Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 m… · ӨР ТӨЛБӨР БА...

24
Үйл ажиллагааны тайлан 2015

Upload: phamnguyet

Post on 29-Aug-2019

219 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Үйл ажиллагааны тайлан

2015

Page 2: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

АГУУЛГА

КОМПАНИЙН ТУХАЙ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 21.1 Удирдлага, зохион байгуулалт . . . . . . . . . . . . 31.2 Санхүүгийн үзүүлэлтүүд . . . . . . . . . . . . . . . . . 5

ҮЙЛ ЯВДАЛ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 9

АРИЛЖААНЫ ТОЙМ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 112.1 Арилжаанд оролцогч . . . . . . . . . . . . . . . . . . . . 122.2 Итгэмжлэгдсэн этгээд . . . . . . . . . . . . . . . . . . . 142.3 Арилжааны мэдээ . . . . . . . . . . . . . . . . . . . . . . 152.4 Төлбөр тооцооны мэдээ . . . . . . . . . . . . . . . . . 22

Page 3: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

КОМПАНИЙН ТУХАЙ

Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн эрхэм зорилго нь “Монголын хөдөө аж ахуйн салбарын бараа, түүхий

эдийн оновчтой тогтолцоо бүхий зах зээлийг хөгжүүлэх, оролцогчдод зах зээлийн

бодит ҮНЭ хүргэх”-д оршино.

Улсын Их Хурлын 2011 онд баталсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол улсын Засгийн газрын 2013 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 30 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 2013 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 40 дүгээр тогтоолд үндэслэн “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийг үүсгэн байгуулсан билээ.

Төрийн өмчийн хороо холбогдох хуульд заасны дагуу Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл болон Гүйцэтгэх удирдлагыг 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 45 дугаар тогтоолоор томилж, үйл ажиллагааг нь 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс албан ёсоор эхлүүлсэн. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас өгсөн чиглэл зөвлөмжийн хүрээнд ноолуурын спот гэрээний туршилтын арилжааг 2013 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр эхлүүлсэн юм.

Page 4: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Удирдлага, зохион байгуулалт

Төрийн өмчийн хороо хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдөр 45 дугаар тогтоолоор “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн дүрмийг батлан ТУЗ-ийг 9 хүний бүрэлдэхүүнтэй байхаар тогтоосон. Өнгөрсөн онд ТУЗ-ийн бүрэлдэхүүнд 2 удаа өөрчлөлт орсон ба Төрийн өмчийн хорооны 2015 оны 180 дугаар тогтоолоор томилогдсон бүрэлдэхүүн одоогийн даргыг сонгосон.

2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр батлагдсан “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн “Төлөөлөн удирдах зөвлөлийн үйл ажиллагааны журам”-д “Төлөөлөн удирдах зөвлөл урьдчилсан хэлэлцүүлэг хийх, зөвлөлийн бүрэн эрхийн хүрээнд тодорхой асуудлуудыг хэлэлцэх түр эсвэл байнгын хороод байгуулна” гэж заасны дагуу аудитын, нэр дэвшүүлэх, шагнал урамшууллын гэсэн 3 дэд хороод ажиллаж байна.

Төлөөлөн удирдах зөвлөл

Нэр

Х.Володя /дарга/ Б.Батцэцэг

С.Тулга

Ш.Энхамар

С.Оюунгэрэл

С.Энхтуул

О.Отгонбаяр

Д.Оюун-Эрдэнэ Д.Дариймаа

Н.Наранцэцэг /нарийн бичгийн дарга/

Томилогдсон огноо

12/28/2015

3/26/2015

3/26/2015

3/26/2015

10/31/2013

3/6/2014

10/31/2013

11/26/2015

11/26/2015

12/28/2015

Томилогдох үеийн албан тушаал

Төрийн өмчийн хорооны ахлах мэргэжилтэн

Аж үйлдвэрийн яамны мэргэжилтэн

Сангийн яамны мэргэжилтэн

Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн

“Голден пейж аудит” ХХК-ийн захирал

“Анд партнерс” ХХК-ийн партнер

“Хантайшир” дээд сургуулийн захирал

Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн

Төрийн өмчийн хорооны мэргэжилтэн

3

Page 5: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Удирдлага, зохион байгуулалт

Компанийн бүтэц

Компанийн үйл ажиллагааны хамрах хүрээ, тухайн жилийн төлөвлөгөөнөөс хамааран бүтэц орон тоог компанийн хувьцаа эзэмшигч болох Төрийн Өмчийн Хороогоор батлуулан, батлагдсан орон тооны хүрээнд хүний нөөцийн төлөвлөлтийг хийж ажилладаг бөгөөд 2013 онд 30, 2014-2015 онд 50 хүний орон тоотойгоор ажилласан болно.

