"Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

14
Монголын Маркетингийн Холбоо маркетеруудынхаа оюуны мэдлэг, сэтгэлгээний хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор салбартаа манлайлан ажиллаж буй МАРКЕТЕРУУД-ын үзэл санааг хуваалцахаар“Манлайлагч Маркетерууд” ярилцлагыг бэлтгэлээ. Энэхүү ярилцлагыг уншигч танд хүргэхэд хамтран ажиллаж буй "КРЕАТИВ ПАРТНЕРС" ХХК-ийн хамт олонд талархал дэвшүүлье. Манлайлагч Маркетерууд: МАРКЕТЕРУУД СУРЧ, ХӨГЖИХДӨӨ ҮРГЭЛЖ ӨЛСГӨЛӨН БАЙХ ХЭРЭГТЭЙ Нью Медиа Группын Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Амартайваны Мэнд-Орших Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган манай цахим хуудасны анхны ярилцлагын зочин болсонд нийт уншигч нарынхаа өмнөөс талархсанаа илэрхийлэе. А. Мэнд-Орших: Юуны өмнө Монголын Маркетингийн Холбоо/ММХ/-ны цахим хуудасны уншигч маркетерууд болон маркетинг сонирхогч хэн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. ММХ-оос маркетеруудын мэдлэг чадвар, хөгжилд зориулан бэлтгэж буй энэхүү ярилцлагын анхны оролцогч болсондоо баяртай байна. Бидний ярилцлагын үр дүнгээс залуу маркетерууд маань олон шинэ санаа болон "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1 Буцах Нийтэлсэн 11 days ago 1 сэтгэгдэл

Upload: mend-orshikh-amartaivan

Post on 25-Jul-2015

193 views

Category:

Business


0 download

TRANSCRIPT

Page 1: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

Монголын Маркетингийн Холбоо маркетеруудынхаа оюуны мэдлэг, сэтгэлгээний хөгжилдхувь нэмэр оруулах зорилгоор салбартаа манлайлан ажиллаж буй МАРКЕТЕРУУД-ынүзэл санааг хуваалцахаар“Манлайлагч Маркетерууд” ярилцлагыг бэлтгэлээ.

Энэхүү ярилцлагыг уншигч танд хүргэхэд хамтран ажиллаж буй "КРЕАТИВ ПАРТНЕРС"ХХК-ийн хамт олонд талархал дэвшүүлье.

Манлайлагч Маркетерууд: МАРКЕТЕРУУД СУРЧ, ХӨГЖИХДӨӨ ҮРГЭЛЖ ӨЛСГӨЛӨНБАЙХ ХЭРЭГТЭЙ

Нью Медиа Группын Үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч Амартайваны Мэнд-Орших

Бидний урилгыг хүлээн авч, цаг зав гарган манай цахим хуудасны анхныярилцлагын зочин болсонд нийт уншигч нарынхаа өмнөөс талархсанаа илэрхийлэе.

А. Мэнд-Орших: Юуны өмнө Монголын Маркетингийн Холбоо/ММХ/-ны цахим хуудасныуншигч маркетерууд болон маркетинг сонирхогч хэн бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе.ММХ-оос маркетеруудын мэдлэг чадвар, хөгжилд зориулан бэлтгэж буй энэхүүярилцлагын анхны оролцогч болсондоо баяртай байна.

Бидний ярилцлагын үр дүнгээс залуу маркетерууд маань олон шинэ санаа болон

"Манлайлагч Маркетерууд" ярилцлага№ 1

Буцах

Нийтэлсэн 11 days ago 1 сэтгэгдэл

Page 2: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

өөрийгөө хөгжүүлэх шинэ, шинэ боломжуудыг олж авна гэдэгт итгэлтэй байна.Ингээд ярилцлагаа эхлэе.

Та ажил дээрээ ирээд хамгийн эхэнд юу хийдэг вэ?

Ихэнх өдрүүдэд маргааш ямар ажил хийх төлөвлөгөөгөө өмнөх өдөр нь гаргачихсанбайдаг.Тухайн өдөр хэнтэй уулзах, ямар ажлууд хийгдэх гэдгээ төлөвлөсөн байдаг. Ягтухайн өдрийг хамгийн эхэнд ямар ажлаар эхлүүлдэг вэ гэвэл цахим шуудангаа шалгаж,календариа буюу төлөвлөсөн ажлуудаа хардаг.

Та компьютероо асаагаад шууд л нэвтэрдэг 3 цахим хуудас

Page 3: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

Цахим шуудангаа эхэлж шалгаад http://getcatchapp.com/, дараа нь манай байгууллагындотоод үйл ажиллагаандаа ашигладаг “https://trello.com/” программыг шалгадаг. Олонтөслүүдийн ажлын явцтай нэг дороос танилцахдаа энэхүү программыг ашигладаг.Харин дараа нь “https://feedly.com/” цахим хуудаснаас шинэ мэдээ, мэдээллүүд болонхэрэгцээтэй зүйлсээ уншдаг.

