accountant glossary

49
ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐ ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ мөнгөний цаг хугацааны өртөг. УСНББОУС 1-ЭЭС УСНББОУС 18-Д ТОДОРХОЙЛОГДСОН НЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР Оршил Энэ Тайлбарт 2002 оны 6 дугаар сард гаргасан УСНББОУС-д тодорхойлогдсон бүх нэр томъёог оруулав. Эдгээр УСНББОУС-ыг Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Хороо (НББОУСХ)-ноос гаргасан холбогдох Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС)-ыг үндэслэн гаргасан болно. 2001 онд НББОУСХ-г орлуулан Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (НББОУСЗ) болон Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Хорооны Сан (НББОУСХС)-г байгуулсан билээ. НББОУСХ-ноос гаргасан Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС) нь НББОУСЗ-өөс өөрчлөх буюу хүчингүй болгох хүртэл хүчинтэй хэвээр байна. НББОУС-ын батлагдсан эхийг НББОУСЗ-өөс англи хэл дээр нийтэлсэн бөгөөд хуулбарыг IASB Publications Department, 7th floor, 166 Fleet Street, London EC4A 2DY, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс гэсэн хаягаар шууд авч болно. E-mail: [email protected] Internet: http://www.iasb.org.uk НББОУС, НББОУСХ болон НББОУСЗ-ийн саналын төсөл ба бусад нийтлэлүүд нь НББОУСХС-ийн зохиогчийн эрхэд хамаарна. ”IAS”, ”IASB”, ”IASC”, ”IASCF” ба “International Accounting Standards” нь НББОУСХС-ийн худалдааны тэмдэг бөгөөд НББОУСХС-ийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болохгүй. 543

Upload: tuul-davaa

Post on 13-Apr-2015

117 views

Category:

Documents


7 download

TRANSCRIPT

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

мөнгөний цаг хугацааны өртөг. УСНББОУС 1-ЭЭС УСНББОУС 18-Д ТОДОРХОЙЛОГДСОН НЭР ТОМЪЁОНЫ

ТАЙЛБАР

Оршил

Энэ Тайлбарт 2002 оны 6 дугаар сард гаргасан УСНББОУС-д тодорхойлогдсон бүх нэр томъёог оруулав. Эдгээр УСНББОУС-ыг Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Хороо (НББОУСХ)-ноос гаргасан холбогдох Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС)-ыг үндэслэн гаргасан болно. 2001 онд НББОУСХ-г орлуулан Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Зөвлөл (НББОУСЗ) болон Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартын Хорооны Сан (НББОУСХС)-г байгуулсан билээ. НББОУСХ-ноос гаргасан Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (НББОУС) нь НББОУСЗ-өөс өөрчлөх буюу хүчингүй болгох хүртэл хүчинтэй хэвээр байна.

НББОУС-ын батлагдсан эхийг НББОУСЗ-өөс англи хэл дээр нийтэлсэн бөгөөд хуулбарыг IASB Publications Department, 7th floor, 166 Fleet Street, London EC4A 2DY, Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улс гэсэн хаягаар шууд авч болно.

E-mail: [email protected]: http://www.iasb.org.uk

НББОУС, НББОУСХ болон НББОУСЗ-ийн саналын төсөл ба бусад нийтлэлүүд нь НББОУСХС-ийн зохиогчийн эрхэд хамаарна.

”IAS”, ”IASB”, ”IASC”, ”IASCF” ба “International Accounting Standards” нь НББОУСХС-ийн худалдааны тэмдэг бөгөөд НББОУСХС-ийн зөвшөөрөлгүйгээр хэрэглэж болохгүй.

543

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбооны талаарх мэдээлэл болон энэ Стандартын хуулбарыг http://www.ifac.org. гэсэн интернетийн хаягаас авч болно.

Энэ Стандартын батлагдсан эхийг англи хэл дээр нийтлэсэн.

Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбооны зохиогчийн эрх © 2002. Бүх эрх хамгаалагдсан. Нягтлан Бодогчдын Олон Улсын Холбооны урьдчилсан бичгэн зөвшөөрөлгүйгээр энэ хэвлэлийн хэсгийг электрон, механик, фото хуулбар, бичлэг зэрэг аливаа хэрэгслэлээр ямар нэг хэлбэрээр дахин хэвлэх, дамжуулах системд хадгалах, шилжүүлэхийг хориглоно.

ISBN: 1-887464-86-7

International Federation of Accountants535 Fifth Avenue, 26 th FloorNew York, New York 10017

Америкийн Нэгдсэн УлсWeb site: http://www.ifac.org

544

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

УСНББОУС 1-ЭЭС УСНББОУС 18-Д ТОДОРХОЙЛОГДСОННЭР ТОМЪЁОНЫ ТАЙЛБАР

Энэ тайлбарт 2002 оны 6 дугаар сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд батлагдсан Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартад (УСНББОУС) тодорхойлогдсон бүх нэр томъёог агуулсан юм. Энэ хугацаанд 18 УСНББОУС батлагдсан байв. Нэр томъёоны тайлбарын арын хуудсанд УСНББОУС-уудыг жагсаасан болно.

Нэг нэр томъёог янз бүрээр тодорхойлсон байдаг боловч энэ Нэр томъёоны тайлбар нь УСНББОУ-ын бүх стандартын нэр томъёонд болон зөвхөн УСНББОУС-д хэрэглэгдэх тодорхойлолтод ашиглагдана.

ТодорхойлолтУСНББОУС-ын лавлагаа нь Стандартын дугаар ба зүйлийн дугаар болно. Жишээлбэл: “1.6” гэсэн лавлагааг Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандарт (УСНББОУС) 1 “Санхүүгийн тайлангийн толилуулга,” 6 дугаар зүйл гэж ойлгоно. Лавлагаанд найруулгын бага зэргийн өөрчлөлтийг дугуй хаалтанд хийж харуулав.

Нэр томъёо Term Тодорхойлолт Байрлал

Аккруэл суурь

Accrual basis Ажил гүйлгээ ба бусад үйл явдлыг гарсан үед нь (мөнгө, түүнтэй адилтгах хөрөнгийг хүлээн авсан эсвэл төлөгдсөн эсэхээс хамаарахгүйгээр) хүлээн зөвшөөрдөг нягтлан бодох бүртгэлийн суурь юм. Тиймээс ажил гүйлгээ ба үйл явдлыг тухайн гарсан хугацаанд нь нягтлан бодох бүртгэлд бүртгэж, санхүүгийн тайланд хүлээн зөвшөөрнө. Хөрөнгө, өр төлбөр, цэвэр хөрөнгө/өмч, орлого ба зардал нь аккруэл бүртгэлээр хүлээн зөвшөөрдөг элементүүд юм.

1.6, 3.6,4.9, 5.5,6.8, 7.6,8.5, (2.8)

Ашиглагдах хугацаа

Economic life Дараах хоёрын аль нь ч байж болно:

(a) Нэг ба түүнээс олон хэрэглэгчдэд эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхи хүртээхээр хүлээгдэж буй хөрөнгийн ашиглагдах хугацаа; эсвэл

(б) Нэг ба түүнээс олон хэрэглэгчид тухайн хөрөнгийг ашиглаж үйлдвэрлэх бүтээгдэхүүн эсвэл түүнтэй төстэй нэгжийн хүлээгдэж буй тоо хэмжээ.

13.7

Баталгаагүй үлдэх үнэ

Unguaranteed residual value

Түрээслэсэн хөрөнгийн үлдэх үнэ цэнийн хэсэг бөгөөд түүний хэрэгжилтийг

13.7

545

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

цэнэ түрээслүүлэгч нь батлаагүй буюу зөвхөн түрээслүүлэгчтэй холбоотой тал баталгаажуулсан байна.

