Гэрээг -...

14

Upload: others

Post on 28-Oct-2019

10 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө
Page 2: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Гэрээг дотор нь:

1. Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхэд чиглэсэн гэрээ

2. Бусдын эзэмшил ашиглалтад хөрөнгө шилжүүлэхэд чиглэсэн гэрээ

3. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллахтай холбоотой гэрээ

4. Туслалцаа үзүүлэхэд чиглэсэн бусад гэрээ

Page 3: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Аливаа гэрээг дотор нь:

1. Бусдын өмчлөлд хөрөнгө шилжүүлэхэд чиглэсэн гэрээ

-Худалдах, худалдан авах гэрээ

-Арилжааны гэрээ

-Бэлэглэлийн гэрээ

-Зээлийн гэрээ

2. Бусдын эзэмшил ашиглалтад хөрөнгө шилжүүлэхэд чиглэсэн гэрээ

-Эд хөрөнгө хөлслөх гэрээ

-Түрээсийн гэрээ /Санхүүгийн түрээс/

-Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах гэрээ

-Фрайнчайзийн гэрээ

3. Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллахтай холбоотой гэрээ

-Ажил гүйцэтгэх гэрээ

-Хөлсөөр ажиллах гэрээ

-Аялал жуучлалын гэрээ

-Тээвэрлэлт ба илгээмжийн гэрээ

4. Туслалцаа үзүүлэхэд чиглэсэн бусад гэрээ

-Даалгаврын гэрээ

-Төлбөр тооцооны гэрээ

-Зуучлалын гэрээ /комиссын үйл ажиллагаа/

-Хадгалалтын гэрээ

-даатгалын гэрээ

-Батлан даалтын гэрээ гэж ангилдаг.

Page 4: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Худалдах, худалдан авах гэрээ ИХ 243.1,

Гэрээний төрөл

Çээлээр худалдах, худалдан авах гэрээ ИХ-

262.1, 112

Эд хөрөнгө буцаан худалдан авах

болзолтой хийсэн гэрээ ИХ265.1, 109.2

Ирээдүйд эд хөрөнгө худалдах, худалдах авах

гэрээ ИХ-269.1

Дуудлага худалдаа, ИХ-177.1, үнэ хаялцуулах ажиллагаа ИХ-197.1

Гэрээний зүйл Эд юмс худалдах ИХ83,

84

Үл хөдлөх хөрөнгө ИХ-166, 109, 110, 182, 260.3

Хөдлөх хөрөнгө 111

Амьтад

Эрх худалдах ИХ-260, 123, 163, 189.1

Бусад эд зүйл

Гэрээний үнэ

Энгийн худалдах, худалдан авах гэрээнд ИХ-195.2, 244, 217-218

Эд хөрөнгө буцаан худалдан авах

болзолтой гэрээнд ИХ-266.1

Доголдол

Биет байдлын ИХ251.1-251.3, 214.1

Эрхийн ИХ-252.1, 252.2, 150, 260

Page 5: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө
Page 6: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Худалдан авагч

Хэлэлцэн тохирсон үнийг

төлөх 243.1

гэрээнд үнийг тохиролцоогүй бол үнэ

тодорхойлох арга хэрэгслээр тодорхойлох

244.1

үнэ тохиролцож чадаагүй бол

хэлцэл хийгдээгүйд тооцно 43.4

Худалдан авсан эд хөрөнгөө хүлээн авах

243.1

барааг хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбоотой зардлыг хариуцах

