ОУХЭЗ (Лекц 5) - ЗХХ болон Гадаад Улсын Хуулийг Хэрэглэх

46
ЗХХ болон гадаад улсын хуулийг хэрэглэх

Upload: anu-harchu

Post on 28-Jul-2015

1.099 views

Category:

Documents


4 download

TRANSCRIPT

ЗХХ болон гадаад улсын хуулийг хэрэглэх

Lex -fori-дотоодын хууль эрх зүй/шүүх хянан шийдвэрлэх үйл ажиллагаандаа уг үйл ажиллагаа явагдаж байгаа газрын буюу үндэснийхээ хуулийг хэрэглэх /

Lex-cause-тухайн хэрэг тохиолдолд хэрэглэгдэхээр сонгогдсон эрх зүй

Statuta-хууль, Ordre public-дотоодын эрх зүйн

тогтолцооны зарим хэсэг буюу үндсэн чухал зарчмууд

Тухайлбал:

ЗХХ-г хэрэглэх аргачлал

ОУ-ын шинжтэй иргэний хэрэг маргааныг шийдвэрлэхийн тулд ЗХХ шууд хэрэглэгддэгүй.

ОУ-ын иргэний процессийн үндсэн дээр үндэсний шүүхийн харъяаллыг тогтооно.

Харъяалал бүхий шүүх нь өөрийн дотоодын эрх зүйн дагуу хэрэглэгдэх эх сурвалжийг хайна. Юуны өмнө, тухайн харилцааны талаарх нэгдмэл МХХ тогтоосон олон улсын гэрээ байгаа эсэхийг шалгана.

МХХ-тэй ОУ-ын гэрээ байхгүй бол ЗХХ агуулсан ОУ-ын гэрээ байгаа эсэхийг шалгаад, байгаа тохиолдолд энэхүү ЗХХ-ний дагуу хэрэглэгдэх эрх зүйг тодорхойлно.

Мөн дээрх гэрээ байхгүй бол дотоодын ЗХХ-г хэрэглэнэ. Энэ үед тухайн харилцааг зохицуулсан дотоодын болон гадаад улсын захирангуй шинжтэй МХХ байгаа эсэхийг харгалзах ёстой.

Дотоодын хуулиар тогтоосон ЗХХ-г хэрэглэх үе шат

Хэрэг тохиолдол. Тухайн хэрэг тохиолдол ямар төрлийн харилцаанд хамаарах, эрх зүйн ямар асуудал болохыг эхэлж тогтооно. Энэ шатанд:

- Харилцааны төрөл түүний бүрэлдэхүүн- Олон улсын шинж, хамаарал / объект,

субъект, хууль зүйн факт тус бүрээр шалгах/- Өөр бусад эрх зүйн харилцаатай холбоотой

эсэхийг тодруулах.

Холболтын зүйл. Холболтын зүйлд нь тухайн харилцаанд таарч тохирох ЗХХ-г олно. Энэ зорилгоор ЗХХ-ний холболтын зүйлийг зөв тодорхойлох асуудал чухал ач холбогдолтой.

Холбоос. Холбоос, түүний онцлог шинж бол олон холбоос зэрэг хэрэглэгдсэн тохиолдлыг ялгавартайгаар тогтоох шаардлагатай. Зарим үед холбоос нь этгээд, цаг хугацаа, орон зайн шинж нэмж тодотгосон байж болохыг анхаарна.

Үр дагавар буюу шилжүүлэг. Энэ шатанд ЗХХ-ний үндсэн дээр ямар улсын эрх зүй рүү шилжүүлэг хийгдсэнийг тогтооно. Хэрэв ЗХХ МУ-ын хуулийг хэрэглэхээр заасан бол МУ-ын МХХ-г хэрэглэнэ. Гадаад улсын хууль руу шилжүүлэг хийгдвэл энэхүү гадаад улсын ЗХХ нь буцааж эсвэл цааш нь шилжүүлэг хийж байгаа эсэхийг шалгана. Мөн статут зэрэг хэрэглэгдэх, статут өөрчлөгдөх зэрэг бэрхшээлтэй асуудал үүсэж болно. Ийм тохиолдлын дагаварт засвар тохируулга хийх шаардлага гарч болно.