Баталгаатай үлдэх үнэ цэнэ

Guaranteed residual value

(а) Түрээслэгчийн хувьд, түүний баталгаа гаргасан үлдэх үнэ цэнийн хэсэг буюу түрээслэгчид хамаарах хэсэг (баталгааны дүн нь аливаа үйл явдал болсон тохиолдолд төлөх хамгийн их дүн юм); ба

(б) Түрээслүүлэгчийн хувьд, түрээслэг-чийн баталгаа гаргасан эсвэл баталгаанаас гарах аливаа үүргийг төлөх санхүүгийн чадвар бүхий түрээслүүлэгчид хамааралгүй гуравдагч этгээдийн баталгаа гаргасан үлдэх үнэ цэнийн хэсэг болно.

13.7

Барилгын гэрээ

Construction contract

Тухайн хөрөнгө эсвэл хоорондоо нягт уялдаа холбоотой эсвэл бие биенээсээ хамааралтай цогц хөрөнгийг тус тусынх нь зураг төсөл, технологийн горим, үүрэг ажиллагаа эсвэл эцсийн зорилт, ашиглалтын зориулалт зэрэгт нь нийцүүлэн бүтээн байгуулах талаар тусгайлан байгуулсан гэрээ эсвэл түүнтэй ижил төстэй тохиролцсон хэлцэл юм.

11.4

Бараа материал

Inventories Хөрөнгө:

(а) Үйлдвэрлэлийн процесст ашиглагдах материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа;

(б) Үйлчилгээ үзүүлэхэд хуваарилагдах эсвэл хэрэглэгдэх материал буюу хангамжийн зүйлс хэлбэрээр байгаа;

(в) Үйл ажиллагааны хэвийн үед борлуулах буюу хуваарилахаар эзэмшиж байгаа; эсвэл

(г) Худалдан борлуулах эсвэл хуваарилах зорилгоор үйлдвэрлэлийн процесст байгаа зүйлс.

12.6

Бодит үнэ цэнэ

Fair value Холбоогүй талуудын ажил гүйлгээгээр зохих мэдлэгтэй, арилжаанд оролцоход бэлэн байгаа талуудын хооронд хөрөнгийг солилцох эсвэл өр төлбөрөөр тооцож болох дүнг хэлнэ.

1.6, 4.9,7.6, 9.11, 15.9, 16.6, 17.12

546

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

Бэлтгэл ажиллагаа, хугацаа шаардагдах хөрөнгө

Qualifying asset

Зориулалтын дагуу ашиглах эсвэл борлуулахад зориулж бэлтгэхэд үлэмж хэмжээний цаг хугацаа зайлшгүй шаарддаг хөрөнгө юм.

1.6, 5.5

Валютын ханш

Exchange rate Хоёр валютыг солилцох харьцаа юм. 2.8, 4.9, 5.5

Гадаад валют Foreign currency

Тухайн байгууллагын тайлагнах валютаас бусад төрлийн валют юм.

1.6, 2.8, 4.9, 5.5

Гадаад дахь байгууллага

Foreign entity Ажиллагаа нь тайлагнагч байгууллагын үйл ажиллагааны салшгүй хэсэг болдоггүй гадаад үйл ажиллагаа юм.

3.6, 4.9

Гадаад үйл ажиллагаа

Foreign operation

Тайлагнагч байгууллагын улс орноос өөр улс оронд байрладаг эсвэл үйл ажиллагаагаа явуулдаг тайлагнагч байгууллагын хяналтанд байгаа байгууллага, хараат компани, хамтарсан үйлдвэр эсвэл салбар юм.

1.6, 3.6, 4.9

Гадаад дахь байгууллагын цэвэр хөрөнгө оруулалт

Net investment in a foreign entity

Гадаад дахь байгууллагын цэвэр хөрөнгө/өмч дэх тайлагнагч байгууллагад ноогдох хувь хэмжээг хэлнэ.

4.9

Гэрээлэгч Contractor Барилгын гэрээний дагуу барилгын ажлыг гүйцэтгэгч байгууллага юм.

11.4

Дансны үнэ (хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгийн)

Carrying amount (of investment property)

Санхүүгийн байдлын тайланд хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн дүн юм.

16.6

Даатгалын гэрээ

Insurance contract

Нас баралт (тогтмол төлбөрийн хувьд төлбөр авагч амьд байх), өвчлөлт, хөдөлмөрийн чадвар алдалт, хөрөнгийн гэмтэл, бусдад учруулсан хохирол, үйл ажиллагааны тасалдалт зэрэг үйл явдал буюу нөхцөл байдал тодорхой хугацаанд үүссэн эсвэл илэрснээс учрах гарзын тогтоосон эрсдлийг даатгагчид хариуцуулах гэрээ.

15.9

Ердийн үйл ажиллагаа

Ordinary activities

Үйлчилгээ үзүүлэх буюу худалдааны үйл ажиллагааны хэсэг болох байгууллагын

1.6, 3.6, 4.9

547

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

хэрэгжүүлж буй аливаа үйл ажиллагааг хэлнэ. Байгууллага нь тус дэмжлэг, туслах шинжтэй үйл ажиллагаа эрхэлдэг бол түүнтэй холбогдсон үйл ажиллагааг ердийн үйл ажиллагаанд хамааруулна.

Ердийн үйл ажиллагааны ашиг/ алдагдал

Surplus/deficit from ordinary activities

Ердийн үйл ажиллагаанаас үүссэн орлогоос ердийн үйл ажиллагаанаас үүссэн зардлыг хассаны дараа үлдэх дүнг хэлнэ.

1.6, 2.8, 3.6, 4.9

Зардал Expenses Хөрөнгийн зарлагын урсгал, зарцуулалт эсвэл өр төлбөр хэлбэрээр тайлант хугацааны туршид гарсан эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхийн бууралт бөгөөд эздэд хуваарилагдсанаас бусад цэвэр хөрөнгө/өмчийн бууралт юм.

1.6, 2.8, 3.6, 4.9, 5.5, 6.8, 7.6, 8.5

Зах зээлийн үнэ цэнэ

Market value Идэвхитэй зах зээл дээр санхүүгийн хэрэглүүрийг худалдан авахад үүссэн өр төлбөр, эсвэл худалдан борлуулахад олж авах дүнг хэлнэ.

15.9

Зээлийн зардал

Borrowing costs

Байгууллагын хөрөнгө зээлдэн авахтай холбогдож үүссэн хүү болон бусад зардал болно.

1.6, 3.6,5.5

Зогсоосон үйл ажиллагаа

Discontinued operation

Хөрөнгө, цэвэр ашиг эсвэл алдагдал, үйл ажиллагаа нь биет байдлаараа, үйл ажиллагаагаараа болон санхүүгийн тайлагналын зорилгоороо ялгагдах байгууллагын бие даасан, бизнесийн үндсэн чиглэлийг төлөөлөх үйл ажиллагааг худалдан борлуулах эсвэл зогсоох үед үүсэх үр дүн юм.

3.6

Материаллаг байдал

Materiality Орхигдуулсан юм уу, буруу тайлагнасан мэдээлэл нь тухайн санхүүгийн тайланд үндэслэн гаргасан хэрэглэгчдийн үнэлгээ, шийдвэрт нөлөөлөхүйц байвал түүнийг материаллаг гэнэ. Материаллаг байдал нь мэдээллийг орхигдуулсан юм уу буруу тооцсон нөхцөлд авч үзэж байгаа зүйл буюу алдааны шинж чанар, тоо хэмжээнээс хамаарна.

1.6

Мөнгө Cash Бэлэн мөнгө болон хугацаагүй хадгаламж болно.

1.6, 2.8,4.9, 5.5,6.8, 8.5,

548

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

10.7

Мөнгөтэй адилтгах хөрөнгө

Cash equivalents

Үнэ цэнийн өөрчлөлтийн эрсдэл багатай, мөнгөнд чөлөөтэй хувирдаг, түргэн хөрвөх чадвартай богино хугацаат хөрөнгө оруулалт юм.