Бирж 2015 онд арилжааны системийн боловсруулалт, хөгжүүлэлт, вэб хөгжүүлэлт, сүлжээний төлөвлөлт

гэх мэт мэдээллийн технологийн чиглэлээр 9, арилжаа зохион байгуулах, төлбөр тооцоо гүйцэтгэх, барааны тодорхойлолт боловсруулах, гишүүд болон итгэмжлэгдсэн агуулахын бүртгэл хөтлөх, тэдний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий үндсэн үйл ажиллагааны 31, санхүү, хүний нөөц, бичиг хэрэг, аж ахуй, маркетингийн асуудал эрхлэх захиргааны 14, арилжааны болон дотоод үйл ажиллагааны хяналт тавих 4 мэргэжилтэн бүхий нийт 48 хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан байна.

Нэр дэвшүүлэх хороо

Шагнал урамшуул- лын хороо

Хувьцаа эзэмшигчдийн хурал

Гүйцэтгэх захирал

Төлөөлөн удирдах зөвлөл

Аудитын хороо

Захи

ргаа

ны

алба

Ари

лжаа

ны

алба

Клир

инг,

төлб

өр

тооц

ооны

алб

а

Гиш

үүнч

лэли

йн

алба

Лог

исти

к,

бара

аны

алб

а

Мэд

ээлл

ийн

тех-

ноло

гийн

алб

а

Хяна

лт м

онит

о-ри

нгий

н ал

ба

4

Page 6: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Санхүүгийн үзүүлэлтүүд

Санхүүгийн төлөвлөгөөний гүйцэтгэл /сая төгрөгөөр/

ҮЗҮҮЛЭЛТҮҮД

АРИЛЖААНЫ ҮЗҮҮЛЭЛТ

Спот арилжааны дүн

Фьючерс арилжааны дүн

НИЙТ ОРЛОГО

Спот арилжааны шимтгэл, төлбөр тооцооны шимтгэлийн орлого

Фьючерс арилжааны шимтгэл, төл-бөр тооцооны шимтгэлийн орлого

Бусад орлого

НИЙТ ЗАРДАЛ

Үүнээс: Элэгдлийн зардал

НИЙТ АШИГ

Батлагдсан төсөв

1,024,000.0

758,500.0

265,500.0

3,386.8

2,427.2

849.6

110.0

2,884.7

296.9

502.1

Бодит гүйцэтгэл

431,700.0

431,700.0

-

1,440.8

1,387.5

-

53.3

1,950.8

277.5

(510.0)

Гүйцэтгэлийн хувь

42.2%

56.9%

0.0%

42.5%

57.2%

0.0%

48.4%

67.6%

93.5%

5

Бирж 2015 онд спот арилжааны шимтгэлээр 2,427.2 сая төгрөг, фьючерсийн арилжааны шимтгэлээр 849.6 сая төгрөгийн орлого тус тус төсөвлөснөөс спот арилжааны шимтгэлийн орлогоор 1,391.0 сая төгрөг төвлөрүүлсэн байна. Дэлхийн зах зээл дэх түүхий эдийн үнийн уналтыг даган түүхий ноолуурын үнэ буурч, ноолуурын арилжааны шимтгэлийн орлого 31.0%-аар буурсан байна. Мөн

биржээр арилжих барааны жагсаалтад орж, төлөвлөгөөнд тусгагдсан 20.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий тосны ургамал, 150.0 тэрбум төгрөгийн үнийн дүнтэй амьд мал арилжигдаагүйн улмаас спот арилжааны шимтгэлээр төлөвлөсөн орлого 1.0 тэрбум гаруй төгрөгөөр тасарсан байна. Зардлын хувьд батлагдсан төсвийн хүрээнд зарцуулалт хийсэн бөгөөд 32.4%-ийн хэмнэлттэй ажилласан байна.

