далайсүрэн неоэволюцизм 2

24

Upload: -aku

Post on 20-Jul-2015

303 views

Category:

Documents


5 download

TRANSCRIPT

Page 1: далайсүрэн неоэволюцизм   2
Page 2: далайсүрэн неоэволюцизм   2

Хувьслын онолчид ихэвчлэн хувьсал гэдэг нь “өөрчлөлт”

гэсэнтэй адил утгатай гэж хэлдэг. Гэвч үнэндээ энэ нь зөвхөн

зарим нэгэн өөрчлөлтөнд л хамааралтай юм. Өдгөө энэхүү

үгийг амьгүй химийн биетүүдээс эгэл амьд биет хүртэл,

цаашлаад илүү хөгжсөн амьд биетүүд, тэгээд эцэст нь хүн

хүртэл хөгжсөн үйл явц гэсэн утгыг илэрхийлдэг хэмээн

хүлээн зөвшөөрдөг болсон.

Өөрөөр хэлбэл, үүний илэрхийлж буй санаа нь “өвөг дээдэс

тань хог новшноос эхлээд бүхэл бүтэн “амьтны хүрээлэн”-г

дамжин хөгжсөөр өдгөө та бий болжээ” гэж хэлж байгаа юм.

Хувьсал нь амьгүй биетүүдийг ч хамарч байдаг.

Page 3: далайсүрэн неоэволюцизм   2

Хувьслын 3-н үндсэн хэлбэр

1. Од гаригсын хувьсал: Их тэсрэлт онол

Их тэсрэлтийн онол бол амьд системийн үүсэл гарлын талаарх Шинэ-

Дарвины хувьслын онолтой санал нэгдэж, уялдан зохицолддог орчлон

ертөнцийн үүсэл гарлын талаарх хамгийн алдартай онол юм.

Библи “эхэнд Бурхан бүтээсэн” гэж заадаг бол хувьслын онолчид “эхэнд

оргүй хоосноос ямар нэгэн зүйл бий болоод тэр нь тэсэрсэн” гэж

заадаг. Их тэсрэлтийн онолоор орчлон ертөнц маань санамсаргүйгээр гэнэт

бий болсон бөгөөд асар хурдтайгаар тэлж тоолж барамгүй үй олон

галактикуудыг тоолж барамгүй үй олон оддынх нь хамтаар бий болсон гэж

таамагладаг.

Page 4: далайсүрэн неоэволюцизм   2

2. Химийн хувьсал

Амьд организмууд амьгүй химийн биетүүдээс

бий болсныг лабораторийн туршилтууд баталсан

мөн химийн хувьслыг судалдаг эрдэмтэд

лабораторид амьдралыг бүтээсэн гэж олон хүмүүс

итгэдэг.

Page 5: далайсүрэн неоэволюцизм   2

Амьтдын төрлүүдийн биеийн бүтцийг өөр хооронд нь харьцуулан

судласнаар тэднийг нэгэн өвгөөс гаралтай гэдгийг батлаж чадна

гэж үздэг байна.

Жишээ нь: Адууны яснууд бидний яснуудаас тэс ондоо. Гэвч

адилтгаж болох нэгэн зүйл нь хэрвээ бид хүний араг ясны бүтцийг

сайн мэддэг бол адууны яснуудыг ч бас төвөггүй нэрлэж чадна.

Зөвхөн араг яс ч төдийгүй булчин шөрмөс, зүрх, элэг, бөөр, нүд ,

уушиг, хоол боловсруулах систем гээд өөр бусад анатомийн

бүтцүүд ч хоорондоо төсөөтэй юм. Үүнийг л хувьслын онолчид

эдгээр олон төрлийн амьтад бүгд нэгэн өвгөөс гаралтайн баталгаа

гэж тайлбарладаг.

