near news vol.57 (mng)

16
Vol. 57 NEAR News Нэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR 2014 онь ו5-6 сар 57 дахь дугаар Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбоо The Association of Northeast Asia Regional Governments Тусгай нийтлэл Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн 9-р хурал болж өнгөрлөө Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Сэдэвт нийтлэл Дэлхийд ганцхан Монгол Наадам Гишүүн байгууллагатай танилцахуй БНСУ-ын Ганвон муж NEAR Холбооны гишүүн орон нутгийн гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хуралд оролцогчид

Upload: neargov

Post on 27-Jul-2016

225 views

Category:

Documents


1 download

DESCRIPTION

 

TRANSCRIPT

Page 1: NEAR news vol.57 (MNG)

Vol. 57

NEARNewsНэгэн Зүүн хойд Ази- Нэгэн хамтын нийгэмлэг NEAR l One Northeast Asia Region, One Community NEAR2014 онь5-6 ו сар 57 дахь дугаар

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Тусгай нийтлэл Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн 9-р хурал болж өнгөрлөө

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ / Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

Сэдэвт нийтлэл Дэлхийд ганцхан Монгол Наадам

Гишүүн байгууллагатай танилцахуй БНСУ-ын Ганвон муж

NEAR Холбооны гишүүн орон нутгийн гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хуралд оролцогчид

Page 2: NEAR news vol.57 (MNG)

4 12 14Vol. 57

Наадмын нээлт

NEAR News сэтгүүл нь гишүүн байгууллагуудын мэдээг дамжуулах, харилцан мэдээлэл солилцох албан ёсны хэвлэл юм. NEAR Холбооны гол үйл ажиллагаа, гишүүн орон нутгуудын мэдээ, төрөл бүрийн нийтлэл, зарлал зэргийг голчлон нийтэлдэг 2 сар тутмын хэвлэл бөгөөд гишүүн орон нутаг, холбогдох байгууллагуудад үнэгүй тараадаг. Мөн сэтгүүлийг онлайн хэлбэрээр Холбооны вэбсайтад тавьдаг. NEAR News сэтгүүл гишүүн орон нутгийн нийтийн бүтээл бөгөөд Зүүн хойд Азийн бүсийг сонирхогч хэн бүхэнд нээлттэй. Сэтгүүлд чанартай нийтлэл, шинэ санаа оноо тусгахыг хүсвэл бидэнд хандана уу.

NEAR News

Page 3: NEAR news vol.57 (MNG)

Зүүн хойд Азийн 6 улс(Монгол, Орос, Хятад, Япон, Өмнөд Солонгос, Хойд Солонгос)-ын 76 орон нутаг(71 гишүүн орон нутаг, 5 ажиглагч статустай орон нутаг)-аас бүрдэх Зүүн хойд Азийг төлөөлөх орон нутгийн гадаад харилцаа, хамтын ажиллагааны олон улсын байгууллага юм.Тус Холбоо хамтын хөгжил цэцэглэлт гэсэн үндсэн үзэл санаан дор Холбооны үндсэн дүрмийг баталж, эдийн засаг, хүмүүнлэгийн харилцаа, худалдаа, боловсрол соёлын харилцаа, байгаль орчин, гамшгаас сэргийлэх, хилийн хамтын ажиллагаа, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлал, далай загасны аж үйлдвэр, эрдэс баялаг, зохицуулалт, хүүхэд эмэгтэйчүүд, эмчилгээ, газар тариалан зэрэг төрөл бүрийн салбарт өргөн харилцаа, хамтын ажиллагааны төслийг хэрэгжүүлж байна. Европын орон нутгийн хамтын ажиллагааны төлөөлөх байгууллага AER, уур амьсгалын өөрчлөлтийн R20 зэрэг олон улсын байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоох, хамтын төсөл явуулах зэргээр идэвхтэй харилцан Зүүн хойд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд харилцаа, хамтын ажиллагааг явуулахад хичээн чармайж байна

NEAR Холбооны үүд хаалга үргэлж нээлттэй байнаЗүүн хойд Азийн бүсэд байршилтай, Холбооны үндсэн үзэл санаатай санал нэг орон нутгийн захиргаад тус Холбооны Бүгд хуралд оролцож, гишүүнээр элсэн орж болно.

Зүүн хойд Азийн бүс нутгийнзасаг захиргаадын холбоо

The Association of Northeast Asia Regional Governments

Page 4: NEAR news vol.57 (MNG)

Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн 9-р хурал болж өнгөрлөөТусгай нийтлэл

NEAR Working-levelWorkshop 2014

Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн 9-р хурал болж өнгөрлөөГишүүн орон нутгийн гадаад харилцааны мэргэжилтнүүдийн оролцоотой орон нутгийн харилцаа, хамтын ажиллагааны арга замыг хэлэлцэх зорилгоор жил бүрийн 5 сард зохиогддог уламжлал тогтсон билээ. Энэ жил 9 дэх удаагаа зохиогдсон уг хуралд 40 орон нутгийн 90 гаруй төлөөлөгч оролцов. Хурлыг нээж БНСУ-ын Кёнбүг их сургуулийн доктор Сун Бён Хэ “Соёлын нийтлэг шинжийг хөгжүүлэн Зүүн хойд Азийн эдийн засгийн хамтын нийгэмлэгийг бүрэлдүүлэх нь” сэдвээр тусгай илтгэл тавьсан бол гишүүн орон нутгаас Хэйлонжан муж, Шиманэ муж зэрэг 6 орон нутаг илтгэл тавьж дараагаар нь сонирхсон асуудлаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Хурал дууссаны дараах өдөр төлөөлөгчид Солонгост нэвтэрч хөгжсөн Күнзийн шашин, соёлын газруудтай танилцав.

2 31

NEAR NEWS Vol. 574

Page 5: NEAR news vol.57 (MNG)

Тусгай нийтлэл Холбооны гадаад харилцааны мэргэжилтнүүдийн 9-р хурал болж өнгөрлөө

Хурлын агуулга Хурлаар NEAR Холбооны Хэрэг эрхлэх газрын 2013 оны үйл

ажиллагааны тайлан болон 2014 онд хийх ажлын талаар танилцуулав. Дараагаар нь БНСУ-ын Кёнбүг их сургуулийн багш Сун Бён Хэ Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг бүрэлдүүлэх талаар илтгэл тавьсан. Тэрээр Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг бүрэлдүүлэхэд бүсийн соёлын нийтлэг шинж болох Күнзийн соёлыг орчин үетэй хослуулан 21-р зуунд Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийг бүрэлдүүлэн дэлхийн зах зээлд шинэ үүрэг хүлээх талаар илтгэлдээ онцлон хэлсэн.

Орон нутгийн хөгжилтэй холбогдох илтгэлээр Шиманэ муж аялал жуулчлалын нөөцөт газрыг дахин судалж, жуулчдийг татахын тулд удаан хугацаанд сурталчилгаа явуулсны эцэст амжилт олсон тухай, БНСУ-ын Гуанжү хотын захиргааны төлөөлөл “Хотын соёл урлагын шинжийг онцлон харуулах төсөл” явуулж байгаа тухай илтгэв.

