт гэргий нарыг тэдний эр нөхрийн адил ямутан, эрх ямбатан болгосон тухай дурьдсан байдаг байна. Тэр үед лам нарын эрх дарх нэмэгдэж, тэдэнд янз бүрийн хөнгөлөлт үзүүлэх албан бий болгосон байна. Тэр үед лам нарын тоо төдий л олон биш бөгөөд их төлөв сүм хийдэд суудаг учраас тэднийг сүмчин гэж нэрлэж байжээ.

Ноёд албат ардаа баримтлан захирч байхын тулд зөвшөөрөлгүй нүүх суухыг эрс цаазалж байсныг арай хожуу үеийн баримт, тухайлбал, 1640 оны «Ойрад-М онголын цаазын бичиг»-ээс мэдэж болно. Тэрхүү цааз бичигт, “Хуваарилсан нутаг нутгаа хэн хүн солих бол аймгаас, хүнээс, ахлагчаас нь ес авах болов. Ахлагчийн үгнээс гарч, аймгаас хагацаж нутгаа сольсон мөн тэр хүнээс ес авах, отог аймгаас хэн буруулж бултаж явсан хүнийг аймагт нь авчирч өгөөд ахлагчаас нь морь, бишээс нь хэдий өрх болохуул төдий хонь авах болов”2 гэжээ. Хууль цаазын бичгүүдэд, эзэн ноёны зөвшөөрөлгүй нүүн одсон ардыг «босгуул» гэж нэн даруй уул эзэнд нь буцаан тушаах талаар өдий төдий зүйл дурдсан байдаг. Эзэн ноён нь албат ардаас бусдад бэлэглэх эрхтэй байжээ. Ард түмэн, эзэн ноёны харъяат болж мөлжигдөх явдал тэр үед улам бэхжин нэмэгджээ. Монголын эрх баригчид ард олонд зохих бэлчээр нуттийг эдлүүлж, ардын хувийн хөдөлмөр дээр үндэслэсэн жижиг мал аж ахуйгаа эрхлэх бололцоо олгожээ. Ардууд нь зохих тооны мал сүрэг, мөн хөдөлмөрийн эгэл багаж зэвсэг өмчлөн байж ээ. Дурдсан үеийн М онголы н аж ахуйн тогтолцоо нь суурьшсан улсын аж ахуйн эзний ажил хийх тогголцоотой их төстэй байжээ. Тийм ардын хувийн жижиг аж ахуй байх нь эзэн-ноёны том аж ахуйн

Лувсанданзан. Алтан товч. Дорд дэвтэр. УБ., 1937, тал 174-175.К.Ф.Голстунский. М онголо-Ойратские законы. СПб., 1880, стр. 22.

115

Page 121: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Монгол УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

оршин тогтнох гол нөхцөл нь болж байжээ. Тариачныг аж төрөхийн хэрэг- лүүрээр хангах биш, харин эзнийг ажилчны гараар хангах зорилготой байсан байна. Ардын (өмчийн) аж ахуй нь ард ба түүний гэр бүлийг аж төрөхийн хэрэглүүрээр хангахаасаа харин ажлын хүчгүйгээр тогтнож чадах- гүй байсан эзэн ноёны том аж ахуйг ажлын хүчээр хангаж байжээ.

М онголд rap үйлдвэр, хөдөө аж ахуйгаас тусгаарлаж биеэ даасан үйлдвэрлэл болоогүй хөдөө аж ахуйтай хамт байсан нь хөдөө аж ахуй дахь эзэн ноёны хувь газрыг бусад ертөнцөөс маш тасархай, амиа аргацаасан бөглүү нэгж болгожээ. Монголд шууд үйлдвэрлэгч ардыг үйлдвэрлэлийн үндсэн хэрэгсэл газар буюу бэлчээрээр хувааж, түүний хамт тэднийг газарт нь хадсан мэт болгожээ.

Улс төрийн бутралын харгайгаар хаан бүх харъяат нараасаа алба авч чаддаггүй байсан бололтой. Саган сэцэний «Эрдэнийн товч»-д баруун гарын жинонг «Зургаан их улсаас алба гувчих ёст жинон» гэсэн байдаг1. Үүнээс үзвэл, хаан ба түүний туслах жинон Зургаан түмнийг зонхилж байсан цагтаа тэдгээрээс алба авч байсан ажээ. Гэвч зургаан түмэн нэгэн хаанд захирагдах нь удаан үргэлжилж чадахгүй байсан учир түмэн буюу улс бүхэн дор бүрнээ бие даан оршиж хаан зөвхөн зүүн түмнээс, жинон баруун түмнээс алба авч байжээ. Хааны албаны тухай сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд, улаа шүүсийн алба тэргүүн зэрэгт орж байжээ. Энэ нь Сяо Дахэний Алтан ханы үед албат ардуудаас харъяат ноёддоо нийлүүлж байсан алба татварын тухай дурдсанаас мэдэж болно.

Сяо Дахэний бичсэн нь, Монголын албат ардууд “Аливаа өнгөрч гарах газар цөм улаа агтны алба нийлүүлж” өгөх үүрэгтэй. “Хэрэв зөрчин, үл нийлүүлбэл үхэр, бог мал таваар торгоно”2 гэжээ. Их гүрний үед байгуулсан өртөө зам татагдан бууж, уургын улаагаар харилцах болсон нь ард олны албан үүргийг нэн ихээр хүндрүүлжээ. Улааг зөвхөн гурван үйл, төр шашны хэрэг; их ноёны хэнээ (өвчин), дайсан халдах үесээр хэрэглэхээр заасан боловч чухамдаа хөдлөх бүр улаа хэрэглэгдэж, ард олныг чирэгдүүлэн зовоож байжээ. Дээрх гурван үйлээр явагчдын улааг тасалсан хүнийг есөн ес наян нэгэн малаар, мөн улаа хэрэглэн явагч их ноёдын шүүс "хүнс”-ийг тасалбал есөн мал, бага ноёд тавнангуудын шүүсийг тасалбал нэжгээд мориор тус тус торгох тухай «Монгол-Ойрадын цаазын бичиг»-т заажээ3. Албан татварын бас нэг зонхилох хэлбэр бол «аян авын алба» байжээ. Энэ нь цэрэгт мордох, ав хомрогонд оролцох алба юм. Дурдаж байгаа үед ардыг мөлжих мөлжлөгийн ихэд дэлгэрсэн хэлбэр нь ноёдууд мал сүргээ ардад хуваарилан хариулгах буюу ардыг өөрийн аж ахуйд шууд татан малчин, саальчин болгох, хонь хяргах ажил хийлгэх зэргээр зарцлах явдал байжээ. XIV-XVI зууны үед ажиллах алба байсны зэрэгцээгээр бүтээгдэхүүний алба (рент) өргөн дэлгэрсэн байжээ. Ардын аж ахуй нэг бүр эзэн феодалдаа үнэ

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 204.2 Сяо Дахэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл. - “Монгол түүх хэл бичиг” сэтгүүл

1960, № 2, тал 57.3 К.Ф.Голстунский. Монгол-Ойратские законы. СП б., 1880, стр. 7.

116

Page 122: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V ВҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгллийн байлал

төлбөргүйгээр мал сүргээсээ өгөх үүрэгтэй байжээ. Дөч буюу түүнээс дээш хоньтой, хоёр буюу түүнээс дээш үхэртэй ардын аж ахуй бүр ноёндоо жилд гурван иргэ өгч байсан гэж сурвалж бичгүүдэд дурджээ. Түүнчлэн ардууд эзэн ноёныхоо гэр бүлд хүүхэд төрөх, бэр буулгах үхэгсэдийг оршуулах, нүүх зэрэгт зардал сүйтгэлийг гаргах ёстой байжээ. Тийм зүйлд ноёдууд ардын өрх бүрээс морь, шар тэрэг нэжгээдийг гаргуулж, бас ардын мал сүргийн тоог харгалзан тогтсон хэмжээний сүү, архи, эсгий зэргийг авдаг байжээ.

Тухайн үед бүтээгдэхүүний алба, ажиллах албыг шахан зайлуулж суурийг нь эзлэх хэмжээнд хараахан хүрээгүй байжээ. Бүтээгдэхүүний алба Монголд томоохон мал аж ахуйд шийдвэрлэх нөхцөл болсон ажиллах албын зэрэгцээ оршиж байв.

Албан татварын хэмжээ XIV-XVI зууны үед чухам ямар байсан тухай тодорхой мэдээгүй. Өгээдэйн үед 100 толгой малын төрөл бүрээс нэжгээд толгой мал татах журам байсан бол улс төрийн бутралын үед энэ хэмжээ эрс нэмэгдэж, XVI зууны үед 10 мал тутмаас нэг толгой мал татах явдал дэлгэрчээ. Ингэж аравны нэгийгтоолж авах журам тайж нарын дунд байсан бөгөөд харин улсын хааны албаны хэмжээ мөн тийм байсан эсэх нь тодорхойгүй. XV-XVI зууны улс төрийн бутралын үед хааны буюу улсын алба, ноёды н хувийн алба гувчуур харилцан хавтгайрч хоорондоо ялгагдахгүй болсныг анхаарах хэрэгтэй. Гэвч нэгтгэн захирсан хааны төвлөрсөн алба, газар эзэмшил бүхий ноёд тус тусдаа биеэ дааж авах алба, алин ч ялгаагүй феодалын алба байжээ.

XIV-XVI зууны үед «гувчуур» гэдэг хуучин нэр томъёон дээр «алба» гэдэг нэр томъёо шинээр нэмэгдэж, ямагт «алба гувчуур» гэж хоршоо хэрэг- лэх болжээ. Тэгээд сүүлийн үед «алба» бол алба татварын хамгийн ерөнхий нэр болжээ. Эзэн-ноёнд харъяалагдах бүх хүмүүс бүгдээрээ алба төлөх болсон учир тэдгээрийг «албат ард», «албатай хүмүүс» гэж нэрлэх болжээ.

Улсын албанаас гадна хааны санд орж байсан орлого бол эзлэгдсэн харь аймгуудаас татаж байсан алба бөгөөд түүнийг, «татлага» гэж нэрлэдэг байжээ. Алба их хүндэрч байсан тухай зарим мэдээ сурвалж бичигт тохиолддог. Алтан хан тэргүүтэй ордосын ноёд III Далай ламыг Монголд ирэхэд «эд агуурс, тэмээ, морь тэргүүтэн, мал, адгуусан түмэн тоотон»-ыг өргөв1 гэсэн ба Чахарын хаан мөнхүү Далай ламыг нутагтаа залахаар мянган хүнийг түмэн улаа хэрэглүүлэн явуулж байсан гэжээ2. Ноёд энэ бүх зүйлийг харъяат ардаасаа албадан татаж байсан нь мэдээж юм.

Феодалын албан татвар нэмэгдсэний бас нэгэн содон тал нь «дархан», «мэдэлтэн», «эрхтэн», хэмээх жуух бичигтэй албан татвараас бүрэн хагас чөлөөлөгдсөн хүмүүс үй олноор гарч ирснээс тодорхой байна.

М онголы н бүх нийгм ийг хөдөлм өрөөрөө тэж ээж байсан гол үйлдвэрлэгч анги болох ард олон нь дотроо нэгэн цул байсангүй. Тэдний дотор эд хөрөнгө, анги язгуурын ялгарал үүсэл байжээ. Тэргүүн зэрэгт нь

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 243, 250.2 Мөн тэнд. тап 278.

117

Page 123: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Монгол ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

«сайн хүн» гэгч баячууд, үүний дараа түшмэл, түшмэл зэрэггүй, чинээлэг хүмүүсээс бүрэлдсэн «дунд хүн» гэгч орж байв. Сүүлчийн бүлэгт «хар хүн» (муу хүн) гэгддэг ядуучууд ордог байжээ. Хамгийн доод зэрэгт нь боолчууд ордог байжээ. Боолчууд нь гол төлөв зарцын үүргийг гүйцэтгэж байжээ. Боолчууд насаараа үе улиран боол болдог байжээ. Мал багатай буюу огт малгүй ядуучууд бусдын мөлжлөгт улмаар орж байв. Сяо Дахэний ажиж тэм дэглэснээр, “ ...Ядуу ард түшээр (түшихээр) ирэх буюу өөр аймаг угсаатны түшээр ирвээс тус аймгийн хүн заавал үхэр хониноосоо сүрэг өгч амлуулаад мал үржиж тэр хүн чинээлэг болсны хойно өгсөн сүргийг хураана. Энэ нь ядуу хүнийг асарч байх мэт болой...” 1. Ийнхүү ядуу малчид чинээлэг этгээдийн сүргийг хариулах зэргээр зарц болон мөлжигдөх явдал тэр үеийн Монголд ихэд дэлгэрсэн үзэгдэл байв.

XVI зууны хоёрдугаар хагасын Монголын нийгмийн тогтолцооны хамгийн дорд шатанд боолчууд байсан бөгөөд Сяо Дахэний бичсэн нь “ ...Монголын боол шивэгчний олонхи нь өөр үндэстнээс олзолж ирсэн хүн. Тэдний хөвүүд ач цаашид үеийн үед өөрчлөгдөхгүй хэвээр байдаг. Хэрвээ мэргэн баатар, чадвартай хүн байвал аймгийн төлөөлөгчдийн хэрэг явдлыг эрхлэгч болгох явдал бас ч буй. Энэ нь хүнд алагдваас ял нь жинхэнэ монгол хүнийг алсан лугаа адил торгоно. Хэрэв боол нь жинхэнэ монгол хүнийг албаас тэр боолыг алж, амиар нь төлөхөөр барахгүй, гэр хөрөнгийг цөм хураан авна. Монгол хүн боолыг албаас үхэр, хонь хэдэн есөөр торгож, түүний эхнэрт өгвөөс барав. Хэрэв эхнэргүй болбоос торгуулийн хэдэн үхэр хонийг түүний эзэнд өгөх болой. Шинээр авчирсан боол нь хүнд алагдваас бас нэг хонины торгууль авч түүний эзэнд өгнө. Тэд боол шивэгчнийг хэдий юманд үзэхгүй буй. Хэрэв энэ боол өөрийн үндэсний хүн биш болбоос дэмий хайхрах юун буй. Тийнхүү олзлогдсон хүмүүс мултран зугадаж явах нь даруй энэ учир буй заа...”2.

Сурвалж бичгүүдэд ард олон, эзэн ноёдын дарлалыг эсэргүүцэн тэмцсээр байсан тухай маш бүдэг бадаг мэдээ дурджээ. Дөчин дөрвөн хоёрын төрийг нэгтгэн барьсан Эсэн хааны эсрэг ардын хөдөлгөөн гарч байж ээ. Э сэн тайш хаан болоод энгийн номхон иргэнийг үл ялих шалтгаанаар цаазлан алж байсан нь Монгол-Ойрадын ард түмний санаа сэтгэлийг алдагдуулж, улмаар түүний эсрэг босон тэмцэхэд хүргүүлжээ. Эсэний харгис догшин явдлыг эсэргүүцсэн ардын тэмцлийн нэг хэлбэр нь ард олон түүний захиргаанаас нүүн гарч одох явдал байжээ. Энэ тухай Саган сэцэний «Эрдэнийн товч»-д “ ...Монголын өчүүхэн иргэн (дорд ард) энэ урьд (Эсэнг хэлж байнам) гэхүл Мөнхбайг аллаа. Эдүгээ Сорсунг алав. Үүгээр бөгөөс манай Монголыг алж барах аж хэмээлдээд уваг суваг (уван цуван) урваж ихэнх нь Зүүн Монголд иржээ.”3 гэсэн байна. Эсэн, Баруун гарын чинсантай эрх мэдлээ булаацалдан эвдрэлцээд, түүнд дарагдан ганц

1 Сяо Дахэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл. - “М онгол түүх хэл бичиг” сэтгүүл 1960. № 2, тал 49.

- Мөн мэнд, тал 45.3 Саган сэцэн. «Эрдэнийн товч». УБ., 1961, тал 173.

118

Page 124: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V ВҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

биеэр зугтан явахад нь Эсэнд алагдсан Зүүн Монголын ард Сорсуны хүү Богон гэгч түүнийг барьж алаад, Хөхий ханы хөтөлд модноос дүүжлэн орхижээ.

XVI зууны хоёрдугаар хагаст гарч байсан ардын томхон хөдөлгөөний нэг нь Алтан ханы бага хатан Молун, түүний хүү Түвэд тайжийг үхэхэд зуун хүүхдийг алж дагуулах, зуун ингэний ботго алж буйлуулах гэж дөч илүү хүүхдийг алуулах гэтэл «Их улс эвдрэл болон завдсан» гэж сурвалж бичигт өгүүлэх бөгөөд ардын тэмцэл нь дээрх хатныг харгис арга хэмжээгээ арга буюу зогсооход хүргэсэн аж ээ1.

Э нэ мэтийн цухас мэдээнүүд бол XIV-XVI зууны үед феодалыг эсэргүүцсэн ардын тэм цэл, хөдөлгөөн улам бүр ш ирүүссээр байсны тодорхой илрэл мөн.

§3. Зургаан түмэн буюу Зургаан улс

Их гүрний үед нэлээд монголчууд харь оронд харъяат эздээ даган очиж суусан нь тэндэх нутгийн ард түмний дунд уусан шингэж, эцэг өвгөдийн гал голомтыг сахиж үлдсэн олонхи монголчууд нь Өмнөд Сибирээс Түмэн газрын урт цагаан хэрэм хүртэл, Хянганы нуруунаас Тэнгэр уулын асар уудам нутагт тархай бутархай оршиж байжээ. Алтай нуруунаас баруун тийших нутгийг ойрадууд эзэлж, одоогийн Монгол улс ба Өвөр Монголын нутгийг ар, өвөр монголчууд тус тус эзэлж байжээ.

Дээр цагт Зүүн Монгол дөчин түм, Баруун Монгол дөрвөн түм байсан гэдгээс үүсвэрлэн «Дөчин дөрвөн хоёр» гэж хэлцэх заншил гарчээ. Гэтэл Юан улсаас хойш Зүүн Монголыг Зургаан түмэн Монгол, Ойрадыг урьд ёсоор Дөрвөн түмэн Ойрад гэж нэрлэж байжээ.

Батмөнх даян хааны үед Дорнод Монголын зургаан түмэн дотроо зүүн гурав, баруун гурав гэж бас хоёр rap болон хуваагдах болжээ. Зүүн гурван түмэнд Чахар, Халх, Урианхай багтаж, Баруун түмэнд Ордос, Арван хоёр Түмэд, Юншээбү, Асуд, Харчин нар орж байжээ. Зүүн түмнийг хаан өөрөө захирч, Баруун түмнийг жинон хэмээх «хуан-тайз» буюу хунтайж захирдаг болжээ. Энэхүү жинон цол бол Юан улсын үеийн «цзин ван» гэдэг цол бололтой.

Батмөнх даян хаан, толгойгоо дааж захирагдахгүй байсан феодалуудыг аль болохоор цөөтгөж, хүчий нь сарниулах зорилгоор Урианхай түмний бослогыг дараад мөнхүү түмний зохион байгуулалтыг эвдэн, бусад түмэнд тараасан байх ба Даян хааны орыг залгасан Боди-Алаг (1521-1547) хаан Баруун гурван түмнийг мөн задлан тарааж Зүүн түмэнд нэгтгэх зорилтыг тавьж байжээ. Түмэн (1558-1592) засагт хааны үед Зургаан түмэн улсын нэгдсэн засгийн газар байгуулах оролдлого гарч байжээ. Тэр үеийн асар их ач холбогдолтой энэхүү сонин арга хэмжээний талаар бидэнд мэдээ сэлт даанч хомс байна. Юу ч болсон Түмэн засагт хаан “Зургаан түмнийг

Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 269.

119

Page 125: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

цуглуулж их цааз хийж” Зүүн, Баруун түмний нэр бүхий ноёдоос бүрдсэн засгийн газрыг байгуулсан ажээ. Баруун түмний Алтан хан (1508-1582) Түмэн засагт хаан нар харц албатаа ноёлон дарангуйлж байх явдлаа батат- гахын тулд төрийн аппаратаа бэхжүүлэн, зэвсэгт хүчнээ чийрэгжүүлэхийн хамтад тус тусын улс түмэндээ шарын шашныг тэтгэн дэлгэрүүлж, үзэл суртлын хүчит зэвсгээ хийж, чухамхүү «хоёр ёс» өөрөөр хэлбэл «төр шашныг хослон» хөгжүүлснээр сая өөрсдийн хувиаргүй ноёрхлоо баталж чадна гэж сайн ойлгож, энэ талаар онцгой санаа тавин ажиллаж байжээ.

Монголын феодалын төрийн түшиг тулгуур болсон хишигтэн цэрэг хэрхсэн тухай тодорхой мэдээгүй боловч Зүүн гурван түмний гол Чахар түмний Хишигтэн отог бол дээр үеийн Хишигтний үр сад бололтой. Өгүүлэгдэж байгаа үед хааны дэргэд «гучин гурван өрлөгтөн», «жаран нэгэн хийртэн» гэдэг бараа бологчид, амь сахигчид шинээр бий болсон мэт бөгөөд тэдгээрээс гадна гэрийн ноён, хиа, нөхрүүд байжээ. Нийт улсын цэргийн хувьд хэлбэл, улсын хаан ба түмний хан тус тусдаа цэрэгтэй байжээ. Жи- шээлбэл, Алтан хан гурван түмэн шилдэг цэрэгтэй байжээ1. Хааны хүчин чийрэг байсан үед түмэн буюу улсыг захирсан бага хан нь хааны зарлигаар цэргээ авч аян дайнд оролцдог байжээ. Харин их хааны хүчин нимгэрсэн үед түүний зарлигийг дагаж цэрэгт мордохгүй байх явдал гарсаар байжээ.

Алтан хан Боди алаг хаанаас «шидау» гэдэг цолыг бараг албан хүчээр өөрөө шаардан авч байсан ба дараа нь «түшээт хан» гэдэг цолыг зүүх болжээ. «Шидау» гэдэг цол нь эртний Түрэгийн «шад» гэдэг цол мөн бололтой. Алтан ханы үед Түрэгийн «явагу» гэдэг цолыг хэрэглэж байснаас үзэхэд «шидау» гэдэг цол нь Түрэгийн «шад» байсан гэхэд үл болох газаргүй.

Нөгөө «түшээ» гэдэг цол нь XIII зууны үеийн «түшээ» цол болох нь мен эргэлзээгүй бизээ. Алтан хан 1547 онд Боди Алаг хааны нас барсны дараа түүний хөвгүүн Дарайсун хааныг (1548-1557) уул нутгаас шахан зайлуулж бүх Монголын хаан болох дөхсөн билээ.

Тэр үеийн Зургаан түмэн, Зургаан их улсын тухай түүхчид нэлээд шинжин бичсэн боловч одоо хүртэл тодорхойлон тогтоосон зүйл хараахан үгүй байна. Эдгээр Зургаан түмэн буюу улс нь чухам хэдийд буй болсон нь асар тодорхойгүй, юу боловч Юан улсын дараа Монголын их хаан өөрийн монгол нутаг газар төвлөрөн суух болсон үеэс үүссэн биз.

Эдгээр Зургаан түмэн нь овог аймгийн хуучин зохион байгуулалт буюу мянгатын үеийн цэргийн нэгж биш, харин иргэний шинжтэй, «Халх түмэн» бол хааны мандсан язгуур үндэсний газар бөгөөд нөгөөтэйгүүр Монгол улсын ар хайгуул халхавчийн үүргийг биелүүлж байжээ. Чахар түмэн бол хааны өөрийн өмч аймаг бөгөөд дээр үеийн Хишигтний үүргийг биелүүлж байжээ. Чахар аймгийн дотор хишигтнүүд хэмээх нэгэн хэсэг байсан нь санамсаргүй хэрэг биш гэлтэй. Ер нь «чахар» гэдэг нэр томъёо халхын нэгэн адил эртний нэр томъёо боловч XIII зууны үеийн сурвалж бичгүүдэд тохиолдохгүй байна. Чахар бол «чакир» гэдэг Дундад Азийн бие

1 «Ван ли хааны цэргийн гавъяаны тэмдэглэл». Л.Жамсрангийн орчуулга. УТНС. Цохимол, тал 41.

120

Page 126: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

хамгаалах торгон цэргийн нэрээс үүсвэрлэсэн бөгөөд Монголын хаад энэ нэрийг хожим авч хэрэглэсэн нь сонирхолтой юм. Зүүн түмний гуравны нэг нь Урианхайн түмэн бөгөөд урианхай нар дайн байлдааны үеэр хааны цэрэг говийг гатлан мордоход урьдчилан явж худаг ус гаргах зэрэг үүргийг биелүүлж байжээ. Баруун түмэн Ордос бол бүр Юан улсын түмэн бөгөөд Чингисийн онгоныг сахих үүрэгтэй байжээ. 12 түмэд бол бидний бодоход Чингисийн үеийн Баруун гарын түмний үлдэгдэл бөгөөд тэд Алтайн 12 сүвийг харгалзан сахих үүрэгтэй байжээ. Юншээбү нь нум сумт баатарлаг аймаг гэсэн хятад нэртэй мэт бөгөөд тэдгээр нь өнөөх Чингисийн үеийн «5 түшээ» хэмээх 5 гавъяат аймгуудын үлдэгдэл бололтой. Асуд бол мөн тэдгээр баатарлаг аймгуудын нэг мөн. Харчин нар бол Юан улсын үед хааны ундааны айргийг нийлүүлж байсан учраас «харчин» нэр авсан хүмүүс юм. Хар айраг гэдэг бол тусгай аргаар, ямар ч хольцоогүй, дан сүүгээр эсгэсэн онц сайн айраг байсан бололтой.

Зургаан түмэн буюу улсын байрлалыг үзэхэд Монголын феодалын улсын зохион байгуулалт дээр үеийнхээс нэлээд өөр онцлог болох нь сонин байна. Зүүн гарын түмнийг хаан өерөө, Баруун гарын түмнийг түүний дүү буюу хөвүүн жинон толгойлж байжээ. Хаан жинон хоёр Зургаан түмнийг хуваан захирдаг учраас “дээр хөхрөгчид наран саран хоёр, дор ногоорогчид хаан, жинон хоёр” гэдэг зүйр үг гарсан билээ. Манай сурвалж бичгүүдэд Баруун, Зүүн гарын түмний тухай дурдсан боловч Төвийн түмэн хаа байсан ба түүнийг хэн толгойлж байсан тухай өгүүлэхгүй байна. Бидний бодоход Төвийн түмэн нь Халх бөгөөд Монголын төрийн өлгий нутаг, хааны гал голомт учраас Зургаан түмний дотор онцгой байр суурийг эзэлж хааны отгон хүүгийн захиргаанд оршиж байсан бололтой. Дөрвөн Ойрад бол Монголын Зургаан түмний бүрэлдэхүүнд ордоггүй биеэ даан оршиж байсан ба зарим үед их хааны захиргаанд орж Монгол Ойрад нэгэн улсын хүрээнд хамт захирагдах үед “дөчин дөрвөн хоёрын төр нэг болов” гэж манай сурвалж бичигт дурдсан байдаг. Гэвч Ойрадын феодалууд Монголын хааны захиргаанд оршихыг хүсэхгүй ямагг тусгаарлах хөдөлгөөнийг гаргаж байсан учраас Зургаан түмэн улсуудын байрлал нь их төлөв ойрадуудын ар талаас довтлохын эсрэг чиглэгдсэн мэт байдаг. Монголын хаад нь зургаан түмнээс алба татвар гувчдаг боловч ойрадуудаас алба авч чадахгүй байжээ.

Баруун Европт феодалын бутралын үед ван улсыг нэгтгэн захирах гол хүчин байсан учраас феодалын бутралыг зогсоож улс орны нэгдлийг сэргээхэд вангийн эрх хүчин тухайн үед дэвшилтэт үүргийг гүйцэтгэсэн ажээ. Монголын хувьд бол феодалын бутралын үед ойрад тайш нар Баруун түмний жинон, бусад жижиг хан нь, их хааны эрх мэдлээс гарч биеэ даасан байдалтай болохыг тасралтгүй оролдож байсан нь Мин улсын зүгээс Монголыг эзлэн түрэмгийлэх янз бүрийн арга явууллагыг хийж байсан үед дээрх салангид хөдөлгөөн нь Монголын түүхэнд харш нөлөө үзүүлж байсан болохыг тэмдэглэх хэрэгтэй бөгөөд тэр үеийн нөхцөл байдалд Монголын их хааны нэгтгэн захирах эрх мэдлийн эсрэг ямар нэг үйл ажиллагаа нь Монголын төрийн нэгдлийг сулруулах аюул учруулж байсан

V ВҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

121

Page 127: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол УЛСЫН ТҮҮХ. I l l воть

нь түүхийн баримтаас тодорхой юм. Бид их хааныг Монголын хэмжээгээр газар орныг нэгтгэх, Монголын тусгаар улсуудыг нэгэн төрийн захиргаанд багтааж чадах тэр үедээ ганцхан боломжтой хүчин байсан гэж үзэх боловч тухайн үед бүх Монголын хэмжээгээр бутархай тархай хаант улсуудыг нэгтгэн чадахуйц эдийн засгийн төв хараахан бүрэлдэн буй болоогүй байсныг бас цохон тэмдэглэх хэрэгтэй. Эдийн засгийн ийм төв байгаагүй, нүүдлийн тархай бутархай мал аж ахуй зонхилж, эдийн засгийн төв болмоор хот суурин хөгжөөгүй зэрэг нь Монголын улс төрийн тархай бутархай байдлыг эцэслэж, олон жижиг ханлигуудыг эдийн засгийн нэгэн бааз суурин дээр нэгтгэх бололцоо нөхцөлийг бүрэлдүүлж чадахгүй байлаа. Зарим үед их төлөв нийтийн дайсан харийн боолчлогчдын эсрэг тэмцлийн үеэр Монголын хаант улсууд аль нэгэн чадварлаг хааны мэдэлд түр зуур нэгдэж байсан боловч тэр нэгдэл удаан насалж чадахгүй байв.

§4. Дөрвөн Ойрад

XV зууны тэргүүн хагасын Ойрад, Зүүн Монгол хоёрын тэмцэлд голдуу Ойрадууд ялдаг байжээ. Түүний гол шалтгаан нь тэр үед Ойрадын дотоод нэгдэл, зохион байгуулалт нь чанд байхад, Зүүн Монголын ноёд нь эрх мэдлээ булаацалдан тэмцэлдэж, төвийн захиргаа нь сульдаад байсантай холбоотой.

XV зууны эхэн үед Ойрадуудын хүчин сүрхий өсч Тогоон, Эсэн нарын эрх барьж байсан үед Ойрадын хуучин бүрэлдэхүүн болон газар нутагт зарим өөрчлөлт гарсан юм.

XV зууны тэргүүн хагаст Дөрвөн Ойрадын бүрэлдэхүүнийг сурвалж бичигт, Чорос, Торгууд, Хошууд нэг Ойрад1, Хойд, Баатууд Түмэн нэг Ойрад2, Барга, Буриад нэг Ойрад3, Өр* Монгол нэг Ойрад4 болж явсан гэжээ.

Чорос нь угтаа Бөртэ чонын удмын Добу сохорын үр хойчис юм. Хошуудын ноёд нь Хавт Хасарын угсааныхан байв. XV зууны хориод онд Хасарын 7 дахь үеийн ач Аригтөмөр, Өрөгтөмөр ах дүү хоёр албат харьяатаа булаацалдан эвдрээд, Өрөгтөмөр нь Хянганы баруун тал, Хөлөнбуйр орчмын нутгаасаа өөрийн албатаа дагуулан Тогоон тайшийг түшиж ирсэн ажээ5. Хошууд нэранх XIII зууны тэргүүн хагаст Монголын цэргийн зохион байгуулалтаас үүсч, хожим нь аймгийн нэр болжээ.

Торгуудын язгууртан нь Х эрэйдийн Ван ханы угсааныхан юм. Турхагууд гэсэн нь сунжирч, Торгууд болсон гэлтэй. Турхаг нь тураг, биерхүү гэсэн үг бөгөөд эрт цагт хааны ордон болон бие хамгаалах торгон

1 «Тод үсгийн дурсгалууд». УБ., 1976. тал 379. “Ойрадын түүхэн сурвалж” Хөх хот. 1986, тал 307.

2 «Ойрад түүхэн сурвалж», тал 379.3 «Дөрвен ойрадын түүх тууж хэмээх тууж оршив» Тод үсгийн rap бичмэл. ШУА, ХЗ хүрээлэн.* Өр монгол гэж, Зүүн монголыг хэлж буй бололтой.4 «Ойрад түүхэн сурвалж». тал 307. Тод үсгийн дурсгалууд. УБ., 1976, тал 337.5 А.Очир. Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ., 1993, тал 82.

122

Page 128: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

цэргийгтийн нэрлэж байв. Торгуудын ноён Амгалан 1420-иод оны орчим Бөхмөрөн хэмээх газраас Ойрадын Тогоон тайшийгтүшиж очиход, Тогоон түүнд харъяатаасаа 50 өрхийн хамт өөрийн охиноо хатан болгон өгчээ. Хошууд, Торгууд нар тийнхүү XV зууны эхээр Ойрадад нэгдээд, анхандаа хүч, нөлөө нь бага байсан тул Чоросын хараат байдалтай захирагдаж байжээ.

Хойдын ноёд нь Ойрадын Хутуга бэхийн үр сад байжээ1. Хутуга бэхийн ҮР хүүхэд нь Чингисийн алтан ургаас тасралтгүй гурван үе хатан буулгасан учир тэдний “яс нь цайж, цагаан тугийн ноён болсон”2 гэж сурвалжид тэмдэглэсэн байна.

Хойд нь Их мянган, Өл түмэн, Алаг гулз, Цагаан туг хэмээн дөрвөн отгоос бүрэлдэж байв3.

Баатууд нь баатар гэдэг үгийн олон тооны хураангуй хэлбэр юм. Угтаа мөн цэргийн зохион байгуулалтаас энэ аймаг үүсчээ. Түмэд нь бүр XII зууны сүүлчээс Ойрадтай зэрэгцэн оршиж явсан бөгөөд XV зуунд Алтай хавьд нутаглаж, нэг хэсэг нь Ойрадын бүрэлдэхүүнд багтаж явсан нь дээрх мэдээнээс тодорхой байна. Тогоон, Эсэн нар Сэлэнгийн адаг, Байгал нуур хүртэлх газрыг эрхшээлдээ оруулж байсан нь Барга, Буриад нар Ойрадын бүрэлдэхүүнд нэг үе багтаж явсан гэдгээс мэдэгдэж байна. Өр Монгол гэсэн нь Зүүн Монголоос Ойрадын харьяанд орж захирагдсаныгхэлсэн бололтой.

XV зууны эхээр Дөрвөн Ойрад нь хоёр гарт хуваагдаж, Зүүн гарыг Асудын Алагтөмөр, баруун гарыг Баатуудын Хатантөмөр нар мэдэж явжээ.

Эсэн хааныг нас барсаны дараагаар Алагтөмөр чинсан эсэргүүцэл этгээддээ ялагдаж, Эсэний хатан Ж имэс, ууган хүү Хоргодос, Асудын Алагтөмөр чинсан нар Завхан гол хавиар нутаглаж байгаад удалгүй Алагтөмөр нас барав. Эсэн хааны ах Бат ван өөрийн үр хүүхдүүд, харьяатаа авч, Хами хавьд нутаглав. Харин Эсэнгийн хүү Өштөмөр Ойрадын үлдсэн хүн амыг захиран, Алтайн уул, түүний өврөөр төвлөн сууж, тэндээс Хятадад нэвтрэх замыг эрхшээлдээ оруулах, мөн урьд нь Ойрадын мэдэлд байсан Ордос, Хөх нуурыг дахин эзэмшихийн төлөө Зүүн Монголын ноёдтой хэсэг хугацаанд тэмцэлдэж байгаад 1478 оны орчим нас барав. Түүний дараа Хэшиг өрлөг Ойрадыг толгойлж, Гурван харуулын урианхай нартай холбоо тогтоохыг оролдож байгаад 1486 онд нас баржээ. Түүний суурийг Архан залгасан боловч зарим ноёд Ашийг «хамаг тайш» хэмээн өргөмжилснөөр тэр хоёр хоорондоо тэмцэлдэж, Архан чинсан нь Бархөлийн хавь газрыг эзэлжээ.

Чоросын нэгэн ноён Бүрэнаялгуу нар Цагаан, Алдар зэрэг нутгийг эзлэн, өөрийн харъяат аймгаа «Өөлд» хэмээн нэрийдж ээ4. «Өелд» нь өсгөлүүн, биеэрхүү том гэсэн утгатай үг гэж эрдэмтэд үздэг. Чоросоос тасран гарсан нэг аймаг Ойрадын дотор ингэж буй болжээ. Урьд нь Ойрадын бүрэлдэхүүнд хүчээр оруулсан Зүүн монголын зарим аймаг (Өр Монгол)1 А.Очир. Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ., 1993, тал 82.2 «Тод бичгийн дурсгалууд». тал 333.3 А.Очир. Монголын Ойрадуудын түүхийн товч. УБ., 1993, тал 73.4 «Ойрад түүхэн сурвалж...». тал 280.

123

Page 129: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

XV зууны сүүл хагаст Ойрадын хүчин сульдахад гарсан учир тэдний орондXV зууны эцсээс Өөлд нэг Ойрад гэгдэх болсон бололтой.

Ойрадын ноёдын эрх мэдэл, харьяат ардаа булаацалдсан тэмцэл даамжран 1490-ээд оны дундуур Өөлд, Чорос хоёр хоорондоо дайтжээ. Тэдний дотоодын энэ зөрчлийг Турфаны уйгурууд далимдуулан XVI зууны босгон дээр Өөлдийг дайлсан бололтой. Тэдгээр өөлдүүдийн ихэнх нь баруун тийш нүүдэллэн холджээ. Сурвалж бичигт энэ тухай: “Өөлд... чиг үгүй жилийж, Кызылбашид одож шингэв” 1 гэжээ.

XVI зуунаас Ойрадын Хошууд, Торгууд зэрэг аймгийн хүн ам нь нэлээд олшрон мал сүргийн тоо ч нэмэгдэж, том ноёдын эдийн засгийн хүчин өсч ирэхэд тэд улс төрийн талаар биеэ даан, Чоросын ноёдын эрхшээлд шууд дуулгавартай захирагдахгүйг эрмэлзэх болжээ. Нэг талаар ингэж урьдын төвлөрсөн засаг суларч, нөгөө талаар ойрадууд баруун тийш нутаглан, Дундад Ази руу анхаарлаа хандуулах болсноор барга, буриад нарын нэлээд нь Ойрадын захиргаанаас гарчээ. Харин урьд нь Чоросын шууд захиргаанд явсан Хошууд, Торгууд нар биеэ даан гарч ирсэн байна. Мөн Эсэн хааны хүү Борнагал гэгч Чоросоос тасран салж өөрийн харъяат аймгаа «Дөрвөд» хэмээн нэрийджээ.

Чингэж XVI зууны эхэн үеэс Чорос, Хошууд, Торгууд, Дөрвөд нь Ойрадын гол дөрвөн аймаг болжээ. Урьдын Хойд, Баатууд нар дайн байлдаанд ялагдаж, хүн ам нь нэлээд сарнисан учир Чорос зэрэг аймгийн захиргаанд багтаж орсон байна.

XVI зууны сүүлчээс Дөрвөн Ойрадын нутаг нь баруун урдуураа Хами, хойгуураа Эрчис голын эх, Кэм гол, Хөвсгөл, зүүн талаараа Хангайн уулсын баруун бие, урдуураа Хөх нуур, Цайдамын хойд талд хүрч эргэн тойрон нүүдэлчидтэй хиллэжээ.

XV зууны сүүлчээр Зүүн Монголын хүчин өсч, хааны байр суурь бэх- жин Ойрадыг захиргаандаа оруулахыг эрмэлзэх нь нэмэгдэв. Нөгөөтэйгүүр зүүн монголчууд Ордос, мөн Хөх нуурын зарим газрыг эзэмшсэн нь Ойра- дын Хятадтай харилцах замыг боогдуулжээ. Энэ нь ойрадууд гадаад бодло- гынхоо чигийг өөрчлөн, Зүүн Туркестан, Дундад Азийн зэрэг баруун, ба- руун хойд талынхаа улсуудын талаар идэвхтэй бодлого явуулахад хүргэжээ.

XV зууны эцэс үед Хасагийн (Казахын) ноёд Дундад Азийн худалдааны зам, худалдааны зах зээлийн төлөө Узбекийн ноёдтой тэмцэлдэж байжээ. О йрадын эрх баригчид тэр тэмцлийг аш иглан, Дундад Азийн зарим томоохон хот суурин, юуны өмнө Хамийг эзлэн авахын тулд ихээхэн анхаарал тавьж байжээ. Учир нь Хами тэр үед Дундад Ази, баруун зүгийн орнуудыг Х ятадтай холбосон худалдааны гол хаалга байсны хувьд Моголистан, Ойрад, Хятад гурвын өрсөлдөөний талбар болж байв.2

XIV зууны эцэс XV зууны эхэн үед Монголын Юан улсын хаадын угсааныхан Хамийг эрхшээлдээ барьж байсан боловч XV зууны 20-иод оноос ойрадууд түүнийг эрхшээлдээ оруулж, тэндээс турфанчуудыг шахан

1 «Дөрвөн Ойрадын түүх тууж хэмээх оршвой». тал 337.2 И.Я.Златкин. История Джунгарского ханство. М., 1983, стр. 41

124

Page 130: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

гаргаж эхэлсэн байна. 1470 онд Моголистаны хан Хамид довтолж эзлэн, Ойрадын арван мянган хүнийг олзлон авчээ. Түүний хариуд ойрадууд 1472 онд Моголистанд халдан, Или голын хавьд тэдний цэргийг ихэд дийлж ухраан, Сыр-Даръя мөрөн хүртэл мөрдөн хөөжээ.1

Ойрад, Моголистан хоёрын Хамийн төлөө тэмцэл XVI зууны тэргүүн хагас хүртэл үргэлжлэн, Хамийг ээлжлэн авч, буцаан алдсаар байжээ. XVI зууны дунд үеэс Моголистаны дотоод зөрчил хурцадан, ноёд нь Ойрадыг еөртөө татаж тусламж эрэх болжээ.

Ойрадын ноёд ч Моголистаны доройтсоныг ашйглан, тэнд өөрсдийн нөлөөгөө бэхжүүлэхийг хичээн, цэргийн тусламж үзүүлэх, худ ургийн холбоо тогтоохыг эрмэлзэв. Ж ишээ нь, «Турфаны нэг ноён Рахима Каш- гарын хан Мухаммедийн эсрэг босон тэмцэхэд, Ойрадын ноёд Рахимад туслан, эсрэг этгээдийн цэргийг бутцохиод дараа нь түүнтэй хэлэлцээ хийж, нэгэн ойрад язгууртны охиныг түүнд гэргий болгон өгч» байжээ2. Ойрадууд XVI зууны эхэн хүртэл Казахтай тайван найрсаг харилцаатай байв. Гэтэл XVI зууны 30-аад оноос тэдний харилцаа хурцдаж, удаан хугацаанд тэмцэлджээ. Энэ тэмцлийн гол шалтгаан нь Ойрад, Казахын эрх баригчид газар нутгаа өргөтгөн тэлж, бусдыг эрхшээлдээ оруулан захирч, эрх дарх, хөрөнгө баялгаа улам нэмэгдүүлэхийг хичээн, хоорондоо өрсөлдөж байсанд оршино.

1557 онд Дундад Азиас Хятад орох гэж явсан Английн жуулчин Жениксоны үгээр бол “тэр удаагийн дайны шалтгаан нь Ташкент хотын төлөө тэмцэл байжээ”3.

XVI зууны үеэс Казахын ноёд нэлээд хүчирхэгжиж, Ойрадын өнгөлз- лөгийг хүчтэй эсэргүүцэх болсон учир ойрадууд гадаад бодлогын чигээ өөрчлөн Хөх нуурт анхаарлаа хандуулах болжээ. Тэд Хөх нуурт нэвтрэн орж, тэнд байсан түрэг угсааны зарим нүүдэлчдийг шахаж эхэлсэн боловч удалгүй Зүүн Монголын ноёдын эсэргүүцэлтэй тулгарсан байна.

