Мандлын цэцэг үрээр тарих арга
TRANSCRIPT
МАНДЛЫН ЦЭЦЭГ ҮРЭЭР ТАРИХ, ҮРСЛЭГ ХИЙХ АРГАБэлтгэсэн: Б.Норовсүрэн (ХАА-н магистр)
Цахим хаяг: goymod.blogspot.com
НЭГ ЦЭЦЭГ ДЭЛГЭРЭХЭД МЯНГАН БУРХАНЫ МЭЛМИЙ БАЯСДАГ
Цэцэг тарьж ургуулах нь гоо зүй төдийгүй эрүүл мэндэд эерэг нөлөөтэй. Олон сайхан цэцэгсийг
хараад нүд баясаж, сэтгэл сэргэж тайвширч амардаг.
Ач холбогдолЦэцэг ширтэх нь оргонизмыг идэвхижүүлж, стрессыг болиулж сэтгэл санааг өргөдөг гормоныг идэвхижүүлдэг.Цэцэглэж буй ямар ч цэцэг харсан хүний бие тархи руу хүчил төрөгчийн урсгалыг нэмэгдүүлж, үр дүнд нь амарч тайвширдаг байна.Билэгдэл (хайр дурлал, эд баялаг, аз жаргал, гашуудал зовлон)Үнэртэн гоо сайхны түүхий эд, бүтээгдэхүүнЭрүүл мэнд, эмчилгээний тан, бэлдмэл Эдийн засаг, бизнесийн нэг салбар
Монгол өрхийн цэцэрлэг
2013 онд тарьсан цэцэгс
Дархан хотын тохижилтонд
Бэлтгэл ажил◦Цэцэг үрслүүлэх байр◦Баталгаатай үр ◦Үрсэлгээний сав◦Хөрс◦Услагааны болон бусад багаж хэрэгсэл
1. БАЙРМандлын цэцгийг үрсэлгээг 2,3,4-р сард байгалийн гэрлийн тусгалтай өдөртөө 18-20 градус, шөнөдөө 15-18 градус байх тогтмол дулаантай нөхцөл хийнэ
2. Үр
Цэцгийн соёолох хугацаа
80 - 90 хоногийн дараа
90 - 110 хоногийн дараа
60 - 80 хоногийн дараа 70 - 100 хоногийн дараа
90 - 110 хоногийн дараа70 - 75 хоногийн дараа
50 - 80 хоногийн дараа 50 - 60 хоногийн дараа
60-80 хоногийн дараа
50 - 60 хоногийн дараа50 - 60 хоногийн дараа
60 - 70 хоногийн дараа
3. Үрсэлгээний сав Цэцгийн үрийг модон
хайрцаг, ваар, хуванцар, ер нь ямар ч саванд суулгаж болдог боловч үрсэлгээ ургуулахад 8-10 см-ээс багагүй өндөр илүүдэл усаа нэвчүүлдэг байна.
4.Хөрс Үр соёолж эхэлмэгц ундэсний систем хөгжиж өөрийгөө
тэжээж эхэлдэг тул капуляр ундэс уусэхэд хэрэгтэй сэвсгэр сийрэг хөнгөн хөрс чухал шаардлагатай.
Найрлага: ◦ Хар шороо 30%, ширхэгтэй цэвэр элс 30 %, хөвдөн хөрс 30%
био ялзмаг 10% байхаар тооцно. Хөрсний холимогын сийрэгжүүлэх, агаар нэвтрүүлэх, шохойжилт хлороос сэргийлэх, ургамлын бактериас хамгаалах зорилгоор вермикулитперлит, перлит нэмж холино. Хөрсний найрлаганд орж байгаа бүх хольцыг нарийн шигшүүрээр шигжиж, чулуу, бусад үр үндэснээс сайтар цэвэрлэнэ.
◦ Био ялзмаг хэрэглэх бол жигнэх, халаах арга хэрэглэнэ. ◦ Шаардлагатай үед хөрс ариутгагч бодис ашиглаж ариутгана.
5. Услагаа, багаж хэрэгслэл Ямарваа нэг ургамлын усалгаа нь ургамлын төрөл зүйл, орчны
дулаан ба гэрэл, мөн чийгшил, ямар саванд ургамалаа тарьсан, хөрсний бүтэц, тухайн ургамлын нас, өндөрийн хэмжээ, зэрэг олон зүйлээс шалтгаална.
Нимгэн нарийхан навчтай цэцэг зузаан далбагар, том навчтай цэцэгнээс илүү их ус шаарддаг.
Гэрэлтэй дулаан өрөөнд байгаа ургамал харанхуй сэрүүн нөхцөлд байгаа ижил төрлийн ургамлаас илүү их ус шаардана.
