оуб лекц №10

43
Лекц №10 “Гадаадын шууд хөрөнгө оруулалт” Багш: докторант М.Халиун

Upload: khaliuna-khina

Post on 27-Jul-2015

289 views

Category:

Business


4 download

TRANSCRIPT

Page 1: оуб   лекц №10

Лекц №10 “Гадаадын

шууд хөрөнгө

оруулалт”

Багш: докторант М.Халиун

Page 2: оуб   лекц №10

Агуулга

Гадаадын хөрөнгө оруулалтын зорилго, ангилал

Гадаадын хөрөнгө оруулалтын урамшуулал

Гадаадын хөрөнгө оруулалтын үнэлгээ, зэрэглэл

Page 3: оуб   лекц №10

Гадаадын хөрөнгө оруулалтын зорилго,

ангилал

Page 4: оуб   лекц №10

• Монгол улсын гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд:

• “Гадаад хөрөнгө оруулалт”/ГХО/ гэж Монгол улсын нутаг дэвсгэр дээр аж

ахуйн нэгж байгууллах, эсхүл Монголын аж ахуй нэгжтэй хамтран ажиллах

зорилгоор гадаадын хөрөнгө оруулагчаас Монгол улсад оруулж буй

эд хөрөнгийн болон оюуны үнэт зүйлийг хэлнэ.

Page 5: оуб   лекц №10

• МУ-ын хуулиар Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн нийт хөрөнгийн 25-с

доошгүй хувь нь Гадаадын Хөрөнгө Оруулагчийнх байхаар тогтоосон нь /ОУВС/-

Олон Улсын Валютын Сангийн заасан 10 хувийн босгын шаардлагыг хангаж байгаа юм.

МУ-ын хуулиар Олон Улсын Валютын Сан

25% 10%

Page 6: оуб   лекц №10

ГШХО гэж юу вэ?

The best analogy should be a cup of tea which is needed to activate a lazy person. But as the level of caffeine increases in our body we become more and more addicted to it. Then a stage comes when it becomes an unavoidable  necessity. Our economy is there in the present condition, when it "NEEDS" FDI. 

Page 7: оуб   лекц №10

The other analogy is chemical fertilizers. It helps to increase the agricultural productivity. But it becomes unavoidable necessity after some time. Similarly to increase growth in economy FDI helps, but after some time it may convert into unavoidable necessity. There is a possibility that just like a farm field become barren our economy can become "BARREN" without it. But this may be a wrong picture to portray as the only possibility.

Page 8: оуб   лекц №10

I want to come back to my first example and elaborate the concept deeper. There is a difference between a cup of tea and a pag of wine. The former activates you and the latter keeps you in an illusion. Analogous to it, FDI in manufacturing sector has activated the economy, whereas FDI in retails may keep the economy in an illusion by providing us exported goods and short time liquid flow of money. FDI in both sector is addictive in nature, but more dangerous in the retail sector.

Page 9: оуб   лекц №10

Гадаад хөрөнгө оруулалтын зорилго:• Тухайн улс нь өөрийн хөгжлийн түвшин,

нөхцөл байдал, хэрэгцээ шаардлагаас хамаарч гадаадын хөрөнгө оруулалтыг өөр өөр зорилгоор оруулдаг байна. Тухайлбал:

Page 10: оуб   лекц №10

Хөгжингүй улсууд ГШХО-ын

урсгалыг

Техник технологийн шинэчлэл хийх

Өрсөлдөх чадвараа хүчтэй болгох

Шинээр зах зээл эзэлж авах зэрэг дэлхийн хэмжээнд олж

авсан байр сууриа бэхжүүлэхэд зориулдаг.

Дунд зэргийн хөгжилтэй

улсууд ГШХО-ын урсгалыг

Шинэ техник технологи шилжүүлж,

хөгжих

Удирдлагын ур чадварыг эзэмшихэд

зориулдаг

Page 11: оуб   лекц №10

Буурай хөгжилтэй улсууд ГШХО-ын урсгалыг

ЭЗ-н хямралаас гарах

Хүнс, өргөн хэрэглээний барааны хомсдолыг арилгах

Ажилгүйдлийг багасгах

Дэд бүтцээ хөгжүүлэх

Техник технологийн хоцрогдлыг арилгах

Дотооддоо үйлдвэрлэж, гадаадад экспортлох зэрэгт хандуулдаг.

Page 12: оуб   лекц №10

Харин гадаадын хөрөнгө оруулагч нь:

Байршлын давуу тал болон татварын хөнгөлөлттэй байдлыг ашиглан голдуу

том компаниуд охин компаниа байгуулах

Хөгжиж байгаа орнуудын хямд ажиллах хүч болон түүхий эдийн нөөц зэргийг

ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ явуулж ашиг орлогоо нэмэгдүүлэх зорилготой

байдаг байна.