XVI зууны эхээр төвлөрсөн захиргааг эсэргүүцэж Даян хаанаас зугатсан Уйгурын Ибэрэй тайш, Бурхай нарын ноёд Хөх нуурт нутаглаж байсан билээ. Мөн Зүүн Монголын Баруун түмний Түмэдийн Алтан хан, Ордосын Мэргэн жинон нар Ойрадууд Хөх нуурт Уйгурын ноёдтой холбоо тогтоож бэхжихээс болгоомжилжээ.

Зүүн Монголын ноёд 1532- 1550-иад онд Уйгур, Ойрадыг хэд хэдэн удаа дайлж, Хөх нуурыг эрхшээлдээ оруулаад улмаар Хамийн хойд тал, Хангай, Алтайн завсар хавиар нутаглаж байсан Хойд, Чорос, Баатууд нарыг удаа дараа байлджээ. Тэд 1541 онд Чоросын тэргүүлэгч Онгочийг оруулан авч байжээ4. Тэр үед Хами хавьд нутаглаж байсан Чоросын ноён Арвидбула (Арвитбула) уйгуруудад цохигдож, хүч нь сульдаад байжээ. Алтан хан дараа нь Баатудын ноён Мангирыг эрхшээлдээ оруулж, 1558 онд Хойдын ноён

1 В.В.Бартольд. Очерки истории Семиречья. Фрунзе, 1943, стр. 75.2 И.Я.Златкин. История Джунгарского ханство. М., 1983, стр. 42.3 И.Я.Златкин. История Джунгарского ханство. М., 1983, стр. 42-43.4 Алтан ханы үеийг ухуулсан «Э рдэнэ тунамал нэрт судар орш вой». Бичмэл. Түүхийн

Хүрээлэнгийн бичмэлийн хөмрег.

125

Page 131: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Монгол УЛСЫН ТҮҮХ. I l l воть

Мань Мянгатыг ялж, эхнэр хүүхдийг нь олзлон, охиныг нь хатан болгохын зэрэгцээ, Их Мянганы Очирай тайжийг бас баруун тийш нь шахсан байна. Тэр үед Зүүн Монголын ноёд Ордосыг мэдэлдээ байлгаж, улмаар Хөх нуур, Ганьсугийн зарим хэсэг, Амдо-д нэвтрэн бэхжиж, Түвэдтэй шууд харилцаа тогтоохыг эрмэлзэж, тэр зорилгоо биелүүлэхийн тулд Ойрадад байн байн цэрэглэн халдаж, тэднийг баруун тийш нь шахахыг хичээж байжээ. Энэ зорилгоор Ордосын Хутагтай Сэцэн 1562 онд тэр үед Торгуудыг толгойлж байсан Буурыг бутцохиж, 1572 онд Хойд, Баатууд, Чоросын заримыг эрхш ээлдээ оруулж, 1574 онд Ордосын Буянбаатар довтолж Хойдын И сэлбэй хиаг олзолж ээ. Гэтэл И сэлбэй удалгүй олзноос мултраад Буянбаатарыг довтлон алсан. Зүүн Монгол, Ойрадын хоорондын эдгээр байлдааны явцаас үзэхэд, XVI зууны II хагаст Ойрадын том ноёдын эдийн засгийн хүчин нь өсөн, улс төрийн тархай бутархай байдал ноёрхож, дотоод нэгдэл нь сул, хүч нь тарамдуу байжээ.

Халхын Абатай сайн хан 1577 оны орчим Хөвхөр хэрээ хэмээх газар Ойрадтай байлдан дийлж, өөрийн хүү Сувдаад тэднийг захируулсан боловч 1586 онд Абатай нас бармагц ойрадууд Халхын захиргаанаас гарчээ. Ойрад, Зүүн Монголын зах залгаа нутгийн хооронд болж байсан эдгээр мөргөлдөөн нь ихэнхдээ орон нутгийн шинж чанартай байсан боловч заримдаа Монгол нутгийг хамарсан, нэлээд ширүүн тэмцэл болон хувирах явдал ч байв.

Монголын язгууртнуудын мал сүрэг нь өсөн, эдийн засгийн хүч нөлөө нь нэмэгдэх тутам бусдын эрхшээл нөлөөнөөс гарч, биеэ даасан байдалтай оршихийг эрмэлзэх нь ихэсч, XVI зууны сүүл үеэс төвийн захиргаанаас гарч, ийш тийш нүүдэллэх явдал нэлээд үзэгджээ. Тийм нүүдэллэлт нь үргэлжийн хямрал, дайн байлдааны хөлөөс зайдуухан оршиж, аж ахуйгаа хөтлөх гэсэн эрмэлзлэлтэй холбоотой байв. Нөгөөтэйгүүр тэр үед өөрийн эзэмшил бүхий язгууртнууд түүнийгээ залгамжлагчдаа өвлүүлж цааш нь үе дамжуулж чадахгүй булаагдах явдал бишгүй байжээ. Эдгээр байдал нь ноёдын сэтгэлийг түгшүүлж байв.

XVI зууны эцэс, XVII зууны эхэн үед Ойрад, Зүүн Монголын тэмцэл улам хурцдан, байн байн дайтаж, зүүн монголчууд, Ойрадыг баруун тийш нь Алтайн чанад руу шахан түрсээр байжээ.

Гэтэл Ойрадын баруун талаас нь Казахын хаан, султан нар эсэргүүцэн довтлох нь идэвхэжжээ. Дотроо баруун, зүүн хоёр жигүүрт хуваагдаж, тэдгээр нь дотроо бас ноёдын жижиг эзэмшилд дам хуваагдаж тархай бутархай байдалд автаад байсан ойрадууд баруун, зүүн тийш нь нэгэн зэрэг тэмцэх боломжгүй байсан учир тэд байн байн довтолгоонд өртөж, хохирол амсах нь нэмэгджээ. Зарим баримтаас үзвэл, 1587 онд Халхын Баруун гарын Шолой убаши Ойрадад довтлон, тэднийг бүр Эрчис мөрний хөндий хүртэл мөрдөн шахжээ. 1588 онд Турфаны эрх баригчид Ойрадад довтлон зүүн тийш нь шахсанаас гадна ойрадууд Казахтай хийсэн тэмцэлдээ бас ялагдсан байна1. Тийнхүү дайн самууны хөлөөс зугтан, үлэмж хол нүүдэллэх зэргээр О йрадын ард түмэн их чирэгдэн хохирох болов. Зарим судлаачдын

1 И.Я.Златкин. История Джунгарского ханство. М., 1983. стр. 69.

126

Page 132: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V ВҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

тогтоосноор, чоросууд 1587 онд Алтан хан, Шолой убашийн довтолгооноос зугтан Эрчис мөрний хөндий, Ижил, Хөх нуур хүртэл нүүж байсан бол, хойдууд 1552 онд Кунга голын хөндийд нутаглаж байснаа 1587 онд Эрчис мөрний эхэнд очоод байжээ1.

Нөгөө талаар Ойрадын мал сүргийн тоо толгой нь аажим боловч өсч, бэлчээр нутгаа тэлэх эрмэлзлэл нэмэгдэн, Хятад болон Дундад Азийн зарим орнуудын зах зээлд нэвтрэх гэсэн оролдлого нь амж илт олохгүй, Моголистан, Казахын эрх баригчид, султан нарын эсэргүүцэлтэй байнга тулгарч хохирол үзэж байв. Мөн дотоодын хямрал нь ч хурцдав.

Д отоод, гадаады н тэдгээр хүчин зүйл нь О йрадын нийгм ийг тогтворгүй, хямралт байдалд оруулжээ. Тийм нөхцөлд Ойрадын томхон ноёдууд бусдын эсэргүүцлийг дарах, тэднийг тэмцлийн талбараас шахан гаргах замаар хямралт байдлаас гарахыг оролдох болов.

Хошуудын зарим ноёд 1590-ээд оны дунд үед Хами болон Турфаны зарим нутгийг эхшээлдээ оруулан2 Бархөл, Үрүмч хавьд нутаглах болжээ. Мөн Торгуудын Буйху өрлөгийн хүү Хо өрлөг нэг түм, таван мянган өрхөө авч, 1607 онд Ховог сайр, Эмээл хавиас баруун хойшлон, Орын гагц мод хэмээх газарт нүүн одсон байна3. Чоросын тэргүүлэгчдэд дургүйцсэн жижиг ноёд, өөрийн харьяатаа дагуулан Хо өрлөгийн хойноос очсоор, хэдэн жилийн дотор Торгуудын тэргүүлэгчийн мэдэлд дөрвөн түм орчим өрх айл буй болсон ажээ. Хо өрлөг түүнээсээ улам цаашилж, Эрчис голын дунд урсгалд хүрээд, Ижил гол руу элч илгээж , тэндхийн байдлыг тандуулсны дараагаар тэд 1620-оод оны сүүлчээр улам цаашлан Эмба, Ижил мөрний урсгал дагуу газарт нүүжээ. Үүний дараагаар Хошууд, Зүүнгар, Хойд, Дөрвөдийн зарим ноёд өөрсдийн харьяаттайгаа нүүж, мөн Ижилд очсон Торгуудад нийлжээ.

Ойрадад XVII зууны эхээр бурхны шашин дэлгэрсэн нь тэднийг үзэл санааны талаар нэгдэхэд зарим талаар дөхөм үзүүлсэн байна.

§5. Шарын шашин дэлгэрүүлсэн нь

Ш ашин бол феодалын байгууллын оршин тогтнохын хамгийн нийтлэг нийлбэр, хамгийн нийтлэг санкц нь байсан бөгөөд шашны энэ чанар нь Монголын феодализмд онцгой хүчтэй үйлчилснийг тэмдэглэх хэрэгтэй.

Монголын феодализмд шашин сүм хийдийн үүрэг ямар байсан түүхийг бид үзэхдээ түүнийг гурван үндсэн үед багцаалан хувааж болмоор байна.

Нэгдүгээр үе нь: Монголын байлдан дагуулал ба Их гүрний үе, энэ үеийн нэгдүгээр шат нь байлдан дагуулах хэрэгт тухайн орны шашны эрх баригчдын нөлөөг ашигласан, хоёрдугаар шат нь нэгэнт байлдан авсан газар оронд ноёрхлоо мөнхжүүлэхийн тулд хүрээ хийд лам нарыг өргөн тэтгэх, төр шашин хэмээх хоёр ёсыг хослон хөгжүүлэх аргыг хэрэглэсэн.

1 И.Я.Златкин. История Джунгарского ханство. М., 1983. стр. 77.2 Ишбалдан. Эрдэнийн эрих. Гар бичмэл. УННС.3 «Хо өрлөгийн түүх». - “Хантэнгэр” 1983. № 3.

127

Page 133: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I ll воть

Хоёрдугаар үе нь: Их гүрэн мөхсөний дараа Монголын феодалууд шарын шашныг албат харьяат нарынхаа дунд санаачлан дэлгэрүүлж монголчууд шарын шашинд нэлэнхүйгээрээ орсон үе. Энэ үеийн нэгдүгээр шат нь шарын шашин бөөгийн мөргөлийг бүрмөсөн шахан зайлуулж түүний орыг эзэлсэн ба хоёрдугаар шат нъ Монголын хант улсуудад монгол ёсны шашны төв буй болсон үе юм. Энэ удаагийн шашны дэлгэрэлт нь Монголын феодалын хөгжлийн шинэ үетэй тохиолдож, хоёр ёсон жинхэнэ Монголын нийгмийн харилцаанд үйлчлэх болсон юм.

Гуравдугаар үе нь: Монгол орон харийн булаан эзлэгчдийн эрхэнд орж тусгаар тогтнолоо алдсан ба Монголын феодалуудын эрх мэдэл их хязгаар- лагдмал байдалтай болсон цаг байлаа. Тэр үед хүрээ хийд, шашны дээд толгой лам нар нь Манжийн байлдан дагуулагчдын эрх ашигт тууштай үйлчилж байсан юм. Хоёрдугаар шат нь XIX зууны хоёрдугаар хагасаас үндсэндээ эхэлсэн бөгөөд шашны том лам нар хутагт хувилгаад, хүрээ хийд чухамхүү тэр үед мал сүргийн том эзэд болж, улс төр, нийгэм, эдийн зас- гийн амьдралд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг нь маш их нэмэгдэж, лам нарын тоо эрэгтэйчүүдийн бараг 40 хувийг хамарч, Монголын нийгэм аажимдаа теократ шинжийг олсон юм.

XVI зууны хоёрдугаар хагаст Монголын аж амьдралд гарсан чухал том үйл хэрэг бол Монголд шарын шашин дэлгэрсэн явдал байлаа.

Феодалын харилцаа цаашид хөгжсөнөөр Монголын феодалууд эрт баларын бөө мөргөлийг тэдний эрх ашигт илүү сайн үйлчлэх шинэ шашнаар халж өөрчлөхийг сонирхох болсон ажээ.

Их гүрний үед бурхны шашин Монголын ноёрхогч ангийн дунд бага сага нэвтэрч, Монголын феодалууд шашныг өөрсдийн улс терийн зорилгод ашиглаж байсан боловч, тэр үед нүүдэлчид бөө мөргөлөө орхиж бүгдээрээ бурхны шашинтай болсон зүйлгүй.

Бурхны шашны хоёрдугаар дэлгэрэлт буюу тухайлбал, түүний нэгэн салбар шарын шашны дэлгэрэлт нь Их гүрэн унаж Монголд феодалын бутрал эхэлсэн үед тохиолдсон юм. Тэр үед бурхны шашин зөвхөн дээрхийн адил ноёлогч ангийн дотор нэвтэрсэн төдийгүй малчин ардын дотор нэвтрэн орж, тэдний оюун ухааныг эзэмдэн авчээ.

XVI зууны эцсээр Монголын феодалууд шарын шашинд орж түүнийг дэлгэрүүлж байхдаа XIII зууны үе шигээ хүчирхэг байлдан дагуулагчид байж хүсэл зоригоо шашны лам нарт тулган хүлээлгэж хараахан чадахгүй болсон цаг байжээ. Харин эзэлсэн газар орноосоо хөөгдөж, тал нутагтаа ирээд эдийн засаг, улс төрийн талаар сулран доройтсон, хоорондоо хямралдан байлдаж байсан жижиг хаад байжээ. XVI зууны хоёрдугаар хагасаас эхлэн М онголын феодалууд дор бүрнээ эзэмш ил нутагтаа ш арын шаш ин дэлгэрүүлэхийг идэвхийлэн оролдсон нь дан сүсэг бишрэлээр хөтлөгдсөн биш харин шарын шашны нөлөөг ашиглах зорилтыг тавьж байснаас голлон шалтгаалжээ. Шарын шашныг дэлгэрүүлэх нь феодалын тасралтгүй дайн дажинд зүдэрснээс сэтгэл санаа алдагдсан ард олны уур хилэнг номхруулах, нөгөөтэйгүүр бие биеийн дээр гарах гэсэн феодалууд шашны зүгээс тусламж авах хэрэгтэй байсантай холбогдолтой. Энэ талаараа Монголын хаад, ноёд

128

Page 134: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зуүны Монголын нийгмийн байлал

нь Ромын пап ламын тусламж дэмжлэгийг өөрсдийн улс төрийн зорилгод олохыг хичээж байсан Европын хаадаас онц ялгаварлагдахгүй юм.

Монголын феодалууд дотроос Юан улсын дараа шарын шашныг эрхшээл нөлөөгөө бататган дээшлүүлэх зорилгоор дэлгэрүүлсэн анхны хүн нь Алтан хан болно. 1577 онд Алтан хан Түвэдээс лам Содномжамцыг (1542­1588) хүндэтгэн залж, Монголд ирүүлээд өөрөө тэргүүлэн Ордосын бусад феодалыг ш аш инд оруулсан байна. М онголын феодалуудын дотроос хамгийн хүчирхэг нөлөөтэй байсан Алтан хан шарын шашны тусламж- тайгаар Монголыг эрхэндээ оруулж нэгтгэн захирах бодлогыг тавьж байсан нь эргэлзэх газаргүй. Энэ нь Алтан хан, Содномжамц лам хоёр өөрсдийн биеийг Хубилай ба Пагва ламын шашин төрийг хослон хөгжүүлсэн хэргийг цаашид үргэлжлүүлэгчид гэж үзэж байснаас тодорхой. Бөө мөргөлийг орхин, шарын шашныг хүлээн авахтай холбогдуулан хийсэн их ёслол дээр Алтан хан Содномжамцыг бүх шарын шашны толгойлогч гэж өргөмжилж түүнд «Далай лам» гэдэг цолыг өргөсөн ба Содномжамц Алтан ханд Хубилай хааны бүх цолыг зүүхийг зөвш өөрсөн аж ээ. Саган сэцэн «Эрдэнийн товч»-доо Алтан хан шарын шаш инд орж Ордос нутагт Содномжамцыг урин ирүүлж их ёслол хийсэн тухай дэлгэрэнгүй өгүүлсэн байна. Энэ ёслол дээр Алтан хан, Содномжамц хоёр эртний Хубилай хаан, Пагва лам нарын үед төр шашныг хослон хөгжүүлж байсан нь Тогоонтөмөр хааны үед суларч зогссон гэж тэмдэглээд дахин шашныг хүчтэй дэлгэрүү- лэхээр албан ёсоор харилцан хэлэлцэн тохирчээ. Тэгээд Алтан хан, Далай лам хоёр энэ тухай тусгай хууль гаргах болж, Ордосын нөлөө бүхий том ноён Сэцэн хунтайжид шашны цааз хууль боловсруулан зохиохыг даалгасан байна. Сэцэн хунтайж бол алдарт түүхч Саган сэцэний элэнц өвөг бөгөөд Алтан ханы хамт Монголд шарын шашныг идэвхтэй дэлгэрүүлж байжээ. Хутагтай сэцэн хунтайж бол тэр үедээ эрдэм боловсролтой хүн байсан тул тийнхүү шашны цаазыг зохиох болсон хэрэг байжээ. Сэцэн хунтайж шашны цаазыг зохиохдоо Хубилай хааны үед зохиосон «Арван буянт номын цагаан түүх»-ийг ашигласан байна.

Сэцэн хунтайжийн зохиосон шашны цаазад:а) үхэгсэдийг оршуулахад тэмээ, морь алж хойллог хийхийг цаазлах;б) жил ба cap тутам амьтан малын амь таслахыг тэвчиж мацаг барих;в) цорж ийг хунтайжтай, равжамба гавжийг тайж нартай, гэлэнг

тавнан, хонжинтой, тойн, ш имнанц (чавганц), убаши, убасанз нарыг онигуд (бага тайж) нартай адил эрхтэй болгох, хэрэв тэдэнд энгийн ард гар хүрвэл, үг хэлээр дайрвал хунтайж нарыг чингэсэнтэй адилхан шийтгэх;

г) лам нар хэрэв номын ёсыг зөрчиж гэргий авбал сүм хийдээс үлдэн хөөх, убаши, убасанз нар амьтныг нядалбал сахилыг эвдэж хар болгох, тойд убаши нар архи дарс уувал хамаг юмыг хамж авах гэх зэрэг зүйлийг заасан байна1.

Ийнхүү шашны цаазыг баталснаас гадна Алтан хан, Содномжамц нар лам нарыг ав, аян цэргийн албанаас чөлөөлөх, албан гувчуураас хэлтрүү-

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 253-254.

129

Page 135: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

лэхээр тус тус хэлэлцэн тогтсон байна.Алтан хан, Содномжамц ламтай дээр дурдсан хэлэлцээр байгуулж,

шашны цааз тогтоосон нь юуны урьд түүний эрх мэдлийг нэмэгдүүлэн бататгахад чиглэгдсэн байжээ. Алтан ханы энэ арга хэмжээ нөгөөтэйгүүр Түмэн засагтхааны эсрэг чиглэгдсэн байсан ньтодорхой ажээ. Түмэн засагт хаан Зургаан түмнийг товчилсон төв засгийн газар байгуулан Монголыг нэгтгэн захирахыг оролдон байсан явдлыг Алтан хан дув дуугуй хүлцэж байгаагүй нь мэдээж. Тийм ч учраас Алтан хан эртний Хубилай хаан, Пагва лам хоёрын харилцан холбоо тогтоож байсан түүхэн ул мөрийг сэргээн Түвэдийн нөлөө бүхий Содномжамц ламын дэмжлэгтэйгээр биеэ Хубилай хааны үйл хэргийг үргэлжлүүлэгч, бүх Монголын хаан хэмээн нийтэд зөвшөөрүүлэн хүлээлгэх зорилго тавьсан байжээ.

Түвэдийн шарын шашныг толгойлогч Содномжамц, Алтан хантай холбоо тогтоож байсан явдал ч мөн санамсаргүй хэрэг биш байжээ. Юан улс мөхсөний дараа Түвэдэд үүссэн феодалын бутралын үед, хар феода- луудын хүчин нэгмөсөн суларсныг ашиглан, тус орны дотор зонхилох болсон лам нар XVI зууны хоёрдугаар хагаст шар малгайтны буюу Зон- хубын ш аш ны талынхан, улаан малгайтан буюу Гармаагийн шашны талынхан гэдэг хоёр хэсэг болж харилцан тэмцэлдэж байсан цаг тул шарын ш аш ны тэргүүн С одном ж ам ц улааны ш аш ныхны эсрэг тэм цэхдээ Монголын феодалуудын туслалцааг авахыг зорьжээ. Содномжамц ийнхүү Монголын феодалуудтай холбоо тогтоосон явдал нь нөгөөтэйгүүр Хөх нуурын түвэд, тангуд, шар уйгур нарыг байн байн довтолж байсан Монголын феодалуудын довтолгоо, тухайлбал Алтан ханы довтолгоог холдуулах давхар зорилгыг хадгалжээ.

Алтан хан 1582 онд нас барсан тул урьдах холбоогоо тасралтгүй үргэлжлүүлэх сонирхолтой байсан Содномжамц далай лам 1585 онд Монголд хоёр дахь удаагаа хүрэлцэн ирж Алтан ханы орыг залгасан түүний хүү Сэнгэдүүрэнтэй холбоо хэлхээгээ зузаатган байтал, мөн онд тэрхүү Сэнгэдүүрэн бас нас баржээ. Ингээд Далай ламын холбоотон Абатай хан, Хутагтай сэцэн хунтайж, Сэнгэдүүрэн нар удаа дараагаар нас барсан учир эрхбиш Монголын өөр нөлөө бүхий феодалуудтай холбоо тогтоох нь чухал болжээ. Алтан хан нас барсны дараа Баруун түмэний байдал аажмаар доройтож, нөлөө бүхий этгээд бараг үгүй болсон тул Далай лам, Зүүн гурван түмэний томхон феодалууд, тухайлбал тэр үед хүчирхэг байсан Түмэн засагт хаантай холбоо тогтоохыг эрмэлзжээ.

Түмэн засагт хаан анх 1576 онд Алтан хан Түвэдээс Содномжамцыг урьж ирүүлэн шашинд орж байхад, мөн онд Түвэдийн илд зангидагч Гармаа лам гэгчийг урин авчирч, түүнтэй багш шавь барилдан шашинд орЖ, харьяат улсын дотор шашин дэлгэрүүлэх ажлыг зохиож байжээ1. Үүнээс үзвэл, Алтан хан, Түмэн засагт хаан нар шашныг дэлгэрүүлэх талаар харилцан бие биеэс өрсөлдөн байсан нь тодорхой юм. Бас Түмэн засагт хааны, улаан хулгана жил буюу 1576 онд урьж авчирсан тэрхүү лам бол

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 103.

130

Page 136: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

улааны шашны лам байсныг бодоход улаан малгайтан ч шар малгайтны нэгэн адил Монголын феодалуудын дэмжлэгтусламжийг хүлээн авч байсан нь илэрхий. Гэвч Түмэн засагт хаан шар малгайтны хүч нөлөе ихийт харгалзан Далай ламтай холбоо тогтоох нь чухал гэж үзсэн бололтой. Алтан ханыг нас барсны дараа Содномжамцыг хоёр ч удаа нутагтаа залж байсан ба Содномжамц сүүлийн урилгыг хүлээн аваад очихыг завдан байтал 1588 онд нас барсан билээ.

Тэр үеэр нэг сонирхолтой хэрэг гарсан нь Түмэдийн феодалууд цаг тухайг ашиглан Гуравдугаар далай лам Содномжамцын хойд дүрийг Алтан ханы дүү Сүмэр хунтайжийн гэрт тодров гэж зарласан явдал юм. Ингээд Түвэдийн эзэн, шарын шашны толгойлогч Дөревдүгээр далай лам Алтан ханы зээ болсон байна. Түмэдийн феодалууд өөрсдийн дундаас Түвэдийн толгойлогчийг тодруулсан явдал нь улс төрийн талаар ихээхэн бодлого санааг агуулсан зүйл байсан нь мэдээж. Түмэдийн феодалууд өөрийн Далай ламаар зэвсэг болгон Түвэдийг эрхэндээ оруулан авах ба бүх Монголыг нэгтгэх зорилгыг тавьсан нь эргэлзээгүй. Түмэдийн феодалууд тэдэнтэй сүлбэлдсэн лам нар шинэ Далай ламын хувилгааныг зүйл бүрээр магтан алдаршуулсан учраас “монголчууд сонсоод мянган газрыг ч хол гэхгүй хоол хүнсээ авч бараалхахаар ирээд үүд хаалганд дүүрч, бага хувилгаан гэж өр- гөмжлөн ярина” гэх зэргээр Сяо Дахэн тэр үеийн явдлыг тодорхой бичсэн байдаг1. Гэвч Түмэдийн феодалууд давуу байдлаа удаан хадгалж чадаагүй билээ.

Алтан хан шарын шашныг хүлээн авч дэлгэрүүлсний дараагаар Монго- лын бусад феодал түүнийг дагалдан дууриаж эхэлсэн юм. Халхын ноёдын нэг болох Абатай, Түмэдийн Алтан хан шашинд орж, нэр алдар нь ихээхэн дэлгэрч байгааг сонсоод 1577 онд өөрийн биеэр Алтан ханы Хөх хотод ирж далай лам Содномжамцтай учирч шарын шашныг Халхад дэлгэрүүлэ- хээр харилцан хэлэлцэн тохирч Далай лам түүнд хан цол өгчээ. Энэ хүрч иртэл Халхад хан цолтой хүн байсангүй билээ.

Абатай нутагтаа буцаж ирээд шарын шашныг дэлгэрүүлэх гэж махран оролдсон байна. Удалгүй Абатайн нэр сүр ихээхэн нэмэгдэж, бүх Халхыг дангаар захирах байдалтай болж ирсэн аж ээ. Ө өрийн эрх мэдлийг бэхжүүлэх ба Монгол орныг нэгтгэх хэрэгт шарын шашныг зэвсэг болгон ашиглах гэсэн Монголын феодалуудын оролдлого нь Монголын хамгийн сүүлчийн хаан Лигдэнгийн үед маш тодорхойгоор гарч иржээ. Ар, Өвөр М онголын феодалуудын нэгэн адил Ойрадын феодалууд бас шарын шашныг дэлгэрүүлж эхэлсэн байна.

Хэрэв Монголын энэ тэр феодал ийнхүү шарын шашны тусламжтай- гаар улс төрийн талаар бэхжихийг оролдож байсан бол Мин улс чухамхүү ш арын ш аш ны г өөрийн хойд зүгийн дайнч түрэм гий хөрш нараа номхотгон захирахад найдвартай зэвсэг болгох гэж зорьж байжээ. Монголд шарын шашин дэлгэрч байсан үеийн онцлог нь үүнд оршиж байв. Мин улс нь Алтан хан Түвэдийн Содномжамц лам нарын хооронд тогтож байгаа

1 Сяо Дахэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл. - “Монгол түүх, хэл бичиг” 1950. № 2.

131

Page 137: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

холбоог чадамгай ашиглаж, нөгөөтэйгүүр Алтан ханаар далимдуулан Юан улсын мөхсөнөөс хойших Түвэдтэй тасарсан харилцааг дахин сэргээж, улмаар Түвэдийг харьяандаа эргүүлэн оруулах, нөгөөтэйгүүр монголчуудын шинэ шашинд орж байгаа явдлыг зориуд хөхүүлэн дэмжиж эрэлхэг дайчин нүүдэлчдийг шашны номлолоор мунхруулан зөөлрүүлэх бодлого тавьжээ. Түвэдийн дотор хүчтэй өрнөж байсан дотоодын тэмцлийн улмаас гадны дэмжлэг тусламж олохыг эрмэлзэж байсан Содномжамц лам ч Монголын феодалуудтай холбоо тогтоохын зэрэгцээгээр тэднээр дамжуулан Мин улсын засгийн газартай харилцаа холбоо тогтоохыг зорьж байжээ. Содном- жамц бүр 1573 онд Алтан ханаар дамжуулан Мин улсын хаанд алба барьж, харилцан нэвтрэлцэхийг хүссэн бичиг бэлэг сэлтийг явуулж байжээ1.

Содномжамц өөрийн холбоотон Алтан ханы нас барсны дараа Мин улстай ойртохыг улам их эрмэлзэх болсон ажээ. Түүний бие хоёрдахь удаа Монголд ирэхдээ Мин улсын хааны явуулсан элчийг хүлээн авч хааны залснаар очихоор завдан байгаад нас баржээ. Содномжамц нас барсны дараа, Түмэдийн феодалууд Сүмэр хунтайжийн гэрт Далай ламын хойд дүрийг тодруулахад М ин улсын хаан ш инэ гарсан хувилгааныг ихэд хүндэтгэн өргөмжлөх зэргээр монголчуудыг өөртөө ойртуулан татахыг оролдож байжээ. Мин улс, Монголд дэлгэрч байгаа шашныг зүйл зүйлээр тэтгэх бодлого явуулахдаа лам нарт жил бүр хишиг шан өгөх зэргээр тэднийг биедээ татан авч байжээ2. Хэдийгээр Мин улс санаачлан анх удаа Монголд шарын шашныг нэвтрүүлэн оруулаагүй боловч нэгэнт дэлгэрч эхэлсэн шашныг цаашид хүчлэн дэлгэрүүлэх талаар онцгой анхаарлыг тавьж байсан нь маргаангүй юм. Энэ нь «Шэн-У-Цзи» бичигт “Дундад улсын сайд Чжан Чжуйжэнь, Ван Чингу нар байдалд нийцүүлж урнаар жолоодсоноор зах хязгаарт тавин жилийн турш дайны гал тасарсны төдий бус төрийн 200 оны энх түвшнийг нээгдүүлэв”3 гэснээс тодорхой.

Монголын феодалууд улс төрийн зорилго бодлоготой шашныг хүлээн авч дэлгэрүүлэхдээ ард түмэнд түүнийг хүчээр зүүж өгсөн ба түүнчлэн лам нар ард олныг хуучин бөө мөргөлөөс нь салгаж, шинэ шашинд оруулахын тулд олон уран арга хэрэглэсний дотор тэдний орхиж түвдэхгүй зарим зүйлийг хэвээр үлдээх буюу бага сага өөрчлөн шашны зан үйлтэй хослон явуулсан зэрэг явдал болно.

Сяо Дахэний бичсэнийг үзвэл, Алтан ханы шашинд орсноос хойш Монголын олон нийт богино хугацаанд шашин шүтлэгт гүнзгий автагдсан мэт байна. Түүний бичсэн нь “ ...монгол хүний зан болбоос догшин ширүүн, соёгдохгүй явсаар уджээ. Алба барьж харилцаатай болсноос бурхан шашныг шүтэх болоод монголчууд гэртээ гүнгэрваа тахилгатай болж, бурхны хөрөг тахидаг болов. Идэж уухдаа заавал дээжий нь тавьж гарах орохдоо даатгаж мөргөдөг билээ. Баян хүн тус бүр тусгай нэг сүм барьж бурхан шүтээн их

1 Яно Жиничи. Киндай мооко ши кэнкю (Орчин үеийн монголын туүхийн судалгаа). Токио, 1925, тал 194.

2 Мөн тэнд, тал 195.3 Сяо Да Хэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл - “Монгол түүх, хэл бичиг” 1960. № 2,

тал 47.

132

Page 138: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн байлал

тахиж, лам хувраг залж ном уншуулж өдөр бүр хүж асаан тахилга тавьж мөргөдөг болов. Худалдаа наймаа хийж мөнгө олбаас бурхан, шогол цутгаж бүтээдэг байна. Монголын хаанаас дорогш энгийн харц ард хүртэл бурхан ламд уулзваас цөм тав сөгдөн мөргөдөг, лам гагц зүүн гараараа толгой дээр нь мутар тавьж өгдөг билээ. Эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу ялгаагүй цөм гартаа эрих барьж маань уншдаг, бас алт мөнгөөр хоёр гурван ямх өндөр гуу хийж, түүнд сахиус хийж зүүн суган дороо зүүж хэвтэх, идэж уухдаа ч биеэсээ салгахгүй болой” 1 гэжээ.

Ш арын ш аш ин бөөгийн м өргөлийг богино цагийн дотор ялж Монголын ард түмний сэтгэл санааг эзэмдэн, аж байдалд гүн нэвтрэн асар нөлөөтэй хүчин зүйл болж чадсаны шалтгаан нь зөвхөн албадлага хавчлага хэрэглэсний төдийхөн гэхэд учир дутагдалтай. Түүнчлэн шарын шашны гадна талын сүр жавхлан зан үйлийн уран нарийнаар бөөгийн мөргөлөөс хавьгүй давуу илүүгээр шүтлэгтэн олныг биедээ татаж чадсанаас тийнхүү ялав гэхэд бас л хангалтгүй мэт. Дээрх шалтгаануудаас гадна тухайн үеийн Монголын түүхт нөхцөл байдал нь шинэ шашин олны сэггэлд хялбархан байр суурь олж чадах зам мөрийг засаж өгсөн болов уу гэмээр. Шарын шашин бөө мөргөлийг бодвол цус урсгахыг хориглон номхон хүлцэнгүй байхыг номлож байжээ. Сүсэг биш рэлийн хүчээр аливаа зовлонгийн үндсийг арилгаж хойд насандаа сайн төрлийг олох ба энэ насандаа ертөнцийн жаргалыг эдлэж болно гэж итгүүлдэг байсан нь үргэлжийн дайн байлдаанд зүдэрсний улмаас амар жимир амьдрах гэсэн ард олны оюун сэтгэлийг татаж чадсан байна. Энэ талаар Хутагтай Сэцэн хунтайжийн хэлж байсан үгийг холбогдуулан авч үзэж болно. Алтан хан, Содномжамц Далай ламыг Монголд ирэ* явдалд зориулан Чавчаалд байгуулсан шинэ сүмд Далай ламыг буулгаж их ёслол үйлдэхэд хутагтай Сэцэн хунтайж олонд хандаж хэлсэн үгэндээ “...ухаант Сэцэн хаанаас нааш шашин төр хоёр өчүүхэн цөлийдсөнөөр үйлдрүүн нигүл хилэнцийг үйлдэн, идрүүн мах цусаар эдлэн амуй, бид эдүгээ энэ өдөр тэмцэхүй цагийн ийм өлзийт сайн өдөр эхлэн, цусны давалгаа хөдөлсөн их мөрнийг сүүгээр үйлдсэн тунамал далай болгон урвуулж урьд богдсын (Хубилай хаан, Пагва лам хоёрыг хэлж байна) гаргасан тэрхүү номын цагаан замыг гаргаваас хаан лам хоёрыг түшсэний мину ач тэр буюу”2 гэжээ.

Хутагтай сэцэн хунтайжийн эдгээр үгэнд дайн хямралыг жигшин, тайван амьдрах гэсэн давуу олонхийн хүсэл эрмэлзэл ямар нэгэн хэмжээгээр илтгэгдэн гарчээ. Хутагтай сэцэн хунтайж ийм үгийг хэлэх болсон нь санамсаргүй хэрэг биш. Сүүлийн үед Алтан хан, Хутагтай сэцэн хунтайж нар Мин улстай найрамдан хот суурин байгуулж, тариа төмс тарин, гар үйлдвэр, худалдаа арилжааг хөгжүүлэх зэргээр энх тайвныг эрмэлзсэн бодлого явуулж ирсэн болохыг тэмдэглүүштэй.

Монголд шарын шашин дэлгэрсэн явдлыг хэрхэн үзэх вэ? Бөөгийн мөргөлтэй жишиж үзэхэд шарын шашин XVI зууны Монголын аж байдалд

1 Сяо Дахэн. Монголын зан заншлын тухай тэмдэглэл. - “Монгол түүх, хэл бичиг”, 1960, № 2, тал 47.

2 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1961, тал 151-152.

133

Page 139: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

тодорхой хугацаанд зарим талын соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэжээ. Бөөгийн мөргөлийн зэрлэг бүдүүлэг зан үйлийг халж өөрчлөхийн хамт Монголын тал нутагт Энэтхэг, Түвэдийн соёлын зарим ололтыг авчран дэлгэрүүлсэн байна.

Тархай бутархай монголчууд нэгэн шүтлэгтэй болсноор оюун санааны барилдлагаар холбогдож, зарим үед тэр нь тэдний улс төрийн талаар нэгдэхэд нь хүчин зүйл болж байжээ.

Шарын шашныг хүлээн авсан нь овгийн байгууллын үеийн үлдэцийг арилгахад түргэтгэх нөлөө үзүүлэв. Энэ нь тэр үеийн нүүдэлчдийн дунд байсан зарим нэгэн бүдүүлэг зан суртлыг өөрчлөн халахаар илрэлээ олжээ.

Шарын шашин нь зөвхөн овгийн байгууллын үлдэгдлийг устгахад нөлөөлснөөр барахгүй Монголын нийгмийн феодалжих үйл явцыг цаашид түргэтгэсэн байна. Шарын шашны дэлгэрэлт нь монголын феодализмын хөгжилтэй уялдсан нь санамсаргүй хэрэг биш, их гүрний үед дэлгэрсэн бурханы шашин нь бидний дээр хэлсэнчлэн их төлөв ноёрхох ангийн дунд дэлгэрч байсан бөгөөд жинхэнэ монгол газар, монгол хүний дунд шашны ёсоор дэлгэрсэн нь зөвхөн их гүрэн мөхсөний дараа монголын төр улсын төв нь Монгол нутагтаа байршиж монголын феодалын харилцаа хөгжихийн хэрээр ард феодал хоёр ангийн зөрчил хурцдаж байсан нөхцөл байдлын дунд буй болсон хэрэг.

Алтан ханы үед шашны хүрээ хийд нь нийгмийн байгууллага болон төлөвшин эхэлсэн ба цаашдаа хүрээ хийд нь монголын феодалын үйлдвэр- лэлийн аргыг хөгжүүлэхэд түлхэц болсон байна. Сүм хийд нь удалгүй том мал өмчлөгч болон хувирч феодал аргаар аж ахуйгаа явуулах болжээ.

Шашин нь феодалын ёс журмыг эрчимтэйгээр дэмжигч байлаа. Харин нэгэн тэмдэглэх зүйл бол хэдийгээр хүрээ хийд лам нарын нөлөө улам бүр өсөж байсан боловч тэр нь хаан төрийн эрх мэдлийг хүлээн зөвшөөрсөн, түүнээс хараат байдалд байв.

Шарын шашны төв нь Түвэд, түүний тэргүүн Далай лам болон бусад том хутагт хувилгаад нь монголын хаадын түшиг ивгээлийг хүлээж байсан явдлыг бид дээр дурдсан билээ.

Ш арын ш аш ин дэлгэрсэн нь монголчуудын соёл боловсролын амьдралд томхон үйл явдал байлаа. Санскрит, түвэд хэлнээс шашны олон судар номыг орчуулсан нь монгол бичгийн хөгжилд үлэмжхэн түлхэц болсон байна. Монгол хэлнээ хөрвүүлсэн ном судрын дотор зөвхөн шашны төдийгүй төр ёсны, шинжлэх ухааны чанартай зохиол багагүй байсан ба тэдгээр нь их бага алин боловч монгол хүний оюуныг нээгдүүлэх үйлдлийг үзүүлсэн байна. Энэтхэг Түвэдийн нөлөөгөөр Монголд үндэсний урлаг, утга зохиол хөгжиж, хүрээ хийдийн хөгжлийг дагалдан уран барилга, гар урлал тэргүүтэн хөгжиж дэлгэрсэн байна. Ийнхүү шарын ш аш ин нь тодорхой хугацаанд соён гийгүүлэх үйлдлийг үзүүлснийг үгүйсгэж болохгүй боловч Х.Серройс зэрэг эрдэмтдийн үздэгээр1 шашны үүргийг зөвхөн соён

1 Henry Serruys. Remarks on the introduction o f Lamaism to Mongolia -"The Mongolia society bulletin”, vol. 7, 1968, pp. 62-65.

134

Page 140: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

гийгүүлэх төдийгөөр хязгаарлаж болохгүй нь ойлгомжтой хэрэг. Серройс Монголын феодалуудын шарын шашныгхүлээн авч дэлгэрүүлснийг зөвхөн албат нараа соён гийгүүлэх зорилгыг хадгалсаи гэдэг нь зөөлнөөр хэлэхэд даан ч гэнэн хэрэг бөгөөд Алтан ханы үед Монголын феодалууд эрхшээл нөлөөгөө бататгахад шашныг ашиглахаар чадал ухаан хараахан суугаагүй байсан мэтээр батлахыг оролдсон нь бүр ч түүхийн баримтыг хэт үгүйсгэсэн явдал даруй мөн. Монголын феодалууд Чингисээс эхлээд Хубилайг хүртэл шашныг учир мэдэн дэлгэрүүлж байсан ба нэн ялашуяа төр шашныг хослон хөгжүүлэх хоёр ёсон гэдэг тогтолцоот үзэл Алтан ханы шарын шашныг дэлгэрүүлэхээс аль өмнө 300 жилийн тэртээ нэгэнт бий болсныг профессор Серройс мэдэхгүй байсан гэхэд тун ч итгэмээргүй юм.

Дээр хэлснийг дүгнэхэд хэрэв Монголын феодалууд их гүрний үед дэлхийн гурван том шашныг эзэлсэн орнуудад ноёрхлоо бататгах зорилгоор зориуд ивгээн тэтгэж, эзлэгдсэн орны дарлагч анги тухайлбал шашны том толгой лам нарын хооронд ард түмнийг хамтран боолчлох зорилготой эвсэл холбоо тогтож байсан бол их гүрний мөхсөний дараа Монголын феодалууд өөрийн Монгол улсын дотор харъяат албат ардын дунд шашныг, энэ удаа шарын шашныг санаачлан дэлгэрүүлсэн нь ер ард иргэдийг зөвхөн соён гийгүүлэх хүсэл эрмэлзлэлээр биш харин юуны өмнө өөрсдийн ноёрхол эрхшээлээ бататгах, дайн байлдаанд нэрвэгдэж санал сэтгэл нь алдагдаж, эсэргүүцэн тэмцэх болж эхлэсэн өргөн олон малчин ардыг тайвшруулан захирахад шарын шашныг үзэл суртлын зэвсэг болгон ашиглах тодорхой зорилготой байсан юм.

Шашин нь Монголын эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцлийн зарим үед зохих хэмжээний эерэг үйлдлийг үзүүлж байжээ.

__________________________________ V БҮЛЭГ. XIV-XVI зууны Монголын нийгмийн баилал

Хөх хотын Ширээт зуугийн Хөх хотын Таван суврагаламын суврага

135

Page 141: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Монгол ҮЛСЫН ГҮҮХ. I ll БОТЬ

Эрдэнэ зуу хийдийн суврагууд

136

Page 142: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Зургадугаар бүлэг

XIV-XVI ЗУУНЫ ЭХНИЙ МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦАА

Харь Хятад орноос ухарч ирсэн Монголын хаант төр, улс төрийн бутралаа арилгахын төлөө тэмцэхийн сацуу Мин улс, Түвэд, Дундад Азийн орнууд хийгээд Орос зэрэг хөрш орнуудтай улс төр, эдийн засаг соёлын талаар харилцах алхмууд хийж байсан юм.

§1. Монгол-Мин улсын харилцааны ерөнхий төлөв

Юан гүрэн мөхөж Хятад дахь Монголын ноёрхол унаснаар Монгол, Хятад хоёр орны харилцаа биеэ даасан орнуудын харилцааны хэлбэрт дахин шилжин орж XVII зууны дунд үе хүртэл үргэлжилжээ.