Page 4: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

Та өдөр бүр ямар ажлыг тогтмол хийдэг вэ?

Өдөр бүр өөрийгөө хөгжүүлэхэд илүү анхаарах үүднээс их уншдаг. Бүгд л зэврэнэ,бүгд л хуучирна. Өнөөдрийн мэдсэн, сонссон зүйл маргааш гэхэд өөрчлөгдөнө,өчигдрийн мэдсэн зүйл өнөөдөр өөрчлөгдсөн байх жишээтэй. Тиймээс өдөр бүр тогтмолхийдэг ажил гэвэл унших л юм байна.

Та ажлаа хийж байхдаа ямар дуу хөгжим сонсож урам зориг авдаг вэ?

Дуу, хөгжимд тийм ч сайн биш, гэхдээ сонсдог цөөн хэдэн дуу бий. Үүнд:

Hans Zimmer – Mombasa /https://soundcloud.com/n7-nico/mombasa-inception?in=mendorshikh/sets/fav/

Linkin Park – Castle of Glass /https://soundcloud.com/faboulous9/linkin-park-castle-of-glass?in=mendorshikh/sets/fav/

Timbaland - Apologize ft. OneRepublic N.M.N – Түүнд хэлээч /https://soundcloud.com/n-m-n/tuund-heleech-beat-by?in=mendorshikh/sets/fav/

Цэлмүүн - Хайр амлаач

Таны ширээний номнууд болон маркетингийн ном

Ширээний ном гэхээс илүүтэйгээр цахим ном байдлаар ном уншдаг.Amazon-ны Kindleтөхөөрөмж ашиглан ном худалдан аваад түүнийгээ зөөврийн компьютер, таблет, гарутас зэрэг дээрээ татан авч уншдаг.Миний унших дуртай номнууд ихэвчлэнмаркетингийн шинэ үзэл баримтлал, хандлага, кейс судлалтай холбоотой

Page 5: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

байдаг.Энэ нь өөрөө энэ салбарын хөгжлийн хандлагатай хөл нийлүүлэн алхахад тусболдог.

Amazon Kindle дээрх унших дуртай номнууд

1. http://www.amazon.com/The-Lean-Startup-Entrepreneurs-Continuous/dp/0307887898

2. http://www.amazon.com/Mastering-VC-Game-Venture-Start-up-ebook/dp/B003NX75KE/ref=sr_1_1?s=books&ie=UTF8&qid=1408963788&sr=1-1&keywords=mastering+the+vc+game

3. http://www.amazon.com/Sell-Human-Surprising-Persuading-Influencing-ebook/dp/B0087GJ8KM/ref=sr_1_1?s=books&ie=UTF8&qid=1408963828&sr=1-1&keywords=to+sell+is+human

Page 6: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

Маркетингийн номнууд

1. http://www.amazon.com/Linchpin-Are-Indispensable-Seth-Godin/dp/1591844096

2. http://www.amazon.com/Enchantment-Changing-Hearts-Minds-Actions/dp/1591845831

3. http://www.amazon.com/Made-Stick-ideas-others-unstuck-ebook/dp/B000N2HCKQ/ref=sr_1_1?s=books&ie=UTF8&qid=1408963673&sr=1-1&keywords=made+to+stick

Таны амьдралд маркетинг ямар нөлөө үзүүлсэн бэ?

Ямарваа нэгэн салбарт хүн анх ороод, анх номыг нь сонсоод тэгээд тодорхой практиктхэрэгжүүлж үзэхэд эхлээд их цэгцгүй байдаг. Тодорхой цаг хугацаа өнгөрч, энэ салбартгүн орсны дараа ийм байх ёстой, тийм байх ёстой гэдэг ойлголтыг сүүлд л авч байгааюм. Хөгжөөд л байгаа гэсэн үг. Унших, өөрийгөө хөгжүүлэх зүйлсээс холдож, орхижболохгүй юм байна, нэг зүйлээ яриад байдаг салбар биш болохоор байнга өсч, хөгжихшаардлагыг л миний амьдралд бий болгосон гэж боддог.

Та өөрийнхөө хувийн маркетингийг хэрхэн хийдэг вэ? Та хувийн маркетингааашиглаад өөрийгөө хэр үнэд хүргэсэн бэ?

Өмнөх цаг үеийг бодоход твиттер, фэйсбүүк, блог буюу олон нийтийн сүлжээ цахимхуудсууд ашиглаад эсвэл сургалт, семинараар дамжуулан өөрийн итгэл үнэмшил, үзэлбодлоо илэрхийлэх амархан болсон.Нэг ёсондоо өөрийнхөө брэндийг бүтээх асар ихболомж дунд бид амьдарч байгаа.