245.1

бичиг баримт бүрдүүлэх, нотариатаар гэрчлүүлэх,

бүртгүүлэхтэй холбоотой зардал

хариуцах 245.2

эд хөрөнгийг хүлээн авсныг гэрчлэх үйлдэл

хийснээр хөрөнгө хүлээн авсанд тооцно 248.1

гэрээнд зааснаас илүү эд хөрөнгө хүлээн авсан

бол үнийг төлөх эсхүл худалдагчийн зардлаар

буцаах 254.5

үр шим болон эрсдэл эд хөрөнгийг шилжүүлэн

авснаар шилжинэ 247.1, 247.2

Доголдлыг арилгуулах 254.7

Үнэ бууруулж шаардах 254.2

өөр эд хөрөнгөөр солиулах 254.1

доголдлыг арилгахад гарсан зардлыг төлүүлэх

254.1

гэрээ цуцлах шаардлага гаргах

254.1

эд хөрөнгө хүлээн авах үедээ доголдол байгааг мэдсэн, мэдэх

боломжтой байсан бол шаардлага гаргах эрхээ алдана

255.1.1

шилжүүлэн авах үедээ нэн даруй шалгах үүргээ биелүүлээгүй 255.1.2

тээвэрлэх, хадгалах, ашиглах журам зөрчсөн, эсхүл

давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл үүссэн 255.1.3

эд хөрөнгийг хүлээн авахаас татгалзах 254.3

гэрээнд зааснаас дутуу эд хөрөнгө хүлээн авсан бол

зөрүү үнийг шаардах 254.4

Page 7: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Çээлээр худалдах худалдан авах гэрээ 262, 110

Худалдагч

гэрээ болон дагалдах бичиг

баримтын хувийг шилжүүлэх

худалдан авагч үүргээ

биелүүлээгүй бол гэрээг цуцлах 264.1

үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх

учирсан хохирол, зардлаа шаардах

264.2

Худалдан авагч

Тодорхой цаг хугацааны дараа үнийг хэсэгчлэн буюу

бүрэн төлөх,, эсхүл тодорхой цаг хугацааны туршид төлөх

Уг гэрээг бичгээр байгуулах ба

дараах нөхцөлийг заавал тусгана

бэлэн мөнгөөр төлөх төлбөрийг хэмжээ 263.2.1

хэсэгчлэн хийх төлбөрийн хэмжээ,

хугацаа 263.2.2

төлбөл зохих хүүгийн хэмжээ

263.2.3 263-д заасан журмыг зөрчиж гэрээ байгуулсан

бол хүү төлөхгүй 263.4

үнэ, эсхүл үнийг тодорхойлох журам 263.2.4

Page 8: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Эд хөрөнгө буцаан худалдан авах болзолтой хийсэн

худалдах, худалдан авах гэрээ 265.1

Худалдагч

худалдсан эд хөрөнгөө буцаан

худалдах эрх эрхтэй 265.1

анх худалдсан үнээр буцаан

авах 266.1

хөрөнгийн дагалдах зүйлийн хамт шилжүүлэх үүрэгтэй 267.1

Худалдан авагч

эд хөрөнгө засан сайжруулсны үр дүнд

өртөг нь нэмэгдсэн бол зардлаа шаардах 266.2

эд хөрөнгийг гэмтээсэн үрэгдүүлсэн

тохиолдолд учирсан гэм хорыг арилгах 267.2

эд хөрөнгийг гуравдагч эдгээдийн өмчлөлд шилжүүлэхгүй байх

267.3

Уг гэрээг 5 жилээс хэтрэхгүй

байгуулна 268.1

Page 9: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Худалдах худалдан авах гэрээний хэлбэр, гэрээний хүчин

төгөлдөр байдал

Худалдах худалдан авах гэрээ нь гэрээний талуудын ашиг сонирхолд

нийцсэн байхаас гадна хуульд тусгайлан заасан бол хэлбэрийн шаардлага

хангасан байх учиртай байна.

Үл хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах бол гэрээг бичгээр

байгуулах, нотариатаар гэрчлүүлэх, улмаар хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн

бүртгэлийн газарт бүртгүүлэх шаардлагатай болохыг Иргэний хуулийн 109,110

дугаар зүйлийн агуулгаас харж болно.

Хуульд заасан дээрх хэлбэрийн шаардлага хангаагүй хэлцэл Иргэний

хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8 дах хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус байх

хэлцэл болох юм.

Çарим тохиолдолд тухайлбал худалдах үл хөдлөх эд хөрөнгө нь хамтран

өмчлөгтэй байх, эсхүл гэр бүлийн гишүүдийн хамран өмчлөх дундын эд хөрөнгө

нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө байх тохиолдолд хамтран өмчлөгчийн

зөвшөөрөл шаардлагатай болдог.

Харин хөдлөх эд хөрөнгө худалдах худалдан авах хэлцлийн хувьд амаар,

бичгээр, бодит үйлдлээр гэх зэрэг хэлбэртэй байж болох байна.