1.6, 2.8,3.6, 4.9

Мөнгөн гүйлгээ

Cash flows Мөнгө, мөнгөтэй адилтгах хөрөнгийн орлого ба зарлагын урсгал юм.

1.6, 2.8, 3.6, 4.9, 8.5

Мөнгөн зүйлс Monetary items

Тогтмол буюу дүнг нь тодорхойлох боломжтой мөнгөөр хүлээн авах эсвэл төлөхөөр эзэмшиж байгаа мөнгө болон хөрөнгө, өр төлбөрийг хэлнэ.

4.9, 10.7

Мөнгөн бус зүйлс

Non-monetary items

Мөнгөн зүйлсэд хамаардаггүй зүйлс болно. 10.7

Мөнгөөр илэрхийлсэн санхүүгийн хөрөнгө ба санхүүгийн өр төлбөр (Мөнгөөр илэрхийлсэн санхүүгийн хэрэглүүр)

Monetary financial assets and financial liabilities (monetary financial instruments)

Тогтмол буюу дүнг нь тодорхойлох боломжтой мөнгөөр төлөгдөх буюу хүлээн авах санхүүгийн өр төлбөр буюу санхүүгийн хөрөнгө юм.

15.9

Мэдэгдэхүйц нөлөөлөл

Significant influence

Санхүүжигчийн санхүүгийн болон үйл ажиллагааны бодлогыг тодорхойлоход оролцох бөгөөд бодлогод хяналт тавихгүй байх эрх юм.

Ажиллагааны санхүүгийн болон үйл ажиллагааны бодлогын шийдвэрт оролцох эрх бөгөөд харин эдгээр бодлогод тавих хяналт буюу хамтын хяналт биш юм.

6.8, 7.6

8.5

Нягтлан бодох бүртгэлийн бодлого

Accounting policies

Санхүүгийн тайланг бэлтгэх ба толилуулахад байгууллагын мөрддөг тусгай зарчим, суурь, үндэслэл, дүрэм журам болон практик үйл ажиллагаа юм.

1.6, 3.6,5.5, 6.8,7.6, 18.8

Нэгтгэсэнсанхүүгийн тайлан

Consolidated financialstatements

Нэг байгууллага байдлаар толилуулах эдийн засгийн нэгдмэл байгууллагын санхүүгийн тайлан юм.

1.6, 4.9,6.8, 7.6, 8.5

Одоогийн Current Байгууллага тайлангийн өдрөөр уг 12.6

549

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

орлуулалтын өртөг

replacement cost

хөрөнгийг худалдан авахад гарч болох зардал болно.

Онцгой шинжтэй зүйл

Extraordinary items

Байгууллагын нөлөө буюу хяналтаас гадуур байдаг дахин давтагдах эсвэл байнга тохиолдохгүй бөгөөд байгууллагын ердийн үйл ажиллагаанаас ялгагдах үйл явдал буюу ажил гүйлгээнээс үүссэн орлого эсвэл зардал юм.

1.6, 2.8, 3.6, 4.9

Орлого Revenue Тухайн тайлангийн хугацаанд эздийн хувь оролцооны өсөлтөөс бусад шалтгаанаар цэвэр хөрөнгө/өмчийг өсгөдөг, эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхиас орох нийт орлогын урсгал юм.

1.6, 2.8, 3.6, 4.9, 5.5, 6.8, 7.6, 8.5, 9.11, 18.8

Өмчлөгч-эзэмшсэн үл хөдлөх хөрөнгө

Owner-occupied property

Бараа үйлчилгээний үйлдвэрлэлт буюу нийлүүлэлтэнд эсвэл захиргааны зориулалтаар ашиглахаар (өмчлөгч юмуу санхүүгийн түрээсээр түрээслэгч) эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгө юм.

16.6

Өр төлбөрийн дансны үнэ

Carrying amount of a liability

Санхүүгийн байдлын тайланд өр төлбөрийг хүлээн зөвшөөрсөн дүн болно.

10.7

Өртөг, зардал Cost Хөрөнгийг худалдан авах эсвэл барьж байгуулах үед хөрөнгийг худалдан авахад төлсөн мөнгө буюу мөнгөтэй адилтгах хөрөнгө эсвэл бусад нөхөн төлбөрийн бодит үнэ цэнэ юм.

16.6,17.12

Өртгийн арга Cost method Хөрөнгө оруулалтыг өртгөөр нь бүртгэх нягтлан бодох бүртгэлийн арга юм. Зөвхөн худалдан авалтын өдрөөс хойших үеүдэд бий болсон санхүүжигчийн хуримтлагдсан цэвэр ашгийн хуваарилалтаас хөрөнгө оруулагчийн хүлээн авсан хэмжээг хөрөнгө оруулалтаас хүлээн авсан орлого гэж санхүүгийн үр дүнгийн тайланд тусгана.

2.8, 7.6

Өртөг нэмэх буюу өртөгт суурилсан гэрээ

Cost plus or cost based contract

Зөвшөөрөгдсөн зардал эсвэл бусад аргаар тодорхойлсон зардлыг гэрээлэгчид нөхөн олгох нөхцөлтэй барилгын гэрээ ба дээрх зардал дээр тэдгээр зардлын нэмэлт хувь эсвэл тогтмол төлбөрийг нэмсэн дүнгээр тохиролцон байгуулсан арилжаанд суурилсан гэрээ юм.

11.4

Өмчийн арга Equity method Хөрөнгө оруулалтыг анх өртгөөр нь 1.6, 2.8,

550

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

бүртгээд, дараах үеэс нь санхүүжигчийн цэвэр хөрөнгө/өмч дэх хөрөнгө оруулагчид ноогдох хувийг худалдан авалтын дараах өөрчлөлтөөр тохируулан бүртгэдэг нягтлан бодох бүртгэлийн арга юм. Санхүүжигчийн үйл ажиллагааны үр дүнгээр хөрөнгө оруулагчид ноогдох хувьд үзүүлсэн нөлөөллийг санхүүгийн үр дүнгийн тайланд тусгавал зохино.

4.9, 6.8, 7.6

Хамтын хяналтанд байгаа байгууллагын хувь оролцоог анх өртгөөр нь бүртгээд, дараах үеэс нь хамтын хяналтанд байгаа байгууллагын цэвэр хөрөнгө/өмч дэх хамтран өмчлөгчид ноогдох хувийг худалдан авалтын дараах өөрчлөлтөөр тохируулан бүртгэх нягтлан бодох бүртгэлийн болон тайлагналын арга юм. Хамтын хяналтанд байгаа байгууллагын үйл ажиллагааны үр дүнгээр гарсан хамтран өмчлөгчид ноогдох хувьд үзүүлсэн нөлөөллийг санхүүгийн үр дүнгийн тайланд тусгавал зохино.

8.5

Өмчийн хэрэглүүр

Equity instrument

Бүх өр төлбөрийг хассаны дараа байгууллагын хөрөнгөнд үлдэх хувь оролцоог нотлох аливаа гэрээ юм.

15.9

Өр төлбөр Liabilities Төлбөрийг барагдуулахад эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхид биелэлээ олсон байгууллагын нөөц гадагш урсахаар хүлээгдэж байгаа, өнгөрсөн үйл явдлын үр дүнд үүссэн өнөөгийн үүрэг хариуцлага юм.

1.6, 2.8, 3.6, 4.9, 5.5, 6.8, 7.6, 8.5

Санхүүгийн хөрөнгө

Financial asset

Yүнд дараах хөрөнгө хамаарна:

(a) Мөнгө;

(б) Мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг өөр байгууллагаас авах гэрээний эрх;

(в) Санхүүгийн хэрэглүүрийг боломжит тааламжтай нөхцлөөр өөр байгуул-лагатай солилцох гэрээний эрх; эсвэл

(г) Өөр байгууллагын өмчийн хэрэглүүр.