3.Биологийн хувьсал:

Page 6: далайсүрэн неоэволюцизм   2
Page 7: далайсүрэн неоэволюцизм   2

Неоэволюционизм нь ХХ зууны 50-иад оны үед

америкийн этнологич Лесли Уайт, антропологич

Жулиан Стюардын бүтээлүүдийн ачаар бий болсон

юм. Тэд “хуучин” хувьслын онолын гол үндэслэлийг

хадгалахын хамт ерөнхий болон тусгай хувьсал,

соѐлын ноѐрхогч шинж (доминант) зэрэг хэд хэдэн

үзэл баримтлалыг санал болгосон байдаг.

Page 8: далайсүрэн неоэволюцизм   2

Неоэволюционистууд нийгмийн түүхийг янз бүрийн чиглэлээр

хөгжиж буй хаалттай системүүдийн нийлбэр гэж үздэг. Энэ

тохиолдолд хөгжил нь экологийн янз бүрийн орчинд хүний дасан

зохицсоны үр дүн болдог байна.

Тэд анх удаагаа гүн ухаан, түүхийн бүтээлүүд биш, харин

нийгмийн өөрчлөлттэй холбоо бүхий палентеологи, археологи,

этнологи, түүх судлал зэрэг тодорхой шинжлэх ухааны ололтыг

ашигласан нь амжилт олох нөхцлийг бүрдүүлсэн байна.

Page 9: далайсүрэн неоэволюцизм   2

Эхэн үеийн неоэволюционист тайлбарлал гадаад орчноос

сорон авч буй (абсорби) эрчим хүчний тоо хэмжээгээр нь

нийгмүүдийг ялгах үзэлд тулгуурладаг.

Page 10: далайсүрэн неоэволюцизм   2

/Карнейро 1973/

Нийгмийн хувьсал гэдэг бол харьцангуй

тодорхойгүй, харилцан холбоогүй нэг

төрлийн байдлаас дэс дараалсан

интеграци (нэгдэл), дифференциацийн

(ялгарал) тусламжтайгаар харьцангуй

тодорхой, харилцан холбоотой олон төрөл

байдалд хүрэх шилжилт болно. /Карнейро 1973/

Гол төлөөлөгчид

Page 11: далайсүрэн неоэволюцизм   2

/Л.Уайт 1949/

Соѐлын хувьслыг тариалангийн,

түлшний болон халуун цөмийн

“эрчим хүчний хувьсгал” хэмээн

ялган үзэж байжээ. Тэрбээр хүн

төрөлхтний соѐлын хөгжлийг

“бүдүүлэг” болон “иргэншил” гэсэн

хоѐр үе шаттай хэмээн үзэж байсан. Лесви Элвин Уайт 1949

Page 12: далайсүрэн неоэволюцизм   2

Соѐлын хувьсал” хэмээх бүтээлдээ:

”Хүй нэгдлийн хүн бүр, анги бүр байгалийн нөөц,

үйлдвэрлэлийн хэрэгсэлд хүрэх чөлөөт боломжтой

байсан. Байгалийг мөлжин ашиглах чухамхүү энэ эрх

чөлөө нь ураг төрөлд үндэслэсэн хүй нэгдэлд хүн хүнээ

мөлжих явдлыг боломжгүй болгож байсан” гэж

дүгнэсэн. Ингээд тэр соѐлын системийн бүх хэсгүүд өөр

хоорондоо нягт уялдаатай гэж үзээд үүний хамгийн гол

зүйл нь технологийн систем гэж үзсэн.

Соѐл, технологийн хөгжил нь эрчим хүчний шинэ эх

үүсвэрээс шалтгаална. Энэ нь хүний өөрийн биеийн

хүчнээс эхлээд цахилгаан, цөмийн эрчим хүч хүртэл

хувьслын замаар үүснэ.