Тухайн улс орнуудын дотоод хөгжлийн зүй тогтол, газар зүй, цаг агаар, аж ахуйн онцлог зэрэг нь хоёр орны зэрэгцэн орших үндсийг бүрэлдүүлсэн хэвээр байв. XIV-XVI зууны Монгол-Хятадын харилцааны зарчим, хэлбэр нь Хятад болон нүүдэлчдийн эрт дээр үеэс баримталж байсан уламжлалт хэв ш инжийг хадгалахын зэрэгцээ мөн тухайн орнуудын нийгэм, улс төрийн онцлогийн дагуу цаашид хөгжиж иржээ.

XIV-XVI зууны М онгол-Хятадын харилцааг шинж чанарын хувьд үндсэн гурван үед хувааж болох юм. Нэгдугээр уе нь Юан гүрэн мөхөж монголчууд эх нутагтаа буцаж ирснээс авахуулан XV зууны эхэн үеийг хамаарах юм. Тэр үед монголчууд Хятадад ноёрхлоо сэргээх зорилгоор Мин улс руу байн байн довтолж байжээ. Мин улс ч Монгол руу удаа дараа цэрэг илгээж байсан байна. Гэвч тухайн үед Хятад, Монголын газар нутгийг эзлэн авч тэнд өөрийн ноёрхолыг тоггоон барьж байх дотоод улс төрийн нөхцөл бүрдээгүй байв. Иймээс тэд монголчуудын хүчийг сулруулан дахин улс төрийн талаар бэхжихгүй болтол нь доройтуулан эрхшээлдээ барьж байх зорилго агуулж байжээ. Монголчуудын хувьд гэвэл цаашдаа Монголын дотоод дажин хямрал нь тэдний тамир тэнхээг ихээхэн сулруулж, нэгдсэн хүчээр Хятадыг буулган авах хүч бололцоо алдагдсаныг харгалзан хүч хэрэглэх биш, харин найрамдан улмаар эдийн засгийн мухардмал байдлыг гэтлэн давахыг оролдох болжээ. Хятадын эрх баригчид ч мөн Монголын хүч чийрэг байсан зэргийг харгалзан цэргийн хүчээр номхотгох бололцоо-

Page 143: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

гүйг мэдэж улс төр, эдийн засгийн шахалт хавчилт үзүүлэх монголчуудын дотоод хямралыг аль болохоор дэвэргэх, хүчийг нь бутаргах зэрэг «тайван» аргыг хэрэглэсэн байна. Чингэхдээ Мин улс монголчуудын талаар явуулж байсан гадаад улс төрийн бодлогоо Юан гүрний үед тасарсан «дэлхийг тохинуулах хаант төр» хэмээх уламжлалт бодлогын хүрээнд оруулахыг эрмэлзэж байжээ. Хятадын судлаач Хоу Жэньчжигийн тэмдэглэснээр “алба өргөвөл худалдаа хийнэ, алба өргөвөл шан хүртэнэ” гэсэн зарчмыг барим- талж байж ээ1. Улмаар Хятад улс худалдаагаар дамжуулан монголчуудыг өөрийн нөлөөний хүрээнд барьж байх зорилгоор худалдааны салбарт улсын онц эрхийг тогтоож хувийн худалдааг цаазаар хорьж ээ. Ү үнтэй холбогдуулан, хэрэв «бүдүүлгүүдтэй» хийх хувийн худалдаа хөгжих тохиолдолд бид тэдний оюун санааг эзэмдэн барьж чадахаа болино” гэж Хятадын нэг түшмэл тэмдэглэсэн байдаг. Цаашдаа Монгол дахь улс төрийн бутрал гүнзгийрснээр хаад ноёдуудын хооронд эрх мэдлийн төлөө тэмцэл улам хурцдаж улс төр, эдийн засгийн хувьд Хятадыг түших гэсэн хандлага гарч иржээ.

Өгүүлж буй үеийн Монгол-Мингийн харилцааны хоёрдугаар уе иь XV зуунаас мөн зууны эцэс хүртэл хугацааг хамарна. М онгол-М ингийн харилцаа шинэ шатанд гарсан нь юуны өмнө Монголд түр боловч улс төрийн талаар нэгдэх хандлага бүрэлдэн бий болсонтой холбоотой юм. Монголчууд цэрэг, улс төрийн талаар хүчирхэг болсноор хоёр орны хооронд тогтсон албын хэмжээ, элчийн тоог хэтрүүлж хариу бэлэг шаардан Мин улсын эдийн засгийг хүнд байдалд оруулах болжээ. Мин улс монголчуудын тавьж байсан шаардлагыг эс гүйцэтгэвээс тэд Хятадын хил хязгаарыг түйвээн хил орчмын нутагт гай гамшиг учруулсаар байжээ. Иймээс Хятад арга буюу монголчуудын шаардлагыг биелүүлэхэд хүрдэг байсан бөгөөд энэ нөхцөлд худалдаа нүүдэлчдийн довтолгооноос өөрийгөө хамгаалах зэвсэг нь болж хувирчээ. Энэ тухай Хятадын эзэн хаан Сюань Цзун ийнхүү өгүүлсэн байдаг: “Хятад улс адуу мал байхгүйдээ бүдүүлгүүдтэй худалдаа наймаа хийж байгаа хэрэг огт биш билээ. Харин ч бүдүүлгүүд Хятадаас бүрэн шалтгаалдаг. Хэрэв тэдэнтэй худалдаа хийхгүй байх тохиолдолд тэд хилэгнэдэг. Иймээс тэдэнтэй худалдаа арилжаа хийх нь нэг ёсны илбэн тохинуулах нэгэн арга бөлгөө”2 гэжээ.

Монголчууд цаашид улам хүчирхэг болохын хамт тухайлбал, Эсэн хааны үед улс төржсөн худалдааны хэлбэр нь монголчуудыг хазаарлан барьж байх үүргээ биелүүлж чадахаа байж улмаар гол төлөв бараа солилцооны үндсэн хэлбэртээ орсон бөгөөд чингэхдээ монголчууд худалдаанд өөрийн болзлыг тулган хүлээлгэх болжээ. Энэхүү тохиолдолд М ин улс өөрийгөө хамгаалах зорилгоор хаалттай бодлого явуулахыг оролдож байсан боловч монголчуудын хүчинд автагдаж тэдний болзлыг арга буюу хүлээн авахад хүрч байжээ.1 Хоу Ж эньчжи. Мин дай сюаньда си сань чжэнь маши као (М ин улсын үе дэх Сюаньфу,

Датун дахь адууны худалдааны тухай судалгаа). - ‘‘Яньцзин сюэ бао”. 1938. № 22, тал 184.2 Вэй Хуань. Хуан мин цзю бянь као (Мин улсын есөн хязгаарын талаархи судалгаа). Бэйпин,

1936, тал 185.

138

Page 144: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Эсэн хааны нас барсны дараа Монголд улс төрийн бутрал дахин бий болж монголчуудын хүч нь суларч Хятадад болзлоо нэгдсэн хүчээр хүлээлгэж чадахаа байснаар хоёр орны харилцаанд шинэ нөхцөл байдал бий болсон байна. Хятад улс ч энэ үед «монголчуудаас цэргийн хүчээр өөрийгөө хамгаалах, хэрэв тэд зугатан одвоос тэднийг нэхэн хөөхгүй байх, хэрэв нүүдэлчид элч илгээж алба баривал татгалзахгүй барьсан албаны хэмжээг бодолцон хариу бэлэг өгөх» бодлого явуулахыг оролдох болжээ. Өөрөөр хэлбэл, Мин улсын бодлогын гол зорилго бол монголчуудыг алба, худалдаагаар хазаарлан барих биш харин хил хязгаарыг чандлан сахихад гол нь чиглэгдэж байв. Иймээс тухайн үед Монгол, Хятадын хооронд найрамдалт харилцаа тогтмол ш инж чанартай байж чадахгүй байв. Монголчууд тэр үед бараа таваар олзлох зорилгоор Хятадын хилийг уулгалах, эс бүтвээс алба өргөх замаар арилжаа наймаа хийсээр иржээ. Үүнээс үзэхэд монголчууд алба барьж байсан нь М ин улс М онголыг эрхэндээ оруулан өөрийн харъяат болгосон буюу монголчууд Хятадын эзэн хааны эрхийг хүлээн зөвшөөрч тусгаар тогтнолоосоо ухран няцаж хятадын хараат болсон хэрэг огт биш чухамдаа Монгол, Мин хоёр бие биендээ буулт хийсэн хэрэг байв. Э нэ үүднээс үзэхэд алба өгч авах нь харилцан худалдаалах замаар хоёр орны айл хөрш ийн ёсоор биеэ даан оршиж, харилцан дайсагналцахгүй найрамдалтай зэрэгцэн амьдрах нэг ёсны арга зам байжээ.

Гурав дахь уе нь XV зууны эцэс XVI зууны эхэн үеийг хамарна. XV зууны эцэс гэхэд Монголд улс төрийн бутрал даамжирч бие даасан улсууд бий болж Монголын эзэн хаантай эн зэрэгцэн орших болсон байна. Тэдгээр улсууд нь улс төр, эдийн засгийн хувьд нэлээд тогтвортой хөгжиж ирсэн бөгөөд Мин улсын хувьд чухал гадаад хүчин зүйл болж байжээ. Монголын нийгэм дэх улс төрийн бутрал нь ийнхүү даамжирснаар Монголын гадаад улс төрийн бодлогын нэгдмэл чанар алдагдаж тусгаар улсуудын эрх ашгийг илэрхийлэх болжээ. Тухайлбал, Алтан хан мэтийн том ноёдуудын Хятадтай тогтооосон харилцаа нь тэдний улс төр, эдийн засгийн бие даасан байдлыг хангахад чиглэгдэж байжээ. Тухайн үед Монголын эзэн хаан улс орныг нэгтгэх цорын ганц бодит улс төрийн хүч байсан бөгөөд түүний гадаад улс төрийн бодлого чухам энэхүү зорилгод чиглэгдэж байв. Монголын эзэн хаан Мин улстай харьцахдаа нэгдмэл шинж чанартай гадаад улс төрийн бодлогоо хэрэгжүүлж цэрэг, улс төрийн давамгай байдал бий болгохыг эрмэлзэж байв. Гэвч түүхийн тухайн нехцөлд Монголд гадаад улс төрийн нэгдмэл байдал хангагдаж чадахгүй байжээ. Бие даасан улсууд улам хүчирхэг болж Хятадтай өөртөө ашигтайгаар харилцах болсон нь нэгдсэн гадаад улс төрийн үндсэн дээр, өөрөөр хэлбэл Мин улсын эсрэг үндсэн дээр Монголын улс төрийн нэгдлийг хангах бололцоогүй болжээ. Нөгөө талаас энэхүү нөхцөл байдал нь Хятад улсын гадаад улс төрийн бодлогын шинж чанартай шууд уялдаа холбоотой байсан хийгээд тухайн үед Хятад, монголчуудын хувьд илт түрэмгий бодлого явуулахгүй байсан учир нүүдэлчдийн зүгээс түүний эсрэг нэгдэн тэмцэх үндэс байгаагүй бололтой.

_______________________ VI БҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол Улсын гллдал харилиаз

139

Page 145: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Тухайн үед Мин улс төрийн хүчнүүдийн хувьд ялгавартай бодлого явуулж тэдний хоорондын зөрчлийг аль болохоор дэвэргэх замаар Монгол дахь улс төрийн бутралыг цааш ид лавш руулахыг чармайж байсан ажээ. Тухайлбал, Мин улс Монголын хаан Түмэнтэй харилцаа тогтоохгүй гадаад улс төрийн хувьд «тусгаарлах бодлого» явуулж байсан бол өмнөд монголчуудтай найрамдан худалдаа арилжаа хийж байв. Мин улсын энэхүү бодлого нь эзэн хаанаасаа ангид тусгай бие даан орших эрмэлзэл бүхий ноёдуудын ашиг сонирхолд нийцэж тэдгээр ноёдууд нь Хятадтай харилцаа тогтоохдоо юуны өмнө өөрийн гадаад, дотоод улс төрийн эрх ашгийг аль болохоор хамгаалахыг сонирхож байв.

Өмнөд М онгол, Мин улсын хооронд тогтсон харилцааны шинж чанарыг авч үзэх юм бол тэрхүү найрамдалт харилцаа нь харилцан буулт хийсэн үндсэн дээр байгуулагдсан ажээ. Мин улс Алтан х^ны цэргийн довтолгоонд эрстэж арга буюу түүнтэй найрамдахад хүрсэн бөгөөд Алтан ч цаашид Мин улсыг удаан хугацаагаар уулгалж байх дотоод улс төрийн нөхцөл байгаагүйг харгалзан Хятадын зүгээс тавьсан хариу болзлыг хүлээн авахад хүрчээ. Өгүүлэн буй үеийн Монгол-Хятадын харилцааны түүхийн энэ үе шатанд Монгол, Хятад хоёрын хооронд найрамдалт харилцаа нэлээд урт хугацаагаар үргэлжилсэн ажээ. Чингэхдээ чухам энэ үед Мин улс монголчуудын хувьд «дэлхийг илбэн тохинуулах хаант төр» хэмээх бодлогын зарим нэгэн зарчим, тухайлбал «алба» авах, хэргэм цол олгох зэргийг өргөнөөр хэрэгжүүлсэн байна. Тэгэхдээ энэхүү практик үйл ажиллагаа нь бүх Монголын хэмжээнд хэрэгжиж чадаагүй бөгөөд зөвхөн Өмнөд Монголыг хамарсан ажээ. Нөгөө талаас энэхүү практикийг шинж чанарынх нь хувьд авч үзэх юм бол тэдгээр нь угтаа монголчуудыг өөрийн эрхшээлд барьж байх бус харин тэднээс өөрийгөө хамгаалах, тэднийг хазаарлан барьж байх үүргийг биелүүлж иржээ. Үүний нэг тод жишээ бол Хятад, Өмнөд Монголын ноёдуудад жил бүрийн тэтгэмж олгож байсан бөгөөд тэрхүү тэтгэмжийн хэмжээ улам улмаар өссөөр байсан байна. Мин улс чухамдаа Монголын ноёдод тэтгэмж олгох замаар тэднээр алба бариулж байсан.

Ийнхүү XIV-XVI зууны Монгол-Хятадын харилцаа «алба» өргөх замаар найрамдах, мөн цэрэг улс төрийн үйл ажиллагаагаар тодорхойлогдож байжээ. Алба өргөх харилцаа нь тодорхой түүхийн үед өөрийн гэсэн онцлогтой хөгжиж ирсэн бөгөөд өгүүлж буй үеийн хоёр орны харилцааны хувьд гэвэл захирах захирагдах ёсыг огт илэрхийлж байгаагүй байна. Энэхүү алба нь монголчуудын хувьд худалдаа хийх нэгэн болзол хийгээд бараа солилцооны нэг хэлбэр, Мин улсын хувьд монголчуудад эдийн засгийн шахалт үзүүлэх, заримдаа монголчуудтай худалдаа хийх замаар тэдний довтолгооноос өөрийгөө хамгаалах нэгэн арга байжээ.

XIV-XVI зууны Монгол-Хятадын харилцааг дүгнэн үзвээс хоёр орон нь тусгаар тогтносон улсуудын ёсоор харилцаж байсан бөгөөд зарим үед харилцаа тасалдаж, сэргэж байсан нь дундад эртний үеийн улс гүрнүүдийн харилцааны ердийн хэв шинж байжээ.

140

Page 146: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VI БҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол Улсын галаал харилиаа

§2. Монгол-Түвэдийн харилцааны сэргэлт

1252 онд Түвэд, Монгол гүрний эрхшээлд орсон боловч эзлэгдсэн бусад орнуудтай харьцуулахад нэлээд өвөрмөц харилцаа тогтсон бөлгөө. Хубилай хаан бурханы шашныгтөрийн шашны хэмжээнд өргөмжилж, Пагва ламыг улсын багш болгосноос хойш Монголын Юан гүрнийг унах хүртэл хоёр орны харилцаа нэлээд өргөжсөн юм. Харин Юан гүрнийг мөхсөнөөс хойш XVI зууны дунд үеийг хүртэл манай түүхийн сурвалжид «шашин төр хоёр үлэмж цөлийдсөн» хэмээн өгүүлдэг нь хоёр орны харилцаа бараг тасрахад хүрсэн гэлтэй. Гэтэл төдхөн хоёр талын чармайлтаар сэргэж эхэлсэн.

XVI зууны эхэн үеийн Монгол-Түвэдийн харилцаа нь бие даасан хоёр улсын харилцаа байсныхаа хувьд XVIII зуунаас хойших харилцаанаасаа зарчмын ялгаатай бөгөөд Монголын улс төр, эдийн засаг, шашин-соёл, боловсрол, шинжлэх ухаан зэрэг нийгмийн амьдралын олон салбарыг хамран, үргэлжилсэн хугацаа, цар хүрээ, зорилго, шинж чанар, түүхэн үр дагавраараа Монгол, Түвэдийн түүхэнд чухал нөлөө үзүүлсэн болохыг өгүүлэн буй үеийн харилцааг Өмнөд М онгол-Түвэдийн, Халх Монгол- Түвэдийн, Ойрад Монгол-Түвэдийн харилцаа хэмээн баахан ялгамжтай авч үзсэн нь зарим талаар түүхэн газарзүйн нөхцөл шалтгааныг харгалзан үзсэн боловч гол нь Өмнөд Монгол, Халх Монгол, Ойрад Монголын хаад ноёдын Түвэдтэй харилцсан бодлого, зорилго, чиглэл, шинж хандлага, түүхэн үр дагавар нь харилцан адилгүй байсныг эш үндэс болгож Түвэдийн шашны бүлэглэлүүдээс Монголын улс төрийн бүлэглэлүүдтэй харилцсан байдал, бодлого, байр суурь, үйл ажиллагаа нь мөн өвөрмөц өөр байсныг давхар харгалзан үзэж Монголын түүхэнд тухайн үеийн Төв Азийн олон улсын харилцааны түүхэнд Монгол-Түвэдийн улс төр шашны харилцааны гүйцэтгэсэн үүргийг тодруулахад чухал болоход тус тус оршмуй.

XVI зууны үед Түвэд орон бурхны шашны олон урсгал, ялангуяа Зонхава (1357-1419)-гийн шинэчилсэн урсгал болох гэлүгвагийн ба хуучин шашны хооронд ужиг удаан үргэлжилсэн тэмцэлд нэрвэгдэж, улс төр, эдийн засаг, шашин суртлын талаар хямралд автагдсан байв.

Бурхны шашны нэрийн доор харилцан тэмцэлдэж байсан Түвэдийн шашин-улс төрийн бүлэглэл гадны хүчирхэг холбоотныг өрсөлдөн хайж байв. Тэдний хувьд Монголын хаад ноёдтой тогтоосон хоёр ёсны уламжлал тасраагүйгээр үл барам сэргэсэн, цэрэглэх эрдэмд дайчин монголчууд мөн харилцаа тогтоох сонирхол бүхий байсан, аж төрөх ёс үндсэндээ адил, хоёул бага буурай хөгжилтэй байсан тул эрх ашиг, хүсэл сонирхол нэгдэн нийлж болох гэх мэт олон нөхцөл бололцоо бүхий байжээ. Зарим эрдэмт- ний үзсэнчлэн Түвэдийн хувьд нэгэнт цэрэглэн ирсэн монголчуудын довтолгооныг зогсоох зорилго1 бас байжээ. Үүний дээр олон жилийн ужиг удаан хямралд туйлдаж ядарсан учраас монголчуудын сүсэг бишрэлийг дагуулан үлэмж хандив авч болох зэрэг эдийн засгийн ашигтай байдлыг ч давхар тооцож үзсэн хэрэг.

Ш .Нацагдорж. Манжийн эрхш ээлийн үеийн Халхын хураангуй түүх. УБ., 1963, тал 14.

141

Page 147: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill воть

XV зууны сүүлчээс Монголын ч Түвэдийн ч хувьд харилцаагаа сэргээн, цаашид хөгжүүлэх түүхэн нөхцөл шалттаан нэгэнт бүрэлдээд байсан гэж дүгнэж болох юм.

XVI зууны эхэн үед М онголын хаад ноёдын дотроос Түвэдийн гэлүгвагийн шашинтай холбоо тогтоож, идэвхтэй харилцсан ноён бол Түмэд аймгийн Алтан гэгээн хан (1502-1582) болой.

Алтан ханы гадаад улс төрийн бодлого нь дотооддоо явуулж байсан бодлогын адил байр суурь, нэр хүндийг нь бэхжүүлэхэд чиглэгдэж байсан бөгөөд Мин улстай хэвийн найрсагхарилцаатай байж, улс төр, эдийн засаг, шашин соёлын хувьд эрхшээлд нь автахгүй байхын нэг гол хүчин зүйл бол Түвэд болоод Дундад Азийн орнуудтай байнгын харилцаатай байх явдал гэж үзэж байжээ.

Алтан хан XVI зууны тэргүүн хагасын сүүлчээс Монгол, Түвэд, Хотон, Уйгур зэрэг янз бүрийн угсаатан хольцолдон суудаг, нүүдлийн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой, олон орны хил зааг, стратегийн ач холбогдолтой Хөхнуурыг эзлэн авснаар Түвэдтэй шууд хиллэх болжээ. Чингэснээр Алтан хан М онгол-Т үвэдийн харилцаагаа идэвхжүүлж, өөрт аш игтайгаар зохицуулах нөхцөл бололцоогоор Монголын бусад хан, ноёдтой харыдуу- лахад илүүтэй болжээ.

Алтан хантай гэлүгвагийн шашны дээд лам нар эхэлж холбоо тогтоосон бөгөөд хэн хэнийх нь эсэргүүцэл этгээд өөр хоорондоо зохих харилцаатай байсан нь үүнд давхар нөлөөлжээ.

Алтан хан, Содномжамц нар 1574 оноос элч солилцон харилцаж, уулзалтын талаар Түвэдээс Монголд 1576 оны билгийн улирлын 5-11 сард, мөн 1577 оны 6 сард хоёр тал нийт зургаан удаа элч төлөөлөгчөө харилцан солилцож хэлэлцсэн нь уг айлчлалыг эхнээс нь чухалчлан үзэж байсны баримт юм.

Алтан хан тэргүүтэй ноёд 1577 оны хуучдаар Содномжамц хутагтыг Хөхнуурын газраа Ю ншээбүгийн Барху дайчин, Ордосын Хатанбаатар, Түмэдийн Магачин багш, хоёрдахь удаад Ордосын Чинбаатар, Түмэдийн Зоригт түмэн ноён, сүүлийн удаад Ордосын Хутагтай сэцэн хунтайж, Түмэдийн Даян ноёноор тус тус тэргүүлэн гурван удаа уггуулж, алт, мөнгө элдэв эрдэнэ, магнаг буйлтай тэмээ, эрдэнээр чимсэн алтан эмээл хазаартай морьд зэрэг үлэмж хэмжээний үнэт бэлгийг өргөжээ1. Содномжамц хутагт 1578 оны билгийн тооллын 5 сарын 15-ны өдөр Хөхнуурын зүүн хойд этгээд дэх Чавчаалын Тэгчэнчойнхорлин сүмд хүрэлцэн ирэхэд, Алтан хан, хатан ноёд түшмэдийн хамт ёслол төгөлдөр хүлээн авч уулзжээ.

Чавчаалын Тэгчэнчойнхорлин хийдийн тэрхүү уулзалт дээр төр шашныг хослон явуулахын үүднээс Хубилай хааны үеийн «Арван буянт номын цагаан түүх» лүгээ зохицуулсан хууль хэлэлцэн баталсан нь үнэн хэрэгтээ М онголд бурхны ш аш ныг албан ёсоор хүлээн авч, тэтгэн дэлгэрүүлэх хууль эрхийн үндэс болж өгчээ. Алтан хан Содномжамц хутагтад «Вачирдара далай блама» хэмээх цол, тамга, Алтан ханд «Номын

1 «Эрдэнийн тунамал нэрт судар оршвой». Бээжин, 1984, тал 114-116.

142

Page 148: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

V/ ВҮЛЭГ. XIV-XVI зүүны эхний Монгол Улсын галаал харилцаа

хаан, Их эсэрүн тэнгэр» хэмээх эрхэмсэг цол тус тус харилцан соёрхжээ1.Алтан хан Монголын их хаадын өргөмжлөл, усны их сан «Далай» гэсэн

цолыг буй болгож, харь түвэд хутагтад олгосон нь сонирхолтой хэрэг. Энэ нь Түвэдийн бурхны шашны өрсөлдөгч олон урсгалын дотроос шинэч- лэгдсэн, нөлөөтэй байж болох гэлүгвагийн ёсыг сонгон авч, түүний гол хутагт Содномжамцыг Түвэдийн бурхны шашны тэргүүн гэсэн утгаар тийнхүү өргөмжлөн, еөр хоорондоо дайсагналцсан шашны олон урсгал, бүлэглэлүүдийг алхам алхмаар нэгэн жолоонд оруулах замаар Түвэд орныг баримтлан захирах гэсэн бодлого байсан бололтой. Монгол ноёдын улс төр, эдийн засаг, үзэл санааны хүчтэй дэмжлэг туслалцаагаар тэр үеэс эхлэн Түвэдийг Манжид эзлэгдэх хүртэл Төв Азийн олон улсын харилцаанд Далай ламаас шалтгаалахгүй, оролцоогүйгээр нь шийдвэрлэгдэх томхон асуудал бараг угүй болсон билээ.

Алтан хан, Содномжамц нар бие биендээ эрхэм цол, эрх соёрхсоны дээр харилцаа тогтоох, шашин номыг дэлгэрүүлэх хэрэгт хүчин зүтгэсэн түвэд хүмүүст Алтан хан, өөрөөр хэлбэл Монголын талаас, Содномжамц, Манзушири, Майдар хутагт нар Гурван түмний ноёд түшмэдэд дэс дэсээр тус тус алдар цол, эрх дарх шагнан урамшуулсан байна.

Баруун түмний ноёд, Содномжамц хутагтыг Хөхнуурт залан авчра- хаасаа эхлээд үлэмж үнэт зүйлс, мал сүргийг бэлэг болгон өргөсөөр байжээ. Тэдгээрийг Баруун гурван түмнээс татварлан аваад өгч байжээ. Харин зарим зүйлийг, тухайлбал тоомсог морьдыг Дундад Азиас алба татлагаар авч байжээ. Үндэсний эд баялгийг Түвдэд өргөсөн энэ мэт олон баримтыг дурдаж болох бөгөөд энэ бол Содномжамц тэргүүтэй гэлүгвагийн талынхан Түвэдэд байр сууриа дээш лүүлэхийн тулд монголчуудаас улс төрийн төдийгүй эдийн засгийн дэмжлэг туслалцаа авах сонирхолтой байсныг харуулж байна. Ер нь Алтан ханаар зогсохгүй Монголын бусад хаад, ноёд Далай лам, Банчин-Эрдэнэ зэрэг Түвэдийн олон хутагт хувилгаан, сүм хийдүүдэд алт эрдэнэс, мал сүрэг, эд агуурсыг үлэмж өргөн барьж байсан бөгөөд энэ бол Монгол-Түвэдийн хооронд явагдаж байсан эдийн засгийн харилцааны нэгэн өвөрмөц хэлбэр мөн гэхээс гадна оюунлигийн салбарт оруулж асан өвөрмөц хөрөнгө оруулалт ч гэж үнэлж болмуй.

Алтан ханы шашны үйл ажиллагааг эсэргүүцэх явдал Өмнөд Монголд гарч байжээ. Арван хоёр Түмэдийн ноёд үг өгүүлэл гаргаж байсан учир Хутагтай сэдэн хунтайж, Манзушири хутагтын хамт тэднийг сүрдүүлэн айл- гахын зэрэгцээ хойшид шашин хийгээд лам хувраг нарт гэм хийхгүй байх, шашныг дэлгэрүүлэх ам авч, хууль цааз нэмэн баталсан2 нь үнэн хэрэгтээ Өмнөд Монголд гэлүгвагийн шашныг албан ёсоор зөвшөөрүүлсэн хэрэг.

Гуравдугаар Далай лам Содномжамц 1585 онд Сэнгэдүүрэн ханы урилгаар Хөх хотод ирж, Алтан ханы хойдын буяны үйлийг гүйцээж, хоёр талын харилцааг өргөтгөх хэд хэдэн арга хэмжээ авчээ.

А лтан хан М онголы н нөлөө бүхий ноёды г Т үвэдийн ш ары н

«Эрдэнийн тунамал нэрт судар оршвой». Бээжин, 1984, тал 125.Мөн тэнд, тал 148.

143

Page 149: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

шашинтны хутагт лам нартай холбон өгч, тэдний хооронд зуучилсан бөгөөд Монгол оронд шарын шашин дэлгэрч, Монгол-Түвэдийн харилцаа сэргэн хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэсэн, XVI зууны Монголын төр, шашны томоохон зүтгэлтэн юм.

Гуравдугаар Далай лам Содномжамц Алтан хан тэргүүтэй Баруун түмний ноёдтой харилцаа холбоо тогтоож, Монгол оронд гэлүгвагийн шашныг дэлгэрүүлэх үйл хэрэгт биечлэн зүтгэж, Монгол-Түвэдийн харилцаа сэргэж, улс төр, шашин-соёлын талаар өргөн харилцахын эхлэлийг тавилцжээ.

Тийнхүү Өмнөд Монгол-Түвэдийн харилцаа сэргэж идэвхжсэн нь Монголд бурхны гэлүгвагийн шашин дэлгэрүүлэх нөхцөлийг хангаж, Түвэдэд шарын ш аш интны байр суурийг нэлээд бэхжүүлж, М онгол- Түвэдийн харилцаа сэргэн өрнөхөд түлхэц үзүүлсэн байна.

XVI зууны Монгол-Түвэдийн харилцааны түүхэнд болсон чухал үйл явдлын нэг бол Гуравдугаар Далай лам Содномжамцын хойд дүрийг Түмэдийн Алтан ханы ач Сүмэр хунтайжийн 1589 онд төрсөн хөвгүүнээр тодруулан залсан явдал юм.

Содномжамц хутагт гэлүгвагийн шашны хойчийн хувь заяаг бодож хойд дүрээ Монголоос тодруулахыг гэрээсэлж, түүнийг нь гүйцэлдүүлсэн хэрэг.

Ёндонжамцыг (1589-1б1б)-ыг Түвэдэд залж Дашилхүнбэ хийдийн ш ирээт лам эрдэмт хутагт Лувсанчойжижалцан (1567-1662) ба Гандан хийдийн ширээт лам Гэндэнжалцан нар ном эрдэм зааж, мөн Банчин- Эрдэнэ Лувсанчойжижалцан заллагаар нь Лхаст хэдэнтээ тусгайлан очиж байсан нь Монголоос тодруулсан бяцхан хутагтын нэр хүндийг сүсэгтэн олны дунд өргөхийг эрмэлзэж байсан хэрэг.

Дөрөвдүгээр Далай ламыг Монголоостодруулсан нь Монгол-Түвэдийн харилцааг өргөжүүлж, Монголд шашин дэлгэрэхэд чухал нөлөө үзүүлсэн.

Харин дөрөвдүгээр Далай лам гэнэт жанч халсанд түүнийг өмгөөлөн шарын шашныг дэмжигч монгол ноёд цэрэглэн хөдөлснөөс үүдэж, Түвэд, Монголд шарын хийгээд улааны шашинтны хоорондын зөрчил хурцдаж, улааны ба шарын шашны эвсэл байгуулахад хүрч байв.

Түвэдийн улааны хийгээд шарын шашны аль аль нь шашин-улс төрийн хүчирхэг хуучин холбоотон, нүүдлийн иргэншилт монголчуудаас дэмжлэг туслалцаа олохыг мөн хичээж байсныг Түмэн (1558-1593) засагт хаан анхааралдаа авч байжээ. Тэрбээр бурхны шашны талаар идэвхтэй бодлого баримтлан, төр шашны уламжлалыг Монголын нийгмийн шинэ нөхцөл байдалд тохируулан авч аш иглах оролдлого хийж, Алтан ханы үйл ажиллагааг анхааралтай ажиглан байжээ. Түмэн засагт хаан гармава урсгалын томоохон ламыг урьж, улааны шашныг дэлгэрүүлж байсан нь төр ёсны уламжлалыг харгалзахын хамт тэр үед Түвэдэд гажудва* хүчирхэг байсантай холбоотой.

Түүний зэрэгцээ Түмэн засагт хаан 1588 онд хутагт Содномжамцыг Чахар түмэнд урин залж, шарын шашныг дэлгэрүүлж эхэлсэн нь Алтан

* bk‘a-brgyud-pa — Түвдийн бурхны шашны нэг үндсэн урсгал. Э нэтхэгийн М арба зэрэг мэргэдийн зарлигласан увдисын үндсийг шүтэн баримталдаг ёс.

144

Page 150: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VI БҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол Үлсын галаал харилиаа

хантай “санаа нийлэхгүй, өрсөлдөж зөрсөндөө биш, монгол хаад, ноёд улаан шар малгайтны аль алиныг талдаа татаж, эцэстээ аль илүү ашигтай гэснээ бүрэн дэмжиж ашиглах бодлого баримтлан” 1 байсантай холбоотой байж болох юм.

XVI зууны Халхын түүхэнд болсон чухал үйл явдлын нэг бол Түвэд улстай харилцаа тогтоож, бурхны шашныг дэлгэрүүлсэн явдал юм.

Халх Монгол-Түвэдийн харилцааны эхлэлийгтавьсан Абатай сайн хан (1554-1588) төмөр могой жил (1581) Монголжин Түмэдийн худалдаачдаас Алтан хан Түвэдтэй харилцаа тогтоон, шарын шашныг тэтгэн буйг сонсож мэдээд, Түмэдэд хоёр ч удаа элч зарж Алтан хан болон Сэнгэдүүрэн (1538­1585) хан нараар дамжуулан түвэд хутагтуудтай холбоо тогтоон харилцаж байжээ. Абатай сайн хан гуравдугаар далай лам Содномжамцыг Монгол газар хоёр дахь удаа, чингэхдээ бүр Хөх хотод ирэхэд нь 1585 оны зуны адаг сарын 15-нд өөрийн биеэр уулзаж, түүнд булган арьс, алтадсан өргөө, алт мөнгө, мал сүрэг үлэмж өргөл өргөжээ. Содномжамц хариу болгож, Абатайд галд үл шатсан пагмадүв очир хааны хөрөг өргөн барьж, «Очирай сайн хан» цол, шар үсэг бүхий тамга шагнажээ2. Абатай сайн хан Түмэд, Ордос, Чахарын хан, ноёдын нэгэн адил «гурван шүтээнийг бүтээх»-ийн тулд зуу эрдэнийн сүм барих, зуу шигимунийн дүрийг бүтээх, бурхны ном зохиолыг орчуулах гурван их үйлийг нэгэн хамт хийж байжээ.

Абатай сайн ханы үеэс бурхны шашны дэлгэрлийг дагалдаад хоёр орны харилцаа ч өргөжиж, нөлөө бүхий ноёд бараг цөм Далай лам, Банчин- Эрдэнэ нартай харилцах болж, монгол, түвэд хүмүүс янз бүрийн хэргээр ирж, очих явдал олширсон байна.

Халхын ноёд Түвэдийн улааны хийгээд шарын шашны бүлэглэлийн аль алинтай нь харилцаж байсан бөгөөд хоёр орны харилцаа өргөжихийн хэрээр чухам аль бүлэглэлийг дэмжихээс шалтгаалан тэдний хоорондын зөрчил хурцаджээ. Халхыг тэргүүлэн захирсан Абатай сайн хан уламжлал ёсоор улааны шашныг шүтэж, Занба хаанд элч зарж, Түвэдээс жонанба ёсны Жибзундарнатын хувилгаан Гунгаанинбо (1575-1634) хутагтыг урин залж3 байсан бол Абатай сайн ханаас хойш шарын шаш ин эрчимтэй дэлгэрэх болжээ.

Монголчууд дорно дахины зарим улс түмний адил бурхны шашин, буддын соёлын хүрээнд нэгэнт татагдан орж, бурхны шашин ноёрхох байр суурьтай болж байсан XVI зууны сүүл үеэс түүнийг дагалдан Монгол- Түвэдийн улс төр, шашин соёлын харилцаа улам бүр идэвхжин, улмаар Төв Азийн олон улсын харилцаанд Монголын улс төрийн байр суурь, гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгджээ.

Н.Ишжамц. Түмэн засагт хааны төр шашны бодлого. (M ongolica) 1995, тал 43. «Лувсанпринлэй Жибзундамбабалсанбогийн ердийн товч намтар» (Өндөр гэгээний намтрууд оршвой). 1995, тал 7.«Цастын орны мэргэн эрхт зэргээр заларсан зохиол - Алтан үртэсний хоршмол» (түвэдээр). Синин, 1984, тал 763.

145

Page 151: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

§3. Монгол-Дундад Азийн харилцаа

Өгүүлэн буй үеийн Монгол ба Дундад Азийн улс үндэстнүүдийн хоорондын харилцаа холбоог газарзүйн байршлын хувьд ойр дөт орших ойрад монголчуудаар голлон авч үздэг.

Хятад дахь Монголын ноёрхол унасны дараах үеэс ойрадууд Монголын их хаанд захирагдахыг больж, биеэ даан тусгаар байдалтай оршиж байжээ. Тэр үед Ойрад монголчууд зүүн зүг Хангайн нуруунаас баруун зүг Тэнгэр уул хүртэл, хойд зүг Эрчис, Енисей мөрний эхэн хавиас өмнө зүг их элсэн говь хүртэлх газраар нутаглаж байв.

Ойрадууд бэлчээр нутгаа баруун зүг аажмаар тэлэн өргөтгөснөөр Моголистан улстай нутаг залгаж харилцах болсон юм. Моголистан улс XIV зууны дунд үед задран унасан Чагадайн улсын зүүн хэсгийн нутгаар байгуулагдсан бөгөөд түүнийг үндэслэгч нь монгол гаралтай Туглук-Төмөр хаан (1348-1363) байв. Дундад Азийнхны монгол хэмээх үгний дуудлага нь могол ажээ. Моголистан улсыг Бага Бухар, Кашгар ба дорнод Туркестан хэмээн нэрийдэх нь ч бий. Харин монголчууд нутгийн түрэг хүн амд уусаж ижилссэн байжээ.

XIV-XV зууны Моголистаны хаадын мэдэлд Ташкентаас Турфан, Хами хот, Эрчис голын дээд урсгалаас Балхаш нуур, Ферганы хөндий хүртэлх нутаг харъяалагдаж байжээ. Моголистан улсад Хами, Турфанаас бусад дорнод Туркестаны нутаг, зүүн өмнөд Казахстан, Дундад Азийн өргөн уудам нутаг дэвсгэр хамаарч байв1.

XIV зууны сүүл үеэс ойрадууд Моголистантай харилцаж эхэлсэн бөгөөд уг харилцаа дайн довтолгооны шинжтэй байв. XV зууны 20-иод оноос монголчуудын довтолгоон улам бүр зохион байгуулалттай болж иржээ. 1408 онд ойрадууд Бишбалык хотоос Могол нарыг бут цохин хөөсөн байна.

Монгол, Дундад Азийн харилцаа Моголистаны Вэйс хаан (1418-1428)- ны үед ихэд хурцадсан юм. Тэр хугацаанд ойрадууд Вэйс хаантай 61 удаа байлдсан байна. Уг ширүүн тэмцэл Ойрад, Моголистан хоёр улсын хооронд орших торгоны замын нэг чухал салаа төдийгүй улс төр, стратегийн ач холбогдолтой Хами, Турфаны баян бүрдүүдийг эзлэн авах зорилгоос үүдэлтэй байжээ. Тэрхүү урт удаан тэмцлийн эцэст Вэйс хаан ялагдаж, орд өргөөгөө дорнод Туркестанаас Долоон ус гол (Семиречье -Ж.Г.)-ъ\н сав газарт нүүлгэн аваачиж, Ойрадын ноёдтой ургийн холбоо тогтоожээ. Удалгүй Вэйс хаан нас барснаар М оголистанд дотоодын дайн самуун өрнөж, бие даасан эзэмшлүүдэд хуваагдсан байна.

Тийнхүү XVI зууны дунд үеэс Моголистан улсын задрах явц эхэлжээ. Дотоодын зөрчил тэмцэл хурцдаж, тэмцэлдэгч талууд зарим үед Ойрадын ноёдоос цэргийн тусламж хүсч байв. Ойрад монголчууд ч Дундад Азийн газар тариалангийн бүс нутагт нэвтрэх, худалдааны замыг хяналтандаа авахын төлөө байж, зэвсэглэн довтолж байв. 1472 онд А масанчийн удирдсан Ойрадын цэрэг Или мөрний орчим Юнусын толгойлсон цэргийг

1 В.А.Моисеев. Джунгарское ханство и Казахи. XVII-XVIII вв. Алма-Ата, 1991. стр. 9.

146

Page 152: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

ялсан нь Могол нарыг Сырдаръя мөрөн рүү шилжихэд хүрсэн.Ойрад, казах (хасаг)-уудад түрэгдсэн Моголистаны захирагч Султан-

Саид-хан 1514 онд орд өргөөгөө Яркенд хотод нүүлгэн авчраад улсаа Яркендын хант улс хэмээн нэрлэх болжээ. Ийнхүү Могол нар зүүн урагш нүүн явснаар Ойрад монголчууд Казахтай шууд тулан залгах болжээ.

Монголын баруун хөршийн нэг нь Казахын нүүдэлчид байв. Тэд улс төр, эдийн засгийн хувьд тархай бутархай байдалтай, биеэ даасан хэдэн хэсэгт хуваагдаж байжээ.

Ак-Орда хэмээх нүүдэлчдийн улс одоогийн Казахстаны нутгаар оршиж байсан ба нийслэл нь Сыгнак хот байжээ. Ак-Орда улсын нутгийн зах хязгаар баруун зүг Яик голоос зүүн зүг Эрчис гол, хойд зүг баруун Сибирийн нам дор газраас Сыр-Даръя мөрний дунд урсгал хүрч байв. 1428 оны үеэс буюу Абулхаир хан ширээнд сууснаас хойш Ак-Орда улсыг Узбекийн улс хэмээн нэрийдэх болсон байна.

Анх 1397 онд Ак-Ордын хаан Төмөр Ойрадын элчийг Ак-тан гэдэг газар хүлээн авч уулзсан байдаг. 1457 онд Ойрадын Өзтөмөр ноён Или мөрний хойд хөвөөн дэх Сыгнак хотоос холгүй газар Абулхайрын цэргийг бут цохиж, түүний гурван настай ач хүүг олзлон авсан байна. Аргагүй байдалд орсон Абулхайр Ойрад монголчуудын хараат байдалд орсон ажээ.

XV зууны үед Долоон ус голын цутгал Чуу, Талас голын саваар суурьших болсон узбекууд улсаа байгуулж, Казахын хант улс хэмээн нэрийдэжбайжээ. Казахын хант улс нь Бурундук (1480-1511), Касим(1511- 1518) нарын үед нэлээд хүчирхэгжиж, газар нутгаа тэлэн одоогийн Төв ба Өмнөд Казахстан, Дундад Азийн хойд хэсгийг эзлэн орших болсон байна.

1552 онд Казахын султан Тевеккель Ойрадын нутагт довтолж, ойрадууд ч хариу довтолгооныг хийсэн байдаг. Казахын хан, султанууд ялангуяа сул- тан Тевеккель монголчуудын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, Чалыш, Турфаны захирагч нарын Ойрадын эсрэг тэмцлийг дэмжин дэвэргэж байв.

XVI зууны II хагаст Ойрадын түрэлтээс дайжсан Киргиз аймгууд Ферганы хөндий, Каратегины бүс нутагт шилжин нутаглах болсон байна. Ийнхүү монгол, казахууд нутаг залгах болсноор улс төр, цэргийн талаар харилцах болжээ.

XVI зууны төгсгөлөөр казахууд М онголыг хүчтэй довтолж ялаад Ойрадын зарим хэсэг, аймагт улс төрийн хяналтаа тогтоож чадсан байдаг. Харин 1598-1599 оны үед Казахын Дундад Ази руу хийх аян дайны үед ойрадууд тэдний нөлөөнөөс гарч, улмаар 1603 онд Хорезм хотыг довтолсон байна1. Ойрад, Казахын хоорондын дайн довтолгоо аль аль талдаа олз омог олоход чиглэж байв.

