каталог

14
Соёлын дээд сургууль Номын сан мэдээлэл зүйн танхим Реферат Сэдэв : Номын сангийн төрөл ангийн католог Гүйцэтгсэн : Ө. Бадамсэд /....................../ Шалгасан : Т.Хайдав /......................./

Upload: badamsed

Post on 19-Jun-2015

938 views

Category:

Travel


0 download

TRANSCRIPT

Page 1: каталог

Соёлын дээд сургууль

Номын сан мэдээлэл зүйн танхим

Реферат

Сэдэв : Номын сангийн төрөл ангийн

католог

Гүйцэтгсэн : Ө. Бадамсэд /....................../

Шалгасан : Т.Хайдав /......................./

Page 2: каталог

Оршил

Орчин үед номын сангийн католог нь маш их хурдацтай хөгжиж

байна. Номын сангийн катологийн олон хэлбэрүүд нь хоорондоо

холбоотой бие биенээ нөхөж байх ёстой. Номын сангийн катологийн

хэлбэр нь номын жагсаалтаас эхлээд компьютерийн католог/ элетрон/

хүртэл хөгжлийн олон зууны замыг туулсан. Хэлбэр болон агуулгын

шинж тэмдгийн тусгасан байдлаар нь номын сангийн катологийг 2

группд хуваадаг. Төрөл ангийн католог нь баримт бичгийн агуулгыг

тусгасан катологууд хамаарна. Төрөл ангийн католог гэдэг нь тодорхой

ангилалын системийн дагуу ном зүйн бичлэгүүд мэдээллийн салбараар

байгуулдаг. Монголын номын сангууд төрөл ангийн католог болон үсэг

дараалын катологыг түрхүү ашигладаг. Номын санчийн тусламжгүйгээр

уншигч өөрийн хайсан ном хэвлэлийг катологоос олж авдаг. Номын

сангийн католог нь фондод байгаа ном хэвлэлийг мэдэлэлийн цөм гэж

хэлж болно.

Энэхүү рефератаас төрөл ангийн катологийн талаар , яаж зохион

байгуулдаг тухай тусгагдсан болно.

Page 3: каталог

Төрөл ангийн катологийн түүхээс

Төрөл ангийн катологийг XVI зуунаас эхлэн өргөн хэрэглэж ирсэн

бөгөөд XIX зуун гэхэд төрөл ангийн католог нь номын сан бүрийн суурь

католог болсон байна.

И.В. Гетё төрөл ангийн катологийн ач холбогдлыг өндөр үнэлж ,түүнийг

өөрөө зохион байгуулж ирсэн ба номын сангийн шинжлэх ухааны нүүр

царайг төрөл ангийн катологийн чанараар тодорхойлно гэж үздэг

Төрөл ангийн катологийн нэгдсэн систем гэж А.Шлейермахер үздэг

байсан Германы ,Английн номын санчид төрөл ангийн

катологийн голлох үүргийг тодорхойлохын зэрэгцээгээр “ бодит

катологийн “ тухай олон санал дэвшүүлж хэрэгжүүлж ирсэн.

Төрөл ангийн католог : энэ нь номын сан номзүйн ангиллын

тодорхой системээр мэдлэгийн салбараар холбогдох заалтаар ангилан,

ном зүйн бичилтээр бичигдсэн номын сангийн католог юм. Номын

сангийн католог картын системд төрөл ангийн католог чухал байр

суурь эзэлдэг. Уншигчдын ямарваа мэдлэгийн салбарын ном , номын

сан байна гэдэг асуултыг биелүүлэх ба уншигчдын эрэлт хүсэлтийг

хангахад зоршулагдсан байна. Төрөл ангийн катологт номын бүх картыг

,номын тавиур дээр байрлуулсантай адил , мэдлэгийн салбараар

байрлуулна. Төрөл ангийн католог нь уншигчийн сонирхсон сэдвээр ном

байгаа эсэхийг мэдээлдэг.

Төрөл ангийн катологийг номын санчид уншлаг үйлчилгээний ажилдаа

өргөн хэрэглэдэг. Лавлагааны ном зүйн зүйн чухал хэсэг учир

Page 4: каталог

лавлагааны ном зүйн ажлыг зохион байгуулахад тусална. Тус

катологийн тусламжтайгаар номын санчид , фондын бүрэлдэхүүнийг

судалж ,фондын бүрдүүлэлт уншигчдын эрэлт хүсэлт номын сангийн

зорилтод тохирч байгаа эсэхийг тогтооно.