Бордоо, хайрга, хөвд зэрэг нь чийгийг удаан хадгалдаг сайн талтай
Цэцэгээ өглөө эрт услах нь хамгийн тохиромжтой. Энэ нь шөнийн агаарт хөрс навч бүрэн хатаж амжаагүй үе нь юм.
Бүлээн усаар шүршиж, бороожуулж, урсгаж зөөлөн усла. Крантны усны шохойжилт, хатуулгыг хөлдөөж дараа нь гэсгээх
болон хэд хонуулжан зөөлрүүлж болдог. Илүүдэл усыг байнга асгаж байх хэрэгтэй. Зөөлөн бүлээн усаар ургамлын навчийг шүрших нь агаарын
чийгшлийг нэмэгдүүлэхээс гадна аалзан хачиг үржихээс сэргийлнэ.
Мандалд цэцгийг дараах аргаар тарина 1. Үрслэгээр дамжуулан ургуулах2. Үр, булцуугаар шууд тарих аргаар
ургуулна
ҮРИЙГ ТӨРӨЛЖҮҮЛЭН 12-24 ЦАГ БҮЛЭЭН УСАНД ДЭВТЭЭНЭ
Жижиг үрийг дэвтээхгүй
цацаж тарина
Үр бойжуулагч хөрс
Хар шороо 30%, ширхэгтэй цэвэр элс 30 %, хөвдөн хөрс 30% био ялзмаг 10%, перлит, вермикулет
Хөрс бэлтгэх
Бэлтгэсэн хөрсөө хоовон эсвэл хайрцаганд дүүргээд гадаргууг тэгшилнэ
Хөрсний гадаргуу дээр соёолуулж, шилжүүлэн суулгах
Хөрсөө нэвчтэл услана
Дэвтээсэн үрээ хөрсөнд суулгаад элсээр хучна. Хучих хөрс, элсний зузаан үрний зузааны хэмжээнээс 2-3 дахин зузаан байна.
Үрсэлгээ салгах, шилжүүлэх
Үрсэлгээг 6-р сарын 10наас мандалд шилжүүлнэ.
2. ЦЭЦГИЙГ ҮР, БУЛЦУУГААР ШУУД ТАРИХ
Үрийг тарихын өмнө бүлээн усанд дэвтээнэ. Үрийг 5 сарын сүүлийн 10 хоногоос 6 сарын эхний 5 хоногын
дотор багтааж суулгана. Хөрсийг 20-22 см гүн хагалж чулуу, хог ургамлын үндсийг нь
шигшиж болон түүж цэвэрлээд, бордоог хольсны дараа жигд тарааж, тэгшлэн дэвсгийг бэлдэж услаж чийглэнэ. Бордоонд бууц, сангас, үнс, биоялзмаг гэх мэтийг өргөн ашигладаг.
Үрийг тарихдаа бэлдсэн дэвсэгт хэлбэр дүрс гарган зохиомжлон тэгш хэмд суулгахын тулд олс, эсвэл утсаар татаж гадаслана.
Үрийг суулгахдаа үрийн ширхэгийн хэмжээнээс шалтгаалан 1- см гүнд суулгаж, тэгш гадаргуугаар нягтруулсаны дараа чийгийг хадгалах зорилгоор 1см хүртэл зузаантай элсээр хучиж соёололтыг түргэсгэх чийгийг хадгалах зорилгоор нийллэг хальсан уутаар хучдаг.
Үр тарьсан талбайг өглөө, оройн сэрүүнд услан өдөр бүр чийгийг нь шалгаж тогтмол чийгтэй байлгана.
Хэрэв шөнө дулааны хэм 5-аас доош буух буюу цочир хүйтрэхээр байвал хөрсийг хучиж хамгаалалт хийнэ.
Дулаан, гэрэлсэг нөхцөлд үр хурдан, жигд соёолно.
Монголд ургуулсан булцуут цэцэгсАрилди /Gladiolus/
Мандарваа /Dahlia/
Арилдийг булцуугаар тарих
3-5см хэмжээтэй булцууг ургамал хооронд 10см, мөр хооронд 25см 5-8см гүнд тарина. Намар хүйтрэлтээс өмнө булцууг хурааж иш нарвчыг шаралтан хатаан хуурай элсэнд хүйтэн сэрүүн газар хадгална. Булцууг ариутгана
Мандарвааг булцуугаар тарих
6-р сараас талбайд ургамал хооронд 50-60см зайтай суулгана. 15см урттай болох үед дээд үзүүрээс нь чимхэлт хийнэ. Намар хүйтрэлтээс өмнө булцууг хурааж иш нарчыг хатсаны дараа булцууны дээгүүр 5см иш үлдээн тайрч булцууг хуурай элсэнд далд ортол булж, сэрүүн газар хадгална
Таньд амжилт хүсье.