XVII зууны 20-иод оны дундуур Дөрвөдийн Далай баатар тайш Казахыг довтолж ихэд ялсан байна. Үүний улмаас Казах ба Киргизийн хэд хэдэн захирагч хэсэг үе Ойрадын ноёдын хараат байдалд орсон ажээ.

Ойрадуудын Сибирийн суурин бэхлэлт рүү хийж байсан довтолгооныг зогсоохын тулд Оросын хаан М.Ф.Романов Казахын нөлөө бүхий хүчирхэг

1 «История народов Узбекистана». Ташкент, 1947. стр. 82, 85.

_______________________ VI БҮЛЭГ. XIV-XVI зүуны эхний Монгол Үлсын галаал харилиаа

147

Page 153: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

султан Аблайтай цэрэг-улс төрийн холбоо тогтоохыг оролдсон болсшч тэр нь бүтээгүй ажээ. Зүүнгар, Казахын хоорондын зөрчил Орос улсад ашигтай байв. Тэд Зүүнгарын аюулаар Казахыг айлган, Зүүнгарыг дэмжих замаар түрэмгийлэх бодлогоо гүйцэлдүүлэхийг санаархаж эхэлжээ1.

XVII зууны 20-иод оны үед О йрад, Казахын харилцаа нэлээд сайжирчээ. 1619 онд Байбагиш, Далай баатар тайш, Хо өрлөг, Цөхүрубаши нарын оролцсон Ойрадын ноёдын чуулганаас Казахын Есим хантай найрамдал тогтоож, улмаар түүнд султан Турсун, Бухарын Имамкули ханыг хамтран довтлох саналыг тавих эсэхийг хэлэлцсэн байна. Удалгүй Есим ханд дайн тулалдаанаа зогсоож, найрамдал тогтоохоор элч илгээжээ2.

Гэтэл Ойрадын ноёдын найрамдал тогтоох саналыг Казахын тал хүлээж аваагүйгээр үл барам, 1620 онд Ойрадын эзэмш ил нутаг руу хүчтэй довтолсон байна. Казахын Есим хан Хотгойдын Алтан хан Шолой убашитай Ойрадын эсрэг холбоо тогтоож, зарим үед Ойрадыг нэгэн зэрэг хоёр талаас нь довтлон бачимдуулж байсан байна. 1622 онд Хотгойдын цэрэг Хар Эрчис гол, Ямышев нуур хүртэл Ойрадын нутагт гүн цөмрөн орж иржээ.

1624-1625 онд Ойрадын Байбагиш тайш, Далай баатар тайш нарт К азахы н Есим хан, Турсун султаны элч ирж, найрам длы н гэрээ байгуулжээ3.

Ийнхүү XVI-XVII зууны зааг үед Эрчис, Тоболь голын саваар нутаглаж байсан Ойрадын Торгууд, Дөрвөд аймгууд Казахын улсуудын хоорондын харилцаа голдуу бие биеийг довтолж, бэлчээр нутаг, олз омог олох явдлаар тодорхойлогдож байв.

Торгууд аймаг, Дөрвөдийн хэсэг Ижил мөрний доод урсгалын газарт нүүн очиж нутаглах болсноор Монгол, Казахын харилцаанд зарим нэг өөрчлөлт гарсан байна. Ижил мөрөнд очсон ойрадуудаас Казахы н улсуудтай харилцах, холбогдох явдал багасч, Эрдэнэбаатар хунтайжийн толгойлсон Ойрадын холбооны улсын нутгийн баруун зах Казах, Дундад Азитай залгаа орших болжээ.

XVII зууны 30-аад онд Торгууд, Дөрвөд аймгууд баруун хойд зүг Арал тэнгисийн хойд талаар нүүдэллэсээр Каспийн тэнгисийн зүүн хойд цутгал Эмба, Яик голын сав газарт ойртсон байна. Чингэж ойрадууд Казах болон Дундад Азийн улс орнуудын Оростой харилцах гол зам дээр хөндөлсөх болсон нь тэдгээр улсуудын улс төр, худалдаа, эдийн засгийн харилцаанд зарим нэг сөрөг нөлөө үзүүлсэн юм. И йм ээс 1613 онд Х ивийн хан Асфендияр Оросын хаан Михайл Феодоровичид Ойрадын эсрэг цэргийн хамтарсан ажиллагаа явуулах санал тавьж байв.

XVII зууны эхэн үед Киргизийн аймгууд Тэнгэр (Тянь шань -Ж.Г.) уулын зүүн хэсэг, Долоон ус голын саваар Казахын их Жузтай хөрш зэргэлдээ нутаглаж байв.

1 «XIV-XIX зууны Монголын гадаад харилцаа» УБ., 1997, тал 95.2 «Материалы по истории Русско-М онгольских отнош ений. 1607-1636». М., 1959. стр. 104­

105.

Page 154: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VI ВҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол Үлсын галаал харилиаа

Монгол сурвалж бичгүүдэд Тэнгэр уулын киргизүүдийг «бурут» хэмээн нэрийдсэн байдаг. Киргиз нарыг дотор нь газар нутгийн байдлаар нь хоёр хуваан нэрлэх нь ч бий. Долоон ус голын Алатау уулын киргизийг Алат- киргиз, Чуу голын хөндийн киргизүүдийг Токмак (Токмак нь Киргизийн нийслэл Бишкек хотоос зүүн тийш 60 км-т орших хот -Ж.Г.) хэмээн тус тус нэрийдцэг байжээ.

Баруун зүг нүүдэллэж байсан Дервөд аймгийн удирдагч Далай тайшид 1616, 1618 онуудад ирсэн Оросын элч төлөөлөгчдийн мэдээнд өгүүлснээр нэг талаас Далай тайш тэргүүтэй Ойрадын ноёд, нөгөө талаас Долоон ус голын Казах, Киргиз нар хоорондын дайн самуунаа зогсоож, найрамдалт харилцаагаа сэргээх оролдлого хийж байжээ. Дөрвөдийн Далай тайш Монгол ба Казах, Киргизийн сайн хөршийн харилцааг тогтоох үйл явцыг удирдаж, олзлогдсон Казах, Киргиз нарыг буцаан өгч байв1.

Харин XVII зууны 20-иод оноос уг харилцаа хүйтэрч, Ойрад-Киргиз, Ойрад-Казахын хооронд зэвсэгг мөргөлдөөн гарч эхэлжээ. Ойрадын цэрэг Долоон ус голын сав, Киргиз, казахуудыг довтлох болсон байна.

XVI зуунд узбекууд М авераннахр орчмын газраар нутаглаж байв. Мавераннахр гэдэг нь Амударъя ба Сырдаръя мөрний хоорондох газар нутгийг нэрийддэг араб үг ажээ. Мавераннахрт Узбек, Тажик, Согд болон түрэг хэлт олон ястнууд нутаглаж байв.

XVI зууны сүүл, XVII зууны эхэн үеэс Монгол, Узбек хоёр хоорондоо харилцаж эхэлсэн ба тэр харилцаа дам байдалтай байв. Монгол, Узбек хоёрын дунд Уйгур, Киргиз, Казахын нутаг оршиж байсан тул тэдний харилцаа тогтмол байж чадаагүй юм.

Ойрадууд Киргиз, Казах аймгуудтай дайтан ялж, газар нутгийг нь мэдэлдээ оруулаад, узбекүүд амьдардаг Ферганы хөндий болон Сырдарья мөрний дагуух хотуудад хяналтаа тогтоохыг оролдох үедээ Узбектэй харилцаж байв.

1603 оны өвөл Ойрадын цэрэг Хорезмыг довтолсон байдаг. Маверан- нахрын хан Имамкули Казахын мэдэлд орсон Ташкент хотыг эргүүлэн авахын төлөө 1613 онд Казахтай байлджээ. Тэрхүү тулалдаанд Ойрадыг холбоотноо болгосон казахууд ялагдсанаар Ташкентхотод Мавераннахрын засаглал сэргэн тогтжээ2.

XVI-XVIII зууны Монгол ба Казах, Узбекийн харилцаанд Ташкент болон Сырдаръя мөрний сав дагуух Сыгнак, Сауран, Отрар, Сайрам зэрэг худалдааны төв болсон хотууд чухал үүрэгтэй байжээ.

Сырдарья мөрний сав газар нь Бухар, Хорезм хот болон Дундад Азид хүрэх дамжин өнгөрөх стратегийн чухал ач холбогдолтой нутаг байв. Тий- мээс ч Ойрад болон Казах, Узбекийн ноёд язгууртнууд Сырдарья мөрний сав дагуух хотуудад хяналтаа тогтоохын төлөө олон жилийн турш тэмцэлдэн байлдаж байв.

Ш .Б.Чимитдоржиев. Взаимоотношения М онголии и Средней Азии в XVII-XVIII вв. М., 1 9 7 9 . c t d . 6 1 .

Page 155: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Баруун М онгол, Дундад Азийн хоорондын харилцаанд Бухарын худалдаачид багагүй байр суурь эзэлж байжээ. Эрчис мөрний дагуух М авераннахраас Европ хүрэх том худалдааны замаар Бухарын болон «тезик» хэмээгдэх тажикийн худалдаачид явж бараа таваараа арилжиж, худалдаалдаг б ай в 1. Т эдний үйл аж иллагаа зөвхөн худалдаагаар хязгаарлагдахгүй, тэдгээр улс түмнүүдийн улс төр, дипломатын харилцаанд зуучлагчийн үүрэг гүйцэтгэж байв.

§4. Монгол-Оросын харилцаа

XVI зуунд монголчууд баруун талаараа Хаант Орос, Дундад Азийн улсуудтай, урд талаараа Түвэд, Хятадын Мин улстай зах нийлж, улс төр, эдийн засаг, шашин, соёлын талаар нэлээд өргөн харилцаатай байжээ. Харин өгүүлэн буй үед Монголын нэгдсэн төр улс бууран суларч, биеэ даасан том эзэмшлүүдэд хуваагдан орших болсон нь гадаад харилцаанд зохих тусгалаа олжээ.

Тэр үеийн Монголын гадаад улстай харилцах нэгдмэл төвлөрсөн бод- лого алдагдаж, улс эзэмшил бүр бие даан гадаадтай харилцах болсон явдал юм.

XVI зууны Хаант Оросын Азид явуулах улс төрийн бодлогын нэг гол чиглэл нь Сибирь, Алс Дорнодын уудам газар нутаг, хүн амыг эзлэн авах явдал байв.

XVI зууны сүүл, XVII зууны эхэн үед Хаант Орос баруун Сибирийн газар нутгийг эзлэн авснаар монголчуудын нутгийн баруун хойд талаас ойртож, улмаар харилцах болсон байна. Монгол, Оросын харилцааны түүхийг Халх Монгол, Оросын харилцаа, Ойрад, Оросын харилцаа хэмээн хоёр үндсэн хэсэгт хуваана.

Халх Монгол, Оросын харилцааны эхлэлийг Хотгойдын Алтан хан Шолой убашитай оросууд холбоо тогтоосноос авч үздэг. Оросын албаны бичиг баримтад «Алтан хан» хэмээн алдаршсан Хотгойдын Шолой убаши (1567-1627) бол Халх Монголын баруун хойд нутгийг эзлэн оршиж байсан нөлөөтэй язгууртан том ноён байв. Шолой убашийн захиргаанд Енисей мөрний сав, Тагна ба баруун, зүүн Саяны нуруугаар нутагладаг Киргиз болон түрэг хэлт олон аймгууд байж, түүнд алба татвар төлдөг байв.

1604 онд оросууд баруун Сибирийн Томи голын эрэгт байгуулсан Томск шивээнээс урд зүгт Алтан ханд алба барьдаг түрэг аймгуудтай анх тааралдсан байна. 1607 онд оросууд И.Белоголов тэргүүтэй элчийг Адтан ханы зүг холбоо тогтоолгохоор илгээсэн боловч түүний Ойрадтай хийж байсан байлдааны улмаас очиж чадалгүй, К иргизийн нутагт хүлээж өвөлжөөд 1609 оны хавар Томск руугаа харьжээ.

Аптан ханы эзэмшлийн хүрээний Енисей мөрний эх болон өмнөд бие нутаг нь Оросын газар нутгийн түрэмгийлэлд саад тотгор болж, хурдцыг

1 Ш .Б.Чимитдоржиев. Взаимоотнош ения М онголии и Средней Азии в XVII-XVIII вв. М., 1979. стр. 26.

150

Page 156: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VI ВҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол Үлсын галаал харилиаа

нь удаашруулах болсон байна. Иймээс Москвагийн засгийн газар Алтан хантай найрсаг харилцаа холбоо тоггоох, Оросын хааны харьяат болгохыг ятган зөвшөөрүүлэх дипломат бодлого явуулах болсон ажээ. Мөн Сибирь ба Монголоор дамжин Хятад хүрэх хуурай газрын болон усан зам байгаа эсэхийг мэдэж, тодорхойлох зорилгыг давхар тавьж байв.

1616 онд оросууд дээрх зорилгын үүднээс В.Тюменецийн толгойлсон элчийг Алтан ханд илгээжээ. Шолой убаши Увс нуурын баруун хойд хөвөөн дэх өргөөндөө Оросын элчин төлөөлөгчдийг хүлээн авч уулзсан байна. Алтан ханы бурхан тахих ёслолд оролцсон В.Тюменец тэр үйл явдлыг “Алтан хан Оросын эзэн хааны харьяат болох тангараг үйлдэв” хэмээн эндүү ойлгосон байдаг1. Алтан хан Оросын элчийг буцахад өөрийн элч Даян, Кичен хоёрыг Москвад хамт явуулжээ. Тэдний гол зорилго нь Орос улстай танилцах, хэрэгцээт мэдээллээ цуглуулах ажил байв2. 1617 онд Монголын элч нарыг Оросын эзэн хаан хүлээн авч уулзан хүндэтгэлийн зоог барьсан бөгөөд тэд Алтан ханы Орос улстай найрсаг харилцаатай байх, галт зэвсэг худалдан авах хүсэлтийг уламжилсан. Оросын засгийн газар Алтан ханы хүсэлтэд тодорхой хариу өгөөгүй ба 1617 оны 8-р сард Монголын элч нарын хамт И.Петлин тэргүүтэй элчийг Монголоор дайран Хятадад очуулахаар илгээжээ. Алтан хан Оросын талын хүссэнээр И.Петлин нарыг Хятадад хүргэхийн тул агт мориор хангаж, Билэгт, Дархан хэмээх хоёр ламаар газарчлуулжээ.

1618 онд Алтан хан Ойрадтай хийх тэмцэлдээ Оросоос цэргийн тусламж хүсэж, ойр орших С ибирийн хотуудтай хэвийн худалдааны харилцаатай байх зорилгоор Дархан ламыг Оросын элч нарын хамт заржээ. Дархан лам 1620 онд Москвад хүрэлцэн очиж, Оросын эзэн хаан Михайл Феодоровичид бараалхан Алтан ханы жуух бичгийг гардуулжээ. Гэтэл Оросын засгийн газар монголчуудад Оросын хаанд дагаж орсон нөхцөлд л дайсан этгээдээс хамгаалж болох тухай хатуу болзол тавьснаар үл барам, дахин Алтан ханы элч төлөөлөгчдийг хүлээж авахгүй, тэдэнтэй ямар нэгэн хэлбэрээр харилцахгүй байхыг Сибирийн хотуудын захирагч нарттушаасан. Хотгойдын Алтан хан эл хүч тулгасан шаардлагыг хүлээж аваагүй тул Монгол, Оросын элчин харилцаа хэсэг хугацаанд тасарчээ.

Түүнээс хойш арваад жилийн дараа Алтан хан Ш олой убаш ийг залгамжилсан Омбо-Эрдэнэ хунтайж (1б27-1б57)-ийн санаачлагаар хоёр талын харилцаа дахин сэргэжээ.

1631 оны 9-р сард Алтан ханы элч Томскт очиж Чахарын Лигдэн хааны довтолгооноос сэргийлэхэд тусламж үзүүлэхийг хүссэн байна. Тэр үед Лигдэн хааны Өмнөд Монголын салан тусгаарлагч аймгуудыг цэргийн хүчээр засаглан хураах үйл ажиллагааны цуу яриа Халхад хүрч, түүнээс айн болгоомжлох болсон ажээ.

Томск хотын засаг захиргаа Алтан ханы эл тэвдүү байдлыг ашиглахаар ш ийдэж , М онголын элчээр О росын харъяат болох тангараг хүчээр

Н.П.Ш астина. Русско-Монгольские посольские отношения XVII века. М., 1958. стр.24-25. «XIV-XIX зууны Монголын гадаад харилцаа». УБ., 1997. тал 130.

151

Page 157: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

өргүүлээд К.Карякины толгойлсон элчийг хариу илгээжээ1. Алтан ханы Хэмчиг голын хөвөөн дэх өргөөнд ирсэн оросууд Лигдэн хааны тухай болон нийт Монгол орны байдлыг тандан мэдэх, Алтан ханыг Оросын хаанд дагаар орохыг ятгах зорилго өвөртлөж байв.

Алтан хан Омбо эрдэнэ Орос улстай холбоотны ёсоор оршиж, дайн тулалдааны цагт тусламж авахыг хүсч байсан бөгөөд Оросын элчийн шаардснаар харилцан туслах найрамдлын хэлцэл болгон тангараг өргөсөн. Гэтэл түүнийг Москвагийн засгийн газар өөрийн харьяат боллоо хэмээн буруу ойлгож, албан ёсоор дагаар оруулж авах ёслолын ажиллагаанд бэлтгэж эхэлжээ.

Оросын засгийн газраас Алтан ханыг дагаар оруулах ёслолыг гүйцэт- гүүлэхээр Я.В.Тухачевскийн тэргүүлсэн гуч гаруй хүнтэй том хэмжээний элчийг Томскт илгээсэн ажээ. Томскоор дамжин 1634 онд Хотгойдын нутагт ирсэн Я.В.Тухачевский Омбо эрдэнэ хантай хэлэлцээр хийсэн байна. Тэр үед Лигдэн хаан Манжид дарагдаж, түүнийг дэмжигч талын гол төлөөлөгч Цогт хунтайж Халхаас нэгэнт явсан байсан тул Алтан ханд урьдын адил Оросоос тусламж гуйх хэрэгцээ, шаардлага байхгүй болсон байв. Оросын элчин нар Алтан ханыг өөрийн хааны харьяат болохыг шургуу шахаж шаардаж байсан тул Омбо эрдэнэ хан аргагүй байдлаас гарахын тулд бага зэрэг буулт хийж, Орос улстай найрсаг харилцаатай байх эрх тэгш тангаргийг өөрийн төлөөний хүмүүсээр Я.В.Тухачевскийн хамт өргүүлжээ. Хоёр талын төлөөлөгчид дотор нь алт хийсэн аягатай архинаас ууж ёслол үйлдсэн аж ээ2. Үүнийг Оросын төлөөлөгчид Алтан ханыг Оросын ханд дагаар оруулах ёслол болсон хэмээн тайлбарлаж байв.

1635 онд Алтан хан, түүний номын багш Түвэдийн лам Даян мэргэн ланз нарын илгээсэн элч М осквад очжээ. Алтан хан хэлэлцээр хийх чадвартай, орос монгол хэл мэдэх хүн, алт мөнгө сувд зэрэг эрдэнэсийн зүйлс, зэвсгийн ба мөнгөний дархан явуулахыг, Даян мэргэн ланз Оросын хаантай найрамдлын гэрээний ёслол үйлдэхэд өөрийн гүйдэтгэсэн үүргийг дурдаж шан харамж өгөхийг тус тус хүссэн байна. Энэ нь Алтан хан Оросод дагаар орсон явдал огт болоогүйг гэрчилж байгаа юм.

1636 оны намар Оросын засгийн газар Алтан хан, Түвэдийн лам хоёрт захидал бэлэг сэлтийн хамт явуулсан. Хотгойдын нутагт ирсэн Оросын элчин С.Александров, Б.Карташов нарын үндсэн зорилго нь Алтан ханаас Оросод дагаар орох хувийн ам өчиг, гарын үсэг авах явдал байсан хийгээд хэрэв дагаар орвол уул нутагтаа нүүдэллэн амьдрах эрхийг хэвээр үлдээх ажээ. Мөн оросууд Алтан ханыг киргизүүдээс алба татвар авахаа зогсоож, тэднийг Оросын харьяат болохыг хүлээн зөвшөөрөхийг хүчлэн шаардаж байв3.

Оросын элч С.Александров 1636 оны 10-р сараас дараа оны 2-р cap хүртэл Алтан ханы нутагт байж, түүнийг Оросын хаанд дагаар орохыг ятган

1 Н.П.Ш астина. «Русско-М онгольские посольские отношения XVII века». М., 1958. стр. 34.2 Мөн тэнд, стр. 39.

Page 158: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VI БҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол Улсын галаал харилиаа

шаардаж байв. Алтан хан урьдын адил Оросын хааны харьяат болохоос татгалзаж, Дурал тавнан, Даян мэргэн ланз нараар урьдын найрамдалтай байх тангаргийг батлах ёслолыг үйлдүүлжээ.

Тэрбээр Оросын элчин нартай хамт Дурал тавнан тэргүүтэй дөч гаруй хүнийг Москвад хариу илгээсэн. Монголын нөлөө бүхий язгууртан Дурал тавнанг Томск хотод очиход Москвагаас зааварласны дагуу түүнийг тусгай ордонд хүндэтгэн угтаж авчээ. Алтан хан Омбо эрдэнэ Оросын хаанд илгээсэн захидалдаа өөрийн нэрийн өмнөөс дүү Дайчин ноён, Даян ноён, Илдэн ноён хоёр хөвгүүний нэр хамтран Дурал тавнан, Даян мэргэн ланз нар тангараг өргөснийг хангалттай хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн байдаг.

1637 оны намар Оросын засгийн газар Алтан хан Омбо эрдэнэ, Даян мэргэн ланз лам хоёрт В.Старков, С.Неверов нарын элчийг илгээсэн нь мөн л Алтан ханы гарын үсгийг Оросод дагаар орох албаны жуух бичигт зуруулж авах зорилготой байв.

Алтан хан биеэ даасан улсыг илт басамжлан доорд үзэж, дагаар орохыг удаа дараа хүчлэн шаардаж байсан Хаант Оросын ичгүүргүй бодлогыг эрс эсэргүүцэж, элч нарт Оросод дагаар орсон явдал огт байхгүйг албан ёсоор мэдэгджээ. Омбо эрдэнэ хан Оростой хэлэлцээр хийх явцдаа биеэ даасан улсын ёсоор эн тэнцүү, хөрш улсын байр сууринаас харьцах бодлого баримталж, Оросоор дамжин Туркийн султан, Кызылбашийн шаг нартай холбоо тогтоож харилцах хүсэлтэй байгаагаа илэрхийлж байв. Алтан ханы гадаад харилцаагаа өргөжүүлэх энэ санаа бодлын гол үзүүр Оросын түрэмгий бодлогыг сөрөн эсэргүүцэхэд чиглэж байв.

Тэрбээр Оросын элчин төлөөлөгчидтэй хүйтэн хөндий харьцаж, хоол унд өгөлгүй өлсгөлөн байлгаж, хэлэлцээрийн явцад тэднийг айлган сүрдүүлэн Даян мэргэн ланз ламд очих байсан С.Неверовыг саатуулан явуулаагүй ажээ. Алтан ханы өргөөнд дөрвөн cap хагас ямар ч үр дүнгүй байсан Оросын элчин нарыг 1638 оны 3-р сард буцахад уналгын агт морь ч өгөөгүй тул тэд өөрсдөө өндөр үнээр морь худалдан авахад хүрсэн байдаг1.

1637-1638 оны элчин нарын үйл ажиллагаа бүрэн бүтэлгүйтсний дараа Оросын засгийн газар Алтан хантай харилцах бодлогодоо зарим нэг өөрчлөлт оруулжээ. Алтан ханы эзэмшил нутгийг хэлэлцээрийн аргаар дагаар оруулж, нэгтгэн авах бодлогоосоо хэсэгхугацаагаар татгалзаж, Алтан хантай элч солилцохгүй байх, түүнийг дагаар орох тангараг үйлдэхийг хүчлэн шаардахгүй байхаар шийдвэрлэжээ.

Хэдий тийм боловч, Алтан хан Оростой найрсаг харилцах бодлогоо үргэлжлүүлж, Будат багш, Хорчигтай багш нарыг элчээр Оросын хаанд илгээжээ. Харин оросууд Монголын элч нарыг Томскт удаан хүлээлгэсний эцэст 1639 онд Москва руу явуулсан боловч Москвад очуулалгүй, Пермь мужийн Чердынь хотод жил орчим тусгай хяналтад байлгаад буцаасан ажээ2;

Н.П.Ш астина. «Русско-М онгодьские посольские отношения XVII века». М., 1958. стр. 55. Мөн тэнд, стр. 57.

153

Page 159: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н Г О Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

Ийнхүү М онгол, Оросын харилцаа Оросын талын бодлого, үйл ажиллагааны улмаас дахин тасарсан байна.

Алтан хан Оростой харилцах харилцаагаа сэргээхийг оролдож, 1645, 1650 онуудад Томск хотод Дархан лам, Мэргэн лам нарыг дараалан илгээсэн боловч оросууд ямар нэг хариу өгөөгүй байдаг.

XVII зууны эхэн үед Алтан ханы улс, түүний харьяа эзэмшил нутаг Оросын газар нутгийн түрэмгийлэлд том саад болж, түүний хурдцыг хэсэг хугацаанд сааруулсан боловч 40-өөд он гэхэд Оросын Казахын ангиуд зүүн Сибирь, Байгал нуурын бүс нутагт нэвтрэн орж, Халхын хаадын харьяат буриад монголчууд, Табунгат, Эвенкийн овог аймгуудыг алхам алхмаар дагаж оруулах болжээ. Оросын засгийн газраас Сибирийн мужийн захирагч нарттавьж байсан тэргүүн зэргийн шаардлага бол шинэ газар нутагэзэмших явдал байв. Мөн тэдэнд зэвсгийн үйлдвэрлэлийн чухал түүхий эд төмрийн хүдэр эрж хайх ажлыг даалгасан байна.

1644 онд казак В.Колесниковын цэргийн анги Байгал нуурыг өнгөрч, Сэлэнгэ мөрний адаг урсгалаар нутаглаж буй буриад монголчуудтай анх уулзжээ. Тэд цааш явалгүй дээд Ангар голын адаг урсгалд Верхнеангарск шивээг байгуулан суурыижээ. Оросууд тийнхүү бэхэжснийхээ дараа 1646, 1647 онуудад К.М осквитин, Я.Кулаков нарын элч Халхын Сэцэн хан Шолой болон түүний хүргэн Сэлэнгэ мөрний цутгалан болох Цөх, Хялга, Үд голуудын саваар нутагладаг Табунгатын Турухай тавнанд очиж, тэр хавийн монголчуудын газар нутаг, хүн ам, цэргийн байдал зэргийг тагнан мөнгөний уурхай буй эсэхийг асууж сураглажээ.

1647 онд Оросын элч И.Похабов Сэцэн ханы өргөөнд очиж ес хоносон ажээ. Сэцэн хан Шолой “Манай нутагт мөнгөний орд байдаггүй, хятадад байдаг, тэнд хүрэхэд сарын газар явна” 1 хэмээн мэдэгдэж, түүний Хятад руу нэвтрэх хүсэлтийг зөвшөөрөөгүй байдаг. Шолой хан И.Похабовыг буцахад өөрийн элч Садикыг хамт Москва руу илгээсэн нь Тобольскоор дамжин 1649 оны 1-р сард Москвад хүрчээ.

Оросын засгийн газар шинээр эзэлсэн Байгал нуур орчмын нутаг дахь байр сууриа бэхжүүлэхэд Халхын хаадтай найрсаг харилцаатай байх нь анхдагч зүйл гэдэг бодлогын үүднээс Халхын элчин нарыг хүндэтгэн угтаж байв. 1649 оны 2-р сард Оросын эзэн хаан Алексей Михайловичид бараалх- сан Садик Халхын нутагт зэвсэгт хүмүүс илгээж байгаагаа зогсоох, тус тусынхаа нутагт эв найртайгаар амьдран суух С эцэн ханы хүсэлтийг дамжуулжээ.

Оросын тал Сэцэн ханы эзэмшил нутагг нь өнгөлзөхгүй хэмээн амлалт өгч тайвшруулсны дараа түүнтэй гэрээ хэлэлцээр хийхийг ятгаж, дагаар оруулах оролдлого хийхээр В.Заболоцкий тэргүүтэй элчийг илгээжээ.

Оросууд Байгалын өмнөд, зүүн өмнөд бүс нутагт түрэн орж эзлэн суурьшиж, нутгийн овог аймгуудаас алба татвар хураах болсноор маргаан тэмцэл үүсч, зарим үед зэвсэгт мөргөлдөөн болж байв. 1650 онд Сэлэнгэ м өрний хөвөөнд О росы н элч нары г нутгийн буриадууд довтолж ,

1 «Материалы по истории Русско-М онгольских отношений. 1636-1654». М., 1974. стр. 329­332.

154

Page 160: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VI ВҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол Улсын галаал харилиаа

Е.Заболоцкий нарын найман хүнийг хороожээ. Энэхүү эмгэнэлт явдлын улмаас Оросын төлөөлөгчид буцахыг завдсан боловч Турухай тавнан, элч Садик нарын ятгаснаар аяллаа цааш үргэлжлүүлжээ. Тэднийг Халхад хүрэлцэн ирэхэд Сэцэн хан Шолой нас нөгчсөн байсан тул түүний их хатан Ахай тайху Туул голын өргөөндөө хүлээн авч уулзжээ. Тэрбээр Оросд дагаар орох талаар ямар ч яриа хэлэлцээ хийхгүйг мэдэгдэж, харин Оросын хаантай эв найртай харилцах, элч солилцох хүсэлтэйгээ илэрхийлжээ1.

Түүний дараа Оросын төлөелөгчид Турухай тавнантай уулзсан байдаг бөгөөд тэрбээр Ахай тайхугийн адил байр суурьтай байжээ. Энэ бүхэн бол Халх монголчууд тусгаар байдлаа хадгалах дипломат бодлогын тод жишээ болж байв. Монголчууд Оросын төлөөлөгчдийг довтолсон гэм буруутныг олж гэсгээхээ амласан боловч тодорхой хариу өгөлгүй байсаар буцаасан байдаг.

Оросын албаны хүмүүсийг хороосон уг явдал М онгол, Оросын харилцаанд сайнаар нөлөөлөөгүй бөгөөд түүнээс шалтгаалан Оросын газар нутгийн түрэмгийлэл ч зогсоогүй юм.

Оросын газар нутгийн түрэмгийлэл Байгал нуур, Хар мөрөн (Амар - Ж.Г.) гэсэн үндсэн хоёр чиглэлээр явагдаж, тэдний шивээ, бэхлэлтүүд Монголын нутгийн хойд талаас улам бүр ойртсоор байв. Тэр үеийн Халх Монголын нутаг бэлчээрийн хойд зах хязгаарын ерөнхий төлөв байдал Сэлэнгэ мөрний адаг урсгалын сав нутаг, Хялга, Темник голуудын хойд, урд биеэр байсан ажээ. Зарим үед түүнээс хойгуур байх тохиолдол ч байв.

XVII зууны эхэн ба дунд үед Монгол, Оросын харилцаанд нэг талын давам гайлсан байдал, хүчээр түрээ барих, газар нутгийг нь эзлэн түрэмгийлэх хандлага илүү тод мэдрэгдэх болжээ.

XVII зууны эхэн үеийн Ойрад, Оросын харилцаанд гэрээ хэлэлцээр хийх, элч төлөөлөгчид солилцох, худалдаа наймаа хийх хэлбэрүүд илүүтэй зонхилж байв. Полыи, Шведийн довтолгоонд өртөж тамирдан суларсан Орос улс Ойрадтай цэрэг зэвсгийн хүчээр бус, дипломат аргаар харилцах бодлогыг түлхүү баримталж, гэрээ хэлэлцээрийн замаар Сибирь, Алс Дорнодод шинэ шинэ газар нутаг, хүн ардыг эзлэн авах бодлогыг шургуу идэвхтэй явуулж байжээ.

1606 оны намар Торгуудын ноён Хо өрлөг өөрийн элч Катачай Бөрөгдүевыг Эрчис голын хөвөөн дэх Оросын Тара шивээ Эрчис мөрний цутгал Тара голын эрэгт, одоогийн ОХУ-ын Омск хотоос хойш, Тюмень мужийн зүүн урд талд байжээ. Энд илгээснээр Ойрад, Оросын элчин харилцаа эхэлжээ2. Хо өрлөг бол суугуул нутгаасаа баруун тийш нүүдэллэж байсан Торгууд аймгийн толгойлогч байв. Торгуудтай хамт Дөрвөд аймгийн зарим хэсэг нүүжээ. Өмнөд Сибирийн урдуурх тал нутгаар нүүдэллэн оршиж байсан Ойрадын тэдгээр аймгууд 80.000 орчим цэрэг эрс, 200.000 орчим хүн амтай байсан байна3.1 Н.П.Ш астина. Русско-М онгольские посольские отношения XVII века. М., 1958. стр. 76.2 И.Я.Златкин. История Джунгарского ханства. М., 1964, стр. 126.3 С.В.Богоявленский. Материалы по истории калмыков в 1 -ой половине XVII в. Исторические

записки. М., 1939, № 5, стр. 87.

155

Page 161: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Хо өрлөг тус хотын захирагчаас зэвсэгт цэрэг илгээхгүй байх, ойрадуудыг Оросын эзэмшлийн ойр Камышлов, Ишим голуудын саваар нутаглахыг зөвшөөрөх, Тара хотод худалдаа хийхийг тус тус хүссэн байна1. Оросууд Хо өрлөгийн найрамдалт харилцаа тогтоох энэ хүсэлтийн хариуд ойрадуудыг Оросын харьяанд дагаар орох, өөртөө эдийн алба төлдөг татар нарыг довтолж дээрэмдэхээ зогсоохыг шаарджээ.

1607 оны эхээр Оросын Т.Алексеев, Урдубай нарын элч Тара голын ойролцоо нутагладаг ойрадуудад ирж, тэднийг Оросын харьяат болохыг ихэд ятгаж шаарджээ. Мөн оны зун Ойрадын Кугонай Тубиев Тара хотод очиж, бусад 49 ноёд, тайшийн өмнөөс Оросод дагаар орох тангараг өргөхөд бэлэн гэдгээ илэрхийлжээ. Тэрбээр дагаар орсон ойрадууд Оросын хаанд малаар алба барих тул түүний хариуд Эрчис голын дагуу нутаглахыг зөвшөөрөх ёстой гэж үзэж байв. Түүний өгүүлснээр Ойрадын 50 ноён, 120.000 гаруй хүн ам нүүдэллэн явж байсан байна. Тэдгээрээс хамгийн хүчирхэг ноёдод торгуудын Хо өрлөгийн дүү Өрөгт, дөрвөдийн Далай тайш нарыг дурьдсан байдаг.

Баруун зүг нүүдэллэж байсан ойрадууд Оросод дагаар орох амлалт өгч байсан тэр үед Хотгойдын Алтан хан Казахын зарим ноёдтой холбоо тогтоон түүнийг довтлох болсон. Тиймээс ч 1607 онд Тара, Томск хотуудад Ойрадын элч очиж, Алтан хан ба Казахын довтолгооноос хамгаалахыг хүсч байжээ. Чухам эл зорилгоор Ойрадын Баучин да, Девлет да нарын элч 1608 онд Москвад хүрэлцэн очиж, Оросын хаанд бараалхан хэлэлцээр хийжээ2.

О йрады н ноёды н дагаар орж, эдийн алба төлөхөөр тогтсны г М осквагийн засгийн газар дуртайяа зөвш өөрч, С ибирийн хотуудын захирагч нарт ойрадуудтай болгоомжтой харьцаж, барьцааны хүн авах, эдийн албандаа мал авч байхыг даалгасан ажээ.

Москвагийн засгийн газар ойрадуудыг Эрчис мөрний дагуу Оми гол хүртэл нутаглах, Камышлов голын дагуу явж Сибирийн хотуудад ирж худалдаа наймаа хийхийг зөвш өөрчээ. Мөн Алтан хан болон Казах, ногайчуудын довтолгооноос хамгаалж, тусламж үзүүлэхээ амласан. Мөн үүний зэрэгцээ оросууд Ойрадын ноёдтой биечлэн хэлэлцээр хийхийг хүсч байгаагаа илэрхийлж байжээ.

Сибирийн мужийн захирагч нарт илгээсэн Оросын хааны жуух бичигт Ойрадын ноёдыг нийслэлд ирүүлэхийн тулд идэвхитэй ажиллах, тэд Москва явахаас болгоомжилж байвал эсэн мэнд эргэж ирэхийн баталгаа болгон барьцааны хүмүүс өгөхийг хүртэл зөвш өөрсөн б ай д аг3. Уг удирдамжийн дагуу Томск хотын захирагчаас Б .Константинов нарын элчийг Ойрадад илгээсэн хэдий ч тэд Хотгойдын Алтан хан болон Казахын довтолгооноос дайжин нүүн холдсон ойрадуудад очиж чадаагүй байна.

Ийнхүү оросууд баруун хойд зүг нүүдэллэн яваа ойрадуудтай 1607-1608

«Материалы по истории Русско-М онгольских отношений. 1607-1636». М., 1959, стр. 28. Ш .Б.Чимитдоржиев. Взаимоотношения Монголии и России XVII-XVI1I вв. М., 1978, стр. 19-20.«Материалы по истории Русско-М онгольских отношений 1607-1636 гг» М., 1959, стр. 24-28.

156

Page 162: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

оны турш гэрээ хэлэлцээр хийсний үр дүнд тэдний олонхи ноёдыг дагаар орохыг зөвшөөрүүлж чадсан. Мөн тэр үед Теленгутын ноён Обак Оросын харьяат болох тангараг үйлдсэн байна.

Хотгойдын Алтан ханы улс, Казах, Хаант Оросод бүх талаасаа шахагдан бачимдсан Ойрадын Торгууд, Дөрвөд аймгууд 1608 онд Оросын хаанд дагаар орохыг зөвшөөрч, Алтан хан болон Казахын довтолгооноос хамгаалах хүсэлт тавьжээ. Ойрадуудын дагаар орох тухай Оросын шаардлагыг хүлээн зөвшөөрөхөд хүргэсэн үндсэн шалтгаан нь Алтан хан ба Казахтай хийж байсан байнгын дайн тулаанд ялагдал хүлээсэнд оршиж байжээ. Тэд Орос улсын ивээлд орох замаар гадны довтолгоон, дайн тулаанаас зайлсхийхийг эрмэлзэж байсан тул Оросын шаардлагыг хүлээн авч, Сибирийн хот бэхлэлтүүдийг довтлохгүй байх болон эдийн алба төлж байх амлалт авсан байна. Мөн Оростой найрамдал тогтоосноор гол өрсөлдөгч Алтан хан ба Казахын эсрэг холбоо байгуулах зорилго агуулж байсан нь илэрхий юм.

Хэдий тийм боловч, Ойрадын ноёд Оросд бүрэн дагаж ороогүй, зөвхөн амаар ёс төдий харьяат болох төдий байсан бөгөөд албан ёсоор Оросын харьяанд орох бичиглэсэн гэрээ бичиг огт үйлдээгүй ажээ.

1608 оны төгсгөлөөр ойрадууд дайн байлдааны ажиллагаандаа их амжилт олж, Казахыг цохиж, Алтан ханыг доройтуулан зүүн өмнө зүг хөөн холдуулжээ. Чингэж гадаад байдлаа бэхжүүлж чадсан Ойрадын ноёд Оросын харьяат болохоосоо удалгүй татгалзаж, биеэ даасан бодлого явуулах болсон юм. Ойрадад Оросын туслалцаа урьдын адил шаардлагагүй болсон учраас эдийн алба төлөх ч хэрэгцээгүй болсон байна.

Ойрадын Оростой харилцах бодлого эрс өөрчлөгдөж, Сибирийн хот тосгод болон Оросын харьяат болсон баруун Сибирийн татаруудыг довтолж эхэлжээ. Энэ нь ойрадууд Оросын харьяанд орох хэмээсэн нь цаг зуурын шинжтэй, хүчээ бэхжүүлэх бодлого байсныг харуулж байна. 1610 онд болсон Ойрадын ноёдын нэгэн чуулганаас Оросын хаанд дагаар орохгүй, эдийн алба төлөхгүй байх шийдвэр гаргаж байжээ1.

Харин Оросын засгийн газраас Ойрадтай байнгын холбоогоо таслалгүй харилцаж, дагаар орохыг шаардаж ятгасан хэвээр байсан ба эс зөвшөөрвөл эзэмшил нутгаасаа явахыг шаардаж байв. Мөн галт зэвсэг бүхий цэрэг илгээнэ хэмээн айлган сүрдүүлэхийг ч оролдож байв.

Ойрад, Оросын харилцааны чухал бүрэлдэхүүн хэсэг нь хил орчмын худалдаа байв. Хоёр талын аль алинд худалдаа хийх сонирхол, хэрэгцээ багагүй байв. Сибирьт дөнгөж суурьшиж буй оросуудад адуу мал нэн ялангуяа агт морь ихээр шаардагдаж байсан тул тэд олноор нь худалдаж авдаг байжээ, Ойрадууд Тара, Томск хотуудад очиж адуу мал арилжаалж, оронд нь хэрэгцээт зүйлээ авч байжээ. 1607 онд Тара хотод Ойрадын 90 хүн 550 адуу туун очиж зарсан байна2. 1609 онд ойрадууд Томск хотод өөрсдийн харъяат теленгут нарын хамт очиж адуу, үхэр зарж байжээ. Ойрадуудаас Хотгойдын Алтан ханы улстай хийж байсан дайн, тулалдаан

_______________________ VI БҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол Үлсын гллаал харилиаа

1 «Материалы по истории Русско-М онгольских отношений. 1607-1636». М., 1959. стр. 39.2 Мөн тэнд, 1959. стр. 24.

157

Page 163: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I l l воть

Ойрад, Оросын харилцаанд сөргөөр нөлөөлж байсан юм. Тэдгээр дайны улмаас худалдааны харилцаа тасарч байв. Монгол, Оросын харилцаанд элдэ 1з саад бэрхш ээл тохиолдож байсан хэдий ч хоёр талын худалдаа тасралтгүй үргэлжилсээр байв.

Ойрад, Оросын худалдааны харилцаанд Бухарын худалдаачид багагүй үүрэг гүйцэтгэж байв. Тэд Ойрад, Оросын худалдаанд зуучилж, Ойрадын элч төлөөлөгчдийг олонтаа дагалдан явж нутагт нь ирж худалдаа хийдэг байжээ. Бухарын худалдаачид Европ, Дундад Азийн барааг Ойрадад хүргэж, оронд нь адуу мал худалдан авч байжээ.

Оросын засгийн газар Азийн зах зээлийг ихэд сонирхож байсан тул Бухарын худалдаачдыг төрийн бодлогодоо ашиглах үүднээс тэднийг ивээлдээ байлгаж байв. Тэдэнд олон чиглэлээр төрөл бүрийн үүрэг даалгавар өгч илгээдэг байжээ. Тиймээс ч Бухарын худалдаачдын аялалын нэг гол зорилго бол худалдаа наймааны ажлаас гадна дипломат үүрэг даалгавар биелүүлэх явдал байв.

Ойрад, Оросын харилцаанд ээдрээ төвөгтэй, харилцан хүч хэрэглэн байлдах явдал бас байсан байна. Ойрадууд Оросын дагаар оруулах түрэмгий бодлого, тэдний хараат Татар, Теленгут зэрэг овог аймгуудыг эзлэн хараат болгож байсныг эсэргүүцэж бусад овог аймгуудтай хамтран Оросын хот суурингуудыг довтолж, хүн малыг олзлон авч байв. 1610 онд ойрадууд Оросын харьяанд орж эдийн алба өргөж байсан татар нарыг талдаа татан элсүүлж, Тара хотыг хамтран довтолжээ. Түүний дараа жил Сибирь дэх Оросын давсны хэрэгцээг хангадаг Тара хотын ойролцоо орших давсны уурхайг эзлэн авч, оросуудыг нэвтрүүлэхгүй болгосон байна.

