Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

14

Upload: lut-ochir-vanganjil

Post on 22-Jul-2016

294 views

Category:

Documents

13 download

DESCRIPTION

"алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь" төсөл

TRANSCRIPT

Page 1: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх
Page 2: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

Дэлхийн Банкны итгэлцлийн сан болох Японы Нийгмийн Хөгжлийн Сангийн санхүүжилтээр Хүүхдийг Ивээх Сангаас Монгол улсын Боловсрол, соёл, шинжлэх

ухааны яамтай хамтран хэрэгжүүлж буй “Алслагдсан хөдөөгийн малчдын хүүхдүүдийн бага боловсролын үр дүнг сайжруулах нь” төслийн хүрээнд хэвлүүлэв.

Уг бүтээлийн агуулга, үзэл санааг зохиогчид хариуцах бөгөөд ямар ч нөхцөлд Дэлхийн Банк болон Хүүхдийг Ивээх Сангийн байр суурийг илэрхийлэхгүй болно.

Page 3: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

1

Д.Гүндэгмаа

ЭРДМИЙН ТҮЛХҮҮР - БИЧИГ

МОНГОЛ ХЭЛ 1-3

Улаанбаатар 2014

Хянан тохиолдуулсан Б.Лхамноржмоо

Бага боловсрол нөхөн эзэмшүүлэхэд

эцэг эхийн ашиглах ном

Page 4: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

2

ГАРЧИГ

1. ГИЙГҮҮЛЭГЧ АВИА, ҮСЭГ ............... 4 - д, т, г, б гийгүүлэгч авиа, үсэг

- ц, ч, з, ж гийгүүлэгч авиа, үсэг

2. ТУСЛАХ ЭГШИГ ............................... 9

3. ХАВСРАЛТ ...................................... 12

Page 5: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

2

ГАРЧИГ

1. ГИЙГҮҮЛЭГЧ АВИА, ҮСЭГ ............... 4 - д, т, г, б гийгүүлэгч авиа, үсэг

- ц, ч, з, ж гийгүүлэгч авиа, үсэг

2. ТУСЛАХ ЭГШИГ ............................... 9

3. ХАВСРАЛТ ...................................... 12

3

Санамж

“Эрдмийн түлхүүр - бичиг” (Монгол хэл 1-3) хэмээх гарын авлагыг хүүхдэдээ нэгдүгээр ангийн түвшний монгол хэлний боловсрол эзэмшүүлэхэд ашиглана. Гарын авлага нь хүүхдэд уншиж, бичиж сурах сонирхол төрүүлэх төдийгүй анхаарах, ажиглах, дуурайх, давтан хэлэх, үйлдэх, чээжлэх, харьцуулах, ялгааг олох, зөв суух, үзэг харандааг зөв барих зэрэг оюуны үйлийн анхан шатны арга барил эзэмшүүлж, хүүхдийн ой тогтоолт, хэл яриа, хуруу гарны эвсэл хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилготой юм. Түүнчлэн хэлний авиаг таних, ялгах, үе, үг, өгүүлбэр, эхийн тухай баримжаа төсөөлөлтэй болоход ч туслах болно. Эцэг эх та хүүхдээ “Эрдмийн түлхүүр - бичиг” номоор суралцахад туслахын тулд дараах хэдэн зүйлийг анхаарна уу. Үүнд:

• Өдөр бүр 30-40 минут хичээллэх тогтсон цагтай болж, түүнийгээ хүүхэдтэйгээ тохироод ягштал баримтлаарай. Өглөө 10.00-10.30 хүртэл хичээллэнэ гэж тохирсон бол тэр цагтаа өөрийнхөө ажлыг зохицуулж бэлэн байхаас гадна хүүхдээ бэлэн байлгаж заншаарай.

