Чойбалсан хот 2014.10.13

15
Чойбалсан хот 2014.10.13 ДОРНОД АЙМГИЙН эхний 9 сарын нийгэм,эдийн засгийн товч танилцуулга

Upload: vladimir-dejesus

Post on 01-Jan-2016

87 views

Category:

Documents


0 download

DESCRIPTION

ДОРНОД АЙМГИЙН эхний 9 сарын нийгэм ,эдийн засгийн товч танилцуулга. Чойбалсан хот 2014.10.13. 1.Хүн ам нийгмийн үзүүлэлт 2.Макро эдийн засаг 3.Статистик мэдээллийн хаяг. 1.ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Эрүүл мэнд. Амаржсан эх, амьд төрсөн хүүхдийн тоо эхний 9 сарын байдлаар. - PowerPoint PPT Presentation

TRANSCRIPT

Page 1: Чойбалсан хот 2014.10.13

Чойбалсан хот

2014.10.13

ДОРНОД АЙМГИЙНэхний 9 сарын нийгэм,эдийн засгийн

товч танилцуулга

Page 2: Чойбалсан хот 2014.10.13

1.Хүн ам нийгмийн үзүүлэлт

2.Макро эдийн засаг

3.Статистик мэдээллийн хаяг

Page 3: Чойбалсан хот 2014.10.13

1.ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Эрүүл мэндАмаржсан эх, амьд төрсөн хүүхдийн тоо

эхний 9 сарын байдлаарАмаржсан эх, амьд төрсөн хүүхдийн тоо

эхний 9 сарын байдлаар

Аймгийн хэмжээнд нийт 1499 эх амаржиж, амьд төрсөн хүүхдийн тоо 1499 болсон байна.

Хүн амын нас баралт 342 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 тохиолдол буюу 5.8 %-иар буурсан байна.

Нас баралтын шалтгаанд хорт хавдрын нас баралт 89 тохиолдол бүртгэгдсэн ба нийт нас баралтын 26.0%, осол гэмтлийн нас баралт 65 тохиолдол буюу 19.0 %-ийг тус тус эзэлж байна.

Page 4: Чойбалсан хот 2014.10.13

ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ - ХөдөлмөрБүртгэлтэй ажилгүй иргэд, боловсролын түвшнээр

2014 оны 9 дүгээр сарын эцэст

Эхний 9 сарын байдлаар 1325 иргэн ажлын шинэ байранд ажилд орсон байна. Эдгээр хүмүүсийг мэргэжлээр нь авч үзвэл худалдаа үйлчилгээний мэргэжлийн ажилд 146, хөдөө аж ахуй, ой, загас агнуурын мэргэжлийн ажилд 304, үйлдвэрлэл, барилга, уул уурхайн салбарт 395, боловсруулах болон энгийн ажилд 269, бусад салбарт 211 хүн шинээр ажилд орсон байна.

Page 5: Чойбалсан хот 2014.10.13

ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Гэмт хэрэг

2014 оны 9 дүгээр сарын байдлаар 405 гэмт хэрэг гарч үүний улмаас 19 хүн нас барж, 706.9 сая төгрөгийн хохирол учирчээ. Нийт гарсан гэмт хэргийн 124 хэргийг 109 хүн согтуугаар үйлдсэн байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, нөхөн төлөлтийн байдал. /сая.төгрөгөөр/

Page 6: Чойбалсан хот 2014.10.13

ХҮН АМ, НИЙГМИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Гэмт хэрэг

Нийт гарсан гэмт хэргийн тоог сумдаар авч үзвэл сүүлийн 2 жилийн хугацаанд Хэрлэн, Баянтүмэн, Чойбалсан сумд өндөр үзүүлэлттэй байна.

Page 7: Чойбалсан хот 2014.10.13

2.МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Хэрэглээний үнийн индексГурилын үнэ: 2014 оны 10 сарын 3-

ны байдлаар Дорнод I гурилын 1 кг-ын үнэ 920 төгрөг байна. Энэхүү үнийг 2014 оны 1 дүгээр сарын байдалтай харьцуулбал 43.7 хувиар, 6 сарын үнэтэй харьцуулбал 35.3 хувиар өссөн байна.

Махны үнэ: 2014 оны байдлаар 5 дугаар сард үхэр, хонь, ямааны мах хамгийн өндөр үнэтэй байсан ба оны эхний үнэтэй харьцуулахад 4-7.7 хувиар буурсан үзүүлэлттэй байна.

Сүү, будаа, элсэн сахар: Элсэн сахар, цагаан будааны үнэ оны эхнээс 100 төгрөгөөр буюу 5.2 хувиар өссөн. Шингэн сүүний хувьд 2 дугаар сард 1700 төгрөгийн үнэтэй байсан бол улирлаас шалтгаалан зуны улиралд 600 төгрөг хүртлээ буурсан бол 10 сарын 3-ны байдлаар 1000 төгрөгийн үнэтэй байна.