Гадаад улсын хууль хэрэглэх. ЗХХ-ний үндсэн дээр гадаад улсын материаллаг хэм хэмжээг хэрэглэхээр бол энэхүү гадаад улсын хуулийг олох, агуулгыг зөв тогтоох, гарч буй үр дагавар, шийдвэр нь дотоод эрх зүйн үндсэн зарчим, нийтийн дэг журамтай нийцэж байгаа эсэхийг шалгах зэрэг асуудлууд үүснэ.

МУ-ын ЗХХ нь МУ-ын эсвэл аль нэг гадаад улсын эрх зүй рүү шилжүүлэг хийдэг. МУ-ын хуулиа хэрэглэх бол МУ-ын МХХ-ний дагуу холбогдох хэрэг тохиолдолыг шийдвэрлэнэ. Гадаад улсын хуулийг хэрэглэх тохиолдолд ЗХХ-ээр хийх шилжүүлгийн утга, хамрах хүрээг харгалзан renvoi бий болох эсэхийг тогтоох шаардлагатай. Нөхцөлт шилжүүлгийн тохиолдолд гадаад улсын зөрчилдөөний эрх зүйг, шууд шилжүүлгийн үед гадаад улсын материаллаг эрх зүйг хэрэглэнэ.

Гадаад улсын хуулийг хэрэглэх онцлог

Гадаад улсын хуулийг олж мэдэх.

Шүүгч нар гадаадын эрх зүйг мэдэхгүй, энэ талаар сурч боловсрох байдал гадаадын хуулийг хэрэглэх эхний бэрхшээл болдог.

Гадаад улсын хуулийг олж авах нь зарим улс орны хувьд бэрхшээлтэй. Эрх зүйн туслалцаа үзүүлэх талаарх 2 талын гэрээ бүхий болон байнга харилцаа холбоотой гадаад улс орны хуулийг олох, лавлагаа албан ёсоор авах боломж илүү сайн байдаг.

МУ-ын Иргэний хуулийн 541.2-т шүүх, арбитр гадаад улсын хуулийн агуулгыг тогтоох зорилгоор зохих дэмжлэг туслалцаа үзүүлж чадахуйц эрх бүхий байгууллагад хандах, мэргэжилтэн урих боломжтой.

Гадаадын хуулийг олж авах, түүний тухай зохих мэдлэгтэй болох нь хугацаа шаардах учир шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг авах тухай шүүгчийн захирамж гаргах бэрхшээлтэй болно. Тухайлбал, асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхэд үрчлэх, гэр бүл салах, эд хөрөнгө битүүмжлэх зэрэг асуудалд яаралтай арга хэмжээ авах үүднээс Lex fori-г түр хугацаагаар хэрэглэж болно.

Гадаадын хуулийг олж мэдсэн тохиолдолд түүнийг хэрэглэх

ОУХЭЗ-н чухал зорилго бол ОУ-ын шийдвэрийн зохицолдооныг хангах явдал байдаг. Гадаадын хуулийг тухайн гадаад улсад хэрхэн үр ашигтай хэрэглэдэг тэр байдлаар өөр улсад хэрэглэх нь дээрх зорилгыг хэрэгжүүлэх гол нөхцөл болно.

МУ-ын иргэний хуулийн 541.1 дэх заалтын дагуу МУ-ын шүүх гадаадын хуулийг хэрэглэхдээ хуулиас нь гадна зан заншлын хэм хэмжээ болон шүүхийн прецендент /case law/ -ийг харгалзан үзэх шаардлагатай болно. Шүүх гадаадын хуулийг хэрэглэхдээ тэр улсын эрх зүйн эх сурвалж, хууль хэрэглэдэг журмыг нэгэн адил мөрдөнө.

Бүхийл чармайлт гаргасан боловч гадаадын хуулийн агуулгыг олж тогтоож үл чадах

Шүүх тухайн маргаантай харилцааг зохицуулсан хууль байхгүй эсвэл хуулийг мэдэхгүй гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэхээс татгалзаж болохгүй.