Төрөл ангийн католгийн агуулга, чимэглэл , зохион байгуулалтанд

доорхи шаардлагууд тавигдана. үүнд :

үзэл суртлын чиглэл, шинжлэх ухааны орчин үеийн хөгжилт уншигчдын

хэрэгцээтэй нийцэж байгаа энэ шаардлагыг доорхи дэс дарааллаар

биелүүлнэ.

1. Хуваариудыг тогтоох

2. Катологийг зохион байгуулах

3. Катологийг чимэглэх

4. Хуваариудыг баяжуулах

5. ялгагчийн ард картыг бүлэглэх

хуваариудыг тогтоох : төрөл ангийн катологийг хуваариудыг тогтоох

ажил нь ангилах ажилтай шууд холбоотой юм. Номонд бичсэн

тодорхойлолтыг заалтын дагуу байрлуулж анги , салбар, бүлэг хэсгийг

дэс дараалалтайгаар байрлуулна. Номын сангийн ангилалыг

тодруулахдаа фондын хэмжээнээс гадна , номын ач холбогдол ирээдүйг

харгалзах чухал. Түүнчлэн катологийн анги бүрд шинжлэх ухааны

дэвшилт үйл ажиллагаа , цаг үеийн чухал ажлын сэдэв , асуудлыг

тусгасан хуваариуд заавал байх ёстой

Page 5: каталог

катологийг зохион байгуулах: төрөл ангийн катологийг зохион

байгуулах үндэс нь номын тодруулагдсан ангилал байдаг.

Катологийг чимэглэх :ТАК-ийн гадаад чимэглэлд товч тодорхойлолт

бүхий шүүгээний гадна талын бичилтүүд болон катологийн шогол дээрх

шошгын бичилтүүд орно. Шогол дээрх шошгонд шүүгээний нүдний

дугаардыг зааж ,шинжлэх ухааны салбарын нэр заалтуудыг бичиж ,

доор нь уг шоголд байгаа картуудыг эхний болоод сүүлийн картан дахь

ангийн заалтуудыг зааж өгд

.

Дотоод чимэглэл нь төрөлжүүлэх үйл явцад олгогдсон заалруудын

үндсэн дээр катологийг бүлэглэн хуваах хэлбэржилтийг хамарна. Бүлэг

карт нь ангиллын таблицийн ангийн тодорхойлолтоор эхэлсэн заалт

бүхий картуудыг нэгтгэнэ.дотоод чимэглэлд ялгагчууд орно.эдгээр

ялгагчууд нь эрэл хайлтын шинж тэмдгийг агуулдаг.ялгагчийн хэлбэр

нь каталогийн логик бүтцийг нээн харууладаг хэг ялгагчийн ард 30-аад

карт байрлагдана.картын зүүн дээд буланд тавиурын заалтыг зүүн доод

буланд каталогийн заалтыг доод талд бүрэн заалтыг тавьдаг. ялгагч нь

хуваарийн бүтэц харилцан шүтэлцээг тусгадаг.

Ялгагчид өгөгдсөн мэдээ нь ангиллын үе шат бүртэй тохирч байх ёстой.

Голын ялгагчууд нэг дэхь хоёрдохь заримдаа гуравдахь үеийн хуваарьт

хэрэглэгдэнэ. Нэг ялгагчийн ард дөчөөс илүүгүй карт байна.ялгагчийн

ил гарах хэсэгт анги , дэд ангийн нэр ба ангийн заалтыг бичнэ.

ялгагчийн үндсэн талбайг босоогоор нь бичнэ. өөрөөр хэлбэл ялгагчид

зөвхөн эхний үеийг биш ,тус шоголд байгаа ангиудын хоёр ,гуравдахь

үеүүд гэх мэт. Ялгагчийн баруун хэсэгт ангиллын таблицаас авсан

ангийг тодотгосон ишлэлийг бичнэ.