Түүний хариуд Оросын засгийн газар баруун Сибирийн бэхлэлт шивээ хотуудын өмнүүр нүүдэллэн орших Ойрадын аймгуудын эсрэг байлдааны ажиллагаа явуулж эхэлсэн ажээ. Оросууд 1612-1613 онд Ойрадад хэд хэдэн удаа хүчтэй довтолж, зарим ноёдыг гэр бүлийн хамт олзолж, Москва хотод хүргүүлсэн байна.1

Ойрад, Оросын аль алинд хоёр талын олзлогдсон ноёд, язгууртан, лам, цэрэг, энгийн хүмүүс байжээ. Нэгэн тулааны үеэр олзлогдож, Тюмень шивээнд байсан нэгэн лам багшийг эргүүлж авахаар ойрадууд 50 адуу амлаж байв. 1628 онд Тара шивээнд Ойрадын олзонд 15 жил болсон Оросын тайжийн хүүхдүүд суллагдаж ирсэн зэрэг баримтуудыг дурдаж болно.

1614 онд цас ихтэй хүйтэн өвөл болсны уршгаар мал сүрэг ихээр хорогдсон нь Ойрадын эдийн засгийн хүчин чадлыг нилээд сулруулсан байна. Мөн Алтан ханы зүгээс довтлох аюул ихсэж, зарим нэг ноёдоос алба татвар авах болжээ. Энэ бүх таагүй нөхцөл байдал Ойрадын ноёдыг Оросод буулт хийж, энхийн гэрээ байгуулахад хүргэжээ.

Оросууд ч Ойрадын аймгуудыг ятгах, сүрдүүлэх, амлалт өгөх зэрэг тайван аргаар Оросын хаанд дагаар оруулах бодлогоо дахин үргэлжлүүлж, элч төлөөлөгчдийг илгээж эхэлсэн. Тэдгээрийн дотроос хамгийн том нь 1616 онд Хо өрлөг, Далай тайш нарт ирсэн Т.Петров, И.Куницын нарын

1 «Материалы по истории Русско-Монгольских отношений 1607-1636» М., 1959. стр. 27, 32, 35.

158

Page 164: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VI ВҮЛЭГ. XIV-XVI зүуны эхний Монгол Үлсын галаал харшидд

толгойлсон элчин байв. Тэд хоёр cap гаруй байх хугацаандаа ойрадуудыг Оросын харьяат болохыг ятгах ажлыг шургуу хийжээ.

Аргагүй байдалд орсон Дөрвөдийн Далай тайш мухардлаас гарахын тулд О йрады н ноёды г төлөөлж , О росын хаанд дагаар орохоо элч төлөөлөгчид илэрхийлжээ. Оросын элчин төлөөлөгчид өөрсдийн харьяат овог аймгуудыг довтлохгүй байхыг сануулж, зөрчсөн тохиолдолд хатуу ширүүн залхаахаар сүрдүүлсэн байдаг1.

Ийнхүү Ойрадууд Оросын харьяанд орохыг зөвшөөрсөн боловч тэгтлээ доройтож сулраагүй байв. Ойрадууд Казахын Их орд (Жуз -Ж.Г.) ба Кирги- зийн аймгуудыг харьяандаа оруулж, тэдгээрээс алба татвар авч байлаа.

Оросууд баруун хойд зүг нүүдэллэж байсан Торгууд, Дөрвөд аймагтай харилцахын зэрэгцээ Ойрадын үндсэн нутагтай холбоо тогтоохыг зорьж байжээ. 1619 онд Тобольск хотоос Я.Куча нарын элч Ойрадад ирсний зорилго бол Ойрадын ноёдыг Оросын хааны харьяат болгохоор ятгах явдал байв. Хар Хул ноён тэдний дагаар орох шаардлагыг хүлээн аваагүй бөгөөд Анучайгаар толгойлуулсан хариу элчийг Оросын хаанд илгээн эрх тэгш харилцаатай байхаа илэрхийлж, цэрэг зэвсгийн туслалцаа хүссэн.

1620 онд Москвад очсон Ойрадын элч төлөөлөгчдөд Оросын хаанаас олгосон жуух бичигт ойрадуудын дайсагнагч этгээдүүдээс хамгаалах хүсэлтийг хүлээн авсан тухайгаа дурдсан байдаг. Уг жуух бичигт өгүүлсэн тэрхүү м эдээнд үндэслэн ойрадуудыг Оросын хаанд дагаар орохыг зөвшөөрсөн байна2 гэж үзэх нь ташаарал юм.

1635 онд Ойрадын Хар Хул ноён, Алтан хан Омбо-Эрдэнэ нарын хооронд болсон дайны улмаас Ойрад, Оросын харилцаа тасарсан ажээ.

Харин үндсэн нутгаасаа ойн гарч баруун Сибирийн урдуур нүүдэллэж буй ойрадуудын Оростой харилцах харилцаа хэвийн үргэлжилж байжээ.1619 онд Ойрадын ноёд болон Оросын засаг захиргаанаас хоёр талын олзлогдсон хүмүүсийг буцаан өгөх талаар хэлэлцээр хийж, Тобольск хотод олзлогсдыг харилцан солилцсон байна.

Ойрадууд 1620-1621 онд Москва, Тобольск хотуудад дахин төлөөлөгч илгээж, Алтан хан ба Казахын довтолгооноос холдуулан баруун зүг Эрчис мөрний цутгал Ишим, Тоболь голуудын эхэн урсгалын сав газраар нутаглах зөвшөөрөл хүсчээ. XVII зууны 20-иод оны үеэс ойрадууд улам бүр баруун зүг нүүдэллэн явсан байна. Дөрвөдийн Далай тайшийн орд өргөө одоогийн Тюмень хотоос урагш дөрвөн өдрийн зайд орших болсон бөгөөд Уфа хотын орчимд Торгуудын зарим хэсэг Башкир, ногай нартай хөрш зэргэлдээ нутаглаж байжээ.

Ойрадууд Оросын хааны, бүрэн дагаж орох шаардлагыг үл зөвшөөрөн элдэв арга саам хэрэглэн булзаж байсан тул 1623 онд Оросын хаанаас Сибирийн хотуудын захирагч нарт Ойрадын элчийг Москва руу явуулахгүй болгож, тэдэнд төмрөөр хийсэн төрөл бүрийн эдлэл, хутга, зэвсгийн зүйл

Ш .Б.Чимитдоржиев. Взаимоотношения Монголии и России XVII-XVIII вв. М., 1978. стр. 23.Мөн тэнд, стр. 27.

159

Page 165: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

худалдахыг хориглосон зарлиг буулгасан байдаг. Үүний хариуд Ойрадын ноёд баруун Сибирь дэх Оросын шивээ, бэхлэлтүүд болон тэдний харьяанд орсон татаруудыг довтолж, өөрийн талдаа элсүүлэх болжээ. Ойрадын довтолгоон өргөн цар хүрээтэй явагдаж, Сибирь дэх оросууд болон тэдний харъяаны овог аймгуудад асар их хохирол учруулсан юм.

Энэ хүнд байдлаас гарахын тулд Оросын засгийн газар аргагүй эрхэнд буулт хийж, 1632 онд Ойрадтай элч төлөөлөгчийн болон худалдааны харилцаагаа сэргээхээр болжээ. Харин үүний урьдчилсан нөхцөл болгон ойрадуудыг дайсагнасан үйл ажиллагаагаа зогсоож, Оросын харьяаны нутгийн зах хязгаараас хол нутаглахыг шаардсан байдаг1. Харин Ойрадын зүгээс эл ш аардлагы г ямар нэг байдлаар хүлээн авсан байдал огт мэдэгдэхгүй, урьдын газартаа хэвээр нутагласаар байв.

Оросууд Ойрадтай харилцаагаа хэвийн болгох зорилгоор 1632-1635 оны хооронд Поскочин, Петров, Горбунов, Рачковский, Добрицкий нарын толгойлсон олон удаагийн элчийг илгээжээ. Түүний хариуд Ойрадын элч нар Сибирийн хотуудад очиж, яриа хэлэлцээр хийж байжээ. Тэдгээр хэлэлцээрийн үр дүнд маргаан сөргөлдөөн тодорхой хэмжээгээр намжжээ. Ойрадын ноёдын зүгээс Оросын эзэмшил нутаг руу довтлох явдал аажмаар багасч, О йрады н элчин , худалдаачид С ибирийн хотуудад, оросууд Ойрадын нутагт ирж худалдаа наймаа хийх болсон. Мөн хэд хэдэн газар олзлогдсон хүмүүсийг харилцан солилцжээ.

Оросын засгийн газраас ойрадуудыг өөрийн эзэмшлийн бүс, харьяат аймгаас хол баруун зүг нүүдэллэн явах саналыг удаа дараа тавьж байлаа.

XVII зууны эхэнд оросуудын баруун Сибирийн Томи голын эрэгт байгуулсан Томск, Эрчис, Тоболь голын эрэг дэх Тара, Тобольскийн шивээ, бэхлэлтүүд Ойрад, Оросын харилцааны гол төвүүд болж байсан бол ойрадууд баруун зүг аажмаар нүүсний улмаас хориод он гэхэд Уфа хот Ойрад, Оросын хоорондоо харилцах, Москва хот хүрэхэд дамжин өнгөрөх цэг болон хувирсан ажээ.

XVII зууны гучаад онд Торгууд аймгийн үлэмжхэн хэсэг Казахын талыг дайран нүүсээр Ижил (Волга -Ж.Г.) мөрний доод урсгалын газар очжээ. Торгууд, Дөрвөд аймгууд Эмба голын сав, Яик гол, Ижил мөрний доод урсгалын Ногай, Ембуилу болон Едисаны Татар нарыг түрэн, зарим хэсгийг нь нэгтгэн авчээ.

Ийнхүү XVII зууны 30-40 онд баруун зүг нүүсэн Ойрад аймгуудын үндсэн хэсэг Яик гол, Ижил мөрөн хоёрын хоорондох Эмба, Илек, Иргиз голуудын сав газар болон Ижил мөрний баруун биеэр төвлөрөн нутаглах болсон байна.

Өгүүлэн буй үеийн Монгол, Оросын харилцааны гол эмзэг асуудал нь газар нутаг, харьяат нарын маргаан байсан юм. Монголчуудын хувьд нэгэнт түрж орж ирсэн Хаант Оросын түрэмгийллийг сөрөн зогсоож, хэвийн найрсаг харилцаа тогтоох, маргаантай асуудлыг эв зүйгээр зохицуулахын

1 Ш .Б.Чимитдоржиев. Взаимоотношения Монголии и России XVII-XVIII вв. М., 1978. стр 29.

160

Page 166: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VI БҮЛЭГ. XIV-XVI зууны эхний Монгол Үлсын галаал харилиаа

төлөө байв. Мөн Орос улстай харилцан ашигтай худалдаа арилжаа хийхийг сонирхож байв. Монголчууд Орос улстай найрамдалт хөршийн харилцаа тогтоохыг эрмэлзэж байсан нь Манжийн түрэмгийллийг зайлуулах, хүнд үед тусламж дэмжлэг авах зорилготой байлаа.1

Харин Хаант Орос Монголын газар нутгийг харъяандаа оруулах хүч түрсэн бодлого баримталж, тус бүс нутгийн олон улсын харилцаанд улам бүр ш ийдвэрлэх үүрэгтэй болж байсан М анж чин улстай харилцах бодлогодоо завсар жийргэвч байдлаар ашиглахыг оролдож байв.

Киян Ж.Бор. Монголын дипломат товчоон. УБ., 1998, тал 199.

161

Page 167: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Долдугаар бүлэг

XIV-XVI ЗУУНЫ СОЁЛ

Б айлдан дагууллын урш гаар М онгол орон ихэд сүйрсэн нь монголчуудын соёлын хөгжилд тун харш нөлөө үзүүлжээ. Юан улс мөхөж, Монголын байлдан дагуулагчид эх нутагтаа ухарч ирэх үеэр тус орны соёл их доройтсон байжээ.

Эзэнт гүрэн мөхсөний дараагаар Монгол нь эл хуль байдалд оржээ. Монголчууд Дорно, Өрнийн алс холын олон оронд сарнин тархаж, эх нутагтаа хоцорсон ах дүү, төрөл садантайгаа харилцаа холбоогүй болжээ. Дэлхийн бусад оронтой эдийн засаг, соёлын талаар Монголын харилцах нь нэг х эсэгтээ бараг тасарчээ. Х удалдааны зам бүдгэрэн , гадны худалдаачид, элч зарлагуудын хөл ч татарчээ.

Энэ бүхний дээр Монгол улс бутран дотоодын дажин самуун байнга дэгдэх болсон нь үндэсний соёл хөгжих нөхцөлийг бүр ч хомсдуулсан ажээ. Эд өлгийн болон оюуны соёлын ололт тарамдан үрэгдэж байжээ. Тэр үеэр монголчууд гэр-тэрэг, ердийн тэргийг ч аж ахуйдаа хэрэглэх нь эрс татарч, тэрэгний оронд голдуу нуруу ачих болжээ. Монголд оюуны соёл боловсролын хүрээ явцууран утга зохиол бичгийн бүтээл ч ховор хомс болж иржээ.

Ихэвчлэн Монголын язгууртан нарын дунд дэлгэрч байсан буддын шашин байр сууриа алдаж, монголчуудын эртний овгийн байгууллын үеийн бөө мөргөл сэргэж ноёрхох байдалтай болов. Ш ашны ном зохиол орчуулах, барлах ажил татарч ирсэн төдийгүй, урьд гарсан зарим ном зохиол, соёлын үнэт дурсгалын зүйл ч дотоод самууны хөлд үрэгдэж байв.

Монголын соёлын иймэрхүү дорой байдал Хятадад Монголын Юан улсын ноёрхол мөхсөнөөс эхлээд XVI зууны II хагас хүртэл бараг бүтэн хагас зуун жил үргэлжилсэн боловч ард түмний бүтээлч хөдөлмөрийн хүчээр М онголын соёлын өв уламжлал огт тасалдаж үгүй болсонгүй. Монголын ард түмэн хэцүү бэрх нөхцөлийн дунд ч гэсэн эд, оюуны соёлын үнэт зүйлсийг их бага аль нэгэн хэмжээгээр бүтээсээр байжээ.

XV-XVI зууны Монголын соёлын түүхийг судлахдаа бид академич Б.Я.Владимирцовын 1934 онд дүгнэн бичсэн доорхи нэг зүйлийг анхаарах нь чухал юм. Үүнд, “Монголчууд өөрсдийн түүхийн «Харанхуй» үедээ өөрөөр хэлбэл, Юан улс мөхсөнөөс эхлээд XVI зууны хоёрдугаар хагасын «Сэргэн мандал»-ын үе хүртэлх хугацаанд өөрсдийн соёлын ололтынхоо олон зүйлийг хадгалан үлдээж чадсан бөгөөд Юан улсын үеийн утга

Page 168: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

зохиолын уламжлал тасраагүйн нэгэн адил монголчуудын бичиг үсэг, утга зохиол тасалдан зогссонгүй гэдэг нь сүүлийн үед тодорхой болов” 1 гэжээ. Энд гарч байгаа «Сэргэн мандалт» гэдэг нэр томьёог феодализмаас капитализмд шилжих үед Европ дахинаа үзэгдсэн сэргэн мандалт хэмээх түүхэн үйл явдалтай хутган адилтгаж болохгүй нь мэдээж хэрэг. Тэр нэр томьёог их монголч эрдэмтэн хашилтанд авсан нь санамсаргүй хэрэг бус бөгөөд тиймэрхүү нэр томьёогоор тухайн үед Монголд үзэгдсэн соёлын зарим талын идэвхжилт, шинэвтэр сэргэг зүйлийг илэрхийлэхийг зорьсон нь ойлгомжтой байна. Үнэхээр XVI зууны эцсээс эхлэн монголчуудын соёл нэлээд өөдлөх төлөвтэй болж иржээ. Тэр түүхэн үзэгдэл нь нэг талаас улс орны дотоодын дажин самуун татарч, Эсэн, Батмөнх даян хаан, Түмэн засагт хаан, Алтан хан, Лигдэн хаан нар Монголыг нэгггэн төвлөрүүлэх бодлого явуулж, нөгөө талаар тэр үеийн Монголын нийгэмд шарын шашин өргөн дэлгэрч, эртний Энэтхэг, Түвэдийн соёлын ололтыг Монголын тал нутагг авчран сэргээсэнтэй уялдаа холбоотой байсан ажээ.

§1. Аж байдал

XV-XVI зууны үест монголчуудын аж ахуй хэв заншилд урьдынхаасаа онцын өөрчлөгдсөн зүйл төдий л гарсангүй. Тэдний дунд нүүдэлчин малчдын аж байдал, хэв заншил нэлэнхүйдээ ноёрхсон хэвээр байжээ.

Монголчуудын үндсэн орон байр мөн л эсгий гэр хэвээр байсан боловчXVI зууны үед гэрийн төрх, хэлбэр, хэмжээ эртний үеийнхээс нэлээд өөрчлөгдөж бараг одоогийнх шиг болж иржээ. Гэрийн хана, тооно, хаалга, үүд зэрэг хэсгүүд боловсорч нарийсан нүүж тээхэд бүр тохиромжтой болжээ. Эвхмэл хана, дугариг тооно гарч гэрийн шовх орой нь одоогийнх шиг бөмбөгөр болж иржээ.

Гэхдээ энэ үзэгдэл нь монголчуудын дунд нэгэн зэрэг түгээмэл болсонгүй, харин хүмүүсийн нийгэмд эзлэх байр байдал, өмч хөрөнгийн ялгаанаас болж орон сууц нь ч дотроо их ялгаатай байсан юм. Унь, тооно, хана, хаалганаас буюу гэрийн үндсэн хэсгээс бүрэлдсэн тохилог гэр голдуу мал хөрөнгөтэй чинээлэг хүмүүсийн дунд дэлгэрч байсан ажээ. Харин ядуу доорд харц ард, малчин бол цээж гэр, хатгуур, жовгон гэх мэтийн шовоохой, овоохой хэлбэрийн орон сууцыг өргөн хэрэглэж байжээ2.

XVI зуунаас эхлэн хаад, ноёдын дунд том хэмжээний өргөө гэр дэлгэрч байжээ. Найм ба арван таван тэрэмтэй (ханатай) их ергеөнүүд монгол хаадад байсан мэдээ сурвалж бичгүүдэд дайралддаг3. Монголын том өргөө гэрүүдийн загварыг сүүлийн үе болтол байсан Абатай сайн ханы Баруун өргөөний байдал төрхөөс мэдэж болно. Тэр өргөөг XIX зууны эцсээр үзсэн

___________________________________________________ VII БҮЛЭГ. XIV-XVI зууны соёл

1 Б.Я.Владимирцов. Общественный строй М онголов (М онгольский кочевой феодализм). Ленинград. 1934, стр. 15.

2 Д.Майдар, Л.Дарьсүрэн. Гэр орон сууцны түүхэн тойм. УБ., 1976, тал 88-97.3 «Убаши хунтайжийн тууж» Ц.Дамдинсүрэн. Монголын уран зохиолын дээж зуун билэг.

УБ., тал 185-186.

163

Page 169: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill воть

А .П озднеевын бичсэн нь: “Абатайн өргөө нь М онголчуудын ердийн гэр зөвхөн тоглоом шиг харагдахаар гадаад талаасаа тийм гайхалтай том ажээ. Абатайн өргөөнд 300 хүн баггдаг байсан гэж ярилцана” 1 гэжээ.

Арай хожуу Өндөр гэгээний үед Баруун өргөөг Хүрээнд нүүлгэн авчирч тахиж шүтэх болжээ. 1877 онд Позднеевыг анх үзэхэд өргөөний хойморт Абатайн хан ш ирээ, хоёр талаар нь Абатай ханы шадар баатруудын дүрс цөөн бурхан б ай ж ээ2. Э дгээр дурсгалт зүйл нь цөм Абатай ханы үеэс уламжлагдан ирсэн байж болох бөгөөд Позднеев энэхүү өргөөг нэг ёсондоо М онголын эртний зүйлийн музей гэж нэрлэсэн байна3.

XV-XV1 зууны үеийн м онгол хүм үүсийн хувцас хунары н талаар түүхийн мэдээ баримт тун ховор үлджээ. Гэвч XVII зууны эхээр М онголын өм нөд талы н нутгаар явсан М ин улсы н түш м эл С яо Д ахэн и й ажиж тэмдэглэснээс үзэхэд энэ нутгийн монголчууд «дээд, доод үгүй цөм» урт нарийхан ханцуйтай, нудрагатай дээл өмсөж байжээ. Д ээлэнд мөн жижиг хажлага гаргаж, барс, ирвэс, халиу, булга, минж зэргийн амьтны үнэт үсээр эмжиж байсан байна. Голдуу булганы үсээр хийдэг, хоёр мөр рүү унжуулан өмсдөг «дэвүүр» хэлбэртэй «зах» гэдэг тусгай нөмрөг байжээ4.

Баян ядуугийн ялгаа хүмүүсийн хувцсанд бас тусгалаа олж байжээ. Баян чинээлэг хүмүүсийн дунд хятад торго, дурдан, ангийн үнэт арьсаар хийсэн гоёмсог хувцас нэлээд дэлгэрч байжээ. 1640 оны М онгол-Ойрадын хуулинд торгон дээл, булган ба үен дах, барс, ирвэс, сувь, халиу, хярс үнэг зэр эг ам ьтны арьсаар хийсэн хувцас хунары н тухай дурдсан б а й н а 5. Иймэрхүү хувцас хунар мөн XVI зууны үед ч байсан буй за. Монгол хүмүүс морь унаж намнахад тохиромжтой нимгэн ултай гутлыг эр эмгүй өмсдөг байжээ. Малгай гутал зэрэг хувцас хунарын зүйлийг цөм бүсгүйчүүл оёж хийдэг байжээ.

Монгол хүмүүсийн ууж идэх зүйл мөн л урьдын адил голдуу мах, цагаан идээ байж ээ. Т аван хош уу м алы н аш иг ш им ийг эдэлж хэрэглэх арга ажиллагаа хожуу үеийнхээс төдий л ялгаагүй байсан аж. Үхэр, хонь, ямааны сүүгээр тос ааруул, хурууд хийж байснаас гадна иссэн айргаар заримдаа гурав, дөрөв дахин нэрж хатуу архи, арз, хорз гаргадаг байсан байж ээ6.

Тэр үеийн монгол хүмүүс нүүр царайгаа засаж тордох талаар бас анхаарч байсан тухай зарим нэгэн мэдээ байдаг. Монголчууд үсээ хяргаж, мөн зарим нь үсээ баруун мөр рүүгээ унжуулдаг байсан гэнэ. Эрчүүд нь үсээ тойруулан хусаж магнай дээрээ ямхын төдий үлдээж, жижиг гэзэг-тав тавьж гөрдөг байжээ. Өмнө зүгийн монгол бүсгүйчүүл бол нялхын үсээ авахгүйгээр урт ургуулж арван хэдэн хэсэг гөрж толгойгоо тойруулан унжуулдаг заншилтай байсан байна7. Харин хадамд очиж эхнэр болохдоо хоёр салаа гэзэг гөрдөг

1 А.Позднеев. «Монголия и монголы». СПб., 1896, I боть, стр. 91-92.2 Мөн тэнд, стр. 91-92.3 Мөн тэнд, стр. 91-92.4 Сяо Дахэн. Монголын зан заншлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). 1960, № 2, тал 50.5 «М онгол-Ойрадын хууль нийтэлсэн эх». Голстунский К.Ф. «М онгол-Ойратские законы,

1640...». СП б., 1880, стр. 15.6 Сяо Дахэн. Монголын зан заншлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). I960, № 2, тал 51.7 Мөн тэнд, тал 53.

164

Page 170: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VII ВҮЛЭГ. XIV-XVI зууны соёл

байжээ. Мөн чихээ нүхэлж алт, мөнгөн ээмэг, сүйх зүүж байснаас гадна хуруундаа бөгж зүүдэг байсан байна.

М онголчуудын хэв заншилд эртний овгийн байгууллын ёс журам, бөө мөргөлийн шүтлэг бишрэл ихээхэн нөлөөтэй хэвээр байсны дээр, тухайн үеийн зан суртахуун, дэглэм журам мөн XVI зууны эцсээс эхлэн аж байдлын үлдэгдэл нэлээд хэм ж ээгээр хадгалагдан үЛдсэн байж ээ. Үүнд эигийн онцгой ямба, овог овгоороо ураг барилдах ёс, овог төрлийн өшөө авах ёс ч хүчтэй хэвээр байсан ажээ. Тэр ч байтугай баян чинээлэг хүмүүсийн дунд үхэгсдийг оршуулахдаа эдэлж явсан эд хэрэгсэл, мал, татвар эхнэр, зарцыг ч хамт булдаг хойллог гэдэг бүдүүлэг ёс бүрэн устаж үгүй болоогүй байж ээ1. Хойллоглох ёсыг зөвхөн XVI зууны эцсээр хориглосон ажээ. “Оршуулж булш лах, алж хөнөөх хэрцгий байдал н ь ” ш ары н ш аш ны нөлөөгөөр өөрчлөгдсөн болохыг Сяо Дахэн мөн ажиж тэмдэглэсэн байна2.

Ард түмний дунд хулгай, худал, ужид самуун явдлыг цээрлэн жигших, хүмүүсийг хүндэтгэн зочлох, шудрага шулуун зан, зориг чадлыг эрхэмлэн үзэх зэрэг сайн заншил бас их байжээ.

М онголчуудын занш илд шарын ш аш ин гүн гүнзгий нөлөөлж, баян ядуу хүмүүсийн хэв ёс хоорондоо ихээхэн ялгаатай болсон байна. Ноёд дээдсийг хүндэтгэх хэв хууль улам нарийсч байсан бөгөөд түүнийг сахиж мөрдүүлэх талаар олон төрлийн цааз дүрэм бий болжээ. Гэрт ороход хүртэл хатуу дэглэм журмыг дагаж мөрдөж байв. Ноёд, тайж, дээдэс гэрт орохдоо эсгий үүдний зөв талаар, харц ард бол буруу талаар нь заавал орох ёстой байсан ба зөрчигчдийг торгодог байжээ3.

§2. Оюуны соёл

Мэдлэг боловсрол: Монголчуудын оюуны соёл, тухайн цагийн нөхцөл байдлаас болж төдий л их хөгжиж чадаагүй байв. Гэхдээ олон түмний дунд мал маллагааны арга мэдлэг хөгжин сайжирсаар байсан нь лавтай. Сяо Дахэн, монголчуудын агт морио арчилж сорих аргыг сонирхон үзэж байсан байна. “Тэд сайн морийг бусад малаас тун илүү хайрлана... эрт оройгүй арчлан тэжээж , дэл сүүлийг засан арчилдаг нь тун хэцүү болой. Энгийн хэрэгт унахгүй, гагцхүү сайн бордож байгаад ан гөрөө хийх буюу дайн байлдаанд сая унана. Аливаа агт намрын эцэс болоход цөм таргалах тул энэ үед дэндүү давхиулбаас агт даруй үхнэ. Тэр нь хатуужаагүйн учир болой. Иймд сайн морийг сонгон авч сорьдог арга байжээ. Өдөрт хорь, гучин газар давхиулж жаахан хөлс гаргаж түүний өмнө хоёр хөлийг нь тушиж, үсэрч харайлгалгүй бас уяанд сайн идүүлж сургахгүй өдөр бүр үдээс хойш болтол, эсвэл оройгоос үүр цайтал уясны хойно бэлчээрт тавина. Дараа өдөр нь мөн ингэж сорих зэргээр тав гурван өдөр буюу есөн өдөр болсны хойно агтны тарга нь зоо нуруундаа хурж гэдэс багасаж чанга болоод, ууц

Сяо Дахэн. Монголын зан заншлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). I960, № 2, тал 46. Мөн тэнд. тал 46.

Page 171: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М о н го л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

нуруу их бөгөөд чийрэг болно. Уулаас хөх ногооны тарга боловч сул байдаг, ингэж сорьсны хойно цөм хатуу чийрэг болж хэдий унаж давхисан ч амьсгал давхцахгүй бөгөөд тэж ээл унд багатайгаар долоо , найм ан өдөр дайн байлдаанд явсан ч хүч сайтай байдаг болой. М анайд нанхиад хүн сорих аргыг мэдэхгүй байн байн тарган морийг хол замд унаж арвас есийг үхүүлдэг байна. М орь гагц тарганд байх бус, тарган бөгөөд чийрэг байна. М орьд тарган бол даруй сайн. М орь гэж арчлахгүй бол хэрэггүй болой. Тэд бол энгийн хэрэгт, ан гөрөө хийхэд цөм морь унадаг тул үргэлж оролдсоор арчилж тэжээх аргыг олсон байна” 1 гэжээ.

Бусад малыг арчилж адуулах, ашиг ш имийг нь эдэлж хэрэгл эх арга ухаан сүүлийн үе болтол үргэлжилж ирсэнтэйгээ бараг адил байсан нь тодорхой байна.

М онголчуудын оюуны боловсрол, бичгийн соёлын уламжлал тэр хэцүү хүнд үед ч гэсэн тасалдаж зогсоогүй тухай Б .Я .В ладим ирцовы н өмнөх дүгнэлт туйлын үнэн зөв болохыг ш инжлэх ухааны сүүлийн үеийн ололт улам бүр баталж байна.

Даавуун дээр бичсэн эртний ном

М онголчуудын дунд бичиг үсэг зааж байсан арга ажиллагааны тухай сурвалж бичигт өгүүлсэн нь: бичиж үсэглэж чадах хүнээ «багш» гэж нэрлэнэ. Энэ нь сургагч болой. Бичиг сурагчийгаа «шавь» гэж нэрлэнэ. Энэ нь шавь багшийг дагаж бичиг үсэг сурч эхлэхдээ багшдаа хонь, архийг бэлэг барьж

1 Сяо Дахэн. Монголын зан заншлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). 1960, № 2, тал 52-53.

166

Page 172: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VII ВҮЛЭГ. XIV-XVI зууны соёл

Чимэглэлтэй номын хуудас

мөргөнө. Хожим өдөр бүр уулзахдаа зөвхөн мөргөж ёсолно. Бичиг уншихыг нэгэнт сурсны хойно багшдаа эрхбиш нэг саарал морь, нэг цагаан хувцас барьж талархана. Хувцас нь бөс даавуу буюу эсвэл торго байж болох нь, баян ядуугийн ялгаагаар байж болох бөгөөд мөн тогтсон тоогүй болой2. Энэ мэдээ XVII зууны эхээр М онголын өмнөд хэсгээр аялаж байсан хүний мэдээ м өн боловч тийм эрхүү х эл б эр и й н гэр и й н сургууль М онголд эртн и й уламжлалтай бөгөөд тэр нь сүүлийн үе хүртэл үргэлжилж иржээ.

Түмэн засагт хаан, Алтан хан нары н үед эртний Энэтхэг, Түвэдийн ш аш ны ном судры г м онголчлох аж ил сэргэж байж ээ. Т эр уламж лал «Харанхуй үе» гэдэг XV-XVI зуунд бичиг үсгийн боловсролыг м онгол- чуудын дунд аль нэг хэмж ээгээр тэтгэн дэмжиж байсан нэг чухал хүчин зүйл байсан нь лав буй заа. М онголтой элдэв аргаар харилцахыг оролдож байсан Хятадын М ин улс М онголын хаадад бичигзахидал илгээхдээ монгол хэл бичгээр бичиж байсан ба монгол хаад ч хариу илгээхдээ мөн өөрсдийн хэл бичгийг хэрэглэж байжээ. М ин улсад монгол хэлний хэлмэрчдийн тусгай тасаг ажиллаж байсан ба «Хуа-и-и-юй» гэдэг толь бичгийг 1389 онд, мөн тарн и й н судры г, м онгол хэлийг оролцуулан д өрвөн х эл ээр 1431 онд хэвлүүлэв. Э нэ бүхнээс үзэхэд XV зуунд хөрш улс гүрэн нь М онголтой харилцахдаа монгол хэл бичгийг харилцааны нэг чухал хэрэглэгдэхүүн мөн гэж үзэж байжээ.

М онгол Их Гүрэн мөхсөний дараахь хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол , орчуулгы н аж ил тасалдаж зогссон гүй , хари н бага хэмж ээгээр боловч үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр М онголын О лон сүм ийн нуранхай суварганаас олдсон 211 rap б ичм эл тасархай

Сяо Дахэн. Монголын зан заншлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). 1960, № 2, тал 18.

167

Page 173: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М о н го л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Соёмбо үсэг

хуудаснуудын боодол гэрчилж байгаа ю м 1. Тэдгээрийн бичлэгийн хэлбэрийн онцлог, мөн бичсэн цаасыг химийн аргаар ш инж илсний дүнгээс үзэхэд rap б и чм эл тасархай хуудаснууд нь цөм XV зууны эц эс XVI зууны үед хамаарагдаж байгаа ажээ. 211 тасархай хуудасны давуу ихэнх нь буддын ш ашны холбогдолтой ном судрын орчуулга, зөвхөн дөрвөн хуудас нь шашны бус иргэний агуулгатай (захидал, сүмд өргөсөн зүйлсийн жагсаалт, сургаал) зэрэг болно.

Тэдгээрийн хамгийн сонирхолтой нь Чойж и-О дсэрийн монголчштсон «Бодхичарья-аватара»-ийн орчуулгын гар бичмэлийн хуулбарын 39 тасархай хуудас мөн. Уг хуудас нь бичлэгийн хэлбэрээрээ XVI зуунд хамаарна гэж м эр эгж и л тн ү ү д үзэж б ай н а . Т эр нь Ч о й ж и -О д с э р и й н орчуулсан «Бодхичарья-аватара»-ийн бидэнд мэдэгдэж байгаа эртний гар бичмэлийн хуулбараас хадгалагдан үлдсэн нь мөн.

Олон сүмээс олдсон гар бичмэл, тасархай хуудаснууд нь М онголын эртний бичиг зүйн үүднээс ихээхэн сонирхолтой байна. Учир нь эдгээр 211 тасархай хуудсыг нэг хүн хуулан б и чээгүй , харин я н з бүрийн хүний бичиг байгаа нь тодорхой. Тэдний дотор хичээнгүй бичгээс аваад татлан бичсэн хуулбарын тасархайнууд олон байна. Гар бичмэл тасархай хууд- суудыг цөм ийг нь бийрээр биш хулсан үзгээр бичсэн явдал тэдгээр нь

1 W.Heissig, D ie Mongolische Steininschrift und Manuskriptfragmente ails Olon Sume in der Inneren Mongolei, Abhandlungen der Akademie der Wissenschaften in Gottingen, Philologische-historische Klasse, 3, Folge, Nr. 63. Gottingen.

168

Page 174: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VII БҮЛЭГ. XIV-XVI зүүны соёл

лав XVII зуунаас өмнө бичигдсэн болохыг бас давхар нотолж байна. Учир нь монголчууд бийрийг манж нарын нөлөөгөөр XVII зуунаас хойших үеэс эхлэн хэрэглэх болсон.

XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болов. Тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүшийн дэргэд нэлээд олон хиа нар шавилан сууж байсан тухай мэдээ байдаг. Эдгээр шавь нарын дотор 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт тайжийн чулууны бичээсийг сийлэлцсэн бөгөөд Лигдэн хааны үед орчуулсан монгол Ганжуурын дотор байдаг «Хутагт эрдэнэ гарахын орон» нэрт их хөлгөн судрыг бичсэн Сэцэн дайчин хиа багш байжээ.

Алтан хан Түвэдээс хэдэн зуун лам урьж ирүүлсэн ба мөн түвэд, хятад х эл н ээс хөлгөн судруудыг орчуулуулж байж ээ. 1584 онд А лтан ханы зарлигаар «Хутагт дээд Алтангэрэлт эрхэт судруудын хаан нэрт их хөлгөн» судрыг монгол хэлээр анх барлав1. Тэр судрын төгсгөлийн үгэнд Алтан ханы г “Ч акравартийн хувилгаан сайн Алтан хан” хэм ээн анх тэргүүнд өргөм ж лөн бичсэн байна. Алтан хан чухамхүү «Алтан гэрэлт» судрыг сонирхон монгол хэлээр барлан олны хүртээл болгосон нь санамсаргүй х эр эг бус. Э нэхүү хөлгөн сударт “ Н ом ы н хүрдийг орч уулагч ” буюу “Чакравартийн хаадын тухай, хаант төрийг хэрхэн номчлон засах, хотол иргэнийг хэрхэн яаж захирч, гэмтнийг засгаар хэрхэн гэсгээж цээрлүүлэх” зэргийн тухай буддын төр шашны гол сургаал оршдог ажээ. Чухамхүү тэр сургаалы н үндсэн д ээр монголчууд ном ы н хаант засаг төрөө д ээдлэн өргөмжлөхийг чармайж байсан байна. Алтангэрэл сударт «Хааны шастир» ( Ражашастра) хэмээх тусгай бүлэг байдаг бөгөөд түүнд хаан бол «Тэнгэрийн хөвгүүн» (санскрит. Девапутра) мөн болох тухай өгүүлсэн байдаг болой.

XVI зууны эцэс, XVII зуун эцсээр Хөх хотын бандида манзушри гүүш ш и рээт цорж Ш риш иласвараба, Х арчины нэрт гүүш Аюуш, хэлм эрч Дондов тойн зэргийн номтой хүмүүс гарч ном зохиол орчуулах, бичих ажлыг хийж байжээ.

Гүүш цорж бол Алтан ханы үед ш аш ны судар ном орчуулах ажлаа идэвхтэй хийж явсан ба лав 1620-оод оны эцэс хүртэл амьдарч байжээ. Гүүш цорж XVI зууны эцэс, XVII зууны эхэн үеийн М онголын утга зохио- лын орчуулга ба уран зохиолын түүхэнд томхон суурь эзлэх, тэр цагийнхаа эрдэм боловсролтой хүмүүсийн нэг байж ээ2. Тэр нь 1587 онд «Цогт Очир аюугулагч Ямандагы н цог жавхланг эгүсгэхүйн зэрэг», «Их Цогт Очир аюугулагчийн эгүсгэхүйн зэрэг», 1618 онд Түвэдийн их шүлэгч М иларайбын намтар (Халхын Цогт тайжийн захиалгаар), мөн «М иларайбын дуулал», «М анигамбум», «Үлгэрийн далай», «М олон тойны эхийн ач хариулсан тууж», «Чиндаманийн эрих» зэрэг ш аш ин ба уран зохиолын ном судрыг түвэд хэлнээс монголд чадамгай хөрвүүлэн орчуулжээ. Гүүш цорж зөвхөн их хэлмэрч төдийгүй, мөн сайн шүлэгч байсан нь орчуулсан номуудынхаа

Sh.Bira. The worship o f the Suvarnarnaprabhasottama-sQtra in M ongolia- Mongolia, Trust with Change and Development. Editor R.C. Shatra, Vision and Venture. Patiala. New Delhi, 1997. Б.Я.Владимирцов. Надписи на скалах Халхаского Цогту-Таджи. ИАН СССР, т. 20. 1926, № 13-14, тал 222-223.

169

Page 175: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

эцэст өөрийн зохион бичсэн ш үлэглэлүүдээс тодорхой байна. «М ани- гамбум» зэрэг зохиолуудын төгсгөлд Гүүш цоржийн бичсэн шүлэглэлүүдэд бурхны шаш ны үзэл санаа их боловч тэд нь яруу найраг, уран зохиолын хувьд их сонирхолтой ажээ.

Аюуш гүүш бол XVI зууны М онголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа М онголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловс- руулан гаргажээ1. Аюуш гүүш Ю ан улсын үед Ш аравсэнгийн монголчилсон «Хутагт Банзрагч хэмээх таван сахьяа» гэдэг их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн «Хутагт цагаан шүхэрт», «Хар хэлэн нэрт» зэрэг ном ы г XVI зуунд монголчилсон байна. Аюуш гүүш ийн зохиосон галигийг «Али гали» үсэг хэм ээн н эр л эд эг нь эн этхэг х эл ээр эгш иг гийгүүлэгчийг тэмдэглэх үсэг гэсэн утгатай болно. Тэр эрдэмтэн «Али гали» үсгийн талаар гурван зүйлийн судар зохиосон2 гэх боловч тэдгээр нь одоо болтол олдож м эд эгд ээгүй б ай н а. И йнхүү ш и н э гали г зохи осон нь М онголын хэл бичиг, соёлын аймагт гарсан нэгэн чухал амжилт мөн байв.

Ш аш ны ном зохиолыг орчуулах ажил Лигдэн хааны үед дээд цэгтээ хүрэв. М онголын сурвалж бичгүүдийн м эдээгээр М онголын 35 хэлмэрч Г унгаа-О дсэрийн удирдлагаар «Ганжуур» хэм ээх эртний Э нэтхэгийн буддын ш аш ны судры н их цуглуулгыг орчуулах ажлыг 1628-1629 онд бүрмөсөн дуусгаж, бүгд 113 хэлмэли буюу ботиор анх эмхтгэн алт мөнгөөр бичиж гаргав. Э рдэмтэн нары н үзэж байгаагаар Ганжуурт орсон ихэнх судры г м онгол хэлм эрч нар аль Ю ан улсын үе, ялангуяа XVI зууны сүүлчийн хагасаас эхлэн хийж дуусгасны г Л и гдэн хааны үед хянан засварлаж эмхтгэн бичих ажлыг гүйцэтгэжээ.

Лигдэн хааны үеийн монгол Ганжуурын орчуулгын түүхийг судалхад Ленинградын Улсын их сургуулийн номын сангийн гар бичмэл Ганжуур, М онгол улсын ном ы н санд хадгалагдаж байгаа гар бичм эл бүрэн бус Ганжуурын 70 гаруй боть чухал ач холбогдолтой байна. Учир нь эдгээр гар бичмэл ганжуур бол шууд ба шууд бус аль нэг хэмжээгээр Лигдэн хааны үед хамаарагдах бөгөөд М анж ийн хааны үед 1718-1720 онд Б ээж инд барласан модон бары н монгол Ганжуураас (хэдийгээр бары н монгол Ганжуур бол Лигдэн хааны үеийн Ганжуурыг үндэс болгон хэвлэсэн нь мөн боловч) нэлээд ялгаатай байгаа юм.

Гар бичмэл Ганжуурын нэг үнэтэй тал бол Лигдэн хааны үед монгол хэлм эрчдээс бичсэн төгсгөлийн үгс бары н Ганжуурынхаас илүү олон байгаад орш ино. Т эдгээрийн төгсгөлийн үгс бол тухайн үеийнхээ хэл, зохиол, түүхийн чухал сурвалж мөн. Үүнд ялангуяа тэдгээрийн дотор байгаа улс төр түүхийн үзэл санааг тусгайлан анхааран үзвээс сонирхолтой. Л игдэн хаан урьдын монгол хаадын үлгэрээр Ш арав хутагт лам тай учирч төр, ш аш ны холбоог сэргээн “эл улсаа очирт хөлгөний мөрт удирддаг энх амга-

1 «Монгол Банзрагч тавдугаар судар», тал 17. Аюуш гүүшийн бичсэн төгсгөлийн үг. L.Ligeti. Catalogue du Yanjur m ongol imprime, Budapest, 1942, pp. 57-58. W .Heissig. D ie Pekinger lamaistischen Blockdrucke in mongolischer Sprache, 1954.

2 Гүн Гомбожав. Эгшиг хийгээд гийгүүлэгч үсгүүд оршвой. тал 6.

170

Page 176: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VII БҮЛЭГ. XIV-XVI зууны соёл

лан төрөөр оруулав” гэх зэргээр Л игдэн хааны «хоёр ёсны» бодлогын тухай төгсгөлийн үгст байдаг. Төгсгөлийн үгст «хоёр ёсны» бодлогыг сэргээсэн гавьяаг Алтан ханд бус, харин Лигдэн хаанд хүртээж, мөн Лигдэн хаанд «Дээд номын мэргэн Чакраварти хагаан», «Чингис Та Ю ань хагаан», «Тэмүү- жин Чингис хагааны их оронд суусан Тэнгэр Богд», «Чингис Тан Тайсун хагаан»* гэх зэргийн Монгол, Энэтхэг, Хятадын хаадын их цолыг өргөм- жилж аль болохоор магтан сайш аасан байна. Энэ бүхэн нь монгол төр, шашны түүхэнд М онголын эцсийн хаан их Лигдэн хааны гавьяа зүтгэлийг аль болохоор өргөмжлөн товойлгох гэсэн тухайн үеийн оролдлого байжээ.

