ayc - cleanse

2
AYC LifeIsAlwaysGood 3 ӨДӨР ӨӨРТӨӨ ЗОРИУЛАХ ХОРГҮЙЖҮҮЛЭХ, ДОТОР ЦЭВЭРЛЭХ БАГЦ Өнгөрсөн хугацаанд та хэр их үйлдвэрийн аргаар боловсруулсан хоол хүнс, чанар муутай боргол (кофе), согтууруулах ундаа гэх мэт зохисгүй хоол хүнс хэрэглэсэн байна, таны бие тэр хэмжээгээр хор (токсин) хуримтлуулсан байдаг. Энэ хорыг саармагжуулах, биенээс хөөн гаргах олон янзын аргыг дэлхийн улс гүрнүүд, ялангуяа дорнын ард түмэн эрт дээр үеэс маш үр дүнтэйгээр ашигласаар иржээ. Тэдгээр аргын нэг нь мацаг барих юм. Яагаад дотроо цэвэрлэх (хоргүйжүүлэх) шаардлагатай вэ? Богино хугацаанд шингэн хоолны дэглэм барьснаар хоол боловсруулах эрхтнүүд амарч, бие мах-бодь өөрийгөө сэргээх, цус цэвэрших боломжтой болдог. Жимс, ногоо хүнд хэрэгтэй шим тэжээлээр баялаг. Таны бие мах-бодь амин чухал шим тэжээлийг хоолноос ялгах гэж ажиллахгүй, амьд шүүснээс шууд өөртөө шингээн авна. Жимс, ногооны 40 хүртэлх хувьд байгалийн зөв бүтэцтэй ус агуулагдаж байдаг тул та хамгийн хэрэгтэй шингэнийг хүйтэн шахалтат шүүснээс авч чадна. Жимс, ногоонд таны бие мах-бодь, эрхтнүүдийг хоргүйжүүлэх бодисуудыг агуулагдаж байдаг. Шүүсэн мацаг барихын давуу талуудын заримаас дурдвал: Дотор цэвэрлэх багцад орсон шүүснүүдийг дотор нүүрэнд зөвлөснөөр өглөөний 8 цагаас хоёр цагийн зайтай, бага багаар ууна. Шүүс уух завсартаа ус эсхүл ургамлын цай ууснаар шингэний дутагдалд орохгүй. Юм идмээр санагдаж байна уу? Шүүс нэмж уух эсхүл хэрчсэн ногоо, жимс болон бүйлс (almond) самар идэж болох юм шүү! Алхах эсхүл йога хийх, саунд орох, дасгал хийх, иллэг бариа хийлгэх зэргээр хөлсөө гаргаж, алжаалаа тайлах нь хоргүйжүүлэх үйл явцын нэгээхэн хэсэг болно. Цуцах/эрч хүч сул байх, нойргүйдэх, санаа зовних, хоол боловсруулах эрхтэн хямрах, ханиад хүрэх эхний шинж мэдэгдэх, баяр ёслолын өмнө болон дараа эсхүл эрүүл бус хоол, унд хэтрүүлэн хэрэглэх нөхцөл үүссэн гэх мэт үеүдэд сард 1 удаа 1-3 хоногоор шүүсэн мацаг барьж, дотроо цэвэрлэж дадаарай. 1 2 3 4 5 ZAISAN STREET CHINGGIS AVENUE БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙ WINTER PALACE OF BOGD KHAN ХЬЮНДАЙ МОТОРС МОНГОЛ HYUNDAI MOTORS MONGOLIA ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ ? AYC JUICE BAR BY SCG INTERNATIONAL LLC 305 ГЭГЭЭНТЭН ЦОГЦОЛБОР , 201 ЗАЙСАНГИЙН ГУДАМЖ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 15, УЛААНБААТАР 17011 ЦАГИЙН ХУВААРЬ: АЖЛЫН ӨДӨР 08:00 - 20:00 АМРАЛТЫН ӨДӨР 09:00 - 19:00 ХОЛБОО БАРИХ: +976 9455 1166 M www.facebook.com/AYCHealthyLiving N twitter.com/aycjuicebar P @aycjuicebar

Upload: -

Post on 03-Aug-2016

253 views

Category:

Documents


3 download

DESCRIPTION

If you are new to cleansing this is the juice cleanse for you.

TRANSCRIPT

Page 1: AYC - CLEANSE

AYCLifeIsAlwaysGood

3ӨДӨРӨӨРТӨӨЗОРИУЛАХ

ХОРГҮЙЖҮҮЛЭХ,ДОТОР ЦЭВЭРЛЭХ БАГЦ

Өнгөрсөн хугацаанд та хэр их үйлдвэрийн аргаар боловсруулсан хоол хүнс, чанар муутай боргол (кофе), согтууруулах ундаа гэх мэт зохисгүй хоол хүнс хэрэглэсэн байна, таны бие тэр хэмжээгээр хор (токсин) хуримтлуулсан байдаг.