Page 13: далайсүрэн неоэволюцизм   2

Жулиан Стюард

Аливаа нийгэм-соѐлын системийг

экологийн тодорхой нөхцөлд дасан

зохицож, хувьсан өөрчлөгддөг хэмээн

үздэг. Хэрэв хоѐр буюу түүнээс дээш

нийгэм байгалийн адил нөхцөлд,

технологийн нэг түвшинд байвал адилхан

хөгждөг бөгөөд үүнийг “зэрэгцээ хөгжил”

гэдэг. Соѐлын экологи хэмээх энр томьѐо

гаргаж ирсэн. Харин цаг агаарын янз

бүрийн нөхцөлд байвал түүнд дасан

зохицох мөн л янз бүрийн арга бий болно.

Ингээд газар зүйн хувьд алслагдмал

соѐлууд хувьслыг дамжин өөр өөр болдог

Жулиан Стюард

1902-1972

Page 14: далайсүрэн неоэволюцизм   2

Стюард нийгмийн соѐлын хөгжлийг

“гурвалжингаар” харуулсан. Үүнд :

1. гурвалжны суурь нь хүрээлэн буй орчин

2. түүний дээр гурвалжингийн ихэнхи

хэсгийг эзэлсэн техно эдийн засаг

3. түүний дээд талд нийгэм-улс төрийн

байгууллагууд, хамгийн орой дахь тун бага

хэсэгт үзэл суртлыг байрлуулсан байдаг.

Page 15: далайсүрэн неоэволюцизм   2

Марвин Харрис неоэволюционизм дахь соѐлын

материализмын үзэл баримтлалыг хөгжүүлсэн

болно. Тэр нь соѐлын ялгаа нь хүний материаллаг

хэрэгцээнээс хамаарна гэж үзсэн. Энэ хэрэгцээг

хангахын тулд нийгэмд технологи хэрэгтэй,

гэхдээ энэ технологи нь тухайн үеийн тухайн

орчны байгалийн нөхцөлд тохирсон байдаг.

Технологи тухайн нутагт буй нөөцийг зохистой

зарцуулах, хөдөлмөр болон эрчим хүчний

зардлыг хэмнэхэд чиглэдэг

Янз бүрийн соѐлд өнгөц харахад утгагүй мэт

(барууныханд-Д.Г.) байдаг ч аливаа соѐлын ямар

ч ѐс заншилд тодорхой материаллаг үндэслэл

нуугдмал байдаг хэмээн үзсэн. Марвин Харрис

Page 16: далайсүрэн неоэволюцизм   2

Америкийн антропологич Э.Сервис, М.Салинз

хоѐр нийгмийн хувьслын хамгийн алдартай бүдүүвчийг

1960 онд томъѐолжээ. Тэдний үзлээр хүмүүсийн нэгдлийн

анхдагч хэлбэр нь “локал буюу захын бүлэг бөгөөд

тэдгээр нь эгалитар нийгмийн бүтэцтэй, хамгийн нэр хүнд

бүхий хүмүүсийн хэлбэржээгүй удирдлагатай байсан аж.

Дараа нь газар тариалан, мал аж ахуй зэрэг үйлдвэрлэгч

аж ахуйд шилжсэнээр нийтлэг болон овгууд үүсч, нийтлэг

хоорондын манлайллын институт, магадгүй хүүхэд, өсвөр,

идэр нас, эр хүн, өвгөд гэх мэт насны ангийн системийн

эртний хэлбэр үүссэн

Page 17: далайсүрэн неоэволюцизм   2

Америкийн нэрт судлаач М.Фрид

эгалитар, цэгцлэгдсэн, давхраажсан болон

төр гэсэн 4 шатат үзэл баримтлал гаргаад

байна. Эгалитар буюу тэгш эрхт нийгэмд

реципрокаци (тэгш харилцах) болон нас,

хүйсний ялгаат харилцаа байдаг.

Цэгцлэгдсэн нийгэмд редистрибуци болон

нэр хүндэд тулгуурласан ялгарал бий болдог.