1.6, 15.9

Санхүүгийн хэрэглүүр

Financial instrument

Нэг байгууллагын санхүүгийн хөрөнгө болон нөгөө байгууллагын санхүүгийн өр

15.9

551

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

төлбөр эсвэл өмчийн хэрэглүүр хоёрыг аль алиныг нь үүсгэх гэрээ юм.

Дараах бараа бүтээгдэхүүний гэрээнээс бусад аль нэг талд нь бэлэн мөнгө эсвэл зарим бусад санхүүгийн хэрэглүүрээр төлбөр барагдуулах эрхийг олгох нөхцөлтэй бараа бүтээгдэхүүнд суурилсан гэрээг санхүүгийн хэрэглүүр байдлаар бүртгэвэл зохино: (а)байгууллагын хүлээг-дэж буй худалдан авалт, борлуулалт, ашиглалтын шалгуурыг тасралтгүй хангахаар байгуулсан болон хүчин төгөлдөр байгаа, (б) гэрээний эхлэлийн үед дээрх зориулалтаар байгуулсан, болон (в)хүлээн авснаар төлбөр нь барагдахаар хүлээгдэж байгаа.

Санхүүгийн түрээс

Finance lease Хөрөнгийн өмчлөлтэй холбогдсон бараг бүх эрсдэл болон шагналыг шилжүүлсэн түрээс юм. Эрх нь шилжих юм уу эсвэл үл шилжиж болно.

13.7

Санхүүгийн өр төлбөр

Financial liability

Гэрээний үүрэг бүхий аливаа өр төлбөр бөгөөд:

(а) Өөр байгууллагад мөнгө буюу бусад санхүүгийн хөрөнгийг нийлүүлэх; эсвэл

(б) Өөр байгууллагатай санхүүгийн хэрэглүүрийг боломжит тааламжгүй нөхцлөөр солилцох.

Байгууллага нь санхүүгийн хөрөнгөөр эсвэл өөрийн өмчийн үнэт цаасны хэлбэрээр төлбөр хийснээр барагдаж болох гэрээний үүрэг хүлээсэн байж болно. Үүргийг биелүүлэхэд шаардагдах өмчийн үнэт цаасны тоо нь түүний бодит үнэ цэнийн өөрчлөлтөөр хэлбэлздэг тохиолдолд төлбөр хийсэн тухайн өмчийн үнэт цаасны нийт бодит үнэ цэнэ нь гэрээний үүргийн дүнтэй байнга тэнцүү байх учраас үүрэг биелүүлэгч нь уг өмчийн үнэт цаасны үнийн хэлбэлзлээс олз буюу гарзыг хүлээхгүй. Ийм үүргийг байгууллагын санхүүгийн өр төлбөр гэж бүртгэвэл зохино.

15.9

Санхүүгийн үйл

Financing activities

Байгууллагын хувь оруулсан капитал болон зээлийн бүтэц, хэмжээнд өөрчлөлт оруулах

2.8, 3.6, 4.9, 18.8

552

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

ажиллагаа үр дагавар бүхий үйл ажиллагааг хэлнэ.

Суурь алдаа Fundamental errors

Мэдэгдэхүйц алдааг тухайн тайлангийн үед илрүүлснээр нэг буюу түүнээс өмнөх үеүдийн санхүүгийн тайлан нь тэднийг гаргасан өдрөөр найдваргүй гэж тооцогдохыг хэлнэ.

1.6, 3.6

Сегмент Segment Нөөцийг ирээдүйд хуваарилах талаар шийдвэр гаргах болон зорилтыг хангахын тулд байгууллагын өнгөрсөн үйл ажилла-гааны гүйцэтгэлийг үнэлэх зорилгоор санхүүгийн мэдээллийг тусгайд нь тайлаг-нахад тохиромжтой бүлэг үйл ажиллагаа буюу ялгагдах боломжтой үйл ажиллагаа.

18.9

Сегментийн нягтлан бодох бүртгэлийн бодлого

Segment accounting policies

Нэгдсэн бүлэг буюу байгууллагын санхүүгийн тайланг гаргаж толилуулахад мөрддөг нягтлан бодох бүртгэлийн бодлого, мөн түүнчлэн сегментийн тайлагналтай тусгайлан холбогдох нягтлан бодох бүртгэлийн бодлого юм.

18.27

Сегментийн хөрөнгө

Segment assets

Сегментийн үндсэн үйл ажиллагаанд хэрэглэгддэг ба тухайн сегментэд шууд хамаарах юм уу тухайн сегментэд ул үндэстэй сууриар хуваарилагдаж болох үйл ажиллагааны хөрөнгө юм.

Хэрэв сегмент дэх сегментийн орлого нь хүүний буюу ногдол ашгийн орлогыг хамруулж байвал түүний сегментийн хөрөнгө нь холбогдох авлага, зээл, хөрөнгө оруулалт буюу орлого бий болгох бусад хөрөнгийг хамруулна.

Орлогын татвар буюу орлогын татвартай адилтгах төлбөрийг төлөх үүрэг хариуцлагатай холбоотой нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хүлээн зөвшөөрсөн орлогын татвар буюу орлогын татвартай адилтгах хөрөнгүүд нь сегментийн хөрөнгөнд хамаарахгүй.

Хэрэв хөрөнгө оруулалтын цэвэр ашиг (алдагдал) нь сегментийн орлогод хамаарах зөвхөн тэр тохиолдолд өмчийн аргаар бүртгэсэн хөрөнгө оруулалт нь сегментийн хөрөнгөнд хамаарна. УСНББОУС 8 “Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцооны санхүүгийн тайлагнал”–

18.27

553

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

ын дагуу хувь тэнцүүлэн нэгтгэх аргаар бүртгэдэг хамтын хяналтанд байгаа байгуул-лагын үйл ажиллагааны хөрөнгө дэх хамтран өмчлөгчид ноогдох хувь нь сегментийн хөрөнгөнд хамаарна.

Сегментийн хөрөнгө нь тухайн байгууллагын санхүүгийн байдлын тайланд шууд цэвэр дүнг гаргах аргаар тайлагнах холбогдох хасагдуулгыг хассаны дараа тодорхойлогдоно.

Сегментийн зардал

Segment expense

Сегментийн үндсэн үйл ажиллагаанаас бий болсон сегментэд шууд хамаарах ба зардалтай холбогдсон хэсэг нь ул үндэслэлтэй сууриар сегментэд хуваарилж болох зардал юм; үүнд: тухайн байгууллагын бусад сегменттэй холбогдон гарч байгаа ажил гүйлгээний зардал ба гадаад талуудад үзүүлсэн үйлчилгээ болон барааны нийлүүлэлтэд хамаарах зардлууд хамаарна. Сегментийн зардалд дараах зүйлс хамаарахгүй:

(a) Онцгой шинжтэй зүйлс;

(б) Сегментийн үйл ажиллагаа нь үндсэндээ санхүүгийн шинж чанартай биш бол бусад сегментээс авсан урьдчилгаа эсвэл зээлтэй холбоотой-гоор гарсан хүүг багтаасан хүү;

(в) Сегментийн үйл ажиллагаа нь үндсэндээ санхүүгийн шинж чанартай биш бол хөрөнгө оруулалтын борлуулалтын гарз эсвэл өр барагдуулалтаас үүссэн гарз;

(г) Хараат компани, хамтарсан үйлдвэр эсвэл өмчийн аргаар бүртгэдэг бусад хөрөнгө оруулалтын цэвэр алдагдал эсвэл гарзаас байгууллагад ноогдох хувь;

(д) Орлогын татварыг төлөх хариуцлагатай холбогдсон нягтлан бодох бүртгэлийн стандартын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн орлогын татвар эсвэл орлогын татвартай адилтгах зардал: эсвэл

18.27

554

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

(е) Байгууллагын түвшинд гарсан ба бүхэлдээ уг байгууллагад хамаарах ерөнхий захиргааны зардал, төв байгууллагын зардал ба бусад зардал. Гэвч зарим үед уг зардал нь сегментийн өмнөөс байгууллагын түвшинд гардаг. Энэ нь сегментийн үндсэн үйл ажиллагаатай холбоотой ба ул үндэслэлтэй сууриар сегментэд шууд хамааруулах эсвэл хуваарилж болох бол тэр зардлыг сегментийн зардал гэнэ.