Байгууллага ажилтнууддаа өөрийгөө хөгжүүлэх боломжийг олгох ёстой. Байгууллагуудхэмжээнээсээ шалтгаалаад өөр хоорондоо адилгүй байгаа ч гэсэн энэ асуудал тийм чтүгээмэл биш байдаг. Ер нь хараад байхад том жижиг байгууллагуудын маркетингхариуцсан захирал, дарга нар фэйсбүүк, твиттерээ ашиглаад энэ салбарыгхөгжүүлэхийн төлөө юу хийж байгаагаа тийм ч ил тод мэдээллэдэггүй эсвэлхүргэдэггүй.Би л лав сайн мэдэхгүй байна. Энэ салбарын хөгжилд хувь нэмэр оруулахүүднээс гадны байгууллагаас зөвлөгөө авсан эсвэл хамтарч ажилласан туршлагаабусдадаа хуваалцаж байгаа менежер, захирлууд байна уу, твиттер, фэйсбүүк, блогдээрээ өөрийнхөө сурсан, мэдсэн зүйлээ бичиж байгаа хүн байна уу. Бараг байхгүй.Машцөөхөн хүн л байгаа. Эсвэл зарим нь олон нийтийн өмнө ил тод байхыг хүсдэггүй байх лдаа.Тухайн хүний хувийн маркетинг нь тэр хүний ямар зорилготой байгаагаас лшалтгаална. Жишээ нь твиттерт олон дагагчтай байвал миний брэнд өсч байна гэж үзэхүү, олон удаа зурагтаар гарч байгаагаа брэндээ өсгөж байна, олон хүн намайг танидагболж байна гэж ойлгох уу, эсвэл зүгээр ажлаа хийгээд сайн бүтээл гаргаад, тэр нь хүндхэрэгтэй бол тэр нь брэндээ өсгөж буй нэг хэлбэр үү.

Ер нь бол хувь хүний зорилго, байгууллагын ашиг олох зорилго мөн нийгмийн зорилго хэрбайна гэдгээс л их хамаарах байх. Би бол дээр дурдсан 3-н зүйлийн зорилгын нэгдэлдээр хардаг. Миний хувьд нийгмийн зорилгын хүрээнд хэрэгжүүлж байгаа олон ажилбайгаа. Гэхдээ тэр болгоноороо алдаршаад, өөрийгөө эсвэл байгууллагаа сурталчилъягэсэн бодол нэг их байхгүй, мэдээж тодорхой хүрдэг хүмүүстээ хүрээд, хийх ёстойзүйлсээ хийгээд л явж байна.Товчхондоо сурсан, мэдсэнээ бусадтай хуваалцаж,хамтдаа хөгжицгөөе гэсэн зарчимтай.

Page 7: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

Таны ажлын хэрэгсэл

Та ажлаа хэрхэн төлөвлөдөг вэ?

Төлөвлөх асуудал бол яахын аргагүй ашигладаг програм ба дэвтэртэй шуудхолбогдоно. Гар утас бол миний хамгийн том багаж. Цагийн хуваарьтай ажлуудаа“Calendar” цэсэд тусгадаг, мартахаас сэргийлсэн чухал ажлуудаа ангилаад “Notes” хэсэгтбичдэг, гуравт тодорхой хоног, хугацаатай ажлуудаа “Reminder” хэсэгт ангилаад бичдэг.Дотор нь төрөлжүүлээд ангилаад цэгцтэй байлгахыг хичээдэг. Одоо бол багажгүйгээрявна гэвэл бараг боломжгүй.

Та маркетингийн үйл ажиллагаандаа мэргэжлийн ямар ямарпрограммуудыгашигладаг вэ?

Энэ асуултыг ерөнхийдөө багаж гэж ойлгоё. Манай байгууллага “Forrester” гэдэг олонулсын судалгааны байгууллагын албан ёсны гишүүн, тиймээс олон улсын стандартындагуу маркетингийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг. Энэ байгууллагын гишүүн болохынтулд тодорхой шаардлагыг биелүүлсний үндсэн дээр 2013 оны 6 сараас эхлэнхөөцөлдөж, 2014 оны 1 сараас албан ёсны эрхээ авсан. “Forrester”-оос авах үйлчилгээ ньмаркетингийн ойлголтуудын оновчтой тайлбар болон тэдгээрийг хэрхэн гүйцэтгэх аргазүйг илтгэсэн томоохон файлууд юм. Тэгэхээр яг программ гэхээсээ илүү хийх ажлынхааонцлогоос шалтгаалаад ямар аргачлал ашиглах нь тодорхойлогддог. Гэхдээ ер нь биднар дээр ихэвчлэн бодлогын бичиг баримтууд байдаг. Иймд “Forrester”-н гаргасан олонулсын стандартад нийцсэн аргачлалын хүрээнд MicrosoftWord, Excel, Presentation гэх мэтэнгийн програмуудыг л ашигладаг. Тэрнээс биш маркетингийн төлөвлөгөө гаргахад тийм,ийм гэсэн программ ашигладаггүй. Дээр дурдсан энгийн программууд маркетингийн үйлажиллагаанд шаардлагатай үйлдлүүдийг бүрэн хийх чадвартай.