МУ-ын ЗХХ-гээр нөхцөлт шилжүүлэг хийсэн үед гадаад улсын ЗХХ, шууд шилжүүлэг хийсэн үед гадаадын МХХ-ний агуулгыг тогтоох боломжгүй бол lex fori буюу МУ-ын хуулийг орлуулан хэрэглэж болно.

МУ-ын хуулийг хэрэглэх нь тухайн байдалд илэрхий үл зохицох үр дагаварт хүргэхээр байвал lex fori-с татгалзан өөр орлох боломжтой хууль хайх хэрэгтэй. Ийм тохиолдол МУ-тай холбогдол багатай хэрэг маргааны үед үүсэж болно.

Гадаад улсын хууль хэрэглэснээс гарах үр дагавар, шийдвэр дотоодын эрх зүйн үндсэн зарчим, үндсэн хуулийн тогтолцоонд үл нийцэх /ordre public/

ОУХЭЗ-н үндсэн дээр гадаадын хуулийг хэрэглэх нь урьдчилан тодорхойлох боломжгүй байдалд хүргэх аюултай.

Гадаадын хуулийг тодорхой хэрэг тохиолдолд хэрэглэвэл ямар үр дагавартай байхыг тэр бүр мэдэхгүй. Иймээс хэрэв гадаадын хууль хэрэглэснээс дотоодын эрх зүйн гол үндсэн зарчмууд зөрчигдөхөд хүрэхээр бол түүнийг хязгаарлах, засаж залруулах боломж байх хэрэгтэй.

МУ-ын 1992 оны Үндсэн хуулийн 10.4 дэх хэсэгт “ МУ үндсэн хуульдаа харшилсан олон улсын гэрээ, бусад баримт бичгийг дагаж мөрдөхгүй” гэж заасан байдаг. Үндсэн хуулийн 70.1 дэх хэсэг мөн ижил агуулгатай . 1994 оны Иргэний хуулийн 426-р зүйлд “ гадаад улсын хуулийг хэрэглэх нь МУ-ын хууль, МУ-ын олон улсын гэрээнд харшилбал түүнийг хэрэглэхгүй”,

2002 оны Иргэний хуулийн 540-д “МУ-ын үндсэн хууль, бусад хууль, МУ-ын олон улсын гэрээнд харшлаагүй гадаад улсын хууль...хэрэглэж болно” гэж заасан нь нэг талаар ordre public-н заалт боловч нөгөө талаар “харшлах” гэдэг үгийг зөв тайлбарлан ойлгохгүй хязгаарлалтыг хэтрүүлбэл ЗЭЗ-н аргаа үндсэндээ үгүйсгэхэд хүргэнэ.учир нь, ОУХЭЗ-н дагуу гадаадын хууль хэрэглэснээр дотоодын хуулиас өөр үр дагаварт хүрч болох ба энэ нь хүлээн зөвшөөрөгддөг. Харин дотоодын эрх зүйн үндсэн чухал зарчмууд буюу ordre public зөрчилдвөл хязгаарлалтын асуудал яригдах учиртай.

МУ-ын ordre public заалтууд Үндсэн хуулийн 10 ба 70-р зүйлүүд, Иргэний хуулийн 540.1-ээс гадна өөр хууль, хэм хэмжээнд агуулагдаж болно. Тухайлбал, МУ-ын нутаг дэвсгэр дээр байгаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой харилцаанд заавал МУ-ын хуулийг хэрэглэх ёстой г.м. МУ-ын 1 талт ЗХХ зөвхөн МУ-ын хууль руу шилжүүлэг хийдэг. Энэ нь позитив чиг үүрэг бүхий тусгайлсан хэм хэмжээ болох Ordre public заалтууд юм.