• Хүүхэд дуртай цагтаа суугаад хичээлээ хийх ширээ сандал, хичээлийн хэрэглэлээ тавих тавиур бэлтгэж, гэртээ сургалтын уур амьсгал бий болгоорой. Гэр бүлийн бүх гишүүд суралцагч-хүүхдэд хүндэтгэлтэй хандаж саад болохгүй байхыг хичээгээрэй.

• “Эрдмийн түлхүүр - бичиг” (Монгол хэл 1-3) номонд II ШАТНЫ ГИЙГҮҮЛЭГЧ (д, т, г, б, ц, ч, з, ж, к, п, ф, щ), ТУСЛАХ ЭГШИГ (я, ё, е, ю)-ийг багтаасан бөгөөд 2 сар гаруй үзэхээр баримжаалж боловсруулсан болно. Хэрвээ танай хүүхэд арай удаан эсвэл хурдан үзмээр байвал өөрөө зохицуулаарай.

• Сурагчийн номын даалгавар бүрийн эхэнд байгаа таних тэмдгүүдийг “Эхний хичээл”, “Эрдмийн түлхүүр - бичиг” (Монгол хэл 1-3) номоо үзэж байхдаа хүүхэд чинь, эцэг эх та ч гэсэн маш сайн нүдэлж тогтоосон байх аа. Энэ номоороо хичээллэхдээ ч сайн ашиглаарай. Хүүхэд өөрөө уншиж сураагүй байхад их хэрэгтэй байх болно.

• Хүүхдийн номын баатрууд Амар, Лувсан, Туяа, Энхээ нар энэ удаад бас л танай хүүхэдтэй хамт хичээллэх болно. Ер нь “Эрдмийн түлхүүр - бичиг” ном нь “Эхний хичээл” хэмээх нэгдүгээр номтойгоо маш их уялдаатай бөгөөд эхний номонд өгч байсан даалгаврыг гүйцээж хийх даалгавар цөөнгүй байгаа. Тиймээс хэрвээ танай хүүхэд эхний номоо үзэлгүйгээр шууд энэ номоор хичээллэж байгаа бол “Эхний хичээл” номоо шаардлагатай үед нь үе үе харж байхыг зөвлөе.

• Хичээлээ хийхээр суухдаа хүүхдийнхээ өмнө “Сурагчийн ном”-ыг, өөрийнхөө өмнө “Эцэг эхийн ном”-оо дэлгээд тавь. Хэн нь юу хийхийг алхам алхмаар зааж хөтлөх болно. Танай хүүхэд, та хоёрт амжилт хүсье!

НОМЫН ЦАГААН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ!

Зохиогчид

Page 6: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

4

1. Чиглүүлэх асуулт:

- Зурагт юуг дүрсэлсэн бэ?- Хуш модыг яагаад мөнх ногоон мод гэдэг вэ, чи юу гэж бодож байна вэ?- Хуш мод ямар үнэртэй вэ?- М-о-д гэхэд “д” авиа сонсогдож байна уу?- “Хуш мод сайхан үнэртэй.” гэсэн өгүүлбэр хэдэн үгээс бүтсэн байна вэ? (Эхний зургийн доорх бүдүүвчийг заана)- Ямар үгэнд хаана нь “д” авиа сонсогдож байна вэ? (Бусад зургийг заана) гэх мэтээр авиа, үсэг таниулдаг аргаараа цааш нь ажиллаарай.

2. Оньсогуудыг уншиж өгөөд “д” үсгийг олуулж будуулаарай.Хөрөө ба хөөрүүлсэн сүүний зургийг зааж оньсогыг таахад нь туслаарай. Чээжлээд 2-3 хүнд таалгах даалгавар өгч шалгаарай.

М

4. Самбар дээрх үгсээс “Дулмаа даавуун дээл хийв.” гэсэн өгүүлбэр бүтээж уншина. Өмнөө зураастай (-маа,

-вуун) үеийг зураасгүй үеийн араас залгаж үг бүтээнэ гэдгийг хэлж өгөөрэй.

1. ГИЙГҮҮЛЭГЧ АВИА, ҮСЭГ

д .

