ylp alumni association report 2013-2015

20
2013-2015 ОНЫ АЖЛЫН ТАЙЛАН ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨРИЙГ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

Upload: enkhbat-khishigbat

Post on 16-Aug-2015

87 views

Category:

Leadership & Management


9 download

TRANSCRIPT

Page 1: YLP Alumni Association Report 2013-2015

2013-2015 ОНЫ

АЖЛЫН ТАЙЛАН

ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧ ХӨТӨЛБӨРИЙГ ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

Page 2: YLP Alumni Association Report 2013-2015

Юуны түрүүнд энэ хүртэл хамтран зүтгэсэн Б.Эрдэнэчимэг, В.Мөнхжаргал, С.Тунгалагтамир,

Д.Гандолгор, Ч.Оюунтуяа, Г.Баттүвшин, С.Пүрэвдаш, Б.Эрдэнэсувд, Б.Батцоож, Б.Болор-Эрдэнэ,

Г.Баясгалан, Л.Золзаяа, Ц.Цолмонтуяа, Г.Энхзаяа, Д.Ганзориг, П.Ундрах-Эрдэнэ, Э.Цогт, Э.Уранбилэг,

С.Баярмагнай нарын багийн гишүүддээ талархсанаа илэрхийлье. Та нөхдийн бусдынхаа төлөө сайн дураар

зориулсан цаг хугацаа, мэдлэг, ур чадвар, энерги үр жимсээ өгч, манай төгсөгчдийн холбоо ирээдүйд улам

хүчирхэг байгууллага болох нь дамжиггүй. Мөн өнгөрсөн хугацаанд биднийг урмаар тэтгэж, боломжтой

бүх хэлбэрээр дэмжиж ирсэн Зориг сангийн хамт олонд бас баярласнаа хэлье. YLP Төгсөгчдийн Холбоо

хурдтай хөгжиж, Зориг сантай хамтран YLP хөтөлбөрийг амжилттай үргэлжлүүлэхэд хувь нэмрээ

оруулаасай гэж хүсэж байна. Мөн зохион байгуулсан арга хэмжээ бүрийг анхаарч, оролцож, нөхөрсгөөр

шүүмжилж, хамтран ажиллаж ирсэн нийт төгсөгчдөдөө баярлалаа. Бид насан туршид үргэлжлэх

нандин харилцааг YLP хөтөлбөрт хамрагдаж байх үедээ эхлүүлсэн. Цаг хугацаа өнгөрөх тусам бидний

энэ харилцааны үнэ цэн улам нэмэгдэх болохоор үүнийг аль болох эрт олж харж, боломжоо ашиглаж

эхлээрэй гэж төгсөгчдөдөө зөвлөе. YLP Төгсөгчдийн Холбооны удирдах зөвлөлийн даргын ажлыг хүлээн

авах үед ноён Уолт Женкинс “За Энхбат аа, бид чамаас их зүйл хүлээж байгаа шүү” гэж хэлж билээ. Хийж

байгаа зүйлс минь Уолтын хүлээлтэнд хүрч байгаа юу гэж би өөрөөсөө үе үе асуудаг байлаа. Хугацаат

алба дуусаж байгаа энэ өдрүүдэд улам их энэ талаар эргэцүүлж байна. Ямартай ч өнгөрсөн хоёр жилийн

хугацаанд манай багийнхан холбооны гишүүдээ идэвхжүүлэх, нэгдэн нягтруулах тал дээр илүү анхааран

ажилласныг, өөрөөр хэлбэл дотогшоо чиглэсэн арга хэмжээнүүдийг түлхүү зохион байгуулж байсныг

та бүхэн энэхүү тайлангаас олж унших биз ээ. Дараа дараагийн удирдах зөвлөлийн гишүүд, тэргүүд

маань бидний эхлүүлсэн зөв зүйтэй ажлуудыг сайжруулан үргэлжлүүлж, алдаж эндсэн зүйлсийг залруулан

ажиллана гэдэгт итгэж байна. Миний бие залуучуудын энэ байгууллагыг залуу насныхаа нэгээхэн

хугацаанд удирдаж, олон зүйл сурсныгаа насан туршдаа гэгээлэг сайхнаар дурсаж явах болно.

