urgoo bussines plan

45
ӨРГӨӨ КИНО ТЕАТР”-ЫН МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ УДИРДАГЧ АЛБАН ТУШААЛТАН: ................................ /XXX / УДИРДАГЧ БАГШ: ............................................ /XXX / ГҮЙЦЭТГЭСЭН: ......................................................... /XXX / www.zaluu.com www.zaluu.com

Upload: nkhjn-gnbld

Post on 21-Apr-2015

1.731 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

Page 1: Urgoo Bussines Plan

“ӨРГӨӨ КИНО ТЕАТР”-ЫН

МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ

УДИРДАГЧ АЛБАН ТУШААЛТАН: ................................ /XXX /

УДИРДАГЧ БАГШ: ............................................ /XXX /

ГҮЙЦЭТГЭСЭН: ......................................................... /XXX /

www.zaluu.comwww.zaluu.com

Page 2: Urgoo Bussines Plan

УЛААНБААТАР ХОТ

2010 ОН

1. Компанийн танилцуулга

“Өргөө кино театр”-н түүх

Кино театрын зах зээл дээр хүч түрэн орж ирсэн Өргөө кино театрын түүхээс сонирхвол

анх 1987 онд ЗХУ-ын Моспроект компанийн захиалгаар зураг төслийг гүйцэтгэж, 1988-

1989 онуудад ЗХУ-ын барилгачид барьж 2 танхимтай кино театрыг ашиглалтанд оруулж

байсан. Харин 1998 оноос “Нью Тур Сафарис” ХХК-ний эзэмшилд үйл ажиллагаагаа

явуулж ирсэн юм.

Өнөөгийн “Өргөө кино театр”

Өнөөгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагаар дэлхийн жишигт нийцсэн кино театр

байгуулах их засварын ажил 2007 оноос хийгдэж 4.5 тэрбум төгрөгийн өртөгтэй их бүтээн

байгуулалтын төслийн ажил хэрэгжиж дуусаад 2009 оны 4-р сарын 17-нд дахин

шинэчилэгдсэн “Өргөө Синема” кинотеатр үүдээ нээсэн юм.

Өргөө кино театрыг байгуулах төсөл нь АНУ-ын киноны тэргүүлэгч Warner Bros.

International Cinema компанийн стандарт мэргэжлийн зөвлөгөөгөөр Францын AND

дизайны компанийн зургаар, 100 хувь дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэж дэлхийн

стандартад нийцсэн кино театр болж чадсан юм.

Театрын дотоод гадаад орчин, тоног төхөөрөмж

Кино театрын тоног төхөөрөмжийг дэлхийд найдвартай үйлчилгээ, чанараараа

танигдсан Kinoton, JBL, Harkness зэрэг компаниудын дуу дүрсний хамгийн

шинэлэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 3: Urgoo Bussines Plan

Театрын нүүрэн талд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шилэн фасад суурилуулсан

ба дотоод орчин бүрэн шинэчлэгдэж кино театрын 1 болон 2-р танхим 180 стандарт,

3-р танхим 267 стандарт, 36 VIP ангилалын суудал, 4-р танхим 138 стандарт, 20

VIP ангилалын суудалтай мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино үзэх

тусгай талбай болон ариун цэврийн өрөө зэргийг багтааснаараа бас нэгэн давуу

талтай болсон юм.

Мөн дэлхийн хэмжээнд мөрдөгддөг галын стандартын дагуу манай кино театрт

хэрэглэгдсэн бүх мод, модон материалыг тусгай галд тэсвэртэй түрхлэг ашиглаж

барилгын ажлыг гүйцэтгэсэн болно.

Солонгос улсын Kinoton брендийн 35 мм-ийн хальсны проектр, АНУ-ын JBL

брендийн 5.1 долби дууны системийг ашиглан Harkness фирмийн дэлгэц болон

давхар маскинг мотор бүхий солонгос улсад үйлдвэрлэсэн дэлгэцийн хүрээг

ашиглан кино гаргаж байна.

Энэхүү давхар маскинг мотор нь дэлгэцийн өндөр өргөнийг тухайн кинонд

тохируулж өгснөөр үзэгч киног үзэхэд илүү сэтгэл хангалуун байлгах боломжийг

олгодог. Мөн Монголын кино үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Panasonic

дижитал проектрийг танхим бүрд суурилуулсан юм.

Театрын эргэн тойрон

Хүүхэд залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор орчин

үеийн видео болон хөдөлгөөнт тоглоомууд

Үнэгүй Wi-Fi орчин бүхий кафе

Түргэн хоолны газар

Нэгэн зэрэг олон хүнд үйлчлэх боломжтой билетийн касс,

Амттай 3 төрлийн Попкорн

Амттан, шинэ үеийн кола Пепси ундааг санал болгож байна.

Үйлчлүүлэгчидтэй хэрхэн харилцдаг вэ?

Үзвэрийн тасалбарыг үйлчлүүлэгчийн хүссэнээр захиалуулах өргөн боломжийг олгож:

Утсаар

www.zaluu.comwww.zaluu.com

Page 4: Urgoo Bussines Plan

Онлайнаар

Гар утасны дансыг ашиглан захиалах зэрэг техникийн шийдлүүдийг хэрэгжүүлж

байгаа болно.

“өргөө кино театр”-н Гадаад харилцаа

Өргөө Синема нь шинээр нээгдэж үйл ажиллагаагаа явуулснаар:

Sony pictures

Warner Bros

20th Century Fox

Walt Disney pictures

Paramount pictures

Summit entertaiment

зэрэг Холливудын кино компаниудтай гэрээ байгуулж дэлхийд гарч буй шилдэг

кинонуудыг нэгэн зэрэг эх орондоо тав тухтай жинхэнэ кино орчинд үзэх боломжийг

олгож байна.

“ӨРГӨӨ КИНО ТЕАТР”-ААС САНАЛ БОЛГОХ НЬ:

“Өргөө кино театр” нь АНУ-ын “Warner Bros. International Cinema” кино компанийн

техник хамтын ажиллагааны туслалцаатайгаар дуу, дүрсний дэвшилтэт технологийг

нэвтрүүлж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинг бий

болгох, нийгмийн соѐлд хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Аливаа байгууллага хувь хүмүүстэй зорилго, бодлого нэгдэн хамтран ажиллах, нийгэмд

шинэ соѐл, үйлчилгээг нэвтрүүлэх оновчтой саналыг дэмжиж ажиллахдаа ямагт баяртай

www.zaluu.comwww.zaluu.com

Page 5: Urgoo Bussines Plan

байдаг бөгөөд реклам зар сурталчилгаа болон арга хэмжээ зохион байгуулах хүрээнд

хамтран ажиллах дараах боломжуудыг санал болгодог.

Арга хэмжээнүүд:

Хурал, семинар зохион байгуулах

Хүүхэд болон оюутан залууст зориулсан арга хэмжээ зохион байгуулах

Байгууллага хамт олноороо захиалга өгч кино үзэх

Зар сурталчилгааны хэлбэрүүд:

Кино танхимуудад үзвэр эхлэхийн өмнө зар сурталчилгаа явуулах

Хүлээлгийн танхимд байрлах LCD дэлгэцүүдээр сурталчилгаа явуулах

Сурталчилгааны самбаруудад мэдээлэх хуудас байрлуулах

Нэмэлт мэдээлэл:

Танхимын тоо: 4

Энгийн суудлын тоо: 765

VIP суудлын тоо: 56

Өдрийн нэг танхимын үзвэрийн тоо: 6

Өдрийн нийт танхимын үзвэрийн тоо: 24

Суудал дүүргэлт: 40%

Өдөрт үйлчлүүлэх хүний тоо: 4500 хүн

Сард үйлчлүүлэх хүний тоо: 135,000 хүн

“ӨРГӨӨ КИНО ТЕАТР”-Н Байршил:

Баянгол дүүрэг, 13-р хороо, 3-р хороолол, Ард Аюушийн өргөн чөлөө, Өргөө Синема,

Улаанбаатар-16066, Монгол улс

www.zaluu.comwww.zaluu.com

Page 6: Urgoo Bussines Plan

Утас: (976-11) 364581

Факс: (976-11) 367654

Callcenter: (976) 7011-7711

Yahoo ID: [email protected]

Email address: [email protected]

Twitter: www.twitter.com/urgoo

Youtube: www.youtube.com/urgoocinema

www.zaluu.comwww.zaluu.com

Page 7: Urgoo Bussines Plan

2. НӨХЦӨЛ БАЙДЛЫН ШИНЖИЛГЭЭ

МАКРО ОРЧНЫ СУДАЛГАА

www.zaluu.comwww.zaluu.com

Page 8: Urgoo Bussines Plan

1. Эдийн засгийн орчин

Байгууллага эдийн засгийн орчноо харгалзан үзэж, нөхцөл байдлыг маркетингийн

хөтөлбөртөө тусгах нь зүйтэй. Эрдэмтэн судлаачид эдийн засаг нь тодорхой мөчлөгүүдээр

хөгждөг гэдгийг аль хэдийн хүлээн зөвшөөрчээ. Тэдний нэг болох Австрийн эрдэмтэн

И.Шумпетер эдийн засгийг тодорхой хугацааны турш үргэлжлэх мөчлөгүүдээр хөгждөг ба

мөчлөг болгон оргил өсөлт, тогтворжилт, уналт, сэргэлт гэсэн үе шатуудтай гэж үзсэн

байна. Оргил өсөлтийн болон сэргэлтийн үеүдэд хүмүүсийн хэрэглээ нэмэгдэж компаниуд

ч шинэ бүтээгдэхүүн, брэнд бий болгон хөрөнгө оруулалт хийдэг бол уналтын үед

хэрэглээ болон хөрөнгө оруулалт хумигдах хандлагатай болдог. Эдийн засгийн мөчлөгийн

аль үе шатанд байгааг тодорхойлохын тулд ДНБ-ний өсөлт, гадаад худалдаа, инфляцийн

түвшин, валютын ханш, зээлийн хүү зэрэг үзүүлэлтүүдийг харах хэрэгтэй.

Эдийн засгийн өсөлт

Дотоодын нийт бүтээгдэхүүн 2009 оны урьдчилсан гүйцэтгэлээр, оны үнээр 6055.8 тэрбум

төг, 2005 оны зэрэгцүүлэх үнээр 3564.3 тэрбум төг болж, өмнөх оныхтой харьцуулахад

оны үнээр 0.6 хувиар өсч, зэрэгцүүлэх үнээр 1.6 хувиар буурч байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэлт 3 улирал дараалан 8.3-10.5 хувиар

уналтад ороод байна. Энэхүү уналтад уул уурхайн салбар 6%-2.7 хувиар тус тус гурван

улирал дараалан унасан байна.