Дд

Дул

-маа

даа

-вуун

дээл

хийв.

Дул-маа ...

3. Зургуудыг ашиглан “дар, дор, дэр, дөр”, “мад, мод, мэд, мөд” гэсэн үгс бүтээлгэж уншуулаарай.

о э өа о э өа

5. Цэнхэр хүрээнд байгаа үг, холбоо үг, хүний нэр, сургаал үг, “Хуш” эхийг уншуулаад хүүхдээсээ асууж ярилцаарай.

- Хуш ямар үнэртэй вэ?- Хуш ямар мод вэ?- Хэрэм юугаар хооллодог вэ? - Самар яагаад эрүүл мэндэд сайн бэ? гэх мэт

6. Дд үсэг, мод гэдэг үгийг бичүүлээрэй.“дД” үсгийг 1-3, “мод” гэдэг үгийг 1 удаа бичүүлээд хянаж, бичлэгийн алдаа байвал хэлж өгөөрэй. Дараа нь том жижиг “д” үсгийг тус бүр 3-4, “мод” гэдэг үгийг 1 мөр бичүүлээд хэрхэн бичсэнийг хүүхэдтэйгээ ярилцаж үнэлээрэй.

Page 7: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

5

1. Чиглүүлэх асуулт:- Зураг дээр юу юуг дүрсэлсэн байна вэ?- Туулай, баавгай хоёр юу хийж байна вэ?- Т-уу-л-ай гэхэд “т” авиа сонсогдож байна уу?- “Д”, “т” авиаг харьцуулж дуудаарай.- “Туулай шатар сурав.” гэсэн өгүүлбэр хэдэн үгээс бүтсэн байна вэ?(Эхний зургийн доорх бүдүүвчийг заана)- Ямар үгэнд хаана нь “т” авиа сонсогдож байна вэ? (Бусад зургийг заана)

2. П.Бадарчийн “Тэмээ” шүлгийн хэсгээс “т” үсгийг олуулж будуулаад, бүрэн олсон эсэхийг хянаарай. “Т” үсэг 11 байгаа. Чээжлүүлээрэй.

Тэмээ-таван хошуу малын минь нэгТэмээ-таван амьд эрдэнийн маань нэгТэмээ-таван тивийн улсаас манайд олон нь бийТэмээ- тал, хангай, говь гурван нутагт минь бий

Т .т

Тт

3. “Ухаантай туулай” эх хүртэлх бүх дасгалыг хийлгээд, эхийг уншуулаарай. “Амьтад” гэдэг үгийг уншихад нь туслаарай.Улаан өнгөөр тэмдэглэсэн үсэг (Ь) зөөлний тэмдэг гэдгийг хэлж өгөөрэй.

4. Дараа нь ам- амь, ан-ань, ар-арьс, он-онь, туул-тууль, хун-унь, дар-дарь, тар-тарь, хор-хорь зэрэг үгсийг харьцуулан уншиж, утгыг нь ярилцаарай.

6. Тт үсэг, тэмээ, “Атан тэмээ том.” гэсэн үг, өгүүлбэрийг бичүүлээрэй.Хүүхдийнхээ бичсэнийг өөртэй нь ярилцаж үнэлээрэй.

1. Ярилцах зураг дээр “Г” авиа үсэг орсон ТОГОО, ТУЛГА, ГАЛЫН ХАЙЧ, ОЛБОГ, ШИРДЭГ, ТАГШ, ШУРГУУЛГА, ШОГОЛ гэх мэт зүйлийг зааж ярилцаарай.

Улаанаар тэмдэглэсэн үгсийг номынхоо арын хавсралтаас харж тайлбарлаарай.

- Г-э-р гэсэн тулгуур үг, “Гэр агаар сайтай.” өгүүлбэр дээр өмнөхийн адил ажиллаарай.

2. Үсэггүй хүрээнд “г” үсэг нэмж бичээд“тор”, “гэр” гэх мэт үг бүтээлгэж уншуулаарай.