УСНББОУС 8 “Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцооны санхүүгийн тайлагнал”-ын дагуу хувь тэнцүүлэн нэгтгэх аргаар бүртгэдэг хамтын хяналтад байгаа байгууллагын зардал дахь хамтран өмчлөгчид ноогдох хувь нь сегментийн зардалд хамаарна.

Зөвхөн нэгтгэсэн эсвэл байгууллагын санхүүгийн тайланд цэвэр дүнгээр тусгасан тохиолдолд үндсэндээ санхүүгийн шинж чанартай сегментийн үйл ажиллагааны хувьд хүүний орлого ба хүүний зардлыг нь сегментийн тайлагналын зорилгоор ганц цэвэр дүнгээр тайлагнаж болно.

Сегментийн өр төлбөр

Segment liabilities

Сегментийн үндсэн үйл ажиллагаанаас бий болсон сегментэд шууд хамаарах эсвэл ул үндэслэлтэй сууриар уг сегментэд хуваарилж болох үйл ажиллагааны өр төлбөр юм.

Хэрэв сегмент дэх сегментийн зардалд хүүний зардал багтаж байвал түүний сегментийн өр төлбөрт холбогдох хүүтэй өр төлбөр хамаардаг.

УСНББОУС 8 “Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцооны санхүүгийн тайлагнал“-ын дагуу хувь тэнцүүлэн нэгтгэх аргаар бүртгэдэг хамтын хяналтанд байгаа байгууллагын өр төлбөр дэх хамтран өмчлөгчид ноогдох хувь нь сегментийн өр төлбөрт хамаарна.

Орлогын татвар эсвэл орлогын татвартай адилтгах төлбөрийг төлөх хариуцлагатай холбогдсон нягтлан бодох бүртгэлийн

18.27

555

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

стандартын дагуу хүлээн зөвшөөрөгдсөн орлогын татвар эсвэл орлогын татвартай адилтгах өр төлбөр нь сегментийн өр төлбөрт хамаарахгүй.

Сегментийн орлого

Segment revenue

Төсвийн санхүүжилтээс эсвэл түүнтэй адилтгах эх үүсвэрээс, буцалтгүй тусламжаар, шилжүүлэг, торгууль, хураамж эсвэл гадны хэрэглэгчдэд борлуулсан борлуулалт эсвэл тухайн байгууллагын бусад сегменттэй хийсэн ажил гүйлгээнээс бий болсон сегментэд шууд хамаарах ба ул үндэслэлтэй сууриар сегментэд хуваарилж болох байгууллагын орлогын холбогдох хэсгийг байгууллагын санхүүгийн үр дүнгийн тайланд орлогоор бүртгэнэ. Сегментийн орлогод дараах зүйлс хамаарахгүй:

(a) Онцгой шинжтэй зүйлс;

(б) Сегментийн үйл ажиллагаа нь үндсэндээ санхүүгийн шинж чанартай биш бол бусад сегментэд олгосон зээл ба урьдчилгаанаас олсон хүүний

18.27

556

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

орлогыг багтаасан хүү буюу ноогдол ашгийн орлого; эсвэл

(в) Сегментийн үйл ажиллагаа нь үндсэндээ санхүүгийн шинж чанартай биш бол хөрөнгө оруулалтын борлуулалтын олз эсвэл өр барагдуулалтаас үүссэн олз.

Хэрэв эдгээр зүйлүүд нь нэгтгэгдсэн буюу нийт байгууллагын орлогод хамаарч байвал хараат компанийн, хамтарсан үйлдвэрийн, эсвэл өмчийн аргаар бүртгэдэг бусад хөрөнгө оруулалтын цэвэр ашгаас (алдагдал) байгууллагад ноогдох хувийг сегментийн орлогод оруулна.

УСНББОУС 8 “Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцооны санхүүгийн тайлагнал”-ын дагуу хувь тэнцүүлэн нэгтгэх аргаар бүртгэдэг хамтын хяналтанд байгаа байгууллагын орлого дахь хамтран өмчлөгчид ноогдох хувь нь сегментийн орлогод хамаарна.

Санхүүгийн хэрэгжээгүй орлого

Unearned finance revenue

Дараах зүйлийн ялгаврыг хэлнэ:

(а) Түрээслүүлэгчийн хувьд санхүүгийн түрээсийн дагуу олгогдох түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн нийлбэр ба түрээслүүлэгчид хуримтлагдаж буй аливаа баталгаагүй үлдэх үнэ цэнэ; ба

(б) Түрээсийн нуугдмал хүүний түвшингээр тооцсон дээрх (а)-д заасны өнөөгийн үнэ цэнэ юм.

13.7

Тайлагнах валют

Reporting currency

Санхүүгийн тайланг толилуулахад ашиглаж буй валютыг хэлнэ.

1.6, 2.8, 4.9

Тайлангийн өдөр

Reporting date

Санхүүгийн тайланд хамрагдах тайлангийн хугацааны сүүлчийн өдөр болно.

1.6, 2.8, 4.9, 6.8, 7.6, 14.4

Түрээсийн болзошгүй төлбөр

Contingent rent

Тогтмол бус дүнтэй бөгөөд цаг хугацаанаас бусад хүчин зүйлсээс (жишээ нь: борлуулалтын хувь хэмжээ, ашиглалтын тоо хэмжээ, үнийн индекс, зах зээлийн хүүний түвшин) хамаардаг түрээсийн төлбөрийн хэсэг юм.

13.7

Тайлангийн өдрийн

Events after the reporting

Тайлангийн өдөр ба санхүүгийн тайланг нийтэд гаргахыг зөвшөөрсөн өдрийн

14.4

557

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

дараах үйл явдал

date хооронд тохиолдсон тааламжтай болон тааламжгүй үйл явдлууд юм. Ийм үйл явдлын хоёр төрлийг тодорхойлвол:

(а) Тайлангийн өдөр тухайн нөхцөл байдал оршин байгаа нотолгоо нь хангагдсан (тайлангийн өдрийн дараах тохируулагдах үйл явдал); ба

(б) Тайлангийн өдрийн дараа нөхцөл байдал үүссэн (тайлангийн өдрийн дараах үл тохируулагдах үйл явдал).

Тогтмол үнэтэй гэрээ

Fixed price contract

Гэрээлэгч нь гэрээний зардал өссөн тохиолдолд гэрээний тогтмол үнэ эсвэл бүтээгдэхүүний нэгжид тогтмол үнэлгээ баримтлахаар зөвшөөрсөн барилгын гэрээ юм.

11.4

Түрээсийн нийт хөрөнгө оруулалт

Gross investment in The lease

Түрээслүүлэгчийн хувьд санхүүгийн түрээсийн дагуу олгогдох түрээсийн хамгийн бага төлбөрүүдийн нийлбэр ба түрээслүүлэгчид баталгаагүй үлдэх хуримтлагдсан үнэ цэнэ юм.

13.7

Түрээсийн эхлэл

Inception of the lease

Түрээсийн үндсэн заалтаар талуудын тохирсон түрээсийн гэрээ эсвэл амлалтын аль эхний өдөр юм.

13.7

Түрээсийн нуугдмал хүүний түвшин

Interest rate implicit in the lease

Түрээсийн эхэнд нийт өнөөгийн үнэ цэнийг тооцох дискаунтын түвшин:

(а) Түрээсийн хамгийн бага төлбөрүүд; ба

(б) Түрээслэсэн хөрөнгийн бодит үнэ цэнэтэй тэнцэх баталгаагүй үлдэх үнэ цэнэ.