Удирдах зөвлөлийн

даргаХ.ЭНХБАТ

/ YLP-9/

МЭНДЧИЛГЭЭ

Page 3: YLP Alumni Association Report 2013-2015

YLP1 Б.Эрдэнэчимэг

YLP2 В.Мөнхжаргал

YLP3 Д.Гандолгор

YLP4 Ч.Оюунтуяа

YLP5 Г.Баттүвшин

YLP6 Б.Батцоож

YLP7 Г.Баясгалан

YLP7 С.Пүрэвдаш

YLP8 Л.Золзаяа

YLP9 Х.Энхбат

YLP10 Д.Ганзориг

2013-2014 ОНД11 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УДИРДАХ ЗӨВЛӨЛ:

2014-2015 ОНД13 ХҮНИЙ БҮРЭЛДЭХҮҮНТЭЙ УДИРДАХ ЗӨВЛӨЛ:

YLP1 Б.Эрдэнэчимэг

YLP2 В.Мөнхжаргал

YLP3 С.Тунгалагтамир

YLP6 Б.Болор-Эрдэнэ

YLP6 Б.Эрдэнэсувд

YLP7 Г.Баясгалан

YLP9 Х.Энхбат

YLP9 Г.Энхзаяа

YLP9 Ц.Цолмонтуяа

YLP10 П.Ундрах-Эрдэнэ

YLP11 Э.Цогт

YLP11 Э.Уранбилэг

RYLP1 С.Баярмагнай

Page 4: YLP Alumni Association Report 2013-2015

БҮХ ГИШҮҮДИЙН МЭДЭЭЛЛИЙН САНГ ҮҮСГЭВ

ХОЛБООНЫ ЛОГО ШИНЭЧЛЭСЭН

Нийт гишүүдийн мэдээллийн санг үүсгэв. Үүнд 2013 онд 201 гишүүдийн мэдээлэл, 2014 онд 222 гишүүдийн мэдээлэл багтсан.

Залуусын тасралтгүй эргэх холбоог илэрхийлж

“өнгөрсөн, одоо, ирээдүй”-г бэлгэдэх гурван дүрс, эрч

хүчийг бэлгэдэх шар өнгө, холбооны бэлгэдэл болсон

цэнхэр, улаан өнгөөс бүрдэнэ.

1

2

ХИЙСЭН АЖЛУУД

Page 5: YLP Alumni Association Report 2013-2015

ХОЛБООНЫ ЦАХИМ ХУУДАСАШИГЛАЛТАНД ОРОВ.

YLPA ХОЛБООНЫ ДҮРМЭНД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛСАН.

Залуу манлайлагч хөтөлбөрийг төгсөгчдийн

холбооны веб сайт 2015 оны 3 сарын 25-ны өдөр

ашиглалтанд орж холбоо маань интернетийн

орчинд бүртгэлтэй боллоо.

www.ylp.mn

Дүрмийн дараах заалтуудад:

4.2 Бүх гишүүдийн цугларалт хоѐр жилд

нэг удаа байсныг жилд нэг удаа болгож

өөрчилсөн.

5.2 Удирдах зөвлөлийн гишүүдийн тоо 9

байсныг 13 болгож, хоѐр жилд нэг удаа

сонгогддог байсныг жилд нэг удаа сонгодог

болгов.

5.3 Удирдах зөвлөлийн гишүүнд төгсөлт

бүрээс 2-оос илүүгүй гишүүн байна гэсэн

заалтыг 3-аас дээш болгон өөрчлөв.

5.9 Жил бүрийн удирдах зөвлөлийн гишүүдийн

45 хувиас доошгүй нь шинэчлэгдэнэ, мөн

гишүүд нэг удаа улиран сонгогдох эрхтэй

гэсэн заалтыг оруулав.

3

4

Page 6: YLP Alumni Association Report 2013-2015

ХОЛБООНЫ 2 ЖИЛИЙН САНХҮҮГИЙН ТАЙЛАН ГАРГАЛАА.

12.31.2013 12.31.2014 13.31.2015

ОРЛОГО

Гишүүнчлэлийн хураамж 1770000 1860000 60000Бусад орлого 0 340000 0Хандив 0 1500000 0

Үйл ажиллагааны нийт орлого 1770000 3700000 60000

ЗАРДАЛ

Үйл ажиллагааны зардал 0 1130000 147980Хандив 0 1500000 100000Цалин хөлс 0 600000 150000Зохион байгуулалтын зардал 0 1056440 0Захиргааны зардал 12000 13450 3000

Нийт зардлын дүн 12000 4299890 400980

ҮНДСЭН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮН 1758000 -599890 -340980

5

YLPA ГИШҮҮНЧЛЭЛИЙНҮНЭМЛЭХТЭЙ БОЛОВ.

2013 онд 60 гишүүн, 2014 онд

31 нийт гишүүн гишүүнчлэлийн

хураамжаа төлсөн ба эдгээрээс

шаардлага хангасан цээж зургаа

илгээсэн 8 гишүүн одоогоор

үнэмлэхээ гардан аваад байна.