Page 13: оуб   лекц №10

OLI онолоор 3 нөхцөл хангагдсан үед компаниуд

гадаадын шууд хөрөнгө оруулалт хийдэг гэж үздэг

байна.

Page 14: оуб   лекц №10

• Ownership - Компани нь гадаадад байрласнаас үүсэх хүндрэлтэй талыг даван туулж чадахуйц ур чадвар, хөрөнгийг эзэмшиж байх /ownership/,

хөрөнгө нь технологи, ноу-хау, барааны тэмдгийг агуулсан оюуны өмч, зохион байгуулалтын болон удирдлагын ур чадвар, зах зээлийн сүлжээ зэргийг багтаана.

Page 15: оуб   лекц №10

• location - Тухайн бүтээгдэхүүнийг нэг улсад үйлдвэрлэсэн экспортлосноос бусад улсуудад үйлдвэрлэлийг тархаан байрлуулах ямар нэгэн байршлын давуу /location advantage/ тал байх ёстой.

Тухайлбал, өөрсдийн үйлдвэрлэлийн зардлыг бууруулахын тулд түүхий эд, нөөцөд нь ойртож үйлдвэрлэлийн процессийн янз бүрийн шат дамжлагыг өөр өөр улсуудад байршуулж босоо хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх, зах зээлд нь ойртож тухайн ижил төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг явуулах замаар хэвтээ хөрөнгө оруулалт хийх зэрэг болно.

Page 16: оуб   лекц №10

• internalization - Тухайн компани нь зах зээлд өөрөө нэвтрэн орж /internalization/ гадаадад хөрөнгө оруулснаас олох ашиг, давуу тал нь гадаадын компанид лицензээ өгөх замаар олох ашгаас их байх ёстой.

Page 17: оуб   лекц №10

• Сүүлийн жилүүдэд улс орнууд нийтийн зориулалттай /зам, гүүр, цэвэр, бохир усны шугам г.м/ төслийг хувийн секторын хөрөнгө оруулалтаар санхүүжүүлэх хандлага бий болсон.

• Нэг гол загвар нь /Build, operate, transfer/ BOT - Барих, Ажиллах, Шилжүүлэх юм.

• Өөрөөр хэлбэл, хувийн сектор төслийг боловсруулж, санхүүжүүлж, барилга байгууламжийг барьж, улмаар уг нэгжийг хэвийн ажиллуулж, тодорхой хөнгөлөлттэй хугацааны /25-40 жил/ дараа эзэмшлээ Засгийн газарт шилжүүлнэ.

Page 18: оуб   лекц №10

Гадаад хөрөнгө оруулалтын ангилал:3 үндсэн хэсгээс

бүрдэнэ.

Хөрөнгө болон хувьцаа эзэмших /equity capital/ .

• Гадаадын хөрөнгө оруулагчийн оруулсан хөрөнгө болон хөрөнгө хүлээн авч буй орны аж ахуйн нэгжийн хувьцааг худалдаж авах,

Олсон ашгаас дахин хөрөнгө оруулах /reinvested earnings/.

• Гадаадын хөрөнгө оруулагчид ноогдох ашгийг хуваарилалгүйгээр, олсон ашгаараа эргүүлж хөрөнгө оруулах,Компани доторхи зээл эсвэл өрийн шилжүүлэг

/intra-company loans or intra-company debt transaction/. • Шууд хөрөнгө оруулагч /эх компани/ болон салбар

компанийн хооронд хийгдэх урт болон богино хугацааны янз бүрийн хэлбэрийн зээл болон зээлдэг.

Page 19: оуб   лекц №10

Гадаадын хөрөнгө оруулалтыг Монгол улсад дараах хэлбэрээр хэрэгжүүлэхээр хуульд заасан

байдаг. Үүнд :• Гадаадын хөрөнгө оруулагч дангаараа аж ахуйн нэгж

байгуулах• Гадаадын хөрөнгө оруулагч монголын хөрөнгө

оруулагчтай хамтран аж ахуйн нэгж байгуулах• Байгалийн баялгийг ашиглах, боловсруулах талаар хууль

тогтоомж, концесс, бүтээгдэхүүн хуваах гэрээний дагу эрх олж авах

• Маркетинг, менежментийн гэрээ байгуулах• Санхүүгийн түрээс /лизинг/-ийн болон франчайзийн

хэлбэрийн хөрөнгө оруулалт хийх.

