“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим...

8
“УХААЛАГ ДАРХАН” ХӨТӨЛБӨРИЙН СУУРЬ СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР ДҮНГЭЭС Зоригтбаатар.Д (Ph.D) 1 , Отгонтогоо.О (Ph.D) 2 , Баттулга.О 3 1,2,3 АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь АУСургууль Аливаа улс орны үнэт баялаг нь хүн өөрөө бөгөөд хүн амын аж төрөх, ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэх нь улс орон бүрийн хөгжил дэвшилтэй холбоотойгоор байнга шинэчлэгдэн хөгжиж байдаг. Монгол Улсын Засгийн газар болон Нэгдсэн үндэстний байгууллага хоорондын 2012-2016 оны хамтын ажиллагааны стратегийн баримт бичгийн “Засаглал ба хүний эрх”-ийн асуудлаар тавигдсан тэргүүлэх чиглэлийн хүрээнд төв, орон нутгийн засаг захиргааны түвшинд баримт нотолгоонд суурилсан төлөвлөгөө, төсөв боловсруулах, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх чадавхи дээшилсэн байх зорилтыг дэвшүүлэн “Монгол Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” МОН/13/201 төслийг хамтран хэрэгжүүлж байна. Монгол орны төвийн бүсэд аж үйлдвэр, соѐл, боловсрол, шинжлэх ухааны хоѐрдогч том төв болсон Дархан хотын хөгжлийн бодлогыг тодорхойлох “Ухаалаг Дархан” хөтөлбөрийг боловсруулах асуудал нь одоогийн мөрдөж буй хууль дүрмийн цоорхой, хэрэгжилтийн гажуудал, авлига, ажилгүйдэл, эдийн засгийн хямрал, төрийн үйлчилгээний хүнд суртал зэргээс зүй ѐсоор гарч байгаа юм. Ухаалаг Дархан хөтөлбөр нь энэхүү дүрэм журмын гажуудлыг засах, хотын тогтвортой хөгжлийг урт хугацаанд хангах сайн засаглалыг бүрдүүлэх, төр болон иргэдийн харилцан ойлголцлыг сайжруулах, мэдээлэл технологийн болон байгальд ээлтэй технологийн шинэ, цогц шийдлүүдийг нэвтрүүлэх ач холбогдолтой бөгөөд хотын дэд бүтэц, үйл ажиллагаа, амьжиргааны хэв маягийг нэгдсэн системийн дагуу нэгтгэж, удирдан зохицуулах боломжийг олгоно. Энэхүү хөтөлбөр нь олон жилийн эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны хамгаалал, иргэд бизнесийн байгууллагын сэтгэл ханамжийг хангах зорилготой үр өгөөжийг чухалчилсан төсөл хөтөлбөрүүдийн цогц болно. Бид “Ухаалаг Дархан” хөтөлбөрийг дэлхий нийтийн ухаалаг засаглалын туршлага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү”

Upload: ankhbileg-luvsan

Post on 16-Jul-2015

47 views

Category:

Presentations & Public Speaking


3 download

TRANSCRIPT

Page 1: “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс

“УХААЛАГ ДАРХАН” ХӨТӨЛБӨРИЙН СУУРЬ СУДАЛГААНЫ ЗАРИМ ҮР

ДҮНГЭЭС

Зоригтбаатар.Д (Ph.D)1, Отгонтогоо.О (Ph.D)2, Баттулга.О3

1,2,3АШУҮИС, Дархан-Уул аймаг дахь АУСургууль

Аливаа улс орны үнэт баялаг нь хүн өөрөө бөгөөд хүн амын аж төрөх,

ажиллах тав тухтай орчинг бүрдүүлэх нь улс орон бүрийн хөгжил дэвшилтэй

холбоотойгоор байнга шинэчлэгдэн хөгжиж байдаг. Монгол Улсын Засгийн газар

болон Нэгдсэн үндэстний байгууллага хоорондын 2012-2016 оны хамтын

ажиллагааны стратегийн баримт бичгийн “Засаглал ба хүний эрх”-ийн асуудлаар

тавигдсан тэргүүлэх чиглэлийн хүрээнд төв, орон нутгийн засаг захиргааны

түвшинд баримт нотолгоонд суурилсан төлөвлөгөө, төсөв боловсруулах, хяналт

шинжилгээ, үнэлгээ хийх чадавхи дээшилсэн байх зорилтыг дэвшүүлэн “Монгол

Улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх” МОН/13/201

төслийг хамтран хэрэгжүүлж байна.

Монгол орны төвийн бүсэд аж үйлдвэр, соѐл, боловсрол, шинжлэх ухааны

хоѐрдогч том төв болсон Дархан хотын хөгжлийн бодлогыг тодорхойлох “Ухаалаг

Дархан” хөтөлбөрийг боловсруулах асуудал нь одоогийн мөрдөж буй хууль

дүрмийн цоорхой, хэрэгжилтийн гажуудал, авлига, ажилгүйдэл, эдийн засгийн

хямрал, төрийн үйлчилгээний хүнд суртал зэргээс зүй ѐсоор гарч байгаа юм.

Ухаалаг Дархан хөтөлбөр нь энэхүү дүрэм журмын гажуудлыг засах, хотын

тогтвортой хөгжлийг урт хугацаанд хангах сайн засаглалыг бүрдүүлэх, төр болон

иргэдийн харилцан ойлголцлыг сайжруулах, мэдээлэл технологийн болон

байгальд ээлтэй технологийн шинэ, цогц шийдлүүдийг нэвтрүүлэх ач

холбогдолтой бөгөөд хотын дэд бүтэц, үйл ажиллагаа, амьжиргааны хэв маягийг

нэгдсэн системийн дагуу нэгтгэж, удирдан зохицуулах боломжийг олгоно. Энэхүү

хөтөлбөр нь олон жилийн эдийн засгийн үр өгөөж, байгаль орчны хамгаалал, иргэд

бизнесийн байгууллагын сэтгэл ханамжийг хангах зорилготой үр өгөөжийг

чухалчилсан төсөл хөтөлбөрүүдийн цогц болно.

Бид “Ухаалаг Дархан” хөтөлбөрийг дэлхий нийтийн ухаалаг засаглалын

туршлага, Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Том төрөөс ухаалаг төр рүү”

Page 2: “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс

санаачлагыг хэрэгжүүлэх Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн

зөвлөмж, төрийн байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбооны дутагдал,

дэд бүтцийн хүндрэл зэрэгт үндэслэн боловсруулж байгаа бөгөөд хөтөлбөрийг

бодитой, үр дүнтэй болгоход Дархан хотын өнөөгийн байдлыг нотолгоотой үнэлж

дүгнэн, цаашдын төлөвлөгөөг боловсруулах шаардлагатай тул нэлээд хэдэн

чиглэлээр суурь судалгааг эхлүүлж байна.

Ухаалаг Дархан хөтөлбөрийн зорилго

Дархан хотын иргэдийн хүсэл сонирхлыг мэдэрсэн, тэдний хүсэн хүлээсэн

орчинг бүрдүүлсэн, шинэ зууны хотын хөгжлийн чиг хандлага, технологийн

дэвшлийг оновчтой тодорхойлсон, зөв бүтэцтэй, хэрэгждэг хууль дүрэмтэй,

соѐлтой шуурхай үйлчилгээтэй “Ухаалаг Дархан” хотыг бий болгох

Судалгааны зорилго: Ухаалаг Дархан хотыг бий болгоход хотын хүн ам зүй,

нийгмийн зарим үзүүлэлтийн өнөөгийн байдлыг тодорхойлж, төрийн үйлчилгээний

талаар иргэдийн сэтгэл ханамжийг судлах.