МУ-ын олон улсын гэрээнд ordre public заалтууд агуулагдсан бол дотоодын ordre public заалтуудаас давуу эрхтэй байна. Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ordre public заалтууд байж болно. Тухайлбал, шүүхийн өмнө тэгш байх, шүүхээр шийдвэрлүүлэх, шүүхэд мэдүүлэх зэрэг МУ-ын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаааны үндсэн зарчмууд зөрчигдөж гадаад улсад шүүхийн шийдвэр гарсан бол түүнийг хүлээн зөвшөөрч биелүүлэх боломжгүй юм.

МУ-ын шүүх гадаадын ОУХЭЗ-г хэрэглэхдээ түүний ordre public заалтыг нэг ижил харгалзан үзэх шаардлагатай. Үүнд:

Эрх зүйн гол үндсэн зарчим. Үндсэн хуулийн тогтолцоо, үндсэн хуулиар баталгаажуулсан хүний эрх, эрх чөлөө, ард олны дунд хэвшин тогтсон шударга ёс, сайн санааны талаарх үзэл бодол, уламжлал, зан заншил чухал үүрэгтэй. Иргэний хуулийн сайн дурын, чөлөөтэй байх, үүргийг зохих ёсоор биелүүлэх, бусдын эрх ашгийг үл хөндөх зэрэг ерөнхий зарчмууд тухайн тохиолдлын хувьд ordre public болох боломжтой

.

- Илэрхий үл нийцэх байдал. Гадаадын хууль хэрэглэснээр дотоодын эрх зүйн зарчмаас илэрхий гажиж МУ-ын эрх зүйн үзэл баримтлал, сэтгэлгээнд үнэхээр харш үед л ordre public заалт шаардлагатай болно.

- Дотоодын хамаарал. Тухайн хэрэг нь ordre public- тэйгээ нилээд холбоотой, дотоодын хувь хүн болон хуулийн этгээд, тэдгээрийн эрх, дотоодод оршин байгаа эд юмсад хамаарал бүхий эсвэл тухайн улсын нутаг дэвсгэр дээр бий болсон байвал ordre public заалтыг шалган үзэх хэрэгтэй.

МУ-ын хувьд хэрэг маргааны хамаарал их байх үед МУ-ын ordre public-ийг харгалзах нь зөв.

Зарим улс орон ordre public зөрчигдсөн үед ямар хууль хэрэглэх журмыг нарийвчлан зохицуулахаас татгалзан нээлттэй үлдээдэг бөгөөд энэ үед ямар хууль хэрэглэхийг шүүгч шийдвэрлэнэ.

Ихэнхи улс гүрэн ordre public зөрчигдсөн үед lex fori зарчмыг сонгосон байдаг. Lex fori-оос өөр хуулиар орлуулж хэрэглэх боломжийг зарим улс орны ОУХЭЗ зөвшөөрсөнийг МУ-д харгалзах нь зүйтэй .

3. Гадаад улсын хуулийг хэрэглэх бэрхшээлтэй асуудала/ статут солигдох

Статут гэдэг нь ЗХХ-ний үндсэн дээр хэрэглэгдэх ёстой, тодорхой төрлийн харилцааг зохицуулдаг МХХ-г илэрхийлнэ.

Аль нэг улсын хуулийг буюу статутыг ямар онцлог шинжийн үндсэн дээр, ямар үндэслэл, шалгуураар хэрэглэх болсныг тодруулах үед “lex” гэдэг Латин үгийг нэмэлт зүйлийг хамт хэрэглэдэг. lex patriae / эх орны хууль/, lex loci delicti commissi гэм хор учруулсан факт бий болсон газрын хууль/ г.м.