Уул уурхайн салбарын хувьд, зэсийн баяжмал, алт олборлолт, хайлуур жоншны

үйлдвэрлэлт, болон цайрын баяжмалын олборлолт эхний гурван улиралд дараалан унасан

байна. Боловсруулах салбарын хувьд молибдены исэл, катодын зэс, металл бэлдэц, пиво

болон тамхины боловсруулах үйлдвэрүүд гурван улирал дараалан бууралттай байна.

Гэсэн хэдий ч хөдөө аж ахуй, болон үйлчилгээний салбаруудад тодорхой хэмжээний

өсөлтүүд гарахаар байна. Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа Атарын-3 дугаар аян,

хямралын үед бага орлоготой хүмүүс, болон малчдын орлогыг хамгаалах үүднээс

нийгмийн халамжид авсан арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн нь төрийн удирдлага,

www.zaluu.comwww.zaluu.com

Page 9: Urgoo Bussines Plan

нийгмийн даатгалын үйл ажиллагаа, болон нийгэм бие хүнд үзүүлэх үйлчилгээнүүдэд

өсөлт гарсан байна. Түүнчлэн тээвэр, холбооны салбарт өсөлт гарсан байна.

Зураг 1. Нэрлэсэн ДНБ, Эдийн засгийн суурь өсөлт, Зорилтот өсөлт-н харицуулалт

2010 онд эдийн засгийн өсөлт суурь хувилбараар 3.2 хувь байхаар байгаа ба үүнд, хөдөө

аж ахуй 4.7 хувь, аж үйлдвэрлэл 5.5, харин үйлчилгээ 0.1 хувиар өсөхөөр байна.

Хүснэгт 1. Эдийн засгийн өсөлт, үндсэн салбараар, хувь

2003

2004

2005

2006

2007*

2008**

2009**

Хөдөө аж ахуй

4.9

17.7

7.7

www.zaluu.comwww.zaluu.com

Page 10: Urgoo Bussines Plan

7.5

4.9

4.9

5.0

Yйлдвэрлэл

4.8

15.0

-0.9

7.0

10.2

9.2

10.4

Yйлчилгээ

6.1

6.3

9.1

6.1

11.3

11.7

11.2

Нийт

5.6

10.7

6.2

8.6

9.5

9.4

9.4

Уул уурхайн олборлох, боловсруулах салбарын үйлдвэрлэл, барилгын материал,

нэхмэлийн үйлдвэрлэл нилээд хэмжээгээр нэмэгдэж ХАА-н салбарт өсөлт гарснаар 2009

онд эдийн засгийн бодит өсөлт 9.4 хувь болж, ДНБ оны үнээрээ 4525.9 тэрбум төгрөг

болсон байна. Нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ 2007 онд 1472.2 ам.доллар болж, 2006 оны

түвшингээс 20.5 хувиар өслөө. 2008 онд ДНБ-ий хэмжээ 1747.4 ам.доллар байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 11: Urgoo Bussines Plan

Зураг 2. Эдийн засгийн өсөлтийн хувь болон нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээ ам.доллар

Төсөв

2010 оны 3 дугаар улирлын байдлаар нэгдсэн төсвийн нийт орлогын бүрдүүлэлт 99.2

хувийн биелэлттэй, нийт зарлага 86.7 хувийн биелэлттэй гарч улмаар төсвийн нийт

алдагдал 332.5 тэрбум төгрөгт хүрсэн байгаа нь төлөвлөсөн дүнтэй харьцуулахад 245.2

тэрбум төгрөгөөр төсвийн алдагдал сайжирсан байна.

Аж үйлдвэрлэлтийн нийт бүтээгдэхүүн унасан нь нь аж ахуйн нэгж байгууллагын орлогын

албан татварын орлого 20.1 хувиар буюу 31.1 тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татварын

орлого 6.1 хувиар буюу 15.3 тэрбум, онцгой албан татварын орлого 10.0 хувиар буюу 12.8

тэрбум, буурахад нөлөөлсөн бөгөөд уул уурхайн олборлолт буусантай холбоотойгоор

гадаад худалдааны орлого 15.1 хувиар буюу 15.1 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс дутуу

биелэгджээ.

Засгийн газрын зүгээс хямралын эсрэг төлөвлөгөө гарган ажиллаж байгаа бөгөөд энэхүү

төлөвлөгөөний хүрээнд эдийн засгийг тогтворжуулах, макро эдийн засгийг тэлэх

чиглэлээр Монголбанктай хамтран төсөв, мөнгөний бодлогыг уялдуулах чиглэлээр

хамтран ажиллаж байна. Үүний хүрээнд нийтдээ 106.7 орчим тэрбум төгрөгийг ЗГ-аас

банкны салбарт үйлдвэрлэлийг дэмжих, барилгын салбар, алт олборлогчдыг дэмжих,

хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх зэрэг чиглэлээр санхүүжүүлээд байна.

Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай байгуулсан хөтөлбөрийн хүрээнд шалгуур

үзүүлэлтүүдээ хангаж байгаа бөгөөд энэхүү хөтөлбөрийн үр нөлөөгөөр бусад харилцагч

донор улс орнуудаас зээл, тусламжаар төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд эхний 9 сарын

www.zaluu.comwww.zaluu.com

Page 12: Urgoo Bussines Plan

байдлаар 164.2 тэрбум төгрөгийн хөрөнгө төвлөрөөд байна. Тайлант үед Монгол Улсын

нэгдсэн төсвийн урсгал тэнцэл 56.1 тэрбум төгрөгийн ашигтай, нийт тэнцэл 332.5 тэрбум

төгрөгийн алдагдалтай, улсын төсвийн урсгал тэнцэл 128.9 тэрбум, нийт тэнцэл 307.1

тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна. Төсвийн нийт алдагдлыг дараах эх үүсвэрээс

санхүүжүүлж урсгал болон хөрөнгө оруулалтын санхүүжилтийг цаг хугацаанд нь бүрэн

төлж барагдууллаа. МУ-н төсвийн тухай хуулийн хүрээнд Монгол Улсыг хөгжүүлэх

сангийн эрсдлийн хэсгээс 171.8 тэрбум төгрөгийн, Донор болон хандивлагч улс орнуудаас

164.2 тэрбум төгрөгийн эх үүсвэрүүдийг бүрдүүлсэн байна.

Зураг 3. Нэгдсэн төсөв 2009 он

Төсвийн орлогын бууралттай холбоотойгоор төсвийн зарлагыг бууруулах, санхүүжүүлэх

эх үүсвэрийг оновчтой төлөвлөх зорилгоор 2009 оны төсөвт тодотгол хийсэн. Гэвч 2009

оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсвийн орлого 109 тэрбум төгрөгөөр тасрах төлөвтэй

байна.

Инфляци

2010 оны 9 дүгээр сарын байдлаар, инфляцийн түвшин нийт орон даяар 2.1 хувьтай болж,

өмнөх оны мөн үетэй харьцуулахад 100.0 хувь буюу өөрчлөлтгүй, өмнөх сарынхтай

харьцуулахад 0.1 хувиар буурч хэрэглээний үнийн индекс 99.9 хувьтай гарсан байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 13: Urgoo Bussines Plan

Зураг 4. 2009 оны Хэрэглээний үнийн индекс

Гадаад орчны өөрчлөлтөөс хамаарч шатах, тослох материалын үнэ нэмэгдэж, харин урьд

онуудтай харьцуулахад хүнсний бүтээгдэхүүний үнэ харьцангуй тогтмол байна. Цаашдаа

шатах, тослох материалын үнэ өссөн хэвээр байвал хэрэглээний үнийн индекст 0.2 хувийн

нөлөөлөл үзүүлэхээр байна.

2009 оны эцэс гэхэд инфляцийн түвшинг УИХ-аас баталсан Төсвийн хүрээний 2010-2012

оны мэдэгдэлд зорилтын хэмжээнд буюу нэг оронтой тоонд барих боломж бүрдэхээр

байна.

Харин Улаанбаатар хотын инфляцийн түвшинг өмнөх онтой харьцуулахад харьцангуй

өндөр хувьтай буюу 2.6 хувьтай гарч байгаа ба өмнөх оны мөн үетэй харьцуулахад -1.9

хувьтай байна. Үүнд, согтууруулах ундаа, тамхины бүлэг 22.0 хувь, эм тариа, эмнэлгийн

үйлчилгээ 10.0 хувь, бусад бараа үйлчилгээний үнэ 15.8 хувиар тус тус өсч байгаа явдал нь

голлон нөлөөлсөн байна.

Төгрөг ам.долларын ханш

2010 он гарсаар төгрөгийн ам.доллартай харьцах ханш нэлээд хэлбэлзэлтэй байлаа. Энэ

байдал 3 дугаар сарын байдлаар 1429.05 төгрөг байсан бол, 9 дүгээр сарын сүүлчээр

1322.01 болж ам.доллар төгрөгийн ханш харьцангуй бага хэмжээгээр чангарсан

үзүүлэлттэй байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 14: Urgoo Bussines Plan

Зураг 5. 2009 оны сүүлийн байдлаар төгрөг ам долларын ханш

Гадаад худалдаа

Манай улс 2010 оны эхний хагас жилд дэлхийн 120 оронтой худалдаа хийж, гадаад

худалдааны нийт бараа эргэлт 2664.9 сая ам.долл, үүнээс экспорт 1308.7 сая ам.долл,

импорт 1356.2 сая ам.долларт хүрчээ. Гадаад худалдааны тэнцэл 2010 оны эхний хагас

жилд 47.6 сая ам.долларын алдагдалтай гарсан нь өмнөх оны мөн үеийнхээс 82.2 сая

ам.долл буюу 63.3 хувиар буурчээ. Нийт бараа эргэлтийн хэмжээ 2010 оны эхний хагас

жилд өмнөх оны мөн үеийнхээс 1009.2 сая ам.долл буюу 61.0 хувь, үүний дотор

экспортын хэмжээ 545.8 сая ам.долл буюу 71.5 хувь, импортын хэмжээ 463.5 сая ам.долл

буюу 51.9 хувиар өсчээ. 2010 оны эхний хагас жилд экспортын үнийн дүнгийн 93.0 хувийг

эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоѐлын зүйлс, нэхмэл болон

нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 15: Urgoo Bussines Plan

Зураг 6. Гадаад худалдааны тэнцэл 2005-2010 он

2. Хүн ам зүйн орчин

Монгол улсын хүн ам

Монгол улсын хүн ам жилээс жилд өсөн нэмэгдэж 1969 онд 1.2 сая хүн амтай байсан бол

2009 онд 2.771 саяд хүрсэн байна.

