хэрэглээний програм лекц 1

19
Компьютерийн хэрэглээ- 1 ЛЕКЦ – 1 Компьютерийн түүх, үүсэл хөгжил, түүний хэрэглээ Багш: Г.Долгоржав

Upload: anjelo0028

Post on 21-Jun-2015

1.480 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Page 1: хэрэглээний програм лекц 1

Компьютерийн хэрэглээ-1

ЛЕКЦ – 1 Компьютерийн түүх, үүсэл хөгжил,

түүний хэрэглээ

Багш: Г.Долгоржав

Page 2: хэрэглээний програм лекц 1

Хичээлийн зорилго:Энэ хичээлээр анхны

компьютер хэдийд үүссэн, компьютер гэж юу болох, компьютерийн хэрэглээний талаарх ерөнхий ойлголтуудтай танилцана.

Page 3: хэрэглээний програм лекц 1

Орчин үеийн компьютерийн эхлэл

Английн математикч Чарльз Бэйббиж (Charles Babbage) 1820-иод оны эхээр Дифференс Энжийнь (Difference Engine) хэмээх механик компьютер зохиосон бөгөөд 10тын 20 оронтой тоог нэмж хасах чадвартай байжээ.

Тэрээр уг машинаа сайжруулж Аналитик Энжийнь (Analytical Engine) гэдэг машин зохиож байсан ч дуусгаж чадаагүй байна. Энэ төсөл нь анхны программын дагуу ажилладаг машин байснаараа компьютерийн жинхэнэ өвөг эцэгт тооцогддог байна.

Page 4: хэрэглээний програм лекц 1

20-Р ЗУУНЫ ЭХЭН ҮЕИЙН ЦАХИМ ТООЦООЛУУР БУЮУ КОМПЬЮТЕРҮҮД

болсон бөгөөд 167 м.кв талбайд 27 тонн жинтэй 18 мянган электрон ламп бүхий төхөөрөмж байсан ба нэг сард 2000 лампыг нь 6 техникч сольж засварладаг байжээ. Энэ машины гол зориулалт нь цэргийн зориулалттай байсан ба атомын бөмбөг зохион бүтээх, пуужингийн баллистик замын тооцоог гаргахад хэрэглэгдэж байсан байна.

UNIVAC

Page 5: хэрэглээний програм лекц 1

Үүний дараа Мауклигийн Universal Automatic Computer (UNIVAC) зохион бүтээгдсэн бөгөөд 1951 онд анхны ийм машин Америкийн Хүн Амын бүртгэлийн Товчоонд ашиглагдаж эхэлсэн ба 1957 онд 46 ийм машин ажиллаж байжээ. Энэ тооцоолон бодох машиныг анхны олноор үйлдвэрлэгдэн худалдагдсан компьютер гэж үздэг.

 

ENIAC

Page 6: хэрэглээний програм лекц 1

Компьютер гэж юу вэ?

Зурагт шиг дэлгэцтэй, дөрвөлжин хайрцагтай, тоглоом тоглодог, голдуу цагаан саарал өнгөтэй зүйл юм.Word, Excel зэрэг программуудаар бичиг боловсруулж, тооцоо хийдэг цахим төхөөрөмж юм.Компьютер нь Програмын тусламжтайгаар тооцоололт болон цахим мэдээллийн харилцаа холбооны үйлдлүүдийг гүйцэтгэдэг цахим төхөөрөмж юм.

Page 7: хэрэглээний програм лекц 1

Computer гэдэг нь тооцоолуур гэсэн англи үг юм.

Сампин Калкулятор

Аль нь компьютер вэ?

Page 8: хэрэглээний програм лекц 1

ЯАГААД?

Сампин тооцоолуур мөн ч түүнд програм хангамж байхгүй.

Калкуляторт программ хангамж бий, дэлгэц бий, заримд нь хэвлэгч хүртэл байдаг.

Page 9: хэрэглээний програм лекц 1

Personal Computer –ийг үндсэн 2 хэсгээс тогтдог. Үүнд:

◦Техник хангамж (Hardware)◦Програм хангамж (Software) гэж

ангилан судалпаг.