Баянхонгор аймгийн ЗДТГ-аас суурин газрын төвлөрлийг сааруулахын тулд “Шинэ Сум” төсөл явуулж хот хөдөөгийн ялгааг багасгаж буй тухай, ОХУ-ын Тувагийн БНУ-аас Солонгостой хамтын ажиллагаа явуулж буй тухай танилцуулав. Гишүүн орон нутгууд хурлын төгсгөлд санал тавих болон өөрийн орон нутагт зохиогдох арга хэмжээний зарыг хүргэсэн. Тухайлбал БНСУ-ын Жолланам муж NEAR Холбооны 10-р Бүгд хурлыг зохиох тухай, Холбооны боловсрол соёлын хорооны хурал Шиманэ мужид болох тухай, Чүнчонбүг мужид Холбооны био аж үйлдвэрийн хорооны хурал болон Усун-Олон улсын био аж үйлдвэрийн экспо зохиох тухай, Магадан мужид Холбооны эрдэс баялаг боловсруулалт зохицуулалтын хорооны хурал болох тухай зарласан. Нөгөөтэйгүүр Говь Алтай аймгийн төлөөлөл NEAR Холбоогоор дамжуулан гишүүн орон нутаг хооронд хамтын ажиллагаа явуулах тухай санал тавьсан.

Бусад арга хэмжээАрга хэмжээний сүүлийн өдөр төлөөлөгчид Андун хотоор айлчилж

дэлхийн соёлын өвд багтсан Хахы мауль тосгон, Солонгост Күнзийн шашны хамгийн гоёмсог барилга болох Жусон улсын үед баригдсан Бёнсан совон зэрэг газруудтай танилцсан.

실무자 워크숍 회의모습

1. Хурлын нээлт2. Ерөнхий нарийн бичгийн дарга

Ким Жэ Хю мэндчилж буй нь3. Кёнбүг их сургуулийн багш Сун

Бён Хэ илтгэж буй нь4. Дунхуаса сүмд

4

Гадаад харилцааны мэргэжилтнүүдийн хурлын үеэр

Хахы маул тосгонд

The Association of Northeast Asia Regional Governments 5

Page 6: NEAR news vol.57 (MNG)

NEAR Олон улсын форум болно.

Ерөнхий нарийн бичгийн дарга Өмнөд Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны байгууллагын Олон улсын форумд оролцов.

Холбооны Хэрэг эрхлэх газрын төлөөлөгчид ОХУ-ын Хабаровск хязгаарт айлчлав.

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

NEAR Холбооны үйл ажиллагаа

Энэ сарын мэдээ NEAR Холбооны үйл ажиллагаа / Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ

■ Ерөнхий тойм• Болох хугацаа : 8 сарын 27-ны өдрөөс 29-ний өдрийг хүртэл

• Болох газар : ОХУ, Хабаровск хот

• Сэдэв : Нэгэн зүүн хойд Ази-Хамтын нийгэмлэг-Оролдлого ба завшаан

• Оролцох хүрээ : Гишүүн орон нутгийн төлөөлөл, эрдэмтэн

судлаачид, компани холбогдох байгууллагын төлөөлөл, төрийн

албан хаагчид зэрэг 200 гаруй хүн

• Зохион байгуулагч : ЗХАБНЗЗХ(NEAR), ОХУ-ын Хабаровск

мужийн захиргаа

■ Форум зохиох болсон үндэслэл Дэлхийн эдийн засгийн 3 тэнхлэгийн нэг болж буй Зүүн хойд Азийн

бүсийн орон нутгийн захиргаад, бүсийн дотоодын харилцаа хамтын

ажиллагааг явуулах шаардлагатай цаг үе ирээд байна.

NEAR Холбооны Хэрэг эрхлэх газраас Зүүн хойд Азийн орон нутаг

хоорондын хамтын ажиллагааг идэвхжүүлэхийнтулд 6 дахь удаагийн

Олон улсын энэхүү форумыг 8 сард Алс Дорнодын төв болох

Хабаровск хотноо зохиох болно.

■ Форумын гол агуулгаНээлтийн ажиллагаа, нээлтийн илтгэл, 3 ангилалаар илтгэл тавих

болон хэлэлцүүлэг явуулах, хүндэтгэлийн хүлээн авалт, хоттой

танилцах аялал

1-р ангилал : Евро Азийн санаачлага ба Зүүн Азийн бүс/нийт

илтгэлийн хугацаа 80 минут

2-р ангилал : Зүүн тэнгисийн бүсийн хөгжлийн шинэ хөдөлгөгч

хүчийг эрэлхийлэх нь/нийт илтгэлийн хугацаа 80 минут

3-р Уур амьсгалын өөрчлөлт ба байгал орчны асуудлын эсрэг Зүүн

хойд Азийн бүсийн хэмжээнд авах арга хэмжээ/нийт илтгэлийн

хугацаа 80 минут

NEAR Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Сөүл хотноо болсон Өмнөд Солонгос, Хятад, Япон 3 улсын хамтын ажиллагааны байгууллагын Олон улсын форум(2014 International Forum for Trilateral Cooperation)-д оролцож, гадаадад амьдарч буй Солонгос үндэстэн бизнес эрхлэгчдийн холбооны захирал Ким Сан Дог, Зүүн хойд Азийн хамтын нийгэмлэгийн судалгааны сан(NACSI)-гийн захирал И Сэн Рюл, Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны байгууллага(OSCE)-ын төлөөлөгч Томас Бухттай уулзаж, санал бодол солилцов. Мөн форум зохион байгуулагч талд NEAR Холбооны танилцуулга ном гардуулж Зүүн хойд Азийн бүсийн харилцааг нэмэгдүүлэхэд идэвхтэй хамтарч ажиллахыг хүсэв.

Форум “Олон шинж байдал бүхий интеграци-Зүүн Азийн үндсэн шинж ба хамтын нийгэмлэгийн ухаан” үндсэн сэдэв дор 4 ангилалд хуваагдан санал бодол солилцох, асуулт хариулт явуулах хэлбэрээр болсон. Энэхүү форумд Монгол улсаас БНСУ-д суугаа Элчин сайд, ОХУ-аас БНСУ-д суугаа Элчин сайд, Японы олон улсын харилцааны сангийн зөвлөх, Хятад-Солонгос-Японы их дээд сургуулийн багш эрдэмтэд оролцлоо.

Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю тэргүүтэй тус газрын төлөөлөгчид 4 сарын 28-ны өдрөөс 5 сарын 1-ний өдрийг хүртэл ОХУ-ын Хабаровск хязгаарт айлчлан Олон улсын форум хамтран зохиох тухай бэлтгэл ажлын талаар зөвлөлдөв. Тухайлбал, 29-ний өдөр тус хязгаарын захиргаагаар айлчлан форумын илтгэл, визний асуудлын талаар хэлэлцэв. Дараах өдөр нь ОХУ-ын Шинжлэх ухааны академийн судалгааны институтээр айлчлан Олон улсын форумд илтгэгч урих, илтгэлийн сэдэв зэргийн талаар хэлэлцэв. Түүнээс гадна хуралд оролцогчдыг оруулах буудал, үзүүлэх газар зэргийг судлав.

NEAR NEWS Vol. 576

Page 7: NEAR news vol.57 (MNG)

Ерөнхий нарийн бичгийн дарга “Тэнгисийн торгоны зам” төслийг эхлүүлэх ёслолын ажиллагаанд оролцов.

Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хятадын баруун зүүн бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын зөвлөх уулзалт, Торгоны замын үзэсгэлэнд оролцов.

Холбооны Хэрэг эрхлэх газрын мэдээ / Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

4 сарын 1-ний өдөр Кёнжү хотноо болсон уг арга хэмжээний үеэр БНСУ-ын Далайн аж үйлдвэрийн яам, Кёнсанбүг муж, Солонгосын далайн их сургууль хооронд хамтран ажиллах гэрээг байгуулж, далайн торгоны зам дагасан түүх, соёлыг судлахаар болов.

Төр засаг, судалгааны байгууллага, их дээд сургууль болон холбогдох байгууллагын мэргэжилтэн, удирдах албан тушаалтнаас бүрдсэн төслийн зохион байгуулах хороог байгуулсан. Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю холбогдох байгуулагын төлөөллийн хувьд “Далайн торгоны зам төсөл”-ийг сурталчлан таниулахад гар бие оролцохоос гадна уг төслийн дагуух аялалын төлөвлөгөөнд зөвлөхөөр оролцох юм.

Өнгөрсөн жилийн “Хуурай зам дагасан торгоны замын эрэлд” төслийн дараах энэхүү төслийг явуулснаар далай голчилсон Солонгосын соёлыг олон улсад таниулахад хувь нэмэр оруулна гэж найдаж буй аж.

5 сарын 22-ны өдрөөс 25-ны өдрийг хүртэл Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Холбооны ажиглагч орон нутаг болох Шаньси мужийн захиргааны урилгаар Хятадын зүүн баруун бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалт, худалдааны уулзалт, торгоны зам сэдэвт үзэсгэлэнд оролцохоор тус мужийг зорьсон билээ. Ерөнхий нарийн бичгийн дарга 22-ны өдөр болсон үзэсгэлэнгийн нээлт, Форум, Шаньси мужтай нөхөрлөлийн харилцаатай хотуудын төсөлд гарын үсэг зурах ёслолын ажиллагаа зэрэг гол арга хэмжээнүүдэд оролцов. Мөн 24-–ний өдөр Шаньси мужийн Шиан хотод орших Самсунг компанийн хагас дамжуулагчийн үйлдвэр, үзэсгэлэнгийн газартай танилцав. Шаньси муж Хятадын баруун бүсийг төлөөлөх нутаг бөгөөд Хятадын баруун бүсийг хөгжүүлэх бодлогын төв хийгээд Олон мянган цэргээс бүрдсэн булш,

Хятадын анхны эзэн хаан Цин Шихаундигийн булш, Торгоны зам зэрэг түүх, соёлын дурсгалт газартай. Сүүлийн үед Торгоны зам сэдвээр Төв, Зүүн хойд Азийн орнуудтай идвэхтэй харилцаа явуулж байна. Ерөнхий нарийн бичгийн дарга Ким Жэ Хю Шиан хот дахь Самсунг компанийн хагас

дамжуулагчийн үйлдвэртэй танилцаж буй нь

Гишүүн байгууллагуудын мэдээ

Шаньдун муж-БНХАУ Хубэй муж-БНХАУХятад-Олон улсын нефть, нефть хими үйлдвэрлэлийн техник, технологийн үзэсгэлэн болно.

Гадаадад амьдрагч хятад иргэдийн бизнесийн үйл ажиллагааг хөгжүүлэх тухай зөвлөлдөх уулзалт болно.

Нефть болон нефть-химийн үйлдвэрлэлийн техник, технологийн 7 дахь удаагийн үзэсгэлэн 2014 оны 9 сарын 17-19–ний өдрүүдэд БНХАУ-ын Шандунь мужийн Дунин хотноо болно. Энэ арга хэмжээг

Шаньдун мужийн Ардын засгийн Олон улсын худалдааг дэмжих Хятадын зөвлөлөөс зохион байгуулах бөгөөд Шаньдун мужийн Олон улсын худалдааг дэмжих зөвлөл, Дунин хотын Ардын засаг болон “Шэнли” нефтийн үйлдвэрийн удирдлагууд энэ арга хэмжээнд голлон оролцоно.

Үзэсгэлэнгийн нийт талбайн хэмжээ 40,0 мянган км.кв байх бөгөөд үүний 18 мянган км.кв талбай нь үзэсгэлэнгийн комплексийн дотор, харин 22 мянган км.кв талбай нь гадаа задгай талбай эзэлнэ. Энэхүү үзэсгэлэн худалдааг зохион байгуулснаар нефтийн үйлдвэрлэлийн техник, технологийг хөгжүүлэх, нефтийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл үйлдвэрлэгч компаниудийг үзэсгэлэнд оролцуулж хөрөнгө оруулагчдыг татах боломжийг олгох, худалдаа, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ гэж зохион байгуулагчдын зүгээс үзэж байгаа юм. Үзэсгэлэн явагдах Дунин хот нь Шар мөрний бэлчир хэсэгт оршдог бөгөөд тус хотын “Шэнли” үйлдвэр нь нефть олборлолтоор улсдаа 2 дугаарт орох томоохон үйлдвэр ажээ.

Хубэй муж болон Ухань хотын Ардын засаг, Гадаадад оршин суугаа хятад иргэдийн асуудал эрхлэх зөвлөлөөс Хилийн чанадад оршин суугаа хятад иргэдэд зориулан бүтээлч бизнесийг эхлүүлэх

үйл ажиллагааг хөгжүүлэх тухай зөвлөлдөх уулзалтыг 6 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд Хубэй мужийн Ухань хотод зохион байгуулна.

Зөвлөлдөх уулзалтын хүрээнд “Бүтээлч бизнесийн үйл ажиллагаа” сэдэвт уралдааныг зохион явуулахаас гадна уламжлалт арга хэмжээний хөтөлбөр, орчин үеийн амьдралын нөхцөлд тоосжилтоос хамгаалах тухай форум мөн зохион явуулахаар төлөвлөж байна.

