лекц 2, 3

65
ХОЁРДУГААР БҮЛЭГ МӨНГӨНИЙ МӨН ЧАНАР, ҮҮРЭГ, МӨНГӨНИЙ НИЙТ ХЭМЖЭЭ Лекц № 2, 3 2013

Upload: ariunubu

Post on 20-Jun-2015

940 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: лекц 2, 3

ХОЁРДУГААР БҮЛЭГМӨНГӨНИЙ МӨН ЧАНАР, ҮҮРЭГ,

МӨНГӨНИЙ НИЙТ ХЭМЖЭЭ

Лекц № 2, 3 2013

Page 2: лекц 2, 3

Мөнгөний нийт хэмжээ ба мөнгөний нийлүүлэлт

Мөнгөний тухай ойлголт ба төн чанар, үүрэг 1

2

3

ContentsContentsЛекц-2, 3

Page 3: лекц 2, 3

2.1 Мөнгөний тухай ойлголт, мөнгөний мөн чанар

Мөнгө бол эрт дээр үеээс хэрэглэж ирсэн хүмүүсийн амжилгааны хэрэгслэл юм.

Мөнгө нь бий болсон цагаасаа эхлэн түүхийн эргэлтийн явцад байнга өөрчлөгдсөж ирсэн бөгөөд мөнгөний өнөөгийн байдал нь эцсийн төгс шат биш юм.

Мөнгөний гарал үүсэл нь өртгийн хэлбэрийн өөрчлөлт хөгжил, хөдөлмөрийн хуваарилттай холбоотой юм.

Page 4: лекц 2, 3

Ганц хүний эдийн засаг

Арилжаа хийх

шаардлагагүй Мөнгө

шаардлагагүй

Page 5: лекц 2, 3

Мөнгө – арилжааны хэрэгсэл

Page 6: лекц 2, 3

Мөнгөний үүсэл хөгжлийг судлахын тулд юуны өмнө өртөг болон хөдөлмөрийн хуваарийн өөрчлөлтүүдийг авч үзэх нь зүйтэй. Өртөг нь дараах гурван хэлбэрийг дамжин хөгжиж иржээ.

Үүнд:

1. Тохиолдлын буюу энгийн хэлбэр

2. Дэлгэрэнгүй хэлбэр

3. Түгээмэл хэлбэр

Page 7: лекц 2, 3

Түүхэн хөгжлийнхөө явцад мөнгө нь дараах хэлбэрүүдийг дамжин хөгжиж иржээ.

• Эд зүйлсэн мөнгө • Металл мөнгө • Зоосон мөнгө • Цаасан мөнгө • Жиралл /хуурмаг/ буюу дансны мөнгө • Компьютерын мөнгө

Page 8: лекц 2, 3

Бартерын систем

Page 9: лекц 2, 3
Page 10: лекц 2, 3
Page 11: лекц 2, 3
Page 12: лекц 2, 3

Нийгэм хөгжиж, үйлдвэрлэлийн харилцаа гүнзгийрэхийн хирээр мөнгөний

гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж ирсэн нь Монголын хөгжлийн түүхээс

тодорхой харагддаг. Эрт үеэс мөнгөний үүргийг бод мал, хонь гүйцэтгэж

байжээ. Оросын Монгол судлаачэрдэмтэн И.М.Майскийн тодорхойлсноор

1919 онд дараахь эквивалентыг ардууд өөрсдийн худалдаанд ашиглаж

байсан байна. 1 гүү = 12 төлөг 1 морь = 15 төлөг

1 шар = 32 төлөг

Page 13: лекц 2, 3

Анхны зоосны нэг : МЭӨ 561 он

Хоёр мөрний соёлт Шумерчууд буудайг, хүрлийн үе дэх газрын дундад тэнгисийн дорнод эргийн ард түмнүүд зэсийг, ливи дэх эртний кроэс

(Croesus of Lybia)- ын хаант улс төмөр гулдмайг мөнгөний нэгж болгон хэрэглэж байжээ. Ийнхүү, мөнгө нь нэг төрлийн бараа,  үйлчилгээг өөр төрлийн бараа үйлчилгээгээр солилцдог бартерийн худалдааны тогтолцоог халсан байна.

