banking industry

13

Upload: maagnay

Post on 29-Oct-2014

897 views

Category:

Documents


5 download

Tags:

TRANSCRIPT

Page 1: Banking Industry
Page 2: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

1 | Х у у д а с

Агуулга

Банкны аж үйлдвэрэл ........................................................................................................................................2

Хураангуй ........................................................................................................................................................2

Хөрөнгийн өсөлт ............................................................................................................................................2

Нийт актив пассивийн бүтэц .........................................................................................................................3

Нийт хадгаламж, зээл ....................................................................................................................................4

Аймгууд дахь банкны үйл ажиллагаа ..........................................................................................................6

Чанаргүй зээлийн өнөөгийн байдал ............................................................................................................9

Чанаргүй зээлийн цаашдын хандлага ....................................................................................................... 11

Зургийн жагсаалт

Зураг 1. Банкуудын нийт актив, түүний өсөлт ...............................................................................................3

Зураг 2. Банкны системийн актив, пассивийн бүтэц......................................................................................4

Зураг 3. Нийт хадгаламж, түүний өсөлт, бүтэц ..............................................................................................4

Зураг 4. Зээлийн өрийн нийт үлдэгдэл, түүний өсөлт ...................................................................................5

Зураг 5. Зээлийн үлдэгдэл, эдийн засгийн салбараар ....................................................................................6

Зураг 6. Аймгуудын хадгаламж, зээлийн динамик ........................................................................................7

Зураг 7. Аймгуудын хадгаламж, зээлийн үлдэгдэлийн улирлын индекс .....................................................7

Зураг 8. Аймгуудын хадгаламж, зээлийн хамаарал .......................................................................................8

Зураг 9. Чанаргүй зээлийн задаргаа болон нийт зээлд эзлэх хувь ................................................................9

Зураг 10. Чанаргүй зээл, эдийн засгийн салбаруудаар ............................................................................... 10

Зураг 11. Зээлийн бүтэц, нийгмийн салбаруудаар ...................................................................................... 10

Зураг 12. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь, нийгмийн салбаруудаар .......................................... 11

Зураг 13. Хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт ................................................................................................... 11

Зураг 14. Хугацаа хэтэрсэн зээл, нийгмийн салбаруудаар ......................................................................... 12

Page 3: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

2 | Х у у д а с

БАНКНЫ АЖ ҮЙЛДВЭРЭЛ

Хураангуй

2012 оны гуравдугаар улирлын байдлаар Монголын

арилжааны банкуудын нийт хөрөнгө 10.9 их наяд

төгрөг болж 2011 оныхоос 34%, 2010 оны мөн үеэс

108% өссөн байна.

Активийн бүтцэд түргэн хөрвөх хөрөнгө 2012 оны 3

дугаар улирлын байдлаар 4.1 нэгжээр буурч 31.4% -д

хүрлээ.

Нийт хадгаламжийн хэмжээ өсөх хандлагатай байгаа ч

жилийн өсөлтийн хувь нь 2011 оны 2 дугаар улирлаас

хойш буурч байна.

2012 оны гуравдугаар улирлын байдлаар нийт зээл нь

нийт активийн 60% -ийг бүрдүүлж байна. Нийт

зээлийн үлдэгдэл тасралтгүй өсч байгаа ч түүний

өсөлтийн хурд 2011 оны дөрөвдүгээр улирлаас эхлэн

буурч байна.

Аймгуудын хадгаламж болон зээлийн үлдэгдэлийн

түвшин ерөнхийдөө өсөх хандлагатай байна. 2012 оны гуравдугаар улирлын байдлаар

аймгуудын нийт хадгаламж 701.4 тэрбум төгрөг буюу нийт хадгаламжийн 15%, нийт

зээлийн үлдэгдэл 1,542 тэрбум төгрөг буюу нийт зээлийн 23% -ыг эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд Өмнөговь, Дорноговь аймгуудын хадгаламж болон зээлийн үлдэгдэл

эрчимтэй нэмэгдэж байна.

2012 оны 3 дугаар улирлын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн 4% -ийн эзэлж байна.