Мөн түүнчлэн Хятад улсад төвлөрөн хөгжиж буй био эмийн үйлдвэрлэл болон бусад боловсруулах аж үйлдвэрийн томоохон салбар бүрээр тусгайлсан арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн зэрэгцээ урлаг соёлын хөтөлбөр явуулна. Хилийн чанад дахь Хятад иргэдэд зориулсан зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж эхэлснээс хойшхи 13 жилийн хугацаанд ажиллах хүчний нөөц, технологийг татах тухай гэх зэрэг нийт 20 гаруй мянган төсөлд гарын үсэг зурсан байна.

Түүгээр ч барахгүй өнгөрсөн хугацаанд нийт 200 тэрбум юаны хөрөнгө оруулалт хийгдэж, 3000 гаруй компани байгуулагдаж, 700 мянган ажлын байр бий болсон бөгөөд байгуулагдсан компаниуд нь өөр, өөрийн салбарт тэргүүлэгч компаниуд болсон.

The Association of Northeast Asia Regional Governments 7

Page 8: NEAR news vol.57 (MNG)

Энэ сарын мэдээ Гишүүн байгууллагуудын мэдээ

Ямагата мужийн захиргаа жуулчдийг татах кампанит ажил өрнүүлнэ.

Фүкүй мужийн аялал жуулчлалын видео танилцуулга шинээр гарав.

“Бага цуврал төсөл” амжилттай хэрэгжиж байна.

Сэжун хот Солонгосын тэнцвэртэй хөгжлийг манлайлах болно.

Тус муж 6 сарын 14-ний өдрөөс 9 сарын 13-ны өдрийг хүртэл “Хүрэх газар Ямагата(Destination Campaign)” сэдэвт кампанит ажил явуулна. Энэ нь интоор жимс ургац өгөх улиралтай уялдуулан Японы төмөр замын корпорацийн 6 компанитай хамтран дотоод гадаадын жуулчдийг өргөнөөр татах, аялал жуулчлалын чиглэлийн хамгийн том арга хэмжээ юм.

Энэ хугацаанд Ямагата мужийн халуун рашаан газарт өглөөний хоолоор үйлчлэх “Өглөөний хоол” төсөл ба “Жюмүн улсын үеийн Дарь эх” зэрэг мужийн үнэт, ховор 6 зүйлээр үзэсгэлэн гаргана.

Түүнээс гадна шөнийн цагаар Японы улсын үнэтэй ховор бүтээл болох Хагүру 5 давхар цамхаг/суварга/, Дэва уулын Хажигунуг хүмүүст анх удаа үзүүлнэ. Мөн дэлхийд хамгийн олон зүйлийн залхагыг үзүүлэн тавьсан Каму аквариумийг дахин засварлан нээж Ямагата мужийг хүмүүст таниулах юм.

Буддын шашны төлөөлөх сүм Эйхэйжи ба Ичжүдани Асаккүраши зэрэг түүхийн дурсгалт газар ба Микатагуту зэрэг үзэсгэлэнт газар, үлэг гүрвэлийн музей ба Сэишю далайн эрэг зэрэг аялал жуулчлалын

Жоллабүг мужийн “Бага цуврал төсөл” Солонгост олныг шуугиулж байна. Энэ нь нутгийн ард иргэдийг урт наслуулахын төлөө мөн амьдралын чанарыг дээшлүүлэх зорилготой төсөл юм. Уг төсөлд бага хэмжээний кинотеатр, сауна номын сан, музей, спортын байгууламж багтана. Тэдгээрээс бага кинотеатр ба сауна төсөл жишиг төслөөр шалгаран нийт нутгийн иргэдийн тусламжтай хэрэгжсэн.

Бага хэмжээний 14 кинотеатрыг хотын захын 8 газарт байгуулахаар төлөвлөжээ. Гол зорилго нь хөдөө тосгонд амьдарч буй хүмүүсийг чөлөөт цагаа зохистой өнгөрүүлэхэд хувь нэмэр оруулах юм. Хөдөө тосгонд голдуу тариачид болон хөгшид амьдардаг тул соёлт орчинд байхын тулд том хотыг зориод байх нь хэцүү юм. Тиймээс тэдгээрийн амьдралын чанарыг дээшлүүлэхийн тулд Жоллабүг мужийн захиргаанаас залуучуудын фитнесс төв, дүрслэх урлагийн галарей зэрэг барилгыг өөрчлөн засч 2 D эсхүл 3 D кино үзэх 100-гаас доошгүй суудалтай бага хэмжээний кинотеатр барьсан. Ингэснээр тосгоны хүмүүс чөлөөт цагаа зохистой өнгөрөөхөөс гадна шинээр ажлын байр гарсан.

Ирэх жил хүртэл Жоллабүг мужийн захирганаас мужийн хотуудад бага хэмжээний кинотеатр барихаар төлөлөсөн ба “Иргэдийн кино сургууль” хөтөлбөр явуулна. Энэ хөтөлбөр нь хүмүүст өөрсдөө кино хийх аргыг заана. Мөн түүнчлэн иргэдийн дунд видео бичлэгийн уралдаан, гэр бүлийн кино наадмыг зохионо. Ингэснээр хүмүүс зөвхөн киног үзэх төдийгүй өөрсдөө кино хийхэд биечлэн оролцох идэвхийг төрүүлэх юм. Энэхүү төсөл амжилттай хэрэгжиж өөр бусад хот мужиуудад явагдах ба ингэснээр төслийн хүрээнд Солонгосын хэмжээнд 150 гаруй кинотеатр баригдана.

Монгол улсаас БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд тэргүүтэй хүмүүс 5 сарын 2-ны өдөр Сэжүн хотын захиргаанд айлчлав. Тэд Сэжүн хотын захирагчийн бие төлөөлөгч И Жэ Гуантай уулзан Солонгосын захиргаа удирдлагын төв-Сэжун хотын төлөвлөлт, зохион байгуулалтын өнөөгийн байдал ба цаашдын бодлоготой танилцав. Элчин сайд Б.Ганболд “БНСУ-ын тэнцвэртэй хөгжлийг

газар, Эчижэн хавч, вакаса загас зэрэг хоол хүнс зэргийг багтаасан Фүкүй мужийн видео танилцуулгыг гаргасан.

Ичижюдани Асакүрашигийн дурсгалт газар ба Цырүга улаан тоосгон байшин зэрэг мужийн аялал жуулчлалын 16 маршрутын тухай хятад, орос, англи, япон, солонгос, герман, тайваны хятад гэсэн 7 хэлээр ном гаргасан ба түүх соёл, байгаль, хоол, бодитоор оролцох зэрэг сэдвээр 5 төрлийн видео гаргасан. Энэхүү видео танилцуулгыг цаашид аялал жуулчлалын зөвлөлдөх уулзалт, сурталчилгаа, арга хэмжээ зэрэгт ашиглах аж. Мөн интернетээр тараахаас гадна Фүкүй мужийн дүүрэг, аялал жуулчлалын нийгэмлэг үйл ажиллагаандаа идэвхтэй ашиглах ба жуулчдийг татахад хувь нэмэр оруулна гэж үзэж байна.