Page 8: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

Театрын тайзыг зах зээл гэж төсөөлвөл үзэгчдээсээ нижгэнэсэн алга ташилтхүртэхийн тулд маркетерууд юу хийх ёстой вэ? /Маркетер хүн ер нь юу хийдэг юмбэ?/

Зах зээл дээр бодит бүтээгдэхүүн гаргадаг маркетерын хувьд энэ асуултыгборлуулалттайгаа холбож тайлбарлах байх харин манай байгууллагын хувьд business tobusiness /b2b/ зарчмаар ажилладаг учраас хэрэглэгчээ сэтгэл ханамж өндөртэйбайлгахын тулд юу хийдэг вэ гэсэн асуулт болох байх.

Маркетингийн менежер хүний хийх ёстой ажил бол зөв бодлого тодорхойлох байдаг.Гэвч хэд хэдэн шалтгаанаас болоод гол ажилдаа бүрэн анхаарлаа хандуулж чаддаггүй.Нэн тэргүүнд бодлогын ажил, гүйцэтгэлийн ажлаа салгахгүй байгаа нь хамгийн томасуудал. Мөн гүйцэтгэгч агентлагуудтай хамтарч ажиллах тал дээр сайн биш. Тиймээсбүх ажлыг өөр дээрээ хариуцаж байгаа нь гүйцэтгэл тааруухан байхын нэг үндэсболдог.Магадгүй байгууллагын удирдлагууд ч үүнийг сайн ойлгодоггүйтэй холбоотой.

Маш олон байгууллагын менежерүүд, захирлуудтай уулзаж байхад маркетинг баборлуулалт хариуцсан захирал, менежер гэсэн олон нэрийн хуудсуудыг харж байсан.Энэхоёр албан тушаалыг тус тусад нь авч үзвэл маш их ялгаатай ойлголтууд юм. Ихэнхдээмаркетинг нь борлуулалтыг ихэсгэдэг гэсэн үүднээс л хараад байдаг. Гэтэл маркетинггэдэг чинь тухайн брэндийн насжилт, бодлогын хүрээнд хэрхэн хоногших вэ гэх мэтзүйлс байх ёстой ч борлуулалтыг маркетингдаа уяад өгөхөөр түүндээ илүү анхаараадмагадгүй ямар ч бодлогогүйгээр идэвхжүүлэлт хийгээд явчихдаг. Зар сурталчилгааявуулах, урамшуулал зарлах эсвэл гэрээт борлуулагч нараа бөөцийлөх гэх мэт.

Миний харж байгаагаар байгууллагын хүний нөөцийн менежерүүд тухайн нэгмэргэжилтний ажил, үүргийг тодорхойлохдоо хэт ерөнхийд нь авч үздэг. Нарийн, зөвтодорхойлоогүйн улмаас 2 өөр үүрэг, рольтой ажлыг нэг мэргэжилтэнд ноогдуулснаараль альныг нь сайн гүйцэтгэх боломжгүй байдалд оруулдаг.

Тэгэхээр эргээд яриандаа орох юм бол маркетерууд өөрийгөө бодлого боловсруулдаг хүнгэж л харах ёстой. Бодлогоо сайн тодорхойлсны дараагаар бусад гүйцэтгэлийн ажлуудаамэргэжлийн байгууллага, гүйцэтгэгч агентлагуудтай хамтрах хэрэгтэй. Хэвлэлийн ажилбайвал нэг хэвлэлийн компанид хандах, эсвэл сурталчилгааны ажил байвал нэг студитайхамтрах, судалгааны ажил бол мэргэжлийн байгууллагатай хамтрах гэх мэт. Өөрсөддээрээ бүх ажлыг оноогдуулах буюу өөрсдөө судалгаагаа хийх, өөрсдөө дизайнаа гаргах,өөрсдөө л хийх гээд оролдоод байдаг хандлага нь “Чадахгүй нохой булуу цуглуулна”гэдэгчлэн тийм ч их үр дүнд хүргэдэггүй.

Жишээ нь “Apple” компани зар сурталчилгааны хэд хэдэн агентлагтай хамтранажилладаг.Маркетингийн баг нь бүх ажлаа өөрсөд дээрээ төвлөрүүлээд байдаггүй. Альболох хэрэглэгчдэд хүргэх мессежээ юу байлгах вэ эсвэл дараагийн зар сурталчилгааныкомпанит ажилд тавигдах шаардлага нь ямар байх вэ гэх мэт бодлогын хүрээнийасуудлуудаа илүү зөв, сайн болгохын тулд ажлын ихэнх цагаа уншиж, судлахадзарцуулдаг. Манайд хэдий тийм бололцоо байхгүй ч гэсэн яваандаа энэ чиглэлрүү лхөгжих хэрэгтэй.