Харин чанаргүй зээлийн 75% нь нэгэнт муу зээлээр бүртгэгдээд байна.

Хувийн хэвшлийн Хугацаа хэтэрсэн зээл сүүлийн дөрвөн сард дараалан өсөөд байна. Энэ

нь 2012 оны сүүлээр чанаргүй зээл өсөх эрсдэлийг бүрдүүлж байгаа юм.

Хөрөнгийн өсөлт

2012 оны гуравдугаар улирлын байдлаар Монголын арилжааны банкуудын нийт хөрөнгө 10.9

их наяд төгрөг болж 2011 оныхоос 34%, 2010 оны мөн үеэс 108% өссөн байна.

Банкны салбарын нийт актив сүүлийн жилүүдэд тасралтгүй өсч байгаа хэдий ч жилийн

өсөлтийн хувь нь эдийн засгийн нөхцөл байдлаас хамааран хэлбэлзэж байна. Нийт активийн

жилийн өсөлт дэлхийн эдийн засаг, санхүүгийн хямралын нөлөөгөөр 2008 оны 4 дүгээр

улирлаас огцом унаж, 2009 оны 2, 3 дугаар улирлуудад харгалзан 1.8%, 1.4% болж уналтын

доод цэгтээ хүрсэн юм.

Нийт хөрөнгө

Түргэн хөрвөн

хөрөнгө

Зээл

Хадгаламж

Орон нутгийн

хадгаламж

Орон нутгийн

зээл

Чанаргүй зээл

Хугацаа

хэтэрсэн зээл

Page 4: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

3 | Х у у д а с

Улмаар, нийт активийн жилийн өсөлт 2010 оны 2 дугаар улирлаас эхлэн тасралтгүй өссөөр

2011 оны 3 дугаар улиралд 55.6% хүрч хямралаас хойшхи хамгийн өндөр цэгтээ хүрсэн юм.

Харин түүнээс хойш тасралгүй буурсаар өнөөдөр нийт активийн жилийн өсөлт 34%-д хүрээд

байна.

Нийт активийн жилийн өсөлтийн бууралтын 52% нь зээлийн өсөлтийн өөрчлөлтөөс, 20% нь

хөрөнгө оруулалтын жилийн өсөлтийн өөрчлөлтөөс шалтгаалж байна.

Зураг 1. Банкуудын нийт актив, түүний өсөлт

Нийт актив пассивийн бүтэц

Зураг 2 –т нийт актив, пассивийг бүтцээр нь харууллаа. 2012 оны гуравдугаар улирлын

байдлаар банкны системийн нийт активийн 60% -ийг зээл, 18% -ийг бэлэн мөнгө болон

түүнтэй адилтгах хөрөнгө, 7% -ийг үнэт цаас, 6% -ийг банк, санхүүгийн байгууллагад

байршуулсан хөрөнгө тус тус бүрдүүлж байна.

Харин 2012 оны гуравдугаар улирлын байдлаар нийт пассивын (өөрийн хөрөнгийг оруулсан)

9% -ийг өөрийн хөрөнгө; харилцах болон хугацаагүй хадгаламж 31% -ийг, хугацаатай

хадгаламж 30% -ийг, банкнаас гаргасан өрийн бичиг 6% -ийг, санхүүгийн дериватив 2% -ийг

тус тус бүрдүүлж байна.

5,264.47

8,192.72 10,968.91

0

0.1

0.2

0.3

0.4

0.5

0.6

0.7

-

2,000.00

4,000.00

6,000.00

8,000.00

10,000.00

12,000.00

I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III

2006 2007 2008 2009 2010 2011 2012

Нийт актив, тэрбум төгрөгөөр Жилийн өсөлт

Page 5: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

4 | Х у у д а с

Зураг 2. Банкны системийн актив, пассивийн бүтэц

Активийн бүтцэд түргэн хөрвөх хөрөнгө 2012 оны 3 дугаар улирлын байдлаар 4.1 нэгжээр

буурч 31.4% -д хүрлээ.