NEAR NEWS Vol. 578

Ямагата муж-Япон улс

Фүкүй муж-Япон улс

Жоллабүг муж-БНСУ

Сэжун хот-БНСУ

Хагүру уулан дахь 5 давхар суварга

Page 9: NEAR news vol.57 (MNG)

Гишүүн байгууллагуудын мэдээ Энэ сарын мэдээ

“Орос гэр бүл” олон улсын 11 дүгээр хурал боллоо.

“Хоёр нарны хооронд” олон улсын марафон гүйлтийн тэмцээн 16 дахь жилдээ зохион байгуулагдана

“Оросын Алс Дорнодын сэргээгдэх эрчим хүчний асуудал” олон улсын 2 дугаар бага хурал болно.

“Орос гэр бүл” олон улсын 11 дэхь удаагийн хурал 2014 оны 6 дугаар сарын 3-наас 6-ны өдрүүдэд “Гэр бүлийн харилцааны соёл, эцэг эхийн хариуцлага бол гэр бүл, Оросын олон үндэстний эв нэгдлийг бэхжүүлэхэд тэргүүлэх нөөц” гэсэн сэдвийн доор ОХУ-ын Буриад улсад болж өнгөрлөө. Хурлын хүрээнд Конгрессийн нэгдсэн хуралдаан, “Даяаршлын эрин үед Ази-Номхон далайн бүс нутаг дахь гэр бүл, хүүхдийн ертөнц” сэдэвт онол-практикийн бага хурал, “Олон үндэстний нийгэм дэхь гэр бүлийн харилцааны соёлын хөгжил” сэдэвт хэлэлцүүлэг зэрэг арга хэмжээ болсноос гадна хуралд оролцогчид хөтөлбөрийн дагуу буддын шашны соёл, уламжлалтай танилцсан байна.

Хоёр Нарны Хооронд’’ нэртэй холын зайны олон улсын марафон гүйлт нь 2014 оны 8 дугаар сарын 6-ны өдөр Монгол улсын Хөвсгөл аймагт орших Хөвсгөл нуурын эрэгт 16 дахь жилдээ зохиогдоно. Тэмцээн нь 42 км болон 100 км гэсэн 2 ангиллаар явагддаг бөгөөд гүйлтийн зам нь Хөвсгөл нуурын эрэг, ой мод, зам, морин жим дагуу үргэлжилдгээрээ онцлогтой. Марафонд оролцогчид болон үзэгчид Хөвсгөл нуурын үзэсгэлэнт байгаль орчинтой танилцахаас гадна тэмцээний бусад үеэр нутгийн иргэдийн өвөрмөц ёс заншил аж ахуйтай танилцаж, Монгол ардын урлагийн тоглолтыг тухлан үзэх боломжтой. “Хоёр нарны хооронд” марафон гүйлтийн гол зорилго нь Хөвсгөл нутгийн онгон дагшин байгалийг хэвээр нь хадгалж үлдэхэд оршдог бөгөөд уг тэмцээнээс орсон орлогыг байгаль хамгаалах үйлсэд зориулдаг билээ.

2014 оны 6 дугаар сарын 19-21-ний өдрүүдэд ОХУ-ын Сахагийн БНУ-д Оросын Алс Дорнод дахь сэргээгдэх эрчим хүчний асуудал” олон улсын 2 дугаар бага хурал болно.

Энэ бага хурлын гол хэлэлцэх сэдэв нь “ОХУ-ын Алс дорнодын өвөрмөц онцлог нөхцөлд сэргээгдэх эрчим хүчийг хэрхэн хөгжүүлэх тухай” асуудал бөгөөд энэ сэдвийн хүрээнд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн жишээ, энэ салбарын хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн баталгаа, тарифын зохицуулалт, санхүүжилттэй холбоотой арга туршлага, уур амьсгалын эрс тэс нөхцөлд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрийн барилга

манлайлагч Сэжүн хот дэлхийд танигдах брэнд хот болж хөгжинэ гэдэгт найдаж байна гээд “Сэжун хоттой харилцснаар 2 улсын хөгжилд хувь нэмэр оруулахыг хүсч байна” гэв.

Сэжун хотын захиргааны бодлого төлөвлөлтийн ажилтан Мин Гён Тэ “Элчин сайд таны энэхүү айлчлалаар дамжуулан Сэжун хотыг Монголд таниулах болсондоо баяртай байна” гээд “Сэжун хот ба Монголын харилцаа, хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн төлөө хичээх болно” гэв.

The Association of Northeast Asia Regional Governments 9

Буриадын БНУ-ОХУ

Хөвсгөл аймаг-Монгол улс

Сахагийн БНУ-ОХУ

• NEAR Холбооны арга хэмжээ •

NEAR Холбооны 10-р Бүгд хурал болно.• Хэзээ : 2014 оны 10 сарын 21-ний өдрөөс 10 сарын

24-ний өдрийг хүртэл• Хаана : БНСУ-ын Жолланам мужийн Ёнам сум,

Хёндэ зочид буудал• Агуулга : Холбооны гол үйл ажиллагааны тайлан

2016 онд Бүгд хурал зохиох газрыг шийдэх Гишүүн орон нутгуудийн илтгэл, санал

• Харилцах хаяг : Жолланам мужийн захиргааны олон улс, хамтын ажиллагааны хэлтэс +82-61-286-2431 NEAR Холбооны Хэрэг эрхлэх газар +82-54-223-2318 (англи), 2320 (хятад) +82-54-223-2317 (япон), 2384 (монгол) +82-54-223-2219 (орос)

байгууламжийн онцлог зэрэг асуудлуудыг нарийвчлан хэлэлцэнэ. Түүнчлэн бага хурлын хүрээнд сэргээгдэх эрчим хүчний тоног төхөөрөмжийн үзэсгэлэн зохион байгуулагдана.