Page 10: хэрэглээний програм лекц 1

Программ гэж юу вэ?Програм гэдэг нь

компьютерийн дотор нь оршиж, компьютерийн цахим эд ангиудаар сэргээгдэн боловсруулагддаг тоон мэдээлэл юм. Програм хангамжийг ЗӨӨЛӨН ТОНОГЛОЛ буюу SOFTWARE гэж нэрлэдэг.

Page 11: хэрэглээний програм лекц 1

Компьютерийг овор хэмжээ хүчин чадлаар нь дараах байдлаар хуваадаг.◦Microcomputer буюу Персональ

компьютер: Микропроцессор дээр суурилагдсан хувь хүн ашиглахад зориулсан жижиг хэмжээний компьютерийг хэлнэ.

◦Workstation: Персонал компьютерийг бодоход илүү хүчин чадалтай мөн дэлгэцийн чанар нь илүү сайн байдаг.

Page 12: хэрэглээний програм лекц 1

◦Minicomputer: Хэмжээгээрээ microcomputer, mainframe 2 компьютерийн завсрын компьютер юм.

◦Mainframe: Овор хэмжээгээрээ том, асар олон хэрэглэгч зэрэг хандаж ажиллах боломжтой компьютерийг хэлнэ. Ихэвчлэн IBM пүүс үйлдвэрлэдэг байсан бөгөөд нисэх буудал, банк, санхүүгийн томоохон пүүсүүд, их сургуулиуд толгой компьютерээр ашигладаг байв.

Page 13: хэрэглээний програм лекц 1

Supercomputer: Асар том хэмжээтэй ба ихэвчлэн эрдэм шинжилгээний зориулалтаар ашигладаг. Үүнийг тусгай зориулалтын агааржуулах системтэй өрөөнд байрлуулах бөгөөд ердийн персональ компьютерээс 50000 дахин илүү хурдтай. Батлан хамгаалах, цаг уурын алба, эрдэм шинжилгээний институт, томоохон их дээд сургуулиуд энэ компьютерийг ашигдалаг.

Page 14: хэрэглээний програм лекц 1

Компьютер хаана хэрэглэгддэг вэ?Хүний амьдралд маш олон

төрлийн компьютер хэрэглэгдэж байна Эрдэм шинжилгээ судалгааны

ажлуудыг автоматжуулах, загварчилахад Entertainment буюу хүнийг хөгжөөн баясгах төхөөрөмжүүдэд (ТВ, хөгжим, тоглоом г.м)

Page 15: хэрэглээний програм лекц 1

Төрөл бүрийн автомат төхөөрөмжүүдийг удирдахад ( Гэрт гэхэд л угаалгын машин, будаа агшаагч г.м компьютержсэн төхөөрөмж олон)

Харилцаа холбоог өргөжүүлэх, мэдээллийг шуурхай дамжуулах, хадгалахад г.м дурдаад байвал баршгүй юм.

Page 16: хэрэглээний програм лекц 1

 КОМПЬЮТЕР БИДНИЙ ЭРГЭН ТОЙРОНД ХАА САЙГҮЙ БИЙ

02

Телевизорийн алсын удирдлага, мөн суваг хайх, дуу дүрсийг тохируулах үйл ажиллагааг удирддаг бичил компьютер телевизор дотор бий

Гар утас гэдэг бол санах ойтой, дэлгэцтэй, товчлууртай, сүлжээтэй, тоглоомтой ер нь хамгийн бичил мөртлөө олон үйлдэлтэй компьютер юм.

Page 17: хэрэглээний програм лекц 1

Бидний хэрэглэх, бүтэц зохион байгуулалтыг нь үзэх компьютер бол маш олон компьютерүүдийн зөвхөн нэг хэлбэр бөгөөд ПЕРСОНАЛЬ КОМПЬЮТЕР буюу МИКРОКОМПЬЮТЕР юм.

Page 18: хэрэглээний програм лекц 1

Гэрийн даалгавар:Үзсэн сэдвээ ашиглан 10 тест зохиож ирэх

/үүнд:/ Сонгох тест – 4 ширхэг Нөхөх тест – 3 ширхэг Тохируулах тест – 3 ширхэг

Д.Батдулам “ Компьютерийн хэрэглээ 1 ” практикум номноос дэлгэрүүлж унших

Page 19: хэрэглээний програм лекц 1

Анхаарал тавьсанд баярлалаа.