Page 7: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Санхүүгийн үзүүлэлтүүд

Орлогын дэлгэрэнгүй тайлан /сая төгрөгөөр/

Үзүүлэлт

Борлуулалтын орлого (цэвэр)

Нийт ашиг (алдагдал)

Хүүний орлого

Борлуулалт маркетингийн зардал

Ерөнхий ба удирдлагын зардал

Бусад зардал

Гадаад валютын ханшийн зөрүүний олз (гарз)

Татвар төлөхийн өмнөх ашиг (алдагдал)

Орлогын татварын зардал

Татварын дараах ашиг (алдагдал)

Дүн

1,436.55

1,436.55

3.97

6.30

1,932.72

10.67

0.07

(509.10)

0.40

(509.50)

6

Компанийн үйл ажиллагааны орлогын 90 орчим хувь нь арилжаа, төлбөр тооцооны шимтгэлийн орлого байдаг бөгөөд гишүүнчлэлийн хураамж, бараа түүхий эдийн тодорхойлолтын хөлс, итгэмжлэлийн хөлс, сургалтын орлого гэх мэт нь орлогын дүнд бага хувь эзэлдэг. Үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх орлогын эх үүсвэр дутагдах асуудлыг

шийдвэрлэх арга зам нь нэгдүгээрт, арилжааг тасралтгүй жигд явуулах нөхцөлийг бүрдүүлж, арилжаанд оролцогчдыг идэвхжүүлэх, хоёрдугаарт технологийн шинэчлэлээр дамжуулан бэлэн бараа, түүхий эдэд суурилсан үүсмэл санхүүгийн хэрэгслийн арилжааг нэвтрүүлж, зах зээлд оролцогчид болон биржийн орлогыг жилийн турш тасралтгүй хуваарилах явдал юм.

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн дагуу “Хөдөө аж ахуйн бирж” ХХК-ийн жилийн санхүүгийн тайланд Үндэсний Аудитын Газар аудит хийхээр хуульчлагдсан

байдаг. Компанийн 2015 оны санхүүгийн тайланд тус газраас томилогдсон “Гэрэлт хөхийн тэнцвэр Аудит” ХХК шалгалт хийж, ҮАГ-аас зөрчилгүй санал дүгнэлт ирүүлсэн болно.

Аудитлагдсан санхүүгийн тайлангийн хураангуй

Page 8: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Санхүүгийн үзүүлэлтүүд

Санхүүгийн байдлын тайлан /сая төгрөгөөр/

Үзүүлэлт

ХӨРӨНГӨ

Мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгө

Дансны авлага

Бусад авлага

Бусад эргэлтийн хөрөнгө

Эргэлтийн хөрөнгийн дүн

Үндсэн хөрөнгө

Биет бус хөрөнгө

Эргэлтийн бус хөрөнгийн дүн

НИЙТ ХӨРӨНГИЙН ДҮН

ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ

Дансны өглөг

Татвар, НДШ-ийн өглөг

Богино хугацаат зээл

Бусад богино хугацаат өр

Богино хугацаат өр төлбөрийн дүн

Хойшлогдсон татварын өр

Урт хугацаат өр төлбөрийн дүн

Өр төлбөрийн нийт дүн

Өмч: - төрийн

Эздийн өмчийн бусад хэсэг

Хуримтлагдсан ашиг

Эздийн өмчийн дүн

ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧИЙН ДҮН

Үлдэгдэл

2015/12/31

98.01

7.60

13.37

60.95

179.93

508.84

488.76

997.59

1,177.52

70.08

77.09

250.00

173.49

570.66

4.48

4.48

575.14

1,021.70

0.01

(419.33)

602.38

1,177.52

2015/01/01

50.94

5.98

33.66

51.83

142.42

608.39

665.63

1,274.02

1,416.44

159.22

56.12

-

84.74

300.08

4.48

4.48

304.56

1,021.70

0.01

90.17

1,111.88

1,416.44

7

Page 9: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Санхүүгийн үзүүлэлтүүд

