номын сангийн фондын байрлал

7
Номын сангийн фондын байрлал

Upload: beibitkhan-beku

Post on 30-Jul-2015

469 views

Category:

Documents


6 download

TRANSCRIPT

Page 1: номын сангийн фондын байрлал

Номын сангийн фондын байрлал

Page 2: номын сангийн фондын байрлал

Баримтуудыг номын сангийн тавиурт байрлуулах нь

фондын байршилтын төгсгөлийн үе шат болно.Номын

сангийн фондын байрлуулалт:

-фондын хэмжээ ба бүрэлдэхүүнээр фонд

хадгаламжийн тавиурт баримтуудыг байрлуулах дэс

дараалал -хадгаламжийн горим ба шифрийн дагуу фонд

хадгаламжийн тавиурт байрлуулах нь номын сангийн

ажиллагаа юм. Номыг тавиурт байрлуулах үндсэн чиглэл –дээрээс

доош тавиурын тавцан бүрт зүүнээс баруунд чиглэсэн

байна.

Page 3: номын сангийн фондын байрлал

Агуулгын

Төрөл ангийн

Сэдэвчилсэн ба зүйлчилсэн

хэлбэрийн

Үсэг дарааллын

Газар зүйн

Он дараалал

Хэлний

Хэмжээний

Дугаар дараалсан

Page 4: номын сангийн фондын байрлал

Төрөл ангийн байрлуулалт: баримтыг шинжлэх ухааны салбараар ангилагдсаны дагуу байрлуулна.Үсэг дарааллын байрлуулалт: шифрт өгөгдсөн зохиогчийн тэмдэгтийн үсгийн дарааллаар байрлуулна. Он дарааллын байрлуулалт:хэвлэгдсэн оны дарааллаар байрлуулнаГазар зүйн байрлуулалт: баримтуудыг тивээр ялган тив дотор нь улс муж хязгаар хот дүүрэг аймаг сум г.мэт ялгана.Хэлний байрлуулалт: баримтыг хэл хэлээр ялгана.

Page 5: номын сангийн фондын байрлал

Хэмжээний байрлуулалт: хэвлэлийн бүтээгдэхүүнийг өндөрийн хэмжээгээр: 18,5см хүртэл бол I форматын 18,5-25,5 см бол II форматын 25,5-29,5см бол III форматын 29,5см-ээс дээш бол IV форматын Хэвлэлийн өргөний хэмжээ 22см ээс их бол өргөн форматын гэж ангилдаг. Том хэмжээтэй нь 41см ээс дээш урттай баримтуудыг хэвтээгээр байрлуулна.

Page 6: номын сангийн фондын байрлал

Дугаар дараалсан байрлуулалт: баримтыг ерөнхий дансны дугаарын дарааллаар эсвэл номын санд ирсэн дарааллаар байрлуулна. Энэ байрлуулалт нь олон сая номтой уншлагын олон танхимтай фондтой том номын санд тохиромжтой. Тогтмол хэвлэлийг байрлуулах: тогтмол хэвлэл нь том жижиг ямар ч төрлийн номын сангийн фондын чухал хэсэг нь болдог. Сонин сэтгүүлийг номоос тусд нь үсэг дараалал,он дараалал,дугаар дараалсан байрлалаар байрлуулна. Гадаад хэлний тогтмол хэвлэлүүдийг захиалан авдаг бол хэл хэлээр нь ялгаж тус бүрдээ дээр журмаар байрлагдана. Тогтмол хэвлэлийг танхимын ойр байрлуулж улирал эсвэл хагас жил тутамд үндсэн фондод шилжүүлнэ.

Page 7: номын сангийн фондын байрлал

Нийтийн номын санд ашигладаг хамгийн түгээмэл байрлуулалт нь төрөл анги-үсэг дарааллын байрлуулалт юм. Баримтыг шифрийн дагуу байрлуулна. Шифр нь ангийн заалт болон зохиогчийн тэмдэгтээс бүрдэнэ. Шифрийг тавиурын заалт ч гэж нэрлэдэг. Үсгийн дарааллыг ашиглахын тулд зохиогчын тэмдэгт ашиглана. Зохиогчийн тэмдэг нь зохиогчийн нэр эсвэл гарчгийн эхний үсгээс бүрдэнэ.