Хүснэгт 2. Монгол улсын хүн ам

Он 1969 1979 1989 1999 2009

Хүн ам (мян.хүн) 1 197.6 1 595.0 2 043.9 2 375.5 2 771.5

www.zaluu.comwww.zaluu.com

Page 16: Urgoo Bussines Plan

Хэрэглэгчийн зах зээлийн бүтэц

Хүснэгт 3. Хэрэглэгчийн зах зээлийн бүтэц, насны бүлгээр (2010 он)

Насны бүлэг Тоо (мян.хүн) Хүн амд

эзлэх хувь

Эм (хувь) Эр (хувь)

0-14 753.67 28.6 49.9 50.1

15-64 1773.48 67.3 52.6 47.4

65-аас дээш 108.04 4.1 59.3 40.7

Зураг 7. Хэрэглэгчийн зах зээлийн бүтэц, насны бүлгээр (2010 он)

Хүн амын шилжилт хөдөлгөөн

Хүн амын шилжилт хөдөлгөөн 1960-аад оны үеэс эхлэн 1990 онд 57 хувь хүрсэн нь оргил

үе байжээ. Харин 1990-ээд оны дундуур эдийн засгийн хүндрэл бэрхшээлтэй үе байсан тул

шилжих хөдөлгөөн түр зогссон хэдий ч 2000 оноос эргээд нэмэгдсэн байна. Улаанбаатар

хотын хүн ам хурдтайгаар нэмэгдсээр байгаа бөгөөд албан ѐсны тоогоор 2012 оны нийт

хүн амын 48 хувь (1284.4 мян.хүн) нь Улаанбаатар хотод төвлөрсөн байна.

Хүснэгт 4. Суурин хүн амын тоо, хөдөө орон нутаг, нийслэлээр

2002 2004 2006 2010

Хөдөө орон нутаг 1 628.9 1604.6 1600.6 1641.09

Улаанбаатар 846.5 928.5 994.3 1095.7

www.zaluu.comwww.zaluu.com

Page 17: Urgoo Bussines Plan

Зураг 8. Монгол улсын хүн ам хөдөө орон нутаг, нийслэлээр (2010 он)

Статистик мэдээнээс үзэхэд нийслэл хотод шилжин ирэгсдийн тоо нэмэгдсээр байгаа нь

хөдөө орон нутагт шилжих ирэгсдийн тоог бууруулах хандлагатай байгаа нь ажиглагдаж

байна.

Хүснэгт 5. Хүн амын ажил эрхлэлтийн үндсэн үзүүлэлт, оноор

№ Үзүүлэлт 2005 2006 2007 2010

1 Нийт хүн ам 2562.4 2594.8 2635.2 2683.5

2 Хөдөлмөрийн насны хүн

ам

1577 1619.6 1642.2 1688.7

3 Ажиллах хүч 1001.2 1042.8 1054 1071.5

Бүртгэлтэй

ажилгүйчүүд

32.9 32.9 29.9 29.8

4 Ажил эрхлээгүй хүн ам 260.4 257.6 261.4 267.5

5 Ажиллах хүчний

оролцооны түвшин

63.5 64.4 64.2 63.5

6 Ажил эрхлэлтийн түвшин 61.4 62.4 62.4 61.7

7 Ажилгүйдлийн түвшин 3.3 3.2 2.8 2.8

3. Технологийн орчин

Кино театрт сайн тоног төхөөрөмж, сайн технологи байх ѐстой. Учир нь кино театрын

гаргаж буй киноны чанараас хэрэглэгчдийг татах чанар нь шууд шалтгаалдаг. Кино

театрын технологи нь анх 1900 онд киног гаргаснаас хойш маш хурдтайгаар хөгжиж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 18: Urgoo Bussines Plan

Элекрон бараа үйлдвэрлэдэг компаниуд бие биетэйгээ өрсөлдөж, үүнээс маш гайхалтай

технологиуд шинээр гарч ирсээр байна.

2010 оныг Кино театрын хувьд “3D Технологийн жил” хэмээн зарласан бөгөөд энэхүү

технологийг “Өргөө кино театр” нэвтрүүлээд байна.

3D бол дэлгэцийн бүтээлийн үйл явдал дэргэд өрнөж байгаа мэт сэтгэгдэл төрүүлдэг

технологийн нэг хэлбэр юм. 3D форматаар кино үзэх үед үзэгч тухайн үйл явдлын

жинхэнэ гэрч нь болж чаддаг. 1838 онд английн зохион бүтээгч Чарльз Уитстоун хүний

зүүн баруун нүдний харах онцлогт тулгуурлан янз бүрийн биетийг дэлгэц дээр хавтгай бус

харин эзэлхүүнтэй нь харах боломжтой гэсэн онол боловсруулжээ. Үүнээс 15 жилийн

дараа Лондоны дуран авай үйлдвэрлэдэг компани Ниагарийн хүрхэрээний зургийг

эзэлхүүнтэй харуулах туршилт хийж хүмүүсийн гайхашралыг төрүүлж чаджээ. ХХ-р

зууны 30-аад онд стероэффект нь хөдөлгөөнт дүрсийг эзэлхүүнтэй харагдуулах техникийн

боломж бүрдсэн байна. ХХ-р зууны 50-аад онд телевизийн хөгжлийн алтан үе ирлээ. Кино

урлагийнхан телевизтэй өрсөлдөхийн тулд янз бүрийн арга хэрэгсэлийг эрэлхийлж байлаа.

1952 онд найруулагч Арч Оболер “Бваны араатан” гэдэг уран зөгнөлт кино бүтээхдээ

стеро технологи ашиглав. Үүний дараа 1953 онд Андре де Тотагийн “Лааны тосон музей”

1954 онд “Хар Лагуны мангас” зэрэг гурван хэмжээст кино дэлгэцээр гарчээ. Гэвч гурван

хэмжээст киног үзүүлэх тоног төхөөрөмж тухайн үед кино театр бүрт байсангүй. Иймээс

энэ төрлийн кино бүтээх ажил зогсонги байдалд оржээ. 80-аад оны үед гурван хэмжээст

форматаар эрдэм шинжилгээ танин мэдэхүйн хэд хэдэн кино бүтээгджээ. 70-аад оны үед

Канадын эрдэмтэд IMAX гэж нэрлэсэн шинэ үеийн гурван хэмжээст форматыг гаргаж

ирэв. Ингэснээр ийм төрлийн кино цэцэглэн хөгжих бодит боломж нээгдсэн байна. Японы

Осака хотод 1970 онд “ЭКСПО” үзэсгэлэн нээгдэхэд IMAX форматаар хийсэн киног анх

үзүүлжээ. Канадын Торонто хотод IMAX форматаар кино үзүүлэх зориулалттай тусгай

кино театр нээгдсэн байна. Эзэлхүүнтэй дүрсний нууц нь нэгдүгээрт, металлжуулсан

дэлгэц, 2-рт киноны хальсанд байдаг. Кино хальсны талбайн хэмжээ нь том байх тусам

дүрсний чанар сайн байдаг. IMAX форматын кино хальсны хэмжээ нь 16 мм-ийн

хальснаас 20 дахин, 35 мм-ийн хальснаас 10 дахин, 70 мм-ийн хальснаас 3 дахин том юм.

Гурван хэмжээст кинонд давхар хальсийг нэгэн зэрэг гүйлгэдэг.Нэг хальсны дүрс нь зүүн

нүдэнд, нөгөөх нь баруун нүдээр харахад зориулагдсан юм. Ингээд хамгийн чухал нь

www.zaluu.comwww.zaluu.com

Page 19: Urgoo Bussines Plan

тусгай нүдний шил юм. Хэт богино долгионы дохио нүдний шилний шингэн талстанд ойж

эзэлхүүнт дүрс гаргадаг. Мөн 18 киловаттын хүчин чадалтай дууны 6 суваг ашигладаг. 3D

форматын киног гурван янзаар хийж байна. 1-рт, компьютер ашиглан бүтээсэн хүүхэлдэйн

киног 3D форматаар үзүүүлдэг. 2-рт, IMAX корпорацийн үйлдвэрлэсэн тусгай камераар

бичлэг хийдэг. Харин эцсийн арга нь 2D –ийн киног 3D болгон хувиргах юм. 3D

форматын кино хоѐр дутагдалтай. Эхнийх нь дэлгэц дээр гарч байгаа биетийн хэмжээ нь

бодит байдлаасаа хэд дахин том харагддаг. Хоѐр дахь дутагдал нь үйл явдал өрнөж байгаа

үед арын дэвсгэр нь “амьгүй” хөдөлгөөнгүй байдаг.

4. Хууль эрх зүйн орчин

Аливаа байгууллагын үйл явцад хүчтэй нөлөө үзүүлэн, нийгмийн хүрээнд тэдний үйл

ажиллагааг хязгаарлаж байдаг нэг хүчин зүйл бол улс төр, эрх зүйн орчин юм. Энэ нь нэг

талаар байгууллагын эрх зүйн орчныг бүрдүүлж байдаг ч нөгөө талаар тэдний үйл

ажиллагааг зохицуулан тогтвортой байдлыг хангаж байр суурийг бэхжүүлэх бодлогыг

агуулж байдаг.

Хамааралтай хууль тогтоомж:

ААН орлогын албан татвар

Байгууллагын нууцын тухай хууль

Барааны тэмдгийн тухай

Дампуурлын тухай хууль

Жижиг дунд үйлдвэрлэлийн тухай

Зар сурталчилгааны тухай хууль

Компаний тухай хууль

Татварын тухай хууль г.м

Монгол улсын хувьд татварын хэмжээ хэт өндөр, засгийн газраас тогтоосон татварын

дарамт ихтэйгээс байгууллагуудыг орлогоо нуух, татвараас зугтах гэх мэт сөрөг үр

дагавар хийхэд хүргээд зогсохгүй аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдэд хөгжиж боломжийг

олгодоггүй.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 20: Urgoo Bussines Plan

Засгийн газраас тэднийг дэмжих бодлого хэрэгжүүлэхдээ гадаадаас үйлдвэрлэлийн тоног

төхөөрөмж оруулж ирэхэд байгууллагыг гаалийн татвараас чөлөөлөх, хөл дээрээ баттай

зогсох хүртэл нь тодорхой хугацаанд аливаа татвараас чөлөөлөх гэх мэт арга хэмжээг авах

нь үр дүнтэй. Тухайлбал, Засгийн газрын зүгээс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хууль

батлан 2005 оноос тэдний үйл ажиллагааг дэмжих хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсээр байна.