Мөнгөн гүйлгээний тайлан /сая төгрөгөөр/

ҮзүүлэлтҮндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Мөнгөн орлогын дүн (+)Бараа борлуулсан, үйлчилгээ үзүүлсний орлогоЭрхийн шимтгэл, хураамж, төлбөрийн орлогоДаатгалын нөхвөрөөс хүлээн авсан мөнгөМөнгөн зарлагын дүн (-)Ажиллагчдад төлсөнНийгмийн даатгалын байгууллагад төлсөнБараа материал худалдан авахад төлсөнАшиглалтын зардалд төлсөнТүлш, шатахуун, тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд төлсөнХүүний төлбөрт төлсөнТатварын байгууллагад төлсөнДаатгалын төлбөрт төлсөнБусад мөнгөн зарлагаҮндсэн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний дүнХөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Мөнгөн орлогын дүн (+)Бусдад олгосон зээл, мөнгөн урьдчилгааны буцаан төлөлтХүлээн авсан хүүний орлогоМөнгөн зарлагын дүн (-)Үндсэн хөрөнгө олж эзэмшихэд төлсөнБусдад олгосон зээл болон урьдчилгааХөрөнгө оруулалтын үйл ажиллагааны мөнгөн гүйлгээний дүнСанхүүгийн үйл ажиллагааны мөнгөн гүйлгээ Мөнгөн орлогын дүн (+)Зээл авсан, өрийн үнэт цаас гаргаснаас хүлээн авсанВалютын ханшийн тэгшитгэлийн ашигМөнгөн зарлагын дүн (-)Зээл, өрийн үнэт цаасны төлбөрт төлсөн мөнгөВалютын ханшийн тэгшитгэлийн алдагдалСанхүүгийн үйл ажиллагааны цэвэр мөнгөн гүйлгээний дүнБүх цэвэр мөнгөн гүйлгээМөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эхний үлдэгдэлМөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийн эцсийн үлдэгдэл

Дүн

485,694.25 1,439.50

484,228.28 26.46

485,762.45 785.70 178.20 8.68

317.81 29.50 10.09 45.15 0.21

484,387.12 (68.20)

6.69 2.79 3.90

141.49 100.26 41.23 (134.80)

510.41 510.00 0.41

260.34 260.00 0.34 250.07 47.07 50.94 98.01

8

Page 10: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

ҮЙЛ ЯВДАЛ

Монгол Улсын Их Xурал Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийг үүсгэн байгуулахдаа технологийн шийдэлд зориулан 5.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг төрөөс гаргаж, хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн зохицуулалттай зах зээлийг бий болгох, цаашид хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэхүү зорилгыг хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө оруулалт шаардлагатайг бирж байгуулагдахад танилцуулсан Техник-эдийн засгийн үндэслэлд тодорхой дурдсан байдаг.

Монгол Улсын Их Xурлын 2015 оны 70, Засгийн газрын 330, Төрийн өмчийн хорооны 699 дүгээр тогтоолуудаар Хөдөө аж ахуйн бирж ХХК-ийн төрийн эзэмшлийн хувь 34% байх хэмжээнд нэмэлт хувьцаа гаргахыг зөвшөөрч, энэ ажлыг 2015-2016 онд зохион байгуулахаар шийдвэрлэсэн байдаг. Бирж энэхүү тогтоолын хэрэгжилтийн бэлтгэл ажлыг хангаж, нэмэлт хөрөнгө оруулалт татах замаар технологи, логистик дэд бүтцийн шинэчлэлийг хийхээр төлөвлөж байна.

Page 11: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Үйл явдал

Биржийн анхны “MAPIX” индекс тооцоолох аргачлал нэвтрүүлж биржийн цахим

хуудсаар тогтмол мэдээлдэг болов.

Ноолуурын дуудлага худалдааг анх удаа

онлайнаар Хэнтий аймагт зохион байгуулав.

Хүнсний буудайн спот гэрээний анхны арилжааг зохион

байгуулж, үүнтэй холбоотой ТЭДС-ийн 5 агуулахад

итгэмжлэл олгов.

Биржийн байнгын гишүүн Бадархундага оргил брокерын

компани Завхан аймгаас арилжаанд онлайнаар

оролцож эхлэв.Өмнөговь аймгийн “Хотол таван

эрдэнэ” малчдын хоршоо биржийн анхны байнгын бус

гишүүн болж арилжаанд оролцов.

Дотоод логистикийн дэд бүтцийг хөгжүүлэх зорилгоор “Монгол тээвэр нэгдэл” ХХК-тай хамтран ажиллах санамж

бичиг зурав.

01/01

03/20

05/22

12/03

04/10

11/19

10

Page 12: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

АРИЛЖААНЫ ТОЙМ

Хөдөө аж ахуйн бирж 2015 онд нийт 431.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 6,877.0 тонн ноолуур, 10,170.8 тонн хонины ноос, 433.9 тонн тэмээний ноос, 1,412.0 тонн ямааны завод ноос, 700.0 тонн хонины завод ноос, 19.0 тонн тэмээний завод ноос, 1,576.0 тонн хүнсний буудайн спот гэрээний арилжааг 179 өдөр, 2,208 хэлцлээр арилжаалсан байна.