Зорилт

1. Хөтөлбөрийн Ухаалаг эрүүл хүн, Ухаалаг засаглал, Ухаалаг эдийн засаг,

Ухаалаг орчин, Ухаалаг үйлчилгээ зорилтуудын хүрээнд хотын хүн ам зүйн

зарим судалгааг хийх

2. Төрийн албаны үйлчилгээг иргэдэд хүргэдэг Нэг цонхны үйлчилгээний

талаар иргэдийн сэтгэл ханамжийг судлах

Судалгааны материал, арга зүй.

“Ухаалаг Дархан” хөтөлбөрийн энэхүү суурь судалгаанд дескриптив

судалгааны аргыг ашиглав. Судалгааны мэдээллийг НЦҮ-ний үйлчлүүлэгчээс авах

асуумж, ажиглалтын хуудас, фокус бүлгийн ярилцлага гэсэн гурван төрлийн

аргаар бүрдүүлсэн. Судалгаанд оролцогчдыг сонгохдоо НЦҮ-ний төв дээр очиж, уг

үйлчилгээг авч буй иргэд болон уг үйлчилгээг авч байсан иргэдийг сонгон нийт 82

үйлчлүүлэгчийг судалгаанд хамрууллаа.Түүвэрлэх шалгуур. Хэрэглэгчийн сэтгэл

ханамжийн судалгаанд хамрагдах респондент нь:

Page 3: “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс

✓ 18-аас дээш настай байх

✓ Сүүлийн 3 сарын хугацаанд НЦҮ-ээр үйлчлүүлсэн байх

✓ Мөн тухайн НЦҮ-ний үйлчилгээний бүсэд байнгын оршин суудаг байх.

Бүлгийн ярилцлагад мөн адил дээрх шалгууруудыг хангасан нас, хүйс, ажил

мэргэжлийн төлөөллийг жигд хангасан 12 үйлчлүүлэгчийг хамрууллаа.

Судалгааны үр дүнгийн мэдээлэлд SPSS 17 программыг ашиглан боловсруулалт

хийлээ.

Судалгааны ажлын үр дүн

1. Дархан-Уул аймгийн хүн ам зүйн судалгааны дүн.

Дархан-Уул аймгийн хүн амын тоо 2013 оны эцсийн байдлаар 99.0 мянга болж,

өмнөх оныхоос 1.1 хувиар өссөн байна. Хүн амын нягтралын хувьд км2 нутаг

дэвсгэрт улсын дунджаар 1.9 хүн амьдардаг бол тус аймагт 29.0 хүн ногдож байна.

Хөдөөгийн хүн амаар тооцвол 1 км2 нутаг дэвсгэрт улсын дунджаар 0.6 хүн

амьдардаг бол тус аймгийн хөдөөд 5.2 хүн ногдож байна. 2013 онд аймгийн нийт

өрхийн тоо 27.9 мянга болж, өмнөх оныхоос 6.4% хувиар өссөн байна. Нэг өрхийн

ам бүлийн тоо Хонгор, Шарын гол сумдад аймгийн дунджаас олон буюу 3.7 хүн,

бусад 2 суманд 3.3-3.4 хүнтэй байна.

Зураг 1. Хүн амын нас, хүйсийн суварга (2010, 2013 он)

2013 оны байдлаар аймгийн хүн амын 48.6% буюу 45.5 мянга нь эрэгтэй, 51.4%

буюу 48.0 мянга нь эмэгтэй байна. Хүн амыг насны бүлгээр авч үзвэл 34.5%-ийг 19

хүртэлх насны хүүхэд, 59.1%-ийг 20-59 насны хүн ам, 6.4%-ийг 60 ба түүнээс дээш

насны өндөр настнууд эзэлж байна. Аймгийн хүн ам зүйн ачаалал 2013 онд

Page 4: “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс

хөдөлмөрийн насны 100 хүнд тэжээлгэгч 48 хүн ногдож, хүйсийн харьцаа 100

эмэгтэйд 95 эрэгтэй ногдож байна.