3. Гэр, мөөг, тугалны зургийн доор нэрийг нь бичүүлээрэй. Урт эгшгийг 1 үсэгт тооцож, 1 том нүд үлдээсэн байгааг хэлж өгөөрэй.

4. “Г” үсэг орсон хүний нэр хэлж уралдах тоглоом. “Г” үсэг орсон хүний нэр эхний хүн хэлнэ. Дараагийн хүн “г” авиа ямар үгэнд хаана сонсогдож байгааг хэлнэ. Зөв хурдан олбол 3 оноо өгөх ба 1 дэх хүн “Баярлалаа, таныг сонсъё” гэнэ. Зөв олоогүй бол оноо нэмэхгүй. Хоёр дахь хүн “г” үсэгтэй хүний нэр хэлнэ. 10 минут тоглоод оноогоо тоолно. Олон оноотой нь ялна (Хүүхдийн ном, хуудас 10). “Г” гийгүүлэгчийг таниулах бусад даалгавар нь танд ойлгомжтой байгаа, та бие даагаад хийлгээрэй.

Г .

Гг

э рт о

Т

Page 8: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

6

1. Ярилцах зураг дээр ажиллах чиглүүлэх асуулт:

- Зурагт хэдэн хүнийг дүрсэлсэн бэ?- Цай ууж байгаа хүн хүүхэд үү, том хүн үү? (Дээр үед хүнтэй суусан эмэгтэй хүн эхнэр үс самнаж, шүр сувд шигтгээтэй мөнгөн хавчаар зүүгээд, даруулга болон малгай өмсдөг. Мөн мөртэй дээл өмсдөг байсныг зураг дээр зааж тайлбарлаарай.)- Орчин үеийн гэр бүлийг дүрсэлсэн үү, дээр үеийн гэр бүлийг үү гэдгийг ажиглуулаарай. Мөн зуух, тогоо, жигнүүр, данх, усны сав, гэрийн тавилга зэргийг зааж сайтар ажиглуулаарай.

- Эгч дүү гурав юу хийж байна вэ?- Аль нь хамгийн том эгч нь вэ?- Аль нь хамгийн бага дүү нь вэ?- Хэн нь юу хийж байна вэ?- Бууз хийх дарааллыг хүүхдээрээ яриулаад анхаарах зүйлийг хэлж өгөөрэй.

2. Ц.Дамдинсүрэнгийн Буурал ижий минь шүлгийн хэсгээс “б” үсгийг бүгдийг олж будсан эсэхийг хянаад чээжлүүлээрэй. “Б” үсэг нийт 6 байгаа.

3. “Б” үсэгтэй үгсийг уншуулаад, зурагтай нь холбон зуруулаарай.

4. Алжаал тайлах дасгал. “Бөжин” гэхэд гараа өвдгөн дээрээ авч, доошоо хагас сууна. “Болжмор” гэхэд босоод гараа дэвнэ. 10 удаа хурдан давтан хийлгэнэ. Энэ дасгал хүүхдийн анхаарал, хөдөлгөөний эвслийг хөгжүүлэхэд тустай.

5. “Бороо” эхийг уншихад нь туслаад асуултын дагуу ярилцаарай. - Ямар бороог “аадар бороо” гэдэг вэ? - Борооны дараа нар гарч, солонго татаж байхыг чи харсан уу?

Цэлмэж дуусаагүй тэнгэр, таван өнгийн солонго, байгаль дэлхий нүүрээ угаасан юм шиг, мод, өвс ногоо нов ногоон, чийгтэй цэнгэг агаар үнэртэх шиг зэрэг үг, хэллэгийг оруулан эхийн зураг дээр ярилцаарай. - Их олширч байгаа юмны талаар яагаад “Борооны дараах мөөг шиг” гэж

ярьдаг юм бол оо? Энэ асуултын хариуг хүүхэдтэйгээ хамт бодоод ярилцаарай.