Арилжааны нийт дүн 2014 онтой харьцуулахад 22%-аар буурсан байна. Уг бууралт нь зах зээл дэх бараа, түүхий эдийн үнийн бууралт болон биржээр арилжаалах ёстой зарим нэр төрлийн бараа түүхий эд арилжаалагдаагүйтэй холбоотой.

Мөн онд биржийн арилжаанд 17 байнгын гишүүн, 27 итгэмжлэгдсэн этгээд оролцсон байна.

Page 13: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Биржийн гишүүн

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хууль” болон “Биржийн үйл ажиллагааны ерөнхий журам”-д заасны дагуу арилжаанд оролцох үндсэн шалгуур нь зуучлалын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг эрх бүхий байгууллагаас авсан байхаар заасан бөгөөд энэхүү зохицуулалтын дагуу Санхүүгийн зохицуулах хорооноос 2013 оноос хойш 39 хуулийн этгээд тусгай зөвшөөрөл авсан байна.

Мөн Биржийн тухай хуульд заасны дагуу “Хоршоо” байнгын бус гишүүнээр арилжаанд оролцож болох ба тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй байдаг.

2015 онд байнгын гишүүд нь нийт 174 удаагийн арилжаанд давхардсан тоогоор 353 удаа оролцсон байна.

Мөн онд 1 хоршоо биржийн байнгын бус гишүүнээр элсэн орж, анхны арилжаагаа онлайн хэлбэрээр хийсэн. Хоршоод биржийн арилжаанд анхан шатны тордолт хийсэн бараа, түүхий эд нийлүүлэх байдлаар оролцох ба бирж, түүний арилжааны талаарх мэдээлэл хөдөө орон нутагт хангалттай түгэхгүй, Хоршооны тухай хууль, НӨАТ-ын тухай хуулийн зарим зохицуулалтаас шалтгаалан биржийн байнгын бус гишүүд нэмэгдэхгүй байна.

Биржийн гишүүдийн тоо

Шинээр гэрээ байгуулсан

Гэрээгээ сунгасан

Байнгын бус гишүүний тоо

Нийт гишүүний тоо

2013

32

-

-

32

2014

-

23

-

23

2015

-

17

1

18

12

Page 14: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Биржийн гишүүн

Өнгөрсөн 2013, 2014 онуудад Хаан Тэлмэн болон Ханбүргэд хэнтий брокерын компаниуд хамгийн өндөр дүнтэй арилжааг хийж байсан бол

энэ онд Ханбүргэд хэнтий брокерын компани хамгийн өндөр дүнтэй буюу 100.4 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.

Арилжааны дүн ба хэмжээ, байнгын гишүүнээр, 2015 он

Брокерын нэр

Ханбүргэд хэнтий

Танан дээж трэйд

Хаан тэлмэн

МЭТУ

Бадархундага оргил

Баяр плант

Алтаншагай импэкс

Цэц-Инвест

Ивээлт инэл

Батбилгэх

Өвөр таван эрдэнийн хишиг

Увс таван эрдэнийн ундарга

Стандарт таваар

Саянхаан

Эрхэм сүрэг

Сантланс

Изи плас

1

2

3

4

5

6

7

8

9

10

11

12

13

14

15

16

17

Арилжсан хэмжээ, богцоор

237,343

152,377

125,200

162,178

99,552

46,158

68,033

48,060

9,300

7,041

2,589

1,400

1,794

2,190

500

1,500

158

Арилжааны дүн, сая төгрөгөөр

100,431.2

91,546.4

63,800.8

58,485.6

52,860.6

22,826.1

21,318.2

12,901.8

3,997.9

3,052.6

1,602.3

934.4

900.5

884.6

275.0

177.0

106.6

13

Page 15: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Итгэмжлэгдсэн этгээд

Үйлдвэр, Хөдөө аж ахуйн сайдын 2013 онд баталсан биржээр арилжаалах бараа, түүхий эдийн жагсаалтын дагуу барааны тодорхойлолтыг 7 төрлөөр боловсруулсан бөгөөд биржийн арилжаанд завод ноосны тодорхойлолтыг бие даасан барааны төрөл болгосноор барааны тодорхойлолт 8 болж нэмэгдсэн. Бирж байгуулагдсан цагаас эхлэн

агуулах, тээврийн байгууллагад биржийн итгэмжлэлийг олгон ажиллаж байгаа бөгөөд итгэмжлэлийн шалгуур үзүүлэлтийг биржийн Ерөнхий журамд заасны дагуу Гүйцэтгэх захирал батлан мөрдүүлдэг. Бирж 2014 оноос эхлэн итгэмжлэл хүсэгчтэй нэг жилийн хугацаатайгаар итгэмжлэлийн гэрээг байгуулан ажиллаж байна.