§3. Түүх, улс төр, хууль цаазын мэдлэг

XV-XVI зуунд монголчууд зөвхөн буддын шашны ном судар орчуулж байсан төдийгүй, мөн өөрсдөө түүх, улс төр, хууль цаазын талаар багагүй сонирхож зохиол бүтээл туурвиж байжээ. Гагцхүү эдгээрээс бидний үед уг эхээрээ хадгалагдан үлдсэн нь тун бага байна. Өмнөх үед байсан зарим ном зохиолын тухай бид ихэвчлэн хожуу үеийн сурвалж бичгүүдийн мэдээ баримтаас мэдэж байгаа юм. Ж иш ээлэхэд XV-XVI зууны монголчуудын түүхийн м эдлэгийн тухай бид XVII зууны түүхийн зохиолуудад тэмдэг- лэгдэн үлдсэн зарим хэрэглэгдэхүүнээс таамаглаж байна. Лувсанданзаны «Алтан товч», «Ш ар тууж», Саган сэцэний «Эрдэнийн товч» зэрэг зохио- луудад М онголы н «бага хаадын» үеийн түүхийн талаар өгүүлсэн зүйлс үндсэндээ тухайн үеийнхээ бичгийн ба аман уламж лалд хам аарахы г эрдэмтэд тогтоожээ. Сурвалж бичгүүдийн мэдээнээс үзэхэд XV-XVI зуунд М онголы н эзэн т гүрний өмнөх үеийн эртний монголчуудын түүхийн мэдлэг, уламжлал сэргэж, түүх нь урьдын адил аман үлгэр, домог, туульсын хэлбэрээр яригдан дэмж игдэж эцэстээ бичигт бууж байж ээ. Т эдгээрт буддын ш аш ны нөлөө ч тусч амжаагүй нь тодорхой юм. Тухайн үеийн монголчуудын түүх бичлэгийн үйл ажиллагааны нэг үндсэн хэлбэр нь тайж язгууртны удам угсааны залгамжийг харуулсан гэрийн үеийн бичмэл буюу угийн бичиг зохиох явдал байжээ. Гэвч тэр үеийн гэрийн үеийн бичмэлээс бидний үед биеэр хүрч ирсэн нь үгүй болой. Харин тэдгээрээс XVII зууны монгол түүхийн зохиолууд, мөн хятад, перс түүхчдийн бүтээлд орж үлдсэн нь цөөнгүй байдаг билээ. Э нэ учраас арай хожуу үеийн тэр сурвалж бичгүүдийн мэдээ баримтаас бид тухайн үеийн монголчуудын гэрийн үеийн бичмэлүүдийн талаар ойлголт авч болох юм. Ж иш ээлэхэд, Тогоон төмөр хааны дараах, анхны залгамжлагч хаадын удам угсааны талаар хамгийн эртний мэдээ баримт Дундад Азийн Тамерлан буюу Доголон Төмөр ба түүн и й зал гам ж л агч д ы н орд он д аж и ллаж б ай сан перс түүхчдийн зохиолуудад байдаг ажээ. Монгол бага хаадын буюу ойролцоо үед амьдарч байсан перс түүхчид нь Тогоонтөмөр хааны дараах үеийн хаадьгн удам угсааны залгамжийг нэр дараалан тоочин гаргаж бичсэн байдгаас гадна м онгол, хятад сурвалж бичгүүдэд байдаггүй зарим н эг ш и н э м эд ээ

* «Тан Тайсун» нь Тан (улсын) Тайцзун хэмээх болой.

171

Page 177: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр
Page 178: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VII БҮЛЭГ. XIV-XVI зүүны соёл

сэцэн» гэж түүхэнд алдаршсан байжээ1. Сурвалж бичгийн мэдээнээс үзэхэд Хутугтай сэцэн бол М онголын сурвалжит гэрийн томхон язгууртан, эрдэм боловсролтой сэхээтэн хүн байжээ. Тэр угаасаа Боржигин овгийн хүн бөгөөд Батмөнх даян хааны ахул ач мөн. Түмэн засагт хааны үед түшмэдийн тэргүүн засаг баригч ноён байжээ. Хутугтай сэцэн М онголын түүх, хууль цаазыг сонирхон судалж тухайн үеийнхээ түүх, улс төр, хууль цаазын сэтгэлгээний хөгжилд багагүй хувь нэмэр оруулжээ. Хутугтай сэцэн 1570-аад онд «Арван буянт номын цагаан түүх»-ийг хувьдаа байсан мөнхүү зохиолын хоёр эхийн үндсэн дээр засварлан найруулах ажлыг хийжээ. Сэцэн хунтайжид Сүнжү хотоос олдсон ба Барнашир гүүшид байсан «Цагаан түүх»-ийн хоёр хуулбар байжээ2. Хутугтай сэцэн хун тайж Монгол Ю ан улс, ялангуяа Хубилай сэцэн хааны үеийн ш аш ин төрийг хослон барих хоёр ёсны үлгэр жиш ээгээр өөрийн үеийн монгол хааны засаг төрийг үзэл онолын үүднээс бататган бэхжүүлэхийг эрмэлзэж «Цагаан түүх»-ийг сонирхон судалж байжээ. Тэр «Цагаан түүх»- ийг анх олж засварлан найруулж олны хүртээл болгосноороо М онголын түүх бичлэгийн түүхэнд чухал хувь нэмэр оруулав.

Ө гүүлэн буй үеийн сүүл, XVII зууны эхэн үед хам аарах бас нэг сонирхолтой түүхийн зохиол бол Уран Т ангариг Таю н Хия С арам ани (зөвөөр: Ш ариман буюу Ш риман хэмээсэн санскрит гаралтай үг) хэмээх хүний 1607 оны орчим голчлон зохиосон «Эрдэнэ тунамал нэрт судар»3, мөн өөрөөр: «Эрдэнэ толь нэрт хураангуй цадиг», «Чакраварти Алтан ханы тууж» хэмээх Алтан ханы намтарчилсан түүх мөн. Энэхүү намтар зохиол нь тэр цагт дэлгэрч эхэлсэн шарын шаш ны үзэл онолын М онголын түүхийн зохиолд хүчтэй тусч байсныг гэрчилнэ. Уг зохиол үндсэндээ хоёр үндсэн хэсгээс бүрэлдэнэ. Анхны хэсэг нь А лтан ханы улс төр, ц эргийн үйл ажиллагааны тухай бичсэн бол нөгөө хоёрдахь хэсэг нь мөнхүү ханы шашин номын үйл хэргийн түүхийг өгүүлжээ. Өөрөөр хэлбээс уг зохиолд хааны цааз ба ном ы н цааз хэм ээх хоёр ёсны зарчмыг баримтлан Алтан ханы н ам тарчи лсан түүхийг өгүүлсэн аж ээ. Гэхдээ зохиол нь А лтан ханы ертөнцийн үйл хэргийг өгүүлэхээсээ илүү ш аш ин номын талаар бүтээсэн гавьяа зүтгэлийг нь голчлон бичсэн байна. Түүнд Алтан ханыг «Номын хаан» (санскрит. Дхармаража), «Тэнгэрийн хөвгүүн» (санскрит. Девапутра) гэх зэргээр ихэд өргөмжлөн магтсан болой.

Өмнө дурдсан Гүүш цорж XVI зууны эцсээр «Чухал хэрэглэгч, төгс утгат нэрт шастир» гэдэг шаш ны түүхийн зохиолыг бичжээ. Энэ зохиол бол Монголд ш арын ш аш ин хүчтэй дэлгэрч эхэлсний дараагаар бичигдсэн, М онголы н ш аш ны түүх бичлэги й н анхны дурсгалуудаас бидний үед уламжлагдан ирсэн нь мөн болно. Ийм учраас XVI зууны эцсээс эхлэн буддын ш аш ны нөлөөн дор М онголын түүх бичлэгт гарсан өөрчлөлтүүдийг судалхад чухал ач холбогдолтой юм.

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 961, тал 213. «Шар тууж» Н.П.Ш астинагийн хэапүүлсэн эх, тал 79. «Асрагч нэртийн түүх». Х.Пэрлээгийн нийтлүүлсэн эх, УБ., 1960, тал 64.

2 «Цагаан түүх» МУНС (гар бичмэл), тал 1.3 «Э рдэнэ тунамал нэрт судар орш вой» (Хуучин монгол бичгээр хэвлүүлсэн). Журунга,

Үндэсний хэвлэлийн хороо, 1984.

173

Page 179: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М о н г о л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Гүүш цоржийн зохиолд буддын шашны түүх бичлэгийн нөлөө хүчтэй тусчээ. Түүнд эхлээд «Гадаад сав ертөнц», «Дотоод шим ертөнц»-ийн тухай өгүүлж Энэтхэг, Түвэд, М онголын хаад, шашны түүхийг бичжээ. Тэр үед м онгол түүхч орчлон ер тө н ц , хүн төрөл хтн и й гарал үүслийн тухай эрэгцүүлэн бодож, эх орныхоо түүхийг ертөнцийн түүхтэй холбон бичихийг оролдсон нь сонирхолтой болжээ. Тэр оролдлого нь ертөнцийн үүслийн тухай Энэтхэгийн буддын шашны сургаал номлолоос эх гаралтай байжээ.

XVI зууны эцсээс Түвэдийн шаш ны түүх, намтрын зохиолыг монго- лоор орчуулах тэдгээрийн үлгэр ж иш ээгээр монгол түүхийг дүгнэн бичих оролдого идэвхжиж байсныг Сажа лам Дондовын үйл ажиллагаа харуулна. Зарим мэдээнээс үзэхэд Дондов нь уг гарлаараа түвэд хүн бөгөөд багадаа Сажа хийдээс Ордост ирж өсөөд монгол хэл нэвтэрхий сурч монгол ноёдын захиалгаар түвэд ном зохиолыг монголоор орчуулж байжээ. Тэр Ордосын Бошигт ж инонгийн (1565-1624) үед амьдарч байжээ. Дондов «Чадагчийн шашны сайн дэлгэрсэн ёсны буянтны хоёр төрийг явуулсан нь чин үнэнээр ухуулахуй гэгээн толь...» (товчоор «Гэгээн толь»), «Бадмасамбхава багшийн дэлгэрэнгүй зохиосон төрлийн цадиг» (товчоор «Бадмахатан») зэрэг судрыг м о н го л ч и л ж ээ . Э д гээр судры н м онгол орчуулгы нхаа э ц э с т Д ондов төгсгөлийн дэлгэрэнгүй үг бичиж М онголын түүхийг Энэтхэг, Түвэдийн түүхтэй холбон бичжээ.

Хутагтай сэцэн Түмэдийн Алтан хан, гуравдугаар Далай лам нарыг анх учрах үеэр буюу 1578 онд Т үвэдийн гурван Ч акраварти й н хаан, М онголын Хубилай сэцэн хааны цаг дахь хуучин үлгэрийн судрууд лугаа барилдуулан «Арван буянт ном ы н цааз» хэмээх ш аш ны хууль цаазы г зохиож ээ1. Э нэ хууль уг эхээрээ манай үед уламжлагдан үлдээгүй боловч түүнийг бараг бүрнээр нь Саган сэцэний «Эрдэнийн товч»-д монголоор, мөн Т үвэдийн тавдугаар далай лам А гваанж амцы н 1646 онд зохиосон гуравдугаар далай лам С одном ж амцы н намтарт түвэдээр орчуулан иш татсан байдаг. Э н э учраас Х утагтай с эц эн и й хуулийн талаар бүрэн ойлголттой болж болох юм. Хуулийн гол агуулга нь монголчуудын хуучны шүтлэг болох бөө мөргөлийг хатуу ширүүн цаазаар хориглон улмаар шарын шаш ныг М онголд хүчээр дэлгэрүүлэхэд оршиж байжээ. Нас нөгчсөн хүний хойноос хүн, малын амийг тасалж байсан хойллого гэдэг хуучны бүдүүлэг занш лыг чандлан хориглож, бөөгийн онгодыг галд шатаах, тэдний оронд бурхны шаш ны бурхадыг тахин хүндэтгэх, лам нарыг зодож жанчсан хүний гар тэргүүтэн м өчийг нь таслах зэр ги й н тухай уг хуульд өгүүлэхийн зэр эгц ээгээр харь орнууды н эсрэг болон дотооддоо дайн довтолгоон үйлдэхийг мөн хоригложээ2.

Ерөөс XVI зууны эц сээс эхлэн монголчууд төр, цаазы н асуудлыг сонирхох явдал хүчтэй болж байсан нь улс орны бутрал, хямралыг даван туулж монгол үндэстний нэгдлийг сэргээх гэсэн оролдлоготой холбоотой

1 Саган сэцэн. Эрдэнийн товч. тал 253-254.2 Ш .Бира. «Хутагтай сэц эн хунтайжийн зохиосон нэгэн хуулийн тухай». Ш УА-ийн м эдээ

1970, № 3, тал 13-19.

174

Page 180: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VII БҮЛЭГ. XIV-XVI зууны соёл

б ай ж ээ. XVI зууны сүүлчийн хагаст хам аарах хууль ц аазы н бас нэг сонирхолтой дурсгал бол А нглийн Ливерпуль хотын м узейгээс олдсон бөгөөд гагцхүү түвэд орчуулгаар хадгалагдан үлдсэн Алтан ханы хууль м өн1. Энэ хууль нь монголчуудын хууль цаазын мэдлэгийн түүхэн уламжлалыг судалхад туйлын чухал ач холбогдолтой. Хуулийн оршил хэсэг Алтан хан, гуравдугаар д алай лам С о д н о м ж ам д нар бурхны ш аш н ы г М онголд дэлгэрүүлснийгтовч дурдаж «Номын цааз», «Хааны цааз» хэмээх хоёр ёсны сургаалыг товчоор томьёолон өгүүлжээ. Хуулийн хамгийн сонирхолтой тал бол түүний үндсэн хэсэг нь бүхэлдээ монголчуудын хэв хуулийг агуулсан явдал мөн. «Алтан ханы хууль»-ийн төгсгөлд “Дээд эзэн гэгээний таалсан арван гурван цаазын бичиг төгсөв” гэж бичсэнээс үзэхэд уг хууль арван гурван зүйл ангитай байсан нь тодорхой. Гэвч уг түвэд эх бичигт зүйл анги болгон тоогоор хуваарилан бичээгүй байна. Харин хуулийн агуулгыг нягт- лан үзэхэд хэргийг төрөл төрлөөр нь ангилан бичсэн нь илэрхий байгаа юм. Ж ишээлэхэд: оршил хэсгээс гадна хүн амины хэрэг, бие эрхтнийг гэмтээсний хэрэг, хулгайн хэрэг, эр, эм гэр бүлийн хэрэг, эзэн ба зарцын хэрэг, үхэгсэд ба цээртэй өвчинтэй холбогдох хэрэг, мал сүргийг аюулаас аврах тухай, ан амьтныг хамгаалах тухай, хүнд туслах зүйл, элч албаны хэрэг, босгуулын холбогдолтой хэрэг гэж уг хуулийг зүйл ангиар ялгаварлан үзэж болно.

М онголын хэв хуулийг энэ мэтчилэн бичигт буулган эмхтгэн хуульчлах явдал М онголы н бусад хэсгүүд, Халхад ч мөн адил дэлгэрсэн байж ээ. Үүнийг гэрчлэх хууль цаазын өөр нэг сонирхолтой дурсгалыг 1970 онд М онгол-Зөвлөлтийн археологийн анги Даш инчилэн сумын төвийн ойрх Хадаасан толгойн хавьцаа орших Хар бухын балгасны нэгэн суврагын нуранхайгаас н ээн олж ээ. Уг дурсгалы г анх нээгчди й н нэг Х .П эрлээ түүнийг нарийвчлан судалж 1974 онд нийтлүүлэв2. Х .Пэрлээгийн бичсэнээр үйсэн дээр бичигдэн үлдсэн тэрхүү ховор нандин дурсгал нь XVI зууны хоёрдугаар хагасаас эхлэн XVII зууны дөчөөд он хүртэлх хугацаанд Халхын дөрвөн хошуу, зургаан хошуу, долоон хошууны ноёдын арван удаагийн чуулганаар хэлэлцэн тогтоосон, арван найман цаазын хураамж хуулга мөн бөгөөд тэдгээрийн дотроос хамгийн сонирхолтой нь долоон хошууны их цааз болно3. Их цааз бусад том жижиг арван хэдэн цаазад байгаа зүйл ангийг бараг хураангуйлан багтаасан гэж хэлж болно.

Халхын эдгээр арван найман цаазаас бидний өгүүлэн буй үе буюу XVI зууны хоёрдугаар хагаст хамаарах нь зөвхөн хоёрхон бичиг байгаа ба бусад ньцөм 1603-1639 оны хооронд зохиогджээ. Гэвч энэхүүтухайн үедээбичигт буун эдгээр цаазанд орсон халх монголчуудын хэв хуулийн зүйлс нь өмнөх үеэсээ шууд хамааралтай байсан бөгөөд XV-XVI зуунд ч мөрдөгдөж байсан нь лавтай. Э нэ учраас эдгээр цаазын бичгүүд нь өгүүлэгдэн буй үеийн

Хуулийн түвэд эх “Zentralasiatische Studien” Bonn, 1973, № 7, тал 268-284 гэдэг сэтгүүлд анх нийтлэгдэв. М онгол орчуулгыг Ш .Бира «XVI зууны нэгэн монгол цаазын бичиг» нэрээр нийтэлсэн, Ш УА-ийн м эдээ, 1975. № 3.Х .П эрлээ. Халхын ш инэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг, М онгол ба Төв Азийн соёлын түүхэнд холбогдох хоёр ховор сурвалж бичиг. УБ., 1974.М ен тэнд, тал 6.

175

Page 181: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l воть

монголчуудын хууль цаазын мэдлэгийг судлахад чухал ач холбогдолтой болох нь тодорхой. Халхын цаазны бичгүүд нь өмнө өгүүлсэн Алтан ханы хуультай утга агуулгаараа тун төстэй бөгөөд тэд гээр и й г нарийвчлан харьцуулж үзэхэд ойролцоо буюу ижил төстэй зүйл тохиолдож байгаа нь тэдгээр хууль цааз нь тухайн ойролцоо үед адил төстэй зорилгыг хангахад зориулагдан гарсан нь илэрхий байна.

Халхын цаазын бичгүүдэд шарын шаш ны нөлөө туйлын бага буюу бараг тусаагүй нь тэдгээрийн эртний уламжлалтай болохыг гэрчлэхийн хамтад мөн иргэний ш инжчанартайгхаруулна. Халхын арван цаазын дотор заасан хэргүүдийг ангилан үзвээс, үүнд: нутаг ус эзэмш их, эдлэх эрхийн тухайд, мал адгуус, эд хогшил, багаж зэвсгийн гэмт хэрэг, хулгай дээрмийн тухай, хүн ам ины болон жанчих, мэс гаргах зэргийн хэрэг, олон зүйл босгуулын хэрэг, элч улаа, ш үүсний холбогдолтой хэрэг, дайн дайсны холбогдолтой хэрэг, охин богтлох, буулгах, буцаахад холбогдсон хэрэг зэрэг олон зүйл ангийн хэрэг1 гэх мэт.

§4. Уран зохиол

М онголчууды н уран зохиол тэр үед голдуу арды н ам ан зохиол, баатарлаг туульсын хэлбэрээр хөгжиж байжээ. Тийм уран зохиолын нэг онцлог бол түүх, домогтой их хольцолдож, бараг юм болгоныг ямагт яруу найргаар найруулан зохиохыг гол болгож байжээ.

XV-XVI зууны уран зохиолоос уул байдлаар уламжлан ирсэн нь цөөн бөгөөд голдуу хожуу үеийн сурвалж бичгүүдэд орж бидний үед хүрч иржээ. Ж иш ээ нь: «Тогоонтөмөр хааны гэмшил», «Мандухай сэцэн хатны домог» («Ш ар тууж»-д байдаг), «Даян хааны харьяат Зургаан түмэн монголчуудын магтаал» зэрэг болно. Ер нь XVII-XVIII зууны М онголын түүхийн сурвалж бичгүүдэд бидний өгүүлэн буй үеийн уран зохиол, ялангуяа ардын аман зохиолын дээж загварууд (өчиг, сацал, магтаал, домог, дуу зэрэг) олон байгааг анхааран судлах хэрэгтэй юм. Уран зохиолд дотоодын дайн дажныг эсэргүүцсэн , эх орны нэгдэл нягтрал, энх амгалан аж амьдрал, сайн сайхныг мөрөөдөн уриалсан зохиолууд бас гарч байжээ. И йм зохиолуудын ж иш ээ болгон Ойрадын ард түмний алдарт баатарлаг туульс «Жангар», «Убаши хунтайж ийн тууж» өм нө дурдсан «М андухай сэц эн и й домог» зэргийг нэрлэж болох юм. Ялангуяа «Убаши хунтайжийн тууж» бол «муу хүн» гэгдэж байсан харц ардын дүрийг Ойрадын «муу хүний хүү» долоон настай хөвгүүнээр төлөөлүүлэн гаргаж, түүнийг доод ардын зориг чадал, сэцэн ухаанаар төгс болгон, Ойрад нутаг руу довтолсон М онголын Убаши хун тай ж , А лтан ханы э с р э г сө р гө ө н тавьж уул зохи ол д б и ч с эн нь сонирхолтой ажээ.

XV-XVI зууны уран зохиолд бөө мөргөлийн яруу найраг багагүй суурь эзэлж байсан ажээ. Бөө мөргөлийн яруу найраг нь их эртний гаралтай

Х .П эрлээ. Халхын ш инэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг, М онгол ба Төв Азийн соёлын түүхэнд холбогдох хоёр ховор сурвалж бичиг. УБ., 1974, тал 8.

Page 182: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VII БҮЛЭГ. XIV-XVI зуүны соёл

боловч үүнээс манай үед уламжилсаны ихэнх нь чухамхүү XV-XVI зууны үед хамаарагдаж байгаа юм. М онголын бөө мөргөл аман ба бичгийн хоёр төрлийн зохиолтой байсан нь судалгааны дүнгээс тодорхой болж байна1. Бөөгийн яруу найраг тахилга, өчиг, сацал, даллага, ерөөл, дуулал гэх мэтийн олон төрөл байдаг. Эд нь цөм шүлгээр зохиогдсон байна. Ийм учраас М онголын шүлгийн судлалд чухал холбогдолтой. Бөө мөргөлийн яруу найраг орчуулгын буюу ямар нэгэн гадаад хэлний нөлөө байхгүй, жинхэнэ М онголын яруу найргийн шинжтэй байдаг аж ээ2.

Бөөгийн яруу найраг нь зөвхөн урлагийн хувьд төдийгүй, мөн тухайн үеийн м онголчууды н сүсэг биш рэл, үзэл санаа, ам ьдралы н байдлы г судлахад мөн ач холбогдолтой ажээ.

§5. Урлаг

XV -XVI зууны урлаги й н хувьд гэвэл м онголчууды н ур дархны уламжлал ард түмний дунд тордогдон залгамжилж иржээ. Хүмүүсийн дунд сайн дархан, урчууд олон байсныг тэдний хийж бүтээсэн урлагийн дурсгалт зүйлс гэрчилж байна. Сурвалж бичгүүдэд «алт мөнгөн буйл» (тэмээний), «мөнгөн тогоо», «мөнгөн цар», «мөнгөн аяга», «алтан аяга», «алт мөнгөн э м э э л , х азаар , саадаг» зэ р ги й н тухай , тухайн үеи й н үйл явд ал тай холбогдуулан цухас дурдсан байдгаас3 үзэхэд алт, мөнгөн эдлэлийн ба гоёл чимэглэлийн ур дарх хөгжсөөр байсан ажээ. Ж иш ээлэхэд, Алтан хан, Далай ламд учралын бэлэг болгон «Таван зуун ш ижрээр үүдсэн эрдэнийн мөнгөн мандал», «гучин шижир алтан аяга», «эрдэнэсээр чимсэн алтан эмээлтэй арван ц агаан морь» зэр ги й г бусад б эл ги й н хам таар өргөж б ай ж ээ. «Монголчууд мөн төмрийн ур дархаар сайн байжээ. Тэдний морины төмөр хуяг, зэвсэг нь нүд халтирам сайхан байжээ. Тэдэнд төмөр ховор учир төмрийг эрхэм болгодог тул төмрийг их нарийн эдэлдэг болой. Манайхтай адил олон бөгөөд хамаагүй үл хэрэглэнэ. Монголчууд хуяг дуулгыг төмрөөр туйлын бат бэх хийдэг байсан ба хуяг дуулга нь гэрэлтэй ба гэрэлгүй хоёр янз байсан байна гэнэ»4 гэж Сяо Дахэн ажиж тэмдэглэсэн байна.

М онголын түүхийн сурвалж бичгүүдэд «найман талт дуулга», «алт суулгасан болд дуулга», «өвч хуяг», «хотгор илд», «их хошуут зэв» зэргийн тухай багагүй дурдсан байдаг нь монголчуудын дунд төмрийн ур дарх сайн байсныг гэрчилж байна.

XVI зууны үеийн монголчуудын дүрслэх урлагийн тухай, Алтан ханаас М ин улсын хаанд явуулсан бичигтэй хамт байгаа зургийн байдал төрхөөс төсөөлж болно. Уул зурагт Түмэд нутгаас Бээжин хүртэлх замын дэргэдэх хот, хэрэм, гүүр сэлтийг хамт зурсан байна. Мөн зурагт Алтан ханы өргөөг зурж түүний дотор хан ба хатан, шадар хүмүүсийн болон ордны хөгжимчин

1 Ц.Дамдинсүрэн. Монголын уран зохиолын тойм. тал 142-143.2 Мөн тэнд, тал 146.3 Саган сэцэн. Эрдэнийн товч. тал 250.4 Сяо Дахэн. Монголын зан заншлын тэмдэглэл (Хэл, уран зохиол, түүх). 1960, № 2, тал 56.

Page 183: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

зэргийг дүрслэн зурсан нь нэлээд бодит байдалтай болжээ.XVI зууны эцэс, XVII зууны эхэн үеийн зургийн талаар Эрдэнэ зуугийн

дуганы туургандээрх зурагчимэглэлээстөсөөлж болно. Нэг зурагт нь Абатай сайн ханы амьдрал ахуйг дүрсэлж ээ. Зургийн эх манай үед хадгалагдан үлдээгүй ч гэсэн 1930-н хэдэн онд зураач Д эндэвийн зурсан хуулбараас уг зургийн тухай ойлголт авч болно. Абатай ханы зурагт хан, хатан хоёрыг томоор дүрсэлж, өргөл тахил үйлдэж байгаа ёслол зэргийг чадамгай дүрслэн зуржээ.

Цогт хунтайжийн Цагаан байшин

М онголын Их Гүрэн мөхсөний дараагаар ч гэсэн хот суурины амъдрал бүрэн тасалдаж үгүй болоогүй бөгөөд иргэний уран барилга, барилга байгууламжийн уламжлал ч мөн тордогдон үргэлжилсээр байжээ. Ж иш ээ- лэхэд: Лигдэн хаан Их орд Очирт Цагаан хот гэдэг нийслэл байгуулж байсан тухай мэдээ байдаг1. Тэр хот Ш ар мөрнөөс хойш Хөх хот, Баотоу (Бугат) хотуудын хооронд орш иж байжээ2. Мөн түүнчлэн Хануй голын эрэг дээрх Хар хул ханы балгас, одоогийн Булган аймгийн Хар бухын голын баруун эрэг дээрх Хун тайжийн орд, одоогийн Хөвсгөл аймгийн нутаг дахь Алтан хан буюу Ш олой убаши хун тайжийн орд зэргийг дурдаж болно.

1601-1617 онд Туул голын Тансаг талын хөндийн баруун талд Цогт хунтайжийн байгуулсан ордыг тусгайлан тэм дэглэвээс зохино. Түүнийг хожим Цогт тайжийн «Цагаан байшин» гэж нэрлэх болжээ. Цогт тайжийн

Ц.Ж.Жамцарано. Монгольские. летописи XVII в. М -Л., 1936, тал 1. Н.М.Щепетельников. Архитектура Монголии. М., 1960, стр. 60.

Page 184: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

VII БҮЛЭГ. XIV-XVI зүүны соёл

Монголын шашны тэргүүн, гайхамшигг уран барималч, хэл бичгийн эрдэмтэн Занабазар

орд зургаан сүмийн хамт өвөрмөц уран барилгын нэг бүхэл бүтэн цогцсыг бүрэлдүүлж байж ээ1.

XVI зууны эцсээр М онголын үндэсний уран барилгын түүхэнд гарсан тэмдэглүүштэй нэг шинэ зүйл бол гэрийн маягтөрхулам боловсронгуй болж, гэр маягийн барилга үүсэж гарсан явдал болно. Ерөөс «М онголын үндэсний уран барилга бол суудаг гэрийн хувьслын явцад хэлбэржин бий болжээ»2. Ш аш ин дэлгэрэхтэй холбогдон байнгын орон барилга ихээр шаардагдах болсноос гэрийг ш инэ зорилгоор зохидуулан өөрчилж, гэр барих ухааныг уран барилгад ашиглаж эхэлсэн байна.

М онгол гэрийг хэмжээгүй томсгож болохгүй нь ерөөс гэрийн бүтэц, төрхийн боломж оос ш алтгаалах учир гэрийг барилгы н ч инээнд хүртэл томсгохын тулд бүтэц маяг үүнд, ялангуяа ханыг өөрчлөн сайжруулах нь

1 А.М.Позднеев. Монголы и Монголия. Т. 1, СПб., 1898, стр. 469-472.2 Н.М.Щеттетельников. Архитектура Монголии. М., 1960, стр. 60.

179

Page 185: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М о н го л ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

чухал болохыг монгол урчууд сайн мэдэж байжээ. “Ханыг зүгээр бэхлэх төдийгүй, мөн гэрийн үндсэн чанар, өөрөөр хэлбэл, гэрийг барьж буулгах ба тээвэрлэх тохиромжтой чанарыг нь хэвээр хадгалж үлдээх зорилт монгол дархчуулын өмнө тулгарчээ. М онгол дархчууд ханыг бат бэх болгохын тулд зүймэл яс модтой бяцхан самбаруудаар чигжсэн сараалжин туургыг ухаалан зохиож дээрх зорилтыг тун сайн ш ийдвэрлэж ээ” 1. XV-XVI зууны үеийн монголчуудын соёл, урлаг иймэрхүү байдалтай байсан нь тэр цагийнхаа М онгол орны нийгмийн хөгжилтэй гүн бат холбоотой байсан ажээ.

Н.М.Щепетельников. Архитектура Монголии. М., 1960, стр. 72.

180

Page 186: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

181

М О Н Г О Л У Л С (X V зууны сүүл - X V I I зууны э х э н үе)уврон

HOC*.

XV сүүл - XVI эхэн үеийн хилXVI дунд - XVII эхэн уеийн хи. Зүүн, Баруун, Дөрвөн Ойра- дын нутгийн зааг (XV-XVI) Түмэдийн Алтан ханы эзэм- шил (1559 оны үе)Монгол улс (өнөөгийн)

n ns iru

Хавсралт. Газры

н зураг

Page 187: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Мон

гол

УЛСЫН

ТҮҮХ. Ill

БО

ТЬ

Page 188: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

X А

Л И

M A

М О Н Г О Л У Л С ( 1 6 8 9 - 1 6 9 1 оны үе)

Page 189: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

ТҮҮХЭН OH ЦАГИЙН х э л х э э с

Хятадад Монголын Юан улс мөхөв. 9 дүгээр сард Тогоонтөмөр хаан (1333-) Монгол нутагтухарч ирэв.Нанжин хотноо төвлөн нийслэлсэн Мин улсын Хун У-гийн (1343-1398) тэргүүн он эхлэв.

Хэрлэнгийн хөвөөнд Тогоонтөмөр Барс хотыг байгуулан суув. Тогоонтөмөр Хөхтөмөр жанжныг Дайду хот руудовтлуулав. Тогоонтөмөр хаан Далай нуур руу шилжин сууж, Датун руу довтлох, мөн Дайду орох замыг эргүүлэн авах зарлиг буулгасан боловч уг санаархал нь амжилт олоогүй.

Тогоонтөмөр хаан (1320-) нас барав. Аюушридар (Билэгт) Хархорумд Монголын хаан ширээнд суув.«Юань ши» хэмээх түүХ зохиогдов.М ин улсын жанжин Сюй Да-гийн цэрэгт Хөхтөмөрийн цэрэг цохигдон Хархорум руу ухарчээ.

Аюушридар (Билэгт) Хөхтөмөрийн хамтцэрэгхуримтлуулав.

Мин улсын 15 000 цэрэг 3 чиглэлээр Монголд цөмрөн орж иржээ.

Монголын цэрэг Шаньси, Ляодунг довтлов.Жанжин Хөхтөмөр нас барав.Аюушридар (Билэгт) хаан Гаоли улсын ванд захиа хүргүүлэв.

Мин улсын хаан, Аюушридар (Билэгт)-т бэлэг сэлт хүргүүлэв.

Г үнтөмөр хаан (-1402) төрөв.

Аюушридар (Билэгт) хаан нас барав.Төгстөмөр (Усхал) Монголын хаан болов.Аюушридар (Билэгт) хааны хүүТөгстөмөр Усхал (1378-1388) цолтой хаан ор залгамжилжээ.Өлзийтөмөр (Буяншир, -1412) хаантөрөв.

Хятадын цэрэг Монголд цөмрөн ирж Хархорумыг шатаав.Монголын жанжин Өлзийбуха, Нарбуха нар Хэбэй мужийн зүүнтээ орших Лулун хэмээх хот руу дайрч энэ үеэр Мин улсын цэргийн томоохон зүтгэлтэн алагдсан байна.Мин улс Сюй Да жанжнаар удирдуулсан их хэмжээний цэргийн хүчийг Монголын нутаг руу оруулж, тэдгээр нь өнөөгийн Чифэн хүрсэн байна.

Монгол-Хятад «Хуа И Юй» бичигзохиогдов.

Page 190: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Түүхэн он иагийн хэлхээс

1387 — VII жаран эхлэв.— Ойрадын Эсэхү (Махамуд, -1425) төрөв.— Мин улс Ляодунд төвлөрч байсан Ю аньулсынжанжин Нагачугийн

цэргийн хүчийг устгах шийд гаргасан.

1388 - Төгстөмөрхаан (1342-) насбарав.— Мин болон Монголын цэргийн хооронд шийдвэрлэх тулалдаан болсон.— Ляодуны ван Ажашир, хуйнин ван Табинтөмөр нар Мин улсад дагаар

оров.

1389 — «Монголыннууцтовчоо»хятадорчуулгынхамтанххэвлэгдэв.— Мин улс өнөөгийн Өвөр Монголын Онниуд хошууны нутагт Цюанин

харуул байгуулж, Нэцэлайг тус харуулын удирдагчаар нь томилов.— Мин улс Тайнин, Фуюй, Доин харуулуудыгтус тус байгуулжээ.

1390 — Адай хаан (-1439) төрөв.

1392 — Усхал (Энхзоригт, 1359-) нас барав.— Мин улс Чжоу Син жанжнаар удирдуулсан цэргийн хүчийг Монгол

руу илгээсэн ба Хятадын цэрэг Онон голд хүрч, тэндээсээ Угалз гол руучиглэн замдаа500 гаруйхүн, адуумал, мөнгөнтамгазэргийголзлон буцжээ.

1393 — Элбэг (нигүүлсэгч, -1399) хаан суув.

1395 — Дэлбэгхаан (-1415) төрөв.

1399 — Мин улсын Цзянь Вэн-ий (1370-1402) тэргүүн он эхлэв.— Мин улсын Юн Лэ-гийн (1370-1424) тэргүүн он эхлэв.— Элбэг (нигүүлсэгч) хаан Үгэчи хасаха, Батула чинсан хоёрт хороог-

дон нас барав.— Дүүрэнтөмөрхунтайж(1363-) насбарав.

1400 - 1388-1400 онуудад Монголдтаванхаан солигдов.— Ажайтайжтөрөв.— Гүнтөмөр (1377-1402) хаан суув.— Тогоон нутагтаа буцаж ирэв.

1402 — ГүнтөмөрҮгэчихасахадхорлогдоннасбарав.— Үгэчи хасаха Гүйличи гэдэг нэрээр хаан суув.

1403 — Ойрадыг Махамуд, Тайван, Батболд нар 3 хэсэгхуваан захирав.

1407 — Эсэн тайш (-1455) төрөв.— Ойрадын Махамуд Мин улсад элч зарав.— Асуд аймгийн Аругтай тайш урваж, Гүйличи хаанаа огцруулж нутаг

руу нь хөөн зайлуулав.— ЭлбэгхааныбагахүүБуяншир(Бунияашир, 1379-1412) уригдан ирж

Өлзийтөмөр цолтой Монгол улсын хаанаар өргөмжлегдөв.— Мин улсын ЧжуДи хаан Буянширт элч илгээн, сүрдүүлсэн утга бүхий

захиа ирүүлэв.— Ойрадын Батула, Батболд, Тайван нар цэргээ толгойлж шинэ хаан,

тайшхоёртойтулалдахболов.

Page 191: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л УЛСЫН ТҮҮХ. I l l воть

1409 — Ойрадын ноёд Хятададдовтлов.— Мин улсын Чэнцзү хэмээх Чжу Ди хаан Ойрадын Махамуд шударга

төвшин ван (Сян лэ ван) цол шагнасан.— Мин улсын Юн Лэ хаан Буяншир хаантай байлдав.— Өлзийтөмөр хаан Ойрадын урвагч ноёдын эсрэг дайтсан ч хүчин

мөхөстөж ялагдан Хэрлэн гол руу ухрав.— Мин улс Хамилд ван өргөмжлөн «Вэй» харуул байгуулав.

1410 — Тайсун (Тогтохбух, -1452) төрөв.— Мин улсын хаан өөрийн биеэр 50 000 цэргээ толгойлон Онон мөрөн

хүртэл цөмрөн оржтулалдав.

1412 — ӨлзийтөмөрхаанцөөнтооныцэргийнхамтБишбалыгявж байхад нь Батула чинсан түүнийг хорлон алаад, Юань улсын тамгыг булаан авч Хархорум хотыг эзэлсэн.

— Ойрадууд Монголын БуянширхааныгалаадДэлбэг(1395-1415)-ийг хаан өргөмжлөв.

— Зүүн МонголыгАругтайтайшзахирав (-1413).— Ойрадын Махамуд, Аругтай тайштай Хэрлэнгийн орчим тулж байлдав.— Мин улс Зүүн Монголын Аругтай тайшид «Найрамдуу төвшин, хэнин

ван», Хархорумын вангийн хэргэм алтан дуулга, үнэт бэлэг сэлт ирүүлж, Аругтайн доорх ноёдод нь зэрэг хэргэм олгож өөртөө татах оролдлогохийв.

1414 — Ойрад, Зүүн Монголын хооронд тулалдаан болоход Мин улсын 50 түмэн цэрэг зүүн Монголын талд Ойрадыг эсэргүүцэн тулалдаад, Туул гол хүртэл ухраажээ.

— Дэлбэгхааннасбарав.

1416 — М онгол, Ойрадын хооронд Хамилын зүүн тал дахь Зэлэмийнойролцоох Бор нохойн зоо гэдэг газар ширүүн тулалдаан болж зүүн Монголын Шигүүстэй баатар, Ойрадын мэргэн харваач Гуйлинч хоёр ирүүлд гарч Шигүүстэй баатар ялав.

— Дараах тулалдаанд Ойрадын цэрэг мөн ялагдаж, Батула зугатахад Аругтай тайш нар цэргээр нэхүүлж Махаму (Батула)-г баривчлуулан алуулав.

1417 — Батула (Махаму) чинсаны ууган хүү Тогоон эцгийнхээ чинсанытушаалыг зал гамжилж Дөрвөн Ойрадыг захирав.

1418 — Тогоонтайш Ойрадыгзахирав.— Тогоон Мин улсаас эцэгт нь шагнасан «шунь нин ван» хэргэмийг

залгамжилж, Мин улстай найрамдах бодлого явуулав.

1420 — 1420-иод оны үе, Тогоон чинсан Хамилын ван Буширтай худ ургийн харилцаа тогтоов.

1422 — Зүүн Монголын ноёд Хорчины Адайгхан болгов.1423 — Агваржин төрөв.

1425 — Ойрадын эсрэг тулалдаанд гарамгай оролцсон Хорчины Адай тайж хаанаар өргөмжлөгдөж, Аругтай улсын тайш болж, төрийн гол мэдлийг гартаа авав.

Page 192: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

1426 — Мандуул (-1467)төрөв.

1429 - Урианхай 3 харуул Мин улсын хил руүаажим аажмаардөхсөөр баруун тийшээнэлээдтэлсэн.

ч1434 — Ойрадын ноён Тогоон тайш Аругтай тайшийг алаад, бүх Монголыг

нэгтгэн захирав.

1436 — Эсэн тайш Мин улсын хаанд элч явуулав.— Мөн оноос хойш Монголоос очдог элч хэдэн арван хүн байснаа хэдэн

мянга болж өссөн.1437 — Ойрадын Тогоон тайш харъяат нартаа улаан залаа зүүх зарлиг буулгав.

1438 — ТогтобухаТайсун цолтой Монголын их хаанаар өргөмжлөгдөв.— Датун хотод Хятад Монгол худалдааны зах нээгдэв.— ТогоонтайшАдайхааныгдовтлов.— Адай хаан (1390) нас барав.

1439 - Тогоонтайшнасбарав.— Эсэн тайш (1455) бүх Монголыгзахирав.

1440 — Тайсун, Агваржин жинон, Мандуул ахдүү гурвуул Мянганы хар нэртгазар Ойрадыгугтан байлдав.

1441 — Баянмөнх(1470)төрөв.

1442 — Минулсынхаан Мин Монгол улсын хоорондын арилжааг хязгаарлахзарлигбуулгав.

1443 — Эсэнтайш өөрийнэгч, Дуваадашир вангийн эх НугандаширыгурьжТайсун хааны ордонд айлчлуулсан.

1444 — Эсэнгийн захиргаанд дургүйцсан Найрбуха гэгч ноён цэрэг хөдөл-гөнэсэргүүцсэн ч амиа алдав.

— Мин улсын Урианхайг байлдан дагуулах оролдлого бүтэлгүй болсон.— Эсэн тайш Зүрчид аймгуудын эсэргүүцэгчдийг Онниуд аймгийн ноён

Жүчтэй хавсран цохиж, Зүрчидийг Монгол улсдаа нэгтгэн хааны захиргаанд оруулсан.

— Монголын хаан, тайш нар Шачжоугийн эрх баригчдад монгол албан тушаал, цол хэргэм олгож Монголын төрийн захиргаанд оруулсан.

1446 — Махахурхис(Махагургис)хаантөрөв.— Эсэн тайш дөрвөн түмэн цэрэг дайчлан хөдөлгөж, Урианхай ба

Онниудын эсэргүүцэгчдийг буулган авсан.

1447 — УШ жаранэхлэв.

1448 - Мандухай сэцэн төрөв.— Эеэн тайш Урианхайн зүүнтээх Зүрчидийн ноёдод элч илгээж зүүн

хязгаарыг бататгахын тулд хүнс, ачаа тээврээр хүч хавсрахыг шаардсан.— Эсэн тайш 3000 элч томилон Мин улсад очуулав.

1449 - ОйрадынЭсэнтайш, АлагчинсанДайсунхааннарМинулсыгбайлданИн Цзун хааныг олзлов.

— Хавар нь Эсэн тайш тансаг бэлэг сэлттэй элч Мин улсад илгээв.