Энэ хорыг саармагжуулах, биенээс хөөн гаргах олон янзын аргыг дэлхийн улс гүрнүүд, ялангуяа дорнын ард түмэн эрт дээр үеэс маш үр дүнтэйгээр ашигласаар иржээ. Тэдгээр аргын нэг нь мацаг барих юм.

Яагаад дотроо цэвэрлэх (хоргүйжүүлэх) шаардлагатай вэ?

Богино хугацаанд шингэн хоолны дэглэм барьснаар хоол боловсруулах эрхтнүүд амарч, бие мах-бодь өөрийгөө сэргээх, цус цэвэрших боломжтой болдог.

Жимс, ногоо хүнд хэрэгтэй шим тэжээлээр баялаг. Таны бие мах-бодь амин чухал шим тэжээлийг хоолноос ялгах гэж ажиллахгүй, амьд шүүснээс шууд өөртөө шингээн авна.

Жимс, ногооны 40 хүртэлх хувьд байгалийн зөв бүтэцтэй ус агуулагдаж байдаг тул та хамгийн хэрэгтэй шингэнийг хүйтэн шахалтат шүүснээс авч чадна.

Жимс, ногоонд таны бие мах-бодь, эрхтнүүдийг хоргүйжүүлэх бодисуудыг агуулагдаж байдаг.

Шүүсэн мацаг барихын давуу талуудын заримаас дурдвал:

Дотор цэвэрлэх багцад орсон шүүснүүдийг дотор нүүрэнд зөвлөснөөр өглөөний 8 цагаас хоёр цагийн зайтай, бага багаар ууна.

Шүүс уух завсартаа ус эсхүл ургамлын цай ууснаар шингэний дутагдалд орохгүй.

Юм идмээр санагдаж байна уу? Шүүс нэмж уух эсхүл хэрчсэн ногоо, жимс болон бүйлс (almond) самар идэж болох юм шүү!

Алхах эсхүл йога хийх, саунд орох, дасгал хийх, иллэг бариа хийлгэх зэргээр хөлсөө гаргаж, алжаалаа тайлах нь хоргүйжүүлэх үйл явцын нэгээхэн хэсэг болно.

Цуцах/эрч хүч сул байх, нойргүйдэх, санаа зовних, хоол боловсруулах эрхтэн хямрах, ханиад хүрэх эхний шинж мэдэгдэх, баяр ёслолын өмнө болон дараа эсхүл эрүүл бус хоол, унд хэтрүүлэн хэрэглэх нөхцөл үүссэн гэх мэт үеүдэд сард 1 удаа 1-3 хоногоор шүүсэн мацаг барьж, дотроо цэвэрлэж дадаарай.

1

2

3

4

5

ZAIS

AN S

TREE

T

CHINGGIS AVENUE

БОГД ХААНЫ ОРДОН МУЗЕЙWINTER PALACEOF BOGD KHAN

ХЬЮНДАЙ МОТОРС МОНГОЛHYUNDAI MOTORS MONGOLIA

ЧИНГИСИЙН ӨРГӨН ЧӨЛӨӨ

? AYC JUICE BARBY SCG INTERNATIONAL LLC

305 ГЭГЭЭНТЭН ЦОГЦОЛБОР, 201 ЗАЙСАНГИЙН ГУДАМЖ, ХАН-УУЛ ДҮҮРЭГ 15, УЛААНБААТАР 17011

ЦАГИЙН ХУВААРЬ: АЖЛЫН ӨДӨР 08:00 - 20:00 АМРАЛТЫН ӨДӨР 09:00 - 19:00ХОЛБОО БАРИХ: +976 9455 1166

M www.facebook.com/AYCHealthyLivingN twitter.com/aycjuicebarP @aycjuicebar

Page 2: AYC - CLEANSE

2. ЦЭВЭРЛЭХ ҮЕЭР1. ЦЭВЭРЛЭХИЙН ӨМНӨ 3. ЦЭВЭРЛЭСНИЙ ДАРАА

Та дотроо цэвэрлэж эхлэхийн өмнө биеэ урьдчилж бэлдэх шаардлагатай. 1 хоногийн шүүсэн мацаг барих хүн 1 өдөр, 3 хоног бол 3 өдөр гэх зэргээр бэлдэнэ.

Өглөө босоод шүдээ угаахын өмнө өрөөний хэмтэй 0.5-1.0 литр цэвэр усанд нэг бүтэн нимбэгийн шүүсийг шахаж хутгаад ууна. Ингэснээр таны элэг сэргэж, хуримтлагдсан хорыг гадагшлуулахад тустай. Түүнчлэн таны хоол боловсруулах эрхтнүүдийг тухайн өдөрт бэлдэх ач холбогдолтой юм.