Нийт хадгаламж, зээл

Нийт хадгаламжийн хэмжээ өсөх хандлагатай байгаа ч жилийн өсөлтийн хувь нь 2011 оны 2

дугаар улирлаас хойш буурч байна.

Нийт хадгаламжийн 31% -ийг хугацаагүй хадгаламж, үлдсэн 69% -ийг хугацаатай хадгаламж

эзэлж байна. Хугацаатай хадгаламжд эзлэх төгрөгийн хадгаламж 2011 оны гуравдугаар

улирлд 76% байсан бол өнөөдөр 67% болж буурсан байна. Харин валютын хадгаламжын

эзлэх хувь өмнөх оны мөн үеэс 9% өсч 2012 оны 3 дугаар улирлын байдлаар 33% байна.

Зураг 3. Нийт хадгаламж, түүний өсөлт, бүтэц

(0.30)

(0.10)

0.10

0.30

0.50

0.70

0.90

-

1,000.00

2,000.00

3,000.00

4,000.00

5,000.00

I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III

2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012

Хугацаатай хадгаламж

Хугацаагүй хадгаламж

Хадгаламж, тэрбум төгрөгөөр

Хадгаламжийн өсөлт, баруун тэнхлэг

Page 6: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

5 | Х у у д а с

2012 оны гуравдугаар улирлын байдлаар нийт зээл нь нийт активийн 60% -ийг бүрдүүлж

байна. Нийт зээлийн үлдэгдэл тасралтгүй өсч байгаа ч түүний өсөлтийн хурд 2011 оны

дөрөвдүгээр улирлаас эхлэн буурч байна.

Нийт зээлийн үлдэгдлийн сүүлийн 1 жилийн дундаж өсөлт 51% байна.

Зураг 4. Зээлийн өрийн нийт үлдэгдэл, түүний өсөлт

Зураг 4 –т зээлийн өрийн нийт үлдэгдэлийг эдийн засгийн салбаруудаар нь ангилж харууллаа.

2012 оны гуравдугаар улирлын байдлаар бөөний болон жижиглэн худалдааны салбар нийт

зээлийн үлдэгдэлийн 16% буюу бусад салбаруудаасаа хамгийн өндөр жин эзэлж байна. Мөн

үл хөдлөх, уул уурхай, барилга болон боловсруулах салбарууд бүгд нийт зээлийн

үлдэгдэлийн 10% -с дээш жин эзэлдэг томоохон салбарууд юм.

Дээр дурьдагдсан нийт зээлийн үлдэгдэлд өндөр жин эзэлдэс салбаруудын зээлийн өсөлт мөн

өндөр байна. Манай улсын эдийн засгийн гол салбар болох хөдөө аж ахуйн салбарын зээлийн

үлдэгдэл нийт зээлийн 3% орчмыг эзэлж байна.

-0.10

-

0.10

0.20

0.30

0.40

0.50

0.60

0.70

0.80

-

1,000.00

2,000.00

3,000.00

4,000.00

5,000.00

6,000.00

7,000.00

8,000.00

I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III IV I II III

2006 2007 2008 2009 2010 2011 2012

Нийт зээл, тэрбум төгрөгөөр Зээлийн жилийн өсөлт

Page 7: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

6 | Х у у д а с

Зураг 5. Зээлийн үлдэгдэл, эдийн засгийн салбараар

Нийт зээлийн үлдэгдэлд бага жин эзэлдэг санхүү, даатгал; боловсрол: цахилгааны зэрэг

салбаруудын зээлийн үлдэгдэл 2012 онд буурах хандлагатай байгааг дээрх зургаас мөн харж

болохоор байна.

Аймгууд дахь банкны үйл ажиллагаа

Аймгуудын хадгаламж болон зээлийн үлдэгдэлийн түвшин ерөнхийдөө өсөх хандлагатай

байна. 2012 оны гуравдугаар улирлын байдлаар аймгуудын нийт хадгаламж 701.4 тэрбум

төгрөг буюу нийт хадгаламжийн 15%, нийт зээлийн үлдэгдэл 1,542 тэрбум төгрөг буюу нийт

зээлийн 23% -ыг эзэлж байна.