Page 14: лекц 2, 3

Мөнгө гэж юу вэ? “ Мөнгөний шинж чанар нь юунд оршдог вэ? гэвэл мөнгө нь

эд зүйлс биш харин нийгмийн харилцаа болдогт оршдог.” К.Маркс

Үүнээс авч үзвэл мөнгөний үүргүүдийг гүйцэтгэж чадаж байгаа тэр бүх зүйлсийг мөнгө гэж ерөнхийлөн дүгнэж болох нээ. Гэхдээ уг зүйл нь мөнгөний үүргийг гүйцэтгэж, бүгдэд хүлээн зөвшөөрөгдөхийн тулд дараах шинжүүдийг өөртөө зайлшгүй агуулсан байх ёстой.

• Бүх нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн байх • Залгамж шинж чанартай байх • Мөнгөний нийлүүлэлтийг төр зохицуулах • Тоологдохуйц, авч явахад хялбар • Нэг төрлийн байх

Page 15: лекц 2, 3

Мөнгө бий болсоноор

• Овор хэмжээ бага

• Үнэ цэнийг бий болгосон

Page 16: лекц 2, 3
Page 17: лекц 2, 3

Эртний зоос Чингис хааны мөнгөн зоос 1220 оны үед Афганистанд анх цутган хийсэн.

Зоосны нүүрэн талд “Сүсэгтний удирдагч”, дотор талд “Агуу их Чингис хаан”гэж бичсан байдаг.

Их хааны мөнгөн зоос 1240 онд Баруун хойт Перст цутгасан. Зоосны

нүүрэн талд “Аллахаас өөр сахиулсан үгүй. Мухамед бол Аллахын зарц”, зоосны дотор талд “Хаан бол үнэн” гэжээ. Зураг дээрхи нум сумны зураг нь Монголчуудын эрх хүчний билэгдэл юм.

Мөнх хааны мөнгөн зоос 1252-1261 оны хооронд Тбилист хийлгэж

гүйлгээнд гаргасан байжээ. Нүүрэн талд нь “Аллахаас өөр сахиулсан үгүй. Түүн лүгээ зүйрлэх зүйл үгүй дотор талд нь “Мөнх хаан дээд бүгд зөв”гэж бичсэн байна.

Page 18: лекц 2, 3

МУ-ын зоос Монголбанк 1925 онд гаргасан зоосон мөнгө

1970, 1977, 1980, 1981 онуудад гаргасан зоосон мөнгө

Page 19: лекц 2, 3
Page 20: лекц 2, 3

Анхны цаасан мөнгө

Морь унаж сэлэм барьсан баатар эрийн дүрстэй цаасан мөнгөн тэмдэгтийг Чингис хаан 1227 онд гүйлгээнд гаргаж байсан тухай баримт бий. Иймд цаасан мөнгийг Монголчууд дэлхийд анх удаа гаргасан гэж үзэх үндэстэй юм.

Page 21: лекц 2, 3

Анхны доллар

Page 22: лекц 2, 3

Хятадын цаасан мөнгө

Page 23: лекц 2, 3

Чингис хаан улаан гахай жил буюу 1227 онд анх удаа цаасан мөнгийг хэвлэн гаргасан тухай хятадын эрдэмтэн Фэн син вей, Японы эрдэмтэн Е.Кого (Дорнод Азийн мөнгөний диллоги бичиг 1938) нар батлан бичжээ.

Монгол улс түүхэнд анх удаа цаасан мөнгө хэрэглэж эхэлсэн нь хүн төрөлхтний нийгэм эдийн засгийн харилцаанд үндсэн эргэлт гаргасан юм. Алт, мөнгө, адуу малыг цаасан мөнгөөр солино гэдэг тухайн үедээ гайхалтай хувьсгалт зүйл байлаа” гэжээ. Чингис хааны залгамжлагч хөвгүүд нь их хэргийг үргэлжлүүлж байсны дотор 1236 оны 1-р сараас эхлэн Өгөөдэй хааны зарлигаар цаасан мөнгийг дахиж хэвлэн гаргажээ.