ялгагч дээр ерөнхий ба тусгай заалтуудыг бичих нь катологоос

хэрэгцээт номоо олоход нь уншигчдад тусална энэ заалтыг ялгагчийн

баруун талд бичнэ.

Page 6: каталог

610.-5 эх нялсыг хамгаалах

эх нялхсын хамгаалах эрхийг асуулыг 34-

45, 34С45-д үз

эхчүүдэд үзүүлэх тэтгэвэр

тусламжийг 36-д үз

номын сангийн төрөл ангийн католог номыг анги төрлөөр нь бүрэн

тусгасан байх ёстой . гэвч төрөл ангийн каталог учир номын санд

байгаа бүх нэр төрлийн номыг багтааж нэг ном олон удаан хэвлэгдсэн

байвал хамгийн сүүлчийн хэвлэлийг картыг төрөл ангийн катологт

оруулна. Харин үсэг дарааллын каталогт энэ бүх хэллэгүүд бүгдээрээ

орно.катологт фондыг бүрэн дүүрэн тусгах зорлигоор үндсэн

тодорхойлолтын зэрэгцээгээр нэмэлт тодорхойлолтыг өргөн хэрэглэдэг.

Төрөл ангийн катологт бүх картыг катологын заалтаар байрлуулна.

Тэгэхдээ ялгагч бүрийн ард катологийн ижил заалтай картыг цуглуулж

байрлуулна. Ингэхлээр хуваарын дотор картыг яаж байрлуулах вэ гэсэн

асуудал гарч ирнэ

1-рт уул асуудалд зориулагдсан марксизм –ленинизм үндэслэгчдийн

зохиолын картыг эхлээд байрлуулна. Дараа нь Маркс,Энгельс нарын

хамтран бичсэн зохиолууд , дараа нь Марксын зохиод , дараагаар эь

Энгельсийн ,Лениний зохиолын картыг тус бүрд зохиолын нэрийн

үсгийн дарааллаар байрлуулна

2-рт уул асуудлаархи намын их хурал намын төв хорооны бүгд хурлын

материалыг тодорхойлсон картыг байгуулна

3-рт тус хуваарьт орж байгаа бусад бүх төрлийн номын картыг

зохиогчийн буюу номын нэрийн үсгийн дарааллаар байрлуулна

ТАК-н сурталчилгааг гол гол анги ,дэд ангиудыг тоочсон хүснэгт

графикийн тусламжтайгаар гүйцэтгэдэг. Катологийн зэрэгцээ католог

ашиглах тайлбар бүхий хуудас , зөвлөмж байх ёстой .эдгээр зөвлөмжийг

Page 7: каталог

төрөл ангийн катологт хайлтыг хэрхэн хийх аргачлал маягаар хийж

болно.

ТАК-ийн бүрэн ба сонгомол төлөвлөгөөт ба өдөр тутмын аргачлал ба

техник редакц хийж болно. өдөр тутмын редакцийг катологт карт

байрлуулахын зэрэгцээ ялгагчийн чимэглэл ,номзүйн бичилт бүхий

картын байрлал ялгагчуудын байрлал зөв эсэхийг шалгадаг.

ТАК-ийн редакцийг хийхэд гарсан бүх өөрчлөлтүүдийг мөн үсэг дараалал

зүйлчилсэн хэлхээсэнд тусгана. өдөр тутмын редакц хийхдээ тус

хэлхээсгийн хуучирсан картаар солих ,гарчгийн томьёоллыг

тодотгох ,засвар хийх

ажилуудыг нэн зэрэг хийнэ.ТАК-ийн бүрэн аргачилсан редакцаар үсэг

дараалал – зүйлчилсэн хэлхээсийг агуулга ба бүтцийг үндсээн нь дахин

боловсруулах шаардлага гарна. Хэрэв төрөл ангийн хяналтын картын

сан байгаа тохиолдолд үсэг дараалал –зүйлчилсэн хэлхээсийн

ажил ,редакц хийх зэрэгт их хялбар байдаг.

Бүрэн аргачилсан редакц нь бүх төрөл ангийн катологийг дахин

төрөлжүүлнэ гэсэн үг. өөрөөр хэлбэл үндсээр нь түүнийг өөрчлөх ажил

хийгдэнэ, жишээлбэл :өөр ангилалын таблицад шилжүүлэхэх гэх мэт

Сонгомол аргачилсан редакц нь төрөл ангийн катологийн бүтэц ба

агуулгыг үндсээр нь дахин боловсруулах шаардлагатай болохоор нэмэт

ба өөрчлөлт хийгдэж хэвлэгдсэн ном зохиолуудтай уялдан хийгдэнэ.