13.7

Түрээс Lease Түрээслүүлэгч нь зөвшөөрсөн хугацаанд хөрөнгө ашиглах эрхээ төлбөрийн буюу цувуулсан төлбөрийн хариуд түрээслэгчид шилжүүлэх хэлцэл юм.

13.7

Түрээсийн хугацаа

Lease term Түрээслэгч нь тухайн хөрөнгийг нэмэлт төлбөртэй буюу төлбөргүйгээр үргэлжлүүлэн түрээслэх эрх бүхий аливаа нэмэлт нөхцөлтэйгөөр тухайн хөрөнгийг түрээслэхээр гэрээлсэн үл цуцлагдах хугацаа юм; тухайн түрээслэгч нь дээрх эрхийг хэрэгжүүлэх нь түрээсийн хугацааны эхэнд ул үндэслэлтэйгээр тодорхой байна.

13.7

558

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

Түрээслэг-чийн зээлийн тооцоолсон хүүний түвшин

Lessee's incremental borrowing rate of interest

Түрээслэгчийн ижил төстэй түрээсэнд төлөх ёстой байсан хүүний түвшин эсвэл, хэрэв түүнийг тодорхойлох боломжгүй бол түрээсийн хугацааны эхэнд тухайн хөрөнгийг худалдан авахад шаардагдах мөнгөний ижил хугацаа, адил баталгаатай зээлдэхэд төлөх хүүний түвшин юм.

13.7

Түрээсийн хамгийн бага төлбөр

Minimum lease payments

Түрээсийн болзошгүй төлбөр, үйлчилгээний зардал болон шаардлагатай бол түрээслүүлэгчийн төлсөн татвар ба түрээслүүлэгчид нөхөн төлсөн төлбөр зэргийг хасаад, түрээсийн хугацааны туршид түрээслэгчийн төлөх, төлж чадах, төлөхөөр шаардагдах төлбөрүүд, мөн түүнчлэн:

(а) Түрээслэгчийн хувьд түрээслэгчийн болон түрээслэгчийн холбоотой талын баталгаажуулсан дүн; эсвэл

(б) Түрээслүүлэгчийн хувьд дараах талуудын аль нэгээр түрээслүүлэгчид баталгаа гаргаж өгсөн үлдэх үнэ цэнэ:

(1) Түрээслэгч;

(2) Түрээслэгчийн холбоотой тал; эсвэл

(3) Санхүүгийн хувьд уг батал-гааг хангах чадвартай, бие даасан гуравдагч этгээд.

Хэдий тийм ч, хэрэв түрээслэгч нь сонголтын эрхийг хэрэгжүүлж болох өдрийн бодит үнээс хангалттай бага үнээр тухайн хөрөнгийг худалдан авах сонголт байвал, мөн сонголтын эрх хэрэгжих нь түрээсийн хугацааны эхэнд ул үндэслэлтэйгээр тодорхой байвал түрээсийн хамгийн бага төлбөр нь түрээсийн хугацааны туршид төлөх хамгийн бага төлбөр болон худалдан авах сонголтын эрхийг хэрэгжүүлэхэд шаардагдах төлбөрөөс бүрдэнэ.

13.7

Түрээсийн цэвэр хөрөнгө оруулалт

Net investment in the lease

Түрээсийн нийт хөрөнгө оруулалтаас санхүүгийн урьдчилж орсон орлогыг хассан дүн юм.

13.7

Түрээсийн Useful life of a Байгууллагад ашиглагдахаар хүлээгдэж 13.7

559

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

ашиглахаар тооцсон хугацаа

lease байгаа эдийн засгийн өгөөж буюу үйлчилгээний чадавхийг агуулсан хөрөнгийн түрээсийн хугацаанд хязгаарлалт тогтоолгүй түрээсийн хугацааны эхэн үеэс тооцсон үлдэж байгаа хугацаа юм.

Үндсэн хөрөнгийн анги

Class of property, plant and equipment

Байгууллагын үндсэн үйл ажиллагаанд гүйцэтгэх үүрэг эсвэл ижил шинж чанараар нь ангилсан хөрөнгийн бүлэглэл бөгөөд түүнийг санхүүгийн тайлангийн тодруулгад нэг зүйл болгон илэрхийлдэг.

17.12

560

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

Улсын үйлдвэрийн газар1

Government Business Enterprise1

Дараах бүх шинжийг агуулсан байгууллагыг хэлнэ:

(а) Байгууллага нь өөрийн нэрийн өмнөөс гэрээ хийх эрхтэй байх;

(б) Бизнесийг эрхлэн явуулах санхүүгийн болон үйл ажиллагааны эрх олгогдсон байх;

(в) Бизнесийн хэвийн нөхцөлд бараа болон үйлчилгээг ашигтайгаар эсвэл өртгөө бүрэн нөхөгдөх байдлаар өөр байгууллагад борлуулдаг байх;

(г) Тасралтгүй байх зарчмыг (холбоогүй талуудын бүтээгдэхүүнийг худалдан авахаас бусад тохиолдолд) хангахын тулд Засгийн газраас байнгын санхүүжилт авах эрмэлзэлгүй байх; ба

(д) Улсын секторын байгууллагын хяналтанд байх.

1.6, 2.8, 3.6, 4.9, 5.5, 6.8, 7.6, 8.5

Үндсэн үйл Operating Байгууллагын хөрөнгө оруулалтын болон 2.8, 3.6,

1

1Тайлбар: Улсын їйлдвэрийн газарт (УЇГ) худалдааны їйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж тухайлбал,

ашиглалтын їйлчилгээний байгууллагууд болон санхїїгийн їйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжїїд тухайлбал, санхїїгийн институтїїдийг аль алиныг нь хамруулдаг. Шинж чанараараа УЇГ нь хувийн секторт ижил тєрлийн їйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагуудаас ялгаагїй. УЇГ нь ашгийн тєлєє їйл ажиллагаа явуулдаг хэдий ч зарим нь хязгаарлагдмал шинжтэй нийгмийн їйлчилгээний їїрэг хїлээж тїїний хїрээнд зарим хїн ам болон байгууллагад тєлбєргїй эсвэл мэдэгдэхїйц хэмжээгээр хямдруулсан тєлбєртэй бараа їйлчилгээгээр хангахыг тэднээс шаарддаг. Санхїїгийн тайлагналын зорилгоор хяналт оршин байгаа эсэхийг тодорхойлох удирдамжийг Улсын Секторын Нягтлан Бодох Бїртгэлийн Олон Улсын Стандарт (УСНББОУС) 6 “Нэгтгэсэн санхїїгийн тайлан ба хяналтанд байгаа байгууллагын нягтлан бодох бїртгэл”-д заасан бєгєєд УЇГ нь улсын секторын єєр байгууллагын хяналтанд байгаа эсэхийг тодорхойлоход тїїнийг ашиглана.

561

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

ажиллагаа activities санхүүгийн үйл ажиллагаанаас бусад үйл ажиллагааг хэлнэ.

4.9, 18.8

Үйл ажилла-гааны түрээс

Operating lease

Санхүүгийн түрээсээс бусад түрээсийг хэлнэ.

13.7

Үндсэн хөрөнгө

Property, plant and equipment

Биет хөрөнгө :

(а) Бүтээгдэхүүн эсвэл үйлчилгээний үйлдвэрлэлт буюу нийлүүлэлтэнд, бусдад түрээслэхээр эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж буй байгууллагын эзэмшиж байгаа; ба

(б) Нэгээс дээш тайлангийн хугацааны туршид ашиглагдахаар хүлээгдэж байгаа хөрөнгө юм.

17.12

Үлдэх үнэ цэнэ

Residual value

Хөрөнгийг ашиглах хугацааны нь эцэст ашиглалтаас хасахтай холбоотой хүлээгдэж буй зардлуудыг хассаны дараа түүнээс олж авахаар байгууллагын хүлээж буй цэвэр дүнг хэлнэ.