Энэ нь тухайн бизнес эрхлэгчдэд дараах боломжуудыг олгодог.

Урт хугацаатай, бага хүүтэй зээл авснаар санхүүгийн баттай эх үүсвэртэй болох

Гаалийн татвараас чөлөөлснөөр шинэ дэвшилтэт технологийг хямд зардлаар

оруулан, улмаар бүтээгдэхүүн, үйлчилгээний чанар дээшлэх

Татварын дарамтыг багасгасанаар зах зээлд байр сууриа олох боломж бүрдэх

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид нэмэгдэн улмаар эдийн засагт эерэг нөлөө

үзүүлэх

5. Нийгэм соѐлын орчин

Хүн амын соѐлын орчин нь хэзээд эрэлтийг тодорхойлогч гол хүчин зүйлүүдийн нэг

байдаг. Хүний хэрэглээ нь тухайн хүний соѐлыг тодорхойлох нэг хүчин зүйл болж байдаг.

Өдрөөс өдөрт өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа эрин зуунд манай улс ч түүнээс хоцрохгүйг

хичээж байна.

Кино театр үйлчилгээний байгууллага учраас үйлчилгээний байгууллагын өнгө төрх, ямар

байгаагаас иргэдийнх нь соѐл, өнгө төрх хамаарч хөгждөг. Тиймээс кино театрыг маш

өнгөлөг, тохилог, тухайн нийгмийг гол бүрдүүлэгч залуусын өнгө төрхийг харгалзан үзэж

төлөвлөх хэрэгтэй.

Сүүлийн жилүүдэд Монгол улс эрчимтэйгээр хөгжиж иргэд нь өдрөөс өдөрт соѐлч

боловсон, цэвэрч болж байгаа нь ажиглагдаж байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 21: Urgoo Bussines Plan

5C ШИНЖИЛГЭЭ

МИКРО ОРЧНЫ СУДАЛГАА

1. КОМПАНИ

Үйлчилгээнүүдийн чиг хандлага

“Өргөө кино театр” нь Монголын хамгийн анхны кино театр юм. Тиймээс дадлага

туршлага ихтэй мөн хүмүүст танигдаж хоногшиж чадсан юм. Шинэчлэгдсэн “Өргөө” кино

театр нь байгуулагдаад дөнгөж жил хагасын хугацаа өнгөрч байгаа ч Монголын кино

театрын зах зээлд тэргүүлэгчийн байр суурьтай, дэлхийн жишигт нийцсэн үйлчилгээ

үзүүлдэг, аль хэдийнэ өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй, үйлчлүүлэгчиддээ сэтгэл

ханамжыг 100% өгч чаддаг кино театр болсон байна.

Үйлчлүүлэгчиддээ дараахь “Үйлчилгээнүүд” - ийг үзүүлдэг:

1. Кино үзвэрийн танхим

Энгийн кино үзвэрийн танхим

Нийтдээ 765 хүний суудалтай 4 энгийн үзвэрийн танхимтай. Өдөрт нэг танхимд 6

кино үзүүлдэг. Өдөрт ойролцоогоор суудал дүүргэлт 40%-50% байдаг. Өдөрт

нийтдээ 4500 орчим хүн үйлчлүүлдэг. Сардаа 135000 орчим хүн үйлчлүүлдэг.

Кино үзвэрийн танхимын дэлгэц нь Солонгос улсын Kinoton брендийн 35 мм-ийн

хальсны проектр, АНУ-ын JBL брендийн 5.1 долби дууны системийг ашиглан

Harkness фирмийн дэлгэц болон давхар маскинг мотор бүхий солонгос улсад

үйлдвэрлэсэн дэлгэцийн хүрээг ашиглан кино гаргадаг. Энэхүү давхар маскинг

мотор нь дэлгэцийн өндөр өргөнийг тухайн кинонд тохируулж өгснөөр үзэгч киног

www.zaluu.comwww.zaluu.com

Page 22: Urgoo Bussines Plan

үзэхэд илүү сэтгэл хангалуун байлгах боломжийг олгодог. Мөн Монголын кино

үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Panasonic дижитал проектрийг танхим бүрд

суурилуулсан юм.

Кино театрын тоног төхөөрөмжийг дэлхийд найдвартай үйлчилгээ, чанараараа

танигдсан Kinoton, JBL, Harkness зэрэг компаниудын дуу дүрсний хамгийн

шинэлэг тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Кино үзвэрийн танхимын суудал нь хүний биед эвтэйхэн, мөн хажуудаа ундаагаа

тавих зориулалтын тавиуртай.

Кино үзвэрийн танхимын агааржуулалтын баталгаатай систем нь үзэгчдийгээ

тайван, тохь тухтай орчинд кино үзүүлэх боломжийг хангасан.

VIP кино үзвэрийн танхим

Нийтдээ 56 хүний суудалтай 2 танхим байдаг. Энэхүү танхим нь олон хүмүүсээс

тусдаа кино үзэх сонирхолтой хүмүүст зориулсан танхим юм. Вино болон

амттанаар үйлчлэх боломжтой.

Энгийн танхимаас ялгагдах нэгэн онцлог нь орчуулагчтай чихэвч байдаг.

3D кино үзвэрийн танхим

2010 оны 9-р сарын 17-нд “Өргөө” кино театр нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн

технологи болох 3D нүдний шилийг нэвтрүүлсэн юм. Энэхүү нүдний шил нь “Master

Image ” нэртэй нэг удаагийн шил бөгөөд гадаадын олон алдартай кино театруудад

хэрэглэгддэг нүдний шил юм. 3D технологийг нэвтрүүлсэндээ зориулж “Өргөө” кино

театр танхимын бүх зүйлсдээ шинэчлэл хийсэн. Дэлхий дахинаа 9 сарын 10-нд нээлтээ

хийсэн Resident Evil: After Life 3D киногоор нээлтээ хийсэн юм.

Өргөө Синема 3D танхимын тухайд: Тус танхим Өргөө кино театрийн

хамгийн том тамхим буюу 303 хүний суудалтай. Үүнээс VIP ангилалын 36,

энгийн 267 суудалуудтай. 3D дижитал проектор суурилуулсантай

холбоотойгоор хуучин байсан 14м : 8м харьцаатай дэлгэцийг мөн

хэмжээний Silverscreen буюу мөнгөлөг саарал (3D дүрслэл, өнгө, ...гэрэлийн

хугаралд хамгийн тохиромжтой) дэлгэцийг шинээр сольж байршуулсан

www.zaluu.comwww.zaluu.com

Page 23: Urgoo Bussines Plan

байгаа. Кино театрийн дэлгэцийг үзэгчийн харааны өнцөгт тааруулж

байршуулах нь хамгийн чухал байдаг бөгөөд таньд зөвлөхөд 3D үзвэрийн

хамгийн тохиромжтой байршил энгийн суудлын 4 - 9р эгнээнүүдийн 6 - 18-р

суудлууд байгаа. 3D кино эхлэхийн өмнө та заалны орох хаалганы дэргэд

үзвэрийн тасалбараа шалгуулаад Masterimage 3D шилийг авах боломжтой.

Тус шил нь зөвхөн Өргөө кино театрийн 3D танхимд ашиглагдах бөгөөд

нарны гэрэл бууруулах үйлчилгээ байхгүй болохыг анхаарна уу. VIP

ангилалын суудлаас кино үзэхэд хамгийн тухтай байх бөгөөд үзвэрийн

дундуур та захиалга өгч үйлчилгээ авах боломжтой. 3D киноны тасалбарын

үнэ энгийн суудалд Adult 6000 төгрөг, Child 4000, VIP суудал хүүхэд том хүн

ялгаагүй 10000 төгрөгний үнэтэй байгаа. Гайхамшиг одоо 3D-гээр

үргэлжилнэ...

2. Автомат тоглоом

Кино театрт зөвхөн кино үзэх биш янз бүрийн автомат тоглоомон дээр тоглох боломжыг

“Өргөө” кино театр олгодог. Нийтдээ 20 гаруй төрлийн тоглоомтой.

3. Түргэн хоолны газар

“Панда” нэртэй амттай, олон нэр төрлийн, сайн чанарын түргэн хоолоор үйлчилдэг.

4. Коктейль лаунж

Кино театрын 2 давхарт байрлах Коктейль лаунж нь өвөрмөц интериортой. Кино

театрын нүүрэн талд суурилуулсан шилэн фасад нь энэхүү лаунжыг чимж өгдөг.

Лаунж нь дэлхийн алдартай кинонуудын нэрээр нэрлэгдсэн коктейль-уудаар

үйлчилдгээрээ онцлогтой. Үйлчлүүлэгч өөрийн дуртай киноны нэртэй коктейлийг

уух боломжтой юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 24: Urgoo Bussines Plan

Мөн WI-FI орчинтой учраас алжаалаа тайлахын хажуугаар ажлаа амжуулах

боломжийг бүрдүүлж өгсөн.

5. Попкорн, амттан, ундаа

Кино театр нь давстай, иристэй гэсэн 2 төрлийн попкорноор үйлчилдэг. Том, дунд,

жижиг гэсэн хэмжээтэй. Попкорноо үйлдвэрлэхдээ нарийн жорын дагуу

үйлчлүүлэгчдийнхээ сэтгэлд нийцэхүйц байдлаар үйлдэрлэдэг.

6. Билетийн касс

Кино театрын билетийн касс нь гол хаалгаар оронгуут байрласан байдаг нь үйлчлүүлэгч

билетээ ямар нэгэн төвөггүй авах боломжыг олгодог. Билетийн кассны дээр байрлах

дэлгэцээр гарах кинонуудын мэдээллийг авах боломжтой.

7. Билет захиалга-Powered By Mobicom

Үйлчлүүлэгчиддээ улам ойр ажиллахын тулд тэдний хэрэгцээ, шаардлагын дагуу

Монголд анх удаа “Теле Маркетинг”-ийг кино театр-т нэвтрүүлсэн юм.

“Мобиком корпораци”-тай хамтран 70117711 дугаарын утсаар операторуудтай

холбогдон билет захиална.

[email protected] Yahoo Messenger хаягаар билетээ захиална.

8. “Fan ticket” үйлчилгээ

Энэхүү үйлчилгээ нь бонус оноогоо цуглуулан дуртай киногоо үнэгүй үзэх үйлчилгээ юм.