Албан ёсны хаяг: http://www.eastrenewable.ru

2012 оны Бүгд хурлын үеэр

Page 10: NEAR news vol.57 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

Sunday Monday TuesdayГишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ

July2014.7

August2014.8

• Орон нутаг : Орос улс, Эрхүү муж• Арга хэмжээний нэр : «Байкал-2020»

олон улсын залуучуудын зуны уулзалт• Хугацаа : 7 дугаар сарын 1-8• Болох газар : “Большое Голоустное” суурин• Холбогдох : Эрхүү мужийн Биеийн тамир, спорт, залуучуудын яам Т. + 7-3952-33-33-44

• Орон нутаг : Монгол улс, Өвөрхангай аймаг

• Арга хэмжээний нэр : Монгол эсгий урлалын баяр

• Хугацаа : 7 дугаар сарын 22• Болох газар : Хужирт сум• Холбогдох : Өвөрхангай аймгийн аялал жуулчлалын холбоо T. +976-99058710, + 976-99069306

• Орон нутаг : ОХУ, Эрхүү муж• Арга хэмжээний нэр : «Эрхүү мужийн

хөнгөн атлетикчдын дурсгал» олон улсын тэмцээн

• Хугацаа : 8 дугаар сарын 3-4• Болох газар : Иркутск хот• Холбогдох : Эрхүү мужийн Биеийн тамир, спорт, залуучуудын бодлогын яам Т .+7-3952-33-33-44

• Орон нутаг : БНСУ, Дэжон хот• Арга хэмжээний нэр : Шинжлэх ухаан-

технологи, нийгмийн бага хурал (ICIST-KAIST)

• Хугацаа : 8 дугаар сарын 4-8• Болох газар : Дэжон хот• Холбогдох : ICIST-KAIST зохион байгуулах хороо T. +82-10-4036-5809

• Орон нутаг : БНСУ, Кёнсанбугду муж• Арга хэмжээний нэр : Олон улсын

Математикийн холбооны чуулга уулзалт-2014

• Хугацаа : 8 дугаар сарын 10-11• Болох газар : Кёнжу хот, Хендай зочид буудал

• Холбогдох : Зохион байгуулах хороо T. +82-2-563-2014

• Орон нутаг : БНСУ, Дэжон хот• Арга хэмжээний нэр : Ази, Номхон

далайн Одон орон судлалын холбооны ерөнхий чуулга уулзалт(APRIM)

• Хугацаа : 8 дугаар сарын 18-22• Болох газар : Дэжон хот, DCC• Холбогдох : APRIM зохион байгуулах хороо Т. +82-42-865-5901

• Орон нутаг : Япон улс, Хёго муж• Арга хэмжээний нэр : “Өрөвтасын

ирээдүй” сэдэвт олон улсын 5 дугаар хурал

• Хугацаа : 7 дугаар сарын 19-20• Болох газар : Тоёока хот• Холбогдох : Тадхима мужийн Орон нутгийн бодлогын газрын Орон нутгийн хөгжлийн хэлтэс,T. +81-796-26-3611 Хёго мужийн Өрөвтасын парк, F. +81-796-23-5666

13 14 15

20 21 22

3 4 5

24 25 26

10 11 12

17 1918

1

NEAR NEWS Vol. 5710

Page 11: NEAR news vol.57 (MNG)

Гишүүн орон нутгуудад зохиогдох арга хэмжээ Энэ сарын мэдээ

Wednesday Thursday Friday Saturday

2 3 4 5

• Орон нутаг : Монгол улс, Өвөрхангай аймаг

• Арга хэмжээний нэр : “Хонь, ямааны баяр”

• Хугацаа : 7 сарын 18• Болох газар : Зүүн Баян-улаан сум• Холбогдох : Өвөрхангай аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар T. +976-99069306, + 976-70115534

• Орон нутаг : Монгол улс, Өвөрхангай аймаг

• Арга хэмжээний нэр : Сарлагийн наадам• Хугацаа : 7 дугаар сарын 23• Болох газар : Бат-Өлзий сум• Холбогдох : Өвөрхангай аймгийн Соёл, спорт, аялал жуулчлалын газар, Өвөрхангай аймгийн Аялал жуулчлалын холбоо T. +976-99058710, + 976-99069306

• Орон нутаг : Солонгос улс, Кванвонду муж

• Арга хэмжээний нэр : БНСУ дахь Христ залуучуудын холбооны арга хэмжээ (CE• Christian Endeavour)

• Хугацаа : 7 дугаар сарын 23-26• Болох газар : Хвенсон дахь “Wellihilli” парк• Холбогдох : Зохион байгуулах хороо

• Орон нутаг : Монгол улс, Хэнтий аймаг• Арга хэмжээний нэр : Буриад түмний

урлаг, спортын «Алтаргана» их наадам• Хугацаа : 7 дугаар сарын 25-27• Болох газар : Дадал сум• Холбогдох : Хэнтий аймгийн ЗДТГ, T. +976-70562412 E: [email protected]

• Орон нутаг : Япон улс, Шиманэ муж• Арга хэмжээний нэр : Зүүн Хойд Азийн

харилцааны жигүүр-2014” залуучууд солилцооны хөтөлбөр

• Хугацаа : 1-6 августа• Болох газар : Шиманэ муж, Мацуэ хот• Холбогдох : Шиманэ мужийн Олон улсын хамтын ажиллагаа, солилцооны хэсэг Симанэ, Хукума Нобуко Т. +81-852-22-6464

• Орон нутаг : ОХУ, Эрхүү муж• Арга хэмжээний нэр : Олон улсын

хүүхдийн 6 дугаар форум• Хугацаа : 8 дугаар сарын 1-10• Болох газар : Иркутск хот• Холбогдох : Эрхүү мужийн Боловсролын яам Т. +7-3952-20-16-38

• Орон нутаг : Япон улсын Хёго муж• Арга хэмжээний нэр : Гонконгийн

хүнсний бүтээгдэхүүний экспо-үзэсгэлэн яармаг 2014

• Хугацаа : 8 дугаар сарын 14-18• Болох газар : Гонконгийн үзэсгэлэн худалдааны төв

• Холбогдох : Гонконгийн Худалдааны хөгжлийн газар T. +852-25844333

• Орон нутаг : ОХУ, Эрхүү муж• Арга хэмжээний нэр : Сибирийн бүс

нутгийн пара-спортын тамирчдын дунд зохиогдох «Сибирийн өнгө» морин спортын нээлттэй тэмцээн

• Хугацаа : 8 дугаар сарын 23-25 августа(төсөл)• Болох газар : Эрхүү мужийн Хомутово суурин• Холбогдох : Эрхүү мужийн Захирагчийн ажлын алба, Эрхүү мужийн Олон нийттэй харилцах Алба, Т. +7-3952-20-77-22

• Орон нутаг : БНСУ, Пусан хот• Арга хэмжээний нэр : Байгаль орчин,

эрчим хүчний үйлдвэрлэлийн олон улсын үзэсгэлэн-2014

• Хугацаа : 8 дугаар сарын 27~29• Болох газар : Бекско• Холбогдох : Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

• Орон нутаг : БНСУ, Пусан• Арга хэмжээний нэр : Олон улсын

Усны 2 дугаар форум• Хугацаа : 8 дугаар сарын 28~29• Болох газар : Бекско• Холбогдох : Олон улсын хамтын ажиллагааны хэлтэс T. +82-51-888-3541

• Орон нутаг : NEAR холбоо• Арга хэмжээний нэр : NEAR холбооны

Эдийн засгийн форум• Хугацаа : 8 дугаар сарын 27-29• Болох газар : Хабаровск хот• Холбогдох : ЗХАБНЗЗХ-ны Хэрэг эрхлэх газар, T. +82-54-223-2318 (англи), 2320 (хятад)

+82-54-223-2317 (япон), 2384 (монгол) +82-54-223-2219 (орос)