6. Бар-барь, бол-боль зэрэг үгсийг харьцуулж уншаад, утгыг нь тайлбарлаж өгөөрэй.

7. Бб үсэг, “Би барилдав.” гэж бичүүлээд хүүхэдтэйгээ ярилцаж, үнэлээрэй.

Б .

Бб

ботготой ингэбаавгай бөмбөг барбуубоовбохьбөх

Page 9: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

7

1. Зураг дээр ярилцахдаа УРЦ, ЦАА, ЦААТАН зэрэг үгсийг оролцуулж ярилцаарай.

2. У-р-ц гэсэн тулгуур үг, “Уулын наана урц байна.” өгүүлбэр дээр өмнөхийн адил ажиллаарай.

3. Эсгий хийж байхад хэлдэг ерөөл болон оньсогоос “ц” үсгийг олуулж будуулаад, бүрэн олсон эсэхийг хянаарай. “Ц” үсэг нийт 6 байгаа.Оньсогыг таалгахын тулд мод хэзээ навчтай, хэзээ нүцгэн байдаг вэ? гэж дөхүүлж асуугаарай.

4. Эвлүүлэх дүрс дээр бичсэн үеэр үг бүтээлгэн өгүүлбэр болгож уншуулаарай. Бүтээх дарааллыг харна уу.

а. Ижил өнгөтэй 2 дүрсийг эвлүүлээд 1 дурс болгох, б. Эвлүүлсэн дүрс дээрх үеүдээс үг бүтээж унших, в. Үгсээс “Цааны тугалыг хугаш гэдэг.” гэсэн өгүүлбэр бүтээх

5. Даалгавар 1, 2, 3, 4-ийг уншуулаад, “Гучин хоёр цагаан лонх тоолох” тоглоомоор тоглож, “Ц” үсгийг зөв дуудаж, давтангаа хүүхдийнхээ уушгины багтаамжийг нэмэгдүүлэх дасгал хийлгээрэй.

6. “Цаа” эхийг уншуулаад, ойлгосон эсэхийг нь асууж хянаарай. Асуулт:- Цаатан ардууд ямар аймагт амьдардаг вэ?- Яагаад тэднийг цаатан гэж нэрлэдэг вэ?- Цаатнууд юунд амьдардаг вэ?- Цааны тугал болон бухыг юу гэдэг вэ?

7. Цц үсэг, “Идээний дээд цай” өгүүлбэрийг бичүүлээрэй. Эхлээд “Бичиж сурцгаая” цахим хичээлийг үзүүлж том, жижиг “ц”-г хэрхэн бичиж буйг сайн ажиглуулаарай.

Цаа -ыг

-нытугал

хугаш гэдэг.

1. Ярилцах зураг дээр ажиллах чиглүүлэх асуулт: - Зураг дээр юу харагдаж байна вэ? Нэрлүүлээрэй. - Ямар улирал байна вэ? Яагаад? - Цаг агаар ямар байх шиг байна вэ? Яагаад?

2. Х-ө-в-ч гэсэн тулгуур үг, “Хөвч хөхрөн харагдана.” өгүүлбэр дээр өмнөх хичээлүүдтэй адил аргаар ажиллаарай.

3. ”Навч” эхийг уншуулаад, “Ч” үсгийг олуулж будуулаад, бүрэн олсон эсэхийг хянаарай. “Ч” үсэг

нийт 7 байгаа. Боломжтой бол хүүхдээрээ навчаар наамал хийлгээрэй.

4. “Ч” үсэгтэй үгсийг уншуулаад, зурагтай нь холбон зуруулаарай.

5. Унших, бичих даалгаврыг хийлгээрэй. Оньсогыг таалгахдаа - Ачаа бараа гэр орноо манаж байдаг юу байдаг билээ?- Яагаад цоожны зураг байгаа юм бол оо? гэх мэтээр асууж ярилцан дөхүүлж

өгөөрэй. Чээжлээд 2-3 хүнд таалгах даалгавар өгч шалгаарай.

ч .