Тиймээс маркетерууд өөрийнхөө ажлыг бодлого боловсруулах гэж харж, түүнийгээудирдлагууддаа ойлгуулж чадвал түүнд алга таших хүн заавал байх болно. Харинбүх зүйлийг хийдэг 100 айлын би чадна байх юм бол хэн ч алга ташихгүй. Тодорхойхүмүүс алга ташсан ч тийм удаан үргэлжлэхгүй. Гүйцэтгэл бүр мэдээж сайн болохгүй.

Page 9: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

Бид төгс биш учраас аль нэг талд нь заавал алдаа гардаг.

Танд шинэ санаа хэрхэн төрдөг вэ, шинэ санаагаа олж авахын тулдхаагуур хаагуурявдаг\ зугаалдаг вэ?

Олон улсад ашиглагдаж байгаа хэрнээ манай оронд хэрэгжээгүй зүйлийг шинэ санаа гэхүү эсвэл урьд өмнө нь огт хэрэгжээгүй зүйлийг шинэ санаа гэх үү гэдэг нь тухайн хүнийяаж харж байгаагаас л шалтгаална.

Ийм, тийм гоё санаа байна гэсэн хүмүүс монголд олон байдаг. Гэвч тэр санаанууд ньямар нэг зүйлээс харсан хуулбар санаанууд байдаг. Яг цоо шинэ зүйл байх нь их цөөхөн.Надад нэг ийм ойлголт байдаг юм. Шинэ санаа гэдэг бол өөрөө юу ч биш, гагцхүүямар үр дүнд хүрч байна гэдэг нь л чухал.

Нью Медиа Групп нь зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ хоёуланг нь нэвтрүүлдэг.Бидэнд шинэ бүтээлийнхээ санаа, шинэлэг байдал, бусдаас ялгарах онцлогийгтодорхойлох шинэ санаагаа олж авах хоёр эх үүсвэр байдаг. Нэгдүгээрт, манай хамтолон, хоёрдугаарт, манай хэрэглэгч, харилцагчид.

Хамт олноороо хэлэлцэх уулзалт, цуглаан, хурал, уулзалтуудаас бид шинэ санаагаа олжавдаг. Жишээ нь IT-н салбарт авч үзвэл илүү мэргэжлийн түвшинд харах, одоо байгаазүйлсээ өсгөхөд илүү шинжлэх ухаанчаар хандах, өмнө нь зах зээл дээр хийгдсэнзүйлсийг судлахад мэргэжлийн хүмүүс давуу талтай ч маш их юм унших, үзэх хараххэрэгтэй болдог. Үүний эцэст л шинэ бүтээл ямар байвал илүү шинэлэг, онцгой байжчадах вэ гэсэн асуултандаа хариулт олно.

IT-н салбарт шинэ бүтээгдэхүүн гаргахад хамт олны дэвшүүлсэн санаа чухал байдаг болмаркетингийн зөвлөх үйлчилгээ үзүүлэхэд буюу маркетингийн бодлогын баримт бичигболовсруулахад харилцагч нартайгаа илүү ажиллах хэрэгтэй болдог. Тэдний хүсэлшаардлага, эрэлт хэрэгцээ нь “шинэ” гэсэн тодотголтой бүхний үндэс болдог.

Маркетингийн бодлогын баримт бичиг боловсруулах үйлчилгээ нь хамгийн эхэндтухайн байгууллагын түвшинг тодорхойлохоос эхэлнэ. Тухайн байгууллагынмаркетингийн бодлого Нью Медиа Группээс гаргасан түвшний хэдэд байна, өмнө нь юуюу хийж ямар үр дүнд хүрэхийг зорьжбайсан байна гэх мэт зүйлсийг тодорхойлохынтулд хэд хэдэн удаагийн ярилцлага хийдэг. Зарим байгууллагууд маркетинг гэхээрзөвхөн сувгийн оновчлол яриад байдаг, эсвэл сошиал медиа дээр юм бичдэг үү ч гэх юмуу зар сурталчилгаанд хэт анхаарах шинжтэй. Энэ бүхнийг зөв ойлгуулж, ойлголтынзөрүүг арилгахад маш их цаг зарцуулдаг.

Өмнө нь уулзаж байсан ихэнх байгууллагуудын маркетингийн бодлогын баримт бичигтэйтанилцах гэхээр тухайн оны маркетингийн төлөвлөгөөгөө харуулдаг. Тодорхой төсөвтсуурилж бичигдсэн ч гэх юм уу, маш их зар сурталчилгаа хийх үйл ажиллагаагхаруулсантөлөвлөгөө байдаг. Тэрнээс тухайн бүтээгдэхүүний эсвэл брэндийн үнэ цэнэ,хэрэглэгчдэд өгөх итгэл үнэмшил, давуу тал зэргийг сайн тодорхойлоогүй байдаг.Ямартелевизийн суваг ашиглах, сошиал медиагийн ямар хэлбэрийг ашиглах зэрэгт л иханхаарлаа хандуулах юм. Энэ мэтчилэн хэрэглэгчдээс ирэх санал, сэтгэгдлүүд дараадараагийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээний санаа болох магадлал өндөр байдаг.