Итгэмжлэгдсэн этгээдийн тоо

Итгэмжлэгдсэн агуулах /Улаанбаатар/

Итгэмжлэгдсэн агуулах /орон нутаг/

Итгэмжлэгдсэн тээвэрлэгч

Нийт итгэмжлэгдсэн этгээд

2013

20

18

2

40

2014

20

4

-

24

2015

16

11

-

27

14

Page 16: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Арилжааны тойм

2014 онд валютын ханшны өсөлт, гадаад зах зээлийн эрэлт нэмэгдсэн зэргээс шалтгаалан түүхий эдийн үнэ өсөж арилжааны нийт дүн 2013 оноос 37%-аар өссөн. Харин 2015 онд биржийн арилжааны голлох хувийг эзэлдэг ноолуурын гадаад зах зээлийн үнэ буурснаас шалтгаалан биржийн арилжааны нийт дүн 22%-аар буурсан байна.

2015 онд 179 удаа арилжаа зохион байгуулж өдрийн арилжааны дундаж хэмжээ 2.4 тэрбум төгрөг байлаа. 5-р сарын 20-ны өдрийн арилжаанд хамгийн их буюу 13.7 тэрбум, 9-р сарын 25-ны өдрийн арилжаанд хамгийн бага буюу 28.0 сая төгрөгийн арилжаа хийсэн байна.

Арилжаа хийсэн өдрийн тоо, улирлаар

Арилжааны нийт дүн, тэрбум төгрөгөөр

15

Page 17: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Арилжааны тойм Индекс

Бирж 2015 оноос эхлэн биржийн индекс тооцоолж олон нийтэд мэдээлж эхлэв. MAPIX нь “Mongolian Agricultural Price IndeX” буюу “Монголын хөдөө аж ахуйн бараа, түүхий эдийн үнийн индекс” нэрийн товчлол бөгөөд бирж дээр арилжаалагдаж байгаа бараа, түүхий эдийн үнийг математик загвараар жигнэж тооцоолсон үнэ юм.

Биржийн индекс нь сонгосон бүлэг бараа эсвэл салбар дахь барааны үнийг ерөнхий багцаар харах боломж олгодог.MAPIX индекс 2015 онд ноолуурын

үнийн уналтаас шалтгаалан 4-р сарын эхнээс буурч хагас жилээс хойш харьцангуй тогтворжсон байна.MAPIX индекс 2015 оны 2-р сарын 16-нд хамгийн өндөр түвшин болох 678 нэгжид хүрсэн. Тухайн өдөр ямааны боловсруулаагүй цагаан ноолуур жилийн хамгийн өндөр үнэ буюу 88,000 төгрөг, боловсруулаагүй бараан ноолуур 75,000 төгрөгт хүрсэн ба 2015 оны 8-р сарын 12-нд хамгийн доод түвшин болон 448 нэгжид хүрчээ. Тухайн өдөр цайвар ноолуурын үнэ 50,000 төгрөг болсон байна.

16

Page 18: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Арилжааны тойм Ноолуур

Бирж дээр ямааны ноолуурыг боловсруулалтын түвшин, өнгөөр нь ангилан 9 төрлийн спот гэрээ арилжиж байна. 2015 онд нийт 6,877 тонн ноолуурын гэрээ арилжаалсан нь өнгөрсөн оныхоос 754 тонноор илүү буюу 12.3%-аар өссөн байна.

2015 онд боловсруулаагүй ноолуурын жигнэсэн дундаж үнэ 55,747 төгрөг

байсан нь өнгөрсөн оныхоос 30%-аар буурсан үзүүлэлт юм.

2015 онд ноолуурыг арилжаанд нийт 13 брокер оролцжээ. Эдгээр компаниудаас Танан дээж трэйд, Ханбүргэд Хэнтий, Хаан Тэлмэн, Бадархундага оргил зэрэг брокерын компаниуд идэвхтэй оролцжээ.