Page 20: оуб   лекц №10

Дараах хэлбэрээр гадаадын хөрөнгө оруулагч хөрөнгө оруулахдаа дараах

төрлийн хөрөнгө оруулалт хийж болно.

• Чөлөөтэй хөрвөх валют, хөрөнгө оруулалтын үр дүнд төгрөгөөр олсон орлого

• Хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, тэдгээртэй холбогдсон эд хөрөнгийн эрх

• Оюуны болон аж үйлдвэрийн өмчийн эрх

Page 21: оуб   лекц №10

ГШХО-ыг хөрөнгө оруулагчийн байр сууринаас нь дараах байдлаар ангилдаг.

Үүнд:

• Босоо хэлбэрийн /vertical FDI/. Хөрөнгө оруулалт хийж байгаа орныхоо байгалийн нөөц, түүхий эд, хямд ажиллах хүчийг ашиглан бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэн экспортлох зорилготой байдаг.

• Хэвтээ хэлбэрийн /horizotal FDI/. Хөрөнгө оруулагч өөрийн ижил төрлийн бүтээгдэхүүнийг байршлын давуутай болон татварын хөнгөлөлттэй оронд үйлдвэрлэх зорилгоор салбараа нээж хөрөнгө оруулдаг.

• Холимог хэлбэрийн / conglomerate FDI/. Хэвтээ болон босоо хэлбэрийн аль алиных нь шинжийг агуулсан байдаг.

Page 22: оуб   лекц №10

Хөрөнгө хүлээн авагч орны байр сууринаас дараах байдлаар ангилдаг.

• Импортыг орлох /import-substituting FDI/. Энэ чиглэлийн хөрөнгө оруулалтыг улс орнууд нилээд дэмждэг ба тухайн орны зах зээлийн хэмжээ, тээврийн зардал, худалдаа, бизнест учрах саад бэрхшээл зэрэгтэй холбоотой.

• Экспортыг нэмэгдүүлэх / export-increasing FDI/ . Хөрөнгө хүлээн авагч орон импортыг орлох улмаар экспортыг нэмэгдүүлэх чиглэлийн хөрөнгө оруулалтад нилээд анхаарал хандуулдаг.

Page 23: оуб   лекц №10

• Засгийн газраас санаачилсан /government – initiated FDI /. Хөрөнгө оруулалтыг авч байгаа орны засгийн газраас хөрөнгө оруулалтын урамшууллыг санал болгосны улмаас хийгдэж буй хөрөнгө оруулалт.

Page 24: оуб   лекц №10

• Гадаадын шууд хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийг

хөрөнгө оруулалын хэмжээгээр нь дараа байдлаар ангилна.

• 100 хувийн хөрөнгө оруулалттай /independent company/

• Хамтарсан хөрөнгө оруулалттай /joint venture/ - талууд тодорхой хувиар хамтарсан хөрөнгө оруулалт хийх ба мөн нийт хөрөнгө оруулалтад эзлэх гадаадын хөрөнгө оруулалтын хувиар ангилдаг.

Page 25: оуб   лекц №10

ГШХО-ыг өдөөж бий болгодог хүчин зүйлс буюу зорилгоос нь

шалтгаалж дараах байдлаар ангилдаг.

Гадаад дахь үйлдвэрлэлээ бэхжүүлэх зорилготой. • Нэгэнт бий болсон үйлдвэрлэлээ улам баталгаажуулж, олсон

орлогоосоо эсвэл шинээр дахин хөрөнгө оруулалт хийх г.м

Зах зээлд ойртох зорилготой.• Өөрийн бараа, үйлчилгээг борлуулах зах зээл болон

үйлдвэрлэлд ашиглах түүхий эд зэрэгт ойртуулж салбараа нээхэд зориулж хөрөнгө оруулалт хийх г.м

Худалдааны саад хоригоос зайлсхийх зорилготой.• Тарифийн болон тарифийн бус хязгаарлалтаас зайлсхийхийн

тулд өөрийн үйлдвэрлэлийг өөр оронд шилжүүлэн байршуулах

Шинэ технологи эзэмших зорилготой. • Технологи өндөр хөгжсөн орны технологи арга ажиллагаа,

ноу-хаугаас суралцаж бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх г.м

Page 26: оуб   лекц №10

Гадаадын хөрөнгө оруулалтын урамшуулал

Page 27: оуб   лекц №10

Гадаадын хөрөнгө оруулалтын ач холбогдол:• дэвшилтэт технологийг нэтрүүлэх• өрсөлдөөнийг бий болгох• гадаад худалдааны төлбөрийн тэнцлийг