Чч

ц .

Цц

Page 10: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

8

1. Зураг дээр ярилцахдаа ЗУН, ГҮЗЭЭЛЗГЭНЭ, ЗАРАА зэрэг үгсийг оролцуулж ярилцаарай.

Чиглүүлэх асуулт: - Зурагт ямар улирлыг дүрсэлсэн бэ? - Ямар амьтад, юу хийж байна вэ? - Жимс их ургасан байна уу?

2. Г-ү-з-ээ-л-з-г-э-н-э гэсэн тулгуур үг, “Гүзээлзгэнэ их ургажээ.” өгүүлбэр дээр өмнөхийн адил ажиллаарай.

3. ”Зун” эхийг уншуулаад, “З” үсгийг олуулж будуулаад, бүрэн олсон эсэхийг хянаарай. Хүүхдийн олж будсан үсгийг өөрөөр нь тоолуулаарай. “З” үсэг нийт 23 байгаа.

4. Цэнхэр хүрээнд буй үгсийг уншуулаад, зурагтай холбож зуруулаарай. Жишээ нь, хүүхэд “зөгий” гэж эхний үгийг уншихад, зураг нь аль вэ, холбож зураарай гэх мэтээр чиглүүлээрэй.

5. Даалгавар 1, 2, 3 болон “Зуу” эхийг уншуулаад, асуултад хариулуулаарай.

6. Загварыг харж бичих дасгал хийлгээд, зүйр үгийг хуулж бичүүлээрэй.

ж .

Жж 1. Зураг дээр ярилцахдаа ШОРГООЛЖ, ЖИГМЭД, ЖИМС, БОЛЖМОР зэрэг үгсийг оролцуулж ярилцаарай.

Чиглүүлэх асуулт:- Зурагт ямар улирлыг дүрсэлсэн бэ?- Хэдэн хүн харагдаж байна вэ?- Тэд юу хийхээр явж байгаа гэж чи бодож байна вэ?- Яагаад тэгж бодсон бэ?- Тэд юу барьсан байна вэ?- Жимс хаана ургадаг вэ?

- Ойд болжмор, шоргоолж байдаг уу? - Өөр ямар амьтад байдаг вэ? гэх мэтээр асууж хүүхдээрээ аль болох их яриулахыг хичээгээрэй.

2. Ж-и-м-с гэсэн тулгуур үг, “Жигмэд жимс түүв.” өгүүлбэр дээр өмнөхийн адил ажиллаарай.

3. ”Жигмэд, Тогмид хоёр” дууны үгээс “ж” үсгийг олуулж

будуулаад, бүрэн олсон эсэхийг хянаарай. “Ж” үсэг нийт 15 байгаа. Хүүхдээр өөрөөр нь тоолуулаарай.

4. Хүрээн доторх үгийг уншуулаад, холбож зуруулаарай. 5. Даалгавар 1, 2, 3, “Ажил” эхийг уншуулаарай. Дараа нь “- Ажил хүнд аз жаргал өгдөг үү?, -Яагаад?, -Чи залхуурдаг уу?” гэсэн асуулт тавьж эхийн утга санааг дэлгэрүүлэн ярилцаарай.

6. Загварын дагуу бичих, хуулж бичих дасгал хийлгээд хянаарай. Хуулж бичсэнийг нь хүүхэдтэйгээ ярилцаж үнэлээрэй.

болжмор

Ж

.

Зз

Page 11: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

9

Одоо та хүүхдэдээ туслах эгшиг(я, ё, е, ю), ъ, онцгой 4 гийгүүлэгч(п, к, ф, щ ) үсгийг заах болно. Энэ хүртэл та Цагаан толгойн ихэнх үсгийг зааж, ихээхэн туршлагатай болсон ба цааш нь тайлбар багатай заах чадвартай болсон гэдэгт итгэж байна.

Гэхдээ дараах зүйлийг анхаарна уу. Үүнд:

1. Эгшиг үсгийг улаанаар, гийгүүлэгчийг цэнхрээр тэмдэглэж ирснийг сануулж байгаарай.