Гэрээнд тусгавал зохих зүйл нь эд хөрөнгийн шинж, тоо ширхэг, үнэ , эд

хөрөнгийг шилжүүлэх болон тухайн эд хөрөнгийн үнийг шилжүүлэх хугацаа

зэргийг заана.

Түүнээс гадна эд хөрөнгийн доголдолтой холбоотой шаардлага гаргах

хугацаа, гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбогдох хуульд заасан хариуцлагын

төрөл, хэмжээг талууд гэрээнд зааж болох бөгөөд гэрээг цуцлах, гэрээнээс

татгалзах нөхцлийг тохиролцоогүй бол хуульд заасан нийтлэг журам үйлчилдэг

байна.

Page 10: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Çээлээр худалдах, худалдан авах

Çээлээр худалдах худалдан авах гэрээний гол ач холбогдол нь

гэрээ байгуулагдмагц гэрээний зүйлийн үнийг бүрэн хэмжээгээр

төлөхгүй, харин үнэ төлөх хугацаа, хэмжээ, төлбөр төлөх хэлбэр,

төлбөл зохих хүүгийн хэмжээ зэргийг талууд хэлэлцэн бичгээр

тохиролцож болдог.

Çээлээр худалдах худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэж

хуульд заасан ба гэрээний хэлбэрийн энэ шаардлагыг хангаагүй бол

гэрээ байгуулсан гэж үзэх боловч худалдан авагч хүү төлөхгүй,

худалдан авсан эд хөрөнгийн үнийг гэрээнд заасан хугацаанд төлнө.

Энгийн худалдах худалдан авах гэрээгээр гэрээний зүйлийн

өмчлөх эрхийг худалдан авагчид шууд шилжүүлдэг бол зээлээр

худалдах худалдан авах гэрээний зүйлийн үнэ бүрэн төлөгдөөгүй

тохиолдолд худалдагч эд хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид

шилжүүлэх үүрэггүй болохыг Иргэний хуулийн 112 дугаар зүйлээс

харж болно.

Дээрх заалтаас үзвэл гэрээний зүйлийн төлбөр бүрэн хэмжээгээр

хийгдсэн байх нь өмчлөх эрх үүсэх үндсэн нөхцөл болно.

Тиймээс ихэнх тохиолдолд гэрээний зүйлийн өмчлөх эрх хэзээ

үүсэхийг талууд гэрээгээрээ тохиролцсон байдаг.

Харин гэрээний зүйлийн үнэ бүрэн төлөгдөөгүй ч тухайн эд

хөрөнгийн өмчлөх эрхийг шууд шилжүүлэхээр талууд тохиролцох нь

хуульд харшлахгүй юм.

Page 11: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Худалдан авах давуу эрх

Иргэний хуулийн 270 дугаар зүйлийн 270.1 дэх хэсгийн

зохицуулалтаас үзэхэд худалдагч нь тухайн эд хөрөнгийг гуравдагч этгээдэд

худалдах тохиолдолд уг эд хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах давуу

эрх бүхий этгээдэд мэдэгдэх үүрэгтэй байна.

Худалдан авах давуу эрх нь зөвхөн гэрээгээр бус хуулийн дагуу үүсэх

боломжтой.

Тухайлбал Иргэний хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт

зааснаар орон сууц хөлслөгч нь энэ зүйлд заасан нөхцөлд орон сууцыг

тэргүүн ээлжинд худалдан авах давуу эрхтэй .

Худалдан авах давуу эрхийг хэрэгжүүлэх нөхцөл нь тухайн эд

хөрөнгийг тэргүүн ээлжинд худалдан авах этгээдтэй худалдагч урьдчилан

тохиролцох буюу өөр этгээдэд худалдах бол давуу эрх бүхий этгээдэд

заавал мэдэгдэх явдал юм.

Түүнээс гадна худалдагч нь худалдан авах давуу эрхтэй этгээдэд

эрхээ хэрэгжүүлэх хугацаа тогтоож өгөх бөгөөд тогтоосон хугацаанд эрхээ

хэрэгжүүлээгүй бол худалдагч нь гуравдагч этгээдтэй худалдах худалдан

авах гэрээ байгуулж болдог.