1.2. Нийгмийн зарим үзүүлэлт.

1.2.1. Дархан-Уул аймгийн өнчин хүүхдийн тоо 2013 оны эцсийн байдлаар 1134

болж өмнөх оныхоос 7.5% буюу 92-оор буурсан байна. Бүтэн өнчин хүүхэд 1.6%

буюу 2-оор, хагас өнчин хүүхэд 8.2% буюу 90-ээр буурсан байна. 2013 онд нийт

өнчин хүүхдийн 11.2% нь бүтэн өнчин, 88.8% нь хагас өнчин хүүхэд байна.

1.2.2. Дархан-Уул аймгийн өрх толгойлсон эмэгтэйчүүд 2013 оны эцсийн

байдлаар 3811 болж өмнөх оныхоос 2.6% буюу 102-оор буурсан байна. 2013 оны

өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 2156 буюу 56.6% нь 3 хүртэл гишүүдтэй, 1233

буюу 32.4% нь 3-5 хүртэлх гишүүдтэй, 422 буюу 11.1% нь 6 ба түүнээс дээш

гишүүдтэй байна. Өрх толгойлсон эмэгтэйчүүдийн тоо 3811 байгаа нь 7 өрхийн 1-д

өрх толгойлсон эмэгтэй байгаа бөгөөд улсын дунджаар бол 9 өрхийн 1-д өрх

толгойлсон эмэгтэй байдаг байна.

1.2.3. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 2013 оны байдлаар 3624 байгаа нь

өмнөх оныхоос 3.1%-иар буюу 109-өөр өссөн байна. Хөгжлийн бэрхшээлтэй

иргэдийн 6.6% нь харааны, 22.8% нь хөдөлгөөний, 70.6% нь бусад хэлбэрийн

бэрхшээлтэй байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд нь нийт хүн амын 3.7%-ийг

эзэлж, энэ нь улсын дундаж 2.8%-тай харьцуулвал бага зэрэг өндөр байна.

1.2.4. Аймгийн хөдөлмөрийн хэлтсийн мэдээгээр бүртгэлтэй ажилгүйчүүдийн

тоо 2014 оны 3-р сарын байдлаар 1866 болж өмнөх сараас 15 хүнээр буурсан

байна. Сарын эцэст байгаа ажилгүйчүүдийн 1041 нь буюу 55.8% нь эмэгтэйчүүд,

1214 нь буюу 65% нь урьд нь ажил хийж байсан хүмүүс байна. Нийт

ажилгүйчүүдийн 1068 нь буюу 57.2% нь 16-34 насны залуучууд байна.

Page 5: “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс

Зураг 2. Ажилгүйчүүдийн тоо, боловсролоор

Ажилгүйчүүдийн 624 нь буюу 33.4% нь дээд, 143 нь буюу 7.7% нь тусгай дунд, 134

нь буюу 7.2% нь техник мэргэжлийн, 857 нь буюу 45.9% нь бүрэн дунд, 90 нь буюу

4.8% нь бүрэн бус дунд, 14 нь буюу 0.8% нь бага, 4 нь буюу 0.2% нь боловсролгүй

хүмүүс байна.

2. Нэг цонхны үйлчилгээний талаарх асуумж судалгааны дүн

2.1. Судалгаанд оролцогчдын ерөнхий мэдээлэл. НЦҮ-ний иргэдийн сэтгэл

ханамжийг тодорхойлох судалгаанд нийт 82 үйлчлүүлэгч хамрагдсанаас эрэгтэй

31.8%, эмэгтэй 68.2% байлаа. Насны хувьд авч үзвэл: 18-24 насны 13.4%, 25-34

насны 30.4%, 35-44 насны 23.1%, 45-54 насны 20.7%, 55-с дээш насны 12.4%

байлаа. Боловсролын түвшингээр авч үзвэл: Бүрэн бус дунд боловсролтой 9.7%,

бүрэн дунд боловсролтой 17%, тусгай мэргэжлийн дунд боловсролтой 45%, дээд

боловсролтой 28% байлаа.