17.12

Үндсэн хөрөнгийн ашиглахаар тооцсон хугацаа

Useful life of property, plant and equipment

Дараах хоёр зүйлсийн аль нэгээр нь илэрхийлнэ:

(а) Байгууллагаас тухайн хөрөнгийг ашиглахаар хүлээгдэж буй хугацаа; эсвэл

(б) Байгууллага тухайн хөрөнгийг ашиглан үйлдвэрлэхээр хүлээгдэж буй бүтээгдэхүүн эсвэл түүнтэй адилтгах зүйлийн тоо хэмжээ.

17.12

562

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

Үл цуцлагдах түрээс

Non-cancelable lease

Зөвхөн дараах нөхцөлд цуцлагдах түрээс:

(а) Ямар нэг санамсаргүй тохиолдол гарснаар;

(б) Түрээслүүлэгчийн зөвшөөрснөөр;

(в) Түрээслэгч нь тухайн хөрөнгө юм уу түүнтэй ижил төстэй хөрөнгө түрээслэхээр тухайн түрээслүүлэгчтэй шинээр гэрээ байгуулвал; эсвэл

(г) Түрээсийг үргэлжлүүлэх нь түрээсийн хугацааны эхэнд ул үндэслэлтэйгээр тодорхой байсан нөхцөлд, тийм нэмэлт дүнг түрээслэгч төлвөл.

13.7

Хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа

Investing activities

Мөнгөтэй адилтгах хөрөнгөнд үл хамаарах урт хугацаат хөрөнгө болон бусад хөрөнгө оруулалтыг худалдан авах ба худалдан борлуулахыг хэлнэ.

2.8, 4.9,18.8

563

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө

Investment property

Доорхоос бусад зорилгоор, түрээсийн орлого олох эсвэл капиталын үнэ цэнийг өсгөх эсвэл хоёуланг хангахын тулд эзэмшиж буй үл хөдлөх хөрөнгө (газар эсвэл барилга-эсвэл барилгын хэсэг-эсвэл хоёулаа):

(а) Бараа үйлчилгээний үйлдвэрлэлт эсвэл нийлүүлэлтэнд, эсвэл захиргааны зориулалтаар ашиглаж байгаа; эсвэл

(б) Үйл ажиллагааны хэвийн нөхцөлд худалдан борлуулах.

16.6

Хөрөнгө оруулагч

Investor Хамтарсан үйлдвэрт хамтын хяналт тавьдаггүй хамтарсан үйлдвэрийн нэг талыг хэлнэ.

2.8, 6.8, 7.6, 8.5

Хамтын хяналт

Joint control Тохиролцсон хэлцлээр зөвшөөрсөн үйл ажиллагаанд тавих хяналтын хэсэг юм.

6.8, 8.5

Хамтарсан үйлдвэр

Joint venture Хамтын хяналтын дор ажиллагаа явуулахаар хоёр ба түүнээс дээш талуудын тохиролцсон хэлцлийг хэлнэ.

1.6, 2.8, 4.9, 6.8, 7.6, 8.5

Хувь тэнцүүлэн нэгтгэх

Proportionate consolidation

Хамтын хяналтанд байгаа байгууллага дахь хөрөнгө, өр төлбөр, орлого, зардал тус бүрээс хамтран өмчлөгчид ноогдох хувийг уг хамтран өмчлөгчийн санхүүгийн тайлангийн ижил төсөөтэй зүйлстэй мөр мөрөөр нь нэгтгэх эсвэл, хамтран өмчлөгчийн санхүүгийн тайланд тусгай зүйл болгон тайлагнах бүртгэлийн болон тайлагналын арга юм.

2.8, 4.9, 8.5

Хөрөнгө Assets Өнгөрсөн үйл явдлын үр дүнд бий болсон бөгөөд байгууллагад эдийн засгийн ирээ-дүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхи1

авчирахаар хүлээгдэж буй байгууллагын хяналтанд байгаа нөөц болно.

1.6, 2.83.6, 4.95.5, 6.87.6, 8.5

1 Тайлбар: Хєрєнгє нь байгууллагын єєрийнхєє зорилтод хїрэх хэрэгсэл юм. Байгууллагын зорилттой уялдсан ажил їйлчилгээг їзїїлэхэд ашиглагддаг бєгєєд цэвэр мєнгєн орлогын урсгалыг шууд бий болгодоггїй хєрєнгийг “їйлчилгээний чадавхи” агуулсан хєрєнгє гэж тодорхойлно. Цэвэр мєнгєн орлогын урсгалыг бий болгоход ашиглагддаг хєрєнгийг “эдийн засгийн ирээдїйн єгєєж”-ийг агуулсан хєрєнгє гэж тодорхойлно. Хєрєнгийн їндсэн шинж чанарыг тодорхойлохын тулд хєрєнгийн эдгээр бїх зорилтыг нэгтгэн “эдийн засгийн ирээдїйн єгєєж буюу їйлчилгээний чадавхи” гэсэн нэр томъёог эдгээр Стандартуудад ашигласан болно.

564

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

Хараат компани

Associate Хөрөнгө оруулагчийн хяналтанд байгаа байгууллага биш, мөн хамтарсан үйлдвэр ч биш бөгөөд хөрөнгө оруулагч түүнд мэдэгдэхүйц нөлөөтэй байгууллага юм.

1.6, 2.8,4.9, 6.8, 7.6, 8.5

Хөрөнгийн дансны үнэ

Carrying amount of an asset

Санхүүгийн байдлын тайлан дахь хуримтлагдсан элэгдэл болон хуримтлагдсан бууралтын алдагдлыг хассаны дараах хөрөнгийг хүлээн зөвшөөрсөн дүн юм.

10.7

Хаалтын ханш

Closing rate Тайлангийн өдрийн спот ханш. 4.9

Хяналт Control Үйл ажиллагаанаас нь өгөөж хүртэхийн тулд өөр байгууллагын санхүүгийн болон үйл ажиллагааны бодлогыг удирдах эрх мэдэл юм.

1.6, 2.8, 3.6, 4.9, 5.5, 6.8, 7.6, 8.5

Хяналтанд байгаа байгууллага

Controlled entity

Өөр байгууллагын (хяналт тавигч байгууллага гэх) хяналтанд байгаа байгууллага юм.

1.6, 2.8, 4.9, 5.5, 6.8, 8.5, (7.6)

Хяналт тавигч байгууллага

Controlling entity

Нэг буюу хэд хэдэн байгууллагыг хяналтандаа авсан байгууллагыг хэлнэ.

1.6, 2.8, 4.9, 5.5, 6.8, 7.6, 8.5

Ханшийн зөрүү

Exchange difference

Ижил тооны гадаад валютыг валютын өөр өөр ханшаар тайлангийн валютад шилжүүлэн тайлагнахад үүсэх зөрүү.

1.6, 4.9, 5.5

Хамтран өмчлөгч

Venturer Хамтарсан үйлдвэрийн оролцогч тал бөгөөд тухайн хамтарсан үйлдвэрт хамтын хяналт тавьдаг.

8.5

Цөөнхийн хувь оролцоо

Minority interest

Хяналт тавигч байгууллага нь хяналтанд байгаа байгууллагаараа дамжуулж шууд ба шууд бусаар эзэмшдэггүй, хувь оролцоонд хамаарах хяналтанд байгаа байгууллагын цэвэр ашиг (алдагдал) ба цэвэр

1.6, 2.8, 4.9, 6.8

565

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

хөрөнгө/өмчийн хэсэг болно.

Цэвэр хөрөнгө/өмч1

Net assets/ equity

Байгууллагын хөрөнгийн дүнгээс бүх өр төлбөрийг хассаны дараа үлдэх хувь оролцоог хэлнэ.