Авсан тасалбарынхаа ард талын хусах хэсгийг хусаж гарсан тоог тусгай дугаар луу

явуулснаар бонус оноо бодогддог. 6 оноотой буюу 6 удаа тусгай дугаар луу тоо явуулсан

тохиолдолд 1 удаа кино үнэгүй үзэх эрхтэй болдог. Мөн өөр хонжвор таарах боломжтой

бөгөөд Попкорны хэсгээс шагналаа авах боломжтой.

9. Бизнес саналууд

www.zaluu.comwww.zaluu.com

Page 25: Urgoo Bussines Plan

“Өргөө кино театр” нь АНУ-ын “Warner Bros. International Cinema” кино компанийн

техник хамтын ажиллагааны туслалцаатайгаар дуу, дүрсний дэвшилтэт технологийг

нэвтрүүлж, хүүхэд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх шинэ орчинг бий

болгох, нийгмийн соѐлд хувь нэмэр оруулах зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг.

Аливаа байгууллага хувь хүмүүстэй зорилго, бодлого нэгдэн хамтран ажиллах, нийгэмд

шинэ соѐл, үйлчилгээг нэвтрүүлэх оновчтой саналыг дэмжиж ажиллахдаа ямагт баяртай

байдаг бөгөөд реклам зар сурталчилгаа болон арга хэмжээ зохион байгуулах хүрээнд

хамтран ажиллах дараах боломжуудыг санал болгодог.

Арга хэмжээнүүд:

Хурал, семинар зохион байгуулах

Хүүхэд болон оюутан залууст зориулсан арга хэмжээ зохион байгуулах

Байгууллага хамт олноороо захиалга өгч кино үзэх

Зар сурталчилгааны хэлбэрүүд:

Кино танхимуудад үзвэр эхлэхийн өмнө зар сурталчилгаа явуулах

Хүлээлгийн танхимд байрлах LCD дэлгэцүүдээр сурталчилгаа явуулах

Сурталчилгааны самбаруудад мэдээлэх хуудас байрлуулах

Зах зээлийн хэлбэрүүд

Монголын Кино театрын зах зээлийг ерөнхийд нь “Олигополь өрсөлдөөнт” зах зээл гэж

үзэж болно. Учир нь: Зах зээл дээр нийтдээ “Өргөө кино театр”, “Тэнгис кино театр”,

“Соѐмбо кино театр” гэсэн 3 том кино театр байдаг. Эдгээр нь нийт зах зээлийг бүрэн

хангаж байдаг. Эдгээр театруудын хоорондын өрсөлдөөн нь хэрэглэгчидэд ашигтай

байдаг. Учир нь: Дэлхийн шилдэг кинонуудыг гаргах эрхийг нэг улсад зөвхөн нэг театр-т

л өгдөг. Тиймээс эдгээр театрууд хоорондоо өрсөлдөн аль болох сайн киног бие биетэйгээ

уралдан гаргахыг эрмэлздэг. Мөн дан ганц кино төдийгүй бусад киноны технологи, кино

www.zaluu.comwww.zaluu.com

Page 26: Urgoo Bussines Plan

театр доторхи үйлчилгээ, билетний үнэ, үйлчилгээнүүдийн үнэ зэргээрээ бие биетэйгээ

өрсөлдөж байдаг.

Технологи ба дадлага туршлага

Өргөө кино театр нь ардчиллын дараахь Монголын анхны кино театруудын нэг юм. Дахин

шинэчлэгдэж нээгдсэнээрээ Монголын кино театрын хөгжилд ихээхэн хувь нэмрийг

оруулан ажиллаж байна. 1998 оноос “Нью Тур Сафарис” ХХК-ний эзэмшилд үйл

ажиллагаагаа явуулж ирсэн ба өнөөгийн зах зээлийн хэрэгцээ шаардлагаар дэлхийн

жишигт нийцсэн кино театр болгох их засварын ажил 2007 оноос хийгдэж 4.5 тэрбум

төгрөгийн өртөгтэй их бүтээн байгуулалтын төслийн ажил хэрэгжиж дуусаад 2009 оны 04-

р сарын 17-нд дахин шинэчилэгдсэн Өргөө Синема кинотеатр үүдээ нээсэн юм.

Уг төсөл нь АНУ-ын киноны тэргүүлэгч Warner Bros. International Cinema компаний

стандарт мэргэжлийн зөвлөгөөгөөр Францын AND дизайны компанийн зургаар, 100 хувь

дотоодын хөрөнгө оруулалтаар хийгдэж дэлхийн стандартад нийцсэн кино театр болж

чадсан. Кино театрын тоног төхөөрөмжийг дэлхийд найдвартай үйлчилгээ, чанараараа

танигдсан KINOTON, JBL, HARKNESS зэрэг компаниудын дуу дүрсний хамгийн шинэлэг

тоног төхөөрөмжөөр тоноглогдсон.

Театрийн нүүрэн талд Солонгос улсад үйлдвэрлэгдсэн шилэн фасад суурилуулсан ба

дотоод орчин бүрэн шинэчлэгдэж кино театрийн 1 болон 2-р танхим 180 стандарт, 3-р

танхим 267 стандарт, 36 VIP ангилалын суудал, 4-р танхим 138 стандарт, 20 VIP

ангилалын суудалтай мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан кино үзэх тусгай

талбай болон ариун цэврийн өрөө зэргийг багтааснаараа бас нэгэн давуу талтай болсон юм.

Мөн дэлхийн хэмжээнд мөрдөгддөг галын стандартын дагуу манай кино театрт

хэрэглэгдсэн бүх мод, модон материалыг тусгай галд тэсвэртэй түрхлэг ашиглаж

барилгын ажлыг гүйцэтгэсэн болно.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 27: Urgoo Bussines Plan

Солонгос улсын Kinoton брендийн 35 мм-ийн хальсны проектр, АНУ-ын JBL брендийн 5.1

долби дууны системийг ашиглан Harkness фирмийн дэлгэц болон давхар маскинг мотор

бүхий солонгос улсад үйлдвэрлэсэн дэлгэцийн хүрээг ашиглан кино гаргаж байна. Энэхүү

давхар маскинг мотор нь дэлгэцийн өндөр өргөнийг тухайн кинонд тохируулж өгснөөр

үзэгч киног үзэхэд илүү сэтгэл хангалуун байлгах боломжийг олгодог.

Мөн Монголын кино үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор Panasonic дижитал проектрийг

танхим бүрд суурилуулсан юм.

2010 оны 9-р сарын 17-нд Дэлхийн шилдэг кино театруудад хэрэглэгдэж буй 3D

Технологийг театрдаа нэвтрүүлснээр үйлчлүүлэгчдээсээ ихээхэн сайшаалыг хүртэж байна.

Байгуулагдсан цагаасаа хойш жил хагасын хугацаанп нийтдээ 20-иод дэлхийн шилдэг

кинонуудыг гаргасан байна.

1. Хамтрагч түнш

Гэрээт борлуулагч

“Өргөө” кино театр нь киноны билетүүдийг дараахь замуудаар борлуулдаг.

Театрын билетийн кассаар

Байгууллагуудтай гэрээ байгуулан хөнгөлөлттэй үнээр

Бартерийн журмаар

Нийлүүлэгч

Шинэ үеийн сонголт-Пепси кола

www.zaluu.comwww.zaluu.com

Page 28: Urgoo Bussines Plan

“Пепси”-тэй хамтран “Өргөө кино театр”-ын Нэг жилийн ойгоор “Way to

Hollywood” арга хэмжээг зохион байгуулсан. Энэхүү арга хэмжээний хүрээнд

азтанд “Пепси ундааны нэг жилийн эрх”-г бэлэглэж байсан.

Попкорны хэсэгт “Пепси” кола-г борлуулдаг.

Мобиком корпораци- Be Brand

Мобиком корпорацитай хамтран “Теле Маркетинг”-н үйлчилгээг билет захиалгад

нэвтрүүлсэн.

Мобиком-н “Be”-н хэрэглэгчидтэй хамтран киног 50%-н хөнгөлөлттэй үнээр

үзүүлж байсан.

Мөн “Way to Hollywood” арга хэмжээний үеэр “Be-н нэг жилийн үнэгүй ярих эрх

бүхий дугаар” бэлэглэсэн.

Warner Bros, Sony pictures, 20th Century Fox, Disney pictures

Warner Bros-той хамтарч ажилладаг бөгөөд кинонуудаа албан ѐсоор гаргах эрхийг

нь авдаг.

Бусад хамтран ажиллагч, түншүүд

“Mongolian Movie Fanatics Group”

Энэхүү кино фанатуудын групп нь сайн дурын кино сонирхогчдын групп бөгөөд гишүүд

нь “Өргөө” кино театр-т гарах дэлхийн шилдэг киноны нээлтүүдийг хамгийн түрүүнд мөн

хөнгөлөлттэй, мөн олон гэнэтийн бэлэгтэй үздэг юм. Одоогийн байдлаар нийтдээ 1600-аад

гишүүдтэй болсон байгаа бөгөөд www.facebook.com сайтын тусламжтайгаар гишүүдээ

бүртгэж, мэдээллүүдээ түгээдэг.

Одоогийн байдлаар нийтдээ 5 киног “Өргөө кино театр”-тай хамтран нээлтийн арга

хэмжээг зохион байгуулсан байгаа бөгөөд цаашдаа улам илүү өргөн хүрээнд хамтран

ажиллахаар төлөвлөөд байгаа юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 29: Urgoo Bussines Plan

ХЭРЭГЛЭГЧИД

зах зээлийн хэмжээ, цар хүрээ боломж

“Өргөө кино театр”-н хэрэглэгчид нь одоогийн байдлаар Нийт зах зээлийн дийлэнх

хэсгийг эзэлж байна. Цаашдаа зах зээлээ бүрэн эзлэх боломжтой. Ингэхийн тулд техник

технологио цаг алдалгүй сайжруулж, өрсөлдөгчдийнхөө байдлыг урьдчилан таамаглаж,

шинэ алдартай кинонуудыг цаг тухай бүрт нь гаргаж мөн идэвхижүүлэлтийн арга хэмжээг

маш сайн явуулах хэрэгтэй.

Цөөн хүн амтай орон учраас тэр хэмжээгээрээ киног театрт үзэх сонирхолтой хүмүүс цөөн

байдаг. Тиймээс зах зээлээ хэвээр нь хадгалахын тулд маркетингийн нарийн бодлогыг

хэрэгжүүлэх хэрэгтэй юм.

Зах зээлийн сегмент

Кино театраар үйлчлүүлэгчдийн зах зээлийг хэд хэдэн байдлаар сегментчилэх боломжтой

боловч хамгийн гол сегментчилэх боломжтой нь “Үйлчлүүлэгчдийн насны байдлаар”

сегментчилэх явдал юм.