• Орон нутаг : Орос улс, Магадан муж• Арга хэмжээний нэр : Эрдэс баялгийн

боловсруулалт, зохицуулалтын дэд хорооны 3 дугаар хуралдаан

• Хугацаа : 7 дугаар сарын 19• Болох газар : Магадан хот• Холбогдох : Белокопытова Надежда Николаевна Т. +7 (4132) 620452 F. +7 (4132) 609895

16 17 18 19

23 24 25 26

1 2

6 7 8 9

27 28 29 30

13 14 1615

20 21 22 23

The Association of Northeast Asia Regional Governments 11

Page 12: NEAR news vol.57 (MNG)

Дэлхийд ганцхан Монгол НаадамСэдэвт нийтлэл

Наадам-Эв найрамдлын тэмцээнЭрт дээр цагт тархай бутархай аймгууд нэгдэх, найрсаг харилцаа

тогтоохын тулд наадам зохион байгуулдаг байжээ. Найрамдаж наадам зохион байгуулах хүсэлтийг элчээр дамжуулах ба хүсэлтийг нь хүлээн аваагүй тохиолдолд заналт дайсан хэмээн үздэг байснаас үзэхэд эв найрамдлын тэмцээн ч болж байсан аж. Энэ нь грекчүүд олимп зохион явуулж эхэлсэнтэй агаар нэг юм.

Барилдах бөхчүүдийн бяр их, мэх нь уран байгУралдах хүүхдүүдийн гийнгоо нь уянгалаг, хөлөг нь хурдан байгХарвах мэргэчүүдийн сум нь оновчтой байг... хэмээн ерөөдөг айргийн үнэр, гийнгоон дуу дагуулсан монгол наадам айсуй.

ЮНЕСКО-д данстай Монгол наадмын үүслийг орчин цагийн судлаачид Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ Ⅰ-Ⅱ зуун гэж тодорхойлсон байдаг. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн тодорхойлж байжээ.

Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүн морь, бөх, сур харваанд гарамгай байх ёстой байжээ. Тухайлбал, морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Мөн гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай болно.

Хүннүчүүдийн үеэс бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс зохион байгуулдаг байсан наадам хожим монгол угсаатнуудын уламжлалт эрийн гурван наадам болжээ.

1. Наадмын нээлт2. Наадмын нээлт3. 2013 оны Наадмын нээлтийн хамгийн гоё агшин. Уран бүтээлчид Монголын

газрын зураг хэлбэрээр зогссон байгаа нь

Naadam Festival

1

2

3

Дэлхийд ганцхан Монгол Наадам

NEAR NEWS Vol. 5712

Page 13: NEAR news vol.57 (MNG)

Сэдэвт нийтлэл Дэлхийд ганцхан Монгол Наадам

4. Монгол бөхийн өмсгөл : Монгол улсын үндэсний бөхийн сүр жавхааг илтгэн харуулсан гоо үзэмж, төгс утга бүхий эдлэл юм. 5. Монгол бөхчүүд эрт дээр үеэс Харцага, Шонхор зэрэг шувуудын шинжийг илтгэн барилдахын өмнө гараа ба дэвэлтийг хийж ирсэн нь бөхчүүдийн сүр жавхланг харуулахын зэрэгцээ бил халаалт нь болдог байна.6. 7. Уралдааны морины дэл, сүүл, хөхөлийг бооход морины бие чангарахаас гадна хүүхдийн жолоотой гарт орооцолдохгүй, уралдах явцад морины нүдийг халхлахгүй сайн талтай. 8.9.Наадмын сур харвааны тэмцээн 10. Наадам ба хүүхдүүд 11. Америк, Норвеги, Польш, Өмнөд Солонгос зэрэг дэлхийн орнуудад таран суугаа Монголчууд тухайн орондоо Наадам зохион байгуулдаг. Өмнөд Солонгост 2013 онд зохиогдсон Монголчуудын наадмын үеэр

1. Бөхийн барилдаанБөхийн барилдаан Монголын үндэсний баяр наадмын хамгийн гол

хэсэг юм. Монгол бөхийн барилдах ёс журам нь зөвхөн хоёр биеийн хүч чадал, авхаалж самбаа сорих биеийн тамирын тулааны шинжийг илтгэхээс гадна барилдахын өмнөх болон дараах гараа, дэвээ зэрэг зан үйл, урлагийн зүйлстэй ихэд хосолсон байдаг.

Монгол бөхийн мэхний талаар эрдэмтэн судлаач нар янз янзаар бичдэг бөгөөд хамгийн багаар бодоход үндсэн 45 мэхтэй байдаг. Мэхийг бас дан мэх, давхар мэх, угсраа мэх, хариулт мэх гэж ангилдаг.

2. Морины уралдаанМонголчуудын адууг эдлэх соёлын оргил нь хурдан морины

уралдаан байсан аж. Наадамд хоёр настай даага, гурван настай шүдлэн, дөрвөн настай

хязаалан, таван настай соёолон, их насны азарга гэсэн зургаан насны морьд уралдана.

Эцсийн хүчээ шавхах хүртлээ 20-30 километр уралддаг, мөн 100-500 морьд нэгэн зэрэг уралддаг онцлог нь гадаадын жуулчдийг сонирхлийг татдаг. Хамгийн түрүүнд ирсэн морийг Түрүү, хоёр

Монгол бөхийн барилдааны өвөрмөц онцлог талууд• Жин ялгадаггүй• Цаг харгалзахгүй• Бага цагийн дотор олон бөхийг барилдуулдаг• Барилдааны талбайг хязгаарладаггүй• Өвөрмөц бат бөх эдээр хийсэн чамин өмсгөлтэй(зодог, шуудаг,

гутал, жанжин малгай)• 3, 5, 7-гийн даваанд бөхийг цоллодог

Ангилал• Насанд хүрсэн эрэгтэй 75 метр• Насанд хүрсэн эмэгтэй 65 метр• 15-17 насны хөвгүүд 65 метр, охид 55 метр• 14 хүртэлх насны хөвгүүд 55 метр, охид 45 метр зайнаас харвана.

ирсэнийг Аман хүзүү, гуравт ирсэнийг Айргийн гурав, дөрөвт ирсэнийг Айргийн дөрөв, тавд ирсэнг Айргийн тав гэж тусгайлан нэрлэдэг уламжлалтай. Уралдааны дараах хөгжөөн наргиантай хэсэг бол “Баян ходоодны цол юм. Энэ нь дааганы уралдаанд хамгийн сүүд ирсэн даагыг барьж “Баян ходоод” хэмээн цоллож түрүүлсэн даагатай ижил шагнал олгодог. Хүлэг мориныхоо уяа сойлго идэш тэжээлээ тохируулаагүй, унасан хүүхдийг нь тааруулж чадаагүй, эзнийх нь морь уях уралдуулах арга туршлага багатай болох тухайд хошин наргиантай нөхөрсөг маягаар шүүмжилэх мөн хоцорсон даагыг ирэх жилийн түмний эх болохыг бэлгэдэж цоллодог байна.