Page 24: лекц 2, 3
Page 25: лекц 2, 3

Бэлэн мөнгө

Page 26: лекц 2, 3

Бэлэн бус мөнгө

Page 27: лекц 2, 3

Чек

Дундад зууны үед Италийн худалдаачид чекийг хэрэглэж байжээ

Page 28: лекц 2, 3

Мөнгө нь дараах шинж чанаруудтай

Мөнгөний нийт хэмжээ хязгаарлагдмал байдаг.

Мөнгө нь нэг хэв маягийн ба ижил шинж чанартай.

Мөнгө нь хуваагдах чанар агуулдаг Мөнгө нь шилжих чанартай Мөнгө нь удаан хугацаат хадгалах

шинжтэй

Page 29: лекц 2, 3

Мөнгө дараах үүргүүдийг гүйцэтгэдэг.

Мөнгө нь солилцоо арилжааны хэрэгсэлийн үүрэг гүйцэтгэдэг.

Мөнгө нь өртөгийн хэмжүүр болдог. Мөнгө нь хадгадамж ба хуримтлалын

үүрэг гүйцэтгэдэг.

Page 30: лекц 2, 3

Мөнгө нь хөрвөх чадвараар хамгийн өндөрт тооцогддог.

ХӨРВӨХ ЧАДВАР ГЭДЭГ НЬ НӨӨЦ БАЯЛАГ, ҮНЭ ЦЭНЭЭ АЛДАГДАЛГҮЙГЭЭР ӨӨР БУСАД ХЭЛБЭРТ ШИЛЖИХ ЧАДВАРЫГ ХЭЛНЭ.

Page 31: лекц 2, 3

Анхны зоосны нэг . МЭӨ 640 он

Грек болон

Энэтхэгт

хэрэглэж

байсан

2000 жил

худалдаанд

хэрэглэгдэж

байлаа.

Page 32: лекц 2, 3

Европын анхны цаасан мөнгө

1789 онд байгуулагдсан анхны Америкийн банкны гаргасан мөнгө

Page 33: лекц 2, 3

Free Banking 1837-1866

Page 34: лекц 2, 3

A National Currency

Greenbacks

Page 35: лекц 2, 3

Gold/Silver Certificates 1863

Gold/Silver Certificates until 1960

Page 36: лекц 2, 3

1971 оны 8-р сарын 15нд одоогийн долларын хэлбэр үүсчээ.

Page 37: лекц 2, 3

Хэт их имфляциас шалтгаалж төр засгаас мөнгөний реформ хийх явдал амьдрал дээр их байдаг.

Мөнгөний реформ гэдэг нь мөнгөний нэг хэмжүүрээс нөгөөд шилжих шилжилт, хэт имфляцийн үед мөнгөний хуучин тэмдэгтийг нэрлэсэн өртөг багатай шинэ тэмдэгтээр солих явдал юм.

Мөнгөний реформ гэдэг нь засгийн газар урьд нь тогтоосон үнийн масштабыг өөрчлөхийг хэлнэ.

Page 38: лекц 2, 3

2.2 Мөнгөний нийт хэмжээ, мөнгөний нийлүүлэлт

Гүйлгээнд байгаа мөнгөний тоо хэмжээ гэдэг үзүүлэлт нь эдийн засгийн нэг чухал үзүүлэлт юм.

Эдийг засагт эргэлдэж байгаа мөнгөний тоо хэмжээний өөрчлөлт нь үйлдвэрлэл, үнэ, ажил эрхлэлт зэрэг эдийн засгийн хүчин зүйлүүдэд ихээхэн нөлөө үзүүлж чаддаг.

Мөнгөний тоо хэмжээнд хяналт тавих нь улс орны эдийн засгийн тогтвортой байдалд ач холбогдолтой.

Мөнгөний тоо хэмжээг тодорхойлоход хэцүү байдаг. Мөнгөний бүрдэл нь ихэвчлэн тухайн орны дотоод мөнгөөр тодорхойлогдоно.

Page 39: лекц 2, 3

Гүйлгээнд байгаа мөнгөний нийт хэмжээ нь дараах үзүүлэлтээр хэмжигдэж байдаг. Үүнд: М1, М2, М3, М4

М1= Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө, ААН байгууллагын арилжааны банкин дахь харилцахын үлдэгдэл

М2=М1+ААНэгж байгуулагын хугацаат хадагаламж, иргэдийн хугацаатай болон хугацаагүй хадгаламж, банкны нэг хоногийн буцаан худалдан авах хэлэлцээрүүд ба евродолларууд

М3=М2+ААНэгж байгуулага ба иргэдийн гадаад валютын банкин дахь хадгаламж, урт хугацаатай буцаан худалдан авах хэлэлцээрүүд

М4=М3+Урт хугацааны евродолларууд, банкны акцепт, засгийн газрын богино хугацаат үнэт цаас, вексель зэрэг орно.