Кино театраар үйлчлүүлэгчид нь ихэвчлэн 18-35 насны залуучууд байдаг бөгөөд “Өргөө

кино театр”-н гол сегмент нь эдгээр насны залуус юм.

18-35 насныхны онцлог, зан төлөв

Гол төлөв чөлөөт цагаа гэрээсээ гадуур найз нөхөдтэйгээ олуулаа өнгөрүүлэх

сонирхолтой насныхан байдаг.

Мөн киног гэртээ үзэхээсээ илүү театрт үзэж, театрын орчинд үзэх сонирхолтой

Интернет, сонин сэтгүүл, мэдээллийн хэрэгслүүд зэргээр мэдээллийг байнга авч

байдаг

Эрч хүчтэй, амьдралын идэвхитэй насныхан байдаг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 30: Urgoo Bussines Plan

өрсөлдөгчид

Өрсөлдөөний өнөөгийн бодит байдал, ирээдүйн хандлага

Өнөөдрийн байдлаар зах зээл дээр “Тэнгис” кино театр, “Соѐмбо” кино театр гэсэн хоѐр

өрсөлдөгчид байна.

Тэнгис кино театр

Монголын анхны орчин үеийн дүр төрхийг багтаасан кино театр юм. Монгол-БНСУ-ын

хамтарсан “Улаанбаатар Синема” ХХК-ний “Тэнгис” кино театр нь кино үзвэрийн

хамгийн сүүлийн үеийн техникээр иж бүрэн тоноглогдсон манай залуус, иргэдийн чөлөөт

цагаа өнгөрөөх соѐлын төв юм. Тус кино театрын барилгын их засварыг БНСУ-н инженер

мэргэжилтнүүд гүйцэтгэсэн юм.

“Тэнгис” кино театр нь үзвэрийн 3 танхимтай ундаа, эрдэнэ шиш тавих зориулалтын суурь

тавиуртай маш тухлаг, зөөлөн суудлуудаар тоноглогдсон юм. “Тэнгис” кино театрын

барилга нь бүхэлдээ хамгийн орчин үеийн агааржуулалт болон эйр кондишенер / air

conditioner / системээр тоноглогдсон тул үзвэрийн танхим, бусад бүхий л орчинд хүйтэнд

дулаан, халуунд сэнгэсэн сэрүүн уур амьсгалыг үргэлж танд мэдрүүлж байх болно. Уг

кино театрын дотор fast food, кафе, бейкери, гоо сайхны салон, бэлэг дурсгалын дэлгүүр,

хувцасны дэлгүүр зэрэг байрладаг. Dolby дуу авиаг ашигладаг. Dolby гэдэг нь дуу авиаг

давтамжийнх нь ангиллаар олон суваг болгодог дууны хамгийн шалгарсан технологи юм.

Dolby гэдэг нь энэ технологийг зохиосон Английн инженер Rei Dolby гэдэг хүний нэр юм.

Ноѐн Рей Долби дууны техник технологийн дэлхийн шилдэг компани “Dolby

Laboratories ”-н ерөнхийлөгч юм.

Орчин үеийн кино театрын гол онцлог нь дэлгэцэн дээр гарч буй киноны үйл явдлыг

дууны техникийн тусламжтайгаар кино танхимын эргэн тойронд байрлах чанга яригчаас

гарах дуу чимээ нь кино үзэж байгаа хүн яг тэр орчинд орсон мэт сэтгэгдэл төрүүлэх

явдал юм.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 31: Urgoo Bussines Plan

“Тэнгис” кино театр нь 3 танхимтай учраас нэг зэрэг 3 кино гаргах боломжтой ба

дунджаар 15-30 минут тутамд 1 кино эхлэж байх юм. Үүгээр үзэгчдэд сонголт хийх өргөн

боломжийг манай кинотеатр олгож байна. Хэрэв та нэг танхимтай кинотеатрт ирээд кино

үзэх гэтэл магадгүй сонголт бага , дараагийн кино эхлэх хүртэл 1,5-2 цаг хүлээх хэрэг

болно. “Тэнгис” кинотеарт танд ийм асуудал тулгараахгүй байх боломжийг бид олгож

байна. Та тохиолг орчинд кофе ууж, дэлгэцэн дээр сонирхолтой нэвтрүүлэгүүдийг үзэж

суугаад дараагийн киног үзэх боломжтой юм.

Соѐмбо кино театр

“Соѐмбо Продакшн энд Трэвел” ХХК нь 1991 онд анх байгуулагдсан бөгөөд доорх үйл

ажиллагааг явуулан амжилттай ажиллаж байна.

“ Соѐмбо Продакшн энд Трэвел “ ХХК нь кино , жүжиг тайз дэлгэцийн урлагт өөрийн

байр суурийг олсон хэд хэдэн уран сайхны бүрэн хэмжээний кинонуудыг захиалгаар

болон бие даан үйлдвэрлэсэн.

“Монголын Кино Уран Бүтээлч , Зохиогчдын Эрх Ашгийг Хамгаалах Нийгэмлэг”- ийг

санаачлан үүсгэн байгуулж үйл ажиллагаа явуулж байна.Түүнчлэн Хөдөөгийн хүн амд

соѐл урлаг , мэдээллийн үйлчилгээний хүрээ хүртээмжийг өргөтгөх зорилгоор “Монголын

Кино Сүлжээ”-төслийг бие даан хэрэгжүүлсэн.

Соѐмбо Продакшн энд Трэвел ХХК нь анх олон нийтэд үйлчилдэг 600 хүний суудалтай

кино театр чиглэлээр ажиллаж байсан бөгөөд одоо дэлхийн төвшинд нийцсэн тоног

төхөөрөмж бүхий 3 танхимтай “СОЁМБО” кинотеатраа шинээр нээн Улаанбаатар хотын

иргэдийн талархалыг хүлээн ажиллаж байна.

Тус студи нь Монголдоо анх удаа караоке бүтээлийг хийж олны хүртээл болгосон бөгөөд

анхны VCD караоке цомгуудыг өөрийн студидээ үйлдвэрлэн нийт 15 цомог

хэрэглэгчдэдээ өргөн барьсан.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 32: Urgoo Bussines Plan

Түүнчлэн өөрийн орны онгон тансаг байгаль, уламжлалт зан заншлыг харуулсан дүрсийг

караоке төхөөрөмжинд суулгаж гадаадын орнуудад Монгол орноо сурталчилж байна.

Караоке дуу, төхөөрмжийн борлуулалт

Гадаад харилцаагаа өргөжүүлэснээр Солонгос улсын KUMYOUNG корпорацитай хамтран

ажиллаж тус корпорацийн зориулалтын караоке машинд монгол дууг суулгаж Солонгос

улсад албан ѐсны төлөөлөгч томилон караоке машинаа борлуулж байна.

Манай караоке дууны урын санд Англи, Япон, Орос, Солонгос, Хятад, Монгол нийт 40

000 дуу байдаг бөгөөд шинээр дуулгдаж байгаа дуунуудыг нэмэн баяжуулж гадаад

дотоодын зах зээлд борлуулалт хийн ажилладагаараа онцлог юм.

Дүүрэгтээ томоохонд тооцогдох “CINEMA” караоке төвийг ажиллуулан залуусын чөлөөт

цагийг өнгөрүүлхэд зориулан ажиллуулж байна.

1995 оноос аялал жуулчлалын салбарыг нээн ажиллуулж Япон,Солонгос Тайвань зэрэг

Азийн орнуудаас жуулчин түлхүү хүлээн авахын зэрэгцээ Европын орнуудаас жуулчид

хүлээн авч хамтран ажиллаж байна. Жуулчдын ая тухтай аялах боломжийг бүрдүүлэх

болон бусад байгууллагуудад үйлчлэх зорилгоор бүрэн люкс үйлчилгээний лимүзэн

автобусны түрээсийн үйлчилгээг бий болгосон нь Монголдоо анхдагч юм.

Өрсөлдөгчийн давуу болон сул талууд

Өрсөлдөгчид Давуу тал Сул тал

1. Тэнгис кино

театр

Зах зээл дээр анхдагч

Байршлын хувьд

хотын хамгийн хүн

хөдөлгөөнтэй хэсэгт

байрладаг

Гаднах доторхи өнгө

үзэмж, тохижилт

зэргээрээ өрсөлдөхүйц

2010 оны 6 сараас

эхлэн маркетингийн

бодлогодоо шинэчлэл

Үнийн хувьд өндөр

Кино үзвэрийн

танхимын суудал нь

биед эвгүй

Киноны сонголт

муутай

Билетийн касс нь 2

давхарт байдаг

Маркетингийн

идэвхижүүлэлт муу

хийдэг

www.zaluu.comwww.zaluu.com

Page 33: Urgoo Bussines Plan

хийсэн

2010 оны 7 сард 3D

технологийг монголд

нэвтрүүлсэн

Гадны хөрөнгө

оруулалттай

1. Соѐмбо кино

театр

- - Байршил тохиромжгүй

- Дэлхийн шилдэг

кинонуудыг гаргадаггүй

- Маркетингийн

идэвхижүүлэлт огт

хийдэггүй

SWOT ШИНЖИЛГЭЭ

Давуу тал: Боломж:

Зах зээлд тэргүүлэгчийн байр суурьтай

Хэрэглэгчдийн дунд нэр хүнд сайтай

Дотоодын 100% хөрөнгө оруулалттай

Сүүлийн үеийн техник технологийг үйл

ажиллагаандаа ашигладаг.

Холливудын кино компаниуд болох Sony

pictures, Warner Bros, 20th Century Fox,

Walt Disney pictures, Paramount pictures,

Summit entertainment зэрэгтэй хамтарч

ажиллан дэлхийн нээлтийг монголдоо цаг

тухай бүрт нь хүргэж чаддаг.

Маркетингийн үйл ажиллагаа маш сайн

Маркетингийн идэвхижүүлэлтийг маш

сайн хийдэг

Давуу талаа ашиглан зах зээлээ 100%

эзлэх боломжтой

Бусад байгууллагуудтай маш сайн

хамтын ажиллагаатай

Холливудын алдартай кино

компаниудтай хамтарч ажилладаг

учраас түрүүлж гаргах киноны сонголт

хийх боломжтой

Сул тал: Аюул занал:

Тохиромжгүй байршил

Үйлчилгээний ажилчид нь заримдаа

харьцаа муутай байдаг

Гол өрсөлдөгч болох Тэнгис кино театр

нь зах зээлд анхдагч учраас илүү

хоногшиж чадсан

Гол өрсөлдөгч болох Тэнгис кино театр

www.zaluu.comwww.zaluu.com

Page 34: Urgoo Bussines Plan

түрүүлж 3D технологийг нэвтрүүлсэн

Өрсөлдөгч компани болох Тэнгис кино

театр түрүүлж 3D технологийг

нэвтрүүлсэн нь хэрэглэгчдийн өөртөө

татах аюул болж байна.