Page 8: Чойбалсан хот 2014.10.13

ДОРНОД АЙМГИЙН ГОЛ НЭРИЙН БАРААНЫ ҮНЭ, 2014 он

№ Барааны нэр төрөл 1.08 2.05 3.5 4.02 5.07 6.04 7.02 8.06 8.13 8.2 8.27 9.03 10.03

1 Гурил, 1 зэрэг, кг 640 640 680 680 680 680 900 900 900 900 900 900 900

2 Хонины мах, кг 6500 6800 6800 6500 7500 7200 6800 6500 6000 6000 6000 6200 6200

3 Үхрийн мах, кг 7500 8000 8000 8000 9500 9000 8500 7500 7200 7200 7000 7500 7500

4 Ямааны ястай мах, кг 5500 5800 6000 5800 6500 6300 5500 5500 5500 5500 5500 5500 5500

5 Элсэн чихэр, кг 1700 1700 1700 1700 1700 1700 1700 1700 1750 1800 1700 1800 1800

6 Цагаан будаа, кг 1900 1900 1900 2000 2000 2000 2000 2000 2000 2000 2000 2000 2000

7 Шингэн сүү, кг 1500 1700 1500 1300 1200 800 600 600 700 800 800 800 800

8 Бензин, А-80, 1 литр 1630 1630 1630 1630 1630 1630 1630 1630 1630 1630 1630 1630 1630

9 Бензин, А-92, 1 литр 1880 1880 1880 1880 1880 1880 1880 1880 1880 1880 1880 1880 1880

10 Дизелийн түлш, 1 литр 1930 1930 1930 1930 1930 1930 1930 1930 1930 1930 1930 1930 1930

Page 9: Чойбалсан хот 2014.10.13

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Улсын нэгдсэн төсөв

Аймгийн төсвийн нийт орлогын төлөвлөгөө 42410.6 сая төгрөг, гүйцэтгэлээр 42329.8 сая төгрөг байна.

Аймгийн төсвийн нийт зарлага 39421.4 сая төгрөгийг бүрэн санхүүжүүлсэн байна.

Page 10: Чойбалсан хот 2014.10.13

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Аж үйлдвэрМАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Аж үйлдвэрМАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Аж үйлдвэр

АЖ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЙЛДВЭРЛЭЛ БОЛОН БОРЛУУЛСАН БҮТЭЭГДЭХҮҮН, оны үнээр, сая төг

Аж үйлдвэрийн газрууд 26144.0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 26876.8 сая төгрөгийн бүтээгдэхүүн борлууллаа. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үйлдвэрлэлт 10.1 % буюу 2388.0 сая төгрөгөөр, борлуулалт 30.5% буюу 6284.1 сая төгрөгөөр тус тус өссөн байна.

Адуунчулуун ХК 324.4 мянган тонн нүүрс олборлосон бол ДБЭХС ХК 72656.5 мян.квт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, 128.3 мян.г.калори дулаан хэрэглэгчдэд түгээжээ. Дорнод Гурил ХХК 3402.0 тн гурил, 1375.7 тн хивэг, 676.7 тонн талх үйлдвэрлэлээ.

Page 11: Чойбалсан хот 2014.10.13

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Хөдөө аж ахуй

Оны эхнээс 448939 төл авснаас 99.6 хувь нь бойжиж байна. 9 сарын байдлаар том малын зүй бусын хорогдол 7825 толгойд хүрснээс тэмээ 56, адуу 525, үхэр 733, хонь 3738, ямаа 2773 толгойд хүрлээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 36929.0 толгойгоор буурчээ. Нийт хорогдлын 27.8 хувийг Баяндун сумын хорогдол эзэлж байна.

Page 12: Чойбалсан хот 2014.10.13

МАКРО ЭДИЙН ЗАСГИЙН ҮЗҮҮЛЭЛТ – Хөдөө аж ахуй

2014 онд аймгийн хэмжээнд 53648.7 тн хадлан бэлтгэхээр төлөвлөснөөс эхний 9 сарын байдлаар 47087.8 тн хадлан бэлтгэсэн ба төлөвлөгөөний биелэлт 87.8 хувьтай байна. Баяндун, Цагаан-овоо, Баян-Уул сумдууд 22.1-77.1 хувиар давуулан биелүүлсэн бол Булган,Матад, Халхгол сумдуудад хангалтгүй байна. Улаанбуудай 11160.0 тн, төмс 2073.3 тн, хүнсний ногоо 1183.1 тн тус тус хураан авсан байна.

Page 13: Чойбалсан хот 2014.10.13

байна.

Мөнгө, зээл, үнэт цаас: Монгол банкны ханшаар 10 дугаар сарын 6-ны ханшийг 10 дугаар сарын 1-ны байдалтай харьцуулахад долларын ханш 1.6 төгрөгөөр, юань 0.23 төгрөгөөр тус тус өсч, рубль 0.28 төгрөгөөр буурсан байна. Монгол банкны 10 сарын 6-ны ханшаар доллар 1842, юань 300, евро 2310 төгрөгийн ханштай байна.

Барилга угсралт, их засварын ажил: Эхний 9 сарын байдлаар Дорнод аймгийн хэмжээнд 42 аж ахуйн нэгж байгууллага 78 төрлийн обьектыг шинээр барих болон засварлах ажлыг нийт 38562.3 сая төгрөгөөр хийж гүйцэтгэсэн байна.

Page 14: Чойбалсан хот 2014.10.13

http://www.nso.mnhttp://www.dornod.nso.mn

http://www.facefook.com/dstatistic http://www.1212.mn http://arcgis.nso.mn

3.Статистик мэдээллийн электрон хаяг

Page 15: Чойбалсан хот 2014.10.13

Анхаарал Анхаарал хандуулсанд хандуулсанд баярлалаабаярлалаа!!

Phone-70582879 70584240

[email protected]@nso.mn