сайжруулах• ажилгүйдлийг багасгах• хөрөнгийн тогтмол, аюулгүй байдлыг бий болгох• эдийн засгийн өсөлтийг хурдасгах г.м

Page 28: оуб   лекц №10

Гадаадын хөрөнгө оруулалтын сөрөг үр

дагавар:• оруулсан хөрөнгө оруулалтаасаа илүү валютыг

гадагш гаргах• экспорт, импортын хүрээ хязгаарлагдах• дотоодын ажил эрхлэлтийг бууруулах• дотоодын нөөц баялгийг сүйтгэх• дотоодын санхүүгийн тэгш бус хуваарилалтыг

үүсгэх• монополь болон олигополь зах зээл бий болгох• шинэ технологи бий болоход саал болох• аж үйлдвэрийн бүтцэд сөргөөр нөлөөлөх• эдийн засгийн хувьд гадаадаас хамааралтай

болох

Page 29: оуб   лекц №10

Хөгжиж буй орнуудад ГШХО-ыг урамшуулах дараах нийтлэг зүйлүүд

байдаг

Урамшууллын механизм нь үндэсний хөгжлийн тодорхой зорилтыг хэрэгжүүлэхэд чиглэгддэг. Жишээ нь:

• тэргүүлэх чиглэлийн үйлдвэр байгуулах• хөгжлийн хоцрогдсон бүсийг хөгжүүлэх• ажилгүйдлийг багасгах• экспортыг нэмэгдүүлэх, импортыг орлуулах• дотоодын түүхий эд, нөөцийг ашиглах г.м

Нефть, уул уурхайн салбар нь хөрөнгө, технологи, аз туршсан үйл ажиллагаа ихтэй байдаг тул тухайн байдлаас хамаарч урамшууллыг хэлэлцэн тохирох, илүү таатай нөхцөл олгох г.м. Инсентивийг өргөнөөр ашиглаж байна.

Page 30: оуб   лекц №10

• Инсентив гэдгийг засгийн газраас тэргүүлэх чиглэлийн салбарын

зохистой үйл ажиллагааг дэмжих зорилгоор олгодог хөнгөлөлт,

урамшуулал гэж ойлгож болох юм.

Page 31: оуб   лекц №10

• Инсентивийг ерөнхийд нь 2 ангилдаг.• Санхүүгийн /financial incentives /. Татвараас

хөнгөлөх, чөлөөлөх, буцаан олгох болон хөрөнгө санхүүгийн дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд чиглэгднэ.

• Санхүүгийн бус. Ямар нэг хөрөнгө санхүүтэй холбоогүй, гадаадын хөрөнгө оруулагчдыг бүртгэх, зөвшөөрөл олгох, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад нь таатай нөхцөл бий болгоход чиглэгддэг.

Page 32: оуб   лекц №10

• Санхүүгийн урамшууллыг

oА. татварын, oБ. хөрөнгийн гэж ангилдаг.

Page 33: оуб   лекц №10

• А. Татварын урамшуулалд: o - орлогын албан татварыг бууруулах, чөлөөлөхo - экспорт, импортын татвараас хөнгөлөх, чөлөөлөхo - буцааж нөхөн төлөхo - тоног төхөөрөмж, түүхий эд материал болон бусад эд ангиудын

НӨАТ-ыг багасгах, чөлөөлөхo - орон нутгийн засаг захиргаанаас олгох татварыг багасгах,

чөлөөлөхo - татвар ноогдуулах ашгийг багасгах, элэгдэл хорогдлын

шимтгэлийг өндөр тогтоох г.м

• Б. хөрөнгийн урамшуулалд:o - татаас олгох замаар буцалтгүй тусламж үзүүлэххo - хөнгөлөлттэй зээл олгох, зээлийн баталгаа гаргахo - даатгалo - ажилчдыг сургахад санхүүгийн тусламж үзүүлэхo - худалдааны чөлөөт бүс байгуулах г.м

Page 34: оуб   лекц №10

Гадаадын хөрөнгө оруулалтын

үнэлгээ, зэрэглэл

Page 35: оуб   лекц №10

• НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал /ЮНКТАД/-аас дэлхийн улс орнуудын хөрөнгө оруулалтын чадавхи болон түүнийг татаж буй байдлыг үнэлэхдээ дараах индекссүүдийг ашигладаг. Үүнд: o ГШХО орох чадавхийн индексo ГШХО-ыг хүлээн авах үзүүлэлтийн индекс

Page 36: оуб   лекц №10

Гадаад хөрөнгө оруулалтын

зэрэглэл• ОУ-н санхүүгийн байгууллагууд болон хувийн

хөрөнгө оруулагчдаас зээлжих зэрэглэлээс нь хамаарч тухайн улсад үзүүлүүлэх албан ёсны тусламжийн болон хөрөнгө оруулалтын шийдвэр гаргадаг.