Үйлчилгээндээ байнга шинэчлэл

хийхгүй бол хэрэглэгчдээ алдах

аюултай

Үйлчилгээний байгууллага учраас

ажиллагчдынхаа харилцааны тал дээр

маш сайн анхаарал хандуулах хэрэгтэй.

3. ЗОРИЛТУУД

Байгууллагын эрхэм зорилго, зорилт

Эрхэм зорилго:

“Өргөө” кино театр нь шинэчлэгдэн Монголын кино театрын зах зээлд орж ирснээр маш

хурдан байр сууриа эзэлж, зах зээлд тэргүүлэгч болж чадсан юм. Ерөнхийдөө Монголын

нийт кино театрын зах зээлийг бүрэн эзлэх боломжтой юм.

Богино хугацааны зорилтууд:

Гарч байгаа кинонуудаа байнга суудал дүүрэн үзэгчтэй байлгах

Дэлхийн шилдэг кинонуудыг цаг алдалгүй гаргах

3D үйлчилгээгээ олон хэрэглэгчдэд таниулах

Кинонуудын талаар мэдээллийг хэрэглэгчдэд илүү олон сувгаар хүргэх

Дунд хугацааны зорилтууд:

Орлогоо тогтвортой байлгах

3D кино үзвэрийн танхимынхаа тоог нэмэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 35: Urgoo Bussines Plan

Шинээр үйлчилгээг нэвтрүүлэх

Дэлхийн Box-Office-г тэргүүлж байгаа кинонуудыг түрүүлж гаргах

Бүх танхимдаа шинэчлэл хийх

Урт хугацааны зорилтууд:

Шинэ салбараа нээх

Нийт зах зээлийг бүрэн эзлэх

Хамтран ажиллагсдынхаа тоог нэмэх

Шинэ технологийг нэвтрүүлэх

Кино театраа өргөжүүлж олон киног гаргах

4. МАРКЕТИНГИЙН СТРАТЕГИ

Монголын кино театрын зах зээлд одоогийн байдлаар 3 кино театр үйл ажиллагаагаа

явуулж байгаа бөгөөд “Өргөө” кино театр нь одоогийн байдлаар Тэргүүлэгчийн байр

суурьтай байгаа юм.

Ерөнхий баримтлах стратеги: “Зах зээлд эзлэх байр сууриа хамгаалах”

Зорилтот зах зээл

Кино театрын зах зээл учраас ерөнхийдөө “Залуучууд буюу 16-35 насныхан” дийлэнх зах

зээлийг бүрдүүлдэг. Эдгээр насныхан киног үзээд утгыг нь бүрэн ойлгох боломжтой, мөн

нийгмийн дийлэнх хэсгийг бүрдүүлж байдаг. Мөн залуу хүмүүс учраас илүү олон

нийтийн газар чөлөөт цагаа өнгөрүүлэх сонирхолтой байдаг. Тиймээс эдгээр насныхны

хэв маяг, сонирхолд нийцсэн, цаг үетэйгээ уялдсан байдлаар кино театрын маркетингийг

хийх хэрэгтэй.

Маркетингийн хольцуудын стратеги

1. Бүтээгдэхүүн, үйлчилгээнд баримтлах стратеги

www.zaluu.comwww.zaluu.com

Page 36: Urgoo Bussines Plan

Кино театрын гол бүтээгдэхүүн нь “Кино” юм. Үзвэрийн танхимуудын суудал дүүргэлт

ямар байхаас кино театрын ашиг, оршин тогтнох эсэх нь шууд хамаарна. Ялангуяа цөөхөн

хүн амтай манай орны хувьд нэгэн зэрэг олон кино театр оршин тогтнох нь асуудалтай.

Өргөө кино театрын “Кино”-ны хувьд баримталдаг гол стратегиуд нь:

Дэлхийн шилдэг кинонуудаа Sony pictures, Warner Bros, 20th Century Fox, Walt

Disney pictures, Paramount pictures, Summit entertainment зэрэг Холливудын

алдартай кино компаниудаас гэрээний дагуу өндөр үнээр “Албан ѐсоор” худалдаж

авдаг. Тиймээс кинонууд нь гадны алдартай театруудтай яг адил чанартайгаар

гардаг.

Гаргах кинонуудын жагсаалтыг тухайн киног нээлтээ хийхээс 6 сараас 1 жилийн

өмнө хоорондоо ярилцаж, шигшин тухайн киноны компаниудтай харилцаж

баталгаажуулдаг. (зарим тохиолдолд гаргах кино өөрчлөгдөж болдог)

Үйлчлүүлэгчдийнхээ хүсэн хүлээсэн киног үзүүлэхийн тулд хэрэглэгчийн зан

төлөвийн судалгааг сар тутам авч дүгнэдэг.

Гаргахаар шийдсэн киногоо олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр нээлтээ

хийхээс нь 10 хоногийн өмнөөс реклам явуулж, мөн олон хүнд хүрэх боломжтой

байршилтай газар анонсоо байршуулж, мөн Портал сайтуудаар мэдээллээ түгээдэг.

2010 оны 7 сараас эхлэн “Монголын кино фанатуудын групп”-тэй хамтарч киноны

нээлтээ албан ѐсны зохион байгуулалттайгаар, олон хүнд хүргэх боломжыг

тооцоолон тухайн киноныхоо төрөлд тохируулж, янз бүрийн сонирхолтой арга

хэмжээнүүдийг оролцуулан хийдэг болоод байна.

Гараад эхэлсэн киногоо үйлчлүүлэгчдийнхээ зан төлөвийг судалсны үндсэн дээр

хурдан киногоо буулгахыг зорьдоггүй. Учир нь киног үзээгүй хүмүүс, орон зай

үргэлж байдаг. Тиймээс тэдгээр хүмүүсдээ зориулаад киногоо 1-1.5 сар хүртэлх

хугацаагаар гаргасаар байдаг.

Гаргаж буй кинонуудынхаа төрлийг өөр өөр байлгахыг зорьдог бөгөөд хамгийн гол

нь хүмүүсийн хүсэн хүлээсэн, дэлхийн шилдэг киног гаргахыг зорьдог.

Кино театрын үзвэрийн танхимын дуу, сандал, дэлгэц гээд бүх зүйл дээр маш

нарийн анхаарч, үзлэг шалгалтыг байнга хийж, үе шаттайгаар шинэчлэлт хийдэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 37: Urgoo Bussines Plan

“Өргөө” кино театрын бусад үйлчилгээндээ баримталдаг гол стратегиуд нь:

Кино театрын “Кино”-ноос гадна нэгэн чухал үйлчилгээ нь “Попкорн” юм. Зарим

үйлчлүүлэгчид кино театруудын Попкорн-г хооронд нь харьцуулж үйлчлүүлэх

явдал байдаг. Өргөө кино театр нь хэрэглэгчийн судалгаа явуулсны үндсэн дээр

2010 оны 7 сараас “Давстай попкорн” дээрээ нэмж шинэ төрлийн “Карамельтай

попкорн”-г гаргасан нь үйлчлүүлэгчдийн ихээхэн таашаалыг хүртэж байна.

2. Борлуулалтын идэвхижүүлэлтэнд баримтлах стратеги

Дан ганц кино театрын салбар гэлтгүй монгол улсын бизнесийн байгууллага дундаас

хамгийн их идэвхжүүлэлтийг хийдэг байгууллага бол Өргөө кино театр юм.

Хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ, хүсэл сонирхлыг харгалзан үзэж ажил хэргээ явуулдаг

тэдний хувьд идэвхижүүлэлт хийх боломжтой бүхий л сүвгуудаар үйл ажиллагаагаа

явуулж байна. Үйлчлүүлэгчдийн дийлэнх нь өсвөр насныхан болон залуучууд байдаг тул

тэдний хамгийн ихээр ашигладаг social site-ууд болох Twitter, Facebook зэрэг сайтуудаар

үйл ажиллагаагаа сурталчлан, Залуусын бренд болох “Be” брендтэй хамтран урамшуулалт

аянг хэрэгжүүлдэг билээ. Хамгийн тод жишээ гэвэл ойрын өдрүүдэд үргэлжилж буй „Be‟

брендийн хэрэглэгч нарт хямдралтай үнээр кино үзэх боломж олгож байгаа урамшуулал

нь тэдний үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлж, танхим бүр дүүрэн үзэгчтэйгээр кино гарч

байгаагийн гол нөхцөл нь болоод байна.

21-р зуун бол интернетийн эрин үе гэдгийг үйл ажиллагаандаа тусгаж чадсан Монгол

улсын байгууллагуудын сонгодог жишээ нь Өргөө кино театр юм. Интернэт болон утсаар

билет захиалга авах үйлчилгээг нэвтрүүлсэн нь үйлчлүүлэгчдийн тоог нэмэх, өрсөлдөөнд

давуу байдал олж авах, хэрэглэгчдийг идэвхижүүлэх гол “түлхүүр” болж чадсан юм. Энэ

бүгдээс харахад Өргөө кино театрын идэвхжүүлэлтийн хольц маш шинэлэг, чанартай,

онцлог байдалтайгаар хэрэгжиж байна хэмээн дүгнэхээр байна.

3. Хуваарилалтанд баримтлах стратеги

www.zaluu.comwww.zaluu.com

Page 38: Urgoo Bussines Plan

Өргөө кино театр нь өрсөлдөгчидтэйгээ харьцуулахад илүү олон танхимд киногоо

гаргадаг бөгөөд гаргаж буй кинонуудаа хурдан буулгахыг зорьдоггүй. Учир нь тухайн

киног үзээгүй хүмүүс буюу орон зай үргэлж байгаа гэж үздэг.

Киногоо энгийн танхим, 3D танхим, VIP танхим зэрэг нийтдээ 6 танхимд гаргадаг бөгөөд

үйлчлүүлэгч өөрөө сонгон аль ч танхимд үзэх боломжтой байдаг.