2. Хүүхэд чинь уншиж сурч байгаа учир “Я” үсгээс эхлэн тайлбарлах өгүүлбэр, тулгуур үгийг бүтнээр нь өгсөн байгааг анхаараарай. Жишээ нь:

Уншаад, таагаарай.

Андуурч ташаараад А үсгийг я үсгээр бичсэн чиньУсны шувууУулын амьтан болчихлоо

3. Хүүхдийн номын тааврыг таалгахдаа тааврын ард буй зургийг ажиглуулаарай. Тэгээд хүүхдээрээ АНГИР гэдэг үгийг бичүүлээд, энэ үгийн эхний “А” үсгийг “Я” үсгээр соливол ямар үг болох вэ гэж асуугаарай.

7. Цагаан толгойн бусад үсгүүдийг өмнөх аргаар үзэж дуусаад “Гучин таван найз” шүлгийг чээжлүүлээрэй.

8. Цагаан толгойн бүх үсгийг хуулан бичүүлээд, хүүхэд чинь зөв бичиж байгаа эсэхийг хянаарай.

9. Ээжийн минь сургаал, Эх орны нэр, Таван сайхан шүлгүүдийг чээжлүүлээд уран тод уншуулж сургаарай.

10. Хүүхдийн номын төгсгөлд буй асуултын дагуу хүүхдээ үнэлээд, 1, 4, 5 дугаар даалгаврыг хариутай нь тулган хянаарай. Нэгдүгээр даалгаврын хариуг үнэлгээний хүснэгтэд улаанаар тэмдэглэснийг анхаараарай.

4. “Ю” үсгийг үзэхдээ О.Сундуйн Юу вэ? шүлгийг чээжлүүлээд шалгаарай.

5. Хүүхдийн номын 30-р хуудас өмнө үзсэнээ давтах, бататгах зориулалттай болно. Эхний даалгавар нь зургийг нэрлүүлээд, доор нь бичсэн туслах эгшгээс аль нь орсныг олуулж будуулна. Жишээ нь, ЯМАА- я үсгийг дугуйлан будсан жишээ өгснийг харуулаарай.

6. Мөн хуудасны 2 дугаар даалгаврыг хийхдээ хүүхэд ЮҮЛҮҮР, БЯЛУУ зэрэг үгсийг бичиж чадахгүй байвал номын “Ю”, “Я” үсгийн хэсгээс эргэж хараад хий гэж хэлээрэй.

ё е юя

хөөр-хөн.Я н з а г а

Page 12: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

10

11. Дөрөвдүгээр даалгаврыг хийхэд хүүхдэд чинь тусламж хэрэгтэй байвал дараах зүйлийг зөвлөөрэй. Үүнд:

1. Өгүүлбэрийг том үсгээр эхэлж бичээд, төгсгөлд нь цэг тавина. 2. Ямар үгийг том үсгээр эхэлж бичсэн, ямар үгийн дараа цэг байгааг ажиглуулна.3. Томоор эхэлсэн үгийг өгүүлбэрийн эхэнд оруулаад, ард нь цэг байгаа үгийг өгүүлбэрийнхээ эцэст байрлуулаад бусад үгийг утгаар нь байрлуулна гэж зөвлөөрэй. Жишээ нь:

Би ... ... босов.

Би өглөө 8 цагт босов.

д, т, г, б, ц, ч, з, ж

данх гөлөгтугал бөмбөг

цай хүрзчоно бөжин

юүдэн яргуйхоёр еэвэн

я, ё, е,ю

Нэгдүгээр даалгаврын хариу:

Дөрөвдүгээр даалгаврын хариу:

4.1. Би өглөө 8 цагт босов.4.2. Манайх хонио эрт билчээв.4.3. Ээж 6 цагт ирнэ.

4.4. Аав хөдөө явсан.4.5. Үүр цайж, өглөө болов.4.6. Харанхуй болж, од түгэв.