Биеэ бэлтгэх энэ үед бүх төрлийн боловсруулсан хүнс болон ундаа, шарсан хуурсан хоол, кофеин, мах, цагаан идээ, бохь, хийжүүлсэн ба согтууруулах ундаа, элсэн чихэр зэргийг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна. Жирийн үеийнхээс илүү их ус ууж (өдөрт нэмэлт 1 литр ус), шинэ жимс, ногоо идээрэй. Энэ үед таны идэх зүйлийн 95% нь боловсруулаагүй жимс, ногоо байвал зохистой.

Эдгээр энгийн зүйлсийг хэрэгжүүлснээр таны бие болоод сэтгэл бэлтгэгдэж, та манай шүүсээр дотор цэвэрлэх багцын ашиг тусыг бүрэн хүртэж чадна. Мөн цэвэрлэх (хоргүйжүүлэх) үйл явцын гаж нөлөө ч танд харьцангуй бага илрэх болно. Урьдчилж биеэ бэлдээгүй тохиолдолд толгой

Хамгийн гол нь шингэн дутагдахгүй байх. Өглөө уух нимбэгтэй уснаас гадна тухайн өдөртөө 2-3 литр ус уухыг танд зөвлөж байна. Нэмэлт шингэн таны хоол боловсруулах үйл явцыг удаашруулах тул шүүсээ уухаас 20 минутын өмнө болон дараа ус уугаарай.

Шүүсэн мацаг барьж буй хүмүүст эрч хүч нэмэгдэх, оюун санаа илүү соргог болох, арьс гэрэлтэж өнгө засах, гэдэс жижгэрч хөнгөрөх, хүсээгүй жин хасагдах (ялангуяа олон хоногоор мацаг барих үед) зэрэг өөрчлөлтүүд мэдрэгдэнэ. Гэхдээ дотор цэвэрлэгээ зарим хүнд нүүрэн дээр юм гарах, сулбагар болох, булчин хөндүүрлэх, толгой өвдөх, ханиад хүрсэн юм шиг мэдрэмж төрүүлж болно. Хэрэв танд ийм гаж нөлөө илэрвэл энэ нь хоргүйжүүлэлт явагдаж буйн шинж гэдгийг санаарай.

Та биеэ урьдчилан сайн бэлдэж чадвал хоргүйжүүлэлтийн таагүй мэдрэмжүүд хамгийн бага байх ба гаж нөлөөн шинж тэмдгүүд төд удалгүй алга болно. Ус сайн ууж, эерэг зүйл бодохын зэрэгцээ жимс, ногооны цэвэр шүүсээр дотроо цэвэрлэсний дараа ямар сайхан болохыг өөртөө дахин сануулаарай.

Шүүсэн мацгаа хэрхэн дуусгах нь өмнөх шатуудтай адил чухал ач холбогдолтой. Таны эхний хоол жимс жимсгэнэ, самар эсхүл үрийн орцтой зөөлц унд (smoothie) гэх мэт хөнгөн чанарын хүнс байвал зохилтой. Сайтар зажлаад идээрэй. Ингэснээр хоол боловсруулах үйл явц таны биед ачаалал өгөхгүйгээр явагдана. Энэ өдөртөө зөвхөн салад, шинэхэн жимсийг бага орцоор 2-3 цаг тутам сайн зажлаад, зугуухан идээрэй.

Чанаж болгосон хоол идэж эхэлснээр таны биеэ хоргүйжүүлэх үйл явц дуусна. Шууд хүнд хоол идвэл таны бие цочирч, тавгүйрхэж болохыг санаарай. Тиймээс шүүсэн мацаг барьж дууссанаас 1-2 хоногт таны идэх зүйлийн 95% нь боловсруулаагүй, хөнгөн чанарын хоол хүнс байвал сайн.

Шүүсэн мацгаар дотроо цэвэрлэж байхдаа өөрийн мэдрэмж, хариу үйлчлэлийн талаар тэмдэглэл хөтлөвөл зүгээр. Учир нь энэ үеэр бие мах-бодиос гадна таны сэтгэл хөдлөл, оюун санаанд ч эерэг өөрчлөлт гарна. Мацгийнхаа өмнө, дараа зургаа авч болно. Өөрийгөө шинжиж, өөртөө анхаарал тавьж, бүтээлчээр амьдрах хамгийн тохиромжтой үе биш гэж үү?

ХЭРЭ

ГЛЭХ

ДАР

ААЛ

АЛЖимс, ногооны цэвэр шүүсээр дотроо хэрхэн цэвэрлэж хоргүйжүүлэх вэ?

1 2 3 4 5 6