9a zam teewer

10
Шалгасан: Оюунсайхан Гүйцэтгэсэн: Маралмаа Оюунтунгалаг Хонгорзул Түмэнхүслэн Хандсүрэн Идэрбаяр Мижиддорж-Амаржаргал Зам тээвэр

Upload: saikhanaao

Post on 26-Jul-2015

896 views

Category:

Documents


0 download

TRANSCRIPT

Шалгасан: Оюунсайхан

Гүйцэтгэсэн: Маралмаа

Оюунтунгалаг

Хонгорзул

Түмэнхүслэн

Хандсүрэн

Идэрбаяр

Мижиддорж-Амаржаргал

Зам тээвэр

Зам тээв

эр

Авто замын тээвэр

Төмөр замын тээвэр

Агаарын

тээвэр Дамжуулах

хоолойн тээвэр

Цахилгаан тээвэр

Усан замын тээвэр

Авто замын тээвэр

1916 онд Америкийн пүүсний

төлөөлөгч Мейер, Ларсен нар Нийслэл хүрээнд ирж Хүрээ-Чуулалт хаалганы хооронд автомашины харилцаа тогтоох асуудлаар олон голын засгийн газартай хэлэлцээр хийжээ. 1917 оны үед Хүрээ-Чуулалт хаалганы хооронд 10 автомашин бүхий “Тяньцзины авто тээврийн хороо” гэдгийг байгуулсан. Ийнхүү 1918 оноос Хүрээ-Чуулалт хаалганы хоооронд хувийн пүүсийн автомашины тогтмол харилцаа нээгдэн өргөжиж Хүрээ Манжуур, Хүрээ Хиагтын зэрэг замд ачаа, хүмүүс тээвэрлэж эхэлсэн байна. Үүнээс хойш авто замын тээвэр өргөжин тэлжээ

Төмөр замын тээвэр 1949 оны 11-р сарын 7-нд

хуучнаар октябрын баярын өдөр анхны галт тэрэгний цуваа Улаанбаатар хотноо хүрэлцэн ирж ёслол төгөлдөр хүлээн авчээ. Энэ замыг зөвлөлтийн инженер Ф.А.Потемкин, Н.А.Жамойда нарын удирдлагаар барьж байгуулжээ. 1953 оны 2-р сарын 8-нд Зөвлөлт-Монголын засгийн газрын хоорондын хэлэлцээрээр УБ-аас Замын Үүд хүртэл төмөр замыг ЗХУ өөрийн хүч хөрөнгөөр барьж байгуулахаар тохиролцсон байна. Энэ ажил 1953 оноос эхэлж 1955 оны эцсээр дуусч 700 гаруй км урт төмөр замыг хүлээлгэн өгсөн байна.

АГААРЫН ТЭЭВЭР 1924 онд хуралдсан МАХН-н 3 их хурлаас

ардын армийг нисэх онгоцтой болгохоор заасныг нийт ард түмнээрээ дэмжиж үлэмж хэмжээний хөрөнгө хуримтлуулжээ. Улмаар засгийн газар ард түмний хүсэлтийг ЗХУ хүлээн авч 1925 оны 5-р сарын 25-нд “Ю-33” маркийн тээврийн 3-н нисэх онгоцыг Улаан-Үүдээс Улаанбаатарт нисгэн ирүүлжээ. Зөвлөлтийн алдарт нисгэгч Н.Лапин 1926 онд Баянтүмэний хошуу, дараа нь зүүн хязгаар хүртэл нисэж монголын анхны агаарын замыг нээжээ. 1927 оны эхээр нисэхийн сургуулийг нисгэгч, хянагч, моторчны 3 ангитайгаар байгуулснаас гадна 1930 оноос ЗХУ-н нисэхийн дунд сургуульд хүмүүс явуулан сургажээ. 1932 онд Д.Дэмбэрэл, Ч.Шагдарсүрэн, Н.Жамбаа нарын 10 нисгэгч төгсөж ирсэн байна.

Монголын иргэний нисэхийн үүсч хөгжсөн түүх нь цэргийн нисэх хүчнийхээ түүхтэй салшгүй холбоотой.

Усан замын тээвэр 1923-1925 онуудад Сэлэнгэ, Орхон, Ерөө

голуудад зөвлөлтийн байгууллагуудаас санаачлан хайгуулын онгоц, завь олон зуун км явуулан судалгаа хийжээ. Улмаар 2 улсын засгийн газрын хооронд Сэлэнгэ мөрнийг усан замын тээвэрт ашиглах 10 жилийн хугацаатай хэлэлцээр байгуулагдан1926.06.08-аас үйл ажиллагаагаа эхэлжээ.

1930 онд засгийн газраас ЗХУ-д хүсэлт тавьсаны дагуу Хөвсгөл нуурт усан замын газрыг байгуулахаар тохиролцжээ. 1931 онд эрхүүгийн усан замын газраас “Монгол улсын 10 жилийн ой” гэдэг нэртэй 100 морины хүчин чадалтай 100тн ачааны даацтай дизель хөдөлгүүртэй усан онгоц үйлдвэрлэж ашиглалтанд оруулсан байна.

1932-34 онуудад “Сүхбаатар” нэртэй шинэ хөлөг онгоцыг 2 чиргүүлийн хамт Туртын төвд угсран ашиглалтанд оруулжээ.

Дамжуулах хоолойн тээвэр Орчин үеийн машины үйлдвэр,

төмөрлөгийн үйлдвэрлэл өсөн нэмэгдэхийн хэрээр их хэмжээний хий шингэн бүтээгдэхүүнийг алсад тээвэрлэх зайлшгүй шаардлагатай болж, үүнээс үүдэн дамжуулах хоолойн тээврийн салбар шинээр үүсэн хөгжсөн юм. Энэхүү тээвэр нь 20-р зууны дунд үеэс үүсэж эрчимтэй хөгжиж ирсэн. Дамжуулах хоолойн тээврийн онцлог шинж нь байнгын тасралтгүй ажиллагаатай байдаг юм. Мөн ямар ч гадаргатай газарт цэвдэгтэй орчинд ч усан орчинд ч тавьж болдог. Харин гол дутагдал нь экологийн ноцтой асуудалд хүргэнэ.

Цахилгаан тээвэр Анхны  цахилгаан  станцууд нь 

хотын  гэрэлтүүлэг,  цахилгаан  тээвэр, үйлдвэрийн газрыг цахилгаан энергээр  хангах  зорилгоор  баригдаж  байсан  юм.  Хожим  нь  цахилгаан  станцуудыг  эрчим  хүчний  эх  үүсвэрийн  (нүүрс,  нефть,  ус)  дэргэд  барьж  хотын  болон  үйлдвэрийн   цахилгаан  хэрэглэгчүүдийг  цахилгаан  эрчим  хүчээр  хангах  боломжтой  болсон.  Алс  зайд  байрласан  цахилгаан  хэрэглэгчүүдэд  өндөр  хүчдэлийн  цахилгаан  дамжуулах  шугамаар  цахилгаан  энергийг  дамжуулдаг. Өнөө үед эрчим хүчний системээс ихэнх хэрэглэгчдэд цахилгаан энергийг түгээж байна.

Төгсөв.