1.6, 2.8, 3.6, 4.9, 5.5, 6.8, 7.6, 8.5

Цэвэр боломжит үнэ цэнэ

Net realizable value

Үйл ажиллагааны хэвийн явцад борлуу-лахаар тооцсон үнээс түүнийг иж бүрдэл болгон тооцсон зардал ба борлуулах, солилцох эсвэл хуваарилахад шаардагдах тооцсон зардлыг хассан дүнг хэлнэ.

12.6

Цэвэр ашиг/ алдагдал

Net surplus/ deficit

Дараах бүрэлдэхүүнтэй байна:

(а) Ердийн үйл ажиллагааны ашиг буюу алдагдал; ба

(б) Онцгой шинжтэй зүйлс.

1.6, 2.8, 3.6, 4.9, 6.8, 7.6

Элэгдүүлэх дүн

Depreciable amount

Хөрөнгийн өртөг, эсвэл санхүүгийн тайланд өртгийг орлуулах бусад дүнгээс түүний үлдэх үнэ цэнийг хассан дүн юм.

17.12

Элэгдэл Depreciation Хөрөнгийн ашиглалтын хугацааны туршид элэгдүүлэх дүнг системтэйгээр хуваарилсан хуваарилалтыг хэлнэ.

17.12

Эздэд олгосон хуваарилалт

Distribution to owners

Байгууллагын бүх эсвэл зарим эздэд хөрөнгө оруулалтын өгөөж юмуу эсвэл хөрөнгө оруулалтын буцаалт хэлбэрээр хуваарилагдсан тухайн байгууллагын эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхи юм.

1.6, 2.8, 3.6, 4.9, 5.5, 6.8, 7.6, 8.5

Эдийн засгийн нэгдмэл байгууллага

Economic entity

Хяналт тавигч байгууллага болон хянал-танд байгаа нэг ба түүнээс дээш хэд хэдэн байгууллагаас бүрдсэн байгууллагуудын бүлэг юм.

1.6, 2.8, 4.9, 5.5, 6.8, 7.6, 8.5

Эздийн хувь оролцоо

Contributions from owners

Гаднын этгээдээс тухайн байгууллагад оруулсан, байгууллагад өр төлбөр

1.6, 2.8, 3.6, 4.9,

Тайлбар: Эдгээр Стандартуудад ашигласан “Цэвэр хєрєнгє/ємч” гэсэн нэр томъёо нь санхїїгийн байдлын тайланд їлдэх (хєрєнгєєс єр тєлбєрийг хассан) хэмжээ болно. Цэвэр хєрєнгє/ємч нь эерэг буюу сєрєг байж болно. Хэрэв тэдгээрийн утга нь тодорхой бол цэвэр хєрєнгє/ємчийн оронд єєр нэр томъёог ашиглаж болно. Тайлбар: “Эдийн засгийн нэгдмэл байгууллага” гэсэн нэр томъёо нь эдгээр Стандартуудад санхїїгийн тайлагналын зорилгоор хяналт тавигч байгууллага болон хяналтанд байгаа байгууллагуудыг багтаасан байгууллагуудын бїлгийг тодорхойлж байгаа юм. Эдийн засгийн нэгдмэл байгууллагыг зарим їед “захиргааны байгууллага”, “санхїїгийн байгууллага” (УСНББОУС 4: ”тайлагнагч санхїїгийн байгууллага”), “нэгтгэсэн байгууллага” болон “бїлэг” гэсэн нэр томъёогоор илэрхийлдэг. Эдийн засгийн нэгдмэл байгууллагад нийгмийн бодлогын болон арилжааны зорилго бїхий байгууллагыг хоёуланг нь багтааж болно. Жишээлбэл, улсын орон сууцны удирдах газар нь нэрлэсэн хєлстэй байраар хангах буюу арилжааны їндсэн дээр орон сууцаар хангадаг байгууллагуудыг багтаах эдийн засгийн нэгдмэл байгууллага байж болно.

566

ÓËÑ

ÛÍ

ÑÅ

ÊÒ

ÎÐ

ÓÑÍÁÁÎÓÑ 1-ÝÝÑ ÓÑÍÁÁÎÓÑ 18-Ä ÒÎÄÎÐÕÎÉËÎÃÄÑÎÍ ÍÝÐ ÒÎÌÚ¨ÎÍÛ ÒÀÉËÁÀÐ

үүсгэхгүй бөгөөд цэвэр хөрөнгө/өмчид эзлэх санхүүгийн хувь оролцоог бий болгодог эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхи юм:

(а) Эздийн буюу тэдний төлөөлөгчдийн саналаар үйл ажиллагааны явцад эдийн засгийн ирээдүйн өгөөж буюу үйлчилгээний чадавхийн хуваарилалт, мөн байгууллага татан буугдвал өр төлбөрөөс давсан хөрөнгийн хуваарилалт, эдгээрийн аль алиныг нь хүртэх эрх олгох; буюу/эсвэл

(б) Худалдан борлуулах, солилцох, шилжүүлэх эсвэл татан авах боломжтой байх.

5.5, 6.8, 7.6, 8.5

567

ÓËÑÛÍ ÑÅÊÒÎÐÛÍ ÍßÃÒËÀÍ ÁÎÄÎÕ ÁYÐÒÃÝËÈÉÍ ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÓÍÕÀÃËÀËÛÍ ÃÀÐÛÍ ÀÂËÀÃÀ ÍÁÎÓÕ - 2003 ÎÍ

2002 оны 6 дугаар сард батлагдсан УСНББОУС2002 оны 6 сарын 30-нд батлагдсан Улсын Секторын Нягтлан Бодох Бүртгэлийн Олон Улсын Стандартууд:

УСНББОУС 1 “Санхүүгийн тайлангийн толилуулга” (2000 оны 5 дугаар сар)

УСНББОУС 2 “Мөнгөн гүйлгээний тайлан” (2000 оны 5 дугаар сар)

УСНББОУС 3 “Тайлангийн үеийн цэвэр ашиг буюу алдагдал, суурь алдаа ба нягтлан бодох бүртгэлийн бодлогын өөрчлөлт” (2000 оны 5 дугаар сар)

УСНББОУС 4 “Гадаад валютын ханшийн өөрчлөлтийн үр нөлөө” (2000 оны 5 дугаар сар)

УСНББОУС 5 “Зээлийн зардал” (2000 оны 5 дугаар сар)

УСНББОУС 6 “Нэгтгэсэн санхүүгийн тайлан ба хяналтанд байгаа байгууллагын нягтлан бодох бүртгэл” (2000 оны 5 дугаар сар)

УСНББОУС 7 “Хараат компани дахь хөрөнгө оруулалтын бүртгэл” (2000 оны 5 дугаар сар)

УСНББОУС 8 “Хамтарсан үйлдвэр дэх хувь оролцооны санхүүгийн тайлагнал” (2000 оны 5 дугаар сар)

УСНББОУС 9 “Арилжааны ажил гүйлгээний орлого” (2001 оны 6 дугаар сар)

УСНББОУС 10 “Хэт инфляци бүхий эдийн засгийн үеийн санхүүгийн тайлагнал” (2001 оны 6 дугаар сар)

УСНББОУС 11 “Барилгын гэрээ” (2001 оны 6 дугаар сар)

УСНББОУС 12 “Бараа материал” (2001 оны 6 дугаар сар)

УСНББОУС 13 “Түрээс” (2001 оны 12 дугаар сар)

УСНББОУС 14 “Тайлангийн өдрийн дараах үйл явдал” (2001 оны12 дугаар сар)

УСНББОУС 15 “Санхүүгийн хэрэглүүр: Тодруулга ба толилуулга” (2001 оны 12 дугаар сар)

УСНББОУС 16 “Хөрөнгө оруулалтын зориулалттай үл хөдлөх хөрөнгө” (2001 оны 12 дугаар сар)

УСНББОУС 17 “Үндсэн хөрөнгө” (2001 оны12 дугаар сар)

УСНББОУС 18 “Сегментийн тайлагнал” (2002 оны 6 дугаар сар)

568