- 500.00 1,000.00 1,500.00

Бусад

Мэргэжлийн, ШУ болон техникийн үйл

ажиллагаа

Усан хангамж, хог хаягдлын менежмент

Төрийн удирдлага ба батлан хамгаалах үйл

ажиллагаа

Цахилгаан, хий, уур, агааржуулалт

Боловсрол

Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл ажиллагаа

Мэдээлэл, холбоо

Санхүүгийн болон даатгалын үйл ажиллагаа

захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл

ажиллагаа

Байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх үйл

ажиллагаа

Хөдөө аж ахуй

Тээвэр ба агуулхын үйл ажиллагаа

Боловсруулах үйлдвэр

барилга

Уул уурхай

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа

Бөөний болон жижиглэн худалдаа, засвар

үйлчилгээ

2010Q3

2011Q3

2012Q3

Page 8: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

7 | Х у у д а с

Зураг 6. Аймгуудын хадгаламж, зээлийн динамик

Аймгуудын хадгаламжийн үлдэгдэл болон зээлийн үлдэгдэл нь улирлын шинж чанараас

хамаарах хэлбэлзэл өндөртэй байна. Энэ нь манай улсын хөдөө орон нутгийн иргэдийн

орлого, зарлагын түвшин улирлын шинж

чанараас хамааран өөрчлөгддөгтэй

холбоотой юм.

Аймгуудын хадгаламжийн үлдэгдэл жил

бүрийн 2 дугаар улиралд хэвийн үеэс 13.3

тэрбум төгрөгийн хадгаламж илүү хийгдэж,

зээлийн үлдэгдэл хэвийн үеэс 12.4

тэрбумаар буурдаг төлөв ажиглагдаж байна.

Энэ нь 4, 5, 6 дугаар саруудад малчдын

орлогын гол эх үүсвэр болох ямааны

ноолуурын орлого орж ирдэг сарууд юм.

Харин 3 дугаар улиралд аймгуудын

хадгаламж үлдэгдэл хэвийн үеэс 9.9 тэрбум

төгрөгөөр, зээлийн үлдэгдэл хэвийн үеэс

22.2 тэрбум төгрөгөөр өсдөг төлөв

ажиглагдаж байна. Энэ нь орон нутгийн иргэдийн зардалын томоохон хэсэг болох оюутны

сургалтын төлбөр төлдөг үе юм.

Мөн 4 дүгээр улиралд аймгуудын хадгаламжийн үлдэгдэл өсч, зээлийн үлдэгдэл буурч байна.

2012 оны гуравдугаа улирлын байдлаар хамгийн өндөр хадгаламжтай аймгууд бол Орхон,

Дархан-Уул, Өмнөговь зэрэг аймгууд байна. Хамгийн өндөр зээлийн үлдэгдэлтэй аймгуудад

мөн Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ аймгууд орж байна.

0%

5%

10%

15%

20%

25%

-

100.00

200.00

300.00

400.00

500.00

600.00

700.00

800.00

I III I III I III I III I III I III

2007 2008 2009 2010 2011 2012

Аймгуудын нийт хадгаламж

Аймгуудын хадгаламжийн нийт

хадгаламжид эзлэх хувь

0%

5%

10%

15%

20%

25%

30%

-

200.0

400.0

600.0

800.0

1,000.0

1,200.0

1,400.0

1,600.0

1,800.0

I III I III I III I III I III I III

2007 2008 2009 2010 2011 2012

Аймгуудын нийт зээл

Аймгуудын зээлийн нийт зээлд

эзлэх хувь

-15

-10

-5

0

5

10

15

20

25

1 2 3 4Тэр

бу

м т

өгр

өгө

өр

Хадгаламжийн улирлын индекс

Зээлийн улирлын индекс

Зураг 7. Аймгуудын хадгаламж, зээлийн

үлдэгдэлийн улирлын индекс

Page 9: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

8 | Х у у д а с

Сүүлийн жилүүдэд Өмнөговь, Дорноговь аймгуудын хадгаламж болон зээлийн үлдэгдэл

эрчимтэй нэмэгдэж байна.