Нэг өрөөнд бясалгаж суухад гэнэт шинэ санаа төрдөг эсвэл “Богд” ууланд гарч санааолдог гэсэн юм байхгүй.

Page 10: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

Таны хэрэглэдэг маркетингийн онцгой арга юу вэ?

Миний гэхээсээ илүү манай байгууллагын бусдаас ялгарах арга гэвэл өмнө ньдурдсанчлан байгууллагын түвшинг тодорхойлж, ойлголтын зөрүүг арилгахаас эхэлнэ.Бид нар хэчнээн гоё юм яриад, ингэж хийх нь зөв гэж тайлбарласан ч ойлгохгүй байх ньүйл ажиллагаагаа үргэлжлүүлэхэд нэг том бэрхшээл болдог. Үүнийг шийдвэрлэснийдараа “Бид юу хийдэг вэ?, Та юу хүсч байна вэ?” гэсэн асуудлыг нэгтгэх юм. Үүнд аргазүй талаасаа “Forrester”-г ашигладаг. Forrester-н бодлогын баримт бичиг тодорхойлох,компанит ажлыг хэрхэн хийх талаар гээд үнэхээр мундаг аргууд байдаг. Онцгой аргагэвэл “Forrester”-г нэрлэнэ дээ.

Хүмүүс маркетингийг ихэнхдээ зар сурталчилгаа гэж ойлгодог. Харин та юу гэжтайлбарлах вэ?

Маркетинг бол бодлогын бичиг баримт. Зах зээлд яаж гарах, хэрэглэгчдийн итгэлийгяаж олох, ямар мессэжийг хүргэх, тэдэнд ямар үнэ цэнийг амлах гэх мэт зүйлс юм.Өнөөдөр байгууллагууд борлуулалтандаа анхаархаас биш тухайн бүтээгдэхүүнхэрэглэгчийн амьдралд ямар үнэ цэнэ нэмж байна вэ гэсэн өнцгөөс харахгүй байна. Тиймучраас тэгэж тайлбарлаж ч чадахгүй байна. Бид нар гар утас худалдаж авахдаа мундагсайнреклам, зар сурталчилгаатайд нь болдоггүй. Тухайн бүтээгдэхүүний бодлогоортодорхойлогдсон үнэ цэнэд нь болдог.

Маркетер хүний үзэл суртал ямар байх ёстой вэ?

Миний хувьд өөрийгөө хөгжүүлэхдээ үргэлж өлсгөлөн байх хэрэгтэй гэжбоддог.Мөн нийгмийн зорилгыг үргэлж өөрийн болон байгууллагын зорилготойгоохамтад нь авч явах хэрэгтэй. Хувь хүнд ч бай, байгууллагад ч бай нийгмийн зорилго гэжбайх ёстой. Байгууллагын маркетингийн хувьд бодлогын хүрээнд төлөвлөсөн ажлуудаахийж гүйцэтгэхдээ мэдээж ашгийг л чухалчилна. Харин нийгмийн маркетинг нь илүүнийгмийн сайн сайханруу чиглэсэн байдаг. Жишээ нь нийгмийн маркетинг сайтайкомпаниуд бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд хүргэхдээ сайн үйлс хийж хүргэдэг ч гэх юм уу.

Байгууллагуудад нийгмийн сайн сайханд чиглэсэн үйл ажиллагаа өрнүүлэх хүсэл,санаачлагатай мэргэжилтнүүд олон байдагч компаний зорилго нь үүнийг хангахгүйзөвхөн ашигт чиглэсэн байвал менежерүүд юу ч хийж чадахгүй. Тиймээс анхнаасаа хувьхүний өсөж, дэвжих зорилго, байгууллагын ашиг олох зорилго, нийгмийн зорилго 3-гхооронд нь хамааралтайгаар уяж өгөх нь маркетеруудын хийх ажлын нэг гэж л хэлмээрбайна.

Гэхдээ нийгмийн маркетинг гэдэг нь нэг удаа сайн үйл хийгээд түүнийгээ хэдэнмянган удаа сурталчилах явдал биш.

Таны бодлоор яг одоо шилдэг маркетингтай компанийг нэрлэ гэвэл? Өмнө ньманай оронд хийгдсэн хамгийн шилдэг маркетингийн компанит ажил таныхаар ....?

Шилдэг маркетингтай компани гэж ерөнхийд нь авч үзвэл тийм компани одоогоорбайхгүй байна. Харин маркетингийн сайн бодлоготой эсвэл маркетингийн сайн компанит

Page 11: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

ажлуудтай байгууллага гэвэл байна.