ТАК- дахь үсэг дараалал –зүйлчилсэн хэлхээс нь зүйлчилсэн гарчгийн

үсэг жагсаалтыг өөртөө агуулсан , төрөл ангийн катологт тусгаагдсан

холбогдох ангиллын заалт бүхий баримтын агуулгыг өргөжүүлэгч

туслах аппрат юм.

Page 8: каталог

Төрөл ангийн католог, үсэг дараалал –зүйлчилсэн хэлхээсүүд байнга

өргөжиж байдаг. Хэрэв эдгээрт номын холбогдох агуулгын зүйлчилсэн

гарчиг байхгүй бол үсэг дараалал –зүйлчилсэн хэлхээсэнд хамрагдаж,

төрөл ангийн катологийн номзүйн бичилтэнд тусгагдан томьёологдоно.

Төрөл ангийн католог нь уншигчдын уншлагыг удирдах чухал

хэрэглүүрийн нэг юм .уншигч өөрийн сонирхож байгаа асуудлын номын

төрөл ангийн катологийн зохих хэсгээс танилцаж байх үедээ ,тэр

сэдвээр гарсан шинэ ном , зохиолтой танилцах бололцоо байдаг.мөн

бие дааж суралцаж байгаа уншигчдад зөв зохион байгуулагдсан төрөл

ангийн католог нь шинэ асуудал шинэ сэдвийг судахр санаа гаргаж

өгдөг. Жишээлбэл :

Оюуны хөдөлмөрийн зохион байгуулалтын асуудлыг сонирхогчдод

катологийн ялгагч дээр бичсэн заалт нь номтой ажиллах арга барилын

тухай номыг 028-р ангид оюуны хөдөлмөрийн эрүүл ахуйн тухай номыг

613 гэсэн ангиас олж уншиж болно гэдгийг заана. Иймээс төрөл ангийн

католог нь уншигчдын сонирхлыг өргөжүүлнэ.

Төрөл ангийн катологийн нарийн зохион байгуулалт зөв хийгдсэн

ялгагч , картын байрлалт нь уншигчдад төрөл ангийн катологоос

хэрэгцээт ном зохиолоо олоход ихээхэн тусална. Хэрвээ уншигч өөрийн

сонирхож байгаа зүйлээ анги төрлийн катологоос олж чадахгүй байвал

үсэг дарааллын зүйлчилсэн бүгд хэлхээсийг ашиглуулах хэрэгтэй.

Нэг сэдэв ,асуудлын номууд нь төрөл ангийн катологийн хэд хэдэг

салбарт тусгагдсан байж болно. Уншигчдад нэг нарийн асуудлыг олон

талаас нь харуулах зорилгоор үсэг дарааллын зүйлчилсэн бүгд

хэлхээсийн карт дээр катологийн бүх хуваарийн заалтыг бичнэ. үүнийг

нэгтсэн гэж нэрлэдэг.

жишээ нь:

Page 9: каталог

Гоо зүйн хүмүүжил

гэр бүлийн 371.018

сургуулийн 371.013

сургуулийн өмнөх насны 372

Мөн * бүгд хэлхээст катологийн аль хуваариас агуулгаар ойролцоо

номыг олж болох вэ гэдгийг заасан картууд байна.

Жишээлбэл:

Тэмдэгт атом530,4

шинжлэх ухаан,техник,хөдөө аж ахуйн тусгай

шинжлэх ухаан ,техник ,хөдөө аж ахуйн тусгай

салбаруудад хэрэглэхийг зохих салбар

ангиудад үз

Төрөл ангийн католог нь номын фондын агуулгыг мэдээллийн

салбараар нь харуулдаг.тус католог үндсэн 2 үүргийг гүйцэтгэдэг.