Зураг 8. Аймгуудын хадгаламж, зээлийн хамаарал

Говьсүмбэр

Өмнөговь

Дорноговь

Сэлэнгэ

Орхон

Дархан-Уул

-

10.0

20.0

30.0

40.0

50.0

60.0

70.0

80.0

90.0

100.0

- 20.0 40.0 60.0 80.0 100.0 120.0 140.0 160.0Хад

гал

ам

жи

йн

үл

дэг

дэл

, тэр

бу

м т

өгр

өг

Зээлийн үлдэгдэл, тэрбум төгрөг

Аймгуудын хадгаламж, зээлийн хамаарал

Linear (Аймгуудын хадгаламж, зээлийн хамаарал)

Page 10: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

9 | Х у у д а с

Чанаргүй зээлийн өнөөгийн байдал

Зураг 1–д банкны системийн 2000 оноос хойшхи чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувийн

динамикийг харуулав.

Зураг 9. Чанаргүй зээлийн задаргаа болон нийт зээлд эзлэх хувь

2000 оны эхний улиралд чанаргүй зээл маш өндөр буюу нийт зээлийн 30% орчмыг эзэлж

байсан байна. Түүнээс хойш эрчимтэй буурсаар 2001 оны 4 дүгээр улиралд 6% хүрч

тогтворжсоноор 2008 оны 3 дугаар улирал хүртэл тогтвортой байсан байна.

Харин 2008 онд эхэлсэн дэлхийн санхүүгийн хямралын нөлөөгөөр манай банкны системийн

чанаргүй зээл 2008 оны 4 дүээр улирлаас огцом өсч эхэлсэн ба энэ нь 2009 оны 4 дүгээр

улиралд дээд цэгтээ буюу нийт зээлийн 17% хүртэл өсчээ.

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хэмжээ 2011 оны сүүлчээр эргэн 6% хүртэл буурсан

ба түүнээс хойш тогтворжих хандлагатай байна.

2012 оны 3 дугаар улирлын байдлаар чанаргүй зээл нийт зээлийн 4% -ийн эзэлж байна. Харин

чанаргүй зээлийн 75% нь нэгэнт муу зээлээр бүртгэгдээд байна.

Зураг 10–т эдийн засгийн салбаруудын чанаргүй зээлийн тухайн салбарынхаа нийт зээлд

эзлэх хувийг сүүлийн гурван жилийн 3 дугаар улирлуудын байдлаар харуулав.

Зургаас харахад 2012 оны 3 дугаар улирлын байдлаар (i) Боловсрол, (ii) Уул уурхай, (iii)

Цахилгааны салбарын чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь хамгийн өндөр байна.

Мөн сүүлийн гурван жилийн байдлаар (i) Боловсрол, (ii) Усан хангамжын салбарын чанаргүй

зээлийн түвшин өсөх хандлагатай байгаа ба бусад салбаруудын зээлийн төлөлт сайжирч

байна.

-

0.05

0.10

0.15

0.20

0.25

0.30

0.35

0.40

I III I III I III I III I III I III I III I III I III I III I III I III I III

2000 2001 2002 2003 2004 2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012

Хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь

Муу зээлийн нийт зээлд эзлэх хувь

Эргэлзээтэй зээлийн нийт зээлд эзлэх хувь

Хэвийн бус зээлийн нийт зээлд эзлэх хувь

Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь

Page 11: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

10 | Х у у д а с

Зураг 10. Чанаргүй зээл, эдийн засгийн салбаруудаар

Зураг 3–т зээлийн бүтцийг нийгмийн салбаруудаар нь харуулав.

Нийт зээлийн 55% орчмыг хувийн хэвшлийн зээл эзэлж байгаа бол 44% орчмыг иргэд,

өрхүүдэд олгосон зээл эзэлж байна. Үлдсэн 1% орчмыг нийтийн салбар болон бусад

салбарууд эзэлж байна.