4. Үнийн хувьд баримтлах стратеги

Өргөө кино театр нь ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд дундаас

тасалбарын үнийн хувьд ойролцоо түвшинд байгаа гэж дүгнэж болно. Төрсөн өдөр нь

тохиож байгаа үйлчлүүлэгчдэд үнэгүй кино үзэх эрх, мягмар, пүрэв гаригуудад 2500₮-р

кино үзэх боломжтой зэргээс гол өрсөлдөгч болох Тэнгис кино театраас хоцролгүй эн

зэрэгцэн, ойролцоо байдлаар үнээ тогтоон үйл ажиллагаагаа эрхэлж байна гэдэг нь

харагдаж байна. Гол өрсөлдөгч Тэнгис кино театр нь Мягмараас Пүрэв гаригийн турш

тасалбарын үнэ 3000₮ байгаа бол Өргөө кино театр нь илүү их багтаамжит танхимаа

ашиглан олон үйлчлүүлэгчдийг татах арга зорилгоор 2 өдрийн турш 2500₮ буюу бага үнэ

санал болгож байгаа байдалтай байна.

Гол стратеги нь: Үнээ өсгөхгүй тогтвортой хэвээр байлгахыг голчилж үздэг.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 39: Urgoo Bussines Plan

5. ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БОЛОВСРУУЛАХ

Өргөө кино театр дээр зуны дадлага хийсэн хугацаандаа дараахь үйл ажиллагааны

хөтөлбөрийг боловсрууллаа. Дадлага хийж байх хугацаанд Өргөө кино театр 3D

технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байсан бөгөөд энэхүү шинэ үйл ажиллагааг

хөгжүүлэхийн тулд хөтөлбөр боловсруулах нь зүйтэй гэж үзсэн юм.

Зорилтот зах зээлийн хувьд авах арга хэмжээ

Шинээр 3D технологийг нэвтрүүлснээр “Өргөө кино театр”-т киног үзэх гэсэн хүмүүс

нэмэгдэх нь гарцаагүй юм. Учир нь 3D технологи нь киног бодит орчинд үзэж байгаа мэт

сэтгэгдэлийг төрүүлдэг учраас гэртээ суугаад кино үзэх, театрт кино үзэх 2-н хооронд маш

том ялгааг гаргаж өгч байгаа юм. Ингэснээр хэрэглэгч киног заавал кино театрт үзэх ѐстой

гэдгийг мэдрэх боломжтой болж байгаа юм.

Бүтээгдэхүүн, Үйлчилгээний хувьд авах арга хэмжээ

www.zaluu.comwww.zaluu.com

Page 40: Urgoo Bussines Plan

3D үйлчилгээнд зориулан 3D танхимыг тусгайлан гаргаж, танхимын дэлгэц, дуу, сандал,

агааржуулагч гэх мэт зүйлсийг бүгдийг нь шинэчлэх хэрэгтэй. Ингэснээр илүү бодит

орчинд киног үзэх боломжтой болох юм.

3D технологийн хамгийн гол зүйл нь 3D нүдний шил байдаг. Хэрэглэгчийн судалгааг

явуулсны үр дүнд Тэнгис кино театрын 3D нүдний шил нүдийг маш их өвтгөж байна, илүү

бодитой байж чадахгүй байна, зарим шил нь эвдэрхий байна гэх мэт хэрэглэгчдийн санал

ажиглагдаж байсан. Тиймээс Өргөө кино театрын 3D нүдний шилийг олон удаагийн

туршилт, судалгаа явуулсны үр дүнд “Master image” нүдний шилийг сонгосон юм.

Борлуулалтын идэвхижүүлэлтийн хувьд авах арга хэмжээ

№ Хийгдэх ажлууд Хугацаа Төсөв

1 Хамгийн оргил цагуудад телевиз,

сонин, сэтгүүл, фм, портал

сайтууд зэрэг мэдээллийн

хэрэгслүүдээр 3D-н

сурталчилгааг явуулна.

2010.8.30-2010.09.30 15.000.000 ₮

2 Монголын кино фанатуудын

групп-тэй хамтран нээлтийн арга

хэмжээг зохион байгуулна.

3 Нээлтийн арга хэмжээг өвөрмөц

байдлаар, олон хүнийг

хамруулах боломжтой байдлаар

цаг агаарын байдлаас хамааран

Өргөө кино театрын гадаа эсвэл

дотор хийнэ.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 41: Urgoo Bussines Plan

4 Нээлтийн үеэр телевиз, сонин,

сэтгүүл, зурагчдыг урих бөгөөд

дуучид, бүжигчдийг оролцуулан

бага хэмжээний тоглолтыг

зохион байгуулна.

2010.09.17

1.000.000₮

5 3D нээлтээ хийсний дараа

дараагийн 3D кино нээлтээ хийх

хүртэл хэрэглэгчдийн дунд

судалгаа явуулж, хэрхэн

сайжруулах байдлыг үнэлнэ.

2010 оны 9 сарын 17-

ноос хойш

www.zaluu.comwww.zaluu.com

Page 42: Urgoo Bussines Plan

Хуваарилалтын хувьд авах арга хэмжээ

Киногоо гаргахдаа шинэ 3D танхимыг нээх хэрэгтэй. Тэрхүү танхимыг 3D технологид

зориулж бүх дэлгэц, тоног төхөөрөмж, дууны систем, сандал зэргийг шинэчлэх хэрэгтэй.

Ингэснээр илүү бодит мэдрэмжийг үзэгчидэд мэдрүүлэх юм.

Хүний нөөцийн хувьд авах арга хэмжээ

Үйлчилгээний байгууллагын хувьд ажилчдынх нь харилцаа, имиж зэрэг нь маш чухал

зүйл байдаг. Тиймээс хүний нөөцийн ажилчдад харилцааны сургалт, семинарт байнга

хамруулах хэрэгтэй.

Нийт ажилчид Авч хэрэгжүүлэх үйл

ажиллагаа

Хэрэгжүүлэх хугацаа

Өргөө кино театр нь нийтдээ

60 ажилчидтай.

Үйлчилгээний ажилчдын

хувцсыг шинэчлэх

Харилцааны сургалтанд

хамруулах

Улирал бүр

Тоног төхөөрөмжийн хувьд авах арга хэмжээ

MASTERIMAGE 3D систем нь орчин үеийн 3D технологийн тэргүүний шийдэл болохыг

цаг хугацаа өнгөрөх тусам батлан харуулж байна. 3D системийн тусламжтайгаар

хэрэглэгчидэд дүрслэлийг бодит юм шиг үзүүлэх боломжыг кино театрт ашиглаад

зогсохгүй бүх төрлийн LCD дэлгэц, гар утас, зарим салбар шинжлэх ухаануудын үндсэн

хэрэглээ болоод байна.

www.zaluu.comwww.zaluu.com

Page 43: Urgoo Bussines Plan

MASTERIMAGE 3D системийн тусламжтайгаар дэлхий нийтэд нийт 2033 кино театрт 3D

киног үзэгчидэд хүргэж байна.

Үүнд:

- Африк 38

- Европ 893

- Азиа 620

- Австрали 25

- Хойд Америка 457

Тус технологийн давуу тал нь хамгийн тод, хурц 3D стереоскоп дүрслэлийг үзэгчидэд

мэдрүүлж чаддагаас гадна хэрэглээнд хамгийн тохиромжтой, өртөг багатай 3D нүдний

шилний шийдэлийг санал болгодог билээ.

Кино театрийн MASTERIMAGE 3D систем нь хамгийн сүүлийн үеийн Холливудын

кинонуудыг театруудад гаргахад өргөнөөр ашиглагдаж байна. Мөн Япон улсын “Hitachi”

компанитай хамтран анхны 3D гар утасны “Hitachi‟s Wooo H001” загварыг хэрэглээнд

нэвтрүүлээд байна.

Кино урлагт өнгөгүй буюу хар цагаан дүрслэлээс өнгөт кино зураглал гарсан үеийг тус

салбарын түүхэнд тод тэмдэглэгдэн үлдсэн хувьсгал байсан шиг 3D системийн

www.zaluu.comwww.zaluu.com

Page 44: Urgoo Bussines Plan

тусламжтайгаар киног үзэх нь орчин цаг үед бий болоод байгаа 2 дахь их хувьсгал

болохыг зарлаад байгаа энэ цаг үетэй зэрэгцэн Өргөө Синема 3D системийг нэвтрүүлж

байна.

3D нүдний шил

MASTERIMAGE 3D системийн хөнгөн, дахин ашиглагдах боломжтой нүдний шилний

тусламжтайгаар 3D дүрслэлийг хамгийн тод, хурц харагдуулдаг. Өндөр стандартаар

бүтээгдсэн тус шилийг харааны шилтэй болон шилгүй ямар ч хүн зүүж удаан хугацаагаар

кино үзэхэд тохиромжтой байдлыг бодолцож бүтээсэн байна.

MI-G100 загвар

Тус шил зөвхөн MASTERIMAGE 3D системтэй зохицон ажиллахад зориулагдсан бөгөөд

нэг удаагийн зориулалтаар ашиглагдах боловч цэвэрлэгээ хийгдсэний дараа дахин

хэрэглээнд оруулах боломжтой. Шилний хүрээ нь дахин боловсруулагдсан ABS

пластикаар хийгдсэн.

Үнийн хувьд хэрэгжүүлэх арга хэмжээ

Өрсөлдөгч болох Тэнгис кино театрын 3D киноны үнэ 6000₮ байгаа бөгөөд Өргөө кино

театр нь “Өрсөлдөөнд үндэслэн үнэ тогтоох” аргын дагуу 5500₮-6000₮-н хооронд үнээ

тогтоох нь зүйтэй юм.

Мягмар, Лхагва, Пүрэв гаригуудад 4000₮-4500₮ болгон үнээ хямдруулах хэрэгтэй.

ХЭРЭГЖИЛТИЙН ҮР ДҮНГИЙН ШАЛГУУР

Өргөө кино театрт 3D технологи нэвтэрч буйтай холбоотойгоор гаргасан Маркетингийн

хөтөлбөрийн үр дүнд дараахь үр дүн гарна. Үүнд:

1. Өрсөлдөгчөөсөө илүү чанартай 3D технологийг нэвтрүүлэх

www.zaluu.comwww.zaluu.com

Page 45: Urgoo Bussines Plan

2. 3D технологийн талаар мэдээллийг зорилтот зах зээлд богино хугацаанд

хүргэх

3. Нээлтийн арга хэмжээнд олон хүн хамруулж, өвөрмөц байдлаар зохион

байгуулснаар өөрсдийн гэсэн өнгө төрхийг бий болгох

4. Санал асуулгын дагуу гаргах киног сонгуулснаар хүсэн хүлээсэн киног нь

хүргэх

5. Өргөө кино театраар үйлчлүүлдэг үйлчлүүлэгчдийн тоог нэмэгдүүлэх

www.zaluu.comwww.zaluu.com