Page 40: лекц 2, 3

Монгол улсын эдийн засаг дахь мөнгөний агрегатуудад:

М1 (банкнаас гадуурх мөнгө, төгрөгийн харилцах) бараа мөнгө (үүнд төгрөгийн хадагламж, гадаад валютын харилцах)

М2 (мөнгөний үржүүлэгч ба мөнгөний эргэлтийн хурд) хамаарагддаг.

Page 41: лекц 2, 3

2.2 Монгол дахь мөнгө зээлийн системийн үүсэл, хөгжил

Манай эриний өмнөх 3-р зууны сүүлчээр байгуулагдсан Хүннү нарын үеэс эхлэн Сүнни, Уйгар, Кидан гүрний үед “Зүүн үзүүрт хутган мөнгө”, “Сүхэс”, “Их монгол улсын мөнгө”, “Өлгий мөнгө”, “Их хааны нэвтрэх эрдэнэ” нэртэй зоосон мөнгийг цутган хийж хэрэглэн товар мөнгөний гүйлгээг хөгжлийн өндөр түвшинд явуулж иржээ.

Их эзэн Чингис богд 1206 онд Монголын тулгар төрийг эмхлэн байгуулаад мөнгөн зоос зутгуулан хэрэглэж, улмаар 1227 онд дэлхийд анх удаа цаасан мөнгө хэвлэн гүйлгээнд гаргаж, 13-р зуунд банк байгуулж байсан түүхтэй.

Page 42: лекц 2, 3

Чингис хааны үе залгамжлагчид Монголын нэгдсэн гүрний үед 100 гаруй алт, мөнгө, зэс, гууль, хүрэл зоос зутгуулж 1236 онд Өгөөдэй хаан 1254 онд Мөнх хаан цаасан мөнгийг дахин хэвлүүлсэн гүйлгээнд

гаргаж, эд баялагаа тооцоолж гадаад гүрнүүдтэй худалдаа наймаа хийж байжээ.

Мөнгөн гүйлгээний энэ баялаг уламжлал эзэнт гүрний задрал, манжийн дарлалын он жилүүдэд тасалдан хэдэн зууны турш улс орны аж ахуй эмх замбараагүй байдалд орсон юм.

Энэ үед Монгол орны зах зээл дээр мал, арьс шир, хадаг цай зэрэг зүйл мөнгөний үүргийг гүйцэтгэж байв.

19- 20р зууны заагт цагаан мөнгөн ембүү, Орос, Хятад, Англи, Америкийн алт, мөнгөн зоос, цаасан тэмдэгтүүд бий болж төлбөрийн хэрэгслэлийн үүргийг гүйцэтгэж байлаа. Ийм байдлаар улсын эдийн засаг гадны хараат байдалд оржээ.

Page 43: лекц 2, 3

Монгол орны зах зээлд гадаад хөрөнгө оруулалт ихээр орж ирж ажиллаж байжээ. Тухайлбал: 1900 онд Өргөө, Улиастай, хоёрт салбараа нээсэн Орос-

Хятадын банк бонгино хугацаанд үйл ажиллагаа явуулж байсан.

1907 онд Хятадын Дацинь банк 2 газар салбараа нээн 1912 он хүртэл ажиллаж байжээ.

Монголын автономит засгийн газрын хүчин чармайлтаар 1915-1919 онуудад Орос улсын Сибирийн худалдааны банкны салбар Монголын үндэсний банк нэртэйгээр ажиллаж байв.

1918 онд Япон- Хятадын хувь нийлүүлсэн Жибинь банкны салбар нээгдэн үйл ажиллагаагаа явуулсан боловч удалгүй хаагдсан юм.