Зураг 11. Зээлийн бүтэц, нийгмийн салбаруудаар

0.00 0.10 0.20 0.30

Бусад

Хүний эрүүл мэнд ба нийгмийн үйл …

Төрийн удирдлага ба батлан хамгаалах …

Захиргааны болон дэмжлэг үзүүлэх үйл …

Үл хөдлөх хөрөнгийн үйл ажиллагаа

Мэдээлэл, холбоо

Байр, сууц болон хоол хүнсээр үйлчлэх …

Мэргэжлийн, ШУ болон техникийн үйл …

Бөөний болон жижиглэн худалдаа, …

Санхүүгийн болон даатгалын үйл …

Барилга

Хөдөө аж ахуй

Боловсруулах үйлдвэрлэл

Усан хангамж, хог хаягдлын менежмент

Тээвэр, агуулах

Цахилгаан, хий, уур, агааржуулалт

Уул уурхай

Боловсрол

Нийт зээл

2010Q3

2011Q3

2012Q3

54.91%

44.34%

0.42% 0.33%

Хувийн салбар

Иргэд, өрх

Нийтийн салбар

Бусад

Page 12: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

11 | Х у у д а с

Зураг 4–т чанаргүй зээлийн түвшинг нийгмийн салбаруудаар нь харуулав.

Нийт зээлд хамгийн өндөр жин буюу 99% ийг эзэлж байгаа (i) хувийн салбарын зээл болон (ii)

иргэд, өрхүүдэд олгосон зээлийн төлөлт сайжирч байна.

Зураг 12. Чанаргүй зээлийн нийт зээлд эзлэх хувь, нийгмийн салбаруудаар

Чанаргүй зээлийн цаашдын хандлага

Хугацаа хэтэрсэн зээл сүүлийн дөрвөн сард дараалан өсөөд байна (Зураг 5).

Энэхүү өсөлтөд хувийн хэвшлийн хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт шууд нөлөөлсөн

байна. 2012 оны 7 сард хувийн хэвшлийн ХХЗ 100%, 8, 9 дүгээр саруудад харгалзан 21%,

18% өссөн байна (Зураг 6).

Зураг 13. Хугацаа хэтэрсэн зээлийн өсөлт

4.45% 6.75%

1.46%

0.00%

10.00%

20.00%

30.00%

40.00%

Нийт зээл Нийтийн

салбар

Хувийн

салбар

Санхүүгийн

салбар

Иргэд, өрх Бусад

2010Q3 2011Q3 2012Q3

64%

93%

-90%

-40%

10%

60%

110%

160%

-100.00

-50.00

0.00

50.00

100.00

150.00

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12 1 2 3 4 5 6 7 8 9 10

2010 2011 2012

Сарын өсөлт

Жилийн өсөлт

Хугацаа хэтэрсэн зээл, тэрбум төг | Зүүн тэнхлэг

Page 13: Banking Industry

Банкны аж үйлдвэр

2012 оны 3 дугаар улирал

12 | Х у у д а с

Хугацаа хэтэрсэн зээлийн энэхүү өсөлт 2012 оны сүүлээр1 чанаргүй зээл өсөх эрсдэлийг

бүрдүүлж байгаа юм.

Улмаар эрсдэлийн санд төвлөрөх хөрөнгийг нэмэгдүүлэх ба энэ нь хөрөнгө оруулалтыг

бууруулах эрсдэлтэй юм.

Зураг 14. Хугацаа хэтэрсэн зээл, нийгмийн салбаруудаар

МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБОО

1 Зээл нь хугацаа хэтэрсэн зээлд бүртгэгдсэнээс хойш 91 хоногийн дотор төлөгдөхгүй бол чанаргүй зээлд

шилждэг. Эх сурвалж: http://www.mongolbank.mn/documents/regulation/bankactive.pdf

0.00

20.00

40.00

60.00

80.00

100.00

120.00

1 3 5 7 9 11 1 3 5 7 9 11 1 3 5 7 9

2010 2011 2012

Хувийн хэвшлийн ХХЗ, тэрбум төг

Иргэдийн ХХЗ, тэрбум төг