Page 13: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

11

12. Тавдугаар даалгаврыг хийлгэхдээ Д.Отгонсүрэнгийн “Маргаан” өгүүллэгийг эхлээд хүүхдээрээ чанга уншуулаад зөв уншиж байгаа эсэхийг нь хянаарай. Дараа нь асуултын зөв хариуг сонгуулаад, хариутай тулгаж ярилцаарай.

Д.ОтгонсүрэнМаргаан

Манай байрын хүүхдүүд таван хошуу малын төлийг нэрлэж байсан юм. Бараг л цөмөөрөө хурга, ишиг, унага, тугал, ботго гэж мэдэж байлаа. Тэгснээ гахай, илжиг, бугын үр төл ямар нэртэй байдаг тухай бөөн шуугиан болов. Зоригт хүрч ирээд бидний юун тухай маргаж байгааг мэдмэгцээ, - Гахайны торой, илжигний дудран, бугын илий гэж байдаг гэв. Энэ үгэнд итгээгүй учраас Чимэг үл тоомсорлон, - Чи худал хэлж байна. Би аав, ээж хоёрыг ирэхээр асууна гэлээ.

Тавдугаар даалгаврын хариу:

5.1. а; 5.2. а; 5.3. а; 5.4. б; 6.5. б;

13. Панда баавгайн тухай хэр зэрэг ярьж байгааг нь үнэлэхдээ та хүүхдийн номын 31 дэх хуудасны “Панда” эх, асуултууд болон зургийг эргэж хараарай.

14. Ээжийн минь сургаал, Эх орны нэр, Таван сайхан шүлгүүдийг чээжээр уншуулж шалгахдаа хүүхдийн номын 36-37 хуудсыг нээж, зэрэгцүүлэн хараарай.Хэрвээ хүүхэд тань буруу уншиж байвал уншаад дуусахаар нь засаж хэлж өгөөрэй.

Page 14: Монгол хэл 1-3. Эрдмийн түлхүүр-бичиг /эцэг, эх

12

Хавсралт

ШОГОЛ Баринтагласан(боосог) ном судрыг хавчдаг модон хавтас буюу хайрцаг.

(Я. Цэвэл., Монгол хэлний тайлбар толь)

ОЛБОГ Эсгийг цэмбэ, торго мэтээр өнгөлж тусгай дотор хийсэн суух дөрвөлжин дэвсгэр.

(Я. Цэвэл., Монгол хэлний тайлбар толь)

ТАГШ Хавтгайвтар хэлбэртэй, модон аяга.(Я. Цэвэл., Монгол хэлний тайлбар толь)

ШУРГУУЛГА Юм агуулах нүд татуурга бухий сав; аяганы шургуулга.

(Я. Цэвэл., Монгол хэлний тайлбар толь)

ЁЛ Биеийн урт 95-125 см, далавчаа дэлгэхэд 3 м орчим том махчин шувуу юм. Биеийн жин 4.5-7.5 кг.Ёл нь бусад жигүүртэнээс хамгийн өндөрт буюу 7500 метрийн өндөрт нисч чадахаас гадна алсын хараа нь их сайн хөгжсөн шувуу билээ.

Ёл голдуу улай сэгээр хооллох бөгөөд ясны чөмөг гол идэш нь болдог. 12-2 сарын дундуур 1-2 өндөг гаргадаг.

ҮЕН Ихэвчлэн оготно, хулгана зэрэг мэрэгч, шувуу, загасаар хооллодог махчин амьтан. Заримдаа жимс жимсгэнэ иднэ.

Өвлийн улиралд их бие нь гүн шардуу, зоогоороо бор, хоолой, хэвлийн хэсгээрээ цайвар шаргал зүстэй байх ба зун саарал болно. Аль ч улиралд сүүлний үзүүр нь хар өнгөтэй байна.

Биеийн урт нь 17-38 см, жин нь 70 -260 гр орчим байна.