__________________________________________ Түүхэн он иагийн хэлхээс

Page 193: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

— 7 сард Монголын цэрэг4замаар Минулсын хил рүүдовтлов.— 7 сарын 30-нд Датун хотын дэргэд болсон тулалдаанд Мин улсын

цэргийн дэд жанжин алагдаж, цэрэг нь бутарч сарнисан аж.— 8 сарын 3-нд Датун хотын хамагэрх мэдэлтэн цэрэгтолгойлон Эсэнтэй

байлдсан боловч бүгд мөн л ялагдсан.— Мин улсын 50 түмэн цэрэг Нань уулын бэлд орших Түмү хэмээх газар

Монголын цэрэгг бүслэгдэн дарагдаж эзэн хаан нь олзлогдов.— Эсэн тайш Мин улсын эзэн хаанд элч томилон очуулж найрамдаж

хэлэлцээ хийх санал тавив.

1450 — Минулсын Цзинтайн( 1429-1456)тэргүүнонэхлэв.— Эсэн тайш Ин Цзун хааныг буцааж өгөх талаар хэлэлцээ хийв.— Мин улсын Ин Цзунхааныгүдэхөвтэгш ёслол болов.— Мин улсын Цзин Цзун хаан ёслолын яамны дэд сайд J1 и Ши бас яамны

дэд сайд Ло Чи нарыгтэргүүн, дэд элч болгож Монгол улсад ирүүлжээ.— Ин Цзун хаан бараа бологчдынхоо хамт Бээжинд хүрэлцэн ирсэн ба

хоёр улсын хооронд найрсаг хөршийн харилцаатогтсон.

1451 — ТурфаныХарусгэдэггазарчуулганхуралдав.— Агваржин, ЭсэН тайш хоёр Тайсун хаантай байлдав.— Тайсуны цэрэгдарагдав.— Алагтөмөр 3000 цэрэг дайлан Ордон руудайрч тулалдсан.

1452 — Тайсун (Тогтабуха, 1410-)хааннасбарав.— Хаан залгамжлах хаан хүүг тодруулан тоггоох явдлаас Монголын дотоод

зөрчил дахин хурцдав.— Агваржин жинон ( 1423-) шадар бараа бологчдын хамтхороогдов.— Эсэн тайш Хар Манлай гэдэг газар Урианхай ба бусад монгол аймгийн

ноёдыг цуглуулж хурал хийн өөртөө захирагдахыг шаардсан.

1453 — ЭсэнтайшийнхудалдаачидМинулстайхудалдаагаасэргээв.— Эсэн өөрийгөө Монголын их хааны ширээнд суулгаж, Их Юань улсын

Тэнгэрлэгбогд хаан Тянь Шэн гэжөргөмжлөгдөн оны цолоо «Тянь Юань» гэжтогтоогоод Тянь Юаний тэргүүн он гэв.

1454 — Эсэн хаан хэлмэгдсэн ард Сорсуны хөвгүүдийн гарт амь үрэгдэв.

1455 — Монголын анхны «Бага хаан» Махагургис хаан хаан суув.

1456 - Тайсун хааны Самар хатан Хүнүй, Завхан хэмээх газар Ойрадуудтайбайлдав.

— Эсэнгийн найз, харчины Болай ноён Алагтөмөрчинсантай тулалдаж Эсэнгийн эмс хүүхэд эд хөрөнгийг булаан авчээ.

— Болай Хятад руу элч төлөөлөгч илгээж алба барьжхудалдаа хийхийг хүсчээ.

— Махахурхис, Болай, Мулихай нар 4 түмэн морьт цэргийн хүчээр Ойрадыгдайлав.

— Махахурхис хаан, тайш Мулихай вангийн хамт Хятадын эсрэгдайтах болж юуны өмнө Урианхайн 3 харуул руу довтолжээ.

1457 — Мин улсын Тянь Шуний тэргүүн он эхлэв.— Болай, Доголон тайж нар Хятадын Ганьсу мужийгдовтлов.

Page 194: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Түухэн он иагийн хэлхээс

— БолайдАлагтөмөрчинсаныхүүессанаж, амьнасанд нь заналхийлэх болсон учир хүн ардынхаа хамтаар дайжин Мин улсын хил орчмоор нүүдэллэх болсон.

— Болай Мин улсаас хүнс тэжээл олгохыг хүсэмжлэв.— Болай 1461 оны зун хүртэл хугацаанд Ордост байрлаж, Алачу ноёны

хамт Хятадын хилийгуулгалж байжээ.— Ихирис аймгийн удирдагч Бэгэрсэн Ганьсу мужийгдовтлов.

1458 — Болай, Доголон нар Шаньси, Шэньси, Цзинчжоу зэрэг мужуудыг довтлов.

1460 - Мулихай ван Ордост ирж Ордосын баруун хэсэгтүйл ажиллагаа явуулжэхлэв.

1461 — Мин улс Монголтой найрамдлын хэлэлцээ хийв.— Болай Мин улс руу 3 удаа элч илгээж найрамдахыг хүсчээ.

1462 — 9 сард Болай 2 түмэн цэргийн хүчээр Доин харуулыг эрхшээлдээоруулж, улмаар Тайнин, Фуюй харуулыг мөн эрхшээлдээ оруулжээ.

1463 — Мандуул хаан суув.— Баянмөнхөд болох жинон цол өргөмжлөв.— Махахурхис хаан, Болонай Цзи ван зэрэгтэй хамтран Мин улсад алба

барьж 200 гаруй элч төлөөлөгчөө илгээжээ.

1464 - Батмөнх(-1543)төрөв.

1465 — Хятадын Мин улсын Чэнь Хуагийн (1434-1487) тэргүүн он эхлэв.— Болай Зүрчидийг эзлэн авахын тулд 9 түмэн цэргийн хүчээр Ляо хэ

рүү цөмрөн орж байлдав.— Махахурхис хаан Болайдхорлогдов.— Болай Мулихай ванд хорлогдов.— Тогтохбухын хөвүүн Молон (Молан) (1465-1466) Монголын хаан

ширээнд суув.

1466 — Молон Мулихай ванд хорлогдов.

1467 - Мандуулхаан(1426-)насбарав.— МулихайванМинулсадалбабарив.

1468 — Мулихай вандүүнар, хүүхэд ньдолуулан Өнөболд ванд алуулав.— Ойрадуудын дунд хагарал гарч Баясах Пинчжан хүн ардаа авч Хамигийн

ойролцоо нутаглах болсон.

1470 — Баянмөнхболохжинон(1441-)насбарав.— 7 настай Батмөнхийг Монголын томоохон ноёд, Мандуул хааны бага

хатан Мандухай нар Чингисийн найман цагаан гэрийн өмнө Монголын хаан ширээнд суулгаж даярыг эзлэх болтугай гэж Даян гэдэг цол өргөмжлөв.

— Мандухай сэцэн Ордос дахь Чингисийн найман цагаан гэрийн өмнө Батмөнхийг хаан ширээнд залж их өчиг өчив.

— Бэгэрсэн Ордост нэвтрэн ирж Мандуул, Өнөболд, Алачу, Баянмөнх нартай нэгдэв.

— Алчу (Орожуу) Мин улсын хилийгуулгалж байгаад шархадсан ба Болох

Page 195: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н ГО Л ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть

жинон хагас жилийн дараа аймгаа удирдан гол гатлан бүгдийг нэгтгэснээр улам хүчирхэг болов.

1471 - Мандухай хатан Батмөнхийгүхэгттэргэнд суулган цэрэглэн мордож дөрвөн ОйрадыгТас бүрд хэмээх газар байлдав.

— Болох жинон Мин улс руу элч зарж 2 удаа алба барив.

1473 — Мандухайхатантөрийнхэргийг Бамөнхөд шилжүүлэн өгөв.— Бэгэрсэн, Болохжинон нар Алачутай дайтаж, Бэгэрсэн Алачугийн

ай м ги й г хураан авсан.

1474 — Бэгэрсэн МандуулыгМонголынхаанширээндсуулгажээ.

1476 — Монголын эрх баригчдын дотор хагарал гарсан ажээ.

1479 - Мандуул Бэгэрсэнийгхороожхүнардыгнэгтгэнавсан.— Мандуул хаан нас барав.

1480 — Алтан ордны улс мөхөв.— Исмаил цэргээ авч зүүн зүгтявж Дайнин харуулыгдовтлов.

1481 — Чингисийнугсааны Бабур(-1530)төрөв.

1482 — Төрболд(-1523),Улсболд(-1500)хоёрихэртөрөв.

1483 — Батмөнх Даян хаан Исмаил тайшийг эсрэг Горлосын Тогооч,Шигүшидэй зэрэг ноёдыг илгээв.

1484 — Төрөлт гүнж, Барсболд жинон хоёр ихэр төрөв.

1486 — Хэшээ, Исмаил нар нас барж хоёр аймгийн хүн ард Хятадын хилорчмоор тархав.

1487 — Арцболд төрөв.— Чоросаймагхоёрхэсэгсалав.

1488 — Хятадын Мин улсын Хун Чжи-гийн тэргүүн он эхлэв.— Даян хаан Мин улсын хаантай найрамдлын холбоо байгуулж худалдаа

хийв. '— Даян хаан Монголын ихэнхи хэсгийг өөрийн эрхшээлд оруулав.

1489 — М андухайхатанОйрадынэсрэгхоёрдахьудаагийнаяндайнхийв.

1490 — Мандухай сэцэн Дөрвөн Ойрадыг дахин байлдав.— Алчболд, Очирболд хоёр ихэр төрөв.

1491 — Даян хаан ойрадын ноёдтой хамтарч Урианхай 3 харуул руудайрч Доинхаруулыг өөрийн эрхшээлд оруулжээ.

1495 - Исмаил тэргүүтэй Монголжины ноёд хуйвалдаан хийв.— Дологон нас барж Хосай монголжин аймгийн удирдагч болов.

1496 — Даян хаан Исмаил тэргүүтэй хуйвалдагч нартай Түргэний голд байлдаждарав.

— Батмөнх Даян хаан ойрадуудын хооронд дайн гарав.

1497 — Хааны орд Хэрлэнд байрлаж, Их чуулган хийв.— Хуйвалдагч ноёдыгцаазлав.

Page 196: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Туүхэн он иагийн хэлхээс

1498 — ДаянхааныордЧахарыннутагтбуудаллав.— Шихэрхатаннасбарсанбололтой.

1499 — Хааны орд Ордос нутагт буудаллав.— Улсболдыг баруун түмэнд жинон болгож явуулав.

1500 — Чагаадайн улс мөхөв.— Хосай өөрийн аймгаа авч Ордост нэвтрэн орж, Ибэрэй сүлбэлдэн явах

болов.

1502 — «Жамбал Цанжид» гэдэг номыг санскрит, түвэд, монгол хэлээр хэвлэв.— Өөлдийн зарим аймгууд Дундад Ази руу нүүдэллэв.

1504 — Боди-Алагхаан (1547) төрөв.

1506 - Хятадын Мин улсын Чжэн Дэ-гийн (1466-1521) тэргүүн он эхлэв.— Гүнбилэгтөрөв.

1507 — 1Хжаранэхлэв.— Түмэдийн Алтан (-1583)төрөв.

1508 - Лавугтайжтөрөв.— Даян хаан монголжины эсрэг цэрэглэв.

1509 — Батмөнх Даян хаан, 2 дугаар хүү Улсболдыг баруун түмэнд жинонболгон суулгав.

— Улсболджинон Ибэрэйтайш, Ордосын Мандуулай, Ахлаху нарын гарт хорлогдов.

— ИбэрэйтайшОрдостирэв.

1510 — Ибэрэй тайш Мандуулай Ахлахутай нийлж Даян хааны эсрэг тэр-сэлдээд цохигдов.

1511 — ДалантэргүүнхэмээхгазарДаянхаан Баруунтүмнийгбайлдав.1512 — Барсболдыгбаруунтүмнийжинонболгов.1513 - Гэрсэнз(-1549)төрөв.

1520 — Дарайсун (-1557) төрев.

1522 — Хятадын Минулсын Цзя Цзингийн (1488-1556) он эхлэв.

1523 - Төрболд(1482-)насбарав.

1526 — Бабур Энэтхэгийг эзлэн их Моголын эзэнт улсыг байгуулав (энэ улс 1707 оныгхүртэл 181 жил оршин тогтносон билээ).

1530 — Бабурхаан (1481-)насбарав.

1531 — Хумаюн (-1556) их Моголын хаан болов.— Монголд байгалийн их гамшигтохиолдов.

1532 - Жалайрын НоёндайХатанбаатартөрөв.

1534 — Онохуйтөрөв.

1536 — ГорлосынАминдурал төрөв.

1538 — Сэнгэдүүрэн (-1585)төрөв.

Page 197: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

1539 - Түмэн (-1592)төрөв.

1540 - ОрдосынХутагтай Сэцэн (-1586)төрөв.

1541 - Түмэдийн АлтанханДатундхудалдаанээхийгхүсч Минулсын хаандэлч зарав.

1542 — МоголынАкбар(-1606)төрөв.— Алтан хан Мин улсад дахин элч илгээв.— Далдан хөндлөн төрөв.— Монголд байгалийн их гамшигтохиолдов.

1543 — БатмөнхДаянхаан(1464-)насбарав.— II1 Далай лам Содномжамц (-1588) төрөв.

1544 — Боди-Алагхаан суув.— Алтангийн цэрэгХятадын нийслэлддөхөн очив.

1547 — Боди-Алагхаан(1504-)насбарав.— Алтан Мин улсад дахин элч илгээв.— Алтан хөвгүүдийнхээ хамт Хятадын хил дээр адуу малаар торго дурдан,

мөн бусад зүйлийг сольж өгөхийг шаардав.

1548 - Дарайсун Гүдэн (-1557) Монголын хаан болов.1549 — Гэрсэнз(1513-)насбарав.

1550 — Алтан хан цэрэглэн Бээжинд тулж очив.— Гүнбилиг(1506-) нас барав.— Алтангийн цэрэгХятадын нийслэлддөхөн очив.

1551 — Минулс, Алтан хантай хэлэлцээ хийж хил орчмын газруудад худалдаахийх болов.

— Монголд байгалийн их гамшиг тохиолдов.

1552 — Алтан хан Дөрвөн Ойрадтай байлдав.

1554 — Түмэдийн Алтан хан Хөххотыгбайгуулав.— Абатайсайнхан(-1588)төрөв.

1555 - Буян (-1603)төрөв.— Алтан хан цэрэглэн Бээжинд тулж очив.

1556 — Акбар (1542-1606) их Моголын хаан болов (Энэ хаан Энэтхэгт олонхотбайгуулжээ).

1557 — Монголын Нэйж тойн (-1653) төрөв.— Дарайсун Гүдэн хаан (1520-) нас барав.— Алтан хан 5 суваргат эхлэн 8 их байшин байгуулж, тариа, төмс олон үр

жимсийгтариулжтансагамтатидээгээ Монголын газар тарьжэхлэв.

1558 - Түмэнзасагтхаан (1539-1593) хаансуув.— ХалхынТүмэнхэн (-1640) төрөв.— Алтан Хөх нуур хавийг эзлэн авав.— Алтан Уйгур, Шар уйгурыг эрхшээлдээ оруулав.

1559 — ТүмэдийнАлтанханХөхнуурынмонголчуудыгбайлданэзлэв.

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l воть______________________________________________

Page 198: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

1560 — Алтан хаан Хөх нуур хавь нутгийг хүү Бинтээрээ захируулав.— Алтангийн эзэмшил нутагрууДатуны цэргийнтойргийнзахирагч Бин

Хань цэрэглэн довтлов.

1562 — Хутагтай Сэцэн хунтайж (1540-1586) Ойрадыг ялж Эрчис мөрнөөсбаруун тийш гаргав.

— Халхын Лайхуртөрөв.

1563 — Алтангийн цэрэг Бээжинд тулж очив.

1564 — Бошгот(-1624)төрөв.

1565 — Бахарай төрөв.

1566 — Хутагтай Сэцэн хунтайжТүвэдийгэрхэндээ оруулав.

1567 — Хжаран эхлэв.— Хятадын Мин улсын Лун Цингийн (1521-1572) тэргүүн он эхлэв.— Шолой Убаши (-1627)төрөв.— Алтан элч илгээв.

1568 — Алтан Ойрадад довтолж, Бах нэрт газар буух цагт Юнгэн (Жүнхэн)хатан амаржиж, сая төрсөн хүүд Будшир нэр өгч ойрадуудыг өмчлүүлэв.

1570 — ТүмэдийнАлтанханМинулстайгэрээбайгуулав.— Алтан ханы ач Дайчин баатар Мин улсад олзлогдов.— Мөн оны 12 сард Дайчин баатарыг Хятадын 80 оргодлоор солив.

1571 — Хятадын Мин улс хилийн орчим дөрвөн газрыг зааж монголчуудтайхудалдаа хийх болов.

1572 — Алтан Минулсад 4шаардлагатавив.

1573 — Хятадын М инулсын ВаньЛигийн( 1544-1620) тэргүүн он эхлэв.

1574 — Хутагтай Сэцэн Чорос, Баатуд аймгуудыг эрхэндээ оруулав.— Оюундарь жинон (1522-) нас барав.— Алтан хан, Содномжамц нар элч солилцон харилцав.

1575 — Алтан бас нэг хотыг барьсан байна.— Шарын шашны толгойлолгч Содномжамц Монголд хүрэлцэн ирж

Алтантай уулзаж, Алтан шарын шашинд орсон.— Жибзун Дарнатын хувилгаан Гунгаанинбо (-1634) төрөв.

1576 — Түмэн засагтхан Түвэдээс улааны шашны Гармааламыг урьж ирүүлэв.

1577 — Абатай сайн хан Ховхор хэрээ хэмээх газар Ойрадыг байлдан ялав.— Бошгот( 1564-1624) жинонболов.— Түмэн засагтхаан Цзинчжоу газрыгэзлэнавчхятадынталыгайлган

сүрдүүлж алтан тамга олгохыг шаардсан.— Алтан шарын шашны тэргүүн Содномжамцтай Хөхнуурт уулзав.

1578 — 5 сарын 15-нд Түмэдийн Алтан хан Түвэдээс Далай лам Содном-жамцыг залж ирүүлэв.

— Алтан хан шашны цаазтогтоов.— Абатай ханы хүү Эрээхэй мэргэн хан төрөв.

__________________________________________ Түүхэн он иагийн хэлхээс

Page 199: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill воть

1579 - Хөх хотод сүм байгуулав.— Алтан ханы зарлигаар «Алтангэрэл» хэмээх судрыг шинээр орчуулав.— Монголд байгалийн их гамшигтохиолдов.

1580 - Одоогийн Архангайн Цэцэрлэг хотын суурь тавигдав.

1581 — Цогттайж(-1637)төрөв.— Оросын ЕрмакСибирьрүүдовтолжэхлэв.— Абатай сайн хан (1554-1588) түвэд хутагтуудтай харилцаа тогтоон

харилцав.

1582 — Төрбайх(-1654)төрөв.— Оросын Ермак, Кучум хааны цэргийг дараад Сибирийн төв Искер

хотыг эзлэв.— Алтанхан (1507-) насбарав.

1583 — Гүмбүмхийдбайгуулагдав.

1585 - Шарга азаргахэмээх Шанхатуулын арТахай нэрт газар Эрдэнэ-зуухийдийг байгуулах ёслол болов.

— Сэнгэдүүрэн ханы урилгаар Далай лам Содномжамц Хөх хотод ирэв.— Абатай сайн хан, Содномжамц хутагттай уулзав.

1586 — Ордосын хутагтай Сэцэнхунтайж (1540-) насбарав.— Халхын Эрдэнэ-зуухийдийг байгуулав.

1587 — Абатай сайн хан Далай ламтай уулзаж шашинд орсон ба «Очирай хан»цолыг авав.

— Халхын Убаш хунтайж Ойрадтай байлдав. Энэ тухай «Убаш хунтайжийн түүх» зохиогдов. Гүүш цорж«Ямандаг»-ийгорчуулав.

— Аюуш гүүш гадаад үгийг бичих үсгийг зохиов.— Сибирийн төв Тобольск хот байгуулагдав.

1588 - ТүмэнзасаггханхутагтСодномжамцыгЧахартүмэндурив.— Далай лам Содномжамц (1543-) нас барав.— Абатайсайнхан (1554-)насбарав.— Байбаликын сүм баригдав (Булган, Хутаг сум).

1589 — Ёндонжамц(-1616)төрөв.

1591 — СаранЭрдэнэдайчинхунтайж(-1626)төрөв.— Тойн Чойжамцын «Манзушрийн нэрийг үнэхээр үнэлэхүй» ном

хэвлэгдэв.

1592 — Майдархутагттөрөв.— Лигдэн (-1634)төрөв.— Бошигтжинон Минулсыгдовтлов.

1593 — Түмэнзасагтхаан(1539-)насбарав.— БуянСэцэн (1555-1603) хаанболов.

1594 - Гомбодорж(-1655)төрөв.— Бошигтжинон 2дахьудаагаа Минулсыгдовтлов.

1596 — БошигтжинонТүвэдэд морилов.

Page 200: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр
Page 201: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

НОМ ЗҮЙ

Алтансүмбэр

АлтаншааН.

Алтаншаа Н.

Ариунгуа Н.

Асралт

Бира Ш.

Бира Ш.

Бира Ш.

М о н го л н ом зо х и о л

«Алтан ханы хууль». Ш.Бирагийн хэвлүүлсэн эх. «Zentral asiatische studien». №7. Bonn, 1973.«Алтан ханы үеийг ухуулсан эрдэнэ тунамал нэрт судар орш вой» бичм эл. Ш УА -Түүхийн хүрээлэнгийн бичмэлийн хөмрөг.Даянхаан. Улаанхад. Хайлар, 1992.«Алтан товч». Тэргүүн ноёны ордны дармалын газар, 1941.«Алтантовч». Хөххот, 1984.«Алтантовч». Дорддэвтэр. УБ., 1934.Монголчуудын өчигдрийн мөр. I боть. Улаанхад, 1993.Ойрадын түүхэн дэх нэрт хүмүүс. Үрүмч, 1995.ХУП-Х1Хзууны Монголын гадаадхарилцаа. УБ.,1977.«Арван дөрвөөс арван есдүгээр зууны Монголын гадаад харилцаа». УБ., 1997.Арван дөрвөөс арван зургадугаарзууны Монгол- Хятадын харилцаа. УБ., 1996.«Асрагч нэртийн түүх». Х .Пэрлээгийн нийт- лүүлсэн эх. УБ., 1960.М ин улсын үеийн Монгол ба Дундад улсын худалдааны харилцаа. Бээжин, 1964.Арван зургадугаар зууны нэгэн монгол цаазын бичиг. Ш УА-ийнмэдээ№ 3.Монголын түүх, соёл, түүх бичлэгийн судалгаа. Токио, 1995.Хутагтай Сэцэн хунтайжийн зохиосон нэгэн хуулийн тухай. Ш УА-ийнмэдээ№ 3, 1970.

Page 202: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Номзүй

БолдбаатарЖ.,Л үндаажанцан Д.БорЖ., Киян

Бямба (Жамба) Вада Сэй

Гомбожав гүн ГонгорД. Гэрэлбадрах Ж.

Даваасүрэн Б. Дагвадорж Д.

Дай Хуни. Буян Далай Ч.

ДамбаДамдинсүрэн Ц.

Дамдинсүрэн Ц. Дарийжав

Дарма гүүш Дармадала

Жамбадорж

Монгол улсын төр эрх зүйн түүхэн уламжлал. УБ., 1997.Монголын дипломаттовчоон. УБ., 1998.«БНМАУ-ынтүүх». УБ., 1966.«БНМАУ-ын түүх». УБ., 1955.«Бүгд Найрамдах Монгол Ард Улсын түүх». Тэргүүн 3 дэвтэр. доод 3 дэвтэр. Хөх хот, 1986.Асрагч нэртийн түүх. УБ., 1960.Мин улсын үеийн монголын түүхийн тухай өгүүл- лүүдийн эмхтгэл. Бээжин, 1984.«Ван ли хааны цэргийн гавьяаны тэмдэглэл». Л.Жамсрангийнорчуулга. УННС. (цохимол эх).«Гаван Ш аравхэмээхтуужоршвой». ШУА-Хэл зохиолын хүрээлэнгийн гар бичмэл хөмрөгт буй.Эгшигхийгээд гийгүүлэгч үсгүүд оршвой.Халхтовчоон. I, II боть. УБ., 1970.Арван таваас арван долдугаар зууны Монголын ноёдязгууртнызэрэгдэвийн асуудалд. УБ., 1999.Батмөнх даян хаан. УБ., 2000.Монголын шашин суртахууны тайлбартоль. УБ., 1995.Умард Юаний түүх. Хайлар, 1991.Монголынтүүх(1260-1388). Гутгаардэвтэр. УБ., 1992.Умард Өнийн мандал буурал. Хөххот, 1998.Монголын уран зохиолын дээж зуун билиг - Убаши хунтайжийн тууж. УБ., 1959.Монголын уранзохиолынтойм. УБ., 1957.Мин улсын үеийн говийн өмнөд хэсгийн монгол- чуудынтүүхийнсудалгаа. Хөххот, 1998.Алтан хүрдэн мянган хигээст.Их Монголын оронд дээдсийн ном ямар мэт дэлгэрсэн ёсныгтодорхой өгүүлэгч цагаан лянхуан эрхис.УБ., 1985.«Дөрвөн Ойрадын түүх тууж хэмээх оршвой». ШУА-Хэлзохиолын хүрээлэнгийн rap бичмэлийн хөмрөгтбуй.Болортоль. Бээжин, 1984.

197

Page 203: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М онгол ҮЛСЫН ТҮҮХ. Ill воть

ЖамбалдоржС., Сонинтогос Э.ЖамсранЛ.

ЖамсранЛ.Жамсран Л., Урангуа Ж ., Дэмбэрэл С.Заанхүү Ш., АлтанцэцэгТ.

ИшбалданИшбалжир Сүмбэ хамбо Ишжамц Н.

ЛомиЛю Цзиньсо

Лю Цзиньсо

ЛувсанданзанЛувсанданзан

Майдар Д ., Дарьсүрэн Л .

Нэрт монгол хүмүүсийн намтрын ойллого. УБ., 2000 .

БНМАУ-ын түүх (Хувьсгалын өмнөх үе). УБ., 1972; 2дахьхэвлэл. УБ., 1975; Здахьхэвлэл. УБ., 1978.Эсэн тайш хаан. УБ., 2000.Монголын түүхийн бага нэвтэрхий толь. I. А-3. УБ., 1998; II. И-Р. УБ., 2000; III. С-Я. УБ., 2002.Монголынтүүхийн лекцүүд. УБ., 1999.

«Зарлигаар тогтоосон ван гүнгүүдийн илтгэл шастир...». УННС (rap бичмэл).Эрдэнийн эрхи. УННС (rap бичмэл).Хөх нуурын түүх. УБ., 1985.Түм эн засагт хааны төр ш аш ны бодлого. (Mongolica) 1995.Монголын боржигид овгийн түүх. Хөх хот, 1989.Арван гурваас арван долдугаар зууны монголын түүхбичлэг. Хайлар, 1979.Монголын хураангуй түүх. Хөх хот, 1985; 2 дахь хэвлэл. Хөх хот, 1998.Алтантовч. УБ., 1990.Алтан товч. А.П.Ш астинагийн нийтлүүлсэн эх. М., 1973.«Лувсанпринлэй Ж ивзундамбабалсанбогийн ердийнтовч намтар» (Өндөр гэгээний намтрууд оршвой). 1995.Гэр, орон сууцны түүхэн тойм. УБ., 1976.«Мин улсын судар»«Мин улсын үеийн Монголын түүхийн тухай өгүүллүүдийн эмхтгэл». Дэд дэвтэр. Бээжин, 1984.«Монгол Банзрагч тавдугаар судар». (Аюуш гүүшийн бичсэн төгсгөлийн үг).«Монгол цэргийнтүүхийнтовчоон». УБ., 1996.«Монгол үндэстний нэвтэрхий түүх» Дээд, дунд, доодботь. Бээжин, 1995.«Монгол үндэстний нэвтэрхий түүх». 3 боть. Хөх хот, 1991.

Page 204: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Намсрай Намсрай Нацагдорж Ш.

Нацагдорж Ш.

Нацагдорж Ш. Нацагдорж Ш.ОдонОдон

Очир А.Пүрэвжав С.

Пэрлээ X.

ПэрлээХ.

Пэрлээ X., Ишжамц Н

Ринчинноров Саган сэцэн

«Монгол үндэстний товч түүх». Хөх хот, 1977, 1985, 1988.«Монгол үндэстнийтүүх». Дээд. Бээжин, 1995.«Монголын нэвтэрхий толь». 2 боть. УБ., 2000.«Монголынсоёлынтүүх». 3 боть. УБ., 1999.«М онголын төрийн байгуулал, улс төрийн сэтгэлгээний хөгжил» (МЭӨ Ш -М Э XX зуун). Тэргүүн боть. УБ., 1995.«Монголынтүүхийнлекц». Хөххот, 1998.«Монголынтүүхийнтоль». Хөххот, 1999.«Монголын түүхийн хураангуй хэрэглэгдэхүүн». Цуврал I-VIII. УБ., 1992-2000.«Монгол улсын түүх» (онол-арга зүйн асуудлууд). УБ„ 1999.«Монгол үндэсний түүх» (дээд). Бээжин, 1995.Дөрвөн Ойрадын түүх. Хөх хот, 1993.Зүүн гарын хаант улсын түүх. Хөх хот, 1996.Манжийн эрхшээлийн үеийн Халхын хураангуй түүх. УБ., 1963.Мянган, отог, аймгийн тухай. ШУА-ийн мэдээ. УБ„ 1974.Монголын феодализмын үндсэн замнал. УБ., 1978.Халхын түүх. УБ., 1963.Эсэнхаан. Хөххот, 1988.Цагаан гэрийн эмхтгэл. Хөх хот, 1988.«Ойрадынтүүхэнсурвалж». Хөххот, 1986.Монголын ойрадуудынтүүхийнтовч. УБ., 1993.Монгол дахь шарын шашны хураангуй түүх. УБ., 1978.Халхын шинэ олдсон цааз эрхэмжийн дурсгалт бичиг, Монгол ба Төв азийн соёлын түүхэнд холбогдоххоёрховорсурвал бичиг. УБ., 1974.Монголын хувьсгалын өмнөх түүх бичлэгийн асуудалд. УБ., 1958.БНМАУ-ын түүх (тэргүүн дэвтэр). УБ., 1981; 2 дахьхэвлэл. УБ., 1985.Чингис хаан хийгээд алтан урагтан. Хайлар, 1998. Эрдэнийнтовч. УБ., 1961.

Page 205: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Сүхбаатар Г., Жамсран Л .

Урангуа Ж., ЭнхцэцэгД. Уран

ХүрэлбаатарЛ.

Цю цюсы

Шагдар Ш.

Шастина А.П., Лувсанданзан Саган сэцэн

Гадаад ном зохиол

Акимушкин О.Ф.

Бартольд В.В. Бартольд В.В. Баянхүү

БНМ АУ-ынтүүхийндээжбичиг. I. УБ., 1968., 2 дахь хэвлэл.«Тод үсгийн дурсгалууд». УБ., 1976.Монгол хатад. УБ., 2000.Монгол үндэстний эртний түүх. Хөх хот, 1999.«Хо өрлөгийн түүх» - “Хатантэнгэр” №3, 1983.Огторгуйн цагаан гарди. УБ., 1995.«Цагаантүүх». МУНС (гар бичмэл).«Цастны орны мэргэн эрхт зэргээр заларсан зохиол, алтан үртэсний хоршмол». Синин, 1984.Ван Ли У Гун Лу (Ван Ли хаан цэргийн гавъяаны тэмдэглэл), Алтан ханы намтар. Д ээд, доод (Л.Жамсрангийн орчуулга), 1962. УННС.Монгол лусын боловсролын түүхийн товчоон. У Б., 2000 .

«Шартууж» (Н.П.Шастинагийн нийтлүүлсэн эх). УБ„ 1961.«Шартууж». Бээжин, 1983.«Шартууж». М-Л., 1957.Алтантовч. М., 1973.Эрдэнийн товч. Бээжин, 1987.«Эрдэнэ тунамал нэрт судар оршвой». Бээжин, 1984.«Эртний хаадын үндэслэсэн төр ёсны зохиолыг товчлон хураасан алтан товч хэмээх оршвой». УБ., 1990.

«Алтан товчи». Монгольская летопись в подлинном тексте и переводе с приложением Калмыцкого текста истории Убаш-хунтайджия и его войны с Ойратами, Труды в ОРАО, 1858. т. VI.«AltanTobci». Abriefhistoryofthe Mongols. Harward. 1952.K вопросу o внеш неполитических связах Монгольского государства. Алма-Ата, 1977.Сочинение. Том II, V.Очерки истории Семиречья. Фрунзе, 1943.Лунь аньда цюгүн (Алтаны алба барих хүсэлтийн

Page 206: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Буянхүү

Бира Ш.

Bira Sh.

Богоявленский С.В.

Вада Сэй

Вада Сэй

Владимирцов Б.Я.

Владимирцов Б.Я.

Вэй Хуань

ГаоГун

Голстунский К.Ф.Гоо Минфу Г.Е.Грумм-Гржимайло

Жамцарано Ц.Златкин И.Я.Е Сэнгао Е СэнгаоЕСиньминь, Буянхүү

тухайд). -«Ли Ши Цзяо Сюэ» №8, 1982.М индай мэнгү ши лүнь (М и н ги й н үеийн монголын түүхийн тухай). Тайбэй, 1998.Монгольская историография (XII1-XV1I вв.). М.,1978.The worship of the Suvaraprabhasottama-sutra in Mongolia. Trust with Change and Development Editor R.C.Shatra, Vision and Venture. Patiala. New Delhi. 1997.М атериалы no истории калмыков в первой половине XVII в. - “ Исторческие записки”. М., 1939.Таоши кэнюо (Зүүн Азийн түүхийн судлал). Токио, 1959.Миндай Мэнгүши. Лүньцзи. Ш анся (Мингийн үеийн түүхийн өгүүллийн эмхтгэл). Дээд, доод. Бээжин, 1988.«Ван ли у гун лу» (Ван Ли хааны цэргийн гавьяаны тэмдэглэл). Цз. 11.Общественный строй монголов. “Монгольский кочевой феодализм”. Л., 1934.Надписи наскалах халхаского Цогту-Таджи. ИАН СССР, 1926. №13-14.Хуан Мин Цзю Бянькао (М ин улсын есөн хязгаарын талаархи судалгаа). Бэйпин, 1936.Фужун Цзи Ши (Бүдүүлгүүдийг номхотгосон тэмдэглэл). Бээжин, 1934.«Гаоли ши» (Гаоли улсын түүх).Монголо-Ойратскиезаконы (1640). СПб., 1880.Мооко гэнрюү(Эрдэнийнтовч). Токио, 1940.Западная Монголия и Урянхайский край. Том II. Ленинград, 1926.«Древнетюркский словарь». Ленинград, 1969.МонгольскиелетописиХУП в. М-Л., 1936.История Джунгарского ханство. М., 1983.Сы и као (Дөрвөн бүдүүлгүүдийн тухай судалгаа).Бэйлукао (Хойд бүдүүлгүүдийн тухай судалгаа).Цзяньмин гудай Мэнгү ши (Монголын эртний товч түүх). Хөххот, 1990; 1993.

Page 207: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Кобамши Т.

Ligeti L.

Моисеев В.А.

Намсрай Никифоров В.Н.

ОдонОдон

«История народов Узбекистана». Ташкент, 1947.Алтан товч - Мооко нэндайки (Алтан товч - Монголынон дараалал). Токио, 1939.Catalogue duganjurmongol imprime. Budapest, 1942.«Материалы no истории русско-монгольских отношений 1607-1636 гг». М., 1959.«Материалы по истории русско-монгольских отношений 1636-1654 гг». 1974.«Монголо-Ойратскиезаконы». СПб., 1640.Джунгарское ханство и казахи XVI1-XVI1I вв. Алма-Ата, 1991.«М ин Дай мэнгу Ши». Лүн Цзи, Ш ан, Ся (Мингийн үеийн түүхийн өгүүллийн эмхтгэл).«Мин цзин ши вэнь бянь» (Мин улсын үеийн түгээмэл тэмдэглэлүүдийн эмхтгэл).«Мин дай мамо сирё» (Мин улсын үеийн манж монголынтухай судалгаа). Токио, 1954-1958.«Мин дай мамо ширёо» (Мингийн үеийн манж монголын түүхийн хэрэглэгдхүүн). Киото Их Сургууль, 1942-1959.«Мин ши» (Мин улсын түүх). (Хөхтөмөрийн намтар). Бээжин-Шанхай, 1958.«Ван Чигугийн намтар».«Валашастир».«Чжоулань вэньчжуан» (ЧжоуЛангийн намтар).«Миншилу» (Мингийн үнэнтэмдэглэл). Хөх хот.«Мэн вэньЛи ши. Вэньсянь ган шү» (Монголын түүхийн сурвалжийн тойм).«Мэнгүхуанцзин ши ичжу». Тайвань, 1975.«Мэнгү Юань Лү» (Монголчуудын угэх).Зүүн гарын хаант улсын түүх. Хөх хот, 1993.Востоки всемирная история. М., Изд-во “Наука”, 1975.«Нэймэнгү да цыдянь» (Өвөр Монголын их толь бичиг). Хөххот, 1991.Эсэнхаан. Хөххот, 1988.Цагаан гэрийн эмхтгэл. Хөх хот, 1988.«Ойрадын түүхэн сурвалж». Хөххот, 1986.

Page 208: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Ноллзүй

Позднеев A. ПокотиловД.

Поппе Н. РерихЮ.Н.

Сандай

Свистунова Н.П.

Свистунова Н.П.

Serruys Н .

Serruys Н.Serryus Н.Serryus Н.

Serryus Н.

Сяо Дахэн

Рерих Ю.Н.

Таяма Шигерү

Тоаши Кэнюо

Таокэтао

Хагирава Жюнпэй

Монголия и монголы. Том I. СПб., 1896.История восточных Монголов в период династии Мин (1368-1634, по китайским исгочникам). СПб., 1893.Квадратная письменность. М., 1941.Монголо-Тибетскиеотношения bXIII-XIV вв.«Филология и история монгольскихнародов». М., 1958.Эртний Монголын хаадын цадиг намтар. Хөххот, 1999.Китай и соседи; Организация пограничной службы насевере Китая вэпоху Мин. М., 1970.Организация пофаничной службы насевере Китая вэпоху Мин. - «Китай и соседи». М., 1970.Sino-Mongol Relations during the Ming. Brussels, 1967,1967, 1975.Remarks on the introduction of Lamaism to Mongolia.The Mongolia society bulletin, vol-7. 1968.Sino-Mongol Relations during Ming. The Tribute System and Diplomatic Mission (1400-1600). Baissels, 1967.Genealogical Tables ofthe Descendants of Dayan-Gan, Mouton. Gravehage, 1958.Монголын зан заншлын тухай тэмдэглэл -(Хэл уран зохиол, түүх). «Монгол түүх, хэлбичиг» сэтгүүл №2, 1960.Монголо-Тибетские отношения в X11-XIV вв. - «Филология и история монгольских народов». М.,1958.Шиндайни океру Мооко шякай сейдо (Манжийн үеийн монголын нийгмийн байгуулал). Токио, 1954.Мококэн (Зүүн Азийн түүхийн судлал). Токио,1959.Нэй мэнгү фа чжань гайшү (Чү гао). Ш эньян, 1957.The History ofthe Mongolian People’s Republic. The Contemporary period. Tp. ByW. Brown and U.Onon. Cambridge, 1976.Миндай Мооко ши Кенкю (М ингийн үеийн

203

Page 209: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Монгол ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Haenish Е.

Heissig W.

Heissig W.

Howorth H. Xoy Жэньчжи

Цао Юннянь Цзю Цзюсы

Цзю Цзюсы

Чимиддоржиев Ш.Б.

Чжэн Сяо

ШастинаН.П.

Щепетельников Н.М.

Монгол түүх судлал). Киото, 1980.Monggo han Saida Sekiyeh Diend manschu fassung von Secen sanangis mongolischerGeschichte. Lpz., 1933.Die M ongolische ste in in sch rift und Manuskriptfragmente aus Olon Sume in der inneren M ongolei. A bhandlungen der A kadem ie der W issenschaften in G u ttingen . Philologische- historische Klasse. 3. Folge. Nr 63. Guttingen.«Die Pekinger lam aistischen blockdrucke in mongolischerSprache. 1954.History of the Mongolis. London, 1876-1888 s.Мин дай сюаньда си сань чжэнь маши као (Мин улсын үе дэх Сю аньфу, Датун дахь адууны худалдааны тухай судалгаа). “Яньцзин сюэ бао” №22, 1938.«Хуан мин бэй лу као». (М ин улсын хойд дээрэмчдийн тухай судалгаа).«Цастын орны мэргэн эрхт зэргээр заларсан зохиол- Алтан үртэсний хоршмол» Синин, 1984. (түвэд хэлээр).Мэнгү минцзу түнши. Ди сань цзюань.Ван ли у гүн лү (Ван ли хааны цэргийн гавяьаны тэмдэглэл). Бээжин, 1936.Аньда лечжуан шан (Алтангийн намтар, дээд дэвтэр). Бээжин, 1936.Взаимоотношения Монголии и Средней Азии в XVII-XVIII вв. М„ 1979.Хуан Мин бэйлу(М инулсынхойддээрэмчдийн тухай судалгаа).«Шаратуджи Монгольская летописьХУП века». М-Л., 1957.Русско-Монгольские посольские отношения XVII века. М., 1958.«Шаратуджи». Монгольская летописьХУП в. М- Л., 1957.Архитектура Монголии. М., 1960.«Эрдэнийнтовч». Бээжин, 1987.«Эрдэнэ тунамал нэрт судар оршвой». Журунга нийтлүүлсэн. ҮХХ., 1984.

204

Page 210: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Эсэн, Алтан

Юй Юань ань, Юй Баян

Юй Ю аньань ЯноЖиничи

__________________________________________ __________ Номзүй

205

Монгору тэй коку (Монголын эзэнт улс). Дэлхийн түүхийн цуврал №12, 1973.НэймэнгүЛиши гай яо (Өвөр Монголын түүхийн найруулал). Бэйцзин, 1957.Өвөр Монголын түүхийн тойм. Хөх хот, 1990.Киндай мооко ши Кэнкю (Орчин үеийн монголын түүхийн судалгаа). Токио, 1925.