Ноолуурын жигнэсэн дундаж үнэ, төгрөгөөр

Ноолуурын арилжааны үзүүлэлт, 2015

Барааны төрөл

Боловсруулаагүй бараанБоловсруулаагүй цайварБоловсруулаагүй цагаанУгаасанСамнасан

1 кг тутмын жигнэсэн дундаж

үнэ /төгрөг/ 53,98056,48663,22682,000

144,475

Хэмжээ /тонн/

2,4974,191

176111

Нийт үнэ /тэрбум төгрөг/ 134.8236.7

11.10.90.1

17

Page 19: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Арилжааны тойм Хонины ноос

Хонины ноосны гэрээг боловсруулалтын түвшин өнгө зэргээр ангилсан 6 төрлөөр 10,174 тонныг нийт 18 тэрбум төгрөгөөр арилжсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хэмжээгээрээ 2,529 тонноор илүү буюу 33%, үнийн дүнгээрээ 4.3 тэрбум төгрөгөөр илүү буюу 32%-аар өссөн үзүүлэлт юм.

2015 онд Хонины угаасан ноос идэвхтэй арилжаалагдсан байна.

5,480 тонн үргэлж цагаан угаасан ноос 11.9 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. 2015 онд нийт 11 брокерын компани хонины ноосны арилжаанд оролцсон байна.

Хонины ноосны жигнэсэн дундаж үнэ, төгрөгөөр

Хонины ноосны арилжааны үзүүлэлт, 2015

Барааны төрөл

Доод ангийн угаасанҮргэлж цагаан боловсруулаагүй Үргэлж цагаан угаасанҮргэлж цагаан самнасанҮргэлж өнгийн угаасанҮргэлж өнгийн самнасан

1 кг тутмын жигнэсэн дундаж

үнэ /төгрөг/ 1,1781,1782,1763,0002,1762,950

Хэмжээ /тонн/

3,677.10730.6

5,480.40107

164.810.9

Нийт үнэ /тэрбум төгрөг/

4.30.9

11.90.30.4

0.03

18

Page 20: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Арилжааны тойм Тэмээний ноос

Тэмээний ноосны гэрээг 5 төрлөөр 433.9 тонныг 2.3 тэрбум төгрөгөөр арилжаалагдсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хэмжээгээрээ 584.3 тонноор дутуу буюу 2.3 дахин, үнийн дүнгээрээ

2.7 тэрбум төгрөгөөр бага буюу 2.1 дахин буурсан үзүүлэлт юм. 2015 онд нийт 5 брокерын компани тэмээний ноосны арилжаанд оролцсон байна.

Тэмээний ноосны жигнэсэн дундаж үнэ, төгрөгөөр

Тэмээний ноосны арилжааны үзүүлэлт, 2015

Барааны төрөл

Их биеийн бараан боловсруулаагүйИх биеийн бараан угаасанИх биеийн цайвар угаасанЗогдрын бараан боловсруулаагүйЗогдрын бараан угаасан

1 кг тутмын жигнэсэн дундаж

үнэ /төгрөг/ 4,2166,3006,7005,4007,000

Хэмжээ /тонн/

197101

533252

Нийт үнэ /тэрбум төгрөг/

0.80.60.40.20.4

19

Page 21: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Арилжааны тойм Завод ноос

Ямааны завод ноосны гэрээг бараан, цайвар 2 төрлөөр 1,411.8 тонныг нийт 26.0 тэрбум төгрөгөөр арилжаалсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хэмжээгээрээ 8%, үнийн дүнгээрээ 27%-аар буурсан үзүүлэлт юм.2015 оны нэгдүгээр улиралд ямааны завод ноос нэг кг нь 20,000-аас 21,000 төгрөгийн хооронд арилжаалагдсан ба 4-р улиралд ноолуурын гадаад

үнийн уналтаас шалтгаан 14,000 гаруй төгрөгөөр арилжаалагдсан байна.

Тэмээ, хонины завод ноосны хувьд 718.6 тонныг 887.0 сая төгрөгөөр арилжаалсан байна. Энэ нь өнгөрсөн оныхоос хэмжээгээрээ 183.7 тонноор дутуу буюу 20%, үнийн дүнгээрээ 250.9 сая төгрөгөөр бага буюу 22%-аар буурсан үзүүлэлт юм байна.