1. Мэдээллийн /төрөл ангийн католог нь лавлагааны номзүйн

үйлчилгээний чухал хэсэг бөгөөд сэдэвчилсэн эрэлт хайлт хийхэд

зориулагдсан учраас мэдээллийн үүргийг гүйцэтгэдэг./

2. Сурган хүмүүжүүлэх / номоор дамжуулан мэдлэгийг

сурталчилах ,катологийн боловсрол ,хүмүүжил , шинжлэх ухааны

танин мэдэхгүйн зориулалтыг гүнзгийрүүлэх замаар сурган

хүмүүжүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

Төрөл ангийн катологийн үсэг дарааллын зүйлчилсэн бүгд хэлхээсийг

зохион байгуулахдаа “Ангиллын “ –ын бүгд хэлхээсийг үндэс болгож

болно.гэхдээ номын сан бүрийн фондыг хэмжээ агуулга харилцан

адилгүй учир төрөл ангийн католог ба катологийн үсэг дарааллын

Page 10: каталог

зүйлчилсэн бүгд хэлхээст зохих өөрчлөлт орно. Иймд ангиллын бүгд

хэлхээсийн зарим ойлголт ,сэдвийг хасах шинэ зүйлийг нэмэх

шаардлага гарна.

Төрөл ангийн катологт орсон бүх хөдөлгөөн өөрчлөлтийг тухайн үед бүгд

хэлхээстэй тусална. Жишээ нь :

Хэрвээ 1961 онд хэвлэгдсэн ангилалд сансар судлалын талаархи

номууд 6Т5 2-р ангид орж байсан бол 1972 оноос хойшхи ангилалд уул

сэдвийн номыг 6Т6-д оруулдаг болсон учир бүгд хэлхээсийн заалтыг

мөн өөрчлөх шаардлагатай юм.

Номын санд шинээр ирж байгаа номыг зүйлчилсэн бүгд хэлхээсийн

шалгаж ,хэрвээ номын агуулгад тохирсон хэлхээс байхгүй бол дахин

оруулна. Ингэж бүгд хэлхээсийг зохион байгуулахад номын санч ном

хэвлэлийг зүйлчилж чаддаг байх ёстой.

Page 11: каталог

Дүгнэлт

Орчин үед техник технологи хөгжхийн хэрээр номын санд шинэ тоног

төхөөрөмжүүд өргөнөөр орж ирж ашиглагдаж байна. Номын сангийн

катологийн хувьд бол элекрон катологийг ашиглах болсон. Энэхүү

катологийг томоохон номын сангууд болон их дээд сургуулиуд өргөнөөр

ашиглагдах болсон. Зарим номын сангууд уламжлалт буюу цаасан

катологийн хэрэглэж байгаа.хүмүүс цаасан катологийг хаяж номын

сангууд электрон катологийн хэрэглэж орчин үетэйгээ хөл нийлүүлэн

алхах хэрэгтэй гэлцдэг бол зарим нь цаасан катологийн ашиглах

хэрэгтэй гэж ярилцдаг. Миний хувьд бол ийнхүү катологийг хоёуланг

нь ашиглавал зүгээр санагддаг. Мөн төрөл ангийн катологийн талаар

реферат бичиж байгаа

Төрөл ангийн катологийг эрт дээр үеээс номын сангууд хэрэглэж ирсэн .

манай улсын номын сангуудын ихэнх нь төрөл ангийн католог болон

үсэг дарааллын катологийн өргөн хэрэглэдэг.

Төрөл ангийн католог нь номын санд байгаа бүх хэвлэлийн

бүтээгдэхүүнийг бүрэн зохион байгуулдаг учир шинжлэх ухааны

тодорхой нэг салбарт нь ерөнхийгөөс салбар луу байрлагдаж ижил

буюу ойролцоо агуулга бүхий ном зохиол нэгдэн орж уншигч мэдээлэл

хэрэглэгчдийн сонирхсон сэдэв асуудлыг нэг дороос олон боломжийг

нээж өгдөг. Төрөл ангийн катологийн фонд бүрэлдэхүүнийг болон

фондын бүрдүүлэлийг судлахад лавлагааны ном зүйн ба мэдээлэл

номзүйн ажилд үзэсгэлэн олон нийтийн арга хэмжээ явуулахад ном

Page 12: каталог

зохиолын сурталчилгаа хийг зэрэг номын сангийн мэдээллийн ажилд

ашиглагдана.