6

ХИЙСЭН АЖЛУУД

Page 7: YLP Alumni Association Report 2013-2015

БҮХ ГИШҮҮДИЙН ЦУГЛАРАЛТ

Бүх гишүүдийн цугларалтыг хоѐр удаа зохион байгуулсан. 2013 оны 6 дугаар 8-ны өдөр, 2014 оны 6 дугаар сарын 20-

ны өдрүүдэд боллоо. Энэ цугларалтын үеэр Холбооны Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүн шинэчилэгдэж, Холбооны Дүрэмд

өөрчлөлт оруулж, Удирдах зөвлөлийн гишүүдийн тоог өөрчлөв. Гурав дахь удаагийн уулзалт 2015 оны 6 дугаар сарын 20-

ны өдөр болохоор товлогдоод байна.

7

ХИЙСЭН АЖЛУУД / ЖИЛД НЭГ УДАА ЦУГЛАДАГ ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭ:

Page 8: YLP Alumni Association Report 2013-2015

ЗУНЫ ЗУГААЛГА.

Жил бүр төгсөгчдийн холбооноос уламжлал болгон зохион байгуулж буй зуны цугларалтыг “ЗУНЫ-г ЗУГАА-тай үдэцгээе”

уриан дор 2013 оны 8 дугаар сарын 17-д Ундраа зусланд 29 төгсөгч, 2014 оны 8 дугаар сарын 23-д Тэрэлжийн сайхан

байгаль дахь “Тэнгэрийн энерги тур” амралтанд 23 төгсөгч тус тус амжилттай зохион байгуулж, нэг өдрийг үр дүнтэй,

зугаатай өнгөрүүллээ.

8

ХИЙСЭН АЖЛУУД / ЖИЛД НЭГ УДАА ЦУГЛАДАГ ТОМООХОН АРГА ХЭМЖЭЭ:

Page 9: YLP Alumni Association Report 2013-2015

ШИНЭ ЖИЛИЙН ЦЭНГҮҮН

YLPA – Анхны шинэ жилийн цэнгүүн 2014 оны 12-р сарын 12-нд Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн чанх зүүн урд байрлах

Пума Эмпэриал хэмээх сайхан газар болж өнгөрлөө. Бидний баяр мэдээж Тэргүүний маань сэтгэл сэргээм үгээр эхэлж Билэгээ

эгчийн маань сэтгэл хөдөлгөм гайхалтай түүхээр төгссөн юм. Дэлгэрэнгүйг Цахим сэтгүүлийн №3 дугаараас

9

Page 10: YLP Alumni Association Report 2013-2015

БУСАД ТОГТМОЛ ҮЙЛ АЖИЛЛАГАА:

МЕНТОРШИП ДИННЕР

Ментортой барих оройн зоог нийт 10 удаа зохион

байгуулагдлаа.

1. УИХ-ын гишүүн С.Оюун (2013.12.02)

2. Философич С.Молор-эрдэнэ (2014.01.17)

3. Менежер М.Тулгат (2014.02.28)

4. Цөмийн энергийн газар, физикч А.Ундраа (2014.03.30)

5. Зохион бүтээгч Н.Нацагням (2014.04.28)

6. Доктор Ч.Хашчулуун (2014.05.23)

7. Волт Женкинс (2014.04.17)

8. Жүжигчин Ундармаа (2014.10.30)

9. УИХ-ын гишүүн Зоригт (2015.01.28)

10. Жүжигчин Амарсайхан (2015.04.16)

10

Page 11: YLP Alumni Association Report 2013-2015

ЗАЛУУ МАНЛАЙЛАГЧДЫН ЦУВРАЛ ИЛТГЭЛ

YLPAlumni Speaker Series буюу манай

төгсөгчдийн цуврал илтгэл нийт 7 удаа зохион

байгуулагдлаа. Үүнд:

1. YLP-1 Л.Ганбат “Монголын эзэнт гүрний

талаарх судалгаа, үзэл хандлага” (2014.01.16)

2. YLP-2 С.гантуяа “Уул уурхайн салбарын

өнөөгийн нөхцөл байдал” (2014.02.27)

3. YLP-3 П.Лхагвасүрэн “Монголын боловсролын

тогтолцооны өнөөгийн байдал” (2014.03.18)

4. YLP-4 П.Амармэнд “Хувь хүний хүсэл сонирхол

бизнесийн үсрэлтийн нэг нууц мөн үү?”