2.2. НЦҮ-ний ажилтны харилцааны соёл. НЦҮ-ний үйлчлүүлэгчдийн сэтгэл

ханамжийг үнэлэхдээ ажилтны харилцааны соѐл, үйлчилгээний чанар, НЦҮ-ний

орчин гэсэн 3 дэд үзүүлэлтээр, асуулга бүрийг 1-5 оноогоор хэмжин үнэлгээг

гаргасан. Эхний үзүүлэлт нь НЦҮ-ний ажилтны харилцааны соѐл бөгөөд 1-р

хүснэгтэд судалгааны үр дүнг дэлгэрэнгүй харуулав.

Хүснэгт 1.

НЦҮ-ний ажилтны харилцааны соёлд иргэдийн сэтгэл ханамж

Асуулга Маш Муу (2) Дунд Сайн Маш

Page 6: “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс

муу (1) (3) (4) сайн

(5)

НЦҮ-ний ажилтнууд туслахад

бэлэн байдаг

7.6% 38.4% 50% 3.8% -

НЦҮ-ний ажилтнууд эелдэг

таатай харилцдаг

6.4% 58.3% 37.8% 2.5% -

НЦҮ-ний ажилтнууд бүх

үйлчлүүлэгчидтэй ижил тэгш

харилцдаг

15.6% 21.6% 43.2% 19.6% -

НЦҮ-ээр үйлчлүүлэгчдийн ихэнх нь ажилтны харилцааны соѐлыг муу буюу дунд

гэж үнэлсэн байна. Бүлгийн ярилцлагад хамрагдсан иргэд ч НЦҮ-ний ажилтнуудын

харилцааны соѐлын талаар сэтгэл дундуур байлаа.

2.3. НЦҮ-ний чанар. НЦҮ-ний төвөөр үйлчлүүлэгч иргэдийн сэтгэл ханамжийг

ажилтны харилцааны соѐлоос гадна үйлчилгээний чанараар мөн үнэллээ.

Судалгаанд хамрагдсан иргэдийн 53.4% нь НЦҮ-ээр 4-өөс цөөн удаа

үйлчлүүлсэн байна.

Зураг 3. НЦҮ-ээр үйлчлүүлсэн тоо

НЦҮ-ний чанарыг хэмжихдээ үйлчилгээний хурд, үйлчилгээний хандалт,

үйлчилгээний талаарх мэдээллийн хүртээмж, санал гомдол илэрхийлэх боломж

гэсэн үзүүлэлтүүдээр үнэллээ.

Хүснэгт 2.

НЦҮ-ний чанарын талаарх иргэдийн үнэлгээ

Асуулга Маш Муу (2) Дунд Сайн Маш

Шигтгээ 1.

... Харилцааны соѐлгүй хүмүүс гэж боддог. Яагаад тийм байдгийг мэдэхгүй, төрийн

алба хашиж байгаа дээд боловсролтой хүмүүс тийм харилцаа, хандлагатай байгаа нь

ажлын ачааллаасаа болдог юм болов уу даа. Манай аймгийн НЦҮ-ний тоог нэмэх

шаардлагатай, ядаж хуучин Дарханд нэгийг байршуулах хэрэгтэй.