Ямааны завод ноосны жигнэсэн дундаж үнэ, төгрөгөөр

Завод ноосны арилжааны үзүүлэлт, 2015

Барааны төрөл

Ямааны завод ноос бараанЯмааны завод ноос цайварТэмээний завод ноосХонины завод ноос

1 кг тутмын жигнэсэн дундаж

үнэ /төгрөг/ 17,83418,736

2,5001,200

Хэмжээ /тонн/

507.6904.2

19699.6

Нийт үнэ /тэрбум төгрөг/

9.116.90.05

0.8

20

Page 22: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Арилжааны тойм Хүнсний буудай

Бирж дээр 2015 оны 4-р сарын 10-нд хүнсний буудайн гэрээг арилжиж эхэлсэн байна. Хүнсний буудайн спот гэрээний богцын хэмжээ 1 тонн бөгөөд 2, 3-р ангиллын хүнсний буудай гэрээ 4-8-р сарын хооронд арилжаалагдсан байна. Булган, Хархорин, Хөтөлийн Тариалан эрхлэгчдийг дэмжих сангийн итгэмжлэгдсэн агуулахуудад хүргэлт хийгдэх нөхцөлтэйгөөр 2-р ангиллын

1,000 тонн, 3-р ангиллын 576 тонн хүнсний буудай нийт 872.6 сая төгрөгөөр арилжаалагдлаа.

Хүргэлтийн цэгээсээ хамаарч 3-р ангиллын буудай 510,000 төг- 550,000 төгрөг, 2-р ангиллын буудай 505,000-565,000 төгрөгөөр арилжаалагдсан байна.

Хүнсний буудайн арилжааны үзүүлэлт, 2015

Хүргэлтийн цэг

2-р ангиллын хүнсний буудай

Булган ТЭДС-н агуулах

Хархорин ТЭДС-н агуулах

Хөтөл ТЭДС-н агуулах

3-р ангиллын хүнсний буудай

Булган ТЭДС-н агуулах

Хархорин ТЭДС-н агуулах

1 кг тутмын жигнэсэн дундаж

үнэ /төгрөг/

550,000

505,000

565,000

550,000

510,000

Хэмжээ /тонн/

210

50

250

500

76

Нийт үнэ /тэрбум төгрөг/

0.12

0.03

0.14

0.28

0.04

21

Page 23: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг

Төлбөр тооцоо

Бирж нь бараа түүхий эдийн зах зээлийн өнөөгийн нөхцөл боломж, онцлогоос шалтгаалан худалдагч, худалдан авагч талуудын бараа, түүхий эд худалдах, худалдан авах гэрээг үндэслэн төлбөр тооцоо хийж гүйцэтгэх буюу хоёр талт клирингийн зарчмаар төлбөр тооцоо, клирингийн үйлчилгээг үзүүлж байна.

Биржээр 2013 онд нийт 1,041 хэлцлийн 403.6 тэрбум төгрөгийн, 2014 онд нийт 1,434 хэлцлийн 554.0 тэрбум төгрөгийн спот гэрээний төлбөр тооцоо тус тус хийгдсэн байна. 2015 оны 3-р улирлын байдлаар нийт 1949 хэлцлийн 416.0 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий

гэрээний төлбөр тооцоо хийгдээд байна.

Бид арилжаанд оролцогчдоос баталгаат болон анхдагч дэнчинг шаарддаг бөгөөд арилжаанд оролцогчид гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн, биржид ямар нэгэн өр төлбөргүй тохиолдолд тухайн дэнчинг буцаан шилжүүлдэг. Дэнчингийн гүйлгээ 2013 онд 25.7 тэрбум төгрөг, 2014 онд 62.0 тэрбум төгрөг байсан бол 2015 оны 10 сарын байдлаар нийт 48.7 тэрбум төгрөгт хүрсэн байна. Өдрийн дундаж дэнчингийн хэмжээ 2013 онд 195.9 сая төгрөг, 2014 онд 343.0 сая төгрөг, 2015 оны 10 сарын байдлаар 314.4 сая төгрөг байв.

Төлбөр тооцооны дүн, тэрбум төгрөгөөр

22

Page 24: Үйл ажиллагааны тайлан 2015 - mce.mn report 2015 M… · ӨР ТӨЛБӨР БА ЭЗДИЙН ӨМЧ Дансны өглөг Татвар, НДШ-ийн өглөг