Тухайн харилцаанд хэрэглэгдвэл зохистой хууль буюу статут солигдох хэд хэдэн тохиолдол бий. ЗХХ-ний холболтын нөхцөлүүд үргэлж тогтмол байх боломжгүй, өөрчлөгдөхөд хүрч болно. Тухайлбал, нэгэн хувь этгээд оршин байгаа газраа их хялбархан өөрчилж болдог бол иргэний харъяалал тийм ч амархан солигдохгүй. Хөдлөх эд зүйлс нэг улсаас нөгөө улс орон руу тээвэрлэгдэх замаар байрлалаа өөрчилж болно. Эндээс статут, эрх зүйн байдал солигдох явдал үүсч, хэрэглэгдэх ёстой ЗХХ өөрчлөгдөхийг үгүйсгэх аргагүй

ОУХЭЗ-н талаарх үндэсний хууль тогтоомж шинэчлэгдэх, зарим олон улсын гэрээ шинээр байгуулах зэрэг тохиолдолд ЗХХ, түүний холбоос өөрчлөгдөх үндэс үүснэ. Улс орнуудын ОУХЭЗ-н хуулиуд статут солигдох тохиолдолыг зохицуулсан тусгай хэм хэмжээ агуулдаггүй учир эрхзүйн ерөнхий зарчмыг хэрэглэхээс өөр аргагүй. Статут солигдохын үр дагаврыг дараахь гурван тохиолдол тус бүрт ялгаатай үзэх нь зүйтэй.

Төгссөн нөхцөл. Статут солигдох үед нэгэнт төгс бодит шинжтэй болсон эрх, эрх зүйн харилцааны хувьд хуучин статут хэвээр хэрэглэгдэнэ. Ж: төрснөөр нэртэй болсон, хүүхэд насанд хүрснээр эцэг эхийн хүүхдээ халамжлах үүрэг дуусгавар болсон, засаж янзалсанаар өмчлөх эрх олж авсан г.м

Нээлттэй нөхцөл. Статут солигдох үед эрх болон эрх зүйн харилцаа үүсэх болон цааш үргэлжлэх бүхийл нөхцөл бүрэн бүрэлдээгүй тохиолдолд шинэ статут нь бүрэлдэж бий болох нөхцөлийг төдийгүй өмнө нь бий болсон нөхцөлийг хэрхэн хүлээн зөвшөөрөх вэ гэдгийг хүртэл шийднэ

Холимог нөхцөл. Эрх болон эрх зүйн харилцаа статут солигдох үед үүсэж бий болчихсон, улмаар шинэ статутын үйлчлэлийн хүрээнд цаашид үргэлжилсээр байгаа бол “Статут солигдохын өмнөх тодорхой нөхцөл буюу эрх, эрх зүйн харилцаа үүссэн эсэхийг хуучин статутаар шийдэж, үүсэж бий болсныг нь шинэ статутаар зохицуулдаг” .

Гадаадын ихэнхи улс оронд хувь хүний эрх зүйн чадамж, гэрээслэл бичих чадамж, гэрээний хэлбэр болон гуравдагч этгээдийн эрхийн асуудлаар статут солигдох үед хуучин статут цаашид хэвээр хүчин төгөлдөр байхыг хуулиар тогтоож өгсөн байна.

Олон статут хэрэглэгдэх

Эрх зүйн харилцааг бүхэлд нь зохицуулах хуулийг нэгдмэл статут, харин тодорхой нэг хэсгийг тусад нь зохицуулах хуулийг саланги статут гэж нэрлэдэг.

Саланги статут үүсэхийн тулд нэгдмэл статутад хамаарах эд хөрөнгийн зарим бүрэлдэхүүн хэсэг өөр улсад байх ёстой. Ийм хэсэгт үл хөдлөх хөрөнгө,хөдлөх эд зүйл, шаардах эрх, компанийн хувьцаа г.м. бусад үнэ цэнтэй зүйлс хамаарч болно.

Нэгдмэл эд хөрөнгийн өөр улсын нутаг дэвсгэрт оршин байгаа хэсэг, тухайлбал орон сууцны байшин, тухайн улсынхаа импиратив шинжтэй онцгой хэм хэмжээнд заавал захирагдах ёстой бол саланги статут үүсэх нөхцөл бүрдэнэ.

Үл хөдлөх хөрөнгө бүхий л тохиолдолд зөвхөн lex rei sirae захирагдах журам түгээмэл байна. Үүний үр дагавар гэр бүлийн өмч болон өв залгамжлалд илүү тод илэрч байдаг.