Худалдагч нь гуравдагч этгээдэд эд хөрөнгийг худалдах тухайгаа

худалдан авах давуу эрх бүхий этгээдэд мэдэгдээгүй бол эрх бүхий этгээд

нь гуравдагч этгээдэд санал болгосон нөхцөлөөр гэрээ байгуулахыг

худалдагчаас шаардах эрхийг үүсгэнэ.

Хууль буюу гэрээнд өөрөөр заагаагүй бол худалдан авах давуу эрхийг

бусдад шилжүүлж болохгүй бөгөөд энэ хориг нь худалдан авагчид

хамаатай байдаг .

Page 12: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Гэрээний талуудын үүргийн зөрчилд хамаарах асуудлууд

Худалдах худалдан авах гэрээний талууд нь худалдагч, худалдан авагч

байх ба тэдгээрийн үндсэн үүрэг нь Иргэний хуулийн 243.1 дэх

зохицуулалтаар тодорхойлогдоно. Тухайн гэрээний хувьд хуульд заасан

үүргийн зөрчил нь ихэнх тохиолдолд :

-Худалдагч худалдсан зүйлээ нийлүүлэхгүй байх,

-Худалдан авагч худалдан авсан зүйлийнхээ үнийг төлөхгүй байх

-Худалдагч худалдсан зүйлээ хугацаа хэтрүүлж нийлүүлэх,

-Худалдан авагч худалдаж авсан зүйлийнхээ үнийг хугацаа хэтрүүлж

төлөх,

-Нийлүүлсэн бараа нь доголдолтой байх зэргээр илэрдэг.

Дээрх бүх тохиолдолд гэрээний үүрэг зөрчсөн эсэх асуудал нь уг гэрээ

хүчин төгөлдөр байхаас хамаарна. Эрх, үүрэг нь хуулийн дагуу үүсэхээс

гадна зөвхөн хүчин төгөлдөр хэлцлийн дагуу шаардах эрх, гүйцэтгэх үүрэг

үүсэх юм. Зарим тохиолдолд худалдах худалдан авах гэрээг ажил гүйцэтгэх

гэрээ гэж андуурах явдал гардаг.

Эдгээр гэрээний хуулийн зохицуулалтаас ялгааг нь харж болох бөгөөд

гэрээний зүйл болох эд юм, эрх, эсхүл үр дүн гэсэн зүйл худалдан авагч ,

захиалагчийн өмчлөлд шилждэг.

Түүнээс гадна ажил гүйцэтгэх гэрээний хувьд ажил гүйцэтгэгч нь

захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажлыг гүйцэтгэх,

захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хөлс төлдөг байхад худалдах

худалдан авах гэрээний хувьд Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан

эрх, үүрэг үүсдэг байна.

Page 13: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө

Үүргийн зөрчлийн үр дагавар

Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ѐсоор , шударгаар

гүйцэтгэх зарчимтай.

Үүрэг нь хууль буюу гэрээгээр үүсэх ба Иргэний хуулийн 186 дугаар

зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл

хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг

гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг

үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.

Худалдах худалдан авах гэрээний хувьд талуудын хэн алинаас

хамаарч гэрээний үүрэг зөрчигдөж болохыг өмнө үзсэн.

Энэ гэрээний талууд харилцан үүрэг бүхий байдгаас гэрээний

үүргийг аль тал зөрчсөнөөс хамааран үүсэх үр дагаврыг үүргийн эрх зүйн

ерөнхий болон тусгай зохицуулалтад заасан.

Үүргийн зөрчлийг тодорхойлоход үүрэг гүйцэтгэгч, үүрэг

гүйцэтгүүлэгчийг зөв тогтоох шаардлагатай байдаг бөгөөд тэдгээрийн

үүргийн зөрчлөөс үүсэх үр дагаврыг Иргэний хуульд ялгаатай зохицуулсан

байдаг.

Харин үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгчийн хэн аль нь гэрээний

үүргээ гүйцэтгэхийг, үүргийг гүйцэтгээгүйгээс учирсан хохирлыг шаардах,

гэрээнээс татгалазх , гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсан буюу гэрээ

цуцалснаас учирсан хохирлыг арилгахыг шаардах эрхтэй.

Page 14: Гэрээг - citycourtofcivilappeals.mncitycourtofcivilappeals.mn/uploads/2017/04/11/58eccdae2276a.pdf · худалдан авах гэрээ ИХ-262.1, 112 Эд хөрөнгө