(2014.04.29)

5. YLP-5 Л.Банзрагч “Гэрээг хэрхэн амжилттай

байгуулах вэ?” (2014.05.20)

6. YLP-6 Б.Батцоож, Б.Гэрэлмаа нар “Бүдүүн

гэдэсний усан эмчилгээ”, “Нүдний лазер

эмчилгээ” (2014.06.17)

7. YLP-1 Ц.Онон “Үндэсний онцлог хэл, соѐлд

нөлөөлөх нь” (2014.09.30)

11

Page 12: YLP Alumni Association Report 2013-2015

СОНИРХЛЫН БҮЛГИЙН УУЛЗАЛТ

Нийт 11 удаа зохион байгуулагдав. Үүнд:

1. “Ууланд алхалт” (2013.12.09)

2. “Эрүүл мэндийн салбарынхны уулзалт” (2014.02.21)

3. “Олон улсын нөхцөл байдал” судлаач Д.Ганбатын хамт

(2014.03.18)

4. “Хүүхдийн хүмүүжил” (2014.04.25)

5. “Бизнес эхлүүлэхэд анхаарах зүйлс” (2014.05.22)

6. “I love marketing” (2014.06.12)

7. Волттой уулзая “Эрүүл мэнд ба багаар ажиллах чадвар”

(2014.10.13)

8. “Спорт өдөрлөг” (2014.11.29)

9. “Өвлийн ууланд алхалт” (2015.01.16)

10. “Хөрөнгө оруулалт ба жижиг дунд үйлдвэрлэл” (2015.01.22)

11. “С.Зоригийн төгөлд мод тарья” (2015.05.07)

12

Page 13: YLP Alumni Association Report 2013-2015

ЗАЛУУ МАНЛАЙЛАЛ ХӨТӨЛБӨР-ийг төгсөгчдийн холбооны

ЦАХИМ СЭТГҮҮЛ

БҮТЭЭХЭД - БҮГД ХАМТДАА

• Мэндчилгээ

• Танилцуулга

• Удирдах зөвлөл

• 2014-2015 оны жилийн төлөвлөгөө

“Олон нийтийн цахим сүлжээ”

Зуныг зугаатай үдэцгээлээ

YLPA ба MYLP уулзалт

Ирээдүйг чиглэх жим

YLP 1-8 хөтөлбөрийн зохицуулагч

Б.ЭРДЭНЭБИЛЭГ

ТӨГСӨГЧДИЙН ХОЛБОО

ДУГААРЫН ЗОЧИН

ЦАГ ҮЕ, АНАЛИЗ

ХОЛБООГООР СОНИН ЮУ БАЙНА?

МЭДЭЭД, МЭДЭЭЛЭЛ

НИЙТЛЭЛ

№0001 2014.09.15ЗМХТХ-НЫ ЦАХИМ СЭТГҮҮЛ

ЗМХТХ-оос зохион байгуулж буй үйл

ажиллагааг тайлагнах, гишүүдэд мэдээлэл

хүргэх, холбооны гишүүдийг өөр хооронд

нь танилцуулах, холбох, гишүүдийг

сонирхолтой цаг үеийн мэдээллээр хангах,

үзэл бодлоо солилцох боломж бүрдүүлэх

зорилгоор ЦАХИМ СЭТГҮҮЛ эрхлэн гаргаж

байгаа билээ. Сэтгүүл нь 2014 оны 9-р

сараас эхлэн 2015 оны 06 сар хүртэл

нийт 5 дугаар гаргаж гишүүддээ хүргээд

байна. Сэтгүүл нь “Холбоогоор сонин

юу байна?”, “Дугаарын зочин”, “Цаг үе,

үзэл бодол”, “Мэдээ”, “Нийтлэл” гэсэн

тогтмол булангуудтай. Мэдээллийг

бэлтгэхдээ УЗ-ийн гишүүд өөрсдийн

зохион байгуулсан үйл ажиллагааны тухай

мэдээгээ бэлдэхээс гадна үйл ажиллагаанд

оролцсон гишүүдийг татан оролцуулж

булан нийтлэл бичүүлэх зэргээр хамтран

ажиллаж байна.

13

Page 14: YLP Alumni Association Report 2013-2015

НҮБ-ТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ 2014.11.28

Өдгөө 70 жилийн нүүрийг үзэж дэлхийн 193 орныг эгнээндээ нэгтгэсэн их айлаар зочлох уулзалтанд манай 15 орчим залуус

оролцож НҮБ-ын төв байраар зочилж, байгууллагын үүсэл хөгжил, хэрэгжүүлдэг хөтөлбөрүүдтэй танилцахын зэрэгцээ АНУ,

БНСУ зэрэг улс орноос ирсэн сайн дурын ажилтан залуустай сонирхолтой яриа өрнүүллээ.