Өмнөх асуултАливаа ЗХХ-ний нөхцөлд заагдсан эрх зүйн

ойлголтыг үндсэн асуулт гэх ба энэ нь ЗХХ-гээр дамжиж өөр улсын эрх зүйтэй холбогдоно. Тух: Иргэний хуулийн 548-н“хэлцэл”, 551-н “гэм хор учруулах”, Гэр бүлийн тухай хуулийн 12-р зүйлийн “гэр бүл салах” зэрэг нь үндсэн асуулт. Хэрэв ЗХХ өөрийн нөхцөлөөр эрх зүйн бусад харилцаатай холбоотой байх, энэ харилцаа нь өөр ЗХХ-ний холболтын зүйл болдог бол “өмнөх асуулт”-ын асуудал үүснэ. Ж: Гэр бүл салахын урьдчилсан нөхцөл болох гэр бүл болсон байх явдал нь өмнөх асуулт юм.

Хэрэв гэр бүл салалтыг аль нэг улсын материаллаг хуулиар шийдвэрлэх ёстой бол гэр бүл болсон эсэх асуудлыг аль улсын хуулиар шийдвэрлэх вэ гэдэг асуулт тавигддаг. Ийм үед “өмнөх асуулт”-ын тухай ойлголт ач холбогдолтой байдаг.

4. Гадаадын хэд хэдэн улсын эрх зүйн хэм хэмжээг зэрэг хэрэглэх тохиолдолын үл зохицолдоог арилгах

Эрх зүйн маргаанд гадаадын хэд хэдэн улсын эрх зүйн хэм хэмжээ /олон статут/ зэрэгцэн хэрэглэгдэх шаардлагатай тохиолдол бий болох үед эдгээр хэм хэмжээ хоорондоо агуулгаараа үл зохицох, системчлэл нэр томъёоны хувьд зөрөх, нэг улсын хэм хэмжээний нөхцөл нөгөө улсын хуулийн үйлчлэлийн дор бий болох зэрэг асуудал үүснэ. Эдгээр асуудлын учрыг тайлахын тулд:

Тохируулга хийх

ОУХЭЗ-н зарим хэрэг маргааныг зохицуулахдаа аль нэг улсын хэм хэмжээг өөрчилж хэрэглэхийг тэгшитгэн тохируулах арга гэдэг. Энэ арга эрх зүйн хэм хэмжээний агуулгыг өөр хооронд нь харьцуулж, тэгшитгэн тохируулах үндсэн дээр хэм хэмжээний хэрэглээг тодорхой тохиолдолд хувирган өөрчилдөг. Хэм хэмжээнүүд хоорондоо үл зохицолдсоны улмаас “ хэм хэмжээ дутах”, “хэм хэмжээ олдох” тохиолдол гарах бөгөөд ийм үед тохируулга хийх шаардлага үүснэ.

Хэм хэмжээний үл зохицолдоог зөрчилдөөний эрх зүйн түвшинд эсвэл үл зохицож буй материаллаг хэм хэмжээнүүдийн түвшинд тэгшитгэн тохируулж болно. Үүнд:

/1/ Зөрчилдөөний эрх зүйн түвшинд тухайн хэрэг тохиолдолыг бүхэлд нь нэг нэгдмэл эрх зүйд захируулах замаар үл зохицолдооноос зайлсхийнэ. Чухам аль эрх зүйд захируулах, аль эрх зүйг хэрэглэхээс татгалзахыг тодорхой тохиолдол бүрд талуудын эрх ашгийг харгалзан шийдвэрлэх нь зохистой.

/2/ Материаллаг эрх зүйн түвшинд тохируулга хийнэ гэдэг нь хэрэглэгдэх учиртай өөр өөр улсын материаллаг хэм хэмжээнүүдийг хязгаарлах, нөхөх, дундажлах замаар зөвхөн тухайн тохиолдолд тохируулан өөрчилж хэрэглэнэ. Энэ нь аль ч улсад үл хамаарах шинэ хиймэл хэм хэмжээг бий болгоход хүргэх учир муу талтай. Иймд зөрчилдөөний эрх зүйн түвшинд тохируулга хийхийг илүүд үзэх нь зүйтэй.