1921 онд ардын хувьсгал ялсаны дараа Ардын засгаас авч явуулсан эдийн засгийн анхны арга хэмжээ нь улс болон ард иргэдээс гадаадын худалдаачид мөнгө хүлээлэгчидэд төлөх өрийг хүчигүй болгож, феодолын төсөв, албан татварын системийг устгахад чиглэгдсэн юм.

Page 44: лекц 2, 3

1922 онд улсын хурал хуралдаж “Хоршоо сайжруулах банк” нээх шийдвэр гаргасан. Тухайн үедээ эдийн засгийн чадавх дорой, мэргэжлийн ажиллах хүч байхгүй, өөрийн хүч хөрөнгө дутуу байснаас банк байгуулах бололцоогүй байсан тул Монголын засгийн газраас Зөвлөлт холбоот улсад хандан тусламж хүссэн юм.

Ингээд 1923 онд Монголын худалдаа ба аж үйлдвэрийн банкны дүрэм батлагдаад 1924 онд хамтарсан банк байгуулсан байна. Монгол зөвлөлтын хувть нийлүүлсэн Худалдаа аж

үйлдвэрийн банкны /Монголын банкны анхны хэлбэр/ анхны жилүүдийн үйл ажиллагааны зорилт нь ХАА, Аж үйлдвэрийн хөгжилд түлхэц өгөх, худалдааг өргөжүүлэх, улс орны мөнгөн гүйлгээг зохицуулах явдал байсан юм.

Page 45: лекц 2, 3

1925 онд 1925 оны 2-р сарын 22-ны өдөр мөнгөний

шинэчлэл хийх тухай түүхэн тогтоол гаргав.

1925 оны 12-р сарын 9-нд анх 200100 төгрөгийг гүйлгээнд гаргаснаар төгрөг гүйлгээнд оров.

Монголын үндэсний шинэ мөнгөн тэмдэгтээр 900 сорьцын 18 граммын жин бүхий цагаан мөнгөн зоосыг батлан гаргаж “төгрөг” гэж нэрлэсэн цагаан мөнгөн зоосны зэрэгцээгээр цаасан тэмдэгтийг гүйлгээнд гаргажээ.

Page 46: лекц 2, 3

1925 онд Эхлээд төгрөгийг цалингаар дамжуулан

гүйлгээнд нэвтрүүлсэн ба дараа нь улсын хэмжээний бүх албан газруудын төсөвт зардлуудыг төгрөгөөр тооцох болгожээ.

Мөн зах зээл дээрх гадны мөнгөн тэмдэгтүүдийг татаж авав.

Page 47: лекц 2, 3

ЯнЧаан 1 төгрөг = 0.88 янчаан Зах зээлд ноёлох байр суурьтай байсан

ба төгрөгтэй хүчтэй өрсөлдөж байв. Тоогоор олон Хууль ёсны төлбөрийн хэрэгслийн

үүргийг гүйцэтгэж, улсын төсвийн орлого, зарлага, үйлдвэр, аж ахуйн газар, банкны бүртгэл тооцоог түүгээр хөтөлж байснаас эхэн үедээ төгрөгтэй зэрэгцэн гүйлгээнд хэрэглэгдэж байв

Page 48: лекц 2, 3

1926 онд

1 төгрөг = 1 янчаан болов Төгрөгийг гүйлгээнд гаргаснаас хойш

6.8 сая янчаантай тэнцэх гадаадын мөнгийг хурааж гадаадын мөнгөн тэмдэгтийн гүйлгээнд том цохилт өгжээ.

Монгол төгрөг зах зээлд зонхилох байр суурь эзлэв.

Page 49: лекц 2, 3

1927 онд Улсын зах зээлээс Хятадын янчаан

бүрэн шахагдан төгрөг дангаараа үйчлэх болов.

Монгол улсын бүх албан газар, үйлдвэр, аж ахуйн байгуулагын бүртгэл, тайлан баланс, хоорондын тооцоо, үнэ, татвар хураамжийг төгрөгөөр тооцоолон бодох болжээ.

1926-1927 оны хугацаанд Монгол банкны эрдэнэ металлын нөөц 4.2 дахин нэмэгджээ.