Page 211: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

НЭРИЙН БҮГД х э л х э э с

ХҮНИЙ НЭР

AАбадин 41, 54Абатайсайнхан 126,129-131,145,

164,168, 178 Абдур (Абдул) сэцэн 55, 59, 62 Аблай султан 148 Абубэхван 43 Абулхайрхан 147 Агваанлувсанжамц (Агваанжамц), V

Далайлам 174 Агваржинжинон 37,40,42,54-56,58,

61Адайхаан 36-38 Ажайтайж 34,37-38,66 АжаширЛяован 29-30 Алагтөмөр чинсан 47,50,52-53,58­

62,64, 123 Александров С. 152 АлексеевТ. 154 Алексей Михайлович 154 Алиманчинсан 51,55 Алтан гэгээн хан (Түмэдийн Алтан

хан) 6,13,80-97,99-101,103,108,1 15-119,124-125, 129-135, 138, 143­145,171-177

АлтанЛабадур 83 Алтан хан Омбо-Эрдэнэ 159 Алтанхан Шолойубаши 148, ISO-

154, 156-159,163,167,169 Алтансүмбэр 17, 55, 77 АлтанцэцэгТ. түүхч, эрдэмтэн 13 Алтаншаа Н. намтар судлаач 18,50,

52,55Алтгана (Алтан, Алтгалжин, Алтжин)

хатан 41,43,54-56,65

Алчболд 73, 75 Алчужанжин 47,62,64-67 Амасанчитайш 57,73,146 Амарсайд 1 Амгаланноён 122 Амудай сэцэн хунтай5к 86 Анучай 159 Анхат 64 Арболд 79Арвидбула (Арвитбула) Чоросын ноён

125Аригбөх 29,109, 172 Аригтөмөр 122АриунгуаЖ. түүхч эрдэмтэн 6, 15,31 Аругтай (Алутай)тайш 33-39,41,47,

59,61,62 Арханчинсан 72,123 Арцболд мэргэн хунтайж 75,81 Арцибамань 79 Асралттүүхч 107 Асфендиярхан 148 Ахай тайху, Сэцэн хан Шолойн их

хатан 155 Ахэймаэлч 79 Аш хамаг тайш 123 Аштөмөр (Өстөмөр) 61 Аюушгүүш 169,179 Аюушридара хунтайж 24,27-32

ББаасантавнан 75 Баатар түүхч 18 Бадмасамбхава 176 Бадур 85, 86Байвгас (Байбагас, Байбагиш),

Хошуудын баатар тайш 148

Page 212: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Нэрийн бүга хэлхээс

Байга 16Балахчин Баянбух 75 Банчин-Эрдэнэхутагт 143-145 Бао бао (Хөх төмөр) 26 Бао Юй Чин түүхч 18 Барнаширгүүш 173 Барсболдсайналагжинон 75,81-84,

90БартольдВ.В. 110,123 Бархудайчин 142 Батулачинсан(Махаму) 33-36 Батболд асудын 34, 75 Батван 60,123Батмөнхдаянхаан 9-10, 15,69-77,79­

8 1 ,8 3 ,9 0 ,103,109-110, 112-113,119,163,173

Баучин да, Ойрадын элч 156 Бахаму (Тогоон) 36 Баяндара 81Баянмөнх Болохжинон 58, 62, 66-69,

72Баянтемөртүшмэл 50,53,57,59 Баянхүү 97 Баясах пинчжан 69 Баясгал 81 БелоголовИ. 150 Билгүүдэй 66 Билэгтхаан 24 Билэгт (Алтан ханы элч) 151 Бин Хань 96 Бинту(Бинт) 90,98 Бира Ш., түүхч эрдэмтэн 4,6,9-11,

171,176 Богон (Сорсуны хүү) 60, 119 Богдэзэн 40,66 Богоявленский С.В. 158 БодиАлаг 81-85,120 Бодидаратайж 81,83 Болай ноён 60-65, 67 Болддбаатар Ж. түүхч эрдэмтэн 4, 16,

43Болдтөмөр 25 Болонай цзин ван 64-65,69 БорЖ. 163 Борнагал 41, 124 Бошигтжинон, Ордосын 174 Бөртэчоно 121

Браун В. түүхч эрдэмтэн 15 Будатбагш 153 Буйху, Торгуудынөрлөг 127 Бурундук хаан 147 Бурхайтайш 83,125 Буурноён 126 Бушир 37Буян,түүхч 12,17,39,48,64 Буян Сэцэн хаан 90 Буянбаатар, Ордосын ноён 126-127 Буянхүү, түүхч 17,20 Буяншир (Бунияшир) 34 Бүрэнаялгуу 123 Бэгтэр 66Бэгэрсэн 62,66-69, 72 Бэлгүүтэй 42, 66 Бямба(Жамба) 37

Вада Сэй, түүхч эрдэмтэн 13, 32, 60, 62,66-67,86, 102

Вайс,хан 42Ванлихаан 12,93,95,99,101,103,

123,125 Ван Мандаа, түүхч 19-20 Ван Чжэньтайган 46-49 Ван Чингу, Мин улсын сайд 92, 97­

101, 132 ВаньАо 78Васанчи, цаглашгүй эрдэмтүйзэн 84 Вачирдара далай блама (Содномжамц

далайлам) 142 Владимирцов Б.Я., түүхч эрдэмтэн

21,107-108,113-114, 162,165 Вэй Хуань,түүхч 30, 141 Вэйсхаан 146 ВэньВанда 94

Галсан (Гомбын) 8 ГанбатН.,түүхсудлаач 6 Гантулга Ц ., түүх судлаач 6 Гао Гун 88,94Гармааилдзангидагчлам 87,130 Голстунский К.Ф. 118-119,166 Гонгоржав гүн, түүхч эрдэмтэн 21,

172

207

в

г

Page 213: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Горбунов, Оросын элч 160 Грумм-Гржимайло Г.Е., түүхч

эрдэмтэн 20 Гуйланч, мэргэн харваач 36-37, 58 Г унгаанинбо (Жибзун Дарнатын

хувилгаан)хутагт 145 Гунгаа-Одсэр 170 Гүдэн хаан 82, 84, 86 Гүйжин,түүхч 19 Гүйличи (Үгэчи хасаха) 33,34 Гүнбилэг мэргэнжинон 80-84,90 Гүнтөмөр 33Гүүшцорж 169-170,173-174 Гэндэнжалцан, Гандан хийдийн

ширээтлам 144 Гэрболд 75,81-82 Гэр-Од 75 Гэрсэнз 9,75,112 Гэрэгболд чинсан 86 Гэрэлбадрах Ж ., түүхч эрдэмтэн 6,15

дДаваасүрэн Б., түүхч эрдэмтэн 15, 76 Дагвадорж, философич 16 Дагэз 51 Дайду 59Дай Хуни, түүхч 12,17,48,64 Дайчин баатар ноён 97-98,100,153 Далай Ч., түүхч эрдэмтэн 4, 15, 24 Далай баатар, Дөрвөдийн тайш 147­

149,156, 158-159 Далайлам 88,101,117,129,130-134,

143-145, 174, 177 Дамба, түүхч 18,19 Дамдинсүрэн Ц. 8,161,178 Данхуа 85Дарайсун (Гүдэн) хаан 84-86, 90, 97,

120Дарамбазар, түүхч 19 Дарийжав, түүхч 75-77 Дарханлам 151, 154 Дарьтайж 8 ДарьсүрэнЛ. 165 Дашбаатар 24Дашбадрах Д ., түүхч эрдэмтэн 6 Даян,Түмэдийнноён 145,155 Даян хаан (Батмөнх хаан) 6, 8, 17, 55,

69-71,73,75-77,79, 103, 11 1, 113, 115,119

Даян мэргэн ланз, Түвэдийнлам 152, 153

Девапутра (мон. Тэнгэрийн хөвгүүн) 169, 173

Девлетда, Ойрадын элч 156 Дин Боюн 77 Добу сохор 121 Добрицкий, Оросынэлч 160 ДоголонТөмөр 171 Дологон 66-69Дондовсажа (Сажавагийнлам) 169,

174Доржбай жанжин 38 Дуваадашир 44, 57 Дуралтавнан 153 Дүүрэн Сэнгэ 90Дхармаража (мон. Номын хаан, Алтан

хаан) 173 Дэлбэгхаан 35 Дэмбэрэл С. түүхч 16 Дэндэвзураач 178Дээд номын мэргэн Чакраварти хагаан

169Дээдхуанди (Ин Цзунхаан) 51

Ж амбаэрхдайчин 10 Жамбалдорж С . 16 Ж амсранЛ.,түүхчэрдэмтэн 4 ,6 ,13,

16,21,53,95, 119 Жамцарано Ц.Ж. 178 Жамъян,түүхч 8 Чжан Чжуйжэнь, Мин улсын сайд

132

ЕЕС энГао 74 Есимхаан 148 ЕсиньМ ин 17 Есү 25-26 Есүдэр 29-30 Есүхэй баатар 19, 66

ЁЁндонжамц, Далайлам 144

Ж

Page 214: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Жангар 176 Жениксон 125Жибзундарнатын хувилгаан 148 Жимисхатан 123 Жувейни Атамалик 2 Жүч 43 Жэнхэ 83

3Заанхүү Ж ., түүхч 14 Заболоцкий Е.,Оросынэлч 154-155 Загчидсэцэн, түүхч 9 Занба, Түвэдийнхаан 145 Занабазар, Түшээтхан Гомбодоржийн

хүү, Өндөр гэгээн 179 ЗлаткинИ.Я. 127-129 Зонхуб(Зонхава) 130,147 Зоригт, Түмэдийн түмэн ноён 142 Зэлэмжанжин 42

ИИбэрэйтайш 73-74,79 Илдэнноён 153 Илясаньжанжин 28 Имамкули хаан 148-149 ИнЦ зунхаан 48-58,61,63 Исмаил 62, 66, 68-69, 72-73 Исэлбэйхиа 126 Ишхатан 82 Ишбалдан 126И шдорж Ц ., түүхч эрдэмтэн 4 Ишжамц Н., түүхч эрдэмтэн 4,14,

147

ККарташовБ., Оросынэлчин 152 Карякин К. 152 Касимхан 147Катачай Бөрөгдүев, Хо өрлөгийн элч

155Кичен, Алтанханыэлч 151 Кливес Ф. В., монголч эрдэмтэн 9 Кобаяши Т ., монголч эрдэмтэн 8-9 Колесников В., Оросынэлч 154 Константинов Б., Оросын элч 156 Куан Е. 48Кугонай Тубиев, Ойродын ноён 156

Кулаков Я ., Оросын элч 154 Кунз 100-101Куницын И., Оросын элч 158 КучаЯ.,Тобольскхотынэлч 159

ЛЛабуг 81Лабаду(Лабугтайж) 81,85,97-98 ЛаоДэшао 25 Ли Вэньчжуан 26 Ли Хэн, ёслолын сайд 99 Ли Чэньлян, цэргийнжанжин 89 Л иШ и,дэдсайд 53 Лигдэн хаан (Дээд номын мэргэн

Чакравартын хагаан) 19,151-153, 163,169-171, 178

Линь Ган, гүүхч 12 Ломи,түүхч 51,57,75 Л оЧ и,дэдсайд 53 Лувсанданзан 8,27,36-37, 43, 54-56,

58-59, 66, 68, 70, 74-75, 80, 114, 171 Лувсанпринлэй Жибзундамба

балсанбо (Өндөр гэгээн) 144 Лувсанчойжижалцан хутагт, Банчин

Эрдэнэ 144 Лүндээжанцан Д., түүхч, улстөрч 16,

39ЛюГуан 28 ЛюГэньцзы 94 Лю Цзиньсо 11, 17, 88

ММагачинбагш 142 МайдарД. 165 Майдархутагт 143 Майдарбал 27-28 Мангир, Баатуудын ноён 125 Мандулай 73, 79, 83 Мандуул хаан 37, 66-70, 72 Мандухай сэцэн хатан 6, 8, 69-73, 75,

176Манзушири, хутагт 143 Мань Мянгат, Хойдын ноён 125 Мархас 29Махаму, ван (Батулачинсан) 34-36 Махахурхис (Махагүргис) 61,63,65

67,69

___ ____________Нэрийн бүгл хэлхээс

Page 215: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Монгол УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

Миларайба 167Михаил Федорович, Оросынхаан

148,151 МоисеевВ.А. 145 Молонтойн 169 Молонхаан 41,54-55,65-67 Молунхатан 116,119 Москвитин К. 153 Мөнхбаатар 16 Мөнхбай 41,47,59, 118 М уИ н,жанжин 28 Мулихай ван 60-69 Муу Ядуу 51 Мухаммедхан 125 Мухулай 28 Мэргэнлам 154 Мэргэн жинон 82,83

ННагачу(Нагац)жанжин 28-29,52 Намсрай, түүхч 17-18,59 Нарбух(Найрбух)жанжин 28,43 Нацагдорж Ш., түүхч эрдэмтэн 4, 6,

15, 109, 140 Неверов С., Оросын элч 152 Никифоров В.В., эрдэмтэн 106 Номудараноён 86-87 Нугандашир, Тогоон чинсаны охин

37,44 Нэхийтөмөр 55 Нэцэлай, чжиюань 29

ООбак 157Одон 17,41-42,47,54,57,59 Ойрадойхаан 36 Олхуй мэргэн 58 Омбо-Эрдэнэхунтайж 151-152 Онгоч, Чоросын тэргүүлэгч 125 Онон Ө., түүхч эрдэмтэн 15 Орожуу (Шигүшидэй) 67 Отчигин 66, 107, 108 ОчирА.,түүхч,эрдэмтэн 4,6,121,

122

Очирай сайн хан (Абатай хан) 145 Очиртайж, Их Мянганы ноён 125 Очирболд 72-73, 75

210

өӨгөөдэйхаан 117 Өзтөмөрноён 147 Өлзийбух, жанжин 28 Өлзийт, түүхч 10 Өлзийтгуа, хатан 33-34,37 Өлзийтөмөр (Буяншир хаан) 34-35 Өндөр гэгээн 164Өнеболд ван (Үнэболд ван) 66-67, 69­

70Өрөгт, Хо өрлөгийн дүү 156 Өрөгтөмөр 122 Өштөмөр 66,69,123 Өүлэн эх 66

ППагва, Түвэдийн лам 129-130, 133,

141Пагмадүв, Очирхаан 144 Петлин И., Оросынхааны элчийн

тэргүүн 151 ПетровТ., Оросынэлч 158,160 ПозднеевА. 164, 180 ПокотиловД. 13 ПоппеН. 112 Поскочин, Оросынэлч 160 Похабов И., Оросын элч 153 Пүрэвжав С., түүхч эрдэмтэн 11, 14,

110,114, 170, 173, 174 Пэрлээ X., түүхч эрдэмтэн 111,115,

175

РРадловВ.В. 9 Рахима, Турфаны ноён 125 Рачковский, Оросынэлч 159 Рашид-ад-Дин,түүхч 2,109,111 РерихЮ.Н. 109 Ринчинноров 19 Романовхаан 147 Ромынпаплам 129

ССаган сэцэн хунтайж 10, 33, 50, 56­

58,62,69,71-74,84,87, 115-1 18, 129-132, 171, 174

Page 216: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Нэрийн бүгл хэлхээс

тСадагчин ноён 54 Садик, Шолой ханы элч 154 Саид-хан,султан 147 Сайжрах, түүхч 18 Сайн алагжинон 75 Сайн,түүхч 19Сайн хатан (Мандухай) 72,74,75 Сайхан ван 59Самар (Самур) гүнж 33,36,58,61,62 Сандай,түүхч 39 Сандашири, улсын багш 57 Сарангэрэл, түүхч 19 Свистунова Н.П. 27 Серройс X., түүхч эрдэмтэн 21, 96,

98-100,134-135,170 Содномжамц, Далай лам 88,91,101,

127-129, 130-133, 145,174,175 СонинтогосЭ. 16 Сорсун 50, 58,60 ,1 19 Сочихэл 66Старков В., Оросын элч 153 Су Сыцзян чинсан 25 Субахайүйзэн 86 Сувдаа, Абатай сайн ханы хүү 126 Сунь Сян жанжин 52 Сутай 40Сүмэрхунтайж 131-132, 144 СүрэнхорлооЦ. 21 Сүхбаатар Г., түүхч эрдэмтэн 14 Сэгүсэ ахалаху 75 Сэнгэдүүрэн хан 130,143,145 Сэцэндайчинхиа 169 Сэцэнжихор 75 Сэцэн хан Шолой 154,155 Сэцэн хаан (Хубилай сэцэн хаан) 23,

43,136Сэцэн хунтайж (Хутагтай сэцэн

хунтайж) 129, 173 Сюань Цзун хаан 138 СюйДажанжин 24,28 Сяо ван (Даян хаан) 72, 76, 83 Сяованцзы (Молонхаан) 61,65,76­

79,83,86 Сяо ванцзы (Дарайсун хаан) 85 СяоДахэн 116-118,131-132,164,177

Табинтөмөр хуйнин ван 29 Тайван 34,53 Тайзянэзэй 100Тайсун хаан (Тотобуха, Тогтабуха) 2,

6,40-48,50-56,70,90, 172 ТайшанХуан 51 Тамирланхаан 171 Тан Луньтүшмэл 96 ТаоКэтао 16Таяами Шигерү, түүхч эрдэмтэн 112 Тевеккель 147 Теленгутноён 157 Тогоончинсан 36-40,122 Тогоонтөмөрухаантхаан 8, 19,23-24,

31,38-44,71,75, 171-172, 176 Тогоонтайш 7, 123, 124 Тогооч 66,67, 72 Тото 95Тотобух (Тогтохбух, Тогтобуха) 37­

38,40,54,61-66,69 Точинтөмөр 25 Төгстөмөр хаан (Усхал хаан) 28 Төмөр Ак-Ордынхаан 34,147 Төмөрчинсан 70 Төмөрдайх 75 Төрболд 75,81 Туглуктөмөрхаан 145 Тулуй 109 Туркийн султан 153 Турсунсултан 148 Турухайтавнан 154,155 Тухачевский Я.В. 152 Түвэдтайж 119Түмэн засагтхан 6,86-90,97,107,

108,130-131, 140, 144,167-173 Түмэнтайж, Дарайсун хааны хүү 85,

86Түмэн,түүхч 19,89,97 Түрүйноён 81,82 Тэмүүжин 66, 171 Тэнгэрбогд 171 Тэнгэрлигбогдхаан 11 ТяньШ энхаан 57 Тюменец В . 151 ТяньЮ анхаан 57

Page 217: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ УЛСЫН ТҮҮХ. Ill воть

УУбашихунтайж 176 Убсанж 75,81 Улсболд 73, 75 Уран,түүхч 19Уран Тангариг, Таюн Хия Сарамани

173УрангуаЖ.,түүхчэрдэмтэн 16 Урдубай, Оросын элч 156 Ухаант хаан (Тогоон төмөр хаан) 23

ҮҮгэчи,хасаха 33-38 Үхэгтхаан 61 Үнэболод 70

ФФэн Шэн 26, 28

X

ХагираваЖюнпэй,түүхч 13 Халачжань, жанжин 26 Хархул, Чоросынноён 159 Хархуцаг, хун тайж 33,42,54-58,61­

62Хасар (Хавт Хасар) 37, 39, 65-66, 69­

7 0 ,115, 122 Хатанбаатар (Ордосын) 142 Хатантөмөр, чинсан 55, 58, 123, 141 Хачиун 66 Хениш Е. 10 Хишиг (Хэшээ), өрлөг 72 Хо, өрлөг 127,148,155-156,158 Ховорс,түүхч 13 Хонхули 68 Хоргодос 123 Хорч и гтай, багш 153 Хосай,тавнан 73-74, 78-79 ХоуЖ эньЧжи 138 Хөгжих, түүхч 19 Хөхтөмөр, жанжин 20-25, 27 Хубилай, сэцэнхаан 23,37,64,71,

101,129-130, 133,135,141-142, 172­174

Хун-У, хаан 29,31,32 Хунгообиж 33 Хуни,түүхч 39

212

Хунжчи 77-79 Хурхуд (Хурхудай) 59, 72 Хутуга бэх 123Хутагтай, сэцэн хунтайж 10, 87, 126,

129-130, 133,142-143,172-173 Хуухай, тайвэй (тайюү) 33-34 Хучир 68Хишиг, өрлөг 72,123

Цавдан, ноён 40, 43, 55, 65 Цагаагчин, тайху 82 Цагаантөмөр, жанжин 20 ЦаоЮ ннянь 17 Цзин Цзун,хаан 51-53 Цзинтай (Цзин Цзун, хаан) 51-53 Цзун Вэнгуан 101 Цзю Цзю Сы, түшмэл 13,91-92,95,

98Цзяцзин,хаан 85-86, 95 Цин Шихуан 64 Цогт, хунтайж 152,169 ЦоросбайТөмөр,чинсан 70 Цехүрубаши 148 ЦэвээнЖ ., монголч эрдэмтэн 8,9 Цэвээндорж Д., түүхч, эрдэмтэн 4 Цэцэг 41-42,58

Чагаадай 37-38,84 Чадагч бурхан (будда) 174 Чалыш 147Чжан Таньюй, түүхч 12 ЧжанЧжуйжэнь 132 Чжан Чжун, түшмэл 94 Чжао Чжанцзи, түшмэл 95 Чжи Чжиши 94 Чжин Цу 34 ЧжоуЛань 97 Чжоу Син, жанжин 30 ЧжуДи (Юн Лэ, хаан, Чэнцзү) 34 Чжу Цичжэнь 48 ЧжуЧию й,ван 51 Чжу Юаньчжан, тариачны бослогын

түрүү 22-24, 25, 27 Чжэн Пэн 93 Чжэн Сяо 68

ц

ч

Page 218: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Нэрийн бүгл хэлхээс

Чжэндэ 79Чжэнтүн (Ин Цзун, хаан) 51 Чимиддоржиев Ш.Б. 149,156,159,

160Чинбаатар, Ордосын 89,142 ЧингисТа Юаньхагаан 171 ЧингисТан Тайсун хагаан 171 Чингис,хаан 5,8-10, 16, 18-19,23,27,

34-35, 37,40, 42-44, 54, 62, 69, 70, 75,81-83.90,108-110,112-113, 115,121,123,125,135,172,174

Чойж, түүхч 9 Чойжи-Одсэр 168 Чүрүг (Түмэдийн Алтан ханы ач) 87 Чэгчээ 75Чэнцзү(ЧжуДи, хаан) 34 Чэньхуа 67-69,71-72

ШШагдар Ш. 9, 16Шарав, гаржүдвагийн хутагтлам 170 Шаравсэнгэ, гүүш 170 Шастина Н.П. 9,150-153,173 Шахай 90 Шидау 82,92Ши Хэн, бүгдийгзахирагч 52 Шигүшидэй, баатар (Орожуу) 58, 66,

67,72 Ширмэн, чинсан 29 Ш ирэндэв Б., түүхч, эрдэмтэн 4 Шихэр, хатан 68, 72 Шолой убаши (Алтан хан) 126-127,

151,178Шришиласвараба, Хөххотын бандида

169

Шун Нин ван 36 Ш уньиван 100Шүүстэй (Шигүүстэй), баатар 36, 57­

58

Элбэг, хаан (Нигүүлсэгч, хаан) 33-34,36-37,62

Элиас, Ибэрэйтайшийндүү 73 Элэдунай 82Энхдалай,дайчин ноён 83 Энхцэцэг Д ., түүхч 16 Эрдэмт, түүхч 18 Эрдэнэбаатар, хунтайж 148 Эсмэд, Эсэнгийн хоёрдахьхүү 16,41 ЭсэлэйДайбу 75Эсэн, хаан (Эсэн, тайш) 6,13, 15, 17,

37-38, 40, 41-63, 65-66, 71-72, 1 18,121,123-124, 138-139, 163

Эсэнбух 25 Эсэхү,хаан 36-37

ЮЮй Цзян, эрхэн сайд 53 Юй Юань Ань (Юй Баян) 16 Ю нЛэ, хаан 34,85 Юнгэн (Юнгин), хатан 67-68,90-91 Юнус 146

ЯЯнИсуцин 93 ЯнХун,жанжин 53 ЯнШ ань 53 ЯноЖиничи 131 Ямандага 169

ГАЗАР, ОВОГ АЙМАГ, УЛС ОРОН, ХОТЫН НЭР

AАдин 73 Адуань 73 Ак-Орда, улс 147 Алаг гулз, отог 123 АлатКиргиз 147 Алдар 123

Алма-Ата 145Алтайн арван хоёр сүв 121Алтан ордны улс 109Алтанураг 72Амбагайт 16Амдо 125Америк 9,21

Page 219: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I ll БОТЬ

Англи 13,125,175Аохань, аймаг 54, 75Ар Монгол 6, 8, 11, 72, 109, 131АрХалх 112Ар Юан, улс 5, 24Арван хоёр түмэд 122, 146Асуд 34,58,75,81,86, 1 19, 121, 123

ББаарин, аймаг 75, 86-87 Баатууд, аймаг 33,58-60,121-126 Бага Бухар, хот 146 Байшин,хот 91 Баотоу (Бугат), хот 175 Барга 33,121-123Баруун Монгол 20,31,33,42,61,69,

76, 109, 119, 150, 172 Баруун Өргөө (Абатай ханы) 163-164 Баруун түмэн (Баруун гар, Баруун

гарынтүмэн, Баруун гурван түмэн) 72-73, 75, 81-82, 84, 86-87, 89-91, 109-110,115,119,121, 125,130,143, 144

Бархөл 126 Басыкоу 72 Батуд 33 Башкир 159Бишбалык, хот 34,35,146 Бишкек, хот (Киргизийн нийслэл)

149БНМАУ 110Богд хаант Монгол улс 2 Борнохойнзоо 36 Бортуйвант, боомт 52 Боржигин (Боржигид), овог 16,50,

55 ,58,66,69,71,75, 170, 173 Брюсель,хот 96,98-100,170 Будапешт, хот 167 Булган,аймаг 178 Буриад(БуриадМонгол) 8,33,121­

123,154 Бухар,хот 148-150 Бүгд Найрамдах Монгол Ард Улс 14,

15Бэйпин,хот 138 Бэйцзин 16

Бээжин,хот 8, 10, 11, 18,25,45, 47­53, 61-62, 66-67, 70, 73, 86, 90, 92, 95,98-100, 170, 177

Ганданхийд 144 Ганлян 94Ганьсумуж 26 ,34,44,56,62,64,67,

72,73-74,78,83,94, 124 Гаоли, улс(Солонгос) 27-28 Герман 11 Гирин,муж 28-29 Говьгазар(Монголорон, улс) 31,76 Горлос, аймаг 40,42,55,65,72 Гуаннин, хот 48 Губэйкоу 25,85-86 Гуйхуачэнь (Хөххот) 75 Гурвантүмэн 143 Г урван харуул Урианхай 123 Гүюн 78

Дагуур 87 Дадань(Татар) 34 ДайӨ н(Ү н) 18Дайду, нийслэл 23-24, 27,47, 59 Данин 29,57,62,69 Датун,хот 24-25, 27,45-53, 63-65, 74,

77-79,86,93-97,99, 137 Дашилхүнбэ, хийд 144 Дашинчилэн, сум 175 Джунгар (Зүүнгар) 125,145 Доин, харуул (Тяорхэ голын дээд

урсгал) 62,65-67,78-79,85,89 Долоон түмэд 75, 81 Дорнодаймаг 8 ДорнодМонгол 13,39,119 ДорнодТуркестан 146 Дотоод Халх таван отог 75 Дөрвөд 43,124,127,147-149, 155,

157.159-160

ВВерхнеангарск, шивээ 154 Вэй,харуул 43 Вэйнинхайцза 85 Вэйюань 79

Г

Д

Page 220: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Нэрийн бүгл хэлхээс

Дөрвөн Ойрад 17,31,33,39,67,71, 72,90,121-124

Дөрвөнтүмэн 36 Дөчинтүмэн 31 Дөчин түмэн Монгол улс 23 ДундадАзи 44, 120,124125, 127,137,

142-143, 146,148-150, 158, 171 Дундад И ргэн улс 18 Дундадулс 27, 107, 132 Дэ Шэн Мэнь, Бээжингийн

хэрэмний нэгхаалга 52 Дээд нийслэл (Шанду) 26

ЕЕдисан 160 Ембуилу 160Ерөнийлөнзахирахяам 71

ЖЖалайр 75 Жаруд, аймаг 75, 86

3Зостын чуулган 8Зөвлөлт (Зөвлөлт Холбоот Улс) 9, 20,

21,175Зургаан түмэн (Монгол) 7, 73, 82, 84,

* 119-121, 128, 130,174 Зургаан улс (Зургаан их улс) 72, 119 Зүрчид, аймаг 37,41,43,46,65,87 Зүүн гарынхантулс 17, 18,28,30-31,

84Зүүн Монгол 5,28,30-31,33-38,40,

42,55,61-62,69,77,88, 118-120, 125-126,172

Зүүн гар (Төв 3 түмэн) 39,72,86,89­9 0 ,121,130, 148

ЗүүнТуркестан 124 Зүүн түмэн (Зүүн 3 түмэн) 72-73,75,

81,86,119,121, 133

ИИлигүд 87Илингуан 62Инчан 24, 26, 31, 32ИхГүрэн 116,128,167,178ИхЖ уз(Казахынхааны ихорд) 148,

159ИхЗуу, аймаг 17 ИхМ ин,улс 26,47 Их Монгол, улс 18,20,33,41,43,50,

106Их Мянган, отог 123,126 Их Нийслэл (Дайду) 7, 26-27 ИхордОчиртцагаанхот 178 ИхҮн,улс 24,28Их Юан, улс 5, 18, 23, 27,47, 57, 76 Ихирис, аймаг 66-67 Итали 105Ицзинай (Эзэнэй) 26

Казах 125-127, 147-149, 154, 156,160Казахстан 146-147Казахын хант улс 147Кайпин,хот 24,27Кайюань 62, 85Калмык 8Кашгар 125, 146Киото, хот 13Киргиз, аймаг 147-148, 150, 159 Киян 161Кызылбаши 124, 153

Ланьчжоу 26, 30 Ленинград 111,170 Ливерпуль, хот 175 Лондон 13 Лоян 25 Лулун,хот 28 Лхас,хот 144 Ляньцзин 98Ляодун, хязгаар 27-29,42,47-48,52,

63,67,88,90,94 Ляонин, муж 27, 85

Маба 79Мавереннахр 149-150 Манж 128М анжЧин,улс 11,13,28,1 13,143,

152,161, 170 Мин (Мин, гүрэн) 20,21,32,60,63,

К

л

м

Page 221: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

М О Н Ю Л УЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

84Мин, улс 5-7, 12, 13, 16, 20, 21, 24-25,

32, 34, 35-39, 42-56, 62-69, 72-74, 76-80.84-89,92-104, 1 17, 121,131­133,137-140, 142,150,167,177

Минандин, харуул 73 Могол 147Моголистан, улс 38,73, 124-125, 146­

147Монгол, улс 4-8, 10-17, 19-21,23-30,

32, 34-57, 62, 63-72, 74-81, 84-86, 88-89,92-93, 95,97-122, 126-135, 137-142,144-146,148-155, 158, 160­164,167-180

Монголжин, аймаг (Түмэд монголжин) 41,73-74,79,145

Монголын Их Гүрэн 112 МонголынЮ ан 124 Москва, хот 10,14,151-153,158-160 Мэргид 7, 72

ННайман,аймаг 75 Нанжин 12,30 Нанхиад 163Нинсягийн хязгаар 34, 78, 94-95 Ногай 159-160 НонХорчин 42-43 НьюДели,хот 187

оОйрад 5 ,8 ,9 , 12, 17, 18,31,33-39,41­

42,44,47,51,53-60,66,69,71-73, 75,77,78,90-91,94,97, 102, 114, 115-116,119,121-127, 131, 146-151, 155,157-160,164,172,176

ОйрадМонгол 115,141,147 Ойрадын Холбооны улс 16 Олонсүм 169,170 Олохнууд 11,16 Омск 155Онниуд, хошуу 33,41-43,60,62,67 Онход 8Ордос (Ордос 7 отог, хошуу) 10,40,

55, 62, 64-67, 69, 73-74, 78, 81-83, 85-87,91,99, 108,110,118-1 19, 121­126,129,142, 145, 174

Орос, улс 6,9, 13,20, 107, 137, 147­155,158-161

Отрар,хот 149Очирт Цагаан, хот (Лигдэн хааны Их

орд) 175

Өвөр Монголын Өөртөө Засах Орон 15,41

Өвөр Монгол Онниуд хошуу 29 ӨлТүмэн,отог 123 Өмнөд Казахстан 147 Өмнөд Монгол 88,92,97-98, 100-102,

109,140-141, 143-144, 151 Өр (Зүүн) Монгол 1215-123 Өрнөд Монгол 43 ӨөлдМонгол 6,123-124

Саж, хийд 175Саирам,хот 149Самарканд 44Санктпетербург 13Сартуул 37Сауран,хот 149Синин 148Синхэ, муж 27Синьцзян 28, 36Сифэнкоу 62, 86Согд 149Солонгос 7Сөнид, аймаг 72, 75Суйжун 27Сүнжү, хот 173Сүхбаатар, аймаг 57Сыгнак, хот 147,149Сычуань, муж 24-26Сюаньфу 47-53,62-64,78-79,86,89,

Ө

ППекин (Бээжин),хот 171 Перьм,муж 153 Перс 174 Польш 155

РРом 131

с

Page 222: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Нэрийн бүгл хэл хээс

95,99-100, 141

тТабунгат 154Таван түшээ, (5 гавъяат) аймаг 121 Тажик 149 Тайбэй,хот 20 Тайвань, арал 9,20 Тайнин, харуул (Гирингийн Тяо

аймгийн хавь) 29, 62, 65, 85, 89 Тайюань 25-27 Тан,улс 24-25,29, 172 Тангуд 101,130 Таохэ 98 Тара, хот 158,160 Тара, шивээ 155 Татар 12,34,160 Ташкент, хот 125,146,149 Теленгүт 158Тобольск, шивээ 154,159-160 Токио 10,96, 106, 112, 115, 135 Токмак 149Томск, хот (шивээ) 151,153 Торгууд 41,122-124, 126-127, 148,

155,157,159-160 ТөвКазахстан 147 ТөвХятад 24,26 ТөвийнТүмэн 121 Төмөрийнхаантулс 44 Туваа 20 Тунчжоу 26 Турк 156Туркестан (Зүүн) 146 Турфан 54,67,79,91,122,124-127,

146,Турхагууд (Торгууд) 125 Түвэд, улс 6, 7, 9, 10, 20, 87-88, 90, 94,

98,101,106,128,130-132, 134, 137, 141-142, 144-145, 150, 152, 163, 167,169,174

Түмү (Хэбэй, муж) 48-53, 59 Түмэд, 12отог 33,39,73,75,86-88,

90,123,126-132,141-144, 177 Түмэд Монголжин 74 Түмэн,аймаг 122 Түрэг 119,124 Түшээтхан, аймаг 10

Тэгчин чойнхорлин хийд 142 Тюмень, муж, шивээ, хот 155,158­

159Тяньчэн 89 Тяо, аймаг 29 Тяорхэгол 29 Тэлин 62Тэлэнгүд, аймаг 54, 59

Узбек 124,149 Узбекстан 150Уйгур 37,90,93, 125, 142, 149 Улаанбаатар, хот 8,9,10,14,35 Улаанхад, хот 17,18,54,56,59 УмардӨн(Үн) 19 Умард Монгол 44 УмардХятад 34 УмардЮан 17,19,24,28,39 УмардЮ ан,улс 5,12,19,20 Урад, хошуу 42Урианхай, түмэн 41, 43, 57, 59, 73, 75,

81-82,85,90,94, 119, 121 Урианхайн гурван харуул 29,48, 62­

63, 65-66, 69, 72, 78-79, 84-85, 89, 98 Урианхайн хязгаар 20, 31 Уфа, хот 159-160

Фрунзе, хот 127 Фунин, тойрог 27Фуюй, харуул (Чичихарын хавь) 29,

62,65,69, 85

Ханулс 25Хаан балгас 27ХаантОрос 150, 153, 160-161Хайлар, хот 12, 17, 19, 39Халх 75, 131, 151-152, 154, 169, 176ХалхМонгол 9-10,141,147,150,155Халх,түмэн 9-10,15,43,73-75,82,

У

ҮҮжээд, зургаан мянган 43, 50 Үзэмчин, аймаг 62 Үрүмч,хот 18,127

Ф

X

Page 223: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

86,110,119-121,125, 130,140,144, 149-153,166-167,173-174

Халхын долоон отог, хошуу 75, 112 ХамагМонгол 55Хами 60,67,72,79.83, 122-124, 125,

146Хамил 36-37, 42-44, 46, 57 Хан, улс 29, 104 Хандун,аймаг 37,43-44 Ханьдун,харуул 73 Хаочжоу 24 Харайраг 121 Харбухынбалгас 175 Хар Ёгор 37Хар Хул хааны балгас 178 Хархорум, хот 24-26,29-30, 34-35, 40,

69,102-103 Хархүрэм, нийслэл хот 44, 55 Харчин, аймаг 8, 60,62,69,73, 119,

121,169 Хасаг(Казах) 124 Хиви,улс 148 Хишигтэн, аймаг 24,120 Хойд 33,121-127 Хонгор адуут 15 Хорезм 147, 149 Хорчин 35-36,40-41,56,66,89 Хорь 33Хотгойд 1481,150-152,156 Хотон 83, 142 Хошууд 39, 121-124, 127 Хөвсгөл, аймаг 178 Хөлөнбуйр, аймаг 34,62,81,84 Хөхнуур 59-63,73-74,82-84,90-91,

101,123-125,130,142-143 Хөх хот 9,16-20,26,29-30,44-46, 51,

55,63,79,81,89,91, 104, 125, 131, 135,143,145, 169, 178

Хөххотынтавансуварга 139 Хөх хотын Ш ирээт зуугийн ламын

суварга 138 Ху, аймаг 26,30 ХуайлайСян 49 Хубэй 24Хулан (Улаан) хошуу 25Хумачи (Ордосын өмнөд хэсэг) 67, 78Хунтайжийнорд 178

Хучжоу 27 Хүлэгүгийн улс 109 Хүннү 15, 104, 106 Хүрээ (Богдын) 164 Хэбэй, муж 24, 26, 48 Хэнань, муж 24, 39 Хэрэйд, аймаг 125 Хэрээд, овог 6,15-16,21,49,75 Хятад,улс 5,7,10,12-13,15-16,20,

23-24, 26-34, 36, 38, 44, 46,49, 53, 55, 58, 61-65, 67-68, 72-74, 77-79, 85-86,88-106,123-127, 137-140, 146,150,154,162,167, 171-172

Цагаан 123Цагаан байшин, Цогтхунтайжийн

180Цагаан татар, Чахарын 81 Цагаан туг, отог 123 Цагданбайцаахалба 71 Цастынорон(Түвэд) 148 Цахар 43 Цзи 98 Цзиляо 91,98 Цзин 62Цзин Чжоу 26, 64, 73, 78, 86 Цзинин 86 Цзун Вэнгуан 100 Цзянси 23-25 Цинхэ 23Цинхай (Хөхнуур) 73, 83 Цюанин, харуул 29 Цюсян, харуул 73

Чавчаал, боомт 41,49,52,133,142 Чагаадайн хантулс 34,41-42,44,56,

90,111-112, 146 Чанчун,хот 28Чахар(чакир) 72-75, 81, 1 10, 117, 1 19­

120,144-145, 151 Чахарыннайманотогхишигтэн 75 Чердынь, хот 153 Чжанцзякоу (Чуулалт, хаалга) 89 Чжэцзян 24 Чжуншүшэняам 57,71

Ч

ц

Page 224: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

Нэриин бүгл хэлхээс

Чигин (Чижин) аймаг 37,43-44 Чин,улс 10,12,16-17,19,145 Чифэн 28 Чичихар 29 Чичэн 86Чорос,аймаг 337,43,60,121-127

ШШаньдун, дээд нийслэл 20,22,77 Шанхай 32-33,49-50,85 Ш аньси,муж 24,26-27,31,47,53,93,

99Шачжоу, аймаг 37,43-44 ШарУйгур 83,90, 101, 130 Шар гол 62 Швед 155Шилийн гол, аймаг 84 Ш иДао 97 Шитоу, хот 65Шолой убаши хунтайжийн орд 180 Шэньси 24-26, 28, 64, 99 Ш эньян 62

ЭЭвенк 154 Эзэнтгүрэн 162

ГАЗАР ОРОН,

AАдин 73 Ази,тив 150,158 АкТан 147 Алатау, уул 149 Алдар 126 АлсДорнод 150, 155 Алтай (Алтай хан), нуруу 56, 1 19, 123,

125,128, 129 Амар, мөрөн (Хар мөрөн) 158 Амударья, мөрөн 149 Ангар, гол 154 Аралтэнгис 148

Б

Энгүд, отог 70Энэтхэг, улс 9-10, 106, 134, 163, 167,

170-171,174 Эрдэнэзуу, хийд 136,178

ЮЮан 18,26,28,30,38 Юан, гүрэн 15,23-25,27-29,68,74­

7 5 ,8 0 ,8 7 ,106,137-138, 141 Юан, улс 7,12,23-27,28,30,34-35,

37,39,41-44, 57,71,74, 102-103, 106-114, 119-121, 129, 130,132,162, 170,172

Юйшитай 71Юншээбү, таванотог 8,43, 50, 55, 59­

63,72-73,75,81, 109, 121, 142 Юньгуан 25

ЯЯньсуй 64,94-95 Яньхэ 79 Яолин 95Япон,улс 8,10,13,60,66-67 Яркенд, хот 147 Яркендын хант улс 149

УУЛ УСНЫ НЭР

Балжун 82 Баохаш, нуур 146 Баруун Европ 121 Баруун Саяны нуруу 143 БаруунСибирь 150 Бархөл 122,127 БаяндэрУлат 82 Баянтал 91Бор нохойн, хөтөл (зоо) 40, 58 Бөхмөрөн 125 Бурхатхан, уул 82 Буха гол 83

ГГовь 62,69,85

Байгал, нуур 62,123,154-155

Page 225: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

дДалай,нуур 24 Далантэргүүн 73 Долоонус, гол 146-149 ДундадАзи 47, 123, 127-129, 140,

145-146, 148-153, 160,174

ЕЕвроп 113,129,150,158,163 Енисеймөрөн 46,146,150

3Завхан,гол 60-61,90,123 Зүүн Ази 106 Зүүн Саяны нуруу 153 ЗүүнСибирь 154 Зэлэмхан 40

ИИжил (Волга), мөрөн 127, 148, 160 Илек, гол 160Или, гол (мөрөн) 125,146, 147 Ишим,гол 155 Иргиз, гол 160 Их говь 57Ицзинай (Эзний гол) 26

ККазахын, тал 163 Камышлов, гол 156 Каратегины бүс нутаг 147 Каспийн, тэнгис 148 Кунго,гол 127 Кэм гол 124

ЛЛан (Нань) Шань, уул 49Лууха, гол 42Ляохэ гол 66, 69, 70, 85

ММон,уул 38

ННон (Нун) мөрөн 42-43

МОНГОЛ ҮЛСЫН ТҮҮХ. I l l БОТЬ

оОми,гол 156Онон, гол 30,34,42,62,66,74-75 Орхон, гол 26 Орынгагцмод 127

өӨмнөдСибирь 119,155

сСаяны нуруу 150 Сибирь 147,151,154-155,157-160 Сыр-Дарья, мөрөн 125, 147, 149 Сэлэнгэ, мөрөн 123,154

ТТагныннуруу 150 Талас,гол 147 Тансаг, тал 178 Тара, гол 155 Тасбүрд 71 Темник, гол 158 Тобольгол 148,159-160 Томи,гол 150,160 Томск, гол 160 ТөвАзи 114, 141, 143, 145 Туул,гол 26,29, 155, 178 Түмэн газрын цагаан хэрэм 46, 77,

119Тэнгэр,уул 119,146,148-149 ТяньШ ань, уул 151

УУвс, нуур 151 Угалз, гол 30 УйгудБайлари 73 Улухуйнхэрээ 66 Уурхай 56

ҮҮд, гол 154

ФФерганы хөндий 146-147,149

2 2 0

Page 226: УЛААНБААТАР - data.sur.mndata.sur.mn/3aa18fb5-581a-4c47-99aa-65cfb7047165.pdf · МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 1999 оны 1 дугээр

XХадаасан тол гой 175 Халх, гол 75Хангайн, нуруу 62, 69, 82, 103, 124,

128,146 Хангай уул 82 Хануй,гол 178 Хар Бухын гол 178 Хар Манлай (Сүхбаатар аймгийн

нутаг) 57 Хар, мөрөн (Амар, мөрөн) 155 Хар-Ус,Турфаны нутаг 54 ХарЭрчис, гол 148 Хатан,гол 23,24,73,83, 84 ХовогСайр 127 Хөвсгөл 124 ХөвхөрХэрээ 126 Хөлөнбуйр 38,62,84,122 Хөхийхан 121Хөхнуур 62,63,77,86, 87, 126, 127,

127Хула, уул 83 Хулан (Улаан) хошуу 39 Хумачи 67 Хүнүй,гол 60-61,90 Хэмчиг, гол 154 Хэнтий,нуруу 62 Хэрлэн,гол 26, 30, 34, 42, 62 Хялга, гол 154

Хянган, нуруу(даваа) 30,42,55, 62,90, 119, 122

цЦагаан, нуур 38, 64 Цагаан хэрэм 46, 77 Цайдам 124 Цихай 87 Цөх, гол 154

Ч

Чуу, гол 147,149

ШШ армөрөн 178 Шилийн гол 88 Ш ирээтзуу 135

эЭзний гол 30Эмба, мөрөн 127,148,160Эмээл 127Эрчис,мөрөн 124, 126, 127, 146-148,

155-156,159-160

ЮЮлтус, гол 46

ЯЯик, гол 147,160 Ямышев, нуур 148

_______________________ Нэрийн бүгл хэлхээс