Миний амьдралд тохиолдсон зүйлсээс надад нэг кейс их гоё санагддаг юм. Би өмнө ньер нь одоо ч хэрэглэж байгаа үүрэн телефонууддаа их сэтгэл ханамжгүй байдаг. Харинсаяхан Жи-Мобайлын хэрэглэгч болсон. Энэ мэргэжлийн хүн болохоор цахим орчиндхийгдсэн компанит ажлууд нь их таалагдсан. Монгол анх удаа үнэгүй дата эрхнэвтрүүлж, твиттер, фейсбүүкийг үнэгүй ашиглах боломж олгосон. Нэг ёсондоо шинэбүтээл гаргасан гэсэн үг л дээ. Тиймээс нэмж нэг утас аваад Жи-Мобайлын хэрэглэгчболсон. Интернэт нь ч хурдан. Ингээд харахад би бол энэ байгуудллагын нэг компанитажлын хүрээнд хэрэглэгч болсон хүн.

Нэг зүйл нэмж хэлэхэд байгууллагуудад санхүүгийн засаглал гэж байдаг. Няравын ажилхүлээж авч байгаа хүн өмнөх няравын бичиг баримттай танилцаад, бодлогынхоохүрээнд дараагийн ажлаа хийгээд явдаг. Яг энэ процесс маркетингийн менежерүүдэд ихдутагдалтай байдаг. Маркетерууд албан тушаал дэвших эсвэл халагдах үеддараагийн маркетерт бодлогын бичиг баримтаа сайн хүлээлгэж өгдөггүй эсвэлзааж үлдээдэггүй. Үүнээс үүдээд бодлого алдагдах, үйл ажиллагаа тасрах, үүнийгээнөхөх, унагаахгүйн тулд зар сурталчилгаагаар бөмбөгдөх асуудлууд гарч ирдэг.

Манайд өрнөсөн шилдэг компанит ажлууд гэвэл “Кока Кола” ундааны “150” гэсэн зарсурталчилгаа маш тэсрэлттэйбайсан, мөн сая дурьдсан “Жи-Мобайл”-ын цахим орчныганхаарч эхэлсэн үе. Хүн бүр л ингэж хэлэх байх. Харин одоо өрнөж байгаа ажлуудгэвэл“Heineken”,“Tiger” брэндүүдийн компанит ажлыг нэрлэнэ. “Heineken”, “Tiger”хоёрынмаркетингийн бодлогын бичиг баримт нь асар нарийн боловсруулагдсан, дээр нькомпанит ажлууд нь бодлогын консепт, санаатайгаа сайн уялдаатай байдаг. Тиймээс үйлажиллагаа бүр зорилготой, үр дүн нь төлөвлөгдчихсөн байдаг. Иймд шилдэг компанитажил гэвэл “Heineken”гэж л хэлэх байна даа.

Компанийг хөл бөмбөгийн багтай зүйрлэвэл МАРКЕТЕРУУД багийнхаа ямар тоглогчвэ?Довтлогч уу, дамжуулагч уу эсвэл хаалгач уу?

Дамжуулагч буюу холбогч гэж хэлмээр байна. Би хөл бөмбөг муу мэднэ. Гэхдээ маркетерхүн гоал хийх гэж эсвэл хамгаалалт хийх гэж шунаж, үүнийгээ зорилгоо болгохёсгүй.Харин гоал хийхэд нь гоё дамжуулалтыг өгөх ёстой.

Энэ ажлыг хийхдээ ямар үед хамгийн их урамшиж байсан бэ?

Хамтран ажиллах байгууллагынхаа ойлголтын зөрүүг тэгшитгэсний дараагаарудирдлагын хэмжээнд, менежментийн баг эсвэл гүйцэтгэлийн багийн хэмжээндойлголцоод, тодорхойлж, төлөвлөсөн ажлаа хоёр тал аль аль нь зөв юм байна гэжхүлээн зөвшөөрөх тэр мөч бол гоё. Ярьж байгаа зүйлсийн мөн чанарыг нь ул суурьтайойлгодог харилцагчтай байна гэдэг аймар том кайф байхгүй юу.

Мэргэжлийн хүрээнд таны эмзэглэдэг асуудлууд юу вэ?

Манай салбарын хөгжил удаан ч гэсэн бид тодорхой хэмжээнд хөгжөөд л явж байна.Туршлага багатай ч зөв гольдролдоо орох гээд хичээж байна.

Эмзэглэж байгаа зүйл мэдээж олон байгаа. “Маркетинг”гэдэг үгийг ойлгохгүй байна.

Page 12: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

Энэ мэргэжлийг ойлгохгүй байна. Тайлбарлаж хэлсэн ч өмнөх баригдмалсэтгэлгээнээсээ салж чадахгүй байна. Зарим компаниуд хэрэглэгчдийг татахын тулдэхлээд гоё зүйл амлаж, эмэгтэй хүнээр зүйрлэвэл царайлаг харагдаж байна. Харингэрээ энэ тэр байгуулж хэрэглэгч болсны дараа жинхэнэ төрхөө харуулж хүмүүсийншоконд оруулж байна. Зогсоо зайгүй маш их реклам цацаж, тэр реклам нь үр дүнд хүрчбайна уу? Гэхдээ энэ бүхэн нэг л өдөр зогсоно. Байнга зар сурталчилгаагаар нүдэхтөсөвтэй байгууллага тийм ч олон байхгүй л байх. Магадгүй энэ төсвийг арай өөр зүйлдч зарцуулж болох юм.