Фокус бүлгийн ярилцлагаас

Page 7: “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс

муу (1) (3) (4) сайн

(5)

НЦҮ түргэн шуурхай үйлчилдэг 7.6% 21.2% 46.1% 25.1% -

Асуудлыг нэг удаагийн

хандалтаар шийдвэрлэдэг

13.6% 44.2% 31.9% 10.3% -

Үйлчилгээний талаар

хангалттай мэдээлэл байдаг

5.4% 41.6% 30.7% 22.3 -

Санал гомдлоо илэрхийлэх

боломж нээлттэй байдаг

11.9% 46% 34.5% 7.6% -

Судалгаанд оролцогчдын 31.9% нь ажилтнуудыг асуудлыг нэг удаагийн

хандалтаар шийдвэрлэж өгөхийг хичээдэг гэжээ. Үйлчилгээний ажилтнууд иргэдэд

төрийн үйлчилгээг хүргэхдээ хандсан асуудлыг хурдан шуурхай, олон газар руу

явуулахгүйгээр шийдвэрлэж өгдөг байх нь чухал. Асуумж судалгааны НЦҮ-ээр

үйлчлүүлэхэд зарцуулсан хугацаа, зарцуулахыг хүссэн хугацааны үр дүн, фокус

бүлгийн ярилцлагын дүн зэрэг нь энэ асуудлын чухал болохыг баталж байна.

2.4. НЦҮ-ний төрөл, хэлбэр. НЦҮ-ний төрөл, хэлбэр нь иргэдийн хэрэгцээг хангаж

байгаа эсэх, үйлчилгээг ямар шийдлээр боловсронгуй болгож болох эсэх талаар

авсан асуумжинд дараах байдлаар хариулсан байна.

Дүгнэлт

Шигтгээ 2.

... Үл хөдлөх, банк, нотариат, каноны газар гээд хэсээд явдаг үеийг бодвол НЦҮ

бидний хувьд маш их ажил хөнгөвчилж байгаа нь ойлгомжтой. Энэ үйлчилгээнд өөр

юу нэмж болмоор байна, тэрийг нь нэмээд үйлчилгээг улам хурдан шуурхай, чанартай

болгож, хүнээс хамааралгүй цахим үйлчилгээнүүдийг л хөгжүүлэх хэрэгтэй байна.

Фокус бүлгийн ярилцлагаас

Page 8: “Ухаалаг Дархан” хөтөлбөрийн суурь судалгааны зарим үр дүнгээс

1. Өнчин хүүхэд, өрх толгойлсон эхчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг

нийгмийн зорилтот бүлэг рүү чиглэсэн төрөөс үзүүлэх үйлчилгээ, хөгжлийн

бэрхшээлтэй иргэдийн амьдрах, сурах, ажиллах ая тухтай, бэрхшээлгүй

орчинг бүрдүүлсэн үйлчилгээний шинэ төрөл, ахуйн нөхцлүүдийг дэлхийн

жишигт нийцүүлэн төлөвлөж, хэрэгжүүлэх шаардлагатай байна.

2. НЦҮ-ний ажилтнуудын харилцааны соѐлд өгсөн үйлчлүүлэгчдийн

үнэлгээний дундаж нь 5 онооноос 2.59, үйлчилгээний чанарын үнэлгээний

дундаж 3.11, үйлчилгээний орчны үнэлгээний дундаж 3.78 байгаа нь

хангалттай үзүүлэлт биш бөгөөд үүнд НЦҮ-ний ажилтнуудыг буруутгах

боломжгүй юм. Дархан-Уул аймгийн хэмжээнд НЦҮ-ний ажлын ачааллыг

багасгах үйлчилгээний шинэ хэлбэрүүд, ухаалаг үйлчилгээний цогц

шийдлүүдийг нэвтрүүлэх нь зүйтэй байна.

Ашигласан эх сурвалж:

1. “Монгол улсын хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог бэхжүүлэх нь”

МОН/13/201 төсөл.

2. “Том төрөөс ухаалаг төр рүү” хөтөлбөр.

3. Дархан-Уул аймаг статистикийн товчоон. 2014 он.

4. WWW.1212.mn

5. Statistic_mn

6. www.legalinfo.mn

7. http://darkhan.gov.mn/

8. https://darkhan-uul.khural.mn/