Page 37: оуб   лекц №10

• Ерөнхийд нь зэрэглэл тогтооход 8 шалгуураар үнэлгээ өгдөг байна. Үүнд:

• Улс төрийн эрсдэл• Эдийн засгийн бүтэц, хүн амын орлого• Эдийн засгийн өсөлтийн хандлага• Төсөв, татварын бодлого• Улсын өрийн хэмжээ• Үнийн тогтвортой байдлын хэмжээ• Гадаад худалдааны төлбөрийн тэнцэл• Гадаад өр, төлбөрийн гүйцэтгэх чадвар зэрэг

болно.

Page 38: оуб   лекц №10

Зэрэглэл Агуулга

ААА* Хөрөнгө оруулалтын эрсдэл хамгийн бага, хамгийн чанартай зээлдэгч. Санхүүгийн амлалтаа хугацаанд нь төлөх чадвар маш өндөр. Гадаад сөрөг хүчин зүйлд төдийлөн автахгүй.

АА* ХО-ын эрсдэл маш бага, маш чанартай зээлдэгч. Санхүүгийн амлалтаа хугацаанд нь төлөх чадвар өндөр. ААА-г бодвол гадаад нөлөөнд автах магадлалтай

А* ХО-ын эрсдэл бага, санхүүгийн амлалтаа хугацаанд нь төлөх чадвартай ба амлалтаа биелүүлэхийг ихэд эрмэлздэг. Дээрх зэрэглэлүүдийг бодвол гадаад нөлөөнд эмзэг

ВВВ* Хөрөнгө оруулалтын эрсдэл дунд түвшинд, санхүүгийн амлалтаа хугацаанд нь төлөх чадвар дунд, сайн чанартай зээл. Гадаад орчны өөрчлөлт муугаар нөлөөлөх боломжтой.

Хөрөнгө оруулалтын зэрэглэл

Page 39: оуб   лекц №10

Эрсдэл өндөртэй зэрэглэлүүд

ВВ* Хөрөнгө оруулахад боломжтой ч ХО-ын эрсдэл,

өртөг өндөртэй, ВВВ-г бодвол санхүүгийн

амлалтаа хугацаанд нь биелүүлэх чадвар

харьцангуй муу.

В* ХО-ын эрсдэл маш өндөртэй, санхүүгийн

амлалтаа хугацаанд нь төлөх чадвар муу, гадаад

орчны сөрөг өөрчлөлтийг давахад бэрхшээлтэй.

ССС,СС,С Үүргээ үл биелүүлэх магадлал өндөр, үүргээ үл

биелүүлэх дохиог өгдөг

DDD,DD,D Үүргээ үл биелүүлэх

Page 40: оуб   лекц №10

Монгол улс дахь ГШХО

• Монгол улсад гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих үйл явц шилжилтийн үеийн эхэнд буюу 1990 онд Худалдаа Үйлдвэрийн яамны дэргэд гадаадын хөрөнгө оруулалтын газар байгуулсанаар эхлэлээ тавьсан.

Page 41: оуб   лекц №10

• Аливаа улс гадаадын хөрөнгө оруулалтыг татахын тулд эрхзүйн таатай орчинг бүрдүүлсэн хуультай байх асуудал чухал билээ. Энэ үүднээс Монгол УИХ 1991 онд “Гадаадын хөрөнгө оруулалтын тухай” хуулийг хэлэлцэн батлаж, 1993, 1998, 2002, 2008 онуудад нэмэлт өөрчлөлт оруулан шинэчлэн баталсан.

Page 42: оуб   лекц №10

• Улмаар 1996 онд уг асуудлыг хариуцсан “Гадаадын хөрөнгө оруулалтын газар” нэртэй бие даасан байгууллага байгуулагдаж 1998 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлаг /ГХОГХА/ болж өөрчлөгдсөн байна. Агентлагийн гол зорилго нь Монгол улсад гадаадаас оруулах хөрөнгийг нэмэгдүүлэх, экспорт, жижиг дунд үйлдвэрийг дэмжих, нэг цэгийн үйлчилгээ үзүүлэхэд чиглэгдэж байна. Энэ үүднээс 2000 онд гадаадын хөрөнгө оруулалтын “нэг цэгийн үйлчилгээ”-г бий болгон ГХО-тай аж ахуйн нэгж байгуулахад бүртгэлийн асуудлыг хөнгөвчилж өгсөн.

Page 43: оуб   лекц №10

GOOD LUCK!