Шилжүүлэн суулгах /transposition

Дотоодын эрх зүйн тогтолцоонд байдаггүй гадаадын эрх зүйн зарим ойлголт, институтэд холбогдох хэрэг тохиолдлыг дотоодын ЗЭЗ-ээр зөв зүйлчлэхийн тулд тодорхойлох асуудал үүсдэг. Мөн хэрэглэгдэх ЗХХ болон МХХ нь мэдэгдэж байгаа үед гадаадын танил бус ойлголт дотоодод үр дагавар бий болгож байгаа асуудлыг зохицуулах шаардлага гардаг. Ялангуяа эд юмсийн эрхийн хүрээнд эд юмсын оршин байгаа газар өөрчлөгдөх үед ийм тохиолдол үүсэх боломжтой.

Эд юмсын нөхцөл өөрчлөгдснөөс хэрэглэгдэх хууль буюу статут ч мөн адил өөрчлөгдөх ба шинэ статут эд юмсын цаашдийн эрх зүйн байдлыг тодорхойлно. Ж: хөдлөх хөрөнгийн талаар гадаадад бий болсон эрх, уг эд хөрөнгө дотоодод шилжин ирсэн үед дотоодын эрх зүйгээр зохицуулагдах шаардлагатай болно. Гэтэл гадаадад бий болсон эрхийн тухай ойлголт дотоодод байхгүй бол энэ эрх цаашид хэрхэн үргэлжлэх вэ гэдэг асуулт тавигдана.

Тухайлбал, зарим улсад хөдлөх хөрөнгийн бүртгэлийн барьцааны эрх, бусдын хөрөнгийг итгэмжлэн удирдах зэрэг Монголд байдаггүй ойлголтууд бий. Гадаадын ойлголтыг дотоодын зорилго, утга ижилхэн ойлголт руу шилжүүлэн суулгах замаар дээрх асуултыг шийдвэрлэхийг транспозици гэж нэрлэнэ.

Нөхөн суулгах /substitution/

Субституцийн үед гадаадын эрх зүйн институт дотоодын эрх зүйн хэм хэмжээний нөхцөлд заагдсан эрх зүйн институттай ижил эрх зүйн шинжтэй эсэх, түүнийг орлож чадах эсэх асуудал тавигддаг. Энэ үед хэрэглэгдэх МХХ тодорхой байх ба харин энэ хэм хэмжээний нөхцөл нь гадаад улсад бий болсон байна.

Ж: ОХУ-ын нэг иргэн Монгол улсад байгаа өөрийн орон сууцаа хэн нэг хүнд худалдаад гэрээгээ ОХУ-д ОХУ-ын нотариатаар гэрчлүүлсэн байна. МУ-ын үл хөдлөх хөрөнгийн газар дээрх гэрээний дагуу өөрчлөлттийг үл хөдлөх хөрөнгийн бүртгэлд бүртгэж болох уу? Монгол улсад үл хөдлөх хөрөнгийг худалдахад гэрээ нь заавал нотариатаар гэрчлүүлсэн байх ёстой. Гэрээгээ гадаад улсад гадаадын нотариатаар гэрчлүүлчихсэн байвал үүнийг дотоодын нотариатын үйлдэлтэй адилтган үзэх үү. Хэрэв гадаадын нотариатын үйлдлээр дотоодын үйлдлийг нөхөн орлуулахыг зөвшөөрвөл ийм төрлийн ажиллагааг субституци гэж нэрлэнэ.

Семинарын сэдэвОюутан тус бүр нэг нэг бодлого зохиож ,

дэлгэрэнгүй тайлбартай, хуулийн зүйл заалттай нь тайлбарлаж бодож ирэх.

Ordre public

Status

Өмнөх асуулт

Тохируулга хийх

Шилжүүлэн суулгах

Нөхөн суулгах

Семинар-30Бие даалт -20Явц -30Эцсийн шалгалт 2011 сарын 15 гэхэд бие даалт

авнаЯвц 1 , 10 сарын 19 нд авна