Давхраажсан нийгэмд зиндааны ялгаа нь

эдийн засгийн үндсэн нөөцөд хүрэх тэгш бус

байдлаар тодорхойлогдоно. Харин төрийн үе

шатад анги, хувийн өмч, мөлжлөг бий болно. М.Фрид

Page 18: далайсүрэн неоэволюцизм   2

Л.Уайтын шавь Р.Адамс

Засаглалын хэлбэрийн хувьслыг эрчим хүчид тавих

хяналт дэс дараалан ихсэх үйл явц гэж үзсэн.

Тэрбээр Э.Сервис, М.Саллинз нарын ангилалд

тулгуурлан нийгмийн нэгдлийн 6 түвшин бүхий

даяар бүдүүвч гаргасан. Үүнд:

1. захын бүлэг

2. жолоодогчийн ѐс/хязгаар муж

3. штат/ханлиг

4. үндэсний түвшин

5. интернационал түвшин

6. дэлхийн түвшин зэрэг болно.

Энэхүү 6 түвшин бүр нь төвлөрсөн болон

зохицуулсан нэгж гэх зэрэгцээ хоѐр урсгалд

хуваагддаг.

Р.Адамс

Page 19: далайсүрэн неоэволюцизм   2

Нийгмийн хувьслын орчин үеийн төсөөллийг Х.Классен

неоэволюционизмын тухай гайхамшигт тоймдоо илүү их

уян хатан байдлаар үзүүлж чадсан юм. Нийгмийн хувьсал нь

өгөгдсөн чиглэл байдаггүй. Хувьслын шугамуудын олонхи нь

өсөлтийн хүндрэлд хүргэдэггүй, нарийн нийлмэл рүү өсөх зам

нь саад асар ихтэй, эцэс сүүлд нь зогсолт, уналт, тэр байтугай

мөхөлд хүрдэг.

Page 20: далайсүрэн неоэволюцизм   2

Х.Классен

“социал хувьсал бол

нийгмийн бүтцийн нэг төлөв

байдлаас нөгөөд шилжих

чанарын дахин өөрчлөлт

болно”,

“Орчин үеийн

неоэволюционизмд нийгэм-

соѐлын хувьслын олон

шугамт шинжийн үзэл санаа

харш биш” гэж үзсэн.

Page 21: далайсүрэн неоэволюцизм   2

Орчин үеийн болон шинэ хувьслын онол

Орчин үеийн хувьслын онол болон генетекийн ухаан

хөгжсөнөөр нэг талыг барьж тайлбарлах туйлшралд цэг

тавьсан байна. Өөрөөр хэлбэл организмын хэлбэр үүргийг

эргэн тойрных нь харилцаа холбоонд нь нарийн судалж байж

ойлгож болно гэж үзэх болсон. Голлож генотип болон

фенотипийг судласнаар амьд биетийг илүү таньж ойлгох

болсон байна.

Page 22: далайсүрэн неоэволюцизм   2

Генотип гэдэг нь тухайн амьд биетийнгенийн бүтэц буюу удамшлаар дамжуулж

буй бүх мэдээллийг харуулдаг

Фенотип гэдэг нь амьд биетийн харагдах төрхбайдлыг тухайлбал биеийн бүтэц, хөгжил,

биохимийн процесс, зан үйл, сэтгэц, зан үйлээсулбаатай бусад зүйлс гэх мэтийг судладаг

Page 23: далайсүрэн неоэволюцизм   2

Орчин үеийн хувьслын онолд

Бүх төрлийн популяци мутацид орж эсвэл шинэ хослол

үүсгэх замаар генийн өөрчлөлтөнд орох боломжтой

Бүх популяци байгаль орчны хязгаарлалтанд орох

хүртлээ тоо толгойгоо асар ихээр өсгөх чиг хандлагатай,

Тухайн байгаль орчны нөхцөлд популяцаас хамгийн

сайн зохицсон фенотип нь шалгарч үлдэнэ,

Байгаль орчны нөлөөлөл нь тухайн гентипт шууд

бусаар нөлөөлдөг.

Page 24: далайсүрэн неоэволюцизм   2

Анхаарал

хандуулсан

баярлалаа