Саяхан АНУ-ын элчин сайдын яаманд засвар хийсэн барилгын компани засвар хийххугацаанд ажлын байраар ашиглаж байсан контейнероо монголын гэр хорооллын дундбайдаг маш хэцүү амьдралтай хүүхдүүд явдаг цэцэрлэгт хандивласан байсан.Тэрцэцэрлэг анх нийт 50 хүүхдийг хүлээж авдаг байсан бол одоо 200-300 хүүхдийг хүлээжавдаг болсон гэсэн. Нарийн тоог нь сайн санахгүй байна. Энэ бол маш том сэтгэлгээ буюунийгмийн зорилгоо хэрэгжүүлж буй нэг хэлбэр.

Цахим орчныг авч үзвэл энэ зах зээлийн тухай яриад 4 орчим жил болж байна. Гэтэл энэзах зээлд шинээр нэвтэрч байгаа олон компаниуд анх юу ярьж байсан яг тийм зүйлийгодоо ч ярьсаар л байна. Бидний хөгжил маш удаан байна. Энэ мэтчилэн эмзэглэж явдагзүйлс олон байгаа.

Таны зах зээлд гаргаж ирсэн бүтээгдэхүүн үйлчилгээнүүд

Page 13: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

http://thenewmediagroup.co/

http://newmediamarketingagency.com/

http://newmediacreativestudio.com/

http://gerege.biz/

Page 14: "Манлайлагч Маркетерууд" ярилцлага № 1

http://mazaalai.biz/

https://erkhet.biz/

Монгол бүтээгдэхүүн БРЭНД болоход юу нь дээрээ анхаарвал зүйтэй вэ?

Бүтээгдэхүүн болгон брэнд. Тэгэж ойлгох хэрэгтэй. Өмнө нь хэлсэн санаагаа дахиад лдавтах нь. Мэдээж бодлого дээрээ л анхаарах хэрэгтэй. Зөв бодлоготой бүтээгдэхүүнийамьдралын мөчлөг урт, удаан байна. Бодлогын зөв шийдэлгүйгээсээ болоодамьдралын мөчлөгийн үеүд дээрээ алдаа гаргаад байдаг. Гэхдээ миний харахадмонгол бүтээгдэхүүнүүд дотроос архи их сайн брэнд болж чадаж байна. Түгээлтийнсуваг маш сайн хөгжсөн байна. Брэнд бүтээгдэхүүн гэдэг хэрэглэгчидтэйгээ ойр байжчадаж байна уу, лангуун дээр байгаа ижил бараануудаас ялгарч чадаж байна уу гэх мэтбодлогууд байхгүйгээс л монгол бүтээгдэхүүний хөгжил ийм түвшинд байна. Ихэнхмаркетингийн менежерүүд зар сурталчилгааны компанит ажил л сэтгээдудирдлагууддаа танилцуулаад байх шиг. Жишээ нь компанийхаа нэрийг олон удаагийндавтамжтайгаар дахин дахин хэлэх гэх мэт санаанууд нь эцэстээ юунд хүрэх, ямарсанааг илэрхийлэх гээд байгаа юм, хэзээ ямар үр дүнд хүрчихсэн байх юм гэхээр бүгдтодорхой бус. Тэгснээ л богино хугацаатай рекламаа олон давтамжтайгаар олонсувгуудаар цацах хэрэгтэй гэсэн санааг удирдлагууд нь ч гэсэн нааштайгаар хүлээжаваад л. Гэтэл энэ нь эцэстээ бүтээгдэхүүн богино настай байх эсвэл PR талаасааэрсдэлд өртөж байна.

Та залуу болон оюутан маркетерууд, маркетингийн ухааныг сонирхогчдодханданмэргэжлийнхээ хамгийн сайхныг хуваалцана уу?

Манай мэргэжил сурах зүйл маш ихтэй, сурч дуусахгүй. Тэр нь үнэхээр гоё. Зариммэргэжлүүд аль хэдийн батлагдсан бодлогын хүрээнд явагддаг бол манайхан зах зээлдээр нэг шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэвтрүүллээ гэхэд тэр нь ямарваа нэг талаарааүргэлж шинэ, дэвшилттэй, хөгжилтэй байдаг. Энэ нь аливаа зүйлийн түрүүнд, эхэндбайж, өөрийгөө хөгжүүлдэггэсэн санаа. Эцэст нь гэж хэлэхэд өөрийгөө тогтмол шинэзүйлсээр хөгжүүлж, чадавхижах л хэрэгтэй. Сурч, хөгжихдөө үргэлж өлсгөлөн байгэж хэлмээр байна.

Ярилцлагын зочин: А. Мэнд-Орших

https://twitter.com/MendOrshikhhttps://www.facebook.com/MendOrshikhhttp://mendorshikh.com/