Page 50: лекц 2, 3

1928 онд1928 оны 4-р сарын 15-аас төгрөгийг алтан

баталгаанд оруулжээ. (Ингэх болсон шалтгаан нь 1925-1927 онуудад

мөнгөний дэлхийг үнэ буурсан учир мөнгөний тогтвортой байдлыг хангах зорилготой байв)

1928.08.01-ний байдлаар 1₮= 51.8 америк центтэй тэнцэх болжээ

Дээрх бүх зүйлүүдээс шалтгаалан төгрөг нь БНМАУ-ын мөнгөний хууль ёсны бат бэх нэгж болж чаджээ.

Үүгээр мөнгөний шинэчлэлийн ажил амжилттай хийгдэж дуусав.

Page 51: лекц 2, 3

1928 онд Үүний үр дүнд Англи, Америк болон бусад орны

худалдаачид, Хятадын томхон пүүсүүд Монголын зах зээлээс шахагдан гарсан байна.

Төгрөг нь өөрийн үүргээ биелүүлэх болов. Үүнд: мөнгөн гүйлгээтөлбөрийн хэрэгсэлөртгийн хэмжүүрхадгаламжийн үндсэн нэгжолон улсын мөнгөний үүрэг

Page 52: лекц 2, 3

1939 оны мөнгөн тэмдэгт

"соёмбо" сүлдтэй мөн нүүрэн талдаа 1921 оны Ардын хувьсгалын удирдагч, жанжин Дамдины Сүхбаатарын хөрөг зурагтай хэвлэгдсэн

1966 онд албан ёсоор гүйлгээнээс хассан боловч үнэн хэрэгтээ 1955 оноос гүйлгээнээс гарсан байв.

Page 53: лекц 2, 3

1955 оны мөнгөн тэмдэгт

Зураач Ши-бу, Д.Амгалан нарын зургаар 1940 онд батлагдсан сүлд, Д.Сүхбаатарын хөрөгтэй гаргасан байна

Дэвсгэртүүдийн хэмжээг томсгож зураг хээг өөрчилсөн

Бүх үг үсгийг кирилл үсгээр бичив 1966 онд гүйлгээнээс хасчээ

Page 54: лекц 2, 3

1966, 1981, 1983 онуудын мөнгөн тэмдэгт 1966 онд 1, 3, 5, 10, 25, 50, 100 төгрөг

Ханшийг өөрчлөхгүй Хэмжээг жижигрүүлж өнгө, зураг урлалыг цоо шинээр

өөрчлөн бүтээсэн Хуурамчаар үйлвэрлэхээс хамгаалж усан хээний

аргаар өлзий хээг бүтээн оруулсан 1981 онд 3, 5, 10, 50, 100 төгрөг 1983 онд 1, 3 төгрөгийн дэвсгэртүүд тус тус сэлбэн

хэвлүүлсэн байна. Эдгээр оны мөнгөн тэмдэгтүүдийг зураач Ц.Минжүүр,

Д,Цэрэнпил нарын зургаар 1966 онд батлагдсан шинэ сүлдтэйгээр хийжээ.

Page 55: лекц 2, 3

1966, 1981, 1983 онуудын мөнгөн тэмдэгт

1981 онд 20 төгрөгийн мөнгөн тэмдэгтийг анх удаа зураач Р.Алтанхуягийн зургаар гаргасан байна.

20 төгрөгийн дэвсгэрт гарсантай холбогдон 1966 онд үйлдвэрлэгдсэн 25 төгрөг нь албан ёсоор гүйлгээнээс хасагдаагүй боловч 1981 оноос гүйлгээнээс татагдаж эхэлсэн байна.

Page 56: лекц 2, 3

1993 онд

Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт нь: 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэрт Дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй Их эзэн Чингис хааны хөрөг, 10-аас 100-

тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн

Page 57: лекц 2, 3

1996 онд 20, 50, 100, 200 төгрөгийн зоосон төгрөг

гүйлгээнд гаргасан 200 төгрөгний зоос нь Засгийн газрын ордны 100 төгрөгний зоос нь Жанрайсэг сүмийн 20, 50 төгрөгний зоос нь дэвсгэртийн үнийн

дүнгээр чимэглэсэн зурагтай 2001 онд Ардын хувьсгалын 81 жилийн ойд

зориулан 500 төгрөг болон Сүхбаатарын хөрөгтэй зоосыг гүйлгээнд нэмж гаргав.