14

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ

Page 15: YLP Alumni Association Report 2013-2015

WORLD BANK GROUP-ТЭЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ 2015.04.07

Дэлхийн Банкны Монгол улс дахь салбартай Залуу Манлайлал Хөтөлбөрийг Төгсөгчдийн Холбоог төлөөлж 15 залуу

уулзаж танилцлаа. Биднийг Дэлхийн банкны Монгол улсыг хариуцсан менежер Жеймс Андерсон, Олон Улсын Санхүүгийн

Корпорацийн суурин төлөөлөгч Түеэн болон бусад албаны хүмүүс угтан авч, байгууллагынхаа үйл ажиллагааг дэлгэрэнгүй

танилцуулж, сонирхсон асуултанд хариулт өглөө.

14

2013-2014 оны удирдах зөвлөлийн санаачилгаар олон улсын байгууллагуудтай танилцах аялалыг 2 удаа зохион байгууллаа.

Page 16: YLP Alumni Association Report 2013-2015

ОЛОН УЛСЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ ТАНИЛЦАХ АЯЛАЛ

YLPA ГИШҮҮД RYLP ХӨТӨЛБӨРИЙН ТӨГСӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВАХ АРГА ХЭМЖЭЭ 2014.04.09

Зориг сангаас 2014 оноос эхлэн “Орон нутгийн залуу манлайлагч”-1 бую RYLP хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ

хүрээнд RYLP оролцогчидтой YLP төгсөгчдийн холбооны залуус уулзаж танилцан холбоондоо урьж эгнээндээ нэгтгэлээ.

15

Page 17: YLP Alumni Association Report 2013-2015

YLPA БА MYLP УУЛЗАЛТ

Залуу Манлайлагч Хөтөлбөрийг Төгсөгчдийн Холбооны /YLP Аlumni/ төлөөлөл 2014 оны 8 дугаар сарын 28-ны өдөр MYLP /

Mongolian Young Leadership Programm/ хөтөлбөрийн төгсөгчидтэй анх удаа уулзаж цаашид хамтран ажиллах сонирхол,

боломж нөхцлийн талаар ярилцлаа. Үүний дараа дахин 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр MYLP & YLPA хоорондоо

зангиагүй танилцах уулзалт зохион байгуулсан юм. Тус уулзалтаар 2 холбооны залуус маань хоорондоо танилцан тус

тусын холбооныхоо үйл ажиллагааг танилцууллаа.

16

Page 18: YLP Alumni Association Report 2013-2015

КАНАДА САНГИЙН ТӨСЛИЙН УРАЛДААНД ОРОЛЦОВ.

Монгол дахь Канад сангийн засаглалыг сайжруулах, ардчилалын хөгжлийг дэмжих чиглэлээр зарласан төслийн уралдаанд

манай холбооны залуус 2 баг болон төслийн санал бичиж оролцлоо.

17

Page 19: YLP Alumni Association Report 2013-2015

FM 100.9-Д ЯРИЛЦЛАГА ӨГЧ БАЙВ

YLPA УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД С.ОЮУН САЙДТАЙ УУЛЗСАН.

Холбооны тэргүүн Х.Энбат, Удирдах

зөвлөлийн гишүүн Д.Ганзориг нар YLP

хөтөлбөрийн тухай P3 FM 100.9-д

ярилцлага өгөв.

Залуу манлайлал хөтөлбөрийг төгсөгчдийн холбооны шинээр

сонгогдсон удирдах зөвлөлийн бүрэлдэхүүн 2014-2015 онд хийх

ажлын төлөвлөгөөгөө Зориг сангийн Тэргүүн, Байгаль Орчин

Ногоон Хөгжлийн сайд С.Оюунд танилцууллаа. Тэрээр хэрэгжүүлэх

гэж байгаа ажлууд дээр өөрийн саналаа хэлж, шинэ бүрэлдэхүүнд

ажлын өндөр амжилт хүслээ.

18

19

Page 20: YLP Alumni Association Report 2013-2015

YLPA УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮД YLP-12 ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАЖ БУЙ ЗАЛУУСТАЙ УУЛЗАВ.

YLP12 хөтөлбөрийн залууст Төгсөгчдийн холбооныхоо зорилго зорилт, үйл ажиллагааны чиглэл, зохион байгуулдаг арга

хэмжээнийхээ талаар танилцууллаа.

20