3. Сур харвааМонгол наадмыг сурын харваагүйгээр төсөөлөхийн аргагүй Орчин

үеийн үндэсний сур харвааны тэмцээнийг дараах зайд явуулдаг болсон.

Сурын харваа нь хүний тэвчээрийг шалгадаг үндэсний уламжлалт спортын нэгэн төрөл юм. Монголын сурын харваа бол эртний уламжлалт соёлын салшгүй нэгэн хэсэг өв бөгөөд дэлхийн аль ч улс оронд байхгүй өвөрмөц хийц загвар "Эвэр элэгтэй шөрмөсөн артай, малын гаралтай түүхий эдээс бүтдэг" эрээн алаг нумаа олон мянган жил уламжлан эдлэж байгаагаараа онцлог.

4 5 6 7

8 9 10 11

The Association of Northeast Asia Regional Governments 13

Page 14: NEAR news vol.57 (MNG)

БНСУ-ын Ганвон муж Гишүүн байгууллагатай танилцахуй

БНСУ-ын Ганвон муж

Уулархаг бүсийн амралт хослуулсан олон улсын хурал арга хэмжээний төв

Ганвон муж амралтын бааз төвлөрсөн газарт олон улсын арга хэмжээ зохиох шинэ төрлийн салбарыг хөгжүүлж, энэ салбарт манлайлагч болохын тулд стратеги явуулж байна. Мужийн давуу талыг дээд зэргээр ашиглан олон улсын хурал, спортын тэмцээн, үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэмжээг цогцоор нь зохион байгуулах, зохион явуулах нөхцлөөр хангах тогтолцоо, хүчин чадлыг бататган олон улсын арга хэмжээ зохион байгуулах нутгийн ард иргэд, их дээд

Үзэсгэлэн худалдаа, арга хэмжээний төв

Ганвон муж

2018 оны Пёнчаны өвлийн олимпийг зохион явуулах Ганвон муж нь амралт, сувиллын төлөөлөх газар хийгээд соёлын өв ихтэй газар юм. Газар нутгийн хэмжээ 16.873km² болохын хувьд Солонгосын газар нутгийн 16.8 хувийг эзлэх ба ихэнх хэсэг нь ойт уулаас бүрдэх ба зундаа халуун, чийглэг, өвөлдөө хуурай хүйтэн уур амьсгал голчилдог. Солонгосын нийт хүн амын 3 хувь болох 1.551.53 хүн тус мужид амьдардаг. Засаг захиргааны хувьд 7 хот, 11 сумаас бүрдэнэ. Мужийн төв хот нь Чүнчон болно.

1

2

NEAR NEWS Vol. 5714

Page 15: NEAR news vol.57 (MNG)

Гишүүн байгууллагатай танилцахуй БНСУ-ын Ганвон муж

сургуулийн оюутнуудыг энэ чиглэлийн боловсон хүчин болгон бэлтгэхийн зэрэгцээ мужийн нутаг бүрийн онцлогт тааруулсан тусгай бүтээгдэхүүн, хөтөлбөр боловсруулж нутгийн иргэддээ үр ашгийг нь хүртээхийг зорьж байна. Мөн тус муж Солонгост компаний ажилчдийн хамгийн том сургалтын бааз газартай болно.

Амьд биетийн олон янз байдлын конвенцийн гишүүн орнуудын 12-р чуулга уулзалт болно.

Тус чуулга уулзалт 2014 оны 9 сарын 29-ний өдрөөс 10 сарын 17-ны өдрийг хүртэл “Тогтвортой хөгжил ба амьд биетийн олон янз байдал” уриан дор Ганвон мужид зохиогдоно. Ганвон мужийн захиргаа олон улсын байгууллага, аж үйлдвэр

компани, ТББ зэрэг 193 орны 20000 гаруй төлөөлөгчийг хүлээн авах бэлтгэлийг хийж байна. Амьд биетийн олон янз байдлын конвенц нь Уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг конвенц, Цөлжилттэй тэмцэх конвенцийн адил байгаль орчны чухал конвенцийн нэг бөгөөд амьд биетийн олон янз байдлыг хамгаалахын чухлыг дэлхий нийтийн хэмжээнд ойлгуулахын тулд 1994 онд анхдугаар чуулга уулзалт зохиосноос хойш 2 жил тутамд зохиогдох болсон.

1. Олон улсын Цанын Холбооны чуулга уулзалт 2. Ганвон Лэнд зочид буудал 3. Мансан плура хот4. нүүрстөрөгчгүй хот5. Нагояагийн протоколийн 3-р хурал6. GTI 2013-Олон улсын худалдаа хөрөнгө

оруулалтын үзэсгэлэн-гийн нээлт 7. GTI 2013-Олон улсын худалдаа хөрөнгө

оруулалтын үзэсгэлэн

GTI-Олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн болно.

GTI-ийн гишүүн орнууд, Япон болон Дундад Ази зэрэг 10 гаруй орны төлөөлөгчид оролцох тус үзэсгэлэн 10 сарын 23-ны өдрөөс 26-ны өдрийг хүртэл Ганвон мужийн Ганнэн хотноо болно.

“Шинэ Зүүн хойд Азийн зуун ба хамтын ажиллагаа, хөгжил, хамтдаа!” хэмээх сэдвээр болох энэхүү үзэсгэлэн нэээлтийн ажиллагаагаар эхэлж Дэлхийн Солонгос үндэстэн бизнесменүүдийн форум, GTI-Олон улсын хамтын ажиллагааны форум, Цэвэр газар тариалангийн бүтээгдэхүүний өдөрлөг, Худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн, Бизнесийн өдөрлөг, харилцааны өдөрлөг зэрэг төрөл бүрийн арга хэмжээ болно. Ганвон муж тус үзэсгэлэнг зохиосноор эдийн засаг, хамтын ажиллагааны боломжийг гаргана гэдэгт найдаж байна. GTI-ийн гишүүн орнуудын худалдаа, хөрөнгө оруулалтыг идэвхжүүлж, Солонгосын бизнес эрхлэгчдийг Зүүн хойд Азийн шинэ зах зээлд гаргах зорилгоор 2013 оноос эхлэн уг үзэсгэлэнг зохиох болсон.

3 4 5

6 7

The Association of Northeast Asia Regional Governments 15

Page 16: NEAR news vol.57 (MNG)

Зүүн хойд Азийн бүс нутгийн засаг захиргаадын холбооThe Association of Northeast Asia Regional Governments Хаяг. Кёнсанбүг муж, Пухан хот, Намгү Жигугну 394(Жигугдун 601) Пухан Техно парк 3 давхартУтас. +82-54-223-2384 Факс. +82-54-223-2309 E-mail [email protected] Website www.neargov.org

The Association of Northeast Asia Regional Governments