Page 58: лекц 2, 3

Төгрөгийн нууцлал

Page 59: лекц 2, 3

5000 төгрөгийн нууцлал1. Металл утас.

2. Серийн дугаар нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.

3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.

4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн нэрлэсэн үнэ солигдож үзэгдэнэ.

5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.

Page 60: лекц 2, 3

5000 төгрөгийн нууцлал6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ

7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongolbank" гэсэн бичиг гарна.\

8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.

9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000, 10000, эсвэл 20000 гэж тодорно.

10. Дэвсгэртийн 2 талд байгаа гэрэгэгийн доторхи дугуй дүрс заавал давхцаж харагдана.

Page 61: лекц 2, 3

10000 төгрөгийн нууцлал

1. Металл утас.

2. Серийн дугаар 2 үсэг 7 тоотой 2 өнгөтэй нэг нь хэт ягаан гэрлээр шарахад гэрэглтэнэ.

3. Усан хээгээр бүтээсэн Чингис хааны хөрөг.

4. Зуйван дугуй дотор гэрлийн ойлтод морь унаж сэлэм барьсан баатрын дүрс болон дэвсгэртийн үнэ солигдож үзэгдэнэ.

5. Ар өврийн бүх талбайн хээ угалзад офсет скайнер, фото хувилагчийн эсрэг хийц хийсэн.

Page 62: лекц 2, 3

10000 төгрөгийн нууцлал

6. Хэт ягаан туяанд гэрэлтэнэ

7. Нүдэнд үл үзэгдэх бичил үсгэн шугаманд "Mongol Bank" гэсэн бичиг гарна.

8. Үндсэн хээ, тоо үсгүүдийг гарт тэмтрэгдэхээр товгор хэвлэсэн.

9. Хэт ягаан гэрлээр шарахад дэвсгэртийн үнэ 5000 гэж тодорно.

10. Дэвсгэртийн 2 талд байгаа дугуй дүрс заавал давхцаж харагдана.

Page 63: лекц 2, 3

20000 төгрөгийн нууцлал1. Тусгай гэрлээр харахад Чингис хааны хөрөг

гэрэлтэн тодроно2. Холограмм дардас дотор Соёмбо, 20000-тын

тоо солонгорч үзэгдэнэ.3. Дэвсгэртийн дэвсгэр зураг, ялангуяа 20000

гэсэн нэрлэсэн үнэ нь гарт мэдэгдэхээр товгор хийгдсэн

4. Дэвсгэр зургийн зүүн доод талын босоо хэвтээ ирмэгийн дагуу "MONGOLBANK" гэсэн үгийг маш жижгээр бичсэн

5. Гэрлийн эсрэг барьж харахад Чингис Хааны хөрөг, "МОНГОЛБАНК"

Page 64: лекц 2, 3

20000 төгрөгийн нууцлал

6. Налуугаас харахад дөрвөн морьтон баатрын дүрс, дэвсгэр өнгө нь дөрвөн хэсэгт тодорч үзэгдэнэ.

7. Гурван мм-ийн өргөнтэй тасалдаж харагдах металл утсан дээр "MONGOLBANK" гэсэн үг болон Соёмбо солигдож харагдана.

8. Гэрлийн эсрэг барьж харахад дэвсгэртийн хоёр талд байрлах дугуй дүрс зөрүүгүй давхцана.

9. Тусгай гэрлээр харахад дэвсгэрт металл ялтсан ширхэгтэй харагдана.

Page 65: лекц 2, 3

Ашигласан материал Номын нэр: Санхүү

Зохиогч: Л.Намжил

Хэвлэгдсэн он: 2001 он Номын нэр: Мөнгө банкны үйл ажиллагаа, мөнгө зээлийн бодлого

Зохиогч: 1, 2-р боть Орчуулга

Хэвлэгдсэн он: 2003 он Номын нэр: Арилжааны банкны үйл ажиллагааны үндэс

Зохиогч: Д.П. Уайтинг

Хэвлэгдсэн он: 2004 он Номын нэр: Банкны менежтент 1, 2

Зохиогч: Питер С. Роуз

Хэвлэгдсэн он: 1999 он Номын нэр: Bank management

Зохиогч: George H. Hempel, Donald G. Simonson

Хэвлэгдсэн он: 1998 он